SlideShare a Scribd company logo
1 of 60
www.emust.edu.mn
Лекц - 12
Мэдээллийн системийн
стратеги
ВИРТУАЛ ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ,
Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
Код: U.IT101
1
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Агуулга:
01
02
2
Мэдээллийн системийн стратеги
Мэдээллийн системийн
стратегийн ухагдахуунууд
Бизнесийн үйл
ажиллагааны ухагдахуунууд
Бизнесийн шийдэл
Мэдээллийн системийн төлөвлөлт
Компьютержүүлэлтийн
төлөвлөгөө
Хэрэгцээ шаардлагуудын
тодорхойлолт
Нийлүүлэлтийг төлөвлөх
ба хэрэгжүүлэх
Мэдээллийн систем
Биднийг хүрээлэн буй системүүдийн нэг төрөл бөгөөд бусад
системүүдээс ялгарах гол онцлог нь зөвхөн өгөгдөл, мэдээлэлтэй
ажилладаг.
Мэдээллийн систем нь хүн, технологи болон өгөгдөл
мэдээллийг цуглуулах, дамжуулах, хадгалах, сэргээх, төрөл
бүрийн хэлбэрээр дүрслэх, гаргах процессуудын нэгдэл юм.
Мэдээллийн систем нь зөвхөн мэдээллийг боловсруулах технологи
биш, түүнийг хариуцан ажиллуулах, хэвийн найдвартай үйл
ажиллагааг хангах, улмаар удирдан зохион байгуулах хүмүүсийг,
системийн бий болгосон өгөгдөл болон мэдээлэл, цаашилбал
мэдлэгийг ашиглахад чиглэсэн бизнесийн үйл ажиллагаа, дүрэм
журмуудыг агуулна.
3
"Мэдээллийн системийн стратеги" нь бизнесийн үйл
ажиллагааг автоматжуулах асуудлыг авч үздэг ба бизнесийн
стратегийг хэрэгжүүлэх замаар үйл ажиллагааны урт
хугацааны үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой.
Энэ нь бизнесийн үйл ажиллагааны хөрөнгө оруулалтын үр
нөлөөг тодорхойлох, үр дүнтэй шинжилгээ хийх, төлөвлөгөө
боловсруулахад шаардлагатай.
Мэдээллийн системийн стратегийн ухагдахуунууд
/Concept of information systems strategy
4
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
 Мэдээллийн системийн стратегийн ач холбогдол
/Significance of information systems strategy/
Автоматжуулахаар төлөвлөж байгаа үед тухайн үеийн агуулга,
үйл ажиллагааны урсгалын талаар зөв ойлголттой байх нь чухал
ач холбогдолтой юм.
Мэдээллийн системийн стратегийн зорилго нь зөвхөн
компьютержилтэнд хүрэх биш, бизнесийн үйл ажиллагаанд
үндэслэн компаний бизнес, байгууллагын стратегид нийцсэн
мэдээллийн системийг байгуулах явдал юм.
5
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
6
Ашиг тус Тайлбар
Үйл ажиллагааны
уян хатан байдал
Бичиг баримт бөглөх, бараа бүтээгдэхүүн тоолох г.м
өдөр тутмын гар ажиллагааг компьютержүүлснээр
ажлын цаг буурах, бүртгэл тооцооны алдаанаас
зайлсхийх боломжтой.
Үйл ажиллагаанд
дэмжлэг үзүүлэх
Борлуулалтын болон бизнесийн стратегиудыг
тодорхойлсны дараа их хэмжээний өгөгдлийн дүн
шинжилгээг автоматжуулснаар хайлт хийх, нэгтгэн
дүгнэх үйлдлүүдийг үр дүнтэй гүйцэтгэх боломжтой.
Компьютержүүлэлтийн ач холбогдол
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
 Мэдээллийн системийн стратегийн зорилтууд
/Objectives of information systems strategy/
Бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжүүд стратегийг
хэрэгжүүлэхийн тулд SWOT шинжилгээ хийх замаар тодорхой
зорилтуудыг тогтоох шаардлагатай ба бизнесийн орчинд
шинжилгээ хийдэг.
Зорилтуудыг тодорхой болгоход зорилтот үйл ажиллагааг
загварчлах шаардлагатай.
7
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
8
• Бизнес загвар /Business model/ гэдэг нь
бизнес, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг
эдийн засгийн үр ашиг болгож чадах
ерөнхий бүдүүвч юм. Өрсөлдөгчдөөсөө
ялгарах, амжилтанд хүрэхийн тулд
бизнес загвар бусдаас ялгарах нь
чухал.
• Бизнесийн үйл ажиллагааны
загвар/Business process model нь бараа,
үйлчилгээний үйл ажиллагааны
урсгалыг загварчлах процесс юм. Энэ
нь бизнес загварыг хэрэгжүүлэхэд
чухал үүрэгтэй.
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
9
• Мэдээллийн системийн загвар
/Information system model:
Байгууллага, бизнесийн үйл
ажиллагаанд мэдээллийн системийг
төрөл бүрийн зорилгоор хэрэгцээ
шаардлага, нөхцөл байдалд
тохируулан ашигладаг. Мэдээллийн
системийн олон төрөл байдаг.
Компьютер дээр суурилсан
мэдээллийн системд 5 бүрэлдэхүүн
хэсэг (хүний нөөц, програм
хангамж, техник хангамж,
сүлжээ, өгөгдлийн сангийн
нөөцүүд) байдаг.
Үйл ажиллагааг автоматжуулах нь бизнесийн болон
байгууллагын стратегийг дахин авч үзэхэд хүргэдэг.
Автоматжуулалтыг үр ашигтай болгохын тулд бизнесийн үйл
ажиллагааг загварчлах бөгөөд сайжруулах шаардлагатай
хэсгийг олж тогтооно.
Бизнесийн үйл явцын ухагдхуун
/Concept of business process
10
Мэдээллийн системийн стратегийг хэрэгжүүлэх явцад
бизнесийн хүрээ, түүнтэй хамааралтай үйл явцуудыг
нарийвчлан авч үзэх, үйл ажиллагааг үр ашигтай байлгах
хамгийн сайн арга замыг томьёолох нь чухал юм.
Тухайн үеийн бизнесийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх,
түүнийг ойлгомжтой хэлбэрээр дүрсэлж үзүүлэх зорилгоор
“загварчлах” нэр томьёог ашигладаг. Загварчлах гэдэг нь
бизнесийн үйл ажиллагааг ойлгомжтой хэлбэрээр дүрслэн
үзүүлдэг үйл явц юм. Хүснэгт, диаграмм ашиглан загварыг
дүрсэлдэг.
11
Бизнесийн үйл явцын ойлголт
/Understanding business processes
Нийтлэг загварчлалын аргууд/Typical modeling
techniques
1) E-R диаграм: Объектуудын харилцан хамаарлыг илэрхийлдэг.
12
