SlideShare a Scribd company logo
1 of 29
Download to read offline
РИЧАРД БАХ
ЖОНАТАН ЛИВИНГСТОН ХЭМЭЭХ ЦАХЛАЙ
www.kiebooks.com
Бидний хэний маань ч дотор амьдарч буй, зохиомол бус Жонатан цахлайд зориулав.
Тэргүүн хэсэг
Өглөө болж идэрхэн нар, намуухан далай дээр тусч, гэрэл, туяа нь бяцхан давалгаануудтай
наадан бүжиглэнэ. Эргээс нэг бээрийн зайтай хөвж буй усан онгоцноос дотроо идэш
өгөөштэй тор хаяж загас барих гэж байна гэсэн мэдээ нүд ирмэх зуур өглөөний хоолоо идэх
гэж байсан Сүрэг цахлайн сонорт хүрчээ. Тэр дорхиноо мянга мянган цахлай агаарт хөөрч,
усан онгоцыг тойрон үймж, авхаалж самбаа, арга залийг уралдуулан, бор ходоодоо борлуулна.
Ингэж хорвоогийн бас нэг зовлонт өдөр эхлэв.
Гэтэл усан онгоц, хуурай газраас хол орших тэнгэр огторгуйд Жонатан Ливингстон нэртэй
цахлай ганцаараа нисэн дүүлж бэлтгэл сургууль хийж байв. Зуун тохой хэртээ өндөрт
дүүлснээ гэдсэн дороо хумьсан хоёр хөлөө сул унжуулж, хушуугаа өөд нь өргөж, нум лугаа
адил тахир хоёр далавчаа урагш нь сунгаж, хамаг бие нь айхтар өвдсөн ч тэвчиж, ийм
байдалтайгаар нэг хэсэг нисэхийг хичээх ажээ. Урагш нь сунгасан хоёр далавч нь хурдыг нь
сааруулжээ. Одоо ийм удаан нисэхэд, салхи чихнийх нь дэргэдүүр дуулдахтай үгүйтэй
сэрчигнэн, доор нь цэнхэртэн харагдах далай огт хөдлөхөө больсон мэт санагдана. Нүдэнд нь
гал ассаыг харвал нэгэн зүйл рүү бүх бие сэтгэлээрээ тэмүүлсэн нь илэрхий. Амьсгалаа
хорьж далавчаа дөнгөж... ердөө л хоёр хуруу хэртэй хумив. Тэр дороо өд сөд нь сөрвийж хурд
нь саарсаар... цахлай доош уналаа.
Уг нь цахлайнууд нисч байхдаа элдвийн юм боддоггүй, хурдаа сааруулдаггүйг та бид цугаара
мэднэ. Агаарт нисч яваад зогсчихно гэдэг цахлайд хамгийн муухай гутамшиг, хамгийн дээд
зэргийн бузар булай явдал юм. Гэвч ичихийг умартаж, далавчаа дахин дахин хумьж нисч
байхдаа хурдаа сааруулан байн байн доош унаж буй Жонатан Ливингстон бол жирийн шувуу
биш байжээ. Олонхи цахлай, нисэхийн тухайд гэвэл зөвхөн эргээс хоолтой газар хүртэл,
тэндээс эргэж эрэг хүртэл яаж нисэх вэ хэмээх хамгийн энгийн зүйлээс өөр юу ч мэдэхийг
хүсдэггүй. Ихэнх цахлай хамгийн чухал нь хоол гэж боддог. Харин энэ цахлай нисэхийг
эрхэмлэн чухалчилж хоолыг үл тооно. Энэ дэлхийд Жонатан Ливингстоны хамгийн дуртай
юм нь нисэх байжээ. Гэвч энэхүү эрдэм хүслийг нь бусад шувуу үл ойшоодог юм байна
гэдгийг мэджээ. Тэр битгий хэл эцэг эх нь хүртэл Жонатаныг өдөржин сүргээсээ тасархай
ганцаараа хол явж дахин дахин өөрийгөө туршиж усны гадаргууг шүргэн алдан дүүлэхийг
харж санаа сэтгэлээ зовоох ажээ.
Жонатан, чухам яагаад дэлгэсэн далавчных нь хагастай тэнцэх өндөрт нисч байхад бараг хүч
зарцуулахгүй ч гэсэн агаарт удаан тогтож болдог вэ гэдгийг ойлгохгүй байв. Тэрбээр хурдаа
аажмаар сааруулсаар, хоёр хөлөө би?ндээ наасаар усан дээр буухад бусад шувуудын буухтай
адил ус цацагдахгүй бөгөөд харин усны гадаргуу дээр урт гээчийн хөөсөн мөр гарах ажээ.
Тэр мөр, хэдийгээр
Жонатан усны гадаргуу элгээрээ шүргэх боловч хөлөө хумьсан хэвээр цээжээрэ ус ярж эхлэх
яг тэр цэгээс эхлэнэ. Харин тэрбээр хуурай газар дээр хөлөө биенээсээ салгалгүй
жингүйдэж, элгээрээ газар шүргэн шүргэсээр бууж элсэн дээр үлдээсэн мөрийнхөө уртыг
алхаагаараа хэмжиж эхлэхэд эцэг эх нь бүүр ч их санаа зовох аж. Ээж нь асуусан нь:
"Жон минь дээ, яагаад чи бид нартай адил биеэ авч явж чаддаггүй юм бэ? Яахав, Хотон
шувуу, Халуу мэргэн шувууд л агаар мандалд дүүлж яваг л даа. Яагаад чи юу ч идэхгүй байна
вэ? Хүү минь, чамаас яс арьс хоёр л үлдсэн байна шүү дээ." "Яах вэ ээж минь, яс арьс хоёр
үлдсэн байг. Би агаарт яаж нисч чаддаг, яаж нисч чаддаггүйгээ мэдэхийг хүсч байна. Өөр юу
ч надад хэрэггүй." Эцэг нь хүүдээ хандан үл уцаарлан хэлсэн нь:
"Жонатан минь, чи сонс. Өвөл хаяанд иржээ. Удахгүй загас агнуурын онгоцууд улам ховор
үзэгдэх болно. Усны бараг гадаргуу дээр хөвж байгаа загас жараахайнууд цөмөөрөө усны
гүнийг бараадна шүү. Хэрэв чи заавал юм сурч мэдэхийг хүсч байгаа бол иддэг хоолоо судал,
тэр хоолоо яаж олох аргаа судал. Нисэх гэдэг яах аргагүй сайхан хэрэг. Гэхдээ ниссэнээр
цадахгүй шүү дээ. Чи нисэхийн тулд нисч чаддаг бус харин хоолоо олж идэхийн тулд нисдэг
юм гэдгээ санаж яв."
Жонатан дуугүй толгой дохив. Хэдэн өдөр бусадтайгаа ижилхэн байх гэж оролдов. Муухай
чарлаж, хоол булаацалдаж, тааралдсан газраа цахлайнуудтай уралцаж, олдсон загас, талхны
булангийн хойноос усанд шумбаж байлаа. Гэвч өөдтэй юм ер алга байлаа. "Хэрэг алга. Шал
дэмий юм." хэмээн бодож, арайчүү гэж олсон загасаа араас нь муухай чарлан хөөж явсан эм
цахлайд чулуудаж өгөв. Тэгээд бодсон нь: "Хайран цаг. Энэ цагаа нисч сурахад зориулсан бол
сайхнаа. Мэдье гэсэн юм уул шиг их байдаг, гэтэл би ингээд явж байдаг."
Ингээд Жонатан дахин сүргээсээ тасарч холын хол далайд гарчээ. Өлсөх нь үнэн, гэхдээ
шинийг мэдье гэсэн хүслэн нь илүү учраас зүрх сэтгэл нь баяр баясгалангаар дүүрэн.
Нисэхийн хурдыг судалж долоохон хоногийн дотор, хурд гэж чухам юу болохын талаар энэ
дэлхий дээр байдаг хамгийн хурдан цахлайнаас илүү мэддэг болжээ. Далайн гадаргуугаас
мянган тохой хэртээ өндөрт дүүлснээ далавчаа улам хүчтэй дэвж эгц доошоо ниссэнээ яагаад
цахлай шувууд доошоо нисэхдээ далавчаа хумьдагийн учрыг ойлгов. Зургаан хормын дараа,
цагт далан бээрийн хурдтай нисэх боловч ийм үед далавчаа дэвэхэд бие нь тогтворгүй болох
ажээ. Хичнээн ч оролдоод нэмэргүй. Яаж ч хичээж, яаж ч хушуугаа зуусан хурд нь
нэмэгдмэгц агаарт биеэ удирдаж чадахаа больж байлаа. Дахин мянган тохой хэртээ өндөрт
дүүлж гарлаа. Хүчээ шавхан урагша ухасхийж тэр эрчээрээ доошоо нисч улам их хурд авав.
Гэтэл гэнэт яаж ч хүчлэвч зүүн далавчаа дээш нь өргөж чадахаа больж, тэгмэгц өөрийн
эрхгүй тэр тал руугаа хазайв. Тэнцвэрээ олохын тулд баруун далавчаа дэвэхээ болимогц тэр
чигээрээ баруун тийшээ тонгорч сүүл толгой нь хаана байгаа нь мэдэгдэхгүй ямар ч
удирдлагагүй бөмбөг мэт нэг бөөн эргэлдсэн юм доошоо унана. Яаж ч оролдовч далавчаа
дээш нь өргөж чадахгүй байв. Арав дахин оролдож үзэв. Гэвч оролдох бүр цагт далан
бээрийн хурдтай болмогц биеэ удирдах чадваргүй болж эргэлдсээр усанд хаясан чулуу мэт
унана.
Жонатан хамаг өд сөдөө норгосныхоо дараа сая л их хурдтай нисч байгаа нөхцөлд хоёр
далавчаа дэлгэсэн хэвээр нэг л байдалд барих хэрэгтэй, цагт тавин бээрийн хурдтай болтлоо
далавчаа дэвж байгаад хурд нь нэмэгдэхэд хоёр далавчаа нэг байдалд огт хөдөлгөлгүй барих
хэрэгтэй гэж ойлгожээ. Одоо хоёр мянган тохой хэртээ өндөрт гарч сүүлчийн удаа оролдож
үзэхээр шийдэв. Хушуугаа урагш нь сунгаж хоёр далавчаа дэлгэж доошоо нисэв. Цагт тавин
бээрийн хурдтай болмогцоо далавчаа дэвэхээ больжээ. Далавчаа үл хөдөлгөн нэг байдалд
барина гэдэг аймшигтай хэцүү байсан ч тэвчив. Бүхэл бүтэн арван хормын турш цагт ерэн
бээрийн хурдтайгаар харвасан сум лугаа адил хурдан нисчээ. Ийнхүү Жонатан цахлайнуудын
дунд хурдан нисэхийн дээд амжилтыг тогтоолоо!
Гэвч тун удалгүй баяр баясгалан нь замхарчээ. Далавчныхаа байдлыг ялимгүй өөрчлөн
улмаар нисэх чиглэлээ өөрчлөх гэтэл нөгөө ясан гартай, өрөвдөх хайрлахыг мэддэггүй
аймшигт салхи түүнийг эрхэндээ оруулж тааралдсан газраа нүүр нүдгүй балбаж цагт ерэн
бээрийн хурдтайгаар авч нисээд хааш нь л бол хааш нь эргүүлэн тонгоруулах нь биеийг нь
хэдэн арван хэсэг болгон урж тасдаж байна уу гэлтэй. Одоо өөрөө тэнгэрт тэсэрч буй бөмбөг
мэт байлаа. Жонатан цахлай далайн гадаргууд нэлээн ойртсон ч салхитай тэмцэж байснаа
аргагүй хүч дутаж, биеэ салхинд мэдүүлж, хад чулуу лугаа адил хатуу болсон усанд айхтар
хүчтэй уналаа.
Хэр зэрэг удаан хэвтсэнийг мэдэхгүй, нэг мэдэхнээ сэрж ийш тийш харвал тэнгэрт од түгж,
сар гарсан байх бөгөөд өөрөө сарны гэрэлд далайн усанд хөвж байлаа. Салхинд бяц
гуядуулсан хоёр далавчинд нь тугалга зүүсэн мэт хүндэрсэн байв. Гэвч санаж хүссэн нь
бүтсэнгүй гэсэн гашуун бодол түүнээс ч илүү хүнд ачаа болон дээрээс нь дарах аж. Энэ ачаа
доош нь чангаасаар далайн усанд живүүлээсэй, тэгвэл нэг мөр бүх юм дуусна гэж бодов.
Тэгээд усанд живж эхэлтэл дотор нь үл танигдах баргил хоолой дуугарах сонсдов. Түүний
хэлэх нь: "Мэддэг мэх үнэхээр дууслаа. Би бол жирийн цахлай. Би чадах юмаа л хийж чадна.
Хэрэв би нисэхийн тухай бүх юмыг мэдэх ёстой байсан бол жирийн толгойныхоо оронд лав
тооцоолон бодох машинтай төрөх байсан. Хурдан нисч чадах ёстой байсан бол анхнаасаа
харцага лугаа адил богинохон далавчтай төрөх байсан бөгөөд загас биш харин хулгана иддэг
байх ёстой. Миний эцгийн хэлдэг түмэн зөв. Би энэ солиотой хүслээ мартах ёстой. Одоо
гэртээ харьж сүрэгтэйгээ нийлэх хэрэгтэй. Хүч чадал дорой, өрөвдөлтэйхэн цахлай гэдгээ
хүлээн зөвшөөрч цаашид бусадтайгаа адил амьдрахаас илүү зөв юм байхгүй."
Ингэж хэлснээ тэр дуу дуулдахаа болив. Жонатан хэлснийг нь аргагүй хүлээн зөвшөөрөв.
Тэгээд түүний шийдсэн нь: "Шөнийн харанхуйд цахлай шувуу эрэг дээр л сууж байх ёстой.
Би үүнээс хойш бусдаасаа ялгарахаа больё. Ингэснээр хэн хэнд маань сайн болно." Ийнхүү
бодсоноо туйлын ядарч цуцсан шинжтэй, далайн уснаас агаарт хөөрч, гэхдээ өндөрт
дүүлсэнгүй, хүч бараг зарцуулалгүй нисч сурсандаа баярлаж эргийн зүг нислээ."
Тэгснээ түүний бодсон нь: "Үгүй ээ. Би чинь саяхан амьдралаасаа, сурсан мэдсэн бүх
юмнаасаа татгалзсан биш бил үү? Би бол бусадтайгаа ижилхэн жирийн нэг цахлай шувуу,
тэгэхлээр цахлайнуудын нисдэг шиг л нисэх ёстой." Ингэж бодсоноо үлдсэн бүх хүч
тэнхээгээ шавхан арайчүү гэж зуун тохой хэртээ өндөрт хөөрч ар гэр рүүгээ яаран хоёр
далавчаа хүчтэй дэвж гарлаа. Сүрэг цахлайнуудтай адил амьдрах хэрэгтэй хэмээн санаа
шулуудахад мөрөн дээрээс нь бул чулуу аваад хаячихсан юм шиг бие сэтгэл аль аль хөнгөрчээ.
Танин мэдэхийн хөлөгт өөрийгөө аваачиж хүлсэн тэр гинж нь тасарч, сурч мэдэхийн тулд
тэмцэх хэрэггүй, тэмцэх гэдэг хэрэггүй болохоор ялагдана гэдгийг мэдэхгүй амьдрах болжээ.
Элдвийн юм бодож тархи толгойгоо гашилгахгүй, гагцхүү тэртээ хол шөнийн харанхуйг цоо
нэвтлэн гялалзах эргийн гэрлүүдийг зорин нисэх нь юутай сайхан бэ гэдгийг ойлгов.
Гэтэл гэв гэнэт нөгөө түгшүүрт, баргил дуу хоолой дуугарах нь сонсдов. Түүний хэлэх нь:
"Цахлай шувуу хэзээ ч харанхуйд нисдэггүй юм!" Гэвч Жонатан энэ хэлснийг нь сонсох ч
хүсэлгүй байлаа. Түүний бодох нь: Эргэн тойрон нам гүм, энх амгалан. Тэнгэрт сар гарч,
гэрэл нь далайн уснаа тусч нэг ёсны эрэгт хүрэх замыг зааж өгөх нь юутай сайхан бэ—"
"Доошоо буу! Цахлай шувуу хэзээ ч харанхуйд нисдэггүй юм. Хэрэв чи шөнө нисэх ёстой
байсан бол чамд лав шар шувууны нүд заяасан байх учиртай! Чи наад жирийн толгойныхоо
оронд тооцоолон бодох машинтай төрөх байсан! Зуун тохой хэртээ өндөрт нисч явсан
Жонатан Ливингстон нүдээ анив. Нэгэн бодол санаанд нь цахилгаан лугаа адил гялсхийн
харваж, саяхан бүх бие нь хатгуулан өвдөж байсан бол одоо огт өвчингүй болж нөгөө санаа
шулуудаж жирийн цахлайнуудтайгаа эргэж нийлье гэж бодсоноосоо буцлаа. Богинохон
далавч. Харцагын богинохон далавч! Таавар нь энэ байна шүү дээ! "Би гэж ёстой усан тэнэг
амьтан юм даа! Надад зөвхөн богинохон далавч, бүр тун богинохон далавч л хэрэгтэй юм
байна шүү дээ. Би доошоо нисэхдээ зөвхөн далавчаа хумьж гагцхүү хоёр далавчныхаа
үзүүрийг л хөдөлгөж байх ёстой юм байна шүү дээ! Богинохон далавч!"
Нүд ирмэх зуур хоёр мянган тохой хэртээ өндөрт хөөрч үхэх, бэртэхийн тухай өчүүхэн ч
бодож эргэлзэлгүй шууд хоёр далавчаа хумьж, зөвхөн хурц үзүүртэй хутга лугаа адил хоёр
далавчныхаа үзүүрийг нь хөдөлгөн доошоо нисэв. Салхи биеийг нь дагаж үлээхдээ
аймшигтэй чангаар архирах ажээ. Хурд нэмэгдсээр: цагт дал, ер, зуун хорин бээрийн хурдтай
боллоо! Түүнээс ч хурдан болов. Урьд өмнө цагт далан бээрийн хурдтай болмогцоо
биеийнхээ тэнцвэрийг алдахгүйг хичээн хамаг хүчээ гаргадаг байсан бол одоо цагт зуун
дөчин бээрийн хурдтай нисэх боловч бие нь тэнцвэртэй хэвээр байлаа. Хоёр далавчныхаа
үзүүрийг ялимгүй хөдөлгөмөгц нисэх чиглэл нь өөрчлөгдөж дээшээ хөөрч, шөнийн далайн
давалгаанууд дээгүүр их бууны сум лугаа адил шуугиулан өнгөрөв. Сарны гэрэлд бие нь
саарал өнгөтэй мэт харагдаж ажээ.
Урдаас нь айхтар хүчтэй салхи үлээх учраас нүдээ аньж бодсон нь: "Цагт зуун дөчин бээр!
Биеийнхээ тэнцвэрийг алдсангүй шүү! Хэрэв таван мянган тохой хэртээ өндрөөс доошоо
нисэх юм бол миний хурд хэдэд хүрэх бол..." Нөгөө түрүүний зөв зүйтэй санагдсан бодлуудыг
нь хүчтэй салхи аваад явчихжээ. Гэвч хэдийгээр саяхан өөртөө өргөсөн тангаргаасаа буцаж
байгаа боловч санаа сэтгэл нь зовохгүй байлаа. Ер нь тиймэрхүү тангараг жирийн
цахлайнуудыг л хүлцэнгүй барих чадалтай. Харин улам ихийг мэдэж чадахыг зорьсон төгс
төгөлдөр чанарт хүрсэн цахлайнууд тэр тангаргийг үл тоомсорлох ажээ. Үүрээр Жонатан
дахин бэлтгэлээ эхэллээ. Таван мянган тохой хэртээ өндөрт гарч доошоо харвал, тэртээ доор
усан онгоцууд цэнхэрлэн харагдах усан дэвсгэр дээр модны өргөс лүгээ адил, өглөөний
хоолоо идэж буй сүрэг цахлай газраас дэгдсэн тоос шиг харагдаж байлаа.
Одоо хүч тэнхээ гэвэл шавхагдашгүй мэт санагдаж, гагцхүү ялимгүй чичрэх нь баярласны нь
шинж тэмдэг байжээ. Айх сэтгэлээ дарж чадсандаа өөрийгөө их л тоож, бахархаж байв. Олон
юм бодож цаг дэмий алдалгүй хоёр далавчаа биендээ нааж, зөвхөн хоёр үзүүрийг нь
хумилгүй шууд доошоо нисэв. Дөрвөн мянган тохой хэртээ зайд нисэхэд хамгийн дээд
хурдтай болж, салхи, чичирч найгасан хана мэт санагдаж янз бүрийн дуу авиа гаргах бөгөөд
тэр хана улам хурдан нисэхэд нь саад болох ажээ. Одоо цахлай эгц доошоо цагт хоёр зуун
арван дөрвөн бээрийн хурдтай нисч байлаа. Хэрэв одоо далавчаа дэлгэвэл, салхи түүнийг
хэдэн мянган хэсэг болгон тасдана гэдгийг сайн ойлгож байлаа... Гэвч хурд бол сүр хүч, хурд
бол баяр баясгалан, хурд бол ариун нандин гоо үзэсгэлэн аж.
Мянган тохой хэртээ өндөрт хүрмэгцээ нисэх чиглэлээ өөрчлөх гэж оролдож эхлэв.
Аймшигтай архиран хүржигнэх хүчит салхи хоёр далавчных нь үзүүрийг юу ч үгүй хэмхчин
үнгэж үрсэн тул хэлбэр галбир нь алдагджээ. Гэнэт доор нь харагдаж байсан усан онгоц,
сүрэг цахлай цугаараа хазайж, юу юугүй өөдөөс нь тосч хурдлах шиг, хэмжээ нь илт томрон
нисэх замыг нь хаалаа. Цахлай яаж огцом зогсох, яаж хажуу тийшээ эргэх эрдмийг хараахан
сурж амжаагүй байжээ. Одоо юутай ч мөргөлдсөн тэр дорхноо үхэх нь үнэн боллоо. Өөрийн
эрхгүй нүдээ тас анив.
Тэр өглөө, нар дөнгөж мандаж байхад Жонатан Ливингстон хоёр нүдээ тас анихдаа цагт хоёр
зуун арван дөрвөн бээрийн хурдтай нисч байжээ. Чих дүлийрэм исгэрэх салхины дуун л
сонсдоно. Нисэх чиглэлээ өөрчилж чадаагүй Жонатан, яг тэр үед өглөөнийхөө хоолыг
зооглож байсан сүрэг цахлайнуудын гол дунд унаснаа тэр эрчээрээ буцаж ойж дээшээ
нисчээ. Ашгүй Азын цахлай нигүүлсэнгүй сэтгэлийг үзүүлж хэн ч шархдаж бэртсэнгүй.
Жонатан дахин хушуугаа наран өөд хандуулан дээшээ нисэхэд хурд нь цагт зуун жаран бээрт
хүрч байлаа. Хурдаа цагт хорин бээр болтол сааруулж, хоёр далавчаа дэлгэхэд нөгөө усан
онгоц тэртээ хол дөрвөн мянган тохой хэртээ доор хоцорч одоо далайн гадаргуу дээрх цэг
мэт харагдана. Хүсэл мөрөөдөл нь биелэхийн дээдээр биелжээ! Хамгийн дээд хурдтай
нисчээ! Цахлай цагт хоёр зуун арван дөрвөн бээрийн хурдтай ниссэн түүх байгаагүй ажээ!
Энэ бол бүх бодол, төсөөллийн эргэлт, цахлайн сүргийн түүхэн дэх хэзээ ч мартагдашгүй,
давтагдашгүй мөч, Жонатаны хувьд бол амьдралынх нь шинэ эрин үеийн эхлэл байлаа.
Жонатан ганцаараа бэлтгэлээ хийсээр, далавчаа биендээ наан найман мянган тохой хэртээ
өндрөөс доошоо ниссээр. Удалгүй доошоо нисч байснаа хурдаа сааруулалгүй дуртай зүг
рүүгээ эргэх эрдмийг сурчээ. Асар хурдтай нисч байгаа үед, хоёр далавчныхаа үзүүрийн нэг
ширхэг өдийг хүртэл хоёрхон хуруу хэртээ хөдөлгөхөд бие нь нисч яваа бууны сум лугаа адил
эргэлдэж сүйд болно гэдгийг ухаарчээ. Жонатан, дэлхий дээр хүссэнээрээ нисч чаддаг анхны
цахлай боллоо.
Тэр тэмдэглэлт өдөр Жонатан бусад цахлайнуудтай дэмий юм ярьж цаг алдсангүй. Харин
нар жаргатал, нар жаргасны дараа ч гэсэн ниссээр, дүүлсээр л байлаа. Тийнхүү нисч байхдаа
эгц доошоо, эргэлдэж, дээшээ харж, жингүйдэж ч нисчээ.
Шөнө дунд болсон хойно Жонатан, эрэг дээр бөөцийн сууж байсан сүрэг цахлай дээр нисч
очив. Толгой нь эргэн ядарч сульдсан гэж жигтэйхэн. Гэвч хуурай газар буухаасаа өмнө
сурснаа дахин нэг давтаж, хэд хэдэн янзаар нисч үзэв. Баяр баясгалан нь цээжинд нь багтан
ядна. Дээд хурдтай ниссэнээ бодсон нь: "Эд нар дуулвал баярласнаасаа болж бараг галзуурах
болов уу. Одоо бидний амьдрал юутай гүн гүнзгий утга учиртай болов оо! Эрэг, усан
онгоцуудын хооронд арайчүү гэж нисч байхын оронд нь ер нь юуны тулд амьдарч байгаа юм
бэ гэдгээ ойлгоно гэдэг чинь л дээд жаргал биш үү! Одоо бид цугаараа харанхуй мунхагаас
салж, дээд зэргийн чадвар, төгс төгөлдөр чанарт хүрч чадахаар боллоо. Бид жинхэнэ эрх
чөлөөг оллоо! Бид одоо л жинхэнэ нисч сурна!"
Ирээдүй нь гүн гүнзгий утга учир бүхий үйл хэргээр дүүрэн мэт санагдах ажээ. Тэрбээр
ирээдүйгээ, маргаашийгаа тэсгэлгүй хүлээж байв. Газар буумагцаа, цахлайнууд цугаараа нэг
газар бөөгнөрсөн байхыг харж цахлайнуудын хурал болж байгааг таажээ. Тэд нар цуглараад
нилээн удаж байгаа бололтой. Нээрээн ч тэд, түүний эргэж ирэхийг хүлээн тийнхүү
цугларцгаасан ажээ.
"Жонатан Ливингстон! Энэ голд гарч ир!"
Сүргийн ахмадын ингэж тушаах нь сүртэй сонсогдох ажээ. Тойрон цугларсан сүргийн дунд
гарна гэдэг бол эсвэл дээд зэргийн шившиг, эсвэл дээд зэргийн нэр төрийн хэрэг. Цахлайнууд
аугаа их удирдагчдаа хүндэтгэж, гүн талархлаа илэрхийлж байгаагийн тэмдэг болгож
өөрсдөө хүрээлэн тойрч гол дундаа гаргадаг уламжлалтай байсан юм. Жонатаны бодсон нь:
"Өнөөдөр өглөөнийхөө хоолыг идэж байхдаа цахлайнууд лав миний нисэхийг харсан нь байх
нь! Гэхдээ надад алдар нэр, шагнал чимэг аль аль нь хэрэггүй. Харин мэдэж сурснаа
хуваалцаж, одоо энэ өдрөөс эхлэн бидний өмнө асар өргөн уужим ирээдүй нээгдэж буйг хэлж
өгье." Ингэж бодсоор урагшаа хэд алхав. Ахмадын хэлсэн нь: "Жонатан Ливингстон оо, алив
энэ голд зогс. Чи өөрийгөө бүх цахлайнуудын харсаар байхад бузар шившигт унагав."
Жонатаныг лантуугаар толгойн дундуур нь буулгачих шиг болов. Хөл нь чичирч, өд сөд нь
өрөвдөлтэйяа унжиж, чих нь шуугив. Шившгийн тойрог байсан юм гэж үү? Яалаа гэж дээ.
Үгүй байлгүй. Гайхамшигт нислэг! Эд нар лав сайн ойлгоогүй байх. Эд нар андуурцгаажээ,
андуурснаас зайлахгүй!
Тэр хооронд ахмад сүртэй дуугаар үргэлжлүүлэн хэлсэн нь: "... хөнгөн хийсвэр зан ааш,
зальхай байдал гаргаж цахлайнуудын халуун ам бүлийн нэр төр, эцэг дээдсээсээ өвлөж ирсэн
сайхан уламжлалыг доромжлон гутаасан учраас..." Шившгийн тойрог гэдэг нь цахлайнуудын
сүргээс хөөгдөж, алс холын хаднууд руу зайлахын нэр билээ.
- ... Жонатан Ливингстон чи үүрэг хариуцлага, нэр төрөө мартвал хоол олдохоо больдог юм
гэдгийг ойлгох өдөр ирнэ. Амьдралын утга учрыг тайлахын арга байхгүй учраас бид түүнийг
хэзээ ч ухаарч чадахгүй... Гэвч бид нэг л юмыг хатуу ойлгож явах хэрэгтэй. Бид нар, хүч
тэнхээ байгаа цагт хоолоо олж идэн амьдарч явах үүрэгтэйгээр энэ ертөнцөд мэндэлсэн юм.
