SlideShare a Scribd company logo
1 of 7
Лекц 12
          Хичээлийн сэдэв:Архи үйлдвэрлэлийн технологийн үндэс
          Хичээлийн зорилго: Архи, ликёр      үйлдвэрлэлд хэрэглэгдэх түүхий тэдгээрийг
үйлдвэрлэлд бэлтгэх, найрах, шүүх, барих, савлах технологи ажиллагааны талаар онолын
мэдлэг эзэмшинэ.
          Хичээлийн агуулга:
    1.       Архины ангилал, Архи үйлдвэрлэлд хэрэглэгдэх түүхий эд
    2.       Түүхий эдийг үйлдвэрлэлд бэлтгэх
    3. Технологи ажиллагааны онцлог
    4. Найрлага хийх үеийн тооцоо
    5. Архи үйлдвэрлэлд гарч буй технологийн дэвшил


          Хичээлийн хэрэглэгдэхүүн: Кадоскоп, notebook, проектор,
          Хичээл хоорондын холбоо: Биохими, Хүнс үйлдвэрлэлийн технологийн үндэс
          Ашиглагдах ном, хэвлэл:
1. О. Батмөнх, “Ургамлын гаралтай түүхий эд боловсруулах технологийн үндэс” 2000 он,
85-121 хуудас
2. В.Л. Яровенка, “Технология спирта” 1999 он, 377-384 хуудас


