Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Hundetgen uzeh shaltgaanii tuhai zohitsuulalt

50 views

Published on

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖ ДАХЬ “ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААН”-Ы ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТ

Published in: Law
  • Be the first to comment

  • Be the first to like this

Hundetgen uzeh shaltgaanii tuhai zohitsuulalt

  1. 1. МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖ ДАХЬ “ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААН”-Ы ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТ Бэлтгэсэн: Г.Сэлэнгээ Б.Оюунтуул 2020-04-03 1
  2. 2. АГУУЛГА 1. “Хүндэтгэн үзэх шалтгаан”-ы тухай 2. Монгол Улсын хууль тогтоомж дахь “хүндэтгэн үзэх шалтгаан”-ны зохицуулалт А) Монгол Улсын хууль Б) Улсын дээд шүүхийн тогтоол В) Улсын дээд шүүхийн зөвлөмж Г) Хуулийн тайлбар 3. Дүгнэлт 2
  3. 3. “ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААН”-Ы ТУХАЙ 3 ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААН /reasonable excuse, justifiable important reason/ гэдэгт: - хүндээр өвчилсөн, - өвчтэй хүн асарсан, - томилолтоор гадаад ба дотоодод ажилласан, - сургалтанд хамрагдсан, - хорио цээр тогтоогдсон, - байгалийн гамшиг тохиолдсон, - гэнэтийн осолд орсон болон эдгээртэй адилтган үзэх бусад нөхцөл байдлыг хамааруулан үзнэ. /С.Нарангэрэл. Монголын эрх зүйн эх толь бичиг, Уб., 2015, 575 дахь тал/
  4. 4. Монгол Улсын хууль тогтоомж дахь “хүндэтгэн үзэх шалтаан”-ны зохицуулалт 4 17 72 хууль 1 6 29 3
  5. 5. МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 5
  6. 6. 6 “Хүндэтгэн үзэх шалтгаан”-ыг зохицуулсан Монгол Улсын хуулиуд АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ АРБИТРЫН ТУХАЙ АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, ТӨЛБӨР ТООЦОО, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ БНМАУ-ЫН ӨМЧ ХУВЬЧЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ГААЛИЙН ТУХАЙ ГАЗРЫН ТУХАЙ ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ДААТГАЛЫН ТУХАЙ ДАЙЧИЛГААНЫ ТУХАЙ ДАМПУУРЛЫН ТУХАЙ ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ИРГЭНИЙ ХУУЛЬ ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ТУХАЙ КОМПАНИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ
  7. 7. МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ТӨЛБӨРИЙН ТУХАЙ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ НИЙТИЙН СОНСГОЛЫН ТУХАЙ НОТАРИАТЫН ТУХАЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ТУХАЙ ОНЦ БАЙДЛЫН ТУХАЙ ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ХҮНИЙГ ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН ЭМЧЛЭХ ТУХАЙ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ СТАТИСТИКИЙН ТУХАЙ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ ТӨВ БАНК/МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХИЙН ТУХАЙ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ТУХАЙ “Хүндэтгэн үзэх шалтгаан”-ыг зохицуулсан Монгол Улсын хуулиуд
  8. 8. ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ ЦЭРГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ ШҮҮГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТУХАЙ ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ/Шинэчилсэн найруулга/ ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЭРҮҮГИЙН ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ “Хүндэтгэн үзэх шалтгаан”-ыг зохицуулсан Монгол Улсын хуулиуд
