SlideShare a Scribd company logo
1 of 5
Download to read offline
АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ Баримт бичиг гэдэг бол төр улс нийгмийн болон хувийн үйл явдал үзэгдэл юмсыг тэмдэглэн мөнхжүүлэх арга хэрэгсэл юм. Монгол улс өөрийн гэсэн түүхтэй бичиг соѐлын уламжлалтай байсныг өнөөгийн түүхэн баримт гэрчилж байдаг. XIII- XX зууны эхэн үе хүртэл албан бичгийн ѐс жаяг үргэлжиж ирсэн.XVII зууны үеэс баримт бичиг нь данс хараа гэдэг нэртэй архивт хадгалагдаж ирсэн.XVIII зууны үеэс төр ѐсны албан баримт бичгийг зохион бүрдүүлэн ажиллаж байна.XIII –XIV зууны үеийн албан бичгийн дурсгалууд 1246 онд Гүег хаанаас Ромбын папад явуулсан албан бичиг, Ил хаан Аргунаас 1289 онд Францын хаан Филипп- д илгээсэн захидлаас Монголчууд баримт бичиг зохиож бүрдүүлэх, боловсруулах талаар тогтсон ѐс горимтой байсныг харж болно. Тухайлбал мөр тэтгэх буюу өргөх, бичвэрийг цаасан дээр байрлуулж бичих, мөр хоорондыг зайг нарийн тохируулах, тамга тэмдэг дарах зэрэг журам нь энэ үед тогтсон байсан ба XX зууны эхэн үе хүртэл уламжлагдан ирсэн. Энэ үеэс эхлэн хүндэтгэсэн үгийг толгойноос дээш үг үсгээр мөр тэтгэж бичих. Бичгий байрлалыг зөв тохируулах тамга тэмдэг дарах нарийн дэг журмыг МЭ үе хүртэл үргэлжүүлсэн түүхтэй. Монголчууд XVII- XX зууны үед муутуу цаасан дээр хулсан үзгээр бичиж байсан. (муутуу) цаасаа 3 үндсэн хэсэгт хуваана. 
1. Хонин 
2. Морин 
3. Тайлан 
Энэ нь одоо үед 
1. Хонин – толгой хэсэг 
2. Морин – Бичвэр хэсэг 
3. Тайлан – Баталгааны хэсэг 
Албан бичигт толгой хэсэгт өргөх, айлтгах, тушаах, явуулах бичиг гэж ангилан бичдэг байсан. Баримт бичгийг зориулатын хувьд дараах хэд хэдэн төрөлд хуваадаг. 
1. Нугалбар бичиг 
2. Данс 
3. Өргөх бичиг 
4. Гэрийн үеийн бичиг 
5. Гэрээс гарсан бичиг 
6. Зураг цэс гэж ангилна. 
Нугалбар бичиг нь бол байгууллага хүмүүс хооронд харилцах албан бичиг бөгөөд нугалбар
бичгийн эх буюу зүүн талаас баруун гар тийш нь дундажаар 10 см хэмжээгээр ар өвөр талруу жигдхэн нугалсан байна. Нугалбар бичгийн уртын хэмжээ нь тухайн бичгийн агууллагаас хамаарч харилцан адилгүй байдаг. Нугалбар бичиг үйлдэн боловсруулахын тулд урьдчилан цаасаа хэмжиж тохируулах шугамдах тамга тэмдэг бичгийн нүүр, гуу зэргийн газрын зайг нарийвчлан гаргадаг байсан. Бичгийн өвөр талд гарсан нугалааг хамар, ар талд гарсан нугалааг суга гэж нэрлэдэг байжээ. Оны хуучин цолыг халж, “Олноо өргөгдсөн” болгосон тухай аймаг, хошуудад тушаан явуулсан бичиг. 1991 он Нугалбарын нугалаас буюу хамар, сугыг урьдчилан нарийн тохируулснаар үг, үсэг нугалаасанд орж эвхэгддэггүй, бичгийн, нүүр гуу, тамга, тэмдэг, он, цаг, хаяг зэргийг тохиромжтойгоор байрлуулах бололцоотой болгодог байжээ. Нугалбарын өндөр нь 24-25 см, нугалаасын өргөн нь 10-24 орчим см, уртын хэмжээ харилцан адилгүй, нэг хэсэг нь 15-20 см байхад зарим нь 30, 40, 70м хүртэл урттай байдаг. Архивын баримтаас үзвэл, XVIII зуун сүүл үеэс эхлэн цаасны нугалбарын өргөнөөс нилээд хасч, нарийсган, албан баримт бичигт хэрэглэгдэх цаасны хэмжээг шинэчлэн тогтоосон байна. Албан бичгээ нугалбарласан байдал нь тухайн үеийн бичиг хэргийн хөтлөлт, хадгалалт хамгаалалтанд нилээд зохицсон хэмээн эрдэмтэн Г.