SlideShare a Scribd company logo
1 of 14
Үрчилснийг
бүртгэхэд
Бичсэн МТГ
2013 оны 9-р сарын 05, Пүрэв гариг, 09:35
Үрчилснийг
бүртгэхэд
Бичсэн МТГ
2013 оны 9-р сарын 05, Пүрэв гариг, 09:35
 Оршин суугаа дүүргийн засаг даргын хүүхэд үрчилж болохыг зөвшөөрсөн
захирамж
 Төрсөн эцэг, эхийн өргөдөл /үрчлүүлэхийгзөвшөөрсөн зөвшөөрөл/
 Үрчлэн авагч эцэг /эх/-ийн өргөдөл /орчуулга/
 Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
 Иргэний үнэмлэх /хуулбар/
 Үндэсний гадаад паспорт /хуулбар/
 Хүүхдийн төрсний гэрчилгээ
 7-оос дээш насны хүүхдийн зөвшөөрөл /өргөдөл/
 Үрчлэн авагч талын ДОХ, сэтгэц, сүрьеэгийн шинжилгээ
 Үрчлэн авагч талын цагдаагийн байгууллагын тодорхойлолт
 Оршин суугаа газрын тодорхойлолт
 Гэрчилгээний үнэ 2500 төгрөг. УБЕГ-ын 1401001101 тоот дансанд,
тэмдэгтийн хураамж 350 төгрөг 141002649 тоот дансанд тушаах.
Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх
эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана. /Гэр бүлийн тухай хуулийн 55.7,
55.8/.
Засаг даргын захирамжийг үндэслэн, Иргэний гаргасан хүсэлт болон шаардагдах
материалыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор иргэний гэр бүлийн ажилтан
хүүхэд үрчилсний бүртгэлийг бүртгэнэ. УБЕГ-ын Иргэний бүртгэл, статистикийн
хэлтэс /Зуун айлд байрлах үйлчилгээний 3-р байрны 102 тоот өрөө/хандана.
Үрчүүлж байгаа болон үрчлэн авч байгаа эцэг эх өөрсдийн биеэр ирнэ.
БҮРТГҮҮЛЭХИЙГ ХҮСЭГЧДИЙН АНКЕТ
МОНГОЛ УЛСАД ГАДААДЫН ИРГЭНТЭЙ ГЭРЛЭЛТЭЭ
Нөхөр эхнэр
....... оны ..... сар ...... єдєр
.................................. Улсын иргэн ...................................
Улсын иргэн
Ургийн овог……..........................… Ургийн
овог……...........................…
Эцгийн нэр ................................... Эцгийн нэр
.......................................
Өөрийн нэр ................................... Өөрийн нэр
......................................
Асуулт
Хариулт
Нөхөр Эхнэр
1 Аль улсын харьяат
2 Төрсөн он, сар, өдөр, газар
3 Яс үндэс
4 Төгссөн сургууль /огноо/
5 Боловсрол, мэргэжил
6 Паспортын сери, дугаар
7
Таны байнга оршин сууж
буй хаяг, утасны дугаар
8
Монгол улс дахь холбогдох
утас, оршин сууж буй хаяг
9
Та гэрлэх гэж байгаа
хүнийхээ үндэсний хэлийг
мэдэх эсэх
10
Одоо эрхэлж буй ажил,
албан тушаал
11
Та эхнэр /нөхөр/-ийн хамт
аль улсад оршин суух
хүсэлтэй байгаа вэ?
12
гэрлэхээс өмнө төрсөн
хүүхэд байгаа эсэх
13
Та ямар хэргээр, аль
боомтоор, хэзээ орж ирсэн
14
Таны хөрөнгийн эх сурвалж
/цалин, бизнесийн орлого,
бусад/
15 Нийт хуудасны тоо
Анкет бичсэн _________________ Анкет бичсэн-
_________________
Та болон танай гэр бүл хүүхэд үрчилж авахыг хүсвэл...
Та дахаар материалыг бүрдүүлэн хүүхдийн оршин суугаа газрын ЗДТГ-ын Иргэний
бүртгэлийн албанд хандаж хүсэлтээ гаргана.
Үрчлүүлэгч талын бүрдүүлэх материал:
-хүүхдийн төрсний гэрчилгээ
-төрсний гэрчилгээний лавлагаа
-Баг, хорооны засаг даргаар цохуулж нотариатаар батлуулсан эцэг эх асран
хамгаалагчийн өргөдөл
-Эцэг эхийн иргэний үнэмлэх (нотариатаар батлуулсан байх)
-7 нас хүрсэн бол хүүхдийн өөрийнхнь зөвшөөрөл
-Хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад байгаа бол тухайн хүүхдийн байгууллагын
зөвшөөрөл (хүүхэд үрчлэх, үрчлүүлэх эрх бүхий асран хүмүүжүүлэх байгууллагад
хамаарна)
Үрчлэн авагч талын бүрдүүлэх материал
-Өргөдөл (нотариатаар батлуулсан байх)
-Гэрлэлтийн гэрчилгээ (нотариатаар батлуулсан байх)
-Эцэг эхийн иргэний үнэмлэх (нотариатаар батлуулсан байх)
-Эрүүл мэндийн хуудас (сүрьеэ, ДОХ, сэтгэц, арьс өнгөний өвчинтэй эсэх талаарх
эмнэлгийн тодорхойлолт)
-Цагдаагийн ерөнхий газрын буюу орон нутгийн цагдаагийн байгууллагын
тодорхойлолт
-Баг хорооны засаг даргын тодорхойлолт
-Эцэг эх болох хүмүүсийн зан байдал, өрхийн орлогыг тодорхойлсон албан
байгууллага буюу оршин суугаа баг хорооны тодорхойлолт
Анхаар: Насанд хүрээгүй хүүхдийг хойд эцэг буюу эхээр нь овоглоход үрчлэлтийн
бүртгэл хийнэ. Бүрдэл болсон материалыг хянан үзэж, шаардлага хангавал 14 хоногт
сум дүүргийн засаг даргын захирамж гарсны дараа гэрчилгээг сольж олгоно. Бүртгэл
хийлгэхэд үрчлэгч, үрчлүүлэгч талууд биеэр байлцана.
Дараах тохиолдолд хүүхэд үрчилж авахыг хориглоно:
-60-аас дээш настай (хэрвээ хүүхэд бүтэн өнчин бол энэ насны хязгаарыг
харгалзахгүйгээр төрөл садны хүнд үрчлүүлнэ)
-Эцэг, эх байх эрхээ хасуулсан, хязгаарлуулсан буюу хасуулж, хязгаарлуулж байсан
-Урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн
-Ашиг хонжоо олох зорилготой
-Сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг
-Эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа хүн
-Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой гэр бүл
Хүүхэд үрчлэлт хүчингүйд тооцуулах
ХҮҮХЭД ҮРЧИЛСНИЙГ ХҮЧИНГҮЙД ТООЦУУЛАХ ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН
ЗАГВАР
Сум дундын 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргах нь
Огноо Сүхбаатар сум
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг ………… сум … баг, … дугаар байрны........... ийн.....
тоотод суух, …….. овгийн Дашийн Цэнд, Харилцах утас :......... / гэр /,........................ /
гар утас /
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах
Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие нь 2005 оны 06 сарын 01-нд хүү Батыг төрүүлсэн
тухайн үед би ОХУлсад суралцахаар явах гэж байсан тул өөрийн эцэг Дашид хүү
Батыг үрчлүүлэн үлдээсэн юм. Одоо би сургуулиа төгсөөд ирсэн бөгөөд хүүгээ өөрийн
асрамжинд авах хүсэлтэй байна, Миний эцэг одоо 65 настай ба хуулиар 60 наснаас
дээш хүнд хүүхэд үрчлүүлэх нь хориотой байдаг юм байна иймд үрчлэлтийг хүчингүйд
тооцож өгнө үү. /Гарын үсэг/
Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичгийн жагсаалт:
1. Нэхэмжлэл 1%
2. Үрчлэгдсэн талаархи баримт /Засаг даргын захирамж, үрчлэлтийн лавлагаа,
үрчилсний гэрчилгээний хуулбар/
3. Хүүхэд бага насных бол эрүүл бойжиж байгаа талаархи өрхийн эмчийн
тодорхойлолт 1 %, сургуулийн тодорхойлолт/
4. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар 1 %
5. Үрчлэгдсэн талаар тодорхойлох 3 хүний /үрчилж авсан эцэг, эх байж болно /
тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбарын хамт /нотариатаар баталгаажуулсан/
6.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
( Хаан банк-5692012910 тоот дансанд 70200 төг гүйлгээний утга: "Улсын тэмдэгтийн
хураамж ……-с )
Нэхэмжлэл гаргасан /Д.Цэнд/
ДОЛДУГААР БҮЛЭГ
Хүүхэд үрчлэх
54 дүгээр зүйл. Хүүхэд үрчлэх, үрчлүүлэх
54.1. Хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ.
54.2. Хүүхдийг энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмын дагуу гадаадын
иргэнд үрчлүүлж болно.
Хэвлэх
55 дугаар зүйл. Хүүхэд үрчлэх, үрчлүүлэх ерөнхий нөхцөл
55.1. Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах
тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар, гэрчлүүлсэн байна.
55.2. Гэрлэгчдийн хэн нэг нь хүүхэд үрчлэн авч байгаа бол энэ тухай
зөвшөөрлийг эхнэр буюу нөхрөөсөө авна.
55.3. Бүтэн өнчин хүүхэд, түүнчлэн эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн
бүрэн чадамжгүй бол хүүхдийг нь үрчлүүлэх тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол
тухайн хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхэд асран
хүмүүжүүлэх байгууллагын зөвшөөрлийг авна.
55.4. Долоон нас хүрсэн хүүхдээс өөрийн нь зөвшөөрлийг авна.
55.5. Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний хүүхдийг энэ тухай шүүхийн шийдвэр
хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дараа үрчлүүлж болно.
55.6. Үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг
даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана.
55.7. Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж,
үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана.
55.8. Хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн
бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ.
Хэвлэх
56 дугаар зүйл. Хүнд нөхцөлд байгаа үрчлүүлэх хүүхдийн бүртгэл, хяналт
56.1. Сум, дүүргийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэрийн хэмжээн дэх хүнд
нөхцөлд байгаа үрчлүүлэх хүүхдийн судалгаа гаргаж, бүртгэл хөтөлнө.
56.2. Хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүнд
нөхцөлд байгаа үрчлүүлэх хүүхдийн нэгдсэн бүртгэл хөтөлж, хяналт тавина.
Хэвлэх
Гэр бүлийн тухай хууль
Долдугаар бүлэг
57 дугаар зүйл. Үрчлэгч
57.1. Үрчлэгч нь насанд хүрсэн, иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай,
хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой хүн байна.
57.2. Ганц бие, бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай төрөл, садан бус
Монгол Улсын иргэн, 60-аас дээш настай гадаадын иргэн, эцэг, эх байх эрхээ
хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан
хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн
шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал
чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа,
мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон
хорих ял эдэлж байгаа хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно.
/Энэ хэсэгт 2010 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
57.3. Бүтэн өнчин хүүхдийг төрөл, садангийн хүн нь үрчлэн авахад энэ хуулийн
57.2-т заасан насны хязгаарлалт үл хамаарна.
Хэвлэх
58 дугаар зүйл. Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах
58.1. Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ
өөрийн орны эрх бүхий байгууллагаар дамжуулан Монгол Улсын эрх бүхий
байгууллагад гаргана.
58.2. Монгол Улсад зургаан сараас доошгүй хугацаанд оршин сууж байгаа
гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авахад энэ хуулийн 58.1
хамаарахгүй.
58.3. Хүүхэд үрчлэн авахыг хүсэгч гадаадын иргэн нь энэ хуулийн 55.1, 55.3-т
