SlideShare a Scribd company logo
1 of 5
ТЕРМОДИНАМИКИЙН II ХУУЛЬ
      Термодинамикийн нэгдүгээр хууль нь химийн ба физикийн янз бүрийн процессын үе дэх
ажил ба дулаантай холбоо бүхий хими, хими-технологийн олон асуудлыг шийдвэрлэдэг.
Энергийн янз бүрийн хэлбэрүүдийн хоорондох эквивалент чанарыг, тухайлбал системд зарцуулж
байгаа дулаан, уг системийн хийж байгаа ажил, дотоод энергийн холбоог заадаг. Харин
энергийн хувирал явагдаж байгаа болон процессын чиглэл, боломж төгсгөлийг заадаггүй.
Жишээлбэл: Янз бүрийн температуртай хоѐр бие шүргэлцэхэд дулаан нэг биетээс нөгөө рүү
шилжих бөгөөд нэгдүгээр хууль ѐсоор нэг биетийн өгсөн дулаан нөгөө биетийн авсан дулаантай
тэнцүү болохыг заахаас биш дулааны шилжилт ямар чиглэлээр явагдахыг зааж чадахгүй.
      Тэгвэл    термодинамикийн хоѐрдугаар хууль        нь   өгөгдсөн   температур,   даралт,
концентрацийн үед процесс ямар чиглэлээр явагдахыг ба уг процесс яаж төгсөх, чухам
хэдий хэмжээний ажил хийгдэж болох зэргийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл: нэг систем нөгөө
системтэй энерги солилцох балансыг тер-кийн II хууль тодорхойлно.
      Байгаль, үйлдвэрлэлийн болон бусад нөхцлүүдэд явагдаж байгаа процессуудыг өөрөө
аяндаа явагдах (эерэг) ба өөрөө аяндаа үл явагдах (сөрөг) процесс гэж ерөнхийд нь ангилдаг.
Хүрээлэн байгаа орчин гадаад хүчний оролцоогүйгээр системд явагдаж байгаа процессыг өөрөө
аяндаа явагдах процесс гэнэ. Жишээ нь: халуун биетээс хүйтэн биетэд дулаан шилжих, хоосон
орчинд агаар тархах, эдгээр процессын эсрэг үйлдэл нь гаднын хүчин зүйлийн үйлчлэлээр
явагдах тул аяндаа үл явах процесс болно.
      Процесс нь тусгаарлагдсан системд явагдах буюу системийн дотоод энергийг бууруулж
ажил, дулаан хэлбэрээр хүрээлэн буй орчиндоо энерги дамжуулж явагдах эсвэл бүр гадаад
орчны ажил ба дулааны нөлөөгөөр дотоод энергийг өсгөх замаар явагдаж болно. Системд гарч
байгаа өөрчлөлтөнд пропорциональ, хэмжээний ажил заавал зарцуулж явагдах процессыг өөрөө
аяндаа үл явагдах процесс гэнэ.
      Мөн процессийг тэнцвэртэй ба тэнцвэргүй гэж ангилдаг. Даралт, температур зэрэг
интенсив параметр нь системийн янз бүрийн хэсэгт жигд биш системд явагдаж байгаа
процессыг тэнцвэргүй процесс гэнэ. Явагдаж байгаа процессын дүнд систем нь тэнцвэрийн
байдал руу тэмүүлдэг. Системд тэнцвэр тогтох ба тэнцвэрийн процессыг эвдэх нь гадаад
нөхцлөөс шалтгаална. Тэнцвэрийн процесс нь эргэх ба үл эргэх чанартай байдаг.
       Тэнцвэрийн процесс нь өөрөө аяндаа ба өөрөө аяндаа үл явагдах процессуудын
завсрын процесс гэж үзэж болно. Ямар нэг процесс явагдсаны дараа систем ба хүрээлэн
буй орчин анхныхаа хуучин байдалд эргэж ирэхгүй байвал тийм процессьг үл эргэх
процесс гэнэ.

                                                                                              1
Үл эргэх процесс ерөнхийдөө өөрөө аяндаа явагдах ба зөвхөн тэнцвэрийн
байдал руу дөхөж байгаа нэг чиглэл рүү явагдаж, тэнцвэр тогтсон үед зогсоно. Систем ба
түүнийг хүрээлэн байгаа орчин нь анхны байдалд, яг эргэж ирэх чиглэлээр явагдаж
байгаа процессыг эргэх процесс гэнэ. Термодинамикийн II хууль нь дулааныг яаж ажилд
шилжүүлэх , ямар ашигтай аргыг сүвэгчлэн судалдаг. Тер-кийн II хууль нь агуулгын хувьд
ижил боловч өөр өөрөөр илэрхийлсэн хэд хэдэн тодорхойлолт байдаг.

