SlideShare a Scribd company logo
1 of 9
Лабораторийнажил15
84
ЛАБОРАТОРИЙН АЖИЛ 15
E-commerce буюу интернэт худалдаа
Ажлын зорилго:
E-commerce буюу интернэт худалдааны талаар судлах
Төлбөрийн карт
Онлайн төлбөрийн систем
Дээрх системүүдийг ашиглан практик дадлага хийх
Хэрэглэгч өөрийн аюулгүй байдлыг хангах зөвлөмжүүд
E-commerce бол электрон дэлгүүр, онлайн худалдаа, интернэт худалдаа,
цахим худалдаа зэрэг утгатай бөгөөд интернэтийг ашиглан, тухайн
бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авахыг хэлнэ. Хэрэглэгч тухайн
компаний вэб хуудсаар нь дамжуулан өөрийн төлбөрийн картынхаа
мэдээллийг илгээхэд уг мэдээллийг шалган зохих үнийн дүнг суутган
авна. Энэ үйл явц мэдээллийн маш өндөр нууцлалыг шаардана.
Интернэт худалдааны давуу тал нь:
1. Хэрэглэгч өөрийн дураар сонголтоо хийнэ. Дэлхий даяар байгаа бүхий
л онлайн дэлгүүрт цаг хугацаа орон зайнаас хамаарахгүйгээр хандаж
сонголтоо хийх боломжтой.
2. Хэрэглэгч хялбархнаар олон дэлгүүрийн бараа үйлчилгээний үнэ
зэрэгтэй танилцаж өөрийн сонголтоо хийж чадна.
3. Завсрын зуучлагчгүйгээр хямд үнээр шууд авах
4. Интернэт худалдааны ачаар шинэ харилцагч олж авах боломжтой,
өөрийн бараагаа гадаад болон өөр шинэ зах зээлд гарах, бүтээгдэхүүн
үйлчилгээгээ хүргэх боломж нээгдэнэ.
5. Шударгаар өрсөлдөх, хэн илүү маркетинг, менежменттэй нь ялагч
болж худалдан авагчдыг өөртөө татах боломжтой.
Дээрхдавууталуудаасгаднаи-худалдаагамжилттайхөгжүүлэхэдбагагүй
учирдаг бэрхшээлүүд дунд и-худалдаа явуулдаг интернэт сайт, дуудлага
худалдаагаар хуурамч бараа бүтээгдэхүүн борлуулах, хэрэглэгчийн
эрхийн хамгаалалт, төлбөр тооцоо үнэн зөв хийгдсэн эсэхэд байнга
санаа зовних, бараа бүтээгдэхүүнийг барьж үздэггүй учраас санаанд
таарахгүй бүтээгдэхүүн ирэх магадлалтай зэргээс үүдсэн и-худалдаа
хийх үеийн сэтгэл зүйн байдал болон хууль эрх зүйн зохицуулалт маш
чухал анхаарал татсан асуудал болдог. Интернэт худалдаа (E-commerce-
Электрон худалдаа) нь 1990-ээд оны дунд үеэс эхэлсэн бөгөөд өдгөө улам
боловсронгуй болон хөгжсөөр байна. И-худалдаа гэдгийг явцуу утгаар
нь авч үзэх юм бол интернэтийн сүлжээгээр дамжуулан бараа худалдах,
худалдан авах үйл явц юм. Харин өргөн утгаараа бол и-худалдаа гэдэг нь
Лабораторийнажил15
85
бүх төрлийн бизнесийн үйл ажиллагааг интернэтийн өргөн цар хүрээнд
бизнесийн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах нөөцийг
нэмэгдүүлдэг. Электрон худалдааны бусад худалдаанаас ялгагдах
хамгийн гол онцлог нь худалдах худалдан авах бүхий л үйл ажиллагаа нь
интернэтэд онлайн орчинд хийдэгт оршдог. И-худалдаа нь улс хоорондын
нийгэм, эдийн засаг, соёлын хэлхээ, холбоог газар зүйн байрлалаас үл
хамаарч бий болгох ач холбогдолтой. Электрон худалдаа нь бодит бараа
бүтээгдэхүүн ба бодит бус мэдээллийн электрон худалдааг илэрхийлдэг.
И-худалдааны хүрээн дэх онлайн үйл ажиллагаанд хүргэлт тээвэрлэлт,
худалдаа, төлбөр хүлээн авах, маркетинг, хөгжүүлэлт зэрэг орно. Манай
орны хувьд энэ төрлийн үйл ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Сүүлийн
хэдэн жилийн дотор бизнес эрхлэгчид интернэт ашиглан, өөрсдийн үйл
ажиллагаагаа тэлж, бүтээгдэхүүнээ сурталчлан онлайн худалдаа явуулж
байна. Ингэснээр зар сурталчилгаа хийх зардлаа хэмнэж байна гэсэн үг
юм.
Интернэт худалдааны хэлбэрүүд
1. Бизнесээс бизнест хандсан хэлбэр. Энэ чиглэл нь компани хоорондын
харилцан үйлчлэлийн бүх түвшинг хамруулдаг. Энэ тохиолдолд тусгай
 жишээ нь EDI стандартуудыг ашигласан байдаг. Жишээ нь: дилер бие
дааж захиалга явуулж, түүнийхээ биелэлтийг бүрэн хянах боломжтой.
Харин бэлтгэн нийлүүлэгч нь агуулахын системд нэвтэрч чадах болохоор
хамтрагчийнхаа материал нөөцийг хянах боломжтой. Ийм жишээг
компани хоорондын харилцаанаас маш олныг олж болно.
2. Бизнесээс хэрэглэгчид хандсан хэлбэр Энэ чиглэлийн гол жишээнд
электрон жижиглэнгийн худалдаа орно. Интернэт ашиглан олон
дэлгүүрүүд үйл ажиллагаа явуулж байгаа болохоор хэрэглэгчдэд бараа,
үйлчилгээний өргөн сонголт хийх боломжтой болжээ.
3.Хэрэглэгчээс хэрэглэгчдэд хандсан хэлбэр. Хэрэглэгчид бусад
хэрэглэгчтэй бараа бүтээгдэхүүн худалдан авсан туршлага, зарим пүүс
компаниудтай харьцах туршлага гэх мэт арилжааны мэдээлэл солилцоно.
Үүнд бас хувь хүмүүсийн хоорондын дуудлага худалдаа ч ордог.
4. Peer to peer. Хүмүүс компьютерийн файл ба эх сурвалжтай холбоотой
зүйлсийг төв вэб сервергүйгээр хоорондоо солилцон наймаалцах
5. M-Commerce. Гар утас гэх мэт хөдөлгөөнт хэрэгслүүдийг ашиглан
худалдаа хийх
Төлбөрийн картын талаар
Төлбөрийн картны талаар ярихаасаа өмнө эхлээд өнөө үед хэрэглэгдэж
байгаа төлбөр төлөх хэлбэрүүдтэй танилцъя.
Бэлэн мөнгөн төлбөр. Мөнгө бол төлбөр тооцооны хэрэгслийн хамгийн
энгийн хувилбар бөгөөд хамгийн үр өгөөжтэй төлбөрийн хэрэгсэл гэж
тооцогдож байсан үе бий.
Лабораторийнажил15
86
Бэлэн бус төлбөр. Онлайн худалдаанд хамгийн тохиромжтой төлбөрийн
хэрэгсэл бол кредит болон дебит карт бөгөөд үүнийг ч бараг бүх сайт
өргөн дэлгэр хэрэглэдэг. Гэхдээ бусад боломжийг ч нээлттэй байлгадаг.
Кредит карт. Хэрэглэгч шаардлагатай үедээ картнаасаа мөнгө зээлж,
худалдан авч буй бараа, үйлчилгээний үнийг төлчихөөд, дараа нь
тодорхой хугацааны дотор картандаа буцаан хийх буюу банкинд эргүүлж
төлөх нөхцөлтэйгээр банкнаас авсан зээлийн эрхтэй карт юм.
Дебит карт. Одоо монголд түгээмэл болж байгаа картын хэлбэр.
Зарцуулах мөнгөө эхлээд картандаа байршуулах шаардлагатай.
Электрон мөнгөний янз бүрийн хэлбэрүүд
Зарим компани өөрсдийн нэрийн картуудыг гаргадаг
Жишээ нь: Монголд “Датаком” компани Epay хэмээх өөрсдийн
карттай, түүгээрээ худалдаа хийхийг зөвшөөрдөг бол дэхий дахинд
Bitcoin,  eCash, WebMoney гэх мэт олон төрлйин үйлчилгээ байдаг.
Cashondeliver.Хүргэжөгөөдбэлнээрмөнгөөаваххэлбэрболмонголднэн
түгээмэл байгаа. Home Shoppingпицца хүргэлт зэрэг нь энэ худалдааны
хэлбэрт багтна.
Чек. Хэрэглэгч банкны чек бичиж, өгөөд бараагаа авна. Худалдагч уг
чекийг банкинд өгөөд мөнгөө гаргаж авна. Бэлэн бус хэлбэр ч гэсэн
бэлэн төлбөрийн хэлбэртэй маш төстэй хэлбэр.
Wire transfer буюу Шилжүүлэг. Та өөрийн банкин дахь данснаасаа