                       1.   Архины ангилал, хэрэглэгдэх түүхий эд
          Архи гэдэг нь этилийн спиртийг зөөлрүүлсэн усаар шингрүүлж шүүн боловсруулсан
согтууруулах ундаа юм. Цагаан архи үйлдвэрлэлээр ОХУ, Герман зэрэг улс дээгүүр
байранд ордог. Цагаан архийг манай орны хувьд Цэвэр цагаан, өвөрмөц архи гэж
ангилдаг.
          Архи үйлдвэрлэлийн түүхий эд
Шаардагдах түүхий эд, туслах материал
1. Үндсэн түүхий эд:
-   Онцгой ба тансаг зэргийн спирт MNS-178-2000
-   Зөөлрүүлсэн ус УСТ-900-67
- Төрөл бүрийн жимс, жимсгэний шүүс, ханд
2. Туслах түүхий эд:
-   Идэвхжүүлсэн нүүрс БАУ ГОСТ 62-1774
-   Сульфоуголь
-   Элс
-   Хадан цагаан чулуу / 1,5-2,0:2-2,5:2,5-3,5мм-н хэмжээтэй /
-         КУ-2
-         Хоолны давс УСТ781-86
-         Шилэн лонх
-   Бөглөө
-   Шошго
-   Картонон хайрцаг
-   Техникийн сод, ариутгалын бодис, хүнсний зориулалтын угаалгын бодис
-   Давсны хүчил, иоджуулаагүй хоолны давс
                    Архи үйлдвэрлэх технологийн дараалал
Түүхий эдийг үйлдвэрлэлд бэлтгэх
      Спирт     үйлдвэрлэлд      хүлээн    авах,    хадгалах:Спиртийг   хэмжээнээс    нь
хамааруулан зориулалтын тээврийн хэрэгсэл, машинаар тээвэрлэнэ. Спиртийг хүлээн
авахад зохих журмын дагуу баталгаажуулсан хэмжүүрт хүлээн авна. Мөн лабораторийн
зохих шинжилгээнүүдийг стандартын дагуу            хийж дүгнэлт гарган баталгаажуулна.
Спиртийн чанарын үзүүлэлт нь дагалдах чанарын баталгааны үзүүлэлттэй тохирч буйг
шалгана.
Спиртийн чангыг тодорхойлоход /200С/-т үзэх шаардлагатай боловч тэр болгон тогтмол
хэмд тодорхойлох     боломжгүй байдаг тул тусгай таблицыг ашиглан тохируулах
коэффицентээр тодорхойлно.
Архи үйлдвэрлэх технологийн бүх үе шатанд спиртийг хэмжихдээ тэлэх, агших чанарыг
бодолцож устай ба усгүй спиртээр тооцно.
Хүлээн авсан спиртийг нарны шууд тусгалаас хамгаалагдсан мөн ууршилтаас хамгаалсан
тагтай битүү саванд юүлж 150С-аас дээшгүй хэмийн дулаантай орчинд тусгай агуулахад
хадгална.Спиртээс 0,5 буюу 1 литрийг дээж болгон авч лабораторит шинжилнэ.
      Архи найруулах усыг шүүж зөөлрүүлэх: Архийг найруулахад 0,36мг экв/л-ээс
дээшгүй    хатуулагтай,   шүүж   зөөлрүүлсэн   усыг      хэрэглэнэ.   Усыг   зориулалтын
төхөөрөмжөөр шүүж зөөлрүүлэнэ. Усны найрлага дахь кальци, магнийн давсыг багасгах
ион солилцооны аргыг үндэслэн усыг зөөлрүүлнэ. Ус зөөлрүүлэх ажиллагааг дараах
байдлаар гүйцэтгэнэ. Үүнд:
1. Эхлээд зэв баригч шүүлтүүрээр шүүнэ. Зэв баригч шүүлтүүр           нь усанд
агуулагдаж байгаа      төрөл бүрийн зэв болон механик хольцыг шүүнэ.Зэв баригч
шүүлтүүрийн гадарга нь бохирдон өнгө нь өөрчлөгдсөн нөхцөлд шууд солино.
       2. КУ-2 шүүлтүүрээр мөн усыг шүүж, усанд агуулагдаж буй кальци, магнийн давсыг
шүүж зөөлрүүлнэ. КУ-2 шүүлтүүрийг сэргээхдээ хоолны давсны 10-12%-ийн уусмалаар
сэргээнэ.Үүний тулд     зориулалтын саванд тооцоот ус болон давсаа хийж сайтар
уусгана.Уусгасан давсны уусмалаа зөөлрүүлэх төхөөрөмжийнхөө тагийг онгойлгон хийж
12-24 цаг байлгасны дараа төхөөрөмжийнхөө доод тагыг онгойлгон асгана.Давсны
уусмалаа бүрэн асгасны дараа цэвэр усаар маш сайн зайлна.
       3. Мембран шүүлтүүрээр усыг шүүж зөөлрүүлсэнээр усыг шүүх, зөөлрүүлэх
ажиллагаа дуусна.Мембран шүүлтүүр нь усанд агуулагдаж буй бүх төрлийн эрдэс бодис
болон төмрийн хольц, нитрат, нитрит зэрэг бохирдол мөн нянгийн бохирдлыг шүүнэ.
Мембран шүүлтүүр нь маш нарийн жижиг хольцыг ч шүүх чадвартай орчин үеийн
дэвшилтэт технологийн нэг юм.Усыг шүүх хурдыг уг шүүлтүүрний цэвэр усны даралт
заагчаар тохируулна.
Мембран шүүлтүүрийг 3 сард 1 удаа цэвэрлэж сэргээнэ.Үүний тулд нимбэгний хүчлийн
3-4%-н уусмалыг шүүлтүүрэндээ хийж 24 цаг байлгана.Хугацаа дууссаны дараа
нимбэгний хүчлийн уусмалаа асгаж цэвэр усаар тодорхой хугацааны туршид зайлж
цэвэрлэнэ.
Зөөлрүүлсэн усны хатуулгыг 7 хоног тутамд лабораторийн шинжилгээгээр          шинжилж
хянах ба шаардлага хангаагүй тохиолдолд ус шүүх ажиллагааг зогсоон дээрх зааврын
дагуу шүүлтүүрийг цэнэглэх арга хэмжээг авна.
             Архийг найруулах, чангыг тохируулах, чанарын үзлэг хийх
       Архийг найруулахдаа зэвэрдэггүй гангаар хийгдсэн, хутгах сэлүүр буюу сорж сэлгэх
холих зориулалттай насоссоор тоноглогдсон зориулалтын саванд спирт ба зөөлрүүлсэн
усыг тооцсон хэмжээгээр хольж найрлага бэлтгэнэ. Эхлээд спиртийг хийж дээрээс нь усыг
нэмээд / спиртийн хувийн жин усныхаас бага байдаг./ механик хутгуураар 10-20 минут
холиод архины чангыг шалгана.
Архи найруулахад орох спирт, усны хэмжээг дараах томъёогоор тооцно.


                                    A * B
А/Спиртийн хэмжээг тооцох:      Х = ------------
                                       C
Х-нэг удаагийн найрлаганд орох устай спиртийн хэмжээ / л-ээр /
А- найрах архины хэмжээ / л-ээр /
В- найрах архины чанга / хувиар /
С- спиртийн чанга / хувиар /
Жишээлбэл: 380 –ийн чангатай 1000л архи найруулахад шаардагдах спиртийн хэмжээг
тооцъё. Спиртийн чанга 96.20 байна гэж үзвэл:


       300*38
Х= --------------------=395.01л устай спирт
         96.2
Б/Найрлаганд орох усны хэмжээг тооцох: У=А-Х
У- орох усны хэмжээ / л /
А- найрах архины хэмжээ / л /
Х- найрлаганд орох спиртийн хэмжээ
Жишээлбэл: 380 –ийн чангатай 1000л архи найруулахад 96.20 чангатай 395.01 л спирт, /
1000-395.01/=604.99л зөөлрүүлсэн ус шаардагдана. Найруулсан архины чанга стандартын
шаардлагад заасан хэмжээтэй тохироогүй нөхцөлд нэмж хийх спирт буюу усны хэмжээг
дараах томъёогоор тооцно.
В/Нэмэх спиртийн хэмжээг тооцох:


       A*/B-B1 /
X1 = ------------------
         C-B
Х1- нэмэх спиртийн хэмжээ / л /
А- найруулсан архины хэмжээ / л /
В- архины байвал зохих чанга / хувиар /
В1- найруулсан архины архины чанга / хувиар /
С- спиртийн чанга / хувиар /
Жишээлбэл: 37.50 –ийн чангатай 1000л орчим архи найруулсан гэж үзвэл түүнийг 380
болгохын тулд хичнээн литр спирт нэмэхийг тооцъё. / спиртийн чанга 96.20 гэж үзвэл /
     1000*/38-37.5/
Х1 = ----------------------=8.59л
        96.2-38
Г/ Нэмэх усны хэмжээг тооцох:
     1000*/C-B/
У1=-----------------------
          B


     1000*/41.5-38/
У1=-----------------------=92.1л ус
          38
У1- нэмэх усны хэмжээ
В- одоо найрсан архины чанга / хувь /
С- архины байвал зохих чанга / хувь /
Найруулсан архины амт, өнгө, үнэр зэргийг мэдрэхүйн эрхтнээр үнэлэн үнэлгээг бүртгэлд
бүртгэж хөтөлнө.
Найруулсан архийг амраах      буюу даралтат сав руу насоссын тусламжтайгаар шахаж
амраана.
                           Найруулсан архийг амраах ,шүүх,
      Найруулж чангыг нь тохируулсан архийг 2 цагаас доошгүй хугацаанд амраана.
Àìðààõ ÷àíûí ¸ðîîëûã 150 –èéí íàëóóòàé áàéíà.Найруулж амраасан архийг нүүрсэн ба элсэн
шүүлтүүрээр дамжуулан шүүнэ.Нүүрсэн шүүлтүүр дотор идэвхжүүлсэн нүүрс байх бөгөөд
найруулсан архины спиртэнд агуулагдах химийн нэгдлүүдийг / эфир,альдегид, сувсны тос
г.м / шингээж архийг цэвэршүүлнэ. Тусгай зориулалтаар архи үйлдвэрлэхэд шүүлтийг 2
удаа явуулах шаардлагатай. / татах шугамаар / Элсэн шүүлтүүр нь архинд агуулагдах
механик хольцыг ялгаж тунгалагжуулах үүрэгтэй. Бэлэн бүтээгдэхүүний чанар нь нүүрсний
идэвх, шүүлтийн хурднаас ихээхэн хамаарах тул шүүлтийн хурдыг маш сайн тохируулж
өгөх хэрэгтэй. Шүүлтийн хурдыг хамгийн сүүлчийн элсэн шүүлтний хаалтаар тохируулж
өгнө. Архийг савлахын өмнө лабораторийн шинжилгээг бүрэн хийж бүх үзүүлэлт нь зохих
шаардлага хангасан тохиолдолд савлах дамжлага руу шилжүүлнэ. Үйлдвэрлэлийн явцад
нүүрсэн шүүлтүүрний доторх нүүрсний идэвх суларч архины найрлаганд байдаг химийн
нэгдлүүд           / эфир,альдегид, сувсны тос г.м / стандартын хэмжээнээс ихсэж архины
чанарт муу нөлөө үзүүлдэг. Энэ үед үйлдвэрлэлийг зогсоож, нүүрсэн шүүлтүүрийг
сэргээх / цэнэглэх / шаардлагатай. Сэргээлтийг дараах байдлаар хийнэ. Үүнд:
Нүүрсэн шүүлтүүр доторх архийг юүлж авна.Шүүлтүүрний дээд хэсэгт байдаг хий авагч
хоолойг хааж, 0.7 атм даралт, 110-1200 С-ийн температуртай уураар 48-72 цаг тасралтгүй
үлээлгэж цэвэршүүлнэ. Идэвхжүүлсэн нүүрсийг хэрэглэхийн өмнө зөөлруулсэн усаар
угааж нунтаг нүүрснээс нь цэвэрлэнэ. Элсэн шүүлтний элсийг үе үеэр нь тусад нь авч
давсны хүчлийн / 20%-н /      уусмалаар угааж цэвэрлэнэ. Давсны хүчлийн уусмалаар
угаасны дараа зөөлрүүлсэн усаар хүчлийн үлдэгдэлийг бүрэн арилтал зайлж сайтар
угаагаад буцааж элсний үеийн дараалалаар эргүүлэн хийнэ.
      Ñàâëàõ: Архи савлах шилэн лонхыг зориулалтын машинаар угааж ариутгана.
Эхлээд лонхнуудаа угаалгын содын 1.5-2%-ийн уусмалтай 50-600 С-ийн халуун устай
ваннан дотор хийж дэвтээгээд дараа нь эргэн сойткон угаалгын машинд хийж эргүүлэн
дотор талыг нь сайтар угаана.Сойткон угаалгын машинаас гаргасны дараа даралттай
шүршигч машинд оруулж дотор болон гадна талыг шүршиж угаах ба зориулалтын тавиур
дээр амсрыг нь доош харуулан тавьж усыг нь шавхана. Хэрвээ лонхны дотор талд хаг
сууж хэтэрхий бохирдсон байвал тэдгээрийг тусад нь кальцжуулсан сод буюу шүлтийн
уусмал бүхий тусгай саванд хийж 4-6 цаг урьдчилан дэвтээсний дараа дээр дурьдсан
аргаар угааж ариутгана. Кальцжуулсан сод ба шүлттэй болгоомжтой харьцан аюулгүй
ажиллагааны дүрмийг чанд мөрдөнө.
Бэлэн болсон архийг стандартад хэмжээгээр лонхонд савлаж бөглөнө. Архийг савлаж
бөглөсний дараа шошго наана. Шошгон дээр үйлдвэрлэсэн он, сар, өдрийг тусгай
штампаар дарж өгнө. Шошголж бэлэн болсон архинд чанарын үзлэг хийж түүний өнгө
тунгалагжилт, бөглөлтийн байдал, шошгоны наалт дүүргэлт зэрэг нь шаардлага хангасан
нөхцөлд хайрцаганд савлаж агуулах руу шилжүүлнэ.
      Хадгалах, тээвэрлэх: Савлаж бэлэн болсон бүтээгдэхүүнийг 10-150 С-ийн
температуртай зориулалтын подон буюу тавиур        дээр 6-аас дээшгүй үер давхарлан
хурааж хадгална. Бэлэн болсон бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгсэлээр
тээвэрлэнэ.

