SlideShare a Scribd company logo
1 of 14
Агуулга
Оршил 1
Ундаа шүүсний талаарх ерөнхий ойлголт, ангилал, нэр төрөл 2
Хүнс тэжээлийн ач холбогдол 3, 4
Ундаа үйлдвэрлэл 5, 6, 7
Ундаа үйлдвэрлэх технологи 8, 9, 10
Чанарын үзүүлэлт, Аюулгүй байдал 11, 12, 13
Дүгнэлт, ашигласан материал 14
Оршил
Хүмүүс бид өдөр тутамдаа төрөл бүрийн ундаа шүүсийг хэрэглэдэг. Тэдгээрээс
сонголт хийхдээ нас, хүйс, бие физиологийн онцлог, эдийн засгийн боломж зэрэг
олон хүчин зүйлийг харгалзан өөрсдийн хэрэгцээндээ тохируулан сонгон авч
хэрэглэдэг. Гагцхүү ямар ундаа эсвэл шүүс хэрэглэх нь аюулгүй, чанартай, эрүүл
мэндэд сайн байх талаар төдийлөн мэдлэг хомс. Өсвөр үеийнхэн болоод 20-25
насны залуус ихэвчлэн хийжүүлсэн ундаа сонгох нь элбэг гэвч энэ өөрийнх нь бие
организмд ямар нөлөөтэй болох талаар мөн л мэдлэг дутмаг мэдсэн ч уг ундааг
хэрэглэсээр л байдаг. Иймд хийжүүлсэн ундаа болоод жимс, жимсгэний шүүсний
талаар энэхүү бие даалтын ажлын хүрээнд судласан болно.
Ундаа нь хүнд хэрэгцээтэй микро элемент, аминдэм, нүүрс-ус агуулсан хүний
биеийн шингэнийг нөхөх ач холбогдолтой хүнсний бүтээгдэхүүн юм. Төрөл бүрийн
ундаа, шүүсийг үйлдвэрлэх технологиос нь хамааруулан хийжүүлсэн ба
хийжүүлээгүй, хатаамал гэж ангилах ба ашигласан түүхий эд болон зориулалтаар
нь :
 Жимс, жимсгэний
 Амин дэмээр баяжуулсан ба сэргээх
 Хамгаалалтын гэж тус тус ангилж болно. Мөн бага зэргийн этилийн ёпирт
агуулсан квас нь ундааны төрөлд хамаардаг.
Хийжүүлсэн ундаа гэдэг нь: 5-6 кг/см2 даралттан дор жингийн 0,3-0,5 %-тай
тэнцэх хэмжээний нүүрсхүчлийн хий шингээсэн бүтээгдэхүүн юм. [1]
Хийжүүлсэн ундаа-carbonated drink (soft drink)-газированный напиток.
Нэр төрөл: Хийжүүлсэн ундаа нь жор орцоосоо хамаарч 20* гаруй нэр төрөл
байдаг. Дэлхий дээрх хамгийн олон нэр төрлийн хийжүүлсэн ундаа худалдаанд
гаргасан үйдвэрлэгч бол Coca-Cola юм.
* тэмдэглэгээ нь nutritiondata.com сайтад бүртгэлтэй хийжүүлсэн ундааны нэр
төрлийг тоолсон тоо болно. Уг сайтад бүртгэгдсэн 21 ш хийжүүлсэн ундааны нэр
төрөл байсан ба сүүлийн үед өөр бусад нэр төрөл нэмэгдэн орсон эсэхийг олж
мэдээгүй тул 20 гаруй гэж оруулсан болно.
Хийжүүлсэн ундааг түүнийг үйлдвэрлэхэд ашигласан үндсэн түүхий эдийн төрөл,
орц, хэмжээнээс хамааруулан ангилна. Үүнд:
 Амт үнэр оруулагч агуулсан хийжүүлсэн ундаа
 Жимсний шүүс, байгалийн түүхий эдийн ханд агуулсан хийжүүлсэн ундаа
 Хийжүүлсэн ус гэж тус тус ангилна.
Амт үнэр оруулагч агуулсан хийжүүлсэн ундаа: Зөвшөөрөгдсөн амт үнэр
оруулагч болон бусад хүнсний нэмэлтүүд ашигласан хийжүүлсэн ундаа. Чихэр амт
оруулагч нь сахар болон инверслэгдсэн сахар, шингэн сүүнээс гаргасан лактулоз,
зөгийн бал, эрдэнэшишээс гаргаж авсан фруктозын давс зэрэг илчлэг ихтэй болон
илчлэг багатай чихэрлэг амт оруулагчид байж болно. [3]
Жимсний шүүс, байгалийн түүхий эдийн ханд агуулсан хийжүүлсэн ундаа:
Жимсний шүүс, байгалийн гаралтай түүхий эд болон түүний ханд агуулсан
хийжүүлсэн ундаа. [3] Ургамлын ханд агуулсан ундааг үйлдвэрлэхдээ найрлага
бэлтгэх явцад нэмэлтээр ургамлын хандаа нэмж өгнө. Үүнд: АПУ компанийн
үйлдвэрлэдэг ганга өвсний ханд агуулсан ундаа болох “Тэрэлж” орно.
Хийжүүлсэн ус: Үйлдвэрлэлийн аргаар хийжүүлсэн /болон эрдэсжүүлсэн,
зөвшөөрөгдсөн амт үнэр оруулагчийг агуулсан болон агуулаагүй/ ус. [3]
Хийжүүлэхдээ зөвхөн нүүрс хүчлийн хий ашиглах бөгөөд уг хий нь исэлтийн үйл
явцын дүнд үүссэн дайвар бүтээгдэхүүн байж болох бөгөөд 99.9% цэвэршилттэй
байх ёстой. Хийжүүлэхэд хамгийн тохиромжтой хэм нь +1-- +20С, даралт нь 4-5
амт байх нь зохимжтой юм. Энэ үед хийжих процесс Генрийн хуулиар
зохицуулагдана.
Хийжүүлээгүй ундаа: Найрлагандаа жимсний шүүс болон бусад хүнсний нэмэлт
ашигласан.
• ердийн шингэн ба өтгөн
• хатаамал ундааг хийжүүлээгүй ундаа гэнэ.
Жимс, жимсгэний шүүсийг дотор нь:
• 100% juice найрлагандаа дан ганц жимсний шүүс агуулсан элсэн чихрийн
уусмал болон бусад нэмэлт агуулаагүй ундаа
• Нектар 26-99% жимс, жимсгэний шүүс бусад нэмэлт агуулсан ундаа
• Juice drink жүүс агуулсан ундаа 5-100%
• 0-25% жимс, жимсгэний шүүс бусад нэмэлтүүд ашигласан ундаа гэж тус тус
ангилна.
Хүнс тэжээлийн ач холбогдол: Хийжүүлсэн ундаа бусад ундааны төрлүүдтэй
харьцуулахад илчлэг өндөртэй бүтээгдэхүүн юм. Хүний хоногийн хэрэгцээг 2000
ккал гэж тооцвол өдөрт 200 мл кока кола уухад энэ хэрэгцээний 4% нь хангагдах
юм. Гэвч энэхүү 4% нь дан сахар голлодог учир хүний биед өгөх шим тэжээл муу
бөгөөд хүний цусан дахь сахарын хэмжээг ихэсгэх мөн түүнчлэн таргалалтын
шалтгаан болж болно. Мөн энэ ундаа нь өөх тос, аминдэм агуулдаггүй бөгөөд
