SlideShare a Scribd company logo
1 of 16
ЭЛЕКТРОН БИЗНЕСИЙН ЗАРИМ ХУУЛИУДЫН
ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

Хураангуй
Дэлхий нийтийн харилцаа, холбооны хэрэгсэл нь Интернет болон
хувирч, нийгмийн төрөл бүрийн харилцаа энэ сүлжээ дээр
тулгуурлан хэрэгжих болсон билээ. Байгууллагууд өөрийн
бизнесийг интернетэд тулгуурлан хийх болж, цахим бизнес
хэмээх ойлголт олны дунд нэгэнт түгээмэл болжээ. Виртуал
орчинд үйл ажиллагаагаа явуулдаг энэхүү онцлог бизнес нь
дэлхий дахинаа хүчирхэгжин хөгжиж, манай оронд ч тодорхой
хэмжээгээр хөгжиж байна. Цахим бизнес, тэр дундаа электрон
худалдаа хурдацтай хөгжиж буй энэ үед түүнийг зохицуулах эрх
зүйн зохицуулалт, дүрэм журам зайлшгүй шаардлагатай юм. Манай
орны хувьд энэ чиглэлийн хууль, дүрэм
байдаггүй бөгөөд
үндсэн
хууль, харилцаа
холбооны
тухай
хуулийн
зарим
заалтуудаар зохицуулж байгаа нь төдийлөн хангалттай бус
байна. Тиймээс энэхүү судалгааны ажлаар гадаад орнуудын
электрон худалдааны тухай хуулийг харьцуулан судалж, өөрийн
оронд электрон худалдааг илүү хурдацтай хөгжүүлэхэд тулгамдаж
буй
хүндрэлүүдийг
тодруулах,
цаашлаад
эдгээр
хүндрэл
бэрхшээлүүдийг хууль эрх зүйн баримт бичгээр зохицуулах
боломжтой эсэхийг тодруулахаар зорьсон.
Түлхүүр үг
Электрон худалдаа, электрон худалдааны тухай хууль, хууль эрх
зүйн баримт бичиг, дүрэм журам
Оршил
Мэдээлэл, харилцаа холбооны технологи өндөр хөгжсөн улс
орнуудын туршлагыг судалж үзэхэд ч энэ салбарын талаар төр,
засгийн зүгээс онцгой анхаарч тэргүүлэх чиглэлээ болгон
тодорхойлон үе шаттай, олон талт арга хэмжээ хэрэгжүүлсэн нь
шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байдаг.
Өргөн уудам газар нутагтай, байгалийн эрс тэс уур амьсгалтай,
хүн ам тархай суурьшсан манай улсын хувьд тус салбарыг
амжилттай хөгжүүлж нийгэм, эдийн засгийн бусад салбарын
хөгжлийг дэмжих явдал чухал ач холбогдолтой байх юм.
Энэхүү судалгааны ажилдаа тус салбарын эрх зүйн зохицуулалтын
талаар судлах бөгөөд тэр дундаа манай улс дахь электрон
худалдааны өнөөгийн байдал ямар түвшинд байгаа талаар дурдах
болно.
Мөн судалгааны хэсэгт гадаад орнуудын электрон худалдааны
хуулиудыг судалж, хооронд нь харьцуулж, дүгнэлт хийх бөгөөд
монгол
улсын
электрон
худалдаа
хөгжихөд
тулгарч
буй
бэрхшээлүүдийг хууль эрх зүйн баримт бичгээр зохицуулах
боломжтой эсэх талаар судлах юм.
1. Монгол улсын мэдээлэл, харилцаа холбооны салбар дахь эрх
зүйн зохицуулалт
Мэдээлэл, харилцаа холбооны технологи(МХХТ)нь өнөөгийн дэлхий
дахины хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч хүчин зүйл, улс
орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдасгуур, хүний
хөгжил, эрх, эрх чөлөөг хангах, баталгаажуулах хэрэгсэл болж
байна.
Тиймдээ ч сүүлийн арваад жилийн хугацаанд Монгол улсад МХХТийг хөгжүүлэх асуудалд төрөөс түлхүү анхаарах боллоо. Үүнтэй
холбоотойгоор үндэсний парк байгуулагдаж, эрх зүйн актуудын
төсөл боловсруулагдаж, татварын хөнгөлөлт үзүүлж байна.
Үүний зэрэгцээ “Цахим Монгол” хөтөлбөр, “Цахим Засгийн мастер
төлөвлөгөө”, “Цахим сум” хөтөлбөр гэх зэрэг бодлогын баримт
бичгүүд байгаа боловч үе үеийн Засгийн Газрын мөрийн
хөтөлбөрт энэ нь сайн тусгагдаж чаддаггүй, юуг дэмжих, юуг
хөгжүүлэх талаар системтэй хандлага байхгүй, улс төрийн дээд
түвшний ойлголт, дэмжлэг, манлайлал, хүсэл эрмэлзлэл байхгүй
хэвээр байна. Үүний улмаас МХХТ салбарыг зохицуулах хуулиуд,
тэр дундаа суурь зохицуулалт хийх хууль байхгүй, энэ салбарын
хөгжил урсгалаар явагдаж байна.
Өнөөдөр Монгол улсад Үндсэн хууль, иргэний хууль, хөдөлмөрийн
хуулиас эхлээд нийтлэг шинжтэй хэм хэмжээний олон хууль, эрх
зүйн актууд үйлчилж байна. Түүнчлэн МХХТ-ийн салбарт шууд
хамааралгүй боловч түүнээс гарч буй оюуны бүтээлтэй холбоотой
харилцааг зохицуулдаг салбарын хуулиуд үйлчилж байна. Харин
яг МХХТ-ийн салбарын харилцааг зохицуулж буй хууль, эрх зүйн
актууд маш цөөхөн байна. Зөвхөн “Харилцаа холбооны тухай”
хууль, “Шуудангийн тухай” хууль болон УИХ-ын тогтоол, Засгийн
Газрын тогтоолуудыг дурьдаж болно. Тиймээс бие даасан салбар
эрх зүй – МХХТ-ийн салбарыг зохицуулсан багц хууль, эрх зүйн
акт батлан гаргах гарцаагүй шаардлага тулгарчээ.
2. Монгол улс дахь электрон худалдааны өнөөгийн байдалд
хийсэн судалгаа
Манай улсад электрон худалдаа ямар түвшинд хөгжиж байгаа
талаар хийгдсэн судалгаа төдийлөн олон байдаггүй бөгөөд
Мэдээллийн
технологийн
үндэсний
парк(МТҮП)
ба
БНСУ-ын
Интернэтийг хөгжүүлэх үндэсний агентлаг(NIDA)-ийн хамтран
хэрэгжүүлсэн судалгаа хийгджээ. Энэхүү Монгол улсын бизнесийн
байгууллагуудын
МХХТ-ийн
хэрэглээ,
цаашдын
хандлага
судалгааны тайлан нь Монгол улсын бизнесийн салбарын
мэдээлэл, харилцаа холбооны технологи(МХХТ)-ийн хэрэглээ,
цахим
худалдааны
өнөөгийн
байдал,
цаашдын
хэрэгцээг
тодорхойлох зорилготой юм. Энэ судалгаа нь Монгол улсын хувьд
бизнесийн бүхий л салбарын МХХТ-ийн хэрэглээг тодорхойлох
анхны судалгааны ажил болсон байна.
Энэхүү судалгааны тайлангийн зарим үр дүнг харуулбал:
2008 онд Монгол Улсын хэмжээнд интернэт болон компьютерийн
бусад сүлжээгээр арилжаа хийсэн бизнесийн байгууллагын эзлэх
хувь 4.5 хувь байгаа боловч бизнесийн байгууллагуудын
төлөвлөж байгаагаар 2009 оноос энэ үзүүлэлт илт нэмэгдэх
хандлага ажиглагдаж байна.
2008 онд интернэтээр бүтээгдэхүүн/үйлчилгээ худалдан авсан
байгууллагуудын 92 хувь нь Улаанбаатар хотын, 8 хувь хөдөө
орон нутгийн байгууллагууд байгаа бол интернэтээр борлуулалт
хийсэн байгууллагуудын 91 хувь нь Улаанбаатар хотын, 9 хувь
хөдөө орон нутгийнх байна. Үүнээс харахад нийслэлээс өөр
газарт э-арилжаа бараг хийгдэхгүй байна гэж үзэж болохоор
байна.
Э-арилжаа хийхэд учирч байгаа бэрхшээлийн талаар 2008 онд эарилжаанд оролцсон нийт байгууллагууд хэрхэн хариулсаныг
дараах хүснэгтээр харуулъя.
Э-арилжаанд учирч буй бэрхшээл
Хүснэгт 2.1
Хариулт
Үгүй
Бага
Их
Хамааралгүй
Бэрхшээл
зэрэг
буюу
мэдэхгүй
Найдвартай
үйлчлэгч
ба 22.6 % 44.0 % 15.5
17.9 %
үйлчлүүлэгчдийн нөөц бага
%
Онлайн
төлбөр
тооцооны 27.4 % 32.1 % 26.2
14.3 %
систем хөгжөөгүй
%
Бүтээгдэхүүний
баталгаа, 25.0 % 34.5 % 14.3
26.2 %
хүргэлтийн
хугацаа
%
тодорхой бус
Хууль
эрх
зүйн
орчин 25.0 % 26.2 % 25.0
23.8 %
тодорхой бус
%
Э-арилжааны
системийг 19.0 % 22.6 % 28.6
29.8 %
хөгжүүлэх
сайжруулах
%
зардал их
Судалгааны үр дүнд найдвартай үйлчлүүлэгч, үйлчлэгчдийн тоо
цөөн, онлайн төлбөр тооцооны систем зохих төвшинд хөгжөөгүй
байгаа нь хамгийн түгээмэл бэрхшээл болж байгаа бөгөөд хууль
эрх зүйн орчин бүрдээгүй, зардал их гардаг зэрэг нь мөн эарилжааг хөгжүүлэхэд саад болдог байна.
Электрон худалдааны сайтууд:
Электрон худалдааны үйлчилгээ эрхэлдэг сайтууд сүүлийн үед
ихээр нэмэгдэж байгаа хэдий ч энэ үйлчилгээнд иргэд,
байгууллагууд төдийлөн хэвшээгүй байна. Электрон худалдаа
хийдэг вэб сайтуудаас дурдвал:
www.tedy.mn
www.mrauto.mn
www.eshop.mn
www.shop.az.mn
www.shop.olloo.mn
www.shop.banjig.net
www.rose.mn
www.shop.media-od.com
www.lut.mn
www.shop.totalmusic.mn
www.eshop.nomin.mn
www.tombazaar.mn
www.bidnar.com
www.rainbow.mn
www.shops.mn
www.oriflame.mn
гэх мэт
Электрон худалдааны системийн программ хангамжийн гол цөм нь
төлбөр тооцооны асуудал байдаг. Электрон аргаар төлбөр тооцоо
хийх худалдааны системийн үйлчлүүлэгчдийн хувьд бүх банкны,
бүх төрлийн картыг ашиглах сонирхолтой байдаг. Гэтэл одоо
манай электрон худалдааны үйлчилгээ нь олон улсын карт эсвэл
зөвхөн нэг банкны карт эсвэл тусгай төлбөрийн картаар (e-pay
г.м) үйлчлэх байдалтай байна. Иймд картын үйлчилгээний банк
дундын зуучийг монголд бий болгох шаардлагатай байна. Энэ
зууч нь нэг талаас хэрэглэгчидтэй (электрон худалдааны
байгууллага)
нөгөө
талаас
банкуудтай
харьцаж
картын
мэдээллийг дамжуулж хоорондын холбоог үүсгэж өгнө. Энэ нь мөн
электрон төлбөр тооцооны системийн аюулгүй байдал, найдвартай
ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой.
Электрон банкны үйлчилгээ, электрон худалдааны үйлчилгээг
интернет сүлжээгээр явуулахад мэдээллийн аюулгүй байдал,
нууцлалд ихээхэн анхаарах шаардлагатай байдаг.
Манайд энэ төрлийн үйлчилгээ явуулж байгаа газрууд наад зах
нь ямар нөхцөл шаардлага хангасан байх талаар ямар нэг
зохицуулалтгүй, урсгалаар явж байна. Иймд энэ талаар хууль
зүйн ямар нэг зохицуулалт хийх, мэдээллийн аюулгүй байдлын
стандарт гаргах шаардлагатай байна.
3. Гадаад орнуудын электрон худалдаатай холбогдох хуулиудын
судалгаа
Электрон худалдаатай холбогдох хуулиуд
Хүснэгт 3.1
Улсын нэр

Э-худалдаа

Australia

Electronic
Transactions
Act
1999;
Electronic
Transaction Act 2001
Contract
Act
of
People’s
Republic
China 1999