         -   "Нөхөлт хийлгүйгээр" хүйтэн         биетээс халуун   биетэд   дулаан   шилжүүлж
болохгүй. Үүнийг Клаузусийн постулат гэж нэрлэдэг.
         -   Дурын шат дараалсан хэд хэдэн процессыг явуулсны эцэст илрэх цорын ганц үр дүн
нь дулааныг ажилд шилжүүлэх явдал байж чадахгүй. Үүнийг Томсоны (Кельвин) постулат
гэдэг.
         - Хоѐрдугаар зэргийн мөнхийн хөдөлгүүр байж болохгүй.
         - Францын эрдэмтэн А.Пуанкаре тер-кийн II хуулийг “ганцхан дулааны эх үүсвэрийн
тусламжаар дулааны машиныг ажиллагаанд оруулж болохгүй” гэж томьѐолжээ. Тер-кийн II
                                       Q1    Q2    T1 T2
хуулийн математик илэрхийлэл нь:
                                            Q1       T1

         Ямар нэг биетийн (системийн) хийж байгаа ажил болон уг системийн шингээж байгаа
дулааны хооронд тодорхой тооны харьцаа байдаг. Энэ харьцааг биетийн ашигт үйлийн
коэффициент хэмээх хэмжигдэхүүнээр илэрхийлдэг. Тухайн системийн ажил хийхэд
зарцуулагдах дулаан ба уг биетийн нийт шингээгдсэн дулааны хоорондох харьцааг уг биетийн
(машины) ашигт үйлийн коэффициент гэнэ.




                                                           Дулааны машины схем

                                      Дулааны машины ажиллагч биет нь хий юм. Тиймээс
                                      Карногийн цикл нь дараах угсран явагдах дөрвөн
процессоос тогтоно.
   1. Изотерм тэлэлт
                                                                                           2
2. Адиабат тэлэлт
     3. Изотерм шахалт
     4. Адиабат шахалт          гэсэн 4 процессийн нийлбэр юм.       Энэ циклийг Францын
          инженер Садди Карно 1824 онд нээсэн бөгөөд энэ цикл нь 2 изотерм, хоѐр
          адиабатаас тогтоно.
1-2 изотерм тэлэлт нь Т=const учир Q1 =A 1 dU=0 болох ба энэ тохиолдолд идеал хийн
дотоод энерги өөрчлөгдөхгүй тогтмол байна. Иймд изотерм тэлэлтийн хийгдэх ажил нь



          2-3 адиабат тэлэлт нь орчинтойгоо ямарч дулааны солилцоогүй учир dQ=0 ба

dU=dA болно. Адиабат тэлэлтийн ажил нь
          3-4 изотерм шахалт нь Т=const учир дотоод энерги өөрчлөгдөхгүй. Энд дулаанд
шилжиж байгаа ажил нь изотерм тэлэлтийн ажилтай хэмжээгээрээ тэнцүү боловч


тэмдгээрээ эсрэг байдаг.
          4-1 адиабат шахалт нь хүрээлэн байгаа орчинтойгоо дулаан солилцоогүйгээр адиабат
шахалтыг тодорхой эзэлхүүнтэй болтол даралтыг ихэсгэх замаар явуулна. Өөрөөр хэлбэл

системийг анхны байдалд авчирна. Энэ тохиолдолд хийгдэх ажил нь
          Энд бүхэл бүтэн цикл процесс явагдсан бөгөөд ийм процессын нийт ажил нь энэ дөрвөн

процессын ажлын нийлбэртэй тэнцүү болно.
          Энтропи. Термодинамик системийн төлөв байдлыг болон тэнд явагдаж байгаа
процессын чиглэлийг бүрэн тодорхойлохын тулд “энтропи” гэсэн ойлголтыг хэрэглэнэ.
Q1    Q2     T1 T2      Q        Q2                       Q1   Q2
                   буюу 1              0 болно. Эндээс:           болно. Ямар нэг процессын
     Q1        T1       T1       T2                       T1   T2

                                                                                Q
шингээсэн дулааны эффектийг абсолют температурт харьцуулсан тэр харьцааг            ноогдол
                                                                                T
дулаан буюу энтропи гэдэг. Энтропи нь системийн орших байдлын функц учир дифференциал
                                      dQ
тэгшитгэл байдлаар бичвэл: dS            болно.
                                      T




                                                                                           3
Энтропи гэсэн ойлголтыг 1865 онд Германы нэрт физикч Рудольф Клаузиус дэвшүүлжээ.
                                                             Энтропи нь дотоод энергийн нэг
                                                             адил системийн эхний ба эцсийн
                                                             байдлаас                  хамаарна.


