More Related Content
ODP
PPTX
Дорнод аймаг, 1 дүгээр бүс, С.Энхбаяр "Утга зохиолын онол" номын хэлэлцүүлэг DOCX
PPT
PPTX
хамрын цочмог ба архаг үрэвсэл, вазомотор ринит PPTX
PPTX
DOCX
хүүхэд бүрийг номоор хөгжүүлэх What's hot
PDF
Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон ... DOCX
3-р ангийн математикийн хичээлийн "Хүндийг хэмжих нэгж" нэгж хичээлийн хөтөлбөр PDF
ODT
сурах сэдэл бий болгох арга DOCX
PPT
PDF
PPTX
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх PPTX
DOCX
намрын уулнаа бугын урамдахыг сонсооро PPT
PPTX
PPTX
Pancreatic cancer Нойр булчирхайн хорт хавдар ODP
хооллолт түүний тогтолцоо.Dulamjab PPTX
PPTX
мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд ODP
PPTX
физик бидний эргэн тойронд PPT
PPTX
Similar to 2013 эмчилгээ 14
PPT
PPTX
намуугийн овог – Papavarecacae PPT
PPT
PDF
Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан... PDF
Байгалийн ширхэгтийн бүтэц, шинж чанар, ангилал PPTX
ODP
PPTX
зузаалайтан Crassulaceae dc PPTX
Халуун бууруулах, өвчин намдаах эмийн ургамалууд PPTX
Ургамлын газрын доорх хэсгүүдийн бүтэц түүний ялгаа Лекц №2.pptx PPT
PPT
PPT
PPT
PPTX
Бие даалт, А. Урандэлгэр.pptx PPT
PDF
Монгол орны хөнөөгдөж буй ургамлын төрөл зүйлүүд PPT
PPTX
More from Bat-Amgalan Ravdanlkhumbuu
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
DOCX
PPTX
PPTX
PPTX
PPTX
DOC
Land sedviin tolovlogoo 2012. 2013 эмчилгээ 14
- 1.
- 2.
Лавро навчит улиас/Бургасны овогт/Salicaceae/ хамаарна/
Шинжлэх ухааны нэр: Populus Laurifolia Ldb.
Нутгийн нэр: Норовбанзад, Улиас
Орос нэр: Тополь лавролистный
Англи нэр: Laurel like Aspen, Simon Poplar, Chinese Cotton wood,
Populus Deltoides Laurel Oak, golden Rein-tree
Энэ ургамал нь цэр ховхлох чанартай ургамал юм.
Ургамал судлалын үндсэн шинж: Өргөн сагсгар титэмтэй 25м хүртэл
өндөр мод. Хөхөвтөр саарал холтостой, өвөрмөц үнэртэй, шар өнгийн
нахианууд наалдамтгай зүйлээр бүрхэгдсэн байна. Навчны дээд тал нь
ногоон, доод тал нь цайвар өнгөтэй, салаа нарийн мөчрүүдийн навчис
хоорондоо ялгаатай байдаг. Залуу найлзуур хөндлөн огтлолдоо дөрвөн
талтай, төвгөр гүрэвгэр хавиргатай, хөгшин найлзуурыг навчис өндгөрхүү
юмуу сунгуу-өндгөрхүү алгуур шовхорсон оройтой, өргөн шаантган
суурьтай, өсөлтийн найлзуурийн навчис өндгөн юлдэрхүү.
- 3.
Тархалт: Хэнтий, Хангай,Ховд, Их-нуруут, Монгол-Алтай, ГовьАлтай, Зүүн гар Лавар навчит улиас Хэнтий, Сэлэнгэ, Архангай,
Увс, Хойд аймгуудийн нутагт ургадаг. Архангай аймгийн хойд
тамирын хөндийд элбэг ургах бөгөөд Сэлэнгэ аймгийн Бүрэн сум,
Увс аймгийн Баруунтурууны Хангилцагийн голд ховордуу
тохиолддог.