заасан зөвшөөрлөөс гадна дор дурдсан бичиг баримт бүрдүүлнэ:
58.3.1.хүүхэд үрчлэн авахыг хүсэгч /нөхөр, эхнэртэй бол хамтарч
гаргасан/-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хүсэлт, хэрэв уг хүсэлтийг гадаад хэл дээр
гаргасан бол түүний албан ёсны орчуулга;
/Энэ заалтыг 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн
найруулсан/
58.3.2. үрчлэгч нь сүрьеэ, ДОХ, сэтгэцийн өвчтэй эсэх талаархи
эмнэлгийн магадлагаа;
58.3.3. өргөдөл гаргагчийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /гэр бүлтэй
бол/;
58.3.4. өргөдөл гаргагчийн байнга оршин суугаа газрын талаар холбогдох
байгууллагын тодорхойлолт /цагдаагийн байгууллагын тодорхойлолт хамаарна/;
58.3.5. өргөдөл гаргагчийн амьдралын болон санхүүгийн боломжийн
тухай тухайн улсын холбогдох байгууллагын тодорхойлолт;
58.3.6. өргөдөл гаргагчийн талаархи хүн амын асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллагын тодорхойлолт.
58.4. Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авсныг Гадаадын
иргэний эрх зүйн байдлын тухай хууль-ийн 111 дүгээр зүйлд заасан байгууллага
бүртгэнэ.
58.5. Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах
хүсэлтийг Монгол Улсын дипломат болон консулын байгууллагаар уламжлан энэ
хуулийн дагуу шийдвэрлэхэд энэ хуулийн 58.1 хамаарахгүй.
58.6. Хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Монгол
Улсын харьяат хүүхэд үрчлэн авах хүсэлтэй гадаадын иргэний бүртгэл хөтөлж,
хүүхдийг үрчлэх, үрчлэгдсэн хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар
бусад улс, тэдгээрийн холбогдох байгууллага, олон улсын байгууллагатай хамтран
ажиллана.
58.7. Гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэх журмыг хууль зүйн болон эрүүл мэнд,
нийгмийн хамгааллын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүд хамтран тогтооно.
58.8. Хүүхдийнхээ эх орон, эцэг, эхийг нь мэдүүлэх үүргийг үрчлэн авсан эцэг,
эх нь хүлээнэ.
58.9. Үрчлэгдсэн хүүхэд харьяатаа сонгох эрхийг Харьяатын тухай Монгол
Улсын хууль-д заасны дагуу эдэлнэ.
58.10. Энэ зүйл нь харьяалалгүй хүнд нэгэн адил хамаарна.
Хэвлэх
59 дүгээр зүйл. Үрчлэгдсэн хүүхэд, үрчлэн авсан эцэг, эхийн эрх, үүрэг
59.1. Үрчлэгдсэн хүүхэд нь төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
59.2. Үрчлэн авсан эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
59.3. Үрчлэгдсэн хүүхэд нь үрчлүүлсэн эцэг, эхээ тэжээн тэтгэх үүргээс
чөлөөлөгдөж, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхээ алдана.
59.4. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг үрчлэгдсэн хүүхэд нь уг тэтгэвэр авах
эрхээ хэвээр эдэлнэ.
Хэвлэх
60 дугаар зүйл. Үрчлэлтийн нууц
60.1. Үрчлэлтийн нууцыг мэдэж байгаа албан тушаалтан, бусад этгээд түүнийг
хадгалах үүрэгтэй.
60.2. Үрчлэгч болон үрчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр үрчлэлтийн нууцыг
задруулсан бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.
Хэвлэх
61 дүгээр зүйл. Үрчлэлтийг хүчингүйд тооцох
61.1. Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий
харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ
хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх,
сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас
хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно.
61.2. Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд
тооцож болно.
Хэвлэх
62 дугаар зүйл. Үрчлэлтийг хүчингүйд тооцсоноос үүсэх үр дагавар
62.1. Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх,
асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
62.2. Хүүхдийг эцэг, эхэд нь буцааж өгөх нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд
хохиролтой нь тогтоогдсон, эсхүл хууль ёсны өөр төлөөлөгч байхгүй бол түүнийг
хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
62.3. Хүүхдийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэхтэй
холбогдсон зардлыг үрчлэгчээс гаргуулж, учирсан гэм хорыг нөхөн төлүүлэхээр
шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
Хэвлэх
http://resource3.sodonvision.com/nac/file/2014/10/49wubj80lug8nxkqq4ptqjnb3/Urchlel%20
report%20of%20Tumee.pdf номны линк
https://www.academia.edu/6781740/%D0%A7%D0%B8%D0%BD%D0%B3%D1%8D%D0
%BB%D1%82%D1%8D%D0%B9_%D0%B4%D2%AF%D2%AF%D1%80%D1%8D%D0
%B3_-
%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%
D0%B8%D0%B9%D0%BD_%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81_2
013 чингэлтэй дүргийн статистик
http://shuud.mn/?p=287525 ярилцлага
2013 оны 10 сарын 04. 15:35
дэд онцлох 3
Б.Жавзанхүү: Гадаад руу хүүхэд үрчлэхийг хуулиар зохицуулах хэрэгтэй
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Гэр бүлийн үнэ цэнэ-хөгжил,
шинэчлэл-2013” үндэсний чуулганаар хэлэлцэх асуудлын хүрээнд “Дотоод болон гадаад
үрчлэл, асрамж халамжийн үйлчилгээ” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Монголын
хүүхдийн ордонд болж байна. Энэ үеэр “Хүүхдийн төлөө үндэсний газар”-ын Хүүхэд
хамгаалал үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүүтэй хүүхэд үрчлэлийн талаар
ярилцлаа.
Гадаадад болон дотоодод хүүхэд үрчлүүлэх асуудлыг ямар хуулиар зохицуулдаг,
тэдний бүртгэл мэдээлэл нь хэр байдаг вэ?
-Дотоод дахь үрчлэлийн асуудлыг “Гэр бүлийн тухай хууль”-иар, гадаадыг нь
“Гадаадад хүүхэд үрчлүүлэх журам”-аар зохицуулдаг. Энэ нь 1999 оноос хойш
мөрдөгдөж байна. Дотоод дахь үрчлэлийн хувьд бүртгэл мэдээлэл их сул байдаг.
Харин гадаад үрчлэгдсэн хүүхдүүдийн мэдээлэл, тайланг жил бүр өгч байхаар гэрээнд
заасан байдаг.
-Жилд дунджаар хэдэн хүүхэд гадаад руу үрчлэгдэж байна. Тайлан мэдээлэл нь
ирж байна уу?
-Хүүхдийн тоо янз бүр байдаг. Жилд гурав үрчлэгдэх нь бий, зарим тохиолдолд гучин
хүүхэд үрчлүүлэх нь ч байдаг. Сүүлийн 5-6 жилийн дундажийг харахад доод тал нь 3-8
дээд тал нь 10 арай хүрээгүй байна. 2000 оны үед манайд үрчлэлийн агентлагаа оруулж
ирээд 60-70 хүүхэд авдаг байсан тохиолдлууд бий. Одоо энэ асуудал байхгүй болсон.
Ер нь хүүхэд үрчлүүлнэ гэдэг бол маш эрсдэлтэй асуудал. Үүнийг хийхийн тулд
эрсдэлийг маш сайн тооцоолсон үнэлгээ хийх хэрэгтэй. Эцэстээ бүх зүйл 100 хувь
баталгаатай болсны дараа хүүхдийг үрчлүүлэх шийдвэрийг гаргах нь зохистой юм.
Гадаад руу хүүхэд үрчилж авсан хүмүүс гэрээний дагуу жилд нэг удаа зурган болон
бичгэн тайлан ирүүлдэг. Тодорхой тохиолдолд манай зүгээс холбогдох хүмүүс хоёр
жилд нэг удаа зарим хүүхдийн байдлыг газар дээр нь очиж үздэг. Гэхдээ энэ нь
хангалтгүй байна гэж үзэж байгаа.
-Ихэнхдээ ямар орны иргэд хүүхэд үрчилж авч байна. Гадаад руу хүүхэд
үрчлэхийг зөвхөн журмаар зохицуулах асуудал биш байх?
-Америк, Франц, Итали зэрэг европын орнуудаас хүүхэд үрчилж авч байна. Тэд
асрамжийн газраас хүүхдүүдээ авдаг. Үнэндээ энэ асуудлыг цаашид журмаар биш
хуулиар зохицуулмаар байна. Журмыг ямар ч албан тушаалтан гарч ирээд өөрчлөх
боломжтой. Хуулиндаа гадаад руу болон дотоодод хүүхэд үрчлэлийн өмнө болон дараа
гарах эрсдэлийг тооцож, асралт гэр бүл гэж хэн байх зэргийг нарийвчлан тусгах
хэрэгтэй. Мөн хүүхдийг буцаах тохиолдол гарвал яаж зохицуулах, хүүхдийг асран
халамжилж байгаа хүмүүст хүүхдэд хэрэгцээт мөнгийг олгох гэх мэт тохиолдол нэг
бүрийг тооцож оруулах шаардлагатай.
-Тэгвэл дотоодод жилд дунджаар хэдэн хүүхэд үрчлэгдэж байна?
-Дээд тал 2000 орчим хүүхэд үрчлэгддэг гэсэн статистик баримт байна. Гэхдээ
харилцан адилгүй байдаг. Сүүлийн жилүүдэд хүүхэд гэр бүлдээ авч өсгөвөл
халамжийн үйлчилгээ үзүүлэх нөхцөлт мөнгөн тэтгэмж олгодог болсноор хүүхдийг
үрчлэх тохиолдол өсөх хандлага ажиглагдаж байна. Ингэхдээ ах дүү хамаатан
садныхаа хүүхдийг үрчлэх нь түгээмэл байдаг. Асрамжийн газраас хүүхэд авах
тохиолдол маш ховор.
-Хүүхэд үрчлэлийн асуудал дээр төрийн оролцоо аль хэр байдаг вэ. Одоо юун дээр
нь анхаарах хэрэгтэй байна?
-Төрийн байгууллагын оролцоо алга. Бид үйлчилгээгээ сайжруулж, эхний ээлжид
хүүхдийг зөвхөн дотооддоо үрчлүүлье гэсэн бодлого баримтална. Тэгээд гадаад руу
үрчлүүлэх шаардлага гарвал эрсдлийн үнэлгээ, араас нь тавих тогтмол зэргийг сайн
тавьж ажиллах хэрэгтэй. Мөн нэг оронд хүүхдүүд олноор үрчлэгдэж байгаа
тохиолдолд тухайн улсад сайн дурын ажилтантай баймаар байна. Хяналт тогтмол
хугацаанд байдаг очиж биеэр үздэг нэг оронд олон байвал сайн дурын ажилтан
баймаар байна. Цаашид энэ салбарын байгууллагууд нэгдэн, хүүхэд үрчлэлийн
асуудлыг гэр бүл, олон нийтэд танилцуулж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлж ажиллах
шаардлагатай гэж үзэж байгаа юм.
Үрчлэгдсэн хүүхдүүд буцаагдах тохиолдол хэр байдаг вэ?
-Ийм тохиолдол байдаг. Гэр бүлдээ цаашид гарах эрсдэлийг тооцолгүйгээр хүүхэд
үрчилж байна. Тухайлбал, гэр бүл салснаас болж хүүхдийг буцаадаг. Мөн хүүхдийн
зан араншин, эрүүл мэндийн байдлыг мэдэхгүйгээр үрчилснээс болж байна. Энэ хүүхэд
биш байна, өөр газраас хүүхэд авлаа гээд ирдэг. Энэ зүйлд тоглоом мэт ханддаг нэг нь
ч байдаг. Энэ мэтчилэн алдааг гаргахгүйн тулд хүүхэд үрчлүүлэхэд гарах эрсдлийг
маш сайн тооцоолж хоёр тал гэрээндээ тусгах хэрэгтэй байгаа юм.
Б.Буд
http://news.gogo.mn/r/74537 гадаадад хүүхэд үрчлэх тухай ярилцлага
Д.Энхтуул: Хаягдсан, өнчирсөн хүүхдүүд
харьд үрчлэгддэг
Нийслэл таймс
2010-08-12 10:52 GMT+8
-Он гарсаар таван хүүхэд харьд үрчлэгджээ-
Өнгөрсөн даваа гаригт Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд хоёр сартай хүүхдээ
орхиж зугтсан хэрэг гарсан. Эцэг эхдээ гологдсон түүнийг нялхсын сувилалд хүргэсэн
байна. Энэ мэтчилэн эзэнгүй хэрэг, эцэг эхгүй хүүхдүүд асрамжийн газруудын хаалга
тогшсоор. Эднийд өсөж торниж буй жаалуудаас гадаад дотоодын иргэд үрчилж авдаг.
Гэвч тэдний цөөнгүй нь эд эрхтний худалдаа, хүний наймааны золиос болдог хэмээдэг.
Харин манай улс дотоод гадаадад үрчлэгдсэн хүүхдийнхээ араас сураг ажиг тавьж хэр
анхаарал хандуулдаг талаар холбогдох хүмүүсээс тодрууллаа. Ямартаа ч хууль