                                                             Харин        шилжилтийн       замаас
                                                             хамаарахгүй.              S   S2   S1
                                                                             dQ                 Q
                                                              S      dS           ба       S
                                                                             T                  T




                                                                  Зарим бодисын стандарт
                                                                             энтропи


                Нэгдэл                          Нэгдэл
                            (Дж∙моль–1∙K–1)                    (Дж∙моль–1∙K–1)
                C(т)алмаз        2,37            NO(г)                210
               C(т)графит        5,74           NO2(г)                240
                 H2(г)           131            N2O5(г)               342
                 D2(г)           145            H2O(г)                189
                  O(г)           161            H2O(ж)                  70
                 O2(г)           205            D2O(ж)                  79
                 O2(ж)            84             CH4(г)               186
                 O2(т)            42            C2H6(г)               229
                 O3(г)           237           н-C4H10(г)             310
                                              изо-C4H10(г)            294


Энтропи нь дараах нөхцлүүдээс хамаардаг.

    1. Бодисын агрегат төлөв байдал. Аливаа биет хатуугаас шингэн төлөвт шилжихэд
       энтропи өсдөг. (ус, мөс, уур )

    2. Изотопын бүтэц (H2O ба D2O).

    3. Нэг төрлийн нэгдлүүдийн молекул масс (CH4, C2H6, н-C4H10).

    4. Молекул бүтэц (н-C4H10, изо-C4H10).

                                                                                                 4
5. Талст бүтэц (аллотропии) – алмаз, графит.




                      Хартугалганы энтропи температураас хамаарах нь:
                           ΔSхай = 8 Дж·моль–1·К–1; Tхай = 600,5 К;
                           ΔSбуц = 88 Дж·моль–1·К–1; Tбуц = 2013 К.



Абсолют тэг температурын үе дэх идеал хатуу биетийн талст бодисын энтропи
тэгтэй тэнцүү байна. Үүнийг Планкийн постулат гэнэ. Мөн Тер-кийн III хууль гэнэ.
Идеал хатуу биет гэдэг нь бүх зангилаанууд дээр атом молекул байрласан талст тортой
хатуу биет юм. Планкийн постулатын математик томьѐолол нь:

                                  T=0 үед S 0 =0 lim S     0
                                                  T   0


Энэ нь тэг температурын үед тэгтэй тэнцүү гэсэн ойлголт биш харин температурын буурч
байгаа хэмжээгээр хязгаарын утга руу, тэг рүү тэмүүлдэг гэсэн утгатай.




                                                                                   5

More Related Content

What's hot

термодинамикийн I хууль
термодинамикийн I хуультермодинамикийн I хууль
термодинамикийн I хуульdavaa627
 
Dadlagin hichel 1
Dadlagin hichel 1Dadlagin hichel 1
Dadlagin hichel 1erdmon
 
химийн тэнцвэр ба термодинамик үндэслэл
химийн тэнцвэр ба термодинамик үндэслэлхимийн тэнцвэр ба термодинамик үндэслэл
химийн тэнцвэр ба термодинамик үндэслэлdavaa627
 
химийн тер к
химийн тер кхимийн тер к
химийн тер кdavaa627
 
кинетик, катализ 9
кинетик, катализ 9кинетик, катализ 9
кинетик, катализ 9davaa627
 
термодинамикийн хуулиуд
термодинамикийн хуулиудтермодинамикийн хуулиуд
термодинамикийн хуулиудkhulan_
 
кинетик, катализ 9
кинетик, катализ 9кинетик, катализ 9
кинетик, катализ 9davaa627
 
тер кийн I хууль
тер кийн I хуультер кийн I хууль
тер кийн I хуульdavaa627
 
Dadlagin hicheel 4
Dadlagin hicheel 4Dadlagin hicheel 4
Dadlagin hicheel 4erdmon
 
10angiin molekulqizik
10angiin molekulqizik10angiin molekulqizik
10angiin molekulqizikNTsets
 
10angiin molekulqizik
10angiin molekulqizik10angiin molekulqizik
10angiin molekulqizikNTsets
 
термодинамикийн I хууль
термодинамикийн I хуультермодинамикийн I хууль
термодинамикийн I хуульdavaa627
 