Норовсамбуу гуай бичжээ. Данс Үндэсний төв архивт хадгалагдаж буй ихээхэн баримтууд данс хэлбэртэй байдаг. Данс нь дотроо “хуулга данс”, “эр төөлүүрийн данс”, ”алба тэгшитгэсэн данс”, захиат хэргийн данс, гаалийн чандаа гэсэн төрлүүдтэй байдаг. 
Албан бичиг зохиож, хэрэг хөтөлдөг газар бүхэн гаднаас ирсэн, гадагш явуулсан бичгийг жигд хэмжээний /28х28см/ цаасан дээр үг үсгийн зөрөөгүй хуулбарлан бичиж, түүнийгээ хавтаслан үдэж хадгалсныг хуулга данс гэх ба энэ нь дотроо ирсэн бичгийн хуулга данс, явуулсан бичгийг хуулга данс гэж ангилдаг. Ийнхүү ирсэн явуулсан бичгийг хуулбарлан бичихийг дансаа хэвтүүлэх гэж нарлэдэг байсан ба архивын баримтуудад ийм үг элбэг тохиолддог. 
Эр төөлүүрийн данс гэдэг нь нэг ѐсондоо цэргийн насны эрчүүдийн бүртгэл, алба тэгшитгэсэн данс нь албан татвар, өр авлагын бүргэл, захиат хэргийн данс гэдэг нь жасаанд суугчид бие биедээ хүлээлгэн өгсөн, ойрын хугацаанд хэлэлцэн шийдвэрлэвэл зохих баримт бичгүүдийн бүртгэл юм. Харин гаалийн чандаа гэдэг нь худалдаачдаас, хураасан зүйлсийг нэгтгэн бичсэн дансны нэг төрөл ажээ. 
Дансны нүүрний хэмжээ ихэвчлэн 30х30 см, 28х28 см ба харин зузааны хэмжээ нь хуулбарласан баримтын хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байдаг. Зарим байгууллагын 4 улирлын хуулга данс 1м хүртэл зузаантай байсан байна. Хуулга дансыг даавуун хавтсаар хавтаслаж, сураар үдсэн байдаг 
Өргөх цэс: Доод байгууллагаас дээд байгууллагад хүн ам, хүрэнгэ хогшил, цэрэг өртөө, харуулын байдал, малын тоо бүртгэл зэрэг асуудлаар сар, улирал, жилээр гарган мэдүүлдэг дэлгэрнгүй ба хураангуй мэдээг өргөх цэс гэдэг байсан байна. Өргөх цэсийг нугалбар бичгийн адил үйлдэх ба ялгаатай нь сугыг нь нийлүүлэн үддэг байсан ажээ. Энэ нь уг баримтанд өөр бичиг орох, солигдох,
үрэгдэх зэргээс хамгаалах зорилготой ажээ. Өргөх цэс нугалбар бичиг нугалаагаар эвхдэг ба зузаан нь мэдээлж байгаа асуудлын цараас шалтгаалан янз бүр байна. Өргөх цэс нь одоогийн (төлөвлөгөө тайлан) 
Гэрийн үеийн бичиг : өвөг дээдэс удам угсаа, ураг төрлөө улируулан жагсаан бичэг, угийн түүх юм. Үүнийг цаасан ба даавуун дээр үйлддэг байсан. Үндэсний төв архивт гол төлөв ноѐд, тайж нарын гэрийн үеийн бичиг хадгалагддаг бөгөөд хамгийн том нь Сэцэн хан аймгийн гэрийн үеийн бичиг юм. Сэцэн хан Шолой /1577-1652/-оос хойшхи үеийн, түүний удмын 13 үеийн 11966 хөвгүүний нэрийг 5х5 м-ийн дүгрэг цагаан даавуун дээр, голоос нь нар байдлаар цацруулан, машинд хичээнгүйлэн бичсэн байдаг. Эрдэмтэд түүнийг өөр өөр цаасан дээр бичигдсэн угийн түүхийг нэг юмуу 2 бичээч нэгтгэн, хуулж бичсэн гэж үздэг. Эл бичмэлийг бичих