хяналтын төлөөллийн нэг Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийн гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажил хариуцсан хяналт шалгалтын ахлах байцаагч Ц.Жаргалмаа
“Бидэнд дотоодод хүүхэд үрчлэлтийн асуудлаар жилд хичнээн хүүхэд асран
хамгаалагчтай болдог талаарх судалгаа ирдэггүй. Тиймээс дотоодод гадаадад хэдэн
хүүхэд үрчлэгдэж байгааг мэдэхгүй. 1999 оноос хойш 2010 он хүртэл гадаадад 200
гаруй хүүхэд үрчлэгдсэн байдаг юм билээ.
Харин тэднээс хэд нь нутагтаа эргэж ирсэн, тэд хаана хэрхэн амьдарч байгаа зэрэг
мэдээлэл байдаггүй. Дотоодын үрчлэлт эргээд хяналт тавих боломж багатай тул
замбараагүй байдаг. Бид эдгээр хүүхдүүдийн талаарх бүх төрлийн судалгааг хийж
байна. Ирэх сард судалгааны дүн гарна” хэмээлээ. Дараа нь бид НХХЯ-ны Бодлогын
хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Энхтуултай уулзаж доорх асуултад
хариулт авлаа. Тус яам гадаад иргэдэд хүүхэд үрчлүүлэх асуудлыг хариуцдаг. Харин
дотоод үрчлэлтийг харьяа нутаг дэвсгэр дүүргийн Засаг дарга шийдвэр гаргадаг байна.
-Гадаадын иргэн монгол хүүхэд үрчилж авахын тулд ямар шалгуур давдаг вэ?
-Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн яам, НХХЯ-ны
хамтарсан тушаалаар баталсан гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхэд
үрчлүүлэх 2001 оны журам бий. Энэ журмын дагуу үрчлэлийн асуудал шийдэгддэг.
Дээр нь улс хооронд хүүхэд үрчлэлийн талаар хамтран ажиллах тухай конвенци бий.
Энэ конвенцид улс орнууд хүүхэд үрчлэлийн талаар ямар эрх үүрэг хүлээхийг заасан
байдаг. Манай улс энэ конвенцид 1998 онд нэгдэж орсон.
-Хүүхэд үрчлүүлэх журмаас товчхон дурдвал?
-Гадаадын иргэнд хүүхэд үрчлэхэд тавигдах шаардлагууд байдаг. Тухайлбал, 60-аас
дээш настай хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглодог. Мөн эрүүл мэндийн хувьд гоц
халдварт өвчингүй. Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэдэггүй. Түүнчлэн
гэмт хэрэг ял шийтгэлд холбогдоогүй байх шаардлага тавигддаг. Мөн санхүүгийн
хувьд хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд баталгаатай байх ёстой. Хүүхэд үрчлэлийн
чиглэлээр холбогдох талууд ямар эрх үүрэг хүлээх талаар заасан байдаг. НХХЯ-ны
хувьд хүсэлт гаргаж байгаа гадаадын иргэдийн хүсэлт материалыг судалдаг.
-Хүсэлтийн эцсийн шийдвэрийг ямар байгууллага гаргадаг вэ?
-Манай яам найман хүний бүрэлдэхүүнтэй үрчлэлийн зөвлөлтэй. Зөвлөлийн хурлаар
хэлэлцэж гадаадын иргэний хүсэлт материал Монгол Улсын зохих хууль тогтоомж,
олон улсын гэрээ, конвенцийн зүйл заалттай нэгдэж буйг нягталж дүгнэлт гаргадаг.
Хэрэв нийцэж байвал манайхаас үрчлэгдэх боломжтой зохих нас хүйсийн хүүхдийг
сонгодог. үүний үндсэн дээр Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Гадаадын иргэн
харьяатын асуудал эрхлэх газарт бид өөрсдийн дүгнэлт тандалтыг хүргүүлдэг.
Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар эцэслэж шийдвэрлэдэг.
-Гадаадын иргэд хүүхэд үрчлэх хүсэлтээ хаана гаргадаг талаар?
-Тухайн иргэн, гэр бүл НХХЯ-нд хүүхэд үрчлэх хүсэлтээ шууд гаргах эрх зүйн
үндэслэл байхгүй. Ганцхан тохиолдолд бий. Тэр нь манай улсад зургаан сараас
доошгүй хугацаагаар байнга оршин суусан тохиолдолд манай яаманд шууд хандах эрх
нь нээгдэнэ. Тухайлбал АНУ-ын иргэн хүүхэд үрчлэх хүсэлтэй байлаа гэхэд тухайн
улсын хүүхэд үрчлэлийн асуудал хариуцсан ямар байгууллага байна. Тэр нь манай
улсын иргэн танайхаас хүүхэд үрчилж авах хүсэлт гаргасан тухай материалаа манайд
ирүүлдэг. Түүнчлэн ирүүлэхээсээ урьд тухайн байгууллага өөрийн улсын иргэний
талаар хүүхэд үрчлэхэд бэлэн эсэх судалгааг хийдэг. Мөн Монгол Улсын хууль ямар
шаардлага тавьдаг, эдгээр шаардлагыг хангасан бол манайх руу материалыг нь
явуулдаг. Яагаад гэхээр хүүхэд үрчлэгдээд явахаар тухайн хүнийг хүүхэд яаж байна
гэж хянах боломжгүй. Тухайн улсын төв байгууллага нэг ёсондоо хүүхэд үрчилж буй
иргэнийхээ өмнө олон улсын конвенцийн дагуу үүрэг хариуцлага хүлээдэг.
-Харьд үрчлэгдсэн хүүхдийн талаарх мэдээллийг хэрхэн авдаг вэ?
-Хүүхэд үрчилж авсан тохиолдолд тухайн хүүхдийн өсөлт хөгжил хэвийн эсэх зохих
шатны боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаа эсэхийг харуулсан тайлан мэдээг
танай улс руу тогтмол явуулдаг. Энэхүү тайлан жилд хоёр удаа ирдэг. Гэвч тухайн
хүүхдийн наснаас хамаарна. Тухайлбал, гурав хүртэлх насных бол жилд хоёр удаа гэх
мэт нас насаараа ялгаатай. Хүүхэд үрчилж авсан хүн өөрөө манай хүү охин сайн байгаа
гэж бичихгүй. Тухайн улсын төв байгууллагаас томилогдсон нийгмийн ажилтан гэрт
нь тодорхой хугацаанд очдог. Хэрэв сургууль, цэцэрлэгт явж байвал багштай нь
уулздаг. Ингэж тодорхой хугацаанд тайлангаа манайд ирүүлдэг.
-Манай улс хэдэн оноос гадаадын иргэдэд хүүхэд үрчлүүлж эхлэв?
-1999 оноос хойш хүүхэд үрчлүүлсэн байдаг. үүнээс хойш 2009 он хүртэл нийт 209
хүүхэд үрчлэгдсэн.
-Аль улсын иргэд Монголоос хүүхэд үрчилж байна?
-Ихэвчлэн АНУ, Итали, Герман, Бельги, Франц, Англи улсаас хүүхэд үрчилдэг.
Хүүхдийн хүйсийн хувьд бараг тэнцүү.
-Сүүлийн жилүүдэд гадаад иргэд хүүхэд үрчлэх нь нэмэгдсэн гэсэн?
-Өнгөрсөн онд гэхэд гадаадын иргэн хүүхэд үрчлэх нь бүр багасч есөн хүүхэд
үрчлэгдсэн байх жишээтэй. Энэ нь төр засгаас авч буй хүүхдийн мөнгө, шинэ гэр
бүлийг дэмжиж мөнгө өгч буй бодлоготой уялдаатай. Нөгөөтэйгүүр бид аль болох
дотоод үрчлэлтийг дэмждэг.
-Танай яамны зүгээс үрчлүүлсэн хүүхдүүдийнхээ араас хангалттай анхаарч чаддаг
уу?
-Бид үрчлэгдсэн хүүхдийнхээ нөхцөл байдалд хамгийн их анхаарал тавьдаг. Хяналт
тавих арга маань хэд хэдэн янз байдаг. Дээр тайлан гэж хэлсэн. Мөн тухайн улс оронд
суугаа манай элчин сайд консулын газар тэр хэмжээгээрээ үүрэг хүлээдэг. Гадаадын
иргэн харьяатын асуудал эрхлэх газар хүүхэд үрчлүүлэх эсэх шийдвэрээ гаргаад эцэг
эх үрчлэгдсэн хүүхэд бүх мэдээллийг тухайн улс орны элчин сайд консулын газарт
мэдэгдэх ёстой. Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар өөрийн чиг үүргийн
хүрээнд бүх хяналт тавих эрх өөрт нь байдаг. Тэд тодорхой хугацааны давтамжтай улс
орнуудад өөрийн орны хүүхдийн амьдарч буй нөхцөл байдалтай танилцаж эргэдэг.
Манай яамны хувьд мөн адил үрчлэгдсэн хүүхдүүдийг эргэдэг. Гэвч санхүүгийн
боломжоос шалтгаалаад тогтмол очиж чаддаггүй.
-Хүүхэд үрчлэлийн асуудлаар цагдаагийн байгууллагатай хэр ойр ажиллаж
байна?
-Цагдаагийн байгууллагаас юун дээр оролцож байна гэхээр манай улсад оршин сууж
буй гадаадын иргэн шууд хүсэлтээ гаргана. Энэ тохиолдолд тухайн иргэн Монголд
байх хугацаандаа гэмт хэрэг ял шийтгэлд холбогдсон эсэх тодорхойлолт гаргаж өгдөг.
Мөн хүүхэд үрчлэх хүсэлт гаргагчид өөрийн орны цагдаагийн газрын тодорхойлолтыг
гаргаж бидэнд өгч байж давхар баталгааждаг.
-Хэдэн жилийн өмнө АНУ иргэн үрчлэх нэрийдлээр 24 хүүхдийн хувь заяа
тодорхойгүй болсон гэдэг. Энэ асуудал юу болсон бэ?
-Албан ёсоор хэлэхэд энэ бол ташаа мэдээлэл байсан. Өнгөрсөн онц гэхэд Алс
Дорнодын элч гээд хүүхдийн асрамжийн газрын 20 гаруй хүүхэд гадаадад гарсан гэх
ташаа мэдээлэл цацагдсан. Уг газрыг АНУ-ын иргэн санхүүжүүлдэг байсан юм билээ.
Тухайн асрамжийн байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Тиймээс хүүхдүүдийг бид
асрамжийн газруудад тарааж байршуулсан. Хүмүүс уг газрыг хаагдаад байхгүй
болчихоор Америкийн иргэн хүүхдүүдээ аваад явчихсан гэсэн буруу ойлголт бий
болчихсон.
-Энэ хүүхдүүд одоо хаагуур явна?
-Одоо арав гаруй насны хүүхдүүд Дархан-Уул, Эрдэнэт, Гэр бүл хүүхдийн асрамжийн
газар гэж байдаг. Энэ газруудад амьдарч байна. Манай харьяа хөдөлмөр халамж
үйлчилгээний газраар дамжиж хүүхдүүдийг байршуулсан. Энд аль асрамжийн газарт
хэдэн хүүхэд гээд нэр устайгаа бий.
-Гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлснээс хойш хүүхэд сураггүй болсон асуудал
гарсан уу. Эдгээр хүүхдүүдийг эд эрхтэн, хүний наймааны золиос болох нь элбэг
гэлцдэг?
-Тийм асуудал 1999 оноос хойш ерөөсөө гараагүй. Манай яамны зүгээс хүүхэд
үрчлэлтийн асуудлыг хувь хүний нууц, дундаас нь янз бүрийн ашиг сонирхол харсан
хүмүүс орохыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ асуудлыг олон нийтэд дэлгээд байдаггүй. Энэ
талын мэдээлэл ховор байдгаас хүмүүсийн зүгээс хардлага төрдөг байх.
-Үрчлэгдсэн хүүхдийн харьяаллын асуудал хэрхэн шийдэгддэг вэ?
-Тухайн хүүхэд аль улсын иргэн болох нь 18 нас хүртэл өөрт нь нээлттэй. Гэвч манай
улс давхар харьяаллыг зөвшөөрдөггүй.
-Он гараад хэдэн хүүхэд үрчлэгдэв?
-Одоогийн байдлаар таван хүүхэд үрчлэгдсэн. Түрүүчийн долоо хоногт хоёр хүүхэд
хурлаар орж шийдэгдсэн. Сүүлд үрчлэгсэн хоёр хүүхдийн нэг нь Франц нөгөө нь
Бельги улсын гэр бүлд үрчлэгдсэн. Гадаад үрчлэлтийг ерөнхийдөө өнчин хаягдсан эцэг
эх нь тогтоогдохгүй байгаа хүүхдүүд эзэлдэг.
-Хүүхэд үрчлэлттэй холбоотой хүндрэл гардаг уу?
-Бэрхшээл гэхээсээ илүү хууль боловсронгуй болгох асуудал байна. Одоогийн мөрдөж
буй хууль 1999 онд батлагдсан. Түүнээс хойш нийгмийн харилцаа их өөрчлөгдсөн.
үүнтэй уялдуулж ХДХЯ дээр Гэр бүлийн хуулинд шинэчилсэн найруулга хийх ажлын
хэсэг ажиллаж байна. Манай яамны холбогдох хүмүүс ажлын хэсэгт ажиллаж яамнаас
тодорхой санал оруулж байгаа.
-Гадаадад хүүхэд үрчлүүлснээр ямар нэг сөрөг үр дагавартай эсэх талаар?
-Монгол Улс иргэдээ гадаадад үрчлүүлэх нь сайн биш гэж туйлширч болохгүй. Бид
хамгийн түрүүнд хүүхдээ бодох хэрэгтэй. Хүүхэд гэр бүлийн сайхан орчинд өсөж
хүмүүжинэ гэдэг чухал. Хэрэв манай улс давхар харьяалалтай болчихвол тухайн
хүүхэд насанд хүрээд эх орондоо харьяалагдаж болно. Гадаадын иргэд ч гэсэн өөр
улсаас хүүхэд авъя ямар байдаг юм гэсэн байдлаар ханддаггүй. үнэхээр өөрсдөө
хүүхэдтэй болъё. Нэг ч гэсэн хүүхдийг халуун дулаан гэр бүлийн орчинд өсгөе гэсэн
байдлаар хүүхэд үрчилж авдаг.
Тэгвэл манай улсын иргэн гадаадаас хүүхэд үрчилж авдаг уу?
-Тийм тохиолдол ерөөсөө гарч байгаагүй.
Т.Сэлэнгэ