China
Malaysia

Electronic
2006

Mongolia

Philippines

Republic
Korea

Э-гарын үсэг

the Electronic
of law 2004

Хувийн
өгөгдөл
хамгаалалт
Privacy Act 1988
Telecommunications
(Interception)
Act
1979

Cybercrime
Act
2001;
Surveillance
Devices Act 2004;
Spam Act 2003

signature

Commerce

Law Digital Signature Act Communications
and
1997
Multimedia Act 1998
(part
on
consumer
protection)
Law on Telecommunications Draft
laws
on
1995
Electronic Signature,
Draft law on Information on
Electronic
Technology 2003
Governance
and
on
Electronic Transaction
Electronic Commerce Act
2000

of Basic Act on
Commerce 1999

Э-гэмт хэрэг

Electronic Digital Signature Act Act on Promotion of
1999 (amended in 2001) Information
and
Communications
Network
Utilization
and Data Protection
1999
(into
force:
2000)

Computer
Act 1997

Crimes

Draft Cybercrime
Prevention
Act
2004
Russian
India
Federation

Information on Technology Law
Draft Law
Electronic
on
Electronic
Act 2000 (rejected)
Commerce
Digital
Signatures
2002
Indonesia
Draft Bill on Electronic
Information
and
Transactions
Thailand
Draft
electronic
Islamic
Electronic Commerce funds Draft
Law Electronic law
on
transfer
law,
national Electronic Signature
Transactions Act 2001
Republic
of 2004
information
(entry
into
force
Iran
infrastructure law
April 2002)
Japan
Electronic
Signature
Macao, China
Basic
Telecommunications Law 2001
Law 2001
European
Union
Malaysia

United
Mongolia
Kingdom

Directive 2000/31/EC in Directive
1999/93/EC
June 2000 (“E-commerce” of
December
Electronic Commerce Law Digital Signature 1999
Act
Directive)
(“Electronic
2006
1997
Signatures Directive”)

Electronic Communications
Law on Telecommunications
Act
1995 2000, Completed by:
Electronic
Commerce
Draft law on Information
Regulations 2002
Technology 2003
United States Uniform
Electronic
of Zealand
Transactions Act 1999
NewAmerica
Electronic
Transactions
Act 2000

Federal
Law
on
Information,
Informatization, and
the
Protection
of
Information 1995
Draft Data protection Draft
Computer
Law
Crime Law
Personal Information
Regulations
on
Protection Act 2003
Electronic
(into force Documents
2005) in
and Signatures 2005
Japanese (official),
in English Protection
EU
Data
Directive 1995/46/EC
Communications
and
Multimedia Act 1998
(part
on
consumer
protection)
Data Protection Act
1998
(into
force
2000)

Electronic laws
Signatures
Draft
on
Regulations Signature,
Electronic 2002
on
Electronic
Governance
and
on
Electronic Transaction Electronic
Signatures
in Global and National Privacy Act 1993
Communications
Commerce Act 2000
Privacy
Act
1986;
Personal Data Privacy
and Security Act of
2005
(Reported
in
Senate)

Unauthorized
Computer
Access
Law
1999
(into
force in 2000)
The
Council
of
Europe’s
Computer
Crimes
Cybercrime Treaty
Act 1997
(not
EU)
2001
(into force 2004)
Computer
Misuse
Act 1990
С.Энхтуяа - ЭЛЕКТРОН БИЗНЕСИЙН ЗАРИМ ХУУЛИУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
4. Электрон худалдааны тухай хуулийн харьцуулсан судалгаа
Малта, Иран, Малайз, Ирланд, Филиппин улсуудын Электрон
худалдааны тухай хуулиудыг хамрах хүрээгээр нь буюу ямар ямар
харилцааг зохицуулж, ямрыг нь зохицуулалгүй орхисон байна вэ
гэдгээр нь харьцуулж үзлээ.
Эдгээр улсууд нь хүн ам, газар нутаг, байршил, хэл яриа, соёл
зэргээрээ харилцан адилгүй хэдий ч Электрон худалдааны тухай
хуулийн зорилго нь ерөнхийдөө адилхан гэж хэлж болно. Тиймээс
хуулийн хамрах хүрээг дараах хэд хэдэн бүлэгт хуваан авч
үзэж, тус бүр дээр нь улс улсын онцлогийг дурдсан болно.
Электрон гарын үсэг:
Электрон ажил гүйлгээнд зайлшгүй шаардлагатай электрон гарын
үсгийн тухай заалтуудыг улс орон бүр их бага хэмжээгээр
хуульдаа тусгаж өгчээ. Ирланд улсын хувьд э-гарын үсгийн
тухай хэд хэдэн заалтуудыг оруулж өгсөн ба ямар үед хэрэглэх,
юуг анхаарах зэргийг нь зааж өгсөн байна. Түүнчлэн э-гарын
үсгийн гэрчилгээжүүлэлтийн тухай тодорхой дурдсан бөгөөд
гэрчилгээжүүлэх байгууллага, гэрчилгээжүүлэх, хүчингүй болгох
дүрэм журмыг багтаажээ.
Филиппин улсын Электрон худалдааны тухай хуулийн 2 заалтанд
э-гарын үсгийн тухай тусгагдсан байгаа нь э-гарын үсгийг
хүлээн зөвшөөрөх талаар болон урьдчилсан нөхцлүүдийн талаар
дурджээ.
Малайз улсын хуульд энэ тухай товчхон дурдсан байгаа нь тус
улсад Электрон гарын үсгийн тухай хууль байдагтай холбоотой
юм. Э-гарын үсэг ямар үед хэрэглэх болон найдвартай байдлыг
хангах талаар товчхон дурдаад бусад зохицуулалтыг тоон гарын
үсгийн хууль зохицуулна хэмээн заасан байна.
Иран улсын хуулинд э-гарын үсэг дараах шаардлагыг хангасан
байна гэжээ. Үүнд:
- Давтагдашгүй
- Гарын үсэг зурагчийг таньдаг байх
- Гарын үсэг зурагч өөрөө үйлдсэн байх
- Өгөгдөлд өөрчлөлт орсон эсэхийг тодорхойлдог байх гэх
мэт
Мөн
гэрчилгээжүүлэгч
байгууллага
нь
гэрчилгээ
олгох,
баталгаажуулах, эрхийг түдгэлзүүлэх, гэрчилгээг өөрчлөх зэрэг
үйл ажиллагааг явуулна хэмээн зохицуулалтыг оруулжээ.
Малта улсын хувьд хэдийгээр цөөн хүн амтай жижиг улс хэдий ч
электрон худалдааны хууль нь агуулгын хувьд өргөн электрон
худалдаатай холбоотой бүхий л харилцааг зохицуулж өгч чадсан
гэж үзэж байна. Жишээлбэл э-гарын үсэг, түүний хэрэглээ,
гэрчилгээжүүлэлт зэргийн талаар ихэд дэлгэрэнгүй заалтууд
багтжээ.
Электрон гэрээ:
Ирланд, Филиппин, Малайз улсуудын хувьд электрон гэрээний
талаар товчхон дурдаж, электрон гэрээний хэлбэр болон
хүчинтэй байх тухай заалтуудыг оруулжээ.
Харин Малта улсын хувьд электрон гэрээ гэсэн бие даасан бүлэг
заалтууд орсон бөгөөд холбогдох бүхий л зохицуулалтыг хийсэн
байна. Жишээлбэл саналыг хүлээн зөвшөөрөх, саналыг цуцлах,
гэрээний хэлбэр, шаардлагатай мэдээллүүд зэрэгтэй холбогдох
заалтууд багтжээ.
Иран улсын электрон худалдааны хуульд электрон гэрээний тухай
зохицуулалт ороогүй байна.
Хэрэглэгчийг хамгаалах:
Иран улсын Электрон худалдааны тухай хуульд хэрэглэгчийг
хамгаалах
тухай
хуулийн
зохицуулалтууд
багтсан
байна.
Жишээлбэл
хуулийн
33-49р
зүйлд
электрон
аливаа
ажил
гүйлгээний үед хэрэглэгчийг хэрхэн хамгаалах талаар дурджээ.
Хуульд электрон ажил гүйлгээний үеэр, өмнө эсвэл дараа
хэрэглэгч мэдээллээр бүрэн хангагдах эрхтэйг зааж өгчээ.
Харин Ирланд, Филиппин, Малайз, Малта улсуудын электрон
худалдааны тухай хуульд хэрэглэгчийг хамгаалах тухай заалтууд
тусгагдаагүй байна. Учир нь эдгээр улсуудад Хэрэглэгчийг
хамгаалах тухай хууль гэсэн бие даасан хууль байдаг.
Гэмт хэрэг, ял шийтгэл:
Ирланд улсын хуульд холбогдох гэмт хэрэг, ял шийтгэлийн
талаар төдийлөн дурдаагүй бөгөөд 15000паундаас хэтрэхгүй,
эсвэл 12сар хүртэл хорих ялаар, эсвэл 500000паунд хүртэл
мөнгөөр торгох, 5 жил хүртэл хугацаагаар хүртэл хорих ял
шийтгэл оногдуулна гэжээ.
Филиппин улсын хуульд дараах дараах заалтууд багтжээ:
Хууль бусаар хүний компьютерт хандах, hacking хийх, вирус
тараах зэрэгт 100 000 песо-р торгох буюу 6 сараас 3 жилийн
хорих ялаар шийтгэнэ /33р зүйл/
Хууль бусаар буюу зөвшөөрөлгүйгээр сүлжээ, интернет ашиглавал
дээрхтэй адил шийтгэл оногдуулна /33р зүйл/ гэх мэт
Иран улсын хувьд 66-77р зүйлд дараах үйлдлүүдэд торгууль
болон
шийтгэл
оногдуулах
тухай
заажээ.
Үүнд
луйвар,
хуурамчаар бичиг баримт үйлдэх, хэрэглэгчийн эрх болон зар
сурталчилгааны
хуулийг
зөрчих,
оюуны
өмчийн
зөрчил,
худалдааны нууцийн зөрчил болон худалдааны тэмдгийн зөрчил
зэрэг орно.
Малта улсын хуульд
зөвшөөрөлгүй хүн компьютер болон бусад
өгөгдөлд хандах төхөөрөмжийг хэрэглэх, бусдын компьютерт дэх
мэдээллийг ашиглах, хуулбарлах, өөрчлөх зэрэг нь гэмт хэргийн
шинжтэй болно. Мөн үйлдлийн систем болон програм хангамжийг
гэмтээх нь Малтагийн хуулийн дагуу компьютерийн гэмт хэрэг
болно. Цаашлаад өөрчлөх, авах, суурилуулах, шилжүүлэх,
арилгах, устгах, нэмэх зэрэг үйлдлийг зөвшөөрөлгүй хийвэл
гэмт хэрэгт тооцогдоно гэж заасан бөгөөд торгуулийн хэмжээ
болон хорих ялын хугацааг зааж өгчээ.
Харин Малайз улсын Электрон худалдааны тухай хуульд гэмт
хэрэг, ял шийтгэлийн тухай заалтууд багтаагүй байгаа нь
электрон ажил гүйлгээний үед гарах зөрчил, түүнийг арилгахад
хүндрэлтэй байдал үүсгэж болзошгүй юм.
Оюуны өмч:
Иран улсын хуулийн 62-66 зүйлд электрон ажил гүйлгээтэй
холбогдох оюуны өмчийн талаар тодорхойлсон байна. 62-63 зүйлд
зохиогчийн эрхийг хамгаалах тухай, 64-65 зүйлд худалдааны
нууц, 66-р зүйлд худалдааны тэмдгийн талаар зохицуулжээ.
Харин бусад улсуудын хувьд оюуны өмчийн талаарх зохицуулалт
энэхүү хуульд тусгагдаагүй байна.
Домэйн нэр:
Ирланд улсын хуулийн дөрөвдүгээр хэсэг домэйн нэрийн талаарх
асуудлыг зохицуулна. “.ie” домэйн нэр нь Ирландын үндсэн
интернетийн домэйн нэр бөгөөд энэ хэсгийн заалтууд нь домэйн
нэрийн
бүртгэлийн
систем
болон
холбогдох
харилцааг
зохицуулахаар заагджээ.
Харин бусад улсуудын хувьд домэйн нэрийн талаарх зохицуулалт
энэхүү хуульд тусгагдаагүй байна.
Бусад:
Филиппин улсын Электрон худалдааны тухай хуулийн агуулгын
хувьд онцлох заалтууд нь засгийн газрын электрон үйл
ажиллагааны тухай юм. Жишээлбэл 2 жилийн хугацаанд электрон
худалдаа хийхтэй холбоотой засгийн газраас үзүүлэх үйлчилгээ,
ажлуудын талаар /27р зүйл/.
RPвэбийг хийх биелүүлэх. RPвэб нь засгийн газрын бүхий л
албыг интернетэд холбох, нийтийг нийтийн хандалтаар хангах
стратеги юм. Тээвэр Харилцаа Холбооны яам, Үндэсний Харилцаа
холбооны хороо, Үндэсний Компьютерийн төв хамтран харилцаа
холбооны зардлыг багасгах,
RPвэбийг хэрэгжүүлэх зэрэгтэй
холбогдох бодлого, дүрмийг гаргах тухай /28р зүйл/ заалтууд
багтсан байгаа нь бусад орнуудын ижил хуулиудаас ялгагдах
онцлог болж байна.
5. Монгол улсад электрон худалдаа хөгжихөд тулгарч буй
хүндрэлүүдийг хууль эрх зүйн баримт бичгээр зохицуулах
нь
Манай улсад электрон худалдаа, түүнтэй холбогдох харилцааг
зохицуулах эрх зүйн зохицуулалт, дүрэм журам, хууль тогтоомж
байхгүй байгаа нь энэ чиглэлийн бизнес хөгжихөд хүндрэл
учруулж байна.
400 000 гаруйхан хүн амтай Малта улсаас эхлээд 70сая гаруй
иргэнтэй Иран улс гээд дэлхийн ихэнх улс орнууд энэ талаарх
хууль тогтоомжтой байхад манай улсын хувьд байхгүй байгаа нь
хачирхалтай юм.
Электрон худалдаа эрхэлж буй компанийн хувьд татвар,
шимтгэлээ хэрхэн төлөх, электрон гэрээ, электрон гарын үсэг
хэрхэн хэрэглэх, оюуны өмчөө хэрхэн хамгаалах зэрэг асуудлаа
шийдвэрлэх гарц буюу нэгдсэн зохицуулалт байхгүй.
Харин үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн хувьд хэрэв картын
дугаар маань алдагдвал хэн хариуцлага хүлээж, хэрхэн хохирлыг
маань барагдуулах вэ, хувийн мэдээлэл маань алдагдвал ямар
хариуцлага тооцох вэ, эрх ашгаа хэрхэн хамгаалах вэ зэрэг
асуудлууд тодорхойгүй байдаг улмаас иргэд төдийлөн цахим
хэлбэрээр худалдаа хийхгүй байна.
Цахим гарын үсгийн тухай хууль, Цахим хэлцлийн тухай хууль,
Мэдээлийн аюулгүй байдлын тухай хууль зэрэг хуулийн төслүүд
гарсан ч Улсын Их Хуралд өргөн барих шатандаа явсаар өдийг
хүрсэн.
Тиймээс эдгээр хуулиудыг даруй батлан гаргаж, бусад хуулийн
зохицуулалтыг хийснээр манай улсад электрон худалдаа хөгжихөд
гол тулгуур болж өгөх юм.
Монгол улсад электрон худалдаа хөгжихөд учирч буй саад
бэрхшээлүүдийг дээр дурдсан билээ. Тэгвэл эдгээр асуудлуудыг
хууль эрх зүйн зохицуулалтаар хэрхэн шийдвэрлэж болох талаар
дурдъя.
Хүснэгт 5.1