тухайн дэлгүүрийн данс руу мөнгөө шилжүүлэх бөгөөд таны мөнгө орж
ирэнгүүт барааг тань хүргэж өгдөг боломжийн арга. Гэхдээ хэрэглэгч
банкин дээр очиж гүйлгээ хийдэг бол нь онлайн худалдааг утгагүй
болгоно. Харин гүйлгээгээ онлайнаар хийж чадвал үр дүнтэй.
Money order буюу нэхэмжлэх. Та нэхэмжлэхээ аваачиж өгөөд л бараагаа
хүлээлгэн өгнө. Нэхэмжлэхийн дагуу тухайн байгууллага дэлгүүрийн
мөнгийгтушаахёстой.Харилцанитгэлцэлбүхийтомоохонбайгууллагууд
энэ аргыг түгээмэл хэрэглэдэг байна. Төлбөрөө найдвартай төлөх
болохоор төлбөрийг заавал одоо авъя гэдэггүй нь энэ төрлийн онцлог
тал.
SMS төлбөр. Хэрэглэгч төлбөрөө SMS буюу мессеж илгээгээд л төлөх
юм. Таны төлбөрийг утасны ярианы төлбөр дээрээс нэмж суутгана.
Монголд өргөн дэлгэр хэрэглэгдэж байна. Зарын сайт бол үүний сонгодог
жишээ юм. Хэрэглэгчээс төлбөр аваад зарыг нь нийтэлдэг.
Бэлгийн карт. Та тодорхой үнэ бүхий карт худалдаж аваад түүнийгээ
хэрэглэж болно. Худалдааны томоохон дэлгүүрүүд ийм арга хэрэглэдэг.
Онлайн төлбөр хүлээн авах системийн нууцлал
Интернэт худалдан авалт, төлбөр төлөлтийн гүйлгээнд карт
эзэмшигчдийн мэдээллийг аюулгүй хамгаалах нь чухал байдаг.
Иймд банкны талаас картын  мэдээлэл хулгайлагдах буюу 3 дахь
Лабораторийнажил15
87
этгээдэд алдагдах боломжгүй болгох үүднээс интернэт үйлчилгээний
байгууллагын гүйлгээний мэдээллийг SSL 3.0 cертификатаар хамгаалан,
уг протоколоор нууцлагдсан мэдээллээ дамжуулдаг. Одоогоор монголд
ашиглагдаж байгаа ихэнх сайтууд нь SSL сертификат ашигладаггүй
бөгөөд банк хамгийн сүүлийн үеийн хувилбар болох SSL 3.0 сертификат
ашиглан аюулгүй байдлыг хангадаг.
Оюутны смарт карт
Монголыноюутныхолбоо,Төрийнбанкхамтрангаргадаг«Оюутнысмарт
карт» -аар оюутан жилийн турш нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих,
оюутан залуусын өргөнөөр үйлчлүүлдэг аж ахуйн нэгж компаниуд, үзвэр
үйлчилгээний төвөөр хөнгөлөлт урамшууллыг эдлэх боломжтой бөгөөд
энэхүү картаараа банкны бүхий л төрлийн үйлчилчилгээг ашиглах
боломжтой дотоодын дебит карт юм.
Төлбөрийн картан дээрх мэдээлэл
1. Картын дугаар: Таны төлбөр төлөх картын дугаар
2. CVV /Card Verification Number/: Таны картын ард, гарын үсэг зурах
талбарт буй 3 оронтой тоо
3. Карт эзэмшигч /Cardholder name on card /: Таны карт дээр латин үсгээр
шивсэн нэр
4. Картын хугацаа /Expiration date
/: Таны картын хугацаа дуусах
огноо
И-худалдаа нь ихэвчлэн
доорхсхемийн дагуу явагддаг
Гэхдээ бараа бүтээгдэхүүний
онцлог, агуулахын байршил
зэргээс хамаарч хүргэлтийн
хугацаа нь 2-3 минутаас 45 хоног
хүртэл байж болно.
Хялбар жишээ татахад ямар нэг биет бус бараа программ, дуу хөгжмийн
Лабораторийнажил15
88
бичлэг зэрэг нь 2-3 минут болох бол тив улс дамнасан и-худалдаа нь
хамгийн урт хугацаатай хүргэлттэй байдаг.
Хэрэглэгч карт ашиглан онлайн төлбөр төлөхдөө банкны дотоодын болон
олон улсын эрхтэй төлбөрийн карт ашиглан, гадаад болон дотоодын
интернэт худалдааны цахим хуудсуудаар дамжуулан хvссэн бараа
бvтээгдэхvvнээ худалдан авах боломжтой. Банкуудын дотоодын картыг
хэрэглэдэг бол тухайн банктай хамтран ажилладаг онлайн худалдаа
эрхлэгч байгууллагуудын цахим хуудаснаас хүссэн бараа бүтээгдэхүүнээ
худалдан авах бүрэн боломжтой. Онлайн худалдаа хийхдээ тухайн
цахим хуудасны үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцах хэрэгтэй.
Карт ашиглан төлбөр хийхдээ аль ч цахим дэлгүүрийн төлбөр төлөх
гэсэн хэсэг рүү орж картын мэдээллээ оруулна.
Төлбөр хийх гэсэн товчин дээр дарснаар дараагийн хэсэгт шилжинэ.
Энэ хэсэгт түрүүчийн хуудсан дээрх мэдээллээс гадна интернэт пин
кодыг оруулна. Ингээд төлбөр хийх товчлуур дээр дарснаар хэрэглэгчийн
мэдээлэл баталгаажиж худалдан авалт хийгдэнэ.
Интернэт PIN код гэж юу вэ?
Банк нь Verified by VISA, Mastercard Securecode технологийг ашиглаж
интернэтээр бараа үйлчилгээ худалдан авах боломжийг өөрсдийн
харилцагч нарт олгодог. Карт эзэмшигч нар нь банктай интернэт
Лабораторийнажил15
89
үйлчилгээний байгууллагын дэлгүүрээр худалдан авалт хийхэд АТМ
болон Банкны ПС Теллерээс авсан тусгай нууц дугаарыг ашиглах
шаардлагатай байдаг. Энэ нууц дугаарыг интернэт PIN код гэх бөгөөд
Карт эзэмшигч өөрөө дурын 4 тоо сонгон АТМ болон тухайн банкныхаа
лавлахаас авах боломжтой юм.
Интернэт худалдаа хийхэд анхаарах зvйлс
Төлбөрийн картаар онлайн худалдаа хийх боломжтой болсон цагаас
эхлээд онлайн дэлгvvрvvд эрчимтэй өсч байгаа өнөө vед ч онлайн
худалдаа хэр найдвартай vгvй эсэх талаар хvмvvс эргэлзсээр байдаг.
Монголын хувьд бол одоогоор онлайн худалдаа эрхлэх програм
хангамжийг Голомт,Худалдаа Хөгжил зэрэг томоохон банкууд удирдаж
байгаа тул онлайн худалдаа эрхлэх газрууд нь ядаж буух эзэнтэй, буцах
хаягтай байдаг. Тиймээс эдгээр банкнаас төлбөр тооцооны асуудлаа
шийдсэн монгол сайтуудад худалдаа хийхэд картынхаа мэдээллийг
алдах болов уу гэсэн аюул байхгvй бөгөөд илvv найдвартай юм. Дэлгүүр
явж худалдан авалт хийх болон утсаар ярьж захиалга өгч худалдан
авалтхийдэгтэй адил интернэтээр худалдан авалт хийх үед хэрэглэгч
дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Юуны тvрvvнд тухайн сайтны хэр
найдвартай эсэхийг онцолж мэдэх нь чухал байдаг.
Yүнд:
Нууц үгээ сайтар нууцлах. Зарим интернэт дэлгүүр хэрэглэгчдийг
Лабораторийнажил15
90
бараа, үйлчилгээ худалдан авахаас өмнө нэвтрэх нэр , нууц үгтэй байхыг
шаарддаг. Та бэлэн мөнгөний машин хэрэглэхэд ашигладаг нууц үгээ
хамгаалдаг шиг интернэт худалдааны нууц үгээ мөн сайтар нууцлах
ёстой. Verified by Visa-г ашиглан худалдан авалт хийж байгаа үедээ ч
нууц үгээ бусдад алдахаас сэргийлээрэй.
Худалдан авалт хийхээсээ өмнө интернэт дэлгүүрүүдээр орж барааны
харьцуулалт хийх. Та өөрийн компьютерээ ашиглан бараа, үйлчилгээ
болон тэдгээрийн үнийг интернэт дэлгүүрүүдээр орж судлан худалдан
авах шийдвэрээ гаргаарай.
Бараа хүргэх болон буцаах нөхцөлийг нь шалгах
Интернэтээр худалдаа хийхээсээ өмнө тухайн интернэт дэлгүүрийн бараа
хүргэх болон буцаах нөхцөлтэй нь сайтар танилцаарай. Хэрвээ таны
худалдан авсан бараа сэтгэлд тань хүрээгүйгээс буцаах хүсэлтэй байгаа
