Successfully reported this slideshow.
Your SlideShare is downloading. ×

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Ad

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ
ТУХАЙ ХУУЛИЙН ТОВЧ
ТАНИЛЦУУЛГА
/шинэчилсэн найруулга/
Бэлтгэсэн: Э. Шинэцэцэг
Д. Баатарсүх
2022-09-...

Ad

1. Хуулийн товч танилцуулга
2. Хуулийн үйлчлэх хүрээ
3. Хууль зүйн туслалцааны тогтолцоо
4. Хувийн өмгөөлөгч оролцуулах
5....

Ad

Хууль зүйн туслалцааны тухай
хуулийн шинэчилсэн найруулга нь 2022
оны 07 дугаар сарын 01-ны өдөр
батлагдсан.
2022 оны 10 д...

Ad

Ad

Ad

Ad

Ad

Ad

Ad

Ad

Ad

Ad

Ad

Ad

Check these out next

1 of 15 Ad
1 of 15 Ad

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Download to read offline

Хууль зүйн туслалцааны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн товч танилцуулга


www.advocate.mn

Хууль зүйн туслалцааны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн товч танилцуулга


www.advocate.mn

More Related Content

More from Umguullin Mongol Umguulugch (20)

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

  1. 1. ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА /шинэчилсэн найруулга/ Бэлтгэсэн: Э. Шинэцэцэг Д. Баатарсүх 2022-09-02
  2. 2. 1. Хуулийн товч танилцуулга 2. Хуулийн үйлчлэх хүрээ 3. Хууль зүйн туслалцааны тогтолцоо 4. Хувийн өмгөөлөгч оролцуулах 5. Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааны санхүүжилт, бусад байгууллагын оролцоо 6. Хуульд заасан онцлог зохицуулалтууд АГУУЛГА
  3. 3. Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2022 оны 07 дугаар сарын 01-ны өдөр батлагдсан. 2022 оны 10 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Хууль зүйн туслалцааны тухай хуулийн танилцуулга /шинэчилсэн найруулга/ 7 бүлэг, 28 зүйлтэй. Танилцуулга
  4. 4. Хуулийн зорилт Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүний хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, төрөөс хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх хүрээ, журам, тогтолцоо, зохион байгуулалт, эрх зүйн үндсийг тогтооход оршино. Хуулийн үйлчлэх хүрээ Төрөөс хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэхтэй холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулна. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад зааснаас бусад үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг томилон оролцуулахтай холбогдох харилцааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Өмгөөллийн тухай хуульд зааснаар тус тус зохицуулна. Хууль зүйн туслалцааны тухай хуулийн танилцуулга /шинэчилсэн найруулга/ 5.3 дугаар зүйл.Өмгөөлөгч оролцуулах 1.Дараахь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй: 1.6.төлбөрийн чадваргүйн улмаас өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан.
  5. 5. Хууль зүйн туслалцааны зарчим 1. Мэргэшсэн, тогтвортой байх; 2. Чанартай, хүртээмжтэй байх” 3. Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” 4. Улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх.” Хууль зүйн туслалцааны төрөл 1. Хууль зүйн зөвлөгөө өгөх; 2. Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх; 3. Эрх зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх. Хууль зүйн зөвлөгөө өгөх хэлбэр: 1. Хууль зүйн асуудлаар биечлэн, цахимаар болон харилцаа холбооны хэрэгслээр зөвлөгөө, мэдээлэл өгөх; 2. Хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах. Хууль зүйн туслалцааны тухай хуулийн танилцуулга /шинэчилсэн найруулга/
  6. 6. ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА Хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй авах хүн - Төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан; - Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй бол; - Газар өмчлөх эрх нь зөрчигдсөн захиргааны хэргийн оролцогч төлбөрийн чадваргүй бол; - Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.1-д заасан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд. Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/, 13.1 дүгээр зүйл /хүн худалдаалах/-д заасан гэмт хэргийн хохирогч төлбөрийн чадваргүй, эсхүл хохирогч нь хүүхэд бол түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсэлт гаргасан, эсхүл шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгаалах байгууллага болон нийгмийн ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгч хүсэлт гаргасан; Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэг /хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг/, 16 дугаар бүлэг /хүүхдийн эсрэг гэмт хэрэг/-т заасан гэмт хэргийн арван найман насанд хүрээгүй хохирогчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсэлт гаргасан
  7. 7. Төлбөрийн чадваргүй үйлчлүүлэгчийг дараах байдлаар тодорхойлно: • Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т заасан өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн; • Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй боловч ядуурлын шугамаас доогуур орлоготой болох нь тухайн иргэний өргөдөл болон баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, бусад нотлох баримтаар тогтоогдсон иргэн. Үйлчлүүлэгчийн төлбөрийн чадваргүй байдлыг тодорхойлох
