SlideShare a Scribd company logo
Communications Regulatory Commission of Mongolia
www.crc.gov.mn
¹11 (17)
2015 он IV улирал
Д. ГАНТУЯА:
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ
АВТОМАТААР ТООЦООЛОН, МЭДЭЭЛЛИЙГ
НЭХЭМЖЛЭХ ХЭЛБЭРЭЭР ГАРГАН ҮЙЛЧИЛГЭЭ
ЭРХЛЭГЧДЭД ИЛГЭЭЖ БАЙНА
[ Хуудас-19 ]
www.crc.gov.mn
ОЛОН УЛСАД ТООН
РАДИОГИЙН ТЕХНОЛОГИ
НЭВТРҮҮЛСЭН БАЙДАЛ
[ Хуудас-70 ]
ИНТЕРНЕТИЙН ДАРАА
ҮЕИЙН СҮЛЖЭЭ (IPV6)-Д
ШИЛЖИХ СУДАЛГААНЫ
ТАЙЛАН [ Хуудас-53 ]
2
БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД
"цахим-ХХЗХ" СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Д. ГАНТУЯА: ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ
АВТОМАТААР ТООЦООЛОН, МЭДЭЭЛЛИЙГ НЭХЭМЖЛЭХ
ХЭЛБЭРЭЭР ГАРГАН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ИЛГЭЭЖ
БАЙНА
ОРОН НУТАГТ ТЕЛЕВИЗИЙН ОЛОН СУВАГ ДАМЖУУЛАХ
УТАСГҮЙ КАТВ-Д АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖ, РАДИО
ДАВТАМЖИЙН ЗУРВАСТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ДУУНЫ ТҮВШНИЙ ХЭМЖИЛТИЙН
ТАЙЛАН
АРХАНГАЙ, ЗАВХАН, УВС, ХӨВСГӨЛ АЙМГУУДЫН
ТӨВ БОЛОН ЗАМ ДАГУУ ХИЙСЭН ҮҮРЭН ХОЛБООНЫ
ЧАНАРЫН ХЭМЖИЛТИЙН ТОВЧ МЭДЭЭ
ЗОХИЦУУЛАЛТ БА ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР
ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭЭС АВСАН АСУУЛГЫН ДҮН
Т.УУГАНБАТ: ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
НЬ ЭРХЗҮЙН БАРИМТ БИЧГҮҮДЭЭ ШИНЭЧИЛЛЭЭ
ИНТЕРНЕТИЙН ДАРАА ҮЕИЙН СҮЛЖЭЭ (IPV6)-Д ШИЛЖИХ
СУДАЛГААНЫ ТАЙЛАН
ҮҮРЭН ХОЛБООНЫ ДУГААРТАЙГАА ШИЛЖИХ ҮЙЛЧИЛГЭЭГ
ХАРИУЦАН АЖИЛЛАХ ТӨВИЙН БИЗНЕС ЗАГВАРЫН СУДАЛГАА
ОЛОН УЛСАД ТООН РАДИОГИЙН ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛСЭН
БАЙДАЛ
Дарга:
Б.Балгансүрэн
ХХЗХ-ны дарга
Гишүүд:
Т.Наранмандах
Хорооны хуралдааны
нарийн бичгийн дарга
Г.Оюунцэцэг
ЭЗМЗА-ны дарга
З.Амгалан
РДЗХА-ны дарга
А.Лувсан-Очир
ЗЗҮТА-ны дарга
Л.Гантулга
ЗА-ны дарга
С.Мөнх-Эрдэнэ
ШуА-ны даргын
үүрэг гүйцэтгэгч
Сэтгүүлийн эрхлэгч:
Ц.Амгалан
(amgalants@crc.gov.mn)
Хариуцлагатай нарийн
бигийн дарга
Г.Оюунцэцэг
(goyun@crc.gov.mn)
Сэтгүүлийн дизайныг
£ADMARKET LLC-д
эхийг бэлтгэж хэвлэв.
Утас: 976-11-304257
Факс: 976-11-327720
Цахим хаяг: www.crc.gov.mn
Цахим шуудан: info@crc.gov.mn
ЭНЭ ДУГААРТ...
№11 (17) 2015 он. IV улирал
МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Хаяг: Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо. Метро бизнес төв.
А блок. 5-р давхар. Сүхбаатар дүүрэг. Сүхбаатарын гудамж-13.
Улаанбаатар-14201. Монгол Улс
СЭТГҮҮЛИЙН
ЗӨВЛӨЛ
15
19
23
25
33
48
51
53
58
70
Communications Regulatory Commission of Mongolia
www.crc.gov.mn
¹11 (17)
2015 он IV улирал
Д. ГАНТУЯА:
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ
АВТОМАТААР ТООЦООЛОН, МЭДЭЭЛЛИЙГ
НЭХЭМЖЛЭХ ХЭЛБЭРЭЭР ГАРГАН ҮЙЛЧИЛГЭЭ
ЭРХЛЭГЧДЭД ИЛГЭЭЖ БАЙНА
[ Хуудас-19 ]
www.crc.gov.mn
ОЛОН УЛСАД ТООН
РАДИОГИЙН ТЕХНОЛОГИ
НЭВТРҮҮЛСЭН БАЙДАЛ
[ Хуудас-70 ]
ИНТЕРНЕТИЙН ДАРАА
ҮЕИЙН СҮЛЖЭЭ (IPV6)-Д
ШИЛЖИХ СУДАЛГААНЫ
ТАЙЛАН [ Хуудас-53 ]
4
Монгол улсад мэдээлэл, харилцаа холбооны бие даасан зохицуулах
байгууллага үүсч хөгжсөний 20 жил, Монгол улсад Радио долгион
хянах станц байгуулагдсаны 55 жилийн ой түүнчлэн Монгол Улс
даяар телевизийн өргөн нэвтрүүлгийг дамжуулах аналоги системийг
бүрэн унтраан, тоон технологиор дуу дүрсний өндөр чанартай
телевизийн өргөн нэвтрүүлэг хүлээн авч үзэх боломжоор хэрэглэгч,
иргэдээ хангасан Ази тивийн анхдагч улс орнуудын нэг болсон
зэрэг чухал арга хэмжээнүүд харилцаа холбооны салбарт 2015 онд
тохиолоо.
Цаашид хэрэглэгч өөрийн ашиглаж буй дугаартайгаа хүссэн
үүрэн холбооны оператор руу шилжих, дараа үеийн, утасгүй
хөдөлгөөнт холбооны үйлчилгээ (4G) зэрэг дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг Монгол орныхоо өнцөг булан бүрт
байгаа хэрэглэгчиддээ хүргэхийг зорин ажиллаж байна. Түүнчлэн эдгээр шинэчлэл, дэвшлийг даган зайлшгүй анхаарах
шаардлагатай цахим орчны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, өргөн зурвасын үйлчилгээ ба хэрэглээг улам нэмэгдүүлэх,
бүртгэл мэдээллийн зөөлөн дэд бүтцийг бүрдүүлэх, контентийн зохицуулалтын эрх зүйн орчинг улам боловсронгүй
болгох зэрэг олон асуудал байгааг судлан, холбогдох үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөж, үе шаттайгаар
хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Сэтгүүлийнхээ энэ удаагийн дугаарт тус хорооноос 2015 оны 4 дүгээр улиралд зохион байгуулсан арга хэмжээ,
хэрэгжүүлсэн ажил, үйл ажиллагааны тайлан, мэдээлэл, хуралдааны шийдвэрүүд болоод цаашид төлөвлөж буй томоохон
ажлуудын талаар мэдээллийг багтааснаас гадна одоогоор шинээр хийгдэж буй ажил, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй
ярилцлагуудыг багтаасан.
Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын үр шимийг хамгийн бодит хэлбэрээр хүртэгчид нь эрхэм уншигч,
хэрэглэгч та бүгд бөгөөд шинэ технологи, шинэ үйлчилгээ нэмэгдэхийн хэрээр шинэ бодлого, шинэ зохицуулалтын орчин
шаардагдаж байгаа талаар мэдээлэл, зөвлөмж, судалгаа бүхий нийтлэлүүдийг таалан соёрхоно уу.
Уншигч та бүхэн бидний бэлтгэсэн дугаараас харилцаа холбооны салбарт тус хорооноос хэрэгжүүлж буй ажлуудтай
танилцахаас гадна өөрт хэрэгтэй мэдээ мэдээллийг авч чадна гэдэгт итгэлтэй байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ
ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА 				 Б.БАЛГАНСҮРЭН
4
Мэндчилгээ
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ
ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Б.БАЛГАНСҮРЭН
Монгол Улсад мэдээлэл, харилцаа холбооны бие даасан
зохицуулах байгууллага үүсч хөгжсөний 20 жил, Монгол Улсад
Радио долгион хянах станц байгуулагдсаны 55 жилийн баярын
мэндтэй хамтатган тус байгууллагын тулгын чулууг тавилцаж,
галыг нь асаалцан, хөгжлийн түүхийг бүтээлцсэн ахмадууд
, үе үеийн удирдлага, хамт олон, одоо ажиллаж шинэ түүхийг
бүтээж буй нийт инженер техникийн ажилтан ажиллагсад, тусгай
зөвшөөрөл эзэмшигчид болон уг салбарын үйлчилгээг хүртэж
буй хэрэглэгчид, иргэддээ өргөн дэвшүүлье.
Бид 2015 онд, Монгол Улс даяар аналоги системийг бүрэн
унтраан, тоон технологиор телевизийн өргөн нэвтрүүлгийг
дамжуулж дуу дүрсний өндөр чанартай телевизийн өргөн
нэвтрүүлэг хүлээн авч үзэх боломжоор хэрэглэгч, иргэдээ
хангасан Ази тивийн анхдагч улс орнуудын нэг болж чадлаа.
Түүнчлэн 2014 оныг харилцаа холбооны салбарын хэмжээнд
“Эрх зүй шинэчлэлтийн жил” болгон зарласантай холбогдуулан
тус хорооноос батлан гаргадаг эрх зүйн баримт бичгүүдийн
80 гаруй хувьд нь нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн баталж,
салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хууль, эрх зүйн баримт
бичгүүд болон харилцаа холбоо, радио давтамж, шуудангийн
зохицуулалтын чиглэл, дүрэм журам, нөхцөл шаардлагуудыг
багтаасан Харилцаа холбооны салбарын эрх зүйн баримт бичгийн
эмхтгэлийг хэвлүүлэн гаргалаа.
Цаашид хэрэглэгч өөрийн ашиглаж буй дугаартайгаа хүссэн
үүрэн холбооны операторруу шилжих, дараа үеийн, утасгүй
хөдөлгөөнт холбооны үйлчилгээ (4G) зэрэг дэлхийн жишигт
нийцсэн үйлчилгээг Монгол орныхоо өнцөг булан бүрт байгаа
хэрэглэгчиддээ тавин ажиллаж байна.Түүнчлэн эдгээр шинэчлэл,
дэвшлийг даган зайлшгүй анхаарах шаардлагатай цахим орчны
мэдээллийн аюулгүй байдлыг хангах, өргөн зурвасын үйлчилгээ
ба хэрэглээг улам нэмэгдүүлэх, бүртгэл мэдээллийн зөөлөн дэд
бүтцийг бүрдүүлэх, контентийг зохицуулахад зохицуулалтын
эрх зүйн орчинг улам боловсронгүй болгох зэрэг олон асуудал
байгааг мөн судлан, холбогдох үйл ажиллагаануудыг зохион
байгуулахаар төлөвлөж, үе шаттайгаар хэрэгжүүлэхээр хичээж
байна.
Монгол Улсад интернетийн үйлчилгээг анх эхлүүлэн, дэлхийн
хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж эхэлсний 20 жилийн ой 2016 оны
1 дүгээр сард тохиож байна.
20 жилийн дараа 59 аж ахуйн нэгж интернетийн үйлчилгээ
эрхэлж, интернет хэрэглэгчдийн тоо 2.1 сая болж интернет нь
дэлхийн чиг хандлага, стандартад нийцэхүйц түвшинд хүрч
бидний ажил, амьдралын хамгийн чухал хэрэглээний нэг болсон
нь мэдээлэл, харилцаа холбооны салбарт хөрөнгө оруулагчид,
үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн шинэлэг санал санаачилга
болон уйгагүй хөдөлмөр, зүтгэлийн үр дүн бөгөөд салбарын
бодлого, үр ашигтай шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэхийн
төлөө хийсэн зохицуулалтын ажлын хэмжүүр гэж ойлгож байна.
Сэтгүүлийнхээ энэ удаагийн дугаарт тус хорооноос 2015 оны
3 дугаар улиралд зохион байгуулсан арга хэмжээ, хэрэгжүүлсэн
ажил, үйл ажиллагааны тайлан, мэдээллийг багтааснаас гадна
харилцаа холбооны байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн
ойд тусгайлан зориулсан үе үеийн дарга, ахмадуудын ярилцлага,
дурсамжийг хүргэж байгаадаа баяртай байна.
Нийт үйлчилгээ эрхлэгчид, хэрэглэгч та бүхэнд Харилцаа
холбооны зохицуулах байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн ойг
тохиолдуулан энэ салбарын зохицуулалтын орчныг сайжруулах,
хөгжил, дэвшлийг хамтдаа цогцлоон бүтээхийн төлөө зүтгэж,
өөрийн хөдөлмөр, оюун ухаан, сэтгэл зүрхээ харамгүй зориулж
ирсэн мэргэжил нэгт нөхөд, хамтран зүтгэгч нартаа эрч хүч,
аз хийморьтой, эрүүл энх байж ажил үйлс тань үргэлж өөдрөг
байхын ерөөлийг хорооны гишүүд, даргын зөвлөл, хамт олныхоо
өмнөөс болон мөн хувиасаа өргөн дэвшүүлье.
Мэндчилгээ
2015. IV улирал www.crc.gov.mn 5
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах
хороо (цаашид ХХЗХ гэх)-ны 2015 оны ээлжит
11 дүгээр хуралдаан 2015 оны 9 дүгээр сарын 30-ны
өдөр боллоо. Уг ээлжит хуралдаанаар нийтдээ 19
асуудлыг хэлэлцэж, хорооны хуралдааны 8 тогтоолыг
батлан гаргалаа. Мөн хэлэлцсэн зарим асуудлаар
хорооны хуралдааны тэмдэглэлээр хугацаатай үүрэг,
чиглэлийг холбогдох албадад өглөө. Үүнд:
Монгол Улсад үүрэн холбооны дугаартайгаа
шилжих үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор Харилцаа
холбооны зохицуулах хорооны 2015 оны 26
дугаар тогтоолын хавсралтаар “Үүрэн холбооны
дугаартайгаа шилжих үйлчилгээний ерөнхий
журам”-ыг батлан хэрэгжилтийг зохион байгуулан
ажиллаж байна. Тус журамд утга агуулгын хувьд
зарим заалтыг илүү тодорхой, ойлгомжтой болгох,
хэрэглэгч Дугаартайгаа шилжих үйлчилгээг сонгоход
үйлчилгээний сонголтыг нээлттэй байлгах зорилгоор
холбогдох заалтуудад өөрчлөлтийг оруулах
тогтоолын төсөл, саналыг холбогдох албадаас
боловсруулж, хорооны 2015 оны ээлжит 11 дүгээр
хуралдаанаар хэлэлцүүлэв. Хуралдаанаар Монгол
Улсын холбогдох хууль тогтоомж, дүрмийн хүрээнд
“Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээний
ерөнхий журам”-д 2015 оны 9 дүгээр сарын 30-ны
өдрийн 49 тоот тогтоолын хавсралтаар зарим заалтад
өөрчлөлт оруулан батлав. Хорооны хуралдааны
2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 50 тоот
тогтоолын 1 дүгээр хавсралтаар тус хорооны 2012
оны 33 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан
“Богино зайн радио холбооны төхөөрөмжийн
техник, үйл ажиллагааны параметрүүд болон радио
давтамжийн зурвасын зохицуулалт”-ын баримт
бичигт нэмэлт, өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Уг зохицуулалтын баримт бичигт нэмэлт өөрчлөлт
оруулахдаа Монгол Улс нь Европ, Африк, Дундад
Ази, Персийн булангийн орнуудын хамт ОУЦХБ-ын
1 дүгээр бүсэд хамаарч байгааг харгалзан Европын
холбооны мөрддөг сүүлийн үеийн зөвлөмж,
стандартын шаардлагад нийцүүлсэн. Зохицуулалтад
нэмэлт өөрчлөлт оруулснаар Богино зайн радио
холбооны төхөөрөмжийн техник, үйл ажиллагааны
параметрүүд болон радио давтамжийн зурвасын
зохицуулалтын баримт бичгийн Хүснэгт 1, 2-т заасан
богино зайн радио холбооны төхөөрөмжийн хамгийн
их оронгийн хүчлэг, радио давтамжийн гаралтын
чадлыг тодорхойлоход Европын холбооны зөвлөмж
(ERC Recommendation 70-03)-ийг мөрдөх, журмыг 2
дугаар бүлэгт техникийн шаардлагуудыг технологийн
онцлогоос хамааруулж нэмэлтээр 10 хавсралтыг
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ
ХУРАЛДААНЫ 2015 ОНЫ 4 ДҮГЭЭР УЛИРЛЫН
ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАН
МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДҮРЭМ, ХУРАЛДААНЫ
ДЭГИЙН ХҮРЭЭНД УДИРДЛАГААС ӨГСӨН УДИРДАМЖ ЧИГЛЭЛ, 2015 ОНЫ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР 2015 ОНЫ 4 ДҮГЭЭР УЛИРАЛД,
ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААНЫГ 4 УДАА, ЭЭЛЖИТ БУС 1 УДААГИЙН ХУРАЛДААНЫГ ТУС
ТУС ЗОХИОН БАЙГУУЛЖ, НИЙТДЭЭ 25 ТОГТООЛ, ХОРООНЫ ХУРАЛДААНЫ 10 ТЭМДЭГЛЭЛИЙГ
ГАРГАН ШИЙДВЭРЛЭЖ, ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАВ.
2015.IV улирал
1
6
шинээр оруулснаар тоног төхөөрөмж үзүүлэлт, радио
давтамжийн зохицуулалтыг шинэ орчинд нийцүүлэн
хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлээд байна. Түүнчлэн
энэхүү тогтоолын 2 дугаар хавсралтаар “ОУЦХБ-ын
Радио давтамжийн Мастер бүртгэлд Газрын холбооны
үйлчилгээнд ашиглах радио давтамжийг бүртгүүлэх
зөвлөмж”, 3 дугаар хавсралтаар “Сансрын холбооны
газрын станцыг ОУЦХБ-д бүртгүүлэх зөвлөмж”-ийг
баталсан болно.
Хуралдааны 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн
51 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Давтамж
ба орон зайн тусгаарлалтууд зөвлөмж”, 2 дугаар
хавсралтаар “Хяналтын зорилгоор Т-DAB ба DVB-T
нэвтрүүлэгчийн хажуугийн зурвасын цацаргалтын
хэмжилт хийх зөвлөмж”, 3 дугаар хавсралтаар
“Үүрэн холбооны бааз станцын хүний биеийн эрүүл
мэндэд нөлөөлөх цахилгаан соронзон орныг хэмжих
аргачлал зөвлөмж”, 4 дүгээр хавсралтаар “Радио
давтамжийн зурвасын эзлэмжийг хэмжих аргачлал
зөвлөмж”, 5 дугаар хавсралтаар “Суурин хяналтын
станцыг ойролцоох болон их чадлын нэвтрүүлэгчийн
харилцан нөлөөллөөс хамгаалах аргачлал зөвлөмж”,
6 дугаар хавсралтаар “Газрын хөдөлгөөнт холбооны
үйлчилгээнд интермодуляцийн харилцан нөлөөллийг
тооцоолох аргачлал зөвлөмж”, 7 дугаар хавсралтаар
“Радио давтамжийн VHF/UHF зурваст өргөн
нэвтрүүлгийн үйлчилгээ болон суурин/хөдөлгөөнт
үйлчилгээний хооронд радио давтамж хамтран
ашиглах зөвлөмж”, 8 дугаар хавсралтаар “Радио
долгионы хяналтын станцаар чиглэл хайх болон
байршил илрүүлэх зөвлөмж”-ийг тус тус батлав.
Хорооны хуралдааны 2015 оны 50, 51 дүгээр
тогтоолын хавсралтаар баталсан дээрх 10 аргачлал,
зөвлөмжүүдийг тусгай зөвшөөрөл эзэмшигч төр,
хувийн хэвшлийн ААН, хуулийн этгээдүүд үйл
ажиллагаандаа ашиглан хэрэгжүүлж эхэлснээр
олон улсын жишиг төвшинд суурин хяналт, үүрэн
холбоо, тоон системийн Т-DAB ба DVB-T, DVB-T2
нэвтрүүлэгчийн цацаргалтын төвшин, радио
давтамжийн зурвасын эзлэмж, өргөн нэвтрүүлгийн
тоног төхөөрөмжийн хэмжилт хийх аргачлалыг
тогтоох; давтамжийн нөлөөллөөс хамгаалах, соронзон
орны нөлөө болон харилцан нөлөөллийг тооцоолох;
манай улсад үйл ажиллагаа явуулж буй радио
станцуудыг олон улсын бүртгэлд баталгаажуулах,
улмаар хөрш орнуудтай радио давтамжийн
зохицуулалтын хэлэлцээрт хамтран ажиллах; радио
долгионы харилцан нөлөөллөөс зайлсхийх, сансрын
хөдөлгөөнт бус холбооны үйлчилгээ эрхлэгчид
ОУЦХБ-ын програм хангамжийг ашиглан өөрийн
газрын станцуудыг олон улсад бүртгүүлэх чадвартай
болох, үнэн зөв мэдээллийн санг бүрдүүлэх; чиглэл
хайх техник, аргачлалууд, тэдгээрийн онцлог
ялгаа, байршил илрүүлэх арга зам болон хяналтын
станцын чиглэл хайгчийг ашиглан нэвтрүүлэгчийн
хамгийн өндөр магадлалтай байршлыг тодорхойлох;
үйлчилгээ эрхлэгч болон радио долгион ашиглагч
нарыг мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах, олон
улсын жишигт нийцүүлэн чадавхижуулах боломжийг
бүрдүүлнэ гэж Харилцаа холбооны зохицуулах хороо
үзэж байна.
Хорооны хуралдааны “Тусгай зөвшөөрөл олгох,
өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай” 2015 оны
9 дугаар сарын 30-ны өдрийн 52 дугаар тогтоолын
хавсралтаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай
зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, Харилцаа
холбооны тухай хуулийн 9.1.2, Дүрмийн 3 дугаар
зүйлийн 2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн
тогтоолын Нэгдүгээр хавсралтаар 9 ААН, хуулийн
этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох; Аж
ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай
хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн
9.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын
Хоёрдугаар хавсралтаар нийтдээ 6 ААН, хуулийн
этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд
өөрчлөлт оруулах; Аж ахуйн үйл ажиллагааны тусгай
зөвшөөрлийн тухай хуулийн 14.1, Харилцаа холбооны
салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын
12.1, тус хорооны Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2
дахь заалтуудыг үндэслэн тогтоолын Гуравдугаар
хавсралтаар 2 хуулийн этгээдийн эзэмшиж байсан
тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус
шийдвэрлэв.
Хорооны хуралдаанд тус хорооноос батлан хүчин
төгөлдөр мөрдөж байгаа тогтоол, дүрэм журам,
нөхцөл шаардлага зэрэг зохицуулалтын баримт
бичгүүдэд дүн шинжилгээ хийж, баримт бичгүүдэд
байгаа нийтлэг зөв бичгийн болон үг, үсгийн алдааг
Монгол хэл бичгийн шинэчилсэн дүрэмд нийцүүлэн
залруулах, зарим заалтуудыг хооронд нь уялдуулах,
шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлтийг оруулах,
хүчингүй болгох талаар санал, дүгнэлтээр хэлэлцүүлэн
шийдвэрлэж, “Хорооны тогтоолын талаар авах зарим
арга хэмжээний тухай” 2015 оны 9 дүгээр сарын 30-
IV УЛИРЛЫН ТАЙЛАН
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ
ХУРАЛДААН
2015. IV улирал www.crc.gov.mn 7
ны өдрийн 53 дугаар тогтоолыг батлав.
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах
хорооны 2015 оны ээлжит 12 дугаар
хуралдааныг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр
зохион байгуулсан ба уг хуралдаанаар нийтдээ 11
асуудлыг хэлэлцэж, хорооны хуралдааны 5 тогтоолыг
батлан шийдвэрлэж, хэлэлцсэн зарим асуудлаар
хорооны хуралдааны тэмдэглэлээр хугацаатай үүрэг,
чиглэлийг холбогдох албадад өгөв.
Монгол Улсын Их Хурлын 2015 оны 06 дугаар сарын
19-ний өдрийн хуралдаанаар “Өрсөлдөөний тухай”
хуулийн 6.3-т “Зүй ёсны монополь байдалтай аж
ахуй эрхлэгчийн үйл ажиллагааг зохицуулах асуудал
нь хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгож, тарифын
зохицуулалт хийгддэг, зохицуулах байгууллагатай
салбарт энэ хуулийн 6.1.1, 6.1.2 дахь заалт
хамаарахгүй” гэсэн нэмэлтийг оруулсан. Уг хуулийн
өөрчлөлтийн дагуу Харилцаа холбооны зохицуулах
хороо нь өөрийн салбарт зүй ёсны монополь аж
ахуйн нэгжүүдийн үнэ тарифыг хянаж байх эрх,
үүргийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн болно.
Түүнчлэн харилцаа холбооны салбарын үнэ тарифын
үндэслэлийг ХХЗХ-ноос хянах үйл ажиллагааг
хорооны 2004 оны 09 дүгээр тогтоолоор батлагдсан
“Харилцаа холбооны салбарын үйлчилгээний
тарифын үндэслэлийг хянах журам”-ыг мөрдөж
байгаа нь уг харилцааг одоогийн холбогдох хууль
тогтоомж, дүрэм журамтай нийцүүлэх зайлшгүй
шаардлага гарч ирсэн. Иймээс хорооны 2015 оны
ээлжит 12 дугаар хуралдаанаар Монгол Улсын
“Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.5, 9.1.6,
9.1.7, 9.1.12 дахь хэсэг болон “Өрсөлдөөний тухай”
хуулийн 6.3 заалтыг тус тус үндэслэн “Харилцаа
холбооны салбарын үйлчилгээний тарифыг хянах
журам”-ыг 2015 оны 57 тоот тогтоолын хавсралтаар
шинэчлэн батлав. Монгол Улсын Засгийн газрын
2010 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан “Радио
телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийг
тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-
ийг хэрэгжүүлэх явцад тус хорооны 2013 оны 62
дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын
нутаг дэвсгэрт ашиглаж байгаа тоон телевизийн
өргөн нэвтрүүлгийн радио давтамжийн зурвас,
нэвтрүүлэгчийн байршилд тухайн нөхцөл байдал,
технологи техникийн шийдлийн улмаас заалтын
зарим найруулга, үзүүлэлтэд өөрчлөлтүүд оруулсан
юм. Тус хорооны хуралдаанаар “Улаанбаатар
хотын нутаг дэвсгэрт ашиглах тоон телевизийн
өргөн нэвтрүүлгийн радио давтамжийн зурвасын
зохицуулалт, сувгийн хуваарилалт”-ыг шинэчлэх
тухай баримт бичгийн төслийг авч хэлэлцээд, Монгол