бол хэн зардлыг нь хариуцах вэ гэх мэт. Тухайн онлайн дэлгvvрийн
вэб хуудсанд өөрсдийн компанийн тухай танилцуулга байгаа эсэх
Холбоо барих боломжбайгааэсэх/утас, факс, байршилнь тодорхой эсэх.
Худалдажавсанбараабvтээгдэхvvн,vйлчилгээтандтаалагдахгvй,сэтгэлд
ямар нэгэн байдлаар нийцэхгvй тохиолдолд бараагаа буцааж болох эсэх
Тухайн сайт vйлчилгээний нөхцөлтэй эсэх, энэ нь хэрэглэгчийн тусын
тулд хэр vйлчлэх зэрэг байж болно.
Сайт нь хэзээ анх байгуулагдсан талаарх мэдээлэл /дөнгөж саяхан
байгуулагдсан бол анхаар! /Тухайн сайт онлайн төлбөр тооцоо хийхэд
хэр найдвартай эсэхийг судлах.
Yүнд:
Таны интернэтийн программ хамгийн сүүлийн үеийн шинэчлэл хийгдсэн
эсэхийг шалгаж бай. Мөн найдвартай мэдээлэл дамжуулдаг интернэтийн
программхэрэглэхёстой.Аюулгүйбайдлынзаримтодорхойлохтэмдгийг
хянаж байх хэрэгтэй.
Онлайн худалдаа хийх хуудас руугаа ороход хамгаалалттай эсэхийг
харах /https:// гэж S vсэг нэмэгдсэн байх ёстой/ Төлбөр хийхэд хамгийн
найдвартай сайт URL урд цоожны зурагтай, компаний нэртэй тэдгээр нь
ногоон өнгөтэй байдаг. Энэ нь тухайн сайт SSL 3.0 сертификат ашиглаж
байгааг илтгэдэг.
Яг төлбөр хийх хуудас руу шилжихэд ногоон биш байвал сэжигтэй.
Бэлнээр буюу Вестерн Юнион, банкны шилжvvлгээр мөнгөө төлөх
асуудал онлайнд байж болохгvй. Ийм сайтуудаас болгоомжил. Төлбөр
төлснийг баталсан хуудсаа заавал хэвлэж баримт болгон аваарай.
Хэрэглэгчийн зүгээс аюулгүй байдалдаа анхаарах. Ихэвчлэн тохиолддог
интернэт залилангийн төрлүүд
1. Дуудлага худалдааны залилан
Ebay, Craigslist /монголд ч гэсэн энэ төрлийн сайтууд цөөнгүй бий/ зэрэг
Лабораторийнажил15
91
бараагаа дуудлага худалдаагаар зардаг онлайн худалдааны сайтуудад
иймэрхүү төрлийн залилан гарч болно. Тэд хамсаатнуудтайгаа хуйвалдах
тохиолдол цөөнгүй бий. Үнэ бага, чанар муу барааг хуйвалдаж,
зориуд үнийг нь өсгөх тохиолдол байдаг. Түүнчлэн зарж байгаа бараа
хуурамч, хулхи байх нь элбэг. Хэдий сертификат, албан ёсны гэж
тодотгосон байсан ч зөв наймаа хийж байгаа эсэх нь эргэлзээтэй байдаг. 
2. Банкны залилан
Банкны хуурамч э-мэйлүүд цахим шуудангийн залилангийн дийлэнх
хэсгийгэзэлдэг.Тэдтаныхаягруутаныүйлчлүүлдэгбанкнынэрийгбарьж,
э-мэйл явуулах ба таны данс руу хэн нэгэн нэвтрэх гэж оролдсон талаар
мэдээлнэ. Тэгээд танд линк илгээж, дансаа баталгаажуулахыг шаарддаг.
Гэтэл үнэндээ банк хэзээ ч таны мэдээллийг асууж, э-мэйл илгээхгүй.
Харин тэдгээр луйварчид таны дансыг хоослохыг л оролдож байгаа хэрэг.
3. Үнэгүй бараа
Э-мэйлээр таныг үнэгүй лэптоп, iPhone хожсон зэрэг мэдээлэл нэг бус
удаа ирж л байсан байх. Тэд Билл Гейтс, “Microsoft”, “Apple” зэрэг нэр
хүндтэй хүмүүс, компани нэрийг барьж, энэ төрлийн шуудан илгээдэг.
Улмаар тэрхүү хожсон бүтээгдэхүүнээ авахын тулд таныг хаяг, кредит
картныхаа дугаарыг өгөхийг хүснэ. Харин дараа нь гэнэтхэн л нэг өдөр
таны картнаас өчнөөн хэмжээний мөнгө гарсан байхыг олж мэднэ.
“Congratulations! You have won …..” зэрэг э-мэйлүүдэд хэзээ ч бүү итгэ.
4. Буяны үйл ажилын нэрийг барьж мөнгө залилах
Дараагийн нэг томоохон залилан бол 9-р сарын 11-ний террорист
ажиллагаа, газар хөдлөл, байгалийн гамшиг зэргээс үүдэн гарсан
байна. Тэд мөнгөө хаана зарцуулахаа мэдэхгүй байгаа, буян үйлдэхийг
хүсч байгаа хүмүүсийг ашиглаж, тэдний мөнгийг луйварддаг. Тэд
таны э-мэйл хаягаар мөнгө хандивлахыг уриалсан шуудан илгээнэ.
Тиймээс үнэхээр мөнгө хандивлахаар шийдсэн бол тухайн э-мэйл
үнэхээр албан ёсны байгууллагаас ирсэн эсэхийг сайтар шалгах нь зөв.
5. Хулгайн хэргүүд
Энэ нь таны танил хэн нэгэн хулгайлагдсан бөгөөд түүнийг эрэн
сурвалжлахад мөнгө хандивлах, эсвэл таны бичиг баримт хэн
нэгэнд байгаа гэмт этгээдэд байсан бөгөөд таныг өөрийн мэдээллээ
баталгаажуулахын тулд мөнгө шилжүүлэхийг шаардана. Хэрэв танд
ийм э-мэйл ирвэл шууд л цагдаад хандахыг зөвлөе. Ямар ч тохиолдолд
хэн нэгэнд өөрийн мэдээллээ өгөхгүй байх нь таныг аль ч тохиолдолд
аюулаас хамгаалах болно. Эсвэл заавал и-майл явуулсан байгууллагын
албан ёсны оффис руу утасдаж асуух нь зүйтэй.
Дээрх төрлийн луйварт өртөхгүй байхад хувийн болон дансны
мэдээлэл асуусан э-мэйл захидалд хэзээ ч хариулахгүй байхад л
болно. Залилангийн ихэнх хэргийг интернэтээр хийдэг. Харин удаахад
Лабораторийнажил15
92
нь гээгдүүлсэн карт ашиглан ПОС терминалаар гүйлгээ хийдэг. Энэ нь
дэлгүүрээс авсан барааныхаа тооцоог тэрхүү картыг ашиглан хийнэ гэсэн
үг. Тэгэхээр банк хэчнээн сүүлийн шинэ технологи ашигласан ч энэ нь
хэрэглэгч таны аюулгүй байдлыг бүрэн хангана гэсэн үг биш бөгөөд
аюулгүй байдал гэсэн нэг цогц зүйлийн зөвхөн тал нь гэсэн үг. Иймээс
дээр дурдсан залилангийн гэмт хэргийн хохирогч болохгүй байхын тулд
танд дараах зөвлөмжийг мэдэж байхад илүүдэхгүй.
Зөвхөн худалдаа хийхээр болсон тохиолдолд л картны мэдээллээ
оруулж байгаарай. Гүйлгээ хийсэн баримтаа хадгалж банкнаас
авдаг сар бүрийн хуулгатайгаа тулган шалгаж байх нь зөв.
Төлбөрийн картын аюулгүй байдлыг энгийн байдлаар хангахад дараах
энгийн зөвлөмж багагүй тустай.
1. Хэрэглэгч өөрийн ПИН кодыг ямар нэгэн юман дээр бүү бичиж үлдээ.
Үүнийг зөвхөн цээжлэх ёстой.
2.ӨөрийнПИНкодыгхэндч бүүхэл.ПИНкодоо онгохдооамархандугаар
бүүсонго.Төрсөнөдөр,утасныдугааргэхмэтдугаарыгоруулахаасзайлсхий.
3. Картаа авмагцаа хойд тал дээр нь гарын үсгээ зурахаа бүү март.
4. Картаа хулгайд алдах зэрэг болзошгүй нөхцөлийг бодолцож картны
дугаар болон яаралтай холбогдох утасны дугаарыг тэмдэглэж авна.
Тэмдэглэлээ найдвартай газар хадгал.
5. Хэрэглэгч өөрөө эхэлж залгаагүй бол бусад тохиолдолд хэзээ ч битгий
картын дугаараа утсаар мэдэгдээрэй.
6. Гүйлгээ хийсэн баримтан дээр гарын үсгээ зурахаас өмнө оруулсан
дүн үнэн эсэхийг байнга шалгаж бай. Худалдан авалт хийсэн бол кассын
талон дээрх дүн, гүйлгээ хийсэн баримт дээрх дүнтэй нийцэж байхыг
үргэлж шалгаж бай.
7. Өөрийнхөө картыг хэн ашиглах боломжтойг мэдэж бай!
8. Картаа машины бичиг баримт хийдэг газар гэх мэт хэт энгийн газарт
хэзээ ч битгий хийж хадгалж бай.
9. Картаа алдсан тохиолдолд нэн даруй банкиндаа мэдэгдэж бай.
10. Мөн сэжигтэй үйл явдал болж байж магадгүй гэж үзвэл мөн банкиндаа
мэдэгд. 

