SlideShare a Scribd company logo
1 of 63
“COMPLEX” Үйлчилгээний нөхцөл
САНАМЖ: Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Комплекс Дижитал Экосистем” ХХК болон
хэрэглэгч нарын хооронд байгуулагдах үйлчилгээ үзүүлэх гэрээний үндсэн нөхцөл
болно. Хэрэглэгч www.complex.mn сайтад бүртгүүлснээр энэхүү нөхцлийг хүлээн
зөвшөөрсөнд тооцогдож, талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэх тул та энэхүү
үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого болон зөвшөөрлийн маягтад заасан
нөхцөлтэй сайтар танилцана уу.
Түүнчлэн, биржээр дамжуулан хийгдсэн, биржээс үл хамаарах аливаа үйлдэл, эс
үйлдэхүйн улмаас үүсэх эрсдэл, үр дагаврыг та өөрөө хариуцахыг анхаарна уу.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ
Дижитал токен эсхүл криптовалют гэж нэрлэгддэг виртуал хөрөнгөд хамаарах эдийн бус
хөрөнгийг хооронд нь эсхүл мөнгөн тэмдэгттэй арилжих, шилжүүлэх, виртуал хөрөнгөд
хамаарах хэрэгслийг хадгалах, удирдах боломжийг хэрэглэгчдэд виртуал хөрөнгийн
үйлчилгээ үзүүлэгч болох кривтовалютын биржээр дамжуулан олгож буй, үнэ цэнийн
дижитал илэрхийллийг бүтээн, хөрөнгө оруулалт, өгөөж хүртэх боломжийг нэмэх нэг
төрлийн үйлчилгээ юм.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ
Хэрэглэгч нь Биржид өөрийн аккаунт /данс/ үүсгэж, өөрийн дансанд холбогдсон хэтэвчээ
цэнэглэснээр дараах гүйлгээг хийх боломжтой болно. Үүнд:
● Өөрийн хэтэвчийн үлдэгдлийн хүрээнд бирж дээр нээлттэй арилжиж буй дижитал
токен, койн, криптовалютаас худалдан авах, зарах
● Limit/ Market/ Stop Limit захиалга өгөх
● Бусад бирж рүү өөрийн крипто хаягийг ашиглан холбогдох зааврын дагуу
дижитал токен, койн, криптовалютыг шилжүүлэх буюу хүлээн авах
● Бирж дээрх өөрийн хэтэвчнээс зарлагын гүйлгээг өөрийн бүртгүүлсэн банкны
дансандаа хүлээн авах боломжтой
● Дижитал токен, койн, криптовалют буюу виртуал хөрөнгийн анхны захиалгад
оролцох, захиалга өгөх;
● CompleX биржтэй хамтран ажиллагч байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг
авах зорилгоор мерчант данс руу шилжүүлэх
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАВУУ ТАЛ
Хэлцэл зайнаас цахимаар хийгдэнэ.
Хэрэглэгчийн байнга оршин суугаа нутаг дэвсгэр харгалзахгүйгээр үйлчилгээ үзүүлнэ
/Холбогдох хууль, тогтоомжоор хориглосон нутаг дэвсгэрээс бусад тохиолдолд/
ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ /БИРЖ/- ИЙН МЭДЭЭЛЭЛ,
ДАВУУ ТАЛ
● “Комплекс Дижитал Экосистем” ХХК
● CompleX Криптовалютын бирж нь 2021 оны 6 дугаар сараас хойш тасралтгүй үйл
ажиллагаа явуулж байгаа
● CompleX бирж нь Cobit 5 тогтолцоонд суурилсан мэдээллийн технологийн
аудитыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн CICA аудитаар хийлгүүлэн, сайн
үнэлгээ авсан.
● CompleX бирж нь дэлхийн хамгийн том криптовалютын биржүүдийн нэг болох
Bittrex биржийн хөрөнгө оруулалттай, хамтрагч байгууллага болно.
● Вэб болон гар утасны аппликэйшнээр дамжуулан 24/7 үйл ажиллагаагаа
явуулдаг.
● Монголын хамгийн олон буюу 178 орчим крипто хослол дээр арилжаа хийдэг.
● CompleX бирж нь Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл
ажиллагааны буюу AML аудит хийлгүүлж, хангалттай сайн дүгнэгдсэн.
● ДАН танилт, нэвтрэлтийн нэгдсэн системд холбогдсон.
ХЭРЭГЛЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Нэвтрэх эрх үүсгэж буй өдрийн байдлаар 18 нас бүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх
ХЭРЭГЛЭЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Бирж дээрх бүртгэлийг зөвхөн өөрийн нэрээр бүртгүүлсэн этгээд ашиглана. Хэрэглэгч
нь бирж дээрх өөрийн аккаунтыг бусад этгээдэд шилжүүлэхгүй байх, нэвтрэх нэр, нууц
кодыг бусдад задруулахгүй байх үүрэг хариуцлагыг бүрэн хүлээх бөгөөд Бирж нь
хэрэглэгчийн гүйлгээнд сэжигтэй нөхцөл байдал илэрсэн тохиолдолд нэн даруй дансыг
битүүмжлэх, койны зарлагын гүйлгээг хязгаарлах эрхтэй.
ХЭРЭГЛЭГЧИЙН ЗААВАЛ МЭДВЭЛ ЗОХИХ ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА
Биржид бүртгүүлсэн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, үүнтэй холбогдуулан гарсан
эрсдэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ.
Хэрэв та гадаад улсаас хандаж байгаа бол таны оршин сууж буй улсын хууль
тогтоомжоор криптовалютын арилжаа, гүйлгээг хориглодог эсэхийг сайтар шалгасны
үндсэн дээр хандана уу. Учир нь таны байршлаас шалтгаалан үйлчилгээ үзүүлэх, данс
цэнэглэх явцад хязгаарлалт, саад, бэрхшээл учирч болзошгүй болохыг анхаарна уу.
Өөрийн нэвтрэх эрх, дансны аюулгүй байдлаа хамгаалахын тулд дараах зүйлсийг
анхаарна уу. Үүнд:
● Нэвтрэх эрхийн нууцлал, аюулгүй байдлыг хангах үүднээс өөрийн аккаунт,
компьютер, таблет болон бусад мобайл төхөөрөмж зэргээр олон төхөөрөмжөөс
хандахгүй байх;
● Мөн дээрх төхөөрөмжүүдээс нэвтрэхдээ нэвтрэх хаяг, нууц үгээ сануулахгүй
байх;
● Хэрэглэгч нь платформд нэвтрэхдээ Two Factor Authentication буюу нэг удаагийн
үүсгэгчийг идэвхжүүлэх;
Бирж хооронд крипто хаягаараа дамжуулан дижитал токен, койн, криптовалютын
шилжүүлэг хийхэд шилжүүлж буй криптовалютуудын дэмждэг блокчэйн сүлжээ ижил
байх шаардлагатай байдаг тул ийнхүү шилжүүлэг хийх буюу хүлээн авахдаа блокчэйн
сүлжээ, крипто хаяг бүрэн, үнэн зөв бичигдсэн эсэхийг сайтар шалгах шаардлагатайг
анхаарна уу.
Бирж хооронд крипто хаягаараа дамжуулан шилжүүлэг хийх бүртээ биржээс хамгийн
сүүлд гаргасан заавар, зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийн зэрэгцээ зөвхөн шилжүүлэг
хийх үед зааварт харуулсан блокчэйн сүлжээ болон криптохаягийг сонгох
шаардлагатайг анхаарна уу.
Биржийн буруутай үйл ажиллагаанаас бусад тохиолдолд биржээр дамжуулан хийгдэж
буй аливаа шилжүүлэг, захиалгын үр дагавар эрсдэлийг зөвхөн хэрэглэгч та өөрөө
хариуцахыг анхаарна уу.
Манай биржийн гаргаж байгаа бүтээгдэхүүн болон мэдэгдлүүд нь санхүүгийн болон
хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш учраас хэрэв өөрийн буруугаас алдагдалд орсон,
бирж хоорондын буруу гүйлгээ хийж криптовалютаа алдах, ханшийн савлагаан дээрээс
алдагдал хүртэх зэрэг хохирлуудыг хэрэглэгч өөрөө хариуцах болохыг анхаарна уу.
Хэрэв энэ салбарт ямар нэгэн туршлагагүй бол хөрөнгө оруулалт хийх болон арилжаа
хийхийн өмнө тухайн зүйлээ судалж, суралцаарай.
Бид зах зээлд “Тухайн нөхцөл байдал” болон “Арилжаалагдах боломжтой” нөхцөлөөр
үйлчилгээ үзүүлдэг. Үйлчилгээний технологийн найдвартай, тогтвортой, үнэн зөв, бүрэн
бүтэн байдалд баталгаа гаргахгүй. Койнтой холбоотой мэдээллийг олж авах, арилжааг
хийх талбар юм. Арилжаанд оролцсон аливаа койны чанар, аюулгүй байдал болон хууль
ёсны байдал, гүйлгээний мэдээллийн үнэн зөв эсэх, аливаа гүйлгээнд оролцсон чанар,
аюулгүй байдал н үүргээ гүйцэтгэх чадвар зэргийг хянах боломжгүй. Та манай
үйлчилгээг ашиглахаас өмнө хөрөнгө оруулалтын эрсдэл, шийдвэрийн үндэслэл,
гүйлгээний мэдээлэл, эрх зүйн байдал зэргийг анхааралтай авч үзээрэй.
БИРЖИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ НӨХЦӨЛ
Бирж нь хэрэглэгчийн биржид бүртгүүлсэн мэдээллийн үнэн зөв байдлыг хадгалах
боловч агуулгын таарамж, үнэн бодит, найдвартай, бүрэн бүтэн байдлын хувьд баталгаа
гаргахгүй. Өөрөөр хэлбэл мэдээллийн агуулгаас шууд болон шууд бусаар үүдэн гарсан
аливаа хохирлыг хариуцахгүй болно.
Хэрэглэгчийн биржид байршуулсан мэдээллийг хэрэглэгчийн хэрэглээг хялбарчлах
зорилгоор өөрчилж болно.
Түүнчлэн хөрөнгө оруулалтын талаар зөвлөгөө өгөхгүй бөгөөд өөрийн вэб сайтад
байршуулсан болон бусад мэдээллийн хэрэгсэлд байгаа мэдээлэл, тайлбарт
хариуцлага хүлээхгүй
Биржийн платформ, вэб, гар утасны аппликэйшны тасралтгүй, хэвийн ажиллагааны
нөхцлийг хангах;
Техникийн улмаас Биржийн платформ, вэб, гар утасны аппликэйшн түр зогсох, засвар
үйлчилгээ хийгдэх үед мэдэгдэл гаргаж, олон нийтэд хүргэнэ
Биржийн платформ, вэб, гар утасны аппликэйшны аюулгүй байдлыг хангахын тулд
платформын хамгаалалтыг онцгой анхаарах
Бирж нь давагдашгүй хүчин зүйл, хакердах оролдлого, террорист халдлага болон бусад
урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас үүссэн аливаа хохиролд
хариуцлага хүлээхгүй.
Бирж нь өөрийн платформ, вэб, гар утасны аппликэйшнаар дамжуулан хийгдсэн хэвийн
бус, сэжигтэй арилжааг өөрийн санаачилгаар цуцлах, буцаах, хязгаарлалт тавих, хаах
эрхтэй.
Бирж нь аливаа Хэрэглэгч буюу тухайн Хэрэглэгчийн нэгдмэл сонирхолтой этгээдэд
данс нээх болон нэг хэрэглэгч хэд хэдэн удаа бүртгэл үүсгэн олон аккаунт нээлгэхийг
хязгаарлах эрхтэй.
COMPLEX БИРЖИД ДАНС БҮРТГҮҮЛЭХ БА ТАВИГДАХ ШААРДЛАГА
БҮРТГЭЛ
Вэб сайт ашиглахын тулд та https://complex.mn/signup хаягаар нэвтэрч ( аккаунт ) шинээр
бүртгүүлнэ. Нэр болон цахим шуудангийн хаяг, нууц үгээ оруулаарай. Мөн үйлчилгээний
нөхцөл, нууцлалын бодлого, зөвшөөрлийн маягтуудыг хүлээн зөвшөөрөх ёстой.
Тодорхой нөхцөлөөс хамаарч бид хэрэглэгчийг бүртгэх, данс нээхээс татгалзах эрхтэй
ХЭРЭГЛЭГЧИЙН НЭР БАТАЛГААЖУУЛАХ
Үйлчилгээнд бүртгүүлж, данс нээснээр та хувийн мэдээллээ өгөхийг зөвшөөрсөнд
тооцно. Тэрхүү мэдээлэл нь платформд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх,
залилан, луйвар зэрэг хууль бус үйл ажиллагааг илрүүлэхэд ашиглагдана. Мөн бид таны
хэн болохыг баталгаажуулна. Ингэснээр эдийн засгийн гэмт хэргээс урьдчилан
сэргийлэхийн тулд шууд эсхүл гуравдагч этгээдээр дамжуулан танаас лавлагаа авах
эрхтэй болно.
Таны хэн болохыг баталгаажуулахын тулд дараах мэдээллийг авна. Зөвхөн эдгээрээр
хязгаарлагдахгүй. Үүнд:
● Нэр
● Цахим шуудангийн хаяг
● Холбоо барих мэдээлэл
● Утасны дугаар
● Хэрэглэгчийн нэр
● Иргэний үнэмлэх зэрэг хамаарна.
Шаардлагатай мэдээллийг өгснөөр бид таны мэдээллийг шалгаж үнэн зөв баталсанд
тооцно. Бүртгүүлсний дараа шинэчлэгдсэн тохиолдолд тухай бүрт нь баталгаажуулах
ёстой. Хэрэв мэдээллийг алдаатай, хуурамч, хуучирсан, бүрэн бус байна гэж үзвэл
залруулахыг шаардана. Мөн устгах, үйлчилгээг хэсэгчилсэн болон бүрэн цуцлах эрхтэй
байна.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
Үйлчилгээний нөхцөлд “Комплекс Дижитал Экосистем” ХХК хэзээд нэмэлт өөрчлөлт
оруулах бүрэн эрхтэй.
Шинэчлэгдсэн нөхцөлийг тухай бүрт нь хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс ажлын 5-
аас доошгүй хоногийн өмнө www.complex.mn вэб хуудас болон харилцагчийн биржид
бүртгэлтэй цахим хаягаар хүргүүлнэ.
Шинэчлэгдсэн нөхцлийг хэрэглэгч эс зөвшөөрвөл шинэчлэгдсэн нөхцөл хүчин төгөлдөр
мөрдөгдөж эхлэхээс өмнө Биржид мэдэгдэж, үйлчилгээг цуцлах арга хэмжээ авах
бөгөөд Шинэчлэгдсэн нөхцөл хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхэд хэрэглэгчээс аливаа
хүсэлт гаргаагүй тохиолдолд шинэчлэгдсэн нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Түүнчлэн, үйлчилгээний нөхцөлд цаашид орох нэмэлт өөрчлөлтийг хэрэглэгч өөрийн
биржид бүртгэлтэй баталгаат цахим шуудан эсхүл биржийн платформ, аппликэйшнээр
дамжуулан зөвшөөрсөн үйлдлийг бодит үйлдлээр хэлцэл хийсэнд тооцох бөгөөд ийнхүү
баталгаажуулснаар шинэчлэгдсэн үйлчилгээний нөхцөл хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Манай хамт олон хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээж, дансанд байршуулсан мөнгөн
хөрөнгийн аюулгүй байдлыг нь хангахын тулд салбарын асуултын дагуу хамгаалалтыг
платформ доо нэвтрүүлсэн. Гэхдээ хэрэглэгчийн үйлдлээс үүсэх эрсдэлүүд гэж бий. Та
өөрийн данс болон хувийн мэдээллийг хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх арга
хэмжээг бие даан хийх хэрэгтэй. Тухайлбал нууц үгээ өөр хэн нэгэнд хэлэхгүй байх.
Та өөрийн нууц үгийг хадгалж, хамгаалах үүрэгтэй. Нэвтрэх цахим шуудангийн хаяг, нууц
үг, данс зэрэг мэдээлэл дээ хариуцлага хүлээнэ. Үүнд мэдээллээ задруулах, илгээх, вэб
сайт дээр дарснаар янз бүрийн дүрэм журам, гэрээг зөвшөөрөх, гэрээний онлайн
шимтгэл гэх мэт зүйлс хамаарна. Эдгээрээр хязгаарлагдахгүй.
Та дараах зүйлийг хүлээн зөвшөөрнө. Үүнд:
● Хэн нэгэн этгээд зөвшөөрөлгүйгээр таны данс болон нууц үгийг ашиглаж байгааг
эсхүл аюулгүй байдлыг зөрчсөн бусад үйлдлийг мэдвэл тэр даруй манайд
мэдэгдэнэ үү.
● Вэб сайт болон үйлчилгээний аюулгүй байдал, нэвтрэлт танилт, арилжаа, данс
цэнэглэх, мөнгө гаргаж авах журам, зааврыг чандлан мөрдөнө.
● Та вэб сайтад хандах бүртээ үйлдэл хийж дуусаад “гарах” товчийг дараарай.
Дансны аюулгүй байдлыг хангах дээрх заалтуудыг биелүүлээгүйн улмаас учирсан
аливаа хохирол, үр дагаврыг манай бирж хариуцахгүй.
МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
CompleX бирж нь аливаа асуудал, маргааныг өөрийн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ.
Зарим асуудлууд нь бусдын эрх зөрчигдөх, хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчих,
хэвийн бус арилжаа болон үйлчилгээний нөхцөлд тодорхой дурдаагүй бусад асуудлууд
багтана. Маргаан шийдвэрлэхэд гарах зардлыг хэрэглэгч хариуцахаар тохиролцов
КОМПЛЕКСИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АШИГЛАХ ЗААВАРЧИЛГАА
Хэрэглэгч дараах нөхцөлийг дагаж мөрдөх үүрэгтэй. Үүнд:
● Үйлчилгээг ашиглахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, зааварчилгааг
дагана.
● Олон нийтийн ашиг сонирхол, ёс зүй болон бусад хууль ёсны эрх ашгийг
зөрчихгүй байх.
● Төлөх ёстой татвар, хураамжаас зайлсхийхгүй байх.
● Гэрээний дүрэм журмыг зөрчихгүй байх.
Хэрэв дээрх нөхцөлүүдийг зөрчсөнөөс үүсэх аливаа эрх зүйн үр дагаврыг хэрэглэгч
хариуцна. Тухайн зөрчлийн улмаас учруулсан бүх хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэг
хүлээнэ.
Урьдчилж бичгээр зөвшөөрөл авахгүйгээр вэб сайтад байршуулсан аливаа мэдээллийг
арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно. Хэрэглэгч гэрээнд заасны дагуу биржийн
үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүйгээр эсхүл шударга бус өрсөлдөөний үйлдэл
хийхгүйгээр ашиглана.
Хориглох үйлдэл нь дор дурдсан зүйлсээр зөвхөн хязгаарлагдахгүй болно. Үүнд:
● Биржийн платформд саад учруулах төхөөрөмж, программ хангамж ашиглах
● Мэдээллийн хүсэлтийг хэт их өгч, сүлжээний ачааллыг хэтрүүлэх
● Зах зээлд хор хөнөөлтэй борлуулалт, худалдан авалт хийх
Хэрэв дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд хэрэглэгчээс зөвшөөрөл авахгүйгээр буюу
урьдчилж мэдэгдэхгүйгээр дараах арга хэмжээг холбогдох журмын дагуу авах эрхтэй
гэдгийг та хүлээн зөвшөөрнө үү. Үүнд дараах арга хэмжээ хамаарах бөгөөд зөвхөн
эдгээрээр хязгаарлагдахгүй.
● Захиалгын хүсэлтийг хаах, саатуулах
● Дансыг хөдөлгөөнгүй болгох
● Эрх бүхий байгууллагад зөрчлийг мэдээлэх
● Зөрчлийн талаар болон авсан арга хэмжээний талаар хэвлэн нийтлэх
● Зөрчилтэй холбогдох таны нийтэлсэн аливаа мэдээллийг устгах
Хэрэв хэрэглэгчийн гаргасан зөрчлөөс үүдэн аливаа гуравдагч этгээд нөхөн төлбөр
нэхэмжилсэн эсхүл захиргааны байгууллагаас хариуцлага ногдуулсны улмаас хохирол
учирсан тохиолдолд тухайн бүх хохирол, зардлыг зөрчил гаргасан хэрэглэгч нөхөн
төлбөр ба үүнд өмгөөлөгчийн зардал багтана
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ
Дараах үйлчилгээнүүдэд шимтгэл ногдуулах бөгөөд зарим төрлийн шимтгэл нь CompleX
биржид хамааралгүй болно.
● Арилжааны шимтгэл буюу CompleX биржээр койн худалдах, худалдан авах
үйлчилгээний шимтгэл нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Шимтгэлийн
нөхцөл”-өөр тодорхойлох бөгөөд CompleX бирж нь шимтгэлийн нөхцөлийг бие
даан өөрчлөх эрхтэй. Комплекс шимтгэлийн нөхцөлд ийнхүү өөрчлөлт оруулах
тухай бүрт өөрийн complex.mn цахим хаягаар дамжуулан нийтэд нээлттэй
мэдээллэнэ.
● Шилжүүлэг буюу гүйлгээний шимтгэл нь хүлээн авагч буюу шилжүүлэх бирж,
байгууллагаас хамааран харилцан адилгүй байх бөгөөд хэрэглэгч гүйлгээ хийх
бүрт шимтгэлийг гүйлгээний зааварт харуулна. Хэрэглэгч гүйлгээний шимтгэлийн
нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр гүйлгээ буюу шилжүүлэг хийх боломжтой.
ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААРЛАЛТ
Дараах тохиолдолд учирсан аливаа хохирлыг үйлчилгээ үзүүлж буй бирж хариуцахгүй
гэдгийг та хүлээн зөвшөөрөх бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй. Үүнд:
● Ашиг, гүүдвил, хэрэглээ, мэдээллийн алдагдал болон бусад биет бус
● Комплексийн үйлчилгээг ашиглах эсхүл ашиглахгүй байх
● Гуравдагч этгээд зөвшөөрөлгүйгээр таны дансыг ашиглах эсхүл мэдээллийг
өөрчлөх
● Үйлчилгээг буруу ташаа ойлгох
● Комплекст шууд хамааралгүй, үйлчилгээтэй холбоотой бусад мэдээлэл алдагдал
● Аливаа төрлийн гүйлгээ хийхдээ сүлжээг буруу сонгох эсхүл хүлээн авах буюу
шилжүүлэх хаягийг буруу оруулсан холбоотой хохирол
Ямар ч тохиолдолд бид сүлжээний ердийн засвар үйлчилгээ болон цахилгаан тасрах,
байгалийн гамшиг, үйлчилгээ үзүүлэгч талын асуудлууд, засгийн газрын үйл ажиллагаа
зэрэг гадны хүчин зүйлээс шалтгаалсан үйлчилгээний доголдол, сааталд хариуцлага
хүлээхгүй. Түүнчлэн аливаа арилжааны үйлчилгээ, хөгжүүлэгч материал болон
гэрээгээр олгосон бусад зүйлстэй холбоотойгоор ямар ч тохиолдолд “Комплекс” түүний
салбар компаниуд, тэдний хувьцаа эзэмшигчид, гишүүд, захирлууд, ажилтнууд,
өмгөөлөгчид, агентууд, төлөөлөгчид , ханган нийлүүлэгч, гэрээлэгчид хариуцлага
хүлээхгүй.
НӨХӨН ТӨЛБӨР
Энэхүү үйлчилгээний нөхцлийг байгуулснаар хэрэв зөрчил гаргасан тохиолдолд үүдэн
гарах бүх хохирлыг хэрэглэгч ( үүнд өмгөөлөгчийн хөлс болон эрх бүхий байгууллагаас
ногдуулсан торгууль, шийтгэл багтана ) арилгах үүрэг хүлээнэ. “Комплекс” түүний
салбар компаниуд, гэрээлэгчид, лиценз олгогчид , тэдний захирлууд, ажилтнууд,
агентуудыг хохиролгүй байлгана гэдгийг хүлээн зөвшөөрнө. Мөн та үйлчилгээг ашиглах
явцдаа хууль тогтоомж, дүрэм журам болон гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн
тохиолдолд мөн хамаарна
ЗАРЛАЛ
Бүх албан ёсны зарлал, мэдээ, урамшуулал, уралдаан зэрэг мэдээллийг вэб сайтын
https://complex.mn/news хэсэгт байршуулна. Хэрэглэгч зарлал мэдээллийг үл хайхарсны
улмаас түүнд учирсан алдагдал, хохиролд ямар ч хэлбэрээр хариуцлага хүлээхгүй.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦЛИЙГ ЦУЦЛАХ
Хэрвээ аливаа данс ( аккаунт ) нь үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого, мөнгө угаах
эсрэг бодлого ( AML POLICY ) болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн
үйлдэл илэрсэн тохиолдолд тэр даруй бид таны дансыг хаах, дансанд дахь бүх мөнгийг
түгжих, үйлчилгээнд нэвтрэх эрхийг түдгэлзүүлэх эрхтэй гэдгийг та хүлээн зөвшөөрнө.
CompleX бирж нь дансны гүйлгээний болон холбогдох бусад мэдээллийг хадгалах,
ашиглах эрхтэй. Дансны хяналтыг дараах тохиолдолд хийж болно. Үүнд:
● Гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон бусад хүлээгдэж буй шүүн таслах
ажиллагаанд тухай дансны мэдээлэл хамаарах
● Дансны хэвийн бус үйлдлийг илрүүлэх
● Дансанд зөвшөөрөлгүй нэвтэрснийг илрүүлэх
● Шүүгчийн захирамж болон төрийн эрх бүхий байгууллагын тушаалаар
Дараах тохиолдолд энэхүү гэрээг шууд цуцалж, хэрэглэгчийн дансыг хүчингүй болгох,
нэвтрэх эрхийг цуцлах эрхтэй. Үүнд:
● Хэрэглэгч танд үзүүлэх үйлчилгээг цуцалсны дараа
● Өөр хүний нэрээр бүртгүүлж, Комплексийн хэрэглэгч болох шууд болон шууд
бусаар дахин оролдох
● Хэрэглэгчийн өгсөн мэдээлэл хуурамч, алдаатай, хуурамч, бүрэн бус байх
● Энэхүү гэрээ ( дүрэм журам багтана ) шинэчлэгдсэн тохиолдолд хэрэглэгч
үйлчилгээний шинэ гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн
● Манай зүгээс үйлчилгээг цуцлах шаардлагатай гэж үзэх бусад нөхцөл байдал
ДАНС ХААСНЫ ДАРААХ ҮЛДСЭН ХӨРӨНГӨ (ЭНГИЙН )
Данс хаасны дараа дансанд дахь үлдэгдэл Комплекст төлөх ёстой өр төлбөрийг
( хэрэв байгаа бол ) суутгаж авна. Хэрэглэгч данснаас бүх хөрөнгөө гаргаж авахад ажлын
5 өдрийн хугацаа олгоно.
ДАНС ХААСНЫ ДАРААХ ҮЛДСЭН ХӨРӨНГӨ ( ЛУЙВАР, МӨНГӨ УГААХ,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙН ЗӨРЧИЛ )
Луйвар, мөнгө угаах хэргүүдийг мөрдөн шалгах, үйлчилгээний нөхцөлийг зөрчсөний (
