SlideShare a Scribd company logo
1 of 8
Эмчилгээний цэцэрлэг
ОЦ Тэнхим








Шинжлэх ухааны нэр: Rhododendron aurium Georgi
Нутгийн нэр: Хагалгана даль
Төвд нэр: Даль-нагба
Орос нэр: Рододендрон золотистый
Англи нэр: Goldon Rhododendron
Овог: Ericaceae- Далийн овог
Үндсэн шинж: Алтан тэрэлж нь 40-130см өндөр, мөнх ногоон сөөг ,
навч нь илэслэг, өвөлждөг. 8см хүртэл урттай бүтэн захтай бөгөөд
ирмэгээрээ гэдрэг эргэж хумихсан, богиновтор бариултай дээд тал
нь гялгар хар ногоон, ард тал нь цайвардуу , цэцэг нь том юүлүүр
хэлбэртэй, голчоороо 3.8-4.0см , дэлбээ нь алтлаг шар, нэг
цацгандаа 5-9-өөр байрлаж бөөгнөрч шүхэр маягийн бамбай баг
цэцэг үүсгэнэ. Цэцэг гөвөгдөхөд 5 урт торх үүсгэнэ. Шовх үзүүртэй
гонзгой зууван маш жижигхэн үртэй. Алтан тэрэлж нь 6-р сард
цэцэглэж 8-р сарын сүүлчээр үр нь боловсорч гүйцдэг.






Тархалт : Хөвсгөл, Хэнтийн тойрогт . Хөвсгөл, Төв, Сэлэнгэ, Хэнтий,
Архангай, Булган. Алтан тэрэлж нь дээр дурьдсан аймгуудад сийрэгдүү
боловч зарим газраар элбэг ялангуяа Сэлэнгэ аймгийн Ноён уул,
Ялбаг,Хөвсгөл аймгийн Цагаан-үүр сумын Гэдрэг, Цэцрэгийн
нуруунуудад , Ренчинлхүмбэ сумын Сүл уулын таг, Цэцэрлэг сумын Хул
азрагын нуруунд их ургана.
Ургах газар орчин зүй: Ойн дээд хэсэгт хуш хар мод, нарсан ойд хус
ширэнгэн тэрэлжэн, тагийн хад асганд ургана.
Эмийн түүхий эд бэлтгэх: Навчийг цэцэглэхийн өмнө юмуу эд цэцэглэх
үед нь түүж аван цэвэрлэн хатаана.




Химийн бүрэлдэхүүн : Навчинд голдуу пирокатехин бүлгийн аргаах бодис
18-22%, глеказит, эфирийн тос, алколоид, хандлаг бодисууд, чихэр 4,8%,
цардуул 1.6%, мөн органик хүчлүүд фитонцит зэрэг химийн нэгдлүүд бий.
Алтан тэрэлжний навчинд байдаг гликозит зүрхний гликозитэд хамаардаг.
Үзүүлэх үйлдэл: Ханд нь аргаах, цочроох, үрэвсэл намдаах үйлдэл үзүүлнэ.
Дотуур хэрэглэхэд шүлс ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг хүчтэй
болгож, ходоодны шүүсийн давслаг хүчил, ерөнхий хүчлийн хэмжээг
нэмэгдүүлнэ. Алтан тэрэлжний хандын дунд хэмжээний тунгаар хэрэглэхэд
төв мэдрэлийн тогтолцоог сэргээх нөлөө үзүүлж улмаар бие махбодын
бүхий л үйл ажиллагааг сэргээж идэвхижүүлнэ. Харин их тунгаар
хэрэглэвэл төв мэдрэлийн тогтолцоог номхотгон эрхтэний үйл ажиллагааг
сулруулах үйлдэлтэй. Усан ханд экстрактыг өтгөрүүлсэн бага дунд тунгаар
хэрэглэхэд зүрхний агшилтыг хүчтэй болгох, зүрхний үйл ажиллагааг
зохицуулах, зүрхний эзэлхүүнийг нэмэгдүүлэх нөлөө үзүүлнэ. Харин их
тунгаар хэрэглэхэд зүрхний үйл ажиллагааг сулруулах нөлөөтэй. Алтан
тэрэлжний хандаар амны салст бүрхэвчийн үрэвслийг анагаах , гэдэсний
савханцар цус задлагч стриптококкуудыг үхүүлэх үйлдэл үзүүлдэг.




