Даваасамбуу, Нэмэхбаяр - ЦАХИМ ХУДАЛДААГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХ НЬ

4,141 views

Published on

Published in: Education
0 Comments
4 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
4,141
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
13
Actions
Shares
0
Downloads
1
Comments
0
Likes
4
Embeds 0
No embeds

No notes for slide

Даваасамбуу, Нэмэхбаяр - ЦАХИМ ХУДАЛДААГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХ НЬ

  1. 1. ЦАХИМ ХУДАЛДААГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХ НЬ Э-МСМ МУШУТИС, КТМС, Менежмент Монгол улс, Мэдээллийн системийн менежмент email: Nemekhee_9@yahoo.com Davaa_067@yahoo.com Хураангуй Мэдээлэл технологийн эрин зуунд электрон худалдааны дэлхий нийтийн чиг хандлага, тэдний туршлага дээр тургуурлан монгол улсад электрон худалдааг хөгжүүлэх боломж, аюул, давуу болон сул талуудыг тодорхойлсноор юуг анхаарвал зохистойг олж тодорхойлох. Мөн монгол улсад интернет хэрэглэгчдийн тоо хэрхэн өсөж байгаа болон зах зээлийн судалгаа хийх. Электрон худалдааг хөгжүүлэхэд гол үндэс суурь болсон хууль эрх зүйн орчин болон төлбөрийн системийн тухай тэдгээрийн оновчтой шийдлүүд технологи болон нэвтрүүлж болох үйлчилгээний судалгаа. Түлхүүр үг: электрон худалдаа, хууль эрх зүйн орчин, төлбөр тооцоо, электрон банк, технологи Оршил Хууль эрх зүйн орчин, төлбөр тооцооны системээс гадна хүн өөрөө аливаа шинэ юманд дасахдаа удаан бөгөөд дургүй байдаг нь цахим худалдааны хөгжлийг арагш нь татаад байна. Электрон худалдаа эрхэлдэг байгууллагууд, банк санхүүгийн байгууллагууд хичнээн их юм хийлээ ч тухайн улсын зүгээс ямар нэгэн хууль эрх зүйн акт баримт бичиг байхгүй бол үр дүнд хүрэхгүй. 2000 онд л УИХ
  2. 2. “Монгол улсын мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн 2010 хүртэлх үзэл баримтлал”-ыг 21-р тоот тогтоолоор баталсан ч өнөөдрийг хүртэл эрхзүйн орчинг нь хуулиар баталгаажуулж чадаагүй байна. Эрх баригч байгууллагаас эрх зүйн орчинг нь хуулиар баталгаажуулж өгвөл цаашид цахим бизнес хөгжих нь тодорхой юм. 1. Цахим худалдаа гэж юу вэ? Цахим худалдаа гэдэг нь зарж байгаа этгээдийн хувьд интернэтийн сvлжээнд байрлах єєрийн хаяг бvхий интернэт дэлгvvрээр дамжуулан бараагаа зарах, бусад vйлчилгээг vзvvлэх ба худалдан авалт хийж байгаа хvн тєлбєрийн картаараа тухайн барааны тєлбєрийг гvйцэтгэн бараа, vйлчилгээ авах процесс юм. Дэлхийг хэрсэн интернэтийн сүлжээний ачаар л цахим худалдааны гол ач холбогдол нь цаг хугацаа, орон зайн хязгаарыг үгүй хийснээс гадна үйлчилгээний хурд, чанар, өртөг, даяарчлал, мэдлэг, мэдээлэл солилцооны шинэ эрин үетэй бид нарыг холбож байгаа юм. Интернэт хэрэглэгчдийн тоо 18 сар тутамд хоѐр дахин нэмэгдэж байдаг судалгаа байдаг бөгөөд яг одоо дэлхийд 694 сая хүн интернэтийг ашиглаж байна. Харин Монгол улсын хувьд 2008 оны 8 сарын байдлаар “20,000 гаран өрх интернэт ашигладаг бөгөөд интернэт тогтмол хэрэглэдэг хүмүүсийн тоо нь 45,000 хүрч байгаа. 