1. Объектуудыг тэгш өнцөгт дүрсээр илэрхийлнэ.
2. Объектын нэрийг тэгш өнцөгт дүрс дотор бичинэ.
3. Объектуудын хооронд холбоосыг шулуун шугам эсвэл сумаар дүрслэж
нэрийг шулууны дээд талд бичдэг
Объект Объект
Харилцан хамаарал
Нэгээс нэг
Объект Объект Нэгээс олон
Объект Объект Олноос олон
Харилцан хамаарал
Харилцан хамаарал
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
13
E-R диаграм нь “объект” болон “холбоо хамаарал” ашигласан
өгөгдлийн хоорондын хамаарлыг дүрсэлдэг. Объект болон
холбоо хамааралууд “аттрибут” гэж нэрлэгдэх хэд хэдэн шинж
чанартай.
Гурван төрлийн холбоо хамаарлыг авч үздэг.
• “нэгээс – нэг” хамаарлыг шулуун шугамаар
• “нэгээс – олон” хамаарлыг нэг чиглэлт сумтай шулуунаар
• “олноос – олон” хамаарлыг 2 чиглэлт сумтай шулуунаар тус
тус дүрслэнэ.
Нийтлэг загварчлалын аргууд/Typical modeling
techniques
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
14
Оюутан
Оюутны код
Оюутны.нэр
Хичээл
Хичээлийн код
Хичээлийн нэр
Кредит
Багш
Багшийн код
Багшийн нэр
Тэнхим
Жишээ: Хичээл сонголтын үйл явц.
Оюутан, Хичээл обьектуудын хооронд нэгээс олон хамааралтай.
Хичээл, багш обьектуудын хооронд нэгээс олон хамааралтай
байна. Хичээл, багш, оюутны хамаарлыг олноос олон
хамаарлаар дүрсэлж үзүүлдэг.
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
2) Өгөгдлийн урсгалын диаграмм /Data flow diagram:
“Өгөгдлийн урсгал”, “Процесс”, “Файл”, “Гадаад” элементүүдээс
бүрддэг ба системийн үйл ажиллагааны загварчлалыг өгөгдлийн урсгалаар
илэрхийлдэг.
15
Дүрс Нэр Агуулга
Өгөгдлийн урсгал/Data Flow
Өгөгдөлийн ба мэдээллийн урсгалыг
дүрсэлнэ
Процесс/Function Өгөгдөлийн боловсруулалтыг дүрсэлнэ
Файл/Data store Өгөгдлийн хадгалалтыг дүрсэлнэ
Гадаад/Data source/External
Өгөгдлийн эх сурвалж болон эх
үүсвэрийг дүрсэлнэ
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
16
Сургалтын
алба
Хичээл
сонголт
Оюутан
Оюутны мэдээллийн систем
Сонгох хичээлийн
захиалга
Хичээл сонголтын
вэб
Оюутны бүртгэл
Хичээлийн
мэдээлэл
Төлбөрийн
мэдээлэл
Дүнгийн
мэдээлэл
Жишээ нь: Бараа захиалга, хүргэлтийн системийн өгөгдлийн урсгалын диаграм
Сургалтын төлөвлөгөө
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
17
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
3) Unified Modeling Language/UML:
Програм хангамж болон
системийн хэрэгцээ шаардлага,
бүтэц, загварчлалыг дүрслэх
график хэл юм.
UML ашиглан бусад
программист, үйлчлүүлэгчдэд
системээ танилцуулах, тухайн
системийн зарим хэсгийг
автоматаар үүсгэх боломжтой.
18
UML-ын бүтэц
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
19
Use case диаграмм: Систем хэрэглэгч хоёрын хоорондох хамаарлыг үзүүлэх
бөгөөд системийн үүрэг, гадаад системийг дүрслэнэ. Диаграмыг хялбар
ойлгомжтой болгохын тулд системд ямар үйл ажиллагаа хамаарах, үйлдэл
гүйцэтгэх үед ямар хариу илгээх, гадаад системүүдэд ямар үүрэг гүйцэтгэж
байгаа зэргийг хамруулан системийг бүхэлд нь багтааж ерөнхийд нь
дүрсэлдэг.
Дүрс Нэр Үүрэг
Хүн Оролцогч Системийн хэрэглэгчдийг дүрслэнэ
Эллипс Ашиглах нөхцөл Системийн үйл ажиллагааг дүрслэнэ
Шулуун Хамаарал Оролцогч, үйл ажиллагаа 2-ын хамаарлыг
Тэгш өнцөгт Системийн хүрээ Системийн үйл ажиллагааны хамрах хүрээг
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Use case диаграмм
1. Оролцогчийг системийн хүрээний гадна талд зурна.
2. Үйл ажиллагааг системийн хүрээн дотор байрлуулна.
3. Оролцогч болон үйл ажиллагаа хоорондын хамаарлыг шулуунаар
дүрсэлнэ.
20
Сургалтын удирдлагын систем
Хичээлийн материал
оруулах
Шалгалтын асуулт
оруулах, засварлах
Хичээл сонголт хийх, дүнгээ
харах
Оюутан
Багш
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
21
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
22
Класс диаграмм/Class diagram: Системийн бүтцийг дүрсэлнэ. Энэ нь
классын нэр бүхий хэсгийг дээд талд, дунд нь атрибутууд, доод
талд нь үйлдлийг дүрсэлсэн гурван хэсгээс бүрддэг.
1. “1-с олон” холбоосыг “1-to-*”
тэмдэглэгээгээр илэрхийлнэ
2. Тэгээс их илэрхийлэл “0..*.”
3. “+” бүх классаас шууд хандах
аттрибутын өмнө бичнэ
4. “–” зөвхөн тодорхой классаас
хандах аттрибутын өмнө
бичнэ
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
23
4) Ажлын урсгалын шинжилгээ: Үйл ажиллагаан дахь хоорондоо
холбоотой бүх ажлын урсгалыг дүрслэх диаграм юм.
Ажлын урсгалын шинжилгээ салбар бүрийн үүрэг, ажил хэргийн үйл
явцын урсгалыг тодорхой харуулахад ашиглагддаг. Тухайлбал бичиг
баримтын урсгалыг автоматжуулах болон мэдээллийг хамтран
эзэмших үйлдэл нь үйл ажиллагааны урсгалыг хэвийн болгож байдаг.
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Бизнесийн үйл явцад дүн шинжилгээ хийх, сайжруулах
аргууд/Business process analysis and improvement techniques
24
• Бизнесийн үйл ажиллагааны бүтцийн өөрчлөлт/Business
Process Reengineering/BPR:
Бизнесийн үйл явц, байгууллагын бүтцийг шинэчлэн
байгуулах замаар байгууллагын чадамжийг сайжруулахаар
зохион байгуулж байгаа болон өртгийг бууруулах,
бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилготой
бизнесийн хандлага юм.
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
• Бизнесийн үйл ажиллагааны удирдлага/Business Process
Management: Бизнесийн болон байгууллагын стратегийг