Цахлайнууд хэзээ ч цахлайнуудын зөвлөлгөөний шийдвэрийг эсэргүүцэж үг дуугарч
байгаагүй ажээ. Гэвч Жонатаны дуу хоолой аниргүйг эвдэн сонсогдлоо. Тэрбээр чангаар
хэлсэн нь:
- Үүрэг хариуцлагаа мартсан гэнэ ээ? Ах дүү нар аа! Амьдралын хамгийн нандин утга учир
чухам юунд оршиж байна вэ гэдгийг нээн олж, тэр утга учрыг нь хэзээ ч марталгүй явдаг над
шиг цахлайнаас өөр ямар цахлай илүү хариуцлагатай байж чадах вэ? Мянга мянган жилийн
турш бид нар гагцхүү загасны толгойн хойноос хөөцөлдөн амьдарчээ. Гэтэл одоо бид нар
юуны тулд амьдарч байгаагийнхаа учрыг олцгоолоо шүү дээ. Бид цоо шинийг нээж, танин
мэдэх, эрх чөлөөтэй байхын тулд л амьдрах ёстой! Та нар надад бололцоо өг л дөө, би та нарт
юу сурч мэдсэнээ үзүүлье...
Сүрэг цахлай гайхашран бүлх залгисан мэт нэг хэсэг зуур дув дуугүй байснаа нэгэн зэрэг
уянгалуулан хэлсэн нь:
- Энэ мөчөөс эхлэн бид чамайг дүүгээ гэж тооцохоо болилоо. Тэгж хэлмэгцээ цахлайнууд
нэгэн зэрэг цаашаа харав.
Жонатан амьдралынхаа бусад өдрүүдийг гав ганцаараа өнгөрөөжээ. Гэвч алсын хаднуудаас
олон бээрийн хол газар нисдэг байв. Жонатан, ганцаараа байгаадаа гутарч байсангүй. Харин
цахлайнууд нисэхийн жаргалыг амсахыг хүссэнгүй, нүдээ нээхээсээ татгалзсан гэж бодон
бодон гуньж гутарч байлаа. Одоо өдөр болгон нэг шинэ юм сурч мэдэж байв. Хоёр далавч,
хөлөө биендээ нааж хушуугаа урагш нь сунган доошоо нисвэл салхины эсэргүүцэл эрс буурч
асар хурдтайгаар далайн усны гүн рүү шумбан орж, арав гаруй тохой гүнд амьдардаг амттай
загас барьж идэж чаддаг болжээ. Загас агнуурын усан онгоц бараадаж, хатсан талхны булан
царайчилж явахаа больжээ. Нисч явахдаа унтаж, шөнө салхи эргээсээ үлээж байхад нисч буй
чиглэлээ алдаж төөрөлгүй нисч сурчээ. Мөн нар жаргахаас авахуулан нар мандах хүртэл зуу
зуун бээр хол газар нэг ч бууж амралгүй нисч чаддаг болсон байв. Бас далайн нягт манан
дундуур төөрөлгүй дээшээ ниссээр нүд гялбам хурц гэрэлтэй, тунгалаг тэнгэрт гарч чаддаг
болжээ. Тэгтэл бусад цахлайнууд газар дээр бээрч бөөцийн суух бөгөөд энэ ертөнцөд манан
будан, бороо хоёроос өөр юм байдаг гэдгийг таамаглах ч үгүй хэвтэж байдаг аж. Мөн догшин
салхины хүчийг ашиглан хуурай газрын гүнд нэвтрэн орж, амттай шавьж хорхой барьж
идэхийг сурчээ. Сүрэгтэйгээ хуваалцъя гэж бодож байсан тэр баяр баясгалангаа одоо
ганцаараа л амсч эдэлж байв. Хамгийн гол нь нисэх шиг нисч сурсан бөгөөд энэ эрдэм нь
ямар үнэ цэнээр олдсон бэ гэдгийг боддог ч үгүй, тэр үнийг нь тоож сүр болгоддоггүй
байжээ. Жонатан яагаад цахлайнуудын нас тийм богино байдгийг ухаарчээ. Уйдах, айх, өших
энэ гурав насыг нь гурван талаас нь мэрж байдаг учраас богинохон ч байх нь аргагүй юм.
Гэвч өөрөө уйдах, айх өших, муу санахыг мартсан учраас энэ ертөнцөд урт удаан, энх амгалан
амьдарчээ. Нэг үдэш, Жонатан өнөөх хайрлан хүндэтгэдэг тэнгэр огторгуйдаа ганцаараа
нисэн дүүлж байтал тэд нар нисч иржээ. Тэд нар гэж гэнэт хаанаас ч юм бэ хоёр талд нь хоёр
далавчных нь дэргэд буй болсон, од лугаа адил гялалзсан шөнийн харанхуйг үргээж, тал тал
тийшээ зөөлөн гэрэл цацсан хоёр цагаан цахлай юм. Гэвч тэд нарын тухай хамгийн их гайхах
зүйл нь юу вэ гэвэл тэдний нисэх чадвар билээ. Тэд нар өөрсдийнхөө болон түүний
далавчнуудын хооронд яг хоёр хуруу хэртээ зай барин нисч байлаа.
Ганц ч үг дуугаралгүй Жонатан тэднийг сорихоор шийджээ. Урьд өмнө энэ сорилтыг давж
байсан цахлай байхгүй. Хоёр далавчныхаа байрлалыг эрс өөрчлөхөд хурд нь тэр дороо
мэдэгдэхүйц саарав. Одоо хэрэв энэ нисч байгаагаасаа цагт нэг л бээрийн удаан нисвэл шууд
доошоо унах нь тодорхой байлаа. Биенээс нь гэрэл цацарсан нөгөө хоёр шувуу, зайгаа барьсан
хэвээр хурдаа түүнтэй нэгэн зэрэг алгуурхан сааруулав. Тэд нар бас удаан нисч чаддаг
байжээ! Тэгэхлээр нь хоёр далавчаа хумьж хоёр тийшээ найгаснаа доошоо цагт нэг зуун ерэн
бээрийн хурдтай нисэв. Тэр хоёр зайгаа алдалгүй түүнтэй хамт доошоо нислээ. Эцэст нь
хурдаа сааруулалгүй шууд доошоо эргэлдэн нисэв. Тэр хоёр цахлай инээмсэглэснээ түүнтэй
яг ижилхэн нисч зайгаа ч алдсангүй. Жонатан жирийн нисэв. Нэг хэсэг дуугүй нисч байснаа
хэлсэн нь:
- Маш сайн байна. Ингэхэд та нар юун шувууд билээ?
- Жонатан минь ээ, бид нар чиний жинхэнэ сүргийн цахлайнууд. Бид хоёр чиний ах нар. Бид
нар чамайг улам дээшээ нисч гэртээ харихыг ятгах гэж ирлээ хэмээн тэд нар итгэлтэй бөгөөд
тайван хэлэх аж.
- Би өөрийн гэр оронгүй, сүрэг ч үгүй. Би сүргээсээ хөөгдсөн цахлай. Одоо бид нар Их
салхины оргилыг чиглэн нисч байна. Бид хоёр далавчаа дэвээд дэвээд энэ муу турьхан биеэ
дахин ердөө хэдхэн зуун тохой хэртээ өндөрт гаргаж чадна. Харин түүнээс дээш бол
чадахгүй.
- Жонатан аа, чи чадна. Чи үргэлж сурч мэдэхийг хүсч байдаг болохоор заавал чадна. Чи энд
сурах сургуулиа дүүргэсэн. Одоо өөр сургуулийг дүүргэх хэрэгтэй. Энэ үгс Жонатаны бүхийл
амьдралын турш зорилго нь болж даллан дуудаж байсан учраас утга учрыг нь дорхноо ойлгон
ухаарав. Эд нарын түмэн зөв. Улам өндөрт хөөрч чадна гэдэг нь үнэн. Жинхэнэ гэртээ харих
цаг болсон нь ч үнэн. Ингээд ихийг сурч мэдсэн гайхамшигт мөнгөн орон болох тэнгэр
рүүгээ сүүлчийн удаа хараад хэлсэн нь:
- За явцгаая даа!
Жонатан Ливингстон, од лугаа адил гялалзах хоёр цахлайтай цуг улам өндөрт хөөрч,
огторгуйн харанхуйд шингэж үзэгдэхээ болив.
Дэд хэсэг
"Тэгээд тэнгэр гэдэг чинь энэ болох нь ээ" гэж Жонатан өөрийн эрхгүй инээмсэглэн бодов.
Тэнгэрт дөнгөж очмогцоо тэнгэрийн тухай эргэцүүлж бодно гэдэг буруу байж магадгүй.
Газар дэлхийгээ орхиж, гэрэл цацраасан хоёр цахлайтай хамт үүлний дээрх ертөнцөд очмогц
аажмаар биенээс нь мөн адил гэрэл цацрах болсныг ажиж мэдэв. Мэдээжийн хэрэг энэ бие
нь шаргалтан гялалзаж буй нүднийх нь хүүхэн харааны цаана үргэлж байдаг нөгөө залуухан
Жонатаны бие яах аргагүй мөн байсан бөгөөд харин одоо гагцхүү гаднах хэлбэр нь
өөрчлөгдсөн ажээ. Хэдийгээр бие нь цахлай шувууны биеийн хэлбэрээ хадгалж үлдсэн
боловч Жонатан урьд өмнө хэзээ ч ингэж амархан нисч байгаагүй ажээ. Бодсон нь: "Юутай
хачин юм бэ! Би хоёр дахин бага хүч зарж байгаа хэрнээ хоёр дахин хурдан нисч байх юм. Би
газар дэлхий дээр хамгийн сайн бэлтгэлтэй байхдаа хийж чаддаг байснаасаа одоо энд хоёр
дахин илүү юм хийж чадаж байна шүү дээ!"
Цав цагаан өд нь гэрэлтэж, тал тал тийшээ оч бутаргах ажээ. Давтаж өнгөлсөн мөнгө лүгээ
адил хоёр далавч нь төгс төгөлдөр хэлбэрийг олжээ. Хоёр далавчаа туйлын баяртайгаар
судлан туршиж үзэхээр шийдэв.
Хурд нь цагт хоёр зуун тавин бээр болоход удахгүй хөндлөн нисэхийн туйлын хурдад хүрэх нь
тодорхой болов. Нээрээн хурд нь цагт хоёр зуун далан гурав болоход үүнээс илүү хурдтайгаар
нисч чадахгүйгээ ойлгож сэтгэл нь нэлээд гонсойв. Түүний шинэ олсон биенийх нь бололцоо
бас л хязгаарлагдмал байжээ. Хэдийгээр өмнөх дээд амжилтаа мэдэгдэхүйц эвдсэн боловч
хурдын хязгаар байсан бөгөөд түүнийг давахын тулд асар их хүч чадал шаардагдах ажээ.
Түүний бодсон нь: "Уг нь тэнгэр огторгуйд ямар ч хязгаар байх ёсгүй дээ." Үүлс замхарч
түүнийг дагаж явсан хоёр цахлай зэрэг хашгирсан нь: - Сайн явж, зорьсон газраа хүрээрэй
Жонатана аа! Ингэж хэлснээ тэр хоёр цахлай тунгалаг агаарт шингээд үзэгдэхээ болилоо.
Нэг харвал Жонатан алсад үзэгдэх уулархаг газрыг чиглэн далай дээгүүр нисч явав. Алс хол
тэртээ хойд зүгт тэнгэрийн хаяаны дэргэд хэдэн цахлай байлаа. Шинэ уудам дэлгэр нутаг,
шинэ соргог бодол санаа, шинэ хүсэл зориг хүлээж буй гэсэн үг. "Энд яагаад ийм цөөхөн
цахлай байдаг билээ? Уг нь тэнгэрт сүрэг сүрэг цахлай баймаар юм. Яагаад би ингэж гэнэт
ядрав а? Уг нь тэнгэрт цахлайнууд хэзээ ч ядардаггүй бөгөөд хэзээ ч унтдаггүй биш бил үү?"
Ингэж хэнээс хэзээ хаана дууллаа байз? Түний газар дэлхий дээрх амьдралын үйл явдлууд
улам улам алслагдан холдсоор, бүдгэрсээр... Газар дэлхий дээр их юм сурч мэдсэн нь яах
аргагүй үнэн. Гэхдээ нарийн ширийн юмнууд бүдэг бадаг л санагдана. Цахлайнууд хоолоо
хуваалцаж чадахгүй булаацалдаж байсан, өөрийг нь сүргээсээ хөөсөн гэж л бүдэг бадаг
санагдах ажээ. Эрэгт ойртон очвол, арав гаруй цахлай урдаас нь угтан нисч ирсэн боловч
ганц ч үг дуугарсангүй. Харин тэд нар цугаараа өөрийг нь харж байгаадаа туйлын их баяртай
байна, энд үнэхээр миний жинхэнэ гэр орон нь байдаг аж гэдгийг л гүнээ ойлгожээ. Энэ
Өдөр маш урт өдөр мэт санагдаж, тэр битгий хэл хэзээ нар мандсаныг хүртэл мартжээ. Газар
буухынхаа өмнө эргэж хоёр далавчаа сайн дэлгэж агаарт хоёр хуруу хэртээ өндөрт хоромхон
зуур тогтсоноо элсэн дээр зөөлөн буув. Бусад цахлайнууд түүнийг даган цугаараа газар
бууцгаасан боловч тэд нар бүгдээрээ завхан өдөө үл мэдэг хөдөлгөж зөөлөн газарджээ. Тэд
нар цас лугаа адил цав цагаан далавчуудаа дэлгэж салхины аясаар найгаж, өд сөдөө нэг
сөрвийлгөж нэг буулгаж байснаа яг хоёр хөл нь газар хүрэх тэр мөчид хурдаа бүрмөсөн
сааруулж газарт буулаа. Энэ бол үнэхээр гайхамшигтэй сайхан урлаг байсан боловч Жонатан
учиргүй их ядарсан тул дууриан давтан хийх гэж оролдсонгүй. Ганц ч үг дуугарсангүй зүгээр
л эрэг дээр зогсоогоороо унтжээ. Эхний өдрүүдэд л Жонатан, энд өмнөх амьдралдаа
нисэхийн тухай сурсан мэдсэн бүхнээсээ улам ихийг сурч мэдэх нь гэдгээ ойлгожээ. Гэвч энэ
хоёр ертөнцийн хооронд бас нэг ялгаа байлаа. Энд амьдарч буй цахлай бүр нисэхийн нууцыг
танин мэдэх, нисэх чадвараа төгс төгөлдөр болгох нь амьдралынх нь гол зорилго хэмээн
тооцдог байжээ. Учир нь, тэд нарт нисэхээс өөр илүү эрхэмлэдэг юм энэ ертөнцөд
байсангүй. Тэд нарын хэнийг нь ч онцлохын аргагүй цугаараа гайхамшигтай сайхан шувууд
байсан бөгөөд өдөр болгон гагцхүү агаарт нисэх хөдөлгөөнөө улам боловсронгуй болгохыг
мэрийж нисэхийн шинэ шинэ аргыг таньж байв.
Жонатан ардаа орхин ирсэн ертөнцөө бүрмөсөн мартсан юм шиг, нисэхийн баяр баясгаланг
мэддэггүй, далавчаа гагцхүү хоол олж идэх, хоолоо булаалдан уралцахад ашигладаг байсан
сүрэг цахлайн амьдарч байдаг тэр ертөнцийг бүрмөсөн мартсан юм шиг. Гэвч үе үе тэр
ертөнцөө дурсан санадаг байжээ. Нэг өглөө нисэхийн нэг цоо шинэ аргыг туршиж далавчаа
хумин хэд хэдэн удаа ниссэнийхээ дараа багштайгаа хамт хоёулхнаа эрэг дээр амран сууж
байхдаа төрсөн газар дэлхийгээ санажээ. Хэзээ ч бие бие рүүгээ хашгирч, нэг нэгнийгээ
зандчиж хэрэлддэггүй эндхийн цахлайнуудын бодлоороо харилцах сурахад төвөггүй ухааныг
сурсан байсан учраас дуугаралгүй асуусан нь:
- Салливан аа, бусад цахлайнууд хаана байдаг юм бэ? Энд бид яагаад ийм цөөхүүлээ байгаа
юм бэ? Миний нисч ирсэн тэр газар...
Салливан толгой дохин дуугүй хэлсэн нь:
- Мянга мянган цахлай амьдарч байсан гэж үү? Мэднээ мэднэ. Жонатан минь миний бодлоор
чиний асуултад ганцхан хариу байна. Чамтай адилхан шувуу туйлын ховор байдаг. Бидний
ихэнх нь туйлын удаан урагшилдаг юм шүү дээ. Бид хоорондоо маш адилхан нэг ертөнцөөс
нөгөө ертөнцөд шилжмэгцээ хаанаас ирснээ мартаж орхидог. Биднийг хаашаа дагуулж явна
гэдэг бол бидэнд огт хамаагүй хэрэг. Бидэнд чухам одоо, энэ мөчид л юу болж байна вэ гэдэг
чухал. Амьдрал бол зөвхөн хоол, тэмцэл, сүрэгтээ эрх дархтай болох гэсэн гурван зүйлээр
хязгаарлагддаггүй юм байна гэж анх бүдэг бадаг ойлгодог болтлоо бид нар хичнээн олон удаа
амьдрах ёстой вэ гэдгийг төсөөл дөө. Жон минь, мянган удаа, түмэн удаа шүү дээ!
Тэгснийхээ дараа бас нэг зуун удаа амьдарч байж амьдралын утга учир, төгс төгөлдөр чанарт
хүрэх, тэгэж хүрснийгээ бусдад хэлж зааж өгөхөд оршдог юм гэдгийг ухаарч ойлгоно. Энэ
хууль энд мөн адил хүчин төгөлдөр: энэ ертөнцөд чухам юу сурч мэдсэнийхээ хэрээр
дараачийн амьдрах ертөнцөө сонгож авдаг юм. Хэрэв бид нар энэ ертөнцдөө юу ч сурч
мэдээгүй бол дараачийн аж төрөх ертөнц яг энэ ертөнцтэй ижилхэн байдаг. Улмаар бид
нөгөө л саад тотгор, бэрхшээлээ туулна, бидний хөлөнд нөгөө л хүнд тугалга зүүлттэй хэвээр
байна гэсэн үг... Ингэж хэлснээ хоёр далавчаа дэлгэж салхины өөдөөс харж зогсов. Тэрбээр
үргэлжлүүлэн хэлсэн нь:
- Гэвч Жон чи үнэхээр ихийг сурч мэдсэн бөгөөд маш богинохон хугацаанд хурдан сурч
мэдсэн учраас мянга дахин амьдарч ирэх ёстой байсан энэ ертөнцөд шууд иржээ... гэв.
Дараа нь тэр хоёр агаарт хөөрч бэлтгэлээ үргэлжлүүлэн хийлээ. Хоёулаа нэгэн зэрэг шинэ
аргаар ниснэ гэдэг хэцүү байлаа. Учир нь тонгорч нисч байсан болохоор дээшээ харчихаад
багшийгаа дагаж хөдлөхийн тулд хэрхэн далавчаа зөв дэлгэх вэ хэмээн Жонатан бодох
хэрэгтэй байлаа. Салливан дахин дахин хэлэх нь:
- Дахин нэг удаа хийж үзье. Дахин нэг удаа үзье. Тэгснээ эцэст нь хэлсэн нь:
- За сайн байна. Ингээд больё.
Ийнхүү тэр аргыг сурсныхаа дараа нисэх өөр нэг шинэ аргыг сурч эхлэжээ. Нэг орой шөнийн
нислэг хийхээр яваагүй цахлайнууд цугаараа дор дороо юм бодон элсэн дээр сууж байлаа.
Жонатан зориглож ахмад цахлайн дэргэд очив. Ахмад цахлай удахгүй энэ ертөнцийг орхиж
явах гэж байгаа хэмээн бусад цахлайнууд ярьцгаах ажээ. Догдлон хэлсэн нь:
- Чианг аа...
Хөгшин цахлай түүн рүү найр тавин харж асуусан нь:
- Юу гээв хүү минь?
Нас нь өндөр болох тусмаа ахмад цахлайн бие нь улам чанга хатуу болж энэ сүргийн аль ч
цахлайнаас илүү хурдан нисдэг байсан бөгөөд бусдынхаа дөнгөж сурч эхэлсэн нисэх аргуудыг
төгс төгөлдөр эзэмшсэн байлаа.
- Чианг аа, энэ ертөнц тэгэхлээр нөгөө тэнгэр огторгуй гэдэг чинь биш болж байна уу?
Ахмад цахлайн инээмсэглэсэн нь сарны гэрэлд сайн харагдав. Түүний хэлсэн нь:
- Чи нөгөө л шинийг сурч мэдэхийг хүссэн хэвээрээ юу, Жонатан аа?
- Тийм ээ. Ер нь ирээдүйд биднийг юу тосон угтах бол? Бид хаана очих вэ, юунд хүрэх вэ?
Тэнгэр огторгуй гэж байдаг юм уу, эсвэл үгүй юу?
- Үгүй ээ, Жонатан минь, тийм газар байдаггүй юм. Тэнгэр огторгуй гэж тодорхой газар биш,
цаг хугацаа ч биш. Тэнгэр огторгуй гэж төгс төгөлдөр болохын нэр. Ингэж хэлээд хэсэг
дуугүй болсноо асуусан нь:
- Чи их хурдан нисдэг байх аа? Жонатаны хариулсан нь:
- Би ... зүгээр л хурдан нисэх дуртай.
Ахмад цахлай өөрийг нь ингэж тоож онцолсонд туйлын их гайхаж дотроо их л баярлаж
нэлээн маадгар байлаа.
- Жонатан минь, чи төгс төгөлдөр хурдад ойртох тусмаа тэнгэр огторгуйд ойртоно. Харин
төгс төгөлдөр хурд гэж цагт мянган бээрийн хурдтай ниснэ гэсэн үг биш юм шүү. Цагт нэг
сая бээрийн хурдтай ниснэ ч гэсэн үг биш. Эсвэл гэрлийн хурдтай ниснэ ч гэсэн үг биш.
Учир нь аливаа тоо нь хязгаар гэсэн үг билээ. Гэтэл төгс төгөлдөр гэдэг чинь ямар ч
хязгааргүй зүйл. Хүү минь төгс төгөлдөр хурдтай ниснэ гэдэг бол тэнд л очихын нэр юм.
Өөр юу ч хэлсэнгүй Чианг гэнэт алга болсноо усны захад, саяхан сууж байсан газраасаа
тавин тохой хэртээ зайтай газар үзэгдэв. Тэгснээ дахин алга болж нэг хормыг мянга
хуваасантай тэнцэхүйц хугацаанд амжиж Жонатаны дэргэд хэзээний ирчихсэн маягтай сууж
байлаа. Тэгээд хэлсэн нь:
- Энэ бол зүгээр л тоглоом юм шүү!
Жонатан гайхаш алдан юун тухай бодохоо мэдэхгүй байв. Тэнгэр огторгуйн тухай Чиангаас
асууна гэж бодож байснаа ч мартжээ.
- Чи яаж ингэж нисч байна аа? Ингэж нисч байхдаа юу мэдэрдэг вэ? Чи хэр зэрэг зайг ингэж
туулж чадах вэ? Ахмад цахлайн хэлсэн нь:
- Хүссэн цагт хэзээ ч ямар ч зайг туулж болно. Миний бодол санаа хүрсэн газар болгон би
өөрийн биеэр очиж үзсэн. Тэгээд толь лугаа адил далайн гадаргуу руу харснаа хэлсэн нь:
- Хамгийн сонин нь, аялж газар үзэхийн нэрийг барьж төгс төгөлдөр чанарыг эзэмшихийг
эрмэлздэггүй цахлайнууд үнэн хэрэг дээрээ хаашаа ч нисэн хүрч чаддаггүй. Хөөрхий тэр сул
дорой амьтад хаана ч хүрч чадах вэ дээ! Харин төгс төгөлдөр чанарыг эзэмшихийн тулд
аялахыг тэмүүлдэггүй цахлайнууд огторгуйд од лугаа адил нисч явдаг юм. Жонатан чи тэнгэр
огторгуй гэж ямар нэгэн тодорхой газар юм уу эсвэл цаг хугацаа биш юм гэдгийг хатуу
ойлгож ав. Учир нь ямар ч орон зай, ямар ч цаг хугацаа ялгарах ач холбогдолгүй юм. Тэнгэр
огторгуй бол...
- Чи надад ингэж нисэхийг зааж өгөөч?
Жонатан дахин үл мэдэх гэдгийг ялахад юутай сайхан байх бол хэмээн тэвчиж ядан яарах аж.
- Тэгье тэгье. Ганцхан чи өөрөө л сурахыг хүсэх хэрэгтэй.
- Хүсч байна. Хэзээ эхлэх вэ?
- Хэрэв чи дургйцэхгүй бол шууд одоо эхэлж болно шүү дээ. Жонатаны хэлсэн нь:
- Би чамтай адилхан нисч сурмаар байна. Ингэж хэлэхэд нь нүдэнд нь урьд өмнө огт үзэгдэж
байгаагүй сонин гал асав. Түүний үргэлжлүүлэн асуусан нь:
- Одоо би эхлээд юу хийх ёстой вэ, хэлж өгөөч?
Чианг залуухан анд руугаа анхааралтай харж яаралгүй ярих нь:
- Бодлын хурдтайгаар нисэхийн тулд өөрөөр хэлбэл хүссэн газартаа нисч хүрэхий тулд юуны
түрүүн тэр газраа нисээд оччихсон гэж бодож сурах хэрэгтэй. Чиангын тайлбарласнаар бүх
хэргийн гол утга учир нь Жонатан өөрийгөө хоёуланг нь дэлгэхэд ердөө хагас метр
хэмжээтэй урт далавчтай, урьдаас тодорхой хийж чадах тоотой хэдэн үйлдэл бүхий махан
биеийнхээ боол гэж бодохоо болих хэрэгтэйд орших ажээ. Хамгийн гол нь бичигдээгүй тоо
лугаа адил төгс төгөлдөр, түүний жинхэнэ "Би" нь нэг зэрэг ямар ч цаг хугацаанд орон зайн
аль ч цэгт амьдарч байна гэдгийг ойлгох явдал ажээ.
Жонатан өглөө нар мандахаас эхлэн шөнө дунд хүртэл ядарч цуцахыг мэдэхгүй, нойр хоолыг
огоорон бэлтгэлээ хийж байв. Гэвч яаж ч хичээж элдвээр оролдовч шинээр юу ч сурч
чадсангүй. Чианг дахин дахин хэлэх нь:
- Итгэхээ боль! Хамгийн анх нисч сурахдаа чи нисч чадахгүй гэж итгэж байгаагүйтэй адил
чадахгүй хэмээн итгэхээ боль! Тэгэхэд чи зүгээр нисэх гэж чухам юу вэ гэдгийг л ойлгох
ёстой байсан шүү дээ. Одоо ч гэсэн чи тэгэх л ёстой. Дахин оролдоод үз...
Дараа нь нэг удаа Жонатан эрэг дээр нүдээ анин зогсож санаагаа төвлөрүүлэх гэж байснаа
гэнэт Чианг чухам юун тухай ярьж байсныг ойлгожээ. "Нээрээн Чиангийн түмэн зөв! Би
угаасаа төгс төгөлдөр төржээ. Би бол Цахлай мөн!" Санаа сэтгэл, бие цогцос нь сүр хүчит
баяр баясгалангаар дүүрэхийг мэдрэв.
- Маш сайн байна! Гэж Чианг хэлэв. Түүний дуу хоолойны нь өнгийг сонсвол ялалтын сүрлэг
дуу сонсдоно.
Жонатан нүдээ нээв. Тэгээд ахмадтайгаа хоёулхнаа огт танихгүй далайн эрэг дээр байгаагаа
мэдэв. Эндхийн ой мод нь бүр далайн усны зах хүртэл тулж ургасан байх бөгөөд тэнгэрт хоёр
ихэр нар мандсаныг харлаа. Чиангийн хэлсэн нь:
- Одоо л чи миний ярьсны учрыг ухаарчээ. Гэхдээ чи бас нислэгээ удирдах талаар жаал зугаа
юм сурах хэрэгтэй... Жонатан мэл гайхан асуусан нь:
- Ингэхэд бид хоёр хаана ирчихсэн байна аа?
Ахмад цахлай, эргэн тойрны урьд өмнө огт үзэж байгаагүй байгалийн байдлыг ерөөсөө
гайхсан шинжгүй харах бөгөөд Жонатаны асуулт ч мөн адил түүний гайхшийг төрүүлсэнгүй.
- Хоёр нартай, ногоон тэнгэртэй гариг дээр ирж л дээ.
Жонатан баярласандаа болж дуу алдав. Газар дэлхийг орхиж явсны дараа анх удаа ингэж
дуугарч байгаа нь энэ ажээ.
- Болж байна шүү! Чиангийн хэлсэн нь:
- Бололгүй яахав Жон минь. Болох ёстой юм. Юу хийж байгаагаа сайн мэдэж байвал заавал
болдог учиртай. Одоо харин удирдлагын тухай...
Тэр хоёр бүр харанхуй болсон хойно буцаж ирэв. Цахлайнуунд Жонатанаас нүд салгаж
чадахгүй байлаа. Учир нь туйлын удаан үл хөдлөн зогсч байснаа гэв гэнэт алга болсныг нь
харсан байжээ. Одоо хүртэл тэд нарын нүдэнд айх, гайхах хоёр хосолж байлаа. Гэвч Жонатан
тэд нарын баяр хүргэцгээхэд нь нэг их сүр бадруулж сагсуурсангүй.
- Би энэ ертөнцөд саяхан ирсэн шинэ цахлай шүү дээ! Би дөнгөж юм сурч эхэлж байгаа