2. Японы электрон худалдааны өнөөгийн байдал Японд бизнесийн хэрэглээний түвшинд электрон худалдаа хүчтэй нэвтэрч байна. Энэ салбарын хөгжил АНУ-тай харьцуулахад доогуур түвшинд байгаа ч, хөдөлгөөнт интернэтийн хэрэглээгээр өндөр түвшинд хүрсэн байна. Электрон гарын үсэг, сертификатийн үйлчилгээний тухай хууль болон “Эхудалдааны талаар тайлбар гарын авлага” зэрэг хууль эрхийн актууд гаргасан нь электрон худалдаа, арилжааг зохицуулж байна. Сүүлийн жилүүдэд интернэтийн шинэ төрлийн бизнес, сүлжээний суурь бүтэц, платформ, агуулга, хэрэглээний түвшинд электрон худалдааг ихээхэн нэвтрүүлж иржээ. Өргөн зурвасын технологи нь дээр дурдсан хэрэглээний түвшинд шинэ шинэ зах зээлийг бий болгосон юм. Тухайлбал, электрон баталгаажуулалт, PKI (public key infrastructure), дата төвүүд(data center) зэргийг дурдаж болох юм. PKI бизнест 2006 онд 41.95 тэрбум иенээс 2008 онд 49.56 тэрбум иен, өгөгдлийн төвд 137.14 тэрбум иенээс 431.72 тэрбумд хүргэх зорилтыг тавьж байгаа болно. Гэвч электрон худалдааны хөгжлийн түвшингөөр АНУ-аас хамаагүй хол хоцрогдсон хэвээр байгаа юм. 3. Монголд цахим худалдаа хөгжих боломж Манай орны хувьд Электрон худалдааны одоогийн байдал
  3. 3. Электрон худалдаа нь хууль эрхзvйн орчноосоо байнга тvрvvлж явдаг бєгєєд манай орны хувьд энэ талаар ямар нэгэн батлагдсан бие даасан акт, баримт бичиг одоогоор байхгvй байгаа бөгөөд сүлжээний нууцлал, хувийн мэдээллийн нууцлал, э-арилжааны татварын асуудлууд, кибер орчинд vйлдэгдсэн гэмт хэргийн асуудлыг зохицуулах хууль г.м шаардлагатай байна. Монголд электрон худалдаа хөгжих цаашдийн хандлага, нөхцөл боломжийг дараахи судалгаагаар тодруулья. 3.1 Монголд электрон худалдаа хөгжих боломжийн судалгаа 1 дүгээр зураг. Монголд электрон худалдаа явуулах нєхцєл бvрдсэн үү? Нийт Санал: 152 2 дугаар зураг. Та хаанаас интернетэд ордог вэ? Нийт санал: 73
  4. 4. 3 дугаар зураг. Та Интернэтийг хэрхэн ашигладаг вэ? Нийт Санал: 253 4 дүгээр зураг. Электрон vйлчилгээ Монголд хєгжихєд доорх хvчин зvйлсийн аль нь илvv саад болж байна вэ? Нийт Санал: 209 5 дугаар зураг. Интернэтийн байнгын хэрэглэгчид
  5. 5. 6 дугаар зураг. Интернетэд холбогдсон өрх 2007 онд нийслэлийн хэмжээнд гэртээ компьютертэй өрхийн 16.3 хувь нь интернэтэд холбогдсон бөгөөд 2006 онтой харьцуулахад 2 дахин өсчээ. 2007 оны байдлаар гэртээ компьютертэй өрхийн 18.7 хувь буюу 10 мянган өрх “интернэтэд холбогдсон” байгаа нь интернэт ашиглах боломжтой болсон өрхийн тоо өмнөх оноос 57.6 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм. “Өрх бүрт интернэт” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр тоон шугамын 64 кб/сек- ийн үнэ 20 ам доллар болон хямдарч иргэд, оршин суугчид интернэтийн үйлчилгээнд өргөн хамрагдах боломж бүрдэж байна. Тухайлбал, Монголын Цахилгаан Холбоо ХК 2008 онд интернэтийн хүрээгээ өргөтгөх чиглэлээр ажиллаж интернэтийн гадаад гарцын хүчин чадлыг 45 Мб/сек байсныг 260 Мб/сек болгож нэмэгдүүлээд байна. 