Ургах газар орчин зүй: Голын эргийн шугуй хөндийн элс
хайргархаг, хөрс, уулын ам, хавцалын ёроол шугуйд ургана.
Эмийн түүхий эд бэлтгэх хугацаа: Эмийн түүхий эдэд навч ,
нахиа, холтос, мод орно.
Хэрэглэх заалт: Монгол ардын эмнэлэгт навчны хандыг цусны
судасны өвчин хорт хавдрын үед, холтосны хандыг цус алдах бусад
архаг өвчний үед хэрэглэнэ. Монгол ардын мал эмнэлэгийн
практикт тэмээ адууны халуун ханиад, төлийн /хурга/ уушги
амьсгалын замын өвчнүүдийг эмчлэхээр навч мөчрөөс ханд цай
бэлтгэж дотуур хэрэглэдэг байна. Харин шинжлэх ухааны эмнэлэгт
одоогоор хэрэглэгдээгүй байгаа ба ургамлын химийн бүрэлдэхүүн,
фармакологийн үйлдэл доторхой судлагдаагүй.
- 6.
Чичигнүүр улиас /улиангар/
Шинжлэхухааны нэр: Populus tremula L.
Орос нэр: Тополь дрожаюций
Англи нэр: Aspen, Trebling Poplar, Trebling Aspen, White poplar,
Populus tremuloides
Ургамал судлалын үндсэн шинж: Шулуун гөлгөр саарал холтостой,
наалдамхай нахиатай 25м өндөр модлог ургамал. Навчис нилээд урт
бариултай, түүний дагавар нарийхан навчис дугариг юмуу дугариггурвалжиндуу, голдуу тайранхай юмуу ялимгүй зүрхэн суурьтай жигд бус
онин /хотон/ шүдлэг, цэцгийн дагавар хайрс сахлаг, үсэрхэг, утсархуу,
салбанлаг, дохиур 30-60 маш богино шилбэтэй, ханианы хайрс олон,
илтэслэг үсэрхэг, үнэргүй, молцог 4-15см урт, 2см бүдүүн, үрэвч нь 2 улаан
амсартай.
Тархалт: Гол горхийн эрэг, уулын асга хадтай, чулуурхаг хажуу ойд
ургана.
Эмийн түүхий эд бэлтгэх хугацаа: Эмийн түүхий эдэд навч, нахиа холтос,
мод орно.
- 7.
Химийн бүрэлдэхүүн: Нахиадбензолены хүчил 9.0-18.0%, популин, салин,
салицин, саликортин, тремулацийн зэрэг гликозидууд, навчинд каротин
24%мг, с витамин 178-598%мг, салициполун, холтсонд салиципопулин,
флавоноид /хризин, пиноцелеотин, каффын,ферулын, бензонны, хинны
хүчлүүд/, кумарин, өөх тос 9,1%, бегекийн спирт 40%, церулын спирт
18,4%, миноцерулын спирт 16.5%, в-ситостеролын дотор стерол 57.5%, өөх
тосны дотор линол 80%, стеролфосфат, У витамин, хлорофил, В-каротин,
липид агуулна. Ургамлын навч, нахианд аргаах болон гашуун бодис
агуулагдана.
Үзүүлэх үйлдэл: Аргаах, үрэвсэл намжаах, гэмтсэн эд эсийн нөхөн
төлжилтийн сулавтар хурдасгах, үе мөчний хэрэх үрэвсэл, анагаах, халуун
бууруулах үйлдлүүд үзүүлнэ.
Хэрэглэх заалт: Орос ардын эмнэлэгт нахианы хандыг халуурах, салхинд
цохиулах, давсагны үрэвсэл, чацга алдах, шамбарам, үе мөчний хэрэх
үрэвсэл, тулай залуу модны холтосны хандыг бөөр, давсагны үрэвсэл, үе
мөчний хэрэх үрэвсэл, тулай ходоодны үрэвсэл, чацга алдах үед эмчилгээнд
хэрэглэнэ. Модны үнсийг хатги, мундсанд цацлага хэлбэрээр, модны үнс
буюу нахианы нунтаг хоёрын аль нэгийг тостой хольж түрхлэг бэлтгээд
арьсны шарх түлэгдэлтийн үед гадуур түрхэнэ. Модны шүүсийг үү, цахлай,
үе мөч өвдөхөд түрхэж ашиглана.