What's hot (17)

термодинамикийн I хууль
термодинамикийн I хуультермодинамикийн I хууль
термодинамикийн I хууль
 
Dadlagin hichel 1
Dadlagin hichel 1Dadlagin hichel 1
Dadlagin hichel 1
 
химийн тэнцвэр ба термодинамик үндэслэл
химийн тэнцвэр ба термодинамик үндэслэлхимийн тэнцвэр ба термодинамик үндэслэл
химийн тэнцвэр ба термодинамик үндэслэл
 
химийн тер к
химийн тер кхимийн тер к
химийн тер к
 
кинетик, катализ 9
кинетик, катализ 9кинетик, катализ 9
кинетик, катализ 9
 
термодинамикийн хуулиуд
термодинамикийн хуулиудтермодинамикийн хуулиуд
термодинамикийн хуулиуд
 
кинетик, катализ 9
кинетик, катализ 9кинетик, катализ 9
кинетик, катализ 9
 
P.k.paz 6
P.k.paz 6P.k.paz 6
P.k.paz 6
 
тер кийн I хууль
тер кийн I хуультер кийн I хууль
тер кийн I хууль
 
P.k.paz 6
P.k.paz 6P.k.paz 6
P.k.paz 6
 
Dadlagin hicheel 4
Dadlagin hicheel 4Dadlagin hicheel 4
Dadlagin hicheel 4
 
Seminar
SeminarSeminar
Seminar
 
10angiin molekulqizik
10angiin molekulqizik10angiin molekulqizik
10angiin molekulqizik
 
10angiin molekulqizik
10angiin molekulqizik10angiin molekulqizik
10angiin molekulqizik
 
термодинамикийн I хууль
термодинамикийн I хуультермодинамикийн I хууль
термодинамикийн I хууль
 
Lekts8
Lekts8Lekts8
Lekts8
 
7. relyativ mehanic
7. relyativ mehanic7. relyativ mehanic
7. relyativ mehanic
 

Viewers also liked

Ds togtworjilt 14
Ds togtworjilt 14Ds togtworjilt 14
Ds togtworjilt 14davaa627
 
химийн тэнцвэр ба термодинамик үндэслэл
химийн тэнцвэр ба термодинамик үндэслэлхимийн тэнцвэр ба термодинамик үндэслэл
химийн тэнцвэр ба термодинамик үндэслэлdavaa627
 
P.k.tsahilgaan himi 8
P.k.tsahilgaan himi 8P.k.tsahilgaan himi 8
P.k.tsahilgaan himi 8davaa627
 
Dispers 13
Dispers 13Dispers 13
Dispers 13davaa627
 
лиофоб дс 16
лиофоб дс 16лиофоб дс 16
лиофоб дс 16davaa627
 
каогуляци
каогуляцикаогуляци
каогуляциdavaa627
 
коллоид хими 10
коллоид хими 10коллоид хими 10
коллоид хими 10davaa627
 

Viewers also liked (8)

Ds togtworjilt 14
Ds togtworjilt 14Ds togtworjilt 14
Ds togtworjilt 14
 
химийн тэнцвэр ба термодинамик үндэслэл
химийн тэнцвэр ба термодинамик үндэслэлхимийн тэнцвэр ба термодинамик үндэслэл
химийн тэнцвэр ба термодинамик үндэслэл
 
P.k.tsahilgaan himi 8
P.k.tsahilgaan himi 8P.k.tsahilgaan himi 8
P.k.tsahilgaan himi 8
 
Dispers 13
Dispers 13Dispers 13
Dispers 13
 
Lecture 2-2015
Lecture 2-2015Lecture 2-2015
Lecture 2-2015
 
лиофоб дс 16
лиофоб дс 16лиофоб дс 16
лиофоб дс 16
 
каогуляци
каогуляцикаогуляци
каогуляци
 
коллоид хими 10
коллоид хими 10коллоид хими 10
коллоид хими 10
 

Similar to термодинамикийн Ii хууль

тер кийн Ii хууль
тер кийн Ii хуультер кийн Ii хууль
тер кийн Ii хуульdavaa627
 
термодинамикийн I хууль
термодинамикийн I хуультермодинамикийн I хууль
термодинамикийн I хуульdavaa627
 
10angiin molekulqizik
10angiin molekulqizik10angiin molekulqizik
10angiin molekulqizikNTsets
 
10angiin molekulqizik
10angiin molekulqizik10angiin molekulqizik
10angiin molekulqizikNTsets
 