3.2 SWOT шинжилгээгээ Монголд Электрон худалдаа хөгжүүлэх одоогийн нөхцөл байдлыг SWOT шинжилгээгээр авч үзвэл: Боломж: Хууль эрхзүйн орчин нь хоцорч яваа ч гэсэн бизнесийн орчин нь технологийн хөгжлөөс хоцролгүй явж байгаа Компьютержүүлэх, цахимжуулах зэрэг бодлогууд хэрэгжиж байгаа Татвар, бэлэн бус гүйлгээний бодлогуудаар дэмжиж байгаа Жижиг дунд бизнес эрхлэгч нарын тооны болон чанарын өсөлт. Аюул: Мэдээллийн технологи дээр суурилсан санхүүгийн луйвар, дээрмүүд Улс төр, засгийн газрын тогтворгүй байдал Хууль эрхзүйн орчин нь гүйцэд бүрдээгүйгээс маш олон боломжийг алдаж байгаа нь гол аюул юм Мэдээллийн дэд бүтцийн ялгаа, цахим хуваагдал
  6. 6. Мэдээллийн үндэсний дэд бүтцийн бусдаас хараат байдал Итгэл Давуу тал: Хүмүүсийн хэрэглэх сонирхол, мэдлэг, боловсрол Насны бүтэц Залуучуудын сонирхол, мэдлэг хурд Гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин Сул тал: Мэдээллийн дэд бүтцийн ялгаа, хоцрогдол Өргөн уудам нутаг, цөөн хүн ам Хэт жижиг зах зээл Нийт хүн амын цахим мэдлэгийн боловсрол ба хэрэглээ Хууль эрхзүйн тодорхой биш байдал 3.3 Хурдацтай хөгжих 5 зүйл Монголд цахим худалдаа жигд бөгөөд хурдацтай хөгжихөд дараах 5 дэд зүйл дээр анхаарч ажиллавал үр дүнтэй болов уу. Үүнд: Хангалттай хэмжээний зах зээл, боломжийн хэрэглээ бүхий боломжит хэрэглэгчид Хууль эрхзүйн таатай нөхцөл, ойлгомжтой байдал Сайн програм хангамж Техникийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд Програм хангамж болон техниктэй холбоотой нууцлалын шийдлүүд e-Marketing 3.4 Тулгарч буй асуудлууд Цахим худалдаатай холбоотой дараах асуудлууд бидний өмнө тулгараад байна. Үүнд: Хүмүүсийн хандлага болон хэрэглээ Электрон тєлбєр тооцооны технологийн шийдэл Хууль эрх зүйн орчин Нууцлал, аюулгүй байдал Шуудангийн системийг олон улсын стандартад хүргэх Эдгээр асуудлуудаас хууль эрх зүйн орчин болон төлбөрийн системийг нарийвчлан авч үзвэл: 3.4.1 Хууль эрх зүйн асуудал Одоогоор монгол улсын хувьд электрон худалдааг зохицуулсан ямар нэгэн акт байхгүй байгаа бөгөөд хуулийн төслүүд өргөн баригдсан боловч хараахан батлагдаж амжаагүй байна. Хууль эрх зүйн орчныг тодорхой болгохгүйгээр
  7. 7. электрон худалдааг хэрэгжүүлэх асуудал яригдахгүй. Гадны туршлагаас үзэхэд хууль эрх зүйн орчныг маш сайн бүрдүүлж өгсөн бөгөөд үүнийхээ хэрээр хөгжил нь илүү хурдацтай байдаг. Дараахи хуулиудыг баталж эрх зүйн орчныг батлах шаардлагатай байна. - Cryptography нууцлалын технологи - Кибер гэмт хэрэг - Кибер терроризм - Электрон номын сан - Домайн нэр - Электрон банк - Электрон худалдааны татвар - Электрон баримт - Электрон төлбөр тооцоо - Электрон гарын үсэг - Электрон гэрээ 3.4.2 Электрон тєлбєр тооцооны систем Одоогийн байдлаар монголд электрон худалдааны