More Related Content
Similar to 11 r angi-gms_ashiglakh
Similar to 11 r angi-gms_ashiglakh (8)
More from enkhsaruulsukhochir
More from enkhsaruulsukhochir (20)
11 r angi-gms_ashiglakh
- 2. Зорилго
ГМС дэх өгөгдлийн геометр загварын төрлүүдийг таних
Давхарга хэлбэрээр өгөгдсөн өгөгдөлд орон зайн
шинжилгээ хийх
ГМС-ийн зураг ба цаасан дээрх аналоги зургийн ялгааг
ойлгох
- 6. Arc map-ын тухай
Arc Map нь зураг зурах үндсэн хэсэг бөгөөд энд зургийг тоон хэлбэрт
шилжүүлэх, засварлах, хүснэгтэн болон атрибут мэдээллийг үүсгэх, зурагтай
холбох, зурагт тулгуурласан дүн шинжилгээ хийхэд зориулагдсан хэсэг
болно. ArcMap-аар дүрс файлууд (shapefiles), багц давхаргууд (coverages),
хүснэгтүүд, компьютер-туслалцаат зураглал (CAD), дүрс, зураг, торлол, тэгш
бус гурвалжны сүлжээ (TINs) зэрэг маш олон төрлийн формат бүхий газрын
зураг боловсруулж болно.
ArcMap-ыг ашиглан газрын зурагтай янз бүрийн аргаар ажиллах боломжтой.
Тухайлбал,
• Шинжих (Exploring)
• Дүн шинжилгээ хийх
• Үр дүнг харуулах
• Өөрчлөлт хийх
• Программчлах
• Программыг ажиллуулж эхлэх
• Тable of content буюу агуулгын хүснэгттэй ажиллах
- 7. Дараах үндсэн цэснүүдийн командуудыг ашигладаг. Үүнд: шинэ
файл үүсгэх, файлыг хадгалах, зургийг төрлөөр хадгалах, export
хийх, өгөгдөл дуудах, зураг таслах, нийлүүлэх, текст оруулах,
хүрээ хийх, зураг хэвлэх...г.м
- 8. Газарзүйн холболт хийх → солбицол ашиглах, орон зайн
шийдлийг шилжүүлэх
Газрын зураг дээр байрлах газарзүйн элементүүд нь тодорхой
байршил, орон зайг эзлэн оршдог. Газарзүйн Мэдээллийн Системд
болон газрын зураглалыг гүйцэтгэх явцад газарзүйн байршлыг нарийн
тодорхой дүрслэх нь нилээд төвөгтэй байдаг. Тухайн объектийн
байршил буюу уртраг, өргөрөгийг зайлшгүй мэдэх хэрэгтэй. Энэхүү
координатын системийн тусламжтайгаар давхаргуудыг нэгтгэх, төрөл
бүрийн үйлдлийг давхаргууд дээр гүйцэтгэх боломжтой болдог.
- 9. Аrcmap ашиглан дижитайз хийх, зургийг
тоон хэлбэрт шилжүүлэх
Аналог буюу цаасан зураг дээр байгаа
газарзүйн биетүүдийг тоон хэлбэрт ямар
нэг хэрэгсэл ашиглан шилжүүлэх явцыг
дижитайз хийх гэж ойлгож болно. Газарзүйн
тухайн биетийг дижитайзердахад үүсэх х, у
координатууд автоматаар орон зайн
мэдээлэл хэлбэрээр хадгалагддаг.
- 10. Мэдээллийг засварлаж, код оруулах,
Оронзайн мэдээг засварлах
ArcGis-ийн хүснэгтэн мэдээний нэг онцлог бол зургийн талбар нь
тус тусдаа мөр үүсгэсэн байх ба тухайн зургийн талбарын шинж
чанарыг тусгасан мэдээлэлтэй байдаг. Энэхүү шинж чанар
онцлогийг тусгасан мэдээллийг
1. Зургийн боловсруулалтаар,
2. Шивж оруулах гэсэн 2 аргаар бүрдүүлдэг.
ArcMap-т орон зайн болон хүснэгтэн мэдээллийг засварладаг.
Засварын бүх горим дэлгэцэн дээр харагдаж байгаа хэдий ч
хадгалагдах команд өгөхөөс нааш мэдээллийн санд хийсэн засвар
хадгалагдахгүй учраас засвараа хийж дууссан үед заавал
хадгалах хэрэгтэй.