Асуудал
1. Тоон
арилгах

Шийдэл
ялгааг Тоон ялгааг арилгах талаар засгийн
газраас олон ажлуудыг хийсэн. Энэхүү
ажлуудаа илүү үр дүнтэй болгох үүднээс
“байгууллага бүр ажилчдаа сургалтанд
хамруулах”, “шаардлага хангасан тоног
төхөөрөмжөөр хангах үүрэгтэй” зэрэг
хуулийн
заалтуудыг
нэмэлт
болгон
оруулах хэрэгтэй.

2. Интернет
хэрэглээг
нэмэгдүүлэх

Интернетийн
үйлчилгээ
үзүүлэгч
байгууллагууд олширч, интернетийн үнэ
буурч байгаатай холбогдуулан тэдгээр
компаниудын үйл ажиллагааг хуульчлах,
журамлан цэгцлэх шаардлагатай. Иргэд
өндөр хурдны интернетийг хямд үнээр
хэрэглэх боломжтой болсноор хэрэглээний
түвшин өсөж, электрон худалдаа нэмэгдэх
боломж бүрдэнэ.

3. Электрон
худалдааны

Электрон
худалдааны
тухай
хууль
гарснаар цахим хэлбэрээр худалдаа хийх
ашиг,
давуу талбар найдвартай, хамгаалагдсан орчин
тал, боломжийг болно. Ингэснээр иргэдийн итгэл үнэмшил
мэдрээгүй
нэмэгдэж,
тэрхүү
орчинд
нэвтэрч
электрон худалдааны давуу тал, ашиг
тусыг ойлгож эхэлнэ.
4. Хүргэлтийн
асуудал
хүндрэлтэй

Иргэд сайтад хаягаа бүртгүүлэх, мөн
төлбөрөө урьдчилан төлөх зэргээс аль
болох зайлсхийдэг. Манай хаягийг өөр
зорилгоор ашиглавал яах вэ, төлбөрөө
төлчихсөн байтал захиалсан бараа маань
ирэхгүй бол яанаа гэсэн айдсууд байдаг.
Учир
нь
иймэрхүү
нөхцөл
байдал
тулгарвал ямар арга хэмжээ авах, хэн
хохирлыг барагдуулах, ял шийтгэл нь юу
болох
талаар
тодорхой
зохицуулалт
байдаггүйтэй
холбоотой
юм.
Тиймээс
хүргэлтийн талаарх заалтуудыг хуулинд
оруулж өгөх шаардлагатай юм.

5. Оюуны
өмчийн Иран улсын хуулийн 62-66 зүйлд электрон
талаарх асуудал ажил гүйлгээтэй холбогдох оюуны өмчийн
талаар тодорхойлсон байдаг бөгөөд, 6263 зүйлд зохиогчийн эрхийг хамгаалах
тухай, 64-65 зүйлд худалдааны нууц, 66р зүйлд худалдааны тэмдгийн талаар
зохицуулжээ. Үүний адилаар манай улсын
хуулинд электрон худалдаатай холбогдох
оюуны өмчийн зүйл заалтууд зайлшгүй
тусгагдах нь зөв юм.
6. Татвар, шимтгэл

Электрон
худалдаа
хийж
буй
үед
нэмэгдсэн өртгийн албан татвар хэрхэн
төлөх, банкны картаар төлбөр хийх үед
хэдэн хувийн шимтгэл авах тухай хуулиар
баталгаажуулснаар
иргэдийн
дунд
төөрөгдөл үүсэхгүй болно.

7. Аюулгүй
байдал, нууцлал

Хэрхэн хэрэглэгчийн аюулгүй байдал,
нууцлалыг хангах талаар болон хэрэв
нууцлал
алдагдсан
тохиолдолд
ямар
хариуцлага хүлээх вэ гэдгийг хуульчлах
шаардлагатай.
“Хуулийн
заалтуудыг
зөрчсөн
нь
эрүүгийн
хариуцлага
хүлээлгэхээргүй
бол
эрх
бүхий
байгууллага
захиргааны
хариуцлага
хүлээлгэнэ”
зэрэг
заалтууд
шаардлагатай.

8. Интернет
маркетинг

Интернет маркетингийн талаар заалтууд
оруулснаар зар сурталчилгаа илүү үнэ
цэнэтэй болно. “Интернет маркетингийг
явуулах
компаниуд
тусгай
зөвшөөрөл
авна” гэж зааж өгөх нь хууль бусаар үйл
ажиллагаа
явуулахаас
урьдчилан
сэргийлнэ.
9. Тоон
үсэг,
хэлцэл

гарын Тоон гарын үсэг, цахим хэлцлийн талаарх
цахим хуулиуд батлагдснаар электрон худалдаа
явуулах таатай нөхцөл бүрдэнэ. “Цахим
гарын
үсгийг
ердийн
гарын
үсэгтэй
адилтгаж үзнэ”, “Бүх төрлийн цахим
баримт
бичигт
цахим
гарын
үсгийг
ашиглаж болно” зэрэг заалтуудыг оруулах
нь зүйтэй.

10.
Монгол
Бүх зүйл зохицуулагдсан, баталгаатай
хүний
зан болсон
үед
хүмүүс
аажмаар
итгэж,
чанарын онцлог
хэрэглээ
бага
багаар
нэмэгдсээр
электрон
худалдаа
өдөр
тутмын
үйл
ажиллагаа болох боломжтой. Одоогоор
электрон
худалдаанд
оролцож
буй
хүмүүсийн тоо цөөн байгаа ч эрх зүйн
орчин нь бүрдэхэд хэрэглээ нэмэгдэх нь
гарцаагүй юм.
Дүгнэлт
Мэдээлэл, Харилцаа, Холбооны Технологийн салбарыг зохицуулах
орчин үеийн хандлагыг тусгасан хууль, дүрэм журам гаргахад
шаардлагатай судалгааг хийх, өөрийн орны онцлогт тохирсон
хуулийн заалтуудыг судлах, хууль эрх зүйн зохицуулалт
шаардлагатай байгааг батлах зорилготой энэхүү судалгааны
ажлаа эхлүүлсэн билээ.
Манай улсын МХХТ-ийн салбарын хөгжил хурдацтай явж байгаа
хэдий ч хурдцыг сааруулах хүчин зүйл, тодруулбал уг салбарыг
зохицуулах хууль эрх зүйн орчин дутмаг байгаа нь харагдсан.
Тиймээс цаашид манай улсад зайлшгүй шаардлагатай хуулиудын
нэг болох электрон худалдааны тухай хуулийг дэлгэрүүлэн
судалж эхэлсэн бөгөөд гадаадын орнуудад электрон худалдаатай
холбогдох ямар ямар хууль тогтоомжууд байдаг талаар судалсан.
Мөн уг судалгааг лавшруулах үүднээс Малта, Иран, Малайз,
Ирланд, Филиппин улсуудын Электрон худалдааны тухай хуулиудыг
судалж, тэдгээрийг хамрах хүрээгээр нь буюу ямар ямар
харилцааг зохицуулж, ямрыг нь зохицуулалгүй орхисон байна вэ
гэдгээр нь харьцуулсан дүгнэлт хийсэн.
Эдгээр орнууд нь хэдийгээр хүн ам, газар нутаг, хэл соёл
зэргээрээ ихээхэн ялгаатай ч Электрон худалдааны тухай хууль
нь нэг зорилготой байгаагаас үзэхэд ямар ч улс орны хувьд
анхаарах ёстой зүйлийн нэг гэдгийг батлаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл 2 сая 700 мянга гаруй хүн амтай, 330 000 гаруй
интернет хэрэглэгчтэй, 34 интернетийн үйлчилгээ үзүүлэгч
байгууллагатай, электрон худалдаа эрхлэгч хангалттай олон
компанитай
манай
орны
хувьд
МХХТ,
ялангуяа
электрон
худалдааны талаарх асуудлуудад эрх зүйн зохицуулалт зайлшгүй
шаардлагатайг нотлон харуулж байн
Гадаад орны жишээ хуулиудыг судалсны дараа манай оронд
электрон худалдаа хөгжихөд хүндрэл учруулж буй асуудлуудыг
судалсан бөгөөд тоон ялгаа, аюулгүй байдал, оюуны өмч зэрэг
арван асуудлыг тодорхойлон гаргаж ирсэн.
Мөн эдгээр асуудлуудыг хууль эрх зүйн баримт бичиг ашиглан
хэрхэн шийдвэрлэж болох талаар дурдснаар МХХТ-н салбарын
хуулиуд,
ялангуяа
электрон
худалдааны
тухай
хуулийг
боловсруулж батлан гаргах нь зайлшгүй шаардлагатай байгааг
батлан харуулж чадсан гэж үзэж байна.
Ном зүй
1. ICT_Current situation & Prospects.pdf 2005
2. ICT current status_Mongolia.ppt 2008
3. “Монгол улсын бизнесийн байгууллагуудын МХХТ-н хэрэглээ,
цаашдын хандлага” Судалгааны төслийн тайлан 2009 УБ
4. Канадын IDRC –ийн санхүүжилтээр 2005 онд хийсэн МХХТ-ийн
салбарын эрх зүйн орчны шинжилгээ. 2005. УБ
5. E-COMMERCE LEGAL ISSUES 2006 UNESCAP
6. ELECTRONIC COMMERCE ACT, 2000 Ireland
7. ELECTRONIC COMMERCE ACT OF 2000 Philippine
8. ELECTRONIC COMMERCE ACT 2000 Malta
9. ELECTRONIC COMMERCE LAW OF THE ISLAMIC REPUBLIC OF IRAN
2004
10. ELECTRONIC COMMERCE ACT 2006 Malaysia
11. http://en.wikipedia.org
12. http://www.internetworldstats.com/
13. http://www.ictpa.gov.mn/
14. http://www.ict.mn
15. http://www.crc.gov.mn
16. http://www.ictregulationtoolkit.org
17. http://www.thecre.com/fedlaw/legal8.htm
18. http://www.ccmostwanted.com/LL/us.htm
19. http://www.ukinvest.gov.uk/Information-sheets/4015995/enGB.pdf
20.http://www.unescap.org/pdd/publications/themestudy2006/10_
ch4.pdf
21. http://www.esis.ee/ist2004/93.html
22. http://www.opsi.gov.uk/acts/acts2000/ukpga_20000007_en_1
Зохиогчийн тухай