Улсын “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 9.1.10,
тус хорооны Дүрмийн 3.2.4, 3.3 дахь заалтыг тус тус
үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн
58 тоот тогтоолын хавсралтаар нэмэлт, өөрчлөлтийг
тусгаж, шинэчлэн баталж шийдвэрлэв. Энэхүү тогтоол
батлагдсантай холбогдуулан хорооны 2013 оны 62
дугаар тогтоолыг хүчингүй болголоо.
Олон улсын радио давтамжийн зохицуулалтыг
баримтлан (Radio regulation, Article 5) радио
давтамжийн тодорхой зурвасыг дэлхийн улс
орнуудын радио холбооны суурин, хөдөлгөөнт
холбоонд зориулан Олон улсын цахилгаан
холбооны байгууллагаас (ОУЦХБ) төлөвлөж, үйл
ажиллагаандаа ашиглахыг гишүүн улс орнуудад
зөвлөмж болгодог. ХХЗХ-ны ажлын албанаас Монгол
Улсын хэмжээнд радио давтамжийн 136-174 МГц
цараанд ажиллах газрын хөдөлгөөнт үйлчилгээний
сувгийн төлөвлөлтийн төслийг боловсруулан хорооны
хуралдаанд хэлэлцүүлэв. Хорооны хуралдааны 2015
оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 59 тоот тогтоолын
хавсралтаар Монгол Улсын “Харилцаа холбооны
тухай хууль”-ийн 9.1.10, тус хорооны Дүрмийн
3.2.4, 3.3 дахь заалтыг тус тус үндэслэн “Радио
давтамжийн 136-174 МГц цараанд ажиллах газрын
хөдөлгөөнт үйлчилгээний сувгийн төлөвлөлт”-ийг
шинээр батлан гаргалаа. Давтамжийн төлөвлөлтийг
баталснаар ОУЦХБ-ын суурин, хөдөлгөөнт холбооны
үйлчилгээний радио холбоонд төлөвлөгдсөн радио
давтамжийн зурвасуудын сувгийн хуваарилалтыг
тодорхойлсон зөвлөмжид (Recommendation ITU-R
M.478-5* technical characteristics of equipment and
principles governing the allocation frequency channels
between 25 and 3000 MHz for the land mobile service)-д
давтамжийн төлөвлөлтийг уялдуулах, Монгол Улсын
хэмжээнд мөрдөх давтамжийн 136-174 МГц цараанд
ажиллах газрын хөдөлгөөнт үйлчилгээний зурвасын
төлөвлөлт, ззохицуулалтыг хэрэгжүүлэх боломжтой
болж байна.
Тус хуралдаанаар интернетийн үйлчилгээ, тоон
контент, контент агрегатын зохицуулалт болон
нөхцөл, шаардлагыг өнөөгийн нөхцөлд нийцүүлэн
өөрчлөх, хоорондын уялдаа холбоог сайжруулах,
2
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ
ХУРАЛДААН
8
тусгай зөвшөөрөл эзэмшигчид, үйлчилгээ
эрэлхэгчдээс ирүүлсэн санал, хүсэлтийг судлан
боловсруулсан “Интернетийн үйлчилгээ эрхлэх тусгай
зөвшөөрлийн тусгай нөхцөл шаардлага”, “Тоон
контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий
нөхцөл шаардлага”, “Контент агрегатын тусгай
зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-д тус тус нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцэв.
Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн
9.1.3, тус хорооны Дүрмийн 3.2.4, 3.3 зүйлийг тус тус
үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн
60 тоот тогтоолын хавсралтаар дээрх нэр бүхий 3
нөхцөл, шаардлагад холбогдох нэмэлт, өөрчлөлтийг
оруулахаар шийдвэрлэв.
Хорооны хуралдааны “Тусгай зөвшөөрөл олгох,
өөрчлөлт оруулах, сэргээх, хүчингүй болгох тухай”
2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 61 тоот
тогтоолоор Аж ахуйн үйл ажиллагааны тусгай
зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, Харилцаа
холбооны тухай хуулийн 9.1.2, Дүрмийн 3 дугаар
зүйлийн 2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн
тогтоолын Нэгдүгээр хавсралтаар 5 ААН, хуулийн
этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох; Аж
ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай
хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн
9.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын
Хоёрдугаар хавсралтаар нийтдээ 4 ААН, хуулийн
этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд
өөрчлөлт оруулах; Аж ахуйн үйл ажиллагааны тусгай
зөвшөөрлийн тухай хуулийн 13.3, Дүрмийн 3 дугаар
зүйлийн 2,2 дахь заалтыг тус тус үндэслэн тогтоолын
Гуравдугаар хавсралтаар 1 хуулийн этгээдийн тусгай
зөвшөөрлийг сэргээх; Аж ахуйн үйл ажиллагааны
тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1, Харилцаа
холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн
журмын 12.1, тус хорооны Дүрмийн 3 дугаар зүйлийн
2.2 дахь заалтуудыг үндэслэн тогтоолын Дөрөвдүгээр
хавсралтаар 1 хуулийн этгээдийн эзэмшиж байсан
тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус
шийдвэрлэв.
ХХЗХ-ноос зарласан “Улаанбаатар хотод тоон радио
нэвтрүүлгийн (DAB+) олон сувгийг дамжуулан
хүргэх үйлчилгээ эрхлэх радио давтамж ашиглах
тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”
болон “Улаанбаатар хотод Харилцааны тоон радио
сүлжээний радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл
олгох сонгон шалгаруулалт’-ын үнэлгээний хорооны
дүгнэлт, боловсруулсан тогтоолын төслийг тус тус
хуралдаанаар хэлэлцлээ. Монгол Улсын “Харилцаа
холбооны тухай” хуулийн 9.1.10, ”Аж ахуйн үйл
ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн
7.4, “Радио долгионы тухай” хуулийн 7.1, тус
хорооны Дүрмийн 2 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэг,
үнэлгээний хорооны дүгнэлтийг тус тус үндэслэн
хорооны хуралдааны Тэмдэглэлээр дээрх 2 сонгон
шалгаруулалтыг дахин зохион байгуулах талаар
судлан санал, дүгнэлтээ боловсруулан хорооны
хуралдаанд танилцуулахыг сонгон шалгаруулалтын
Үнэлгээний хороонд үүрэг болголоо.
Тус хорооны хуралдаанаар “Монгол Улсад үндэсний
роүминг үйлчилгээг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх
боломжийн суурь судалгаа”-г хийж гүйцэтгэсэн
ажлын хэсгийн тайлан, танилцуулга болон
боловсруулсан дүгнэлт зөвлөмж, тогтоолын төслийг
авч хэлэлцээд, гишүүдийн олонхийн саналаар
“Үндэсний роүминг үйлчилгээг нэвтрүүлэх зарим арга
хэмжээний тухай” хорооны хуралдааны Тэмдэглэл
гаргахаар шийдвэрлэж, холбогдох ажлын албадад
хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах үүрэг, чиглэл
өгсөн болно.
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах
хорооны 2015 оны ээлжит бус 1 дүгээр
хуралдааныг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр
зохион байгуулав. Тус ээлжит бус хуралдаанаар
“Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг
хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх
тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалт”-ын
Үнэлгээний хорооны 2015 оны 12 дугаар сарын 08-ны
өдрийн санал, дүгнэлтийг авч хэлэлцээд, тус
хорооноос зарласан “Үүрэн холбооны дугаартайгаа
шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл
ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох сонгон
шалгаруулалт”-ын хүчинтэй байх хугацааг ажлын 30
хоногоор сунгахаар шийдвэрлэсэн. Хорооны
хуралдааны “Сонгон шалгаруулалтын талаар авах
арга хэмжээний тухай” 2015 оны 12 дугаар сарын 10-
ны өдрийн 62 тоот тогтоолыг гаргалаа.
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах
хорооны 2015 оны ээлжит 13 дугаар хуралдаан
2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болов. Тус
ээлжит хуралдаанаар нэр бүхий 18 асуудлыг хэлэлцэж,
хорооны хуралдааны 6 тогтоолыг батлан гаргалаа.
3
4
IV УЛИРЛЫН ТАЙЛАН
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ
ХУРАЛДААН
2015. IV улирал www.crc.gov.mn 9
Хэлэлцсэн зарим асуудлаар хорооны хуралдааны
тэмдэглэлээр хугацаатай үүрэг, чиглэлийг холбогдох
албадад өгсөн болно.
Хуралдаанаар “Харилцаа холбооны салбарын
үйлчилгээний тарифыг хянах журам”-д нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцсэн.
Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн
9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь хэсэг, тус хорооны
дүрмийн 3.2.4 ба 3.3 заалтыг тус тус үндэслэн 2015
оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 63 тоот тогтоолын
хавсралтаар тус журам нэмэлт, өөрчлөлтийг батлан
шийдвэрлэв. Журамд нэмэлт, өөрчлөлт оруулснаар
нэр бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс ирүүлсэн
санал, хүсэлтийг судлан тусгаж, давамгай байдалтай
үйлчилгээ эрхлэгч болон шинээр үйлчилгээ эрхлэгчийн
үнэ тарифаас гадна зүй ёсны монополь аж ахуйн
нэгжийн үнэ тарифт зохицуулалт хийх бололцоог
бүрдүүлж байна.
Тус хорооны 2015 оны 27 тоот тогтоолоор
“Монгол Улсад үүрэн холбооны дугаартайгаа
шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл
ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох” сонгон
шалгаруулалт зохион байгуулахаар шийдвэрлэсэн
юм. Тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд
Хорооны даргын 2015 оны А/163 тоот тушаалаар
байгуулагдсан “Үүрэн холбооны дугаартайгаа
шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл
ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох сонгон
шалгаруулалт”-ын Үнэлгээний хорооны дүгнэлт,
саналыг хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Монгол
Улсын“Ажахуйнүйлажиллагаанытусгайзөвшөөрлийн
тухай” хуулийн 10.1.1, “Харилцаа холбооны тухай”
хуулийн 9.1.2, Үнэлгээний хорооны санал, дүгнэлтийг
тус тус үндэслэн хорооны хуралдааны 2015 оны 12
дугаар сарын 25-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл
олгох тухай” тогтоолыг хуралдаанаас гаргасан бөгөөд
“Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг
хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх
тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалт”-д
Юпланэт ХХК шалгарсан болно.
Тус хуралдаанаар 2013 оны 24 тоот тогтоолын
хавсралтаар баталсан “Монгол Улсын нутаг дэвсгэрт
радио сонирхогчийн эрхийн бичиг олгох журам”-д
нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд,
Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн
9.1.3, 9.1.10 дахь хэсэг, тус хорооны дүрмийн 3.2.4,
3.3 зүйлийг тус тус үндэслэн “Монгол Улсын нутаг
дэвсгэрт сонирхогчийн радио станц ашиглах эрхийн
бичиг олгох журам”-ыг 2015 оны 12 дугаар сарын 25-
ны өдрийн 65 тоот тогтоолын хавсралтаар шинэчлэн
батлав. Журмыг шинэчлэн баталснаар “Радио
давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн
журам”-тай уялдуулах, материал хүлээн авах маягт,
мэдээ тайланг авах болон холбогдох заалтыг
тодорхой болгож, радио сонирхогчдоос ирүүлсэн
ба хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг тусгасан
болно. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан
тус хорооны 2013 оны 24 дүгээр тогтоолыг хүчингүй
болгов.
Монгол Улсын “Радио долгионы тухай” хуулийн 5
дугаар зүйлийн 5.2.3 дахь хэсэг, Дэд бүтцийн сайдын
2003 оны 216 тоот тушаал, холбогдох тогтоолын
заалтыг тус тус үндэслэн хорооны хуралдааны 2015
оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 66 тоот тогтоолын
хавсралтаар “Монгол Улсад хөдөлгөөнт холбооны
3 дахь үеийн системийг нэвтрүүлэх давтамжийн
зурвасын төлбөрийн хэмжээ”-г шинэчлэн батлав.
Энэхүү тогтоолыг 2015 оны 12 дугаар сарын 25-ны
өдрөөс эхлэн үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн
радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн гэрээнд
нэмж тусган мөрдүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Хорооны хуралдааны “Тусгай зөвшөөрөл олгох,
өөрчлөлт оруулах, сэргээх, хүчингүй болгох тухай”
2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 67 тоот
тогтоолын хавсралтаар Аж ахуйн үйл ажиллагааны
тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, Харилцаа
холбооны тухай хуулийн 9.1.2, Дүрмийн 3 дугаар
зүйлийн 2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн
тогтоолын Нэгдүгээр хавсралтаар 15 ААН, хуулийн
этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох; Аж
ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай
хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн
9.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын
Хоёрдугаар хавсралтаар нийтдээ 9 ААН, хуулийн
этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд
өөрчлөлт оруулах; Аж ахуйн үйл ажиллагааны тусгай
зөвшөөрлийн тухай хуулийн 13.3, Дүрмийн 3 дугаар
зүйлийн 2,2 дахь заалтыг тус тус үндэслэн тогтоолын
Гуравдугаар хавсралтаар 23 хуулийн этгээдийн тусгай
зөвшөөрлийг сэргээхээр тус тус шийдвэрлэв.
Хорооны хуралдаанаар “Монгол Улсад Дараа
үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээг нэвтрүүлэх
зохицуулалтын чиглэл”-ийн төслийг авч хэлэлцээд,
Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ
ХУРАЛДААН
10
9.1.3, 9.1.10 дахь хэсэг, тус хорооны дүрмийн
3.2.4, 3.3 зүйл, МТШХХГ-ын даргын 2015 оны 10
тоот тушаалаар батлагдсан “Монгол Улсад Дараа
үеийн хөдөлгөөнт холбоо (ДҮХХ)-ны системийг
нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл”-ийг тус
тус үндэслэн “Зохицуулалтын чиглэл батлах тухай”
2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 68 тоот
тогтоолыг батлав. Энэхүү зохицуулалтын чиглэлийг
баталснаар ОУЦХБ-ын зөвлөмжийн хүрээнд Монгол
Улсад ДҮХХ-ны системийг /Дараа үеийн хөдөлгөөнт
холбооны систем гэдэгт: IMT-Advanced (4G) (үүнд
LTE/LTE-Advanced[1] орно) болон ОУЦХБ-ын “IMT
for 2020 & beyond” сэдвийн хүрээнд судлагдаж
байгаа хөдөлгөөнт холбооны систем-5G хамруулах/
нэвтрүүлэхэд үйлчилгээ эрхлэгчид болон техник,
технологид тавигдах ерөнхий нөхцөл шаардлага;
радио давтамж ашиглах болон мэдээлэл холбооны
үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох;
ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт
ба зохицуулалт; радио давтамж ашиглах, үйлчилгээ
эрхлэх эрхийн төлбөр, үйлчилгээний хамрах хүрээний
талаар зохицуулалтыг хийх орчинг бүрдүүлэв.
Тус хуралдаанд ажлын албадаас ОУЦХБ-ын стандарт,
зөвлөмжийг үндэслэн боловсруулсан “Ижил
давтамжийн зурваст ажиллах хиймэл дагуулын
хөдөлгөөнт бус холбооны үйлчилгээ болон радио
релейний системүүдийн харилцан нөлөөлөлгүй
ажиллагааны зөвлөмж”, “Дараа үеийн хөдөлгөөнт
холбооны системийн радио давтамж хамтран
ашиглах ба харилцан нөлөөллөөс сэргийлэх
характеристикийг тодорхойлох зөвлөмж”, “Радио
давтамжийгхамтранашиглахрадиоүйлчилгээнүүдийн
хоорондын хамгаалалтын харьцааг тодорхойлох
зөвлөмж”, “Гамшгийн болон онцгой байдлын үед
ашиглах утасгүй суурин системд тавигдах шаардлагын
зөвлөмж”, “Радио долгионы хяналтын станцаар ФМ
радио өргөн нэвтрүүлгийн давтамжийн хамгийн их
хазайлтыг хэмжих аргачлал зөвлөмж”, “Нэгдсэн
өргөн зурвасын өргөн нэвтрүүлгийн системд тавигдах
техникийн нөхцөл, шаардлага”, “Радио долгионы
хяналтын станцаар зурвасын өргөнийг хэмжих
аргачлал зөвлөмж”, “Радио өргөн нэвтрүүлэг (87-108
МГц) болон агаарын хөдөлгөөнт үйлчилгээний (108-
137 МГц) хоорондох радио давтамжийн зохицоог
тодорхойлох зөвлөмж”-ийн төслийг хэлэлцээд
зарчмын хувьд дэмжиж, хуралдааны Тэмдэглэлээр
техникийн нөхцөл шаардлага, зөвлөмжүүдийг тусгай
зөвшөөрөл эзэмшигч, үйлчилгээ эрхлэгч нар даган
мөрдөх, радио долгион зохицуулалт, хяналтын үйл
ажиллагаанд мөрдөх чиглэлээр ангилан хорооны
хуралдаанд дахин хэлэлцүүлэхийг холбогдох албанд
даалгав. Радио давтамж зохицуулалт, хяналтын
албанаас боловсруулсан “Телевизийн олон сувгийг
олон цэгт түгээх үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн
талаар танилцуулга”-ыг хорооны хуралдаанаар
хэлэлцээд, уг тусгай зөвшөөрлийн талаар МТШХХГ-
тай хамтран ажиллах, тус үйлчилгээний талаар
цаашид авах арга хэмжээний тухай хуралдааны
Тэмдэглэл гаргахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах
хорооны 2015 оны ээлжит 14 дүгээр
хуралдааныг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
зохион байгуулав. Тус ээлжит хуралдаанаар нийтдээ 11
асуудлыг хэлэлцэж, хорооны хуралдааны 5 тогтоолыг
баталсан болно. Хорооны хуралдааны тэмдэглэлээр
хугацаатай үүрэг, чиглэлийг хорооны даргад өглөө.
Тус хуралдаанд 2015 оны ээлжит 13 дугаар
хуралдааны Тэмдэглэлээр өгсөн үүргийн дагуу ажлын
албанаас боловсруулсан “Ижил давтамжийн зурваст
ажиллах хиймэл дагуулын хөдөлгөөнт бус холбооны
үйлчилгээ болон радио релений системүүдийн
харилцан нөлөөлөлгүй ажиллагааны зөвлөмж”,
“Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийн радио
давтамж хамтран ашиглах ба харилцан нөлөөллөөс
сэргийлэх характеристикийг тодорхойлох зөвлөмж”,
“Радио давтамжийг хамтран ашиглах радио
үйлчилгээнүүдийн хоорондын хамгаалалтын харьцааг
тодорхойлох зөвлөмж”, “Гамшгийн болон онцгой
байдлын үед ашиглах утасгүй суурин системд тавигдах
шаардлагын зөвлөмж”, “Радио долгионы хяналтын
станцаар ФМ радио өргөн нэвтрүүлгийн давтамжийн
хамгийн их хазайлтыг хэмжих аргачлал зөвлөмж”,
“Нэгдсэн өргөн зурвасын өргөн нэвтрүүлгийн
системд тавигдах техникийн нөхцөл, шаардлага”,
“Радио долгионы хяналтын станцаар зурвасын
өргөнийг хэмжих аргачлал зөвлөмж”, “Радио өргөн
нэвтрүүлэг (87-108 МГц) болон агаарын хөдөлгөөнт
үйлчилгээний (108-137 МГц) хоорондох радио
давтамжийн зохицоог тодорхойлох зөвлөмж”-ийн
төслийг дахин авч хэлэлцээд, хорооны хуралдааны
2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 69 тоот
тогтоолын хавсралтаар тус тус батлав.
Дараа үеийн хөдөлгөөнт холбооны 4 дэх үеийн
5
IV УЛИРЛЫН ТАЙЛАН
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ
ХУРАЛДААН
2015. IV улирал www.crc.gov.mn 11
үйлчилгээнд ашиглагдах радио давтамжийн эрхийн
төлбөр тогтоох талаар олон улсын хэмжээнд дуудлага
худалдаа эсвэл эрхийн төлбөр авах гэсэн 2 зарчмыг
ашигладаг байна. “Харилцаа холбооны тухай”
хуулийн 9 дүгээр зүйлд ХХЗХ-ны бүрэн эрхийн 9.1.6
дахь хэсэгт “харилцаа холбооны зах зээлд шударга
өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх” гэж заасны дагуу Дараа
үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхдээ
радио давтамж ашиглах эрхийн төлбөрийг хууль, эрх
зүйн баримт бичгүүдийн хүрээнд тогтоохоор саналыг
боловсруулж, тус хорооны хуралдаанд хэлэлцүүлсэн.
Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн
6 дугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэг болон 8.10 дахь
заалт, “Радио долгионы тухай” хуулийн 5 дугаар
зүйлийн 5.2.3 дахь хэсэг, Дэд бүтцийн сайдын 2003
оны 216 тоот тушаал, тус хорооны 2015 оны 68 дугаар
тогтоолын тус тус үндэслэн “Монгол Улсад дараа
үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд
ашиглагдах давтамжийн зурвасын эрхийн төлбөрийн
хэмжээ болон мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх
эрхийн төлбөр”-ийг 2015 оны 12 дугаар сарын 30-
ны өдрийн 70 тоот “Төлбөрийн хэмжээ батлах тухай”
тогтоолын хавсралтаар батлан шийдвэрлэв. Тогтоол
батлагдсанаар“МонголУлсадДарааүеийнхөдөлгөөнт
холбооны үйлчилгээг нэвтрүүлэх зохицуулалтын
чиглэл”-ийн хүрээнд үүрэн холбооны Дараа үеийн
систем, үйлчилгээг нэвтрүүлэх зохицуулалтын арга
хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж
эхлээд байна.
Шуудангийн албанаас Монгол Улсын “Аж ахуйн
үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-
ийн 10.1.3, тус хорооны Дүрмийн 3.2.4, 3.3 дугаар
заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Мэдээлэл,
харилцаа холбооны үйлчилгээний чанарыг хянах
журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг
боловсруулан тус хуралдаанаар хэлэлцүүлэв.
Хуралдаанаар тус журамд холбогдох нэмэлт өөрчлөлт
оруулахаар шийдвэрлэж, 2015 оны 12 дугаар сарын
30-ны өдрийн 71 дүгээр тогтоолын гаргалаа. Журамд
оруулсан нэмэлт өөрчлөлтөөр шуудангийн чанарын
мониторинг хийх үзүүлэлт болох илгээмжийн бүртгэл,
хяналт, лавлагааны нэгдсэн системийн чанарын
шаардлага, шуудангийн үйлчилгээний зэрэглэл,
шуудангийн хүргэлтийн хяналтын хугацааг тус тус
шинэчлэн тогтоож өгсөн болно.
Тус хорооны хуралдаанаар Монгол Улсын
“Шуудангийн тухай” хуулийн 9.1.3 дахь заалт,
Харилцаа холбооны зохицуулах хорооны Дүрмийн
13 дугаар зүйлийн 2.4 дэх хэсгийг үндэслэн хорооны
2011 оны 66 тоот тогтоолын хавсралтаар баталсан
“Бүсчлэлийн код болон шуудангийн нэгдсэн кодыг
оноох, мэдээллийн санг бүрдүүлэх журам”-д нэмэлт,
өөрчлөлтийг оруулах тухай асуудлыг хэлэлцээд, тус
хорооны 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн
72 дугаар тогтоолын хавсралтаар өөрчлөлт оруулан
батлав.
Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9
дүгээр зүйлийн 9.1.5 дах хэсэг, “Өрсөлдөөний тухай”
хуулийн 7.1.4 дэх хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор
ажлын албанаас боловсруулсан үүрэн холбооны
давамгай байдалтай үйлчилгээ эрхлэгчийн ярианы
