SlideShare a Scribd company logo
1 of 14
Ухаалаг хүн эхлэх гэж байгаа ажил үйлсийнхээ
                                   төгсгөлийг харалгүйгээр түүнийг хэзээ ч эхэлдэггүй.
                                                                                 Эзмо


  Бизнес төсөл, төлөвлөгөөг яагаад бичих хэрэгтэй вэ?


  Хэрэв та өмнө нь бизнес төсөл төлөвлөгөө бичиж байгаагүй бол энэ нь тийм ч
амаргүй.Магадгүй та юм бичих дургүй ч юмуу эсвэл юунаас эхлэхээ мэдэхгүй байж
болно. Түүнчлэн та бизнесийн зэгсэн туршлагатай, бизнес төлөвлөгөөний тухай мэддэг
учраас зөвхөн зарим нэмэлт санааг л түүнд оруулах бодолтой байж болно. Эсвэл ерөөсөө
энэ нь хэрэггүй ч байж болно.
  Бас нэлээд олон компани аж ахуйн нэгж бизнес төлөвлөгөөг бичдэггүй, түүнийг
ашигладаггүй явдал ч бий. Орон нутагт телевизийн засвар эрхэлдэг хувиараа аж ахуй
эрхлэгч бизне төсөл, төлөвлөгөө бичих шаардлагатай гэж та боддог уу! Гоо засалч бизнес
төсөл, төлөвлөгөө бичих хэрэгтэй гэж та бодож байна уу? Хэрэв тэд жижиг зээл авах
шардлагатай бол бизнес төсөл буюу төлөвлөгөө хэрэгтэй. Ингэхлээр төлөвлөгөөгүйгээр
бизнес эрхэлж болно гэж та бодож болох л доо. Гэвч бизнес төсөл, төлөвлөгөөтэй байхын
давуу талыг, тухайлбал та гэр бүлийнхнээсээ өөр хэн нэгнээс зээл олж авахад бизнес
төлөвлөгөө зайлшгүй хэрэгтэйг ойлгох учиртай. Дампуурсан компаниудын олонхид нь
бизнес төлөвлөгөө ерөөсөө байдаггүй байхад бизнес төлөвлөгөөгөөр ажилладаг
компаниудын ашигт ажиллагааны түвшин өндөр байдгийг олон судалгаа харуулж байна.
  Бизнес төсөл төлөвлөгөөтэй байхын ач тус ялангуяа зээл олж авахад түүний зайлшгүй
шаардлагатайг та бүхэнд харуулах зорилтыг энэ лекцэнд тавилаа.


         -   Бизнес төсөл, төлөвлөгөө гэж юу вэ?
         -   Бизнес төсөл, төлөвлөгөөний бүрдүүлбэр хэсгүүд
         -   Төсөл гэж юу вэ?
         -   Төлөвлөгөөг яагаад бичих хэрэгтэй вэ?
         -   Бизнес төсөл, төлөвлөгөө бичих шаардлага надад байна уу?
         -   Төсөл, төлөвлөгөө бичихэд юу юу хэрэгтэй вэ?
         -   Надад зарим хариулт байна, одоо яах вэ?


  Бизнес төлөвлөгөө гэж юу вэ?
Бизнес төлөвлөгөө гэдэг бол таны бизнесийг дүрслэн тодорхойлсон баримт бичиг юм.
Харин бизнес төлөвлөгөөний хэсгүүд нь нэлээд хэмжээгээр хэвшиж тогтсон байдалтай
байдаг. Тиймээс та өөрийнхөө өмнө ажиллаж байсан хүмүүсээс энэ талаар ихээхэн
туслалцаа дэмжлэг авч болно. Ердийн бизнес төлөвлөгөөний хэсэг бүр нь өвөрмөц
зорилгыг, жишээ нь танай компани буюу танай бүтээгдэхүүнийг тоймлон харуулах
зорилтыг агуулсан байдаг. Энгийн жижигхэн компанийн хувьд бизнес төлөвлөгөө нь
товчхон, жишээлбэл 8-10 хуудас байж болно. Зарим хэсгүүд нь ердөө ганцхан хуудас
байж болно. Төлөвлөгөө боловсруулах явцын алхам бүр нь энгийн ойлгомжтой үр ашгаа
өгөх нь тодорхой харагдаж байвал зохино.


  Төсөл гэж юу вэ ?
  Төсөл гэдгийг хамгийн ерөнхий хэлбэрээр тодорхойлбол : Тодорхой зорилго, цаг
хугацаа, нөөц бололцоо, арга барилаар хэрэгжих үйл ажиллагаа юм.
  Өөрөөр хэлбэл төсөл гэдэг нь :
      - Эхлэл, төгсгөлийг нь урьдчилан тогтоосон
      -Шинэлэг /шинэ техник, технологи, арга барил ашигласан /
      -Эрсдэл ихтэй /техникийн,эдийн засгийн, цаг хугацааны /
      -Иж бүрэн
      -Зохион байгуулалтын өндөр бүтэцтэй
      -Тухайн байгууллага болон улсад ач холбогдолтой
      -Тодорхой цаг хугацаанд хэрэгжих
      -Зохих нөөц боломжтой
      -Ажлын өвөрмөц арга хэлбэртэй байх ёстой




  Бизнес төлөвлөгөөний бүрдүүлбэр хэсгүүд


  Бизнес төлөвлөгөө тань нүдэнд тодорхой тусах хэсгүүдтэй, хэвийн дэс дараалалтай,
хэсэг бүрийнх нь агуулгыг товч тоймлон авч үзсэн байх шаардлагатай. Бизнес
төлөвлөгөөнийхөө хэсэг бүрийг хэрхэн яаж бичихийг шууд харж чадахгүй байх ч юмуу
эсвэл энэ нь таны олж чадахаас илүү их хэмжээний мэдээллийг шаардах нь байна гэж
санаа зовох хэрэггүй. Энэ бол ганцхан эзэмшигчтэй жижигхэн дэлгүүрээс эхлээд нэн том
корпорацид хүртэл тохиолддог нийтлэг зүйл юм. Бизнес төлөвлөгөө ямагт ерөнхий
шинжтэй байдаг. Тэгэхлээр төлөвлөгөө ерөнхий шинжтэй байдгийг л харуулна гэсэн үг.
Гуравдугаар хэсэгт бизнес төлөвлөгөөний хэсгүүдийг бичих тухай илүү нарийвчлан авч
үзэх болно.


          -   Төлөвлөгөөгөө танилцуулах зөвшөөрөл хүссэн оршил хэсэг
          -   Нууцлалын тухай сануулга буюу төлөвлөгөөтэй танилцсан хүмүүс түүнийг
              бусдад задруулахгүй байх тухай сануулга
          -   Оршил хуудас
          -   Агуулгын жагсаалт
          -   Төлөвлөгөөний агуулгыг хоёр гуравхан хуудсанд багтаан нэгтгэн дүгнэсэн
              тойм.


  Үүнийг хөрөнгө оруулагчид, төлөвлөгөөг зайлшгүй танилцуулах шаардлагатай бусад
хүмүүст зориулан бэлтгэх бөгөөд тэд маш завгүй байдаг учир эхний хуудсыг уншиж үзээд
л цаашид унших хүсэл төрөхөөр тийм сайн бичигдсэн байх шаардлагатай.




         Компанийн тухай товч танилцуулга – Энд өөрсдийнхөө тухай, эрхэлдэг
          бизнесийнхээ тухай, түүний хэтийн төлөв, зорилго зорилтын тухай товч өгүүлнэ.


         Компанийн үйл ажиллагааны тойм – Энд компанийн хууль ёсны нэр, зохион
          байгуулалтын хэлбэр, хөгжлийн үе шат болон шаардлагатай бусад мэдээллийг
          оруулна.


         Бүтээгдэхүүн, үйлчилгээний тодорхойлолт – Энд тухайн бүтээгдэхүүн,
          үйлчилгээг яагаад сонгож авсан, бүтээгдэхүүнээ яаж үйлдвэрлэдэг, үйлчилгээг
          хэрхэн үйлчлүүлэгчдиддээ хүргэдэг, үнээ яаж тогтоодог гэх мэтчилэн
          мэдээллүүдийг оруулна.


         Зах зээлийн дүн шинжилгээ – Энд үйл ажиллагаа явуулдаг салбарынхаа
          хэжээний судалгаа, тооцоо, дүгнэлтүүдийг оруулах бөгөөд танай үйлчлүүлэгчид
          мөн өрсөлдөгчид хэн бэ? Гэдгийг мөн бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ өрсөлдөх
          чадварын тухай өгүүлнэ.
   Маркетингийн      төлөвлөгөө   нь     Зах   зээлийн   дүн   шинжилгээ,   бизнес
         төлөвлөгөөний бусад мэдээ баримтууд дээр тулгуурлах бөгөөд бизнесийн эрэлт
         хэрэгцээ, ашиг сонирхол, чиглэсэн зорилготой үйл ажиллагааг хангахад чиглэнэ.
         Энэ төлөвлөгөө нь танай компани бүтээгдэхүүнээ үйлчлүүлэгчиддээ хэрхэн
         хүргэдэг,   түүнчлэн   борлуулалтын    аргууд,   хуваарилалтын   сувгууд,   зар
         сурталчилгаа болон идэвхжүүлэлт, олон нийттэй тогтоосон харилцаа зэргийг
         тусгасан байна.


        Санхүүгийн төлөвлөгөө - Компанийн санхүүгийн байдлын талаарх товч
         зураглал юм. Үүнд санхүүгийн өнөөгийн байдал, түүний өсөлт хөгжлийн дүр
         төрх, санхүүгийн ямар нөөц шаардлагатай байгаа, хэзээ, юуны учир, хэрхэн
         эргүүлэн төлөхийг харуулсан байна


        Туслах баримт бичгүүд – Энэ нь төлөвлөгөөний оруулах хэжээг ихэсгэж
         төлөвлөгөөг нүсэр болгох хэдий ч төлөвлөгөөний зарим хэсгүүдийг илүү
         тодорхой болгоход туслах нэмэлт мэдээлэл, тоо баримтууд юм. Жишээ нь
         санхүүгийн янз бүрийн мэдээ маягтууд, бүтээгдэхүүний танилцуулга, олон
         нийтийн мэдээллийн хэрэгслээр зар сурталчилгаа явуулах хуваарь, компанийн
         зорилго, зорилтуудыг тодорхойлсон хуудас гэх мэт зүйлүүд байж болно.
         Практик дээр бол компаниудад энд дурьдагдсанаас ч илүү олон иймэрхүү
         материалууд байдаг.


  Түүнчлэн иймэрхүү нэмэлт мэдээллүүд компанийн удирдлагын толгойд цаг ямагт
бэлэн байдаг ч гэсэн тэдгээрийг бичиж тэмдэглэх нь хэрэгтэй цаг үед эмхлэн цэгцэлж
төлөвлөгөө болгоход илүү хялбар дөхөм байдаг. Та бичгээр хийсэн нэг буюу түүнээс дээш
баримт бичигтэй байх юм бол чухал холбогдолтой санал дүгнэлтүүдийг төлөвлөгөөний
аль хэсэгт оруулах нь оновчтой болохыг тогтооход хялбар байдаг.