More Related Content

What's hot

цусны физиологи
цусны физиологицусны физиологи
цусны физиологиnight owl
 
бие хүний зан төлөв лекц 2
бие хүний зан төлөв лекц 2бие хүний зан төлөв лекц 2
бие хүний зан төлөв лекц 2Tserendulam Gan-Erdene
 
Б.Уянга - МОНГОЛЫН ПИВОНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА
Б.Уянга - МОНГОЛЫН ПИВОНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГААБ.Уянга - МОНГОЛЫН ПИВОНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА
Б.Уянга - МОНГОЛЫН ПИВОНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГААbatnasanb
 
багшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэмбагшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэмuunaa1991
 
2. Овуляци, үр тогтолт ба үр хөврөл
2. Овуляци, үр тогтолт ба үр хөврөл2. Овуляци, үр тогтолт ба үр хөврөл
2. Овуляци, үр тогтолт ба үр хөврөлsaruul tungalag
 
антибактериал эмийн тухай, бүлэг, ангилал,
антибактериал эмийн тухай, бүлэг, ангилал,антибактериал эмийн тухай, бүлэг, ангилал,
антибактериал эмийн тухай, бүлэг, ангилал,Bilguun To Gold Or
 
халдварт бус өвчин
халдварт бус өвчинхалдварт бус өвчин
халдварт бус өвчинtuya0507
 
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалт
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалтЛекц№ 7 суралцагч төвтэй сургалт
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалтE-Gazarchin Online University
 
эмнэлгийн хог хаягдлын менежмент
эмнэлгийн хог хаягдлын менежментэмнэлгийн хог хаягдлын менежмент
эмнэлгийн хог хаягдлын менежментamarsaikhan mandukhai
 
үзүүлэн555
үзүүлэн555үзүүлэн555
үзүүлэн555otgoo80
 

What's hot (20)

Haldvart uvchin
Haldvart uvchinHaldvart uvchin
Haldvart uvchin
 
цусны физиологи
цусны физиологицусны физиологи
цусны физиологи
 
Lecture 13
Lecture 13Lecture 13
Lecture 13
 
Gram staining altanzul
Gram staining  altanzulGram staining  altanzul
Gram staining altanzul
 
хүний цээ
хүний цээхүний цээ
хүний цээ
 
Lecture 4
Lecture   4Lecture   4
Lecture 4
 
бие хүний зан төлөв лекц 2
бие хүний зан төлөв лекц 2бие хүний зан төлөв лекц 2
бие хүний зан төлөв лекц 2
 
Lecture 9
Lecture  9Lecture  9
Lecture 9
 
Б.Уянга - МОНГОЛЫН ПИВОНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА
Б.Уянга - МОНГОЛЫН ПИВОНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГААБ.Уянга - МОНГОЛЫН ПИВОНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА
Б.Уянга - МОНГОЛЫН ПИВОНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА
 
багшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэмбагшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэм
 