хэрэгжүүлэх зорилгоор тухайн цаг үед явагдаж буй бизнесийн
үйл ажиллагааг сайжруулах удирдлагын арга юм. Бизнесийн
үйл ажиллагаа нь бизнесийн болон байгууллагын стратегийн
дагуу дүн шинжилгээ хийгдэх ба загварчлагдана. Загвар нь
сайжруулалт хийх ба гүйцэтгэлийг үнэлэх бодит үйл ажиллагаа
юм.
• Ажлын урсгалын систем/Workflow system: Диаграм, дүрэм
журмыг бий болгох замаар үйл ажиллагааны хүрээн дэх
урсгалыг оновчтой болгох бүтцийн схем юм.
25
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, асуудлыг шийдвэрлэх
/Business process improvements and problem-solving
Автоматжуулах үйл ажиллагаа, компьютер болон сүлжээний үр өгөөжтэй
хэрэглээ нь бизнесийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгодог.
Асуудлуудыг сайтар ойлгож, бизнесийн үйл ажиллагааг зохион байгуулах
бизнес, аж ахуйн нэгжийн стратегид заасан үйл ажиллагааг явуулж,
урьдчилан тодорхойлсон байх ёстой.
Энэ тохиолдолд бизнесийн үйл явц, тэдгээрийн шалтгаан асуудлын үр дүнд
дүн шинжилгээ хийж, ямар ч асуудлыг шийдвэрлэх арга замыг олж, мөн энэ
үйл явц нь илүү үр дүнтэй болгохын тулд сайжруулах хэрэгтэй болох талаар
бодох нь чухал юм.
26
Мэдээллийн технологийн үр дүнтэй хэрэглээ/Effective use of IT
Ихэнх албан байгууллагууд мэдээллийн технологийг үйл
ажиллагаагаа сайжруулах оновчтой арга хэрэгсэл болгон
ашиглаж байна.
Хувь хүний компьютерийн мэдлэг чадвартай байх нь
мэдээллийн технологийн бүрэлдэхүүнд оролцоход чухал
үүрэгтэй юм.
Мэдээллийн технологи болон түүнтэй холбоотой хэрэгслийн үр
ашигтай хэрэглээг бий болгосон компаний харилцаа холбооны
жигд байдал нь үйл ажиллагааны урсгалыг тасралтгүй байлгах
түүнийг сайжруулахад дэмжлэг үзүүлдэг.
27
Автоматжуулах замаар үйл ажиллагааны тасралтгүй байдлыг
хангах нь/Streamlining of operations through computerization
Автоматжуулалтын хэд хэдэн арга байдаг бөгөөд
автоматжуулах бизнесийн үйл ажиллагааны агуулга, цар хүрээ,
орчноос хамааран өөр өөр байдаг.
Бизнесийн болон байгууллагын стратегид тулгуурлан
хэрэгжүүлэх автоматжуулах үйл явцыг хэрхэн тодорхойлох нь
чухал байдаг.
Автоматжуулах аргууд, тэдгээрийн онцлогийн тухай авч үзье.
28
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
 Албан тасалгааны хэрэгсэл суурилуулах/Installation of office tools: Үйл
ажиллагааг үр дүнтэй явуулахын тулд тухайн зорилгод хамгийн оновчтой
нийцэх арга хэрэгсэл сонгох шаардлагатай. Жишээ нь: Үзүүлэн материал,
бүтээгдэхүүний заавар бэлтгэхдээ график дүрслэл бүхий програм хангамж
ашиглан илүү үр дүнтэйгээр бүтээл хийж болно.
Өөр нэг жишээ бол байгууллагын харилцагчдыг удирдах, зохион байгуулах
үйл ажиллагаа юм. Харилцагчдын тоо бага байгаа бол текст боловсруулагч,
эсвэл хүснэгтэн мэдээлэл боловсруулах програм ашиглан удирдаж болно.
Харилцагчид болон эд зүйлсийн тоо хэмжээ ихсэх үед мэдээллийн сан,
хэрэглэгчийн удирдлагын тусгай програм хангамж нь илүү үр дүнтэй байх
болно. Ингэснээр шууд мэйл илгээх зар сурталчилгаа, хэрэглэгчийн
шинжилгээ хийж гүйцэтгэхэд ашиглагдаж болно.
29
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
▪ Сүлжээ байгуулах /Construction of network: Програм
хангамжийн нөөцөд програм болон өгөгдлүүд, техник
хангамжийн нөөцөд хадгалах төхөөрөмжүүд, сүлжээгээр
хамтран ашиглах хэвлэгчүүд хамаарна. Техник хангамж,
мэдээллийг хамтран ашигласнаар ажлыг тасралтгүй гүйцэтгэж
болох бөгөөд програм хангамжийг хамтран эзэмшсэнээр
зардал багасна. Текстийг хязгаарлаагүй боловч мөн статик
зураг, дуу, дүрс бичлэг гэх мэт мультимедиа мэдээллийг
багтаасан байна. Сүлжээгээр дамжуулан алсын зайнаас төрөл
бүрийн хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлэх, харилцаа холбооны
хэрэгсэл болгон ашиглаж болно.
30
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
▪ Багийн ажиллагааг тоноглох /Installation of groupware: И-мэйл,
зарлалын самбар, номын сан, цаасны хэрэглээг нилээд хэмжээгээр
бууруулах ажлууд, үйл ажиллагааны ноу-хау болон байгууллагын үйл
ажиллагааны талаар үндсэн мэдээллийг хуваалцах боломж олгодог.
Мэдээллийн эх үүсвэр нь стандартчилагдаж, үйлчилгээ хийгдэж байдаг.
Мэдээлэл дамжуулах хурдыг сайжруулах нь цаг хугацаа, орон зайн
хязгаарлалтаас хамаарахгүйгээр ямар ч харилцаа холбоог идэвхжүүлдэг.
▪ Програм хангамж суурилуулах/Installation of software packages:
Програм хангамжийн багц нь шууд ашиглаж болох төрөл бүрийн үүрэг
бүхий урьдчилан суулгасан багцууд байна. Програм хангамж хөгжүүлэгч
нь хэрэглэгчийн гарын авлагыг бэлтгэж, програмыг суулгаж өгнө. Харин
програмыг сайжруулах ажлыг харьцангуй хямд зардлаар хийж
гүйцэтгэдэг.
31
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
▪ Хувийн мэдээллийн системийг хөгжүүлэх/Development of
individual information systems: Албан байгууллагын өөрийн үйл
ажиллагаан дээр үндэслэн боловсруулсан, бие даасан систем
дээр ажиллах боломжтой, зөвхөн зайлшгүй шаардлагатай үед
албан байгууллагын ажилчдыг сургах үйл ажиллагаа явуулдаг.
2) Харилцаа холбоонд зориулан системийг хэрэглэх нь/System
utilization for communication purposes: Багийн хангамж,
оффисын хэрэгслүүдийг үр дүнтэй ашиглах нь харилцаа
холбооны өргөн боломж олгодог.
Харилцааг хөнгөвчлөхийн тулд шаардлагатай хэрэгслийг