нэлээд олон сайтууд ажиллаж байгаа ч хэрэглэгчдийн тоо цөөн, тэдний электрон худалдааны талаарх мэдлэг хомс эсвэл мэддэг хэдий ч түүнд итгэх итгэл дутмаг байдгаас бүрэн дүүрэн утгаар нь нэвтрүүлээд байгаа газар хараахан алга байна. Учир нь төрөөс электрон худалдааг зохицуулах ямар нэгэн эрх зүйн акт байхгүй, нэгдсэн нэг төлбөрийн систем байхгүй байгаад оршино. Хэрэв дээрх тулгамдаж буй асуудлуудыг шийдэж чадвал дараахь электрон худалдааны сайтууд амжилтанд хүрэх боломжтой. Ив Роше ХХК (www.yvesrocher.mn) Наран Трэйд ХХК (www.narantrade.mn) Номин электроникс (eshop.nomin.mn) Замбала сүлжээ дэлгүүр (www.zambala.mn) Компьютерийн худалдаа үйлчилгээ (www.anugas.com) Мобиком (www.tedy.mn) Бүх тєрлийн урьдчилсан тєлбєрт картын дэлгvvр (www.cards.mn) Цэцгийн дэлгvvр (www.rose.mn) Ил товчоо сонины онлайн захиалга (www.iltovchoo.mn) Цаг vе сонины захиалга (www.newtimes.mn) Үйлчилгээг шууд онлайнаар хийх боломжийг (netbill.mn) Дээрх асуудлуудаас электрон тєлбєр тооцооны технологийн асуудал тулгамдаад байгаа учир үүнийг боловсронгуй болгох шаардлагатай байна. Энэ асуудлыг шийдэхэд монголын арилжааны банкууд харилцан хамтран ажиллах шаардлагатай байна. Арилжааны банкууд картын системийг үйлчилгээндээ нэвтрvvлж, тодорхой лимиттэй буюу барьцаатайгаар гадаадад хэрэглэх нєхцєлтэй зээлийн картыг vйлчлvvлэгчиддээ олгохын зэрэгцээгээр зєвхєн дотооддоо vйлчлvvлэх боломж бvхий дебит (урьдчилгаа мєнгє байршуулсан, цалингийн г.м.) картыг нэвтрvvлсэн нь электрон арилжаа, электрон бизнесийн хєгжилд чухал тvлхэц болж байна. 2007 оны байдлаар ямар нэгэн төлбөрийн картын хэрэглэдэг хүмүүсийн тоо 500,000
  8. 8. гараад байгаа бөгөөд энэ нь цахим худалдааны хувьд дотоодын зах зээл боломжийн хэмжээнд хүрч эхэлж байна гэж дүгнэж болох юм. Олон улсын картаар онлайн худалдаа хийх боломжтой болсон цагаас эхлээд онлайн дэлгvvрvvд эрчимтэй өсч байгаа өнөө vед ч онлайн худалдаа хэр найдвартай vгvй эсэх талаар хvмvvс эргэлзсээр байдаг. Монголд одоогийн байдлаар цахим худалдаа хийхэд тийм ч найдвартай биш байна. Одоогоор онлайн худалдаа эрхлэх програм хангамжийг Голомт, Худалдаа Хөгжил зэрэг томоохон банкууд удирдаж байгаа тул онлайн худалдаа эрхлэх газрууд нь ядаж буух эзэнтэй, буцах хаягтай байдаг. Хэдийгээр 1990-ээд оны эхнээс гарсан технологийн хувьсгалуудыг банк санхүүгийн байгууллагууд идэвхтэй авч хэрэглэж байсан ч амжилттай болсон төслийн тоо нь нилээд цөөхөн байсан юм (Staff study 175, 2002). 2005 оны 3-р сараас Худалдаа Хөгжлийн Банк Verified by Visa технологийг ашиглан өөрийн банкны карт эзэмшигчид болон гэрээт банкны карт эзэмшигч нартаа нууцлал аюулгүй байдлын өндөр түвшинд интернэт худалдаа хийх боломжийг олгосон билээ. Зөвхөн гадаадад ажиллаж амьдарч буй Монголчуудын эх орон руугаа гуйвуулдаг мөнгөний дүн жилийн 200 сая ам. доллар даваад байгаа буюу аль хэдийн ДНБ-ийн 10%-тай тэнцээд байгаагаас гадна жилд хагас сая шахуу гадаадын иргэд Монголд зочилж, аялал жуулчлалын салбараас жил бүр 200 сая ам. долларын тогтмол орлого олдог болоод байна (Монгол банк, 2005). 