  Жишээ нь : компанийн бүтээгдэхүүний товхимол танилцуулга ашиг, алдагдлын тооцоо,
татвар төлөлтийн судалгаа, компанийн байршлын зураг, мөн чекийн дэвтэр ч гэсэн ер нь л
танд байгаа юм бүхэн чинь төлөвлөгөө хийхэд тусална.




     Төлөвлөгөөг яагаад бичих шаардлагатай вэ?
Нэлээд хэдэн шалтгааны улмаас бизнес төлөвлөгөөг бичгээр хийдэг байна. Эдгээр
шалтгаануудаас хамгийн чухал нь аль вэ? Гэдгийг тогтоолгүй орхих юмуу анзаарахгүй
байх нь олонтаа тохиолддог. Ингэх нь төлөвлөгөөний ач холбогдлыг бууруулж тавьсан
зорилгодоо хүрч чадахгүйд хүргэдэг. Бизнес төлөвлөгөөг бичгээр үйлдэхийн үндсэн
шалтгаан нь санхүүжилт олж авах явдал юм. Энэхүү гарын авлага нь зээл олж авахад гол
анхаарлаа хандуулах болно.
  Зээл гэдэг бол танай компани бизнестээ амжилт гаргаж ашиг олж чадах юм байна
гэдэгт хөрөнгө оруулагчид баттай итгэж танай бизнест хөрөнгө оруулалт хийж түүнийг
санхүүжүүлэх явдал юм. Хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх хэдэн зуун эх сурвалж байдаг
гэдгийг санавал зохино. Үүнийг 2-р бүлэгт илүү тодорхой тайлбарласан болно.


  Бизнес төлөвлөгөөг бичгээр үйлдэхийн үндсэн гол шалтгаан , ач холбогдлын талаар энд
хэдэн зүйлийг авч үзье.




          •    Зээл олж авах


      Үндэслэл гэвэл :


      -   Гол чухал ажил мэргэжил, албан тушаалын хүмүүсийг компанидаа татах
      -   Танай компанид зээл өгч болох юм гэдгийг гол зээлдэгчдэд итгүүлэх
      -   Өөрийнхөө компанийг худалдахад ашиглах товхимол танилцуулгыг бизнесийн
          брокерт гаргаж өгөх
      -   Хөрөнгө оруулагчид, гол ханган нийлүүлэгчид, диллерүүдэд зориулсан
          танилцуулга бэлтгэх
      -   Бизнесийн түншүүдийн анхаарлыг татах
      -   Стратегийн холбоотнуудыг олж авах


          •    Компанидаа сайн менежментийг бий болгоход тус дөхөм үзүүлэх.
      Үүнд :
      -   Танай компанид ажиллагсад бүгд нэг зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө
          ажилладаг гэсэн бат итгэлийг бий болгох
-    Бизнесээ хэрхэн авч явах вэ гэсэн асуултад хариу болох санал дүгнэлтүүдийг
          цуглуулах нь бизнесийн өсөлтөд хяналт тавьж шаардлагатай зохицуулалтыг цаг
          алдалгүй хийх боломжийг танд олгоно..
     -    Бизнесийнхээ өсөлтийг удирдах, төлөвлөх, хяналт тавих
     -    Ажилладагсадаасаа болон хөрөнгө оруулагчдаас шинэ нөөцийг олж ашиглах




     Бизнес төлөвлөгөөг бичгээр хийх шаардлагатай юу?


  Бизнес төлөвлөгөөг бичгээр хийх чухал учир шалтгаан нэлээд олон байгааг та энд
өгүүлснээс ойлгосон байх.
  Гэвч энэ нь заавал хэрэгтэй юу? Танай эрхэлж байгаа бизнес, үйлдвэрлэж байгаа
бүтээгдэхүүн бэлхэнээ байж байгаа шүү дээ! Ингэхлээр та банк руу шууд очоод л
байшингаараа ч юмуу эсвэл бусад эд хөрөнгөөрөө баталгаа гаргаад л зээл авч болохгүй
гэж үү?
     Зарим тохиолдолд болно л доо. Гэвч зөвхөн үүгээр хязгаарлахын хэрэг юу билээ.
   Үүнийг та анхаарвал зохино.
     Гэвч та хэн нэгнээс, ах дүүс найз нөхдөөсөө ч гэсэн мөнгө зээлэхийг хүсэх гэж
   байгаа бол бизнес төлөвлөгөөтэй байх нь зээл олж авах боломжийг чинь зайлшгүй
   нэмэгдүүлнэ.
     Хэрэв та банк руу очих гэж байгаа бол тэнд таны таньж мэдэх хүн байгаа ч гэсэн
   албан ёсоор зарим бичиг баримтбг бүрдүүлдэг шүү дээ.
     Хэрэв та өөрийг чинь танихгүй хөрөнгө оруулагчид хандах гэж байгаа л бол бизнес
   төлөвлөгөө зайлшгүй хэрэгтэй.
     Хэрэв та Жижиг Бизнесийн Хөгжлийн Газар гэхчлэн Засгийн газрын агентлагаас
   зээл хүсэх гэж байгаа бол бизнес төлөвлөгөө зайлшгүй хэрэгтэй. Тэр ч байтугай та
   одоо компанитай түүнийгээ албан ёсны бичгээр үйлдсэн бизнес төлөвлөгөөгүйгээр авч
   явж болоод байгаа ч гэсэн бичгээр хийсэн төлөвлөгөөтэй байвал ажил хэрэг тань
   үүнээс хожно уу л гэхээс алдахгүй. Бичгээр үйлдсэн бизнес төлөвлөгөөтэй байх юм
   бол та бизнесийнхээ дүр төрхийг илүү томруунаар харж чадна.
     Тэр ч байтугай төлөвлөгөө чинь таныг урамшуулж сэтгэлийн дэм үзүүлж болно.
     Энгийн байдлаар зураглаж бичгээр үйлдсэн бизнес төлөвлөгөө нь танай компанийн
   үйл ажиллагааны болон санхүүгийн байдлыг нарийвчлан тодорхойлсон баримт бичиг
мөн. Бизнес төлөвлөгөө нь газрын зургийн адил танай компани одоо хаана байгаа
   хаана хүрэхийг хүсч буй мөн тийшээ яаж очихыг зааж өгнө.
     Хэрэв төлөвлөгөө чинь сайн бичигдсэн бол тэр таныг зорилготой чинь холбон өгч,
   байж болох эрсдэл, олж болох ашгийг тань илүү тодорхой болгоход тусална.
     Түүнээс гадна бизнес төлөвлөгөө нь таны хүсэл мөрөөдлийг хэрэгжүүлэхэд
   шаардлагатай байгаа мөнгөн хөрөнгийг олж авахад шийдвэрлэх хүчин зүйл болно.
   Түүнчлэн хөрөнгө оруулагчид хийгээд компанийн удирдлагыг үүнд итгүүлэхэд чухал
   юм.




     Төлөвлөгөөний хэлбэрүүд


  Ерөнхийдөө гурван янзын бизнес төлөвлөгөө байх бөгөөд тэдгээрийн зорилго нөхцөл
нь өөр юм.
  Бизнесийн бүрэн хэмжээний төлөвлөгөө, Бизнесийн хураангуй төлөвлөгөө хоёр нь
ерөнхийдөө гаднын хүмүүст танилцуулах зорилгоор бичигдсэн байдаг.
  Бизнесийн Үйл ажиллагааны Төлөвлөгөө нь компанийн эрхэлж байгаа бизнесийг
амжилттай явуулахын тулд дотооддоо ашиглах зориулалттай байдаг.
  Нэлээд их хэмжээний зээл авахаар хөөцөлдөж байгаа юм уу эсвэл компанийнхаа
бизнесийн бүрэн дүр төрхийг гаднын хүмүүст танилцуулах шаардлага гарсан үед
Бизнесийн бүрэн хэмжээний төлөвлөгөө хэрэгтэй. Энэ бол бизнес төлөвлөгөөний бүх
хэсгийг нэгтгэн багцалсан цогцолбор төлөвлөгөө бөгөөд 15-30 хүртэл хуудастай байж
болно. Энэ төлөвлөгөөнд хөрөнгийн боломж сайтай түншлэгчид, стратегийн түншүүд,
танай бүтээгдэхүүнийг худалдан авагч боломж сайтай хэрэглэгчиддээ компанийнхаа
бизнесийн үзэл баримтлалыг нарийвчлан тайлбарласан байвал зохино.
  Энд бас бизнес төлөвлөгөөгөөр дамжуулан тавьж байгаа хүсэлт чинь нэн тод томруун
өөрөөр хэлбэл төлөвлөгөөтэй чинь танилцсан хүмүүс таны юу хүсээд байгааг тэр даруй
ойлгож, уг хүсэлтийг биелүүлэх алхмыг эргэлзэлгүйгээр хийхээр байх ёстой.
  Бизнесийн Хураангуй Төлөвлөгөө нь танай компанийн бизнес, түүний зорилго,
төлөвлөгөөний хамгийн чухал талуудыг хураангуйлан тусгасан товч баримт бичиг юм.
Төлөвлөгөөг танилцуулах хүмүүст тавьж буй хүсэлт, уг хүсэлтийн зорилго нь тов
тодорхой байх ёстой. Мөн хураангуй төлөвлөгөө нь энгийн ойлгомжтой, танилцуулж буй
хүмүүсийн сонирхлыг татахаар мөн түүнийг үзсэний дараа Бүрэн хэмжээний төлөвлөгөөг
чинь үзэх сонирхол тэдэнд төрөхүйцээр бичигдсэн байх, мөн эдгээр төлөвлөгөөнүүдийг
анхааралтай судалж үзэх цагийн боломж тэдэнд байх ёстойг харгалзан үзвэл зохино.
  Түүнчлэн хураангуй төлөвлөгөө нь бага хэмжээний зээл авахад буюу ах дүү садан
хамаатан найз нөхдөөс чинь хэдхэн мянган доллараар ч гэсэн хөрөнгө оруулахад үр
ашигтай нь харагдахуйц байх ёстой. Хураангуй төлөвлөгөө нь ихэвчлэн 10-15 хуудас
хэмжээтэй байх ёстой бөгөөд үүнд Дүгнэлт 3-5 хуудас, санхүүгийн төлөвлөгөө 2-3 хуудас,
туслах баримт бичгүүд, түүний дотор 5 жилийн орлогын тайлан, 5 жилийн тайлан тэнцэл,
мөн бэлэн мөнгөний гүйлгээний тайланг багтаасан байна.


  Үйл ажиллагааны төлөвлөгөө нь компаний дотоод ажил хэргийг явуулахад чиглэсэн
байдаг. Үйл ажиллагааны төлөвлөгөөг ихэвчлэн менежментийн баг, захирлуудын зөвлөл,
өндөр мэргэжлийн зөвлөхүүд ашигладаг. Уг төлөвлөгөө нь тэргүүлэх менежерүүдийн
хүчин чадлыг компанийн нийтлэг зорилгод төвлөрүүлдэг нэн чухал ач холбогдолтой
учраас наанадаж жилд нэг удаа шинэчилж байх хэрэгтэй.