журам бол дээш доош алд илүү, өргөн тийшээ тохой илүү цагаан өнгийн гөлөнгөр гэдэг хятад эдлэл дээр хөндлөн тийш улаан үе залгажилж буйг илэрхий бичнэ. Энэ нь ноѐд, тайж нарын угсаа язгуур удмын түүх ажээ. Мөнхүү бичмэл үйлдэхдээ ноѐд ба хамжлага бүхий тайж нарыг нэгэн анги, хамжлаггүй харьяат гэдэг хохь тайж нарын гэрийн үеийн бичмэлийн тусгай бичнэ гээд мөн Хөвүүнтэй бол түүний нэгдүгээр, хоѐрдугаар, гуравдугаар, дөрөвдүгээр хөвүүн гэж бичх ба бас түүний их, бага авга дүү нар хэдэн хөвүүнтэй бол өмнө дурдсан ѐсоор үе салааг хянаж үргэлжлүүлэн бичнэ. Нэг үеийг алдаж бичвэл хичнээн хуудас бичивч цөм буруу болж засагдана.
Үхсэн хүнийг хар бэхээр, амьд хүнийг улаан бэхээр ялгаж бичнэ. 
Ургийн бичгийг нар байдлаар цацруулж бичих, мод байдлаар цувуулж бичих гээд төрөл бүрийн аргаар үйлдсэн байдаг. Харин түүнд, эрэгтэй хүүхдүүдийг тэмдэглэдэг байсан ба угсаа залгамжилсан, үе баларсан /угсаа залгамжлах хүү байхгүй байсан бол ийнхүү бичдэг зэргийг нь өнгөөр ялган салгаж тэмдэглэсэн зэрэг нийтлэг зүйл ажиглагддаг. 
. 
Зураг цэс буюу газрын зураг: энэ нь монгол хил, олон аймаг, хошуу, шавь, өртөө харуулын нутгийн зураг юм. Үүнийг тухайн үеийн хэрэгцээнд тулгуурлан том, жижиг хэмжээгээр үйлдсэн байх боловч, ихэвчлэн 2х2х10м цаас ба даавуун дээр хийсэн байна. Үйлдсэн аргын хувьд харилцан ялгаатай боловч бүх зураг цэс дэр: Зүг чигийг тэмдэглэсэн Газар нутаг, уул овоо, булаг шанд, ой мод, тал хээр, говь манхан зэргийг нэг бүрчлэн тэмдэглэж, нэрийг нь бичсэн Худаг ус, гол мөрөн, булаг шандыг цэнхрээр, ой модыг ногооноор уул талыг шар ба ногооноор гх мэтээр өнгө ялган зурсан Өртөө, овоо, харуулыг ялгаатай тэмдэглэсэн Суурин газрууд, сүм хийдийг зурж дүрсэлсэн зэрэг нийтлэг зүйлүүд байдаг. 
Улсын хэмжэнд нэгтгэн үйлдсэн зураг цэс одоогоор олдоогүй байна.
Гэрээс гарсан тэмдэгт бичиг /гэрээс гарсан бичиг/: сүм хийдэд шавилан сууж байсан лам нарт олгож байсан ба түүнд уг лам нарын нас, угсаа гарал язгуур нутаг, мяндаг тушаал, суусан сүмийн нэр зэргийг тодорхойлон бичдэг байсан байна. 
Шавийн гонзгор: эрдэнэшанздовын яам /хүрээний их шавийн газар/-д сүм, хийд, шавь, ардаас хураан татварлах зүйлийн тоо, дансыг нугалбар бичгийн босоо өндрөөс бараг 2 дахин өндөр цаасан дээр бичиж, нугалж эвхээд түүний дээд талыг нүхэлж, тусгай бэлтгэсэн төмөр дэгээ, сэнжинд өлгөж хадгалдаг байсныг ийнхүү нэрлэж байжээ. 
Хуйлсан бичиг: дээрхээс гадна албан татвар, өр авлагын цэс бүртгэлд хүрээний их сангийн тэмдэг гэдэг тусгай хээ зураг бүхий нүүр тэмдэг дарж, тэдгэр цэс бүртгэлээ олноор нь залган нааж, урт хуудас болгон бичгийн эх буюу зүүн гар талаас эхэлж хуйлан эввхээд гадуур нь тусгай цаасаар бүслэн, тэрхүү цаасан дээрээ уг бичгийн утга агуулга, он цагийг бичдэг байсан бөгөөд үүнийг хуйлсан бичиг хэмээн нэрлэдэг байсан байна. Зарим тийм бичиг нь 40-50м урттай байсан учир нилээд бүдүүн хуйлаас болдог байжээ.