үйлчилгээнд үнэ тарифын зохицуулалт хийх тухай
(Хорооны 2007 оны 28 дугаар тогтоол, 2009 оны
63 дугаар тогтоол) асуудлыг хуралдаанаар авч
хэлэлцлээ. Хуралдааны Тэмдэглэлээр энэхүү асуудлыг
нарийвчлан судлах, өрсөлдөөний орчин, зах зээлд
нөлөөлөх байдал, холбогдох үйлчилгээ эрхлэгч
нартай уулзалт хийх зэрэг чиглэлээр ажиллаж, дахин
хуралдаанд хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн
болно.
Тусгай зөвшөөрлийн талаар гарсан хорооны тогтоол,
шийдвэрийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний
тухай танилцуулгыг хорооны хуралдаанаар авч
хэлэлцээд, уг асуудлыг холбогдох хууль, дүрмийн
хүрээнд шийдвэрлэв.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ
ХУРАЛДААН
12
IV УЛИРЛЫН ТАЙЛАН
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ
ХУРАЛДААН
№
Хорооны
баталсан
тогтоолын
дугаар
Огноо Тогтоол, тэмдэглэлийн товч агуулга
Нэг. ХХЗХ-ны баталсан тогтоол
1 Тогтоол 49 2015.09.30
Журамд өөрчлөлт оруулах тухай.
(Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээний ерөнхий журам)
2 Тогтоол 50 2015.09.30
Журамд нэмэлт өөрчлөлт оруулах, зөвлөмж батлах тухай
(Хавсралт-1: Богино зайн радио холбооны төхөөрөмжийн техник, үйл ажиллагааны параметрүүд
болон радио давтамжийн зурвасын зохицуулалт,
Хавсралт-2: “ОУЦХБ-ын Радио давтамжийн Мастер бүртгэлд Газрын холбооны үйлчилгээнд
ашиглах радио давтамжийг бүртгүүлэх зөвлөмж,
Хавсралт-3: Сансрын холбооны газрын станцыг ОУЦХБ-д бүртгүүлэх зөвлөмж)
3 Тогтоол 51 2015.09.30
Аргачлал зөвлөмж батлах тухай
(Хавсралт 1-8: Аргачлал зөвлөмжүүд)
4 Тогтоол 52 2015.09.30 Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай
5 Тогтоол 53 2015.09.30 Хорооны тогтоолын талаар авах зарим арга хэмжээний тухай
6 Тогтоол 54 2015.09.30
Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
(Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг)
7 Тогтоол 55 2015.09.30 Ажлаас чөлөөлөх тухай
8 Тогтоол 56 2015.09.30 Ажилд томилох тухай
9 Тогтоол 57 2015.10.23
Журам батлах тухай
(Харилцаа холбооны салбарын үйлчилгээний тарифыг хянах журам)
10 Тогтоол 58 2015.10.23
Радио давтамжийн хуваарилалт батлах тухай
(Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглах тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн радио
давтамжийн зурвасын зохицуулалт, сувгийн хуваарилалт)
11 Тогтоол 59 2015.10.23
Давтамжийн зурвас дахь сувгийн хуваарилалт, ашиглалт батлах тухай
(Радио давтамжийн 136-174 МГц цараанд ажиллах газрын хөдөлгөөнт үйлчилгээний сувгийн
төлөвлөлт)
12 Тогтоол 60 2015.10.23
Нөхцөл шаардлагад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Хавсралт-1: Интернетийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн тусгай нөхцөл шаардлага,
Хавсралт-2: Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага,
Хавсралт-3: Контент нийлүүлэгчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага)
13 Тогтоол 61 2015.10.23 Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, сэргээх, хүчингүй болгох тухай
14 Тогтоол 62 2015.12.10 Сонгон шалгаруулалтын талаар авах арга хэмжээний тухай
15 Тогтоол 63 2015.12.25
Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
(Харилцаа холбооны үйлчилгээний тарифыг хянах журам)
16 Тогтоол 64 2015.12.25
Тусгай зөвшөөрөл олгох тухай
(Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл ажиллагаа
эрхлэх тусгай зөвшөөрөл)
17 Тогтоол 65 2015.12.25
Журам шинэчлэн батлах тухай
(Монгол Улсын нутаг дэвсгэрт сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг олгох журам)
18 Тогтоол 66 2015.12.25 Төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай
19 Тогтоол 67 2015.12.25 Тусгай зөвшөөрөл олгох, сэргээх, хамрах хүрээнд өөрчлөлт оруулах тухай
20 Тогтоол 68 2015.12.25
Зохицуулалтын чиглэл батлах тухай
(Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээг нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл)
21 Тогтоол 69 2015.12.30 Техникийн нөхцөл шаардлага, зөвлөмж батлах тухай
22 Тогтоол 70 2015.12.30 Төлбөрийн хэмжээ батлах тухай
23 Тогтоол 71 2015.12.30
Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
(Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний чанарыг хянах журам)
24 Тогтоол 72 2015.12.30
Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
(Бүсчлэлийн код болон шуудангийн нэгдсэн кодыг оноох, мэдээллийн санг бүрдүүлэх журам)
25 Тогтоол 73 2015.12.30 Ажилд томилох тухай
Хорооны хуралдаанаас 2015 оны 4 дүгээр улиралд баталсан тогтоол, шийдвэрийн жагсаалтыг нэгтгэн үзүүлэв.
Үүнд:
2015. IV улирал www.crc.gov.mn 13
Тайлан
Хэрэглэгчийн гомдол, саналыг дүгнэж үзэхэд үйлчилгээний чанар, төлбөр тооцоотой хамааралтай, нэр төрд
халдсан гомдол тодорхой хувийг, дийлэнх хувийг Засгийн газрын “11-11” төвөөр ирсэн гомдлууд мөн үүрэн
холбооны үйлчилгээ эрхэлж буй байгууллагуудын үйл ажиллагаанд харилцан нөлөөлөл үүсэн шалгуулах хүсэлт
ирүүлсэн байна.
Харилцаа холбооны зохицуулах хороонд иргэн, ААН, байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлыг “Иргэдээс төрийн
байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль“, “Харилцаа холбооны
зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх” журмын тавдугаар зүйлд заасны
дагуу хуулийн хугацаанд шийдвэрлэсэн тайланг танилцуулж байна.
Тус хороонд тайлант хугацаанд буюу 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг
хүртэл нийт 489 гомдол, санал хүсэлт ирсний 489 хүсэлтийг шийдвэрлэсэн ба шийдвэрлэлтийн явц 100% байна.
Иргэд болон аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч бүртгэлжүүлэн холбогдох журмын дагуу
холбогдох алба, мэргэжилтнүүд, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад шилжүүлэн түргэн шуурхай шийдвэрлүүлэх
арга хэмжээг авч ажиллалаа.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ИРҮҮЛСЭН
САНАЛ, ГОМДЛЫГ ХҮЛЭЭН АВЧ, ХЯНАН, ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ
2015 ОНЫ IV УЛИРЛЫН ТАЙЛАН
Утсаар орж ирсэн
Үйлчилгээний чанар, төлбөр тооцоотой хамааралтай хэрэглэгчийн гомдол
Засгийн газрын www.11-11.mn төв
Интерференцтэй холбоотой
Контент, нэр төрд халдсан гомдол
№ Гомдол орж ирсэн төрлүүд
Өргөдөл,
гомдлын тоо
Шийдвэрлэсэн
Шийдвэрлээгүй
хяналтын хугацаанд
байгаа
1 Утсаар орж ирсэн 47 47 0
2
Албан
бичгээр
Үйлчилгээний чанар, төлбөр
тооцоотой хамааралтай
хэрэглэгчийн гомдол
68 68 0
3 Контент, нэр төрд халдсан гомдол 5 5 0
4 Интерференцтэй холбоотой 83 83 0
5 Засгийн газрын www.11-11.mn төв 286 286 0
Нийт 489 489 0
59%
16% 1%
10%
14%
14
ЗАСГИЙН ГАЗРЫН 11-11 ТӨВӨӨР ИРСЭН МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА
ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ИРҮҮЛСЭН САНАЛ ХҮСЭЛТ,
ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ
Тус хороонд Засгийн Газрын “11-11” төвөөр дамжуулан 2015 оны IV улиралд мэдээлэл, харилцаа холбооны
үйлчилгээ эрхлэгчдэд ирүүлсэн нийт санал хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн талаарх мэдээллийг хүргэж байна.
Саналын хяналт
Саналын төрөл
Шийдвэрлэлтийн чанар
Засгийн газрын 11-11 төвөөр дамжуулан тус хороонд
2015 оны IV улиралд нийт 102 санал хүсэлт, гомдол,
шүүмлэл, өргөдөл ирүүлжээ. Үүний ихэнх хувийг
гомдол, санал хүсэлт эзэлж байгаа бөгөөд тухай
бүрт хариулт өгч хяналтын хугацаанд барагдуулан
шийдвэрлэсэн байна.
102
1020
0
10 30 50 70 90 110
20 40 60 80 100
Харилцаа холбооны
зохицуулах хороо
Саналын тоо
55
42
0
0
0
5
5
15 25 35 45 60
10 20 30 40 50
Харилцаа холбооны
зохицуулах хороо
Саналын тоо
Хаагдсан-102
Санал хүсэлт-55 Гомдол-42
Шүүмжлэл-5
Нийт
Хаагдсан
Нээлттэй
Өргөдөл
Шүүмжлэл
Талархал
Гомдол
Санал хүсэлт
Хурдан-101
Шийдвэрлээгүй-0
Удаан-1 Хариулсан-0
2015. IV улирал www.crc.gov.mn 15
БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД
“цахим - ХХЗХ” СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
1.	 Хүний нөөцийн удирдлага
Харилцаа холбооны зохицуулах хороо нь “цахим-
ХХЗХ” төслийн хүрээнд Ай Ти Зон ХХК-ийн
боловсруулсан Green HRM системийг нэвтрүүллээ.
Green HRM систем нь хүний нөөцийн сонгон
шалгаруулалт, орон тооны төлөвлөлт, сургалт, хүний
нөөцийн хөгжил, гүйцэтгэлийн үнэлгээ, карьер
хөгжил, ур чадварын үнэлгээ, тайлан, цаг бүртгэл
зэрэг хүний нөөцийн үүрэг функцийг агуулсан
хөдөлмөрийн харилцааны бүхий л ажиллагааг
удирдах зориулалттай систем юм. Энэхүү системийг
нэвтрүүлснээр ажиллагсдад ажлын ирц, гүйцэтгэлийн
үнэлгээ, дүрэм журам зэрэг бүх мэдээллүүд нээлттэй,
санал хүсэлтээ солилцоход хялбар болж шуурхай
тайлагнал, төвлөрсөн мэдээлэл, архив, түүх хөтлөлт,
уян хатан хайлт, хяналт, баталгаажуулалт, ажилтан
өөртөө үйлчлэх, дарга, удирдлага өөртөө үйлчлэх
зэрэг байгууллагын хүний нөөцийн удирдлагын
Засгийн газрын мөрийн хөтөлбөр дэх зөвшөөрлийн
тогтолцоог шинэчлэх, сайжруулах чиглэлээр авч буй
арга хэмжээ, “цахим Засаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх
ажлын хүрээнд тус хороо нь 2013 оноос тодорхой
ажлуудыг үе шаттайгаар төлөвлөн хийснээр
байгууллагын дотоод үйл ажиллагааны процессийг
цахимжуулах ажлыг хийж эхлэлээ.
Тус хороо нь 2013, 2014 онд ажилтнуудын ажлын
байрны тодорхойлолт, үйл ажиллагааны процессийг
боловсронгуй болгон шинэчлэн тодорхойлж, үйл
ажиллагаандаа ашиглах маягтуудыг боловсруулан
цаасан хэлбэрээр ашиглан туршиж ажиллан дотоод
үйл ажиллагааг цахимжуулах бэлтгэлийг хангасан.
2015 онд “цахим-ХХЗХ” төслийг хэрэгжүүлэх
гүйцэтгэгчээр Ай Ти Зон ХХК шалгарч, ажлын
даалгаврын дагуу програм хангамжийг хийж
гүйцэтгэн байгууллагын үйл ажиллагаанд системийг
туршилтын хэлбэрээр нэвтрүүлж эхлээд байна.
“цахим-ХХЗХ” төслөөр ашиглах системийн
хэрэглэгчид нь:
•	 Байгууллагын нийт ажилтан, албан хаагчид
•	 Тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчилгээ эрхлэгчид
•	 Иргэд, хэрэглэгчид, байгууллагууд байх болно.
"цахим-ХХЗХ" систем нь дотоод үйл ажиллагааны дараах үндсэн модулиудаас бүрдэж байна.
Төсөл
16
боломжит бүхий л үйл ажиллагааг системчилж, удирдлагын зардал, цаг хугацаа, механик үйлдлүүдийг багасгаж,
ажилтнуудын бүтээмж, үр ашиг, цаг ашиглалт нэмэгдэх болсон.
2. Дотоод үйл ажиллагаа, хяналт удирдлага
Байгууллагын дотоод үйл ажиллагааны процесс, албан бичгийн бүртгэл хөтлөлт, тусгай зөвшөөрлийн хүсэлт,
тэдгээрт дагалдах бичиг баримтын бүртгэл болон ирсэн хүсэлтэд үнэлгээ хийх, санал гомдол хүлээн авах,
шийдвэрлэх, уулзалт, семинарын бүртгэл хийх, тэмдэглэл хөтлөх, гадаад харилцааны үйл ажиллагаа, хөрөнгө
бүртгэл, шилжүүлэг зэрэг үйл ажиллагааг энэхүү системээр хийж гүйцэтгэх боломж бүрдсэн.
3. Ажлын даалгавар
Энэ хэсэгт байгууллагын төлөвлөгөөнд тусгагдсан төлөвлөгөөт ажлуудын гүйцэтгэлийн хувь , тэдгээрийн биелэлт,
үр дүнгийн мэдээлэл, хугацаатай үүрэг даалгавар болон төслөөр гүйцэтгэж буй ажлуудын хуваарилалт, явц зэрэг
ажлуудын бүртгэл, гүйцэтгэх хугацааны хяналт, ажилтнууд, алба нэгжийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийх үйл
ажиллагааг удирдах боломжтой.
2015. IV улирал www.crc.gov.mn 17
4. Хорооны хурал
Хорооны хуралд танилцуулах асуудлыг боловсруулах, нэгтгэх, танилцуулахаас гадна хорооны хуралдааны явц,
протокол тэмдэглэл хөтлөлт, хорооны гишүүдийн саналын нэгтгэл, санал хураалтыг нэгтгэх, шийдвэрийг мэдээлэх
зэрэг хорооны хуралдаантай холбоотой бүхий л үйл ажиллагаанд энэхүү модулийг туршиж байна.
5. Статистик мэдээ, тайлан
Үйлчилгээ эрхлэгчид, тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс хагас жил, жил тутам авдаг статистик тайлан мэдээлэл,
тоног төхөөрамжийн судалгааг онлайн хэлбэрээр авах, ирүүлсэн мэдээллийг нэгтгэх, тайлан боловсруулах үйл
ажиллагааг автоматжуулахад энэхүү системийг туршиж эхэлсэн.
6. Тайлан
Дээрх модуль тус бүрт хийгдэж буй бүртгэл, мэдээллийн санг ашиглан байгууллагын хувьд гаргадаг аливаа
хэлбэрийн тайлан мэдээллийг боловсруулан бэлтгэх үйл ажиллагааг энэ хэсэгт гүйцэтгэнэ.
"цахим-ХХЗХ" системийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчилгээ эрхлэгчид ашиглах нь:
Энэхүү системээр байгууллагын дотоод үйл ажиллагааг автоматжуулж байгаагаас гадна тусгай зөвшөөрөл
эзэмшигч, үйлчилгээ эрхлэгчдэд тэдний зөвшөөрөлтэй холбоотой харилцааг цаг алдалгүй мэдээлэх, тухайн
үйлчилгээ эрхлэгчид хүргүүлсэн болон тэднээс хүлээн авсан албан бичиг, санал гомдлын бүртгэл болон
шийдвэрлэлтийн мэдээллийг уг системээр мэдээлэх зэргээр тус хорооны үйл ажиллагааг илүү ил тод, нээлттэй
болгохыг зорин ажиллаж байна.
Түүнчлэн тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн эзэмшиж буй зөвшөөрлийн төлөв байдал, төлбөр тооцооны
мэдээллийг “Тусгай зөвшөөрлийн бүртгэл, төлбөр тооцооны систем”-тэй холбогдож авах боломжтой .
“цахим –ХХЗХ” төслийн хүрээнд нэвтрүүлж буй энэхүү системийг 2015 оны 3 дугаар улирлаас эхлэн системийн
дизайн гаргах, кодчлох, үйл ажиллагааны нарийвчилсан процессийн зураглалыг гаргах, серверийн орчныг
бүрдүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэн 2015 оны жилийн эцэст буюу 12 дугаар сарын 25-ны өдрөөр ажлын
даалгаврын дагуу хийгдсэн модулиуд, системийг хүлээн авсан.
Бэлэн болсон модиулудыг туршиж ажиллуулан засварлаж өөрчлөх зүйлсийг гүйцэтгэгчид танилцуулан системийн
сайжруулалтын ажлыг хийж байна.
18
Туршилтын үйл ажиллагааг жигдрүүлэн зүгшрүүлэлт, сургалт хийгдсэнээр энэхүү системийг үйлчилгээ эрхлэгч,
хэрэглэгчдэд ашиглуулах, нэвтрүүлэлтийг хийхэд бэлэн болох бөгөөд 2016 оны эхний хагас жилд эдгээр үйл
ажиллагааг бэлэн болгохоор тус хорооны баг, хамт олон ажиллаж байна.
2015. IV улирал www.crc.gov.mn 19
Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс “Тусгай зөвшөөрлийн бүртгэл,
төлбөр тооцооллын программ”-ыг 2013 оноос үе шаттайгаар үйл ажилагаандаа
нэвтрүүлэн ажиллаж байна. Энэ талаар тус хорооны орлого хариуцсан мэргэжилтэн
Д.Гантуяатай ярилцлаа.
“Тусгай зөвшөөрлийн бүртгэл, төлбөр
тооцооллын программ”-ын талаар дэлгэрэнгүй
мэдээллийг уншигчиддаа өгнө үү?
Тус хороо нь “цахим –ХХЗХ” төслийг боловсруулан
2013 оноос эхлэн тодорхой үе шаттайгаар үйл
ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн. Энэхүү төслийн
хүрээнд хийгдсэн онцлох програм хангамжийн нэг
нь “Тусгай зөвшөөрлийн бүртгэл, төлбөр тооцооны
программ” юм.
Эхний үе шатны ажлаар 2013-2014 онуудад
харилцаа холбооны салбарт үйлчилгээ эрхлэх тусгай
зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээг
анх олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн,
цуцласан, дуусгавар болгосон төлвөөр нь төрөл,
ангилал, хамрах хүрээ, ашиглаж байгаа тоног
төхөөрөмжийн давтамж, чадал, тоо хэмжээ гэх мэт
үндсэн үзүүлэлтүүд болон тэдгээрийн өөрчлөлтүүдийн
мэдээллийг хорооны хуралдааны тогтоол болон
тушаал шийдвэрийг үндэслэн огноогоор нь нэгдсэн
цахим санд оруулж бүртгэлжүүлсэн.
2015 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар цахим
санд 2700 орчим тусгай зөвшөөрөл эзэмшигч, 4300
орчим зөвшөөрлийн түүхчилсэн бүртгэл байна.
Дараагийн шатанд тооцооллын буюу тусгай
зөвшөөрлийн зохицуулалтын үйлчилгээний хөлс
болон радио давтамж ашиглах төлбөрийн хэмжээг
цахим санд оруулсан түүхэн мэдээллээс хүчин
төгөлдөр мөрдөж буй тарифын дагуу тооцоолон,
тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг автоматаар
тооцоолон, мэдээллийг нэхэмжлэх хэлбэрээр гарган
үйлчилгээ эрхлэгчдэд и-мэйл, факсаар илгээж байна.
Цаашид бид тусгай зөвшөөрөл эзэмшигчиддээ
нээлттэй ил тод мэдээлэл өгөх үүднээс энэхүү бүртгэл
мэдээллийн нэгдсэн цахим санд өөрийн ID хаягаар
онлайнаар хандаж, тусгай зөвшөөрлийн түүхийн
мэдээлэлээ харах, төлбөр тооцоогоо хянах, улмаар
зөвшөөрөлтэй холбоотой зөвшөөрлөө сунгах,
өөрчлөх, төлбөрөө удирдах мэдээллээ цаг тухайд нь
авч байх боломжоор хангах болно.
Программыг нэвтрүүлэн, ашиглаж эхлэхэд
нэлээд цаг хугацаа орсон байна. Энэ хугацаанд
хүндрэл бэрхшээлүүд юу байсан бэ?
Аливаа зүйлийг шинээр хийхэд хүндрэл бэрхшээл
тулгардаг. Ялангуяа хоорондын уялдаа холбоогүй
тус тусдаа агуулга бүхий батлагдсан бичиг баримт,
журмын хүрээнд олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг
ижил стандарт горимд оруулан бүртгэх, цаашлаад
төлбөрийн тооцооллыг цогц байдлаар автоматжуулан
үр дүнг авна гэдэг нэлээд хүндрэлтэй байсан.
Тийм учраас програмын даалгаврыг тодорхойлж
байгаа хэд хэдэн журмуудын салаа утга бүхий
заалтуудыг арилгах, зарим заалтуудыг илүү тодорхой
болгох үүднээс агуулгын хувьд хооронд нь уялдуулан
цогц байдлаар шинэчлэх шаардлага зүй ёсоор
тавигдсан.
Энэхүү программын даалгавар нь Харилцаа холбооны
салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам,
Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх
тусгай зөвшөөрлийн ангилал, Радио давтамжийн
ашиглалт үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох
тухай, Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх
зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ, Тусгай
зөвшөөрлийн жилийн төлбөрийг тооцоолох аргачлал
Аргачлал зөвлөмж батлах тухай эрх зүйн баримт
бичгүүдийн хүрээнд өгөгдсөн. Эдгээр журам болон
Д.ГАНТУЯА:
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТӨЛБӨРИЙН
ХЭМЖЭЭГ АВТОМАТААР ТООЦООЛОН,
МЭДЭЭЛЛИЙГ НЭХЭМЖЛЭХ ХЭЛБЭРЭЭР
ГАРГАН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД
ИЛГЭЭЖ БАЙНА
Ярилцлага
20
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН БҮРТГЭЛ, ТӨЛБӨР ТООЦООНЫ ПРОГРАМД НЭВТРЭХ ЗААВАР
1. Нэвтрэх хэсэг
www.bill.crc.gov.mn хаягаар нэвтрэн орох бөгөөд дараах нэвтрэх хэсгийн цонх харагдана. Ингээд нэвтрэх нэрээ
мартсан гэсэн хэсэгт дарах бөгөөд тус хороонд албан ёсоор баталгаажуулсан итгэмжлэгдсэн ажилтны и-мэйл
хаягийг нэвтрэх нэр хэсэгт оруулж нууц үгээ сэргээх гэснийг дарна.
Ингэснээр таны бүртгэлтэй и-мэйл хаягаар уг системд нэвтрэх баталгаажуулах код, болон нууц үг очих болно.
орсон өөрчлөлтүүдийг www.crc.gov.mn сайтнаас
үзэж, танилцах боломжтой.
Программаар төлбөрийг тооцож гаргасан
гараар бодолт хийн тооцсон төлбөрийн
мэдээллүүдадилгарахуу? Үйлчилгэээрхлэгчдийн
төлбөрт ямар нэг өөрчлөлт орсон уу?
Нэг ижил тарифын журмаар ижил нөхцөлтэйгээр
бодолт хийж байгаа үед гар аргаар механикаар
бодолт хийх автоматаар бодолт хийхэд нэг ижил үр
дүн гарна.
Гэтэл тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх
зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ,
Радио давтамжийн ашиглалт үйлчилгээний хөлсний
хэмжээнд 2014 онд тус тус өөрчлөлт орсон. Үүнтэй
холбогдоод өөрчлөлт орохоос өмнө гэрээ хийж
зөвшөөрлөө авсан үйлчилгээ эрхлэгчийн тухайд
дараагийн ээлжит жилийн төлбөрийн хэмжээ нь
өмнө төлсөн, болон гэрээнд зааж өгсөн төлбөрийн
дүнгээс зөрж байгаа. Энэ тохиолдолд программын
тооцоолсон төлбөрийн дүнг давуутайд тооцож
мөрдүүлэх тухай нийт зөвшөөрөл эзэмшигчиддээ
албан бичгээр мэдэгдсэн.
Программд шинээр хандах үйлчилгээ
эрхлэгчддээ зориулан программд хэрхэн хандах
талаар мэдээлэл өгнө үү?
Тусгай зөвшөөрөл эзэмшигч маань баталгаат и-мэйл
хаягаа тус хороонд албан бичгээр ирүүлж цахим
сангийн бүртгэлд оруулснаар таны и-мэйлээр
цахим хуудасны хаяг, нууц үг, нэвтрэх зааврын хамт
та бүхэнд очно. Цахим сантай холбоотой санал
сэтгэгдлээ бидэнд info@crc.gov.mn хаягаар ирүүлнэ
үү.
Цаашид бидний зүгээс сайжруулалт хөгжүүлэлт
байнга хийх болно. Анхны юм бүхэн төгс байдаггүйг
санаж та бүхэн тусалж дэмжиж ажиллана гэдэгт
итгэлтэй байна.
Та бүхний ажилд амжилт хүсье.
Баярлалаа.
2015. IV улирал www.crc.gov.mn 21
2. Зөвшөөрлийн цэс
¾¾ Эзэмшигч энэхүү системд нэвтрэх нууц үгээ авах и-мэйл хаягаа маягтын дагуу баталгаажуулан тус хороонд
ирүүлнэ. И-мэйлд хаягаар нууц үг болон нэвтрэх заавар илгээгдэнэ.
¾¾ Зөвшөөрөл цэснээс тусгай зөвшөөрлийн ангилалын дагуу өөрийн зөвшөөрлөө сонгож түүхийн бичлэгүүдийн
жагсаалтыг харах мэдээллийг хянах боломжтой.
3. Төлбөр тооцооны цэс
¾¾ Энэхүү цэснээс он оны төлбөр тооцооны мэдээллийг авах боломжтой. Энд төлбөр хэсэгт таны зөвшөөрлийн
тухайн онд төлбөл зохих дүн, төлөлт баганад төлсөн дүн эцсийн үлдэгдэл баганад үр дүнг харуулж байгаа.
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601
201601