  Үйл ажиллагааны төлөвлөгөө бол газар, хэлтсүүдийн төлөвлөгөөг нэгтгэн зангиддаг
чухал баримт бичиг мөн.


  Үйл ажиллагааны төлөвлөгөөний нэн чухал хэсгүүд гэвэл:
      -   Компанийн үйл ажиллагааны чиг хандлага
      -   Бүтээгдэхүүн
      -   Үйлчилгээ
      -   Маркетинг
      -   Борлуулалт
      -   Санхүүгийн Менежмент юм.


  Үйл ажиллагааны сайн төлөвлөгөө боловсруулах нь компани өрсөлдөөнд тэсэн гарах
гол цөм, гүйцэтгэх ажилтнуудын албан тушаал дэвших нэг гол нөхцөл мөн.


  Төлөвлөгөө боловсруулахад юу юу орох вэ?


  Бизнес төлөвлөгөөний хэлбэр зорилгын талаар та зохих хэмжээний мэдлэгтэй болсон
бол төлөвлөгөөг юунаас эхлэх вэ, энд юу юу орох вэ гэдгийг бодох хэрэгтэй.
Төлөвлөгөөний хэмжээ хамрах асуудлын шинж чанар нь эрхэлж буй бизнесийн нарийн
төвөгтэй байдлаас хамаарна. Үүний зэрэгцээгээр бизнес төлөвлөгөөтэй чинь танилцах
хүмүүсийн хувьд энэ нь нарийн төвөгтэй байж таарахгүйг та бодолцох хэрэгтэй. Энд
хамгийн чухал нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах явдал шүү дээ!


  Бизнес төлөвлөгөөний үе шатууд


  Та төлөвлөгөөгөө бичихийн өмнө компанийнхаа тухай эрхэлж байгаа бизнесийнхээ
тухай нэн тод томруун ойлголт төсөөлөлтэй байх ёстой. Бичих үйл ажиллагаанд бэлтгэх
оюун ухааны зарим процессийн талаар энд авч үзье. Хэрэв та эдгээр зүйлсийн талаар
бодож үзээгүй бол та төлөвлөгөө бичиж эхлэхэд бэлэн бус байна гэсэн үг.


  Гэвч та энэ талаар бодож үзсэн бол энд дутагдаж байгаа мэдээ сэлтийг олох, ганц нэг
засвар гарахыг эс тооцвол төлөвлөгөөг бичих нь таны хувьд саадгүй шулуухан байх
болно.


  Эдгээр үе шатууд энгийн ойлгомжтой хэлээр бичигдсэн байна. Одоо эдгээр санал
дүгнэлтүүдийг анхааралтай уншиж, танай компани хаана нь явж байгааг хараарай. Энд дэс
дараа чухал биш. Эдгээр үе шатууд логик үе шатуудтай байна. Энэ бол төлөвлөгөөг бичих
дараалал ч биш, харин эхлэх цэг гэсэн үг.


  Эдгээр зүйлүүдийн хэдийг нь та мэдэх буюу авч хэлэлцсэн бэ?




  Би ямар бизнес эрхэлж байна вэ?


  Төлөвлөлтийн процессийн эхний шат нь ямар бизнес эрхэлж байгааг, тодорхой
хугацааны дараа ямар ахиц гаргахыг бас ямар түвшинд хүрсэн байхыг тооцож үзэх явдал
юм. Энэ нь оюуны томоохон дасгал болно.
  Хэрэв та бизнесийн түншүүд болон менежментийн ажилтнуудтай бол зарим зүйлийг
хэлэлцэхэд тэднийг оролцуулж болно. Тэмдэглэл хөтөлж бас төсөөлөн бодож болно.


         1. Та бизнесийг орон нутгийн хэмжээнд эсвэл олон улсын хэмжээнд алинд нь

             хийхийг хүсч байна вэ?
2. Үнэт цаас гаргахыг бодож байна уу?

         3. Салбар байгууллага нээнэ гэж бодож байна уу?

         4. Гарамгай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дараа нь үйлдвэрээ худалдаад 40

            насандаа тэтгэвэрт гарч Багамын арлууд руу амрахаар очно гэж бодож байна
            уу?


  Ийнхүү бүхнийг эргэцүүлэн бодохдоо шаардлагатай цаг хугацааг үүнд зарцуул! Эдгээр
мэдээлэл нь үйл ажиллагааны төлөвлөгөөний удирдамжийн хэсгийн үндэс нь болно.


  Бизнес чинь амжилт олох боломжтой юу?


  Дараа нь бизнес чинь амжилт олох боломжтой юу гэдгийг тооцож үз! Зарим судалгаа
хийж энэ талын бизнес хийж байгаа хүмүүсээс асууж номын санд материал үзэж,
худалдааны нийгэмлэгүүдтэй хэлхээ холбоо тогтоож, товчхон тэмдэглэл хөтөл.


  Учир шалтгааны хувьд та дараах зүйлсийг мэдсэн байх хэрэгтэй.
     -   Ямар бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр би мэргэшсэн билээ?
     -   Миний бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авах хүмүүс байгаа юу?
     -   Хэрэв худалдан авагч, үйлчлүүлэгчид байгаа тохиолдолд миний бизнесийг
         дэмжих хангалттай тооны хүмүүс байгаа билүү!
     -   Би тэдэнд хүрч чадах уу?
     -   Би тодорхой зах зээлтэй болж болох юм. Гэвч одоо тэд хэнээс худалдаж авдаг
         вэ? Миний өрсөлдөгчид хэн бэ?
     -   Миний бүтээгдэхүүн, үйлчилгээ өрсөлдөж чадах уу !
     -   Би ямар үүрэг хариуцлага хүлээх вэ?
     -   Өрсөлдөөн бидэнд ямар үүрэг хариуцлага ноогдуулах вэ!


  Эдгээр мэдээлэл нь таны бүтээгдэхүүн үйлчилгээний хэсэг түүнчлэн зах зээлийн дүн
шинжилгээний хэсгийн зарим бүлгийн үндэс болж өгнө.


  Бүтээгдэхүүн үйлчилгээгээ би борлуулж чадах уу?


  Та бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулж чадах уу гэдгийг мэдэх хэрэгтэй. Данс
бүртгэлүүдээ эсвэл чекийн дэвтрээ гаргаж үз! Хэрэв та нягтлан бодогчтой бол өөрийнхөө
ойлгохгүй байгаа санхүүгийн нэр томъёонуудыг асуу! Санхүүгийн янз бүрийн баримтад
дүн шинжилгээ хийхэд юу шаардлагатай байдгийг асуу!


  Хэрэв та нягтлан бодогчгүй бол, үүнийг өөрөө хийж чадна гэж бодож байгаа бол энэ
номын “Бизнес төлөвлөгөө, Санхүү” гэсэн хоёрдугаар хэсгийг унш! Та ямар нэг зүйлийг
сайн ойлгохгүй байгаа бол мэргэжлийн хүнтэй зөвлө!


  Энд чухам юунаас эхэлж тэмдэглэл хийхийг авч үзье! Нэг юмыг хоёр дахин хийхийг
хэн ч хүсдэггүй учир та санхүүд хэрэглэдэг стандартын маягтууд дээр бичиж тэмдэглэх
ёстой. Ингэх нь санхүүгийн ямар мэдээлэл цуглуулах шаардлагатай хийгээд танд одоо
байгаа мэдээ баримтууд нь ямар төрөлд хамаарахыг мэдэхэд чинь танд туслах болно.


  Санхүүгийн баримтуудын тоог компанийн бүртгэлүүд, салбарын болон статистикийн
мэдээ Засгийн газраас нийтэлдэг мэдээлэл зэргээс мэдэж авч болно.


  Үүнд дараах зүйлс хамаарна:


      -   Тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхэд надаас ямар зардал гаргах вэ?
      -   Бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ эргэж төлөгдөх хүртэл ямар хугацаа өнгөрөх вэ?
      -   Ашиг олох хүртлээ ханган нийлүүлэлтийн төлбөрийг яаж хийх вэ?
      -   Яг хэдийд ашиг олж эхлэх вэ?
      -   Үүнд эд хогшил хэрэгтэй юу? Хэрэгтэй бол хэдий хэмжээний эд хогшил
          хэрэгтэй вэ?
      -   Хэрэв мөнгө зээлэх шаардлагатай бол хэдийг, хэзээ зээлэх вэ?
      -   Зээлээ хэзээ хэрхэн эргүүлж төлөх вэ?
      -   Ажилладаг сад хэрэгтэй юу?
      -   Байр түрээслэх үү? Эсвэл шинээр барих уу?
      -   Тусгай машин төхөөрөмж хэрэгтэй юу?
      -   Машин тоног төхөөрөмжийг түрээслэх үү? Эсвэл худалдаж авах уу?
      -   Миний хүсэж буй амьжиргааны тэр түвшинг хангахуйц бас гаргасан хүч
          чармайлттай тэнцэхүйц ашгийг энэ бизнесээс би олж чадах уу? Түүнчлэн энэ нь
          компанийн бусад ажиллагсадын хувьд ч мөн тийм байж чадах уу?
Эдгээр мэдээлэл нь таны санхүүгийн төлөвлөгөөний үндэс болж өгнө. Дээрх
асуултуудад хариулт болж чадах стандарт маягийн олон баримтуудыг санхүүгийн баримт
бичгүүд гэдэг. Тайлан мэдээ санхүүгийн эдгээр баримтад дүн шинжилгээ хийх замаар
компанийнхаа санхүүгийн ирээдүйн байдлыг урьдаас төсөөлж болно.


      Хэрэв та үүнийг өөрөө сайн хийж чадахгүй бол санхүүгийн болон бусад мэргэжилтнүүд
чинь үүнийг танд хийж өгч чадна. Гэвч тэдний ярьсан зүйл тайлбар мэтийг та сайн ойлгож
авах ёстой. Учир нь бизнесийн эцсийн шийдвэрийг та өөрөө л гаргана шүү дээ.


      Та өөрийгөө бизнес хийж чадна гэдэгт итгэлтэй байж нэмэлт санхүүжилт хэрэгтэй ч
гэсэн компаниа байгуулчихсан бол бизнес төлөвлөгөө бичиж эхлэхэд бэлэн боллоо гэсэн
үг.


      Үйлчлүүлэгчиддээ хэрхэн хүрч, өөрийнхөө бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан
авахад тэднийг хэрхэн итгүүлэх вэ?
      Төлөвлөгөөгөө бичихээр суухын өмнө энэ асуудлыг эргэцүүлэн бодох ёстой. Танай
бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авагчид чинь хэн бэ?


      Хэрэглэгчдийн хувиар тэд бүтээгдэхүүн үйлчилгээнд чинь ямар хариу үйлдэл үзүүлэх
вэ? Гэдэг талаар мэдээ баримт олж үз.


      Худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнесийн хөгжлийн бусад байгууллагуудаас зах
зээлийн судалгаа олж үзэж болно, түүнчлэн таны эрхэлж буй бизнесийн чиглэлээр үйл
ажиллагаа явуулдаг хүмүүс бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрхэн худалдаж байгааг судал!


      Чадавхи сайтай үйлчлүүлэгчдийн санал бодлыг асуу.


      Салбарын тухай илүү олон мэдээ баримтыг “Зах зээлийн дүн шинжилгээ”, “Нэмэлт
нөөц болон хавсралт” бүлгүүдээс уншиж болно.


      Та дараах зүйлсийг мэдэх хэрэгтэй.


         -   Таны худалдан авагчид хэн бэ?
         -   Тэд хаана амьдардаг, юуны төлөө санаа зовдог, ямар хүмүүс вэ?
-   Надад худалдааны төлөөлөгчид, диллерүүд хэрэгтэй юу?
      -   Тэдэнд ямар цалин өгөх вэ?
      -   Хүмүүс миний бүтээгдэхүүн, үйлчилгээнд ямар үнэ төлөх вэ?
      -   Тэд эдүгээ миний бараа, үйлчилгээнд хэр зэрэг сэтгэл ханамжтай байдаг вэ?
      -   Тэдний санаа бодлыг өөрчилж чадвал би юу хожих вэ?
      -   Хүмүүс яагаад миний барааг авах ёстой юм бэ?
      -   Ямар дүр төрхтэй компани, бараа үйлчилгээг бий болгох вэ? Үүнийг яаж
          удирдан зохион байгуулах вэ? Худалдааны сонин сэтгүүл эрхлэн гаргагчид,
          худалдаа арилжааны сурвалжлагчдыг таньдаг билүү? Ийм ажил эрхэлдэг хэн
          нэгнийг хөлсөлж чадах уу?
      -   Зар сурталчилгаа хийх хэрэгтэй юу? Хэрэв хэрэгтэй бол олон нийтийн
          мэдээллийн ямар хэрэгслийг ашиглах вэ? Утас? Захидал? Зарлал? Товхимлын
          алиныг нь ашиглах вэ? Эсвэл зар сурталчилгааны аль нэг пүүсийг хөлслөх үү?
      -   Зар сурталчилгаанд би хэдий хэмжээний мөнгө гаргаж чадах вэ? Энэ мөнгөний
          хэмжээг яаж тогтоох вэ?
      -   Миний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахыг хүссэн хүмүүст
          тэдгээрийг яаж хүргэх вэ?
  Эдгээр мэдээллүүд нь таны “Маркетингийн төлөвлөгөө”, “Зах зээлийн дүн
шинжилгээ”-ний нэг хэсэг болно.


  Надад зарим хариултууд байна, одоо яах вэ?
  Дээрх бүх асуултын хариулт танд байгаа бол та компанийнхаа одоо, ирээдүйн талаар
зэгсэн сайн мэдлэгтэй, бизнест амжилт олох итгэлтэй байна гэсэн үг. Наад зах нь та
бизнест амжилт олж чадна гэсэн итгэлтэй болж байгаа буюу бизнес эрхлэхэд бэлэн
байхын тулд ямар мэдлэг хэрэгтэй байна түүнийг эзэмшлээ гэсэн үг.
  Энэ үе шатанд хүрч ирсэн бол бизнес төлөвлөгөөг бичиж эхлэхэд бэлэн боллоо гэж
үзэж болно.
  Үнэхээр мэргэжлийн шинжтэй бага ч гэсэн мэдээ баримтгүй бол зүгээр суугаад бичнэ
гэж байхгүй. Харин та энэ гарын авлагын төлөвлөгөө бичихэд зориулсан хэсгүүдийг унш!
Энэ хэсэг бүрийг дуусгахын өмнө та юуг мэдсэн байхыг, ямар үндсэн гол шийдвэр
гаргасан байвал зохихыг танд хэлж өгнө. Яг одоо юу юу хийж чадахыгаа тэмдэглэн
бичээд дараа нь үүнийгээ эргэж хар.
Ихэнх хүмүүс аль нэг асуудлын талаар хэдий чинээ их мэдэх тусам тэд энэ талаар
төдийчинээ их санаа тавьдаг. Хэрэв та найз нөхөд бизнесийн түншүүд, менежментийн
ажилтнуудтай бол тэднээр туслуул. Тэднээр бодол санааг нь хэлүүл. Төлөвлөгөөнийхөө
бүлэг хэсгүүдийг тэднээр уншуулж саналыг нь сонс. Тэднээр бүлэг хэсгүүдийг бичүүлж,
тэдний мэргэжил туршлагатай холбогдох хэсгүүдээр танилцуулга хийлгүүлж болно.
  Дууссан төлөвлөгөөг бичүүлэхийн өмнө түүнийг танд биечлэн танилцуулах ёстой.
Зөвхөн төлөвлөгөөний үндсэн мэдээ баримт, учир үндэслэлийг бүрдүүлснээр төлөвлөгөөг
бичих үйл явц аяндаа хэрэгжих бус, харин тэдгээрийг нэн анхааралтайгаар нягтлан
үзэхийг шаардана.


  Хэрэв бизнес төлөвлөгөөг бичихэд туслах баг танд байгаа бол тэдний хамгийн сайн
мэдэх хэсгүүдийг тэднээр бичүүл. Ингэвэл танилцуулга илүү сонирхолтой болж чадна,
түүнчлэн энэ нь өөрийнхөө тэргүүлэх албан тушаалтнуудыг хөрөнгө оруулагчидтай
танилцуулах боломжийг танд олгоно.
  Та хөрөнгө оруулагчидтайгаа хувь хүнийх нь хувьд харилцаатай байвал тэд
төлөвлөгөөнд чинь төдийчинээ нааштай хандах болно. Түүнчлэн та төлөвлөгөөндөө
өөрийнхөө бизнесийг яаж дүрслэн харуулахыг сайн мэддэг байвал хүссэн зээл буюу
санхүүжилт чинь батлагдахад төлөвлөгөө чинь яаж нөлөөлөх хийгээд түүний давуу талыг
сайн мэддэг байна гэсэн үг.


  Энэ нь таныг хөрөнгө оруулагчидтай чинь холбож өгнө. Хөрөнгө оруулагчид
төлөвлөгөөний чинь хэдхэн хуудсыг уншаад л таны хүнд хүчир ажил бизнесийн саналыг
чинь үнэлнэ. Энэ бол таныг бизнестээ амжилт олж чадах юм байна гэдгийг тэдэнд
итгүүлэх тэр бүх зүйл мөн. Гэвч энд бас нэг бодууштай зүйл байдаг нь хөрөнгө
оруулагчид, мөн тантай адил зээл хүссэн таны өрсөлдөгчид болох өөр хүмүүсийн бизнес
төлөвлөгөөнүүдтэй танилцсан байдаг явдал юм.


  Та үзгээ авч компьютерийнхээ ард суухаас өмнө маш чамбай судалгаа тооцоо хийхийн
учир үүнд байдаг юм. Түүнчлэн хөрөнгө оруулагч чинь хэн бэ гэдгийг, бас тэрээр чухам
юу мэдэхийг хүсч байгааг та сайн мэдэх ёстой. Энэ тухай 2-р бүлэгт өгүүлнэ.

More Related Content

What's hot

Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээлБонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээлAdilbishiin Gelegjamts
 
бизнес төлөвлөлт хичэлийн гарын авлага
бизнес төлөвлөлт хичэлийн гарын авлага бизнес төлөвлөлт хичэлийн гарын авлага
бизнес төлөвлөлт хичэлийн гарын авлага Ч. Билгүүн
 
Хэрэглэгчийн худалдан авах процесс
Хэрэглэгчийн худалдан авах процессХэрэглэгчийн худалдан авах процесс
Хэрэглэгчийн худалдан авах процессUnuRuu Smile
 
Маркетингийн Суваг / Хуваарилалтын суваг
Маркетингийн Суваг / Хуваарилалтын сувагМаркетингийн Суваг / Хуваарилалтын суваг
Маркетингийн Суваг / Хуваарилалтын сувагNamuun Ariunsanaa
 
банкны байгууллага
банкны байгууллагабанкны байгууллага
банкны байгууллагаNomin-Erdene Gantur
 
Erp Lecture
Erp LectureErp Lecture
Erp Lecturetogtox
 
маркетингийн орчны судалгаа
маркетингийн орчны судалгаамаркетингийн орчны судалгаа
маркетингийн орчны судалгааЦ. Ариунболд
 
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...Adilbishiin Gelegjamts
 
Албан хүсэлт илгээх
Албан хүсэлт илгээхАлбан хүсэлт илгээх
Албан хүсэлт илгээхNooyoJamgan
 
ажлын байрны зохион байгуулалт
ажлын байрны зохион байгуулалтажлын байрны зохион байгуулалт
ажлын байрны зохион байгуулалтErdenezul Purevnanzad
 
Financial management lecture 1
Financial management lecture 1Financial management lecture 1
Financial management lecture 1Bbujee
 
Aудитын тухай ойлголт, мөн чанар
Aудитын тухай ойлголт, мөн чанарAудитын тухай ойлголт, мөн чанар
Aудитын тухай ойлголт, мөн чанарByambadrj Myagmar
 
Performance management (HR CLUB)
Performance management (HR CLUB)Performance management (HR CLUB)
Performance management (HR CLUB)Ulzii ganbat
 

What's hot (20)

Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээлБонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
 
бизнес төлөвлөлт хичэлийн гарын авлага
бизнес төлөвлөлт хичэлийн гарын авлага бизнес төлөвлөлт хичэлийн гарын авлага
бизнес төлөвлөлт хичэлийн гарын авлага
 
Хэрэглэгчийн худалдан авах процесс
Хэрэглэгчийн худалдан авах процессХэрэглэгчийн худалдан авах процесс
Хэрэглэгчийн худалдан авах процесс
 
Бизнесийн стратегийн шинжилгээ
Бизнесийн стратегийн шинжилгээБизнесийн стратегийн шинжилгээ
Бизнесийн стратегийн шинжилгээ
 
лекц №3
лекц №3лекц №3
лекц №3
 
сэдэв 4-хотш
сэдэв 4-хотшсэдэв 4-хотш
сэдэв 4-хотш
 
Маркетингийн Суваг / Хуваарилалтын суваг
Маркетингийн Суваг / Хуваарилалтын сувагМаркетингийн Суваг / Хуваарилалтын суваг
Маркетингийн Суваг / Хуваарилалтын суваг
 
банкны байгууллага
банкны байгууллагабанкны байгууллага
банкны байгууллага
 
Erp Lecture
Erp LectureErp Lecture
Erp Lecture
 
маркетингийн орчны судалгаа
маркетингийн орчны судалгаамаркетингийн орчны судалгаа
маркетингийн орчны судалгаа
 
Lecture №11
Lecture №11Lecture №11
Lecture №11
 
зорилтот зах зээл ба байршуулах стратеги
зорилтот зах зээл ба байршуулах стратегизорилтот зах зээл ба байршуулах стратеги
зорилтот зах зээл ба байршуулах стратеги
 