Сэсээрийн ЭНХТУЯА
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ
КОМПЬЮТЕРИЙН ТЕХНИК МЕНЕЖМЕНТИЙН СУРГУУЛЬ
МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН МЕНЕЖМЕНТИЙН 4-Р ДАМЖААНЫ ОЮУТАН

More Related Content

What's hot

Банкны зээлийн систем
Банкны зээлийн системБанкны зээлийн систем
Банкны зээлийн системAltangerel Bilguun
 
лекц №9 албан захидал
лекц №9 албан захидаллекц №9 албан захидал
лекц №9 албан захидалBMunguntuul
 
Чанарын судалгаа - SICA llc
Чанарын судалгаа - SICA llcЧанарын судалгаа - SICA llc
Чанарын судалгаа - SICA llcSICA LLC
 
Sbeul1. 2019 2020 on
Sbeul1. 2019 2020 onSbeul1. 2019 2020 on
Sbeul1. 2019 2020 onhicheel2020
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...batnasanb
 
ажилгүйдэл
ажилгүйдэл ажилгүйдэл
ажилгүйдэл Aska Ashka
 
Даваасамбуу, Нэмэхбаяр - ЦАХИМ ХУДАЛДААГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Даваасамбуу, Нэмэхбаяр - ЦАХИМ ХУДАЛДААГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХ НЬДаваасамбуу, Нэмэхбаяр - ЦАХИМ ХУДАЛДААГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Даваасамбуу, Нэмэхбаяр - ЦАХИМ ХУДАЛДААГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХ НЬbatnasanb
 
АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГААЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГАJavkhlan Odkhuu
 
цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027Mr Nyak
 
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...Adilbishiin Gelegjamts
 
баримт бичиг боловсруулалтын үйл ажиллагааны стандарт
баримт бичиг боловсруулалтын үйл ажиллагааны стандартбаримт бичиг боловсруулалтын үйл ажиллагааны стандарт
баримт бичиг боловсруулалтын үйл ажиллагааны стандартErdenebayar Wile
 

What's hot (20)

Банкны зээлийн систем
Банкны зээлийн системБанкны зээлийн систем
Банкны зээлийн систем
 
лекц №9 албан захидал
лекц №9 албан захидаллекц №9 албан захидал
лекц №9 албан захидал
 
Dadlagiin tailan bichih zaawapchilgaa
Dadlagiin tailan bichih zaawapchilgaaDadlagiin tailan bichih zaawapchilgaa
Dadlagiin tailan bichih zaawapchilgaa
 
Мөнгөний бодлого
Мөнгөний бодлого Мөнгөний бодлого
Мөнгөний бодлого
 
Чанарын судалгаа - SICA llc
Чанарын судалгаа - SICA llcЧанарын судалгаа - SICA llc
Чанарын судалгаа - SICA llc
 
Sbeul1. 2019 2020 on
Sbeul1. 2019 2020 onSbeul1. 2019 2020 on
Sbeul1. 2019 2020 on
 
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulaltSanhuugiin tailangiin butets zohion baiguulalt
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
 
ажилгүйдэл
ажилгүйдэл ажилгүйдэл
ажилгүйдэл
 
Даваасамбуу, Нэмэхбаяр - ЦАХИМ ХУДАЛДААГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Даваасамбуу, Нэмэхбаяр - ЦАХИМ ХУДАЛДААГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХ НЬДаваасамбуу, Нэмэхбаяр - ЦАХИМ ХУДАЛДААГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Даваасамбуу, Нэмэхбаяр - ЦАХИМ ХУДАЛДААГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХ НЬ
 
АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГААЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
 
шинжих судалгаа: хоёрдогч мэдээ
шинжих судалгаа: хоёрдогч мэдээшинжих судалгаа: хоёрдогч мэдээ
шинжих судалгаа: хоёрдогч мэдээ
 
Lecture 2
Lecture 2Lecture 2
Lecture 2
 
цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027
 
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
 
Албан хэрэг хөтлөлт хичээл ..
Албан хэрэг хөтлөлт хичээл ..Албан хэрэг хөтлөлт хичээл ..
Албан хэрэг хөтлөлт хичээл ..
 
баримт бичиг боловсруулалтын үйл ажиллагааны стандарт
баримт бичиг боловсруулалтын үйл ажиллагааны стандартбаримт бичиг боловсруулалтын үйл ажиллагааны стандарт
баримт бичиг боловсруулалтын үйл ажиллагааны стандарт
 
Dadlagiin tailan 2018 on Computer
Dadlagiin tailan 2018 on Computer Dadlagiin tailan 2018 on Computer
Dadlagiin tailan 2018 on Computer
 
Lekts2. statistik ajilglalt
Lekts2.  statistik ajilglaltLekts2.  statistik ajilglalt
Lekts2. statistik ajilglalt
 
коммуникаци
коммуникацикоммуникаци
коммуникаци
 

Viewers also liked

Монголын интернэт худалдааны өнөөгийн байдал ба боломжууд
Монголын интернэт худалдааны өнөөгийн байдал ба боломжуудМонголын интернэт худалдааны өнөөгийн байдал ба боломжууд
Монголын интернэт худалдааны өнөөгийн байдал ба боломжуудBayarsaikhan Sandagdorj
 
Цахим худалдаа ба сорилт
Цахим худалдаа ба сорилтЦахим худалдаа ба сорилт
Цахим худалдаа ба сорилтBayarsaikhan Sandagdorj
 
электрон худалдаа
электрон худалдааэлектрон худалдаа
электрон худалдааloboroo
 
Интернэт худалдаа төлбөр тооцооны систем, аюулгүй байдал
Интернэт худалдаа төлбөр тооцооны систем, аюулгүй байдалИнтернэт худалдаа төлбөр тооцооны систем, аюулгүй байдал
Интернэт худалдаа төлбөр тооцооны систем, аюулгүй байдалBayarsaikhan Sandagdorj
 
Хятадын интернэтийн чиг хандлага
Хятадын интернэтийн чиг хандлагаХятадын интернэтийн чиг хандлага
Хятадын интернэтийн чиг хандлагаBayarsaikhan Sandagdorj
 
Wахим худалдааны эрх зүйн зохицуулалт
Wахим худалдааны эрх зүйн зохицуулалт Wахим худалдааны эрх зүйн зохицуулалт
Wахим худалдааны эрх зүйн зохицуулалт Bayarsaikhan Sandagdorj
 
Гангармаа - Интернет худалдаа Интернет банк
Гангармаа - Интернет худалдаа Интернет банкГангармаа - Интернет худалдаа Интернет банк
Гангармаа - Интернет худалдаа Интернет банкbatnasanb
 
Ц. Бямба - Нийтийн тээврийн үйлчилгээнд хөлс төлөлтийн шинэ систем нэвтрүүлэ...
Ц. Бямба - Нийтийн тээврийн үйлчилгээнд хөлс төлөлтийн шинэ  систем нэвтрүүлэ...Ц. Бямба - Нийтийн тээврийн үйлчилгээнд хөлс төлөлтийн шинэ  систем нэвтрүүлэ...
Ц. Бямба - Нийтийн тээврийн үйлчилгээнд хөлс төлөлтийн шинэ систем нэвтрүүлэ...batnasanb
 
Мотовын Нямцэрэн - Монгол улсын үүрэн холбооны салбарын өрсөлдөөний шинжилгээ...
Мотовын Нямцэрэн - Монгол улсын үүрэн холбооны салбарын өрсөлдөөний шинжилгээ...Мотовын Нямцэрэн - Монгол улсын үүрэн холбооны салбарын өрсөлдөөний шинжилгээ...
Мотовын Нямцэрэн - Монгол улсын үүрэн холбооны салбарын өрсөлдөөний шинжилгээ...batnasanb
 
Н.Төрмөнх Э.Нямсүрэн - Аудитын компаниудын үйлчилгээнд чанарын стандартын 5 х...
Н.Төрмөнх Э.Нямсүрэн - Аудитын компаниудын үйлчилгээнд чанарын стандартын 5 х...Н.Төрмөнх Э.Нямсүрэн - Аудитын компаниудын үйлчилгээнд чанарын стандартын 5 х...
Н.Төрмөнх Э.Нямсүрэн - Аудитын компаниудын үйлчилгээнд чанарын стандартын 5 х...batnasanb
 
үүрээ, бүтээмж
үүрээ, бүтээмжүүрээ, бүтээмж
үүрээ, бүтээмжbatnasanb
 
Б.Батхишиг Б.Номун - Нийслэлийн махны эрэлтийг хэсэгчилэн засварласан загвар ...
Б.Батхишиг Б.Номун - Нийслэлийн махны эрэлтийг хэсэгчилэн засварласан загвар ...Б.Батхишиг Б.Номун - Нийслэлийн махны эрэлтийг хэсэгчилэн засварласан загвар ...
Б.Батхишиг Б.Номун - Нийслэлийн махны эрэлтийг хэсэгчилэн засварласан загвар ...batnasanb
 
Ц.Анхбаяр - ИНТЕРНЕТ МАРКЕТИНГ: ЭМЭЙЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГЛЭЭ, МОНГОЛЫН НӨХЦӨЛД...
Ц.Анхбаяр - ИНТЕРНЕТ МАРКЕТИНГ: ЭМЭЙЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГЛЭЭ, МОНГОЛЫН НӨХЦӨЛД...Ц.Анхбаяр - ИНТЕРНЕТ МАРКЕТИНГ: ЭМЭЙЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГЛЭЭ, МОНГОЛЫН НӨХЦӨЛД...
Ц.Анхбаяр - ИНТЕРНЕТ МАРКЕТИНГ: ЭМЭЙЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГЛЭЭ, МОНГОЛЫН НӨХЦӨЛД...batnasanb
 
Б.Болортулга Б.Мөнхөө - СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН СҮЛЖЭЭ...
Б.Болортулга Б.Мөнхөө - СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН  СҮЛЖЭЭ...Б.Болортулга Б.Мөнхөө - СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН  СҮЛЖЭЭ...
Б.Болортулга Б.Мөнхөө - СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН СҮЛЖЭЭ...batnasanb
 
ХҮРЭЛБААТАРЫН НЯМДОЛГОР, РАДНААСАМБУУГИЙН УЯНГАТӨГС - ВАЛЮТЫН ХАНШНЫ ЭРСДЭЛД ...
ХҮРЭЛБААТАРЫН НЯМДОЛГОР, РАДНААСАМБУУГИЙН УЯНГАТӨГС - ВАЛЮТЫН ХАНШНЫ ЭРСДЭЛД ...ХҮРЭЛБААТАРЫН НЯМДОЛГОР, РАДНААСАМБУУГИЙН УЯНГАТӨГС - ВАЛЮТЫН ХАНШНЫ ЭРСДЭЛД ...
ХҮРЭЛБААТАРЫН НЯМДОЛГОР, РАДНААСАМБУУГИЙН УЯНГАТӨГС - ВАЛЮТЫН ХАНШНЫ ЭРСДЭЛД ...batnasanb
 
М.Цэвэлмаа - НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭНИЙ УДИРДЛАГЫН СИСТЕМ
М.Цэвэлмаа - НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭНИЙ УДИРДЛАГЫН  СИСТЕММ.Цэвэлмаа - НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭНИЙ УДИРДЛАГЫН  СИСТЕМ
М.Цэвэлмаа - НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭНИЙ УДИРДЛАГЫН СИСТЕМbatnasanb
 
В.Даваадорж, Б,Анхбаясгалан - БАНКНЫ КАРТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
В.Даваадорж, Б,Анхбаясгалан - БАНКНЫ КАРТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬВ.Даваадорж, Б,Анхбаясгалан - БАНКНЫ КАРТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
В.Даваадорж, Б,Анхбаясгалан - БАНКНЫ КАРТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬbatnasanb
 
Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага...
Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага... Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага...
Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага... batnasanb
 
З.Итгэл - ЭРЧИМ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА ДАХЬ ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГАД ГАРЧ БУЙ ЗАР...
З.Итгэл - ЭРЧИМ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА ДАХЬ ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГАД ГАРЧ БУЙ ЗАР...З.Итгэл - ЭРЧИМ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА ДАХЬ ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГАД ГАРЧ БУЙ ЗАР...
З.Итгэл - ЭРЧИМ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА ДАХЬ ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГАД ГАРЧ БУЙ ЗАР...batnasanb
 

Viewers also liked (20)

Монголын интернэт худалдааны өнөөгийн байдал ба боломжууд
Монголын интернэт худалдааны өнөөгийн байдал ба боломжуудМонголын интернэт худалдааны өнөөгийн байдал ба боломжууд
Монголын интернэт худалдааны өнөөгийн байдал ба боломжууд
 
Цахим худалдаа ба сорилт
Цахим худалдаа ба сорилтЦахим худалдаа ба сорилт
Цахим худалдаа ба сорилт
 
электрон худалдаа
электрон худалдааэлектрон худалдаа
электрон худалдаа
 
Интернэт худалдаа төлбөр тооцооны систем, аюулгүй байдал
Интернэт худалдаа төлбөр тооцооны систем, аюулгүй байдалИнтернэт худалдаа төлбөр тооцооны систем, аюулгүй байдал
Интернэт худалдаа төлбөр тооцооны систем, аюулгүй байдал
 
Хятадын интернэтийн чиг хандлага
Хятадын интернэтийн чиг хандлагаХятадын интернэтийн чиг хандлага
Хятадын интернэтийн чиг хандлага
 
E commerce - хөшигний ард
E commerce - хөшигний ардE commerce - хөшигний ард
E commerce - хөшигний ард
 
Wахим худалдааны эрх зүйн зохицуулалт
Wахим худалдааны эрх зүйн зохицуулалт Wахим худалдааны эрх зүйн зохицуулалт
Wахим худалдааны эрх зүйн зохицуулалт
 
Гангармаа - Интернет худалдаа Интернет банк
Гангармаа - Интернет худалдаа Интернет банкГангармаа - Интернет худалдаа Интернет банк
Гангармаа - Интернет худалдаа Интернет банк
 
Ц. Бямба - Нийтийн тээврийн үйлчилгээнд хөлс төлөлтийн шинэ систем нэвтрүүлэ...
Ц. Бямба - Нийтийн тээврийн үйлчилгээнд хөлс төлөлтийн шинэ  систем нэвтрүүлэ...Ц. Бямба - Нийтийн тээврийн үйлчилгээнд хөлс төлөлтийн шинэ  систем нэвтрүүлэ...
Ц. Бямба - Нийтийн тээврийн үйлчилгээнд хөлс төлөлтийн шинэ систем нэвтрүүлэ...
 
Мотовын Нямцэрэн - Монгол улсын үүрэн холбооны салбарын өрсөлдөөний шинжилгээ...
Мотовын Нямцэрэн - Монгол улсын үүрэн холбооны салбарын өрсөлдөөний шинжилгээ...Мотовын Нямцэрэн - Монгол улсын үүрэн холбооны салбарын өрсөлдөөний шинжилгээ...
Мотовын Нямцэрэн - Монгол улсын үүрэн холбооны салбарын өрсөлдөөний шинжилгээ...
 
Н.Төрмөнх Э.Нямсүрэн - Аудитын компаниудын үйлчилгээнд чанарын стандартын 5 х...
Н.Төрмөнх Э.Нямсүрэн - Аудитын компаниудын үйлчилгээнд чанарын стандартын 5 х...Н.Төрмөнх Э.Нямсүрэн - Аудитын компаниудын үйлчилгээнд чанарын стандартын 5 х...
Н.Төрмөнх Э.Нямсүрэн - Аудитын компаниудын үйлчилгээнд чанарын стандартын 5 х...
 
үүрээ, бүтээмж
үүрээ, бүтээмжүүрээ, бүтээмж
үүрээ, бүтээмж
 
Б.Батхишиг Б.Номун - Нийслэлийн махны эрэлтийг хэсэгчилэн засварласан загвар ...
Б.Батхишиг Б.Номун - Нийслэлийн махны эрэлтийг хэсэгчилэн засварласан загвар ...Б.Батхишиг Б.Номун - Нийслэлийн махны эрэлтийг хэсэгчилэн засварласан загвар ...
Б.Батхишиг Б.Номун - Нийслэлийн махны эрэлтийг хэсэгчилэн засварласан загвар ...
 
Ц.Анхбаяр - ИНТЕРНЕТ МАРКЕТИНГ: ЭМЭЙЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГЛЭЭ, МОНГОЛЫН НӨХЦӨЛД...
Ц.Анхбаяр - ИНТЕРНЕТ МАРКЕТИНГ: ЭМЭЙЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГЛЭЭ, МОНГОЛЫН НӨХЦӨЛД...Ц.Анхбаяр - ИНТЕРНЕТ МАРКЕТИНГ: ЭМЭЙЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГЛЭЭ, МОНГОЛЫН НӨХЦӨЛД...
Ц.Анхбаяр - ИНТЕРНЕТ МАРКЕТИНГ: ЭМЭЙЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГЛЭЭ, МОНГОЛЫН НӨХЦӨЛД...
 
Б.Болортулга Б.Мөнхөө - СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН СҮЛЖЭЭ...
Б.Болортулга Б.Мөнхөө - СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН  СҮЛЖЭЭ...Б.Болортулга Б.Мөнхөө - СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН  СҮЛЖЭЭ...
Б.Болортулга Б.Мөнхөө - СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН СҮЛЖЭЭ...
 
ХҮРЭЛБААТАРЫН НЯМДОЛГОР, РАДНААСАМБУУГИЙН УЯНГАТӨГС - ВАЛЮТЫН ХАНШНЫ ЭРСДЭЛД ...
ХҮРЭЛБААТАРЫН НЯМДОЛГОР, РАДНААСАМБУУГИЙН УЯНГАТӨГС - ВАЛЮТЫН ХАНШНЫ ЭРСДЭЛД ...ХҮРЭЛБААТАРЫН НЯМДОЛГОР, РАДНААСАМБУУГИЙН УЯНГАТӨГС - ВАЛЮТЫН ХАНШНЫ ЭРСДЭЛД ...
ХҮРЭЛБААТАРЫН НЯМДОЛГОР, РАДНААСАМБУУГИЙН УЯНГАТӨГС - ВАЛЮТЫН ХАНШНЫ ЭРСДЭЛД ...
 
М.Цэвэлмаа - НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭНИЙ УДИРДЛАГЫН СИСТЕМ
М.Цэвэлмаа - НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭНИЙ УДИРДЛАГЫН  СИСТЕММ.Цэвэлмаа - НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭНИЙ УДИРДЛАГЫН  СИСТЕМ
М.Цэвэлмаа - НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭНИЙ УДИРДЛАГЫН СИСТЕМ
 
В.Даваадорж, Б,Анхбаясгалан - БАНКНЫ КАРТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
В.Даваадорж, Б,Анхбаясгалан - БАНКНЫ КАРТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬВ.Даваадорж, Б,Анхбаясгалан - БАНКНЫ КАРТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
В.Даваадорж, Б,Анхбаясгалан - БАНКНЫ КАРТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
 
Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага...
Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага... Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага...
Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага...
 
З.Итгэл - ЭРЧИМ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА ДАХЬ ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГАД ГАРЧ БУЙ ЗАР...
З.Итгэл - ЭРЧИМ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА ДАХЬ ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГАД ГАРЧ БУЙ ЗАР...З.Итгэл - ЭРЧИМ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА ДАХЬ ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГАД ГАРЧ БУЙ ЗАР...
З.Итгэл - ЭРЧИМ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА ДАХЬ ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГАД ГАРЧ БУЙ ЗАР...
 

Similar to С.Энхтуяа - ЭЛЕКТРОН БИЗНЕСИЙН ЗАРИМ ХУУЛИУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

Э.Энхзаяа - МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДАЛД
Э.Энхзаяа - МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДАЛДЭ.Энхзаяа - МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДАЛД
Э.Энхзаяа - МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДАЛДbatnasanb
 
E government questions last
E government questions lastE government questions last
E government questions lastKhaltar Togtuun
 
цахим засаглалыг үнэлэх хялбар аргачлал
цахим засаглалыг үнэлэх хялбар аргачлалцахим засаглалыг үнэлэх хялбар аргачлал
цахим засаглалыг үнэлэх хялбар аргачлалSukhbaatar Dorj
 
Lectured by enkhbold.z
Lectured by enkhbold.zLectured by enkhbold.z
Lectured by enkhbold.zdarkhan
 
090 ict usage-survey-report-final-mon (1)
090 ict usage-survey-report-final-mon (1)090 ict usage-survey-report-final-mon (1)
090 ict usage-survey-report-final-mon (1)Batsaikhanshdee
 
Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...
Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...
Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...Galbaatar Lkhagvasuren
 
Г.Уранчимэг - Цахим менежмент
Г.Уранчимэг - Цахим менежментГ.Уранчимэг - Цахим менежмент
Г.Уранчимэг - Цахим менежментbatnasanb
 
Мэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилт
Мэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилтМэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилт
Мэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилтBatsaikhanshdee
 
2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу Холбооноос бэлдсэ...
2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу Холбооноос бэлдсэ...2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу Холбооноос бэлдсэ...
2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу Холбооноос бэлдсэ...Mongolian Software Industry Association
 
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...Mr Nyak
 
Dream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhboldDream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhboldBayarmaa Anu
 
Dream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhboldDream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhboldBayarmaa Anu
 
Enation mongolia
Enation mongoliaEnation mongolia
Enation mongoliaMr Nyak
 
Д. Бямбажаргал - ЦАХИМ ХАРИЛЦААНЫ ТУСЛАМЖТАЙГААР БАЙГУУЛЛАГЫГ ОНОВЧТОЙ УДИРДА...
Д. Бямбажаргал - ЦАХИМ ХАРИЛЦААНЫ ТУСЛАМЖТАЙГААР БАЙГУУЛЛАГЫГ ОНОВЧТОЙ УДИРДА...Д. Бямбажаргал - ЦАХИМ ХАРИЛЦААНЫ ТУСЛАМЖТАЙГААР БАЙГУУЛЛАГЫГ ОНОВЧТОЙ УДИРДА...
Д. Бямбажаргал - ЦАХИМ ХАРИЛЦААНЫ ТУСЛАМЖТАЙГААР БАЙГУУЛЛАГЫГ ОНОВЧТОЙ УДИРДА...batnasanb
 

Similar to С.Энхтуяа - ЭЛЕКТРОН БИЗНЕСИЙН ЗАРИМ ХУУЛИУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА (20)

Ict legal regulation
Ict legal regulationIct legal regulation
Ict legal regulation
 
Э.Энхзаяа - МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДАЛД
Э.Энхзаяа - МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДАЛДЭ.Энхзаяа - МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДАЛД
Э.Энхзаяа - МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДАЛД
 
E government questions last
E government questions lastE government questions last
E government questions last
 
Crcnews 201010
Crcnews 201010Crcnews 201010
Crcnews 201010
 
цахим засаглалыг үнэлэх хялбар аргачлал
цахим засаглалыг үнэлэх хялбар аргачлалцахим засаглалыг үнэлэх хялбар аргачлал
цахим засаглалыг үнэлэх хялбар аргачлал
 
Lectured by enkhbold.z
Lectured by enkhbold.zLectured by enkhbold.z
Lectured by enkhbold.z
 
090 ict usage-survey-report-final-mon (1)
090 ict usage-survey-report-final-mon (1)090 ict usage-survey-report-final-mon (1)
090 ict usage-survey-report-final-mon (1)
 
Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...
Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...
Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...
 
Г.Уранчимэг - Цахим менежмент
Г.Уранчимэг - Цахим менежментГ.Уранчимэг - Цахим менежмент
Г.Уранчимэг - Цахим менежмент
 
201512
201512201512
201512
 
Мэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилт
Мэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилтМэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилт
Мэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилт
 
2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу Холбооноос бэлдсэ...
2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу Холбооноос бэлдсэ...2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу Холбооноос бэлдсэ...
2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу Холбооноос бэлдсэ...
 
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...
 