хураангуйлан тайлбарлав.
32
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
▪ Цахим шуудан/E-mail: Интернэтээр дамжуулан хүссэн хүндээ
мэдээллийг харилцан солилцох механизм юм. Хүлээн авагч завгүй байсан
ч гэсэн, мэдээ нь илгээгдэж, завтай болсон үедээ мэдээг уншиж хариу
илгээх боломжтой. Түүнчлэн мэдээллүүд нь харилцаа холбооны бүртгэл
гэх мэт хадгалж, ташаа ойлголтыг залруулахад урьдчилан сэргийлэх
болно.
▪ Электрон мэдээллийн самбар/Electronic bulletin board: Тодорхой
хүрээний хүмүүс олон төрлийн сэдвээр санал, мэдээлэл солилцох,
интернэтээр тайлан, мэдээлэл илгээх боломж олгодог хэрэгсэл юм.
Компаний дотоодод хурдан, найдвартайгаар харилцаа холбоогоор
хангагдах, мэдээлэл солилцох зорилгоор файлыг байрлуулж хамтран
хэрэглэх боломжтой. Цаасны хэрэглээ багассанаар түүнтэй холбогдох өөр
бусад асуудлууд ч шийдэгддэг байна.
33
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
▪ Видео хурал/Video Conferencing: Сүлжээгээр дамжуулан цахим хурал
хийх боломжийг олгодог хэрэгсэл юм. Алсын зайнаас олон хэрэглэгч
виртуал уулзалтанд оролцохдоо дуу авиа, видеог зэрэг ашигладаг.
Тодорхой товлосон цагт оролцогчдыг зохион байгуулан хуралдах
боломжтой.
▪ Чат/Chat: Хэд хэдэн оролцогчид бодит хугацаанд текст ашиглан
хэлэлцүүлэг өрнүүлэх боломж олгодог хэрэгсэл юм. Оролцогчдын
оруулсан текст компьютерийн дэлгэц дээр дараалан харагдана.
Хэрэглэгчид нь тэр даруй нь бусад бүх оролцогчдын үзэл бодлоо
илэрхийлж байгааг уншиж хариу бичиж болно. Энэ нь олон хүн нэгэн
зэрэг ярилцахад тохиромжтой хэрэгсэл юм.
34
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
▪ Блог/Blog: “web” ба “log” гэсэн хоёр үгийн нийлбэр бөгөөд “weblog”
гэх үгийн товчилсон “Blog” хувилбар юм. Өгүүллийг Интернэтэд
хялбархан үүсгэж, интернэт хуудас болгон ашиглах боломжтой.
Олон тооны уншигчид хоорондоо харилцаа холбоо үүсгэж, өөрийн
блог дээр нийтлэгдсэн өгүүлэл, нийтлэлд сэтгэгдэл үлдээж болно.
▪ Олон нийтийн сүлжээний үйлчилгээ /Social Networking Service: Бие
биетэйгээ харилцах найз нөхөд, танилын холбоог үүсгэх олон
нийтэд чиглэсэн гишүүнчлэлийн вэб сайтыг олон нийтийн
сүлжээний үйлчилгээ гэнэ. Өөрөөр хэлбэл шинэ оролцогчдыг аль
нэг гишүүн урьж оролцуулдаг, урилгад суурилсан үйлчилгээ юм.
Эдгээр вэб сайтууд нь хэрэглэгчдийн найз нөхөд, өөр бусад хүмүүс
хоорондоо харилцдаг газар болгон ашиглаж болно.
35
Бизнесийн шийдэл/Solution business
Асуудлыг шийдэх санааг олох нь сайжруулах үйл ажиллагааны
нэг чухал хэсэг юм. Компьютержүүлэлт амжилттай байх эсэх
нь эдгээр санааг үнэн зөв тодорхойлохоос хамаарна.
"Бизнесийн шийдэл“ нь үйл ажиллагааны хүрээнд
асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх түлхүүр
үгийг олоход нь туслалцаа үзүүлж байгаа юм.
36
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Шийдлүүд /Solutions
Мэдээллийн технологийг ашиглан асуудлыг шийдвэрлэх арга хэрэгсэл
юм. Үйл ажиллагааг сайжруулахаар судалж байх үед асуудлууд түүний
шийдлийг зөв тодорхойлж чадаагүй байгаа бол компьютержүүлэлт,
автоматжуулах үйл явц амжилтгүй байх болно. Хангалтгүй үр дүнгээс
урьдчилан сэргийлэхийн тулд хэрэглэгчтэй ярилцаж, итгэлцлийн
харилцааг бий болгон шийдвэрлэх шаардлагатай байгаа бэрхшээл,
асуудлыг зөв ойлгох шаардлагатай байна. Шийдэл нь хэрэглэгчдийн
хүсэлтийг дамжуулах бөгөөд асуудлыг шийдвэрлэхийн тулд
зөвлөхүүдийн тусламжийг авч байдаг.
37
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Шийдлүүдийн төрөл /Types of solutions
Хөгжлийн асуудал зайлшгүй болох үед шаардлагатай системийн цар хүрээ,
агуулга, компанийн дотоод бүтэц, гадаад орчин, байгууллагын дотоод
системийг хөгжүүлэх эсвэл гадаад эх үүсвэрийг гуравдагч этгээдээр
хөгжүүлэх эсэхийг тодорхойлох хөгжүүлэлттэй холбоотой зардал зэргийг
багтаасан дэлгэрэнгүй хэтийн төлөв чухал байдаг.
Хэрэв системийг дотоодод хөгжүүлэхгүй гэвэл мэдээллийн системийн
салбар, бусад холбогдох байгууллагууд мэдээллийн хураангуй болон
системийн борлуулагчдын үйл ажиллагааг бусдад даатгах, програм
хангамжийг суулгах асуудлыг хамтад нь авч үздэг.
38
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Үйлчилгээний хандалтат архитектур/Service Oriented Architecture
SOA
“SOA” нь програм хангамжийн үүргийг зааглах, ялгаатай
үйлчилгээнд хуваах болон тэдгээрийг нэг дор төвлөрүүлэх
системийг бий болгох үйл ажиллагааг багтаасан ерөнхий бүтэц
юм. Энэ үйлчилгээ нь хэрэглээний програм хангамжийн багцыг
өөр бусад компьютерээс хандах боломжтойгоор багцлах үйл
ажиллагааг хамаардаг.
Тэд ямар ч систем дээр ашиглах боломжтой учраас үйлчилгээ нь
стандартчилагдсан байх ёстой. Үйлчилгээ нь дангаар болон
хавсран ашиглагдах уян хатан тогтолцоог бий болно.
39
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
40
Үйлчилгээний хандалтат архитектур
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Хэрэглээний програмын үйлчилгээ үзүүлэгч/Application Service
Provider ASP
“Хэрэглээний програмын үйлчилгээ үзүүлэгч” нь онлайнаар
програм хангамж түгээх үйлчилгээг үзүүлдэг. Үйлчилгээний
хураамжийг програм хангамж ашигласан хугацаанаас хамаарч
төлнө.
Програм хангамж суурилуулах, хувилбарыг хянах зэрэг нь үйл