цахлай! Харин би та нараас их юм сурч мэдэх ёстой! Дэргэд нь зогсч байсан Салливан хэлсэн
нь:
- Жон оо! Сонин юм даа. Түмэн жил амьдрахдаа чамтай адил ингэж айхыг мартан сурч
мэдэхийг эрхэмлэдэг цахлайтай тааралдаж байсангүй. Сүрэг цахлай дув дуугүй. Жонатан
баахан ичиж, хоёр хөлөө ээлжлэн солбиж зогсох ажээ. Чиангийн ярьсан нь:
- Хэрэв чи хүсч байгаа бол бид хоёр цаг хугацааг давж сурах сургууль хийж болно шүү. Тэгж
сурвал чи өнгөрсөн үе рүү эсвэл ирээдүй рүү нисч чаддаг болно. Тэгж сурсан цагт чи
хамгийн хүнд хэцүү, хамгийн их зориг хатуужил шаардсан, хамгийн сонирхолтой эрдмийг
сурч эхлэхэд бэлэн болно. Чи эгц дээшээ нийсэхийг сурч, буян, хайр гэж юу болохыг ухаарч
ойлгоно.
Нэг сар орчим хугацаа өнгөрчээ. Жонатаны сурсан мэдсэн гэж үнэхээр гайхамшигтай их.
Жирийн бэлтгэл сургууль хийхдээ хүртэл юмыг хурдан сурдаг байсан бол энэ удаа Ахмадын
удирдлагын дор бүх шинэ юмыг өчүүхэн ч овгор товгоргүй, өдөөр бүрхсэн биетэй тооцоолон
бодох машин лугаа адил түргэн сурч байлаа.
Тэгтэл удалгүй нэг өдөр Чианг алга болжээ. Тэрбээр цахлайнуудтай тайван ярьж үргэлж
сурах мэдэхэд мэрийж бэлтгэл сургуулиа хийж, мөнхийн амьдралын үл үзэгдэх, бүхнийг
агуулагч үндсийг аль болох гүн гүнзгий тунгаан ойлгохын төлөө эрмэлзэн тэмүүлэх хэрэгтэй
хэмээн сургаж байжээ. Түүний тийнхүү ярьж байхад өд сөд нь улам их хурц гэрэл сацрааж,
эцсийн эцэст бүр айхтар хурц гэрэл гарч эхэлсэн учраас ганц ч цахлай түүн рүү эгц харж
чадахаа больжээ. Түүний хэлсэн сүүлчийн үг нь гэвэл: "Жонатан минь, чи хайр гэж чухам юу
юм бэ гэдгийг ухааран ойлгохыг хичээгээрэй байлаа."
Цахлайнуудын нүд нь гялбахаа болиход Чианг нэгэнт алга болсон байв. Өдөр хоног улиран
өнгөрөх тусам Жонатан, орхисон газар дэлхий нь улам олонтаа бодогддог болсныг ойлголоо.
Хэрэв тэнд байхдаа энд ирээд сурч мэдсэнийгээ, үгүйдээ гэхэд аравны нэг, зууны нэгийг
мэддэг, чаддаг байсан бол амьдрал нь юутай их баялаг утга учиртай байх байсан бол! Одоо
элсэн дээр сууж элдвийг эргэцүүлэн бодох ажээ. Тэр газар дэлхий дээр жирийн биенийхээ
гав дөнгөнөөс салах, хоёр далавч нь загас агнуурын усан онгоц хүртэл нисч хатсан талхны
булан шүүрэхэд туслахаас гадна өөр юу хийж чадах вэ гэдгийг ойлгохыг хүсч зүтгэж буй
цахлай байх болов уу. Магадгүй тэр цахлай энэ нандин хүсэл эрмэлзлээ нуулгүй бүгдэд
зарласан тул сүрэг нь түүнийг хөөсөн байж болох юм. Жонатан сайхан зөөлөн сэтгэл гаргах,
хайрын мөн чанарыг танин мэдэхийг хэдийчинээ их хүснэ, төдийчинээ түүнд газар дэлхий
дээр буцаж очмоор санагдах ажээ. Учир нь хэдийгээр Жонатан тэнд ганцаардаж байсан
боловч төрөлхийн багшийн авъяастай байсан болохоор түүний хайр нь юуны түрүүн олсон
үнэнээ, ая нь л олдвол үнэний эрэлд гарахад бэлэн байгаа цахлайтай хуваалцах хүсэл
эрмэлзлэлээр илэрч байсан юм.
Энэ хугацаанд түүнтэй адил бодлын хурдтайгаар нисч сурсан Салливан бусад цахлай нарт
тусалж байсан бөгөөд харин Жонатаны санаж бодсоныг нэг л ойшоож өгөхгүй байлаа.
- Жон оо, чамайг тэр цахлайнууд сүргээсээ хөөсөн шүү дээ. Тэгтэл яагаад одоо болохоор чи,
тэр цахлайнууд чиний номлолыг сонсоно гэж бодож байгаа юм бэ? Цахлай хэдийчинээ
өндөрт ниснэ төдийчинээ хол харна гэсэн мэргэн үг байдгийг чи сайн мэднэ. Чиний орхиж
ирсэн тэр цахлайнууд цугаараа газар дээр амьдарч нэг нэгтэйгээ зодолдон уралцаж бие
биенийгээ зандчин хашгирч байдаг. Тэд нар тэнгэр огторгуйгаас хэдэн мянган бээрийн хол
газар амьдарч байгаа. Гэтэл чи тэр газраас тэд нарт тэнгэрийг үзүүлнэ гэж бодож байна. Жон
оо, гэвч тэд нар өөрсдийнхөө далавчны үзүүрийг харж чаддаггүй өрөвдөлтэй амьтад шүү дээ.
Чи эндээ л үлдсэн нь дээр. Энд саяхан ирсэн шинэхэн цахлайнуудад тусла, чиний ярьж
өгөхийг сонсож үзэх гэж энэ ертөнцийг зорьж ирсэн цахлайнуудад тусла.
Ингэж хэлээд нэг хэсэг дуугүй байснаа цааш нь үргэлжлүүлсэн нь:
- Чианг өөрийнхөө хуучин ертөнцөд буцаж очвол юу болно гэж бодож байна? Тэгвэл чи өөрөө
өнөөдөр хаана байх байсан бэ гэдгээ бод доо. Салливаны сүүлийн үг үнэхээр зөв санагдлаа.
Нээрээн Салливаны түмэн зөв: Цахлай хэдийчинээ өндөрт ниснэ, төдийчинээ хол харна.
Ингээд Жонатан эндээ үлдэхээр шийдэж, тэнгэрт нисч ирсэн шинэ цахлайнуудад багшилж
эхлэжээ. Тэд нар цугаараа оюун ухаан саруул бөгөөд сэргэлэн байсан болохоор түүний хэлж
өгсөн бүрийг шаламгай сурч байлаа. Гэвч удалгүй нөгөө л бодол санаа сэтгэлийг нь дахин
үймүүллээ. Газар дээр лав өөрийнх нь зааж буй эрдмийг сурч чадах ганц хоёр цахлай байгаа
даа гэсэн бодол бодогдож амар заяа үзүүлэхгүй байв. Хэрэв түүний яг сүргээсээ хөөгдсөн үед
Чианг дайралдсан бол одоо мэддэгээсээ хамаагүй ихийг мэддэг байх нь эргэлзээгүй! Ингэж
бодож бодож байснаа хэлсэн нь: - Салли, би буцаж явах ёстой. Чи сайхан шавь нартай. Чиний
шавь нар, шинээр ирэх цахлайнуудад заахад чинь туслана.
Салливан санаа алдсанаа хэрэггүй гэж ятгасангүй. Түүний хэлсэн нь:
- Жонатан минь, би чамайг ямагт үгүйлж байна шүү. Ердөө л ингэж хэлжээ. Жонатан
эсэргүүцэж хэлсэн нь:
- Салли, ийм юм ярихаасаа ичээч! Ийм тэнэг юм ярьж болохгүй! Бид хоёр өдөр болгон юу
заадаг билээ дээ? Хэрэв бид хоёрын нөхөрлөл, орон зай, цаг хугацаа хэмээх хоосон
зүйлүүдээс шалтгаалдаг юм бол бид хоёр цаг хугацаа, орон зайг давмагцаа өөрсдөө ахан
дүүсийн холбоогоо тасалчихна гэсэн үг болно шүү дээ. Гэтэл үнэн хэрэг дээрээ орон зайг
давахдаа бид гагцхүү "энд" гэсэн зүйлийг давж байгаа. Улмаар цаг хугацаанаас халихдаа бид
гагцхүү "одоо" гэдгээс салж байгаа юм. "Энд", "одоо" хоёрын дундах зайд бид хоёр хааяа
хааяа уулзан учирч байж чадахгүй гэж бодож байна уу?
Салливан өөрийн эрхгүй чанга инээж зөөлөн хэлсэн нь:
- Чи үнэхээр бодол хүсэлдээ улайрчээ. Хэрэв хэн нэгэн этгээд хэзээ нэгэн цагт газар дээрх
ганц ч болов амьтанд нэг дор мянган бээрийн газрыг хараандаа багтаахын чадварыг үзүүлж
ойлгуулж чадна гэж бодох юм бол тэр лав Жонатан Ливингстон л байж таарна. Ингэж
хэлснээ доошоо харж хэлсэн нь:
- Баяртай Жон оо, сайн яваарай найз аа.
- Баяртай Салли, бид хоёр дахин уулзана.
Энэ үгийг хэлж дуусмагцаа Жонатан дотоод харцаараа өөр цагийн эрэг дээр түм түмэн
цахлай сүрэг сүргээрээ сууж байхыг харж одоо дасал болсон янзаараа төвөггүй мэдэрсэн нь:
үгүй ээ, одоо би бол яс арьс хоёр болсон цахлай биш шүү. Харин эрх чөлөө, нисэх гэсэн хоёр
үзэл санааны төгс төгөлдөр биелэл мөн бөгөөд миний дотоод бололцоонд аливаа хязгаар гэж
байхгүй. Флечер Линд яагаа ч үгүй залуухан цахлай байсан боловч сүрэг нь түүнтэй туйлын
зэрлэг хэрцгий харьцахыг болон тоймгүй олон шударга бус явдлыг тэвчин өнгөрүүлжээ. Урьд
өмнө энэ гэрэлт ертөнцөд өөртэй нь адил ингэж их зовсон шувуу амьдарч байгаагүй гэдгийг
сайн мэдэж байлаа. Алсын хадыг чиглэн нисч байхдаа түүний бодсон нь:
- Тэд нарын юу гэж чалчих нь надад огт хамагүй.
Уур омогтоо дүрэлзэн шатаж байсан болохоор урд нь юу байгааг муухан ялгаж байв. Түүний
цааш нь бодсон нь:
- Нисэх гэдэг зүгээр нэг газраас нөгөө газарт хүрэхийн тулд давалчаа дэвэхийн нэр биш.
Муу... шумуул хүртэл тэгэж чадна шүү дээ. Зүгээр тоглож, Ахмад цахлайн дэргэдүүр шинэ
сурсан аргаараа нисчихсэн чинь сүргээс хөөдөг байгаа даа! Энэ муусайн цахлайнууд цугаараа
сохорчихсон юм уу? Үнэхээр олж харахгүй байгаа юм уу? Хэрэв бид цугаараа нисэх шиг нисч
сурвал ямар их алдарших вэ гэдгийг ойлгохгүй байна гэж үү дээ?
Эд нар миний тухай юу л гэж бодвол бодог. Надад огт хамаагүй. Гэхдээ би эд нарт жинхэнэ
ниснэ гэж юу байдгийг үзүүлэхдээ л нэг үзүүлнэ. Хэрэв тэд нар хүсч байгаа юм бол яахав би
тэр сүргээс нь хөөгдсөн, туугдсан болог. Гэхдээ тэд нарт намайг ингэж хөөснөө харамсах цаг
ирэхдээ л нэг ирнэ дээ... Гэтэл гэв гэнэт нэг дуу тархинд нь шууд орж ирэв. Хэдийгээр
намуухан дуу байсан боловч Флечер айсандаа болж цочсноо агаарт зогтусч нэг хэсэг тогтов.
- Флечер ээ, чи тэд нарт битгий уурлаж гомд! Чамайг сүргээсээ хөөснөөрөө тэд нар ганцхан
өөрсдийгөө л хорлож байгаа бөгөөд хэзээ нэгэн цагт тэгснээ ойлгоно. Бас одоо чиний харж
байгаа юмыг олж харах цаг тэд нарт ирнэ. Харин чи тэд нарыг уучилж ухаарч ойлгоход нь
туслах хэрэгтэй. Түүний баруун далавчнаас ердөө хоёрхон хурууны зайтай гэрэлт ертөнц
дээрх хамгийн цагаан, бүр нүд гялбам цагаан цахлай нисч явлаа. Флечерийн дэргэд ганц ч
өдөө хөдөлгөлгүй огт хүч гаргалгүй жингүйдэж буй мэт нисэх мөртлөө бараг дээд зэргийн
хурдтай нисч байсан Флечерээс хоцрохгүй байлаа. Залуухан Флечерийн тархи толгой
хоромхон зуур мансуурав. "Энэ чинь надтай юу болчихов оо? Галзуурна гэж ийм юм байдаг
юм болов уу? Эсвэл би үхчихэв үү? Энэ чинь юу болоод байна аа?" Гэтэл нөгөө намуухан дуу
бодлынх нь хажуугаар тархинд нь орж ирсэн хэвээр, хариу шаардсан хэвээр.
- Флечер Линд нэртэй цахлай нисэх дуртай юу?
- Дуртай, хязгааргүй дуртай!
- Флечер Линд нэртэй цахлай чи үнэхээр нисэх хязгааргүй дуртай юм бол сүргээ өршөөж
шинийг сурч мэдэж, хэзээ нэгэн цагт сүрэгтээ эргэн ирж сурч мэдсэнээ бусад цахлайнуудад
зааж чадна. Тэгэхлээр чи нисэх хязгааргүй дуртай юм биз дээ?
Хэдийгээр Флечер Линд маш бардам шувуу байсан боловч, сүрэгтээ туйлын их гомдсон
байсан боловч ийм чадварлаг, ийм нүд гялбам сайхан шувуунд яагаад ч худлаа хэлж чадахгүй
байлаа. Түүний үл сонсогдом шахуу хэлсэн нь:
- Тийм ээ.
Тал тал тийшээ гэрэл сацраасан тэр гайхамшигт сайхан шувуу найртайхан хэлсэн нь:
- Тэгвэл Флечер минь, сурахаа тэгш нисэхээс эхлэе...
Гутгаар хэсэг
Жонатан алсын хадан дээр агаарт жингүйдэж байлаа. Гаднаасаа эв хавгүй мэт харагдах
залуухан Флечер явж явж багш болгоны хүсэн мөрөөдөж байдаг шавь байжээ. Угаасаа овжин
сэргэлэн бөгөөд агаарт гарахдаа шалмаг хөдөлгөөнтэй, эцэж цуцахыг мэддэггүй байлаа.
Хамгийн гол нь нисч сурахын аугаа их хүслэнд автсан байв.
Саяхан дэргэдүүр нь харвасан сум лугаа адил гялсхийн өнгөрөв. Өд сөд нь сөрвийсөн саарал
бөмбөг лүгээ адил юм доошоо нисч байснаа нисэх чиглэлээ өөрчилж багшийнхаа дэргэдүүр
цагт нэг зуун тавин бээрийн хурдтайгаар өнгөрч байгаа нь тэр ажээ. Гэнэт огцом хурдаа
нэмснээ өөр дасгал хийж эхэллээ. Гэдсээ дээшээ харуулан ниссэн хэвээр арван зургаан удаа
агаарт тойрч алгуурхан доошлох ёстой байжээ. Тойрох болгондоо чангаар тоолох аж. - ...
Найм... Ес... Арав... Яана аа Жонатан аа, би хурдын хязгаарыг давж байна шүү... Арван нэг...
Би чамтай адил яг зогсъё гэж санасан газраа зогсч чаддаг болмоор байна... Арван хоёр...
Золиг гэж... Би... Арван гурав... Энэ сүүлчийн гурван тойргийг... элгүй хийж чадахгүй нь ээ...
Арван дө-- ёо-ёо-о-о! Дахин "сүүлээрээ буусан "-даа Флечер урд урдаасаа их бухимдаж
уурлав. Флечер дээшээ харчихсан байсан учир салхины эрхэнд амархан орж буруу тийшээ
баахан эргэж байгаад арайчүү гэж буцаж зөв байрлалаа олж амьсгаадсаар ийш тийшээ харвал
багшаасаа зуун тохой хэртэй доор нисч явав.
- Жонатан аа, чи надтай дэмий л цагаа алдаж байна даа. Би усан тэнэг амьтан юм! Би бүр
модон толгой юм аа! Тэртэй тэргүй хэзээ ч сурахгүй юм болохоор оролдох ч хэрэггүй биз ээ!
Жонатан доошоо харснаа толгой дохин хэлсэн нь:
- Тэгэлгүй яахав, чи ингэж огцом зогсоод л байх юм бол наад дасгал чинь хэзээ ч санаснаар
чинь болохгүй. Чи хамгийн анх наад дасгалаа хийж эхлэхдээ хурдаа шууд дөчин бээрээр
сааруулсан шүү дээ! Чи яг хийж байгаагаараа л хийх хэрэгтэй, харин ганцхан зөөлөн хий!
Ойлгов уу Флечер ээ, итгэлтэйгээр, зөөлөн за юу?
Жонатан доошилж, залуухан цахлайн дэргэд нисч очив.
- За хоёулаа далавчаа нэг зэрэг дэвж дахин нэг оролдъё. Чи хурдаа сааруулж зогсох үедээ
анхаарлаа төвлөрүүл. Зөөлөн зогсч огцом хөдлөлгүй дасгалаа хийж эхлэ.
Гурван сар өнгөрөхөд Жонатан дахин зургаан шавьтай болжээ. Зургуулангий нь сүргээс нь
хөөсөн бөгөөд цугаараа нисэхийн баяр баясгаланг бүрэн дүүрэн амсахын төлөө нисэх
хэрэгтэй гэсэн бусад цахлайнуудад шинэ бөгөөд хачин үзэл бодолд автсан байжээ. Гэтэл эд
нарт хүртэл хийж буй дасгалуудынх нь далдын утга учир юунд оршиж байна вэ гэдгийг
ойлгохоос хамгийн хэцүү аргаар нисэх нь хялбар байсан юм. Үдшийн цагаар Жонатан эрэг
дээр сууж шавь нартаа ярьдаг байсан нь:
- Угтаа бид нарын хэн нь ч гэсэн Их цахлайн үзэл санаа буюу бүхнийг хамаарагч эрх
чөлөөний үзэл санааг дотроо агуулж байгаа юм. Учир иймд алдаа гаргалгүй ниснэ гэдэг бол
бид өөрсдийнхөө жинхэнэ мөн чанарыг илэрхийлэн гаргахад нэг алхам ойртоно гэсэн үг. Бид
нарт давж чадахгүй ямар ч саад бэрхшээл байх ёсгүй. Тийм учраас ч бид их хурд, бага хурд
болон нисэх олон олон аргыг сурч эзэмшихийг эрмэлзэж байгаа юм...
... Гэвч бүхэл бүтэн өдрийн турш ниссээр ядарсан шавь нар нь ар араасаа унтаад өгдөг
байлаа. Хурд согтоох бөгөөд бэлтгэл сургууль нь шинээр юм заалгах тусам улам ихэсдэг сурч
мэдэхийн хүслэн-цангааг тайлдаг байсан учраас шавь нар нь онолын хичээлээс практикийн
хичээлүүддээ илүү дуртай байжээ. Тэр шавь нарынх нь хэн нь ч гэсэн, тэр битгий хэл Флечер
Линд хүртэл санаа бодлын нислэг нь салхи болон шувууны нислэг лүгээ адил бодит зүйл юм
гэдгийг төсөөлж чадахгүй байлаа. Жонатан дахин дахин давтан хэлэх нь:
- Та нарын бие бол та нарын нүдний ялгаж харж чадах хэлбэрийг олсон, нэг далавчны
үзүүрээс нөгөө далавчны үзүүрийн хооронд багтсан өөрсдийн чинь үзэл бодол юм. Та нарын
үзэл бодлыг барьж буй тэр гав дөнгийг тасал, тэгвэл та нар биеийг чинь барьж буй тэр
гинжийг таслана...
Гэвч багш нь ямар ч жишээгээр тайлбарласан, шавь нар нь хэлснийг нь сонирхолтой боловч
хийсвэр бодол мэт хүлээн авч байсан бөгөөд юуны түрүүн унтаж нойроо авахыг эрмэлзэх
ажээ. Дөнгөж сар хэртээ хугацаа өнгөрсөн боловч Жонатан тэд нарт сүрэгтээ буцаж очих
хэрэгтэй гэж хэлжээ. Генри Кэлвин дургүйцсэн нь:
- Бид нарын сурсан мэдсэн үнэхээр чамлалтай байна. Тэгээд ч тэд нар бид нар руу харахыг ч
хүсэхгүй шүү дээ. Бид нар чинь хөөгдсөн цахлайнууд шүү дээ! Биднийг харахыг хүсэхгүй
байгаа цахлайнуудын дэргэд очиж нүдийг нь хорсгох хэрэг байна уу?
Жонатан хариулсан нь: - Бид нар нисье гэсэн газар руугаа нисэх, заяагдсанаараа байх бүрэн
эрхтэй. Ингэж хэлснээ агаарт хөөрч сүрэг цахлай нь амьдардаг төрсөн нутаг нь болох Дорно
зүгийг дорин нислээ. Шавь нар нь нэг хэсэг яахаа мэдэхгүй мэл гайхан суув. Учир нь
"Хөөгдсөн цахлайнууд хэзээ ч сүрэгтээ эргэж ирж болохгүй" гэсэн сүргийн хууль байдгийг
санаж байлаа. Түмэн жилд энэ хуулийг ганц ч цахлай зориглож зөрчөөгүй ажээ. Хууль, эндээ
үлдэцгээ гэнэ. Жонатан болохоор нисэцгээе гэнэ. Тэгээд одоо өөрөө нэг бээрийн хэртээ хол
газар нисч байх бөгөөд улам холдсоор байлаа. Хэрэв энд жаахан л саатвал багш нь дайсагнагч
сүрэгтэй ганцаараа халз тулна. Флечер гайхаш алдсан хэвээр асуусан нь:
- Хэрэв бид нарыг тэртэй тэргүй сүргээс хөөсөн юм бол бид яагаад тэр сүргийн хуулийг
мөрдөх ёстой юм бэ? Тэгээд тэнд тулалдаан болвол яах билээ? Ямар ч байсан бид нар тэнд
байсан нь илүү ашиг тустай болов уу.
Ингэж тэр өглөө тэд нар наймуулаа баруун зүгээс нисч иржээ. Найман цахлай нэг нэгнийхээ
далавчийг шүргэн алдаж, зөрсөн хоёр ромб хэлбэрээр эгнэж нисч иржээ. Тэд нар сүргийн
зөвлөлийн эрэг дээгүүр цагт нэг зуун гучин таван бээрийн хурдтай нисч өнгөрөв. Жонатан
хамгийн түрүүнд нь нисч баруун талд нь Флечер аажуухан жингүйдэж зүүн талд нь Генри
Келвин урдаас нь үлээх салхитай эрэлхгээр тэмцэж байлаа. Тэгснээ тэд нар цугаараа
жагсаалаа алдалгүй нэгэн зэрэг баруун тийшээ хазайснаа... дахин хэвийн байдлаар нисч...
гэнэт тонгорцгоож дээшээ харан нисч... тэгснээ дахин хэвийн байдалдаа эргэж оров. Салхи
тэр наймыг хайр найргүй гуядаж шавхуурдана. Энэ үед эрэг дээр хэвийн янзаараа нэг
нэгтэйгээ чанга чангаар хэрэлдэн маргалдаж байсан цахлайнууд гэв гэнэт чив чимээгүй
болцгоов. Толгой дээр нь аварга том чинжаал хутга далайсан мэт найман мянган нүд
Жонатаны салаа руу нүд анивчилгүй ширтэж байлаа. Найман шувуу нэгэн зэрэг улам дээшээ
хөөрснөө огцом доошоо нисч нэг дасгал хийснээ хурдаа эрс сааруулж аль ч тал руугаа
найгалгүй элсэн дээр зөөлөн буув. Тэгснээ Жонатан юу ч болоогүй юм шиг, огт тоосон
шинжгүй шавь нарынхаа алдаануудыг зааж тайлбарлаж эхлэв. Тэрбээр үл мэдэг
инээмсэглэснээ хэлсэн нь:
- Юуны түрүүнд та нар цугаараа эгнээд эзлэх ёстой тус тусын байраа хоцорч эзэлснээс
эхлэе...
Энэ мөчид нэг бодол сүргийн бүх цахлайн толгойд цахилгаан лугаа адил харвав. Энэ найман
шувуу цугаараа сүргээс хөөгдсөн шувуунууд байна шүү дээ. Цугаараа эргэж иржээ. Гэвч...
ингэж эргэж ирж болдог юм уу?! Флечер ширүүн тулалдаан болж магадгүй гэж эмээж байсан
нь илүү байжээ. Сүрэг цахлай гайхаш алдан зогтуссан байлаа. Тэгтэл нэг залуухан цахлай
хэлсэн нь:
- Хөөгдсөн цахлайнууд л байгаа биз, нээрээн хөөгдсөн цахлайнууд л байна, тэгээд юу гэж?!
Харин эд нар хаана ингэж мундаг нисч сурсан юм бол?
Бүхэл бүтэн цаг өнгөрсний дараа сая л нэг сүргийн цахлай бүрийн сонорт Ахмад цахлайн
тушаал хүрчээ. Тэр найман цахлай руу харж болохгүй. Хөөгдсөн цахлайтай ярьсан цахлайг
мөн адил сүргээс хөөнө. Хөөгдсөн цахлай руу харсан цахлай сүргийн хууль зөрчсөнтэй адил.
Тэр мөчөөс эхлэн Жонатан гагцхүү цаашаа харж суусан цахлайнуудын саарал өнгийн
нуруунуудыг харж байлаа. Гэвч энэ бүхнийг огт тоосон шинжгүй хичээлээ үргэлжлүүлэн
заасаар. Зөвлөлийн эрэг дээр хичээлээ заасан хэвээр байсан бөгөөд анх удаа шавь нараараа
бүр сурсан мэдсэн эрдмийг нь хийлгэж үзүүлэхийг хүсч байжээ. Түүний дуу тэнгэрт мандалд
цуурайтан дуулдах нь:
- Мартин, чи бага хурдтайгаар нисч чадна гэж хэлж байна. Хэлэх нэг өөр, хийх нэг өөр.
Хамгийн гол нь хэлснээ баталж нисч үзүүлэх хэрэгтэй. Харахад анхаарал татахгүй жижигхэн
биетэй Мартин Үйлям багшийнхаа уурыг хүргэчихвий гэхээс үнхэлцгээ хагартал айх тул бага
хурдтай нисэхдээ гайхамшигтай дасгалууд хийж сурсан ажээ. Өдөө эвийг нь олж сөрвийлгөх
тул зөөлөн салхи гармагц салхины хүчийг ашиглан огт далавчаа дэвээгүй мөртлөө үүл хүртэл
өндөрт дүүлж дараа нь буцаж газар зөөлөн буудаг байлаа. Харин Чарьлз-Роланд Их салхины
уулсын оргил хүртэл бүхэл бүтэн хорин дөрвөн мянган тохой хэртээ өндөрт хөөрч, эргэж
газар буухдаа даарснаасаа болж хөхөрсөн байсан боловч зүрх сэтгэл нь баяр баясгалан
дүүрэн; маргааш бүр ч өндөрт нисч гарна гэж шийджээ.
Бусдыгаа бодвол, нисч байхдаа янз бүрийн хүнд хэцүү дасгал хийх дуртай Флечер нөгөө
арван зургаан тойрог бүхий нислэгээ хийж дараачийн өдөр нь нисч байхдаа нэг доор бүтэн
гурав эргэж урьд өмнө огт чаддаггүй байсан дасгалаа хийжээ. Тэр мөчид түүний нисэхийг
хараад цахлайнуудын сууж байсан эрэг дээр энд тэнд биенээс нь ойсон нарны гэрэл тусчээ.
Жонатан шавь нараа нэг ч хором орхиж явахгүй байсан бөгөөд бүгдээрэнд нь юм хэлж өгч
яаж зөв хийхийг үзүүлж зааж өгч байлаа. Шавь нартайгаа цуг шөнө ч байсан нисч, үүлтэй ч
байсан, салхи шуургатай ч байсан нисч байлаа. Нисэх хүслэн нь хязгааргүй байсан учраас
тэгж нисч байсан бөгөөд харин эрэг дээр суусан цахлайнууд уйтгартайгаар бие биендээ
наалдах ажээ. Хичээл сургууль нь дуусахад шавь нар нь элсэн дээр суун амарч аажим
аажмаар дасч Жонатаны хэлэхийг анхааралтай сонсч суржээ. Түүний жирийн цахлайн
Жонатан Ливингстон Цахлай
Жонатан Ливингстон Цахлай
Жонатан Ливингстон Цахлай
Жонатан Ливингстон Цахлай
Жонатан Ливингстон Цахлай
Жонатан Ливингстон Цахлай