2. Овуляци, үр тогтолт ба үр хөврөл
2. Овуляци, үр тогтолт ба үр хөврөл2. Овуляци, үр тогтолт ба үр хөврөл
2. Овуляци, үр тогтолт ба үр хөврөл
 
антибактериал эмийн тухай, бүлэг, ангилал,
антибактериал эмийн тухай, бүлэг, ангилал,антибактериал эмийн тухай, бүлэг, ангилал,
антибактериал эмийн тухай, бүлэг, ангилал,
 
халдварт бус өвчин
халдварт бус өвчинхалдварт бус өвчин
халдварт бус өвчин
 
Lekts 7
Lekts 7Lekts 7
Lekts 7
 
Mb l6
Mb l6Mb l6
Mb l6
 
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалт
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалтЛекц№ 7 суралцагч төвтэй сургалт
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалт
 
Bitamin
BitaminBitamin
Bitamin
 
эмнэлгийн хог хаягдлын менежмент
эмнэлгийн хог хаягдлын менежментэмнэлгийн хог хаягдлын менежмент
эмнэлгийн хог хаягдлын менежмент
 
Lecture 5
Lecture 5Lecture 5
Lecture 5
 
үзүүлэн555
үзүүлэн555үзүүлэн555
үзүүлэн555
 

Similar to Lecture 12 (6)

Lecture 10
Lecture  10Lecture  10
Lecture 10
 
Lecture 10
Lecture  10Lecture  10
Lecture 10
 
Lab 6
Lab 6Lab 6
Lab 6
 
Lecture 11
Lecture 11Lecture 11
Lecture 11
 
Lecture 7
Lecture 7Lecture 7
Lecture 7
 
Lab 5
Lab 5Lab 5
Lab 5
 

More from Lha Bolorerdene (20)

семинарын удирдамж 8
семинарын удирдамж 8семинарын удирдамж 8
семинарын удирдамж 8
 
Lessons
LessonsLessons
Lessons
 
Integral1
Integral1Integral1
Integral1
 
дифференциал тэгшитгэлийн хувилбар
дифференциал тэгшитгэлийн хувилбардифференциал тэгшитгэлийн хувилбар
дифференциал тэгшитгэлийн хувилбар
 
олон хувьсагч бие даалт
олон хувьсагч бие даалтолон хувьсагч бие даалт
олон хувьсагч бие даалт
 
семинар
семинарсеминар
семинар
 
семинар
семинарсеминар
семинар
 
Os l1
Os l1Os l1
Os l1
 
Plan 2011 2012-1
Plan 2011 2012-1Plan 2011 2012-1
Plan 2011 2012-1
 
лабораторийн ажилUud
лабораторийн ажилUudлабораторийн ажилUud
лабораторийн ажилUud
 
L 4
L 4L 4
L 4
 
L 3
L 3L 3
L 3
 
L 3
L 3L 3
L 3
 
Lesson 7
Lesson 7Lesson 7
Lesson 7
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
блог хийх зааварчилгаа
блог хийх зааварчилгааблог хийх зааварчилгаа
блог хийх зааварчилгаа
 
10 best hotel chains îð÷óóëãà
10 best hotel chains îð÷óóëãà10 best hotel chains îð÷óóëãà
10 best hotel chains îð÷óóëãà
 