ажиллагааны зардлыг бууруулах, програм хангамжийг үр
ашигтайгаар удирдах боломжийг бүрдүүлж байдаг бөгөөд үүнийг
дотооддоо хянаж хэлэлцэх шаардлагагүй.
“ASP” нь тусгай сервэрүүдээр хангагдсан компани бүрийн хувьд
дангаар эзэмшигч системийн үүрэг гүйцэтгэдэг.
41
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
42
Хэрэглээний
програмын
үйлчилгээ
нийлүүлэгч
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
3) Програм хангамжийн үйлчилгээ /Software as a Service SaaS
43
Интернэтээр дамжуулан
шаардлагатай програм хангамжаар
хангах үйлчилгээ юм. Зохих
төлбөрийг төлсөн үед зөвхөн
шаардлагатай функцүүдийг
ашиглах боломжтой. Энэ үйлчилгээ
нь “Хэрэглээний програмын
үйлчилгээ үзүүлэгч”-тэй төстэй
боловч олон албан байгууллагууд
нэг сервэр хамтран ашиглах "олон-
түрээслэгч схем“-ийг ашигладаг.
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
4) Аутсорсинг /Outsourcing
Гуравдагч талын мэргэжилтэн мэдээллийн системийн хөгжүүлэлт, үйл
ажиллагаа, техник үйлчилгээтэй холбоотой бүх асуудлыг хийж гүйцэтгэхийг
"Аутсорсинг" гэнэ.
44
Аутсорсинг
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
5) Хостинг үйлчилгээ/Hosting service
“Хостингийн үйлчилгээ” нь аутсорсингийн нэг төрөл бөгөөд сервэрүүд ба
бусад тоног төхөөрөмжтэй холбоотой ажил үйлчилгээг гуравдагч этгээдээр
гүйцэтгүүлэхийг хэлнэ. Хостингийн компанид дэвшилтэт технологийн
сервэрүүд ба бусад тоног хэрэгслүүд, тэдгээртэй ажиллах мэргэжлийн
техникчидийг санал болгодог. Тоног хэрэгслүүд ба мэргэжлийн техникчид
хэд хэдэн хэрэглэгч байгууллагуудын дунд нэг байдаг нь үйл ажиллагааны
зардлыг хэмнэдэг.
45
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
6) Орон сууцны үйлчилгээ /Housing service
"Орон сууцны үйлчилгээ" нь хэрэглэгч, сервер ба бусад тоног төхөөрөмжөөр
хангагдах үед гуравдагч талын мэргэжилтэн холболт, үйл ажиллагаануудыг
хариуцан гүйцэтгэх үйлчилгээ юм. Хостинг үйлчилгээтэй харьцуулахад
сервер, үйлдлийн систем, аюулгүй байдлын тохиргоог илүү уян хатан
хийдэг.
46
Системийн төлөвлөгөө/System planning
Автоматжуулалтын төлөвлөгөө
“Автоматжуулалтын төлөвлөгөө” гэдэг нь автоматжуулалтын
санаачлага болон байгууллагын стратеги төлөвлөгөөнд тулгуурласан
автоматжуулах үндсэн бодлогыг хамтад нь авч үзэх үйл ажиллагааг
тасралтгүй зохион байгуулах зорилготой мэдээллийн системийг
хөгжүүлэх, төлөвлөх үйл ажиллагаа юм.
“Компьютержүүлэлтийн санаачлага” /computerization initiative/ нь
төсөв, төлөвлөгөө, хамрах хүрээ, системд зориулсан үндсэн
шаардлагуудад хамаарах мэдээллийн автоматжуулалтад зориулсан
томоохон ойлголтыг бий болгох, системийн шаардлагуудыг
тодорхойлох урьдчилсан үйл ажиллагааны дүн шинжилгээг багтаасан
эхний алхам юм.
47
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Компьютержүүлэлтийн хөгжил компанийн системийн стратеги, бизнесийн
загварын дагуу явагддаг. Компьютержүүлэлтийн санаачлага үр дүнгүй
болвол үйл ажиллагаа нь өмнөхөөсөө төвөгтэй, эсвэл хүсээгүй үр дүн
авчирч болно.
“Мэдээллийн автоматжуулалтын суурь бодлого” /basic policy for
computerization/ нь компьютержүүлэлтийн үйл ажиллагааны хөгжлийн
үндсэн бодлого юм. Автоматжуулалт нь үндсэн бодлогын элементүүд болох
хөгжлийн зорилго, шийдвэрлэх асуудлуудад тулгуурлан хэрэгждэг.
Автоматжуулалтын төлөвлөлтийн үе шатанд бүтэц, төлөвлөлт, үйл
ажиллагааны хамрах хүрээ, үр ашигтай байдлыг багтаасан хатуу тогтсон
төлөвлөгөө маш чухал.
48
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Компьютержүүлэлтийг төлөвлөх үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна.
49
компьютержүүлэлтийн төлөвлөгөөг урагшлуулах
хөгжлийн төлөвлөгөөг ерөнхийд нь эргэн харах
Төлөвлөгөөг
эргэн харах
Системийн хөгжилд тавигдах бүтцээ эргэн харах
Хөгжлийн
бүтцийг эргэн
харах
Системийн дэвшилд учирч болох эрсдэлийг
шинжлэх
Эрсдлийг
шинжлэх
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
1. Төлөвлөгөөг хянах/Review of schedule/
Системийг бүхэлд нь автоматжуулах хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг
сайтар боловсруулсан байх нь чухал. Энэ нь бизнесийн стратеги
төлөвлөгөөн дээр үндэслэн бүтээн байгуулалт, үйл ажиллагааны
шилжилтийн үе, сургалт дадлагажуулалт зэргийг бий болгодог.
Хэрэв товлосон хугацаанд ажлын дараалал хэт олон байх эсвэл
системийг хөгжүүлэх үе шат хугацаанаас өмнө дуусвал системийн
чанар муудна. Удирдлагын хэсэг нь системийг бүхэлд нь хөгжүүлэх
үйл явц баталгаатай байгааг эсэхийг харгалзан шийдвэр гаргадаг.
50
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
2. Хөгжлийн бүтцийг хянах/Review of development
structure/
Хөгжүүлэлтийн төлөвлөгөөг бүхэлд нь тодорхойлсны дараа системийг
хөгжүүлэхэд зориулсан бүтцийг хянаж үздэг. Хөгжлийн бүтцийг
систем хөгжүүлэлтийн салбараас гадна системийг бодитоор хэрэглэх
бизнесийн үйл ажиллагааны салбарууд ч анхаарал хандуулдаг.
Хэрвээ нэг л талыг баримталвал компанид хэрэглэгдэх өргөн хүрээг
хамрах системүүд ба бодит үйл ажиллагаанаас өөр болж систем
зогсоно. Аль аль талыг нь багтаасан компьютержүүлэлтийн үед
систем нь бизнесийн стратегийн дагуу хөгжих юм. Үүнийг хийж
байхдаа ерөнхий хөгжлийн явц дахь хувь хүний хариуцлага, үйл
ажиллагаан дахь хувь хүний байдал зэрэг хувь хүний жинхэнэ