More Related Content

What's hot

ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ХОЛБООС ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ
ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ХОЛБООС ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ХОЛБООС ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ
ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ХОЛБООС ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ Umguullin Mongol Umguulugch
 
найруулгын төрөл
найруулгын төрөлнайруулгын төрөл
найруулгын төрөлsainaa88
 
иргэний эрх зүй Jinhene
иргэний эрх зүй Jinheneиргэний эрх зүй Jinhene
иргэний эрх зүй JinheneAnaro Nyamdorj
 
иргэний эрх зүй №2
иргэний эрх зүй №2иргэний эрх зүй №2
иргэний эрх зүй №2Battulga Bayrmagnai
 
нөхөрлөл.Pptx
нөхөрлөл.Pptxнөхөрлөл.Pptx
нөхөрлөл.PptxI Student
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтAriunbayar Bazarvaani
 
иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1Battulga Bayrmagnai
 
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбарСонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбарGEC Mongolia
 
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/Umguullin Mongol Umguulugch
 
УРЬДЧИЛАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ХИЙГДЭХ МАРГААНЫ ТӨРЛҮҮД
УРЬДЧИЛАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ХИЙГДЭХ МАРГААНЫ ТӨРЛҮҮДУРЬДЧИЛАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ХИЙГДЭХ МАРГААНЫ ТӨРЛҮҮД
УРЬДЧИЛАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ХИЙГДЭХ МАРГААНЫ ТӨРЛҮҮДUmguullin Mongol Umguulugch
 
өргөдөл гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэх
өргөдөл гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэхөргөдөл гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэх
өргөдөл гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэхmylife0130
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааAnaro Nyamdorj
 
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/Ganzorig Myagmarsuren
 
Захиргааны ерөнхий хуулийн танилцуулга сургалт
Захиргааны ерөнхий хуулийн танилцуулга сургалтЗахиргааны ерөнхий хуулийн танилцуулга сургалт
Захиргааны ерөнхий хуулийн танилцуулга сургалтNyamka Tegshee
 
хөдөлмөрийн гэрээний загвар
хөдөлмөрийн гэрээний загвархөдөлмөрийн гэрээний загвар
хөдөлмөрийн гэрээний загварZaya G
 
Татвар бидний амьдралд
Татвар бидний амьдралдТатвар бидний амьдралд
Татвар бидний амьдралдShunkhlai Group LLC
 

What's hot (20)

ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ХОЛБООС ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ
ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ХОЛБООС ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ХОЛБООС ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ
ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ХОЛБООС ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ
 
Uurgiin erh zui.pptx
Uurgiin erh zui.pptxUurgiin erh zui.pptx
Uurgiin erh zui.pptx
 
найруулгын төрөл
найруулгын төрөлнайруулгын төрөл
найруулгын төрөл
 
иргэний эрх зүй Jinhene
иргэний эрх зүй Jinheneиргэний эрх зүй Jinhene
иргэний эрх зүй Jinhene
 
Lekts 4
Lekts 4Lekts 4
Lekts 4
 
иргэний эрх зүй №2
иргэний эрх зүй №2иргэний эрх зүй №2
иргэний эрх зүй №2
 
нөхөрлөл.Pptx
нөхөрлөл.Pptxнөхөрлөл.Pptx
нөхөрлөл.Pptx
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
 
иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1
 
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбарСонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар
 
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/
 
УРЬДЧИЛАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ХИЙГДЭХ МАРГААНЫ ТӨРЛҮҮД
УРЬДЧИЛАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ХИЙГДЭХ МАРГААНЫ ТӨРЛҮҮДУРЬДЧИЛАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ХИЙГДЭХ МАРГААНЫ ТӨРЛҮҮД
УРЬДЧИЛАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ХИЙГДЭХ МАРГААНЫ ТӨРЛҮҮД
 
өргөдөл гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэх
өргөдөл гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэхөргөдөл гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэх
өргөдөл гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэх
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
 
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/
 
Захиргааны ерөнхий хуулийн танилцуулга сургалт
Захиргааны ерөнхий хуулийн танилцуулга сургалтЗахиргааны ерөнхий хуулийн танилцуулга сургалт
Захиргааны ерөнхий хуулийн танилцуулга сургалт
 
хөдөлмөрийн гэрээний загвар
хөдөлмөрийн гэрээний загвархөдөлмөрийн гэрээний загвар
хөдөлмөрийн гэрээний загвар
 
Татвар бидний амьдралд
Татвар бидний амьдралдТатвар бидний амьдралд
Татвар бидний амьдралд
 
Heltsel, gereenii erh zui
Heltsel, gereenii erh zuiHeltsel, gereenii erh zui
Heltsel, gereenii erh zui
 
Lecture1
Lecture1Lecture1
Lecture1
 

Viewers also liked

"сэтгэл" Б.Даваасүрэн
"сэтгэл" Б.Даваасүрэн "сэтгэл" Б.Даваасүрэн
"сэтгэл" Б.Даваасүрэн davaasvren
 
Монгол Англи орчуулга 1
Монгол Англи орчуулга 1Монгол Англи орчуулга 1
Монгол Англи орчуулга 1dagiisangir
 
албан бичгийн орчуулга
албан бичгийн орчуулгаалбан бичгийн орчуулга
албан бичгийн орчуулгаEnkhbayar Bayarmaa
 