лекц 4
лекц 4лекц 4
лекц 4
 
лекц 4
лекц 4лекц 4
лекц 4
 

Lecture 12

  • 1. Лекц 12 Хичээлийн сэдэв:Архи үйлдвэрлэлийн технологийн үндэс Хичээлийн зорилго: Архи, ликёр үйлдвэрлэлд хэрэглэгдэх түүхий тэдгээрийг үйлдвэрлэлд бэлтгэх, найрах, шүүх, барих, савлах технологи ажиллагааны талаар онолын мэдлэг эзэмшинэ. Хичээлийн агуулга: 1. Архины ангилал, Архи үйлдвэрлэлд хэрэглэгдэх түүхий эд 2. Түүхий эдийг үйлдвэрлэлд бэлтгэх 3. Технологи ажиллагааны онцлог 4. Найрлага хийх үеийн тооцоо 5. Архи үйлдвэрлэлд гарч буй технологийн дэвшил Хичээлийн хэрэглэгдэхүүн: Кадоскоп, notebook, проектор, Хичээл хоорондын холбоо: Биохими, Хүнс үйлдвэрлэлийн технологийн үндэс Ашиглагдах ном, хэвлэл: 1. О. Батмөнх, “Ургамлын гаралтай түүхий эд боловсруулах технологийн үндэс” 2000 он, 85-121 хуудас 2. В.Л. Яровенка, “Технология спирта” 1999 он, 377-384 хуудас 1. Архины ангилал, хэрэглэгдэх түүхий эд Архи гэдэг нь этилийн спиртийг зөөлрүүлсэн усаар шингрүүлж шүүн боловсруулсан согтууруулах ундаа юм. Цагаан архи үйлдвэрлэлээр ОХУ, Герман зэрэг улс дээгүүр байранд ордог. Цагаан архийг манай орны хувьд Цэвэр цагаан, өвөрмөц архи гэж ангилдаг. Архи үйлдвэрлэлийн түүхий эд Шаардагдах түүхий эд, туслах материал 1. Үндсэн түүхий эд: - Онцгой ба тансаг зэргийн спирт MNS-178-2000 - Зөөлрүүлсэн ус УСТ-900-67 - Төрөл бүрийн жимс, жимсгэний шүүс, ханд 2. Туслах түүхий эд: - Идэвхжүүлсэн нүүрс БАУ ГОСТ 62-1774 - Сульфоуголь - Элс - Хадан цагаан чулуу / 1,5-2,0:2-2,5:2,5-3,5мм-н хэмжээтэй / - КУ-2 - Хоолны давс УСТ781-86 - Шилэн лонх
  • 2. - Бөглөө - Шошго - Картонон хайрцаг - Техникийн сод, ариутгалын бодис, хүнсний зориулалтын угаалгын бодис - Давсны хүчил, иоджуулаагүй хоолны давс Архи үйлдвэрлэх технологийн дараалал
  • 3. Түүхий эдийг үйлдвэрлэлд бэлтгэх Спирт үйлдвэрлэлд хүлээн авах, хадгалах:Спиртийг хэмжээнээс нь хамааруулан зориулалтын тээврийн хэрэгсэл, машинаар тээвэрлэнэ. Спиртийг хүлээн авахад зохих журмын дагуу баталгаажуулсан хэмжүүрт хүлээн авна. Мөн лабораторийн зохих шинжилгээнүүдийг стандартын дагуу хийж дүгнэлт гарган баталгаажуулна. Спиртийн чанарын үзүүлэлт нь дагалдах чанарын баталгааны үзүүлэлттэй тохирч буйг шалгана. Спиртийн чангыг тодорхойлоход /200С/-т үзэх шаардлагатай боловч тэр болгон тогтмол хэмд тодорхойлох боломжгүй байдаг тул тусгай таблицыг ашиглан тохируулах коэффицентээр тодорхойлно. Архи үйлдвэрлэх технологийн бүх үе шатанд спиртийг хэмжихдээ тэлэх, агших чанарыг бодолцож устай ба усгүй спиртээр тооцно. Хүлээн авсан спиртийг нарны шууд тусгалаас хамгаалагдсан мөн ууршилтаас хамгаалсан тагтай битүү саванд юүлж 150С-аас дээшгүй хэмийн дулаантай орчинд тусгай агуулахад хадгална.Спиртээс 0,5 буюу 1 литрийг дээж болгон авч лабораторит шинжилнэ. Архи найруулах усыг шүүж зөөлрүүлэх: Архийг найруулахад 0,36мг экв/л-ээс дээшгүй хатуулагтай, шүүж зөөлрүүлсэн усыг хэрэглэнэ. Усыг зориулалтын төхөөрөмжөөр шүүж зөөлрүүлэнэ. Усны найрлага дахь кальци, магнийн давсыг багасгах ион солилцооны аргыг үндэслэн усыг зөөлрүүлнэ. Ус зөөлрүүлэх ажиллагааг дараах байдлаар гүйцэтгэнэ. Үүнд:
  • 4. 1. Эхлээд зэв баригч шүүлтүүрээр шүүнэ. Зэв баригч шүүлтүүр нь усанд агуулагдаж байгаа төрөл бүрийн зэв болон механик хольцыг шүүнэ.Зэв баригч шүүлтүүрийн гадарга нь бохирдон өнгө нь өөрчлөгдсөн нөхцөлд шууд солино. 2. КУ-2 шүүлтүүрээр мөн усыг шүүж, усанд агуулагдаж буй кальци, магнийн давсыг шүүж зөөлрүүлнэ. КУ-2 шүүлтүүрийг сэргээхдээ хоолны давсны 10-12%-ийн уусмалаар сэргээнэ.Үүний тулд зориулалтын саванд тооцоот ус болон давсаа хийж сайтар уусгана.Уусгасан давсны уусмалаа зөөлрүүлэх төхөөрөмжийнхөө тагийг онгойлгон хийж 12-24 цаг байлгасны дараа төхөөрөмжийнхөө доод тагыг онгойлгон асгана.Давсны уусмалаа бүрэн асгасны дараа цэвэр усаар маш сайн зайлна. 3. Мембран шүүлтүүрээр усыг шүүж зөөлрүүлсэнээр усыг шүүх, зөөлрүүлэх ажиллагаа дуусна.Мембран шүүлтүүр нь усанд агуулагдаж буй бүх төрлийн эрдэс бодис болон төмрийн хольц, нитрат, нитрит зэрэг бохирдол мөн нянгийн бохирдлыг шүүнэ. Мембран шүүлтүүр нь маш нарийн жижиг хольцыг ч шүүх чадвартай орчин үеийн дэвшилтэт технологийн нэг юм.Усыг шүүх хурдыг уг шүүлтүүрний цэвэр усны даралт заагчаар тохируулна. Мембран шүүлтүүрийг 3 сард 1 удаа цэвэрлэж сэргээнэ.Үүний тулд нимбэгний хүчлийн 3-4%-н уусмалыг шүүлтүүрэндээ хийж 24 цаг байлгана.Хугацаа дууссаны дараа нимбэгний хүчлийн уусмалаа асгаж цэвэр усаар тодорхой хугацааны туршид зайлж цэвэрлэнэ. Зөөлрүүлсэн усны хатуулгыг 7 хоног тутамд лабораторийн шинжилгээгээр шинжилж хянах ба шаардлага хангаагүй тохиолдолд ус шүүх ажиллагааг зогсоон дээрх зааврын дагуу шүүлтүүрийг цэнэглэх арга хэмжээг авна. Архийг найруулах, чангыг тохируулах, чанарын үзлэг хийх Архийг найруулахдаа зэвэрдэггүй гангаар хийгдсэн, хутгах сэлүүр буюу сорж сэлгэх холих зориулалттай насоссоор тоноглогдсон зориулалтын саванд спирт ба зөөлрүүлсэн усыг тооцсон хэмжээгээр хольж найрлага бэлтгэнэ. Эхлээд спиртийг хийж дээрээс нь усыг нэмээд / спиртийн хувийн жин усныхаас бага байдаг./ механик хутгуураар 10-20 минут холиод архины чангыг шалгана. Архи найруулахад орох спирт, усны хэмжээг дараах томъёогоор тооцно. A * B А/Спиртийн хэмжээг тооцох: Х = ------------ C Х-нэг удаагийн найрлаганд орох устай спиртийн хэмжээ / л-ээр / А- найрах архины хэмжээ / л-ээр / В- найрах архины чанга / хувиар / С- спиртийн чанга / хувиар /
  • 5. Жишээлбэл: 380 –ийн чангатай 1000л архи найруулахад шаардагдах спиртийн хэмжээг тооцъё. Спиртийн чанга 96.20 байна гэж үзвэл: 300*38 Х= --------------------=395.01л устай спирт 96.2 Б/Найрлаганд орох усны хэмжээг тооцох: У=А-Х У- орох усны хэмжээ / л / А- найрах архины хэмжээ / л / Х- найрлаганд орох спиртийн хэмжээ Жишээлбэл: 380 –ийн чангатай 1000л архи найруулахад 96.20 чангатай 395.01 л спирт, / 1000-395.01/=604.99л зөөлрүүлсэн ус шаардагдана. Найруулсан архины чанга стандартын шаардлагад заасан хэмжээтэй тохироогүй нөхцөлд нэмж хийх спирт буюу усны хэмжээг дараах томъёогоор тооцно. В/Нэмэх спиртийн хэмжээг тооцох: A*/B-B1 / X1 = ------------------ C-B Х1- нэмэх спиртийн хэмжээ / л / А- найруулсан архины хэмжээ / л / В- архины байвал зохих чанга / хувиар / В1- найруулсан архины архины чанга / хувиар / С- спиртийн чанга / хувиар / Жишээлбэл: 37.50 –ийн чангатай 1000л орчим архи найруулсан гэж үзвэл түүнийг 380 болгохын тулд хичнээн литр спирт нэмэхийг тооцъё. / спиртийн чанга 96.20 гэж үзвэл / 1000*/38-37.5/ Х1 = ----------------------=8.59л 96.2-38 Г/ Нэмэх усны хэмжээг тооцох: 1000*/C-B/ У1=----------------------- B 1000*/41.5-38/ У1=-----------------------=92.1л ус 38 У1- нэмэх усны хэмжээ