чадварыг баттай болгох нь зайлшгүй юм.
51
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
3. Эрсдэлийн шинжилгээ/Risk analysis/
Байгууллага ба системийн үйл ажиллагаанд ямар төрлийн
эрсдэл байгааг, тэдгээр нь хаана оршиж байгааг илрүүлэх,
хэрэв тэдгээр асуудал хөндөгдсөн үед ямар хэмжээний
хохирол учрахыг болон нөлөөллийн зэргийг тогтоох үйл явц
юм. Тэдгээрийн эн тэргүүний зорилтын дагуу эрсдэлийн
үнэлгээнд суурилсан байж болох эрсдэл тулгарах үед яах вэ?
гэдэг нь тодорхойлогдсон байдаг.
Компьютержүүлэлтийн явц дахь боломжит эрсдэлүүд ба
тэдгээрийн шалтгаануудыг доор үзүүлье.
52
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
53
Эрсдэл Шалтгаан
ТХ-ийн
гэмтэл
• Унтраахаа мартах
• Төх.мжийн буруу тохируулга
• Төхөөрөмжийн холболтын алдаа
• Төхөөрөмжийн гэмтэл гэх мэт
ПХ-ийн
гэмтэл
• Хэр.гчийн буруу үйл ажиллагаа
• Компьютерийн вирус
• ҮС, ПХ-ийн алдаатай тохируулга
• Програмын эвдрэл
Сүлжээ-
ний
гэмтэл
• Холбогдоогүй кабел
• Сүлжээний төхөөрөмжийн
алдаатай тохиргоо
• Сүлжээний төхөөрөмжийн гэмтэл
• IP хаягийн алдаатай тохиргоо
• Зөрчил илрэх гэх мэт
Өгөгдлийн
алдаа
• Өгөгдөл гэмтэх
• Өгөгдлийн буруу төрөл
• Тохирохгүй формат
• Хадгалах зай хүрэлцээгүй
Хүчин
чадлын
• Санах ой хүрэлцээгүй
• Дискний зай хүрэлцээгүй
• Файл хэсэгчилэн хуваагдах
• Өгөгдлийн хэмжээ ихсэх
Байгалийн
гамшиг
• Гал, үер, газар хөдлөлт
Хэрэгцээ шаардлагуудын тодорхойлолт
/Requirement definition
54
Үйл ажиллагааны хураангуй болон урсгал зэрэг автоматжуулалттай
холбоотой шаардлагуудын тодорхойлолт юм. Шаардлагууд нь
автоматжуулах төлөвлөгөө гаргасны дараа тодорхойлогддог.
Шаардлагуудыг тодорхойлохын тулд хэрэглэгчийн хүсэлтэд анализ хийх
судалгаа чухал шаардлагатай бөгөөд системийг хөгжүүлэхэд үнэ болон
технологийн аль нь чухал болохыг авч үздэг.
Системийн болон бизнесийн стратегид тулгуурласан хэрэглэгчийн хүсэлт
асуулга авсны дараа системийн шаардлага, чиг үүрэг нь тухайн үйл
ажиллагаатай холбоотойгоор зохион байгуулагддаг бөгөөд олон талын
хүчин зүйлийг тооцож үздэг байна. Шаардлагуудыг тодорхойлохдоо
дараах асуудалд анхаарал хандуулдаг.
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
55
Програм хангамжийн амьдралын
цикл /Software life cycle
Автоматжуулалт хийхээр төлөвлөж
байгаа үед “програм хангамжийн
амьдралын цикл” гэх үйл явцыг
бүхэлд нь хамруулах үйл явцыг авч
үздэг.
Үйлчилгээ хийх үйл явц
Үйлдэл хийх үйл явц
Боловсруулах үйл явц
Үйл явцын шаардлагыг
тодорхойлох
Үйл явцыг төлөвлөх
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
56
Хэрэглэгчийн шаардлагын дүн шинжилгээ, санал асуулга
Санал асуулга үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай ажил үүрэг,
үйл ажиллагааны урсгалыг сайжруулах хүсэлт, хүмүүсийн ажиллах
орчин, дэлгэцийн загвартай холбоотой хүсэлтийг багтаана. Үйл
ажиллагааг хариуцаж байгаа хэрэглэгчийн хүсэлт нь түүний үр ашгийг
дээшлүүлэхэд баталгаа болж чадна. Энд хэрэглэгчтэй уулзах, аль болох
их хэмжээний санал хүсэлт цуглуулахад цаг гаргах нь чухал юм.
Хэрэглэгчийн шаардлагын дүн шинжилгээ, дүгнэлт нь техникийн
боломж хэр байгааг тодорхойлох зорилготой.
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
57
Тухайн үеийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх
Автоматжуулалтын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх зайлшгүй
шаардлагатай. Хэрэглэгчийн санал асуулгын үр дүн нь бизнесийн
стратегийн бодлоготой харьцуулагдаж автоматжуулалт шаардлагатай
эсэхийг дүгнэлт хийдэг.
Ажил үүргийн шаардлагуудыг тодорхойлох
“Ажил үүргийн шаардлага” гэдэг нь үйл ажиллагаагаа автоматжуулах
үйлдэл юм.
Ажил үүргийн шаардлагыг хамтад нь авч үзэх үед системийн үйлдлүүд
болон боловсруулалтын дэлгэрэнгүй мэдээлэл нь хэрэглэгчдийн хүсэлтийг
хэлэлцсэний үндсэн дээр тодорхойлогддог.
Хүсэлт шаардлагууд, хэрэгжиж байгаа үйл ажиллагаа нь дүн шинжилгээ
хийгдэж тодорхой ажлыг гүйцэтгэх үйл ажиллагааг дэс дараалалд
оруулдаг.
Нийлүүлэлтийг төлөвлөх ба хэрэгжүүлэх
58
Компани нь бизнесийн стратегийг хэрэгжүүлэх зорилгоор үйл
ажиллагааг сайжруулж асуудлыг шийдвэрлэх ёстой байдаг.
Үйл ажиллагаа нь зорилго, хамрах хүрээнээс хамаараад олон янзын
хэлбэрээр илэрч байдаг.
Энэ үйлдлийг гүйцэтгэх үед шалтгаануудад тулгуурлан шийдвэр гаргах
нь чухал боловч нийлүүлэлтийн үндсэн төлөвлөгөө нь өөрчлөгдөхгүй.
Автоматжуулах үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий шаардлагуудтай
тохирох үйлчилгээ, бүтээгдхүүнийг нийлүүлэх нь чухал юм.
Дүгнэлт
59
Компани нь бизнесийн стратегийг хэрэгжүүлэх зорилгоор үйл
ажиллагааг сайжруулж асуудлыг шийдвэрлэх ёстой байдаг.
Үйл ажиллагаа нь зорилго, хамрах хүрээнээс хамаараад олон янзын
хэлбэрээр илэрч байдаг.
Энэ үйлдлийг гүйцэтгэх үед шалтгаануудад тулгуурлан шийдвэр гаргах
нь чухал боловч нийлүүлэлтийн үндсэн төлөвлөгөө нь өөрчлөгдөхгүй.
Автоматжуулах үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий шаардлагуудтай
тохирох үйлчилгээ, бүтээгдхүүнийг нийлүүлэх нь чухал юм.
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Ашигласан материал
60
1. IT Passport Exam Preparation Book. Chapter II. Strategy
2. Мэдээллийн технологийн хэрэглээ-1 сурах бичиг. Хуудас
291-306