- 10.
Жимсгэнэт өрөл-Malus baccataL.
Ургамал судлалын үндсэн шинж: 3-6м өндөр сөөг. Бөөрөнхий нягт
титэмтэй, холтос нь арзгар, үндсэн саарал өнгөтэй. Найлзуур нь улаавтар
хүрэн, нүцгэн. Навч өндгөрхүү богино зууван, 2.5-8.0см урт, 1.3-5.0см
өргөн, навчны шилбэ 1.2-4.0см урт. Цэцэг нь 4-8аараа нийлж цагаан өнгийн
шүхэр үүсгэнэ. Үр жимс бөөрөнхий, улаавтар туяа бүхий шаргал өнгөтэй,
эсгэлэн амттай. Ургалт 5-р сарын эхнээс 9-р сарын сүүлч хүртэл,
найлзуурын өсөлт 5-р сарын сүүүлчээс 8-р сарын сүүлч хүртэл үргэлжилнэ.
6-р сард цэцэглэж 9-р сард үр жимс нь боловсорч гүйцнэ. Хавар болтол үр
жимс нь модон дээрээ унахгүй хадгалагдана. Ган хүйтэнд тэсвэртэй.
Шилжүүлэн суулгацыг даахдаа сайн.
Тархалт: Хэнтий, Хангай, Монголдагуур, Хянган орчим, Дундад Халх,
Дорнод монголын тойрогт ой, ойт хээрийн бүслүүрийн уулын хажуу,
ширэнгэ, голын хөндий, шугуй, хусан төгөл, нарсан ойд ургана.
Үржүүлэх арга: Үрээр үржихдээ сайн. Үрийг намар буюу хавар
эртжүүлсэн үрээр тавих шаардлагатай. Үрийн ургах чадварсайн. Өсөлт
хурдан. Үрээр тарьсан 2 настай тарьцыг бойжуулгын талбайд 4-6 жил
торниулаад байнгын талыайд суулгана.
- 13.
Латин нэр: larixsibirica
Орос:
лиственница сибириа
Төвд:
Таншин
Үндсэн шинж: 30-35м өндөр ургадаг шилмүүст мод. Нарийхан урт
хэлбэрийн цайвар ногоон шилмүүс нь нахианы төвгөрөөс багцлан гарна.
Шилмүүс нь 2-4 см урт, 0,1-1мм өргөн, 30-40 өөрөө багцлан
гарч
намартаа хагдарна. Боргоцой нь бөөрөнхий цайвар ягаан юмуу хүрэн улаан
өнгөтэй. Боловсорч гүйцсэн эм боргоцой 2-3см урт цайвар хүрэн бараан
сааралдуу өнгөтэй. Хамгаалах хайрс нь жижиг гонжгойвтор. Үр нь 4-5мм
урт , далавч нь 0.8-1.7см хүртэл .
Тархалт: Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол дагуур, Ховд, Монгол Алтай,
Зүүн гарын Говь, Их нууруудын хотгор, Монгол орны зонхилох мод ой
модтой нутаг бүрт тархана.
Ургах орчин: Уулын хээр, ойт хээр, тагийн бүслүүрт төрөл бүрийн хэв
шинжийг бүрдүүлэн ургана.
Заримдаа царам, нуга, голын хөндийгөөр ургана.
- 14.
Ургах орчин: Уулынхээр,ойт хээр,тагийн бүслүүрт төрөл бүрийн хэв
шинжийг бүрдүүлэн ургана.
Заримдаа царам,нуга,голын хөндийгөөр ургана.