Хэрэглэх заалт: Алтан тэрэлжийг дээр үеэс эхлэн хүн малын эмнэлэгийн
практикт өргөн хэрэглэж иржээ. Орос ардын эмнэлэгт ходоод гэдэсний
төрөл бүрийн өвчнүүдийг анагаах үе мөч булчингийн хэрх үрэвсэл, толгой
өвдөх, захын мэдрэл, зүрхний үйл ажиллагаа сулрах болон шээсний
ялгаралтыг ихэсгэх хөлөргөх зорилгоор энгийн ба идээшмэл хандыг
хэрэглэдэг байжээ. Төдв эмнэлэгт бадган халуун хүйтнийг харшлах бие
тэнхрүүлэх, цагаан хар хуян, чийг бам өвдөх архаг суулгалт, цанх ходоод
хийгээр дүүрэх, усан хаван , уушги бөөрний өвчнүүдийг анагаах олон
төрлийн жорын бүрэлдэхүүнд оруулан хэрэглэдэг. Мөн буйлны янз бүрийн
үрэвсэл, амы хөндийн үрэвслүүдэд алтан тэрэлжийн идээшмэл хандыг
хэрэглэж байжээ. Навчны усан ханд спиртийн идээшмэл хандыг үхэр
ямааны гүзээний булчингийн агшилтыг идэвхжүүлэх, нарийн гэдэсний
агшилт хөдөлгөөн сулрах, зүрх судасны үйл ажиллагаа сулрах үеүүдэд
эмчлэхэд сайн үр дүн үзүүлнэ.
Хүнд уулгах тун: Цайны 2 халбаганы хэмжээтэй навчны нунтагнаас авч
400гр буцалсан усанд хийж хольж 1-2 хоногийн турш таглан идээшүүлэн
тавьж шүүгээд тухайн ханднаас амны том халбагаар 3-4 удаа ууна. Малд
үхэрт 15-30гр, ямаанд 8-10гр, тугалд 5-8гр, өдөрт 1-2 удаа уулгана.
2013 эмчилгээ  07
2013 эмчилгээ  07
2013 эмчилгээ  07

More Related Content

Similar to 2013 эмчилгээ 07

Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...
Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...
Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...Ankhbileg Luvsan
 
8 цусны эргэлт
8 цусны эргэлт8 цусны эргэлт
8 цусны эргэлтTamira_8
 
тасалгааны ургамал
тасалгааны ургамалтасалгааны ургамал
тасалгааны ургамалdavaa627
 

Similar to 2013 эмчилгээ 07 (7)

2013 эмчилгээ 14
2013 эмчилгээ  142013 эмчилгээ  14
2013 эмчилгээ 14
 
Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...
Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...
Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...
 
Lekts 12
Lekts 12Lekts 12
Lekts 12
 
Цэцгийн талаарх судалгаа
Цэцгийн талаарх судалгаа Цэцгийн талаарх судалгаа
Цэцгийн талаарх судалгаа
 
8 цусны эргэлт
8 цусны эргэлт8 цусны эргэлт
8 цусны эргэлт
 
тасалгааны ургамал
тасалгааны ургамалтасалгааны ургамал
тасалгааны ургамал
 
2013 эмчилгээ 09
2013 эмчилгээ  092013 эмчилгээ  09
2013 эмчилгээ 09
 

More from Bat-Amgalan Ravdanlkhumbuu (20)

Nbapo
NbapoNbapo
Nbapo
 
Land sedviin tolovlogoo 2012.
Land sedviin tolovlogoo 2012.Land sedviin tolovlogoo 2012.
Land sedviin tolovlogoo 2012.
 