More Related Content

What's hot

монгол улсын төрийн сүлд
монгол улсын төрийн сүлдмонгол улсын төрийн сүлд
монгол улсын төрийн сүлдBurenjargal Bat-Orshikh
 
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар.
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа,  дипломат ёсны уламжлалын талаар.Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа,  дипломат ёсны уламжлалын талаар.
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар.tolya_08
 
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àтөрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àBayarmaa Nymtsooj
 
8 r angi ertnii turt ulsuud 2011.10.12 enkhtuya
8 r angi ertnii turt ulsuud  2011.10.12 enkhtuya8 r angi ertnii turt ulsuud  2011.10.12 enkhtuya
8 r angi ertnii turt ulsuud 2011.10.12 enkhtuyaBatsaihan Tomormonh
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1MoAltantuya
 
Монгол төрийн бэлгэдэл
Монгол төрийн бэлгэдэлМонгол төрийн бэлгэдэл
Монгол төрийн бэлгэдэлzulalazu
 
эрх зүйн хөгжил Pre
эрх зүйн хөгжил Preэрх зүйн хөгжил Pre
эрх зүйн хөгжил Pregbd01
 
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь П. Эрдэнэсайхан
 
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалжэртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалжOnon Battsengel
 
Harhorum hot
Harhorum hotHarhorum hot
Harhorum hotTsatsral
 
монголын түүх
монголын  түүхмонголын  түүх
монголын түүхbee Bear
 
3 эртний төрт улсууд
3 эртний төрт улсууд3 эртний төрт улсууд
3 эртний төрт улсуудAriuntulga Byambadorj
 

What's hot (16)

монгол улсын төрийн сүлд
монгол улсын төрийн сүлдмонгол улсын төрийн сүлд
монгол улсын төрийн сүлд
 
юань гүрэн
юань гүрэнюань гүрэн
юань гүрэн
 
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар.
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа,  дипломат ёсны уламжлалын талаар.Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа,  дипломат ёсны уламжлалын талаар.
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар.
 
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àтөрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
 
8 r angi ertnii turt ulsuud 2011.10.12 enkhtuya
8 r angi ertnii turt ulsuud  2011.10.12 enkhtuya8 r angi ertnii turt ulsuud  2011.10.12 enkhtuya
8 r angi ertnii turt ulsuud 2011.10.12 enkhtuya
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
 
Монгол төрийн бэлгэдэл
Монгол төрийн бэлгэдэлМонгол төрийн бэлгэдэл
Монгол төрийн бэлгэдэл
 
эрх зүйн хөгжил Pre
эрх зүйн хөгжил Preэрх зүйн хөгжил Pre
эрх зүйн хөгжил Pre
 
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
 
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалжэртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
 
Hunnu
HunnuHunnu
Hunnu
 
Harhorum hot
Harhorum hotHarhorum hot
Harhorum hot
 
Mongolin tur erh zuin tuuh lekts.unenchimeg
Mongolin tur erh zuin tuuh lekts.unenchimegMongolin tur erh zuin tuuh lekts.unenchimeg
Mongolin tur erh zuin tuuh lekts.unenchimeg
 
жужан улс(мэ333 555)
жужан улс(мэ333 555)жужан улс(мэ333 555)
жужан улс(мэ333 555)
 
монголын түүх
монголын  түүхмонголын  түүх
монголын түүх
 
3 эртний төрт улсууд
3 эртний төрт улсууд3 эртний төрт улсууд
3 эртний төрт улсууд
 

Viewers also liked (13)

Lesson3
Lesson3Lesson3
Lesson3
 
Lesson№1
Lesson№1Lesson№1
Lesson№1
 
Lesson9
Lesson9Lesson9
Lesson9
 
Lesson8
Lesson8Lesson8
Lesson8
 
Lesson6
Lesson6Lesson6
Lesson6
 
тахх чадамжийн төлөвлөгөө
тахх чадамжийн төлөвлөгөөтахх чадамжийн төлөвлөгөө
тахх чадамжийн төлөвлөгөө
 
компьютерийн хэрэглээ хичээлийн хөтөлбөр
компьютерийн хэрэглээ хичээлийн хөтөлбөркомпьютерийн хэрэглээ хичээлийн хөтөлбөр
компьютерийн хэрэглээ хичээлийн хөтөлбөр
 