эрдэсээс натри-ийг маш бага хэмжээгээр агуулдаг учир хүнс тэжээлийн ач
холбогдол багатай ба үүний зэрэгцээ шим тэжээлийн тэнцвэргүй бүтээгдэхүүн юм.
Хийжүүлээгүй ундаа тэр дундаа 100% шүүс нь найрлагандаа амин дэм, микро
элемент, нүүрс ус (эслэг, сахар), уураг зэргийг тодорхой хэмжээнд агуулдаг тул
хийжүүлсэн ундаатай харьцуулахад илчлэг багатай ч шим тэжээлийн ач
холбогдол өндөртэй бүтээгдэхүүн юм.
Жимс, жимсгэний шүүс болон хийжүүлсэн ундааны химийн найрлагыг авч үзье:
 Тэжээллэг чанар 100 мл
Coca-cola coke
 Илчлэг: 42 ккал
 Нийт Нүүрс-ус: 10.6 гр
 Чихэр: 10.6 гр
 Уураг: 0 гр
 Өөх тос: 0 гр
 Натри: 5 мг
 Тэжээллэг чанар 100 мл
100% хар чавганы шүүс
 Илчлэг: 49 ккал
 Нийт Нүүрс-ус: 16,8 гр
 Чихэр: 13,5 гр
 Эслэг: 1,3
 Уураг: 0,5 гр
 Өөх тос: 0 гр
 Фолийн хүчил 38 µg
 Витамин А: 24 µg
 Кальци: 82 мг
 Төмөр: 0,3 мг
 Натри 23 мг
Дээрхээс үзэхэд хүнс тэжээлийн ач холбогдлоороо жимсний шүүс нь хавьгүй илүү
болох нь харагдаж байна.
Монгол хүний физиологийн нормд хүнсээр дамжуулан авах ёстой микро элемент,
амин дэмийн хувьд дутагдалтай, хүн амын жимс, хүнсний ногооны хэрэглээ
зөвлөмж хэмжээнээс 5 дахин бага байгаа нь тогтоогдсон. Иймд жимс, жимсгэнэ,
ногоогоор төрөл бүрийн ундаа, шүүс, өтгөрүүлсэн шүүс, нектар зэрэг органик
бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөөшлөх, түргэн хөлдөөх технологи нэвтрүүлэх, хөдөө
аж ахуй, хүнсний үйлдвэрүүдийн хоршсон, олон улсын стандарт шаардлага
хангасан экспортын баримжаатай тогтолцоог бий болгох зэрэг зорилт тавин
ажиллаж байна.[4]
Ундаа үйлдвэрлэл
Исгэлтийн үйлдвэрлэл 1990-ээд оноос эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд 2000 онд
зах зээлийн 49 хувийг үндэсний төрөл бүрийн ундааны үйлдвэрийн бүтээгдэхүүн
эзлэж байсан бол өнөөгийн байдлаар бараг 100 хувь болж өсч, бүтээгдэхүүнээ
экспортлох боломжтой болоод байна.[4]
Манай улсын хэмжээнд жимс, ногооны шүүс боловсруулах үйлдвэр нийслэлд 9,
орон нутагт 27, нийт 36 байна.[4]
2014 онд 224,8 сая л үйлдвэрлэсэн нь өмнөх жилийнхээс 10,8%-иар өссөн байна.
Үүнээс шүүс үйлдвэрлэл 2014 онд 80,2 сая л үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 5%-
иар буурч, савласан цэвэр усны дотоодын үйлдвэрлэл 10 хувиар, ундааны
үйлдвэрлэл 17,3 хувиар тус тус өссөн байна. [4]
цэвэр ус амтат ус,
ундаа
жүүс нийт дүн
35930.5
74552.4
66689.2
177172.1
47360.4
78918.3
84426.6
210705.3
52119
92537
80178.3
227834.3
Үйлдвэрлэлийнхарьцуулалт
2012 мян.л 2013 мян.л 2014 мян.л
Нэг хүнд ноогдох хэмжээ:
Гадаад орнуудтай харьцуулбал 2011 оны жимсний шүүсний хэрэглээ
Бүтээгдэхүүн 2014 2008 2009 2010 2011
Шүүс 26.7
Ундаа, шүүс 32.5 32.3 49.4 58.5
Шар айраг 7.5 12.1 16.4 20.5
Архи, дарс 5.8 6.5 7.4 9.2
2011 оны дэлхийн орнуудын ундаа шүүсний нэг хүнд ноогдох хэмжээ:
Манай орны хувьд 2011 онд нийт 75842300 л ундаа үйлдвэрлэснийг нийт хүн амд
харьцуулбал 26,9 болно. Иймд манай орны хувьд ундаа шүүсний хэрэглээгээр
эхний 20 улсын тоонд орж байгааг уг хүснэгтээс ажиглаж болно. Мөн дотоодын
нөөцөө бараг 100% хангаж буй учир энэ салбарын хөнжил нэлээд хурдацтай явж
байна.
Хийжүүлсэн ундааны найрлаганд орох түүхий эд:
 Хийжүүлсэн ус энэ нь үйлдвэрийн аргаар тодорхой хэмжээний хүүрсхүчлийн
хийн бөмбөлгийг агуулсан ус байна.
 Жимс, жимсгэний ханд
 Амт, үнэр оруулагч (натрийн бензоат E211, цитрат натри E331)
 Будагч бодис (карамель будаг E150D)
 Мөн нэмэлтээр фосфорын хүчил, кофейн агуулна.
Дээрх жор орцууд MNS 0687-3:2015 стандартад заасны дагуух хэмжээгээр
агуулагдана.
Хийжүүлээгүй ундаа найрлаганд орох түүхий эд
 Жимс, жимсгэнэ
 Амт, үнэр оруулагч
 Нөөшлөгч бодисууд
 Сахарын уусмал
Хийжүүлсэн ундаа үйлдвэрлэх технологи ажиллагаа
 Найрлага бэлтгэх
 Ус буюу найрлагыг хийжүүлэх
 Савлах гэсэн үндсэн 3 үе шаттайгаар явагддаг.
Үүнийг бүдүүвчээр харуулбал:
Найрлага бэлтгэх: Энэ дамжлагад жимс жимсгэний шүүс, ургамлын ханд, хүнсний
хүчил, хүнсний охь, хүнсний будаг, тогтворжуулагч гэсэн дарааллаар элсэн
чихрийн уусмалд нэмж сайтар хольж хутгана. Уг найрлагаа шүүж хөргөөд
стандартад заасан нягтралтай болтол усаар шингэлж хийжүүлэх аппаратанд өгөх
ба хийжүүлсэн ус нэмбэл стандарт шаардлагыг хангасан байхаар тооцож
шингэлнэ. Бэлэн бүтээгдэхүүний 0.3-0.5%-д нь нүүрсхүчлийн хий шингэсэн байх
ёстой.
Шүүх: найрлага дахь гадны хольцыг шүүнэ. Хольцод жимс, жимсгэний үлдэгдэл
болон ургамлын хандын үлдэгдэл орно.
Хөргөх: хийжүүлэлтэнд өгөхөд шаардлагатай хэмтэй болтол хөргөнө.
Хэм нь +1-- +20С болтол хөргөнө
Хийжүүлэх: Энэ шатанд шингэнд нүүрсхүчлийн хий шигээн абсорбцийн процесс
бөгөөд бэлдмэлд шингэсэн нүүрсхүчлийн хийн хэмжээ шингэний найрлага,