жишээ нь хориотой улсаас арилжаа хийгдэх ) улмаас дансыг хаах тохиолдолд бид
дансанд дахь хөрөнгийг битүүмжилж, хэрэглэгчийн мэдээллийг эрх бүхий байгууллагад
шилжүүлнэ
ДОТООД ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ДАГАЖ МӨРДӨХ
Хэрэглэгч нь “Комплекс” үйлчилгээг ашиглахдаа тухайн орон нутгийн хууль тогтоомжийг
дагаж мөрдөх үүрэгтэй. Татвар төлөх, суутгах, тайлагнах зэрэг асуудлыг орон
нутгийнхаа хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх ёстой. Үйлчилгээний бүх
хэрэглэгчид нь өөрсдийн хөрөнгийн эх үүсвэрийг хууль ёсны гэдгийг буюу хууль бусаар
олоогүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. Манай бирж дэлхий даяар хууль сахиулах
байгууллагуудтай хамтран ажиллаж, мөрдөн шалгагдаж буй хэрэглэгчийн данс,
хөрөнгийг хааж, цуцлах болно.
НУУЦЛАЛЫН БОДЛОГО
Нууцлалын бодлого нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг бөгөөд хамгийн сүүлчийн
хуулбарыг https://complex.mn/privacy цэснээс уншаарай. Нэмэлт өөрчлөлтийг платформ
доо байршуулж, тухай бүрт нь зарлан мэдээлэх болно.
НӨХӨН ТӨЛБӨР БА ХОХИРЛЫГ АРИЛГАХГҮЙ БАЙХ
Энэхүү нөхцөлийг зөрчсөн “CompleX бирж”-ийн зөрчлөөс бусад тохиолдолд хэрэглэгч та
CompleX бирж болон түүний салбар компаниудын эсрэг аливаа гуравдагч этгээдийн
гаргасан бүх зарлага мэдүүлэг, нэхэмжлэлийг хариуцаж, хохиролгүй байлгахыг
зөвшөөрч байгаа болно. Үйлчилгээний тухай тайлбарласны дагуу өөрийн вэб сайтад
дээрх мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хангахын төлөө хичээж ажиллана. Мөн
платформ дахь мэдээлэл болон үйлчилгээнд баталгаа гаргахгүй. Үйлчилгээг
ашиглахаас өмнө үүдэн гарах алдаа дутагдалд хариуцлага хүлээхгүй.
Гэрээний дагуу хийгдсэн аливаа арилжааны үйлчилгээ, хөгжүүлэгч материал болон
гэрээгээр олгосон бусад зүйлтэй холбоотойгоор үүссэн аливаа санамсаргүй, шууд бус,
онцгой, үр дагаварт хүрэх хохиролд ( мэдээлэл, өгөгдөл алдагдах, ашиг, орлого,
бизнесийн болон санхүүгийн бусад ашгийн алдагдлаас үүдсэн хохирол багтана ) ямар ч
тохиолдолд “CompleX бирж” түүний салбар компаниуд, тэдний хувьцаа эзэмшигчид,
гишүүд, захирлууд, ажилтнууд, өмгөөлөгчид, агентууд, төлөөлөгчид, ханган нийлүүлэгч,
гэрээлэгчид хариуцлага хүлээхгүй.
ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ
Үер, газар хөдлөлт, цаг агаарын онцгой нөхцөл байдал, байгалийн гэнэтийн хүчин зүйлс,
гал түймэр, дайн, бослого, үймээн самуун, хөдөлмөрийн маргаан, осол, засгийн газрын
үйл ажиллагаа, харилцаа холбоо болон цахилгаан тасрах. Тоног төхөөрөмж болон
программ хангамж эвдрэх, хакер халдлага зэрэг хяналтаас гадуурх аливаа нөхцөл
байдал, үйл явдлын улмаас учирсан аливаа хохирол, үйлчилгээний сааталд хариуцлага
хүлээхгүй.
САНАЛ ХҮСЭЛТ
Хэрэв танд ямар нэгэн гомдол, санал, хүсэлт байгаа бол и майл
буюуsupport@complex.mn хаяг руу хандана уу. Бид таны асуудлыг шийдэхийн төлөө
хичээж, ажиллах болно.
“COINHUB” ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Сүүлд өөрчлөлт оруулсан: 2021 оны 6-р сарын 13-ны өдөр
Энэхүү “COINHUB” Үйлчилгээний Нөхцөл нь та (цаашид “та” эсвэл “таны” гэх) болон
“COINHUB” (тодорхойлолт хэсгээс харна уу) нарын хооронд үүсэх харилцааг
зохицуулна.
“COINHUB”-ын санал болгож буй аливаа Үйлчилгээ (тодорхойлолт хэсгээс харна уу)-нд
нэвтэрсэн, татаж авсан, “COINHUB”-ын нөхцөлүүдийг “Би зөвшөөрч байна” гэж дарсан,
эсвэл Үйлчилгээний Нөхцөл (цаашид “Үйлчилгээний Нөхцөл” гэх)-д болон Нууцлалын
бодлогод тодорхойлсон бүхий л нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч, ойлгож, танилцсан
байна. Мөн зарим Үйлчилгээний хувьд тусгайлсан нөхцөлүүдийг тодорхойлсон бол
тухай нөхцөлүүд нь Үйлчилгээний Нөхцөлийн салшгүй хэсэг болно.
Та “COINHUB”-ын Үйлчилгээг ашиглах үед мөрдөгдөх энэхүү Үйлчилгээний Нөхцөлийг
анхааралтай уншиж танилцана уу.
Та “COINHUB”-ын Үйлчилгээг ашигласнаар дараах үндсэн нөхцөлүүдийг ойлгож, хүлээн
зөвшөөрч байгаа гэж үзнэ. Үүнд:
● Та виртуал хөрөнгийн хэлцэл болон түүнээс үүсэх үр дагавар, эрсдэл;
● “COINHUB”-ын Үйлчилгээг ашиглах болон виртуал хөрөнгийн хэлцэл, түүний үр
дагавартай холбоотой бүхий л эрсдэл;
● “COINHUB” нь 1 болон 2-т дурдсан эрсдэл, тэдгээрийн үр дагавартай холбогдох
ямар нэг хариуцлага хүлээхгүй гэдгийг;
Та “COINHUB”-ын Үйлчилгээнд нэвтрэх, ашиглахаар оролдлого хийхээс эхлээд бүхий л
тохиолдолд энэхүү Үйлчилгээний Нөхцөлийг хүлээн зөвшөөрч мөрдөх бөгөөд хэрэв Та
зөвшөөрөхгүй байгаа бол “COINHUB”-ын аливаа үйлчилгээнд нэвтрэхгүй байна уу.
Нэг. Нэр томьёоны тодорхойлолт
1. “COINHUB” гэж “COINHUB”-ын вэбсайт (домайн нэр буюу coinhub.mn),
“COINHUB”-аас хөгжүүлж, санал болгож буй гар утасны аппликейшн,
платформуудыг ойлгоно. Платформуудын нөхцөл нь Үйлчилгээний Нөхцөлтэй
зөрчилдөх тохиолдолд тухайн платформын үйлчилгээний нөхцөлийг
баримтална.
2. “COINHUB” үйлчилгээ үзүүлэгч гэж “COINHUB” Үйлчилгээг үзүүлж, хариуцлага
хүлээхэд оролцож буй бүхий л хуулийн этгээд, нэгдэл, багийг ойлгоно.
Үйлчилгээний Нөхцөлд “Бид” эсвэл “COINHUB” гэж дурдсаныг “COINHUB”
Үйлчилгээ үзүүлэгч гэж үзнэ.
3. “COINHUB” Үйлчилгээ гэж блокчэйн технологи/интернэтэд суурилсан
“coinhub.mn” вэбсайт, гар утасны аппликейшн болон бусад хэлбэрээр
“COINHUB”-аас санал болгож буй үйлчилгээг ойлгоно. “COINHUB” Үйлчилгээнд
виртуал хөрөнгийн арилжаа болон түүгээр хязгаарлагдахгүй “COINHUB”-аас
санал болгож буй Үйлчилгээнүүд хамаарна.
4. “COINHUB” Дүрмүүд гэж “COINHUB”-аас боловсруулж гаргасан бүхий л дүрэм,
журам, тайлбар, мэдэгдэл, зохицуулалт болон Help Center /Хэрэглэгчид Туслах
Цэс/-д байршуулсан тайлбар, мэдэгдэл, бүтээгдэхүүн болон үйлчилгээний үйл
явцын тодорхойлолт зэргийг;
5. “Хэрэглэгч” гэж “COINHUB” эсвэл “COINHUB” Үйлчилгээг ашиглаж, татаж авч,
нэвтэрч буй, “COINHUB”-аас тодорхойлж гаргасан шалгуур болон нөхцөлүүдийг
хангаж буй бүхий л байгууллага, хувь хүнийг ойлгоно.
6. “Виртуал Хөрөнгө” гэж Виртуал хөрөнгүүд, тэдгээрийн үр дагавраар үүссэн
тодорхой үнэ цэн бүхий дижиталжсан хөрөнгийн төрлүүдийг ойлгоно.
7. “COINHUB” Хэтэвч гэж “COINHUB”-аас Хэрэглэгчийн ашиглаж буй “COINHUB”
Үйлчилгээ, арилжаа, хөрөнгийн өөрчлөлт болон үндсэн мэдээллийг “COINHUB”
дээр бүртгэх, Хэрэглэгчид зориулж виртуал байдлаар үүсгэж, хадгалж буй
дансдыг ойлгоно.
8. “Крипто-крипто Арилжаа” гэж нэг виртуал хөрөнгийг нөгөө виртуал хөрөнгөөр
солилцож буй эсвэл буцааж буй Спот арилжааг ойлгоно.
9. “Спот Арилжаа” гэж виртуал хөрөнгүүд /Жнь: Биткойн, Итериум г.мэт/-ийг богино
хугацаанд худалдагч болон худалдан авагч нарын хооронд шилжүүлж буй
арилжааг ойлгоно.
10. “Фиат Арилжаа” гэж Виртуал хөрөнгийг Засгийн газраас зөвшөөрсөн валютаар
солилцож буй эсвэл буцааж буй Спот Арилжааг ойлгоно.
Хоёр. Ерөнхий заалтууд
1. Үйлчилгээний Нөхцөлийн талаар
1. Гэрээний харилцаа болох тухайд
Үйлчилгээний Нөхцөл нь Та болон “COINHUB” Үйлчилгээ үзүүлэгч нарын хооронд
заавал дагаж мөрдөх шинжтэй, хууль ёсны гэрээний харилцааг бий болгоно.
2. Нэмэлт нөхцөлүүд
“COINHUB” болон виртуал хөрөнгийн хурдтай хөгжлөөс шалтгаалан Та болон
“COINHUB” Үйлчилгээ үзүүлэгч нарын хоорондын харилцааг зохицуулах эдгээр
Үйлчилгээний Нөхцөл нь талуудын бүхий л эрх, үүргийг тусгах боломжгүй бөгөөд
ирээдүйн хөгжилтэй холбоотой үүссэн аливаа шаардлагад бүрэн нийцэх баталгаа
болохгүй. Тиймээс Нууцлалын бодлого болон “COINHUB” Платформын Дүрмүүд,
аливаа бусад нөхцөлүүдийг Нэмэлт нөхцөлүүдэд хамааруулах бөгөөд эдгээр нь энэхүү
Үйлчилгээний Нөхцөлийн салшгүй хэсэг болж, нэгэн адил мөрдөгдөнө. Та “COINHUB”
Үйлчилгээг ашиглаж буй нь Та дээрх Нэмэлт нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаа гэж
үзнэ.
3. Үйлчилгээний Нөхцөлийн өөрчлөлт
“COINHUB” үйлчилгээ үзүүлэгч нь Таныг Үйлчилгээ авч байх хугацаанд өөрийн
үйлчилгээг өргөтгөх, шинээр үйлчилгээ нэмж, тэдгээрт хамаарах үйлчилгээний
нөхцөлүүдийг шинэчлэх бөгөөд хамгийн сүүлд өөрчилсөн огноог харуулна.
Үйлчилгээний Нөхцөлийг шинэчилсэн тухай мэдэгдлийг дараах хэлбэрээр Танд
мэдэгдэнэ. Үүнд:
● Таныг “COINHUB”-д нэвтэрч үйлчилгээ авах үед автоматаар “Мэдэгдэл” нэртэй
цонх гарч ирэх бөгөөд тус цонхонд шинэчилсэн Үйлчилгээний Нөхцөлтэй
танилцах холбоосыг оруулна;
● Таны “COINHUB”-д бүртгэлтэй и-мэйл хаягт “Мэдэгдэл”-ийг шинэчилсэн
Үйлчилгээний Нөхцөлийн холбоосын хамт илгээнэ;
Үйлчилгээний Нөхцөлд оруулсан аливаа өөрчлөлт нь “COINHUB” сайтад нийтлэгдсэн
үеэс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
Та дээрх хэлбэрүүдээр Танд ирүүлсэн болон цахим хуудсанд гарч ирсэн “Мэдэгдэл” дэх
холбоосоор орж шинэчилсэн Үйлчилгээний Нөхцөлтэй танилцах үүрэгтэй тул тухай бүр
танилцаж байхыг Танд зөвлөж байна.
Хэрэв Та шинэчлэгдсэн Үйлчилгээний Нөхцөлийг мөрдөх боломжгүй гэж үзвэл Та
Үйлчилгээ авахаа зогсооно уу.
Үйлчилгээний Нөхцөл шинэчлэгдсэний дараа ч Та “COINHUB”-ын Үйлчилгээг
үргэлжлүүлэн авч байгаа тохиолдолд Таныг Үйлчилгээний Нөхцөлийг хүлээн
зөвшөөрсөн гэж үзнэ.
4. Хэрэглээний хязгаарлалт ба хориглолт
“COINHUB”-ын Үйлчилгээнд нэвтэрч, хэрэглэж буй нь Та өөрийгөө “COINHUB”
үйлчилгээг хэсэгчлэн болон бүхэлд нь хориглосон улсын иргэн эсвэл оршин суугч биш
гэдгийг баталгаажуулж байгаа болно. “COINHUB” нь өөрийн Үйлчилгээ тухайлсан нутаг
дэвсгэр болон бүс нутгийн зах зээлийг сонгож явуулах эрхтэй болно.
2. “COINHUB”-ийн тухай
“COINHUB” нь Монгол Улсад бүртгэлтэй “КОЙН ХАБ” ХХК-иас хөгжүүлсэн Виртуал
Хөрөнгийг арилжаалах, олон улсын цахим бирж бөгөөд Хэрэглэгч нарт Виртуал
Хөрөнгийн арилжааны биржтэй холбоотой санхүү, техникийн үйлчилгээнүүд болон
Виртуал Хөрөнгөтэй холбогдох бусад үйлчилгээг үзүүлдэг. Хэрэглэгч арилжаа хийхээс
өмнө “COINHUB”-д бүртгүүлж, өөрийн дансыг нээх бөгөөд дансандаа Виртуал Хөрөнгө
болон Фиат орлогодсон байна. Хэрэглэгч мөн энэхүү Үйлчилгээний Нөхцөлд заасан
Виртуал Хөрөнгө болон Фиатыг орлогодох, Виртуал Хөрөнгийг зарлагадах
хязгаарлалтуудыг мөрдөнө. “COINHUB” нь өөрийн Үйлчилгээгээр дамжиж буй
мэдээллийг хадгалах боловч үнэн зөв байдал, түүний хэрэглээ, холбоотой байдал,
хэрэгцээт байдалд баталгаа өгөх боломжгүй бөгөөд тэдгээр контентийн агуулгаас шууд
болон шууд бусаар учирсан аливаа хохирлыг хариуцахгүй. “COINHUB”-ийн
Үйлчилгээний талаарх мэдээлэл нь Хэрэглэгчийг хараат бусаар бие даасан шийдвэр
гаргахад нь туслалцаа үзүүлэхэд чиглэнэ.“COINHUB” нь хөрөнгө оруулалтын болон
зөвлөх үйлчилгээний зөвлөгөө өгөхгүй, зуучлагчийн аливаа харилцаа гэж үзэхгүй бөгөөд
“COINHUB” дээрх мэдээллийг ашиглах болон тайлбарлахад ямар нэг хариуцлага
хүлээхгүй. “COINHUB”-ын бүх Хэрэглэгч нь Виртуал Хөрөнгийн арилжаанд оролцох
эрсдэлийг бүрэн ойлгосон байх шаардлагатай бөгөөд хянамгай байх, арилжааны үр
дагавар, хариуцлагыг өөрийн хөрөнгөөр хүлээнэ гэдгээ хүлээн зөвшөөрч, энэ талаар
судалж, мэдсэн байхыг зөвлөж байна.
Гурав. “COINHUB” Дансны бүртгэл ба шаардлагууд
1. Бүртгэл
Бүх Хэрэглэгч нь “COINHUB” Үйлчилгээг ашиглахаас өмнө www.coinhub.mn сайтад
хандсан байх шаардлагатай. “COINHUB” Хэтэвч бүртгүүлэхэд Та өөрийн жинхэнэ нэр,
цахим хаяг болон нууц үгийг оруулж, Үйлчилгээний Нөхцөл, Нууцын бодлого болон
“COINHUB” Платформын Дүрмүүдийг хүлээн зөвшөөрсөн байх ёстой. “COINHUB” Танд
хэтэвч нээхээс татгалзах бүрэн эрхтэй. Та “COINHUB” Хэтэвч нээхдээ өөрийн
мэдээллийг үнэн зөв, бүрэн оруулах бөгөөд эдгээрийн үнэн зөв, эргэлзээгүй байдлыг
хангахын тулд мэдээллээ байнга шинэчлэх ёстой.
Хэрэглэгч хувь хүн бол нэг удаа бүртгүүлэх бөгөөд үндсэн нэг данстай байна. Хэрэглэгч
хуулийн этгээд бол нэг удаа бүртгүүлэх бөгөөд үндсэн нэг данстай байна. Тухайлсан
Үйлчилгээний онцлогоос шалтгаалж Нэмэлт нөхцөлүүдийн дагуу Хэрэглэгчээс өөр данс
бүртгүүлэхийг шаардаж болно.
2. Шаардлага хангасан гэж үзэх нөхцөлүүд
“COINHUB” Хэтэвч нээхийн тулд Та 1) 18 насанд хүрсэн буюу холбогдох хууль
тогтоомжийн дагуу гэрээний үүрэг биелүүлэх эрх зүйн бүрэн чадамжтай байх; 2)
Үйлчилгээний Нөхцөлүүдийг биелүүлэх эрх зүйн бүрэн чадамжтай, бүрэн эрх олгогдсон
хувь хүн, хуулийн этгээд байх; 3) өмнө нь “COINHUB” Үйлчилгээнээс түдгэлзүүлсэн
эсвэл цуцлагдсан тохиолдолд ороогүй байх; 4) одоо ашиглаж буй “COINHUB” Хэтэвчгүй
байх; 5) Хуулийн этгээдийг төлөөлж байгаа тохиолдолд тухай хуулийн этгээд нь
Үйлчилгээний Нөхцөлийг бүхэлд нь хэрэгжүүлэх бүрэн чадамжтай болохыг
баталгаажуулна; 6) “COINHUB” Үйлчилгээг ашиглаж буй Таны үйлдэл нь аливаа хууль
тогтоомжийг зөрчихгүй байх тухайлбал, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх, авилгын эсрэг болон бусад холбогдох хууль тогтоомжууд;
3. Хэрэглэгчийг таньж мэдэх баталгаажуулалт
Та “COINHUB”-д бүртгүүлэхийн тулд гаргаж өгч буй “COINHUB”-аас шаардсан Таны
хувийн мэдээллүүдийг дараах зорилгуудад ашиглана. Тухайлбал, Таныг таньж мэдэх,
мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, залилан мэхлэх болон бусад төрлийн гэмт
хэргийн шинжтэй үйдлийг “COINHUB”-аар дамжуулж хийж байгаа эсэх эсвэл “COINHUB”-
аас тодорхойлсон, хуульд нийцсэн бусад зорилгоор хэрэглэгдэнэ. Бид эдгээр
мэдээллийг Нууцын бодлогод заасны дагуу цуглуулж, ашиглаж бас хуваалцана. Мөн Та
тухайн мэдээллийг Бидэнд өгснөөр таны данс идэвхтэй байх хугацаанд болон данс
хаагдсанаас хойш 5 жилийн хугацаанд “КОЙН ХАБ” ХХК-д эдгээр мэдээллийг хадгалах
эрхийг олгож байгаа бөгөөд энэ нь мэдээллийг хадгалах олон улсын стандартад нийцсэн
хугацаа юм. Мөн Та бидэнд өөрийгөө болон биднийг санхүүгийн луйвраас хамгаалах
эсвэл Таныг шууд шалгах эсвэл гуравдагч этгээдээр шалгуулах эрхийг олгож байгаа
болно. Танаас шаардах мэдээлэлд Таны нэр, цахим хаяг, холбоо барих мэдээлэл,
утасны дугаар, хэрэглэгчийн нэр, үндэсний иргэний үнэмлэх, төрсөн огноо зэрэг дансны
бүртгэлийн явцад шаардах эдгээрээр хязгаарлагдахгүй мэдээлэл хамаарна. Та
мэдээллийг гаргаж өгснөөрөө тухайн мэдээлэл үнэн зөв, бүрэн болохыг баталгаажуулж
байгаа гэж үзнэ. Бүртгэлийн дараа, Та бүртгэлд өгсөн өөрийн хувийн мэдээллийн үнэн
зөв, бүрэн байдлыг хадгалах, тухай бүр нь шинэчилж байх үүрэгтэй. Таны өгсөн
мэдээлэл худал, буруу, хуучирсан зэрэг үндэслэл гарвал засах, устгах мэдэгдлийг Бид
илгээх бөгөөд энэ тохиолдолд Таны ашиглаж буй үйлчилгээг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн
зогсоож болно. Таны өгсөн холбоо барих мэдээллийн дагуу Бид тантай холбогдож
чадаагүй тохиолдолд түүний үр дагавраар бий болсон аливаа хохирлыг Та бүрэн
хариуцна. Таны бүртгэлийн мэдээлэлд аливаа өөрчлөлт орвол тухай бүр нь шинэчлэх
үүрэгтэй болохыг Та ийнхүү хүлээн зөвшөөрч байгаа болно. Мөн Таны мэдээллийг
санхүүгийн гэмт хэрэг, луйвраас сэргийлэх зорилгоор, Бидний шалгах ажиллагаанд
ашиглах зорилгоор эрх бүхий гуравдагч этгээдэд задруулж болохыг Та хүлээн зөвшөөрч
байгаа болно.
4. Хэтэвч ашиглахад тавигдах шаардлагууд
“COINHUB” Хэтэвчийг зөвхөн бүртгүүлсэн этгээд ашиглана. “COINHUB” Хэтэвчийг
бүртгүүлсэн хүнээс өөр этгээд ашиглаж байгаа тохиолдолд “COINHUB” дансны
хэрэглээг цуцлах, зогсоох, царцаах эрхтэй. Та өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглах
эсвэл нэвтрэх эрхгүй этгээд ашиглаж байна гэж үзвэл “COINHUB”-д даруй мэдэгдэх
хэрэгтэй. Таны зөвшөөрөлгүй аливаа гуравдагч этгээд Таны “COINHUB” Хэтэвчийг
ашигласнаас үүссэн алдагдал, хохирлыг “COINHUB” хариуцахгүй.
5. Дансны хамгаалалт, аюулгүй байдал
“COINHUB” нь Хэрэглэгчийн виртуал хөрөнгийн шилжүүлгийн аюулгүй байдлыг
хамгаалахад анхаарах бөгөөд “COINHUB” Үйлчилгээний хамгаалалтын талаарх дүрэм,
журмыг мөрдөнө. Хэрэглэгчийн өөрийнх нь үйлдэл эрсдэл үүсгэх боломжтой тул Таны
хэрэглэгчийн нэр, нууц үг нь нууц мэдээлэлд хамаарах бөгөөд Та тэдгээрийг аливаа
гуравдагч этгээдэд задруулахгүй, дамжуулахгүй байх, хувийн мэдээллийн аюулгүй
байдлаа хангах үүрэгтэй. Мөн Та өөрийн “COINHUB” Данс болон хувийн мэдээллийн
аюулгүй байдлыг хамгаалах шаардлагатай арга хэмжээ авах хариуцлагыг ганцаар
хүлээнэ. Та өөрийн “COINHUB” Хэтэвч болон нууц үгийн аюулгүй байдлыг хамгаалах
хүрээнд тус дансаар хийгдэж буй гүйлгээ бүрд хариуцлага хүлээнэ. Таны дансны нууц
мэдээлэл, мэдээллийг задруулах, түгээх, цахим хуудаснуудын үйлчилгээний нөхцөл,
дүрэм, цахим гэрээг зөвшөөрсөн үйлдэл нь Танаас эрх олгогдсон эсвэл эрх олгогдоогүйн
үр дагаварт хохирол, алдагдал учирсан тохиолдолд “COINHUB” хариуцлага хүлээхгүй.
Та “COINHUB” Хэтэвчийг нээснээр дараах нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөн гэж тооцно.
Үүнд:
● Таны “COINHUB” Хэтэвч болон нууц үгийг аливаа эрхгүй этгээд ашигласан эсвэл
аюулгүй байдлыг хангах дүрмүүдийг зөрчсөн талаар мэдсэн даруй “COINHUB”-д
мэдэгдэх;
● Аюулгүй байдал, зарлага, арилжаа, хураамжтай холбогдох “COINHUB”-ын бүхий
л дүрэм, журмыг хатуу чанд мөрдөх;
● “COINHUB”-ийг ашиглаад дуусах үедээ системээс холбогдох зааврын дагуу
гарах;
6. Хувийн мэдээлэл
Таны хувийн мэдээлэл нь зохих ёсоор хадгалагдаж, хамгаалагдсан байх бөгөөд
Үйлчилгээний Нөхцөл болон Нууцын бодлогод заасны дагуу эсвэл холбогдох хуулийн
дагуу “COINHUB” нь Таны хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах эрхтэй.
Дөрөв. “COINHUB” Үйлчилгээ
1. “COINHUB” Дансны бүртгэл, баталгаажуулалтыг хийлгэснээр Та “COINHUB”
Үйлчилгээнүүд болон Үйлчилгээний Нөхцөл, бусад тусгайлсан нөхцөлүүдэд
заасны дагуу ашиглах эрхтэй болно. “COINHUB” дараах эрхтэй:
● өөрсдийн бизнес төлөвлөгөөнд үндэслэн “COINHUB” Үйлчилгээг өөрчлөх,
дуусгавар болгох, шинээр нэвтрүүлэх;
● “COINHUB” Дүрмүүдэд заасны дагуу Хэрэглэгчийн “COINHUB” үйлчилгээг
зөвшөөрөх эсвэл хориглох:
2. Үйлчилгээ ашиглах удирдамж
3. Зөвшөөрөл
“COINHUB” Танд зөвхөн таны хэрэгцээнд зориулсан Үйлчилгээнд нэвтрэх болон
ашиглах хязгаарлагдмал зөвшөөрлийг олгож байгаа бөгөөд зөвхөн Үйлчилгээний
Нөхцөлд заасан хүрээнд Та “COINHUB” Үйлчилгээг ашиглах ба заагдаагүй бусад арга
болон зорилгоор ашиглахыг хориглоно. “COINHUB” Үйлчилгээтэй холбоотой зураг, дүрс,
дуу, видео, бичлэг, текст, программ хангамж, бүтээгдэхүүн, мэдээлэл, баримт бичиг,
компьютерийн код, загвар, бүтэц зэрэг бүхий л зүйлс нь “COINHUB”-ийн дангаар
эзэмших оюуны өмч байна. Хэрэглэгчээс и-мэйл болон Үйлчилгээний платформоор
дамжуулан ирүүлсэн Үйлчилгээний талаарх мэдэгдэл, санал, хүсэлт зэрэг нь бүгд
“COINHUB”-ийн өмч байна.
2. Хязгаарлалт
Та “COINHUB” Үйлчилгээг ашиглах үедээ дараах заалтуудыг заавал мөрдөх үүрэгтэй.
Үүнд:
1. “COINHUB” Үйлчилгээг аливаа хууль тогтоомж, Үйлчилгээний Нөхцөл болон
“COINHUB” Үйлчилгээний бусад нөхцөл, шаардлагад нийцүүлж ашиглах;
2. “COINHUB” Үйлчилгээг ашиглахдаа нийтийн эрх ашиг, ёс суртахуун, нийтээр
хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг болон бусад этгээдийн хууль ёсны эрх, ашиг
сонирхлыг зөрчих, сөргөөр нөлөөлөх, таслан зогсоох үйлдэл хийхгүй бөгөөд
“COINHUB” Үйлчилгээг бусад Хэрэглэгч ашиглахад хориг саад учруулахгүй байх;
3. Үйлчилгээг зах зээлийн луйвар хийхэд ашиглахгүй (тухайлбал, хэт хөөрөгдөл
болон огцом уналтын төлөвлөгөө боловсруулах, хууль бус худал мэдээлэл
түгээх, өөртэйгөө арилжаа хийх, мэдээллийг урьдчилж авах тохиролцоо хийх, их
хэмжээний хуурамч захиалга хийх, халхавчлах эсвэл давхар захиалга хийх
зэргээр хуулиар хориглосон эсэхээс үл хамаарч энэ төрлийн үйл ажиллагаанууд);
4. “COINHUB”-ын бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр “COINHUB”-ын мэдээллийг
дараах хэлбэрээр арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.Үүнд:
● “COINHUB”-ын ханшийн мэдээлэл эсвэл зах зээлийн талаарх Хэрэглэгч нарын
мэдээллээ солилцдог самбарыг арилжааны үйлчилгээнд ашиглах;
● “COINHUB”-ийн зах зээлийн аливаа мэдээллийг ашиглаж мэдээллээр хангах,
мэдээлэл түгээх үйлчилгээ явуулах;
● “COINHUB”-аас олж авсан мэдээллийг ашиглаж, аливаа төлбөр авдаг буюу
орлого олох аппликейшн, цахим хуудас, үйлчилгээ явуулах /сурталчилгааны
болон хэрэглэгчийн мэдээлэл өгөх хөлс/;
5. “COINHUB”-аас бичгээр авсан зөвшөөрөлгүйгээр түүний өмчлөлийн аливаа