School alban hereg
School alban heregSchool alban hereg
School alban hereg
 
Lesson7
Lesson7Lesson7
Lesson7
 
Компьютерийн сүлжээ
Компьютерийн сүлжээКомпьютерийн сүлжээ
Компьютерийн сүлжээ
 
5 р ангийн тест
5 р ангийн тест5 р ангийн тест
5 р ангийн тест
 
мэдээллийн технологи 1 тест
мэдээллийн технологи 1 тестмэдээллийн технологи 1 тест
мэдээллийн технологи 1 тест
 
Test
TestTest
Test
 

Similar to Lesson2

Undesnii_bichig_usgiin_bayart_zoriulsan_sanamj_uguh_nomzui
Undesnii_bichig_usgiin_bayart_zoriulsan_sanamj_uguh_nomzuiUndesnii_bichig_usgiin_bayart_zoriulsan_sanamj_uguh_nomzui
Undesnii_bichig_usgiin_bayart_zoriulsan_sanamj_uguh_nomzuiUuganbayar Uuganaa
 
Tuuh soyoloo deedley
Tuuh soyoloo deedleyTuuh soyoloo deedley
Tuuh soyoloo deedleyduya0809
 
бичиг үсэг.pptx
бичиг үсэг.pptxбичиг үсэг.pptx
бичиг үсэг.pptxEnkh Tseba
 
монголын нууц товчоо ба олон улсын харилцаа
монголын нууц товчоо ба олон улсын харилцаамонголын нууц товчоо ба олон улсын харилцаа
монголын нууц товчоо ба олон улсын харилцааBatsaikhan Enkhzul
 
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5Sainbuyn Baagii
 
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийхСэтгэмж Цогцолбор Сургууль
 
Монголын
Монголын Монголын
Монголын ekv0320
 
үсэг бичгийн үүсэл гарал
үсэг бичгийн үүсэл гаралүсэг бичгийн үүсэл гарал
үсэг бичгийн үүсэл гаралUkos Erised
 
Угийн бичиг
Угийн бичигУгийн бичиг
Угийн бичигdolugen
 
Манжийн дарлал дахь Монгол
Манжийн дарлал дахь Монгол Манжийн дарлал дахь Монгол
Манжийн дарлал дахь Монгол ekv0320
 
өлзий9
өлзий9өлзий9
өлзий9ulzii-75
 
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухайМонгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухайNational University Of Mongolia
 
Lekz 8 манж чин гүрний үеийн монгол
Lekz 8 манж чин гүрний үеийн монголLekz 8 манж чин гүрний үеийн монгол
Lekz 8 манж чин гүрний үеийн монголAriuntulga Byambadorj
 

Similar to Lesson2 (20)

Undesnii_bichig_usgiin_bayart_zoriulsan_sanamj_uguh_nomzui
Undesnii_bichig_usgiin_bayart_zoriulsan_sanamj_uguh_nomzuiUndesnii_bichig_usgiin_bayart_zoriulsan_sanamj_uguh_nomzui
Undesnii_bichig_usgiin_bayart_zoriulsan_sanamj_uguh_nomzui
 
Tuuh soyoloo deedley
Tuuh soyoloo deedleyTuuh soyoloo deedley
Tuuh soyoloo deedley
 
бичиг үсэг.pptx
бичиг үсэг.pptxбичиг үсэг.pptx
бичиг үсэг.pptx
 
монголын нууц товчоо ба олон улсын харилцаа
монголын нууц товчоо ба олон улсын харилцаамонголын нууц товчоо ба олон улсын харилцаа
монголын нууц товчоо ба олон улсын харилцаа
 
юань улсын соёл
юань улсын соёлюань улсын соёл
юань улсын соёл
 
Lecture 1 a
Lecture 1 aLecture 1 a
Lecture 1 a
 
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
 
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
 
Монголын
Монголын Монголын
Монголын
 
History
HistoryHistory
History
 
үсэг бичгийн үүсэл гарал
үсэг бичгийн үүсэл гаралүсэг бичгийн үүсэл гарал
үсэг бичгийн үүсэл гарал
 
Угийн бичиг
Угийн бичигУгийн бичиг
Угийн бичиг
 
Манжийн дарлал дахь Монгол
Манжийн дарлал дахь Монгол Манжийн дарлал дахь Монгол
Манжийн дарлал дахь Монгол
 
өлзий9
өлзий9өлзий9
өлзий9
 
өлзий9
өлзий9өлзий9
өлзий9
 
өлзий9
өлзий9өлзий9
өлзий9
 
өлзий9
өлзий9өлзий9
өлзий9
 
өлзий9
өлзий9өлзий9
өлзий9
 
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухайМонгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
 