3.5 Төлбөрийн системийн үйлчилгээг нэвтрүүлсэн байгууллагууд, технологи Одоогоор монгол улсад электрон төлбөрийн системийн үйлчилгээг нэвтрүүлсэн дараахь байгууллагууд байна. Капитрон банк (www.capitronbank.mn) Худалдаа хөгжлийн банк (www.tdb.mn) Голомт банк (www.egolomt.mn) Яг өнөөдрийн байдлаар Монголын банк санхүүгийн салбарт цахим бизнестэй холбоотойгоор хэрэглэгдэж буй дараах бүтээгдэхүүн үйлчилгээнүүд байна. Үүнд: 1 болон 2 шатлалт интернэт банкны цогц үйлчилгээ (E-banking) Интернэт протокол дээр суурилсан бэлэн бус төлбөр тооцооны үйлчилгээ (IPPOS ба Bank IPPOS) Мессеж банкны үйлчилгээ (SMS banking) Цахим нэхэмжлэхийн үйлчилгээ (E-billing) Интернэтээр дансны мэдээлэл, хуулгаа шалгах (E-statement) Интернэт худалдаа (E-commerce буюу E-shopping) Факсаар төлбөр тооцоо хийх үйлчилгээ (Fax payment) 24 цагийн дуудлагын төвийн үйлчилгээ (Call center) АТМ буюу бэлэн мөнгөний автомат машины үйлчилгээ 3.5.1 Verified by Visa (VbV), Master card secure code, J secure, Pay Pal Интернэтээр худалдаа хийх vед гарч болзошгvй луйвраас хамгаалах, гvйлгээний аюулгvй байдлыг бvрэн хангах хамгийн сvvлийн vеийн дэвшилтэт технологиуд юм.
  9. 9. Эдгээр технологиуд нь худалдан авалт болгоны тооцоог хийх vед онлайн (Real Time)-аар баталгаажуулдаг (Verification) технологи юм. Харамсалтай нь одоогоор Худалдаа Хєгжлийн Банкнаас өөр банк эдгээр технологийг хэрэглэж эхлээгүй л байна. 3.5.2 IP BANK POS Банкны теллерүүдийн компьютерт нэмэлт програм хангамж суулган, тусгай карт уншигч төхөөрөмжийн тусламжтайгаар харилцагч нарын картын бүх төрлийн гүйлгээг хийх үйлчилгээ юм. Телефон утасны шугам шаардлагагүй бөгөөд бүх мэдээлэл өндөр хурд бүхий TCP/IP протокол бүхий сүлжээгээр дамжин хийгдэнэ. Өөрөөр хэлбэл банкны теллер болгон төлбөрийн карттай холбоотой бүхий л төрлийн гүйлгээг хийх боломжтой болох юм. Одоо манай ихэнх банкуудын хувьд 35 теллерийн дунд нэг Dial POS төхөөрөмж байдаг нь орчин үеийн банкны үйлчилгээг хүргэхэд үнэхээр том саад болж байгаа юм. 3.5.3 IP POS Төлбөрийн картаар үйлчилгээ үзүүлэгч байгууллагын кассын машинд нэмэлт программ суулган, шаардлагатай бол нэмэлт карт уншигч холбож уг машиныг POS terminal буюу карт төлбөрт хүлээн авах төхөөрөмж болгон ашиглахыг хэлж буй юм. IP POS нь ямар нэгэн бүлэг үйлчилгээний байгууллагад тохиромжтой бөгөөд одоогийн байдлаар Элбагийн бүх салбар дэлгүүрүүдэд ашиглагдаж байна. Энэхүү сэдэвтэй холбогдуулан хэлэх ѐстой, яваандаа зохицуулах ѐстой нэг зүйл бол картын гүйлгээний нэгдсэн нэг системтэй болох асуудал юм. Өөрөөр хэлбэл яг одоо Монголын томоохон үйлчилгээний байгууллагууд дээр ХХБ, Голомт, ХААН, Анод, Монгол Шуудан, Хадгаламж банкуудын 5-6 POS төхөөрөмж зэрэг байх жишээтэй. Энэ төхөөрөмж нь утасны шугамтай залгагддаг бөгөөд өөр банкны карт орж ирэх тоолонд утасны шугамаа солих, тухайн банкны төхөөрөмжөө хайх зэрэг нь үнэхээр хөгжилтэй бөгөөд хөгтэй явдал юм. Зүй нь ямар ч үйлчилгээний байгууллага дээр нь 1 л POS төхөөрөмж байх ѐстой бөгөөд тэр төхөөрөмж нь бүх л банкны картыг төлбөрт хүлээн авдаг байх ѐстой юм. Энэ талаар Монгол банк ажиллаж байгаа боловч өдийг хүртэл арилжааны банкуудтайгаа зөвшилцөлд хүрч чадаагүй л байна. 3.5.4 Мессеж банкны үйлчилгээ Харилцагч нарын цаг зав, хөрөнгийг хэмнэх үүднээс, харилцагчийн байршил, цаг хугацаанаас үл хамааран харилцагчийн дансны мэдээлэл, тухайн үеийн банкны ханшийн мэдээлэл болон банкны бусад мэдээллийг хүргэх зорилгоор Мобиком корпораци, Скайтел болон Юнител компаниудийн үүрэн телефон утас хэрэглэгч нар маань мессеж банкны үйлчилгээнд хамрагдаж байна. Харин гар утасаараа зөвхөн дансны мэдээллээ үзэх биш дансаа бүрэн удирдаж, захиран зарцуулах шат руу шилжийг цаг үе банк санхүүгийн байгууллагуудаас шаардаж байна. Өөрөөр хэлбэл одоог хүртэл Монголын банкуудын нэг ч Мобайл банкны үйлчилгээг эхлүүлж амжаагүй л байна.
  10. 10. 3.5.5 E-billing Цахим нэхэмжлэх буюу E-billing систем нь банкны харилцагч болох үйлчилгээний байгууллага болон тэдгээрийн үйлчлүүлэгчдэд илгээх нэхэмжлэхийн төлбөрийн гүйлгээг хийх ба холбогдох бүртгэл тохиргоог хөтлөх програмын цогц шийдэл юм. Систем нь банкны суурь бүртгэлийн мөн картын системүүдтэй шууд холбогдон ажиллана. Одоогийн байдлаар Мобиком корпораци, Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ХХК-иуд нь банктай хамтран ажиллаж байна. Гэхдээ энэ үйлчилгээний хувьд хамгийн том асуудал нь Монголд айл өрх болон тэдгээрт үйлчилгээ үзүүлж буй үйлчилгээний байгууллагуудын талаар нэгдсэн мэдээллийн систем бараг байдаггүй юм. 3.5.6 E-statement Харин интернэтээр дансны мэдээлэл, хуулгаа шалгах (E-statement) үйлчилгээг манай банкууд нэвтрүүлээд удаж байгаа бөгөөд харилцагч цаг хугацаа, орон зайнаас үл хамааран интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөс дансны мэдээллээ товч болон дэлгэрэнгүйгээр харах боломжтой юм. Факсаар төлбөр тооцоо хийх үйлчилгээ (Fax payment)–г банкууд интернэт болон гар утасны хэрэглээ хязгаарлагдмал байдаг харилцагч нартаа зориулан хүргэдэг бөгөөд одоо хүртэл манай банкуудын идэвхтэй бүтээгдэхүүнүүдийн нэг байсаар байгаа. Өндөр хөгжилтэй орнуудад факс бараг хэрэглээнээс гарч байгаа ч гэсэн Монгол шиг дэд бүтэц муутай, тархай бутархай оршдог улсын хувьд хамгийн хямд бүтээгдэхүүн байсаар л байгаа юм. 3.5.7 Call center 24 цагийн дуудлагын төв (Call center) нь банкны бүх төрлийн мэдээллийг харилцагч нарт хүргэх, тэдний санал гомдлыг шийдвэрлэх үүрэг бүхий үйлчилгээнээс гадна банкны бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах нэг суваг юм. Орчин үеийн дуудлагын төвүүдэд хүний оролцоо маш бага болсноос гадна зөвхөн мэдээлэл