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
 
Албан хүсэлт илгээх
Албан хүсэлт илгээхАлбан хүсэлт илгээх
Албан хүсэлт илгээх
 
ажлын байрны зохион байгуулалт
ажлын байрны зохион байгуулалтажлын байрны зохион байгуулалт
ажлын байрны зохион байгуулалт
 
Pm304 7
Pm304 7Pm304 7
Pm304 7
 
Financial management lecture 1
Financial management lecture 1Financial management lecture 1
Financial management lecture 1
 
Aудитын тухай ойлголт, мөн чанар
Aудитын тухай ойлголт, мөн чанарAудитын тухай ойлголт, мөн чанар
Aудитын тухай ойлголт, мөн чанар
 
HRON110- Хичээл 12
HRON110- Хичээл 12HRON110- Хичээл 12
HRON110- Хичээл 12
 
Performance management (HR CLUB)
Performance management (HR CLUB)Performance management (HR CLUB)
Performance management (HR CLUB)
 

Similar to 1

Зөвлөх үйлчилгээний бизнес
Зөвлөх үйлчилгээний бизнесЗөвлөх үйлчилгээний бизнес
Зөвлөх үйлчилгээний бизнесChingerel Balchinpurev
 
үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан төсөл зөвөлгөө
үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан төсөл зөвөлгөөүйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан төсөл зөвөлгөө
үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан төсөл зөвөлгөө2011_2013
 
Balanced scorecard
Balanced scorecardBalanced scorecard
Balanced scorecardOtgoo Kh
 
Lecture 11,12
Lecture 11,12Lecture 11,12
Lecture 11,12Bbujee
 
Бизнес төсөл хэрхэн бичих вэ?
Бизнес төсөл хэрхэн бичих вэ?Бизнес төсөл хэрхэн бичих вэ?
Бизнес төсөл хэрхэн бичих вэ?Nael Narantsengel
 
Strategic Management - Lecture 8
Strategic Management - Lecture 8Strategic Management - Lecture 8
Strategic Management - Lecture 8Энхтамир Ш
 
Ц.Одмаа, Б.Мөнхөө, Г.Сувд-Эрдэнэ - БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ШИНЭ ГАРЦ - БЕНЧМАРКИНГ
Ц.Одмаа, Б.Мөнхөө, Г.Сувд-Эрдэнэ - БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ШИНЭ ГАРЦ - БЕНЧМАРКИНГЦ.Одмаа, Б.Мөнхөө, Г.Сувд-Эрдэнэ - БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ШИНЭ ГАРЦ - БЕНЧМАРКИНГ
Ц.Одмаа, Б.Мөнхөө, Г.Сувд-Эрдэнэ - БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ШИНЭ ГАРЦ - БЕНЧМАРКИНГbatnasanb
 

Similar to 1 (20)

Зөвлөх үйлчилгээний бизнес
Зөвлөх үйлчилгээний бизнесЗөвлөх үйлчилгээний бизнес
Зөвлөх үйлчилгээний бизнес
 
TBON207-Хичээл 4
TBON207-Хичээл 4TBON207-Хичээл 4
TBON207-Хичээл 4
 
лекц № 7
лекц № 7 лекц № 7
лекц № 7
 
Pm5 1
Pm5 1Pm5 1
Pm5 1
 
Master tosov
Master tosovMaster tosov
Master tosov
 
Bp 2
Bp 2Bp 2
Bp 2
 
лекц 8 9
лекц 8 9лекц 8 9
лекц 8 9
 
үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан төсөл зөвөлгөө
үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан төсөл зөвөлгөөүйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан төсөл зөвөлгөө
үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан төсөл зөвөлгөө
 
Balance scorecard bsc hongoroo
Balance scorecard bsc hongorooBalance scorecard bsc hongoroo
Balance scorecard bsc hongoroo
 
лекц 2
лекц 2лекц 2
лекц 2
 
Лекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргууд
Лекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргуудЛекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргууд
Лекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргууд
 
Lecture №5
Lecture №5Lecture №5
Lecture №5
 
Balanced scorecard
Balanced scorecardBalanced scorecard
Balanced scorecard
 
Lecture 11,12
Lecture 11,12Lecture 11,12
Lecture 11,12
 
Strategiin tuluvluguu
Strategiin tuluvluguuStrategiin tuluvluguu
Strategiin tuluvluguu
 
Бизнес төсөл хэрхэн бичих вэ?
Бизнес төсөл хэрхэн бичих вэ?Бизнес төсөл хэрхэн бичих вэ?
Бизнес төсөл хэрхэн бичих вэ?
 
Бизнес санаа
Бизнес санааБизнес санаа
Бизнес санаа
 
1 the role of managerial finance
1 the role of managerial finance1 the role of managerial finance
1 the role of managerial finance
 
Strategic Management - Lecture 8
Strategic Management - Lecture 8Strategic Management - Lecture 8
Strategic Management - Lecture 8
 
Ц.Одмаа, Б.Мөнхөө, Г.Сувд-Эрдэнэ - БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ШИНЭ ГАРЦ - БЕНЧМАРКИНГ
Ц.Одмаа, Б.Мөнхөө, Г.Сувд-Эрдэнэ - БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ШИНЭ ГАРЦ - БЕНЧМАРКИНГЦ.Одмаа, Б.Мөнхөө, Г.Сувд-Эрдэнэ - БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ШИНЭ ГАРЦ - БЕНЧМАРКИНГ
Ц.Одмаа, Б.Мөнхөө, Г.Сувд-Эрдэнэ - БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ШИНЭ ГАРЦ - БЕНЧМАРКИНГ
 

More from Дэлхийд Дуралсан Сар (8)

лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
2
22
2
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
 
