More Related Content
More from Bat-Amgalan Ravdanlkhumbuu
More from Bat-Amgalan Ravdanlkhumbuu (20)
лекц 16 так
- 2. Давтан ой зохион байгуулалт
• Манай улсын ойг анх 1956—1957 онд хуучнаар Зөвлөлтийн
мэргэжилтнүүдийн тусламжаар судалж эхэлжээ. Өнгөрсөн
хугацаанд 5 сая гаруй га талбайн ойд зохион байгуулалт
хийгээд байна. Анхны зохнон байгуулалт хийсэн ойг 10
жилийн дараагаар давтан зохион байгуулдаг. Энэ 10 жилийг
ой зохион байгуулалтын хяналтын хугацаа гэж нэрлэдэг. Ой
зохион байгуулалт хийсний дараа аж ахуйн үйл
ажиллагаа, ойн өсөлтийн явцаас хамаарч ойн санд ихээхэн
өөрчлөлт гардаг. Энэ өөрчлөлт нь ойн сангийн бүртгэл
судалгааны материалыг хуучруулж, ойн одоогийн байдлыг
үнэн зөв тусган харуулж чадахгуйд хүрдгийн зэрэгцээ анхны
зохион байгуулалтаар төлөвлөсөн ойн аж ахуйн арга хэмжээ
ойн сангийн одоогийн байдалд зохицохгүй болж эхэлдэг.
- 3. Давтан зохион байгуулалтын гол
зорилго нь:
• а. Ойн санд шинээр бүртгэл тооллого явуулах
• б. Өнгөрсөн зохион байгуулалтаар тухайн ой,
агнуурын аж
ахуйг хөгжүүлэх, аж ахуй зохион байгуулалтын
төлөвлөгөөний
төслийн бэлтгэлийг шалгах,
• в. Төсөлд заагдсанаас илүү дутуу хийсэн ажил,
түүний шалтгааныг илрүүлэх,
• г. ирэх хяналтын хугацаанд хийгдэх үндсэн
ажлууд, ойн аж ахуйг цаашид хөгжүүлэх
чиглэлийг тогтоох зэрэг асуудлыг зөв
шийдвэрлэхэд оршино.
- 4. • Давтан зохион байгуулалтын үед
планшетыг ихэвчлэн шинээр хийдэггүй
бөгөөд, хуучин планшетыг ашиглах ямар ч
боломжгүй болсон тохиолдолд шинээр
хийнэ. Ойн план карт зургуудыг анхны
масштабаар нь дахин хийж ойн сангийн
онцлогийг тусгасан товчоо хүснэгтийг
зохионо.
- 5. • Давтан зохион байгуулалтын үед, байнгын үлгэрлэх
талбайд нэг бүрчлэн тоолох таксац явуулж материалыг
анхны зохион байгуулалтаар хийсэн аргаар
боловсруулна. Энэ нь тухайн ойн жилийн өсөлтийн
өөрчлөлт, арчилгааны огтлолтоор модыг зөв сонгосон
эсэхэд бодит дүгнэлт өгөх боломж бүрдүүлдэг.
Түүнчлэн давтан зохион байгуулалтаар нэмэлт
судалгаа хийх шаардлагатай, эсвэл хангалтгүй
судлагдсан ойд шинээр үлгэрлэх талбай байгуулдаг.
Хяналтын хугацааны туршид ойн санд гарсан
өөрчлөлтийг, хуучин зохиосон товчоо хүснэгтийг
шинээр зохиосон хүснэгтийн үзүүлэлттэй харьцуулах
замаар тогтоодог.
- 6. • Давтан зохион байгуулалтаар өмнөх зохион
байгуулалтаар хийхээр төлөвлөсөн ойн аж ахуйн арга
хэмжээг хэрхэн биелүүлснийг шалгаж, гарсан зөрүү,
өөрчлөлтөд дүн шинжилгээ хийдэг. Тухайлбал:
нэлэнхүйд нь огтлох аргын үед огтлох өргөн, талбай
нийлүүлэх хугацааг тогтоосон хэмжээгээр хийсэн
эсэхэд анхаарч, мод бэлтгэсэн талбайн цэвэрлэгээ,
сэргэн ургалтад яаж нөлөөлснийг судалж, ойжуулах
ажлын одоогийн байдалд дүгнэлт өгнө. Ойд хийсэн
арчилгааны огтлолт, ойн өсөлт, өтгөрөл, нас
бүрэлдэхүүнд яаж нөлөөлсөнд дүгнэлт өгнө.
Өнгөрсөн хугацаанд ойд ойн өвчин, хортны үзүүлсэн
нөлөө үйлчлэлийг судална.