  8. 8. Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын удирдлага, зохион байгуулалт 1. Төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллага нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байна. 2. Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллага нь чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль зүйн зөвлөгөө өгөх, эрх зүйн сургалт, сурталчилгаа явуулах болон судалгааны нэгжтэй байж болно. 3. Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын ажлын алба нь хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулна 4. Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллага нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. 5. Улсын өмгөөлөгч нь хувийн тэмдэг болон салбарын албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. 6. Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын үйл ажиллагаа ил тод байна.
  9. 9. Улсын өмгөөлөгч Улсын өмгөөлөгч нь тус хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа үзүүлэх үндсэн үүрэг бүхий, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй, хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж буй албан хаагч байна. Улсын өмгөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйл: Үйлчлүүлэгчээс үйлчилгээ үзүүлсний төлөө өмгөөллийн хөлс, бусад төлбөр шаардах, авах; Мэдээлэл, лавлагааг энэ хуулийн 7.5- д зааснаас бусад зорилгоор ашиглах; Улсын өмгөөлөгчийн чиг үүрэг: 1. Үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх; 2. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах, холбогдох бүртгэлийг хөтлөх; 3. Холбогдох журмын дагуу хэргийн хувийн хэргийг бүрдүүлж, өмгөөллийн үйлчилгээний тайланг батлагдсан маягтын дагуу гаргаж, тогтоосон хугацаанд тайлагнах. Улсын өмгөөлөгч, түүний чиг үүрэг, үйл ажиллагаанд хориглох зүйл
  10. 10. Хувийн өмгөөлөгчийг оролцуулах Хувийн өмгөөлөгчийг оролцуулах нөхцөл 1. Нэг хэрэгт харилцан эсрэг сонирхолтой хоёр ба түүнээс дээш үйлчлүүлэгч хууль зүйн туслалцаа хүсэх өргөдөл гаргасан; 2. Үйлчлүүлэгч нь холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу улсын өмгөөлөгчөөс татгалзсан. Хувийн өмгөөлөгчийн өмгөөллийн хөлс I.- Хувийн өмгөөлөгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр хийсэн өмгөөллийн хувийн хэргийг холбогдох журмын дагуу бүрдүүлж, тайланг батлагдсан маягтын дагуу гаргаж, тогтоосон хугацаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагад ирүүлнэ. II.- Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллага нь энэ хуулийн 21.1-д заасан материалыг үндэслэн гэрээг дүгнэх бөгөөд энэ нь төлбөр гүйцэтгэх үндэслэл болно. III.- Хувийн өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсийг энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан эх үүсвэрээс санхүүжүүлнэ.
  11. 11. Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааны санхүүжилт, бусад байгууллагын оролцоо Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын оролцоо Салбарыг стандартын шаардлага хангасан ажлын байр, техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслээр хангах Хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тухайн нутаг дэвсгэрт ажиллахаар томилогдсон улсын өмгөөлөгчийг орон байраар хангахад дэмжлэг үзүүлэх; Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нь иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор салбарын ажилчдыг орон байр, хүнс, тээвэр, холбооны хэрэгслээр хангах, томилогдсон алба хаагч, түүний гэр бүлийн гишүүдэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж болно. Санхүүжилтийн эх үүсвэр Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд улс, орон нутгийн төсөв нь хууль зүйн туслалцааны үйл ажиллагааг хүртээмжтэй, шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна. Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллага нь хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаанд зориулан хуулиар хориглоогүй эх үүсвэрээс буцалтгүй тусламж, хандив авч болно.
  12. 12. Хууль зүйн туслалцааны мэдээллийн сан Улсын өмгөөлөгчөөс бусад өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх үүргээ дүйцүүлэн биелүүлж болох бөгөөд төлбөрийн хэмжээг улсын өмгөөлөгчийн цалин хөлсний жишгээр тогтооно. Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллага нь хууль зүйн туслалцааны мэдээллийн сантай байна. Мэдээллийн санд холбогдох байгууллага болон өмгөөлөгч нь үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлсэн тухай мэдээллээ оруулах үүрэгтэй. Өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагааг тогтмол эрхлэх нутаг дэвсгэр, ажлын байрны хаяг, утас, цахим шуудангийн хаягийг Өмгөөлөгчдийн холбооноос хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагад тухай бүр мэдэгдэнэ
  13. 13. . • Улсын өмгөөллийн үйлчилгээг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэхээр хязгаарлаагүй, хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй авах үйлчлүүлэгчийн хамрах хүрээг өргөжүүлсэн. • Хууль зүйн туслалцаа үзүүлж буй байгууллагын тогтолцоо, удирдлага, зохион байгуулалт, чиг үүргийг нарийн тодорхойлсон. • Улсын өмгөөлөгчийн эрх зүйн байдал, ажиллах нөхцөл баталгаа түүнтэй холбоотой бусад харилцааг тодорхой болгож тусгасан. Хууль зүйн туслалцааны тухай хуульд дараахь зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан. Хууль зүйн туслалцааны тухай хуулийн танилцуулга /шинэчилсэн найруулга/
  14. 14. • Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаан дахь бусад байгууллагын оролцоо, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгосон; • Хувийн өмгөөлөгч оролцуулах нөхцөл, журмыг тодорхой тусгасан. Хууль зүйн туслалцааны тухай хуулийн танилцуулга /шинэчилсэн найруулга/ Хууль зүйн туслалцааны тухай хуульд дараахь зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан.
  15. 15. АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА

×