Dream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhboldDream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhbold
 
Dream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhboldDream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhbold
 
201601
201601201601
201601
 
Enation mongolia
Enation mongoliaEnation mongolia
Enation mongolia
 
Registration
RegistrationRegistration
Registration
 
E-commerce тайлан
E-commerce тайланE-commerce тайлан
E-commerce тайлан
 
Д. Бямбажаргал - ЦАХИМ ХАРИЛЦААНЫ ТУСЛАМЖТАЙГААР БАЙГУУЛЛАГЫГ ОНОВЧТОЙ УДИРДА...
Д. Бямбажаргал - ЦАХИМ ХАРИЛЦААНЫ ТУСЛАМЖТАЙГААР БАЙГУУЛЛАГЫГ ОНОВЧТОЙ УДИРДА...Д. Бямбажаргал - ЦАХИМ ХАРИЛЦААНЫ ТУСЛАМЖТАЙГААР БАЙГУУЛЛАГЫГ ОНОВЧТОЙ УДИРДА...
Д. Бямбажаргал - ЦАХИМ ХАРИЛЦААНЫ ТУСЛАМЖТАЙГААР БАЙГУУЛЛАГЫГ ОНОВЧТОЙ УДИРДА...
 

More from batnasanb

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentationbatnasanb
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalbatnasanb
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Brosbatnasanb
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asiabatnasanb
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Marketbatnasanb
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2batnasanb
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Televisionbatnasanb
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rightsbatnasanb
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industrybatnasanb
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologiesbatnasanb
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital erabatnasanb
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтbatnasanb
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдbatnasanb
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаbatnasanb
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...batnasanb
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭbatnasanb
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...batnasanb
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...batnasanb
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛbatnasanb
 
Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...
Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...
Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...batnasanb
 

More from batnasanb (20)

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentation
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr final
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Bros
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asia
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Television
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologies
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital era
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
 
Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...
Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...
Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...
 

С.Энхтуяа - ЭЛЕКТРОН БИЗНЕСИЙН ЗАРИМ ХУУЛИУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