лекц 16 энто
лекц 16 энтолекц 16 энто
лекц 16 энто
 
лекц 15 энто
лекц 15 энтолекц 15 энто
лекц 15 энто
 
лекц 14 энто
лекц 14 энтолекц 14 энто
лекц 14 энто
 
лекц 13 энто
лекц 13 энтолекц 13 энто
лекц 13 энто
 
лекц 12 энто
лекц 12 энтолекц 12 энто
лекц 12 энто
 
лекц 11 энто
лекц 11 энтолекц 11 энто
лекц 11 энто
 
лекц 10 энто
лекц 10 энтолекц 10 энто
лекц 10 энто
 
лекц 9 энто
лекц 9 энтолекц 9 энто
лекц 9 энто
 
лекц 8 энто
лекц 8 энтолекц 8 энто
лекц 8 энто
 
лекц 7 энто
лекц 7 энтолекц 7 энто
лекц 7 энто
 
лекц 6 энто
лекц 6 энтолекц 6 энто
лекц 6 энто
 
лекц 5 энто
лекц 5 энтолекц 5 энто
лекц 5 энто
 
лекц 4 энто
лекц 4 энтолекц 4 энто
лекц 4 энто
 
лекц 3 энто
лекц 3 энтолекц 3 энто
лекц 3 энто
 
лекц 2 энто
лекц 2 энтолекц 2 энто
лекц 2 энто
 
лекц 1 энто
лекц 1 энтолекц 1 энто
лекц 1 энто
 
лекц 16 так
лекц 16 таклекц 16 так
лекц 16 так
 
лекц 15 так
лекц 15 таклекц 15 так
лекц 15 так
 

2013 эмчилгээ 07

  • 2.        Шинжлэх ухааны нэр: Rhododendron aurium Georgi Нутгийн нэр: Хагалгана даль Төвд нэр: Даль-нагба Орос нэр: Рододендрон золотистый Англи нэр: Goldon Rhododendron Овог: Ericaceae- Далийн овог Үндсэн шинж: Алтан тэрэлж нь 40-130см өндөр, мөнх ногоон сөөг , навч нь илэслэг, өвөлждөг. 8см хүртэл урттай бүтэн захтай бөгөөд ирмэгээрээ гэдрэг эргэж хумихсан, богиновтор бариултай дээд тал нь гялгар хар ногоон, ард тал нь цайвардуу , цэцэг нь том юүлүүр хэлбэртэй, голчоороо 3.8-4.0см , дэлбээ нь алтлаг шар, нэг цацгандаа 5-9-өөр байрлаж бөөгнөрч шүхэр маягийн бамбай баг цэцэг үүсгэнэ. Цэцэг гөвөгдөхөд 5 урт торх үүсгэнэ. Шовх үзүүртэй гонзгой зууван маш жижигхэн үртэй. Алтан тэрэлж нь 6-р сард цэцэглэж 8-р сарын сүүлчээр үр нь боловсорч гүйцдэг.
  • 3.    Тархалт : Хөвсгөл, Хэнтийн тойрогт . Хөвсгөл, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Архангай, Булган. Алтан тэрэлж нь дээр дурьдсан аймгуудад сийрэгдүү боловч зарим газраар элбэг ялангуяа Сэлэнгэ аймгийн Ноён уул, Ялбаг,Хөвсгөл аймгийн Цагаан-үүр сумын Гэдрэг, Цэцрэгийн нуруунуудад , Ренчинлхүмбэ сумын Сүл уулын таг, Цэцэрлэг сумын Хул азрагын нуруунд их ургана. Ургах газар орчин зүй: Ойн дээд хэсэгт хуш хар мод, нарсан ойд хус ширэнгэн тэрэлжэн, тагийн хад асганд ургана. Эмийн түүхий эд бэлтгэх: Навчийг цэцэглэхийн өмнө юмуу эд цэцэглэх үед нь түүж аван цэвэрлэн хатаана.