More Related Content

What's hot

Crc crc introduction
Crc   crc introductionCrc   crc introduction
Crc crc introduction
crc.gov.mn crc
 
Crc эрдэнэбулган
Crc   эрдэнэбулганCrc   эрдэнэбулган
Crc эрдэнэбулган
crc.gov.mn crc
 
ххмтг
ххмтг  ххмтг
ххмтг
ssuser2895b6
 
Crcnews 2017-1
Crcnews 2017-1Crcnews 2017-1
Crcnews 2017-1
crc.gov.mn crc
 
Crc ar 2014 mon
Crc ar 2014 monCrc ar 2014 mon
Crc ar 2014 mon
crc.gov.mn crc
 
201502
201502201502
Icn
IcnIcn
Annual book 2017
Annual book 2017Annual book 2017
Annual book 2017
crc.gov.mn crc
 
Crc цэрэнням
Crc   цэрэннямCrc   цэрэнням
Crc цэрэнням
crc.gov.mn crc
 
Post
PostPost
201702
201702201702
ххзх
ххзхххзх
ххзх
OdkhuuNano
 
World ict figures 2013 year
World ict figures 2013 yearWorld ict figures 2013 year
World ict figures 2013 yearcrc.gov.mn crc
 
Pres 2015 half year
Pres 2015 half yearPres 2015 half year
Pres 2015 half year
crc.gov.mn crc
 
Cr cnews 201103
Cr cnews 201103Cr cnews 201103
Cr cnews 201103
crc.gov.mn crc
 
Cita
CitaCita
Ict stat 2019.06.30
Ict stat 2019.06.30Ict stat 2019.06.30
Ict stat 2019.06.30
crc.gov.mn crc
 
Crc өргөн нэвтрүүлгийн хөгжил, тулгарч буй бэрхшээл
Crc   өргөн нэвтрүүлгийн хөгжил, тулгарч буй бэрхшээлCrc   өргөн нэвтрүүлгийн хөгжил, тулгарч буй бэрхшээл
Crc өргөн нэвтрүүлгийн хөгжил, тулгарч буй бэрхшээл
crc.gov.mn crc
 
Ict stat-20190630
Ict stat-20190630Ict stat-20190630
Ict stat-20190630
crc.gov.mn crc
 
Sharavdorj
SharavdorjSharavdorj
Sharavdorj
crc.gov.mn crc
 

What's hot (20)

Crc crc introduction
Crc   crc introductionCrc   crc introduction
Crc crc introduction
 
Crc эрдэнэбулган
Crc   эрдэнэбулганCrc   эрдэнэбулган
Crc эрдэнэбулган
 
ххмтг
ххмтг  ххмтг
ххмтг
 
Crcnews 2017-1
Crcnews 2017-1Crcnews 2017-1
Crcnews 2017-1
 
Crc ar 2014 mon
Crc ar 2014 monCrc ar 2014 mon
Crc ar 2014 mon
 
201502
201502201502
201502
 
Icn
IcnIcn
Icn
 
Annual book 2017
Annual book 2017Annual book 2017
Annual book 2017
 
Crc цэрэнням
Crc   цэрэннямCrc   цэрэнням
Crc цэрэнням
 
Post
PostPost
Post
 
201702
201702201702
201702
 
ххзх
ххзхххзх
ххзх
 
World ict figures 2013 year
World ict figures 2013 yearWorld ict figures 2013 year
World ict figures 2013 year
 