More Related Content

What's hot (15)

Б.Гансүх - НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭНИЙ УДИРДЛАГЫН СИСТЕМ
Б.Гансүх - НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭНИЙ УДИРДЛАГЫН СИСТЕМБ.Гансүх - НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭНИЙ УДИРДЛАГЫН СИСТЕМ
Б.Гансүх - НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭНИЙ УДИРДЛАГЫН СИСТЕМ
 
It101 lec12
It101 lec12It101 lec12
It101 lec12
 
It101 15
It101 15It101 15
It101 15
 
It101 8
It101 8It101 8
It101 8
 
It101 9
It101 9It101 9
It101 9
 
It101 lect16
It101 lect16It101 lect16
It101 lect16
 
U.It101-Лекц- 8
U.It101-Лекц- 8U.It101-Лекц- 8
U.It101-Лекц- 8
 
It101 12
It101 12It101 12
It101 12
 
it101 lecture-9
it101 lecture-9it101 lecture-9
it101 lecture-9
 
Lects 12
Lects 12Lects 12
Lects 12
 
U.it101 lecture13
U.it101 lecture13U.it101 lecture13
U.it101 lecture13
 
It101 lect9
It101 lect9It101 lect9
It101 lect9
 
U.it101 lec6 2017.03.09
U.it101 lec6 2017.03.09U.it101 lec6 2017.03.09
U.it101 lec6 2017.03.09
 
It101 10
It101 10It101 10
It101 10
 
It101 15
It101 15It101 15
It101 15
 

Viewers also liked (20)

U.IT101 Lab 9
U.IT101 Lab 9U.IT101 Lab 9
U.IT101 Lab 9
 
Lab-7
Lab-7Lab-7
Lab-7
 
Lab 4
Lab 4Lab 4
Lab 4
 
Lab 16
Lab 16Lab 16
Lab 16
 
U.IT101 Lab 5
U.IT101 Lab 5U.IT101 Lab 5
U.IT101 Lab 5
 
Lab 13
Lab 13Lab 13
Lab 13
 
Lab 1
Lab 1Lab 1
Lab 1
 
Lab 7
Lab 7Lab 7
Lab 7
 
Lab 8
Lab 8Lab 8
Lab 8
 
U.IT101 Lab 10,11
U.IT101 Lab 10,11U.IT101 Lab 10,11
U.IT101 Lab 10,11
 
Lab 2
Lab 2Lab 2
Lab 2
 
Lab 14
Lab 14Lab 14
Lab 14
 
1
11
1
 
It101 lecture-8
It101 lecture-8It101 lecture-8
It101 lecture-8
 
3
33
3
 
5
55
5
 
It101 4
It101 4It101 4
It101 4
 
It101 lecture 7-1
It101 lecture 7-1It101 lecture 7-1
It101 lecture 7-1
 
2
22
2
 
It101 11
It101 11It101 11
It101 11
 

Similar to Lab 15

Finance9
Finance9Finance9
Finance9togtox
 
Гангармаа - Интернет худалдаа Интернет банк
Гангармаа - Интернет худалдаа Интернет банкГангармаа - Интернет худалдаа Интернет банк
Гангармаа - Интернет худалдаа Интернет банкbatnasanb
 
электрон худалдаа кейс
электрон худалдаа кейсэлектрон худалдаа кейс
электрон худалдаа кейсTuru Turuu
 
Интернэт маркетинг
Интернэт маркетингИнтернэт маркетинг
Интернэт маркетингZaya G
 
электрон худалдаа
электрон худалдааэлектрон худалдаа
электрон худалдааloboroo
 
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docxGanOdAltankhuyag
 
электрон худалдаа Powerpoint
электрон худалдаа Powerpointэлектрон худалдаа Powerpoint
электрон худалдаа PowerpointTuru Turuu
 
мөнгөний цахим тооцоолуурын систем
мөнгөний цахим тооцоолуурын системмөнгөний цахим тооцоолуурын систем
мөнгөний цахим тооцоолуурын системNomin-Erdene Gantur
 
MACF Case Competition - Team Setgemj Bag
MACF Case Competition - Team Setgemj BagMACF Case Competition - Team Setgemj Bag
MACF Case Competition - Team Setgemj Bagmacf2014
 
Golomt bank turtemuulen erdenesuh dotood case
Golomt bank turtemuulen erdenesuh dotood caseGolomt bank turtemuulen erdenesuh dotood case
Golomt bank turtemuulen erdenesuh dotood caseTuru Turuu
 
008 электрон худалдааны системүүд
008 электрон худалдааны системүүд008 электрон худалдааны системүүд
008 электрон худалдааны системүүдBobby Wang
 
Монголын интернэт худалдааны өнөөгийн байдал ба боломжууд
Монголын интернэт худалдааны өнөөгийн байдал ба боломжуудМонголын интернэт худалдааны өнөөгийн байдал ба боломжууд
Монголын интернэт худалдааны өнөөгийн байдал ба боломжуудBayarsaikhan Sandagdorj
 
BREAKING BAD баг - АТМ-Ы ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА БА УТАСТАЙ АТМ НЭВТРҮҮЛЭЛТ
BREAKING BAD баг - АТМ-Ы ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА БА УТАСТАЙ АТМ НЭВТРҮҮЛЭЛТBREAKING BAD баг - АТМ-Ы ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА БА УТАСТАЙ АТМ НЭВТРҮҮЛЭЛТ
BREAKING BAD баг - АТМ-Ы ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА БА УТАСТАЙ АТМ НЭВТРҮҮЛЭЛТbatnasanb
 
С.Энхтуяа - ЭЛЕКТРОН БИЗНЕСИЙН ЗАРИМ ХУУЛИУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
С.Энхтуяа - ЭЛЕКТРОН БИЗНЕСИЙН ЗАРИМ ХУУЛИУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГААС.Энхтуяа - ЭЛЕКТРОН БИЗНЕСИЙН ЗАРИМ ХУУЛИУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
С.Энхтуяа - ЭЛЕКТРОН БИЗНЕСИЙН ЗАРИМ ХУУЛИУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГААbatnasanb
 
Интернэт худалдаа төлбөр тооцооны систем, аюулгүй байдал
Интернэт худалдаа төлбөр тооцооны систем, аюулгүй байдалИнтернэт худалдаа төлбөр тооцооны систем, аюулгүй байдал
Интернэт худалдаа төлбөр тооцооны систем, аюулгүй байдалBayarsaikhan Sandagdorj
 