  • 4.   Химийн бүрэлдэхүүн : Навчинд голдуу пирокатехин бүлгийн аргаах бодис 18-22%, глеказит, эфирийн тос, алколоид, хандлаг бодисууд, чихэр 4,8%, цардуул 1.6%, мөн органик хүчлүүд фитонцит зэрэг химийн нэгдлүүд бий. Алтан тэрэлжний навчинд байдаг гликозит зүрхний гликозитэд хамаардаг. Үзүүлэх үйлдэл: Ханд нь аргаах, цочроох, үрэвсэл намдаах үйлдэл үзүүлнэ. Дотуур хэрэглэхэд шүлс ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг хүчтэй болгож, ходоодны шүүсийн давслаг хүчил, ерөнхий хүчлийн хэмжээг нэмэгдүүлнэ. Алтан тэрэлжний хандын дунд хэмжээний тунгаар хэрэглэхэд төв мэдрэлийн тогтолцоог сэргээх нөлөө үзүүлж улмаар бие махбодын бүхий л үйл ажиллагааг сэргээж идэвхижүүлнэ. Харин их тунгаар хэрэглэвэл төв мэдрэлийн тогтолцоог номхотгон эрхтэний үйл ажиллагааг сулруулах үйлдэлтэй. Усан ханд экстрактыг өтгөрүүлсэн бага дунд тунгаар хэрэглэхэд зүрхний агшилтыг хүчтэй болгох, зүрхний үйл ажиллагааг зохицуулах, зүрхний эзэлхүүнийг нэмэгдүүлэх нөлөө үзүүлнэ. Харин их тунгаар хэрэглэхэд зүрхний үйл ажиллагааг сулруулах нөлөөтэй. Алтан тэрэлжний хандаар амны салст бүрхэвчийн үрэвслийг анагаах , гэдэсний савханцар цус задлагч стриптококкуудыг үхүүлэх үйлдэл үзүүлдэг.
  • 5.   Хэрэглэх заалт: Алтан тэрэлжийг дээр үеэс эхлэн хүн малын эмнэлэгийн практикт өргөн хэрэглэж иржээ. Орос ардын эмнэлэгт ходоод гэдэсний төрөл бүрийн өвчнүүдийг анагаах үе мөч булчингийн хэрх үрэвсэл, толгой өвдөх, захын мэдрэл, зүрхний үйл ажиллагаа сулрах болон шээсний ялгаралтыг ихэсгэх хөлөргөх зорилгоор энгийн ба идээшмэл хандыг хэрэглэдэг байжээ. Төдв эмнэлэгт бадган халуун хүйтнийг харшлах бие тэнхрүүлэх, цагаан хар хуян, чийг бам өвдөх архаг суулгалт, цанх ходоод хийгээр дүүрэх, усан хаван , уушги бөөрний өвчнүүдийг анагаах олон төрлийн жорын бүрэлдэхүүнд оруулан хэрэглэдэг. Мөн буйлны янз бүрийн үрэвсэл, амы хөндийн үрэвслүүдэд алтан тэрэлжийн идээшмэл хандыг хэрэглэж байжээ. Навчны усан ханд спиртийн идээшмэл хандыг үхэр ямааны гүзээний булчингийн агшилтыг идэвхжүүлэх, нарийн гэдэсний агшилт хөдөлгөөн сулрах, зүрх судасны үйл ажиллагаа сулрах үеүүдэд эмчлэхэд сайн үр дүн үзүүлнэ. Хүнд уулгах тун: Цайны 2 халбаганы хэмжээтэй навчны нунтагнаас авч 400гр буцалсан усанд хийж хольж 1-2 хоногийн турш таглан идээшүүлэн тавьж шүүгээд тухайн ханднаас амны том халбагаар 3-4 удаа ууна. Малд үхэрт 15-30гр, ямаанд 8-10гр, тугалд 5-8гр, өдөрт 1-2 удаа уулгана.