Nd, emd 20150216
Nd, emd 20150216Nd, emd 20150216
Nd, emd 20150216Sh Mikah
 
Eruul mendiin daatgaliin tuhai huuli
Eruul mendiin daatgaliin tuhai huuliEruul mendiin daatgaliin tuhai huuli
Eruul mendiin daatgaliin tuhai huulirtumur
 
Niigmiin daatgaliin huuliin uurchlult-4 huuli -2015.03.11
Niigmiin daatgaliin huuliin uurchlult-4 huuli -2015.03.11Niigmiin daatgaliin huuliin uurchlult-4 huuli -2015.03.11
Niigmiin daatgaliin huuliin uurchlult-4 huuli -2015.03.11Sumiya Amina
 
дэлхийн хүн ам
дэлхийн  хүн  амдэлхийн  хүн  ам
дэлхийн хүн амschool14
 
hun amiin too osolt
hun amiin too osolthun amiin too osolt
hun amiin too osoltMiigaa Mj
 
Лист олгох журам шинэ
Лист олгох журам шинэЛист олгох журам шинэ
Лист олгох журам шинэUchral Kh
 

Viewers also liked (15)

"сэтгэл" Б.Даваасүрэн
"сэтгэл" Б.Даваасүрэн "сэтгэл" Б.Даваасүрэн
"сэтгэл" Б.Даваасүрэн
 
Монгол Англи орчуулга 1
Монгол Англи орчуулга 1Монгол Англи орчуулга 1
Монгол Англи орчуулга 1
 
албан бичгийн орчуулга
албан бичгийн орчуулгаалбан бичгийн орчуулга
албан бичгийн орчуулга
 
77777
7777777777
77777
 
Nd, emd 20150216
Nd, emd 20150216Nd, emd 20150216
Nd, emd 20150216
 
Eruul mendiin daatgaliin tuhai huuli
Eruul mendiin daatgaliin tuhai huuliEruul mendiin daatgaliin tuhai huuli
Eruul mendiin daatgaliin tuhai huuli
 
Niigmiin daatgaliin huuliin uurchlult-4 huuli -2015.03.11
Niigmiin daatgaliin huuliin uurchlult-4 huuli -2015.03.11Niigmiin daatgaliin huuliin uurchlult-4 huuli -2015.03.11
Niigmiin daatgaliin huuliin uurchlult-4 huuli -2015.03.11
 
Darhaa powerpoint
Darhaa powerpointDarhaa powerpoint
Darhaa powerpoint
 
нхх лекц №12
нхх лекц №12нхх лекц №12
нхх лекц №12
 
хүн амын тоо ба өсөлт 11-р анги
хүн амын тоо ба өсөлт 11-р ангихүн амын тоо ба өсөлт 11-р анги
хүн амын тоо ба өсөлт 11-р анги
 
дэлхийн хүн ам
дэлхийн  хүн  амдэлхийн  хүн  ам
дэлхийн хүн ам
 
hun amiin too osolt
hun amiin too osolthun amiin too osolt
hun amiin too osolt
 
Лист олгох журам шинэ
Лист олгох журам шинэЛист олгох журам шинэ
Лист олгох журам шинэ
 
бизнесийн эрх зүй лекц № 2
бизнесийн эрх зүй лекц № 2бизнесийн эрх зүй лекц № 2
бизнесийн эрх зүй лекц № 2
 
Hudulmuriin tuhai huuli
Hudulmuriin tuhai huuliHudulmuriin tuhai huuli
Hudulmuriin tuhai huuli
 

Similar to үрчилснийг бүртгэхэд

лекц. №7
лекц. №7лекц. №7
лекц. №7giimaabn
 
лекц. №4
лекц. №4лекц. №4
лекц. №4giimaabn
 
хэрэглэгдэхүүн.....
хэрэглэгдэхүүн.....хэрэглэгдэхүүн.....
хэрэглэгдэхүүн.....Onon Battsengel
 
хэрэглэгдэхүүн.....
хэрэглэгдэхүүн.....хэрэглэгдэхүүн.....
хэрэглэгдэхүүн.....Onon Battsengel
 
ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНИЙ ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ БА...
ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНИЙ ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ БА...ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНИЙ ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ БА...
ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНИЙ ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ БА...Umguullin Mongol Umguulugch
 
лекц. №8
лекц. №8лекц. №8
лекц. №8giimaabn
 
лекц. №3
лекц. №3лекц. №3
лекц. №3giimaabn
 
ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙГ ТОГТООХ ТАЛААРХ ЗО...
ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙГ ТОГТООХ ТАЛААРХ ЗО...ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙГ ТОГТООХ ТАЛААРХ ЗО...
ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙГ ТОГТООХ ТАЛААРХ ЗО...Umguullin Mongol Umguulugch
 
иргэдэд үйлчилэх төвөөс зөвлөж байна
иргэдэд үйлчилэх төвөөс зөвлөж байнаиргэдэд үйлчилэх төвөөс зөвлөж байна
иргэдэд үйлчилэх төвөөс зөвлөж байнаNyamka Tegshee
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнOnon Battsengel
 
ДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГАХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 

Similar to үрчилснийг бүртгэхэд (20)

лекц. №7
лекц. №7лекц. №7
лекц. №7
 
лекц. №4
лекц. №4лекц. №4
лекц. №4
 
15 дугаар хорооны Иргэн танд
15 дугаар хорооны Иргэн танд 15 дугаар хорооны Иргэн танд
15 дугаар хорооны Иргэн танд
 
хэрэглэгдэхүүн.....
хэрэглэгдэхүүн.....хэрэглэгдэхүүн.....
хэрэглэгдэхүүн.....
 
хэрэглэгдэхүүн.....
хэрэглэгдэхүүн.....хэрэглэгдэхүүн.....
хэрэглэгдэхүүн.....
 
ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНИЙ ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ БА...
ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНИЙ ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ БА...ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНИЙ ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ БА...
ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНИЙ ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ БА...
 
лекц. №8
лекц. №8лекц. №8
лекц. №8
 
лекц. №3
лекц. №3лекц. №3
лекц. №3
 
1111
11111111
1111
 
Huuhed
HuuhedHuuhed
Huuhed
 
Huuhed
HuuhedHuuhed
Huuhed
 
ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙГ ТОГТООХ ТАЛААРХ ЗО...
ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙГ ТОГТООХ ТАЛААРХ ЗО...ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙГ ТОГТООХ ТАЛААРХ ЗО...
ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙГ ТОГТООХ ТАЛААРХ ЗО...
 
иргэдэд үйлчилэх төвөөс зөвлөж байна
иргэдэд үйлчилэх төвөөс зөвлөж байнаиргэдэд үйлчилэх төвөөс зөвлөж байна
иргэдэд үйлчилэх төвөөс зөвлөж байна
 
Hundetgen uzeh shaltgaanii tuhai zohitsuulalt
Hundetgen uzeh shaltgaanii tuhai zohitsuulaltHundetgen uzeh shaltgaanii tuhai zohitsuulalt
Hundetgen uzeh shaltgaanii tuhai zohitsuulalt
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн
 
Huuhddin erkh 2016
Huuhddin erkh 2016Huuhddin erkh 2016
Huuhddin erkh 2016
 
15.16 tushaal zar
15.16 tushaal zar15.16 tushaal zar
15.16 tushaal zar
 
хоёрдугаар бүлэг
хоёрдугаар бүлэгхоёрдугаар бүлэг
хоёрдугаар бүлэг
 
ДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
 
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГАХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
 