  • 6. В- одоо найрсан архины чанга / хувь / С- архины байвал зохих чанга / хувь / Найруулсан архины амт, өнгө, үнэр зэргийг мэдрэхүйн эрхтнээр үнэлэн үнэлгээг бүртгэлд бүртгэж хөтөлнө. Найруулсан архийг амраах буюу даралтат сав руу насоссын тусламжтайгаар шахаж амраана. Найруулсан архийг амраах ,шүүх, Найруулж чангыг нь тохируулсан архийг 2 цагаас доошгүй хугацаанд амраана. Àìðààõ ÷àíûí ¸ðîîëûã 150 –èéí íàëóóòàé áàéíà.Найруулж амраасан архийг нүүрсэн ба элсэн шүүлтүүрээр дамжуулан шүүнэ.Нүүрсэн шүүлтүүр дотор идэвхжүүлсэн нүүрс байх бөгөөд найруулсан архины спиртэнд агуулагдах химийн нэгдлүүдийг / эфир,альдегид, сувсны тос г.м / шингээж архийг цэвэршүүлнэ. Тусгай зориулалтаар архи үйлдвэрлэхэд шүүлтийг 2 удаа явуулах шаардлагатай. / татах шугамаар / Элсэн шүүлтүүр нь архинд агуулагдах механик хольцыг ялгаж тунгалагжуулах үүрэгтэй. Бэлэн бүтээгдэхүүний чанар нь нүүрсний идэвх, шүүлтийн хурднаас ихээхэн хамаарах тул шүүлтийн хурдыг маш сайн тохируулж өгөх хэрэгтэй. Шүүлтийн хурдыг хамгийн сүүлчийн элсэн шүүлтний хаалтаар тохируулж өгнө. Архийг савлахын өмнө лабораторийн шинжилгээг бүрэн хийж бүх үзүүлэлт нь зохих шаардлага хангасан тохиолдолд савлах дамжлага руу шилжүүлнэ. Үйлдвэрлэлийн явцад нүүрсэн шүүлтүүрний доторх нүүрсний идэвх суларч архины найрлаганд байдаг химийн нэгдлүүд / эфир,альдегид, сувсны тос г.м / стандартын хэмжээнээс ихсэж архины чанарт муу нөлөө үзүүлдэг. Энэ үед үйлдвэрлэлийг зогсоож, нүүрсэн шүүлтүүрийг сэргээх / цэнэглэх / шаардлагатай. Сэргээлтийг дараах байдлаар хийнэ. Үүнд: Нүүрсэн шүүлтүүр доторх архийг юүлж авна.Шүүлтүүрний дээд хэсэгт байдаг хий авагч хоолойг хааж, 0.7 атм даралт, 110-1200 С-ийн температуртай уураар 48-72 цаг тасралтгүй үлээлгэж цэвэршүүлнэ. Идэвхжүүлсэн нүүрсийг хэрэглэхийн өмнө зөөлруулсэн усаар угааж нунтаг нүүрснээс нь цэвэрлэнэ. Элсэн шүүлтний элсийг үе үеэр нь тусад нь авч давсны хүчлийн / 20%-н / уусмалаар угааж цэвэрлэнэ. Давсны хүчлийн уусмалаар угаасны дараа зөөлрүүлсэн усаар хүчлийн үлдэгдэлийг бүрэн арилтал зайлж сайтар угаагаад буцааж элсний үеийн дараалалаар эргүүлэн хийнэ. Ñàâëàõ: Архи савлах шилэн лонхыг зориулалтын машинаар угааж ариутгана. Эхлээд лонхнуудаа угаалгын содын 1.5-2%-ийн уусмалтай 50-600 С-ийн халуун устай ваннан дотор хийж дэвтээгээд дараа нь эргэн сойткон угаалгын машинд хийж эргүүлэн дотор талыг нь сайтар угаана.Сойткон угаалгын машинаас гаргасны дараа даралттай шүршигч машинд оруулж дотор болон гадна талыг шүршиж угаах ба зориулалтын тавиур дээр амсрыг нь доош харуулан тавьж усыг нь шавхана. Хэрвээ лонхны дотор талд хаг сууж хэтэрхий бохирдсон байвал тэдгээрийг тусад нь кальцжуулсан сод буюу шүлтийн уусмал бүхий тусгай саванд хийж 4-6 цаг урьдчилан дэвтээсний дараа дээр дурьдсан
  • 7. аргаар угааж ариутгана. Кальцжуулсан сод ба шүлттэй болгоомжтой харьцан аюулгүй ажиллагааны дүрмийг чанд мөрдөнө. Бэлэн болсон архийг стандартад хэмжээгээр лонхонд савлаж бөглөнө. Архийг савлаж бөглөсний дараа шошго наана. Шошгон дээр үйлдвэрлэсэн он, сар, өдрийг тусгай штампаар дарж өгнө. Шошголж бэлэн болсон архинд чанарын үзлэг хийж түүний өнгө тунгалагжилт, бөглөлтийн байдал, шошгоны наалт дүүргэлт зэрэг нь шаардлага хангасан нөхцөлд хайрцаганд савлаж агуулах руу шилжүүлнэ. Хадгалах, тээвэрлэх: Савлаж бэлэн болсон бүтээгдэхүүнийг 10-150 С-ийн температуртай зориулалтын подон буюу тавиур дээр 6-аас дээшгүй үер давхарлан хурааж хадгална. Бэлэн болсон бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгсэлээр тээвэрлэнэ.