  9. 9. ИРГЭНИЙ ХУУЛЬ /2002 ОН/ 9 Хүндэтгэн үзэх үндэслэлээр талууд гэрээнээс татгалзах: /Иргэний хуулийн 221 дүгээр зүйл/ • Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ. Эд хөрөнгө хөлслөх гэрээг дараах хүндэтгэн үзэх шалтгаанаар цуцлаж болно: /Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2/ • Нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар; • Хөлслүүлсэн сууцны талбай хөлслүүлэгчид өөрт нь буюу түүний ойрын төрөл төрөгсдөд хэрэгцээтэй болсон; • Хөлслүүлэгчийн санал болгосон зах зээлийн үнэд тохирсон нэмэгдэл хөлс төлөхөөс хөлслөгч татгалзсан; • Хуульд заасан бусад үндэслэл. Орон сууцыг дамжуулан хөлслөх гэрээнээс дараахь үндэслэлийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж татгалзаж болно: /Иргэний хуулийн 305 дугаар зүйл/ • Дамжуулан хөлслөгчийн хувийн байдлаас шалтгаалсан, эсхүл татгалзах ноцтой үндэслэл хөлслүүлэгчид байвал; • Орон сууцны талбайн ачаалал хэт ихэссэн; • Хууль буюу гэрээнд заасан бусад шалтгаан
  10. 10. ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /2019 ОН/ 10 Эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадлагаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа; Эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадлагаагаар энэ хуулийн 6.1.41.a-д заасны дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнийг асарсан; Хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан; Хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон; Хуульд заасан эрх бүхий этгээдээс албан ёсоор зарласныг нотолсон галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг шалтгааныг; “Хүндэтгэн үзэх шалтгаан” гэж /Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41/:
  11. 11. 11 Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль Байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад урьд нь зарласнаас өөр байранд санал авсан, түүнчлэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авснаас бусад тохиолдолд санал авахаар зарласнаас өөр өдөр санал авсан нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол; /Тус хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.1/ Ард нийтийн санал асуулгын тухай хууль Гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад урьд нь зарласнаас өөр байранд, түүнчлэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авснаас бусад тохиолдолд санал авахаар зарласнаас өөр өдөр санал авсан; /Тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1/ БНМАУ-ын өмч хувьчлах тухай хууль Хөрөнгө оруулалтын эрхийг бичиг (цаашид "эрхийн бичиг" гэх)-ийг энэхүү хууль хүчин төгөлдөр болсон өдөр болон түүнээс өмнө төрсөн БНМАУ-ын иргэн нэг удаа авах эрхтэй. Эрхийн бичгийн хууль ёсны эзэмшигч нь эрх олох, үүрэг бий болгох чадваргүй эсхүл цэргийн хугацаат алба хааж байгаа, гадаадад оршин суугаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай бол түүний хууль ёсны төлөөлөгч буюу итгэмжлэгдэгчид нь олгож болно. /Тус хуулийн 12 дугаар зүйлийн 1/
  12. 12. Цэргийн албаны тухай хууль Хугацаат цэргийн алба хаагчийг эрүүл мэндийн байдал, ар гэрийн гачигдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаат цэргийн албанаас түр чөлөөлж болно. /Тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 / Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хууль Байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад урьд нь зарласнаас өөр байранд санал авсан, түүнчлэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авснаас бусад тохиолдолд санал авахаар зарласнаас өөр өдөр санал авсан нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол;. /Тус хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.1 / ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ Бүтэн өнчин, эцэг, эх нь хоёулаа эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална /Тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 / Сонгуулийн тухай хууль Гамшиг болон аюул тохиолдсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад урьд нь зарласнаас өөр байранд санал авсан. /Тус хуулийн 103 дүгээр зүйлийн 103.1.1/
  13. 13. УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ 13
  14. 14. ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 • Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд Шүүхийн 15 дугаар тогтоол /2008.03.31/ • Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. 14