үрчилснийг бүртгэхэд

  • 1. Үрчилснийг бүртгэхэд Бичсэн МТГ 2013 оны 9-р сарын 05, Пүрэв гариг, 09:35 Үрчилснийг бүртгэхэд Бичсэн МТГ 2013 оны 9-р сарын 05, Пүрэв гариг, 09:35  Оршин суугаа дүүргийн засаг даргын хүүхэд үрчилж болохыг зөвшөөрсөн захирамж  Төрсөн эцэг, эхийн өргөдөл /үрчлүүлэхийгзөвшөөрсөн зөвшөөрөл/  Үрчлэн авагч эцэг /эх/-ийн өргөдөл /орчуулга/  Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар  Иргэний үнэмлэх /хуулбар/  Үндэсний гадаад паспорт /хуулбар/  Хүүхдийн төрсний гэрчилгээ  7-оос дээш насны хүүхдийн зөвшөөрөл /өргөдөл/  Үрчлэн авагч талын ДОХ, сэтгэц, сүрьеэгийн шинжилгээ  Үрчлэн авагч талын цагдаагийн байгууллагын тодорхойлолт  Оршин суугаа газрын тодорхойлолт  Гэрчилгээний үнэ 2500 төгрөг. УБЕГ-ын 1401001101 тоот дансанд, тэмдэгтийн хураамж 350 төгрөг 141002649 тоот дансанд тушаах. Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана. /Гэр бүлийн тухай хуулийн 55.7, 55.8/. Засаг даргын захирамжийг үндэслэн, Иргэний гаргасан хүсэлт болон шаардагдах материалыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор иргэний гэр бүлийн ажилтан хүүхэд үрчилсний бүртгэлийг бүртгэнэ. УБЕГ-ын Иргэний бүртгэл, статистикийн хэлтэс /Зуун айлд байрлах үйлчилгээний 3-р байрны 102 тоот өрөө/хандана. Үрчүүлж байгаа болон үрчлэн авч байгаа эцэг эх өөрсдийн биеэр ирнэ. БҮРТГҮҮЛЭХИЙГ ХҮСЭГЧДИЙН АНКЕТ МОНГОЛ УЛСАД ГАДААДЫН ИРГЭНТЭЙ ГЭРЛЭЛТЭЭ Нөхөр эхнэр ....... оны ..... сар ...... єдєр .................................. Улсын иргэн ................................... Улсын иргэн
  • 2. Ургийн овог……..........................… Ургийн овог……...........................… Эцгийн нэр ................................... Эцгийн нэр ....................................... Өөрийн нэр ................................... Өөрийн нэр ...................................... Асуулт Хариулт Нөхөр Эхнэр 1 Аль улсын харьяат 2 Төрсөн он, сар, өдөр, газар 3 Яс үндэс 4 Төгссөн сургууль /огноо/ 5 Боловсрол, мэргэжил 6 Паспортын сери, дугаар 7 Таны байнга оршин сууж буй хаяг, утасны дугаар 8 Монгол улс дахь холбогдох утас, оршин сууж буй хаяг 9 Та гэрлэх гэж байгаа хүнийхээ үндэсний хэлийг мэдэх эсэх 10 Одоо эрхэлж буй ажил, албан тушаал 11 Та эхнэр /нөхөр/-ийн хамт аль улсад оршин суух хүсэлтэй байгаа вэ? 12 гэрлэхээс өмнө төрсөн хүүхэд байгаа эсэх 13 Та ямар хэргээр, аль боомтоор, хэзээ орж ирсэн 14 Таны хөрөнгийн эх сурвалж /цалин, бизнесийн орлого, бусад/ 15 Нийт хуудасны тоо Анкет бичсэн _________________ Анкет бичсэн- _________________
  • 3. Та болон танай гэр бүл хүүхэд үрчилж авахыг хүсвэл... Та дахаар материалыг бүрдүүлэн хүүхдийн оршин суугаа газрын ЗДТГ-ын Иргэний бүртгэлийн албанд хандаж хүсэлтээ гаргана. Үрчлүүлэгч талын бүрдүүлэх материал: -хүүхдийн төрсний гэрчилгээ -төрсний гэрчилгээний лавлагаа -Баг, хорооны засаг даргаар цохуулж нотариатаар батлуулсан эцэг эх асран хамгаалагчийн өргөдөл -Эцэг эхийн иргэний үнэмлэх (нотариатаар батлуулсан байх) -7 нас хүрсэн бол хүүхдийн өөрийнхнь зөвшөөрөл -Хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад байгаа бол тухайн хүүхдийн байгууллагын зөвшөөрөл (хүүхэд үрчлэх, үрчлүүлэх эрх бүхий асран хүмүүжүүлэх байгууллагад хамаарна) Үрчлэн авагч талын бүрдүүлэх материал -Өргөдөл (нотариатаар батлуулсан байх) -Гэрлэлтийн гэрчилгээ (нотариатаар батлуулсан байх) -Эцэг эхийн иргэний үнэмлэх (нотариатаар батлуулсан байх) -Эрүүл мэндийн хуудас (сүрьеэ, ДОХ, сэтгэц, арьс өнгөний өвчинтэй эсэх талаарх эмнэлгийн тодорхойлолт) -Цагдаагийн ерөнхий газрын буюу орон нутгийн цагдаагийн байгууллагын тодорхойлолт -Баг хорооны засаг даргын тодорхойлолт -Эцэг эх болох хүмүүсийн зан байдал, өрхийн орлогыг тодорхойлсон албан байгууллага буюу оршин суугаа баг хорооны тодорхойлолт Анхаар: Насанд хүрээгүй хүүхдийг хойд эцэг буюу эхээр нь овоглоход үрчлэлтийн бүртгэл хийнэ. Бүрдэл болсон материалыг хянан үзэж, шаардлага хангавал 14 хоногт сум дүүргийн засаг даргын захирамж гарсны дараа гэрчилгээг сольж олгоно. Бүртгэл хийлгэхэд үрчлэгч, үрчлүүлэгч талууд биеэр байлцана. Дараах тохиолдолд хүүхэд үрчилж авахыг хориглоно: -60-аас дээш настай (хэрвээ хүүхэд бүтэн өнчин бол энэ насны хязгаарыг харгалзахгүйгээр төрөл садны хүнд үрчлүүлнэ) -Эцэг, эх байх эрхээ хасуулсан, хязгаарлуулсан буюу хасуулж, хязгаарлуулж байсан -Урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн -Ашиг хонжоо олох зорилготой -Сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг -Эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа хүн -Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой гэр бүл
  • 4. Хүүхэд үрчлэлт хүчингүйд тооцуулах ХҮҮХЭД ҮРЧИЛСНИЙГ ХҮЧИНГҮЙД ТООЦУУЛАХ ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР Сум дундын 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргах нь Огноо Сүхбаатар сум Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг ………… сум … баг, … дугаар байрны........... ийн..... тоотод суух, …….. овгийн Дашийн Цэнд, Харилцах утас :......... / гэр /,........................ / гар утас / Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие нь 2005 оны 06 сарын 01-нд хүү Батыг төрүүлсэн тухайн үед би ОХУлсад суралцахаар явах гэж байсан тул өөрийн эцэг Дашид хүү Батыг үрчлүүлэн үлдээсэн юм. Одоо би сургуулиа төгсөөд ирсэн бөгөөд хүүгээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна, Миний эцэг одоо 65 настай ба хуулиар 60 наснаас дээш хүнд хүүхэд үрчлүүлэх нь хориотой байдаг юм байна иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү. /Гарын үсэг/ Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичгийн жагсаалт: 1. Нэхэмжлэл 1% 2. Үрчлэгдсэн талаархи баримт /Засаг даргын захирамж, үрчлэлтийн лавлагаа, үрчилсний гэрчилгээний хуулбар/ 3. Хүүхэд бага насных бол эрүүл бойжиж байгаа талаархи өрхийн эмчийн тодорхойлолт 1 %, сургуулийн тодорхойлолт/ 4. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар 1 % 5. Үрчлэгдсэн талаар тодорхойлох 3 хүний /үрчилж авсан эцэг, эх байж болно / тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбарын хамт /нотариатаар баталгаажуулсан/ 6.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт ( Хаан банк-5692012910 тоот дансанд 70200 төг гүйлгээний утга: "Улсын тэмдэгтийн хураамж ……-с ) Нэхэмжлэл гаргасан /Д.Цэнд/
  • 5. ДОЛДУГААР БҮЛЭГ Хүүхэд үрчлэх 54 дүгээр зүйл. Хүүхэд үрчлэх, үрчлүүлэх 54.1. Хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ. 54.2. Хүүхдийг энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмын дагуу гадаадын иргэнд үрчлүүлж болно. Хэвлэх 55 дугаар зүйл. Хүүхэд үрчлэх, үрчлүүлэх ерөнхий нөхцөл 55.1. Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар, гэрчлүүлсэн байна. 55.2. Гэрлэгчдийн хэн нэг нь хүүхэд үрчлэн авч байгаа бол энэ тухай зөвшөөрлийг эхнэр буюу нөхрөөсөө авна. 55.3. Бүтэн өнчин хүүхэд, түүнчлэн эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй бол хүүхдийг нь үрчлүүлэх тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол тухайн хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагын зөвшөөрлийг авна. 55.4. Долоон нас хүрсэн хүүхдээс өөрийн нь зөвшөөрлийг авна. 55.5. Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний хүүхдийг энэ тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дараа үрчлүүлж болно. 55.6. Үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана. 55.7. Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана. 55.8. Хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ. Хэвлэх 56 дугаар зүйл. Хүнд нөхцөлд байгаа үрчлүүлэх хүүхдийн бүртгэл, хяналт 56.1. Сум, дүүргийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэрийн хэмжээн дэх хүнд нөхцөлд байгаа үрчлүүлэх хүүхдийн судалгаа гаргаж, бүртгэл хөтөлнө. 56.2. Хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүнд нөхцөлд байгаа үрчлүүлэх хүүхдийн нэгдсэн бүртгэл хөтөлж, хяналт тавина. Хэвлэх
  • 6. Гэр бүлийн тухай хууль Долдугаар бүлэг 57 дугаар зүйл. Үрчлэгч 57.1. Үрчлэгч нь насанд хүрсэн, иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай, хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой хүн байна. 57.2. Ганц бие, бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай төрөл, садан бус Монгол Улсын иргэн, 60-аас дээш настай гадаадын иргэн, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно. /Энэ хэсэгт 2010 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ 57.3. Бүтэн өнчин хүүхдийг төрөл, садангийн хүн нь үрчлэн авахад энэ хуулийн 57.2-т заасан насны хязгаарлалт үл хамаарна. Хэвлэх 58 дугаар зүйл. Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах 58.1. Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ өөрийн орны эрх бүхий байгууллагаар дамжуулан Монгол Улсын эрх бүхий байгууллагад гаргана. 58.2. Монгол Улсад зургаан сараас доошгүй хугацаанд оршин сууж байгаа гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авахад энэ хуулийн 58.1 хамаарахгүй. 58.3. Хүүхэд үрчлэн авахыг хүсэгч гадаадын иргэн нь энэ хуулийн 55.1, 55.3-т заасан зөвшөөрлөөс гадна дор дурдсан бичиг баримт бүрдүүлнэ: 58.3.1.хүүхэд үрчлэн авахыг хүсэгч /нөхөр, эхнэртэй бол хамтарч гаргасан/-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хүсэлт, хэрэв уг хүсэлтийг гадаад хэл дээр гаргасан бол түүний албан ёсны орчуулга; /Энэ заалтыг 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 58.3.2. үрчлэгч нь сүрьеэ, ДОХ, сэтгэцийн өвчтэй эсэх талаархи эмнэлгийн магадлагаа; 58.3.3. өргөдөл гаргагчийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /гэр бүлтэй бол/;