Даваасамбуу, Нэмэхбаяр - ЦАХИМ ХУДАЛДААГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Даваасамбуу, Нэмэхбаяр - ЦАХИМ ХУДАЛДААГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХ НЬДаваасамбуу, Нэмэхбаяр - ЦАХИМ ХУДАЛДААГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Даваасамбуу, Нэмэхбаяр - ЦАХИМ ХУДАЛДААГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХ НЬbatnasanb
 
Golomt bank turtemuulen erdenesuh dotood case
Golomt bank turtemuulen erdenesuh dotood caseGolomt bank turtemuulen erdenesuh dotood case
Golomt bank turtemuulen erdenesuh dotood caseTuru Turuu
 

Similar to Lab 15 (20)

Finance9
Finance9Finance9
Finance9
 
Гангармаа - Интернет худалдаа Интернет банк
Гангармаа - Интернет худалдаа Интернет банкГангармаа - Интернет худалдаа Интернет банк
Гангармаа - Интернет худалдаа Интернет банк
 
электрон худалдаа кейс
электрон худалдаа кейсэлектрон худалдаа кейс
электрон худалдаа кейс
 
Интернэт маркетинг
Интернэт маркетингИнтернэт маркетинг
Интернэт маркетинг
 
электрон худалдаа
электрон худалдааэлектрон худалдаа
электрон худалдаа
 
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
 
электрон худалдаа Powerpoint
электрон худалдаа Powerpointэлектрон худалдаа Powerpoint
электрон худалдаа Powerpoint
 
мөнгөний цахим тооцоолуурын систем
мөнгөний цахим тооцоолуурын системмөнгөний цахим тооцоолуурын систем
мөнгөний цахим тооцоолуурын систем
 
MACF Case Competition - Team Setgemj Bag
MACF Case Competition - Team Setgemj BagMACF Case Competition - Team Setgemj Bag
MACF Case Competition - Team Setgemj Bag
 
Golomt bank turtemuulen erdenesuh dotood case
Golomt bank turtemuulen erdenesuh dotood caseGolomt bank turtemuulen erdenesuh dotood case
Golomt bank turtemuulen erdenesuh dotood case
 
008 электрон худалдааны системүүд
008 электрон худалдааны системүүд008 электрон худалдааны системүүд
008 электрон худалдааны системүүд
 
Монголын интернэт худалдааны өнөөгийн байдал ба боломжууд
Монголын интернэт худалдааны өнөөгийн байдал ба боломжуудМонголын интернэт худалдааны өнөөгийн байдал ба боломжууд
Монголын интернэт худалдааны өнөөгийн байдал ба боломжууд
 
BREAKING BAD баг - АТМ-Ы ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА БА УТАСТАЙ АТМ НЭВТРҮҮЛЭЛТ
BREAKING BAD баг - АТМ-Ы ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА БА УТАСТАЙ АТМ НЭВТРҮҮЛЭЛТBREAKING BAD баг - АТМ-Ы ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА БА УТАСТАЙ АТМ НЭВТРҮҮЛЭЛТ
BREAKING BAD баг - АТМ-Ы ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА БА УТАСТАЙ АТМ НЭВТРҮҮЛЭЛТ
 
UG_TDB_0911
UG_TDB_0911UG_TDB_0911
UG_TDB_0911
 
С.Энхтуяа - ЭЛЕКТРОН БИЗНЕСИЙН ЗАРИМ ХУУЛИУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
С.Энхтуяа - ЭЛЕКТРОН БИЗНЕСИЙН ЗАРИМ ХУУЛИУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГААС.Энхтуяа - ЭЛЕКТРОН БИЗНЕСИЙН ЗАРИМ ХУУЛИУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
С.Энхтуяа - ЭЛЕКТРОН БИЗНЕСИЙН ЗАРИМ ХУУЛИУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
 
manual
manualmanual
manual
 
Интернэт худалдаа төлбөр тооцооны систем, аюулгүй байдал
Интернэт худалдаа төлбөр тооцооны систем, аюулгүй байдалИнтернэт худалдаа төлбөр тооцооны систем, аюулгүй байдал
Интернэт худалдаа төлбөр тооцооны систем, аюулгүй байдал
 
Даваасамбуу, Нэмэхбаяр - ЦАХИМ ХУДАЛДААГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Даваасамбуу, Нэмэхбаяр - ЦАХИМ ХУДАЛДААГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХ НЬДаваасамбуу, Нэмэхбаяр - ЦАХИМ ХУДАЛДААГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Даваасамбуу, Нэмэхбаяр - ЦАХИМ ХУДАЛДААГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХ НЬ
 
Golomt bank turtemuulen erdenesuh dotood case
Golomt bank turtemuulen erdenesuh dotood caseGolomt bank turtemuulen erdenesuh dotood case
Golomt bank turtemuulen erdenesuh dotood case
 
E-commerce тайлан
E-commerce тайланE-commerce тайлан
E-commerce тайлан
 

More from Ganbaatar ch

More from Ganbaatar ch (20)

U.it101 lab 4
U.it101 lab 4U.it101 lab 4
U.it101 lab 4
 
It101 lec13
It101 lec13It101 lec13
It101 lec13
 
It101 lec14
It101 lec14It101 lec14
It101 lec14
 
U.it101 lecture9
U.it101 lecture9U.it101 lecture9
U.it101 lecture9
 
It101 lecture-8
It101 lecture-8It101 lecture-8
It101 lecture-8
 
It101 lec7
It101 lec7It101 lec7
It101 lec7
 
It101 lec6
It101 lec6It101 lec6
It101 lec6
 
It101-5
It101-5It101-5
It101-5
 
It101-4
It101-4It101-4
It101-4
 
It101-3
It101-3It101-3
It101-3
 
It101-2
It101-2It101-2
It101-2
 
It101-1
It101-1It101-1
It101-1
 
Sw206 lec
Sw206 lecSw206 lec
Sw206 lec
 
U.cs101 лаборатори 12
U.cs101 лаборатори 12U.cs101 лаборатори 12
U.cs101 лаборатори 12
 
U.cs101 laboratory 11 (1)
U.cs101 laboratory 11 (1)U.cs101 laboratory 11 (1)
U.cs101 laboratory 11 (1)
 
U.cs101 laboratory 10
U.cs101 laboratory 10U.cs101 laboratory 10
U.cs101 laboratory 10
 
U.cs101 laborator 9
U.cs101 laborator 9U.cs101 laborator 9
U.cs101 laborator 9
 
U.cs101 лаборатори 8-1
U.cs101 лаборатори 8-1U.cs101 лаборатори 8-1
U.cs101 лаборатори 8-1
 
U.cs101 лаборатори 8
U.cs101 лаборатори 8U.cs101 лаборатори 8
U.cs101 лаборатори 8
 