More Related Content

What's hot

800.mn - 2008 Англи хэл ЭЕШ by byambaa avirmed
800.mn - 2008 Англи хэл ЭЕШ by byambaa avirmed800.mn - 2008 Англи хэл ЭЕШ by byambaa avirmed
800.mn - 2008 Англи хэл ЭЕШ by byambaa avirmedБямбаа Авирмэд
 
Ялгах эгшиг
Ялгах эгшигЯлгах эгшиг
Ялгах эгшигUyanga88
 
тооны хуваагдах шинж
тооны хуваагдах шинжтооны хуваагдах шинж
тооны хуваагдах шинжHorloo Ebika
 
ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ХОЛБООС ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ
ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ХОЛБООС ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ХОЛБООС ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ
ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ХОЛБООС ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ Umguullin Mongol Umguulugch
 
том ном
том номтом ном
том номmoogii102
 
тригонометр функцийн график
тригонометр функцийн графиктригонометр функцийн график
тригонометр функцийн графикdoogii2335
 
оюун.хэрэглэгдэхүүн
оюун.хэрэглэгдэхүүноюун.хэрэглэгдэхүүн
оюун.хэрэглэгдэхүүнOyunaa_B
 
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3Tywshin
 
нийгэм тест өөрийгөө сориорой
нийгэм тест өөрийгөө сориоройнийгэм тест өөрийгөө сориорой
нийгэм тест өөрийгөө сориоройBurmaa Ganbaatar
 
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар А by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар А by byambaa avirmed800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар А by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар А by byambaa avirmedБямбаа Авирмэд
 
tekhnikiin khemjilt
 tekhnikiin khemjilt tekhnikiin khemjilt
tekhnikiin khemjiltBold Round
 
Tuwshintugs 33 r surguuli
Tuwshintugs 33 r surguuli Tuwshintugs 33 r surguuli
Tuwshintugs 33 r surguuli panidaa
 
" Наран" сургууль 8а ангийн эцэг эхийн хурал
" Наран" сургууль 8а ангийн эцэг эхийн хурал" Наран" сургууль 8а ангийн эцэг эхийн хурал
" Наран" сургууль 8а ангийн эцэг эхийн хуралShine Naran school
 
хэрвээ би багш байсан бол
хэрвээ би багш байсан болхэрвээ би багш байсан бол
хэрвээ би багш байсан болGanaa12
 
баймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгабаймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгаmuuduu
 

What's hot (20)

Mongol angli toloonii uge zeregtsuulel
Mongol angli toloonii uge zeregtsuulelMongol angli toloonii uge zeregtsuulel
Mongol angli toloonii uge zeregtsuulel
 
800.mn - 2008 Англи хэл ЭЕШ by byambaa avirmed
800.mn - 2008 Англи хэл ЭЕШ by byambaa avirmed800.mn - 2008 Англи хэл ЭЕШ by byambaa avirmed
800.mn - 2008 Англи хэл ЭЕШ by byambaa avirmed
 
Ялгах эгшиг
Ялгах эгшигЯлгах эгшиг
Ялгах эгшиг
 
тооны хуваагдах шинж
тооны хуваагдах шинжтооны хуваагдах шинж
тооны хуваагдах шинж
 
ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ХОЛБООС ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ
ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ХОЛБООС ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ХОЛБООС ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ
ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ХОЛБООС ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ
 
том ном
том номтом ном
том ном
 
тригонометр функцийн график
тригонометр функцийн графиктригонометр функцийн график
тригонометр функцийн график
 
оюун.хэрэглэгдэхүүн
оюун.хэрэглэгдэхүүноюун.хэрэглэгдэхүүн
оюун.хэрэглэгдэхүүн
 
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
 
нийгэм тест өөрийгөө сориорой
нийгэм тест өөрийгөө сориоройнийгэм тест өөрийгөө сориорой
нийгэм тест өөрийгөө сориорой
 
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар А by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар А by byambaa avirmed800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар А by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар А by byambaa avirmed
 
tekhnikiin khemjilt
 tekhnikiin khemjilt tekhnikiin khemjilt
tekhnikiin khemjilt
 
Tuwshintugs 33 r surguuli
Tuwshintugs 33 r surguuli Tuwshintugs 33 r surguuli
Tuwshintugs 33 r surguuli
 
эх
эхэх
эх
 
" Наран" сургууль 8а ангийн эцэг эхийн хурал
" Наран" сургууль 8а ангийн эцэг эхийн хурал" Наран" сургууль 8а ангийн эцэг эхийн хурал
" Наран" сургууль 8а ангийн эцэг эхийн хурал
 
Хог хаягдал
Хог хаягдалХог хаягдал
Хог хаягдал
 
хэрвээ би багш байсан бол
хэрвээ би багш байсан болхэрвээ би багш байсан бол
хэрвээ би багш байсан бол
 
Enzime 6
Enzime 6Enzime 6
Enzime 6
 
хүний цээ
хүний цээхүний цээ
хүний цээ
 
баймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгабаймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утга
 

Similar to Жонатан Ливингстон Цахлай

С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэгС. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэгZoloojojo
 
П.Батхуяг "Хурд" эсээ
 П.Батхуяг "Хурд"  эсээ П.Батхуяг "Хурд"  эсээ
П.Батхуяг "Хурд" эсээGundegmaa Boldbaatar
 
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуусVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулууTsast Foods
 
сургамжит өгүүлэл
сургамжит өгүүлэлсургамжит өгүүлэл
сургамжит өгүүлэлTsedo Batsukh
 
эссэ бичих
эссэ бичихэссэ бичих
эссэ бичихSubd85
 
эссэ бичих
эссэ бичихэссэ бичих
эссэ бичихSubd85
 

Similar to Жонатан Ливингстон Цахлай (6)

С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэгС. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
 
П.Батхуяг "Хурд" эсээ
 П.Батхуяг "Хурд"  эсээ П.Батхуяг "Хурд"  эсээ
П.Батхуяг "Хурд" эсээ
 
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуусVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
 
сургамжит өгүүлэл
сургамжит өгүүлэлсургамжит өгүүлэл
сургамжит өгүүлэл
 
эссэ бичих
эссэ бичихэссэ бичих
эссэ бичих
 
эссэ бичих
эссэ бичихэссэ бичих
эссэ бичих
 

More from enkhsaruulsukhochir

9 r angi-nar_sar_delkhiin_khodolgoon
9 r angi-nar_sar_delkhiin_khodolgoon9 r angi-nar_sar_delkhiin_khodolgoon
9 r angi-nar_sar_delkhiin_khodolgoonenkhsaruulsukhochir
 