  • 7. 58.3.4. өргөдөл гаргагчийн байнга оршин суугаа газрын талаар холбогдох байгууллагын тодорхойлолт /цагдаагийн байгууллагын тодорхойлолт хамаарна/; 58.3.5. өргөдөл гаргагчийн амьдралын болон санхүүгийн боломжийн тухай тухайн улсын холбогдох байгууллагын тодорхойлолт; 58.3.6. өргөдөл гаргагчийн талаархи хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлолт. 58.4. Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авсныг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль-ийн 111 дүгээр зүйлд заасан байгууллага бүртгэнэ. 58.5. Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах хүсэлтийг Монгол Улсын дипломат болон консулын байгууллагаар уламжлан энэ хуулийн дагуу шийдвэрлэхэд энэ хуулийн 58.1 хамаарахгүй. 58.6. Хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах хүсэлтэй гадаадын иргэний бүртгэл хөтөлж, хүүхдийг үрчлэх, үрчлэгдсэн хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар бусад улс, тэдгээрийн холбогдох байгууллага, олон улсын байгууллагатай хамтран ажиллана. 58.7. Гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэх журмыг хууль зүйн болон эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүд хамтран тогтооно. 58.8. Хүүхдийнхээ эх орон, эцэг, эхийг нь мэдүүлэх үүргийг үрчлэн авсан эцэг, эх нь хүлээнэ. 58.9. Үрчлэгдсэн хүүхэд харьяатаа сонгох эрхийг Харьяатын тухай Монгол Улсын хууль-д заасны дагуу эдэлнэ. 58.10. Энэ зүйл нь харьяалалгүй хүнд нэгэн адил хамаарна. Хэвлэх 59 дүгээр зүйл. Үрчлэгдсэн хүүхэд, үрчлэн авсан эцэг, эхийн эрх, үүрэг 59.1. Үрчлэгдсэн хүүхэд нь төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. 59.2. Үрчлэн авсан эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. 59.3. Үрчлэгдсэн хүүхэд нь үрчлүүлсэн эцэг, эхээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөж, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхээ алдана. 59.4. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг үрчлэгдсэн хүүхэд нь уг тэтгэвэр авах эрхээ хэвээр эдэлнэ. Хэвлэх
  • 8. 60 дугаар зүйл. Үрчлэлтийн нууц 60.1. Үрчлэлтийн нууцыг мэдэж байгаа албан тушаалтан, бусад этгээд түүнийг хадгалах үүрэгтэй. 60.2. Үрчлэгч болон үрчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр үрчлэлтийн нууцыг задруулсан бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ. Хэвлэх 61 дүгээр зүйл. Үрчлэлтийг хүчингүйд тооцох 61.1. Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно. 61.2. Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно. Хэвлэх 62 дугаар зүйл. Үрчлэлтийг хүчингүйд тооцсоноос үүсэх үр дагавар 62.1. Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. 62.2. Хүүхдийг эцэг, эхэд нь буцааж өгөх нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд хохиролтой нь тогтоогдсон, эсхүл хууль ёсны өөр төлөөлөгч байхгүй бол түүнийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ. 62.3. Хүүхдийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэхтэй холбогдсон зардлыг үрчлэгчээс гаргуулж, учирсан гэм хорыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж болно. Хэвлэх http://resource3.sodonvision.com/nac/file/2014/10/49wubj80lug8nxkqq4ptqjnb3/Urchlel%20 report%20of%20Tumee.pdf номны линк https://www.academia.edu/6781740/%D0%A7%D0%B8%D0%BD%D0%B3%D1%8D%D0 %BB%D1%82%D1%8D%D0%B9_%D0%B4%D2%AF%D2%AF%D1%80%D1%8D%D0 %B3_- %D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA% D0%B8%D0%B9%D0%BD_%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81_2 013 чингэлтэй дүргийн статистик
  • 9. http://shuud.mn/?p=287525 ярилцлага 2013 оны 10 сарын 04. 15:35 дэд онцлох 3 Б.Жавзанхүү: Гадаад руу хүүхэд үрчлэхийг хуулиар зохицуулах хэрэгтэй Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Гэр бүлийн үнэ цэнэ-хөгжил, шинэчлэл-2013” үндэсний чуулганаар хэлэлцэх асуудлын хүрээнд “Дотоод болон гадаад үрчлэл, асрамж халамжийн үйлчилгээ” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд болж байна. Энэ үеэр “Хүүхдийн төлөө үндэсний газар”-ын Хүүхэд хамгаалал үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүүтэй хүүхэд үрчлэлийн талаар ярилцлаа. Гадаадад болон дотоодод хүүхэд үрчлүүлэх асуудлыг ямар хуулиар зохицуулдаг, тэдний бүртгэл мэдээлэл нь хэр байдаг вэ? -Дотоод дахь үрчлэлийн асуудлыг “Гэр бүлийн тухай хууль”-иар, гадаадыг нь “Гадаадад хүүхэд үрчлүүлэх журам”-аар зохицуулдаг. Энэ нь 1999 оноос хойш мөрдөгдөж байна. Дотоод дахь үрчлэлийн хувьд бүртгэл мэдээлэл их сул байдаг. Харин гадаад үрчлэгдсэн хүүхдүүдийн мэдээлэл, тайланг жил бүр өгч байхаар гэрээнд заасан байдаг. -Жилд дунджаар хэдэн хүүхэд гадаад руу үрчлэгдэж байна. Тайлан мэдээлэл нь ирж байна уу? -Хүүхдийн тоо янз бүр байдаг. Жилд гурав үрчлэгдэх нь бий, зарим тохиолдолд гучин хүүхэд үрчлүүлэх нь ч байдаг. Сүүлийн 5-6 жилийн дундажийг харахад доод тал нь 3-8 дээд тал нь 10 арай хүрээгүй байна. 2000 оны үед манайд үрчлэлийн агентлагаа оруулж ирээд 60-70 хүүхэд авдаг байсан тохиолдлууд бий. Одоо энэ асуудал байхгүй болсон. Ер нь хүүхэд үрчлүүлнэ гэдэг бол маш эрсдэлтэй асуудал. Үүнийг хийхийн тулд эрсдэлийг маш сайн тооцоолсон үнэлгээ хийх хэрэгтэй. Эцэстээ бүх зүйл 100 хувь баталгаатай болсны дараа хүүхдийг үрчлүүлэх шийдвэрийг гаргах нь зохистой юм. Гадаад руу хүүхэд үрчилж авсан хүмүүс гэрээний дагуу жилд нэг удаа зурган болон бичгэн тайлан ирүүлдэг. Тодорхой тохиолдолд манай зүгээс холбогдох хүмүүс хоёр жилд нэг удаа зарим хүүхдийн байдлыг газар дээр нь очиж үздэг. Гэхдээ энэ нь хангалтгүй байна гэж үзэж байгаа. -Ихэнхдээ ямар орны иргэд хүүхэд үрчилж авч байна. Гадаад руу хүүхэд үрчлэхийг зөвхөн журмаар зохицуулах асуудал биш байх? -Америк, Франц, Итали зэрэг европын орнуудаас хүүхэд үрчилж авч байна. Тэд асрамжийн газраас хүүхдүүдээ авдаг. Үнэндээ энэ асуудлыг цаашид журмаар биш хуулиар зохицуулмаар байна. Журмыг ямар ч албан тушаалтан гарч ирээд өөрчлөх боломжтой. Хуулиндаа гадаад руу болон дотоодод хүүхэд үрчлэлийн өмнө болон дараа гарах эрсдэлийг тооцож, асралт гэр бүл гэж хэн байх зэргийг нарийвчлан тусгах хэрэгтэй. Мөн хүүхдийг буцаах тохиолдол гарвал яаж зохицуулах, хүүхдийг асран халамжилж байгаа хүмүүст хүүхдэд хэрэгцээт мөнгийг олгох гэх мэт тохиолдол нэг бүрийг тооцож оруулах шаардлагатай. -Тэгвэл дотоодод жилд дунджаар хэдэн хүүхэд үрчлэгдэж байна?
  • 10. -Дээд тал 2000 орчим хүүхэд үрчлэгддэг гэсэн статистик баримт байна. Гэхдээ харилцан адилгүй байдаг. Сүүлийн жилүүдэд хүүхэд гэр бүлдээ авч өсгөвөл халамжийн үйлчилгээ үзүүлэх нөхцөлт мөнгөн тэтгэмж олгодог болсноор хүүхдийг үрчлэх тохиолдол өсөх хандлага ажиглагдаж байна. Ингэхдээ ах дүү хамаатан садныхаа хүүхдийг үрчлэх нь түгээмэл байдаг. Асрамжийн газраас хүүхэд авах тохиолдол маш ховор. -Хүүхэд үрчлэлийн асуудал дээр төрийн оролцоо аль хэр байдаг вэ. Одоо юун дээр нь анхаарах хэрэгтэй байна? -Төрийн байгууллагын оролцоо алга. Бид үйлчилгээгээ сайжруулж, эхний ээлжид хүүхдийг зөвхөн дотооддоо үрчлүүлье гэсэн бодлого баримтална. Тэгээд гадаад руу үрчлүүлэх шаардлага гарвал эрсдлийн үнэлгээ, араас нь тавих тогтмол зэргийг сайн тавьж ажиллах хэрэгтэй. Мөн нэг оронд хүүхдүүд олноор үрчлэгдэж байгаа тохиолдолд тухайн улсад сайн дурын ажилтантай баймаар байна. Хяналт тогтмол хугацаанд байдаг очиж биеэр үздэг нэг оронд олон байвал сайн дурын ажилтан баймаар байна. Цаашид энэ салбарын байгууллагууд нэгдэн, хүүхэд үрчлэлийн асуудлыг гэр бүл, олон нийтэд танилцуулж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлж ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Үрчлэгдсэн хүүхдүүд буцаагдах тохиолдол хэр байдаг вэ? -Ийм тохиолдол байдаг. Гэр бүлдээ цаашид гарах эрсдэлийг тооцолгүйгээр хүүхэд үрчилж байна. Тухайлбал, гэр бүл салснаас болж хүүхдийг буцаадаг. Мөн хүүхдийн зан араншин, эрүүл мэндийн байдлыг мэдэхгүйгээр үрчилснээс болж байна. Энэ хүүхэд биш байна, өөр газраас хүүхэд авлаа гээд ирдэг. Энэ зүйлд тоглоом мэт ханддаг нэг нь ч байдаг. Энэ мэтчилэн алдааг гаргахгүйн тулд хүүхэд үрчлүүлэхэд гарах эрсдлийг маш сайн тооцоолж хоёр тал гэрээндээ тусгах хэрэгтэй байгаа юм. Б.Буд