түгээхээс гадна бэлэн бус гүйлгээг автоматаар буюу хүний оролцоогүйгээр хийх боломжтой. Одоо Монголд яг ингэж автоматаар хийдэг банк байхгүй байгаа нь бидэнд хийх ажил маш их байгааг дахин нотолж байгаа юм. 3.5.8 АТМ АТМ буюу бэлэн мөнгөний автомат машиныг одоогоор Монголын 2 банк ашиглаж байна. Нийтдээ 50 гаруй АТМ УБ болон болон бусад томоохон суурин газруудад ашиглагдаж байгаа ч өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй нийт 300,000 гаруй карт эзэмшигч нарын хувьд хангалтгүй байгаа юм. Түүнчлэн АТМ гэдгийг зөвхөн картнаасаа бэлэн мөнгө авдаг хэлбэрээр л бид одоохондоо ашиглаж байна. Үүнээс өргөнөөр буюу бэлэн бус гүйлгээ хийх, нэхэмжлэхээ төлөх, төрөл бүрийн урьдчилсан төлбөрт картууд худалдан авах, интернэт худалдаа хийх, тэр байтугай картандаа мөнгө хийж зузаатгах үйлдлийг ч гэсэн хийх боломжтой ч өнөөдөр бид
  11. 11. эдгээрийн боломжуудын хэдхэн хувийг л ашиглаж байна. Одоог хүртэл Монголд дансандаа мөнгө хийдэг АТМ-г бүрэн хэмжээгээр нь ашиглаж эхлээгүй л байна. Дүгнэлт Дэлхийн нийтийн чиг хандлагаас үзэхэд худалдах худалдан авах нь уламжлалт лангууны араас зарах процессоос салж электрон хэлбэрт нэгэнт шилжээд байна. Бид ч бас энэ замаар орох нь зайлшгүй хэрэг бөгөөд гагцхүү электрон худалдаа өндөр хөгжсөн орнуудын жишээн дээр тулгуурлан тэдний алдаа оноон дээр тулгуурлан өөрсдийн урагшлах замаа тодорхойлох нь чухал юм. Одоогийн байдлаар монголд электрон худалдаа нь эхлэх шатандаа явж байгаа бөгөөд төлбөрийн системийг хөгжүүлэх нь цаашдын хөгжилд чухал түлхэц болно. Та бизнесээ электрон хэлбэрт шилжүүлэх нь олон талын давуу талуудыг авчирч байна. Бэлэн бус төлбөр тооцоо буюу түүний нэг хэлбэр болох цахим худалдааны гол давуу тал нь давхар баланс гаргах, бохир мөнгө угаах явдлыг эрс багасгадаг бөгөөд энэ хирээрээ улс орны далд эдийн засгийг багасгаж, нийт эдийн засаг, мөнгөний урсгалыг хянах боломж юм. Өндөр хурдаар өөрчлөгдөн буй зах зээлийн нийгэмд хөл алдахгүйн тулд мэдээллийн технологи хэмээх гүүрээр гарснаар хөгжил хэмээх ирээдүйд таны бизнес хамгийн хурдан хүрэх болно. Ном зүй ба эх сурвалж 1. Батпүрэв, Б., 2007, Цахим бизнесийн талаар товч, Улаанбаатар 2. Монголын хөгжлийн гарц www.gateway.mn 3. Миний компьютер сэтгүүлийн судалгааны баг, 2007, Цахим худалдаа монголд, Миний Компьютер сэтгүүл, Улаанбаатар хот 4. Монгол банкны жилийн тайлан, 2005, Улаанбаатар хот 5. Мөнх-Оргил, Ц., 2004, Мэдээллийн технологийн салбарт эрхзүйн зохицуулалт үгүйлэгдэж байна, www.tsahimurtuu.mn 6. Монгол улсын засгийн газрын тохируулагч агентлаг, мэдээлэл харилцаа холбоо технологийн газар, Мэдээллийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт. 2005 он 7. Монголын хэвлэлийн хүрээлэн www.pressinst.org.mn Зохиогчийн тухай Даваасамбуу нь Мэдээллийн системийн менежментийн 4-р курсын оюутан. Нэмэхбаяр нь Мэдээллийн системийн менежментийн 4-р курсын оюутан.

×