мэдээлэл, зөвшөөрөл, загвар, тэмдэглэгээ зэргийг хэсэгчилсэн болон бүхэлд нь
хувилж олшруулах, хуулбарлах, өөрчлөх, хадгалах, шилжүүлэх, нийтлэх,
дамжуулах, устгах зэргийг хориглоно.
6. “COINHUB” Үйлчилгээнд нэвтэрснээр Үйлчилгээний Нөхцөлийг зөрчиж буй
эсэхийг шалгах, холбоотой зохицуулалтын хүрээнд Танд урьдчилан
мэдэгдэлгүйгээр эсвэл зөвшөөрөл авалгүйгээр дараах арга хэмжээ авах эрхийг
Та “COINHUB”-д олгож байгаа болно. Үүнд:
● Захиалгын хүсэлтийг цуцлах болон хаах;
● Таны дансыг царцаах;
● Эрх бүхий байгууллагуудад асуудлыг тайлагнах;
● Тогтоогдсон зөрчил болон түүнтэй холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээний
талаар нийтлэх;
● Таны нийтэлсэн мэдээлэл зөрчил болох нь тогтоогдсон бол устгах;
3. Крипто-крипто арилжаа
Таны “COINHUB” Дансыг бүртгэж, баталгаажуулснаар Та “COINHUB” Дүрмүүд болон
Үйлчилгээний Нөхцөлд заасны дагуу крипто-крипто арилжаа хийх боломжтой болно.
4. Захиалга
Таны Захиалга хэсэгчлэн эсвэл бүхэлдээ “COINHUB” дахь өөр нэг Хэрэглэгчийн
Захиалгатай тохирсон тохиолдолд арилжих Хэлцэл хийгдэнэ. Хэлцлийг дүгнэхийн
тулд Та өөрийн оролцсон Хэлцэл дэх Виртуал Хөрөнгийг түр хугацаанд удирдах эрхийг
“COINHUB”-д олгоно.
5. Цуцлах
Бусад Хэрэглэгчийн Захиалгатай тохирохоос өмнө Та захиалгаа цуцлах боломжтой.
Таны захиалга бусад Хэрэглэгчийн захиалгатай тохирсон тохиолдолд захиалга биелж
дуусах хүртэл та захиалгаа цуцлах, өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй. Таны захиалга
хэсэгчлэн биелээгүй тохиолдолд биелээгүй хэсгийг бусад Хэрэглэгчийн захиалгатай
тохирохоос өмнө цуцалж болно. Та захиалга хийсэн ч Таны Данс дахь Виртуал
Хөрөнгийн хэмжээ хүрэлцэхгүй тохиолдолд хүрч буй хэмжээгээр Таны захиалгыг хийх
бөгөөд ингэхдээ “COINHUB”-д төлөх ёстой шимтгэлийг суутгасан дүнгээс захиалгыг
хийнэ.
6. Шимтгэл
Та www.coinhub.mn сайтад тодорхойлсон шимтгэлийг “COINHUB”-д төлнө. “COINHUB”
шимтгэлийн хэмжээг хэзээ ч өөрчилж болно. Шимтгэл шинэчлэгдсэн өдрөөс хойш
хийгдэх арилжаа, хэлцэлд тооцно. “COINHUB” нь Таны данснаас энэхүү Үйлчилгээний
Нөхцөлд тодорхойлсон шимтгэлийг шууд суутган авах эрхтэй байна.
Тав. Хариуцлага
1. “COINHUB” нь Таны оршин суугаа улсын хуулиар хориглосноос бусад
тохиолдолд Үйлчилгээнд нэвтрэх, бүртгүүлэх, ашиглах, захиалга хийх, виртуал
хөрөнгийн үнэ, ханшийн мэдээлэл, гуравдагч этгээдийн халдлага зэрэг
арилжаатай холбоотой бүхий л асуудалд аливаа баталгаа өгөхгүй бөгөөд
тэдгээрийн шууд болон шууд бус үр дагавраар Танд учирсан хохирол, алдагдал,
олох байсан орлого, ашиг зэрэг эдгээрээр хязгаарлагдахгүй аливаа төрлийн
хариуцлагыг “COINHUB” хүлээхгүй.
Зургаа. Мэдэгдэл
1. Та “COINHUB”-аас гаргасан албан ёсны мэдэгдэл, мэдээ, танилцуулга зэрэг
бусад материалтай цаг тухай бүр нь танилцаж, тэдгээрт анхааруулсан асуудлаар
тухай бүр хувийн арга хэмжээ авч байх үүрэгтэй бөгөөд аливаа үйлдэл, эс
үйлдэхүйгээс Танд учирсан хохирол, алдагдлыг “COINHUB” хариуцахгүй.
Долоо. Гэрээг цуцлах
1. “COINHUB” Дансыг Түдгэлзүүлэх
1. Та өөрийн дансыг ашиглахдаа холбогдох хууль тогтоомж, Үйлчилгээний
Нөхцөл болон “COINHUB”-ын Нууцлалын бодлогыг зөрчсөн гэж
“COINHUB” сэжиглэсэн тухайн дансны хөдөлгөөнийг хаах, түр хугацаанд
царцаах эрхтэй. Энэ тохиолдолд Таны дансыг түр эсвэл байнгын
хугацаагаар царцааснаас үүсэх үр дагаврыг “COINHUB” хариуцахгүй.
“COINHUB” тухайн дансны мэдээллийг хадгалах болон ашиглах эрхтэй
байна. Дараах тохиолдолд дансны хяналтыг заавал хэрэгжүүлнэ. Үүнд:
● Тухайн данс нь засгийн газрын байгууллагын үйл ажиллагаа, эрүүгийн хэргийн
мөрдөн шалгах ажиллагаа эсвэл шүүхээр шийдвэрлэж буй аливаа маргаанд
хамааралтай байх;
● Тухайн данстай холбоотой хууль бус үйл ажиллагааг илрүүлсэн;
● Тухайн дансанд зөвшөөрөлгүй нэвтэрсэн тохиолдлыг илрүүлсэн;
● Шүүх болон эрх бүхий байгууллагаас шаардсан;
1. Хэрэглэгч нас барсан тохиолдолд түүний хууль ёсны өв залгамжлагч хуульд
заасны дагуу Хэрэглэгчийн эд хөрөнгийг өвлөсөн тухай хууль ёсны баримт
бичгийг үндэслэн “COINHUB”-д өөрийн нэр дээр шинээр бүртгүүлэх хүртэл
хугацаанд дансыг царцаах бөгөөд өв залгамжлагчийн “COINHUB”-д шинээр
нээсэн дансанд Хэрэглэгчийн дансны үлдэгдлийг шилжүүлж, Хэрэглэгчийн
дансыг хаана.
2. “COINHUB” Дансыг Цуцлах
Дараах тохиолдолд “COINHUB” Таны дансыг шууд цуцлах эрхтэй.
● Та бусад этгээд, хүний нэрийг ашиглан “COINHUB” Хэрэглэгчээр шууд болон
шууд бусаар дахин бүртгүүлсэн, бүртгүүлэхээр оролдсон;
● Таны бүртгэл дэх мэдээлэл худал, хуучирсан, бүрэн бус байсан;
● Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт ороход Та тухайн нэмэлт өөрчлөлтийг
зөвшөөрөхгүй үндэслэлээр дансаа цуцлах хүсэлт гаргасан;
● Та үйлчилгээг дуусгавар болгох хүсэлт гаргасан;
● Үйлчилгээний Нөхцөлд хориглосон хориглолтыг зөрчсөн, хүлээсэн үүргийг
биелүүлээгүй болох нь тогтоогдсон;
● “COINHUB”-ийн зүгээс дансыг цуцлах бусад үндэслэл тогтоогдсон;
3. Дансыг цуцалсны дараах дансны үлдэгдлийг зохицуулах
1. Дансыг цуцалсны дараах дансны үлдэгдлээс Таны “COINHUB”-д төлөх
шимтгэлийг тэргүүн ээлжид суутгаж төлүүлэх бөгөөд үлдэгдлийг дансыг
цуцалснаас хойш ажлын 5 хоногийн дотор авах боломжтой.
2. Үйлчилгээний Нөхцөл, хууль тогтоомжийг зөрчсөн эсвэл луйвар хийсэн
зэрэг үндэслэлээр дансыг цуцалсан тохиолдолд “COINHUB”-аас дансны
үлдэгдлийг эрх залгамжлах бөгөөд эрхий бүхий байгууллага шаардсан
тохиолдолд Үйлчилгээний шимтгэлээ суутгасан дүнг шилжүүлнэ.
Найм. Санхүүгийн зөвлөхийн үүрэг хүлээхгүй
1. “COINHUB” нь таны брокер, зуучлагч, төлөөлөгч эсвэл зөвлөх биш тул Таны
арилжаа хийх шийдвэр гаргалтад нөлөөлөх, түүнтэй холбогдох аливаа үүрэг,
хариуцлага хүлээхгүй. “COINHUB”-аас гаргасан мэдэгдэл, мэдээ, мэдээлэл нь
хөрөнгө оруулалт, санхүү, арилжааны зэрэг аливаа бусад төрлийн зөвлөгөө биш
болно. Үйлчилгээний Нөхцөлд зааснаас бусад бүх тохиолдолд арилжаа нь
автоматаар хийгдэх бөгөөд зөвхөн Таны өөрийн хөрөнгө оруулалтын шийдвэрээс
шалтгаалах тул эрсдэлээ тооцоолж, учирч болох хохирол, алдагдлыг зөвхөн Та
өөрөө хариуцах болохыг сануулья.
2. Та өөрийн тухайлсан нөхцөл байдалдаа хуулийн болон татварын мэргэжилтнээс
туслалцаа авахыг зөвлөж байна. “COINHUB” Таны виртуал хөрөнгийг худалдах,
худалдан авах, олох талаар аливаа зөвлөгөөг Танд өгөхгүй. Та арилжаа
хийхээсээ өмнө өөрийн хөрөнгө оруулалтын шийдвэрээ мэргэжлийн санхүүгийн
зөвлөхөөс туслалцаа авч гаргахыг Танд зөвлөж байна. “COINHUB”-д тавигдсан
мэдээлэлд үндэслэн арилжаа хийснээс Танд аливаа хохирол, алдагдал учирсан
тохиолдолд “COINHUB” хариуцлага хүлээхгүй болохыг анхааруулж байна.
Ес. Үндэсний хууль тогтоомжид нийцүүлэх
1. Хэрэглэгч нь өөрийн оршин суугаа газрын үндэсний хууль тогтоомжийг дагаж
мөрдөх үүрэгтэй бөгөөд тэдгээр хууль тогтоомжоор тодорхойлсон татварын
асуудлыг татварын эрх бүхий байгууллагад уламжилж бие даан шийдвэрлэх
үүрэгтэй. Та ашиглаж буй мөнгө, хөрөнгөө хууль ёсны эх үүсвэртэй болохыг
баталгаажуулах үүрэгтэй бөгөөд Таны мөнгө болон хөрөнгө аливаа хууль бус эх
үүсвэртэй гэж эрх бүхий бүхий байгууллагаас шалгах тохиолдолд холбоотой
мэдээлэл, материалыг шуурхай гарган өгөх үүрэгтэй. “COINHUB” нь олон улсын
хууль хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллах тул
хуулийн дагуу шалгаж тогтоосон тохиолдолд Хэрэглэгчийн данс, дансан дахь
хөрөнгийг царцаах, цуцлах арга хэмжээг шууд авна.
Арав. Нууцын бодлого
1. Таныг “COINHUB” Үйлчилгээнд нэвтрэх үед Та өөрийн хувийн мэдээллийг
тодорхой хүрээнд өгөх шаардлагатай бөгөөд Таны хувийн мэдээллийг
баталгаажуулалтад ашиглах, цуглуулахтай холбоотой харилцааг нэгтгэн
“COINHUB”-ын Нууцын бодлогоор зохицуулсан тул тус бодлоготой танилцана уу.
Арван нэг. Маргаан шийдвэрлэх
1. Аливаа үл ойлголцол гарсан тохиолдолд эхлээд “COINHUB”-д хандана уу.
“COINHUB” таны асуудлыг 30 хоногийн дотор судалж, зохих хариу өгнө.
“COINHUB”-аас Таны асуудлыг судлаад өгсөн хариу болон авсан арга хэмжээнд
Та сэтгэл хангалуун бус байгаа тохиолдолд Монгол Улсын Олон Улсын Арбитрт
хандаж маргааныг шийдвэрлүүлэх боломжтой. Таны болон “COINHUB”-аас
ирүүлсэн, харилцан солилцсон и-мэйл болон цахим мэдэгдлүүдийг маргааныг
шийдвэрлэх нотлох баримт гэж үзнэ.
Арван хоёр. Бусад
1. Гэрээ: Энэхүү Үйлчилгээний Нөхцөлийг та болон “COINHUB”-ын хооронд
байгуулагдаж буй гэрээтэй адил гэж үзэх ба ямар ч тохиолдолд тэргүүн ээлжид
баримтална.
2. Тайлбар ба нэмэлт: “COINHUB” нь Үйлчилгээний Нөхцөлийг хэдийд ч өөрчлөх,
шинэчлэх, нэмэлт оруулах эрхтэй бөгөөд эдгээрийг тухай бүр нь цахим хуудас
дээрээ байршуулна. Үйлчилгээний нөхцөлийн хамгийн сүүлийн хувилбарыг
шалгаж, танилцаж байх нь таны үүрэг бөгөөд хэрэв та Үйлчилгээний нөхцөлийн
өөрчлөлт, шинэчлэлт, нэмэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол Та зөвхөн “COINHUB”
Дансаа цуцлах замаар энэхүү хүсэл зоригоо илэрхийлнэ.
3. Давагдашгүй хүчин зүйлс: Үйлчилгээний Нөхцөлд хэрэгжүүлэхээр заасан аливаа
заалт хэрэгжээгүй, хойшлогдсон нь байгалийн гамшигт үзэгдэл, цахилгаан, эрчим
хүчний уналт, тасалдал, төрийн байгууллагын шийдвэр, иргэдийн бослого
хөдөлгөөн, террорист халдлага, гал түймэр, цар тахал зэрэг эдгээрээр
хязгаарлагдахгүй “COINHUB”-ын боломжит хяналтаас гадуурх аливаа үйлдэл, эс
үйлдэхүй, хүчин зүйлсийн үр дагаварт хамаарах бол “COINHUB” аливаа
хариуцлага хүлээхгүй.
4. Хүчин төгөлдөр байх: Үйлчилгээний Нөхцөлийн аль нэг хэсэг нь хүчин төгөлдөр
бус болохыг эрх бүхий байгууллагаас тогтоосон нь Үйлчилгээний Нөхцөлийг
бүхэлд нь болон бусад хэсгийг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд тэдгээр
нь үйлчилсэн хэвээр байна.
5. Шилжүүлэх: Та “COINHUB” Үйлчилгээ авахтай холбоотой аливаа эрх, үүргийг
бусад этгээдэд “COINHUB”-ийн бичгээр өгсөн зөвшөөрлөөс бусад тохиолдолд
шилжүүлэхийг хориглоно.
6. Холбоо барих: “COINHUB”-ын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг Та албан
ёсны цахим хуудас coinhub.mn сайтаас авна уу. Мөн Танд Үйлчилгээний
нөхцөлтэй холбоотой тодруулах зүйлс байвал Хэрэглэгчийн төвийн
callcenter@coinhub.mn хандана уу.
“TRADE” үйлчилгээний нөхцөл
ЕРӨНХИЙ
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь криптовалютын цахим арилжааны үйлчилгээг хүргэхдээ
“Дижитал Эксчэйнж Монголиа” ХХК-ийн зүгээс танд тавьж буй нөхцөл, шаардлагыг
тусгасан эрх зүйн баримт бичиг юм. Тиймээс энэхүү үйлчилгээний нөхцөлийг
анхааралтай уншиж танилцана уу.
I. ХЭРЭГЛЭГЧИД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
Хэрэглэгч нь нэвтрэх эрх үүсгэж буй өдрийн байдлаар 18 нас (гадаад хэрэглэгчийн хувьд
тухайн улсын хуулиас хамааран эрх зүйн бүрэн чадамжтай нас)-д хүрсэн байх бөгөөд
Платформд ирүүлсэн хувийн мэдээллийн үнэн зөвийг Хэрэглэгч бүрэн хариуцна.
Платформыг байршлын хувьд хаанаас ч ашиглаж болох бөгөөд гадаад улсаас хандаж
байгаа бол тухайн улсын хууль эрх зүйн хүрээнд ашиглахыг хэрэглэгчиддээ зөвлөж
байна. Та бүртгүүлэхийн өмнө өөрийн улс орноос ийм төрлийн арилжаа, гүйлгээг
хориглосон эсэхийг сайтар шалгасны үндсэн дээр хандана уу. Таны байршлаас
хамааран үйлчилгээг хэрэглэхийг хэсэгчлэн эсвэл бүхэлд нь хязгаарласан байж болно.
ХЭРЭГЛЭГЧИЙН ДАРААХ ҮЙЛДЛИЙГ ХОРИГЛОХ БУЮУ ХЯЗГААРЛАНА. ҮҮНД:
● Хэрэглэгч нь платформыг мөрийтэй тоглоом тоглох, мөнгө угаах, залилан
мэхлэх, сүрдүүлэг хийх, өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглах, мэдээлэл
барьцаалах, терроризмыг санхүүжүүлэх болон хүчирхийллийн бусад үйл
ажиллагаа зэрэг хууль бус үйл ажиллагаанд ашиглахыг хориглоно.
● Хэрэглэгч нь бүртгүүлэхдээ худал мэдээлэл оруулсан, оруулахыг оролдсон,
Компанийн нэр хүндэд халдсан, олон нийтэд худал мэдээлэл тараасан,
платформын үйл ажиллагаанд халдахыг (хакердах) оролдсон, арилжааны
ханшийг өсгөж, бууруулсан (манифуляци) нь илэрсэн тохиолдолд тухайн
хэрэглэгчийн дансыг түр болон дахин ашиглах боломжгүйгээр хаах (блоклох),
зарим үйлдэл хийхийг хаана.
● Хэрэглэгч нь бүртгүүлж, нээлгэсэн дансаа бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй
байх үүрэгтэй ба бусдад шилжүүлсэн нь илэрсэн, нотлогдсон тохиолдолд дансыг
хаана.
II. БҮРТГЭЛ БОЛОН ХЭРЭГЛЭГЧИЙН ДАНС (ACCOUNT)
Үйлчилгээнд нэвтэрч, ашиглахын тулд та хувийн мэдээллээ оруулан, Хэрэглэгчийн
(аккаунт) данс шинээр нээж бүртгүүлнэ.Хэрэглэгч нь бүртгүүлж, данс нээн ашиглахдаа
дараах үйлдлийг хийх шаардлагатай. Үүнд:
● Өөрийн жинхэнэ нэр, регистрийн дугаар болон бусад мэдээллийг үнэн зөв, бүрэн
бөглөх;
● Дээрх мэдээлэл өөрчлөгдсөн даруйд шинэчлэн хадгалах, мэдэгдэх;
● Платформ болон өөрийн данстай холбоотой аюулгүй байдлын зөрчлийг
илрүүлсэн, эсхүл өөр хэлбэрээр сэжигтэй тохиолдол байна гэж үзвэл Компанид
нэн даруй мэдэгдэх;
● Таны дансаар хийгдэх бүх үйл ажиллагаанд хариуцлага хүлээх, хууль бус
хандалттай холбоотой бүх эрсдэлийг хүлээх;
Та бүртгүүлж, данс нээхийн тулд идэвхтэй имэйл хаягаар бүртгүүлэх шаардлагатай.
Бүртгүүлсэн имэйл хаягаар орлого, зарлагын хүсэлт болон үйлчилгээтэй холбоотой
бүхий л мэдээллийг танд мэдэгдэх тул имэйл хаягийг цаашид солихгүй. Хэрэв таны
имэйлийг үйлчилгээ үзүүлэгч тань хаасан эсхүл таны спам шүүлтүүр хаасан болон бусад
байдлаар та электрон харилцаа холбоог хүлээж авах боломжгүй болсон тохиолдолд
түүнээс үл хамааран Компани нь тантай харилцах мэдээ, мэдээллийг хүргүүлсэнд
тооцно гэдгийг анхаарна уу.
Та өөрийн нэвтрэх эрх, дансны аюулгүй байдлаа хамгаалахын тулд дараах зүйлсийг
анхаарахыг зөвлөж байна. Үүнд:
● Нэвтрэх эрхийн нууцлал, аюулгүй байдлыг хангах үүднээс өөрийн аккаунт,
компьютер, таблет болон бусад мобайл төхөөрөмж зэргээр олон төхөөрөмжөөс
хандахгүй байх;
● Мөн дээрх төхөөрөмжүүдээс нэвтрэхдээ нэвтрэх хаяг, нууц үгээ сануулахгүй
байх;
● Хэрэглэгч нь платформд нэвтрэхдээ Two Factor Authentication буюу нэг удаагийн
үүсгэгчийг идэвхжүүлэх;
Хэрэв хэрэглэгч нь нэвтрэх нууц үг, нэг удаагийн нууц (2FA) үгээ бусдад алдсан, мартсан
тохиолдолд хүсэлт илгээн нэвтрэх эрхээ хаалгаж мөн буцаан сэргээж болно.
Компани нь аливаа Хэрэглэгч буюу тухайн Хэрэглэгчийн нэгдмэл сонирхолтой этгээдэд
данс нээх болон нэг хэрэглэгч хэд хэдэн удаа бүртгэл үүсгэн олон аккаунт нээлгэхийг
хязгаарлах эрхтэй.
III. ОРЛОГО, ЗАРЛАГА БОЛОН АРИЛЖАА
Хэрэглэгч нь өөрийн дансаар дамжуулан платформ дээр арилжаалагдаж буй
криптовалютуудыг чөлөөтэй арилжиж, хадгалж, бусдад шилжүүлж болно.
Хэрэглэгч нь хийсэн орлогоороо арилжаанд оролцохгүйгээр зарлага хийсэн тохиолдолд
зарлагын шимтгэлээс чөлөөлөгдөхгүй.
Орлого, зарлага хийхэд тухайн хэрэглэгчийн харилцдаг банк болон блокчэйн сүлжээний
шимтгэл, хурдаас шалтгаалан шилжүүлгийн хэвийн дундаж хугацаанаас удах, мөн
алдаатай мэдээлэл оруулсан, криптовалютын шилжүүлгийн шимтгэл дутсанаас
шалтгаалан буцаж болно.
Криптовалютын шилжүүлэг хийх хаягаа буруу оруулсан, шилжүүлэг хийгдсэн
тохиолдолд компани хариуцахгүй.
Хэрэглэгч нь өөрийн дансаар дамжуулан платформ дээр арилжаалагдаж буй
криптовалютуудыг чөлөөтэй арилжиж, хадгалж, бусдад шилжүүлж болно.
Хэрэглэгч өөрийн орлого, зарлага, арилжааны түүхийг устгуулах хүсэлт гаргасан ч бусад
хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс уг түүхийг платформоос устгахгүй.
Хэрэглэгч арилжааны ханш, тоо хэмжээг буруу оруулж, захиалга биелсэн тохиолдолд
арилжааг буцаах боломжгүй.
Ханшийн зөрүүнээс хариулт үүссэн тохиолдолд хэрэглэгчид хариултыг шилжүүлнэ.
Хэрэглэгчийн нэвтрэх эрх, нууц үг алдагдах, мөн дансан дахь мөнгөн хөрөнгө,
криптовалют алдагдах эрсдлээс сэргийлэх зорилгоор Компани нь тодорхой хугацаагаар
аливаа криптовалютын салалт (fork) болон шагнал (reward)-ийн криптовалютыг
хэрэглэгчид олгохгүй.
IV. ЭРСДЭЛИЙН МЭДЭГДЭЛ
Компани нь зөвхөн Үйлчилгээ үзүүлдэг бөгөөд арилжааны үр дүн, татвар, хууль эрх зүйн
талаар зөвлөгөө өгөх үүрэггүй бөгөөд хэрэглэгч нь Үйлчилгээг авахаас өмнө дараах
эрсдэл үүсэж болзошгүйг анхаарах нь зүйтэй.
КРИПТОВАЛЮТЫН АРИЛЖААНЫ ЭРСДЭЛ
Криптовалют (coin болон token) тус бүр нь өөр өөрийн онцлогтой ба түүнээс хамаарч
ханш нь их, бага хэмжээгээр хэлбэлзэлтэй байдаг. Үүнээс гадна төрийн зохицуулалт, зах
зээлийг урвуулан ашиглах эсхүл ханшийн тайлбарлагдахгүй хэлбэлзэл гэх мэт
Компаниас шалтгаалахгүй гадаад хүчин зүйлс нь тухайн криптовалютын зах зээлийн
ханш, хөрвөх чадварт нөлөөлж болно. Мөн блокчэйн сүлжээ нь програмчлалын алдаа,
протоколын өөрчлөлт эсхүл бусад таамаглашгүй шалтгааны улмаас сүлжээнээс тасрах,
тасалдах боломжтой. Тиймээс компани нь гадаад хүчин зүйлээс үүдэн гарч болох
эрсдэлийг хариуцахгүй.
Иймд компани нь эрсдэл даах чадвар багатай хэрэглэгчдэд идэвхтэй арилжаа хийхгүй
байхыг зөвлөдөг. Өөрөөр хэлбэл криптовалютын арилжаалах ханшийг таамаглах нь
өндөр эрсдэлтэй бөгөөд хэрэглэгчид өөрийн алдаж болох хэмжээнээс давсан арилжаа
хийхгүй байх нь зүйтэй.
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭДЛЭГ
Криптовалют нь ихэвчлэн мэдээлэл технологийн хэлээр тайлбарлагддаг бөгөөд
эрсдэлийг зөв үнэлэхийн тулд криптограф, компьютерийн шинжлэх ухааны бүрэн
ойлголттой байх шаарддлагатай. Компани нь платформд бүртгэлтэй криптовалютуудад
баталгаа өгөхгүй бөгөөд та тухайн криптовалютын талаар судалсаны үндсэн дээр сонгох
нь зүйтэй
ПЛАТФОРМ ТАСАЛДАХ, ЗОГСОХ
Хакерийн халдлага, компьютерийн вирусын халдлага, харилцаа холбооны салбарын
технологийн тохируулга ба техникийн алдаа, банкны аюулгүй байдал, засгийн газрын
зохицуулалт, гуравдагч талын алдаа ба хоцрогдол, системийн доголдол ба сүлжээний
доголдол болон давагдашгүй хүчин зүйлээс шалгаалан түр хугацаагаар сүлжээ ба
үйлчилгээ тасалдах боломжтой. Энэ тохиолдолд хэрэглэгчийг хамгаалах, хохирлоос
урьдчилан сэргийлэх зорилгоор платформын үйл ажиллагааг 48 хүртэлх цагийн өмнөх
байдалд буцааж болно. Мөн платформын төлөвлөгөөт сайжруулалтын үед урьдчилан
мэдэгдсэнээр түр зогсоож болно.
НЭВТРЭХ ЭРХ АЛДАГДАХ
Хэрэглэгч дансаа хаалгүйгээр (logout) үлдээснээс болон нэвтрэх эрх, нууц үгийг нэвтэрч
буй төхөөрөмжид сануулснаас үүдэн нэвтрэх эрх алдагдах эрсдэлтэй.
V. ХУУЛИЙН ДАГУУ АЖИЛЛАХ
Платформоор дамжин хийсэн шилжүүлэг, арилжааны үр дүнд үүссэн ашиг, орлогод
хамаарах аливаа татвар тодорхойлох, төлөх нь Хэрэглэгчийн үүрэг, хариуцлага бөгөөд
Компани нь ямар нэг үүрэг хүлээхгүй.
Компани нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр таны дансыг хязгаарлах эсхүл хаах,
түүнчлэн зөвхөн эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн
криптовалют болон мөнгөн хөрөнгийг хурааж болно.
VI. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ ДУУСГАВАР БОЛОХ
Хэрэв хэрэглэгч үйлчилгээний нөхцөлийг дуусгавар болгох буюу дансаа хаалгах хүсэлт
гаргавал Компани нь хэрэглэгчийн бүх эрхийг бүгдийг эсвэл хэсэгчлэн хааж болно.
Хэрэглэгч бүх эрхийг хаалгах тохиолдолд хүсэлтээ support хэсгээр илгээнэ. Бүх эрхийг
хаалгах хүсэлт илгээх үед тухайн хэрэглэгчийн биелээгүй захиалгыг цуцлах боломжтой.
Харин биелсэн захиалгыг цуцлах боломжгүй.
Хэрэглэгчийн хүсэлтээр үйлчилгээний нөхцөлийг дуусгавар болгож, дансыг хаасан
тохиолдолд тухайн хэрэглэгчийн имэйл хаяг болон мэдээллийг дахин бүртгэх
боломжгүй.
VII. НУУЦЛАЛЫН БОДЛОГО
Компани нь таны мэдээллийг Нууцлалын бодлого-д тусгагдсаны дагуу болон эрх бүхий
байгууллагын шийдвэрээр эсвэл биеийн байцаалтыг баталгаажуулах (identity
verification) зорилгоор гуравдагч этгээдэд гарган өгч болно.
Интернетэд суурилсан сүлжээгээр дамжуулсан (имэйл, фэйсбүүк гэх мэт) мэдээлэл нь
аюулгүй байж чадахгүй бөгөөд дамжуулах явцад алдагдах магадлалтай. Тиймээс
интернетэд суурилсан сүлжээгээр дамжуулан Компанид ирүүлсэн таны мэдээлэл нь
нууцад хамаарахгүй бөгөөд үүнээс үүдсэн хохирлыг Компани хариуцахгүй мөн үүнтэй
холбоотой ямар нэгэн үүрэг хүлээхгүй.
Нууцлалын бодлого нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийн салшгүй хэсэг байна.
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx
5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx

More Related Content

Similar to 5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx

BREAKING BAD баг - АТМ-Ы ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА БА УТАСТАЙ АТМ НЭВТРҮҮЛЭЛТ
BREAKING BAD баг - АТМ-Ы ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА БА УТАСТАЙ АТМ НЭВТРҮҮЛЭЛТBREAKING BAD баг - АТМ-Ы ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА БА УТАСТАЙ АТМ НЭВТРҮҮЛЭЛТ
BREAKING BAD баг - АТМ-Ы ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА БА УТАСТАЙ АТМ НЭВТРҮҮЛЭЛТbatnasanb
 
Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...
Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...
Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...Galbaatar Lkhagvasuren
 
электрон худалдаа
электрон худалдааэлектрон худалдаа
электрон худалдааloboroo
 
Интернэт худалдаа төлбөр тооцооны систем, аюулгүй байдал
Интернэт худалдаа төлбөр тооцооны систем, аюулгүй байдалИнтернэт худалдаа төлбөр тооцооны систем, аюулгүй байдал
Интернэт худалдаа төлбөр тооцооны систем, аюулгүй байдалBayarsaikhan Sandagdorj
 
Ганбаатарын Жаргалмаа - ЦАХИМ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ТООЦООЛУУРЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Ганбаатарын Жаргалмаа - ЦАХИМ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ТООЦООЛУУРЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬГанбаатарын Жаргалмаа - ЦАХИМ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ТООЦООЛУУРЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Ганбаатарын Жаргалмаа - ЦАХИМ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ТООЦООЛУУРЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬbatnasanb
 
Audit taniltsuulga
Audit taniltsuulgaAudit taniltsuulga
Audit taniltsuulgaKhaltar
 
Organization's is 2011 04_28
Organization's is 2011 04_28Organization's is 2011 04_28
Organization's is 2011 04_28Khaltar
 
арилжааны банкууд
арилжааны банкуударилжааны банкууд
арилжааны банкуудNomin-Erdene Gantur
 
Golomt bank turtemuulen erdenesuh dotood case
Golomt bank turtemuulen erdenesuh dotood caseGolomt bank turtemuulen erdenesuh dotood case
Golomt bank turtemuulen erdenesuh dotood caseTuru Turuu
 
“МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ” хууль, 10 дугаар зүйл
“МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ” хууль, 10 дугаар зүйл“МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ” хууль, 10 дугаар зүйл
“МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ” хууль, 10 дугаар зүйлGlobe International
 
Presentation for Prime Minister Altankhuyag.N
Presentation for Prime Minister Altankhuyag.NPresentation for Prime Minister Altankhuyag.N
Presentation for Prime Minister Altankhuyag.NErdenebat Tsenddorj
 
П. Мөнхцэцэг - Бизнесийн байгууллагад захиалга бүртгэлийн системийг нэвтрүүлэ...
П. Мөнхцэцэг - Бизнесийн байгууллагад захиалга бүртгэлийн системийг нэвтрүүлэ...П. Мөнхцэцэг - Бизнесийн байгууллагад захиалга бүртгэлийн системийг нэвтрүүлэ...
П. Мөнхцэцэг - Бизнесийн байгууллагад захиалга бүртгэлийн системийг нэвтрүүлэ...batnasanb
 
ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАЦАХИМ ГАРЫН ҮСЭГ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
Захиалагч байгууллагын цахим системийн гарын авлага
Захиалагч байгууллагын цахим системийн гарын авлагаЗахиалагч байгууллагын цахим системийн гарын авлага
Захиалагч байгууллагын цахим системийн гарын авлагаBadrakhDondovdorj
 

Similar to 5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx (20)

BREAKING BAD баг - АТМ-Ы ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА БА УТАСТАЙ АТМ НЭВТРҮҮЛЭЛТ
BREAKING BAD баг - АТМ-Ы ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА БА УТАСТАЙ АТМ НЭВТРҮҮЛЭЛТBREAKING BAD баг - АТМ-Ы ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА БА УТАСТАЙ АТМ НЭВТРҮҮЛЭЛТ
BREAKING BAD баг - АТМ-Ы ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА БА УТАСТАЙ АТМ НЭВТРҮҮЛЭЛТ
 
Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...
Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...
Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...
 