More Related Content

What's hot

Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017
Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017
Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017E-Gazarchin Online University
 
мэдээллийн системийг хөгжүүлэх
мэдээллийн системийг хөгжүүлэхмэдээллийн системийг хөгжүүлэх
мэдээллийн системийг хөгжүүлэхKhishighuu Myanganbuu
 
Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт
Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалтМэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт
Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалтGalbaatar Lkhagvasuren
 
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.Prime Rose Snowdrop
 
шийдвэрийн модны шинжилгээ
шийдвэрийн модны шинжилгээшийдвэрийн модны шинжилгээ
шийдвэрийн модны шинжилгээAygul Ayka
 
Spss программын талаар товчхон
Spss программын талаар товчхонSpss программын талаар товчхон
Spss программын талаар товчхонMunkhbayar Tumurbat
 
цэс командууд
цэс командуудцэс командууд
цэс командуудhenjii
 
Байгууллага дахь идэвхжүүлэлт буюу Мотиваци, идэвхжүүлэлтийн онолууд ...
Байгууллага дахь идэвхжүүлэлт буюу Мотиваци, идэвхжүүлэлтийн онолууд ...Байгууллага дахь идэвхжүүлэлт буюу Мотиваци, идэвхжүүлэлтийн онолууд ...
Байгууллага дахь идэвхжүүлэлт буюу Мотиваци, идэвхжүүлэлтийн онолууд ...Adilbishiin Gelegjamts
 
өгөгдлийн сангийн системийн үндэс
өгөгдлийн сангийн системийн үндэсөгөгдлийн сангийн системийн үндэс
өгөгдлийн сангийн системийн үндэсБямбаа Авирмэд
 
Lekts 13
Lekts 13Lekts 13
Lekts 13Pmunkh
 
Сүлжээний аюулгүй байдал лекц№1
Сүлжээний аюулгүй байдал лекц№1Сүлжээний аюулгүй байдал лекц№1
Сүлжээний аюулгүй байдал лекц№1EnkhjargalDashdorjEn
 

What's hot (20)

Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017
Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017
Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017
 
мэдээллийн систем
мэдээллийн системмэдээллийн систем
мэдээллийн систем
 
U.it101 lecture13
U.it101 lecture13U.it101 lecture13
U.it101 lecture13
 
мэдээллийн системийг хөгжүүлэх
мэдээллийн системийг хөгжүүлэхмэдээллийн системийг хөгжүүлэх
мэдээллийн системийг хөгжүүлэх
 
хичээл № 5 powerpoint
хичээл № 5 powerpointхичээл № 5 powerpoint
хичээл № 5 powerpoint
 
It101 lec6 10.06
It101 lec6 10.06It101 lec6 10.06
It101 lec6 10.06
 
Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт
Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалтМэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт
Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт
 
лекц №3
лекц №3лекц №3
лекц №3
 
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
 
шийдвэрийн модны шинжилгээ
шийдвэрийн модны шинжилгээшийдвэрийн модны шинжилгээ
шийдвэрийн модны шинжилгээ
 
Dadlagiin tailan 2018 on Computer
Dadlagiin tailan 2018 on Computer Dadlagiin tailan 2018 on Computer
Dadlagiin tailan 2018 on Computer
 
Spss программын талаар товчхон
Spss программын талаар товчхонSpss программын талаар товчхон
Spss программын талаар товчхон
 
цэс командууд
цэс командуудцэс командууд
цэс командууд
 
Systemiin shinjilgee ba zohiomj lekts
Systemiin shinjilgee ba zohiomj lektsSystemiin shinjilgee ba zohiomj lekts
Systemiin shinjilgee ba zohiomj lekts
 
User requirements
User requirementsUser requirements
User requirements
 
Байгууллага дахь идэвхжүүлэлт буюу Мотиваци, идэвхжүүлэлтийн онолууд ...
Байгууллага дахь идэвхжүүлэлт буюу Мотиваци, идэвхжүүлэлтийн онолууд ...Байгууллага дахь идэвхжүүлэлт буюу Мотиваци, идэвхжүүлэлтийн онолууд ...
Байгууллага дахь идэвхжүүлэлт буюу Мотиваци, идэвхжүүлэлтийн онолууд ...
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
өгөгдлийн сангийн системийн үндэс
өгөгдлийн сангийн системийн үндэсөгөгдлийн сангийн системийн үндэс
өгөгдлийн сангийн системийн үндэс
 
Lekts 13
Lekts 13Lekts 13
Lekts 13
 
Сүлжээний аюулгүй байдал лекц№1
Сүлжээний аюулгүй байдал лекц№1Сүлжээний аюулгүй байдал лекц№1
Сүлжээний аюулгүй байдал лекц№1
 

Viewers also liked (20)

It101-2
It101-2It101-2
It101-2
 
It101-5
It101-5It101-5
It101-5
 
It101 lecture-8
It101 lecture-8It101 lecture-8
It101 lecture-8
 
It101 lec6
It101 lec6It101 lec6
It101 lec6
 
It101-1
It101-1It101-1
It101-1
 
It101 lec7
It101 lec7It101 lec7
It101 lec7
 
It101-3
It101-3It101-3
It101-3
 
U.it101 lecture9
U.it101 lecture9U.it101 lecture9
U.it101 lecture9
 
It101-4
It101-4It101-4
It101-4
 
Lab 14
Lab 14Lab 14
Lab 14
 
Lab 13
Lab 13Lab 13
Lab 13
 
Lab 16
Lab 16Lab 16
Lab 16
 
U.IT101 Lab 5
U.IT101 Lab 5U.IT101 Lab 5
U.IT101 Lab 5
 
Lab 15
Lab 15Lab 15
Lab 15
 
Lab-7
Lab-7Lab-7
Lab-7
 
Lab 12
Lab 12Lab 12
Lab 12
 
Lab 8
Lab 8Lab 8
Lab 8
 
Lab 4
Lab 4Lab 4
Lab 4
 
U.IT101 Lab 10,11
U.IT101 Lab 10,11U.IT101 Lab 10,11
U.IT101 Lab 10,11
 
U.IT101 Lab 9
U.IT101 Lab 9U.IT101 Lab 9
U.IT101 Lab 9
 

Similar to Lects 12

Similar to Lects 12 (20)