Үзүүлэх үйлдэл: Хар модыг цавчиж гэмтээхэд холтосноос нь шингэн
давирхай гоожих ба түүний
20-25% нь эфирийн тос
байдаг.Энэ эфирийн тосонд нь пинины
хүчил,шоргоолжны хүчилүүд,
Сильвин,янтари зэрэг хүчлүүд агуулагдана.
Хар модны холтсонд анагаах бодис, шилмүүсэнд нь витамин байдаг.Ардын
эмнэлэгт Хар модны давирхайг амьсгалын замын өрөвслийг эмчлэх
зорилгоор бага тунгаар уулгахаас гадна давирхайнаас нь спиртийн уусмал
бэлдэн сэдэрсэн шарханд түрхэх, хөлдөлт, түлэнхийн шархыг эмчлэхэд
хэрэглэдэг. Мөн ханиалга дарах,төв мэдрэлийн системыг
тайвшруулах,гэдэсний цагаан хорхойг туулгах зорилгоор хэрэглэнэ.
- 15.
Давирхайг нь бусадургамлын тостой найруулан булчин,үе мөчний өвчин
намжаах,үрэвсэл зэрэгт тосон хэлбэрээр гадуур нь түрхэнэ.
Цэвэрлэсэн давирхайг олив, лакны оронд ашиглаж болно.
Хар модны шилмүүснээс витаминт ханд бэлтгэж чийг бам болон бусад
өвчнүүдийг эмчлэхэд ашиглана. Нас гүйцсэн (60-100жил) хар модны
холтсонд 8-10% анагаах бодис байдаг. Модны холтсыг цуглуулж арьс шир
идээлэх зорилгоор ашиглана. Сүүлийн үед зарим эрдэмтэд Хар модны
мөөгөөр өмөн үү өвчнийг эмчлэх боломжтой гэж үзэж байна.
Энэ мөөг бол модны холтсонд наалдан ургасан туурай хэлбэртэй цагаан
шаргал өнгөтэй шимэгч ургамал юм.ОХУ энэ мөөгнөөс цус тогтоох,туулгах
нөлөөт эмүүдийг гарган авч эмнэлгийн хэрэгцээнд хэрэглэж байна.
Сүрьеэ өвчний үед шөнө их хөлрөх үед уг мөөгний хандыг уувал хөлс нь
намжиж тайвширна.
Энэ мөөгөнд агарцин гэх бодис 30-50%, давирхай 15-20% агуулагдана.
- 16.
Шинжлэх ухааны нэр:Sorbus sibirian Hedl
Нутгийн нэр: Тэс Батцагаан
Төвд нэр: Сэндэн
Англи нэр: Sibirian mountain
Орос нэр: Рябина сибирская
Ургамал судлалын үндсэн шинж: Сибирийн тэс 3-17 м өндөр нарийхан
мод. Залуу мөчрүүд, зуны нахиа нь үсэрхэг юмуу нүцгэн гадаргуудаа маш
сийрэг үстэй. навч нь 10-20 см урт, хэлтсүүд нь 5-10 хос уртавтар
гонзгойвтор юлдэрхүү хэлбэртэй, 3-8 см урт, 5-12 см өргөн. Дэлбийн хэлтэс
5, дугариг, цагаан өнгөтэй, цоморлиг бараг нүцгэн, салаа шүдтэй, дохиур нь
олон /25 хүртэл/, 3-4 үр боловсруулах оронтой, үрэвчийн орой, баганы уг нь
урт үстэй. Бөмбөлөг буюу зууван дугариг хэлбэртэй улаан жимс үүсгэнэ.
Үр нь гурван талтай гонзгой хэлбэртэй. Тэс 6-р сард цэцэглэн, 8-9-р сард
жимслэнэ. Жимс нь өвөл орой болтол унахгүй.
Тархалт: Хэнтий, Хангай, Монгол дагуур
Сибирийн тэс Хэнтий, Төв, Сэлэнгэ, Архангай, Булган аймгуудын нутагт
тархалттай.