  15. 15. ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 • Хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно. “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд Шүүхийн 33-р тогтоол /2006.07.03/ • Хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т заасан "хүндэтгэн үзэх шалтгаан" гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. 15
  16. 16. ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 • Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа нөхцөлд энэ хуулийн 26.2-т заасан үүргээ хэрэгжүүлж байгаад нь харьяалах сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага хяналт тавина. “Гэр бүлийн болон иргэний бүртгэлийн тухай хуулиудын зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд Шүүхийн 46 дугаар тогтоол /2008.11.25/ • Энэ зүйлийн 26.8-д заасан ”хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа нөхцөл” гэдэгт тухайн хүүхдийн эцэг, эх нь хүүхдийн оршин байгаа газраас өөр газарт /өөр сум, хот, орон нутаг, гадаадад гэх мэт/ ажиллаж, сурч, амьдарч байгааг ойлгохоос гадна мөн хорих ял эдэлж байгаа, хугацаат цэргийн алба хааж буй зэргийг хамааруулна 16
  17. 17. МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 23 дугаар зүйлийн 23.8 • Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно. . “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” Улсын Дээд Шүүхийн 08 дугаар тогтоол /2008.03.31/ • Хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д заасан “…хүндэтгэн үзэх шалтгаан…” гэдэгт эрүүл мэндийн байдал, албан томилолтоор явсан, ар гэрт нь гачигдал гарсан, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан бусад гамшиг тохиолдсон зэрэг хувь хүнээс өөрөөс нь үл хамаарах нөхцөл байдлыг ойлгоно. 17
  18. 18. УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ 18
  19. 19. 19 УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай (2007-12-17) Давж заалдах шатны шүүх хуралдаан, иргэний хэргийг хянан хэлэлцэх давж заалдах шатны шүүхийн ажиллагааны онцлог (2009-11- 30, №04) Давж заалдах шатны шүүхээс гаргах магадлалын тухай (2009-11-30, №02) Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал (2012-06-15) Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303, 304, 305, 306, 342, 343, 344 дүгээр зүйлүүдийн заалтыг шүүхийн практикт хэрэгжүүлэх тухай зөвлөмж (2004-02-13)
  20. 20. ХУУЛИЙН ТАЙЛБАР 20
  21. 21. 21 Иргэний хуулийн зүйл, хэсэг, заалт Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар /Шинжлэх ухааны тайлбар/ 82.4.Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно. Хүндэтгэн үзэх шалтгааныг хуульд тодорхой зааж өгөөгүй хэдий ч үүнд онцгой нөхцөл шалтгаанууд орох нь ойлгомжтой. Тухайлбал, хүнд өвчин, бие хамгаалах чадваргүй байдал, урт хугацааны томилолт гэх мэт. 126.4.Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ. Хүндэтгэн үзэх бусад шалтгаан: Гэр бүлийн гишүүн нь өвчтэй байсан болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар орлого олох боломжгүй тохиолдолд дундын хөрөнгийн хамтран өмчлөгч хэвээр үлдэнэ. Үүнд: хүндэтгэн үзэх шалтгаанд сургуульд суралцах, цэргийн алба хаах, улс төрийн алба хаах үэрэг гэр бүлийн орлого олох үйлсэд түр хугацаагаар хамтран зүтгэх бололцоогүй нөхцөл байдлыг хэлнэ. 228.6.Хүндэтгэн үзэх шалтгаан байвал хохирогч энэ хуулийн 228.3-т заасан сар тутмын мөнгөн төлбөрийн оронд нэг удаагийн нөхөн төлбөр авахаар шаардаж болно. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт тухайлбал, хариуцагч тал санхүү, төлбөрийн хүндрэлд орж болзошгүй байдал бий болох, эсхүл тэтгэвэрийг олгоход техникийн чанартай бэрхшээл, тухайлбал, хариуцагч этгээд хилийн чанадад байнга оршин суух болсны улмаас үүсэж бий болсон зэргийг хамааруулан ойлгоно. Хүндэтгэн үзэх шалтгаанд мөн түүнчлэн санхүүгийн энэхүү нэг удаагийн нөхөн төлбөрийн хөрөнгөөр амьжиргааны мэргэжлийн шинэ эхлэл тавих, тухайлбал хувиараа дагнан хөдөлмөр эрхлэх гэх мэт зорилт, боломжийг тооцож болно. ИРГЭНИЙ ХУУЛИЙН ТАЙЛБАР