электрон худалдаа
электрон худалдааэлектрон худалдаа
электрон худалдаа
 
ОУТТ-1
ОУТТ-1ОУТТ-1
ОУТТ-1
 
Интернэт худалдаа төлбөр тооцооны систем, аюулгүй байдал
Интернэт худалдаа төлбөр тооцооны систем, аюулгүй байдалИнтернэт худалдаа төлбөр тооцооны систем, аюулгүй байдал
Интернэт худалдаа төлбөр тооцооны систем, аюулгүй байдал
 
16
 16 16
16
 
Ганбаатарын Жаргалмаа - ЦАХИМ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ТООЦООЛУУРЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Ганбаатарын Жаргалмаа - ЦАХИМ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ТООЦООЛУУРЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬГанбаатарын Жаргалмаа - ЦАХИМ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ТООЦООЛУУРЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Ганбаатарын Жаргалмаа - ЦАХИМ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ТООЦООЛУУРЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
 
Audit taniltsuulga
Audit taniltsuulgaAudit taniltsuulga
Audit taniltsuulga
 
Adm contract last urgoo (1)
Adm contract last   urgoo (1)Adm contract last   urgoo (1)
Adm contract last urgoo (1)
 
Organization's is 2011 04_28
Organization's is 2011 04_28Organization's is 2011 04_28
Organization's is 2011 04_28
 
арилжааны банкууд
арилжааны банкуударилжааны банкууд
арилжааны банкууд
 
201601
201601201601
201601
 
Golomt bank turtemuulen erdenesuh dotood case
Golomt bank turtemuulen erdenesuh dotood caseGolomt bank turtemuulen erdenesuh dotood case
Golomt bank turtemuulen erdenesuh dotood case
 
“МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ” хууль, 10 дугаар зүйл
“МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ” хууль, 10 дугаар зүйл“МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ” хууль, 10 дугаар зүйл
“МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ” хууль, 10 дугаар зүйл
 
UG_TDB_0911
UG_TDB_0911UG_TDB_0911
UG_TDB_0911
 
Presentation for Prime Minister Altankhuyag.N
Presentation for Prime Minister Altankhuyag.NPresentation for Prime Minister Altankhuyag.N
Presentation for Prime Minister Altankhuyag.N
 
П. Мөнхцэцэг - Бизнесийн байгууллагад захиалга бүртгэлийн системийг нэвтрүүлэ...
П. Мөнхцэцэг - Бизнесийн байгууллагад захиалга бүртгэлийн системийг нэвтрүүлэ...П. Мөнхцэцэг - Бизнесийн байгууллагад захиалга бүртгэлийн системийг нэвтрүүлэ...
П. Мөнхцэцэг - Бизнесийн байгууллагад захиалга бүртгэлийн системийг нэвтрүүлэ...
 
ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАЦАХИМ ГАРЫН ҮСЭГ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
 
Захиалагч байгууллагын цахим системийн гарын авлага
Захиалагч байгууллагын цахим системийн гарын авлагаЗахиалагч байгууллагын цахим системийн гарын авлага
Захиалагч байгууллагын цахим системийн гарын авлага
 