- 17.
Ургах газар, орчинзүй: Ойн дээд царам, хад, асга, ойн цоорхой, голын
эргээр ургана.
Үржил: Үндэс, үрээр үржинэ
Хэрэглэх эрхтэн: Жимс, иш, хальс
Эмийн түүхий эд бэлтгэх хугацаа: Эмнэлгийн хэрэгцээнд тэсийн
боловсорсон жимсийг хэрэглэнэ. Тэсийн жимсний түүхий эдийн хэрэгцээ
асар их юм.
Тэсийн жимсийг боловсорч гүйцсэний дараа 09-10 дугаар сард түүнэ. Энэ
үед жимс нь исгэлэндүү амттай болдог. Тэсийн жимсийг өвлийн улиралд
голдуу нойтоноор нь хадгалж хэрэглэдэг. Зарим үед хатаалгын шүүгээнд
буюу талх барьдаг пийшинд тавьж 60-700 –ын халуунд хатаана. Хайрцаглах
буюу хатаахын өмнө навч, ялзарч хөгцөрсөн, үйрч нунтгарсан хэсгүүдийг
сайн цэвэрлэнэ. Эмийн түүхий эдэд зориулан бэлтгэсэн тэсийн жимс 5 мм
орчим бүдүүн, гялтганасан улаавтар ягаан өнгөтэй бөөрөнхий хэлбэртэй
байх ба түүний зөөлөн хэсэгт дэгээ маягтай хүрэндүү өнгийн 2-7 ширхэг үр
бий. Жимс нь мэдэгдэх төдий өвөрмөц үнэр, гашуувтар исгэлэн амттай.
Бэлтгэгдсэн жимс харлаж муудаагүй элдэв хольцгүй сайтар хатаасан байвал
зохино.
- 18.
Химийн бүрэлдэхүүн: Тэсийнтөрлийн ургамлуудын жимсэнд аскорбины,
сорбины хүчил, каротин, гашуун бодис-криптоксантин, глюкоз, фруктоз,
сахароз, сорбоз, алимны, дарсны, парасорбины, сорбины болон нимбэгийн
хүчлүүд хлорлог цианин, аргаах бодис, антоцианин, лейкоантоцианнин,
сорбит, К,П,Е витаминууд фолийн хүчил, эфирийн тос, флавонойд,
марганец, төмөр, цайр, магни, навчинд Ц витамин 200мг %, флавонойд
зэрэг нэгдлүүд агуулагдана.
Үзүүлэх үйлдэл: Тэсийн жимсэнд нэлээд хэмжээтэй байдаг витаминууд,
органик хүчлүүд, эфирийн тос, гашуун ба аргаах бодис болон бусад химийн
нэгдлүүд ходоод гэдэсний шүүрлийн ба агшилт хөдөлгөөнийг идэвхжүүлэх,
аргаах, үрэвсэл намжаах, нянг устгах, зарим талаар хорт бодисууд
эсэргүүцэх чадварыг сэргээн зүрх судасны үйл ажиллагааг сайжруулдаг
байна. Мөн тэсийн жимс шээс ялгаралтыг ихэсгэх үйлдэл үзүүлдэг.
Хэрэглэх заалт: Монгол ардын эмнэлэгт уушгины сүрьеэ, мэнгэр,
ходоодны үрэвсэл, ходоод өвдөх, А,Ц витамин дутагдах өвчнийг эмчлэхэд
хэрэглэнэ.
Төвд эмнэлэгт тэсийг жирва-сэндэн, сомасэндэн гэж нэрлэн цус, шар усыг
хатаах, боом, саа, хэрлэг өвчнийг үлдээхгүй арилгах чадалтай зүйлд
тооцогдон толгойн элдэв өвчин, тулай, хэрлэг, усан хаван, уушгины
өвчнүүд, яс бэртэх зэрэгт хэрэглэгддэг олон жорын бүрэлдэхүүнд ордог
байжээ.