лекц №7
лекц №7лекц №7
лекц №7
 
лекц №6
лекц №6лекц №6
лекц №6
 
лекц №5
лекц №5лекц №5
лекц №5
 
лекц №4
лекц №4лекц №4
лекц №4
 
лекц №3
лекц №3лекц №3
лекц №3
 

1

  • 1. Ухаалаг хүн эхлэх гэж байгаа ажил үйлсийнхээ төгсгөлийг харалгүйгээр түүнийг хэзээ ч эхэлдэггүй. Эзмо Бизнес төсөл, төлөвлөгөөг яагаад бичих хэрэгтэй вэ? Хэрэв та өмнө нь бизнес төсөл төлөвлөгөө бичиж байгаагүй бол энэ нь тийм ч амаргүй.Магадгүй та юм бичих дургүй ч юмуу эсвэл юунаас эхлэхээ мэдэхгүй байж болно. Түүнчлэн та бизнесийн зэгсэн туршлагатай, бизнес төлөвлөгөөний тухай мэддэг учраас зөвхөн зарим нэмэлт санааг л түүнд оруулах бодолтой байж болно. Эсвэл ерөөсөө энэ нь хэрэггүй ч байж болно. Бас нэлээд олон компани аж ахуйн нэгж бизнес төлөвлөгөөг бичдэггүй, түүнийг ашигладаггүй явдал ч бий. Орон нутагт телевизийн засвар эрхэлдэг хувиараа аж ахуй эрхлэгч бизне төсөл, төлөвлөгөө бичих шаардлагатай гэж та боддог уу! Гоо засалч бизнес төсөл, төлөвлөгөө бичих хэрэгтэй гэж та бодож байна уу? Хэрэв тэд жижиг зээл авах шардлагатай бол бизнес төсөл буюу төлөвлөгөө хэрэгтэй. Ингэхлээр төлөвлөгөөгүйгээр бизнес эрхэлж болно гэж та бодож болох л доо. Гэвч бизнес төсөл, төлөвлөгөөтэй байхын давуу талыг, тухайлбал та гэр бүлийнхнээсээ өөр хэн нэгнээс зээл олж авахад бизнес төлөвлөгөө зайлшгүй хэрэгтэйг ойлгох учиртай. Дампуурсан компаниудын олонхид нь бизнес төлөвлөгөө ерөөсөө байдаггүй байхад бизнес төлөвлөгөөгөөр ажилладаг компаниудын ашигт ажиллагааны түвшин өндөр байдгийг олон судалгаа харуулж байна. Бизнес төсөл төлөвлөгөөтэй байхын ач тус ялангуяа зээл олж авахад түүний зайлшгүй шаардлагатайг та бүхэнд харуулах зорилтыг энэ лекцэнд тавилаа. - Бизнес төсөл, төлөвлөгөө гэж юу вэ? - Бизнес төсөл, төлөвлөгөөний бүрдүүлбэр хэсгүүд - Төсөл гэж юу вэ? - Төлөвлөгөөг яагаад бичих хэрэгтэй вэ? - Бизнес төсөл, төлөвлөгөө бичих шаардлага надад байна уу? - Төсөл, төлөвлөгөө бичихэд юу юу хэрэгтэй вэ? - Надад зарим хариулт байна, одоо яах вэ? Бизнес төлөвлөгөө гэж юу вэ?
  • 2. Бизнес төлөвлөгөө гэдэг бол таны бизнесийг дүрслэн тодорхойлсон баримт бичиг юм. Харин бизнес төлөвлөгөөний хэсгүүд нь нэлээд хэмжээгээр хэвшиж тогтсон байдалтай байдаг. Тиймээс та өөрийнхөө өмнө ажиллаж байсан хүмүүсээс энэ талаар ихээхэн туслалцаа дэмжлэг авч болно. Ердийн бизнес төлөвлөгөөний хэсэг бүр нь өвөрмөц зорилгыг, жишээ нь танай компани буюу танай бүтээгдэхүүнийг тоймлон харуулах зорилтыг агуулсан байдаг. Энгийн жижигхэн компанийн хувьд бизнес төлөвлөгөө нь товчхон, жишээлбэл 8-10 хуудас байж болно. Зарим хэсгүүд нь ердөө ганцхан хуудас байж болно. Төлөвлөгөө боловсруулах явцын алхам бүр нь энгийн ойлгомжтой үр ашгаа өгөх нь тодорхой харагдаж байвал зохино. Төсөл гэж юу вэ ? Төсөл гэдгийг хамгийн ерөнхий хэлбэрээр тодорхойлбол : Тодорхой зорилго, цаг хугацаа, нөөц бололцоо, арга барилаар хэрэгжих үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл төсөл гэдэг нь : - Эхлэл, төгсгөлийг нь урьдчилан тогтоосон -Шинэлэг /шинэ техник, технологи, арга барил ашигласан / -Эрсдэл ихтэй /техникийн,эдийн засгийн, цаг хугацааны / -Иж бүрэн -Зохион байгуулалтын өндөр бүтэцтэй -Тухайн байгууллага болон улсад ач холбогдолтой -Тодорхой цаг хугацаанд хэрэгжих -Зохих нөөц боломжтой -Ажлын өвөрмөц арга хэлбэртэй байх ёстой Бизнес төлөвлөгөөний бүрдүүлбэр хэсгүүд Бизнес төлөвлөгөө тань нүдэнд тодорхой тусах хэсгүүдтэй, хэвийн дэс дараалалтай, хэсэг бүрийнх нь агуулгыг товч тоймлон авч үзсэн байх шаардлагатай. Бизнес төлөвлөгөөнийхөө хэсэг бүрийг хэрхэн яаж бичихийг шууд харж чадахгүй байх ч юмуу эсвэл энэ нь таны олж чадахаас илүү их хэмжээний мэдээллийг шаардах нь байна гэж санаа зовох хэрэггүй. Энэ бол ганцхан эзэмшигчтэй жижигхэн дэлгүүрээс эхлээд нэн том корпорацид хүртэл тохиолддог нийтлэг зүйл юм. Бизнес төлөвлөгөө ямагт ерөнхий шинжтэй байдаг. Тэгэхлээр төлөвлөгөө ерөнхий шинжтэй байдгийг л харуулна гэсэн үг.
  • 3. Гуравдугаар хэсэгт бизнес төлөвлөгөөний хэсгүүдийг бичих тухай илүү нарийвчлан авч үзэх болно. - Төлөвлөгөөгөө танилцуулах зөвшөөрөл хүссэн оршил хэсэг - Нууцлалын тухай сануулга буюу төлөвлөгөөтэй танилцсан хүмүүс түүнийг бусдад задруулахгүй байх тухай сануулга - Оршил хуудас - Агуулгын жагсаалт - Төлөвлөгөөний агуулгыг хоёр гуравхан хуудсанд багтаан нэгтгэн дүгнэсэн тойм. Үүнийг хөрөнгө оруулагчид, төлөвлөгөөг зайлшгүй танилцуулах шаардлагатай бусад хүмүүст зориулан бэлтгэх бөгөөд тэд маш завгүй байдаг учир эхний хуудсыг уншиж үзээд л цаашид унших хүсэл төрөхөөр тийм сайн бичигдсэн байх шаардлагатай.  Компанийн тухай товч танилцуулга – Энд өөрсдийнхөө тухай, эрхэлдэг бизнесийнхээ тухай, түүний хэтийн төлөв, зорилго зорилтын тухай товч өгүүлнэ.  Компанийн үйл ажиллагааны тойм – Энд компанийн хууль ёсны нэр, зохион байгуулалтын хэлбэр, хөгжлийн үе шат болон шаардлагатай бусад мэдээллийг оруулна.  Бүтээгдэхүүн, үйлчилгээний тодорхойлолт – Энд тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг яагаад сонгож авсан, бүтээгдэхүүнээ яаж үйлдвэрлэдэг, үйлчилгээг хэрхэн үйлчлүүлэгчдиддээ хүргэдэг, үнээ яаж тогтоодог гэх мэтчилэн мэдээллүүдийг оруулна.  Зах зээлийн дүн шинжилгээ – Энд үйл ажиллагаа явуулдаг салбарынхаа хэжээний судалгаа, тооцоо, дүгнэлтүүдийг оруулах бөгөөд танай үйлчлүүлэгчид мөн өрсөлдөгчид хэн бэ? Гэдгийг мөн бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ өрсөлдөх чадварын тухай өгүүлнэ.
  • 4. Маркетингийн төлөвлөгөө нь Зах зээлийн дүн шинжилгээ, бизнес төлөвлөгөөний бусад мэдээ баримтууд дээр тулгуурлах бөгөөд бизнесийн эрэлт хэрэгцээ, ашиг сонирхол, чиглэсэн зорилготой үйл ажиллагааг хангахад чиглэнэ. Энэ төлөвлөгөө нь танай компани бүтээгдэхүүнээ үйлчлүүлэгчиддээ хэрхэн хүргэдэг, түүнчлэн борлуулалтын аргууд, хуваарилалтын сувгууд, зар сурталчилгаа болон идэвхжүүлэлт, олон нийттэй тогтоосон харилцаа зэргийг тусгасан байна.  Санхүүгийн төлөвлөгөө - Компанийн санхүүгийн байдлын талаарх товч зураглал юм. Үүнд санхүүгийн өнөөгийн байдал, түүний өсөлт хөгжлийн дүр төрх, санхүүгийн ямар нөөц шаардлагатай байгаа, хэзээ, юуны учир, хэрхэн эргүүлэн төлөхийг харуулсан байна  Туслах баримт бичгүүд – Энэ нь төлөвлөгөөний оруулах хэжээг ихэсгэж төлөвлөгөөг нүсэр болгох хэдий ч төлөвлөгөөний зарим хэсгүүдийг илүү тодорхой болгоход туслах нэмэлт мэдээлэл, тоо баримтууд юм. Жишээ нь санхүүгийн янз бүрийн мэдээ маягтууд, бүтээгдэхүүний танилцуулга, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зар сурталчилгаа явуулах хуваарь, компанийн зорилго, зорилтуудыг тодорхойлсон хуудас гэх мэт зүйлүүд байж болно. Практик дээр бол компаниудад энд дурьдагдсанаас ч илүү олон иймэрхүү материалууд байдаг. Түүнчлэн иймэрхүү нэмэлт мэдээллүүд компанийн удирдлагын толгойд цаг ямагт бэлэн байдаг ч гэсэн тэдгээрийг бичиж тэмдэглэх нь хэрэгтэй цаг үед эмхлэн цэгцэлж төлөвлөгөө болгоход илүү хялбар дөхөм байдаг. Та бичгээр хийсэн нэг буюу түүнээс дээш баримт бичигтэй байх юм бол чухал холбогдолтой санал дүгнэлтүүдийг төлөвлөгөөний аль хэсэгт оруулах нь оновчтой болохыг тогтооход хялбар байдаг. Жишээ нь : компанийн бүтээгдэхүүний товхимол танилцуулга ашиг, алдагдлын тооцоо, татвар төлөлтийн судалгаа, компанийн байршлын зураг, мөн чекийн дэвтэр ч гэсэн ер нь л танд байгаа юм бүхэн чинь төлөвлөгөө хийхэд тусална. Төлөвлөгөөг яагаад бичих шаардлагатай вэ?
  • 5. Нэлээд хэдэн шалтгааны улмаас бизнес төлөвлөгөөг бичгээр хийдэг байна. Эдгээр шалтгаануудаас хамгийн чухал нь аль вэ? Гэдгийг тогтоолгүй орхих юмуу анзаарахгүй байх нь олонтаа тохиолддог. Ингэх нь төлөвлөгөөний ач холбогдлыг бууруулж тавьсан зорилгодоо хүрч чадахгүйд хүргэдэг. Бизнес төлөвлөгөөг бичгээр үйлдэхийн үндсэн шалтгаан нь санхүүжилт олж авах явдал юм. Энэхүү гарын авлага нь зээл олж авахад гол анхаарлаа хандуулах болно. Зээл гэдэг бол танай компани бизнестээ амжилт гаргаж ашиг олж чадах юм байна гэдэгт хөрөнгө оруулагчид баттай итгэж танай бизнест хөрөнгө оруулалт хийж түүнийг санхүүжүүлэх явдал юм. Хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх хэдэн зуун эх сурвалж байдаг гэдгийг санавал зохино. Үүнийг 2-р бүлэгт илүү тодорхой тайлбарласан болно. Бизнес төлөвлөгөөг бичгээр үйлдэхийн үндсэн гол шалтгаан , ач холбогдлын талаар энд хэдэн зүйлийг авч үзье. • Зээл олж авах Үндэслэл гэвэл : - Гол чухал ажил мэргэжил, албан тушаалын хүмүүсийг компанидаа татах - Танай компанид зээл өгч болох юм гэдгийг гол зээлдэгчдэд итгүүлэх - Өөрийнхөө компанийг худалдахад ашиглах товхимол танилцуулгыг бизнесийн брокерт гаргаж өгөх - Хөрөнгө оруулагчид, гол ханган нийлүүлэгчид, диллерүүдэд зориулсан танилцуулга бэлтгэх - Бизнесийн түншүүдийн анхаарлыг татах - Стратегийн холбоотнуудыг олж авах • Компанидаа сайн менежментийг бий болгоход тус дөхөм үзүүлэх. Үүнд : - Танай компанид ажиллагсад бүгд нэг зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг гэсэн бат итгэлийг бий болгох