Pres 2015 half year
Pres 2015 half yearPres 2015 half year
Pres 2015 half year
 
Cr cnews 201103
Cr cnews 201103Cr cnews 201103
Cr cnews 201103
 
Cita
CitaCita
Cita
 
Ict stat 2019.06.30
Ict stat 2019.06.30Ict stat 2019.06.30
Ict stat 2019.06.30
 
Crc өргөн нэвтрүүлгийн хөгжил, тулгарч буй бэрхшээл
Crc   өргөн нэвтрүүлгийн хөгжил, тулгарч буй бэрхшээлCrc   өргөн нэвтрүүлгийн хөгжил, тулгарч буй бэрхшээл
Crc өргөн нэвтрүүлгийн хөгжил, тулгарч буй бэрхшээл
 
Ict stat-20190630
Ict stat-20190630Ict stat-20190630
Ict stat-20190630
 
Sharavdorj
SharavdorjSharavdorj
Sharavdorj
 

Viewers also liked

DAB+ for local and community radio
DAB+ for local and community radioDAB+ for local and community radio
DAB+ for local and community radio
radioradioradio
 
It101 lec1
It101 lec1It101 lec1
The Complete UHD Guidebook
The Complete UHD GuidebookThe Complete UHD Guidebook
The Complete UHD Guidebook
EllisReidIV
 
4K Technology
4K Technology 4K Technology
4K Technology
Vasu Jain
 
4K Technology Presentation
4K Technology Presentation4K Technology Presentation
4K Technology Presentation
Vasu Jain
 
доөб ын зохиогчийн эрхийн асуудлаархи гэрээ
доөб ын зохиогчийн эрхийн асуудлаархи гэрээдоөб ын зохиогчийн эрхийн асуудлаархи гэрээ
доөб ын зохиогчийн эрхийн асуудлаархи гэрээ
Batsaikhanshdee
 

Viewers also liked (6)

DAB+ for local and community radio
DAB+ for local and community radioDAB+ for local and community radio
DAB+ for local and community radio
 
It101 lec1
It101 lec1It101 lec1
It101 lec1
 
The Complete UHD Guidebook
The Complete UHD GuidebookThe Complete UHD Guidebook
The Complete UHD Guidebook
 
4K Technology
4K Technology 4K Technology
4K Technology
 
4K Technology Presentation
4K Technology Presentation4K Technology Presentation
4K Technology Presentation
 
доөб ын зохиогчийн эрхийн асуудлаархи гэрээ
доөб ын зохиогчийн эрхийн асуудлаархи гэрээдоөб ын зохиогчийн эрхийн асуудлаархи гэрээ
доөб ын зохиогчийн эрхийн асуудлаархи гэрээ
 

Similar to 201601

Crcnews 201010
Crcnews 201010Crcnews 201010
Crcnews 201010
crc.gov.mn crc
 
Ict girls day 2018.04.26
Ict girls day 2018.04.26Ict girls day 2018.04.26
Ict girls day 2018.04.26
crc.gov.mn crc
 
At-Academy-e-Mongolia-20111005
At-Academy-e-Mongolia-20111005At-Academy-e-Mongolia-20111005
At-Academy-e-Mongolia-20111005
Tumennast Erdenebold
 
Г.Уранчимэг - Цахим менежмент
Г.Уранчимэг - Цахим менежментГ.Уранчимэг - Цахим менежмент
Г.Уранчимэг - Цахим менежментbatnasanb
 
Cr cnews 201205
Cr cnews 201205Cr cnews 201205
Cr cnews 201205
crc.gov.mn crc
 
Lectured by enkhbold.z
Lectured by enkhbold.zLectured by enkhbold.z
Lectured by enkhbold.z
darkhan
 
Enation mongolia
Enation mongoliaEnation mongolia
Enation mongolia
Mr Nyak
 
8 цахим засаглал
8 цахим засаглал8 цахим засаглал
8 цахим засаглал
Tumennast Erdenebold
 
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...
Mr Nyak
 
Ж.Чойндонням - ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГЫН ЗАГВАРЧЛАЛ
Ж.Чойндонням - ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГЫН ЗАГВАРЧЛАЛЖ.Чойндонням - ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГЫН ЗАГВАРЧЛАЛ
Ж.Чойндонням - ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГЫН ЗАГВАРЧЛАЛbatnasanb
 
ухаалаг улаанбаатар хөтөлбөр
ухаалаг улаанбаатар хөтөлбөрухаалаг улаанбаатар хөтөлбөр
ухаалаг улаанбаатар хөтөлбөр
Buka King
 
С.Энхтуяа - ЭЛЕКТРОН БИЗНЕСИЙН ЗАРИМ ХУУЛИУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
С.Энхтуяа - ЭЛЕКТРОН БИЗНЕСИЙН ЗАРИМ ХУУЛИУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГААС.Энхтуяа - ЭЛЕКТРОН БИЗНЕСИЙН ЗАРИМ ХУУЛИУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
С.Энхтуяа - ЭЛЕКТРОН БИЗНЕСИЙН ЗАРИМ ХУУЛИУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГААbatnasanb
 
Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...
Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...
Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...
Galbaatar Lkhagvasuren
 
090 ict usage-survey-report-final-mon (1)
090 ict usage-survey-report-final-mon (1)090 ict usage-survey-report-final-mon (1)
090 ict usage-survey-report-final-mon (1)
Batsaikhanshdee
 
Dream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhboldDream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhboldBayarmaa Anu
 
Dream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhboldDream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhboldBayarmaa Anu
 
Cr cnews 2018-3
Cr cnews 2018-3Cr cnews 2018-3
Cr cnews 2018-3
crc.gov.mn crc
 
бодлогын баримт бичиг
бодлогын баримт бичигбодлогын баримт бичиг
бодлогын баримт бичиг
Buka King
 
7 төрийн мэдээлэл солилцооны харилцан холболтын дэд бүтэц
7 төрийн мэдээлэл солилцооны харилцан холболтын дэд бүтэц7 төрийн мэдээлэл солилцооны харилцан холболтын дэд бүтэц
7 төрийн мэдээлэл солилцооны харилцан холболтын дэд бүтэц
Tumennast Erdenebold
 

Similar to 201601 (20)

Crcnews 201010
Crcnews 201010Crcnews 201010
Crcnews 201010
 
Ict girls day 2018.04.26
Ict girls day 2018.04.26Ict girls day 2018.04.26
Ict girls day 2018.04.26
 
At-Academy-e-Mongolia-20111005
At-Academy-e-Mongolia-20111005At-Academy-e-Mongolia-20111005
At-Academy-e-Mongolia-20111005
 
Г.Уранчимэг - Цахим менежмент
Г.Уранчимэг - Цахим менежментГ.Уранчимэг - Цахим менежмент
Г.Уранчимэг - Цахим менежмент
 
Cr cnews 201205
Cr cnews 201205Cr cnews 201205
Cr cnews 201205
 
Lectured by enkhbold.z
Lectured by enkhbold.zLectured by enkhbold.z
Lectured by enkhbold.z
 
Enation mongolia
Enation mongoliaEnation mongolia
Enation mongolia
 
8 цахим засаглал
8 цахим засаглал8 цахим засаглал
8 цахим засаглал
 
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...
 
Iltgel 2010 viii_hural
Iltgel 2010 viii_huralIltgel 2010 viii_hural
Iltgel 2010 viii_hural
 
Ж.Чойндонням - ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГЫН ЗАГВАРЧЛАЛ
Ж.Чойндонням - ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГЫН ЗАГВАРЧЛАЛЖ.Чойндонням - ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГЫН ЗАГВАРЧЛАЛ
Ж.Чойндонням - ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГЫН ЗАГВАРЧЛАЛ
 
ухаалаг улаанбаатар хөтөлбөр
ухаалаг улаанбаатар хөтөлбөрухаалаг улаанбаатар хөтөлбөр
ухаалаг улаанбаатар хөтөлбөр
 
С.Энхтуяа - ЭЛЕКТРОН БИЗНЕСИЙН ЗАРИМ ХУУЛИУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
С.Энхтуяа - ЭЛЕКТРОН БИЗНЕСИЙН ЗАРИМ ХУУЛИУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГААС.Энхтуяа - ЭЛЕКТРОН БИЗНЕСИЙН ЗАРИМ ХУУЛИУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
С.Энхтуяа - ЭЛЕКТРОН БИЗНЕСИЙН ЗАРИМ ХУУЛИУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
 
Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...
Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...
Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...
 
090 ict usage-survey-report-final-mon (1)
090 ict usage-survey-report-final-mon (1)090 ict usage-survey-report-final-mon (1)
090 ict usage-survey-report-final-mon (1)
 
Dream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhboldDream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhbold
 
Dream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhboldDream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhbold
 
Cr cnews 2018-3
Cr cnews 2018-3Cr cnews 2018-3
Cr cnews 2018-3
 
бодлогын баримт бичиг
бодлогын баримт бичигбодлогын баримт бичиг
бодлогын баримт бичиг
 
7 төрийн мэдээлэл солилцооны харилцан холболтын дэд бүтэц
7 төрийн мэдээлэл солилцооны харилцан холболтын дэд бүтэц7 төрийн мэдээлэл солилцооны харилцан холболтын дэд бүтэц
7 төрийн мэдээлэл солилцооны харилцан холболтын дэд бүтэц
 

More from crc.gov.mn crc

Annual book 2018
Annual book 2018Annual book 2018
Annual book 2018
crc.gov.mn crc
 
Infographic 1
Infographic 1Infographic 1
Infographic 1
crc.gov.mn crc
 
Crcnews 201902
Crcnews 201902Crcnews 201902
Crcnews 201902
crc.gov.mn crc
 
Crcnews 201901
Crcnews 201901Crcnews 201901
Crcnews 201901
crc.gov.mn crc
 
Annual book 2013-eng
Annual book 2013-engAnnual book 2013-eng
Annual book 2013-eng
crc.gov.mn crc
 
Annual book 2012-eng
Annual book 2012-engAnnual book 2012-eng
Annual book 2012-eng
crc.gov.mn crc
 
Annual book 2017 en
Annual book 2017 enAnnual book 2017 en
Annual book 2017 en
crc.gov.mn crc
 
Annual book 2016 en
Annual book 2016 enAnnual book 2016 en
Annual book 2016 en
crc.gov.mn crc
 
ICT 2018 half year
ICT 2018 half yearICT 2018 half year
ICT 2018 half year
crc.gov.mn crc
 
Ict 2018 year
Ict 2018 yearIct 2018 year
Ict 2018 year
crc.gov.mn crc
 
Final satisfaction report_crc 2019.03.21
Final satisfaction report_crc 2019.03.21Final satisfaction report_crc 2019.03.21
Final satisfaction report_crc 2019.03.21
crc.gov.mn crc
 
Crc news 2018-4
Crc news 2018-4Crc news 2018-4
Crc news 2018-4
crc.gov.mn crc
 
Broadcast tv-equipment-1
Broadcast tv-equipment-1Broadcast tv-equipment-1
Broadcast tv-equipment-1
crc.gov.mn crc
 
Tv engineers-seminar
Tv engineers-seminarTv engineers-seminar
Tv engineers-seminar
crc.gov.mn crc
 
Presentation studio
Presentation studioPresentation studio
Presentation studio
crc.gov.mn crc
 
New tech
New techNew tech
New tech
crc.gov.mn crc
 
Mns 6607
Mns 6607Mns 6607
Mns 6607
crc.gov.mn crc
 
Gariin avlaga
Gariin avlagaGariin avlaga
Gariin avlaga
crc.gov.mn crc
 
Annual book 2017en
Annual book 2017enAnnual book 2017en
Annual book 2017en
crc.gov.mn crc
 

More from crc.gov.mn crc (20)

Annual book 2018
Annual book 2018Annual book 2018
Annual book 2018
 
Infographic 1
Infographic 1Infographic 1
Infographic 1
 
Crcnews 201902
Crcnews 201902Crcnews 201902
Crcnews 201902
 
Crcnews 201901
Crcnews 201901Crcnews 201901
Crcnews 201901
 
Annual book 2013-eng
Annual book 2013-engAnnual book 2013-eng
Annual book 2013-eng
 
Annual book 2012-eng
Annual book 2012-engAnnual book 2012-eng
Annual book 2012-eng
 
Annual book 2017 en
Annual book 2017 enAnnual book 2017 en
Annual book 2017 en
 
Annual book 2016 en
Annual book 2016 enAnnual book 2016 en
Annual book 2016 en
 
ICT 2018 half year
ICT 2018 half yearICT 2018 half year
ICT 2018 half year
 
Ict 2018 year
Ict 2018 yearIct 2018 year
Ict 2018 year
 
Final satisfaction report_crc 2019.03.21
Final satisfaction report_crc 2019.03.21Final satisfaction report_crc 2019.03.21
Final satisfaction report_crc 2019.03.21
 
Crc news 2018-4
Crc news 2018-4Crc news 2018-4
Crc news 2018-4
 
Broadcast tv-equipment-1
Broadcast tv-equipment-1Broadcast tv-equipment-1
Broadcast tv-equipment-1
 
Ddish
DdishDdish
Ddish
 
Tv engineers-seminar
Tv engineers-seminarTv engineers-seminar
Tv engineers-seminar
 