SW206 labo
SW206 laboSW206 labo
SW206 labo
 

Lab 15

  • 1. Лабораторийнажил15 84 ЛАБОРАТОРИЙН АЖИЛ 15 E-commerce буюу интернэт худалдаа Ажлын зорилго: E-commerce буюу интернэт худалдааны талаар судлах Төлбөрийн карт Онлайн төлбөрийн систем Дээрх системүүдийг ашиглан практик дадлага хийх Хэрэглэгч өөрийн аюулгүй байдлыг хангах зөвлөмжүүд E-commerce бол электрон дэлгүүр, онлайн худалдаа, интернэт худалдаа, цахим худалдаа зэрэг утгатай бөгөөд интернэтийг ашиглан, тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авахыг хэлнэ. Хэрэглэгч тухайн компаний вэб хуудсаар нь дамжуулан өөрийн төлбөрийн картынхаа мэдээллийг илгээхэд уг мэдээллийг шалган зохих үнийн дүнг суутган авна. Энэ үйл явц мэдээллийн маш өндөр нууцлалыг шаардана. Интернэт худалдааны давуу тал нь: 1. Хэрэглэгч өөрийн дураар сонголтоо хийнэ. Дэлхий даяар байгаа бүхий л онлайн дэлгүүрт цаг хугацаа орон зайнаас хамаарахгүйгээр хандаж сонголтоо хийх боломжтой. 2. Хэрэглэгч хялбархнаар олон дэлгүүрийн бараа үйлчилгээний үнэ зэрэгтэй танилцаж өөрийн сонголтоо хийж чадна. 3. Завсрын зуучлагчгүйгээр хямд үнээр шууд авах 4. Интернэт худалдааны ачаар шинэ харилцагч олж авах боломжтой, өөрийн бараагаа гадаад болон өөр шинэ зах зээлд гарах, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх боломж нээгдэнэ. 5. Шударгаар өрсөлдөх, хэн илүү маркетинг, менежменттэй нь ялагч болж худалдан авагчдыг өөртөө татах боломжтой. Дээрхдавууталуудаасгаднаи-худалдаагамжилттайхөгжүүлэхэдбагагүй учирдаг бэрхшээлүүд дунд и-худалдаа явуулдаг интернэт сайт, дуудлага худалдаагаар хуурамч бараа бүтээгдэхүүн борлуулах, хэрэглэгчийн эрхийн хамгаалалт, төлбөр тооцоо үнэн зөв хийгдсэн эсэхэд байнга санаа зовних, бараа бүтээгдэхүүнийг барьж үздэггүй учраас санаанд таарахгүй бүтээгдэхүүн ирэх магадлалтай зэргээс үүдсэн и-худалдаа хийх үеийн сэтгэл зүйн байдал болон хууль эрх зүйн зохицуулалт маш чухал анхаарал татсан асуудал болдог. Интернэт худалдаа (E-commerce- Электрон худалдаа) нь 1990-ээд оны дунд үеэс эхэлсэн бөгөөд өдгөө улам боловсронгуй болон хөгжсөөр байна. И-худалдаа гэдгийг явцуу утгаар нь авч үзэх юм бол интернэтийн сүлжээгээр дамжуулан бараа худалдах, худалдан авах үйл явц юм. Харин өргөн утгаараа бол и-худалдаа гэдэг нь
  • 2. Лабораторийнажил15 85 бүх төрлийн бизнесийн үйл ажиллагааг интернэтийн өргөн цар хүрээнд бизнесийн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах нөөцийг нэмэгдүүлдэг. Электрон худалдааны бусад худалдаанаас ялгагдах хамгийн гол онцлог нь худалдах худалдан авах бүхий л үйл ажиллагаа нь интернэтэд онлайн орчинд хийдэгт оршдог. И-худалдаа нь улс хоорондын нийгэм, эдийн засаг, соёлын хэлхээ, холбоог газар зүйн байрлалаас үл хамаарч бий болгох ач холбогдолтой. Электрон худалдаа нь бодит бараа бүтээгдэхүүн ба бодит бус мэдээллийн электрон худалдааг илэрхийлдэг. И-худалдааны хүрээн дэх онлайн үйл ажиллагаанд хүргэлт тээвэрлэлт, худалдаа, төлбөр хүлээн авах, маркетинг, хөгжүүлэлт зэрэг орно. Манай орны хувьд энэ төрлийн үйл ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Сүүлийн хэдэн жилийн дотор бизнес эрхлэгчид интернэт ашиглан, өөрсдийн үйл ажиллагаагаа тэлж, бүтээгдэхүүнээ сурталчлан онлайн худалдаа явуулж байна. Ингэснээр зар сурталчилгаа хийх зардлаа хэмнэж байна гэсэн үг юм. Интернэт худалдааны хэлбэрүүд 1. Бизнесээс бизнест хандсан хэлбэр. Энэ чиглэл нь компани хоорондын харилцан үйлчлэлийн бүх түвшинг хамруулдаг. Энэ тохиолдолд тусгай жишээ нь EDI стандартуудыг ашигласан байдаг. Жишээ нь: дилер бие дааж захиалга явуулж, түүнийхээ биелэлтийг бүрэн хянах боломжтой. Харин бэлтгэн нийлүүлэгч нь агуулахын системд нэвтэрч чадах болохоор хамтрагчийнхаа материал нөөцийг хянах боломжтой. Ийм жишээг компани хоорондын харилцаанаас маш олныг олж болно. 2. Бизнесээс хэрэглэгчид хандсан хэлбэр Энэ чиглэлийн гол жишээнд электрон жижиглэнгийн худалдаа орно. Интернэт ашиглан олон дэлгүүрүүд үйл ажиллагаа явуулж байгаа болохоор хэрэглэгчдэд бараа, үйлчилгээний өргөн сонголт хийх боломжтой болжээ. 3.Хэрэглэгчээс хэрэглэгчдэд хандсан хэлбэр. Хэрэглэгчид бусад хэрэглэгчтэй бараа бүтээгдэхүүн худалдан авсан туршлага, зарим пүүс компаниудтай харьцах туршлага гэх мэт арилжааны мэдээлэл солилцоно. Үүнд бас хувь хүмүүсийн хоорондын дуудлага худалдаа ч ордог. 4. Peer to peer. Хүмүүс компьютерийн файл ба эх сурвалжтай холбоотой зүйлсийг төв вэб сервергүйгээр хоорондоо солилцон наймаалцах 5. M-Commerce. Гар утас гэх мэт хөдөлгөөнт хэрэгслүүдийг ашиглан худалдаа хийх Төлбөрийн картын талаар Төлбөрийн картны талаар ярихаасаа өмнө эхлээд өнөө үед хэрэглэгдэж байгаа төлбөр төлөх хэлбэрүүдтэй танилцъя. Бэлэн мөнгөн төлбөр. Мөнгө бол төлбөр тооцооны хэрэгслийн хамгийн энгийн хувилбар бөгөөд хамгийн үр өгөөжтэй төлбөрийн хэрэгсэл гэж тооцогдож байсан үе бий.
  • 3. Лабораторийнажил15 86 Бэлэн бус төлбөр. Онлайн худалдаанд хамгийн тохиромжтой төлбөрийн хэрэгсэл бол кредит болон дебит карт бөгөөд үүнийг ч бараг бүх сайт өргөн дэлгэр хэрэглэдэг. Гэхдээ бусад боломжийг ч нээлттэй байлгадаг. Кредит карт. Хэрэглэгч шаардлагатай үедээ картнаасаа мөнгө зээлж, худалдан авч буй бараа, үйлчилгээний үнийг төлчихөөд, дараа нь тодорхой хугацааны дотор картандаа буцаан хийх буюу банкинд эргүүлж төлөх нөхцөлтэйгээр банкнаас авсан зээлийн эрхтэй карт юм. Дебит карт. Одоо монголд түгээмэл болж байгаа картын хэлбэр. Зарцуулах мөнгөө эхлээд картандаа байршуулах шаардлагатай. Электрон мөнгөний янз бүрийн хэлбэрүүд Зарим компани өөрсдийн нэрийн картуудыг гаргадаг Жишээ нь: Монголд “Датаком” компани Epay хэмээх өөрсдийн карттай, түүгээрээ худалдаа хийхийг зөвшөөрдөг бол дэхий дахинд Bitcoin,  eCash, WebMoney гэх мэт олон төрлйин үйлчилгээ байдаг. Cashondeliver.