  • 1. ЭЛЕКТРОН БИЗНЕСИЙН ЗАРИМ ХУУЛИУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Хураангуй Дэлхий нийтийн харилцаа, холбооны хэрэгсэл нь Интернет болон хувирч, нийгмийн төрөл бүрийн харилцаа энэ сүлжээ дээр тулгуурлан хэрэгжих болсон билээ. Байгууллагууд өөрийн бизнесийг интернетэд тулгуурлан хийх болж, цахим бизнес хэмээх ойлголт олны дунд нэгэнт түгээмэл болжээ. Виртуал орчинд үйл ажиллагаагаа явуулдаг энэхүү онцлог бизнес нь дэлхий дахинаа хүчирхэгжин хөгжиж, манай оронд ч тодорхой хэмжээгээр хөгжиж байна. Цахим бизнес, тэр дундаа электрон худалдаа хурдацтай хөгжиж буй энэ үед түүнийг зохицуулах эрх зүйн зохицуулалт, дүрэм журам зайлшгүй шаардлагатай юм. Манай орны хувьд энэ чиглэлийн хууль, дүрэм байдаггүй бөгөөд үндсэн хууль, харилцаа холбооны тухай хуулийн зарим заалтуудаар зохицуулж байгаа нь төдийлөн хангалттай бус байна. Тиймээс энэхүү судалгааны ажлаар гадаад орнуудын электрон худалдааны тухай хуулийг харьцуулан судалж, өөрийн оронд электрон худалдааг илүү хурдацтай хөгжүүлэхэд тулгамдаж буй хүндрэлүүдийг тодруулах, цаашлаад эдгээр хүндрэл бэрхшээлүүдийг хууль эрх зүйн баримт бичгээр зохицуулах боломжтой эсэхийг тодруулахаар зорьсон. Түлхүүр үг Электрон худалдаа, электрон худалдааны тухай хууль, хууль эрх зүйн баримт бичиг, дүрэм журам Оршил Мэдээлэл, харилцаа холбооны технологи өндөр хөгжсөн улс орнуудын туршлагыг судалж үзэхэд ч энэ салбарын талаар төр, засгийн зүгээс онцгой анхаарч тэргүүлэх чиглэлээ болгон тодорхойлон үе шаттай, олон талт арга хэмжээ хэрэгжүүлсэн нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байдаг.
  • 2. Өргөн уудам газар нутагтай, байгалийн эрс тэс уур амьсгалтай, хүн ам тархай суурьшсан манай улсын хувьд тус салбарыг амжилттай хөгжүүлж нийгэм, эдийн засгийн бусад салбарын хөгжлийг дэмжих явдал чухал ач холбогдолтой байх юм. Энэхүү судалгааны ажилдаа тус салбарын эрх зүйн зохицуулалтын талаар судлах бөгөөд тэр дундаа манай улс дахь электрон худалдааны өнөөгийн байдал ямар түвшинд байгаа талаар дурдах болно. Мөн судалгааны хэсэгт гадаад орнуудын электрон худалдааны хуулиудыг судалж, хооронд нь харьцуулж, дүгнэлт хийх бөгөөд монгол улсын электрон худалдаа хөгжихөд тулгарч буй бэрхшээлүүдийг хууль эрх зүйн баримт бичгээр зохицуулах боломжтой эсэх талаар судлах юм. 1. Монгол улсын мэдээлэл, харилцаа холбооны салбар дахь эрх зүйн зохицуулалт Мэдээлэл, харилцаа холбооны технологи(МХХТ)нь өнөөгийн дэлхий дахины хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч хүчин зүйл, улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдасгуур, хүний хөгжил, эрх, эрх чөлөөг хангах, баталгаажуулах хэрэгсэл болж байна. Тиймдээ ч сүүлийн арваад жилийн хугацаанд Монгол улсад МХХТийг хөгжүүлэх асуудалд төрөөс түлхүү анхаарах боллоо. Үүнтэй холбоотойгоор үндэсний парк байгуулагдаж, эрх зүйн актуудын төсөл боловсруулагдаж, татварын хөнгөлөлт үзүүлж байна. Үүний зэрэгцээ “Цахим Монгол” хөтөлбөр, “Цахим Засгийн мастер төлөвлөгөө”, “Цахим сум” хөтөлбөр гэх зэрэг бодлогын баримт бичгүүд байгаа боловч үе үеийн Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт энэ нь сайн тусгагдаж чаддаггүй, юуг дэмжих, юуг хөгжүүлэх талаар системтэй хандлага байхгүй, улс төрийн дээд түвшний ойлголт, дэмжлэг, манлайлал, хүсэл эрмэлзлэл байхгүй хэвээр байна. Үүний улмаас МХХТ салбарыг зохицуулах хуулиуд, тэр дундаа суурь зохицуулалт хийх хууль байхгүй, энэ салбарын хөгжил урсгалаар явагдаж байна. Өнөөдөр Монгол улсад Үндсэн хууль, иргэний хууль, хөдөлмөрийн хуулиас эхлээд нийтлэг шинжтэй хэм хэмжээний олон хууль, эрх зүйн актууд үйлчилж байна. Түүнчлэн МХХТ-ийн салбарт шууд хамааралгүй боловч түүнээс гарч буй оюуны бүтээлтэй холбоотой харилцааг зохицуулдаг салбарын хуулиуд үйлчилж байна. Харин яг МХХТ-ийн салбарын харилцааг зохицуулж буй хууль, эрх зүйн актууд маш цөөхөн байна. Зөвхөн “Харилцаа холбооны тухай” хууль, “Шуудангийн тухай” хууль болон УИХ-ын тогтоол, Засгийн Газрын тогтоолуудыг дурьдаж болно. Тиймээс бие даасан салбар эрх зүй – МХХТ-ийн салбарыг зохицуулсан багц хууль, эрх зүйн акт батлан гаргах гарцаагүй шаардлага тулгарчээ.
  • 3. 2. Монгол улс дахь электрон худалдааны өнөөгийн байдалд хийсэн судалгаа Манай улсад электрон худалдаа ямар түвшинд хөгжиж байгаа талаар хийгдсэн судалгаа төдийлөн олон байдаггүй бөгөөд Мэдээллийн технологийн үндэсний парк(МТҮП) ба БНСУ-ын Интернэтийг хөгжүүлэх үндэсний агентлаг(NIDA)-ийн хамтран хэрэгжүүлсэн судалгаа хийгджээ. Энэхүү Монгол улсын бизнесийн байгууллагуудын МХХТ-ийн хэрэглээ, цаашдын хандлага судалгааны тайлан нь Монгол улсын бизнесийн салбарын мэдээлэл, харилцаа холбооны технологи(МХХТ)-ийн хэрэглээ, цахим худалдааны өнөөгийн байдал, цаашдын хэрэгцээг тодорхойлох зорилготой юм. Энэ судалгаа нь Монгол улсын хувьд бизнесийн бүхий л салбарын МХХТ-ийн хэрэглээг тодорхойлох анхны судалгааны ажил болсон байна. Энэхүү судалгааны тайлангийн зарим үр дүнг харуулбал: 2008 онд Монгол Улсын хэмжээнд интернэт болон компьютерийн бусад сүлжээгээр арилжаа хийсэн бизнесийн байгууллагын эзлэх хувь 4.5 хувь байгаа боловч бизнесийн байгууллагуудын төлөвлөж байгаагаар 2009 оноос энэ үзүүлэлт илт нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. 2008 онд интернэтээр бүтээгдэхүүн/үйлчилгээ худалдан авсан байгууллагуудын 92 хувь нь Улаанбаатар хотын, 8 хувь хөдөө орон нутгийн байгууллагууд байгаа бол интернэтээр борлуулалт хийсэн байгууллагуудын 91 хувь нь Улаанбаатар хотын, 9 хувь хөдөө орон нутгийнх байна. Үүнээс харахад нийслэлээс өөр газарт э-арилжаа бараг хийгдэхгүй байна гэж үзэж болохоор байна. Э-арилжаа хийхэд учирч байгаа бэрхшээлийн талаар 2008 онд эарилжаанд оролцсон нийт байгууллагууд хэрхэн хариулсаныг дараах хүснэгтээр харуулъя. Э-арилжаанд учирч буй бэрхшээл Хүснэгт 2.1 Хариулт Үгүй Бага Их Хамааралгүй Бэрхшээл зэрэг буюу мэдэхгүй Найдвартай үйлчлэгч ба 22.6 % 44.0 % 15.5 17.9 % үйлчлүүлэгчдийн нөөц бага % Онлайн төлбөр тооцооны 27.4 % 32.1 % 26.2 14.3 % систем хөгжөөгүй % Бүтээгдэхүүний баталгаа, 25.0 % 34.5 % 14.3 26.2 % хүргэлтийн хугацаа % тодорхой бус Хууль эрх зүйн орчин 25.0 % 26.2 % 25.0 23.8 % тодорхой бус % Э-арилжааны системийг 19.0 % 22.6 % 28.6 29.8 % хөгжүүлэх сайжруулах % зардал их
  • 4. Судалгааны үр дүнд найдвартай үйлчлүүлэгч, үйлчлэгчдийн тоо цөөн, онлайн төлбөр тооцооны систем зохих төвшинд хөгжөөгүй байгаа нь хамгийн түгээмэл бэрхшээл болж байгаа бөгөөд хууль эрх зүйн орчин бүрдээгүй, зардал их гардаг зэрэг нь мөн эарилжааг хөгжүүлэхэд саад болдог байна. Электрон худалдааны сайтууд: Электрон худалдааны үйлчилгээ эрхэлдэг сайтууд сүүлийн үед ихээр нэмэгдэж байгаа хэдий ч энэ үйлчилгээнд иргэд, байгууллагууд төдийлөн хэвшээгүй байна. Электрон худалдаа хийдэг вэб сайтуудаас дурдвал: www.tedy.mn www.mrauto.mn www.eshop.mn www.shop.az.mn www.shop.olloo.mn www.shop.banjig.net www.rose.mn www.shop.media-od.com www.lut.mn www.shop.totalmusic.mn www.eshop.nomin.mn www.tombazaar.mn www.bidnar.com www.rainbow.mn www.shops.mn www.oriflame.mn гэх мэт Электрон худалдааны системийн программ хангамжийн гол цөм нь төлбөр тооцооны асуудал байдаг. Электрон аргаар төлбөр тооцоо хийх худалдааны системийн үйлчлүүлэгчдийн хувьд бүх банкны, бүх төрлийн картыг ашиглах сонирхолтой байдаг. Гэтэл одоо манай электрон худалдааны үйлчилгээ нь олон улсын карт эсвэл зөвхөн нэг банкны карт эсвэл тусгай төлбөрийн картаар (e-pay г.м) үйлчлэх байдалтай байна. Иймд картын үйлчилгээний банк дундын зуучийг монголд бий болгох шаардлагатай байна. Энэ зууч нь нэг талаас хэрэглэгчидтэй (электрон худалдааны байгууллага) нөгөө талаас банкуудтай харьцаж картын мэдээллийг дамжуулж хоорондын холбоог үүсгэж өгнө. Энэ нь мөн электрон төлбөр тооцооны системийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой. Электрон банкны үйлчилгээ, электрон худалдааны үйлчилгээг интернет сүлжээгээр явуулахад мэдээллийн аюулгүй байдал, нууцлалд ихээхэн анхаарах шаардлагатай байдаг. Манайд энэ төрлийн үйлчилгээ явуулж байгаа газрууд наад зах нь ямар нөхцөл шаардлага хангасан байх талаар ямар нэг зохицуулалтгүй, урсгалаар явж байна. Иймд энэ талаар хууль зүйн ямар нэг зохицуулалт хийх, мэдээллийн аюулгүй байдлын стандарт гаргах шаардлагатай байна. 3. Гадаад орнуудын электрон худалдаатай холбогдох хуулиудын судалгаа
  • 6. Улсын нэр Э-худалдаа Australia Electronic Transactions Act 1999; Electronic Transaction Act 2001 Contract Act of People’s Republic China 1999 China Malaysia Electronic 2006 Mongolia Philippines Republic Korea Э-гарын үсэг the Electronic of law 2004 Хувийн өгөгдөл хамгаалалт Privacy Act 1988 Telecommunications (Interception) Act 1979 Cybercrime Act 2001; Surveillance Devices Act 2004; Spam Act 2003 signature Commerce Law Digital Signature Act Communications and 1997 Multimedia Act 1998 (part on consumer protection) Law on Telecommunications Draft laws on 1995 Electronic Signature, Draft law on Information on Electronic Technology 2003 Governance and on Electronic Transaction Electronic Commerce Act 2000 of Basic Act on Commerce 1999 Э-гэмт хэрэг Electronic Digital Signature Act Act on Promotion of 1999 (amended in 2001) Information and Communications Network Utilization and Data Protection 1999 (into force: 2000) Computer Act 1997 Crimes Draft Cybercrime Prevention Act 2004
  • 7. Russian India Federation Information on Technology Law Draft Law Electronic on Electronic Act 2000 (rejected) Commerce Digital Signatures 2002 Indonesia Draft Bill on Electronic Information and Transactions Thailand Draft electronic Islamic Electronic Commerce funds Draft Law Electronic law on transfer law, national Electronic Signature Transactions Act 2001 Republic of 2004 information (entry into force Iran infrastructure law April 2002) Japan Electronic Signature Macao, China Basic Telecommunications Law 2001 Law 2001 European Union Malaysia United Mongolia Kingdom Directive 2000/31/EC in Directive 1999/93/EC June 2000 (“E-commerce” of December Electronic Commerce Law Digital Signature 1999 Act Directive) (“Electronic 2006 1997 Signatures Directive”) Electronic Communications Law on Telecommunications Act 1995 2000, Completed by: Electronic Commerce Draft law on Information Regulations 2002 Technology 2003 United States Uniform Electronic of Zealand Transactions Act 1999 NewAmerica Electronic Transactions Act 2000 Federal Law on Information, Informatization, and the Protection of Information 1995 Draft Data protection Draft Computer Law Crime Law Personal Information Regulations on Protection Act 2003 Electronic (into force Documents 2005) in and Signatures 2005 Japanese (official), in English Protection EU Data Directive 1995/46/EC Communications and Multimedia Act 1998 (part on consumer protection) Data Protection Act 1998 (into force 2000) Electronic laws Signatures Draft on Regulations Signature, Electronic 2002 on Electronic Governance and on Electronic Transaction Electronic Signatures in Global and National Privacy Act 1993 Communications Commerce Act 2000 Privacy Act 1986; Personal Data Privacy and Security Act of 2005 (Reported in Senate) Unauthorized Computer Access Law 1999 (into force in 2000) The Council of Europe’s Computer Crimes Cybercrime Treaty Act 1997 (not EU) 2001 (into force 2004) Computer Misuse Act 1990
  • 9. 4. Электрон худалдааны тухай хуулийн харьцуулсан судалгаа Малта, Иран, Малайз, Ирланд, Филиппин улсуудын Электрон худалдааны тухай хуулиудыг хамрах хүрээгээр нь буюу ямар ямар харилцааг зохицуулж, ямрыг нь зохицуулалгүй орхисон байна вэ гэдгээр нь харьцуулж үзлээ. Эдгээр улсууд нь хүн ам, газар нутаг, байршил, хэл яриа, соёл зэргээрээ харилцан адилгүй хэдий ч Электрон худалдааны тухай хуулийн зорилго нь ерөнхийдөө адилхан гэж хэлж болно. Тиймээс хуулийн хамрах хүрээг дараах хэд хэдэн бүлэгт хуваан авч үзэж, тус бүр дээр нь улс улсын онцлогийг дурдсан болно. Электрон гарын үсэг: Электрон ажил гүйлгээнд зайлшгүй шаардлагатай электрон гарын үсгийн тухай заалтуудыг улс орон бүр их бага хэмжээгээр хуульдаа тусгаж өгчээ. Ирланд улсын хувьд э-гарын үсгийн тухай хэд хэдэн заалтуудыг оруулж өгсөн ба ямар үед хэрэглэх, юуг анхаарах зэргийг нь зааж өгсөн байна. Түүнчлэн э-гарын үсгийн гэрчилгээжүүлэлтийн тухай тодорхой дурдсан бөгөөд гэрчилгээжүүлэх байгууллага, гэрчилгээжүүлэх, хүчингүй болгох дүрэм журмыг багтаажээ. Филиппин улсын Электрон худалдааны тухай хуулийн 2 заалтанд э-гарын үсгийн тухай тусгагдсан байгаа нь э-гарын үсгийг хүлээн зөвшөөрөх талаар болон урьдчилсан нөхцлүүдийн талаар дурджээ. Малайз улсын хуульд энэ тухай товчхон дурдсан байгаа нь тус улсад Электрон гарын үсгийн тухай хууль байдагтай холбоотой юм. Э-гарын үсэг ямар үед хэрэглэх болон найдвартай байдлыг хангах талаар товчхон дурдаад бусад зохицуулалтыг тоон гарын үсгийн хууль зохицуулна хэмээн заасан байна. Иран улсын хуулинд э-гарын үсэг дараах шаардлагыг хангасан байна гэжээ. Үүнд: - Давтагдашгүй - Гарын үсэг зурагчийг таньдаг байх - Гарын үсэг зурагч өөрөө үйлдсэн байх - Өгөгдөлд өөрчлөлт орсон эсэхийг тодорхойлдог байх гэх мэт Мөн гэрчилгээжүүлэгч байгууллага нь гэрчилгээ олгох, баталгаажуулах, эрхийг түдгэлзүүлэх, гэрчилгээг өөрчлөх зэрэг үйл ажиллагааг явуулна хэмээн зохицуулалтыг оруулжээ. Малта улсын хувьд хэдийгээр цөөн хүн амтай жижиг улс хэдий ч электрон худалдааны хууль нь агуулгын хувьд өргөн электрон худалдаатай холбоотой бүхий л харилцааг зохицуулж өгч чадсан гэж үзэж байна. Жишээлбэл э-гарын үсэг, түүний хэрэглээ, гэрчилгээжүүлэлт зэргийн талаар ихэд дэлгэрэнгүй заалтууд багтжээ.