  • 6. - Бизнесээ хэрхэн авч явах вэ гэсэн асуултад хариу болох санал дүгнэлтүүдийг цуглуулах нь бизнесийн өсөлтөд хяналт тавьж шаардлагатай зохицуулалтыг цаг алдалгүй хийх боломжийг танд олгоно.. - Бизнесийнхээ өсөлтийг удирдах, төлөвлөх, хяналт тавих - Ажилладагсадаасаа болон хөрөнгө оруулагчдаас шинэ нөөцийг олж ашиглах Бизнес төлөвлөгөөг бичгээр хийх шаардлагатай юу? Бизнес төлөвлөгөөг бичгээр хийх чухал учир шалтгаан нэлээд олон байгааг та энд өгүүлснээс ойлгосон байх. Гэвч энэ нь заавал хэрэгтэй юу? Танай эрхэлж байгаа бизнес, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн бэлхэнээ байж байгаа шүү дээ! Ингэхлээр та банк руу шууд очоод л байшингаараа ч юмуу эсвэл бусад эд хөрөнгөөрөө баталгаа гаргаад л зээл авч болохгүй гэж үү? Зарим тохиолдолд болно л доо. Гэвч зөвхөн үүгээр хязгаарлахын хэрэг юу билээ. Үүнийг та анхаарвал зохино. Гэвч та хэн нэгнээс, ах дүүс найз нөхдөөсөө ч гэсэн мөнгө зээлэхийг хүсэх гэж байгаа бол бизнес төлөвлөгөөтэй байх нь зээл олж авах боломжийг чинь зайлшгүй нэмэгдүүлнэ. Хэрэв та банк руу очих гэж байгаа бол тэнд таны таньж мэдэх хүн байгаа ч гэсэн албан ёсоор зарим бичиг баримтбг бүрдүүлдэг шүү дээ. Хэрэв та өөрийг чинь танихгүй хөрөнгө оруулагчид хандах гэж байгаа л бол бизнес төлөвлөгөө зайлшгүй хэрэгтэй. Хэрэв та Жижиг Бизнесийн Хөгжлийн Газар гэхчлэн Засгийн газрын агентлагаас зээл хүсэх гэж байгаа бол бизнес төлөвлөгөө зайлшгүй хэрэгтэй. Тэр ч байтугай та одоо компанитай түүнийгээ албан ёсны бичгээр үйлдсэн бизнес төлөвлөгөөгүйгээр авч явж болоод байгаа ч гэсэн бичгээр хийсэн төлөвлөгөөтэй байвал ажил хэрэг тань үүнээс хожно уу л гэхээс алдахгүй. Бичгээр үйлдсэн бизнес төлөвлөгөөтэй байх юм бол та бизнесийнхээ дүр төрхийг илүү томруунаар харж чадна. Тэр ч байтугай төлөвлөгөө чинь таныг урамшуулж сэтгэлийн дэм үзүүлж болно. Энгийн байдлаар зураглаж бичгээр үйлдсэн бизнес төлөвлөгөө нь танай компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн байдлыг нарийвчлан тодорхойлсон баримт бичиг
  • 7. мөн. Бизнес төлөвлөгөө нь газрын зургийн адил танай компани одоо хаана байгаа хаана хүрэхийг хүсч буй мөн тийшээ яаж очихыг зааж өгнө. Хэрэв төлөвлөгөө чинь сайн бичигдсэн бол тэр таныг зорилготой чинь холбон өгч, байж болох эрсдэл, олж болох ашгийг тань илүү тодорхой болгоход тусална. Түүнээс гадна бизнес төлөвлөгөө нь таны хүсэл мөрөөдлийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа мөнгөн хөрөнгийг олж авахад шийдвэрлэх хүчин зүйл болно. Түүнчлэн хөрөнгө оруулагчид хийгээд компанийн удирдлагыг үүнд итгүүлэхэд чухал юм. Төлөвлөгөөний хэлбэрүүд Ерөнхийдөө гурван янзын бизнес төлөвлөгөө байх бөгөөд тэдгээрийн зорилго нөхцөл нь өөр юм. Бизнесийн бүрэн хэмжээний төлөвлөгөө, Бизнесийн хураангуй төлөвлөгөө хоёр нь ерөнхийдөө гаднын хүмүүст танилцуулах зорилгоор бичигдсэн байдаг. Бизнесийн Үйл ажиллагааны Төлөвлөгөө нь компанийн эрхэлж байгаа бизнесийг амжилттай явуулахын тулд дотооддоо ашиглах зориулалттай байдаг. Нэлээд их хэмжээний зээл авахаар хөөцөлдөж байгаа юм уу эсвэл компанийнхаа бизнесийн бүрэн дүр төрхийг гаднын хүмүүст танилцуулах шаардлага гарсан үед Бизнесийн бүрэн хэмжээний төлөвлөгөө хэрэгтэй. Энэ бол бизнес төлөвлөгөөний бүх хэсгийг нэгтгэн багцалсан цогцолбор төлөвлөгөө бөгөөд 15-30 хүртэл хуудастай байж болно. Энэ төлөвлөгөөнд хөрөнгийн боломж сайтай түншлэгчид, стратегийн түншүүд, танай бүтээгдэхүүнийг худалдан авагч боломж сайтай хэрэглэгчиддээ компанийнхаа бизнесийн үзэл баримтлалыг нарийвчлан тайлбарласан байвал зохино. Энд бас бизнес төлөвлөгөөгөөр дамжуулан тавьж байгаа хүсэлт чинь нэн тод томруун өөрөөр хэлбэл төлөвлөгөөтэй чинь танилцсан хүмүүс таны юу хүсээд байгааг тэр даруй ойлгож, уг хүсэлтийг биелүүлэх алхмыг эргэлзэлгүйгээр хийхээр байх ёстой. Бизнесийн Хураангуй Төлөвлөгөө нь танай компанийн бизнес, түүний зорилго, төлөвлөгөөний хамгийн чухал талуудыг хураангуйлан тусгасан товч баримт бичиг юм. Төлөвлөгөөг танилцуулах хүмүүст тавьж буй хүсэлт, уг хүсэлтийн зорилго нь тов тодорхой байх ёстой. Мөн хураангуй төлөвлөгөө нь энгийн ойлгомжтой, танилцуулж буй хүмүүсийн сонирхлыг татахаар мөн түүнийг үзсэний дараа Бүрэн хэмжээний төлөвлөгөөг
  • 8. чинь үзэх сонирхол тэдэнд төрөхүйцээр бичигдсэн байх, мөн эдгээр төлөвлөгөөнүүдийг анхааралтай судалж үзэх цагийн боломж тэдэнд байх ёстойг харгалзан үзвэл зохино. Түүнчлэн хураангуй төлөвлөгөө нь бага хэмжээний зээл авахад буюу ах дүү садан хамаатан найз нөхдөөс чинь хэдхэн мянган доллараар ч гэсэн хөрөнгө оруулахад үр ашигтай нь харагдахуйц байх ёстой. Хураангуй төлөвлөгөө нь ихэвчлэн 10-15 хуудас хэмжээтэй байх ёстой бөгөөд үүнд Дүгнэлт 3-5 хуудас, санхүүгийн төлөвлөгөө 2-3 хуудас, туслах баримт бичгүүд, түүний дотор 5 жилийн орлогын тайлан, 5 жилийн тайлан тэнцэл, мөн бэлэн мөнгөний гүйлгээний тайланг багтаасан байна. Үйл ажиллагааны төлөвлөгөө нь компаний дотоод ажил хэргийг явуулахад чиглэсэн байдаг. Үйл ажиллагааны төлөвлөгөөг ихэвчлэн менежментийн баг, захирлуудын зөвлөл, өндөр мэргэжлийн зөвлөхүүд ашигладаг. Уг төлөвлөгөө нь тэргүүлэх менежерүүдийн хүчин чадлыг компанийн нийтлэг зорилгод төвлөрүүлдэг нэн чухал ач холбогдолтой учраас наанадаж жилд нэг удаа шинэчилж байх хэрэгтэй. Үйл ажиллагааны төлөвлөгөө бол газар, хэлтсүүдийн төлөвлөгөөг нэгтгэн зангиддаг чухал баримт бичиг мөн. Үйл ажиллагааны төлөвлөгөөний нэн чухал хэсгүүд гэвэл: - Компанийн үйл ажиллагааны чиг хандлага - Бүтээгдэхүүн - Үйлчилгээ - Маркетинг - Борлуулалт - Санхүүгийн Менежмент юм. Үйл ажиллагааны сайн төлөвлөгөө боловсруулах нь компани өрсөлдөөнд тэсэн гарах гол цөм, гүйцэтгэх ажилтнуудын албан тушаал дэвших нэг гол нөхцөл мөн. Төлөвлөгөө боловсруулахад юу юу орох вэ? Бизнес төлөвлөгөөний хэлбэр зорилгын талаар та зохих хэмжээний мэдлэгтэй болсон бол төлөвлөгөөг юунаас эхлэх вэ, энд юу юу орох вэ гэдгийг бодох хэрэгтэй.
  • 9. Төлөвлөгөөний хэмжээ хамрах асуудлын шинж чанар нь эрхэлж буй бизнесийн нарийн төвөгтэй байдлаас хамаарна. Үүний зэрэгцээгээр бизнес төлөвлөгөөтэй чинь танилцах хүмүүсийн хувьд энэ нь нарийн төвөгтэй байж таарахгүйг та бодолцох хэрэгтэй. Энд хамгийн чухал нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах явдал шүү дээ! Бизнес төлөвлөгөөний үе шатууд Та төлөвлөгөөгөө бичихийн өмнө компанийнхаа тухай эрхэлж байгаа бизнесийнхээ тухай нэн тод томруун ойлголт төсөөлөлтэй байх ёстой. Бичих үйл ажиллагаанд бэлтгэх оюун ухааны зарим процессийн талаар энд авч үзье. Хэрэв та эдгээр зүйлсийн талаар бодож үзээгүй бол та төлөвлөгөө бичиж эхлэхэд бэлэн бус байна гэсэн үг. Гэвч та энэ талаар бодож үзсэн бол энд дутагдаж байгаа мэдээ сэлтийг олох, ганц нэг засвар гарахыг эс тооцвол төлөвлөгөөг бичих нь таны хувьд саадгүй шулуухан байх болно. Эдгээр үе шатууд энгийн ойлгомжтой хэлээр бичигдсэн байна. Одоо эдгээр санал дүгнэлтүүдийг анхааралтай уншиж, танай компани хаана нь явж байгааг хараарай. Энд дэс дараа чухал биш. Эдгээр үе шатууд логик үе шатуудтай байна. Энэ бол төлөвлөгөөг бичих дараалал ч биш, харин эхлэх цэг гэсэн үг. Эдгээр зүйлүүдийн хэдийг нь та мэдэх буюу авч хэлэлцсэн бэ? Би ямар бизнес эрхэлж байна вэ? Төлөвлөлтийн процессийн эхний шат нь ямар бизнес эрхэлж байгааг, тодорхой хугацааны дараа ямар ахиц гаргахыг бас ямар түвшинд хүрсэн байхыг тооцож үзэх явдал юм. Энэ нь оюуны томоохон дасгал болно. Хэрэв та бизнесийн түншүүд болон менежментийн ажилтнуудтай бол зарим зүйлийг хэлэлцэхэд тэднийг оролцуулж болно. Тэмдэглэл хөтөлж бас төсөөлөн бодож болно. 1. Та бизнесийг орон нутгийн хэмжээнд эсвэл олон улсын хэмжээнд алинд нь хийхийг хүсч байна вэ?