концентраци, усны температур, хийжүүлэх даралт зэргээс хамаардаг. Даралт
өндөр байх тусам хийжих процесс сайн явагдах бөгөөд хийжилтийн дүнд дулаан
үүсэх учир температурыг нэг түвшиндээ барих нь чухал юм. Хийжүүлэхэд хамгийн
тохиромжтой хэм нь +1-- +20С, даралт нь 4-5 амт байх нь зохимжтой юм. Энэ үед
хийжих процесс Генрийн хуулиар зохицуулагдана.
Савлах: Урьдчилан ариутгаж бэлтшэсэн хуванцар саванд савлана. Ингэхдээ
гадагш нүүрсхүчлийн хий алдахгүйн тулд өндөр даралтын дор савлах ба савны
дүүргэлтийг томьёогоор тооцоолно.
Шалгах: ундаа бохирдсон эсэх, бөглөө гүйцэд бөглөгдсөн эсэхийг шалгана. Дутуу
бөглөгдсөн, гадагш хий алдсан, гоожсон байж болохгүй. Хэрэв тийм байдал
гаргасан тохиолдолд уг шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг цаашдын дамжлагад
оруулахгүй.
Хаяглах: Шалгаад шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хаяглаж он сар өдрийг
дугаарлана.
Авдарлах: Бэлэн бүтээгдэхүүнээ хэсэх хэсгээр авдарлаж, түгээлтэнд бэлэн
болгоно. Бэлэн бүтээгдэхүүнийг 3-5 хэмд нарны шууд тусгалгүй нөхцөлд 9 сар
хадгална.
Чанарын үзүүлэлт:
 Мэдрэхүйн эрхтний үнэлгээ
 Үнэт чанар
 Эрүүл мэндэд ач холбогдлотой эсэх
 Аюулгүй байдал
Мэдрэхүйн эрхтний үзүүлэлт:
Аюулгүй байдал:
Дээрх стандартад нийцэж байвал уг бүтээгдэхүүнийг аюулгүй гэж үзнэ.
Үнэт чанар: Энэ нь хэрэглэгч уг ундааг байнга авч уух хүсэл сохирхол төрүүлэхэд
нөлөөлөх хүчин зүйл юм. Өөрөөр бол хийжүүлсэн ундааны хүйтэн цангаа сайн
тайлдаг, бие организмыг сэргээх мэт мэдрэмж төрүүлдэг, уух үед таатай мэдрэмж
төрүүлдэг зэрэг орно. Үнэт чанарт гол нь хэрэглэгчдэд таатай мэдрэмж төрүүлэх
тухайн ундааг бусдаас онцгойлж сонгоход нөлөөлөх хүчин зүйлүүд орно. Шүүсний
хувьд өтгөн, жимс жимсгэний өвөрвөц амт үнэртэй байлал нь үнэт чанар болно.
Эрүүл мэндэд үзүүлэх нөлөө: түүнд агуулагдах кофейн мэдрэлийн системийг
өдөөж бие организмыг сэргээх мэт үйлчилгээ үзүүлдэг боловч биеэс гадагшлахдаа
биед хэрэгтэй эрдэс бодисыг алдагдуулдаг. Энэ нь ясны сийрэгжилт, шүд
цооролтын шалтгаан болдог.
Хийжүүлсэн ундаа уусны дараах 60 минутын хугацаанд хүний биед явагдах
процесс:
 10 минутын дараа: Цайны 10 халбага элсэн чихэр идсэнтэй тэнцэх
хэмжээний их чихэр биеэр тарна.
 20 минутын дараа: Цусан дахь сахар задарч инсулин ялгарна.
 40 минутын дараа: Кофейн цусанд шингэж дуусна. хүүхэн хараа томорч
,цусны даралт өснө.тархины аденозин хаагдаж, толгой сэргэн эрч хүчтэй
болох мэт мэдрэмж төрнө [2]
 45 минутын дараа: Тархины таатай мэдрэмж хариуцагч хэсэгт дофамин
ялгарч эхэлнэ.
 50 минутын дараа: Ундаан дахь фосфорын хүчил нарийн гэдсэн дэхь
кальци, магни, цайрыг нэгтгэж бодисын солилцоог идэвхижүүлдэг. Шээсэн
дэхь кальци нэмэгдэнэ.
 60 минутын дараа: Шингэнээ гадагшлуулахад яс, үе мөчинд хэрэгтэй
ихэнхи бодис алдагдана. [2]
Энэхүү алдагдсан эрдэсүүдийг өөр хүнснээс нөхөж авах шаардлагатай бөгөөд
гаднаас нөхөж авалгүйгээр хийжүүлсэн ундаа тогтмол хэрэглэвэл энэ нь шүд
цооролт, ясны сийрэгжилт, саахарын өвчлөл зэргийн урьтал болно.
Харин Жимс, жимсгэний шүүс нь амин дэм, микро элемент агуулдаг тул хүнснээс
авах ёстой амин дэм эрдэсийн хэрэгцээг хангахад чухал үүрэгтэй тул бие
организмд сайн нөлөөтэй.
Дүгнэлт
Хийжүүлсэн ундааг хэрэглэгчид сонгодог шалтгаан нь түүний талаарх зар
сурталчилгаа түгээмэл бөгөөд хэрэглэгчдийн анхаарлыг татаж чадахуйц байдаг,
кофейн агуулдаг тул мэдрэлийн системд нөлөөлж бие организмын сэргээх мэт
үйлчилгээ үзүүлдэг, цангаа сайн тайлдаг зэрэг нь болно. Мөн эрдэмтэд олон
жилийн судалгааны дүнд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хэмээн батлаад байсан
хэрнэ уг ундааны тэр дундаа кока коланы хэрэглээ төдийлөн буурахгүй байгаа нь ч
мөн дээрх шалтгаантай холбоотой. Иймд хийжүүлсэн ундаа нь технологийн
горимын дагуу үйлдвэрлэгдсэн, стандарт шаардлагад нийцсэн бол хэрэглэгчид
өөрсдөө хэрэглээгээ зөв зохицуулбал уг бүтээгдэхүүнээс үүдэн гарах сөрөг үр
дагаврууд буурна гэж үзсэн. Харин хийжүүлээгүй ундааны хувьд хүнс тэжээлийн ач
холбогдол харьцангуй өндөр, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй учир хэрэглэгчид
хийэүүлсэн ундаанаас татгалзаж шүүс сонгох нь эрүүл мэндэд ач холбогдолтой
юм.
Ашигласан материал:
 [1] - Ц. Цэен, Ц. Даваадорж, Ц. Сэлэнгэ, Б. Чулуунцэцэг “Исгэлтийн
үйлдвэрлэлийн технологи” ,2012
 [2] - http://www.slideshare.net/bayarmaaanu/ss-34027984 Бразилын Матто
Гросогийн их сургуулийн эрдэмтийн судалгаанаас иш татсан илтгэл.
 [3] - http://www.estandard.gov.mn/file.php?sid=7194
 [4]- http://www.mofa.gov.mn/
 http://nutritiondata.self.com