9 r angi-nutagshilt_khot_khodoogiin_khun_am
9 r angi-nutagshilt_khot_khodoogiin_khun_am9 r angi-nutagshilt_khot_khodoogiin_khun_am
9 r angi-nutagshilt_khot_khodoogiin_khun_amenkhsaruulsukhochir
 
9 r angi-khun_amynshilzhikh_khodolgoon
9 r angi-khun_amynshilzhikh_khodolgoon9 r angi-khun_amynshilzhikh_khodolgoon
9 r angi-khun_amynshilzhikh_khodolgoonenkhsaruulsukhochir
 
9 r angi-mongol_orny_baigaliin_nokhtsol_noots
9 r angi-mongol_orny_baigaliin_nokhtsol_noots9 r angi-mongol_orny_baigaliin_nokhtsol_noots
9 r angi-mongol_orny_baigaliin_nokhtsol_nootsenkhsaruulsukhochir
 
9 r angi-nutagshilt_ba_khotzhilt
9 r angi-nutagshilt_ba_khotzhilt9 r angi-nutagshilt_ba_khotzhilt
9 r angi-nutagshilt_ba_khotzhiltenkhsaruulsukhochir
 
9 -r angi-sedevchilsen_gazar_zuin_zurag
9 -r angi-sedevchilsen_gazar_zuin_zurag9 -r angi-sedevchilsen_gazar_zuin_zurag
9 -r angi-sedevchilsen_gazar_zuin_zuragenkhsaruulsukhochir
 
Delkhiin maa 11_angi_d.battogtokh
Delkhiin maa 11_angi_d.battogtokhDelkhiin maa 11_angi_d.battogtokh
Delkhiin maa 11_angi_d.battogtokhenkhsaruulsukhochir
 
Delkhiin arstny ialgaa_11_angi_zassan
Delkhiin arstny ialgaa_11_angi_zassanDelkhiin arstny ialgaa_11_angi_zassan
Delkhiin arstny ialgaa_11_angi_zassanenkhsaruulsukhochir
 
8 r angi-mo-ny_gazryn_zurgiin_tusgag
8 r angi-mo-ny_gazryn_zurgiin_tusgag8 r angi-mo-ny_gazryn_zurgiin_tusgag
8 r angi-mo-ny_gazryn_zurgiin_tusgagenkhsaruulsukhochir
 
Dalain usny khodolgoon_12_angi_batdorzh
Dalain usny khodolgoon_12_angi_batdorzhDalain usny khodolgoon_12_angi_batdorzh
Dalain usny khodolgoon_12_angi_batdorzhenkhsaruulsukhochir
 
Usan mandal 12_angi_d.battogtokh
Usan mandal 12_angi_d.battogtokhUsan mandal 12_angi_d.battogtokh
Usan mandal 12_angi_d.battogtokhenkhsaruulsukhochir
 
Delkhiin maa 11_angi_d.battogtokh
Delkhiin maa 11_angi_d.battogtokhDelkhiin maa 11_angi_d.battogtokh
Delkhiin maa 11_angi_d.battogtokhenkhsaruulsukhochir
 
Uilchilgee gz 11-r_angi_d.battogtokh
Uilchilgee gz 11-r_angi_d.battogtokhUilchilgee gz 11-r_angi_d.battogtokh
Uilchilgee gz 11-r_angi_d.battogtokhenkhsaruulsukhochir
 

More from enkhsaruulsukhochir (20)

9 r angi-nar_sar_delkhiin_khodolgoon
9 r angi-nar_sar_delkhiin_khodolgoon9 r angi-nar_sar_delkhiin_khodolgoon
9 r angi-nar_sar_delkhiin_khodolgoon
 
9 r angi-nutagshilt_khot_khodoogiin_khun_am
9 r angi-nutagshilt_khot_khodoogiin_khun_am9 r angi-nutagshilt_khot_khodoogiin_khun_am
9 r angi-nutagshilt_khot_khodoogiin_khun_am
 
9 r angi-khun_amynshilzhikh_khodolgoon
9 r angi-khun_amynshilzhikh_khodolgoon9 r angi-khun_amynshilzhikh_khodolgoon
9 r angi-khun_amynshilzhikh_khodolgoon
 
9 r angi-mongol_orny_baigaliin_nokhtsol_noots
9 r angi-mongol_orny_baigaliin_nokhtsol_noots9 r angi-mongol_orny_baigaliin_nokhtsol_noots
9 r angi-mongol_orny_baigaliin_nokhtsol_noots
 
9 r angi-narny_tusgal
9 r angi-narny_tusgal9 r angi-narny_tusgal
9 r angi-narny_tusgal
 
9 r angi-nutagshilt_ba_khotzhilt
9 r angi-nutagshilt_ba_khotzhilt9 r angi-nutagshilt_ba_khotzhilt
9 r angi-nutagshilt_ba_khotzhilt
 
9 r angi-khun_amyn_suvarga
9 r angi-khun_amyn_suvarga9 r angi-khun_amyn_suvarga
9 r angi-khun_amyn_suvarga
 
9 -r angi-sedevchilsen_gazar_zuin_zurag
9 -r angi-sedevchilsen_gazar_zuin_zurag9 -r angi-sedevchilsen_gazar_zuin_zurag
9 -r angi-sedevchilsen_gazar_zuin_zurag
 
Delkhiin maa 11_angi_d.battogtokh
Delkhiin maa 11_angi_d.battogtokhDelkhiin maa 11_angi_d.battogtokh
Delkhiin maa 11_angi_d.battogtokh
 
Delkhiin arstny ialgaa_11_angi_zassan
Delkhiin arstny ialgaa_11_angi_zassanDelkhiin arstny ialgaa_11_angi_zassan
Delkhiin arstny ialgaa_11_angi_zassan
 
8 r angi-gadargyg_durslekh
8 r angi-gadargyg_durslekh8 r angi-gadargyg_durslekh
8 r angi-gadargyg_durslekh
 
8 r angi-mo-ny_gazryn_zurgiin_tusgag
8 r angi-mo-ny_gazryn_zurgiin_tusgag8 r angi-mo-ny_gazryn_zurgiin_tusgag
8 r angi-mo-ny_gazryn_zurgiin_tusgag
 
Dalain usny khodolgoon_12_angi_batdorzh
Dalain usny khodolgoon_12_angi_batdorzhDalain usny khodolgoon_12_angi_batdorzh
Dalain usny khodolgoon_12_angi_batdorzh
 
8 r angi-khun_am
8 r angi-khun_am8 r angi-khun_am
8 r angi-khun_am
 
Usan mandal 12_angi_d.battogtokh
Usan mandal 12_angi_d.battogtokhUsan mandal 12_angi_d.battogtokh
Usan mandal 12_angi_d.battogtokh
 
Gollokh khel shashin
Gollokh khel shashinGollokh khel shashin
Gollokh khel shashin
 
11 r angi-gms_ashiglakh
11 r angi-gms_ashiglakh11 r angi-gms_ashiglakh
11 r angi-gms_ashiglakh
 
11 r angi-gollokh_khel_shashin
11 r angi-gollokh_khel_shashin11 r angi-gollokh_khel_shashin
11 r angi-gollokh_khel_shashin
 
Delkhiin maa 11_angi_d.battogtokh
Delkhiin maa 11_angi_d.battogtokhDelkhiin maa 11_angi_d.battogtokh
Delkhiin maa 11_angi_d.battogtokh
 
Uilchilgee gz 11-r_angi_d.battogtokh
Uilchilgee gz 11-r_angi_d.battogtokhUilchilgee gz 11-r_angi_d.battogtokh
Uilchilgee gz 11-r_angi_d.battogtokh
 