Lekz 8 манж чин гүрний үеийн монгол
Lekz 8 манж чин гүрний үеийн монголLekz 8 манж чин гүрний үеийн монгол
Lekz 8 манж чин гүрний үеийн монгол
 

Lesson2

  • 1. АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ Баримт бичиг гэдэг бол төр улс нийгмийн болон хувийн үйл явдал үзэгдэл юмсыг тэмдэглэн мөнхжүүлэх арга хэрэгсэл юм. Монгол улс өөрийн гэсэн түүхтэй бичиг соѐлын уламжлалтай байсныг өнөөгийн түүхэн баримт гэрчилж байдаг. XIII- XX зууны эхэн үе хүртэл албан бичгийн ѐс жаяг үргэлжиж ирсэн.XVII зууны үеэс баримт бичиг нь данс хараа гэдэг нэртэй архивт хадгалагдаж ирсэн.XVIII зууны үеэс төр ѐсны албан баримт бичгийг зохион бүрдүүлэн ажиллаж байна.XIII –XIV зууны үеийн албан бичгийн дурсгалууд 1246 онд Гүег хаанаас Ромбын папад явуулсан албан бичиг, Ил хаан Аргунаас 1289 онд Францын хаан Филипп- д илгээсэн захидлаас Монголчууд баримт бичиг зохиож бүрдүүлэх, боловсруулах талаар тогтсон ѐс горимтой байсныг харж болно. Тухайлбал мөр тэтгэх буюу өргөх, бичвэрийг цаасан дээр байрлуулж бичих, мөр хоорондыг зайг нарийн тохируулах, тамга тэмдэг дарах зэрэг журам нь энэ үед тогтсон байсан ба XX зууны эхэн үе хүртэл уламжлагдан ирсэн. Энэ үеэс эхлэн хүндэтгэсэн үгийг толгойноос дээш үг үсгээр мөр тэтгэж бичих. Бичгий байрлалыг зөв тохируулах тамга тэмдэг дарах нарийн дэг журмыг МЭ үе хүртэл үргэлжүүлсэн түүхтэй. Монголчууд XVII- XX зууны үед муутуу цаасан дээр хулсан үзгээр бичиж байсан. (муутуу) цаасаа 3 үндсэн хэсэгт хуваана. 1. Хонин 2. Морин 3. Тайлан Энэ нь одоо үед 1. Хонин – толгой хэсэг 2. Морин – Бичвэр хэсэг 3. Тайлан – Баталгааны хэсэг Албан бичигт толгой хэсэгт өргөх, айлтгах, тушаах, явуулах бичиг гэж ангилан бичдэг байсан. Баримт бичгийг зориулатын хувьд дараах хэд хэдэн төрөлд хуваадаг. 1. Нугалбар бичиг 2. Данс 3. Өргөх бичиг 4. Гэрийн үеийн бичиг 5. Гэрээс гарсан бичиг 6. Зураг цэс гэж ангилна. Нугалбар бичиг нь бол байгууллага хүмүүс хооронд харилцах албан бичиг бөгөөд нугалбар
  • 2. бичгийн эх буюу зүүн талаас баруун гар тийш нь дундажаар 10 см хэмжээгээр ар өвөр талруу жигдхэн нугалсан байна. Нугалбар бичгийн уртын хэмжээ нь тухайн бичгийн агууллагаас хамаарч харилцан адилгүй байдаг. Нугалбар бичиг үйлдэн боловсруулахын тулд урьдчилан цаасаа хэмжиж тохируулах шугамдах тамга тэмдэг бичгийн нүүр, гуу зэргийн газрын зайг нарийвчлан гаргадаг байсан. Бичгийн өвөр талд гарсан нугалааг хамар, ар талд гарсан нугалааг суга гэж нэрлэдэг байжээ. Оны хуучин цолыг халж, “Олноо өргөгдсөн” болгосон тухай аймаг, хошуудад тушаан явуулсан бичиг. 1991 он Нугалбарын нугалаас буюу хамар, сугыг урьдчилан нарийн тохируулснаар үг, үсэг нугалаасанд орж эвхэгддэггүй, бичгийн, нүүр гуу, тамга, тэмдэг, он, цаг, хаяг зэргийг тохиромжтойгоор байрлуулах бололцоотой болгодог байжээ. Нугалбарын өндөр нь 24-25 см, нугалаасын өргөн нь 10-24 орчим см, уртын хэмжээ харилцан адилгүй, нэг хэсэг нь 15-20 см байхад зарим нь 30, 40, 70м хүртэл урттай байдаг. Архивын баримтаас үзвэл, XVIII зуун сүүл үеэс эхлэн цаасны нугалбарын өргөнөөс нилээд хасч, нарийсган, албан баримт бичигт хэрэглэгдэх цаасны хэмжээг шинэчлэн тогтоосон байна. Албан бичгээ нугалбарласан байдал нь тухайн үеийн бичиг хэргийн хөтлөлт, хадгалалт хамгаалалтанд нилээд зохицсон хэмээн эрдэмтэн Г.