10angiin molekulqizik(1)
10angiin molekulqizik(1)10angiin molekulqizik(1)
10angiin molekulqizik(1)ganaa_62
 
10angiin molekulqizik
10angiin molekulqizik10angiin molekulqizik
10angiin molekulqizikNTsets
 
10angiin molekulqizik
10angiin molekulqizik10angiin molekulqizik
10angiin molekulqizikNTsets
 
10angiin molekulqizik
10angiin molekulqizik10angiin molekulqizik
10angiin molekulqizikNTsets
 
10angiin molekulqizik
10angiin molekulqizik10angiin molekulqizik
10angiin molekulqizikNTsets
 
химийн термодинамикийн үндсүүд
химийн термодинамикийн үндсүүдхимийн термодинамикийн үндсүүд
химийн термодинамикийн үндсүүдdavaa627
 
Dadlagin hicheel 8
Dadlagin hicheel 8Dadlagin hicheel 8
Dadlagin hicheel 8erdmon
 
лекц 5
лекц  5лекц  5
лекц 5davaa627
 
Dadlagin hicheel 5
Dadlagin hicheel 5Dadlagin hicheel 5
Dadlagin hicheel 5erdmon
 
Dadlagin hicheel 6
Dadlagin hicheel 6Dadlagin hicheel 6
Dadlagin hicheel 6erdmon
 
Batsaihan2
Batsaihan2Batsaihan2
Batsaihan2baagaa
 
Хийн диэлектрик материалууд
Хийн диэлектрик материалуудХийн диэлектрик материалууд
Хийн диэлектрик материалуудzaluu_medleg
 
P.k.ter i-3
P.k.ter i-3P.k.ter i-3
P.k.ter i-3davaa627
 
P.k.ter i-3
P.k.ter i-3P.k.ter i-3
P.k.ter i-3davaa627
 

Similar to термодинамикийн Ii хууль (20)

тер кийн Ii хууль
тер кийн Ii хуультер кийн Ii хууль
тер кийн Ii хууль
 
термодинамикийн I хууль
термодинамикийн I хуультермодинамикийн I хууль
термодинамикийн I хууль
 
10angiin molekulqizik
10angiin molekulqizik10angiin molekulqizik
10angiin molekulqizik
 
10angiin molekulqizik
10angiin molekulqizik10angiin molekulqizik
10angiin molekulqizik
 
10angiin molekulqizik(1)
10angiin molekulqizik(1)10angiin molekulqizik(1)
10angiin molekulqizik(1)
 
10angiin molekulqizik
10angiin molekulqizik10angiin molekulqizik
10angiin molekulqizik
 
10angiin molekulqizik
10angiin molekulqizik10angiin molekulqizik
10angiin molekulqizik
 
10angiin molekulqizik
10angiin molekulqizik10angiin molekulqizik
10angiin molekulqizik
 
10angiin molekulqizik
10angiin molekulqizik10angiin molekulqizik
10angiin molekulqizik
 
химийн термодинамикийн үндсүүд
химийн термодинамикийн үндсүүдхимийн термодинамикийн үндсүүд
химийн термодинамикийн үндсүүд
 
Thermo L4
Thermo L4Thermo L4
Thermo L4
 
Dadlagin hicheel 8
Dadlagin hicheel 8Dadlagin hicheel 8
Dadlagin hicheel 8
 
лекц 5
лекц  5лекц  5
лекц 5
 
Dadlagin hicheel 5
Dadlagin hicheel 5Dadlagin hicheel 5
Dadlagin hicheel 5
 
Dadlagin hicheel 6
Dadlagin hicheel 6Dadlagin hicheel 6
Dadlagin hicheel 6
 
Batsaihan2
Batsaihan2Batsaihan2
Batsaihan2
 
P.k.paz 6
P.k.paz 6P.k.paz 6
P.k.paz 6
 
Хийн диэлектрик материалууд
Хийн диэлектрик материалуудХийн диэлектрик материалууд
Хийн диэлектрик материалууд
 
P.k.ter i-3
P.k.ter i-3P.k.ter i-3
P.k.ter i-3
 
P.k.ter i-3
P.k.ter i-3P.k.ter i-3
P.k.ter i-3
 

More from davaa627

экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнэкологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнdavaa627
 
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнэкологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнdavaa627
 
эрлийзжилт
эрлийзжилтэрлийзжилт
эрлийзжилтdavaa627
 
эрлийзжилт
эрлийзжилтэрлийзжилт
эрлийзжилтdavaa627
 
органик химийн урвал
органик химийн урвалорганик химийн урвал
органик химийн урвалdavaa627
 