Жонатан Ливингстон Цахлай

  • 1.
  • 2. РИЧАРД БАХ ЖОНАТАН ЛИВИНГСТОН ХЭМЭЭХ ЦАХЛАЙ www.kiebooks.com
  • 3. Бидний хэний маань ч дотор амьдарч буй, зохиомол бус Жонатан цахлайд зориулав.
  • 4. Тэргүүн хэсэг Өглөө болж идэрхэн нар, намуухан далай дээр тусч, гэрэл, туяа нь бяцхан давалгаануудтай наадан бүжиглэнэ. Эргээс нэг бээрийн зайтай хөвж буй усан онгоцноос дотроо идэш өгөөштэй тор хаяж загас барих гэж байна гэсэн мэдээ нүд ирмэх зуур өглөөний хоолоо идэх гэж байсан Сүрэг цахлайн сонорт хүрчээ. Тэр дорхиноо мянга мянган цахлай агаарт хөөрч, усан онгоцыг тойрон үймж, авхаалж самбаа, арга залийг уралдуулан, бор ходоодоо борлуулна. Ингэж хорвоогийн бас нэг зовлонт өдөр эхлэв. Гэтэл усан онгоц, хуурай газраас хол орших тэнгэр огторгуйд Жонатан Ливингстон нэртэй цахлай ганцаараа нисэн дүүлж бэлтгэл сургууль хийж байв. Зуун тохой хэртээ өндөрт дүүлснээ гэдсэн дороо хумьсан хоёр хөлөө сул унжуулж, хушуугаа өөд нь өргөж, нум лугаа адил тахир хоёр далавчаа урагш нь сунгаж, хамаг бие нь айхтар өвдсөн ч тэвчиж, ийм байдалтайгаар нэг хэсэг нисэхийг хичээх ажээ. Урагш нь сунгасан хоёр далавч нь хурдыг нь сааруулжээ. Одоо ийм удаан нисэхэд, салхи чихнийх нь дэргэдүүр дуулдахтай үгүйтэй сэрчигнэн, доор нь цэнхэртэн харагдах далай огт хөдлөхөө больсон мэт санагдана. Нүдэнд нь гал ассаыг харвал нэгэн зүйл рүү бүх бие сэтгэлээрээ тэмүүлсэн нь илэрхий. Амьсгалаа хорьж далавчаа дөнгөж... ердөө л хоёр хуруу хэртэй хумив. Тэр дороо өд сөд нь сөрвийж хурд нь саарсаар... цахлай доош уналаа. Уг нь цахлайнууд нисч байхдаа элдвийн юм боддоггүй, хурдаа сааруулдаггүйг та бид цугаара мэднэ. Агаарт нисч яваад зогсчихно гэдэг цахлайд хамгийн муухай гутамшиг, хамгийн дээд зэргийн бузар булай явдал юм. Гэвч ичихийг умартаж, далавчаа дахин дахин хумьж нисч байхдаа хурдаа сааруулан байн байн доош унаж буй Жонатан Ливингстон бол жирийн шувуу биш байжээ. Олонхи цахлай, нисэхийн тухайд гэвэл зөвхөн эргээс хоолтой газар хүртэл, тэндээс эргэж эрэг хүртэл яаж нисэх вэ хэмээх хамгийн энгийн зүйлээс өөр юу ч мэдэхийг хүсдэггүй. Ихэнх цахлай хамгийн чухал нь хоол гэж боддог. Харин энэ цахлай нисэхийг эрхэмлэн чухалчилж хоолыг үл тооно. Энэ дэлхийд Жонатан Ливингстоны хамгийн дуртай юм нь нисэх байжээ. Гэвч энэхүү эрдэм хүслийг нь бусад шувуу үл ойшоодог юм байна гэдгийг мэджээ. Тэр битгий хэл эцэг эх нь хүртэл Жонатаныг өдөржин сүргээсээ тасархай ганцаараа хол явж дахин дахин өөрийгөө туршиж усны гадаргууг шүргэн алдан дүүлэхийг харж санаа сэтгэлээ зовоох ажээ. Жонатан, чухам яагаад дэлгэсэн далавчных нь хагастай тэнцэх өндөрт нисч байхад бараг хүч зарцуулахгүй ч гэсэн агаарт удаан тогтож болдог вэ гэдгийг ойлгохгүй байв. Тэрбээр хурдаа аажмаар сааруулсаар, хоёр хөлөө би?ндээ наасаар усан дээр буухад бусад шувуудын буухтай адил ус цацагдахгүй бөгөөд харин усны гадаргуу дээр урт гээчийн хөөсөн мөр гарах ажээ. Тэр мөр, хэдийгээр Жонатан усны гадаргуу элгээрээ шүргэх боловч хөлөө хумьсан хэвээр цээжээрэ ус ярж эхлэх яг тэр цэгээс эхлэнэ. Харин тэрбээр хуурай газар дээр хөлөө биенээсээ салгалгүй жингүйдэж, элгээрээ газар шүргэн шүргэсээр бууж элсэн дээр үлдээсэн мөрийнхөө уртыг алхаагаараа хэмжиж эхлэхэд эцэг эх нь бүүр ч их санаа зовох аж. Ээж нь асуусан нь: "Жон минь дээ, яагаад чи бид нартай адил биеэ авч явж чаддаггүй юм бэ? Яахав, Хотон
  • 5. шувуу, Халуу мэргэн шувууд л агаар мандалд дүүлж яваг л даа. Яагаад чи юу ч идэхгүй байна вэ? Хүү минь, чамаас яс арьс хоёр л үлдсэн байна шүү дээ." "Яах вэ ээж минь, яс арьс хоёр үлдсэн байг. Би агаарт яаж нисч чаддаг, яаж нисч чаддаггүйгээ мэдэхийг хүсч байна. Өөр юу ч надад хэрэггүй." Эцэг нь хүүдээ хандан үл уцаарлан хэлсэн нь: "Жонатан минь, чи сонс. Өвөл хаяанд иржээ. Удахгүй загас агнуурын онгоцууд улам ховор үзэгдэх болно. Усны бараг гадаргуу дээр хөвж байгаа загас жараахайнууд цөмөөрөө усны гүнийг бараадна шүү. Хэрэв чи заавал юм сурч мэдэхийг хүсч байгаа бол иддэг хоолоо судал, тэр хоолоо яаж олох аргаа судал. Нисэх гэдэг яах аргагүй сайхан хэрэг. Гэхдээ ниссэнээр цадахгүй шүү дээ. Чи нисэхийн тулд нисч чаддаг бус харин хоолоо олж идэхийн тулд нисдэг юм гэдгээ санаж яв." Жонатан дуугүй толгой дохив. Хэдэн өдөр бусадтайгаа ижилхэн байх гэж оролдов. Муухай чарлаж, хоол булаацалдаж, тааралдсан газраа цахлайнуудтай уралцаж, олдсон загас, талхны булангийн хойноос усанд шумбаж байлаа. Гэвч өөдтэй юм ер алга байлаа. "Хэрэг алга. Шал дэмий юм." хэмээн бодож, арайчүү гэж олсон загасаа араас нь муухай чарлан хөөж явсан эм цахлайд чулуудаж өгөв. Тэгээд бодсон нь: "Хайран цаг. Энэ цагаа нисч сурахад зориулсан бол сайхнаа. Мэдье гэсэн юм уул шиг их байдаг, гэтэл би ингээд явж байдаг." Ингээд Жонатан дахин сүргээсээ тасарч холын хол далайд гарчээ. Өлсөх нь үнэн, гэхдээ шинийг мэдье гэсэн хүслэн нь илүү учраас зүрх сэтгэл нь баяр баясгалангаар дүүрэн. Нисэхийн хурдыг судалж долоохон хоногийн дотор, хурд гэж чухам юу болохын талаар энэ дэлхий дээр байдаг хамгийн хурдан цахлайнаас илүү мэддэг болжээ. Далайн гадаргуугаас мянган тохой хэртээ өндөрт дүүлснээ далавчаа улам хүчтэй дэвж эгц доошоо ниссэнээ яагаад цахлай шувууд доошоо нисэхдээ далавчаа хумьдагийн учрыг ойлгов. Зургаан хормын дараа, цагт далан бээрийн хурдтай нисэх боловч ийм үед далавчаа дэвэхэд бие нь тогтворгүй болох ажээ. Хичнээн ч оролдоод нэмэргүй. Яаж ч хичээж, яаж ч хушуугаа зуусан хурд нь нэмэгдмэгц агаарт биеэ удирдаж чадахаа больж байлаа. Дахин мянган тохой хэртээ өндөрт дүүлж гарлаа. Хүчээ шавхан урагша ухасхийж тэр эрчээрээ доошоо нисч улам их хурд авав. Гэтэл гэнэт яаж ч хүчлэвч зүүн далавчаа дээш нь өргөж чадахаа больж, тэгмэгц өөрийн эрхгүй тэр тал руугаа хазайв. Тэнцвэрээ олохын тулд баруун далавчаа дэвэхээ болимогц тэр чигээрээ баруун тийшээ тонгорч сүүл толгой нь хаана байгаа нь мэдэгдэхгүй ямар ч удирдлагагүй бөмбөг мэт нэг бөөн эргэлдсэн юм доошоо унана. Яаж ч оролдовч далавчаа дээш нь өргөж чадахгүй байв. Арав дахин оролдож үзэв. Гэвч оролдох бүр цагт далан бээрийн хурдтай болмогц биеэ удирдах чадваргүй болж эргэлдсээр усанд хаясан чулуу мэт унана. Жонатан хамаг өд сөдөө норгосныхоо дараа сая л их хурдтай нисч байгаа нөхцөлд хоёр далавчаа дэлгэсэн хэвээр нэг л байдалд барих хэрэгтэй, цагт тавин бээрийн хурдтай болтлоо далавчаа дэвж байгаад хурд нь нэмэгдэхэд хоёр далавчаа нэг байдалд огт хөдөлгөлгүй барих хэрэгтэй гэж ойлгожээ. Одоо хоёр мянган тохой хэртээ өндөрт гарч сүүлчийн удаа оролдож үзэхээр шийдэв. Хушуугаа урагш нь сунгаж хоёр далавчаа дэлгэж доошоо нисэв. Цагт тавин бээрийн хурдтай болмогцоо далавчаа дэвэхээ больжээ. Далавчаа үл хөдөлгөн нэг байдалд барина гэдэг аймшигтай хэцүү байсан ч тэвчив. Бүхэл бүтэн арван хормын турш цагт ерэн бээрийн хурдтайгаар харвасан сум лугаа адил хурдан нисчээ. Ийнхүү Жонатан цахлайнуудын
  • 6. дунд хурдан нисэхийн дээд амжилтыг тогтоолоо! Гэвч тун удалгүй баяр баясгалан нь замхарчээ. Далавчныхаа байдлыг ялимгүй өөрчлөн улмаар нисэх чиглэлээ өөрчлөх гэтэл нөгөө ясан гартай, өрөвдөх хайрлахыг мэддэггүй аймшигт салхи түүнийг эрхэндээ оруулж тааралдсан газраа нүүр нүдгүй балбаж цагт ерэн бээрийн хурдтайгаар авч нисээд хааш нь л бол хааш нь эргүүлэн тонгоруулах нь биеийг нь хэдэн арван хэсэг болгон урж тасдаж байна уу гэлтэй. Одоо өөрөө тэнгэрт тэсэрч буй бөмбөг мэт байлаа. Жонатан цахлай далайн гадаргууд нэлээн ойртсон ч салхитай тэмцэж байснаа аргагүй хүч дутаж, биеэ салхинд мэдүүлж, хад чулуу лугаа адил хатуу болсон усанд айхтар хүчтэй уналаа. Хэр зэрэг удаан хэвтсэнийг мэдэхгүй, нэг мэдэхнээ сэрж ийш тийш харвал тэнгэрт од түгж, сар гарсан байх бөгөөд өөрөө сарны гэрэлд далайн усанд хөвж байлаа. Салхинд бяц гуядуулсан хоёр далавчинд нь тугалга зүүсэн мэт хүндэрсэн байв. Гэвч санаж хүссэн нь бүтсэнгүй гэсэн гашуун бодол түүнээс ч илүү хүнд ачаа болон дээрээс нь дарах аж. Энэ ачаа доош нь чангаасаар далайн усанд живүүлээсэй, тэгвэл нэг мөр бүх юм дуусна гэж бодов. Тэгээд усанд живж эхэлтэл дотор нь үл танигдах баргил хоолой дуугарах сонсдов. Түүний хэлэх нь: "Мэддэг мэх үнэхээр дууслаа. Би бол жирийн цахлай. Би чадах юмаа л хийж чадна. Хэрэв би нисэхийн тухай бүх юмыг мэдэх ёстой байсан бол жирийн толгойныхоо оронд лав тооцоолон бодох машинтай төрөх байсан. Хурдан нисч чадах ёстой байсан бол анхнаасаа харцага лугаа адил богинохон далавчтай төрөх байсан бөгөөд загас биш харин хулгана иддэг байх ёстой. Миний эцгийн хэлдэг түмэн зөв. Би энэ солиотой хүслээ мартах ёстой. Одоо гэртээ харьж сүрэгтэйгээ нийлэх хэрэгтэй. Хүч чадал дорой, өрөвдөлтэйхэн цахлай гэдгээ хүлээн зөвшөөрч цаашид бусадтайгаа адил амьдрахаас илүү зөв юм байхгүй." Ингэж хэлснээ тэр дуу дуулдахаа болив. Жонатан хэлснийг нь аргагүй хүлээн зөвшөөрөв. Тэгээд түүний шийдсэн нь: "Шөнийн харанхуйд цахлай шувуу эрэг дээр л сууж байх ёстой. Би үүнээс хойш бусдаасаа ялгарахаа больё. Ингэснээр хэн хэнд маань сайн болно." Ийнхүү бодсоноо туйлын ядарч цуцсан шинжтэй, далайн уснаас агаарт хөөрч, гэхдээ өндөрт дүүлсэнгүй, хүч бараг зарцуулалгүй нисч сурсандаа баярлаж эргийн зүг нислээ." Тэгснээ түүний бодсон нь: "Үгүй ээ. Би чинь саяхан амьдралаасаа, сурсан мэдсэн бүх юмнаасаа татгалзсан биш бил үү? Би бол бусадтайгаа ижилхэн жирийн нэг цахлай шувуу, тэгэхлээр цахлайнуудын нисдэг шиг л нисэх ёстой." Ингэж бодсоноо үлдсэн бүх хүч тэнхээгээ шавхан арайчүү гэж зуун тохой хэртээ өндөрт хөөрч ар гэр рүүгээ яаран хоёр далавчаа хүчтэй дэвж гарлаа. Сүрэг цахлайнуудтай адил амьдрах хэрэгтэй хэмээн санаа шулуудахад мөрөн дээрээс нь бул чулуу аваад хаячихсан юм шиг бие сэтгэл аль аль хөнгөрчээ. Танин мэдэхийн хөлөгт өөрийгөө аваачиж хүлсэн тэр гинж нь тасарч, сурч мэдэхийн тулд тэмцэх хэрэггүй, тэмцэх гэдэг хэрэггүй болохоор ялагдана гэдгийг мэдэхгүй амьдрах болжээ. Элдвийн юм бодож тархи толгойгоо гашилгахгүй, гагцхүү тэртээ хол шөнийн харанхуйг цоо нэвтлэн гялалзах эргийн гэрлүүдийг зорин нисэх нь юутай сайхан бэ гэдгийг ойлгов. Гэтэл гэв гэнэт нөгөө түгшүүрт, баргил дуу хоолой дуугарах нь сонсдов. Түүний хэлэх нь: "Цахлай шувуу хэзээ ч харанхуйд нисдэггүй юм!" Гэвч Жонатан энэ хэлснийг нь сонсох ч хүсэлгүй байлаа. Түүний бодох нь: Эргэн тойрон нам гүм, энх амгалан. Тэнгэрт сар гарч, гэрэл нь далайн уснаа тусч нэг ёсны эрэгт хүрэх замыг зааж өгөх нь юутай сайхан бэ—"
  • 7. "Доошоо буу! Цахлай шувуу хэзээ ч харанхуйд нисдэггүй юм. Хэрэв чи шөнө нисэх ёстой байсан бол чамд лав шар шувууны нүд заяасан байх учиртай! Чи наад жирийн толгойныхоо оронд тооцоолон бодох машинтай төрөх байсан! Зуун тохой хэртээ өндөрт нисч явсан Жонатан Ливингстон нүдээ анив. Нэгэн бодол санаанд нь цахилгаан лугаа адил гялсхийн харваж, саяхан бүх бие нь хатгуулан өвдөж байсан бол одоо огт өвчингүй болж нөгөө санаа шулуудаж жирийн цахлайнуудтайгаа эргэж нийлье гэж бодсоноосоо буцлаа. Богинохон далавч. Харцагын богинохон далавч! Таавар нь энэ байна шүү дээ! "Би гэж ёстой усан тэнэг амьтан юм даа! Надад зөвхөн богинохон далавч, бүр тун богинохон далавч л хэрэгтэй юм байна шүү дээ. Би доошоо нисэхдээ зөвхөн далавчаа хумьж гагцхүү хоёр далавчныхаа үзүүрийг л хөдөлгөж байх ёстой юм байна шүү дээ! Богинохон далавч!" Нүд ирмэх зуур хоёр мянган тохой хэртээ өндөрт хөөрч үхэх, бэртэхийн тухай өчүүхэн ч бодож эргэлзэлгүй шууд хоёр далавчаа хумьж, зөвхөн хурц үзүүртэй хутга лугаа адил хоёр далавчныхаа үзүүрийг нь хөдөлгөн доошоо нисэв. Салхи биеийг нь дагаж үлээхдээ аймшигтэй чангаар архирах ажээ. Хурд нэмэгдсээр: цагт дал, ер, зуун хорин бээрийн хурдтай боллоо! Түүнээс ч хурдан болов. Урьд өмнө цагт далан бээрийн хурдтай болмогцоо биеийнхээ тэнцвэрийг алдахгүйг хичээн хамаг хүчээ гаргадаг байсан бол одоо цагт зуун дөчин бээрийн хурдтай нисэх боловч бие нь тэнцвэртэй хэвээр байлаа. Хоёр далавчныхаа үзүүрийг ялимгүй хөдөлгөмөгц нисэх чиглэл нь өөрчлөгдөж дээшээ хөөрч, шөнийн далайн давалгаанууд дээгүүр их бууны сум лугаа адил шуугиулан өнгөрөв. Сарны гэрэлд бие нь саарал өнгөтэй мэт харагдаж ажээ. Урдаас нь айхтар хүчтэй салхи үлээх учраас нүдээ аньж бодсон нь: "Цагт зуун дөчин бээр! Биеийнхээ тэнцвэрийг алдсангүй шүү! Хэрэв таван мянган тохой хэртээ өндрөөс доошоо нисэх юм бол миний хурд хэдэд хүрэх бол..." Нөгөө түрүүний зөв зүйтэй санагдсан бодлуудыг нь хүчтэй салхи аваад явчихжээ. Гэвч хэдийгээр саяхан өөртөө өргөсөн тангаргаасаа буцаж байгаа боловч санаа сэтгэл нь зовохгүй байлаа. Ер нь тиймэрхүү тангараг жирийн цахлайнуудыг л хүлцэнгүй барих чадалтай. Харин улам ихийг мэдэж чадахыг зорьсон төгс төгөлдөр чанарт хүрсэн цахлайнууд тэр тангаргийг үл тоомсорлох ажээ. Үүрээр Жонатан дахин бэлтгэлээ эхэллээ. Таван мянган тохой хэртээ өндөрт гарч доошоо харвал, тэртээ доор усан онгоцууд цэнхэрлэн харагдах усан дэвсгэр дээр модны өргөс лүгээ адил, өглөөний хоолоо идэж буй сүрэг цахлай газраас дэгдсэн тоос шиг харагдаж байлаа. Одоо хүч тэнхээ гэвэл шавхагдашгүй мэт санагдаж, гагцхүү ялимгүй чичрэх нь баярласны нь шинж тэмдэг байжээ. Айх сэтгэлээ дарж чадсандаа өөрийгөө их л тоож, бахархаж байв. Олон юм бодож цаг дэмий алдалгүй хоёр далавчаа биендээ нааж, зөвхөн хоёр үзүүрийг нь хумилгүй шууд доошоо нисэв. Дөрвөн мянган тохой хэртээ зайд нисэхэд хамгийн дээд хурдтай болж, салхи, чичирч найгасан хана мэт санагдаж янз бүрийн дуу авиа гаргах бөгөөд тэр хана улам хурдан нисэхэд нь саад болох ажээ. Одоо цахлай эгц доошоо цагт хоёр зуун арван дөрвөн бээрийн хурдтай нисч байлаа. Хэрэв одоо далавчаа дэлгэвэл, салхи түүнийг хэдэн мянган хэсэг болгон тасдана гэдгийг сайн ойлгож байлаа... Гэвч хурд бол сүр хүч, хурд бол баяр баясгалан, хурд бол ариун нандин гоо үзэсгэлэн аж. Мянган тохой хэртээ өндөрт хүрмэгцээ нисэх чиглэлээ өөрчлөх гэж оролдож эхлэв. Аймшигтай архиран хүржигнэх хүчит салхи хоёр далавчных нь үзүүрийг юу ч үгүй хэмхчин
  • 8. үнгэж үрсэн тул хэлбэр галбир нь алдагджээ. Гэнэт доор нь харагдаж байсан усан онгоц, сүрэг цахлай цугаараа хазайж, юу юугүй өөдөөс нь тосч хурдлах шиг, хэмжээ нь илт томрон нисэх замыг нь хаалаа. Цахлай яаж огцом зогсох, яаж хажуу тийшээ эргэх эрдмийг хараахан сурж амжаагүй байжээ. Одоо юутай ч мөргөлдсөн тэр дорхноо үхэх нь үнэн боллоо. Өөрийн эрхгүй нүдээ тас анив. Тэр өглөө, нар дөнгөж мандаж байхад Жонатан Ливингстон хоёр нүдээ тас анихдаа цагт хоёр зуун арван дөрвөн бээрийн хурдтай нисч байжээ. Чих дүлийрэм исгэрэх салхины дуун л сонсдоно. Нисэх чиглэлээ өөрчилж чадаагүй Жонатан, яг тэр үед өглөөнийхөө хоолыг зооглож байсан сүрэг цахлайнуудын гол дунд унаснаа тэр эрчээрээ буцаж ойж дээшээ нисчээ. Ашгүй Азын цахлай нигүүлсэнгүй сэтгэлийг үзүүлж хэн ч шархдаж бэртсэнгүй. Жонатан дахин хушуугаа наран өөд хандуулан дээшээ нисэхэд хурд нь цагт зуун жаран бээрт хүрч байлаа. Хурдаа цагт хорин бээр болтол сааруулж, хоёр далавчаа дэлгэхэд нөгөө усан онгоц тэртээ хол дөрвөн мянган тохой хэртээ доор хоцорч одоо далайн гадаргуу дээрх цэг мэт харагдана. Хүсэл мөрөөдөл нь биелэхийн дээдээр биелжээ! Хамгийн дээд хурдтай нисчээ! Цахлай цагт хоёр зуун арван дөрвөн бээрийн хурдтай ниссэн түүх байгаагүй ажээ! Энэ бол бүх бодол, төсөөллийн эргэлт, цахлайн сүргийн түүхэн дэх хэзээ ч мартагдашгүй, давтагдашгүй мөч, Жонатаны хувьд бол амьдралынх нь шинэ эрин үеийн эхлэл байлаа. Жонатан ганцаараа бэлтгэлээ хийсээр, далавчаа биендээ наан найман мянган тохой хэртээ өндрөөс доошоо ниссээр. Удалгүй доошоо нисч байснаа хурдаа сааруулалгүй дуртай зүг рүүгээ эргэх эрдмийг сурчээ. Асар хурдтай нисч байгаа үед, хоёр далавчныхаа үзүүрийн нэг ширхэг өдийг хүртэл хоёрхон хуруу хэртээ хөдөлгөхөд бие нь нисч яваа бууны сум лугаа адил эргэлдэж сүйд болно гэдгийг ухаарчээ. Жонатан, дэлхий дээр хүссэнээрээ нисч чаддаг анхны цахлай боллоо. Тэр тэмдэглэлт өдөр Жонатан бусад цахлайнуудтай дэмий юм ярьж цаг алдсангүй. Харин нар жаргатал, нар жаргасны дараа ч гэсэн ниссээр, дүүлсээр л байлаа. Тийнхүү нисч байхдаа эгц доошоо, эргэлдэж, дээшээ харж, жингүйдэж ч нисчээ. Шөнө дунд болсон хойно Жонатан, эрэг дээр бөөцийн сууж байсан сүрэг цахлай дээр нисч очив. Толгой нь эргэн ядарч сульдсан гэж жигтэйхэн. Гэвч хуурай газар буухаасаа өмнө сурснаа дахин нэг давтаж, хэд хэдэн янзаар нисч үзэв. Баяр баясгалан нь цээжинд нь багтан ядна. Дээд хурдтай ниссэнээ бодсон нь: "Эд нар дуулвал баярласнаасаа болж бараг галзуурах болов уу. Одоо бидний амьдрал юутай гүн гүнзгий утга учиртай болов оо! Эрэг, усан онгоцуудын хооронд арайчүү гэж нисч байхын оронд нь ер нь юуны тулд амьдарч байгаа юм бэ гэдгээ ойлгоно гэдэг чинь л дээд жаргал биш үү! Одоо бид цугаараа харанхуй мунхагаас салж, дээд зэргийн чадвар, төгс төгөлдөр чанарт хүрч чадахаар боллоо. Бид жинхэнэ эрх чөлөөг оллоо! Бид одоо л жинхэнэ нисч сурна!" Ирээдүй нь гүн гүнзгий утга учир бүхий үйл хэргээр дүүрэн мэт санагдах ажээ. Тэрбээр ирээдүйгээ, маргаашийгаа тэсгэлгүй хүлээж байв. Газар буумагцаа, цахлайнууд цугаараа нэг газар бөөгнөрсөн байхыг харж цахлайнуудын хурал болж байгааг таажээ. Тэд нар цуглараад нилээн удаж байгаа бололтой. Нээрээн ч тэд, түүний эргэж ирэхийг хүлээн тийнхүү цугларцгаасан ажээ.
  • 9. "Жонатан Ливингстон! Энэ голд гарч ир!" Сүргийн ахмадын ингэж тушаах нь сүртэй сонсогдох ажээ. Тойрон цугларсан сүргийн дунд гарна гэдэг бол эсвэл дээд зэргийн шившиг, эсвэл дээд зэргийн нэр төрийн хэрэг. Цахлайнууд аугаа их удирдагчдаа хүндэтгэж, гүн талархлаа илэрхийлж байгаагийн тэмдэг болгож өөрсдөө хүрээлэн тойрч гол дундаа гаргадаг уламжлалтай байсан юм. Жонатаны бодсон нь: "Өнөөдөр өглөөнийхөө хоолыг идэж байхдаа цахлайнууд лав миний нисэхийг харсан нь байх нь! Гэхдээ надад алдар нэр, шагнал чимэг аль аль нь хэрэггүй. Харин мэдэж сурснаа хуваалцаж, одоо энэ өдрөөс эхлэн бидний өмнө асар өргөн уужим ирээдүй нээгдэж буйг хэлж өгье." Ингэж бодсоор урагшаа хэд алхав. Ахмадын хэлсэн нь: "Жонатан Ливингстон оо, алив энэ голд зогс. Чи өөрийгөө бүх цахлайнуудын харсаар байхад бузар шившигт унагав." Жонатаныг лантуугаар толгойн дундуур нь буулгачих шиг болов. Хөл нь чичирч, өд сөд нь өрөвдөлтэйяа унжиж, чих нь шуугив. Шившгийн тойрог байсан юм гэж үү? Яалаа гэж дээ. Үгүй байлгүй. Гайхамшигт нислэг! Эд нар лав сайн ойлгоогүй байх. Эд нар андуурцгаажээ, андуурснаас зайлахгүй! Тэр хооронд ахмад сүртэй дуугаар үргэлжлүүлэн хэлсэн нь: "... хөнгөн хийсвэр зан ааш, зальхай байдал гаргаж цахлайнуудын халуун ам бүлийн нэр төр, эцэг дээдсээсээ өвлөж ирсэн сайхан уламжлалыг доромжлон гутаасан учраас..." Шившгийн тойрог гэдэг нь цахлайнуудын сүргээс хөөгдөж, алс холын хаднууд руу зайлахын нэр билээ. - ... Жонатан Ливингстон чи үүрэг хариуцлага, нэр төрөө мартвал хоол олдохоо больдог юм гэдгийг ойлгох өдөр ирнэ. Амьдралын утга учрыг тайлахын арга байхгүй учраас бид түүнийг хэзээ ч ухаарч чадахгүй... Гэвч бид нэг л юмыг хатуу ойлгож явах хэрэгтэй. Бид нар, хүч тэнхээ байгаа цагт хоолоо олж идэн амьдарч явах үүрэгтэйгээр энэ ертөнцөд мэндэлсэн юм. Цахлайнууд хэзээ ч цахлайнуудын зөвлөлгөөний шийдвэрийг эсэргүүцэж үг дуугарч байгаагүй ажээ. Гэвч Жонатаны дуу хоолой аниргүйг эвдэн сонсогдлоо. Тэрбээр чангаар хэлсэн нь: - Үүрэг хариуцлагаа мартсан гэнэ ээ? Ах дүү нар аа! Амьдралын хамгийн нандин утга учир чухам юунд оршиж байна вэ гэдгийг нээн олж, тэр утга учрыг нь хэзээ ч марталгүй явдаг над шиг цахлайнаас өөр ямар цахлай илүү хариуцлагатай байж чадах вэ? Мянга мянган жилийн турш бид нар гагцхүү загасны толгойн хойноос хөөцөлдөн амьдарчээ. Гэтэл одоо бид нар юуны тулд амьдарч байгаагийнхаа учрыг олцгоолоо шүү дээ. Бид цоо шинийг нээж, танин мэдэх, эрх чөлөөтэй байхын тулд л амьдрах ёстой! Та нар надад бололцоо өг л дөө, би та нарт юу сурч мэдсэнээ үзүүлье... Сүрэг цахлай гайхашран бүлх залгисан мэт нэг хэсэг зуур дув дуугүй байснаа нэгэн зэрэг уянгалуулан хэлсэн нь: - Энэ мөчөөс эхлэн бид чамайг дүүгээ гэж тооцохоо болилоо. Тэгж хэлмэгцээ цахлайнууд нэгэн зэрэг цаашаа харав. Жонатан амьдралынхаа бусад өдрүүдийг гав ганцаараа өнгөрөөжээ. Гэвч алсын хаднуудаас олон бээрийн хол газар нисдэг байв. Жонатан, ганцаараа байгаадаа гутарч байсангүй. Харин