More Related Content

What's hot

Байгууллага дахь идэвхжүүлэлт буюу Мотиваци, идэвхжүүлэлтийн онолууд ...
Байгууллага дахь идэвхжүүлэлт буюу Мотиваци, идэвхжүүлэлтийн онолууд ...Байгууллага дахь идэвхжүүлэлт буюу Мотиваци, идэвхжүүлэлтийн онолууд ...
Байгууллага дахь идэвхжүүлэлт буюу Мотиваци, идэвхжүүлэлтийн онолууд ...Adilbishiin Gelegjamts
 
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт Manibazar Amarnasaa
 
хийжүүлсэн ундаа
хийжүүлсэн ундаахийжүүлсэн ундаа
хийжүүлсэн ундааBayarmaa Anu
 
Э.Баатархуяг - УНДААНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ
Э.Баатархуяг - УНДААНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭЭ.Баатархуяг - УНДААНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ
Э.Баатархуяг - УНДААНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭbatnasanb
 
Хүний нөөцийн менежмент
Хүний нөөцийн менежментХүний нөөцийн менежмент
Хүний нөөцийн менежментKherlen Shinebayar
 
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...Adilbishiin Gelegjamts
 
мэдрэлийн тогтолцоо 2 4
мэдрэлийн тогтолцоо 2 4мэдрэлийн тогтолцоо 2 4
мэдрэлийн тогтолцоо 2 4otgonburenubuns
 
эдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтэдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтБ. Нямгэрэл
 
С.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ
С.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬС.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ
С.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬbatnasanb
 
хүний хоол боловсруулах эрхтэн
хүний хоол боловсруулах эрхтэнхүний хоол боловсруулах эрхтэн
хүний хоол боловсруулах эрхтэнOidov Tungaa
 
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/Adilbishiin Gelegjamts
 
Манлайлал
МанлайлалМанлайлал
МанлайлалNima TsG
 
Tusul bichih argachlal
Tusul bichih argachlalTusul bichih argachlal
Tusul bichih argachlalCopy Mn
 

What's hot (20)

Байгууллага дахь идэвхжүүлэлт буюу Мотиваци, идэвхжүүлэлтийн онолууд ...
Байгууллага дахь идэвхжүүлэлт буюу Мотиваци, идэвхжүүлэлтийн онолууд ...Байгууллага дахь идэвхжүүлэлт буюу Мотиваци, идэвхжүүлэлтийн онолууд ...
Байгууллага дахь идэвхжүүлэлт буюу Мотиваци, идэвхжүүлэлтийн онолууд ...
 
Mayagt all
Mayagt allMayagt all
Mayagt all
 
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
 
хийжүүлсэн ундаа
хийжүүлсэн ундаахийжүүлсэн ундаа
хийжүүлсэн ундаа
 
Э.Баатархуяг - УНДААНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ
Э.Баатархуяг - УНДААНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭЭ.Баатархуяг - УНДААНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ
Э.Баатархуяг - УНДААНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ
 
лекц №3
лекц №3лекц №3
лекц №3
 
Хүний нөөцийн менежмент
Хүний нөөцийн менежментХүний нөөцийн менежмент
Хүний нөөцийн менежмент
 
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
 
мэдрэлийн тогтолцоо 2 4
мэдрэлийн тогтолцоо 2 4мэдрэлийн тогтолцоо 2 4
мэдрэлийн тогтолцоо 2 4
 
свот
свотсвот
свот
 
Чанарын удирдлага
Чанарын удирдлагаЧанарын удирдлага
Чанарын удирдлага
 
эдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтэдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлт
 
С.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ
С.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬС.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ
С.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ
 