Or.reaction
Or.reaction Or.reaction
Or.reaction davaa627
 
физик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнфизик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнdavaa627
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудdavaa627
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудdavaa627
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудdavaa627
 
Ecology book
Ecology bookEcology book
Ecology bookdavaa627
 
хичээлийн тодорхойлолт Or
хичээлийн тодорхойлолт Orхичээлийн тодорхойлолт Or
хичээлийн тодорхойлолт Ordavaa627
 
хичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтхичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтdavaa627
 
хичээлийн тодорхойлолт Pk
хичээлийн тодорхойлолт Pkхичээлийн тодорхойлолт Pk
хичээлийн тодорхойлолт Pkdavaa627
 
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдгол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдdavaa627
 
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдгол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдdavaa627
 
органик химийн тэмцээн
органик химийн тэмцээнорганик химийн тэмцээн
органик химийн тэмцээнdavaa627
 
органик химийн тэмцээн
органик химийн тэмцээнорганик химийн тэмцээн
органик химийн тэмцээнdavaa627
 
физик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнфизик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнdavaa627
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалтdavaa627
 

More from davaa627 (20)

экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнэкологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
 
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнэкологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
 
эрлийзжилт
эрлийзжилтэрлийзжилт
эрлийзжилт
 
эрлийзжилт
эрлийзжилтэрлийзжилт
эрлийзжилт
 
органик химийн урвал
органик химийн урвалорганик химийн урвал
органик химийн урвал
 
Or.reaction
Or.reaction Or.reaction
Or.reaction
 
физик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнфизик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээн
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
 
Ecology book
Ecology bookEcology book
Ecology book
 
хичээлийн тодорхойлолт Or
хичээлийн тодорхойлолт Orхичээлийн тодорхойлолт Or
хичээлийн тодорхойлолт Or
 
хичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтхичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолт
 
хичээлийн тодорхойлолт Pk
хичээлийн тодорхойлолт Pkхичээлийн тодорхойлолт Pk
хичээлийн тодорхойлолт Pk
 
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдгол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
 
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдгол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
 
органик химийн тэмцээн
органик химийн тэмцээнорганик химийн тэмцээн
органик химийн тэмцээн
 
органик химийн тэмцээн
органик химийн тэмцээнорганик химийн тэмцээн
органик химийн тэмцээн
 
физик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнфизик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээн
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 