  • 11. http://news.gogo.mn/r/74537 гадаадад хүүхэд үрчлэх тухай ярилцлага Д.Энхтуул: Хаягдсан, өнчирсөн хүүхдүүд харьд үрчлэгддэг Нийслэл таймс 2010-08-12 10:52 GMT+8 -Он гарсаар таван хүүхэд харьд үрчлэгджээ- Өнгөрсөн даваа гаригт Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд хоёр сартай хүүхдээ орхиж зугтсан хэрэг гарсан. Эцэг эхдээ гологдсон түүнийг нялхсын сувилалд хүргэсэн байна. Энэ мэтчилэн эзэнгүй хэрэг, эцэг эхгүй хүүхдүүд асрамжийн газруудын хаалга тогшсоор. Эднийд өсөж торниж буй жаалуудаас гадаад дотоодын иргэд үрчилж авдаг. Гэвч тэдний цөөнгүй нь эд эрхтний худалдаа, хүний наймааны золиос болдог хэмээдэг. Харин манай улс дотоод гадаадад үрчлэгдсэн хүүхдийнхээ араас сураг ажиг тавьж хэр анхаарал хандуулдаг талаар холбогдох хүмүүсээс тодрууллаа. Ямартаа ч хууль хяналтын төлөөллийн нэг Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан хяналт шалгалтын ахлах байцаагч Ц.Жаргалмаа “Бидэнд дотоодод хүүхэд үрчлэлтийн асуудлаар жилд хичнээн хүүхэд асран хамгаалагчтай болдог талаарх судалгаа ирдэггүй. Тиймээс дотоодод гадаадад хэдэн хүүхэд үрчлэгдэж байгааг мэдэхгүй. 1999 оноос хойш 2010 он хүртэл гадаадад 200 гаруй хүүхэд үрчлэгдсэн байдаг юм билээ. Харин тэднээс хэд нь нутагтаа эргэж ирсэн, тэд хаана хэрхэн амьдарч байгаа зэрэг мэдээлэл байдаггүй. Дотоодын үрчлэлт эргээд хяналт тавих боломж багатай тул замбараагүй байдаг. Бид эдгээр хүүхдүүдийн талаарх бүх төрлийн судалгааг хийж байна. Ирэх сард судалгааны дүн гарна” хэмээлээ. Дараа нь бид НХХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Энхтуултай уулзаж доорх асуултад хариулт авлаа. Тус яам гадаад иргэдэд хүүхэд үрчлүүлэх асуудлыг хариуцдаг. Харин дотоод үрчлэлтийг харьяа нутаг дэвсгэр дүүргийн Засаг дарга шийдвэр гаргадаг байна. -Гадаадын иргэн монгол хүүхэд үрчилж авахын тулд ямар шалгуур давдаг вэ? -Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн яам, НХХЯ-ны хамтарсан тушаалаар баталсан гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх 2001 оны журам бий. Энэ журмын дагуу үрчлэлийн асуудал шийдэгддэг. Дээр нь улс хооронд хүүхэд үрчлэлийн талаар хамтран ажиллах тухай конвенци бий. Энэ конвенцид улс орнууд хүүхэд үрчлэлийн талаар ямар эрх үүрэг хүлээхийг заасан байдаг. Манай улс энэ конвенцид 1998 онд нэгдэж орсон. -Хүүхэд үрчлүүлэх журмаас товчхон дурдвал? -Гадаадын иргэнд хүүхэд үрчлэхэд тавигдах шаардлагууд байдаг. Тухайлбал, 60-аас дээш настай хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглодог. Мөн эрүүл мэндийн хувьд гоц халдварт өвчингүй. Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэдэггүй. Түүнчлэн гэмт хэрэг ял шийтгэлд холбогдоогүй байх шаардлага тавигддаг. Мөн санхүүгийн
  • 12. хувьд хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд баталгаатай байх ёстой. Хүүхэд үрчлэлийн чиглэлээр холбогдох талууд ямар эрх үүрэг хүлээх талаар заасан байдаг. НХХЯ-ны хувьд хүсэлт гаргаж байгаа гадаадын иргэдийн хүсэлт материалыг судалдаг. -Хүсэлтийн эцсийн шийдвэрийг ямар байгууллага гаргадаг вэ? -Манай яам найман хүний бүрэлдэхүүнтэй үрчлэлийн зөвлөлтэй. Зөвлөлийн хурлаар хэлэлцэж гадаадын иргэний хүсэлт материал Монгол Улсын зохих хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцийн зүйл заалттай нэгдэж буйг нягталж дүгнэлт гаргадаг. Хэрэв нийцэж байвал манайхаас үрчлэгдэх боломжтой зохих нас хүйсийн хүүхдийг сонгодог. үүний үндсэн дээр Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газарт бид өөрсдийн дүгнэлт тандалтыг хүргүүлдэг. Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар эцэслэж шийдвэрлэдэг. -Гадаадын иргэд хүүхэд үрчлэх хүсэлтээ хаана гаргадаг талаар? -Тухайн иргэн, гэр бүл НХХЯ-нд хүүхэд үрчлэх хүсэлтээ шууд гаргах эрх зүйн үндэслэл байхгүй. Ганцхан тохиолдолд бий. Тэр нь манай улсад зургаан сараас доошгүй хугацаагаар байнга оршин суусан тохиолдолд манай яаманд шууд хандах эрх нь нээгдэнэ. Тухайлбал АНУ-ын иргэн хүүхэд үрчлэх хүсэлтэй байлаа гэхэд тухайн улсын хүүхэд үрчлэлийн асуудал хариуцсан ямар байгууллага байна. Тэр нь манай улсын иргэн танайхаас хүүхэд үрчилж авах хүсэлт гаргасан тухай материалаа манайд ирүүлдэг. Түүнчлэн ирүүлэхээсээ урьд тухайн байгууллага өөрийн улсын иргэний талаар хүүхэд үрчлэхэд бэлэн эсэх судалгааг хийдэг. Мөн Монгол Улсын хууль ямар шаардлага тавьдаг, эдгээр шаардлагыг хангасан бол манайх руу материалыг нь явуулдаг. Яагаад гэхээр хүүхэд үрчлэгдээд явахаар тухайн хүнийг хүүхэд яаж байна гэж хянах боломжгүй. Тухайн улсын төв байгууллага нэг ёсондоо хүүхэд үрчилж буй иргэнийхээ өмнө олон улсын конвенцийн дагуу үүрэг хариуцлага хүлээдэг. -Харьд үрчлэгдсэн хүүхдийн талаарх мэдээллийг хэрхэн авдаг вэ? -Хүүхэд үрчилж авсан тохиолдолд тухайн хүүхдийн өсөлт хөгжил хэвийн эсэх зохих шатны боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаа эсэхийг харуулсан тайлан мэдээг танай улс руу тогтмол явуулдаг. Энэхүү тайлан жилд хоёр удаа ирдэг. Гэвч тухайн хүүхдийн наснаас хамаарна. Тухайлбал, гурав хүртэлх насных бол жилд хоёр удаа гэх мэт нас насаараа ялгаатай. Хүүхэд үрчилж авсан хүн өөрөө манай хүү охин сайн байгаа гэж бичихгүй. Тухайн улсын төв байгууллагаас томилогдсон нийгмийн ажилтан гэрт нь тодорхой хугацаанд очдог. Хэрэв сургууль, цэцэрлэгт явж байвал багштай нь уулздаг. Ингэж тодорхой хугацаанд тайлангаа манайд ирүүлдэг. -Манай улс хэдэн оноос гадаадын иргэдэд хүүхэд үрчлүүлж эхлэв? -1999 оноос хойш хүүхэд үрчлүүлсэн байдаг. үүнээс хойш 2009 он хүртэл нийт 209 хүүхэд үрчлэгдсэн. -Аль улсын иргэд Монголоос хүүхэд үрчилж байна? -Ихэвчлэн АНУ, Итали, Герман, Бельги, Франц, Англи улсаас хүүхэд үрчилдэг. Хүүхдийн хүйсийн хувьд бараг тэнцүү. -Сүүлийн жилүүдэд гадаад иргэд хүүхэд үрчлэх нь нэмэгдсэн гэсэн? -Өнгөрсөн онд гэхэд гадаадын иргэн хүүхэд үрчлэх нь бүр багасч есөн хүүхэд үрчлэгдсэн байх жишээтэй. Энэ нь төр засгаас авч буй хүүхдийн мөнгө, шинэ гэр бүлийг дэмжиж мөнгө өгч буй бодлоготой уялдаатай. Нөгөөтэйгүүр бид аль болох дотоод үрчлэлтийг дэмждэг.
  • 13. -Танай яамны зүгээс үрчлүүлсэн хүүхдүүдийнхээ араас хангалттай анхаарч чаддаг уу? -Бид үрчлэгдсэн хүүхдийнхээ нөхцөл байдалд хамгийн их анхаарал тавьдаг. Хяналт тавих арга маань хэд хэдэн янз байдаг. Дээр тайлан гэж хэлсэн. Мөн тухайн улс оронд суугаа манай элчин сайд консулын газар тэр хэмжээгээрээ үүрэг хүлээдэг. Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар хүүхэд үрчлүүлэх эсэх шийдвэрээ гаргаад эцэг эх үрчлэгдсэн хүүхэд бүх мэдээллийг тухайн улс орны элчин сайд консулын газарт мэдэгдэх ёстой. Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар өөрийн чиг үүргийн хүрээнд бүх хяналт тавих эрх өөрт нь байдаг. Тэд тодорхой хугацааны давтамжтай улс орнуудад өөрийн орны хүүхдийн амьдарч буй нөхцөл байдалтай танилцаж эргэдэг. Манай яамны хувьд мөн адил үрчлэгдсэн хүүхдүүдийг эргэдэг. Гэвч санхүүгийн боломжоос шалтгаалаад тогтмол очиж чаддаггүй. -Хүүхэд үрчлэлийн асуудлаар цагдаагийн байгууллагатай хэр ойр ажиллаж байна? -Цагдаагийн байгууллагаас юун дээр оролцож байна гэхээр манай улсад оршин сууж буй гадаадын иргэн шууд хүсэлтээ гаргана. Энэ тохиолдолд тухайн иргэн Монголд байх хугацаандаа гэмт хэрэг ял шийтгэлд холбогдсон эсэх тодорхойлолт гаргаж өгдөг. Мөн хүүхэд үрчлэх хүсэлт гаргагчид өөрийн орны цагдаагийн газрын тодорхойлолтыг гаргаж бидэнд өгч байж давхар баталгааждаг. -Хэдэн жилийн өмнө АНУ иргэн үрчлэх нэрийдлээр 24 хүүхдийн хувь заяа тодорхойгүй болсон гэдэг. Энэ асуудал юу болсон бэ? -Албан ёсоор хэлэхэд энэ бол ташаа мэдээлэл байсан. Өнгөрсөн онц гэхэд Алс Дорнодын элч гээд хүүхдийн асрамжийн газрын 20 гаруй хүүхэд гадаадад гарсан гэх ташаа мэдээлэл цацагдсан. Уг газрыг АНУ-ын иргэн санхүүжүүлдэг байсан юм билээ. Тухайн асрамжийн байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Тиймээс хүүхдүүдийг бид асрамжийн газруудад тарааж байршуулсан. Хүмүүс уг газрыг хаагдаад байхгүй болчихоор Америкийн иргэн хүүхдүүдээ аваад явчихсан гэсэн буруу ойлголт бий болчихсон. -Энэ хүүхдүүд одоо хаагуур явна? -Одоо арав гаруй насны хүүхдүүд Дархан-Уул, Эрдэнэт, Гэр бүл хүүхдийн асрамжийн газар гэж байдаг. Энэ газруудад амьдарч байна. Манай харьяа хөдөлмөр халамж үйлчилгээний газраар дамжиж хүүхдүүдийг байршуулсан. Энд аль асрамжийн газарт хэдэн хүүхэд гээд нэр устайгаа бий. -Гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлснээс хойш хүүхэд сураггүй болсон асуудал гарсан уу. Эдгээр хүүхдүүдийг эд эрхтэн, хүний наймааны золиос болох нь элбэг гэлцдэг? -Тийм асуудал 1999 оноос хойш ерөөсөө гараагүй. Манай яамны зүгээс хүүхэд үрчлэлтийн асуудлыг хувь хүний нууц, дундаас нь янз бүрийн ашиг сонирхол харсан хүмүүс орохыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ асуудлыг олон нийтэд дэлгээд байдаггүй. Энэ талын мэдээлэл ховор байдгаас хүмүүсийн зүгээс хардлага төрдөг байх. -Үрчлэгдсэн хүүхдийн харьяаллын асуудал хэрхэн шийдэгддэг вэ? -Тухайн хүүхэд аль улсын иргэн болох нь 18 нас хүртэл өөрт нь нээлттэй. Гэвч манай улс давхар харьяаллыг зөвшөөрдөггүй.
  • 14. -Он гараад хэдэн хүүхэд үрчлэгдэв? -Одоогийн байдлаар таван хүүхэд үрчлэгдсэн. Түрүүчийн долоо хоногт хоёр хүүхэд хурлаар орж шийдэгдсэн. Сүүлд үрчлэгсэн хоёр хүүхдийн нэг нь Франц нөгөө нь Бельги улсын гэр бүлд үрчлэгдсэн. Гадаад үрчлэлтийг ерөнхийдөө өнчин хаягдсан эцэг эх нь тогтоогдохгүй байгаа хүүхдүүд эзэлдэг. -Хүүхэд үрчлэлттэй холбоотой хүндрэл гардаг уу? -Бэрхшээл гэхээсээ илүү хууль боловсронгуй болгох асуудал байна. Одоогийн мөрдөж буй хууль 1999 онд батлагдсан. Түүнээс хойш нийгмийн харилцаа их өөрчлөгдсөн. үүнтэй уялдуулж ХДХЯ дээр Гэр бүлийн хуулинд шинэчилсэн найруулга хийх ажлын хэсэг ажиллаж байна. Манай яамны холбогдох хүмүүс ажлын хэсэгт ажиллаж яамнаас тодорхой санал оруулж байгаа. -Гадаадад хүүхэд үрчлүүлснээр ямар нэг сөрөг үр дагавартай эсэх талаар? -Монгол Улс иргэдээ гадаадад үрчлүүлэх нь сайн биш гэж туйлширч болохгүй. Бид хамгийн түрүүнд хүүхдээ бодох хэрэгтэй. Хүүхэд гэр бүлийн сайхан орчинд өсөж хүмүүжинэ гэдэг чухал. Хэрэв манай улс давхар харьяалалтай болчихвол тухайн хүүхэд насанд хүрээд эх орондоо харьяалагдаж болно. Гадаадын иргэд ч гэсэн өөр улсаас хүүхэд авъя ямар байдаг юм гэсэн байдлаар ханддаггүй. үнэхээр өөрсдөө хүүхэдтэй болъё. Нэг ч гэсэн хүүхдийг халуун дулаан гэр бүлийн орчинд өсгөе гэсэн байдлаар хүүхэд үрчилж авдаг. Тэгвэл манай улсын иргэн гадаадаас хүүхэд үрчилж авдаг уу? -Тийм тохиолдол ерөөсөө гарч байгаагүй. Т.Сэлэнгэ