ОУТТ-3
ОУТТ-3ОУТТ-3
ОУТТ-3
 

5 Биржийн үйлчилгээний нөхцөл.docx

  • 1. “COMPLEX” Үйлчилгээний нөхцөл САНАМЖ: Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Комплекс Дижитал Экосистем” ХХК болон хэрэглэгч нарын хооронд байгуулагдах үйлчилгээ үзүүлэх гэрээний үндсэн нөхцөл болно. Хэрэглэгч www.complex.mn сайтад бүртгүүлснээр энэхүү нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдож, талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэх тул та энэхүү үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого болон зөвшөөрлийн маягтад заасан нөхцөлтэй сайтар танилцана уу. Түүнчлэн, биржээр дамжуулан хийгдсэн, биржээс үл хамаарах аливаа үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүсэх эрсдэл, үр дагаврыг та өөрөө хариуцахыг анхаарна уу. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ Дижитал токен эсхүл криптовалют гэж нэрлэгддэг виртуал хөрөнгөд хамаарах эдийн бус хөрөнгийг хооронд нь эсхүл мөнгөн тэмдэгттэй арилжих, шилжүүлэх, виртуал хөрөнгөд хамаарах хэрэгслийг хадгалах, удирдах боломжийг хэрэглэгчдэд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болох кривтовалютын биржээр дамжуулан олгож буй, үнэ цэнийн дижитал илэрхийллийг бүтээн, хөрөнгө оруулалт, өгөөж хүртэх боломжийг нэмэх нэг төрлийн үйлчилгээ юм. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ Хэрэглэгч нь Биржид өөрийн аккаунт /данс/ үүсгэж, өөрийн дансанд холбогдсон хэтэвчээ цэнэглэснээр дараах гүйлгээг хийх боломжтой болно. Үүнд: ● Өөрийн хэтэвчийн үлдэгдлийн хүрээнд бирж дээр нээлттэй арилжиж буй дижитал токен, койн, криптовалютаас худалдан авах, зарах ● Limit/ Market/ Stop Limit захиалга өгөх ● Бусад бирж рүү өөрийн крипто хаягийг ашиглан холбогдох зааврын дагуу дижитал токен, койн, криптовалютыг шилжүүлэх буюу хүлээн авах ● Бирж дээрх өөрийн хэтэвчнээс зарлагын гүйлгээг өөрийн бүртгүүлсэн банкны дансандаа хүлээн авах боломжтой ● Дижитал токен, койн, криптовалют буюу виртуал хөрөнгийн анхны захиалгад оролцох, захиалга өгөх; ● CompleX биржтэй хамтран ажиллагч байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг авах зорилгоор мерчант данс руу шилжүүлэх ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАВУУ ТАЛ Хэлцэл зайнаас цахимаар хийгдэнэ. Хэрэглэгчийн байнга оршин суугаа нутаг дэвсгэр харгалзахгүйгээр үйлчилгээ үзүүлнэ /Холбогдох хууль, тогтоомжоор хориглосон нутаг дэвсгэрээс бусад тохиолдолд/
  • 2. ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ /БИРЖ/- ИЙН МЭДЭЭЛЭЛ, ДАВУУ ТАЛ ● “Комплекс Дижитал Экосистем” ХХК ● CompleX Криптовалютын бирж нь 2021 оны 6 дугаар сараас хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа ● CompleX бирж нь Cobit 5 тогтолцоонд суурилсан мэдээллийн технологийн аудитыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн CICA аудитаар хийлгүүлэн, сайн үнэлгээ авсан. ● CompleX бирж нь дэлхийн хамгийн том криптовалютын биржүүдийн нэг болох Bittrex биржийн хөрөнгө оруулалттай, хамтрагч байгууллага болно. ● Вэб болон гар утасны аппликэйшнээр дамжуулан 24/7 үйл ажиллагаагаа явуулдаг. ● Монголын хамгийн олон буюу 178 орчим крипто хослол дээр арилжаа хийдэг. ● CompleX бирж нь Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны буюу AML аудит хийлгүүлж, хангалттай сайн дүгнэгдсэн. ● ДАН танилт, нэвтрэлтийн нэгдсэн системд холбогдсон. ХЭРЭГЛЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА Нэвтрэх эрх үүсгэж буй өдрийн байдлаар 18 нас бүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх ХЭРЭГЛЭЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА Бирж дээрх бүртгэлийг зөвхөн өөрийн нэрээр бүртгүүлсэн этгээд ашиглана. Хэрэглэгч нь бирж дээрх өөрийн аккаунтыг бусад этгээдэд шилжүүлэхгүй байх, нэвтрэх нэр, нууц кодыг бусдад задруулахгүй байх үүрэг хариуцлагыг бүрэн хүлээх бөгөөд Бирж нь хэрэглэгчийн гүйлгээнд сэжигтэй нөхцөл байдал илэрсэн тохиолдолд нэн даруй дансыг битүүмжлэх, койны зарлагын гүйлгээг хязгаарлах эрхтэй. ХЭРЭГЛЭГЧИЙН ЗААВАЛ МЭДВЭЛ ЗОХИХ ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА Биржид бүртгүүлсэн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, үүнтэй холбогдуулан гарсан эрсдэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ. Хэрэв та гадаад улсаас хандаж байгаа бол таны оршин сууж буй улсын хууль тогтоомжоор криптовалютын арилжаа, гүйлгээг хориглодог эсэхийг сайтар шалгасны үндсэн дээр хандана уу. Учир нь таны байршлаас шалтгаалан үйлчилгээ үзүүлэх, данс цэнэглэх явцад хязгаарлалт, саад, бэрхшээл учирч болзошгүй болохыг анхаарна уу. Өөрийн нэвтрэх эрх, дансны аюулгүй байдлаа хамгаалахын тулд дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд: ● Нэвтрэх эрхийн нууцлал, аюулгүй байдлыг хангах үүднээс өөрийн аккаунт, компьютер, таблет болон бусад мобайл төхөөрөмж зэргээр олон төхөөрөмжөөс хандахгүй байх; ● Мөн дээрх төхөөрөмжүүдээс нэвтрэхдээ нэвтрэх хаяг, нууц үгээ сануулахгүй байх;
  • 3. ● Хэрэглэгч нь платформд нэвтрэхдээ Two Factor Authentication буюу нэг удаагийн үүсгэгчийг идэвхжүүлэх; Бирж хооронд крипто хаягаараа дамжуулан дижитал токен, койн, криптовалютын шилжүүлэг хийхэд шилжүүлж буй криптовалютуудын дэмждэг блокчэйн сүлжээ ижил байх шаардлагатай байдаг тул ийнхүү шилжүүлэг хийх буюу хүлээн авахдаа блокчэйн сүлжээ, крипто хаяг бүрэн, үнэн зөв бичигдсэн эсэхийг сайтар шалгах шаардлагатайг анхаарна уу. Бирж хооронд крипто хаягаараа дамжуулан шилжүүлэг хийх бүртээ биржээс хамгийн сүүлд гаргасан заавар, зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийн зэрэгцээ зөвхөн шилжүүлэг хийх үед зааварт харуулсан блокчэйн сүлжээ болон криптохаягийг сонгох шаардлагатайг анхаарна уу. Биржийн буруутай үйл ажиллагаанаас бусад тохиолдолд биржээр дамжуулан хийгдэж буй аливаа шилжүүлэг, захиалгын үр дагавар эрсдэлийг зөвхөн хэрэглэгч та өөрөө хариуцахыг анхаарна уу. Манай биржийн гаргаж байгаа бүтээгдэхүүн болон мэдэгдлүүд нь санхүүгийн болон хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш учраас хэрэв өөрийн буруугаас алдагдалд орсон, бирж хоорондын буруу гүйлгээ хийж криптовалютаа алдах, ханшийн савлагаан дээрээс алдагдал хүртэх зэрэг хохирлуудыг хэрэглэгч өөрөө хариуцах болохыг анхаарна уу. Хэрэв энэ салбарт ямар нэгэн туршлагагүй бол хөрөнгө оруулалт хийх болон арилжаа хийхийн өмнө тухайн зүйлээ судалж, суралцаарай. Бид зах зээлд “Тухайн нөхцөл байдал” болон “Арилжаалагдах боломжтой” нөхцөлөөр үйлчилгээ үзүүлдэг. Үйлчилгээний технологийн найдвартай, тогтвортой, үнэн зөв, бүрэн бүтэн байдалд баталгаа гаргахгүй. Койнтой холбоотой мэдээллийг олж авах, арилжааг хийх талбар юм. Арилжаанд оролцсон аливаа койны чанар, аюулгүй байдал болон хууль ёсны байдал, гүйлгээний мэдээллийн үнэн зөв эсэх, аливаа гүйлгээнд оролцсон чанар, аюулгүй байдал н үүргээ гүйцэтгэх чадвар зэргийг хянах боломжгүй. Та манай үйлчилгээг ашиглахаас өмнө хөрөнгө оруулалтын эрсдэл, шийдвэрийн үндэслэл, гүйлгээний мэдээлэл, эрх зүйн байдал зэргийг анхааралтай авч үзээрэй. БИРЖИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ НӨХЦӨЛ Бирж нь хэрэглэгчийн биржид бүртгүүлсэн мэдээллийн үнэн зөв байдлыг хадгалах боловч агуулгын таарамж, үнэн бодит, найдвартай, бүрэн бүтэн байдлын хувьд баталгаа гаргахгүй. Өөрөөр хэлбэл мэдээллийн агуулгаас шууд болон шууд бусаар үүдэн гарсан аливаа хохирлыг хариуцахгүй болно. Хэрэглэгчийн биржид байршуулсан мэдээллийг хэрэглэгчийн хэрэглээг хялбарчлах зорилгоор өөрчилж болно. Түүнчлэн хөрөнгө оруулалтын талаар зөвлөгөө өгөхгүй бөгөөд өөрийн вэб сайтад байршуулсан болон бусад мэдээллийн хэрэгсэлд байгаа мэдээлэл, тайлбарт хариуцлага хүлээхгүй
  • 4. Биржийн платформ, вэб, гар утасны аппликэйшны тасралтгүй, хэвийн ажиллагааны нөхцлийг хангах; Техникийн улмаас Биржийн платформ, вэб, гар утасны аппликэйшн түр зогсох, засвар үйлчилгээ хийгдэх үед мэдэгдэл гаргаж, олон нийтэд хүргэнэ Биржийн платформ, вэб, гар утасны аппликэйшны аюулгүй байдлыг хангахын тулд платформын хамгаалалтыг онцгой анхаарах Бирж нь давагдашгүй хүчин зүйл, хакердах оролдлого, террорист халдлага болон бусад урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас үүссэн аливаа хохиролд хариуцлага хүлээхгүй. Бирж нь өөрийн платформ, вэб, гар утасны аппликэйшнаар дамжуулан хийгдсэн хэвийн бус, сэжигтэй арилжааг өөрийн санаачилгаар цуцлах, буцаах, хязгаарлалт тавих, хаах эрхтэй. Бирж нь аливаа Хэрэглэгч буюу тухайн Хэрэглэгчийн нэгдмэл сонирхолтой этгээдэд данс нээх болон нэг хэрэглэгч хэд хэдэн удаа бүртгэл үүсгэн олон аккаунт нээлгэхийг хязгаарлах эрхтэй. COMPLEX БИРЖИД ДАНС БҮРТГҮҮЛЭХ БА ТАВИГДАХ ШААРДЛАГА БҮРТГЭЛ Вэб сайт ашиглахын тулд та https://complex.mn/signup хаягаар нэвтэрч ( аккаунт ) шинээр бүртгүүлнэ. Нэр болон цахим шуудангийн хаяг, нууц үгээ оруулаарай. Мөн үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого, зөвшөөрлийн маягтуудыг хүлээн зөвшөөрөх ёстой. Тодорхой нөхцөлөөс хамаарч бид хэрэглэгчийг бүртгэх, данс нээхээс татгалзах эрхтэй ХЭРЭГЛЭГЧИЙН НЭР БАТАЛГААЖУУЛАХ Үйлчилгээнд бүртгүүлж, данс нээснээр та хувийн мэдээллээ өгөхийг зөвшөөрсөнд тооцно. Тэрхүү мэдээлэл нь платформд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, залилан, луйвар зэрэг хууль бус үйл ажиллагааг илрүүлэхэд ашиглагдана. Мөн бид таны хэн болохыг баталгаажуулна. Ингэснээр эдийн засгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд шууд эсхүл гуравдагч этгээдээр дамжуулан танаас лавлагаа авах эрхтэй болно. Таны хэн болохыг баталгаажуулахын тулд дараах мэдээллийг авна. Зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй. Үүнд: ● Нэр ● Цахим шуудангийн хаяг ● Холбоо барих мэдээлэл ● Утасны дугаар
  • 5. ● Хэрэглэгчийн нэр ● Иргэний үнэмлэх зэрэг хамаарна. Шаардлагатай мэдээллийг өгснөөр бид таны мэдээллийг шалгаж үнэн зөв баталсанд тооцно. Бүртгүүлсний дараа шинэчлэгдсэн тохиолдолд тухай бүрт нь баталгаажуулах ёстой. Хэрэв мэдээллийг алдаатай, хуурамч, хуучирсан, бүрэн бус байна гэж үзвэл залруулахыг шаардана. Мөн устгах, үйлчилгээг хэсэгчилсэн болон бүрэн цуцлах эрхтэй байна. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ Үйлчилгээний нөхцөлд “Комплекс Дижитал Экосистем” ХХК хэзээд нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй. Шинэчлэгдсэн нөхцөлийг тухай бүрт нь хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс ажлын 5- аас доошгүй хоногийн өмнө www.complex.mn вэб хуудас болон харилцагчийн биржид бүртгэлтэй цахим хаягаар хүргүүлнэ. Шинэчлэгдсэн нөхцлийг хэрэглэгч эс зөвшөөрвөл шинэчлэгдсэн нөхцөл хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө Биржид мэдэгдэж, үйлчилгээг цуцлах арга хэмжээ авах бөгөөд Шинэчлэгдсэн нөхцөл хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхэд хэрэглэгчээс аливаа хүсэлт гаргаагүй тохиолдолд шинэчлэгдсэн нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Түүнчлэн, үйлчилгээний нөхцөлд цаашид орох нэмэлт өөрчлөлтийг хэрэглэгч өөрийн биржид бүртгэлтэй баталгаат цахим шуудан эсхүл биржийн платформ, аппликэйшнээр дамжуулан зөвшөөрсөн үйлдлийг бодит үйлдлээр хэлцэл хийсэнд тооцох бөгөөд ийнхүү баталгаажуулснаар шинэчлэгдсэн үйлчилгээний нөхцөл хүчин төгөлдөр мөрдөгдөнө. АЮУЛГҮЙ БАЙДАЛ Манай хамт олон хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээж, дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийн аюулгүй байдлыг нь хангахын тулд салбарын асуултын дагуу хамгаалалтыг платформ доо нэвтрүүлсэн. Гэхдээ хэрэглэгчийн үйлдлээс үүсэх эрсдэлүүд гэж бий. Та өөрийн данс болон хувийн мэдээллийг хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг бие даан хийх хэрэгтэй. Тухайлбал нууц үгээ өөр хэн нэгэнд хэлэхгүй байх. Та өөрийн нууц үгийг хадгалж, хамгаалах үүрэгтэй. Нэвтрэх цахим шуудангийн хаяг, нууц үг, данс зэрэг мэдээлэл дээ хариуцлага хүлээнэ. Үүнд мэдээллээ задруулах, илгээх, вэб сайт дээр дарснаар янз бүрийн дүрэм журам, гэрээг зөвшөөрөх, гэрээний онлайн шимтгэл гэх мэт зүйлс хамаарна. Эдгээрээр хязгаарлагдахгүй. Та дараах зүйлийг хүлээн зөвшөөрнө. Үүнд: ● Хэн нэгэн этгээд зөвшөөрөлгүйгээр таны данс болон нууц үгийг ашиглаж байгааг эсхүл аюулгүй байдлыг зөрчсөн бусад үйлдлийг мэдвэл тэр даруй манайд мэдэгдэнэ үү.
  • 6. ● Вэб сайт болон үйлчилгээний аюулгүй байдал, нэвтрэлт танилт, арилжаа, данс цэнэглэх, мөнгө гаргаж авах журам, зааврыг чандлан мөрдөнө. ● Та вэб сайтад хандах бүртээ үйлдэл хийж дуусаад “гарах” товчийг дараарай. Дансны аюулгүй байдлыг хангах дээрх заалтуудыг биелүүлээгүйн улмаас учирсан аливаа хохирол, үр дагаврыг манай бирж хариуцахгүй. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ CompleX бирж нь аливаа асуудал, маргааныг өөрийн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ. Зарим асуудлууд нь бусдын эрх зөрчигдөх, хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчих, хэвийн бус арилжаа болон үйлчилгээний нөхцөлд тодорхой дурдаагүй бусад асуудлууд багтана. Маргаан шийдвэрлэхэд гарах зардлыг хэрэглэгч хариуцахаар тохиролцов КОМПЛЕКСИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АШИГЛАХ ЗААВАРЧИЛГАА Хэрэглэгч дараах нөхцөлийг дагаж мөрдөх үүрэгтэй. Үүнд: ● Үйлчилгээг ашиглахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, зааварчилгааг дагана. ● Олон нийтийн ашиг сонирхол, ёс зүй болон бусад хууль ёсны эрх ашгийг зөрчихгүй байх. ● Төлөх ёстой татвар, хураамжаас зайлсхийхгүй байх. ● Гэрээний дүрэм журмыг зөрчихгүй байх. Хэрэв дээрх нөхцөлүүдийг зөрчсөнөөс үүсэх аливаа эрх зүйн үр дагаврыг хэрэглэгч хариуцна. Тухайн зөрчлийн улмаас учруулсан бүх хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ. Урьдчилж бичгээр зөвшөөрөл авахгүйгээр вэб сайтад байршуулсан аливаа мэдээллийг арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно. Хэрэглэгч гэрээнд заасны дагуу биржийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүйгээр эсхүл шударга бус өрсөлдөөний үйлдэл хийхгүйгээр ашиглана. Хориглох үйлдэл нь дор дурдсан зүйлсээр зөвхөн хязгаарлагдахгүй болно. Үүнд: ● Биржийн платформд саад учруулах төхөөрөмж, программ хангамж ашиглах ● Мэдээллийн хүсэлтийг хэт их өгч, сүлжээний ачааллыг хэтрүүлэх ● Зах зээлд хор хөнөөлтэй борлуулалт, худалдан авалт хийх Хэрэв дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд хэрэглэгчээс зөвшөөрөл авахгүйгээр буюу урьдчилж мэдэгдэхгүйгээр дараах арга хэмжээг холбогдох журмын дагуу авах эрхтэй гэдгийг та хүлээн зөвшөөрнө үү. Үүнд дараах арга хэмжээ хамаарах бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй. ● Захиалгын хүсэлтийг хаах, саатуулах ● Дансыг хөдөлгөөнгүй болгох ● Эрх бүхий байгууллагад зөрчлийг мэдээлэх ● Зөрчлийн талаар болон авсан арга хэмжээний талаар хэвлэн нийтлэх ● Зөрчилтэй холбогдох таны нийтэлсэн аливаа мэдээллийг устгах
  • 7. Хэрэв хэрэглэгчийн гаргасан зөрчлөөс үүдэн аливаа гуравдагч этгээд нөхөн төлбөр нэхэмжилсэн эсхүл захиргааны байгууллагаас хариуцлага ногдуулсны улмаас хохирол учирсан тохиолдолд тухайн бүх хохирол, зардлыг зөрчил гаргасан хэрэглэгч нөхөн төлбөр ба үүнд өмгөөлөгчийн зардал багтана ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ Дараах үйлчилгээнүүдэд шимтгэл ногдуулах бөгөөд зарим төрлийн шимтгэл нь CompleX биржид хамааралгүй болно. ● Арилжааны шимтгэл буюу CompleX биржээр койн худалдах, худалдан авах үйлчилгээний шимтгэл нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Шимтгэлийн нөхцөл”-өөр тодорхойлох бөгөөд CompleX бирж нь шимтгэлийн нөхцөлийг бие даан өөрчлөх эрхтэй. Комплекс шимтгэлийн нөхцөлд ийнхүү өөрчлөлт оруулах тухай бүрт өөрийн complex.mn цахим хаягаар дамжуулан нийтэд нээлттэй мэдээллэнэ. ● Шилжүүлэг буюу гүйлгээний шимтгэл нь хүлээн авагч буюу шилжүүлэх бирж, байгууллагаас хамааран харилцан адилгүй байх бөгөөд хэрэглэгч гүйлгээ хийх бүрт шимтгэлийг гүйлгээний зааварт харуулна. Хэрэглэгч гүйлгээний шимтгэлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр гүйлгээ буюу шилжүүлэг хийх боломжтой. ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААРЛАЛТ Дараах тохиолдолд учирсан аливаа хохирлыг үйлчилгээ үзүүлж буй бирж хариуцахгүй гэдгийг та хүлээн зөвшөөрөх бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй. Үүнд: ● Ашиг, гүүдвил, хэрэглээ, мэдээллийн алдагдал болон бусад биет бус ● Комплексийн үйлчилгээг ашиглах эсхүл ашиглахгүй байх ● Гуравдагч этгээд зөвшөөрөлгүйгээр таны дансыг ашиглах эсхүл мэдээллийг өөрчлөх ● Үйлчилгээг буруу ташаа ойлгох ● Комплекст шууд хамааралгүй, үйлчилгээтэй холбоотой бусад мэдээлэл алдагдал ● Аливаа төрлийн гүйлгээ хийхдээ сүлжээг буруу сонгох эсхүл хүлээн авах буюу шилжүүлэх хаягийг буруу оруулсан холбоотой хохирол Ямар ч тохиолдолд бид сүлжээний ердийн засвар үйлчилгээ болон цахилгаан тасрах, байгалийн гамшиг, үйлчилгээ үзүүлэгч талын асуудлууд, засгийн газрын үйл ажиллагаа зэрэг гадны хүчин зүйлээс шалтгаалсан үйлчилгээний доголдол, сааталд хариуцлага хүлээхгүй. Түүнчлэн аливаа арилжааны үйлчилгээ, хөгжүүлэгч материал болон гэрээгээр олгосон бусад зүйлстэй холбоотойгоор ямар ч тохиолдолд “Комплекс” түүний салбар компаниуд, тэдний хувьцаа эзэмшигчид, гишүүд, захирлууд, ажилтнууд, өмгөөлөгчид, агентууд, төлөөлөгчид , ханган нийлүүлэгч, гэрээлэгчид хариуцлага хүлээхгүй. НӨХӨН ТӨЛБӨР Энэхүү үйлчилгээний нөхцлийг байгуулснаар хэрэв зөрчил гаргасан тохиолдолд үүдэн гарах бүх хохирлыг хэрэглэгч ( үүнд өмгөөлөгчийн хөлс болон эрх бүхий байгууллагаас ногдуулсан торгууль, шийтгэл багтана ) арилгах үүрэг хүлээнэ. “Комплекс” түүний
  • 8. салбар компаниуд, гэрээлэгчид, лиценз олгогчид , тэдний захирлууд, ажилтнууд, агентуудыг хохиролгүй байлгана гэдгийг хүлээн зөвшөөрнө. Мөн та үйлчилгээг ашиглах явцдаа хууль тогтоомж, дүрэм журам болон гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн тохиолдолд мөн хамаарна ЗАРЛАЛ Бүх албан ёсны зарлал, мэдээ, урамшуулал, уралдаан зэрэг мэдээллийг вэб сайтын https://complex.mn/news хэсэгт байршуулна. Хэрэглэгч зарлал мэдээллийг үл хайхарсны улмаас түүнд учирсан алдагдал, хохиролд ямар ч хэлбэрээр хариуцлага хүлээхгүй. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦЛИЙГ ЦУЦЛАХ Хэрвээ аливаа данс ( аккаунт ) нь үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого, мөнгө угаах эсрэг бодлого ( AML POLICY ) болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн үйлдэл илэрсэн тохиолдолд тэр даруй бид таны дансыг хаах, дансанд дахь бүх мөнгийг түгжих, үйлчилгээнд нэвтрэх эрхийг түдгэлзүүлэх эрхтэй гэдгийг та хүлээн зөвшөөрнө. CompleX бирж нь дансны гүйлгээний болон холбогдох бусад мэдээллийг хадгалах, ашиглах эрхтэй. Дансны хяналтыг дараах тохиолдолд хийж болно. Үүнд: ● Гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон бусад хүлээгдэж буй шүүн таслах ажиллагаанд тухай дансны мэдээлэл хамаарах ● Дансны хэвийн бус үйлдлийг илрүүлэх ● Дансанд зөвшөөрөлгүй нэвтэрснийг илрүүлэх ● Шүүгчийн захирамж болон төрийн эрх бүхий байгууллагын тушаалаар Дараах тохиолдолд энэхүү гэрээг шууд цуцалж, хэрэглэгчийн дансыг хүчингүй болгох, нэвтрэх эрхийг цуцлах эрхтэй. Үүнд: ● Хэрэглэгч танд үзүүлэх үйлчилгээг цуцалсны дараа ● Өөр хүний нэрээр бүртгүүлж, Комплексийн хэрэглэгч болох шууд болон шууд бусаар дахин оролдох ● Хэрэглэгчийн өгсөн мэдээлэл хуурамч, алдаатай, хуурамч, бүрэн бус байх ● Энэхүү гэрээ ( дүрэм журам багтана ) шинэчлэгдсэн тохиолдолд хэрэглэгч үйлчилгээний шинэ гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн ● Манай зүгээс үйлчилгээг цуцлах шаардлагатай гэж үзэх бусад нөхцөл байдал ДАНС ХААСНЫ ДАРААХ ҮЛДСЭН ХӨРӨНГӨ (ЭНГИЙН ) Данс хаасны дараа дансанд дахь үлдэгдэл Комплекст төлөх ёстой өр төлбөрийг ( хэрэв байгаа бол ) суутгаж авна. Хэрэглэгч данснаас бүх хөрөнгөө гаргаж авахад ажлын 5 өдрийн хугацаа олгоно. ДАНС ХААСНЫ ДАРААХ ҮЛДСЭН ХӨРӨНГӨ ( ЛУЙВАР, МӨНГӨ УГААХ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙН ЗӨРЧИЛ )