  • 10. цахлайнууд нисэхийн жаргалыг амсахыг хүссэнгүй, нүдээ нээхээсээ татгалзсан гэж бодон бодон гуньж гутарч байлаа. Одоо өдөр болгон нэг шинэ юм сурч мэдэж байв. Хоёр далавч, хөлөө биендээ нааж хушуугаа урагш нь сунган доошоо нисвэл салхины эсэргүүцэл эрс буурч асар хурдтайгаар далайн усны гүн рүү шумбан орж, арав гаруй тохой гүнд амьдардаг амттай загас барьж идэж чаддаг болжээ. Загас агнуурын усан онгоц бараадаж, хатсан талхны булан царайчилж явахаа больжээ. Нисч явахдаа унтаж, шөнө салхи эргээсээ үлээж байхад нисч буй чиглэлээ алдаж төөрөлгүй нисч сурчээ. Мөн нар жаргахаас авахуулан нар мандах хүртэл зуу зуун бээр хол газар нэг ч бууж амралгүй нисч чаддаг болсон байв. Бас далайн нягт манан дундуур төөрөлгүй дээшээ ниссээр нүд гялбам хурц гэрэлтэй, тунгалаг тэнгэрт гарч чаддаг болжээ. Тэгтэл бусад цахлайнууд газар дээр бээрч бөөцийн суух бөгөөд энэ ертөнцөд манан будан, бороо хоёроос өөр юм байдаг гэдгийг таамаглах ч үгүй хэвтэж байдаг аж. Мөн догшин салхины хүчийг ашиглан хуурай газрын гүнд нэвтрэн орж, амттай шавьж хорхой барьж идэхийг сурчээ. Сүрэгтэйгээ хуваалцъя гэж бодож байсан тэр баяр баясгалангаа одоо ганцаараа л амсч эдэлж байв. Хамгийн гол нь нисэх шиг нисч сурсан бөгөөд энэ эрдэм нь ямар үнэ цэнээр олдсон бэ гэдгийг боддог ч үгүй, тэр үнийг нь тоож сүр болгоддоггүй байжээ. Жонатан яагаад цахлайнуудын нас тийм богино байдгийг ухаарчээ. Уйдах, айх, өших энэ гурав насыг нь гурван талаас нь мэрж байдаг учраас богинохон ч байх нь аргагүй юм. Гэвч өөрөө уйдах, айх өших, муу санахыг мартсан учраас энэ ертөнцөд урт удаан, энх амгалан амьдарчээ. Нэг үдэш, Жонатан өнөөх хайрлан хүндэтгэдэг тэнгэр огторгуйдаа ганцаараа нисэн дүүлж байтал тэд нар нисч иржээ. Тэд нар гэж гэнэт хаанаас ч юм бэ хоёр талд нь хоёр далавчных нь дэргэд буй болсон, од лугаа адил гялалзсан шөнийн харанхуйг үргээж, тал тал тийшээ зөөлөн гэрэл цацсан хоёр цагаан цахлай юм. Гэвч тэд нарын тухай хамгийн их гайхах зүйл нь юу вэ гэвэл тэдний нисэх чадвар билээ. Тэд нар өөрсдийнхөө болон түүний далавчнуудын хооронд яг хоёр хуруу хэртээ зай барин нисч байлаа. Ганц ч үг дуугаралгүй Жонатан тэднийг сорихоор шийджээ. Урьд өмнө энэ сорилтыг давж байсан цахлай байхгүй. Хоёр далавчныхаа байрлалыг эрс өөрчлөхөд хурд нь тэр дороо мэдэгдэхүйц саарав. Одоо хэрэв энэ нисч байгаагаасаа цагт нэг л бээрийн удаан нисвэл шууд доошоо унах нь тодорхой байлаа. Биенээс нь гэрэл цацарсан нөгөө хоёр шувуу, зайгаа барьсан хэвээр хурдаа түүнтэй нэгэн зэрэг алгуурхан сааруулав. Тэд нар бас удаан нисч чаддаг байжээ! Тэгэхлээр нь хоёр далавчаа хумьж хоёр тийшээ найгаснаа доошоо цагт нэг зуун ерэн бээрийн хурдтай нисэв. Тэр хоёр зайгаа алдалгүй түүнтэй хамт доошоо нислээ. Эцэст нь хурдаа сааруулалгүй шууд доошоо эргэлдэн нисэв. Тэр хоёр цахлай инээмсэглэснээ түүнтэй яг ижилхэн нисч зайгаа ч алдсангүй. Жонатан жирийн нисэв. Нэг хэсэг дуугүй нисч байснаа хэлсэн нь: - Маш сайн байна. Ингэхэд та нар юун шувууд билээ? - Жонатан минь ээ, бид нар чиний жинхэнэ сүргийн цахлайнууд. Бид хоёр чиний ах нар. Бид нар чамайг улам дээшээ нисч гэртээ харихыг ятгах гэж ирлээ хэмээн тэд нар итгэлтэй бөгөөд тайван хэлэх аж. - Би өөрийн гэр оронгүй, сүрэг ч үгүй. Би сүргээсээ хөөгдсөн цахлай. Одоо бид нар Их салхины оргилыг чиглэн нисч байна. Бид хоёр далавчаа дэвээд дэвээд энэ муу турьхан биеэ дахин ердөө хэдхэн зуун тохой хэртээ өндөрт гаргаж чадна. Харин түүнээс дээш бол
  • 11. чадахгүй. - Жонатан аа, чи чадна. Чи үргэлж сурч мэдэхийг хүсч байдаг болохоор заавал чадна. Чи энд сурах сургуулиа дүүргэсэн. Одоо өөр сургуулийг дүүргэх хэрэгтэй. Энэ үгс Жонатаны бүхийл амьдралын турш зорилго нь болж даллан дуудаж байсан учраас утга учрыг нь дорхноо ойлгон ухаарав. Эд нарын түмэн зөв. Улам өндөрт хөөрч чадна гэдэг нь үнэн. Жинхэнэ гэртээ харих цаг болсон нь ч үнэн. Ингээд ихийг сурч мэдсэн гайхамшигт мөнгөн орон болох тэнгэр рүүгээ сүүлчийн удаа хараад хэлсэн нь: - За явцгаая даа! Жонатан Ливингстон, од лугаа адил гялалзах хоёр цахлайтай цуг улам өндөрт хөөрч, огторгуйн харанхуйд шингэж үзэгдэхээ болив.
  • 12. Дэд хэсэг "Тэгээд тэнгэр гэдэг чинь энэ болох нь ээ" гэж Жонатан өөрийн эрхгүй инээмсэглэн бодов. Тэнгэрт дөнгөж очмогцоо тэнгэрийн тухай эргэцүүлж бодно гэдэг буруу байж магадгүй. Газар дэлхийгээ орхиж, гэрэл цацраасан хоёр цахлайтай хамт үүлний дээрх ертөнцөд очмогц аажмаар биенээс нь мөн адил гэрэл цацрах болсныг ажиж мэдэв. Мэдээжийн хэрэг энэ бие нь шаргалтан гялалзаж буй нүднийх нь хүүхэн харааны цаана үргэлж байдаг нөгөө залуухан Жонатаны бие яах аргагүй мөн байсан бөгөөд харин одоо гагцхүү гаднах хэлбэр нь өөрчлөгдсөн ажээ. Хэдийгээр бие нь цахлай шувууны биеийн хэлбэрээ хадгалж үлдсэн боловч Жонатан урьд өмнө хэзээ ч ингэж амархан нисч байгаагүй ажээ. Бодсон нь: "Юутай хачин юм бэ! Би хоёр дахин бага хүч зарж байгаа хэрнээ хоёр дахин хурдан нисч байх юм. Би газар дэлхий дээр хамгийн сайн бэлтгэлтэй байхдаа хийж чаддаг байснаасаа одоо энд хоёр дахин илүү юм хийж чадаж байна шүү дээ!" Цав цагаан өд нь гэрэлтэж, тал тал тийшээ оч бутаргах ажээ. Давтаж өнгөлсөн мөнгө лүгээ адил хоёр далавч нь төгс төгөлдөр хэлбэрийг олжээ. Хоёр далавчаа туйлын баяртайгаар судлан туршиж үзэхээр шийдэв. Хурд нь цагт хоёр зуун тавин бээр болоход удахгүй хөндлөн нисэхийн туйлын хурдад хүрэх нь тодорхой болов. Нээрээн хурд нь цагт хоёр зуун далан гурав болоход үүнээс илүү хурдтайгаар нисч чадахгүйгээ ойлгож сэтгэл нь нэлээд гонсойв. Түүний шинэ олсон биенийх нь бололцоо бас л хязгаарлагдмал байжээ. Хэдийгээр өмнөх дээд амжилтаа мэдэгдэхүйц эвдсэн боловч хурдын хязгаар байсан бөгөөд түүнийг давахын тулд асар их хүч чадал шаардагдах ажээ. Түүний бодсон нь: "Уг нь тэнгэр огторгуйд ямар ч хязгаар байх ёсгүй дээ." Үүлс замхарч түүнийг дагаж явсан хоёр цахлай зэрэг хашгирсан нь: - Сайн явж, зорьсон газраа хүрээрэй Жонатана аа! Ингэж хэлснээ тэр хоёр цахлай тунгалаг агаарт шингээд үзэгдэхээ болилоо. Нэг харвал Жонатан алсад үзэгдэх уулархаг газрыг чиглэн далай дээгүүр нисч явав. Алс хол тэртээ хойд зүгт тэнгэрийн хаяаны дэргэд хэдэн цахлай байлаа. Шинэ уудам дэлгэр нутаг, шинэ соргог бодол санаа, шинэ хүсэл зориг хүлээж буй гэсэн үг. "Энд яагаад ийм цөөхөн цахлай байдаг билээ? Уг нь тэнгэрт сүрэг сүрэг цахлай баймаар юм. Яагаад би ингэж гэнэт ядрав а? Уг нь тэнгэрт цахлайнууд хэзээ ч ядардаггүй бөгөөд хэзээ ч унтдаггүй биш бил үү?" Ингэж хэнээс хэзээ хаана дууллаа байз? Түний газар дэлхий дээрх амьдралын үйл явдлууд улам улам алслагдан холдсоор, бүдгэрсээр... Газар дэлхий дээр их юм сурч мэдсэн нь яах аргагүй үнэн. Гэхдээ нарийн ширийн юмнууд бүдэг бадаг л санагдана. Цахлайнууд хоолоо хуваалцаж чадахгүй булаацалдаж байсан, өөрийг нь сүргээсээ хөөсөн гэж л бүдэг бадаг санагдах ажээ. Эрэгт ойртон очвол, арав гаруй цахлай урдаас нь угтан нисч ирсэн боловч ганц ч үг дуугарсангүй. Харин тэд нар цугаараа өөрийг нь харж байгаадаа туйлын их баяртай байна, энд үнэхээр миний жинхэнэ гэр орон нь байдаг аж гэдгийг л гүнээ ойлгожээ. Энэ Өдөр маш урт өдөр мэт санагдаж, тэр битгий хэл хэзээ нар мандсаныг хүртэл мартжээ. Газар буухынхаа өмнө эргэж хоёр далавчаа сайн дэлгэж агаарт хоёр хуруу хэртээ өндөрт хоромхон зуур тогтсоноо элсэн дээр зөөлөн буув. Бусад цахлайнууд түүнийг даган цугаараа газар бууцгаасан боловч тэд нар бүгдээрээ завхан өдөө үл мэдэг хөдөлгөж зөөлөн газарджээ. Тэд нар цас лугаа адил цав цагаан далавчуудаа дэлгэж салхины аясаар найгаж, өд сөдөө нэг
  • 13. сөрвийлгөж нэг буулгаж байснаа яг хоёр хөл нь газар хүрэх тэр мөчид хурдаа бүрмөсөн сааруулж газарт буулаа. Энэ бол үнэхээр гайхамшигтэй сайхан урлаг байсан боловч Жонатан учиргүй их ядарсан тул дууриан давтан хийх гэж оролдсонгүй. Ганц ч үг дуугарсангүй зүгээр л эрэг дээр зогсоогоороо унтжээ. Эхний өдрүүдэд л Жонатан, энд өмнөх амьдралдаа нисэхийн тухай сурсан мэдсэн бүхнээсээ улам ихийг сурч мэдэх нь гэдгээ ойлгожээ. Гэвч энэ хоёр ертөнцийн хооронд бас нэг ялгаа байлаа. Энд амьдарч буй цахлай бүр нисэхийн нууцыг танин мэдэх, нисэх чадвараа төгс төгөлдөр болгох нь амьдралынх нь гол зорилго хэмээн тооцдог байжээ. Учир нь, тэд нарт нисэхээс өөр илүү эрхэмлэдэг юм энэ ертөнцөд байсангүй. Тэд нарын хэнийг нь ч онцлохын аргагүй цугаараа гайхамшигтай сайхан шувууд байсан бөгөөд өдөр болгон гагцхүү агаарт нисэх хөдөлгөөнөө улам боловсронгуй болгохыг мэрийж нисэхийн шинэ шинэ аргыг таньж байв. Жонатан ардаа орхин ирсэн ертөнцөө бүрмөсөн мартсан юм шиг, нисэхийн баяр баясгаланг мэддэггүй, далавчаа гагцхүү хоол олж идэх, хоолоо булаалдан уралцахад ашигладаг байсан сүрэг цахлайн амьдарч байдаг тэр ертөнцийг бүрмөсөн мартсан юм шиг. Гэвч үе үе тэр ертөнцөө дурсан санадаг байжээ. Нэг өглөө нисэхийн нэг цоо шинэ аргыг туршиж далавчаа хумин хэд хэдэн удаа ниссэнийхээ дараа багштайгаа хамт хоёулхнаа эрэг дээр амран сууж байхдаа төрсөн газар дэлхийгээ санажээ. Хэзээ ч бие бие рүүгээ хашгирч, нэг нэгнийгээ зандчиж хэрэлддэггүй эндхийн цахлайнуудын бодлоороо харилцах сурахад төвөггүй ухааныг сурсан байсан учраас дуугаралгүй асуусан нь: - Салливан аа, бусад цахлайнууд хаана байдаг юм бэ? Энд бид яагаад ийм цөөхүүлээ байгаа юм бэ? Миний нисч ирсэн тэр газар... Салливан толгой дохин дуугүй хэлсэн нь: - Мянга мянган цахлай амьдарч байсан гэж үү? Мэднээ мэднэ. Жонатан минь миний бодлоор чиний асуултад ганцхан хариу байна. Чамтай адилхан шувуу туйлын ховор байдаг. Бидний ихэнх нь туйлын удаан урагшилдаг юм шүү дээ. Бид хоорондоо маш адилхан нэг ертөнцөөс нөгөө ертөнцөд шилжмэгцээ хаанаас ирснээ мартаж орхидог. Биднийг хаашаа дагуулж явна гэдэг бол бидэнд огт хамаагүй хэрэг. Бидэнд чухам одоо, энэ мөчид л юу болж байна вэ гэдэг чухал. Амьдрал бол зөвхөн хоол, тэмцэл, сүрэгтээ эрх дархтай болох гэсэн гурван зүйлээр хязгаарлагддаггүй юм байна гэж анх бүдэг бадаг ойлгодог болтлоо бид нар хичнээн олон удаа амьдрах ёстой вэ гэдгийг төсөөл дөө. Жон минь, мянган удаа, түмэн удаа шүү дээ! Тэгснийхээ дараа бас нэг зуун удаа амьдарч байж амьдралын утга учир, төгс төгөлдөр чанарт хүрэх, тэгэж хүрснийгээ бусдад хэлж зааж өгөхөд оршдог юм гэдгийг ухаарч ойлгоно. Энэ хууль энд мөн адил хүчин төгөлдөр: энэ ертөнцөд чухам юу сурч мэдсэнийхээ хэрээр дараачийн амьдрах ертөнцөө сонгож авдаг юм. Хэрэв бид нар энэ ертөнцдөө юу ч сурч мэдээгүй бол дараачийн аж төрөх ертөнц яг энэ ертөнцтэй ижилхэн байдаг. Улмаар бид нөгөө л саад тотгор, бэрхшээлээ туулна, бидний хөлөнд нөгөө л хүнд тугалга зүүлттэй хэвээр байна гэсэн үг... Ингэж хэлснээ хоёр далавчаа дэлгэж салхины өөдөөс харж зогсов. Тэрбээр үргэлжлүүлэн хэлсэн нь: - Гэвч Жон чи үнэхээр ихийг сурч мэдсэн бөгөөд маш богинохон хугацаанд хурдан сурч мэдсэн учраас мянга дахин амьдарч ирэх ёстой байсан энэ ертөнцөд шууд иржээ... гэв.
  • 14. Дараа нь тэр хоёр агаарт хөөрч бэлтгэлээ үргэлжлүүлэн хийлээ. Хоёулаа нэгэн зэрэг шинэ аргаар ниснэ гэдэг хэцүү байлаа. Учир нь тонгорч нисч байсан болохоор дээшээ харчихаад багшийгаа дагаж хөдлөхийн тулд хэрхэн далавчаа зөв дэлгэх вэ хэмээн Жонатан бодох хэрэгтэй байлаа. Салливан дахин дахин хэлэх нь: - Дахин нэг удаа хийж үзье. Дахин нэг удаа үзье. Тэгснээ эцэст нь хэлсэн нь: - За сайн байна. Ингээд больё. Ийнхүү тэр аргыг сурсныхаа дараа нисэх өөр нэг шинэ аргыг сурч эхлэжээ. Нэг орой шөнийн нислэг хийхээр яваагүй цахлайнууд цугаараа дор дороо юм бодон элсэн дээр сууж байлаа. Жонатан зориглож ахмад цахлайн дэргэд очив. Ахмад цахлай удахгүй энэ ертөнцийг орхиж явах гэж байгаа хэмээн бусад цахлайнууд ярьцгаах ажээ. Догдлон хэлсэн нь: - Чианг аа... Хөгшин цахлай түүн рүү найр тавин харж асуусан нь: - Юу гээв хүү минь? Нас нь өндөр болох тусмаа ахмад цахлайн бие нь улам чанга хатуу болж энэ сүргийн аль ч цахлайнаас илүү хурдан нисдэг байсан бөгөөд бусдынхаа дөнгөж сурч эхэлсэн нисэх аргуудыг төгс төгөлдөр эзэмшсэн байлаа. - Чианг аа, энэ ертөнц тэгэхлээр нөгөө тэнгэр огторгуй гэдэг чинь биш болж байна уу? Ахмад цахлайн инээмсэглэсэн нь сарны гэрэлд сайн харагдав. Түүний хэлсэн нь: - Чи нөгөө л шинийг сурч мэдэхийг хүссэн хэвээрээ юу, Жонатан аа? - Тийм ээ. Ер нь ирээдүйд биднийг юу тосон угтах бол? Бид хаана очих вэ, юунд хүрэх вэ? Тэнгэр огторгуй гэж байдаг юм уу, эсвэл үгүй юу? - Үгүй ээ, Жонатан минь, тийм газар байдаггүй юм. Тэнгэр огторгуй гэж тодорхой газар биш, цаг хугацаа ч биш. Тэнгэр огторгуй гэж төгс төгөлдөр болохын нэр. Ингэж хэлээд хэсэг дуугүй болсноо асуусан нь: - Чи их хурдан нисдэг байх аа? Жонатаны хариулсан нь: - Би ... зүгээр л хурдан нисэх дуртай. Ахмад цахлай өөрийг нь ингэж тоож онцолсонд туйлын их гайхаж дотроо их л баярлаж нэлээн маадгар байлаа. - Жонатан минь, чи төгс төгөлдөр хурдад ойртох тусмаа тэнгэр огторгуйд ойртоно. Харин төгс төгөлдөр хурд гэж цагт мянган бээрийн хурдтай ниснэ гэсэн үг биш юм шүү. Цагт нэг сая бээрийн хурдтай ниснэ ч гэсэн үг биш. Эсвэл гэрлийн хурдтай ниснэ ч гэсэн үг биш. Учир нь аливаа тоо нь хязгаар гэсэн үг билээ. Гэтэл төгс төгөлдөр гэдэг чинь ямар ч
  • 15. хязгааргүй зүйл. Хүү минь төгс төгөлдөр хурдтай ниснэ гэдэг бол тэнд л очихын нэр юм. Өөр юу ч хэлсэнгүй Чианг гэнэт алга болсноо усны захад, саяхан сууж байсан газраасаа тавин тохой хэртээ зайтай газар үзэгдэв. Тэгснээ дахин алга болж нэг хормыг мянга хуваасантай тэнцэхүйц хугацаанд амжиж Жонатаны дэргэд хэзээний ирчихсэн маягтай сууж байлаа. Тэгээд хэлсэн нь: - Энэ бол зүгээр л тоглоом юм шүү! Жонатан гайхаш алдан юун тухай бодохоо мэдэхгүй байв. Тэнгэр огторгуйн тухай Чиангаас асууна гэж бодож байснаа ч мартжээ. - Чи яаж ингэж нисч байна аа? Ингэж нисч байхдаа юу мэдэрдэг вэ? Чи хэр зэрэг зайг ингэж туулж чадах вэ? Ахмад цахлайн хэлсэн нь: - Хүссэн цагт хэзээ ч ямар ч зайг туулж болно. Миний бодол санаа хүрсэн газар болгон би өөрийн биеэр очиж үзсэн. Тэгээд толь лугаа адил далайн гадаргуу руу харснаа хэлсэн нь: - Хамгийн сонин нь, аялж газар үзэхийн нэрийг барьж төгс төгөлдөр чанарыг эзэмшихийг эрмэлздэггүй цахлайнууд үнэн хэрэг дээрээ хаашаа ч нисэн хүрч чаддаггүй. Хөөрхий тэр сул дорой амьтад хаана ч хүрч чадах вэ дээ! Харин төгс төгөлдөр чанарыг эзэмшихийн тулд аялахыг тэмүүлдэггүй цахлайнууд огторгуйд од лугаа адил нисч явдаг юм. Жонатан чи тэнгэр огторгуй гэж ямар нэгэн тодорхой газар юм уу эсвэл цаг хугацаа биш юм гэдгийг хатуу ойлгож ав. Учир нь ямар ч орон зай, ямар ч цаг хугацаа ялгарах ач холбогдолгүй юм. Тэнгэр огторгуй бол... - Чи надад ингэж нисэхийг зааж өгөөч? Жонатан дахин үл мэдэх гэдгийг ялахад юутай сайхан байх бол хэмээн тэвчиж ядан яарах аж. - Тэгье тэгье. Ганцхан чи өөрөө л сурахыг хүсэх хэрэгтэй. - Хүсч байна. Хэзээ эхлэх вэ? - Хэрэв чи дургйцэхгүй бол шууд одоо эхэлж болно шүү дээ. Жонатаны хэлсэн нь: - Би чамтай адилхан нисч сурмаар байна. Ингэж хэлэхэд нь нүдэнд нь урьд өмнө огт үзэгдэж байгаагүй сонин гал асав. Түүний үргэлжлүүлэн асуусан нь: - Одоо би эхлээд юу хийх ёстой вэ, хэлж өгөөч? Чианг залуухан анд руугаа анхааралтай харж яаралгүй ярих нь: - Бодлын хурдтайгаар нисэхийн тулд өөрөөр хэлбэл хүссэн газартаа нисч хүрэхий тулд юуны түрүүн тэр газраа нисээд оччихсон гэж бодож сурах хэрэгтэй. Чиангын тайлбарласнаар бүх хэргийн гол утга учир нь Жонатан өөрийгөө хоёуланг нь дэлгэхэд ердөө хагас метр хэмжээтэй урт далавчтай, урьдаас тодорхой хийж чадах тоотой хэдэн үйлдэл бүхий махан
  • 16. биеийнхээ боол гэж бодохоо болих хэрэгтэйд орших ажээ. Хамгийн гол нь бичигдээгүй тоо лугаа адил төгс төгөлдөр, түүний жинхэнэ "Би" нь нэг зэрэг ямар ч цаг хугацаанд орон зайн аль ч цэгт амьдарч байна гэдгийг ойлгох явдал ажээ. Жонатан өглөө нар мандахаас эхлэн шөнө дунд хүртэл ядарч цуцахыг мэдэхгүй, нойр хоолыг огоорон бэлтгэлээ хийж байв. Гэвч яаж ч хичээж элдвээр оролдовч шинээр юу ч сурч чадсангүй. Чианг дахин дахин хэлэх нь: - Итгэхээ боль! Хамгийн анх нисч сурахдаа чи нисч чадахгүй гэж итгэж байгаагүйтэй адил чадахгүй хэмээн итгэхээ боль! Тэгэхэд чи зүгээр нисэх гэж чухам юу вэ гэдгийг л ойлгох ёстой байсан шүү дээ. Одоо ч гэсэн чи тэгэх л ёстой. Дахин оролдоод үз... Дараа нь нэг удаа Жонатан эрэг дээр нүдээ анин зогсож санаагаа төвлөрүүлэх гэж байснаа гэнэт Чианг чухам юун тухай ярьж байсныг ойлгожээ. "Нээрээн Чиангийн түмэн зөв! Би угаасаа төгс төгөлдөр төржээ. Би бол Цахлай мөн!" Санаа сэтгэл, бие цогцос нь сүр хүчит баяр баясгалангаар дүүрэхийг мэдрэв. - Маш сайн байна! Гэж Чианг хэлэв. Түүний дуу хоолойны нь өнгийг сонсвол ялалтын сүрлэг дуу сонсдоно. Жонатан нүдээ нээв. Тэгээд ахмадтайгаа хоёулхнаа огт танихгүй далайн эрэг дээр байгаагаа мэдэв. Эндхийн ой мод нь бүр далайн усны зах хүртэл тулж ургасан байх бөгөөд тэнгэрт хоёр ихэр нар мандсаныг харлаа. Чиангийн хэлсэн нь: - Одоо л чи миний ярьсны учрыг ухаарчээ. Гэхдээ чи бас нислэгээ удирдах талаар жаал зугаа юм сурах хэрэгтэй... Жонатан мэл гайхан асуусан нь: - Ингэхэд бид хоёр хаана ирчихсэн байна аа? Ахмад цахлай, эргэн тойрны урьд өмнө огт үзэж байгаагүй байгалийн байдлыг ерөөсөө гайхсан шинжгүй харах бөгөөд Жонатаны асуулт ч мөн адил түүний гайхшийг төрүүлсэнгүй. - Хоёр нартай, ногоон тэнгэртэй гариг дээр ирж л дээ. Жонатан баярласандаа болж дуу алдав. Газар дэлхийг орхиж явсны дараа анх удаа ингэж дуугарч байгаа нь энэ ажээ. - Болж байна шүү! Чиангийн хэлсэн нь: - Бололгүй яахав Жон минь. Болох ёстой юм. Юу хийж байгаагаа сайн мэдэж байвал заавал болдог учиртай. Одоо харин удирдлагын тухай... Тэр хоёр бүр харанхуй болсон хойно буцаж ирэв. Цахлайнуунд Жонатанаас нүд салгаж чадахгүй байлаа. Учир нь туйлын удаан үл хөдлөн зогсч байснаа гэв гэнэт алга болсныг нь харсан байжээ. Одоо хүртэл тэд нарын нүдэнд айх, гайхах хоёр хосолж байлаа. Гэвч Жонатан тэд нарын баяр хүргэцгээхэд нь нэг их сүр бадруулж сагсуурсангүй.