Biochemistry l 3
Biochemistry l 3Biochemistry l 3
Biochemistry l 3
 
хүний хоол боловсруулах эрхтэн
хүний хоол боловсруулах эрхтэнхүний хоол боловсруулах эрхтэн
хүний хоол боловсруулах эрхтэн
 
төлөвлөлт
төлөвлөлттөлөвлөлт
төлөвлөлт
 
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
 
Манлайлал
МанлайлалМанлайлал
Манлайлал
 
Tusul bichih argachlal
Tusul bichih argachlalTusul bichih argachlal
Tusul bichih argachlal
 
It101 lk-10
It101 lk-10It101 lk-10
It101 lk-10
 

Viewers also liked

Viewers also liked (20)

Lecture 8
Lecture 8Lecture 8
Lecture 8
 
танилцуулга
танилцуулгатанилцуулга
танилцуулга
 
Lecture 5
Lecture 5Lecture 5
Lecture 5
 
мт бие даалт нарантуяа лхагвадулам
мт бие даалт нарантуяа лхагвадуламмт бие даалт нарантуяа лхагвадулам
мт бие даалт нарантуяа лхагвадулам
 
Lecture 13
Lecture 13Lecture 13
Lecture 13
 
Lecture 9
Lecture  9Lecture  9
Lecture 9
 
Хүнсний аюулгүй байдал /Food safe/
Хүнсний аюулгүй байдал /Food safe/Хүнсний аюулгүй байдал /Food safe/
Хүнсний аюулгүй байдал /Food safe/
 
хийжүүлсэн ундаа
хийжүүлсэн ундаахийжүүлсэн ундаа
хийжүүлсэн ундаа
 
Baigal
BaigalBaigal
Baigal
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
 
Lecture 2
Lecture  2Lecture  2
Lecture 2
 
300 oc test
300 oc  test300 oc  test
300 oc test
 
Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1
 
Lecture 12
Lecture 12Lecture 12
Lecture 12
 
хүнсний бүтээгдэхүүний хадгалалт
хүнсний бүтээгдэхүүний хадгалалтхүнсний бүтээгдэхүүний хадгалалт
хүнсний бүтээгдэхүүний хадгалалт
 
Saw baglaa
Saw baglaaSaw baglaa
Saw baglaa
 
Сүлжээ
СүлжээСүлжээ
Сүлжээ
 
20160726 小放 普賢行 李明哲編著
20160726 小放 普賢行 李明哲編著20160726 小放 普賢行 李明哲編著
20160726 小放 普賢行 李明哲編著
 
äîîãèé
äîîãèéäîîãèé
äîîãèé
 
Kvass production
Kvass productionKvass production
Kvass production
 

Similar to Хийжүүлсэн ундааны нэр төрөл

5.4 хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагчийн тухай ойлголт
5.4 хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагчийн тухай ойлголт5.4 хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагчийн тухай ойлголт
5.4 хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагчийн тухай ойлголтOyuntuya Ochirbat
 
хүнсний тэжээллэг чанар бие даалт
хүнсний тэжээллэг чанар бие даалтхүнсний тэжээллэг чанар бие даалт
хүнсний тэжээллэг чанар бие даалтiigeest
 
Attachments 2012 05_8 (1)
Attachments 2012 05_8 (1)Attachments 2012 05_8 (1)
Attachments 2012 05_8 (1)joe_you8
 

Similar to Хийжүүлсэн ундааны нэр төрөл (6)

Lecture 3
Lecture  3Lecture  3
Lecture 3
 
Lecture 10
Lecture  10Lecture  10
Lecture 10
 
Lecture 10
Lecture  10Lecture  10
Lecture 10
 
5.4 хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагчийн тухай ойлголт
5.4 хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагчийн тухай ойлголт5.4 хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагчийн тухай ойлголт
5.4 хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагчийн тухай ойлголт
 
хүнсний тэжээллэг чанар бие даалт
хүнсний тэжээллэг чанар бие даалтхүнсний тэжээллэг чанар бие даалт
хүнсний тэжээллэг чанар бие даалт
 
Attachments 2012 05_8 (1)
Attachments 2012 05_8 (1)Attachments 2012 05_8 (1)
Attachments 2012 05_8 (1)
 