Хүргэжөгөөдбэлнээрмөнгөөаваххэлбэрболмонголднэн түгээмэл байгаа. Home Shoppingпицца хүргэлт зэрэг нь энэ худалдааны хэлбэрт багтна. Чек. Хэрэглэгч банкны чек бичиж, өгөөд бараагаа авна. Худалдагч уг чекийг банкинд өгөөд мөнгөө гаргаж авна. Бэлэн бус хэлбэр ч гэсэн бэлэн төлбөрийн хэлбэртэй маш төстэй хэлбэр. Wire transfer буюу Шилжүүлэг. Та өөрийн банкин дахь данснаасаа тухайн дэлгүүрийн данс руу мөнгөө шилжүүлэх бөгөөд таны мөнгө орж ирэнгүүт барааг тань хүргэж өгдөг боломжийн арга. Гэхдээ хэрэглэгч банкин дээр очиж гүйлгээ хийдэг бол нь онлайн худалдааг утгагүй болгоно. Харин гүйлгээгээ онлайнаар хийж чадвал үр дүнтэй. Money order буюу нэхэмжлэх. Та нэхэмжлэхээ аваачиж өгөөд л бараагаа хүлээлгэн өгнө. Нэхэмжлэхийн дагуу тухайн байгууллага дэлгүүрийн мөнгийгтушаахёстой.Харилцанитгэлцэлбүхийтомоохонбайгууллагууд энэ аргыг түгээмэл хэрэглэдэг байна. Төлбөрөө найдвартай төлөх болохоор төлбөрийг заавал одоо авъя гэдэггүй нь энэ төрлийн онцлог тал. SMS төлбөр. Хэрэглэгч төлбөрөө SMS буюу мессеж илгээгээд л төлөх юм. Таны төлбөрийг утасны ярианы төлбөр дээрээс нэмж суутгана. Монголд өргөн дэлгэр хэрэглэгдэж байна. Зарын сайт бол үүний сонгодог жишээ юм. Хэрэглэгчээс төлбөр аваад зарыг нь нийтэлдэг. Бэлгийн карт. Та тодорхой үнэ бүхий карт худалдаж аваад түүнийгээ хэрэглэж болно. Худалдааны томоохон дэлгүүрүүд ийм арга хэрэглэдэг. Онлайн төлбөр хүлээн авах системийн нууцлал Интернэт худалдан авалт, төлбөр төлөлтийн гүйлгээнд карт эзэмшигчдийн мэдээллийг аюулгүй хамгаалах нь чухал байдаг. Иймд банкны талаас картын  мэдээлэл хулгайлагдах буюу 3 дахь
  • 4. Лабораторийнажил15 87 этгээдэд алдагдах боломжгүй болгох үүднээс интернэт үйлчилгээний байгууллагын гүйлгээний мэдээллийг SSL 3.0 cертификатаар хамгаалан, уг протоколоор нууцлагдсан мэдээллээ дамжуулдаг. Одоогоор монголд ашиглагдаж байгаа ихэнх сайтууд нь SSL сертификат ашигладаггүй бөгөөд банк хамгийн сүүлийн үеийн хувилбар болох SSL 3.0 сертификат ашиглан аюулгүй байдлыг хангадаг. Оюутны смарт карт Монголыноюутныхолбоо,Төрийнбанкхамтрангаргадаг«Оюутнысмарт карт» -аар оюутан жилийн турш нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих, оюутан залуусын өргөнөөр үйлчлүүлдэг аж ахуйн нэгж компаниуд, үзвэр үйлчилгээний төвөөр хөнгөлөлт урамшууллыг эдлэх боломжтой бөгөөд энэхүү картаараа банкны бүхий л төрлийн үйлчилчилгээг ашиглах боломжтой дотоодын дебит карт юм. Төлбөрийн картан дээрх мэдээлэл 1. Картын дугаар: Таны төлбөр төлөх картын дугаар 2. CVV /Card Verification Number/: Таны картын ард, гарын үсэг зурах талбарт буй 3 оронтой тоо 3. Карт эзэмшигч /Cardholder name on card /: Таны карт дээр латин үсгээр шивсэн нэр 4. Картын хугацаа /Expiration date /: Таны картын хугацаа дуусах огноо И-худалдаа нь ихэвчлэн доорхсхемийн дагуу явагддаг Гэхдээ бараа бүтээгдэхүүний онцлог, агуулахын байршил зэргээс хамаарч хүргэлтийн хугацаа нь 2-3 минутаас 45 хоног хүртэл байж болно. Хялбар жишээ татахад ямар нэг биет бус бараа программ, дуу хөгжмийн
  • 5. Лабораторийнажил15 88 бичлэг зэрэг нь 2-3 минут болох бол тив улс дамнасан и-худалдаа нь хамгийн урт хугацаатай хүргэлттэй байдаг. Хэрэглэгч карт ашиглан онлайн төлбөр төлөхдөө банкны дотоодын болон олон улсын эрхтэй төлбөрийн карт ашиглан, гадаад болон дотоодын интернэт худалдааны цахим хуудсуудаар дамжуулан хvссэн бараа бvтээгдэхvvнээ худалдан авах боломжтой. Банкуудын дотоодын картыг хэрэглэдэг бол тухайн банктай хамтран ажилладаг онлайн худалдаа эрхлэгч байгууллагуудын цахим хуудаснаас хүссэн бараа бүтээгдэхүүнээ худалдан авах бүрэн боломжтой. Онлайн худалдаа хийхдээ тухайн цахим хуудасны үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцах хэрэгтэй. Карт ашиглан төлбөр хийхдээ аль ч цахим дэлгүүрийн төлбөр төлөх гэсэн хэсэг рүү орж картын мэдээллээ оруулна. Төлбөр хийх гэсэн товчин дээр дарснаар дараагийн хэсэгт шилжинэ. Энэ хэсэгт түрүүчийн хуудсан дээрх мэдээллээс гадна интернэт пин кодыг оруулна. Ингээд төлбөр хийх товчлуур дээр дарснаар хэрэглэгчийн мэдээлэл баталгаажиж худалдан авалт хийгдэнэ. Интернэт PIN код гэж юу вэ? Банк нь Verified by VISA, Mastercard Securecode технологийг ашиглаж интернэтээр бараа үйлчилгээ худалдан авах боломжийг өөрсдийн харилцагч нарт олгодог. Карт эзэмшигч нар нь банктай интернэт
  • 6. Лабораторийнажил15 89 үйлчилгээний байгууллагын дэлгүүрээр худалдан авалт хийхэд АТМ болон Банкны ПС Теллерээс авсан тусгай нууц дугаарыг ашиглах шаардлагатай байдаг. Энэ нууц дугаарыг интернэт PIN код гэх бөгөөд Карт эзэмшигч өөрөө дурын 4 тоо сонгон АТМ болон тухайн банкныхаа лавлахаас авах боломжтой юм. Интернэт худалдаа хийхэд анхаарах зvйлс Төлбөрийн картаар онлайн худалдаа хийх боломжтой болсон цагаас эхлээд онлайн дэлгvvрvvд эрчимтэй өсч байгаа өнөө vед ч онлайн худалдаа хэр найдвартай vгvй эсэх талаар хvмvvс эргэлзсээр байдаг. Монголын хувьд бол одоогоор онлайн худалдаа эрхлэх програм хангамжийг Голомт,Худалдаа Хөгжил зэрэг томоохон банкууд удирдаж байгаа тул онлайн худалдаа эрхлэх газрууд нь ядаж буух эзэнтэй, буцах хаягтай байдаг. Тиймээс эдгээр банкнаас төлбөр тооцооны асуудлаа шийдсэн монгол сайтуудад худалдаа хийхэд картынхаа мэдээллийг алдах болов уу гэсэн аюул байхгvй бөгөөд илvv найдвартай юм. Дэлгүүр явж худалдан авалт хийх болон утсаар ярьж захиалга өгч худалдан авалтхийдэгтэй адил интернэтээр худалдан авалт хийх үед хэрэглэгч дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Юуны тvрvvнд тухайн сайтны хэр найдвартай эсэхийг онцолж мэдэх нь чухал байдаг. Yүнд: Нууц үгээ сайтар нууцлах. Зарим интернэт дэлгүүр хэрэглэгчдийг