термодинамикийн Ii хууль

  • 1. ТЕРМОДИНАМИКИЙН II ХУУЛЬ Термодинамикийн нэгдүгээр хууль нь химийн ба физикийн янз бүрийн процессын үе дэх ажил ба дулаантай холбоо бүхий хими, хими-технологийн олон асуудлыг шийдвэрлэдэг. Энергийн янз бүрийн хэлбэрүүдийн хоорондох эквивалент чанарыг, тухайлбал системд зарцуулж байгаа дулаан, уг системийн хийж байгаа ажил, дотоод энергийн холбоог заадаг. Харин энергийн хувирал явагдаж байгаа болон процессын чиглэл, боломж төгсгөлийг заадаггүй. Жишээлбэл: Янз бүрийн температуртай хоѐр бие шүргэлцэхэд дулаан нэг биетээс нөгөө рүү шилжих бөгөөд нэгдүгээр хууль ѐсоор нэг биетийн өгсөн дулаан нөгөө биетийн авсан дулаантай тэнцүү болохыг заахаас биш дулааны шилжилт ямар чиглэлээр явагдахыг зааж чадахгүй. Тэгвэл термодинамикийн хоѐрдугаар хууль нь өгөгдсөн температур, даралт, концентрацийн үед процесс ямар чиглэлээр явагдахыг ба уг процесс яаж төгсөх, чухам хэдий хэмжээний ажил хийгдэж болох зэргийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл: нэг систем нөгөө системтэй энерги солилцох балансыг тер-кийн II хууль тодорхойлно. Байгаль, үйлдвэрлэлийн болон бусад нөхцлүүдэд явагдаж байгаа процессуудыг өөрөө аяндаа явагдах (эерэг) ба өөрөө аяндаа үл явагдах (сөрөг) процесс гэж ерөнхийд нь ангилдаг. Хүрээлэн байгаа орчин гадаад хүчний оролцоогүйгээр системд явагдаж байгаа процессыг өөрөө аяндаа явагдах процесс гэнэ. Жишээ нь: халуун биетээс хүйтэн биетэд дулаан шилжих, хоосон орчинд агаар тархах, эдгээр процессын эсрэг үйлдэл нь гаднын хүчин зүйлийн үйлчлэлээр явагдах тул аяндаа үл явах процесс болно. Процесс нь тусгаарлагдсан системд явагдах буюу системийн дотоод энергийг бууруулж ажил, дулаан хэлбэрээр хүрээлэн буй орчиндоо энерги дамжуулж явагдах эсвэл бүр гадаад орчны ажил ба дулааны нөлөөгөөр дотоод энергийг өсгөх замаар явагдаж болно. Системд гарч байгаа өөрчлөлтөнд пропорциональ, хэмжээний ажил заавал зарцуулж явагдах процессыг өөрөө аяндаа үл явагдах процесс гэнэ. Мөн процессийг тэнцвэртэй ба тэнцвэргүй гэж ангилдаг. Даралт, температур зэрэг интенсив параметр нь системийн янз бүрийн хэсэгт жигд биш системд явагдаж байгаа процессыг тэнцвэргүй процесс гэнэ. Явагдаж байгаа процессын дүнд систем нь тэнцвэрийн байдал руу тэмүүлдэг. Системд тэнцвэр тогтох ба тэнцвэрийн процессыг эвдэх нь гадаад нөхцлөөс шалтгаална. Тэнцвэрийн процесс нь эргэх ба үл эргэх чанартай байдаг. Тэнцвэрийн процесс нь өөрөө аяндаа ба өөрөө аяндаа үл явагдах процессуудын завсрын процесс гэж үзэж болно. Ямар нэг процесс явагдсаны дараа систем ба хүрээлэн буй орчин анхныхаа хуучин байдалд эргэж ирэхгүй байвал тийм процессьг үл эргэх процесс гэнэ. 1
  • 2. Үл эргэх процесс ерөнхийдөө өөрөө аяндаа явагдах ба зөвхөн тэнцвэрийн байдал руу дөхөж байгаа нэг чиглэл рүү явагдаж, тэнцвэр тогтсон үед зогсоно. Систем ба түүнийг хүрээлэн байгаа орчин нь анхны байдалд, яг эргэж ирэх чиглэлээр явагдаж байгаа процессыг эргэх процесс гэнэ. Термодинамикийн II хууль нь дулааныг яаж ажилд шилжүүлэх , ямар ашигтай аргыг сүвэгчлэн судалдаг. Тер-кийн II хууль нь агуулгын хувьд ижил боловч өөр өөрөөр илэрхийлсэн хэд хэдэн тодорхойлолт байдаг. - "Нөхөлт хийлгүйгээр" хүйтэн биетээс халуун биетэд дулаан шилжүүлж болохгүй. Үүнийг Клаузусийн постулат гэж нэрлэдэг. - Дурын шат дараалсан хэд хэдэн процессыг явуулсны эцэст илрэх цорын ганц үр дүн нь дулааныг ажилд шилжүүлэх явдал байж чадахгүй. Үүнийг Томсоны (Кельвин) постулат гэдэг. - Хоѐрдугаар зэргийн мөнхийн хөдөлгүүр байж болохгүй. - Францын эрдэмтэн А.