Хийжүүлсэн ундааны нэр төрөл

  • 1. Агуулга Оршил 1 Ундаа шүүсний талаарх ерөнхий ойлголт, ангилал, нэр төрөл 2 Хүнс тэжээлийн ач холбогдол 3, 4 Ундаа үйлдвэрлэл 5, 6, 7 Ундаа үйлдвэрлэх технологи 8, 9, 10 Чанарын үзүүлэлт, Аюулгүй байдал 11, 12, 13 Дүгнэлт, ашигласан материал 14
  • 2. Оршил Хүмүүс бид өдөр тутамдаа төрөл бүрийн ундаа шүүсийг хэрэглэдэг. Тэдгээрээс сонголт хийхдээ нас, хүйс, бие физиологийн онцлог, эдийн засгийн боломж зэрэг олон хүчин зүйлийг харгалзан өөрсдийн хэрэгцээндээ тохируулан сонгон авч хэрэглэдэг. Гагцхүү ямар ундаа эсвэл шүүс хэрэглэх нь аюулгүй, чанартай, эрүүл мэндэд сайн байх талаар төдийлөн мэдлэг хомс. Өсвөр үеийнхэн болоод 20-25 насны залуус ихэвчлэн хийжүүлсэн ундаа сонгох нь элбэг гэвч энэ өөрийнх нь бие организмд ямар нөлөөтэй болох талаар мөн л мэдлэг дутмаг мэдсэн ч уг ундааг хэрэглэсээр л байдаг. Иймд хийжүүлсэн ундаа болоод жимс, жимсгэний шүүсний талаар энэхүү бие даалтын ажлын хүрээнд судласан болно.
  • 3. Ундаа нь хүнд хэрэгцээтэй микро элемент, аминдэм, нүүрс-ус агуулсан хүний биеийн шингэнийг нөхөх ач холбогдолтой хүнсний бүтээгдэхүүн юм. Төрөл бүрийн ундаа, шүүсийг үйлдвэрлэх технологиос нь хамааруулан хийжүүлсэн ба хийжүүлээгүй, хатаамал гэж ангилах ба ашигласан түүхий эд болон зориулалтаар нь :  Жимс, жимсгэний  Амин дэмээр баяжуулсан ба сэргээх  Хамгаалалтын гэж тус тус ангилж болно. Мөн бага зэргийн этилийн ёпирт агуулсан квас нь ундааны төрөлд хамаардаг. Хийжүүлсэн ундаа гэдэг нь: 5-6 кг/см2 даралттан дор жингийн 0,3-0,5 %-тай тэнцэх хэмжээний нүүрсхүчлийн хий шингээсэн бүтээгдэхүүн юм. [1] Хийжүүлсэн ундаа-carbonated drink (soft drink)-газированный напиток. Нэр төрөл: Хийжүүлсэн ундаа нь жор орцоосоо хамаарч 20* гаруй нэр төрөл байдаг. Дэлхий дээрх хамгийн олон нэр төрлийн хийжүүлсэн ундаа худалдаанд гаргасан үйдвэрлэгч бол Coca-Cola юм. * тэмдэглэгээ нь nutritiondata.com сайтад бүртгэлтэй хийжүүлсэн ундааны нэр төрлийг тоолсон тоо болно. Уг сайтад бүртгэгдсэн 21 ш хийжүүлсэн ундааны нэр төрөл байсан ба сүүлийн үед өөр бусад нэр төрөл нэмэгдэн орсон эсэхийг олж мэдээгүй тул 20 гаруй гэж оруулсан болно. Хийжүүлсэн ундааг түүнийг үйлдвэрлэхэд ашигласан үндсэн түүхий эдийн төрөл, орц, хэмжээнээс хамааруулан ангилна. Үүнд:  Амт үнэр оруулагч агуулсан хийжүүлсэн ундаа  Жимсний шүүс, байгалийн түүхий эдийн ханд агуулсан хийжүүлсэн ундаа  Хийжүүлсэн ус гэж тус тус ангилна. Амт үнэр оруулагч агуулсан хийжүүлсэн ундаа: Зөвшөөрөгдсөн амт үнэр оруулагч болон бусад хүнсний нэмэлтүүд ашигласан хийжүүлсэн ундаа. Чихэр амт оруулагч нь сахар болон инверслэгдсэн сахар, шингэн сүүнээс гаргасан лактулоз, зөгийн бал, эрдэнэшишээс гаргаж авсан фруктозын давс зэрэг илчлэг ихтэй болон илчлэг багатай чихэрлэг амт оруулагчид байж болно. [3] Жимсний шүүс, байгалийн түүхий эдийн ханд агуулсан хийжүүлсэн ундаа: Жимсний шүүс, байгалийн гаралтай түүхий эд болон түүний ханд агуулсан хийжүүлсэн ундаа. [3] Ургамлын ханд агуулсан ундааг үйлдвэрлэхдээ найрлага бэлтгэх явцад нэмэлтээр ургамлын хандаа нэмж өгнө. Үүнд: АПУ компанийн үйлдвэрлэдэг ганга өвсний ханд агуулсан ундаа болох “Тэрэлж” орно.
  • 4. Хийжүүлсэн ус: Үйлдвэрлэлийн аргаар хийжүүлсэн /болон эрдэсжүүлсэн, зөвшөөрөгдсөн амт үнэр оруулагчийг агуулсан болон агуулаагүй/ ус. [3] Хийжүүлэхдээ зөвхөн нүүрс хүчлийн хий ашиглах бөгөөд уг хий нь исэлтийн үйл явцын дүнд үүссэн дайвар бүтээгдэхүүн байж болох бөгөөд 99.9% цэвэршилттэй байх ёстой. Хийжүүлэхэд хамгийн тохиромжтой хэм нь +1-- +20С, даралт нь 4-5 амт байх нь зохимжтой юм. Энэ үед хийжих процесс Генрийн хуулиар зохицуулагдана. Хийжүүлээгүй ундаа: Найрлагандаа жимсний шүүс болон бусад хүнсний нэмэлт ашигласан. • ердийн шингэн ба өтгөн • хатаамал ундааг хийжүүлээгүй ундаа гэнэ. Жимс, жимсгэний шүүсийг дотор нь: • 100% juice найрлагандаа дан ганц жимсний шүүс агуулсан элсэн чихрийн уусмал болон бусад нэмэлт агуулаагүй ундаа • Нектар 26-99% жимс, жимсгэний шүүс бусад нэмэлт агуулсан ундаа • Juice drink жүүс агуулсан ундаа 5-100% • 0-25% жимс, жимсгэний шүүс бусад нэмэлтүүд ашигласан ундаа гэж тус тус ангилна. Хүнс тэжээлийн ач холбогдол: Хийжүүлсэн ундаа бусад ундааны төрлүүдтэй харьцуулахад илчлэг өндөртэй бүтээгдэхүүн юм. Хүний хоногийн хэрэгцээг 2000 ккал гэж тооцвол өдөрт 200 мл кока кола уухад энэ хэрэгцээний 4% нь хангагдах юм. Гэвч энэхүү 4% нь дан сахар голлодог учир хүний биед өгөх шим тэжээл муу бөгөөд хүний цусан дахь сахарын хэмжээг ихэсгэх мөн түүнчлэн таргалалтын шалтгаан болж болно. Мөн энэ ундаа нь өөх тос, аминдэм агуулдаггүй бөгөөд эрдэсээс натри-ийг маш бага хэмжээгээр агуулдаг учир хүнс тэжээлийн ач холбогдол багатай ба үүний зэрэгцээ шим тэжээлийн тэнцвэргүй бүтээгдэхүүн юм. Хийжүүлээгүй ундаа тэр дундаа 100% шүүс нь найрлагандаа амин дэм, микро элемент, нүүрс ус (эслэг, сахар), уураг зэргийг тодорхой хэмжээнд агуулдаг тул хийжүүлсэн ундаатай харьцуулахад илчлэг багатай ч шим тэжээлийн ач холбогдол өндөртэй бүтээгдэхүүн юм. Жимс, жимсгэний шүүс болон хийжүүлсэн ундааны химийн найрлагыг авч үзье:
  • 5.  Тэжээллэг чанар 100 мл Coca-cola coke  Илчлэг: 42 ккал  Нийт Нүүрс-ус: 10.6 гр  Чихэр: 10.6 гр  Уураг: 0 гр  Өөх тос: 0 гр  Натри: 5 мг  Тэжээллэг чанар 100 мл 100% хар чавганы шүүс  Илчлэг: 49 ккал  Нийт Нүүрс-ус: 16,8 гр  Чихэр: 13,5 гр  Эслэг: 1,3  Уураг: 0,5 гр  Өөх тос: 0 гр  Фолийн хүчил 38 µg  Витамин А: 24 µg  Кальци: 82 мг  Төмөр: 0,3 мг  Натри 23 мг Дээрхээс үзэхэд хүнс тэжээлийн ач холбогдлоороо жимсний шүүс нь хавьгүй илүү болох нь харагдаж байна. Монгол хүний физиологийн нормд хүнсээр дамжуулан авах ёстой микро элемент, амин дэмийн хувьд дутагдалтай, хүн амын жимс, хүнсний ногооны хэрэглээ зөвлөмж хэмжээнээс 5 дахин бага байгаа нь тогтоогдсон. Иймд жимс, жимсгэнэ, ногоогоор төрөл бүрийн ундаа, шүүс, өтгөрүүлсэн шүүс, нектар зэрэг органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөөшлөх, түргэн хөлдөөх технологи нэвтрүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрүүдийн хоршсон, олон улсын стандарт шаардлага хангасан экспортын баримжаатай тогтолцоог бий болгох зэрэг зорилт тавин ажиллаж байна.[4]
  • 6. Ундаа үйлдвэрлэл Исгэлтийн үйлдвэрлэл 1990-ээд оноос эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд 2000 онд зах зээлийн 49 хувийг үндэсний төрөл бүрийн ундааны үйлдвэрийн бүтээгдэхүүн эзлэж байсан бол өнөөгийн байдлаар бараг 100 хувь болж өсч, бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой болоод байна.[4] Манай улсын хэмжээнд жимс, ногооны шүүс боловсруулах үйлдвэр нийслэлд 9, орон нутагт 27, нийт 36 байна.[4] 2014 онд 224,8 сая л үйлдвэрлэсэн нь өмнөх жилийнхээс 10,8%-иар өссөн байна. Үүнээс шүүс үйлдвэрлэл 2014 онд 80,2 сая л үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 5%- иар буурч, савласан цэвэр усны дотоодын үйлдвэрлэл 10 хувиар, ундааны үйлдвэрлэл 17,3 хувиар тус тус өссөн байна. [4] цэвэр ус амтат ус, ундаа жүүс нийт дүн 35930.5 74552.4 66689.2 177172.1 47360.4 78918.3 84426.6 210705.3 52119 92537 80178.3 227834.3 Үйлдвэрлэлийнхарьцуулалт 2012 мян.л 2013 мян.л 2014 мян.л
  • 7. Нэг хүнд ноогдох хэмжээ: Гадаад орнуудтай харьцуулбал 2011 оны жимсний шүүсний хэрэглээ Бүтээгдэхүүн 2014 2008 2009 2010 2011 Шүүс 26.7 Ундаа, шүүс 32.5 32.3 49.4 58.5 Шар айраг 7.5 12.1 16.4 20.5 Архи, дарс 5.8 6.5 7.4 9.2
  • 8. 2011 оны дэлхийн орнуудын ундаа шүүсний нэг хүнд ноогдох хэмжээ: Манай орны хувьд 2011 онд нийт 75842300 л ундаа үйлдвэрлэснийг нийт хүн амд харьцуулбал 26,9 болно. Иймд манай орны хувьд ундаа шүүсний хэрэглээгээр эхний 20 улсын тоонд орж байгааг уг хүснэгтээс ажиглаж болно. Мөн дотоодын нөөцөө бараг 100% хангаж буй учир энэ салбарын хөнжил нэлээд хурдацтай явж байна. Хийжүүлсэн ундааны найрлаганд орох түүхий эд:  Хийжүүлсэн ус энэ нь үйлдвэрийн аргаар тодорхой хэмжээний хүүрсхүчлийн хийн бөмбөлгийг агуулсан ус байна.  Жимс, жимсгэний ханд  Амт, үнэр оруулагч (натрийн бензоат E211, цитрат натри E331)  Будагч бодис (карамель будаг E150D)  Мөн нэмэлтээр фосфорын хүчил, кофейн агуулна.
  • 9. Дээрх жор орцууд MNS 0687-3:2015 стандартад заасны дагуух хэмжээгээр агуулагдана. Хийжүүлээгүй ундаа найрлаганд орох түүхий эд  Жимс, жимсгэнэ  Амт, үнэр оруулагч  Нөөшлөгч бодисууд  Сахарын уусмал Хийжүүлсэн ундаа үйлдвэрлэх технологи ажиллагаа  Найрлага бэлтгэх  Ус буюу найрлагыг хийжүүлэх  Савлах гэсэн үндсэн 3 үе шаттайгаар явагддаг. Үүнийг бүдүүвчээр харуулбал:
  • 10. Найрлага бэлтгэх: Энэ дамжлагад жимс жимсгэний шүүс, ургамлын ханд, хүнсний хүчил, хүнсний охь, хүнсний будаг, тогтворжуулагч гэсэн дарааллаар элсэн чихрийн уусмалд нэмж сайтар хольж хутгана. Уг найрлагаа шүүж хөргөөд стандартад заасан нягтралтай болтол усаар шингэлж хийжүүлэх аппаратанд өгөх ба хийжүүлсэн ус нэмбэл стандарт шаардлагыг хангасан байхаар тооцож шингэлнэ. Бэлэн бүтээгдэхүүний 0.3-0.5%-д нь нүүрсхүчлийн хий шингэсэн байх ёстой. Шүүх: найрлага дахь гадны хольцыг шүүнэ. Хольцод жимс, жимсгэний үлдэгдэл болон ургамлын хандын үлдэгдэл орно. Хөргөх: хийжүүлэлтэнд өгөхөд шаардлагатай хэмтэй болтол хөргөнө. Хэм нь +1-- +20С болтол хөргөнө