  • 10. Электрон гэрээ: Ирланд, Филиппин, Малайз улсуудын хувьд электрон гэрээний талаар товчхон дурдаж, электрон гэрээний хэлбэр болон хүчинтэй байх тухай заалтуудыг оруулжээ. Харин Малта улсын хувьд электрон гэрээ гэсэн бие даасан бүлэг заалтууд орсон бөгөөд холбогдох бүхий л зохицуулалтыг хийсэн байна. Жишээлбэл саналыг хүлээн зөвшөөрөх, саналыг цуцлах, гэрээний хэлбэр, шаардлагатай мэдээллүүд зэрэгтэй холбогдох заалтууд багтжээ. Иран улсын электрон худалдааны хуульд электрон гэрээний тухай зохицуулалт ороогүй байна. Хэрэглэгчийг хамгаалах: Иран улсын Электрон худалдааны тухай хуульд хэрэглэгчийг хамгаалах тухай хуулийн зохицуулалтууд багтсан байна. Жишээлбэл хуулийн 33-49р зүйлд электрон аливаа ажил гүйлгээний үед хэрэглэгчийг хэрхэн хамгаалах талаар дурджээ. Хуульд электрон ажил гүйлгээний үеэр, өмнө эсвэл дараа хэрэглэгч мэдээллээр бүрэн хангагдах эрхтэйг зааж өгчээ. Харин Ирланд, Филиппин, Малайз, Малта улсуудын электрон худалдааны тухай хуульд хэрэглэгчийг хамгаалах тухай заалтууд тусгагдаагүй байна. Учир нь эдгээр улсуудад Хэрэглэгчийг хамгаалах тухай хууль гэсэн бие даасан хууль байдаг. Гэмт хэрэг, ял шийтгэл: Ирланд улсын хуульд холбогдох гэмт хэрэг, ял шийтгэлийн талаар төдийлөн дурдаагүй бөгөөд 15000паундаас хэтрэхгүй, эсвэл 12сар хүртэл хорих ялаар, эсвэл 500000паунд хүртэл мөнгөөр торгох, 5 жил хүртэл хугацаагаар хүртэл хорих ял шийтгэл оногдуулна гэжээ. Филиппин улсын хуульд дараах дараах заалтууд багтжээ: Хууль бусаар хүний компьютерт хандах, hacking хийх, вирус тараах зэрэгт 100 000 песо-р торгох буюу 6 сараас 3 жилийн хорих ялаар шийтгэнэ /33р зүйл/ Хууль бусаар буюу зөвшөөрөлгүйгээр сүлжээ, интернет ашиглавал дээрхтэй адил шийтгэл оногдуулна /33р зүйл/ гэх мэт Иран улсын хувьд 66-77р зүйлд дараах үйлдлүүдэд торгууль болон шийтгэл оногдуулах тухай заажээ. Үүнд луйвар, хуурамчаар бичиг баримт үйлдэх, хэрэглэгчийн эрх болон зар сурталчилгааны хуулийг зөрчих, оюуны өмчийн зөрчил, худалдааны нууцийн зөрчил болон худалдааны тэмдгийн зөрчил зэрэг орно. Малта улсын хуульд зөвшөөрөлгүй хүн компьютер болон бусад өгөгдөлд хандах төхөөрөмжийг хэрэглэх, бусдын компьютерт дэх мэдээллийг ашиглах, хуулбарлах, өөрчлөх зэрэг нь гэмт хэргийн шинжтэй болно. Мөн үйлдлийн систем болон програм хангамжийг гэмтээх нь Малтагийн хуулийн дагуу компьютерийн гэмт хэрэг болно. Цаашлаад өөрчлөх, авах, суурилуулах, шилжүүлэх,
  • 11. арилгах, устгах, нэмэх зэрэг үйлдлийг зөвшөөрөлгүй хийвэл гэмт хэрэгт тооцогдоно гэж заасан бөгөөд торгуулийн хэмжээ болон хорих ялын хугацааг зааж өгчээ. Харин Малайз улсын Электрон худалдааны тухай хуульд гэмт хэрэг, ял шийтгэлийн тухай заалтууд багтаагүй байгаа нь электрон ажил гүйлгээний үед гарах зөрчил, түүнийг арилгахад хүндрэлтэй байдал үүсгэж болзошгүй юм. Оюуны өмч: Иран улсын хуулийн 62-66 зүйлд электрон ажил гүйлгээтэй холбогдох оюуны өмчийн талаар тодорхойлсон байна. 62-63 зүйлд зохиогчийн эрхийг хамгаалах тухай, 64-65 зүйлд худалдааны нууц, 66-р зүйлд худалдааны тэмдгийн талаар зохицуулжээ. Харин бусад улсуудын хувьд оюуны өмчийн талаарх зохицуулалт энэхүү хуульд тусгагдаагүй байна. Домэйн нэр: Ирланд улсын хуулийн дөрөвдүгээр хэсэг домэйн нэрийн талаарх асуудлыг зохицуулна. “.ie” домэйн нэр нь Ирландын үндсэн интернетийн домэйн нэр бөгөөд энэ хэсгийн заалтууд нь домэйн нэрийн бүртгэлийн систем болон холбогдох харилцааг зохицуулахаар заагджээ. Харин бусад улсуудын хувьд домэйн нэрийн талаарх зохицуулалт энэхүү хуульд тусгагдаагүй байна. Бусад: Филиппин улсын Электрон худалдааны тухай хуулийн агуулгын хувьд онцлох заалтууд нь засгийн газрын электрон үйл ажиллагааны тухай юм. Жишээлбэл 2 жилийн хугацаанд электрон худалдаа хийхтэй холбоотой засгийн газраас үзүүлэх үйлчилгээ, ажлуудын талаар /27р зүйл/. RPвэбийг хийх биелүүлэх. RPвэб нь засгийн газрын бүхий л албыг интернетэд холбох, нийтийг нийтийн хандалтаар хангах стратеги юм. Тээвэр Харилцаа Холбооны яам, Үндэсний Харилцаа холбооны хороо, Үндэсний Компьютерийн төв хамтран харилцаа холбооны зардлыг багасгах, RPвэбийг хэрэгжүүлэх зэрэгтэй холбогдох бодлого, дүрмийг гаргах тухай /28р зүйл/ заалтууд багтсан байгаа нь бусад орнуудын ижил хуулиудаас ялгагдах онцлог болж байна. 5. Монгол улсад электрон худалдаа хөгжихөд тулгарч буй хүндрэлүүдийг хууль эрх зүйн баримт бичгээр зохицуулах нь Манай улсад электрон худалдаа, түүнтэй холбогдох харилцааг зохицуулах эрх зүйн зохицуулалт, дүрэм журам, хууль тогтоомж байхгүй байгаа нь энэ чиглэлийн бизнес хөгжихөд хүндрэл учруулж байна.
  • 12. 400 000 гаруйхан хүн амтай Малта улсаас эхлээд 70сая гаруй иргэнтэй Иран улс гээд дэлхийн ихэнх улс орнууд энэ талаарх хууль тогтоомжтой байхад манай улсын хувьд байхгүй байгаа нь хачирхалтай юм. Электрон худалдаа эрхэлж буй компанийн хувьд татвар, шимтгэлээ хэрхэн төлөх, электрон гэрээ, электрон гарын үсэг хэрхэн хэрэглэх, оюуны өмчөө хэрхэн хамгаалах зэрэг асуудлаа шийдвэрлэх гарц буюу нэгдсэн зохицуулалт байхгүй. Харин үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн хувьд хэрэв картын дугаар маань алдагдвал хэн хариуцлага хүлээж, хэрхэн хохирлыг маань барагдуулах вэ, хувийн мэдээлэл маань алдагдвал ямар хариуцлага тооцох вэ, эрх ашгаа хэрхэн хамгаалах вэ зэрэг асуудлууд тодорхойгүй байдаг улмаас иргэд төдийлөн цахим хэлбэрээр худалдаа хийхгүй байна. Цахим гарын үсгийн тухай хууль, Цахим хэлцлийн тухай хууль, Мэдээлийн аюулгүй байдлын тухай хууль зэрэг хуулийн төслүүд гарсан ч Улсын Их Хуралд өргөн барих шатандаа явсаар өдийг хүрсэн. Тиймээс эдгээр хуулиудыг даруй батлан гаргаж, бусад хуулийн зохицуулалтыг хийснээр манай улсад электрон худалдаа хөгжихөд гол тулгуур болж өгөх юм. Монгол улсад электрон худалдаа хөгжихөд учирч буй саад бэрхшээлүүдийг дээр дурдсан билээ. Тэгвэл эдгээр асуудлуудыг хууль эрх зүйн зохицуулалтаар хэрхэн шийдвэрлэж болох талаар дурдъя. Хүснэгт 5.1 Асуудал 1. Тоон арилгах Шийдэл ялгааг Тоон ялгааг арилгах талаар засгийн газраас олон ажлуудыг хийсэн. Энэхүү ажлуудаа илүү үр дүнтэй болгох үүднээс “байгууллага бүр ажилчдаа сургалтанд хамруулах”, “шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр хангах үүрэгтэй” зэрэг хуулийн заалтуудыг нэмэлт болгон оруулах хэрэгтэй. 2. Интернет хэрэглээг нэмэгдүүлэх Интернетийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд олширч, интернетийн үнэ буурч байгаатай холбогдуулан тэдгээр компаниудын үйл ажиллагааг хуульчлах, журамлан цэгцлэх шаардлагатай. Иргэд өндөр хурдны интернетийг хямд үнээр хэрэглэх боломжтой болсноор хэрэглээний түвшин өсөж, электрон худалдаа нэмэгдэх боломж бүрдэнэ. 3. Электрон худалдааны Электрон худалдааны тухай хууль гарснаар цахим хэлбэрээр худалдаа хийх
  • 13. ашиг, давуу талбар найдвартай, хамгаалагдсан орчин тал, боломжийг болно. Ингэснээр иргэдийн итгэл үнэмшил мэдрээгүй нэмэгдэж, тэрхүү орчинд нэвтэрч электрон худалдааны давуу тал, ашиг тусыг ойлгож эхэлнэ. 4. Хүргэлтийн асуудал хүндрэлтэй Иргэд сайтад хаягаа бүртгүүлэх, мөн төлбөрөө урьдчилан төлөх зэргээс аль болох зайлсхийдэг. Манай хаягийг өөр зорилгоор ашиглавал яах вэ, төлбөрөө төлчихсөн байтал захиалсан бараа маань ирэхгүй бол яанаа гэсэн айдсууд байдаг. Учир нь иймэрхүү нөхцөл байдал тулгарвал ямар арга хэмжээ авах, хэн хохирлыг барагдуулах, ял шийтгэл нь юу болох талаар тодорхой зохицуулалт байдаггүйтэй холбоотой юм. Тиймээс хүргэлтийн талаарх заалтуудыг хуулинд оруулж өгөх шаардлагатай юм. 5. Оюуны өмчийн Иран улсын хуулийн 62-66 зүйлд электрон талаарх асуудал ажил гүйлгээтэй холбогдох оюуны өмчийн талаар тодорхойлсон байдаг бөгөөд, 6263 зүйлд зохиогчийн эрхийг хамгаалах тухай, 64-65 зүйлд худалдааны нууц, 66р зүйлд худалдааны тэмдгийн талаар зохицуулжээ. Үүний адилаар манай улсын хуулинд электрон худалдаатай холбогдох оюуны өмчийн зүйл заалтууд зайлшгүй тусгагдах нь зөв юм. 6. Татвар, шимтгэл Электрон худалдаа хийж буй үед нэмэгдсэн өртгийн албан татвар хэрхэн төлөх, банкны картаар төлбөр хийх үед хэдэн хувийн шимтгэл авах тухай хуулиар баталгаажуулснаар иргэдийн дунд төөрөгдөл үүсэхгүй болно. 7. Аюулгүй байдал, нууцлал Хэрхэн хэрэглэгчийн аюулгүй байдал, нууцлалыг хангах талаар болон хэрэв нууцлал алдагдсан тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг хуульчлах шаардлагатай. “Хуулийн заалтуудыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий байгууллага захиргааны хариуцлага хүлээлгэнэ” зэрэг заалтууд шаардлагатай. 8. Интернет маркетинг Интернет маркетингийн талаар заалтууд оруулснаар зар сурталчилгаа илүү үнэ
  • 14. цэнэтэй болно. “Интернет маркетингийг явуулах компаниуд тусгай зөвшөөрөл авна” гэж зааж өгөх нь хууль бусаар үйл ажиллагаа явуулахаас урьдчилан сэргийлнэ. 9. Тоон үсэг, хэлцэл гарын Тоон гарын үсэг, цахим хэлцлийн талаарх цахим хуулиуд батлагдснаар электрон худалдаа явуулах таатай нөхцөл бүрдэнэ. “Цахим гарын үсгийг ердийн гарын үсэгтэй адилтгаж үзнэ”, “Бүх төрлийн цахим баримт бичигт цахим гарын үсгийг ашиглаж болно” зэрэг заалтуудыг оруулах нь зүйтэй. 10. Монгол Бүх зүйл зохицуулагдсан, баталгаатай хүний зан болсон үед хүмүүс аажмаар итгэж, чанарын онцлог хэрэглээ бага багаар нэмэгдсээр электрон худалдаа өдөр тутмын үйл ажиллагаа болох боломжтой. Одоогоор электрон худалдаанд оролцож буй хүмүүсийн тоо цөөн байгаа ч эрх зүйн орчин нь бүрдэхэд хэрэглээ нэмэгдэх нь гарцаагүй юм. Дүгнэлт Мэдээлэл, Харилцаа, Холбооны Технологийн салбарыг зохицуулах орчин үеийн хандлагыг тусгасан хууль, дүрэм журам гаргахад шаардлагатай судалгааг хийх, өөрийн орны онцлогт тохирсон хуулийн заалтуудыг судлах, хууль эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгааг батлах зорилготой энэхүү судалгааны ажлаа эхлүүлсэн билээ. Манай улсын МХХТ-ийн салбарын хөгжил хурдацтай явж байгаа хэдий ч хурдцыг сааруулах хүчин зүйл, тодруулбал уг салбарыг зохицуулах хууль эрх зүйн орчин дутмаг байгаа нь харагдсан. Тиймээс цаашид манай улсад зайлшгүй шаардлагатай хуулиудын нэг болох электрон худалдааны тухай хуулийг дэлгэрүүлэн судалж эхэлсэн бөгөөд гадаадын орнуудад электрон худалдаатай холбогдох ямар ямар хууль тогтоомжууд байдаг талаар судалсан. Мөн уг судалгааг лавшруулах үүднээс Малта, Иран, Малайз, Ирланд, Филиппин улсуудын Электрон худалдааны тухай хуулиудыг судалж, тэдгээрийг хамрах хүрээгээр нь буюу ямар ямар харилцааг зохицуулж, ямрыг нь зохицуулалгүй орхисон байна вэ гэдгээр нь харьцуулсан дүгнэлт хийсэн. Эдгээр орнууд нь хэдийгээр хүн ам, газар нутаг, хэл соёл зэргээрээ ихээхэн ялгаатай ч Электрон худалдааны тухай хууль нь нэг зорилготой байгаагаас үзэхэд ямар ч улс орны хувьд анхаарах ёстой зүйлийн нэг гэдгийг батлаж байгаа юм.
  • 15. Өөрөөр хэлбэл 2 сая 700 мянга гаруй хүн амтай, 330 000 гаруй интернет хэрэглэгчтэй, 34 интернетийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай, электрон худалдаа эрхлэгч хангалттай олон компанитай манай орны хувьд МХХТ, ялангуяа электрон худалдааны талаарх асуудлуудад эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг нотлон харуулж байн Гадаад орны жишээ хуулиудыг судалсны дараа манай оронд электрон худалдаа хөгжихөд хүндрэл учруулж буй асуудлуудыг судалсан бөгөөд тоон ялгаа, аюулгүй байдал, оюуны өмч зэрэг арван асуудлыг тодорхойлон гаргаж ирсэн. Мөн эдгээр асуудлуудыг хууль эрх зүйн баримт бичиг ашиглан хэрхэн шийдвэрлэж болох талаар дурдснаар МХХТ-н салбарын хуулиуд, ялангуяа электрон худалдааны тухай хуулийг боловсруулж батлан гаргах нь зайлшгүй шаардлагатай байгааг батлан харуулж чадсан гэж үзэж байна. Ном зүй 1. ICT_Current situation & Prospects.pdf 2005 2. ICT current status_Mongolia.ppt 2008 3. “Монгол улсын бизнесийн байгууллагуудын МХХТ-н хэрэглээ, цаашдын хандлага” Судалгааны төслийн тайлан 2009 УБ 4. Канадын IDRC –ийн санхүүжилтээр 2005 онд хийсэн МХХТ-ийн салбарын эрх зүйн орчны шинжилгээ. 2005. УБ 5. E-COMMERCE LEGAL ISSUES 2006 UNESCAP 6. ELECTRONIC COMMERCE ACT, 2000 Ireland 7. ELECTRONIC COMMERCE ACT OF 2000 Philippine 8. ELECTRONIC COMMERCE ACT 2000 Malta 9. ELECTRONIC COMMERCE LAW OF THE ISLAMIC REPUBLIC OF IRAN 2004 10. ELECTRONIC COMMERCE ACT 2006 Malaysia 11. http://en.wikipedia.org 12. http://www.internetworldstats.com/ 13. http://www.ictpa.gov.mn/ 14. http://www.ict.mn 15. http://www.crc.gov.mn 16. http://www.ictregulationtoolkit.org 17. http://www.thecre.com/fedlaw/legal8.htm 18. http://www.ccmostwanted.com/LL/us.htm 19. http://www.ukinvest.gov.uk/Information-sheets/4015995/enGB.pdf 20.http://www.unescap.org/pdd/publications/themestudy2006/10_ ch4.pdf 21. http://www.esis.ee/ist2004/93.html 22. http://www.opsi.gov.uk/acts/acts2000/ukpga_20000007_en_1
  • 16. Зохиогчийн тухай Сэсээрийн ЭНХТУЯА ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ КОМПЬЮТЕРИЙН ТЕХНИК МЕНЕЖМЕНТИЙН СУРГУУЛЬ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН МЕНЕЖМЕНТИЙН 4-Р ДАМЖААНЫ ОЮУТАН