  22. 22. 22 ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ хуулийн зүйл, хэсэг, заалт ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ хуулийн дэлгэрэнгүй тайлбар 43.4.Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхийн дуудсанаар ирж чадахгүй гэрчээс байгаа газарт нь очиж мэдүүлэг авч болно. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт гэрч нь өвчний улмаас шүүхэд ирж мэдүүлэг өгөх боломжгүй байж болно. Мөн цэргийн албанд дайчлагдсан, хорио цээрийн дэглэм тогтоосон зэрэг тэрээр өөрийн биеэр шүүхэд ирж чадахгүй болсныг хамааруулан ойлгоно. 100.2.Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана. Нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдэг ойлголтод ИХШХШ тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчид мэдэгдсэн байхад тэрээр үл ялиг шалтгаанаар, эсхүл шалтгаанаа шүүхэд мэдэгдэхгүйгээр шүүх хуралдаанд ирэхгүй байх явдал хамаарна. Үл ялиг гэдэгт жишээлбэл, тухайн өдөр цас, бороотой тул ирж чадахгүй гэж мэдэгдсэн эсхүл энэ өдөр түүний хувьд зурхайн зурлагаар муу өдөр гэж үзсэн гм байж болно. 120.3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 120.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах ба хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт зохигч өвчтэй байх, МУ-ын нутаг дэвсгэрээс гадуур байсан, эсхүл гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гм хугацаа алдах зайлшгүй эсхүл харгалзан үзэж болох нөхцөл бүрдсэн байхыг ойлгоно. Хүндэтгэн үзэх шалтгааныг урьдчилан тодорхойлох боломжгүй тул тухай бүрт шүүх өөрийн итгэл үнэмшилд тулгуурлан асуудлыг шийдвэрлэнэ. ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАЙЛБАР
  23. 23. 23 Захиргааны ерөнхий хуулийн зүйл, хэсэг, заалт Захиргааны ерөнхий хуулийн тайлбар (судалгаа, хэрэглээний) 36 дугаар зүйл.Хугацааг сэргээх 36.1.Оролцогч тайлбар, санал гаргахдаа энэ хуулийн 27.5-д заасан хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол захиргааны байгууллага уг хугацааг сэргээж болно. Хүндэтгэн үзэх шалтгаанд эмнэлгийн магадлагаагаар, эсхүл гадаад дотоодод томилолттой байсан тохиолдлыг хамруулж болно. 94 дүгээр зүйл.Гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх хугацаа 94.2.Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэдэгт иргэн, хуулийн этгээдээс гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхэд нь өөрөөс нь хамааралгүй хүчин зүйл нөлөөлж саад учруулсан нөхцөл байдлыг хамааруулан ойлгоно. Энэ ойлголтын хүрээнд байгалийн давагдашгүй хүчин зүйл болон гэнэтийн аюул тохиолдолдсон болон өөр орон нутагт томилолт болон зайлшгүй шаардлагааар явсан зэргийг харгалзан үзэж байх нь зүйтэй. (УДШ-ийн зөвлөмж) ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТАЙЛБАР
  24. 24. 24 ДҮГНЭЛТ “ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААН” нь дараах байдлаар илэрч байна. - Тухайн хуульд “хүндэтгэн үзэх шалтгаан”-д хамаарах нөхцлийг шууд тодорхойлсон; - “Хүндэтгэн үзэх шалтгаан”-ы нөхцлийг тодорхойлсон хуулийг нэрлэсэн; (Жишээ нь: Нотариатын тухай хуульд Иргэний хуульд заасныг ойлгоно гэх мэт); - Тухайн хуульд “Хүндэтгэн үзэх шалтгаан”-ы нөхцлийг тодорхойлоогүй ч уг шалтгааны улмаас хууль зүйн факт бий болохоор зохицуулсан; “Хүндэтгэн үзэх шалтгаан” нь тухайн эрх зүйн этгээдээс үл хамаарах нөхцөл байдлаас хамаарч бий болсон байх бөгөөд урьдчилан таамаглах боломжгүйн зэрэгцээ тухайн цаг хугацаанд заавал бодитоор биелэгдсэн буюу нотлогдсон байх шаардлагатай. Дээр хууль тогтоомжид тухайн хүн өвчилсөн, цэргийн албан хааж байгаа, хорих ял эдэлж байгаа, гадаад улсад оршин суугаа, дайчилгаанд хамрагдсан зэрэг өөрөөс үл хамаараах шалтгаан болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/, хорио цээрийн дэглэм тогтоосон зэрэг тухайн этгээдээс үл хамаарах шалтгаануудыг “ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААН”-д хамааруулж байгаа болно.
  25. 25. 25 АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА

×