  • 10. 2. Үнэт цаас гаргахыг бодож байна уу? 3. Салбар байгууллага нээнэ гэж бодож байна уу? 4. Гарамгай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дараа нь үйлдвэрээ худалдаад 40 насандаа тэтгэвэрт гарч Багамын арлууд руу амрахаар очно гэж бодож байна уу? Ийнхүү бүхнийг эргэцүүлэн бодохдоо шаардлагатай цаг хугацааг үүнд зарцуул! Эдгээр мэдээлэл нь үйл ажиллагааны төлөвлөгөөний удирдамжийн хэсгийн үндэс нь болно. Бизнес чинь амжилт олох боломжтой юу? Дараа нь бизнес чинь амжилт олох боломжтой юу гэдгийг тооцож үз! Зарим судалгаа хийж энэ талын бизнес хийж байгаа хүмүүсээс асууж номын санд материал үзэж, худалдааны нийгэмлэгүүдтэй хэлхээ холбоо тогтоож, товчхон тэмдэглэл хөтөл. Учир шалтгааны хувьд та дараах зүйлсийг мэдсэн байх хэрэгтэй. - Ямар бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр би мэргэшсэн билээ? - Миний бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авах хүмүүс байгаа юу? - Хэрэв худалдан авагч, үйлчлүүлэгчид байгаа тохиолдолд миний бизнесийг дэмжих хангалттай тооны хүмүүс байгаа билүү! - Би тэдэнд хүрч чадах уу? - Би тодорхой зах зээлтэй болж болох юм. Гэвч одоо тэд хэнээс худалдаж авдаг вэ? Миний өрсөлдөгчид хэн бэ? - Миний бүтээгдэхүүн, үйлчилгээ өрсөлдөж чадах уу ! - Би ямар үүрэг хариуцлага хүлээх вэ? - Өрсөлдөөн бидэнд ямар үүрэг хариуцлага ноогдуулах вэ! Эдгээр мэдээлэл нь таны бүтээгдэхүүн үйлчилгээний хэсэг түүнчлэн зах зээлийн дүн шинжилгээний хэсгийн зарим бүлгийн үндэс болж өгнө. Бүтээгдэхүүн үйлчилгээгээ би борлуулж чадах уу? Та бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулж чадах уу гэдгийг мэдэх хэрэгтэй. Данс бүртгэлүүдээ эсвэл чекийн дэвтрээ гаргаж үз! Хэрэв та нягтлан бодогчтой бол өөрийнхөө
  • 11. ойлгохгүй байгаа санхүүгийн нэр томъёонуудыг асуу! Санхүүгийн янз бүрийн баримтад дүн шинжилгээ хийхэд юу шаардлагатай байдгийг асуу! Хэрэв та нягтлан бодогчгүй бол, үүнийг өөрөө хийж чадна гэж бодож байгаа бол энэ номын “Бизнес төлөвлөгөө, Санхүү” гэсэн хоёрдугаар хэсгийг унш! Та ямар нэг зүйлийг сайн ойлгохгүй байгаа бол мэргэжлийн хүнтэй зөвлө! Энд чухам юунаас эхэлж тэмдэглэл хийхийг авч үзье! Нэг юмыг хоёр дахин хийхийг хэн ч хүсдэггүй учир та санхүүд хэрэглэдэг стандартын маягтууд дээр бичиж тэмдэглэх ёстой. Ингэх нь санхүүгийн ямар мэдээлэл цуглуулах шаардлагатай хийгээд танд одоо байгаа мэдээ баримтууд нь ямар төрөлд хамаарахыг мэдэхэд чинь танд туслах болно. Санхүүгийн баримтуудын тоог компанийн бүртгэлүүд, салбарын болон статистикийн мэдээ Засгийн газраас нийтэлдэг мэдээлэл зэргээс мэдэж авч болно. Үүнд дараах зүйлс хамаарна: - Тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхэд надаас ямар зардал гаргах вэ? - Бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ эргэж төлөгдөх хүртэл ямар хугацаа өнгөрөх вэ? - Ашиг олох хүртлээ ханган нийлүүлэлтийн төлбөрийг яаж хийх вэ? - Яг хэдийд ашиг олж эхлэх вэ? - Үүнд эд хогшил хэрэгтэй юу? Хэрэгтэй бол хэдий хэмжээний эд хогшил хэрэгтэй вэ? - Хэрэв мөнгө зээлэх шаардлагатай бол хэдийг, хэзээ зээлэх вэ? - Зээлээ хэзээ хэрхэн эргүүлж төлөх вэ? - Ажилладаг сад хэрэгтэй юу? - Байр түрээслэх үү? Эсвэл шинээр барих уу? - Тусгай машин төхөөрөмж хэрэгтэй юу? - Машин тоног төхөөрөмжийг түрээслэх үү? Эсвэл худалдаж авах уу? - Миний хүсэж буй амьжиргааны тэр түвшинг хангахуйц бас гаргасан хүч чармайлттай тэнцэхүйц ашгийг энэ бизнесээс би олж чадах уу? Түүнчлэн энэ нь компанийн бусад ажиллагсадын хувьд ч мөн тийм байж чадах уу?
  • 12. Эдгээр мэдээлэл нь таны санхүүгийн төлөвлөгөөний үндэс болж өгнө. Дээрх асуултуудад хариулт болж чадах стандарт маягийн олон баримтуудыг санхүүгийн баримт бичгүүд гэдэг. Тайлан мэдээ санхүүгийн эдгээр баримтад дүн шинжилгээ хийх замаар компанийнхаа санхүүгийн ирээдүйн байдлыг урьдаас төсөөлж болно. Хэрэв та үүнийг өөрөө сайн хийж чадахгүй бол санхүүгийн болон бусад мэргэжилтнүүд чинь үүнийг танд хийж өгч чадна. Гэвч тэдний ярьсан зүйл тайлбар мэтийг та сайн ойлгож авах ёстой. Учир нь бизнесийн эцсийн шийдвэрийг та өөрөө л гаргана шүү дээ. Та өөрийгөө бизнес хийж чадна гэдэгт итгэлтэй байж нэмэлт санхүүжилт хэрэгтэй ч гэсэн компаниа байгуулчихсан бол бизнес төлөвлөгөө бичиж эхлэхэд бэлэн боллоо гэсэн үг. Үйлчлүүлэгчиддээ хэрхэн хүрч, өөрийнхөө бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авахад тэднийг хэрхэн итгүүлэх вэ? Төлөвлөгөөгөө бичихээр суухын өмнө энэ асуудлыг эргэцүүлэн бодох ёстой. Танай бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авагчид чинь хэн бэ? Хэрэглэгчдийн хувиар тэд бүтээгдэхүүн үйлчилгээнд чинь ямар хариу үйлдэл үзүүлэх вэ? Гэдэг талаар мэдээ баримт олж үз. Худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнесийн хөгжлийн бусад байгууллагуудаас зах зээлийн судалгаа олж үзэж болно, түүнчлэн таны эрхэлж буй бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүс бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрхэн худалдаж байгааг судал! Чадавхи сайтай үйлчлүүлэгчдийн санал бодлыг асуу. Салбарын тухай илүү олон мэдээ баримтыг “Зах зээлийн дүн шинжилгээ”, “Нэмэлт нөөц болон хавсралт” бүлгүүдээс уншиж болно. Та дараах зүйлсийг мэдэх хэрэгтэй. - Таны худалдан авагчид хэн бэ? - Тэд хаана амьдардаг, юуны төлөө санаа зовдог, ямар хүмүүс вэ?
  • 13. - Надад худалдааны төлөөлөгчид, диллерүүд хэрэгтэй юу? - Тэдэнд ямар цалин өгөх вэ? - Хүмүүс миний бүтээгдэхүүн, үйлчилгээнд ямар үнэ төлөх вэ? - Тэд эдүгээ миний бараа, үйлчилгээнд хэр зэрэг сэтгэл ханамжтай байдаг вэ? - Тэдний санаа бодлыг өөрчилж чадвал би юу хожих вэ? - Хүмүүс яагаад миний барааг авах ёстой юм бэ? - Ямар дүр төрхтэй компани, бараа үйлчилгээг бий болгох вэ? Үүнийг яаж удирдан зохион байгуулах вэ? Худалдааны сонин сэтгүүл эрхлэн гаргагчид, худалдаа арилжааны сурвалжлагчдыг таньдаг билүү? Ийм ажил эрхэлдэг хэн нэгнийг хөлсөлж чадах уу? - Зар сурталчилгаа хийх хэрэгтэй юу? Хэрэв хэрэгтэй бол олон нийтийн мэдээллийн ямар хэрэгслийг ашиглах вэ? Утас? Захидал? Зарлал? Товхимлын алиныг нь ашиглах вэ? Эсвэл зар сурталчилгааны аль нэг пүүсийг хөлслөх үү? - Зар сурталчилгаанд би хэдий хэмжээний мөнгө гаргаж чадах вэ? Энэ мөнгөний хэмжээг яаж тогтоох вэ? - Миний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахыг хүссэн хүмүүст тэдгээрийг яаж хүргэх вэ? Эдгээр мэдээллүүд нь таны “Маркетингийн төлөвлөгөө”, “Зах зээлийн дүн шинжилгээ”-ний нэг хэсэг болно. Надад зарим хариултууд байна, одоо яах вэ? Дээрх бүх асуултын хариулт танд байгаа бол та компанийнхаа одоо, ирээдүйн талаар зэгсэн сайн мэдлэгтэй, бизнест амжилт олох итгэлтэй байна гэсэн үг. Наад зах нь та бизнест амжилт олж чадна гэсэн итгэлтэй болж байгаа буюу бизнес эрхлэхэд бэлэн байхын тулд ямар мэдлэг хэрэгтэй байна түүнийг эзэмшлээ гэсэн үг. Энэ үе шатанд хүрч ирсэн бол бизнес төлөвлөгөөг бичиж эхлэхэд бэлэн боллоо гэж үзэж болно. Үнэхээр мэргэжлийн шинжтэй бага ч гэсэн мэдээ баримтгүй бол зүгээр суугаад бичнэ гэж байхгүй. Харин та энэ гарын авлагын төлөвлөгөө бичихэд зориулсан хэсгүүдийг унш! Энэ хэсэг бүрийг дуусгахын өмнө та юуг мэдсэн байхыг, ямар үндсэн гол шийдвэр гаргасан байвал зохихыг танд хэлж өгнө. Яг одоо юу юу хийж чадахыгаа тэмдэглэн бичээд дараа нь үүнийгээ эргэж хар.
  • 14. Ихэнх хүмүүс аль нэг асуудлын талаар хэдий чинээ их мэдэх тусам тэд энэ талаар төдийчинээ их санаа тавьдаг. Хэрэв та найз нөхөд бизнесийн түншүүд, менежментийн ажилтнуудтай бол тэднээр туслуул. Тэднээр бодол санааг нь хэлүүл. Төлөвлөгөөнийхөө бүлэг хэсгүүдийг тэднээр уншуулж саналыг нь сонс. Тэднээр бүлэг хэсгүүдийг бичүүлж, тэдний мэргэжил туршлагатай холбогдох хэсгүүдээр танилцуулга хийлгүүлж болно. Дууссан төлөвлөгөөг бичүүлэхийн өмнө түүнийг танд биечлэн танилцуулах ёстой. Зөвхөн төлөвлөгөөний үндсэн мэдээ баримт, учир үндэслэлийг бүрдүүлснээр төлөвлөгөөг бичих үйл явц аяндаа хэрэгжих бус, харин тэдгээрийг нэн анхааралтайгаар нягтлан үзэхийг шаардана. Хэрэв бизнес төлөвлөгөөг бичихэд туслах баг танд байгаа бол тэдний хамгийн сайн мэдэх хэсгүүдийг тэднээр бичүүл. Ингэвэл танилцуулга илүү сонирхолтой болж чадна, түүнчлэн энэ нь өөрийнхөө тэргүүлэх албан тушаалтнуудыг хөрөнгө оруулагчидтай танилцуулах боломжийг танд олгоно. Та хөрөнгө оруулагчидтайгаа хувь хүнийх нь хувьд харилцаатай байвал тэд төлөвлөгөөнд чинь төдийчинээ нааштай хандах болно. Түүнчлэн та төлөвлөгөөндөө өөрийнхөө бизнесийг яаж дүрслэн харуулахыг сайн мэддэг байвал хүссэн зээл буюу санхүүжилт чинь батлагдахад төлөвлөгөө чинь яаж нөлөөлөх хийгээд түүний давуу талыг сайн мэддэг байна гэсэн үг. Энэ нь таныг хөрөнгө оруулагчидтай чинь холбож өгнө. Хөрөнгө оруулагчид төлөвлөгөөний чинь хэдхэн хуудсыг уншаад л таны хүнд хүчир ажил бизнесийн саналыг чинь үнэлнэ. Энэ бол таныг бизнестээ амжилт олж чадах юм байна гэдгийг тэдэнд итгүүлэх тэр бүх зүйл мөн. Гэвч энд бас нэг бодууштай зүйл байдаг нь хөрөнгө оруулагчид, мөн тантай адил зээл хүссэн таны өрсөлдөгчид болох өөр хүмүүсийн бизнес төлөвлөгөөнүүдтэй танилцсан байдаг явдал юм. Та үзгээ авч компьютерийнхээ ард суухаас өмнө маш чамбай судалгаа тооцоо хийхийн учир үүнд байдаг юм. Түүнчлэн хөрөнгө оруулагч чинь хэн бэ гэдгийг, бас тэрээр чухам юу мэдэхийг хүсч байгааг та сайн мэдэх ёстой. Энэ тухай 2-р бүлэгт өгүүлнэ.