  • 9. Луйвар, мөнгө угаах хэргүүдийг мөрдөн шалгах, үйлчилгээний нөхцөлийг зөрчсөний ( жишээ нь хориотой улсаас арилжаа хийгдэх ) улмаас дансыг хаах тохиолдолд бид дансанд дахь хөрөнгийг битүүмжилж, хэрэглэгчийн мэдээллийг эрх бүхий байгууллагад шилжүүлнэ ДОТООД ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ДАГАЖ МӨРДӨХ Хэрэглэгч нь “Комплекс” үйлчилгээг ашиглахдаа тухайн орон нутгийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх үүрэгтэй. Татвар төлөх, суутгах, тайлагнах зэрэг асуудлыг орон нутгийнхаа хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх ёстой. Үйлчилгээний бүх хэрэглэгчид нь өөрсдийн хөрөнгийн эх үүсвэрийг хууль ёсны гэдгийг буюу хууль бусаар олоогүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. Манай бирж дэлхий даяар хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж, мөрдөн шалгагдаж буй хэрэглэгчийн данс, хөрөнгийг хааж, цуцлах болно. НУУЦЛАЛЫН БОДЛОГО Нууцлалын бодлого нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг бөгөөд хамгийн сүүлчийн хуулбарыг https://complex.mn/privacy цэснээс уншаарай. Нэмэлт өөрчлөлтийг платформ доо байршуулж, тухай бүрт нь зарлан мэдээлэх болно. НӨХӨН ТӨЛБӨР БА ХОХИРЛЫГ АРИЛГАХГҮЙ БАЙХ Энэхүү нөхцөлийг зөрчсөн “CompleX бирж”-ийн зөрчлөөс бусад тохиолдолд хэрэглэгч та CompleX бирж болон түүний салбар компаниудын эсрэг аливаа гуравдагч этгээдийн гаргасан бүх зарлага мэдүүлэг, нэхэмжлэлийг хариуцаж, хохиролгүй байлгахыг зөвшөөрч байгаа болно. Үйлчилгээний тухай тайлбарласны дагуу өөрийн вэб сайтад дээрх мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хангахын төлөө хичээж ажиллана. Мөн платформ дахь мэдээлэл болон үйлчилгээнд баталгаа гаргахгүй. Үйлчилгээг ашиглахаас өмнө үүдэн гарах алдаа дутагдалд хариуцлага хүлээхгүй. Гэрээний дагуу хийгдсэн аливаа арилжааны үйлчилгээ, хөгжүүлэгч материал болон гэрээгээр олгосон бусад зүйлтэй холбоотойгоор үүссэн аливаа санамсаргүй, шууд бус, онцгой, үр дагаварт хүрэх хохиролд ( мэдээлэл, өгөгдөл алдагдах, ашиг, орлого, бизнесийн болон санхүүгийн бусад ашгийн алдагдлаас үүдсэн хохирол багтана ) ямар ч тохиолдолд “CompleX бирж” түүний салбар компаниуд, тэдний хувьцаа эзэмшигчид, гишүүд, захирлууд, ажилтнууд, өмгөөлөгчид, агентууд, төлөөлөгчид, ханган нийлүүлэгч, гэрээлэгчид хариуцлага хүлээхгүй. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ Үер, газар хөдлөлт, цаг агаарын онцгой нөхцөл байдал, байгалийн гэнэтийн хүчин зүйлс, гал түймэр, дайн, бослого, үймээн самуун, хөдөлмөрийн маргаан, осол, засгийн газрын үйл ажиллагаа, харилцаа холбоо болон цахилгаан тасрах. Тоног төхөөрөмж болон программ хангамж эвдрэх, хакер халдлага зэрэг хяналтаас гадуурх аливаа нөхцөл байдал, үйл явдлын улмаас учирсан аливаа хохирол, үйлчилгээний сааталд хариуцлага хүлээхгүй.
  • 10. САНАЛ ХҮСЭЛТ Хэрэв танд ямар нэгэн гомдол, санал, хүсэлт байгаа бол и майл буюуsupport@complex.mn хаяг руу хандана уу. Бид таны асуудлыг шийдэхийн төлөө хичээж, ажиллах болно. “COINHUB” ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ Сүүлд өөрчлөлт оруулсан: 2021 оны 6-р сарын 13-ны өдөр Энэхүү “COINHUB” Үйлчилгээний Нөхцөл нь та (цаашид “та” эсвэл “таны” гэх) болон “COINHUB” (тодорхойлолт хэсгээс харна уу) нарын хооронд үүсэх харилцааг зохицуулна. “COINHUB”-ын санал болгож буй аливаа Үйлчилгээ (тодорхойлолт хэсгээс харна уу)-нд нэвтэрсэн, татаж авсан, “COINHUB”-ын нөхцөлүүдийг “Би зөвшөөрч байна” гэж дарсан, эсвэл Үйлчилгээний Нөхцөл (цаашид “Үйлчилгээний Нөхцөл” гэх)-д болон Нууцлалын бодлогод тодорхойлсон бүхий л нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч, ойлгож, танилцсан
  • 11. байна. Мөн зарим Үйлчилгээний хувьд тусгайлсан нөхцөлүүдийг тодорхойлсон бол тухай нөхцөлүүд нь Үйлчилгээний Нөхцөлийн салшгүй хэсэг болно. Та “COINHUB”-ын Үйлчилгээг ашиглах үед мөрдөгдөх энэхүү Үйлчилгээний Нөхцөлийг анхааралтай уншиж танилцана уу. Та “COINHUB”-ын Үйлчилгээг ашигласнаар дараах үндсэн нөхцөлүүдийг ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа гэж үзнэ. Үүнд: ● Та виртуал хөрөнгийн хэлцэл болон түүнээс үүсэх үр дагавар, эрсдэл; ● “COINHUB”-ын Үйлчилгээг ашиглах болон виртуал хөрөнгийн хэлцэл, түүний үр дагавартай холбоотой бүхий л эрсдэл; ● “COINHUB” нь 1 болон 2-т дурдсан эрсдэл, тэдгээрийн үр дагавартай холбогдох ямар нэг хариуцлага хүлээхгүй гэдгийг; Та “COINHUB”-ын Үйлчилгээнд нэвтрэх, ашиглахаар оролдлого хийхээс эхлээд бүхий л тохиолдолд энэхүү Үйлчилгээний Нөхцөлийг хүлээн зөвшөөрч мөрдөх бөгөөд хэрэв Та зөвшөөрөхгүй байгаа бол “COINHUB”-ын аливаа үйлчилгээнд нэвтрэхгүй байна уу. Нэг. Нэр томьёоны тодорхойлолт 1. “COINHUB” гэж “COINHUB”-ын вэбсайт (домайн нэр буюу coinhub.mn), “COINHUB”-аас хөгжүүлж, санал болгож буй гар утасны аппликейшн, платформуудыг ойлгоно. Платформуудын нөхцөл нь Үйлчилгээний Нөхцөлтэй зөрчилдөх тохиолдолд тухайн платформын үйлчилгээний нөхцөлийг баримтална. 2. “COINHUB” үйлчилгээ үзүүлэгч гэж “COINHUB” Үйлчилгээг үзүүлж, хариуцлага хүлээхэд оролцож буй бүхий л хуулийн этгээд, нэгдэл, багийг ойлгоно. Үйлчилгээний Нөхцөлд “Бид” эсвэл “COINHUB” гэж дурдсаныг “COINHUB” Үйлчилгээ үзүүлэгч гэж үзнэ. 3. “COINHUB” Үйлчилгээ гэж блокчэйн технологи/интернэтэд суурилсан “coinhub.mn” вэбсайт, гар утасны аппликейшн болон бусад хэлбэрээр “COINHUB”-аас санал болгож буй үйлчилгээг ойлгоно. “COINHUB” Үйлчилгээнд виртуал хөрөнгийн арилжаа болон түүгээр хязгаарлагдахгүй “COINHUB”-аас санал болгож буй Үйлчилгээнүүд хамаарна. 4. “COINHUB” Дүрмүүд гэж “COINHUB”-аас боловсруулж гаргасан бүхий л дүрэм, журам, тайлбар, мэдэгдэл, зохицуулалт болон Help Center /Хэрэглэгчид Туслах Цэс/-д байршуулсан тайлбар, мэдэгдэл, бүтээгдэхүүн болон үйлчилгээний үйл явцын тодорхойлолт зэргийг; 5. “Хэрэглэгч” гэж “COINHUB” эсвэл “COINHUB” Үйлчилгээг ашиглаж, татаж авч, нэвтэрч буй, “COINHUB”-аас тодорхойлж гаргасан шалгуур болон нөхцөлүүдийг хангаж буй бүхий л байгууллага, хувь хүнийг ойлгоно. 6. “Виртуал Хөрөнгө” гэж Виртуал хөрөнгүүд, тэдгээрийн үр дагавраар үүссэн тодорхой үнэ цэн бүхий дижиталжсан хөрөнгийн төрлүүдийг ойлгоно. 7. “COINHUB” Хэтэвч гэж “COINHUB”-аас Хэрэглэгчийн ашиглаж буй “COINHUB” Үйлчилгээ, арилжаа, хөрөнгийн өөрчлөлт болон үндсэн мэдээллийг “COINHUB” дээр бүртгэх, Хэрэглэгчид зориулж виртуал байдлаар үүсгэж, хадгалж буй дансдыг ойлгоно.
  • 12. 8. “Крипто-крипто Арилжаа” гэж нэг виртуал хөрөнгийг нөгөө виртуал хөрөнгөөр солилцож буй эсвэл буцааж буй Спот арилжааг ойлгоно. 9. “Спот Арилжаа” гэж виртуал хөрөнгүүд /Жнь: Биткойн, Итериум г.мэт/-ийг богино хугацаанд худалдагч болон худалдан авагч нарын хооронд шилжүүлж буй арилжааг ойлгоно. 10. “Фиат Арилжаа” гэж Виртуал хөрөнгийг Засгийн газраас зөвшөөрсөн валютаар солилцож буй эсвэл буцааж буй Спот Арилжааг ойлгоно. Хоёр. Ерөнхий заалтууд 1. Үйлчилгээний Нөхцөлийн талаар 1. Гэрээний харилцаа болох тухайд Үйлчилгээний Нөхцөл нь Та болон “COINHUB” Үйлчилгээ үзүүлэгч нарын хооронд заавал дагаж мөрдөх шинжтэй, хууль ёсны гэрээний харилцааг бий болгоно. 2. Нэмэлт нөхцөлүүд “COINHUB” болон виртуал хөрөнгийн хурдтай хөгжлөөс шалтгаалан Та болон “COINHUB” Үйлчилгээ үзүүлэгч нарын хоорондын харилцааг зохицуулах эдгээр Үйлчилгээний Нөхцөл нь талуудын бүхий л эрх, үүргийг тусгах боломжгүй бөгөөд ирээдүйн хөгжилтэй холбоотой үүссэн аливаа шаардлагад бүрэн нийцэх баталгаа болохгүй. Тиймээс Нууцлалын бодлого болон “COINHUB” Платформын Дүрмүүд, аливаа бусад нөхцөлүүдийг Нэмэлт нөхцөлүүдэд хамааруулах бөгөөд эдгээр нь энэхүү Үйлчилгээний Нөхцөлийн салшгүй хэсэг болж, нэгэн адил мөрдөгдөнө. Та “COINHUB” Үйлчилгээг ашиглаж буй нь Та дээрх Нэмэлт нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаа гэж үзнэ. 3. Үйлчилгээний Нөхцөлийн өөрчлөлт “COINHUB” үйлчилгээ үзүүлэгч нь Таныг Үйлчилгээ авч байх хугацаанд өөрийн үйлчилгээг өргөтгөх, шинээр үйлчилгээ нэмж, тэдгээрт хамаарах үйлчилгээний нөхцөлүүдийг шинэчлэх бөгөөд хамгийн сүүлд өөрчилсөн огноог харуулна. Үйлчилгээний Нөхцөлийг шинэчилсэн тухай мэдэгдлийг дараах хэлбэрээр Танд мэдэгдэнэ. Үүнд: ● Таныг “COINHUB”-д нэвтэрч үйлчилгээ авах үед автоматаар “Мэдэгдэл” нэртэй цонх гарч ирэх бөгөөд тус цонхонд шинэчилсэн Үйлчилгээний Нөхцөлтэй танилцах холбоосыг оруулна; ● Таны “COINHUB”-д бүртгэлтэй и-мэйл хаягт “Мэдэгдэл”-ийг шинэчилсэн Үйлчилгээний Нөхцөлийн холбоосын хамт илгээнэ; Үйлчилгээний Нөхцөлд оруулсан аливаа өөрчлөлт нь “COINHUB” сайтад нийтлэгдсэн үеэс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
  • 13. Та дээрх хэлбэрүүдээр Танд ирүүлсэн болон цахим хуудсанд гарч ирсэн “Мэдэгдэл” дэх холбоосоор орж шинэчилсэн Үйлчилгээний Нөхцөлтэй танилцах үүрэгтэй тул тухай бүр танилцаж байхыг Танд зөвлөж байна. Хэрэв Та шинэчлэгдсэн Үйлчилгээний Нөхцөлийг мөрдөх боломжгүй гэж үзвэл Та Үйлчилгээ авахаа зогсооно уу. Үйлчилгээний Нөхцөл шинэчлэгдсэний дараа ч Та “COINHUB”-ын Үйлчилгээг үргэлжлүүлэн авч байгаа тохиолдолд Таныг Үйлчилгээний Нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. 4. Хэрэглээний хязгаарлалт ба хориглолт “COINHUB”-ын Үйлчилгээнд нэвтэрч, хэрэглэж буй нь Та өөрийгөө “COINHUB” үйлчилгээг хэсэгчлэн болон бүхэлд нь хориглосон улсын иргэн эсвэл оршин суугч биш гэдгийг баталгаажуулж байгаа болно. “COINHUB” нь өөрийн Үйлчилгээ тухайлсан нутаг дэвсгэр болон бүс нутгийн зах зээлийг сонгож явуулах эрхтэй болно. 2. “COINHUB”-ийн тухай “COINHUB” нь Монгол Улсад бүртгэлтэй “КОЙН ХАБ” ХХК-иас хөгжүүлсэн Виртуал Хөрөнгийг арилжаалах, олон улсын цахим бирж бөгөөд Хэрэглэгч нарт Виртуал Хөрөнгийн арилжааны биржтэй холбоотой санхүү, техникийн үйлчилгээнүүд болон Виртуал Хөрөнгөтэй холбогдох бусад үйлчилгээг үзүүлдэг. Хэрэглэгч арилжаа хийхээс өмнө “COINHUB”-д бүртгүүлж, өөрийн дансыг нээх бөгөөд дансандаа Виртуал Хөрөнгө болон Фиат орлогодсон байна. Хэрэглэгч мөн энэхүү Үйлчилгээний Нөхцөлд заасан Виртуал Хөрөнгө болон Фиатыг орлогодох, Виртуал Хөрөнгийг зарлагадах хязгаарлалтуудыг мөрдөнө. “COINHUB” нь өөрийн Үйлчилгээгээр дамжиж буй мэдээллийг хадгалах боловч үнэн зөв байдал, түүний хэрэглээ, холбоотой байдал, хэрэгцээт байдалд баталгаа өгөх боломжгүй бөгөөд тэдгээр контентийн агуулгаас шууд болон шууд бусаар учирсан аливаа хохирлыг хариуцахгүй. “COINHUB”-ийн Үйлчилгээний талаарх мэдээлэл нь Хэрэглэгчийг хараат бусаар бие даасан шийдвэр гаргахад нь туслалцаа үзүүлэхэд чиглэнэ.“COINHUB” нь хөрөнгө оруулалтын болон зөвлөх үйлчилгээний зөвлөгөө өгөхгүй, зуучлагчийн аливаа харилцаа гэж үзэхгүй бөгөөд “COINHUB” дээрх мэдээллийг ашиглах болон тайлбарлахад ямар нэг хариуцлага хүлээхгүй. “COINHUB”-ын бүх Хэрэглэгч нь Виртуал Хөрөнгийн арилжаанд оролцох эрсдэлийг бүрэн ойлгосон байх шаардлагатай бөгөөд хянамгай байх, арилжааны үр дагавар, хариуцлагыг өөрийн хөрөнгөөр хүлээнэ гэдгээ хүлээн зөвшөөрч, энэ талаар судалж, мэдсэн байхыг зөвлөж байна. Гурав. “COINHUB” Дансны бүртгэл ба шаардлагууд 1. Бүртгэл Бүх Хэрэглэгч нь “COINHUB” Үйлчилгээг ашиглахаас өмнө www.coinhub.mn сайтад хандсан байх шаардлагатай. “COINHUB” Хэтэвч бүртгүүлэхэд Та өөрийн жинхэнэ нэр, цахим хаяг болон нууц үгийг оруулж, Үйлчилгээний Нөхцөл, Нууцын бодлого болон “COINHUB” Платформын Дүрмүүдийг хүлээн зөвшөөрсөн байх ёстой. “COINHUB” Танд хэтэвч нээхээс татгалзах бүрэн эрхтэй. Та “COINHUB” Хэтэвч нээхдээ өөрийн
  • 14. мэдээллийг үнэн зөв, бүрэн оруулах бөгөөд эдгээрийн үнэн зөв, эргэлзээгүй байдлыг хангахын тулд мэдээллээ байнга шинэчлэх ёстой. Хэрэглэгч хувь хүн бол нэг удаа бүртгүүлэх бөгөөд үндсэн нэг данстай байна. Хэрэглэгч хуулийн этгээд бол нэг удаа бүртгүүлэх бөгөөд үндсэн нэг данстай байна. Тухайлсан Үйлчилгээний онцлогоос шалтгаалж Нэмэлт нөхцөлүүдийн дагуу Хэрэглэгчээс өөр данс бүртгүүлэхийг шаардаж болно. 2. Шаардлага хангасан гэж үзэх нөхцөлүүд “COINHUB” Хэтэвч нээхийн тулд Та 1) 18 насанд хүрсэн буюу холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээний үүрэг биелүүлэх эрх зүйн бүрэн чадамжтай байх; 2) Үйлчилгээний Нөхцөлүүдийг биелүүлэх эрх зүйн бүрэн чадамжтай, бүрэн эрх олгогдсон хувь хүн, хуулийн этгээд байх; 3) өмнө нь “COINHUB” Үйлчилгээнээс түдгэлзүүлсэн эсвэл цуцлагдсан тохиолдолд ороогүй байх; 4) одоо ашиглаж буй “COINHUB” Хэтэвчгүй байх; 5) Хуулийн этгээдийг төлөөлж байгаа тохиолдолд тухай хуулийн этгээд нь Үйлчилгээний Нөхцөлийг бүхэлд нь хэрэгжүүлэх бүрэн чадамжтай болохыг баталгаажуулна; 6) “COINHUB” Үйлчилгээг ашиглаж буй Таны үйлдэл нь аливаа хууль тогтоомжийг зөрчихгүй байх тухайлбал, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, авилгын эсрэг болон бусад холбогдох хууль тогтоомжууд; 3. Хэрэглэгчийг таньж мэдэх баталгаажуулалт Та “COINHUB”-д бүртгүүлэхийн тулд гаргаж өгч буй “COINHUB”-аас шаардсан Таны хувийн мэдээллүүдийг дараах зорилгуудад ашиглана. Тухайлбал, Таныг таньж мэдэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, залилан мэхлэх болон бусад төрлийн гэмт хэргийн шинжтэй үйдлийг “COINHUB”-аар дамжуулж хийж байгаа эсэх эсвэл “COINHUB”- аас тодорхойлсон, хуульд нийцсэн бусад зорилгоор хэрэглэгдэнэ. Бид эдгээр мэдээллийг Нууцын бодлогод заасны дагуу цуглуулж, ашиглаж бас хуваалцана. Мөн Та тухайн мэдээллийг Бидэнд өгснөөр таны данс идэвхтэй байх хугацаанд болон данс хаагдсанаас хойш 5 жилийн хугацаанд “КОЙН ХАБ” ХХК-д эдгээр мэдээллийг хадгалах эрхийг олгож байгаа бөгөөд энэ нь мэдээллийг хадгалах олон улсын стандартад нийцсэн хугацаа юм. Мөн Та бидэнд өөрийгөө болон биднийг санхүүгийн луйвраас хамгаалах эсвэл Таныг шууд шалгах эсвэл гуравдагч этгээдээр шалгуулах эрхийг олгож байгаа болно. Танаас шаардах мэдээлэлд Таны нэр, цахим хаяг, холбоо барих мэдээлэл, утасны дугаар, хэрэглэгчийн нэр, үндэсний иргэний үнэмлэх, төрсөн огноо зэрэг дансны бүртгэлийн явцад шаардах эдгээрээр хязгаарлагдахгүй мэдээлэл хамаарна. Та мэдээллийг гаргаж өгснөөрөө тухайн мэдээлэл үнэн зөв, бүрэн болохыг баталгаажуулж байгаа гэж үзнэ. Бүртгэлийн дараа, Та бүртгэлд өгсөн өөрийн хувийн мэдээллийн үнэн зөв, бүрэн байдлыг хадгалах, тухай бүр нь шинэчилж байх үүрэгтэй. Таны өгсөн мэдээлэл худал, буруу, хуучирсан зэрэг үндэслэл гарвал засах, устгах мэдэгдлийг Бид илгээх бөгөөд энэ тохиолдолд Таны ашиглаж буй үйлчилгээг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн зогсоож болно. Таны өгсөн холбоо барих мэдээллийн дагуу Бид тантай холбогдож чадаагүй тохиолдолд түүний үр дагавраар бий болсон аливаа хохирлыг Та бүрэн хариуцна. Таны бүртгэлийн мэдээлэлд аливаа өөрчлөлт орвол тухай бүр нь шинэчлэх үүрэгтэй болохыг Та ийнхүү хүлээн зөвшөөрч байгаа болно. Мөн Таны мэдээллийг санхүүгийн гэмт хэрэг, луйвраас сэргийлэх зорилгоор, Бидний шалгах ажиллагаанд
  • 15. ашиглах зорилгоор эрх бүхий гуравдагч этгээдэд задруулж болохыг Та хүлээн зөвшөөрч байгаа болно. 4. Хэтэвч ашиглахад тавигдах шаардлагууд “COINHUB” Хэтэвчийг зөвхөн бүртгүүлсэн этгээд ашиглана. “COINHUB” Хэтэвчийг бүртгүүлсэн хүнээс өөр этгээд ашиглаж байгаа тохиолдолд “COINHUB” дансны хэрэглээг цуцлах, зогсоох, царцаах эрхтэй. Та өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглах эсвэл нэвтрэх эрхгүй этгээд ашиглаж байна гэж үзвэл “COINHUB”-д даруй мэдэгдэх хэрэгтэй. Таны зөвшөөрөлгүй аливаа гуравдагч этгээд Таны “COINHUB” Хэтэвчийг ашигласнаас үүссэн алдагдал, хохирлыг “COINHUB” хариуцахгүй. 5. Дансны хамгаалалт, аюулгүй байдал “COINHUB” нь Хэрэглэгчийн виртуал хөрөнгийн шилжүүлгийн аюулгүй байдлыг хамгаалахад анхаарах бөгөөд “COINHUB” Үйлчилгээний хамгаалалтын талаарх дүрэм, журмыг мөрдөнө. Хэрэглэгчийн өөрийнх нь үйлдэл эрсдэл үүсгэх боломжтой тул Таны хэрэглэгчийн нэр, нууц үг нь нууц мэдээлэлд хамаарах бөгөөд Та тэдгээрийг аливаа гуравдагч этгээдэд задруулахгүй, дамжуулахгүй байх, хувийн мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүрэгтэй. Мөн Та өөрийн “COINHUB” Данс болон хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах шаардлагатай арга хэмжээ авах хариуцлагыг ганцаар хүлээнэ. Та өөрийн “COINHUB” Хэтэвч болон нууц үгийн аюулгүй байдлыг хамгаалах хүрээнд тус дансаар хийгдэж буй гүйлгээ бүрд хариуцлага хүлээнэ. Таны дансны нууц мэдээлэл, мэдээллийг задруулах, түгээх, цахим хуудаснуудын үйлчилгээний нөхцөл, дүрэм, цахим гэрээг зөвшөөрсөн үйлдэл нь Танаас эрх олгогдсон эсвэл эрх олгогдоогүйн үр дагаварт хохирол, алдагдал учирсан тохиолдолд “COINHUB” хариуцлага хүлээхгүй. Та “COINHUB” Хэтэвчийг нээснээр дараах нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөн гэж тооцно. Үүнд: ● Таны “COINHUB” Хэтэвч болон нууц үгийг аливаа эрхгүй этгээд ашигласан эсвэл аюулгүй байдлыг хангах дүрмүүдийг зөрчсөн талаар мэдсэн даруй “COINHUB”-д мэдэгдэх; ● Аюулгүй байдал, зарлага, арилжаа, хураамжтай холбогдох “COINHUB”-ын бүхий л дүрэм, журмыг хатуу чанд мөрдөх; ● “COINHUB”-ийг ашиглаад дуусах үедээ системээс холбогдох зааврын дагуу гарах; 6. Хувийн мэдээлэл Таны хувийн мэдээлэл нь зохих ёсоор хадгалагдаж, хамгаалагдсан байх бөгөөд Үйлчилгээний Нөхцөл болон Нууцын бодлогод заасны дагуу эсвэл холбогдох хуулийн дагуу “COINHUB” нь Таны хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах эрхтэй. Дөрөв. “COINHUB” Үйлчилгээ
  • 16. 1. “COINHUB” Дансны бүртгэл, баталгаажуулалтыг хийлгэснээр Та “COINHUB” Үйлчилгээнүүд болон Үйлчилгээний Нөхцөл, бусад тусгайлсан нөхцөлүүдэд заасны дагуу ашиглах эрхтэй болно. “COINHUB” дараах эрхтэй: ● өөрсдийн бизнес төлөвлөгөөнд үндэслэн “COINHUB” Үйлчилгээг өөрчлөх, дуусгавар болгох, шинээр нэвтрүүлэх; ● “COINHUB” Дүрмүүдэд заасны дагуу Хэрэглэгчийн “COINHUB” үйлчилгээг зөвшөөрөх эсвэл хориглох: 2. Үйлчилгээ ашиглах удирдамж 3. Зөвшөөрөл “COINHUB” Танд зөвхөн таны хэрэгцээнд зориулсан Үйлчилгээнд нэвтрэх болон ашиглах хязгаарлагдмал зөвшөөрлийг олгож байгаа бөгөөд зөвхөн Үйлчилгээний Нөхцөлд заасан хүрээнд Та “COINHUB” Үйлчилгээг ашиглах ба заагдаагүй бусад арга болон зорилгоор ашиглахыг хориглоно. “COINHUB” Үйлчилгээтэй холбоотой зураг, дүрс, дуу, видео, бичлэг, текст, программ хангамж, бүтээгдэхүүн, мэдээлэл, баримт бичиг, компьютерийн код, загвар, бүтэц зэрэг бүхий л зүйлс нь “COINHUB”-ийн дангаар эзэмших оюуны өмч байна. Хэрэглэгчээс и-мэйл болон Үйлчилгээний платформоор дамжуулан ирүүлсэн Үйлчилгээний талаарх мэдэгдэл, санал, хүсэлт зэрэг нь бүгд “COINHUB”-ийн өмч байна. 2. Хязгаарлалт Та “COINHUB” Үйлчилгээг ашиглах үедээ дараах заалтуудыг заавал мөрдөх үүрэгтэй. Үүнд: 1. “COINHUB” Үйлчилгээг аливаа хууль тогтоомж, Үйлчилгээний Нөхцөл болон “COINHUB” Үйлчилгээний бусад нөхцөл, шаардлагад нийцүүлж ашиглах; 2. “COINHUB” Үйлчилгээг ашиглахдаа нийтийн эрх ашиг, ёс суртахуун, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг болон бусад этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчих, сөргөөр нөлөөлөх, таслан зогсоох үйлдэл хийхгүй бөгөөд “COINHUB” Үйлчилгээг бусад Хэрэглэгч ашиглахад хориг саад учруулахгүй байх; 3. Үйлчилгээг зах зээлийн луйвар хийхэд ашиглахгүй (тухайлбал, хэт хөөрөгдөл болон огцом уналтын төлөвлөгөө боловсруулах, хууль бус худал мэдээлэл түгээх, өөртэйгөө арилжаа хийх, мэдээллийг урьдчилж авах тохиролцоо хийх, их хэмжээний хуурамч захиалга хийх, халхавчлах эсвэл давхар захиалга хийх зэргээр хуулиар хориглосон эсэхээс үл хамаарч энэ төрлийн үйл ажиллагаанууд); 4. “COINHUB”-ын бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр “COINHUB”-ын мэдээллийг дараах хэлбэрээр арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.Үүнд: ● “COINHUB”-ын ханшийн мэдээлэл эсвэл зах зээлийн талаарх Хэрэглэгч нарын мэдээллээ солилцдог самбарыг арилжааны үйлчилгээнд ашиглах; ● “COINHUB”-ийн зах зээлийн аливаа мэдээллийг ашиглаж мэдээллээр хангах, мэдээлэл түгээх үйлчилгээ явуулах; ● “COINHUB”-аас олж авсан мэдээллийг ашиглаж, аливаа төлбөр авдаг буюу орлого олох аппликейшн, цахим хуудас, үйлчилгээ явуулах /сурталчилгааны болон хэрэглэгчийн мэдээлэл өгөх хөлс/; 5. “COINHUB”-аас бичгээр авсан зөвшөөрөлгүйгээр түүний өмчлөлийн аливаа мэдээлэл, зөвшөөрөл, загвар, тэмдэглэгээ зэргийг хэсэгчилсэн болон бүхэлд нь