Пуанкаре тер-кийн II хуулийг “ганцхан дулааны эх үүсвэрийн тусламжаар дулааны машиныг ажиллагаанд оруулж болохгүй” гэж томьѐолжээ. Тер-кийн II Q1 Q2 T1 T2 хуулийн математик илэрхийлэл нь: Q1 T1 Ямар нэг биетийн (системийн) хийж байгаа ажил болон уг системийн шингээж байгаа дулааны хооронд тодорхой тооны харьцаа байдаг. Энэ харьцааг биетийн ашигт үйлийн коэффициент хэмээх хэмжигдэхүүнээр илэрхийлдэг. Тухайн системийн ажил хийхэд зарцуулагдах дулаан ба уг биетийн нийт шингээгдсэн дулааны хоорондох харьцааг уг биетийн (машины) ашигт үйлийн коэффициент гэнэ. Дулааны машины схем Дулааны машины ажиллагч биет нь хий юм. Тиймээс Карногийн цикл нь дараах угсран явагдах дөрвөн процессоос тогтоно. 1. Изотерм тэлэлт 2
  • 3. 2. Адиабат тэлэлт 3. Изотерм шахалт 4. Адиабат шахалт гэсэн 4 процессийн нийлбэр юм. Энэ циклийг Францын инженер Садди Карно 1824 онд нээсэн бөгөөд энэ цикл нь 2 изотерм, хоѐр адиабатаас тогтоно. 1-2 изотерм тэлэлт нь Т=const учир Q1 =A 1 dU=0 болох ба энэ тохиолдолд идеал хийн дотоод энерги өөрчлөгдөхгүй тогтмол байна. Иймд изотерм тэлэлтийн хийгдэх ажил нь 2-3 адиабат тэлэлт нь орчинтойгоо ямарч дулааны солилцоогүй учир dQ=0 ба dU=dA болно. Адиабат тэлэлтийн ажил нь 3-4 изотерм шахалт нь Т=const учир дотоод энерги өөрчлөгдөхгүй. Энд дулаанд шилжиж байгаа ажил нь изотерм тэлэлтийн ажилтай хэмжээгээрээ тэнцүү боловч тэмдгээрээ эсрэг байдаг. 4-1 адиабат шахалт нь хүрээлэн байгаа орчинтойгоо дулаан солилцоогүйгээр адиабат шахалтыг тодорхой эзэлхүүнтэй болтол даралтыг ихэсгэх замаар явуулна. Өөрөөр хэлбэл системийг анхны байдалд авчирна. Энэ тохиолдолд хийгдэх ажил нь Энд бүхэл бүтэн цикл процесс явагдсан бөгөөд ийм процессын нийт ажил нь энэ дөрвөн процессын ажлын нийлбэртэй тэнцүү болно. Энтропи. Термодинамик системийн төлөв байдлыг болон тэнд явагдаж байгаа процессын чиглэлийг бүрэн тодорхойлохын тулд “энтропи” гэсэн ойлголтыг хэрэглэнэ. Q1 Q2 T1 T2 Q Q2 Q1 Q2 буюу 1 0 болно. Эндээс: болно. Ямар нэг процессын Q1 T1 T1 T2 T1 T2 Q шингээсэн дулааны эффектийг абсолют температурт харьцуулсан тэр харьцааг ноогдол T дулаан буюу энтропи гэдэг. Энтропи нь системийн орших байдлын функц учир дифференциал dQ тэгшитгэл байдлаар бичвэл: dS болно. T 3
  • 4. Энтропи гэсэн ойлголтыг 1865 онд Германы нэрт физикч Рудольф Клаузиус дэвшүүлжээ. Энтропи нь дотоод энергийн нэг адил системийн эхний ба эцсийн байдлаас хамаарна. Харин шилжилтийн замаас хамаарахгүй. S S2 S1 dQ Q S dS ба S T T Зарим бодисын стандарт энтропи Нэгдэл Нэгдэл (Дж∙моль–1∙K–1) (Дж∙моль–1∙K–1) C(т)алмаз 2,37 NO(г) 210 C(т)графит 5,74 NO2(г) 240 H2(г) 131 N2O5(г) 342 D2(г) 145 H2O(г) 189 O(г) 161 H2O(ж) 70 O2(г) 205 D2O(ж) 79 O2(ж) 84 CH4(г) 186 O2(т) 42 C2H6(г) 229 O3(г) 237 н-C4H10(г) 310 изо-C4H10(г) 294 Энтропи нь дараах нөхцлүүдээс хамаардаг. 1. Бодисын агрегат төлөв байдал. Аливаа биет хатуугаас шингэн төлөвт шилжихэд энтропи өсдөг. (ус, мөс, уур ) 2. Изотопын бүтэц (H2O ба D2O). 3. Нэг төрлийн нэгдлүүдийн молекул масс (CH4, C2H6, н-C4H10). 4. Молекул бүтэц (н-C4H10, изо-C4H10). 4
  • 5. 5. Талст бүтэц (аллотропии) – алмаз, графит. Хартугалганы энтропи температураас хамаарах нь: ΔSхай = 8 Дж·моль–1·К–1; Tхай = 600,5 К; ΔSбуц = 88 Дж·моль–1·К–1; Tбуц = 2013 К. Абсолют тэг температурын үе дэх идеал хатуу биетийн талст бодисын энтропи тэгтэй тэнцүү байна. Үүнийг Планкийн постулат гэнэ. Мөн Тер-кийн III хууль гэнэ. Идеал хатуу биет гэдэг нь бүх зангилаанууд дээр атом молекул байрласан талст тортой хатуу биет юм. Планкийн постулатын математик томьѐолол нь: T=0 үед S 0 =0 lim S 0 T 0 Энэ нь тэг температурын үед тэгтэй тэнцүү гэсэн ойлголт биш харин температурын буурч байгаа хэмжээгээр хязгаарын утга руу, тэг рүү тэмүүлдэг гэсэн утгатай. 5