  • 17. - Би энэ ертөнцөд саяхан ирсэн шинэ цахлай шүү дээ! Би дөнгөж юм сурч эхэлж байгаа цахлай! Харин би та нараас их юм сурч мэдэх ёстой! Дэргэд нь зогсч байсан Салливан хэлсэн нь: - Жон оо! Сонин юм даа. Түмэн жил амьдрахдаа чамтай адил ингэж айхыг мартан сурч мэдэхийг эрхэмлэдэг цахлайтай тааралдаж байсангүй. Сүрэг цахлай дув дуугүй. Жонатан баахан ичиж, хоёр хөлөө ээлжлэн солбиж зогсох ажээ. Чиангийн ярьсан нь: - Хэрэв чи хүсч байгаа бол бид хоёр цаг хугацааг давж сурах сургууль хийж болно шүү. Тэгж сурвал чи өнгөрсөн үе рүү эсвэл ирээдүй рүү нисч чаддаг болно. Тэгж сурсан цагт чи хамгийн хүнд хэцүү, хамгийн их зориг хатуужил шаардсан, хамгийн сонирхолтой эрдмийг сурч эхлэхэд бэлэн болно. Чи эгц дээшээ нийсэхийг сурч, буян, хайр гэж юу болохыг ухаарч ойлгоно. Нэг сар орчим хугацаа өнгөрчээ. Жонатаны сурсан мэдсэн гэж үнэхээр гайхамшигтай их. Жирийн бэлтгэл сургууль хийхдээ хүртэл юмыг хурдан сурдаг байсан бол энэ удаа Ахмадын удирдлагын дор бүх шинэ юмыг өчүүхэн ч овгор товгоргүй, өдөөр бүрхсэн биетэй тооцоолон бодох машин лугаа адил түргэн сурч байлаа. Тэгтэл удалгүй нэг өдөр Чианг алга болжээ. Тэрбээр цахлайнуудтай тайван ярьж үргэлж сурах мэдэхэд мэрийж бэлтгэл сургуулиа хийж, мөнхийн амьдралын үл үзэгдэх, бүхнийг агуулагч үндсийг аль болох гүн гүнзгий тунгаан ойлгохын төлөө эрмэлзэн тэмүүлэх хэрэгтэй хэмээн сургаж байжээ. Түүний тийнхүү ярьж байхад өд сөд нь улам их хурц гэрэл сацрааж, эцсийн эцэст бүр айхтар хурц гэрэл гарч эхэлсэн учраас ганц ч цахлай түүн рүү эгц харж чадахаа больжээ. Түүний хэлсэн сүүлчийн үг нь гэвэл: "Жонатан минь, чи хайр гэж чухам юу юм бэ гэдгийг ухааран ойлгохыг хичээгээрэй байлаа." Цахлайнуудын нүд нь гялбахаа болиход Чианг нэгэнт алга болсон байв. Өдөр хоног улиран өнгөрөх тусам Жонатан, орхисон газар дэлхий нь улам олонтаа бодогддог болсныг ойлголоо. Хэрэв тэнд байхдаа энд ирээд сурч мэдсэнийгээ, үгүйдээ гэхэд аравны нэг, зууны нэгийг мэддэг, чаддаг байсан бол амьдрал нь юутай их баялаг утга учиртай байх байсан бол! Одоо элсэн дээр сууж элдвийг эргэцүүлэн бодох ажээ. Тэр газар дэлхий дээр жирийн биенийхээ гав дөнгөнөөс салах, хоёр далавч нь загас агнуурын усан онгоц хүртэл нисч хатсан талхны булан шүүрэхэд туслахаас гадна өөр юу хийж чадах вэ гэдгийг ойлгохыг хүсч зүтгэж буй цахлай байх болов уу. Магадгүй тэр цахлай энэ нандин хүсэл эрмэлзлээ нуулгүй бүгдэд зарласан тул сүрэг нь түүнийг хөөсөн байж болох юм. Жонатан сайхан зөөлөн сэтгэл гаргах, хайрын мөн чанарыг танин мэдэхийг хэдийчинээ их хүснэ, төдийчинээ түүнд газар дэлхий дээр буцаж очмоор санагдах ажээ. Учир нь хэдийгээр Жонатан тэнд ганцаардаж байсан боловч төрөлхийн багшийн авъяастай байсан болохоор түүний хайр нь юуны түрүүн олсон үнэнээ, ая нь л олдвол үнэний эрэлд гарахад бэлэн байгаа цахлайтай хуваалцах хүсэл эрмэлзлэлээр илэрч байсан юм. Энэ хугацаанд түүнтэй адил бодлын хурдтайгаар нисч сурсан Салливан бусад цахлай нарт тусалж байсан бөгөөд харин Жонатаны санаж бодсоныг нэг л ойшоож өгөхгүй байлаа. - Жон оо, чамайг тэр цахлайнууд сүргээсээ хөөсөн шүү дээ. Тэгтэл яагаад одоо болохоор чи,
  • 18. тэр цахлайнууд чиний номлолыг сонсоно гэж бодож байгаа юм бэ? Цахлай хэдийчинээ өндөрт ниснэ төдийчинээ хол харна гэсэн мэргэн үг байдгийг чи сайн мэднэ. Чиний орхиж ирсэн тэр цахлайнууд цугаараа газар дээр амьдарч нэг нэгтэйгээ зодолдон уралцаж бие биенийгээ зандчин хашгирч байдаг. Тэд нар тэнгэр огторгуйгаас хэдэн мянган бээрийн хол газар амьдарч байгаа. Гэтэл чи тэр газраас тэд нарт тэнгэрийг үзүүлнэ гэж бодож байна. Жон оо, гэвч тэд нар өөрсдийнхөө далавчны үзүүрийг харж чаддаггүй өрөвдөлтэй амьтад шүү дээ. Чи эндээ л үлдсэн нь дээр. Энд саяхан ирсэн шинэхэн цахлайнуудад тусла, чиний ярьж өгөхийг сонсож үзэх гэж энэ ертөнцийг зорьж ирсэн цахлайнуудад тусла. Ингэж хэлээд нэг хэсэг дуугүй байснаа цааш нь үргэлжлүүлсэн нь: - Чианг өөрийнхөө хуучин ертөнцөд буцаж очвол юу болно гэж бодож байна? Тэгвэл чи өөрөө өнөөдөр хаана байх байсан бэ гэдгээ бод доо. Салливаны сүүлийн үг үнэхээр зөв санагдлаа. Нээрээн Салливаны түмэн зөв: Цахлай хэдийчинээ өндөрт ниснэ, төдийчинээ хол харна. Ингээд Жонатан эндээ үлдэхээр шийдэж, тэнгэрт нисч ирсэн шинэ цахлайнуудад багшилж эхлэжээ. Тэд нар цугаараа оюун ухаан саруул бөгөөд сэргэлэн байсан болохоор түүний хэлж өгсөн бүрийг шаламгай сурч байлаа. Гэвч удалгүй нөгөө л бодол санаа сэтгэлийг нь дахин үймүүллээ. Газар дээр лав өөрийнх нь зааж буй эрдмийг сурч чадах ганц хоёр цахлай байгаа даа гэсэн бодол бодогдож амар заяа үзүүлэхгүй байв. Хэрэв түүний яг сүргээсээ хөөгдсөн үед Чианг дайралдсан бол одоо мэддэгээсээ хамаагүй ихийг мэддэг байх нь эргэлзээгүй! Ингэж бодож бодож байснаа хэлсэн нь: - Салли, би буцаж явах ёстой. Чи сайхан шавь нартай. Чиний шавь нар, шинээр ирэх цахлайнуудад заахад чинь туслана. Салливан санаа алдсанаа хэрэггүй гэж ятгасангүй. Түүний хэлсэн нь: - Жонатан минь, би чамайг ямагт үгүйлж байна шүү. Ердөө л ингэж хэлжээ. Жонатан эсэргүүцэж хэлсэн нь: - Салли, ийм юм ярихаасаа ичээч! Ийм тэнэг юм ярьж болохгүй! Бид хоёр өдөр болгон юу заадаг билээ дээ? Хэрэв бид хоёрын нөхөрлөл, орон зай, цаг хугацаа хэмээх хоосон зүйлүүдээс шалтгаалдаг юм бол бид хоёр цаг хугацаа, орон зайг давмагцаа өөрсдөө ахан дүүсийн холбоогоо тасалчихна гэсэн үг болно шүү дээ. Гэтэл үнэн хэрэг дээрээ орон зайг давахдаа бид гагцхүү "энд" гэсэн зүйлийг давж байгаа. Улмаар цаг хугацаанаас халихдаа бид гагцхүү "одоо" гэдгээс салж байгаа юм. "Энд", "одоо" хоёрын дундах зайд бид хоёр хааяа хааяа уулзан учирч байж чадахгүй гэж бодож байна уу? Салливан өөрийн эрхгүй чанга инээж зөөлөн хэлсэн нь: - Чи үнэхээр бодол хүсэлдээ улайрчээ. Хэрэв хэн нэгэн этгээд хэзээ нэгэн цагт газар дээрх ганц ч болов амьтанд нэг дор мянган бээрийн газрыг хараандаа багтаахын чадварыг үзүүлж ойлгуулж чадна гэж бодох юм бол тэр лав Жонатан Ливингстон л байж таарна. Ингэж хэлснээ доошоо харж хэлсэн нь: - Баяртай Жон оо, сайн яваарай найз аа. - Баяртай Салли, бид хоёр дахин уулзана.
  • 19. Энэ үгийг хэлж дуусмагцаа Жонатан дотоод харцаараа өөр цагийн эрэг дээр түм түмэн цахлай сүрэг сүргээрээ сууж байхыг харж одоо дасал болсон янзаараа төвөггүй мэдэрсэн нь: үгүй ээ, одоо би бол яс арьс хоёр болсон цахлай биш шүү. Харин эрх чөлөө, нисэх гэсэн хоёр үзэл санааны төгс төгөлдөр биелэл мөн бөгөөд миний дотоод бололцоонд аливаа хязгаар гэж байхгүй. Флечер Линд яагаа ч үгүй залуухан цахлай байсан боловч сүрэг нь түүнтэй туйлын зэрлэг хэрцгий харьцахыг болон тоймгүй олон шударга бус явдлыг тэвчин өнгөрүүлжээ. Урьд өмнө энэ гэрэлт ертөнцөд өөртэй нь адил ингэж их зовсон шувуу амьдарч байгаагүй гэдгийг сайн мэдэж байлаа. Алсын хадыг чиглэн нисч байхдаа түүний бодсон нь: - Тэд нарын юу гэж чалчих нь надад огт хамагүй. Уур омогтоо дүрэлзэн шатаж байсан болохоор урд нь юу байгааг муухан ялгаж байв. Түүний цааш нь бодсон нь: - Нисэх гэдэг зүгээр нэг газраас нөгөө газарт хүрэхийн тулд давалчаа дэвэхийн нэр биш. Муу... шумуул хүртэл тэгэж чадна шүү дээ. Зүгээр тоглож, Ахмад цахлайн дэргэдүүр шинэ сурсан аргаараа нисчихсэн чинь сүргээс хөөдөг байгаа даа! Энэ муусайн цахлайнууд цугаараа сохорчихсон юм уу? Үнэхээр олж харахгүй байгаа юм уу? Хэрэв бид цугаараа нисэх шиг нисч сурвал ямар их алдарших вэ гэдгийг ойлгохгүй байна гэж үү дээ? Эд нар миний тухай юу л гэж бодвол бодог. Надад огт хамаагүй. Гэхдээ би эд нарт жинхэнэ ниснэ гэж юу байдгийг үзүүлэхдээ л нэг үзүүлнэ. Хэрэв тэд нар хүсч байгаа юм бол яахав би тэр сүргээс нь хөөгдсөн, туугдсан болог. Гэхдээ тэд нарт намайг ингэж хөөснөө харамсах цаг ирэхдээ л нэг ирнэ дээ... Гэтэл гэв гэнэт нэг дуу тархинд нь шууд орж ирэв. Хэдийгээр намуухан дуу байсан боловч Флечер айсандаа болж цочсноо агаарт зогтусч нэг хэсэг тогтов. - Флечер ээ, чи тэд нарт битгий уурлаж гомд! Чамайг сүргээсээ хөөснөөрөө тэд нар ганцхан өөрсдийгөө л хорлож байгаа бөгөөд хэзээ нэгэн цагт тэгснээ ойлгоно. Бас одоо чиний харж байгаа юмыг олж харах цаг тэд нарт ирнэ. Харин чи тэд нарыг уучилж ухаарч ойлгоход нь туслах хэрэгтэй. Түүний баруун далавчнаас ердөө хоёрхон хурууны зайтай гэрэлт ертөнц дээрх хамгийн цагаан, бүр нүд гялбам цагаан цахлай нисч явлаа. Флечерийн дэргэд ганц ч өдөө хөдөлгөлгүй огт хүч гаргалгүй жингүйдэж буй мэт нисэх мөртлөө бараг дээд зэргийн хурдтай нисч байсан Флечерээс хоцрохгүй байлаа. Залуухан Флечерийн тархи толгой хоромхон зуур мансуурав. "Энэ чинь надтай юу болчихов оо? Галзуурна гэж ийм юм байдаг юм болов уу? Эсвэл би үхчихэв үү? Энэ чинь юу болоод байна аа?" Гэтэл нөгөө намуухан дуу бодлынх нь хажуугаар тархинд нь орж ирсэн хэвээр, хариу шаардсан хэвээр. - Флечер Линд нэртэй цахлай нисэх дуртай юу? - Дуртай, хязгааргүй дуртай! - Флечер Линд нэртэй цахлай чи үнэхээр нисэх хязгааргүй дуртай юм бол сүргээ өршөөж шинийг сурч мэдэж, хэзээ нэгэн цагт сүрэгтээ эргэн ирж сурч мэдсэнээ бусад цахлайнуудад зааж чадна. Тэгэхлээр чи нисэх хязгааргүй дуртай юм биз дээ? Хэдийгээр Флечер Линд маш бардам шувуу байсан боловч, сүрэгтээ туйлын их гомдсон
  • 20. байсан боловч ийм чадварлаг, ийм нүд гялбам сайхан шувуунд яагаад ч худлаа хэлж чадахгүй байлаа. Түүний үл сонсогдом шахуу хэлсэн нь: - Тийм ээ. Тал тал тийшээ гэрэл сацраасан тэр гайхамшигт сайхан шувуу найртайхан хэлсэн нь: - Тэгвэл Флечер минь, сурахаа тэгш нисэхээс эхлэе...
  • 21. Гутгаар хэсэг Жонатан алсын хадан дээр агаарт жингүйдэж байлаа. Гаднаасаа эв хавгүй мэт харагдах залуухан Флечер явж явж багш болгоны хүсэн мөрөөдөж байдаг шавь байжээ. Угаасаа овжин сэргэлэн бөгөөд агаарт гарахдаа шалмаг хөдөлгөөнтэй, эцэж цуцахыг мэддэггүй байлаа. Хамгийн гол нь нисч сурахын аугаа их хүслэнд автсан байв. Саяхан дэргэдүүр нь харвасан сум лугаа адил гялсхийн өнгөрөв. Өд сөд нь сөрвийсөн саарал бөмбөг лүгээ адил юм доошоо нисч байснаа нисэх чиглэлээ өөрчилж багшийнхаа дэргэдүүр цагт нэг зуун тавин бээрийн хурдтайгаар өнгөрч байгаа нь тэр ажээ. Гэнэт огцом хурдаа нэмснээ өөр дасгал хийж эхэллээ. Гэдсээ дээшээ харуулан ниссэн хэвээр арван зургаан удаа агаарт тойрч алгуурхан доошлох ёстой байжээ. Тойрох болгондоо чангаар тоолох аж. - ... Найм... Ес... Арав... Яана аа Жонатан аа, би хурдын хязгаарыг давж байна шүү... Арван нэг... Би чамтай адил яг зогсъё гэж санасан газраа зогсч чаддаг болмоор байна... Арван хоёр... Золиг гэж... Би... Арван гурав... Энэ сүүлчийн гурван тойргийг... элгүй хийж чадахгүй нь ээ... Арван дө-- ёо-ёо-о-о! Дахин "сүүлээрээ буусан "-даа Флечер урд урдаасаа их бухимдаж уурлав. Флечер дээшээ харчихсан байсан учир салхины эрхэнд амархан орж буруу тийшээ баахан эргэж байгаад арайчүү гэж буцаж зөв байрлалаа олж амьсгаадсаар ийш тийшээ харвал багшаасаа зуун тохой хэртэй доор нисч явав. - Жонатан аа, чи надтай дэмий л цагаа алдаж байна даа. Би усан тэнэг амьтан юм! Би бүр модон толгой юм аа! Тэртэй тэргүй хэзээ ч сурахгүй юм болохоор оролдох ч хэрэггүй биз ээ! Жонатан доошоо харснаа толгой дохин хэлсэн нь: - Тэгэлгүй яахав, чи ингэж огцом зогсоод л байх юм бол наад дасгал чинь хэзээ ч санаснаар чинь болохгүй. Чи хамгийн анх наад дасгалаа хийж эхлэхдээ хурдаа шууд дөчин бээрээр сааруулсан шүү дээ! Чи яг хийж байгаагаараа л хийх хэрэгтэй, харин ганцхан зөөлөн хий! Ойлгов уу Флечер ээ, итгэлтэйгээр, зөөлөн за юу? Жонатан доошилж, залуухан цахлайн дэргэд нисч очив. - За хоёулаа далавчаа нэг зэрэг дэвж дахин нэг оролдъё. Чи хурдаа сааруулж зогсох үедээ анхаарлаа төвлөрүүл. Зөөлөн зогсч огцом хөдлөлгүй дасгалаа хийж эхлэ. Гурван сар өнгөрөхөд Жонатан дахин зургаан шавьтай болжээ. Зургуулангий нь сүргээс нь хөөсөн бөгөөд цугаараа нисэхийн баяр баясгаланг бүрэн дүүрэн амсахын төлөө нисэх хэрэгтэй гэсэн бусад цахлайнуудад шинэ бөгөөд хачин үзэл бодолд автсан байжээ. Гэтэл эд нарт хүртэл хийж буй дасгалуудынх нь далдын утга учир юунд оршиж байна вэ гэдгийг ойлгохоос хамгийн хэцүү аргаар нисэх нь хялбар байсан юм. Үдшийн цагаар Жонатан эрэг дээр сууж шавь нартаа ярьдаг байсан нь: - Угтаа бид нарын хэн нь ч гэсэн Их цахлайн үзэл санаа буюу бүхнийг хамаарагч эрх чөлөөний үзэл санааг дотроо агуулж байгаа юм. Учир иймд алдаа гаргалгүй ниснэ гэдэг бол бид өөрсдийнхөө жинхэнэ мөн чанарыг илэрхийлэн гаргахад нэг алхам ойртоно гэсэн үг. Бид нарт давж чадахгүй ямар ч саад бэрхшээл байх ёсгүй. Тийм учраас ч бид их хурд, бага хурд болон нисэх олон олон аргыг сурч эзэмшихийг эрмэлзэж байгаа юм...
  • 22. ... Гэвч бүхэл бүтэн өдрийн турш ниссээр ядарсан шавь нар нь ар араасаа унтаад өгдөг байлаа. Хурд согтоох бөгөөд бэлтгэл сургууль нь шинээр юм заалгах тусам улам ихэсдэг сурч мэдэхийн хүслэн-цангааг тайлдаг байсан учраас шавь нар нь онолын хичээлээс практикийн хичээлүүддээ илүү дуртай байжээ. Тэр шавь нарынх нь хэн нь ч гэсэн, тэр битгий хэл Флечер Линд хүртэл санаа бодлын нислэг нь салхи болон шувууны нислэг лүгээ адил бодит зүйл юм гэдгийг төсөөлж чадахгүй байлаа. Жонатан дахин дахин давтан хэлэх нь: - Та нарын бие бол та нарын нүдний ялгаж харж чадах хэлбэрийг олсон, нэг далавчны үзүүрээс нөгөө далавчны үзүүрийн хооронд багтсан өөрсдийн чинь үзэл бодол юм. Та нарын үзэл бодлыг барьж буй тэр гав дөнгийг тасал, тэгвэл та нар биеийг чинь барьж буй тэр гинжийг таслана... Гэвч багш нь ямар ч жишээгээр тайлбарласан, шавь нар нь хэлснийг нь сонирхолтой боловч хийсвэр бодол мэт хүлээн авч байсан бөгөөд юуны түрүүн унтаж нойроо авахыг эрмэлзэх ажээ. Дөнгөж сар хэртээ хугацаа өнгөрсөн боловч Жонатан тэд нарт сүрэгтээ буцаж очих хэрэгтэй гэж хэлжээ. Генри Кэлвин дургүйцсэн нь: - Бид нарын сурсан мэдсэн үнэхээр чамлалтай байна. Тэгээд ч тэд нар бид нар руу харахыг ч хүсэхгүй шүү дээ. Бид нар чинь хөөгдсөн цахлайнууд шүү дээ! Биднийг харахыг хүсэхгүй байгаа цахлайнуудын дэргэд очиж нүдийг нь хорсгох хэрэг байна уу? Жонатан хариулсан нь: - Бид нар нисье гэсэн газар руугаа нисэх, заяагдсанаараа байх бүрэн эрхтэй. Ингэж хэлснээ агаарт хөөрч сүрэг цахлай нь амьдардаг төрсөн нутаг нь болох Дорно зүгийг дорин нислээ. Шавь нар нь нэг хэсэг яахаа мэдэхгүй мэл гайхан суув. Учир нь "Хөөгдсөн цахлайнууд хэзээ ч сүрэгтээ эргэж ирж болохгүй" гэсэн сүргийн хууль байдгийг санаж байлаа. Түмэн жилд энэ хуулийг ганц ч цахлай зориглож зөрчөөгүй ажээ. Хууль, эндээ үлдэцгээ гэнэ. Жонатан болохоор нисэцгээе гэнэ. Тэгээд одоо өөрөө нэг бээрийн хэртээ хол газар нисч байх бөгөөд улам холдсоор байлаа. Хэрэв энд жаахан л саатвал багш нь дайсагнагч сүрэгтэй ганцаараа халз тулна. Флечер гайхаш алдсан хэвээр асуусан нь: - Хэрэв бид нарыг тэртэй тэргүй сүргээс хөөсөн юм бол бид яагаад тэр сүргийн хуулийг мөрдөх ёстой юм бэ? Тэгээд тэнд тулалдаан болвол яах билээ? Ямар ч байсан бид нар тэнд байсан нь илүү ашиг тустай болов уу. Ингэж тэр өглөө тэд нар наймуулаа баруун зүгээс нисч иржээ. Найман цахлай нэг нэгнийхээ далавчийг шүргэн алдаж, зөрсөн хоёр ромб хэлбэрээр эгнэж нисч иржээ. Тэд нар сүргийн зөвлөлийн эрэг дээгүүр цагт нэг зуун гучин таван бээрийн хурдтай нисч өнгөрөв. Жонатан хамгийн түрүүнд нь нисч баруун талд нь Флечер аажуухан жингүйдэж зүүн талд нь Генри Келвин урдаас нь үлээх салхитай эрэлхгээр тэмцэж байлаа. Тэгснээ тэд нар цугаараа жагсаалаа алдалгүй нэгэн зэрэг баруун тийшээ хазайснаа... дахин хэвийн байдлаар нисч... гэнэт тонгорцгоож дээшээ харан нисч... тэгснээ дахин хэвийн байдалдаа эргэж оров. Салхи тэр наймыг хайр найргүй гуядаж шавхуурдана. Энэ үед эрэг дээр хэвийн янзаараа нэг нэгтэйгээ чанга чангаар хэрэлдэн маргалдаж байсан цахлайнууд гэв гэнэт чив чимээгүй болцгоов. Толгой дээр нь аварга том чинжаал хутга далайсан мэт найман мянган нүд Жонатаны салаа руу нүд анивчилгүй ширтэж байлаа. Найман шувуу нэгэн зэрэг улам дээшээ хөөрснөө огцом доошоо нисч нэг дасгал хийснээ хурдаа эрс сааруулж аль ч тал руугаа
  • 23. найгалгүй элсэн дээр зөөлөн буув. Тэгснээ Жонатан юу ч болоогүй юм шиг, огт тоосон шинжгүй шавь нарынхаа алдаануудыг зааж тайлбарлаж эхлэв. Тэрбээр үл мэдэг инээмсэглэснээ хэлсэн нь: - Юуны түрүүнд та нар цугаараа эгнээд эзлэх ёстой тус тусын байраа хоцорч эзэлснээс эхлэе... Энэ мөчид нэг бодол сүргийн бүх цахлайн толгойд цахилгаан лугаа адил харвав. Энэ найман шувуу цугаараа сүргээс хөөгдсөн шувуунууд байна шүү дээ. Цугаараа эргэж иржээ. Гэвч... ингэж эргэж ирж болдог юм уу?! Флечер ширүүн тулалдаан болж магадгүй гэж эмээж байсан нь илүү байжээ. Сүрэг цахлай гайхаш алдан зогтуссан байлаа. Тэгтэл нэг залуухан цахлай хэлсэн нь: - Хөөгдсөн цахлайнууд л байгаа биз, нээрээн хөөгдсөн цахлайнууд л байна, тэгээд юу гэж?! Харин эд нар хаана ингэж мундаг нисч сурсан юм бол? Бүхэл бүтэн цаг өнгөрсний дараа сая л нэг сүргийн цахлай бүрийн сонорт Ахмад цахлайн тушаал хүрчээ. Тэр найман цахлай руу харж болохгүй. Хөөгдсөн цахлайтай ярьсан цахлайг мөн адил сүргээс хөөнө. Хөөгдсөн цахлай руу харсан цахлай сүргийн хууль зөрчсөнтэй адил. Тэр мөчөөс эхлэн Жонатан гагцхүү цаашаа харж суусан цахлайнуудын саарал өнгийн нуруунуудыг харж байлаа. Гэвч энэ бүхнийг огт тоосон шинжгүй хичээлээ үргэлжлүүлэн заасаар. Зөвлөлийн эрэг дээр хичээлээ заасан хэвээр байсан бөгөөд анх удаа шавь нараараа бүр сурсан мэдсэн эрдмийг нь хийлгэж үзүүлэхийг хүсч байжээ. Түүний дуу тэнгэрт мандалд цуурайтан дуулдах нь: - Мартин, чи бага хурдтайгаар нисч чадна гэж хэлж байна. Хэлэх нэг өөр, хийх нэг өөр. Хамгийн гол нь хэлснээ баталж нисч үзүүлэх хэрэгтэй. Харахад анхаарал татахгүй жижигхэн биетэй Мартин Үйлям багшийнхаа уурыг хүргэчихвий гэхээс үнхэлцгээ хагартал айх тул бага хурдтай нисэхдээ гайхамшигтай дасгалууд хийж сурсан ажээ. Өдөө эвийг нь олж сөрвийлгөх тул зөөлөн салхи гармагц салхины хүчийг ашиглан огт далавчаа дэвээгүй мөртлөө үүл хүртэл өндөрт дүүлж дараа нь буцаж газар зөөлөн буудаг байлаа. Харин Чарьлз-Роланд Их салхины уулсын оргил хүртэл бүхэл бүтэн хорин дөрвөн мянган тохой хэртээ өндөрт хөөрч, эргэж газар буухдаа даарснаасаа болж хөхөрсөн байсан боловч зүрх сэтгэл нь баяр баясгалан дүүрэн; маргааш бүр ч өндөрт нисч гарна гэж шийджээ. Бусдыгаа бодвол, нисч байхдаа янз бүрийн хүнд хэцүү дасгал хийх дуртай Флечер нөгөө арван зургаан тойрог бүхий нислэгээ хийж дараачийн өдөр нь нисч байхдаа нэг доор бүтэн гурав эргэж урьд өмнө огт чаддаггүй байсан дасгалаа хийжээ. Тэр мөчид түүний нисэхийг хараад цахлайнуудын сууж байсан эрэг дээр энд тэнд биенээс нь ойсон нарны гэрэл тусчээ. Жонатан шавь нараа нэг ч хором орхиж явахгүй байсан бөгөөд бүгдээрэнд нь юм хэлж өгч яаж зөв хийхийг үзүүлж зааж өгч байлаа. Шавь нартайгаа цуг шөнө ч байсан нисч, үүлтэй ч байсан, салхи шуургатай ч байсан нисч байлаа. Нисэх хүслэн нь хязгааргүй байсан учраас тэгж нисч байсан бөгөөд харин эрэг дээр суусан цахлайнууд уйтгартайгаар бие биендээ наалдах ажээ. Хичээл сургууль нь дуусахад шавь нар нь элсэн дээр суун амарч аажим аажмаар дасч Жонатаны хэлэхийг анхааралтай сонсч суржээ. Түүний жирийн цахлайн