Норовсамбуу гуай бичжээ. Данс Үндэсний төв архивт хадгалагдаж буй ихээхэн баримтууд данс хэлбэртэй байдаг. Данс нь дотроо “хуулга данс”, “эр төөлүүрийн данс”, ”алба тэгшитгэсэн данс”, захиат хэргийн данс, гаалийн чандаа гэсэн төрлүүдтэй байдаг. Албан бичиг зохиож, хэрэг хөтөлдөг газар бүхэн гаднаас ирсэн, гадагш явуулсан бичгийг жигд хэмжээний /28х28см/ цаасан дээр үг үсгийн зөрөөгүй хуулбарлан бичиж, түүнийгээ хавтаслан үдэж хадгалсныг хуулга данс гэх ба энэ нь дотроо ирсэн бичгийн хуулга данс, явуулсан бичгийг хуулга данс гэж ангилдаг. Ийнхүү ирсэн явуулсан бичгийг хуулбарлан бичихийг дансаа хэвтүүлэх гэж нарлэдэг байсан ба архивын баримтуудад ийм үг элбэг тохиолддог. Эр төөлүүрийн данс гэдэг нь нэг ѐсондоо цэргийн насны эрчүүдийн бүртгэл, алба тэгшитгэсэн данс нь албан татвар, өр авлагын бүргэл, захиат хэргийн данс гэдэг нь жасаанд суугчид бие биедээ хүлээлгэн өгсөн, ойрын хугацаанд хэлэлцэн шийдвэрлэвэл зохих баримт бичгүүдийн бүртгэл юм. Харин гаалийн чандаа гэдэг нь худалдаачдаас, хураасан зүйлсийг нэгтгэн бичсэн дансны нэг төрөл ажээ. Дансны нүүрний хэмжээ ихэвчлэн 30х30 см, 28х28 см ба харин зузааны хэмжээ нь хуулбарласан баримтын хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байдаг. Зарим байгууллагын 4 улирлын хуулга данс 1м хүртэл зузаантай байсан байна. Хуулга дансыг даавуун хавтсаар хавтаслаж, сураар үдсэн байдаг Өргөх цэс: Доод байгууллагаас дээд байгууллагад хүн ам, хүрэнгэ хогшил, цэрэг өртөө, харуулын байдал, малын тоо бүртгэл зэрэг асуудлаар сар, улирал, жилээр гарган мэдүүлдэг дэлгэрнгүй ба хураангуй мэдээг өргөх цэс гэдэг байсан байна. Өргөх цэсийг нугалбар бичгийн адил үйлдэх ба ялгаатай нь сугыг нь нийлүүлэн үддэг байсан ажээ. Энэ нь уг баримтанд өөр бичиг орох, солигдох,
  • 3. үрэгдэх зэргээс хамгаалах зорилготой ажээ. Өргөх цэс нугалбар бичиг нугалаагаар эвхдэг ба зузаан нь мэдээлж байгаа асуудлын цараас шалтгаалан янз бүр байна. Өргөх цэс нь одоогийн (төлөвлөгөө тайлан) Гэрийн үеийн бичиг : өвөг дээдэс удам угсаа, ураг төрлөө улируулан жагсаан бичэг, угийн түүх юм. Үүнийг цаасан ба даавуун дээр үйлддэг байсан. Үндэсний төв архивт гол төлөв ноѐд, тайж нарын гэрийн үеийн бичиг хадгалагддаг бөгөөд хамгийн том нь Сэцэн хан аймгийн гэрийн үеийн бичиг юм. Сэцэн хан Шолой /1577-1652/-оос хойшхи үеийн, түүний удмын 13 үеийн 11966 хөвгүүний нэрийг 5х5 м-ийн дүгрэг цагаан даавуун дээр, голоос нь нар байдлаар цацруулан, машинд хичээнгүйлэн бичсэн байдаг. Эрдэмтэд түүнийг өөр өөр цаасан дээр бичигдсэн угийн түүхийг нэг юмуу 2 бичээч нэгтгэн, хуулж бичсэн