  • 7. Лабораторийнажил15 90 бараа, үйлчилгээ худалдан авахаас өмнө нэвтрэх нэр , нууц үгтэй байхыг шаарддаг. Та бэлэн мөнгөний машин хэрэглэхэд ашигладаг нууц үгээ хамгаалдаг шиг интернэт худалдааны нууц үгээ мөн сайтар нууцлах ёстой. Verified by Visa-г ашиглан худалдан авалт хийж байгаа үедээ ч нууц үгээ бусдад алдахаас сэргийлээрэй. Худалдан авалт хийхээсээ өмнө интернэт дэлгүүрүүдээр орж барааны харьцуулалт хийх. Та өөрийн компьютерээ ашиглан бараа, үйлчилгээ болон тэдгээрийн үнийг интернэт дэлгүүрүүдээр орж судлан худалдан авах шийдвэрээ гаргаарай. Бараа хүргэх болон буцаах нөхцөлийг нь шалгах Интернэтээр худалдаа хийхээсээ өмнө тухайн интернэт дэлгүүрийн бараа хүргэх болон буцаах нөхцөлтэй нь сайтар танилцаарай. Хэрвээ таны худалдан авсан бараа сэтгэлд тань хүрээгүйгээс буцаах хүсэлтэй байгаа бол хэн зардлыг нь хариуцах вэ гэх мэт. Тухайн онлайн дэлгvvрийн вэб хуудсанд өөрсдийн компанийн тухай танилцуулга байгаа эсэх Холбоо барих боломжбайгааэсэх/утас, факс, байршилнь тодорхой эсэх. Худалдажавсанбараабvтээгдэхvvн,vйлчилгээтандтаалагдахгvй,сэтгэлд ямар нэгэн байдлаар нийцэхгvй тохиолдолд бараагаа буцааж болох эсэх Тухайн сайт vйлчилгээний нөхцөлтэй эсэх, энэ нь хэрэглэгчийн тусын тулд хэр vйлчлэх зэрэг байж болно. Сайт нь хэзээ анх байгуулагдсан талаарх мэдээлэл /дөнгөж саяхан байгуулагдсан бол анхаар! /Тухайн сайт онлайн төлбөр тооцоо хийхэд хэр найдвартай эсэхийг судлах. Yүнд: Таны интернэтийн программ хамгийн сүүлийн үеийн шинэчлэл хийгдсэн эсэхийг шалгаж бай. Мөн найдвартай мэдээлэл дамжуулдаг интернэтийн программхэрэглэхёстой.Аюулгүйбайдлынзаримтодорхойлохтэмдгийг хянаж байх хэрэгтэй. Онлайн худалдаа хийх хуудас руугаа ороход хамгаалалттай эсэхийг харах /https:// гэж S vсэг нэмэгдсэн байх ёстой/ Төлбөр хийхэд хамгийн найдвартай сайт URL урд цоожны зурагтай, компаний нэртэй тэдгээр нь ногоон өнгөтэй байдаг. Энэ нь тухайн сайт SSL 3.0 сертификат ашиглаж байгааг илтгэдэг. Яг төлбөр хийх хуудас руу шилжихэд ногоон биш байвал сэжигтэй. Бэлнээр буюу Вестерн Юнион, банкны шилжvvлгээр мөнгөө төлөх асуудал онлайнд байж болохгvй. Ийм сайтуудаас болгоомжил. Төлбөр төлснийг баталсан хуудсаа заавал хэвлэж баримт болгон аваарай. Хэрэглэгчийн зүгээс аюулгүй байдалдаа анхаарах. Ихэвчлэн тохиолддог интернэт залилангийн төрлүүд 1. Дуудлага худалдааны залилан Ebay, Craigslist /монголд ч гэсэн энэ төрлийн сайтууд цөөнгүй бий/ зэрэг
  • 8. Лабораторийнажил15 91 бараагаа дуудлага худалдаагаар зардаг онлайн худалдааны сайтуудад иймэрхүү төрлийн залилан гарч болно. Тэд хамсаатнуудтайгаа хуйвалдах тохиолдол цөөнгүй бий. Үнэ бага, чанар муу барааг хуйвалдаж, зориуд үнийг нь өсгөх тохиолдол байдаг. Түүнчлэн зарж байгаа бараа хуурамч, хулхи байх нь элбэг. Хэдий сертификат, албан ёсны гэж тодотгосон байсан ч зөв наймаа хийж байгаа эсэх нь эргэлзээтэй байдаг.  2. Банкны залилан Банкны хуурамч э-мэйлүүд цахим шуудангийн залилангийн дийлэнх хэсгийгэзэлдэг.Тэдтаныхаягруутаныүйлчлүүлдэгбанкнынэрийгбарьж, э-мэйл явуулах ба таны данс руу хэн нэгэн нэвтрэх гэж оролдсон талаар мэдээлнэ. Тэгээд танд линк илгээж, дансаа баталгаажуулахыг шаарддаг. Гэтэл үнэндээ банк хэзээ ч таны мэдээллийг асууж, э-мэйл илгээхгүй. Харин тэдгээр луйварчид таны дансыг хоослохыг л оролдож байгаа хэрэг. 3. Үнэгүй бараа Э-мэйлээр таныг үнэгүй лэптоп, iPhone хожсон зэрэг мэдээлэл нэг бус удаа ирж л байсан байх. Тэд Билл Гейтс, “Microsoft”, “Apple” зэрэг нэр хүндтэй хүмүүс, компани нэрийг барьж, энэ төрлийн шуудан илгээдэг. Улмаар тэрхүү хожсон бүтээгдэхүүнээ авахын тулд таныг хаяг, кредит картныхаа дугаарыг өгөхийг хүснэ. Харин дараа нь гэнэтхэн л нэг өдөр таны картнаас өчнөөн хэмжээний мөнгө гарсан байхыг олж мэднэ. “Congratulations! You have won …..” зэрэг э-мэйлүүдэд хэзээ ч бүү итгэ. 4. Буяны үйл ажилын нэрийг барьж мөнгө залилах Дараагийн нэг томоохон залилан бол 9-р сарын 11-ний террорист ажиллагаа, газар хөдлөл, байгалийн гамшиг зэргээс үүдэн гарсан байна. Тэд мөнгөө хаана зарцуулахаа мэдэхгүй байгаа, буян үйлдэхийг хүсч байгаа хүмүүсийг ашиглаж, тэдний мөнгийг луйварддаг. Тэд таны э-мэйл хаягаар мөнгө хандивлахыг уриалсан шуудан илгээнэ. Тиймээс үнэхээр мөнгө хандивлахаар шийдсэн бол тухайн э-мэйл үнэхээр албан ёсны байгууллагаас ирсэн эсэхийг сайтар шалгах нь зөв. 5. Хулгайн хэргүүд Энэ нь таны танил хэн нэгэн хулгайлагдсан бөгөөд түүнийг эрэн сурвалжлахад мөнгө хандивлах, эсвэл таны бичиг баримт хэн нэгэнд байгаа гэмт этгээдэд байсан бөгөөд таныг өөрийн мэдээллээ баталгаажуулахын тулд мөнгө шилжүүлэхийг шаардана. Хэрэв танд ийм э-мэйл ирвэл шууд л цагдаад хандахыг зөвлөе. Ямар ч тохиолдолд хэн нэгэнд өөрийн мэдээллээ өгөхгүй байх нь таныг аль ч тохиолдолд аюулаас хамгаалах болно. Эсвэл заавал и-майл явуулсан байгууллагын албан ёсны оффис руу утасдаж асуух нь зүйтэй. Дээрх төрлийн луйварт өртөхгүй байхад хувийн болон дансны мэдээлэл асуусан э-мэйл захидалд хэзээ ч хариулахгүй байхад л болно. Залилангийн ихэнх хэргийг интернэтээр хийдэг. Харин удаахад
  • 9. Лабораторийнажил15 92 нь гээгдүүлсэн карт ашиглан ПОС терминалаар гүйлгээ хийдэг. Энэ нь дэлгүүрээс авсан барааныхаа тооцоог тэрхүү картыг ашиглан хийнэ гэсэн үг. Тэгэхээр банк хэчнээн сүүлийн шинэ технологи ашигласан ч энэ нь хэрэглэгч таны аюулгүй байдлыг бүрэн хангана гэсэн үг биш бөгөөд аюулгүй байдал гэсэн нэг цогц зүйлийн зөвхөн тал нь гэсэн үг. Иймээс дээр дурдсан залилангийн гэмт хэргийн хохирогч болохгүй байхын тулд танд дараах зөвлөмжийг мэдэж байхад илүүдэхгүй. Зөвхөн худалдаа хийхээр болсон тохиолдолд л картны мэдээллээ оруулж байгаарай. Гүйлгээ хийсэн баримтаа хадгалж банкнаас авдаг сар бүрийн хуулгатайгаа тулган шалгаж байх нь зөв. Төлбөрийн картын аюулгүй байдлыг энгийн байдлаар хангахад дараах энгийн зөвлөмж багагүй тустай. 1. Хэрэглэгч өөрийн ПИН кодыг ямар нэгэн юман дээр бүү бичиж үлдээ. Үүнийг зөвхөн цээжлэх ёстой. 2.ӨөрийнПИНкодыгхэндч бүүхэл.ПИНкодоо онгохдооамархандугаар бүүсонго.Төрсөнөдөр,утасныдугааргэхмэтдугаарыгоруулахаасзайлсхий. 3. Картаа авмагцаа хойд тал дээр нь гарын үсгээ зурахаа бүү март. 4. Картаа хулгайд алдах зэрэг болзошгүй нөхцөлийг бодолцож картны дугаар болон яаралтай холбогдох утасны дугаарыг тэмдэглэж авна. Тэмдэглэлээ найдвартай газар хадгал. 5. Хэрэглэгч өөрөө эхэлж залгаагүй бол бусад тохиолдолд хэзээ ч битгий картын дугаараа утсаар мэдэгдээрэй. 6. Гүйлгээ хийсэн баримтан дээр гарын үсгээ зурахаас өмнө оруулсан дүн үнэн эсэхийг байнга шалгаж бай. Худалдан авалт хийсэн бол кассын талон дээрх дүн, гүйлгээ хийсэн баримт дээрх дүнтэй нийцэж байхыг үргэлж шалгаж бай. 7. Өөрийнхөө картыг хэн ашиглах боломжтойг мэдэж бай! 8. Картаа машины бичиг баримт хийдэг газар гэх мэт хэт энгийн газарт хэзээ ч битгий хийж хадгалж бай. 9. Картаа алдсан тохиолдолд нэн даруй банкиндаа мэдэгдэж бай. 10. Мөн сэжигтэй үйл явдал болж байж магадгүй гэж үзвэл мөн банкиндаа мэдэгд.