  • 11. Хийжүүлэх: Энэ шатанд шингэнд нүүрсхүчлийн хий шигээн абсорбцийн процесс бөгөөд бэлдмэлд шингэсэн нүүрсхүчлийн хийн хэмжээ шингэний найрлага, концентраци, усны температур, хийжүүлэх даралт зэргээс хамаардаг. Даралт өндөр байх тусам хийжих процесс сайн явагдах бөгөөд хийжилтийн дүнд дулаан үүсэх учир температурыг нэг түвшиндээ барих нь чухал юм. Хийжүүлэхэд хамгийн тохиромжтой хэм нь +1-- +20С, даралт нь 4-5 амт байх нь зохимжтой юм. Энэ үед хийжих процесс Генрийн хуулиар зохицуулагдана. Савлах: Урьдчилан ариутгаж бэлтшэсэн хуванцар саванд савлана. Ингэхдээ гадагш нүүрсхүчлийн хий алдахгүйн тулд өндөр даралтын дор савлах ба савны дүүргэлтийг томьёогоор тооцоолно. Шалгах: ундаа бохирдсон эсэх, бөглөө гүйцэд бөглөгдсөн эсэхийг шалгана. Дутуу бөглөгдсөн, гадагш хий алдсан, гоожсон байж болохгүй. Хэрэв тийм байдал гаргасан тохиолдолд уг шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг цаашдын дамжлагад оруулахгүй. Хаяглах: Шалгаад шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хаяглаж он сар өдрийг дугаарлана. Авдарлах: Бэлэн бүтээгдэхүүнээ хэсэх хэсгээр авдарлаж, түгээлтэнд бэлэн болгоно. Бэлэн бүтээгдэхүүнийг 3-5 хэмд нарны шууд тусгалгүй нөхцөлд 9 сар хадгална. Чанарын үзүүлэлт:  Мэдрэхүйн эрхтний үнэлгээ  Үнэт чанар  Эрүүл мэндэд ач холбогдлотой эсэх  Аюулгүй байдал
  • 12. Мэдрэхүйн эрхтний үзүүлэлт: Аюулгүй байдал: Дээрх стандартад нийцэж байвал уг бүтээгдэхүүнийг аюулгүй гэж үзнэ.
  • 13. Үнэт чанар: Энэ нь хэрэглэгч уг ундааг байнга авч уух хүсэл сохирхол төрүүлэхэд нөлөөлөх хүчин зүйл юм. Өөрөөр бол хийжүүлсэн ундааны хүйтэн цангаа сайн тайлдаг, бие организмыг сэргээх мэт мэдрэмж төрүүлдэг, уух үед таатай мэдрэмж төрүүлдэг зэрэг орно. Үнэт чанарт гол нь хэрэглэгчдэд таатай мэдрэмж төрүүлэх тухайн ундааг бусдаас онцгойлж сонгоход нөлөөлөх хүчин зүйлүүд орно. Шүүсний хувьд өтгөн, жимс жимсгэний өвөрвөц амт үнэртэй байлал нь үнэт чанар болно. Эрүүл мэндэд үзүүлэх нөлөө: түүнд агуулагдах кофейн мэдрэлийн системийг өдөөж бие организмыг сэргээх мэт үйлчилгээ үзүүлдэг боловч биеэс гадагшлахдаа биед хэрэгтэй эрдэс бодисыг алдагдуулдаг. Энэ нь ясны сийрэгжилт, шүд цооролтын шалтгаан болдог. Хийжүүлсэн ундаа уусны дараах 60 минутын хугацаанд хүний биед явагдах процесс:  10 минутын дараа: Цайны 10 халбага элсэн чихэр идсэнтэй тэнцэх хэмжээний их чихэр биеэр тарна.  20 минутын дараа: Цусан дахь сахар задарч инсулин ялгарна.  40 минутын дараа: Кофейн цусанд шингэж дуусна. хүүхэн хараа томорч ,цусны даралт өснө.тархины аденозин хаагдаж, толгой сэргэн эрч хүчтэй болох мэт мэдрэмж төрнө [2]  45 минутын дараа: Тархины таатай мэдрэмж хариуцагч хэсэгт дофамин ялгарч эхэлнэ.  50 минутын дараа: Ундаан дахь фосфорын хүчил нарийн гэдсэн дэхь кальци, магни, цайрыг нэгтгэж бодисын солилцоог идэвхижүүлдэг. Шээсэн дэхь кальци нэмэгдэнэ.  60 минутын дараа: Шингэнээ гадагшлуулахад яс, үе мөчинд хэрэгтэй ихэнхи бодис алдагдана. [2] Энэхүү алдагдсан эрдэсүүдийг өөр хүнснээс нөхөж авах шаардлагатай бөгөөд гаднаас нөхөж авалгүйгээр хийжүүлсэн ундаа тогтмол хэрэглэвэл энэ нь шүд цооролт, ясны сийрэгжилт, саахарын өвчлөл зэргийн урьтал болно. Харин Жимс, жимсгэний шүүс нь амин дэм, микро элемент агуулдаг тул хүнснээс авах ёстой амин дэм эрдэсийн хэрэгцээг хангахад чухал үүрэгтэй тул бие организмд сайн нөлөөтэй.
  • 14. Дүгнэлт Хийжүүлсэн ундааг хэрэглэгчид сонгодог шалтгаан нь түүний талаарх зар сурталчилгаа түгээмэл бөгөөд хэрэглэгчдийн анхаарлыг татаж чадахуйц байдаг, кофейн агуулдаг тул мэдрэлийн системд нөлөөлж бие организмын сэргээх мэт үйлчилгээ үзүүлдэг, цангаа сайн тайлдаг зэрэг нь болно. Мөн эрдэмтэд олон жилийн судалгааны дүнд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хэмээн батлаад байсан хэрнэ уг ундааны тэр дундаа кока коланы хэрэглээ төдийлөн буурахгүй байгаа нь ч мөн дээрх шалтгаантай холбоотой. Иймд хийжүүлсэн ундаа нь технологийн горимын дагуу үйлдвэрлэгдсэн, стандарт шаардлагад нийцсэн бол хэрэглэгчид өөрсдөө хэрэглээгээ зөв зохицуулбал уг бүтээгдэхүүнээс үүдэн гарах сөрөг үр дагаврууд буурна гэж үзсэн. Харин хийжүүлээгүй ундааны хувьд хүнс тэжээлийн ач холбогдол харьцангуй өндөр, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй учир хэрэглэгчид хийэүүлсэн ундаанаас татгалзаж шүүс сонгох нь эрүүл мэндэд ач холбогдолтой юм. Ашигласан материал:  [1] - Ц. Цэен, Ц. Даваадорж, Ц. Сэлэнгэ, Б. Чулуунцэцэг “Исгэлтийн үйлдвэрлэлийн технологи” ,2012  [2] - http://www.slideshare.net/bayarmaaanu/ss-34027984 Бразилын Матто Гросогийн их сургуулийн эрдэмтийн судалгаанаас иш татсан илтгэл.  [3] - http://www.estandard.gov.mn/file.php?sid=7194  [4]- http://www.mofa.gov.mn/  http://nutritiondata.self.com