  • 17. хувилж олшруулах, хуулбарлах, өөрчлөх, хадгалах, шилжүүлэх, нийтлэх, дамжуулах, устгах зэргийг хориглоно. 6. “COINHUB” Үйлчилгээнд нэвтэрснээр Үйлчилгээний Нөхцөлийг зөрчиж буй эсэхийг шалгах, холбоотой зохицуулалтын хүрээнд Танд урьдчилан мэдэгдэлгүйгээр эсвэл зөвшөөрөл авалгүйгээр дараах арга хэмжээ авах эрхийг Та “COINHUB”-д олгож байгаа болно. Үүнд: ● Захиалгын хүсэлтийг цуцлах болон хаах; ● Таны дансыг царцаах; ● Эрх бүхий байгууллагуудад асуудлыг тайлагнах; ● Тогтоогдсон зөрчил болон түүнтэй холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нийтлэх; ● Таны нийтэлсэн мэдээлэл зөрчил болох нь тогтоогдсон бол устгах; 3. Крипто-крипто арилжаа Таны “COINHUB” Дансыг бүртгэж, баталгаажуулснаар Та “COINHUB” Дүрмүүд болон Үйлчилгээний Нөхцөлд заасны дагуу крипто-крипто арилжаа хийх боломжтой болно. 4. Захиалга Таны Захиалга хэсэгчлэн эсвэл бүхэлдээ “COINHUB” дахь өөр нэг Хэрэглэгчийн Захиалгатай тохирсон тохиолдолд арилжих Хэлцэл хийгдэнэ. Хэлцлийг дүгнэхийн тулд Та өөрийн оролцсон Хэлцэл дэх Виртуал Хөрөнгийг түр хугацаанд удирдах эрхийг “COINHUB”-д олгоно. 5. Цуцлах Бусад Хэрэглэгчийн Захиалгатай тохирохоос өмнө Та захиалгаа цуцлах боломжтой. Таны захиалга бусад Хэрэглэгчийн захиалгатай тохирсон тохиолдолд захиалга биелж дуусах хүртэл та захиалгаа цуцлах, өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй. Таны захиалга хэсэгчлэн биелээгүй тохиолдолд биелээгүй хэсгийг бусад Хэрэглэгчийн захиалгатай тохирохоос өмнө цуцалж болно. Та захиалга хийсэн ч Таны Данс дахь Виртуал Хөрөнгийн хэмжээ хүрэлцэхгүй тохиолдолд хүрч буй хэмжээгээр Таны захиалгыг хийх бөгөөд ингэхдээ “COINHUB”-д төлөх ёстой шимтгэлийг суутгасан дүнгээс захиалгыг хийнэ. 6. Шимтгэл Та www.coinhub.mn сайтад тодорхойлсон шимтгэлийг “COINHUB”-д төлнө. “COINHUB” шимтгэлийн хэмжээг хэзээ ч өөрчилж болно. Шимтгэл шинэчлэгдсэн өдрөөс хойш хийгдэх арилжаа, хэлцэлд тооцно. “COINHUB” нь Таны данснаас энэхүү Үйлчилгээний Нөхцөлд тодорхойлсон шимтгэлийг шууд суутган авах эрхтэй байна. Тав. Хариуцлага 1. “COINHUB” нь Таны оршин суугаа улсын хуулиар хориглосноос бусад тохиолдолд Үйлчилгээнд нэвтрэх, бүртгүүлэх, ашиглах, захиалга хийх, виртуал хөрөнгийн үнэ, ханшийн мэдээлэл, гуравдагч этгээдийн халдлага зэрэг арилжаатай холбоотой бүхий л асуудалд аливаа баталгаа өгөхгүй бөгөөд
  • 18. тэдгээрийн шууд болон шууд бус үр дагавраар Танд учирсан хохирол, алдагдал, олох байсан орлого, ашиг зэрэг эдгээрээр хязгаарлагдахгүй аливаа төрлийн хариуцлагыг “COINHUB” хүлээхгүй. Зургаа. Мэдэгдэл 1. Та “COINHUB”-аас гаргасан албан ёсны мэдэгдэл, мэдээ, танилцуулга зэрэг бусад материалтай цаг тухай бүр нь танилцаж, тэдгээрт анхааруулсан асуудлаар тухай бүр хувийн арга хэмжээ авч байх үүрэгтэй бөгөөд аливаа үйлдэл, эс үйлдэхүйгээс Танд учирсан хохирол, алдагдлыг “COINHUB” хариуцахгүй. Долоо. Гэрээг цуцлах 1. “COINHUB” Дансыг Түдгэлзүүлэх 1. Та өөрийн дансыг ашиглахдаа холбогдох хууль тогтоомж, Үйлчилгээний Нөхцөл болон “COINHUB”-ын Нууцлалын бодлогыг зөрчсөн гэж “COINHUB” сэжиглэсэн тухайн дансны хөдөлгөөнийг хаах, түр хугацаанд царцаах эрхтэй. Энэ тохиолдолд Таны дансыг түр эсвэл байнгын хугацаагаар царцааснаас үүсэх үр дагаврыг “COINHUB” хариуцахгүй. “COINHUB” тухайн дансны мэдээллийг хадгалах болон ашиглах эрхтэй байна. Дараах тохиолдолд дансны хяналтыг заавал хэрэгжүүлнэ. Үүнд: ● Тухайн данс нь засгийн газрын байгууллагын үйл ажиллагаа, эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эсвэл шүүхээр шийдвэрлэж буй аливаа маргаанд хамааралтай байх; ● Тухайн данстай холбоотой хууль бус үйл ажиллагааг илрүүлсэн; ● Тухайн дансанд зөвшөөрөлгүй нэвтэрсэн тохиолдлыг илрүүлсэн; ● Шүүх болон эрх бүхий байгууллагаас шаардсан; 1. Хэрэглэгч нас барсан тохиолдолд түүний хууль ёсны өв залгамжлагч хуульд заасны дагуу Хэрэглэгчийн эд хөрөнгийг өвлөсөн тухай хууль ёсны баримт бичгийг үндэслэн “COINHUB”-д өөрийн нэр дээр шинээр бүртгүүлэх хүртэл хугацаанд дансыг царцаах бөгөөд өв залгамжлагчийн “COINHUB”-д шинээр нээсэн дансанд Хэрэглэгчийн дансны үлдэгдлийг шилжүүлж, Хэрэглэгчийн дансыг хаана. 2. “COINHUB” Дансыг Цуцлах Дараах тохиолдолд “COINHUB” Таны дансыг шууд цуцлах эрхтэй. ● Та бусад этгээд, хүний нэрийг ашиглан “COINHUB” Хэрэглэгчээр шууд болон шууд бусаар дахин бүртгүүлсэн, бүртгүүлэхээр оролдсон; ● Таны бүртгэл дэх мэдээлэл худал, хуучирсан, бүрэн бус байсан; ● Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт ороход Та тухайн нэмэлт өөрчлөлтийг зөвшөөрөхгүй үндэслэлээр дансаа цуцлах хүсэлт гаргасан; ● Та үйлчилгээг дуусгавар болгох хүсэлт гаргасан; ● Үйлчилгээний Нөхцөлд хориглосон хориглолтыг зөрчсөн, хүлээсэн үүргийг биелүүлээгүй болох нь тогтоогдсон; ● “COINHUB”-ийн зүгээс дансыг цуцлах бусад үндэслэл тогтоогдсон;
  • 19. 3. Дансыг цуцалсны дараах дансны үлдэгдлийг зохицуулах 1. Дансыг цуцалсны дараах дансны үлдэгдлээс Таны “COINHUB”-д төлөх шимтгэлийг тэргүүн ээлжид суутгаж төлүүлэх бөгөөд үлдэгдлийг дансыг цуцалснаас хойш ажлын 5 хоногийн дотор авах боломжтой. 2. Үйлчилгээний Нөхцөл, хууль тогтоомжийг зөрчсөн эсвэл луйвар хийсэн зэрэг үндэслэлээр дансыг цуцалсан тохиолдолд “COINHUB”-аас дансны үлдэгдлийг эрх залгамжлах бөгөөд эрхий бүхий байгууллага шаардсан тохиолдолд Үйлчилгээний шимтгэлээ суутгасан дүнг шилжүүлнэ. Найм. Санхүүгийн зөвлөхийн үүрэг хүлээхгүй 1. “COINHUB” нь таны брокер, зуучлагч, төлөөлөгч эсвэл зөвлөх биш тул Таны арилжаа хийх шийдвэр гаргалтад нөлөөлөх, түүнтэй холбогдох аливаа үүрэг, хариуцлага хүлээхгүй. “COINHUB”-аас гаргасан мэдэгдэл, мэдээ, мэдээлэл нь хөрөнгө оруулалт, санхүү, арилжааны зэрэг аливаа бусад төрлийн зөвлөгөө биш болно. Үйлчилгээний Нөхцөлд зааснаас бусад бүх тохиолдолд арилжаа нь автоматаар хийгдэх бөгөөд зөвхөн Таны өөрийн хөрөнгө оруулалтын шийдвэрээс шалтгаалах тул эрсдэлээ тооцоолж, учирч болох хохирол, алдагдлыг зөвхөн Та өөрөө хариуцах болохыг сануулья. 2. Та өөрийн тухайлсан нөхцөл байдалдаа хуулийн болон татварын мэргэжилтнээс туслалцаа авахыг зөвлөж байна. “COINHUB” Таны виртуал хөрөнгийг худалдах, худалдан авах, олох талаар аливаа зөвлөгөөг Танд өгөхгүй. Та арилжаа хийхээсээ өмнө өөрийн хөрөнгө оруулалтын шийдвэрээ мэргэжлийн санхүүгийн зөвлөхөөс туслалцаа авч гаргахыг Танд зөвлөж байна. “COINHUB”-д тавигдсан мэдээлэлд үндэслэн арилжаа хийснээс Танд аливаа хохирол, алдагдал учирсан тохиолдолд “COINHUB” хариуцлага хүлээхгүй болохыг анхааруулж байна. Ес. Үндэсний хууль тогтоомжид нийцүүлэх 1. Хэрэглэгч нь өөрийн оршин суугаа газрын үндэсний хууль тогтоомжийг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд тэдгээр хууль тогтоомжоор тодорхойлсон татварын асуудлыг татварын эрх бүхий байгууллагад уламжилж бие даан шийдвэрлэх үүрэгтэй. Та ашиглаж буй мөнгө, хөрөнгөө хууль ёсны эх үүсвэртэй болохыг баталгаажуулах үүрэгтэй бөгөөд Таны мөнгө болон хөрөнгө аливаа хууль бус эх үүсвэртэй гэж эрх бүхий бүхий байгууллагаас шалгах тохиолдолд холбоотой мэдээлэл, материалыг шуурхай гарган өгөх үүрэгтэй. “COINHUB” нь олон улсын хууль хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллах тул хуулийн дагуу шалгаж тогтоосон тохиолдолд Хэрэглэгчийн данс, дансан дахь хөрөнгийг царцаах, цуцлах арга хэмжээг шууд авна. Арав. Нууцын бодлого 1. Таныг “COINHUB” Үйлчилгээнд нэвтрэх үед Та өөрийн хувийн мэдээллийг тодорхой хүрээнд өгөх шаардлагатай бөгөөд Таны хувийн мэдээллийг баталгаажуулалтад ашиглах, цуглуулахтай холбоотой харилцааг нэгтгэн “COINHUB”-ын Нууцын бодлогоор зохицуулсан тул тус бодлоготой танилцана уу. Арван нэг. Маргаан шийдвэрлэх
  • 20. 1. Аливаа үл ойлголцол гарсан тохиолдолд эхлээд “COINHUB”-д хандана уу. “COINHUB” таны асуудлыг 30 хоногийн дотор судалж, зохих хариу өгнө. “COINHUB”-аас Таны асуудлыг судлаад өгсөн хариу болон авсан арга хэмжээнд Та сэтгэл хангалуун бус байгаа тохиолдолд Монгол Улсын Олон Улсын Арбитрт хандаж маргааныг шийдвэрлүүлэх боломжтой. Таны болон “COINHUB”-аас ирүүлсэн, харилцан солилцсон и-мэйл болон цахим мэдэгдлүүдийг маргааныг шийдвэрлэх нотлох баримт гэж үзнэ. Арван хоёр. Бусад 1. Гэрээ: Энэхүү Үйлчилгээний Нөхцөлийг та болон “COINHUB”-ын хооронд байгуулагдаж буй гэрээтэй адил гэж үзэх ба ямар ч тохиолдолд тэргүүн ээлжид баримтална. 2. Тайлбар ба нэмэлт: “COINHUB” нь Үйлчилгээний Нөхцөлийг хэдийд ч өөрчлөх, шинэчлэх, нэмэлт оруулах эрхтэй бөгөөд эдгээрийг тухай бүр нь цахим хуудас дээрээ байршуулна. Үйлчилгээний нөхцөлийн хамгийн сүүлийн хувилбарыг шалгаж, танилцаж байх нь таны үүрэг бөгөөд хэрэв та Үйлчилгээний нөхцөлийн өөрчлөлт, шинэчлэлт, нэмэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол Та зөвхөн “COINHUB” Дансаа цуцлах замаар энэхүү хүсэл зоригоо илэрхийлнэ. 3. Давагдашгүй хүчин зүйлс: Үйлчилгээний Нөхцөлд хэрэгжүүлэхээр заасан аливаа заалт хэрэгжээгүй, хойшлогдсон нь байгалийн гамшигт үзэгдэл, цахилгаан, эрчим хүчний уналт, тасалдал, төрийн байгууллагын шийдвэр, иргэдийн бослого хөдөлгөөн, террорист халдлага, гал түймэр, цар тахал зэрэг эдгээрээр хязгаарлагдахгүй “COINHUB”-ын боломжит хяналтаас гадуурх аливаа үйлдэл, эс үйлдэхүй, хүчин зүйлсийн үр дагаварт хамаарах бол “COINHUB” аливаа хариуцлага хүлээхгүй. 4. Хүчин төгөлдөр байх: Үйлчилгээний Нөхцөлийн аль нэг хэсэг нь хүчин төгөлдөр бус болохыг эрх бүхий байгууллагаас тогтоосон нь Үйлчилгээний Нөхцөлийг бүхэлд нь болон бусад хэсгийг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд тэдгээр нь үйлчилсэн хэвээр байна. 5. Шилжүүлэх: Та “COINHUB” Үйлчилгээ авахтай холбоотой аливаа эрх, үүргийг бусад этгээдэд “COINHUB”-ийн бичгээр өгсөн зөвшөөрлөөс бусад тохиолдолд шилжүүлэхийг хориглоно. 6. Холбоо барих: “COINHUB”-ын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг Та албан ёсны цахим хуудас coinhub.mn сайтаас авна уу. Мөн Танд Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой тодруулах зүйлс байвал Хэрэглэгчийн төвийн callcenter@coinhub.mn хандана уу.
  • 21. “TRADE” үйлчилгээний нөхцөл ЕРӨНХИЙ Энэхүү үйлчилгээний нөхцөл нь криптовалютын цахим арилжааны үйлчилгээг хүргэхдээ “Дижитал Эксчэйнж Монголиа” ХХК-ийн зүгээс танд тавьж буй нөхцөл, шаардлагыг тусгасан эрх зүйн баримт бичиг юм. Тиймээс энэхүү үйлчилгээний нөхцөлийг анхааралтай уншиж танилцана уу. I. ХЭРЭГЛЭГЧИД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА Хэрэглэгч нь нэвтрэх эрх үүсгэж буй өдрийн байдлаар 18 нас (гадаад хэрэглэгчийн хувьд тухайн улсын хуулиас хамааран эрх зүйн бүрэн чадамжтай нас)-д хүрсэн байх бөгөөд Платформд ирүүлсэн хувийн мэдээллийн үнэн зөвийг Хэрэглэгч бүрэн хариуцна. Платформыг байршлын хувьд хаанаас ч ашиглаж болох бөгөөд гадаад улсаас хандаж байгаа бол тухайн улсын хууль эрх зүйн хүрээнд ашиглахыг хэрэглэгчиддээ зөвлөж байна. Та бүртгүүлэхийн өмнө өөрийн улс орноос ийм төрлийн арилжаа, гүйлгээг хориглосон эсэхийг сайтар шалгасны үндсэн дээр хандана уу. Таны байршлаас хамааран үйлчилгээг хэрэглэхийг хэсэгчлэн эсвэл бүхэлд нь хязгаарласан байж болно.
  • 22. ХЭРЭГЛЭГЧИЙН ДАРААХ ҮЙЛДЛИЙГ ХОРИГЛОХ БУЮУ ХЯЗГААРЛАНА. ҮҮНД: ● Хэрэглэгч нь платформыг мөрийтэй тоглоом тоглох, мөнгө угаах, залилан мэхлэх, сүрдүүлэг хийх, өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглах, мэдээлэл барьцаалах, терроризмыг санхүүжүүлэх болон хүчирхийллийн бусад үйл ажиллагаа зэрэг хууль бус үйл ажиллагаанд ашиглахыг хориглоно. ● Хэрэглэгч нь бүртгүүлэхдээ худал мэдээлэл оруулсан, оруулахыг оролдсон, Компанийн нэр хүндэд халдсан, олон нийтэд худал мэдээлэл тараасан, платформын үйл ажиллагаанд халдахыг (хакердах) оролдсон, арилжааны ханшийг өсгөж, бууруулсан (манифуляци) нь илэрсэн тохиолдолд тухайн хэрэглэгчийн дансыг түр болон дахин ашиглах боломжгүйгээр хаах (блоклох), зарим үйлдэл хийхийг хаана. ● Хэрэглэгч нь бүртгүүлж, нээлгэсэн дансаа бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй байх үүрэгтэй ба бусдад шилжүүлсэн нь илэрсэн, нотлогдсон тохиолдолд дансыг хаана. II. БҮРТГЭЛ БОЛОН ХЭРЭГЛЭГЧИЙН ДАНС (ACCOUNT) Үйлчилгээнд нэвтэрч, ашиглахын тулд та хувийн мэдээллээ оруулан, Хэрэглэгчийн (аккаунт) данс шинээр нээж бүртгүүлнэ.Хэрэглэгч нь бүртгүүлж, данс нээн ашиглахдаа дараах үйлдлийг хийх шаардлагатай. Үүнд: ● Өөрийн жинхэнэ нэр, регистрийн дугаар болон бусад мэдээллийг үнэн зөв, бүрэн бөглөх; ● Дээрх мэдээлэл өөрчлөгдсөн даруйд шинэчлэн хадгалах, мэдэгдэх; ● Платформ болон өөрийн данстай холбоотой аюулгүй байдлын зөрчлийг илрүүлсэн, эсхүл өөр хэлбэрээр сэжигтэй тохиолдол байна гэж үзвэл Компанид нэн даруй мэдэгдэх; ● Таны дансаар хийгдэх бүх үйл ажиллагаанд хариуцлага хүлээх, хууль бус хандалттай холбоотой бүх эрсдэлийг хүлээх; Та бүртгүүлж, данс нээхийн тулд идэвхтэй имэйл хаягаар бүртгүүлэх шаардлагатай. Бүртгүүлсэн имэйл хаягаар орлого, зарлагын хүсэлт болон үйлчилгээтэй холбоотой бүхий л мэдээллийг танд мэдэгдэх тул имэйл хаягийг цаашид солихгүй. Хэрэв таны
  • 23. имэйлийг үйлчилгээ үзүүлэгч тань хаасан эсхүл таны спам шүүлтүүр хаасан болон бусад байдлаар та электрон харилцаа холбоог хүлээж авах боломжгүй болсон тохиолдолд түүнээс үл хамааран Компани нь тантай харилцах мэдээ, мэдээллийг хүргүүлсэнд тооцно гэдгийг анхаарна уу. Та өөрийн нэвтрэх эрх, дансны аюулгүй байдлаа хамгаалахын тулд дараах зүйлсийг анхаарахыг зөвлөж байна. Үүнд: ● Нэвтрэх эрхийн нууцлал, аюулгүй байдлыг хангах үүднээс өөрийн аккаунт, компьютер, таблет болон бусад мобайл төхөөрөмж зэргээр олон төхөөрөмжөөс хандахгүй байх; ● Мөн дээрх төхөөрөмжүүдээс нэвтрэхдээ нэвтрэх хаяг, нууц үгээ сануулахгүй байх; ● Хэрэглэгч нь платформд нэвтрэхдээ Two Factor Authentication буюу нэг удаагийн үүсгэгчийг идэвхжүүлэх; Хэрэв хэрэглэгч нь нэвтрэх нууц үг, нэг удаагийн нууц (2FA) үгээ бусдад алдсан, мартсан тохиолдолд хүсэлт илгээн нэвтрэх эрхээ хаалгаж мөн буцаан сэргээж болно. Компани нь аливаа Хэрэглэгч буюу тухайн Хэрэглэгчийн нэгдмэл сонирхолтой этгээдэд данс нээх болон нэг хэрэглэгч хэд хэдэн удаа бүртгэл үүсгэн олон аккаунт нээлгэхийг хязгаарлах эрхтэй. III. ОРЛОГО, ЗАРЛАГА БОЛОН АРИЛЖАА Хэрэглэгч нь өөрийн дансаар дамжуулан платформ дээр арилжаалагдаж буй криптовалютуудыг чөлөөтэй арилжиж, хадгалж, бусдад шилжүүлж болно. Хэрэглэгч нь хийсэн орлогоороо арилжаанд оролцохгүйгээр зарлага хийсэн тохиолдолд зарлагын шимтгэлээс чөлөөлөгдөхгүй. Орлого, зарлага хийхэд тухайн хэрэглэгчийн харилцдаг банк болон блокчэйн сүлжээний шимтгэл, хурдаас шалтгаалан шилжүүлгийн хэвийн дундаж хугацаанаас удах, мөн алдаатай мэдээлэл оруулсан, криптовалютын шилжүүлгийн шимтгэл дутсанаас шалтгаалан буцаж болно.
  • 24. Криптовалютын шилжүүлэг хийх хаягаа буруу оруулсан, шилжүүлэг хийгдсэн тохиолдолд компани хариуцахгүй. Хэрэглэгч нь өөрийн дансаар дамжуулан платформ дээр арилжаалагдаж буй криптовалютуудыг чөлөөтэй арилжиж, хадгалж, бусдад шилжүүлж болно. Хэрэглэгч өөрийн орлого, зарлага, арилжааны түүхийг устгуулах хүсэлт гаргасан ч бусад хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс уг түүхийг платформоос устгахгүй. Хэрэглэгч арилжааны ханш, тоо хэмжээг буруу оруулж, захиалга биелсэн тохиолдолд арилжааг буцаах боломжгүй. Ханшийн зөрүүнээс хариулт үүссэн тохиолдолд хэрэглэгчид хариултыг шилжүүлнэ. Хэрэглэгчийн нэвтрэх эрх, нууц үг алдагдах, мөн дансан дахь мөнгөн хөрөнгө, криптовалют алдагдах эрсдлээс сэргийлэх зорилгоор Компани нь тодорхой хугацаагаар аливаа криптовалютын салалт (fork) болон шагнал (reward)-ийн криптовалютыг хэрэглэгчид олгохгүй. IV. ЭРСДЭЛИЙН МЭДЭГДЭЛ Компани нь зөвхөн Үйлчилгээ үзүүлдэг бөгөөд арилжааны үр дүн, татвар, хууль эрх зүйн талаар зөвлөгөө өгөх үүрэггүй бөгөөд хэрэглэгч нь Үйлчилгээг авахаас өмнө дараах эрсдэл үүсэж болзошгүйг анхаарах нь зүйтэй. КРИПТОВАЛЮТЫН АРИЛЖААНЫ ЭРСДЭЛ Криптовалют (coin болон token) тус бүр нь өөр өөрийн онцлогтой ба түүнээс хамаарч ханш нь их, бага хэмжээгээр хэлбэлзэлтэй байдаг. Үүнээс гадна төрийн зохицуулалт, зах зээлийг урвуулан ашиглах эсхүл ханшийн тайлбарлагдахгүй хэлбэлзэл гэх мэт Компаниас шалтгаалахгүй гадаад хүчин зүйлс нь тухайн криптовалютын зах зээлийн ханш, хөрвөх чадварт нөлөөлж болно. Мөн блокчэйн сүлжээ нь програмчлалын алдаа, протоколын өөрчлөлт эсхүл бусад таамаглашгүй шалтгааны улмаас сүлжээнээс тасрах, тасалдах боломжтой. Тиймээс компани нь гадаад хүчин зүйлээс үүдэн гарч болох эрсдэлийг хариуцахгүй.
  • 25. Иймд компани нь эрсдэл даах чадвар багатай хэрэглэгчдэд идэвхтэй арилжаа хийхгүй байхыг зөвлөдөг. Өөрөөр хэлбэл криптовалютын арилжаалах ханшийг таамаглах нь өндөр эрсдэлтэй бөгөөд хэрэглэгчид өөрийн алдаж болох хэмжээнээс давсан арилжаа хийхгүй байх нь зүйтэй. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭДЛЭГ Криптовалют нь ихэвчлэн мэдээлэл технологийн хэлээр тайлбарлагддаг бөгөөд эрсдэлийг зөв үнэлэхийн тулд криптограф, компьютерийн шинжлэх ухааны бүрэн ойлголттой байх шаарддлагатай. Компани нь платформд бүртгэлтэй криптовалютуудад баталгаа өгөхгүй бөгөөд та тухайн криптовалютын талаар судалсаны үндсэн дээр сонгох нь зүйтэй ПЛАТФОРМ ТАСАЛДАХ, ЗОГСОХ Хакерийн халдлага, компьютерийн вирусын халдлага, харилцаа холбооны салбарын технологийн тохируулга ба техникийн алдаа, банкны аюулгүй байдал, засгийн газрын зохицуулалт, гуравдагч талын алдаа ба хоцрогдол, системийн доголдол ба сүлжээний доголдол болон давагдашгүй хүчин зүйлээс шалгаалан түр хугацаагаар сүлжээ ба үйлчилгээ тасалдах боломжтой. Энэ тохиолдолд хэрэглэгчийг хамгаалах, хохирлоос урьдчилан сэргийлэх зорилгоор платформын үйл ажиллагааг 48 хүртэлх цагийн өмнөх байдалд буцааж болно. Мөн платформын төлөвлөгөөт сайжруулалтын үед урьдчилан мэдэгдсэнээр түр зогсоож болно. НЭВТРЭХ ЭРХ АЛДАГДАХ Хэрэглэгч дансаа хаалгүйгээр (logout) үлдээснээс болон нэвтрэх эрх, нууц үгийг нэвтэрч буй төхөөрөмжид сануулснаас үүдэн нэвтрэх эрх алдагдах эрсдэлтэй. V. ХУУЛИЙН ДАГУУ АЖИЛЛАХ
  • 26. Платформоор дамжин хийсэн шилжүүлэг, арилжааны үр дүнд үүссэн ашиг, орлогод хамаарах аливаа татвар тодорхойлох, төлөх нь Хэрэглэгчийн үүрэг, хариуцлага бөгөөд Компани нь ямар нэг үүрэг хүлээхгүй. Компани нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр таны дансыг хязгаарлах эсхүл хаах, түүнчлэн зөвхөн эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн криптовалют болон мөнгөн хөрөнгийг хурааж болно. VI. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ ДУУСГАВАР БОЛОХ Хэрэв хэрэглэгч үйлчилгээний нөхцөлийг дуусгавар болгох буюу дансаа хаалгах хүсэлт гаргавал Компани нь хэрэглэгчийн бүх эрхийг бүгдийг эсвэл хэсэгчлэн хааж болно. Хэрэглэгч бүх эрхийг хаалгах тохиолдолд хүсэлтээ support хэсгээр илгээнэ. Бүх эрхийг хаалгах хүсэлт илгээх үед тухайн хэрэглэгчийн биелээгүй захиалгыг цуцлах боломжтой. Харин биелсэн захиалгыг цуцлах боломжгүй. Хэрэглэгчийн хүсэлтээр үйлчилгээний нөхцөлийг дуусгавар болгож, дансыг хаасан тохиолдолд тухайн хэрэглэгчийн имэйл хаяг болон мэдээллийг дахин бүртгэх боломжгүй. VII. НУУЦЛАЛЫН БОДЛОГО Компани нь таны мэдээллийг Нууцлалын бодлого-д тусгагдсаны дагуу болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр эсвэл биеийн байцаалтыг баталгаажуулах (identity verification) зорилгоор гуравдагч этгээдэд гарган өгч болно. Интернетэд суурилсан сүлжээгээр дамжуулсан (имэйл, фэйсбүүк гэх мэт) мэдээлэл нь аюулгүй байж чадахгүй бөгөөд дамжуулах явцад алдагдах магадлалтай. Тиймээс интернетэд суурилсан сүлжээгээр дамжуулан Компанид ирүүлсэн таны мэдээлэл нь нууцад хамаарахгүй бөгөөд үүнээс үүдсэн хохирлыг Компани хариуцахгүй мөн үүнтэй холбоотой ямар нэгэн үүрэг хүлээхгүй. Нууцлалын бодлого нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийн салшгүй хэсэг байна.