гэж үздэг. Эл бичмэлийг бичих журам бол дээш доош алд илүү, өргөн тийшээ тохой илүү цагаан өнгийн гөлөнгөр гэдэг хятад эдлэл дээр хөндлөн тийш улаан үе залгажилж буйг илэрхий бичнэ. Энэ нь ноѐд, тайж нарын угсаа язгуур удмын түүх ажээ. Мөнхүү бичмэл үйлдэхдээ ноѐд ба хамжлага бүхий тайж нарыг нэгэн анги, хамжлаггүй харьяат гэдэг хохь тайж нарын гэрийн үеийн бичмэлийн тусгай бичнэ гээд мөн Хөвүүнтэй бол түүний нэгдүгээр, хоѐрдугаар, гуравдугаар, дөрөвдүгээр хөвүүн гэж бичх ба бас түүний их, бага авга дүү нар хэдэн хөвүүнтэй бол өмнө дурдсан ѐсоор үе салааг хянаж үргэлжлүүлэн бичнэ. Нэг үеийг алдаж бичвэл хичнээн хуудас бичивч цөм буруу болж засагдана.
  • 4. Үхсэн хүнийг хар бэхээр, амьд хүнийг улаан бэхээр ялгаж бичнэ. Ургийн бичгийг нар байдлаар цацруулж бичих, мод байдлаар цувуулж бичих гээд төрөл бүрийн аргаар үйлдсэн байдаг. Харин түүнд, эрэгтэй хүүхдүүдийг тэмдэглэдэг байсан ба угсаа залгамжилсан, үе баларсан /угсаа залгамжлах хүү байхгүй байсан бол ийнхүү бичдэг зэргийг нь өнгөөр ялган салгаж тэмдэглэсэн зэрэг нийтлэг зүйл ажиглагддаг. . Зураг цэс буюу газрын зураг: энэ нь монгол хил, олон аймаг, хошуу, шавь, өртөө харуулын нутгийн зураг юм. Үүнийг тухайн үеийн хэрэгцээнд тулгуурлан том, жижиг хэмжээгээр үйлдсэн байх боловч, ихэвчлэн 2х2х10м цаас ба даавуун дээр хийсэн байна. Үйлдсэн аргын хувьд харилцан ялгаатай боловч бүх зураг цэс дэр: Зүг чигийг тэмдэглэсэн Газар нутаг, уул овоо, булаг шанд, ой мод, тал хээр, говь манхан зэргийг нэг бүрчлэн тэмдэглэж, нэрийг нь бичсэн Худаг ус, гол мөрөн, булаг шандыг цэнхрээр, ой модыг ногооноор уул талыг шар ба ногооноор гх мэтээр өнгө ялган зурсан Өртөө, овоо, харуулыг ялгаатай тэмдэглэсэн Суурин газрууд, сүм хийдийг зурж дүрсэлсэн зэрэг нийтлэг зүйлүүд байдаг. Улсын хэмжэнд нэгтгэн үйлдсэн зураг цэс одоогоор олдоогүй байна.
  • 5. Гэрээс гарсан тэмдэгт бичиг /гэрээс гарсан бичиг/: сүм хийдэд шавилан сууж байсан лам нарт олгож байсан ба түүнд уг лам нарын нас, угсаа гарал язгуур нутаг, мяндаг тушаал, суусан сүмийн нэр зэргийг тодорхойлон бичдэг байсан байна. Шавийн гонзгор: эрдэнэшанздовын яам /хүрээний их шавийн газар/-д сүм, хийд, шавь, ардаас хураан татварлах зүйлийн тоо, дансыг нугалбар бичгийн босоо өндрөөс бараг 2 дахин өндөр цаасан дээр бичиж, нугалж эвхээд түүний дээд талыг нүхэлж, тусгай бэлтгэсэн төмөр дэгээ, сэнжинд өлгөж хадгалдаг байсныг ийнхүү нэрлэж байжээ. Хуйлсан бичиг: дээрхээс гадна албан татвар, өр авлагын цэс бүртгэлд хүрээний их сангийн тэмдэг гэдэг тусгай хээ зураг бүхий нүүр тэмдэг дарж, тэдгэр цэс бүртгэлээ олноор нь залган нааж, урт хуудас болгон бичгийн эх буюу зүүн гар талаас эхэлж хуйлан эввхээд гадуур нь тусгай цаасаар бүслэн, тэрхүү цаасан дээрээ уг бичгийн утга агуулга, он цагийг бичдэг байсан бөгөөд үүнийг хуйлсан бичиг хэмээн нэрлэдэг байсан байна. Зарим тийм бичиг нь 40-50м урттай байсан учир нилээд бүдүүн хуйлаас болдог байжээ.