Presentation studio
Presentation studioPresentation studio
Presentation studio
 
New tech
New techNew tech
New tech
 
Mns 6607
Mns 6607Mns 6607
Mns 6607
 
Gariin avlaga
Gariin avlagaGariin avlaga
Gariin avlaga
 
Annual book 2017en
Annual book 2017enAnnual book 2017en
Annual book 2017en
 

201601

  • 1. Communications Regulatory Commission of Mongolia www.crc.gov.mn ¹11 (17) 2015 он IV улирал Д. ГАНТУЯА: ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ АВТОМАТААР ТООЦООЛОН, МЭДЭЭЛЛИЙГ НЭХЭМЖЛЭХ ХЭЛБЭРЭЭР ГАРГАН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ИЛГЭЭЖ БАЙНА [ Хуудас-19 ] www.crc.gov.mn ОЛОН УЛСАД ТООН РАДИОГИЙН ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛСЭН БАЙДАЛ [ Хуудас-70 ] ИНТЕРНЕТИЙН ДАРАА ҮЕИЙН СҮЛЖЭЭ (IPV6)-Д ШИЛЖИХ СУДАЛГААНЫ ТАЙЛАН [ Хуудас-53 ]
  • 2. 2
  • 3. БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД "цахим-ХХЗХ" СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ Д. ГАНТУЯА: ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ АВТОМАТААР ТООЦООЛОН, МЭДЭЭЛЛИЙГ НЭХЭМЖЛЭХ ХЭЛБЭРЭЭР ГАРГАН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ИЛГЭЭЖ БАЙНА ОРОН НУТАГТ ТЕЛЕВИЗИЙН ОЛОН СУВАГ ДАМЖУУЛАХ УТАСГҮЙ КАТВ-Д АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖ, РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ДУУНЫ ТҮВШНИЙ ХЭМЖИЛТИЙН ТАЙЛАН АРХАНГАЙ, ЗАВХАН, УВС, ХӨВСГӨЛ АЙМГУУДЫН ТӨВ БОЛОН ЗАМ ДАГУУ ХИЙСЭН ҮҮРЭН ХОЛБООНЫ ЧАНАРЫН ХЭМЖИЛТИЙН ТОВЧ МЭДЭЭ ЗОХИЦУУЛАЛТ БА ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭЭС АВСАН АСУУЛГЫН ДҮН Т.УУГАНБАТ: ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО НЬ ЭРХЗҮЙН БАРИМТ БИЧГҮҮДЭЭ ШИНЭЧИЛЛЭЭ ИНТЕРНЕТИЙН ДАРАА ҮЕИЙН СҮЛЖЭЭ (IPV6)-Д ШИЛЖИХ СУДАЛГААНЫ ТАЙЛАН ҮҮРЭН ХОЛБООНЫ ДУГААРТАЙГАА ШИЛЖИХ ҮЙЛЧИЛГЭЭГ ХАРИУЦАН АЖИЛЛАХ ТӨВИЙН БИЗНЕС ЗАГВАРЫН СУДАЛГАА ОЛОН УЛСАД ТООН РАДИОГИЙН ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛСЭН БАЙДАЛ Дарга: Б.Балгансүрэн ХХЗХ-ны дарга Гишүүд: Т.Наранмандах Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунцэцэг ЭЗМЗА-ны дарга З.Амгалан РДЗХА-ны дарга А.Лувсан-Очир ЗЗҮТА-ны дарга Л.Гантулга ЗА-ны дарга С.Мөнх-Эрдэнэ ШуА-ны даргын үүрэг гүйцэтгэгч Сэтгүүлийн эрхлэгч: Ц.Амгалан (amgalants@crc.gov.mn) Хариуцлагатай нарийн бигийн дарга Г.Оюунцэцэг (goyun@crc.gov.mn) Сэтгүүлийн дизайныг £ADMARKET LLC-д эхийг бэлтгэж хэвлэв. Утас: 976-11-304257 Факс: 976-11-327720 Цахим хаяг: www.crc.gov.mn Цахим шуудан: info@crc.gov.mn ЭНЭ ДУГААРТ... №11 (17) 2015 он. IV улирал МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО Хаяг: Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо. Метро бизнес төв. А блок. 5-р давхар. Сүхбаатар дүүрэг. Сүхбаатарын гудамж-13. Улаанбаатар-14201. Монгол Улс СЭТГҮҮЛИЙН ЗӨВЛӨЛ 15 19 23 25 33 48 51 53 58 70 Communications Regulatory Commission of Mongolia www.crc.gov.mn ¹11 (17) 2015 он IV улирал Д. ГАНТУЯА: ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ АВТОМАТААР ТООЦООЛОН, МЭДЭЭЛЛИЙГ НЭХЭМЖЛЭХ ХЭЛБЭРЭЭР ГАРГАН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ИЛГЭЭЖ БАЙНА [ Хуудас-19 ] www.crc.gov.mn ОЛОН УЛСАД ТООН РАДИОГИЙН ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛСЭН БАЙДАЛ [ Хуудас-70 ] ИНТЕРНЕТИЙН ДАРАА ҮЕИЙН СҮЛЖЭЭ (IPV6)-Д ШИЛЖИХ СУДАЛГААНЫ ТАЙЛАН [ Хуудас-53 ]
  • 4. 4 Монгол улсад мэдээлэл, харилцаа холбооны бие даасан зохицуулах байгууллага үүсч хөгжсөний 20 жил, Монгол улсад Радио долгион хянах станц байгуулагдсаны 55 жилийн ой түүнчлэн Монгол Улс даяар телевизийн өргөн нэвтрүүлгийг дамжуулах аналоги системийг бүрэн унтраан, тоон технологиор дуу дүрсний өндөр чанартай телевизийн өргөн нэвтрүүлэг хүлээн авч үзэх боломжоор хэрэглэгч, иргэдээ хангасан Ази тивийн анхдагч улс орнуудын нэг болсон зэрэг чухал арга хэмжээнүүд харилцаа холбооны салбарт 2015 онд тохиолоо. Цаашид хэрэглэгч өөрийн ашиглаж буй дугаартайгаа хүссэн үүрэн холбооны оператор руу шилжих, дараа үеийн, утасгүй хөдөлгөөнт холбооны үйлчилгээ (4G) зэрэг дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг Монгол орныхоо өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчиддээ хүргэхийг зорин ажиллаж байна. Түүнчлэн эдгээр шинэчлэл, дэвшлийг даган зайлшгүй анхаарах шаардлагатай цахим орчны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, өргөн зурвасын үйлчилгээ ба хэрэглээг улам нэмэгдүүлэх, бүртгэл мэдээллийн зөөлөн дэд бүтцийг бүрдүүлэх, контентийн зохицуулалтын эрх зүйн орчинг улам боловсронгүй болгох зэрэг олон асуудал байгааг судлан, холбогдох үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөж, үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Сэтгүүлийнхээ энэ удаагийн дугаарт тус хорооноос 2015 оны 4 дүгээр улиралд зохион байгуулсан арга хэмжээ, хэрэгжүүлсэн ажил, үйл ажиллагааны тайлан, мэдээлэл, хуралдааны шийдвэрүүд болоод цаашид төлөвлөж буй томоохон ажлуудын талаар мэдээллийг багтааснаас гадна одоогоор шинээр хийгдэж буй ажил, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй ярилцлагуудыг багтаасан. Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын үр шимийг хамгийн бодит хэлбэрээр хүртэгчид нь эрхэм уншигч, хэрэглэгч та бүгд бөгөөд шинэ технологи, шинэ үйлчилгээ нэмэгдэхийн хэрээр шинэ бодлого, шинэ зохицуулалтын орчин шаардагдаж байгаа талаар мэдээлэл, зөвлөмж, судалгаа бүхий нийтлэлүүдийг таалан соёрхоно уу. Уншигч та бүхэн бидний бэлтгэсэн дугаараас харилцаа холбооны салбарт тус хорооноос хэрэгжүүлж буй ажлуудтай танилцахаас гадна өөрт хэрэгтэй мэдээ мэдээллийг авч чадна гэдэгт итгэлтэй байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай. ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Б.БАЛГАНСҮРЭН 4 Мэндчилгээ Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Б.БАЛГАНСҮРЭН Монгол Улсад мэдээлэл, харилцаа холбооны бие даасан зохицуулах байгууллага үүсч хөгжсөний 20 жил, Монгол Улсад Радио долгион хянах станц байгуулагдсаны 55 жилийн баярын мэндтэй хамтатган тус байгууллагын тулгын чулууг тавилцаж, галыг нь асаалцан, хөгжлийн түүхийг бүтээлцсэн ахмадууд , үе үеийн удирдлага, хамт олон, одоо ажиллаж шинэ түүхийг бүтээж буй нийт инженер техникийн ажилтан ажиллагсад, тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон уг салбарын үйлчилгээг хүртэж буй хэрэглэгчид, иргэддээ өргөн дэвшүүлье. Бид 2015 онд, Монгол Улс даяар аналоги системийг бүрэн унтраан, тоон технологиор телевизийн өргөн нэвтрүүлгийг дамжуулж дуу дүрсний өндөр чанартай телевизийн өргөн нэвтрүүлэг хүлээн авч үзэх боломжоор хэрэглэгч, иргэдээ хангасан Ази тивийн анхдагч улс орнуудын нэг болж чадлаа. Түүнчлэн 2014 оныг харилцаа холбооны салбарын хэмжээнд “Эрх зүй шинэчлэлтийн жил” болгон зарласантай холбогдуулан тус хорооноос батлан гаргадаг эрх зүйн баримт бичгүүдийн 80 гаруй хувьд нь нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн баталж, салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хууль, эрх зүйн баримт бичгүүд болон харилцаа холбоо, радио давтамж, шуудангийн зохицуулалтын чиглэл, дүрэм журам, нөхцөл шаардлагуудыг багтаасан Харилцаа холбооны салбарын эрх зүйн баримт бичгийн эмхтгэлийг хэвлүүлэн гаргалаа. Цаашид хэрэглэгч өөрийн ашиглаж буй дугаартайгаа хүссэн үүрэн холбооны операторруу шилжих, дараа үеийн, утасгүй хөдөлгөөнт холбооны үйлчилгээ (4G) зэрэг дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг Монгол орныхоо өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчиддээ тавин ажиллаж байна.Түүнчлэн эдгээр шинэчлэл, дэвшлийг даган зайлшгүй анхаарах шаардлагатай цахим орчны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, өргөн зурвасын үйлчилгээ ба хэрэглээг улам нэмэгдүүлэх, бүртгэл мэдээллийн зөөлөн дэд бүтцийг бүрдүүлэх, контентийг зохицуулахад зохицуулалтын эрх зүйн орчинг улам боловсронгүй болгох зэрэг олон асуудал байгааг мөн судлан, холбогдох үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөж, үе шаттайгаар хэрэгжүүлэхээр хичээж байна. Монгол Улсад интернетийн үйлчилгээг анх эхлүүлэн, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж эхэлсний 20 жилийн ой 2016 оны 1 дүгээр сард тохиож байна. 20 жилийн дараа 59 аж ахуйн нэгж интернетийн үйлчилгээ эрхэлж, интернет хэрэглэгчдийн тоо 2.1 сая болж интернет нь дэлхийн чиг хандлага, стандартад нийцэхүйц түвшинд хүрч бидний ажил, амьдралын хамгийн чухал хэрэглээний нэг болсон нь мэдээлэл, харилцаа холбооны салбарт хөрөнгө оруулагчид, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн шинэлэг санал санаачилга болон уйгагүй хөдөлмөр, зүтгэлийн үр дүн бөгөөд салбарын бодлого, үр ашигтай шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө хийсэн зохицуулалтын ажлын хэмжүүр гэж ойлгож байна. Сэтгүүлийнхээ энэ удаагийн дугаарт тус хорооноос 2015 оны 3 дугаар улиралд зохион байгуулсан арга хэмжээ, хэрэгжүүлсэн ажил, үйл ажиллагааны тайлан, мэдээллийг багтааснаас гадна харилцаа холбооны байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн ойд тусгайлан зориулсан үе үеийн дарга, ахмадуудын ярилцлага, дурсамжийг хүргэж байгаадаа баяртай байна. Нийт үйлчилгээ эрхлэгчид, хэрэглэгч та бүхэнд Харилцаа холбооны зохицуулах байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн ойг тохиолдуулан энэ салбарын зохицуулалтын орчныг сайжруулах, хөгжил, дэвшлийг хамтдаа цогцлоон бүтээхийн төлөө зүтгэж, өөрийн хөдөлмөр, оюун ухаан, сэтгэл зүрхээ харамгүй зориулж ирсэн мэргэжил нэгт нөхөд, хамтран зүтгэгч нартаа эрч хүч, аз хийморьтой, эрүүл энх байж ажил үйлс тань үргэлж өөдрөг байхын ерөөлийг хорооны гишүүд, даргын зөвлөл, хамт олныхоо өмнөөс болон мөн хувиасаа өргөн дэвшүүлье. Мэндчилгээ
  • 5. 2015. IV улирал www.crc.gov.mn 5 Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид ХХЗХ гэх)-ны 2015 оны ээлжит 11 дүгээр хуралдаан 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр боллоо. Уг ээлжит хуралдаанаар нийтдээ 19 асуудлыг хэлэлцэж, хорооны хуралдааны 8 тогтоолыг батлан гаргалаа. Мөн хэлэлцсэн зарим асуудлаар хорооны хуралдааны тэмдэглэлээр хугацаатай үүрэг, чиглэлийг холбогдох албадад өглөө. Үүнд: Монгол Улсад үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 26 дугаар тогтоолын хавсралтаар “Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээний ерөнхий журам”-ыг батлан хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Тус журамд утга агуулгын хувьд зарим заалтыг илүү тодорхой, ойлгомжтой болгох, хэрэглэгч Дугаартайгаа шилжих үйлчилгээг сонгоход үйлчилгээний сонголтыг нээлттэй байлгах зорилгоор холбогдох заалтуудад өөрчлөлтийг оруулах тогтоолын төсөл, саналыг холбогдох албадаас боловсруулж, хорооны 2015 оны ээлжит 11 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэв. Хуралдаанаар Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрмийн хүрээнд “Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээний ерөнхий журам”-д 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 49 тоот тогтоолын хавсралтаар зарим заалтад өөрчлөлт оруулан батлав. Хорооны хуралдааны 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 50 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар тус хорооны 2012 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Богино зайн радио холбооны төхөөрөмжийн техник, үйл ажиллагааны параметрүүд болон радио давтамжийн зурвасын зохицуулалт”-ын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. Уг зохицуулалтын баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулахдаа Монгол Улс нь Европ, Африк, Дундад Ази, Персийн булангийн орнуудын хамт ОУЦХБ-ын 1 дүгээр бүсэд хамаарч байгааг харгалзан Европын холбооны мөрддөг сүүлийн үеийн зөвлөмж, стандартын шаардлагад нийцүүлсэн. Зохицуулалтад нэмэлт өөрчлөлт оруулснаар Богино зайн радио холбооны төхөөрөмжийн техник, үйл ажиллагааны параметрүүд болон радио давтамжийн зурвасын зохицуулалтын баримт бичгийн Хүснэгт 1, 2-т заасан богино зайн радио холбооны төхөөрөмжийн хамгийн их оронгийн хүчлэг, радио давтамжийн гаралтын чадлыг тодорхойлоход Европын холбооны зөвлөмж (ERC Recommendation 70-03)-ийг мөрдөх, журмыг 2 дугаар бүлэгт техникийн шаардлагуудыг технологийн онцлогоос хамааруулж нэмэлтээр 10 хавсралтыг ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААНЫ 2015 ОНЫ 4 ДҮГЭЭР УЛИРЛЫН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАН МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДҮРЭМ, ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ХҮРЭЭНД УДИРДЛАГААС ӨГСӨН УДИРДАМЖ ЧИГЛЭЛ, 2015 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР 2015 ОНЫ 4 ДҮГЭЭР УЛИРАЛД, ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААНЫГ 4 УДАА, ЭЭЛЖИТ БУС 1 УДААГИЙН ХУРАЛДААНЫГ ТУС ТУС ЗОХИОН БАЙГУУЛЖ, НИЙТДЭЭ 25 ТОГТООЛ, ХОРООНЫ ХУРАЛДААНЫ 10 ТЭМДЭГЛЭЛИЙГ ГАРГАН ШИЙДВЭРЛЭЖ, ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАВ. 2015.IV улирал 1
  • 6. 6 шинээр оруулснаар тоног төхөөрөмж үзүүлэлт, радио давтамжийн зохицуулалтыг шинэ орчинд нийцүүлэн хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлээд байна. Түүнчлэн энэхүү тогтоолын 2 дугаар хавсралтаар “ОУЦХБ-ын Радио давтамжийн Мастер бүртгэлд Газрын холбооны үйлчилгээнд ашиглах радио давтамжийг бүртгүүлэх зөвлөмж”, 3 дугаар хавсралтаар “Сансрын холбооны газрын станцыг ОУЦХБ-д бүртгүүлэх зөвлөмж”-ийг баталсан болно. Хуралдааны 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 51 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Давтамж ба орон зайн тусгаарлалтууд зөвлөмж”, 2 дугаар хавсралтаар “Хяналтын зорилгоор Т-DAB ба DVB-T нэвтрүүлэгчийн хажуугийн зурвасын цацаргалтын хэмжилт хийх зөвлөмж”, 3 дугаар хавсралтаар “Үүрэн холбооны бааз станцын хүний биеийн эрүүл мэндэд нөлөөлөх цахилгаан соронзон орныг хэмжих аргачлал зөвлөмж”, 4 дүгээр хавсралтаар “Радио давтамжийн зурвасын эзлэмжийг хэмжих аргачлал зөвлөмж”, 5 дугаар хавсралтаар “Суурин хяналтын станцыг ойролцоох болон их чадлын нэвтрүүлэгчийн харилцан нөлөөллөөс хамгаалах аргачлал зөвлөмж”, 6 дугаар хавсралтаар “Газрын хөдөлгөөнт холбооны үйлчилгээнд интермодуляцийн харилцан нөлөөллийг тооцоолох аргачлал зөвлөмж”, 7 дугаар хавсралтаар “Радио давтамжийн VHF/UHF зурваст өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ болон суурин/хөдөлгөөнт үйлчилгээний хооронд радио давтамж хамтран ашиглах зөвлөмж”, 8 дугаар хавсралтаар “Радио долгионы хяналтын станцаар чиглэл хайх болон байршил илрүүлэх зөвлөмж”-ийг тус тус батлав. Хорооны хуралдааны 2015 оны 50, 51 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан дээрх 10 аргачлал, зөвлөмжүүдийг тусгай зөвшөөрөл эзэмшигч төр, хувийн хэвшлийн ААН, хуулийн этгээдүүд үйл ажиллагаандаа ашиглан хэрэгжүүлж эхэлснээр олон улсын жишиг төвшинд суурин хяналт, үүрэн холбоо, тоон системийн Т-DAB ба DVB-T, DVB-T2 нэвтрүүлэгчийн цацаргалтын төвшин, радио давтамжийн зурвасын эзлэмж, өргөн нэвтрүүлгийн тоног төхөөрөмжийн хэмжилт хийх аргачлалыг тогтоох; давтамжийн нөлөөллөөс хамгаалах, соронзон орны нөлөө болон харилцан нөлөөллийг тооцоолох; манай улсад үйл ажиллагаа явуулж буй радио станцуудыг олон улсын бүртгэлд баталгаажуулах, улмаар хөрш орнуудтай радио давтамжийн зохицуулалтын хэлэлцээрт хамтран ажиллах; радио долгионы харилцан нөлөөллөөс зайлсхийх, сансрын хөдөлгөөнт бус холбооны үйлчилгээ эрхлэгчид ОУЦХБ-ын програм хангамжийг ашиглан өөрийн газрын станцуудыг олон улсад бүртгүүлэх чадвартай болох, үнэн зөв мэдээллийн санг бүрдүүлэх; чиглэл хайх техник, аргачлалууд, тэдгээрийн онцлог ялгаа, байршил илрүүлэх арга зам болон хяналтын станцын чиглэл хайгчийг ашиглан нэвтрүүлэгчийн хамгийн өндөр магадлалтай байршлыг тодорхойлох; үйлчилгээ эрхлэгч болон радио долгион ашиглагч нарыг мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах, олон улсын жишигт нийцүүлэн чадавхижуулах боломжийг бүрдүүлнэ гэж Харилцаа холбооны зохицуулах хороо үзэж байна. Хорооны хуралдааны “Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай” 2015 оны 9 дугаар сарын 30-ны өдрийн 52 дугаар тогтоолын хавсралтаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Нэгдүгээр хавсралтаар 9 ААН, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох; Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Хоёрдугаар хавсралтаар нийтдээ 6 ААН, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах; Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 12.1, тус хорооны Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг үндэслэн тогтоолын Гуравдугаар хавсралтаар 2 хуулийн этгээдийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэв. Хорооны хуралдаанд тус хорооноос батлан хүчин төгөлдөр мөрдөж байгаа тогтоол, дүрэм журам, нөхцөл шаардлага зэрэг зохицуулалтын баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, баримт бичгүүдэд байгаа нийтлэг зөв бичгийн болон үг, үсгийн алдааг Монгол хэл бичгийн шинэчилсэн дүрэмд нийцүүлэн залруулах, зарим заалтуудыг хооронд нь уялдуулах, шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлтийг оруулах, хүчингүй болгох талаар санал, дүгнэлтээр хэлэлцүүлэн шийдвэрлэж, “Хорооны тогтоолын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2015 оны 9 дүгээр сарын 30- IV УЛИРЛЫН ТАЙЛАН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН
  • 7. 2015. IV улирал www.crc.gov.mn 7 ны өдрийн 53 дугаар тогтоолыг батлав. Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит 12 дугаар хуралдааныг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан ба уг хуралдаанаар нийтдээ 11 асуудлыг хэлэлцэж, хорооны хуралдааны 5 тогтоолыг батлан шийдвэрлэж, хэлэлцсэн зарим асуудлаар хорооны хуралдааны тэмдэглэлээр хугацаатай үүрэг, чиглэлийг холбогдох албадад өгөв. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Өрсөлдөөний тухай” хуулийн 6.3-т “Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагааг зохицуулах асуудал нь хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгож, тарифын зохицуулалт хийгддэг, зохицуулах байгууллагатай салбарт энэ хуулийн 6.1.1, 6.1.2 дахь заалт хамаарахгүй” гэсэн нэмэлтийг оруулсан. Уг хуулийн өөрчлөлтийн дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо нь өөрийн салбарт зүй ёсны монополь аж ахуйн нэгжүүдийн үнэ тарифыг хянаж байх эрх, үүргийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн болно. Түүнчлэн харилцаа холбооны салбарын үнэ тарифын үндэслэлийг ХХЗХ-ноос хянах үйл ажиллагааг хорооны 2004 оны 09 дүгээр тогтоолоор батлагдсан “Харилцаа холбооны салбарын үйлчилгээний тарифын үндэслэлийг хянах журам”-ыг мөрдөж байгаа нь уг харилцааг одоогийн холбогдох хууль тогтоомж, дүрэм журамтай нийцүүлэх зайлшгүй шаардлага гарч ирсэн. Иймээс хорооны 2015 оны ээлжит 12 дугаар хуралдаанаар Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.5, 9.1.6, 9.1.7, 9.1.12 дахь хэсэг болон “Өрсөлдөөний тухай” хуулийн 6.3 заалтыг тус тус үндэслэн “Харилцаа холбооны салбарын үйлчилгээний тарифыг хянах журам”-ыг 2015 оны 57 тоот тогтоолын хавсралтаар шинэчлэн батлав. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан “Радио телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”- ийг хэрэгжүүлэх явцад тус хорооны 2013 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглаж байгаа тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн радио давтамжийн зурвас, нэвтрүүлэгчийн байршилд тухайн нөхцөл байдал, технологи техникийн шийдлийн улмаас заалтын зарим найруулга, үзүүлэлтэд өөрчлөлтүүд оруулсан юм. Тус хорооны хуралдаанаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглах тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн радио давтамжийн зурвасын зохицуулалт, сувгийн хуваарилалт”-ыг шинэчлэх тухай баримт бичгийн төслийг авч хэлэлцээд, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 9.1.10, тус хорооны Дүрмийн 3.2.4, 3.3 дахь заалтыг тус тус үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 58 тоот тогтоолын хавсралтаар нэмэлт, өөрчлөлтийг тусгаж, шинэчлэн баталж шийдвэрлэв. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан хорооны 2013 оны 62 дугаар тогтоолыг хүчингүй болголоо. Олон улсын радио давтамжийн зохицуулалтыг баримтлан (Radio regulation, Article 5) радио давтамжийн тодорхой зурвасыг дэлхийн улс орнуудын радио холбооны суурин, хөдөлгөөнт холбоонд зориулан Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас (ОУЦХБ) төлөвлөж, үйл ажиллагаандаа ашиглахыг гишүүн улс орнуудад зөвлөмж болгодог. ХХЗХ-ны ажлын албанаас Монгол Улсын хэмжээнд радио давтамжийн 136-174 МГц цараанд ажиллах газрын хөдөлгөөнт үйлчилгээний сувгийн төлөвлөлтийн төслийг боловсруулан хорооны хуралдаанд хэлэлцүүлэв. Хорооны хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 59 тоот тогтоолын хавсралтаар Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 9.1.10, тус хорооны Дүрмийн 3.2.4, 3.3 дахь заалтыг тус тус үндэслэн “Радио давтамжийн 136-174 МГц цараанд ажиллах газрын хөдөлгөөнт үйлчилгээний сувгийн төлөвлөлт”-ийг шинээр батлан гаргалаа. Давтамжийн төлөвлөлтийг баталснаар ОУЦХБ-ын суурин, хөдөлгөөнт холбооны үйлчилгээний радио холбоонд төлөвлөгдсөн радио давтамжийн зурвасуудын сувгийн хуваарилалтыг тодорхойлсон зөвлөмжид (Recommendation ITU-R M.478-5* technical characteristics of equipment and principles governing the allocation frequency channels between 25 and 3000 MHz for the land mobile service)-д давтамжийн төлөвлөлтийг уялдуулах, Монгол Улсын хэмжээнд мөрдөх давтамжийн 136-174 МГц цараанд ажиллах газрын хөдөлгөөнт үйлчилгээний зурвасын төлөвлөлт, ззохицуулалтыг хэрэгжүүлэх боломжтой болж байна. Тус хуралдаанаар интернетийн үйлчилгээ, тоон контент, контент агрегатын зохицуулалт болон нөхцөл, шаардлагыг өнөөгийн нөхцөлд нийцүүлэн өөрчлөх, хоорондын уялдаа холбоог сайжруулах, 2 ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН
  • 8. 8 тусгай зөвшөөрөл эзэмшигчид, үйлчилгээ эрэлхэгчдээс ирүүлсэн санал, хүсэлтийг судлан боловсруулсан “Интернетийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн тусгай нөхцөл шаардлага”, “Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”, “Контент агрегатын тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-д тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцэв. Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.3, тус хорооны Дүрмийн 3.2.4, 3.3 зүйлийг тус тус үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 60 тоот тогтоолын хавсралтаар дээрх нэр бүхий 3 нөхцөл, шаардлагад холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв. Хорооны хуралдааны “Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, сэргээх, хүчингүй болгох тухай” 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 61 тоот тогтоолоор Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Нэгдүгээр хавсралтаар 5 ААН, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох; Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Хоёрдугаар хавсралтаар нийтдээ 4 ААН, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах; Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.3, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2,2 дахь заалтыг тус тус үндэслэн тогтоолын Гуравдугаар хавсралтаар 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх; Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 12.1, тус хорооны Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг үндэслэн тогтоолын Дөрөвдүгээр хавсралтаар 1 хуулийн этгээдийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэв. ХХЗХ-ноос зарласан “Улаанбаатар хотод тоон радио нэвтрүүлгийн (DAB+) олон сувгийг дамжуулан хүргэх үйлчилгээ эрхлэх радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт” болон “Улаанбаатар хотод Харилцааны тоон радио сүлжээний радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт’-ын үнэлгээний хорооны дүгнэлт, боловсруулсан тогтоолын төслийг тус тус хуралдаанаар хэлэлцлээ. Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.10, ”Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 7.4, “Радио долгионы тухай” хуулийн 7.1, тус хорооны Дүрмийн 2 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэг, үнэлгээний хорооны дүгнэлтийг тус тус үндэслэн хорооны хуралдааны Тэмдэглэлээр дээрх 2 сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулах талаар судлан санал, дүгнэлтээ боловсруулан хорооны хуралдаанд танилцуулахыг сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороонд үүрэг болголоо. Тус хорооны хуралдаанаар “Монгол Улсад үндэсний роүминг үйлчилгээг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх боломжийн суурь судалгаа”-г хийж гүйцэтгэсэн ажлын хэсгийн тайлан, танилцуулга болон боловсруулсан дүгнэлт зөвлөмж, тогтоолын төслийг авч хэлэлцээд, гишүүдийн олонхийн саналаар “Үндэсний роүминг үйлчилгээг нэвтрүүлэх зарим арга хэмжээний тухай” хорооны хуралдааны Тэмдэглэл гаргахаар шийдвэрлэж, холбогдох ажлын албадад хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах үүрэг, чиглэл өгсөн болно. Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит бус 1 дүгээр хуралдааныг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулав. Тус ээлжит бус хуралдаанаар “Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалт”-ын Үнэлгээний хорооны 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн санал, дүгнэлтийг авч хэлэлцээд, тус хорооноос зарласан “Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалт”-ын хүчинтэй байх хугацааг ажлын 30 хоногоор сунгахаар шийдвэрлэсэн. Хорооны хуралдааны “Сонгон шалгаруулалтын талаар авах арга хэмжээний тухай” 2015 оны 12 дугаар сарын 10- ны өдрийн 62 тоот тогтоолыг гаргалаа. Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит 13 дугаар хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болов. Тус ээлжит хуралдаанаар нэр бүхий 18 асуудлыг хэлэлцэж, хорооны хуралдааны 6 тогтоолыг батлан гаргалаа. 3 4 IV УЛИРЛЫН ТАЙЛАН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН
  • 9. 2015. IV улирал www.crc.gov.mn 9 Хэлэлцсэн зарим асуудлаар хорооны хуралдааны тэмдэглэлээр хугацаатай үүрэг, чиглэлийг холбогдох албадад өгсөн болно. Хуралдаанаар “Харилцаа холбооны салбарын үйлчилгээний тарифыг хянах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцсэн. Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь хэсэг, тус хорооны дүрмийн 3.2.4 ба 3.3 заалтыг тус тус үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 63 тоот тогтоолын хавсралтаар тус журам нэмэлт, өөрчлөлтийг батлан шийдвэрлэв. Журамд нэмэлт, өөрчлөлт оруулснаар нэр бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс ирүүлсэн санал, хүсэлтийг судлан тусгаж, давамгай байдалтай үйлчилгээ эрхлэгч болон шинээр үйлчилгээ эрхлэгчийн үнэ тарифаас гадна зүй ёсны монополь аж ахуйн нэгжийн үнэ тарифт зохицуулалт хийх бололцоог бүрдүүлж байна. Тус хорооны 2015 оны 27 тоот тогтоолоор “Монгол Улсад үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох” сонгон шалгаруулалт зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Хорооны даргын 2015 оны А/163 тоот тушаалаар байгуулагдсан “Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалт”-ын Үнэлгээний хорооны дүгнэлт, саналыг хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Монгол Улсын“Ажахуйнүйлажиллагаанытусгайзөвшөөрлийн тухай” хуулийн 10.1.1, “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.2, Үнэлгээний хорооны санал, дүгнэлтийг тус тус үндэслэн хорооны хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл олгох тухай” тогтоолыг хуралдаанаас гаргасан бөгөөд “Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалт”-д Юпланэт ХХК шалгарсан болно. Тус хуралдаанаар 2013 оны 24 тоот тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын нутаг дэвсгэрт радио сонирхогчийн эрхийн бичиг олгох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.3, 9.1.10 дахь хэсэг, тус хорооны дүрмийн 3.2.4, 3.3 зүйлийг тус тус үндэслэн “Монгол Улсын нутаг дэвсгэрт сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг олгох журам”-ыг 2015 оны 12 дугаар сарын 25- ны өдрийн 65 тоот тогтоолын хавсралтаар шинэчлэн батлав. Журмыг шинэчлэн баталснаар “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн журам”-тай уялдуулах, материал хүлээн авах маягт, мэдээ тайланг авах болон холбогдох заалтыг тодорхой болгож, радио сонирхогчдоос ирүүлсэн ба хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг тусгасан болно. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2013 оны 24 дүгээр тогтоолыг хүчингүй болгов. Монгол Улсын “Радио долгионы тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3 дахь хэсэг, Дэд бүтцийн сайдын 2003 оны 216 тоот тушаал, холбогдох тогтоолын заалтыг тус тус үндэслэн хорооны хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 66 тоот тогтоолын хавсралтаар “Монгол Улсад хөдөлгөөнт холбооны 3 дахь үеийн системийг нэвтрүүлэх давтамжийн зурвасын төлбөрийн хэмжээ”-г шинэчлэн батлав. Энэхүү тогтоолыг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн гэрээнд нэмж тусган мөрдүүлэхээр шийдвэрлэсэн болно. Хорооны хуралдааны “Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, сэргээх, хүчингүй болгох тухай” 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 67 тоот тогтоолын хавсралтаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Нэгдүгээр хавсралтаар 15 ААН, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох; Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Хоёрдугаар хавсралтаар нийтдээ 9 ААН, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах; Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.3, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2,2 дахь заалтыг тус тус үндэслэн тогтоолын Гуравдугаар хавсралтаар 23 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээхээр тус тус шийдвэрлэв. Хорооны хуралдаанаар “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээг нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл”-ийн төслийг авч хэлэлцээд, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН
  • 10. 10 9.1.3, 9.1.10 дахь хэсэг, тус хорооны дүрмийн 3.2.4, 3.3 зүйл, МТШХХГ-ын даргын 2015 оны 10 тоот тушаалаар батлагдсан “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбоо (ДҮХХ)-ны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл”-ийг тус тус үндэслэн “Зохицуулалтын чиглэл батлах тухай” 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 68 тоот тогтоолыг батлав. Энэхүү зохицуулалтын чиглэлийг баталснаар ОУЦХБ-ын зөвлөмжийн хүрээнд Монгол Улсад ДҮХХ-ны системийг /Дараа үеийн хөдөлгөөнт холбооны систем гэдэгт: IMT-Advanced (4G) (үүнд LTE/LTE-Advanced[1] орно) болон ОУЦХБ-ын “IMT for 2020 & beyond” сэдвийн хүрээнд судлагдаж байгаа хөдөлгөөнт холбооны систем-5G хамруулах/ нэвтрүүлэхэд үйлчилгээ эрхлэгчид болон техник, технологид тавигдах ерөнхий нөхцөл шаардлага; радио давтамж ашиглах болон мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох; ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт ба зохицуулалт; радио давтамж ашиглах, үйлчилгээ эрхлэх эрхийн төлбөр, үйлчилгээний хамрах хүрээний талаар зохицуулалтыг хийх орчинг бүрдүүлэв. Тус хуралдаанд ажлын албадаас ОУЦХБ-ын стандарт, зөвлөмжийг үндэслэн боловсруулсан “Ижил давтамжийн зурваст ажиллах хиймэл дагуулын хөдөлгөөнт бус холбооны үйлчилгээ болон радио релейний системүүдийн харилцан нөлөөлөлгүй ажиллагааны зөвлөмж”, “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийн радио давтамж хамтран ашиглах ба харилцан нөлөөллөөс сэргийлэх характеристикийг тодорхойлох зөвлөмж”, “Радио давтамжийгхамтранашиглахрадиоүйлчилгээнүүдийн хоорондын хамгаалалтын харьцааг тодорхойлох зөвлөмж”, “Гамшгийн болон онцгой байдлын үед ашиглах утасгүй суурин системд тавигдах шаардлагын зөвлөмж”, “Радио долгионы хяналтын станцаар ФМ радио өргөн нэвтрүүлгийн давтамжийн хамгийн их хазайлтыг хэмжих аргачлал зөвлөмж”, “Нэгдсэн өргөн зурвасын өргөн нэвтрүүлгийн системд тавигдах техникийн нөхцөл, шаардлага”, “Радио долгионы хяналтын станцаар зурвасын өргөнийг хэмжих аргачлал зөвлөмж”, “Радио өргөн нэвтрүүлэг (87-108 МГц) болон агаарын хөдөлгөөнт үйлчилгээний (108- 137 МГц) хоорондох радио давтамжийн зохицоог тодорхойлох зөвлөмж”-ийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, хуралдааны Тэмдэглэлээр техникийн нөхцөл шаардлага, зөвлөмжүүдийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчилгээ эрхлэгч нар даган мөрдөх, радио долгион зохицуулалт, хяналтын үйл ажиллагаанд мөрдөх чиглэлээр ангилан хорооны хуралдаанд дахин хэлэлцүүлэхийг холбогдох албанд даалгав. Радио давтамж зохицуулалт, хяналтын албанаас боловсруулсан “Телевизийн олон сувгийг олон цэгт түгээх үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн талаар танилцуулга”-ыг хорооны хуралдаанаар хэлэлцээд, уг тусгай зөвшөөрлийн талаар МТШХХГ- тай хамтран ажиллах, тус үйлчилгээний талаар цаашид авах арга хэмжээний тухай хуралдааны Тэмдэглэл гаргахаар шийдвэрлэв. Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит 14 дүгээр хуралдааныг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулав. Тус ээлжит хуралдаанаар нийтдээ 11 асуудлыг хэлэлцэж, хорооны хуралдааны 5 тогтоолыг баталсан болно. Хорооны хуралдааны тэмдэглэлээр хугацаатай үүрэг, чиглэлийг хорооны даргад өглөө. Тус хуралдаанд 2015 оны ээлжит 13 дугаар хуралдааны Тэмдэглэлээр өгсөн үүргийн дагуу ажлын албанаас боловсруулсан “Ижил давтамжийн зурваст ажиллах хиймэл дагуулын хөдөлгөөнт бус холбооны үйлчилгээ болон радио релений системүүдийн харилцан нөлөөлөлгүй ажиллагааны зөвлөмж”, “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийн радио давтамж хамтран ашиглах ба харилцан нөлөөллөөс сэргийлэх характеристикийг тодорхойлох зөвлөмж”, “Радио давтамжийг хамтран ашиглах радио үйлчилгээнүүдийн хоорондын хамгаалалтын харьцааг тодорхойлох зөвлөмж”, “Гамшгийн болон онцгой байдлын үед ашиглах утасгүй суурин системд тавигдах шаардлагын зөвлөмж”, “Радио долгионы хяналтын станцаар ФМ радио өргөн нэвтрүүлгийн давтамжийн хамгийн их хазайлтыг хэмжих аргачлал зөвлөмж”, “Нэгдсэн өргөн зурвасын өргөн нэвтрүүлгийн системд тавигдах техникийн нөхцөл, шаардлага”, “Радио долгионы хяналтын станцаар зурвасын өргөнийг хэмжих аргачлал зөвлөмж”, “Радио өргөн нэвтрүүлэг (87-108 МГц) болон агаарын хөдөлгөөнт үйлчилгээний (108-137 МГц) хоорондох радио давтамжийн зохицоог тодорхойлох зөвлөмж”-ийн төслийг дахин авч хэлэлцээд, хорооны хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 69 тоот тогтоолын хавсралтаар тус тус батлав. Дараа үеийн хөдөлгөөнт холбооны 4 дэх үеийн 5 IV УЛИРЛЫН ТАЙЛАН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН
  • 11. 2015. IV улирал www.crc.gov.mn 11 үйлчилгээнд ашиглагдах радио давтамжийн эрхийн төлбөр тогтоох талаар олон улсын хэмжээнд дуудлага худалдаа эсвэл эрхийн төлбөр авах гэсэн 2 зарчмыг ашигладаг байна. “Харилцаа холбооны тухай” хуулийн 9 дүгээр зүйлд ХХЗХ-ны бүрэн эрхийн 9.1.6 дахь хэсэгт “харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх” гэж заасны дагуу Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхдээ радио давтамж ашиглах эрхийн төлбөрийг хууль, эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд тогтоохоор саналыг боловсруулж, тус хорооны хуралдаанд хэлэлцүүлсэн. Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэг болон 8.10 дахь заалт, “Радио долгионы тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3 дахь хэсэг, Дэд бүтцийн сайдын 2003 оны 216 тоот тушаал, тус хорооны 2015 оны 68 дугаар тогтоолын тус тус үндэслэн “Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд ашиглагдах давтамжийн зурвасын эрхийн төлбөрийн хэмжээ болон мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх эрхийн төлбөр”-ийг 2015 оны 12 дугаар сарын 30- ны өдрийн 70 тоот “Төлбөрийн хэмжээ батлах тухай” тогтоолын хавсралтаар батлан шийдвэрлэв. Тогтоол батлагдсанаар“МонголУлсадДарааүеийнхөдөлгөөнт холбооны үйлчилгээг нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл”-ийн хүрээнд үүрэн холбооны Дараа үеийн систем, үйлчилгээг нэвтрүүлэх зохицуулалтын арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж эхлээд байна. Шуудангийн албанаас Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”- ийн 10.1.3, тус хорооны Дүрмийн 3.2.4, 3.3 дугаар заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний чанарыг хянах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг боловсруулан тус хуралдаанаар хэлэлцүүлэв. Хуралдаанаар тус журамд холбогдох нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэж, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 71 дүгээр тогтоолын гаргалаа. Журамд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр шуудангийн чанарын мониторинг хийх үзүүлэлт болох илгээмжийн бүртгэл, хяналт, лавлагааны нэгдсэн системийн чанарын шаардлага, шуудангийн үйлчилгээний зэрэглэл, шуудангийн хүргэлтийн хяналтын хугацааг тус тус шинэчлэн тогтоож өгсөн болно. Тус хорооны хуралдаанаар Монгол Улсын “Шуудангийн тухай” хуулийн 9.1.3 дахь заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны Дүрмийн 13 дугаар зүйлийн 2.4 дэх хэсгийг үндэслэн хорооны 2011 оны 66 тоот тогтоолын хавсралтаар баталсан “Бүсчлэлийн код болон шуудангийн нэгдсэн кодыг оноох, мэдээллийн санг бүрдүүлэх журам”-д нэмэлт, өөрчлөлтийг оруулах тухай асуудлыг хэлэлцээд, тус хорооны 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 72 дугаар тогтоолын хавсралтаар өөрчлөлт оруулан батлав. Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дах хэсэг, “Өрсөлдөөний тухай” хуулийн 7.1.4 дэх хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор ажлын албанаас боловсруулсан үүрэн холбооны давамгай байдалтай үйлчилгээ эрхлэгчийн ярианы үйлчилгээнд үнэ тарифын зохицуулалт хийх тухай (Хорооны 2007 оны 28 дугаар тогтоол, 2009 оны 63 дугаар тогтоол) асуудлыг хуралдаанаар авч хэлэлцлээ. Хуралдааны Тэмдэглэлээр энэхүү асуудлыг нарийвчлан судлах, өрсөлдөөний орчин, зах зээлд нөлөөлөх байдал, холбогдох үйлчилгээ эрхлэгч нартай уулзалт хийх зэрэг чиглэлээр ажиллаж, дахин хуралдаанд хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно. Тусгай зөвшөөрлийн талаар гарсан хорооны тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний тухай танилцуулгыг хорооны хуралдаанаар авч хэлэлцээд, уг асуудлыг холбогдох хууль, дүрмийн хүрээнд шийдвэрлэв. ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН
  • 12. 12 IV УЛИРЛЫН ТАЙЛАН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН № Хорооны баталсан тогтоолын дугаар Огноо Тогтоол, тэмдэглэлийн товч агуулга Нэг. ХХЗХ-ны баталсан тогтоол 1 Тогтоол 49 2015.09.30 Журамд өөрчлөлт оруулах тухай. (Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээний ерөнхий журам) 2 Тогтоол 50 2015.09.30 Журамд нэмэлт өөрчлөлт оруулах, зөвлөмж батлах тухай (Хавсралт-1: Богино зайн радио холбооны төхөөрөмжийн техник, үйл ажиллагааны параметрүүд болон радио давтамжийн зурвасын зохицуулалт, Хавсралт-2: “ОУЦХБ-ын Радио давтамжийн Мастер бүртгэлд Газрын холбооны үйлчилгээнд ашиглах радио давтамжийг бүртгүүлэх зөвлөмж, Хавсралт-3: Сансрын холбооны газрын станцыг ОУЦХБ-д бүртгүүлэх зөвлөмж) 3 Тогтоол 51 2015.09.30 Аргачлал зөвлөмж батлах тухай (Хавсралт 1-8: Аргачлал зөвлөмжүүд) 4 Тогтоол 52 2015.09.30 Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай 5 Тогтоол 53 2015.09.30 Хорооны тогтоолын талаар авах зарим арга хэмжээний тухай 6 Тогтоол 54 2015.09.30 Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг) 7 Тогтоол 55 2015.09.30 Ажлаас чөлөөлөх тухай 8 Тогтоол 56 2015.09.30 Ажилд томилох тухай 9 Тогтоол 57 2015.10.23 Журам батлах тухай (Харилцаа холбооны салбарын үйлчилгээний тарифыг хянах журам) 10 Тогтоол 58 2015.10.23 Радио давтамжийн хуваарилалт батлах тухай (Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглах тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн радио давтамжийн зурвасын зохицуулалт, сувгийн хуваарилалт) 11 Тогтоол 59 2015.10.23 Давтамжийн зурвас дахь сувгийн хуваарилалт, ашиглалт батлах тухай (Радио давтамжийн 136-174 МГц цараанд ажиллах газрын хөдөлгөөнт үйлчилгээний сувгийн төлөвлөлт) 12 Тогтоол 60 2015.10.23 Нөхцөл шаардлагад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Хавсралт-1: Интернетийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн тусгай нөхцөл шаардлага, Хавсралт-2: Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага, Хавсралт-3: Контент нийлүүлэгчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага) 13 Тогтоол 61 2015.10.23 Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, сэргээх, хүчингүй болгох тухай 14 Тогтоол 62 2015.12.10 Сонгон шалгаруулалтын талаар авах арга хэмжээний тухай 15 Тогтоол 63 2015.12.25 Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (Харилцаа холбооны үйлчилгээний тарифыг хянах журам) 16 Тогтоол 64 2015.12.25 Тусгай зөвшөөрөл олгох тухай (Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл) 17 Тогтоол 65 2015.12.25 Журам шинэчлэн батлах тухай (Монгол Улсын нутаг дэвсгэрт сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг олгох журам) 18 Тогтоол 66 2015.12.25 Төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай 19 Тогтоол 67 2015.12.25 Тусгай зөвшөөрөл олгох, сэргээх, хамрах хүрээнд өөрчлөлт оруулах тухай 20 Тогтоол 68 2015.12.25 Зохицуулалтын чиглэл батлах тухай (Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээг нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл) 21 Тогтоол 69 2015.12.30 Техникийн нөхцөл шаардлага, зөвлөмж батлах тухай 22 Тогтоол 70 2015.12.30 Төлбөрийн хэмжээ батлах тухай 23 Тогтоол 71 2015.12.30 Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний чанарыг хянах журам) 24 Тогтоол 72 2015.12.30 Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (Бүсчлэлийн код болон шуудангийн нэгдсэн кодыг оноох, мэдээллийн санг бүрдүүлэх журам) 25 Тогтоол 73 2015.12.30 Ажилд томилох тухай Хорооны хуралдаанаас 2015 оны 4 дүгээр улиралд баталсан тогтоол, шийдвэрийн жагсаалтыг нэгтгэн үзүүлэв. Үүнд:
  • 13. 2015. IV улирал www.crc.gov.mn 13 Тайлан Хэрэглэгчийн гомдол, саналыг дүгнэж үзэхэд үйлчилгээний чанар, төлбөр тооцоотой хамааралтай, нэр төрд халдсан гомдол тодорхой хувийг, дийлэнх хувийг Засгийн газрын “11-11” төвөөр ирсэн гомдлууд мөн үүрэн холбооны үйлчилгээ эрхэлж буй байгууллагуудын үйл ажиллагаанд харилцан нөлөөлөл үүсэн шалгуулах хүсэлт ирүүлсэн байна. Харилцаа холбооны зохицуулах хороонд иргэн, ААН, байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль“, “Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх” журмын тавдугаар зүйлд заасны дагуу хуулийн хугацаанд шийдвэрлэсэн тайланг танилцуулж байна. Тус хороонд тайлант хугацаанд буюу 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 489 гомдол, санал хүсэлт ирсний 489 хүсэлтийг шийдвэрлэсэн ба шийдвэрлэлтийн явц 100% байна. Иргэд болон аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч бүртгэлжүүлэн холбогдох журмын дагуу холбогдох алба, мэргэжилтнүүд, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад шилжүүлэн түргэн шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээг авч ажиллалаа. ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ИРҮҮЛСЭН САНАЛ, ГОМДЛЫГ ХҮЛЭЭН АВЧ, ХЯНАН, ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ 2015 ОНЫ IV УЛИРЛЫН ТАЙЛАН Утсаар орж ирсэн Үйлчилгээний чанар, төлбөр тооцоотой хамааралтай хэрэглэгчийн гомдол Засгийн газрын www.11-11.mn төв Интерференцтэй холбоотой Контент, нэр төрд халдсан гомдол № Гомдол орж ирсэн төрлүүд Өргөдөл, гомдлын тоо Шийдвэрлэсэн Шийдвэрлээгүй хяналтын хугацаанд байгаа 1 Утсаар орж ирсэн 47 47 0 2 Албан бичгээр Үйлчилгээний чанар, төлбөр тооцоотой хамааралтай хэрэглэгчийн гомдол 68 68 0 3 Контент, нэр төрд халдсан гомдол 5 5 0 4 Интерференцтэй холбоотой 83 83 0 5 Засгийн газрын www.11-11.mn төв 286 286 0 Нийт 489 489 0 59% 16% 1% 10% 14%
  • 14. 14 ЗАСГИЙН ГАЗРЫН 11-11 ТӨВӨӨР ИРСЭН МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ИРҮҮЛСЭН САНАЛ ХҮСЭЛТ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ Тус хороонд Засгийн Газрын “11-11” төвөөр дамжуулан 2015 оны IV улиралд мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдэд ирүүлсэн нийт санал хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн талаарх мэдээллийг хүргэж байна. Саналын хяналт Саналын төрөл Шийдвэрлэлтийн чанар Засгийн газрын 11-11 төвөөр дамжуулан тус хороонд 2015 оны IV улиралд нийт 102 санал хүсэлт, гомдол, шүүмлэл, өргөдөл ирүүлжээ. Үүний ихэнх хувийг гомдол, санал хүсэлт эзэлж байгаа бөгөөд тухай бүрт хариулт өгч хяналтын хугацаанд барагдуулан шийдвэрлэсэн байна. 102 1020 0 10 30 50 70 90 110 20 40 60 80 100 Харилцаа холбооны зохицуулах хороо Саналын тоо 55 42 0 0 0 5 5 15 25 35 45 60 10 20 30 40 50 Харилцаа холбооны зохицуулах хороо Саналын тоо Хаагдсан-102 Санал хүсэлт-55 Гомдол-42 Шүүмжлэл-5 Нийт Хаагдсан Нээлттэй Өргөдөл Шүүмжлэл Талархал Гомдол Санал хүсэлт Хурдан-101 Шийдвэрлээгүй-0 Удаан-1 Хариулсан-0
  • 15. 2015. IV улирал www.crc.gov.mn 15 БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД “цахим - ХХЗХ” СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 1. Хүний нөөцийн удирдлага Харилцаа холбооны зохицуулах хороо нь “цахим- ХХЗХ” төслийн хүрээнд Ай Ти Зон ХХК-ийн боловсруулсан Green HRM системийг нэвтрүүллээ. Green HRM систем нь хүний нөөцийн сонгон шалгаруулалт, орон тооны төлөвлөлт, сургалт, хүний нөөцийн хөгжил, гүйцэтгэлийн үнэлгээ, карьер хөгжил, ур чадварын үнэлгээ, тайлан, цаг бүртгэл зэрэг хүний нөөцийн үүрэг функцийг агуулсан хөдөлмөрийн харилцааны бүхий л ажиллагааг удирдах зориулалттай систем юм. Энэхүү системийг нэвтрүүлснээр ажиллагсдад ажлын ирц, гүйцэтгэлийн үнэлгээ, дүрэм журам зэрэг бүх мэдээллүүд нээлттэй, санал хүсэлтээ солилцоход хялбар болж шуурхай тайлагнал, төвлөрсөн мэдээлэл, архив, түүх хөтлөлт, уян хатан хайлт, хяналт, баталгаажуулалт, ажилтан өөртөө үйлчлэх, дарга, удирдлага өөртөө үйлчлэх зэрэг байгууллагын хүний нөөцийн удирдлагын Засгийн газрын мөрийн хөтөлбөр дэх зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх, сайжруулах чиглэлээр авч буй арга хэмжээ, “цахим Засаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус хороо нь 2013 оноос тодорхой ажлуудыг үе шаттайгаар төлөвлөн хийснээр байгууллагын дотоод үйл ажиллагааны процессийг цахимжуулах ажлыг хийж эхлэлээ. Тус хороо нь 2013, 2014 онд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, үйл ажиллагааны процессийг боловсронгуй болгон шинэчлэн тодорхойлж, үйл ажиллагаандаа ашиглах маягтуудыг боловсруулан цаасан хэлбэрээр ашиглан туршиж ажиллан дотоод үйл ажиллагааг цахимжуулах бэлтгэлийг хангасан. 2015 онд “цахим-ХХЗХ” төслийг хэрэгжүүлэх гүйцэтгэгчээр Ай Ти Зон ХХК шалгарч, ажлын даалгаврын дагуу програм хангамжийг хийж гүйцэтгэн байгууллагын үйл ажиллагаанд системийг туршилтын хэлбэрээр нэвтрүүлж эхлээд байна. “цахим-ХХЗХ” төслөөр ашиглах системийн хэрэглэгчид нь: • Байгууллагын нийт ажилтан, албан хаагчид • Тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчилгээ эрхлэгчид • Иргэд, хэрэглэгчид, байгууллагууд байх болно. "цахим-ХХЗХ" систем нь дотоод үйл ажиллагааны дараах үндсэн модулиудаас бүрдэж байна. Төсөл
  • 16. 16 боломжит бүхий л үйл ажиллагааг системчилж, удирдлагын зардал, цаг хугацаа, механик үйлдлүүдийг багасгаж, ажилтнуудын бүтээмж, үр ашиг, цаг ашиглалт нэмэгдэх болсон. 2. Дотоод үйл ажиллагаа, хяналт удирдлага Байгууллагын дотоод үйл ажиллагааны процесс, албан бичгийн бүртгэл хөтлөлт, тусгай зөвшөөрлийн хүсэлт, тэдгээрт дагалдах бичиг баримтын бүртгэл болон ирсэн хүсэлтэд үнэлгээ хийх, санал гомдол хүлээн авах, шийдвэрлэх, уулзалт, семинарын бүртгэл хийх, тэмдэглэл хөтлөх, гадаад харилцааны үйл ажиллагаа, хөрөнгө бүртгэл, шилжүүлэг зэрэг үйл ажиллагааг энэхүү системээр хийж гүйцэтгэх боломж бүрдсэн. 3. Ажлын даалгавар Энэ хэсэгт байгууллагын төлөвлөгөөнд тусгагдсан төлөвлөгөөт ажлуудын гүйцэтгэлийн хувь , тэдгээрийн биелэлт, үр дүнгийн мэдээлэл, хугацаатай үүрэг даалгавар болон төслөөр гүйцэтгэж буй ажлуудын хуваарилалт, явц зэрэг ажлуудын бүртгэл, гүйцэтгэх хугацааны хяналт, ажилтнууд, алба нэгжийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийх үйл ажиллагааг удирдах боломжтой.
  • 17. 2015. IV улирал www.crc.gov.mn 17 4. Хорооны хурал Хорооны хуралд танилцуулах асуудлыг боловсруулах, нэгтгэх, танилцуулахаас гадна хорооны хуралдааны явц, протокол тэмдэглэл хөтлөлт, хорооны гишүүдийн саналын нэгтгэл, санал хураалтыг нэгтгэх, шийдвэрийг мэдээлэх зэрэг хорооны хуралдаантай холбоотой бүхий л үйл ажиллагаанд энэхүү модулийг туршиж байна. 5. Статистик мэдээ, тайлан Үйлчилгээ эрхлэгчид, тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс хагас жил, жил тутам авдаг статистик тайлан мэдээлэл, тоног төхөөрамжийн судалгааг онлайн хэлбэрээр авах, ирүүлсэн мэдээллийг нэгтгэх, тайлан боловсруулах үйл ажиллагааг автоматжуулахад энэхүү системийг туршиж эхэлсэн. 6. Тайлан Дээрх модуль тус бүрт хийгдэж буй бүртгэл, мэдээллийн санг ашиглан байгууллагын хувьд гаргадаг аливаа хэлбэрийн тайлан мэдээллийг боловсруулан бэлтгэх үйл ажиллагааг энэ хэсэгт гүйцэтгэнэ. "цахим-ХХЗХ" системийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчилгээ эрхлэгчид ашиглах нь: Энэхүү системээр байгууллагын дотоод үйл ажиллагааг автоматжуулж байгаагаас гадна тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчилгээ эрхлэгчдэд тэдний зөвшөөрөлтэй холбоотой харилцааг цаг алдалгүй мэдээлэх, тухайн үйлчилгээ эрхлэгчид хүргүүлсэн болон тэднээс хүлээн авсан албан бичиг, санал гомдлын бүртгэл болон шийдвэрлэлтийн мэдээллийг уг системээр мэдээлэх зэргээр тус хорооны үйл ажиллагааг илүү ил тод, нээлттэй болгохыг зорин ажиллаж байна. Түүнчлэн тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн эзэмшиж буй зөвшөөрлийн төлөв байдал, төлбөр тооцооны мэдээллийг “Тусгай зөвшөөрлийн бүртгэл, төлбөр тооцооны систем”-тэй холбогдож авах боломжтой . “цахим –ХХЗХ” төслийн хүрээнд нэвтрүүлж буй энэхүү системийг 2015 оны 3 дугаар улирлаас эхлэн системийн дизайн гаргах, кодчлох, үйл ажиллагааны нарийвчилсан процессийн зураглалыг гаргах, серверийн орчныг бүрдүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэн 2015 оны жилийн эцэст буюу 12 дугаар сарын 25-ны өдрөөр ажлын даалгаврын дагуу хийгдсэн модулиуд, системийг хүлээн авсан. Бэлэн болсон модиулудыг туршиж ажиллуулан засварлаж өөрчлөх зүйлсийг гүйцэтгэгчид танилцуулан системийн сайжруулалтын ажлыг хийж байна.
  • 18. 18 Туршилтын үйл ажиллагааг жигдрүүлэн зүгшрүүлэлт, сургалт хийгдсэнээр энэхүү системийг үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчдэд ашиглуулах, нэвтрүүлэлтийг хийхэд бэлэн болох бөгөөд 2016 оны эхний хагас жилд эдгээр үйл ажиллагааг бэлэн болгохоор тус хорооны баг, хамт олон ажиллаж байна.
  • 19. 2015. IV улирал www.crc.gov.mn 19 Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс “Тусгай зөвшөөрлийн бүртгэл, төлбөр тооцооллын программ”-ыг 2013 оноос үе шаттайгаар үйл ажилагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Энэ талаар тус хорооны орлого хариуцсан мэргэжилтэн Д.Гантуяатай ярилцлаа. “Тусгай зөвшөөрлийн бүртгэл, төлбөр тооцооллын программ”-ын талаар дэлгэрэнгүй мэдээллийг уншигчиддаа өгнө үү? Тус хороо нь “цахим –ХХЗХ” төслийг боловсруулан 2013 оноос эхлэн тодорхой үе шаттайгаар үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн. Энэхүү төслийн хүрээнд хийгдсэн онцлох програм хангамжийн нэг нь “Тусгай зөвшөөрлийн бүртгэл, төлбөр тооцооны программ” юм. Эхний үе шатны ажлаар 2013-2014 онуудад харилцаа холбооны салбарт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээг анх олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, цуцласан, дуусгавар болгосон төлвөөр нь төрөл, ангилал, хамрах хүрээ, ашиглаж байгаа тоног төхөөрөмжийн давтамж, чадал, тоо хэмжээ гэх мэт үндсэн үзүүлэлтүүд болон тэдгээрийн өөрчлөлтүүдийн мэдээллийг хорооны хуралдааны тогтоол болон тушаал шийдвэрийг үндэслэн огноогоор нь нэгдсэн цахим санд оруулж бүртгэлжүүлсэн. 2015 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар цахим санд 2700 орчим тусгай зөвшөөрөл эзэмшигч, 4300 орчим зөвшөөрлийн түүхчилсэн бүртгэл байна. Дараагийн шатанд тооцооллын буюу тусгай зөвшөөрлийн зохицуулалтын үйлчилгээний хөлс болон радио давтамж ашиглах төлбөрийн хэмжээг цахим санд оруулсан түүхэн мэдээллээс хүчин төгөлдөр мөрдөж буй тарифын дагуу тооцоолон, тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг автоматаар тооцоолон, мэдээллийг нэхэмжлэх хэлбэрээр гарган үйлчилгээ эрхлэгчдэд и-мэйл, факсаар илгээж байна. Цаашид бид тусгай зөвшөөрөл эзэмшигчиддээ нээлттэй ил тод мэдээлэл өгөх үүднээс энэхүү бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим санд өөрийн ID хаягаар онлайнаар хандаж, тусгай зөвшөөрлийн түүхийн мэдээлэлээ харах, төлбөр тооцоогоо хянах, улмаар зөвшөөрөлтэй холбоотой зөвшөөрлөө сунгах, өөрчлөх, төлбөрөө удирдах мэдээллээ цаг тухайд нь авч байх боломжоор хангах болно. Программыг нэвтрүүлэн, ашиглаж эхлэхэд нэлээд цаг хугацаа орсон байна. Энэ хугацаанд хүндрэл бэрхшээлүүд юу байсан бэ? Аливаа зүйлийг шинээр хийхэд хүндрэл бэрхшээл тулгардаг. Ялангуяа хоорондын уялдаа холбоогүй тус тусдаа агуулга бүхий батлагдсан бичиг баримт, журмын хүрээнд олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг ижил стандарт горимд оруулан бүртгэх, цаашлаад төлбөрийн тооцооллыг цогц байдлаар автоматжуулан үр дүнг авна гэдэг нэлээд хүндрэлтэй байсан. Тийм учраас програмын даалгаврыг тодорхойлж байгаа хэд хэдэн журмуудын салаа утга бүхий заалтуудыг арилгах, зарим заалтуудыг илүү тодорхой болгох үүднээс агуулгын хувьд хооронд нь уялдуулан цогц байдлаар шинэчлэх шаардлага зүй ёсоор тавигдсан. Энэхүү программын даалгавар нь Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам, Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал, Радио давтамжийн ашиглалт үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох тухай, Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ, Тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг тооцоолох аргачлал Аргачлал зөвлөмж батлах тухай эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд өгөгдсөн. Эдгээр журам болон Д.ГАНТУЯА: ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ АВТОМАТААР ТООЦООЛОН, МЭДЭЭЛЛИЙГ НЭХЭМЖЛЭХ ХЭЛБЭРЭЭР ГАРГАН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ИЛГЭЭЖ БАЙНА Ярилцлага
  • 20. 20 ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН БҮРТГЭЛ, ТӨЛБӨР ТООЦООНЫ ПРОГРАМД НЭВТРЭХ ЗААВАР 1. Нэвтрэх хэсэг www.bill.crc.gov.mn хаягаар нэвтрэн орох бөгөөд дараах нэвтрэх хэсгийн цонх харагдана. Ингээд нэвтрэх нэрээ мартсан гэсэн хэсэгт дарах бөгөөд тус хороонд албан ёсоор баталгаажуулсан итгэмжлэгдсэн ажилтны и-мэйл хаягийг нэвтрэх нэр хэсэгт оруулж нууц үгээ сэргээх гэснийг дарна. Ингэснээр таны бүртгэлтэй и-мэйл хаягаар уг системд нэвтрэх баталгаажуулах код, болон нууц үг очих болно. орсон өөрчлөлтүүдийг www.crc.gov.mn сайтнаас үзэж, танилцах боломжтой. Программаар төлбөрийг тооцож гаргасан гараар бодолт хийн тооцсон төлбөрийн мэдээллүүдадилгарахуу? Үйлчилгэээрхлэгчдийн төлбөрт ямар нэг өөрчлөлт орсон уу? Нэг ижил тарифын журмаар ижил нөхцөлтэйгээр бодолт хийж байгаа үед гар аргаар механикаар бодолт хийх автоматаар бодолт хийхэд нэг ижил үр дүн гарна. Гэтэл тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ, Радио давтамжийн ашиглалт үйлчилгээний хөлсний хэмжээнд 2014 онд тус тус өөрчлөлт орсон. Үүнтэй холбогдоод өөрчлөлт орохоос өмнө гэрээ хийж зөвшөөрлөө авсан үйлчилгээ эрхлэгчийн тухайд дараагийн ээлжит жилийн төлбөрийн хэмжээ нь өмнө төлсөн, болон гэрээнд зааж өгсөн төлбөрийн дүнгээс зөрж байгаа. Энэ тохиолдолд программын тооцоолсон төлбөрийн дүнг давуутайд тооцож мөрдүүлэх тухай нийт зөвшөөрөл эзэмшигчиддээ албан бичгээр мэдэгдсэн. Программд шинээр хандах үйлчилгээ эрхлэгчддээ зориулан программд хэрхэн хандах талаар мэдээлэл өгнө үү? Тусгай зөвшөөрөл эзэмшигч маань баталгаат и-мэйл хаягаа тус хороонд албан бичгээр ирүүлж цахим сангийн бүртгэлд оруулснаар таны и-мэйлээр цахим хуудасны хаяг, нууц үг, нэвтрэх зааврын хамт та бүхэнд очно. Цахим сантай холбоотой санал сэтгэгдлээ бидэнд info@crc.gov.mn хаягаар ирүүлнэ үү. Цаашид бидний зүгээс сайжруулалт хөгжүүлэлт байнга хийх болно. Анхны юм бүхэн төгс байдаггүйг санаж та бүхэн тусалж дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа.
  • 21. 2015. IV улирал www.crc.gov.mn 21 2. Зөвшөөрлийн цэс ¾¾ Эзэмшигч энэхүү системд нэвтрэх нууц үгээ авах и-мэйл хаягаа маягтын дагуу баталгаажуулан тус хороонд ирүүлнэ. И-мэйлд хаягаар нууц үг болон нэвтрэх заавар илгээгдэнэ. ¾¾ Зөвшөөрөл цэснээс тусгай зөвшөөрлийн ангилалын дагуу өөрийн зөвшөөрлөө сонгож түүхийн бичлэгүүдийн жагсаалтыг харах мэдээллийг хянах боломжтой. 3. Төлбөр тооцооны цэс ¾¾ Энэхүү цэснээс он оны төлбөр тооцооны мэдээллийг авах боломжтой. Энд төлбөр хэсэгт таны зөвшөөрлийн тухайн онд төлбөл зохих дүн, төлөлт баганад төлсөн дүн эцсийн үлдэгдэл баганад үр дүнг харуулж байгаа.