It101 lect16
It101 lect16It101 lect16
It101 lect16
 
It101 lec16
It101 lec16It101 lec16
It101 lec16
 
It101 15
It101 15It101 15
It101 15
 
It101 lect9
It101 lect9It101 lect9
It101 lect9
 
It101-lecture-9
It101-lecture-9It101-lecture-9
It101-lecture-9
 
it101 lecture-9
it101 lecture-9it101 lecture-9
it101 lecture-9
 
мэдээллийн систем
мэдээллийн системмэдээллийн систем
мэдээллийн систем
 
U.it101-lecture-13
U.it101-lecture-13U.it101-lecture-13
U.it101-lecture-13
 
It101 lec15
It101 lec15It101 lec15
It101 lec15
 
It101 15
It101 15It101 15
It101 15
 
It101 13
It101 13It101 13
It101 13
 
It101 lec13
It101 lec13It101 lec13
It101 lec13
 
az
azaz
az
 
010 бизнесмт ийн шийдлүүдийг хөгжүүлэх
010 бизнесмт ийн шийдлүүдийг хөгжүүлэх010 бизнесмт ийн шийдлүүдийг хөгжүүлэх
010 бизнесмт ийн шийдлүүдийг хөгжүүлэх
 
Obrien13e chap001mn
Obrien13e chap001mnObrien13e chap001mn
Obrien13e chap001mn
 
2014 IS 101 lec5
2014 IS 101 lec52014 IS 101 lec5
2014 IS 101 lec5
 
2.11 р анги мэдээллийн систем
2.11 р анги мэдээллийн систем2.11 р анги мэдээллийн систем
2.11 р анги мэдээллийн систем
 
001 бизнесийн мэдээллийн системүүдийн үндэс
001 бизнесийн мэдээллийн системүүдийн үндэс001 бизнесийн мэдээллийн системүүдийн үндэс
001 бизнесийн мэдээллийн системүүдийн үндэс
 
2
22
2
 
It101 lects 2
It101 lects 2It101 lects 2
It101 lects 2
 

More from Ganbaatar ch

Business strategy 10
Business strategy 10Business strategy 10
Business strategy 10Ganbaatar ch
 
U.cs101 лаборатори 12
U.cs101 лаборатори 12U.cs101 лаборатори 12
U.cs101 лаборатори 12Ganbaatar ch
 
U.cs101 laboratory 11 (1)
U.cs101 laboratory 11 (1)U.cs101 laboratory 11 (1)
U.cs101 laboratory 11 (1)Ganbaatar ch
 
U.cs101 laboratory 10
U.cs101 laboratory 10U.cs101 laboratory 10
U.cs101 laboratory 10Ganbaatar ch
 
U.cs101 laborator 9
U.cs101 laborator 9U.cs101 laborator 9
U.cs101 laborator 9Ganbaatar ch
 
U.cs101 лаборатори 8-1
U.cs101 лаборатори 8-1U.cs101 лаборатори 8-1
U.cs101 лаборатори 8-1Ganbaatar ch
 
U.cs101 лаборатори 8
U.cs101 лаборатори 8U.cs101 лаборатори 8
U.cs101 лаборатори 8Ganbaatar ch
 

More from Ganbaatar ch (11)

U.it101 lab 4
U.it101 lab 4U.it101 lab 4
U.it101 lab 4
 
It101 lec14
It101 lec14It101 lec14
It101 lec14
 
Business strategy 10
Business strategy 10Business strategy 10
Business strategy 10
 
Sw206 lec
Sw206 lecSw206 lec
Sw206 lec
 
U.cs101 лаборатори 12
U.cs101 лаборатори 12U.cs101 лаборатори 12
U.cs101 лаборатори 12
 
U.cs101 laboratory 11 (1)
U.cs101 laboratory 11 (1)U.cs101 laboratory 11 (1)
U.cs101 laboratory 11 (1)
 
U.cs101 laboratory 10
U.cs101 laboratory 10U.cs101 laboratory 10
U.cs101 laboratory 10
 
U.cs101 laborator 9
U.cs101 laborator 9U.cs101 laborator 9
U.cs101 laborator 9
 
U.cs101 лаборатори 8-1
U.cs101 лаборатори 8-1U.cs101 лаборатори 8-1
U.cs101 лаборатори 8-1
 
U.cs101 лаборатори 8
U.cs101 лаборатори 8U.cs101 лаборатори 8
U.cs101 лаборатори 8
 
SW206 labo
SW206 laboSW206 labo
SW206 labo
 

Lects 12

  • 1. www.emust.edu.mn Лекц - 12 Мэдээллийн системийн стратеги ВИРТУАЛ ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ Код: U.IT101 1
  • 2. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Агуулга: 01 02 2 Мэдээллийн системийн стратеги Мэдээллийн системийн стратегийн ухагдахуунууд Бизнесийн үйл ажиллагааны ухагдахуунууд Бизнесийн шийдэл Мэдээллийн системийн төлөвлөлт Компьютержүүлэлтийн төлөвлөгөө Хэрэгцээ шаардлагуудын тодорхойлолт Нийлүүлэлтийг төлөвлөх ба хэрэгжүүлэх
  • 3. Мэдээллийн систем Биднийг хүрээлэн буй системүүдийн нэг төрөл бөгөөд бусад системүүдээс ялгарах гол онцлог нь зөвхөн өгөгдөл, мэдээлэлтэй ажилладаг. Мэдээллийн систем нь хүн, технологи болон өгөгдөл мэдээллийг цуглуулах, дамжуулах, хадгалах, сэргээх, төрөл бүрийн хэлбэрээр дүрслэх, гаргах процессуудын нэгдэл юм. Мэдээллийн систем нь зөвхөн мэдээллийг боловсруулах технологи биш, түүнийг хариуцан ажиллуулах, хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, улмаар удирдан зохион байгуулах хүмүүсийг, системийн бий болгосон өгөгдөл болон мэдээлэл, цаашилбал мэдлэгийг ашиглахад чиглэсэн бизнесийн үйл ажиллагаа, дүрэм журмуудыг агуулна. 3
  • 4. "Мэдээллийн системийн стратеги" нь бизнесийн үйл ажиллагааг автоматжуулах асуудлыг авч үздэг ба бизнесийн стратегийг хэрэгжүүлэх замаар үйл ажиллагааны урт хугацааны үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой. Энэ нь бизнесийн үйл ажиллагааны хөрөнгө оруулалтын үр нөлөөг тодорхойлох, үр дүнтэй шинжилгээ хийх, төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай. Мэдээллийн системийн стратегийн ухагдахуунууд /Concept of information systems strategy 4
  • 5. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn  Мэдээллийн системийн стратегийн ач холбогдол /Significance of information systems strategy/ Автоматжуулахаар төлөвлөж байгаа үед тухайн үеийн агуулга, үйл ажиллагааны урсгалын талаар зөв ойлголттой байх нь чухал ач холбогдолтой юм. Мэдээллийн системийн стратегийн зорилго нь зөвхөн компьютержилтэнд хүрэх биш, бизнесийн үйл ажиллагаанд үндэслэн компаний бизнес, байгууллагын стратегид нийцсэн мэдээллийн системийг байгуулах явдал юм. 5
  • 6. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 6 Ашиг тус Тайлбар Үйл ажиллагааны уян хатан байдал Бичиг баримт бөглөх, бараа бүтээгдэхүүн тоолох г.м өдөр тутмын гар ажиллагааг компьютержүүлснээр ажлын цаг буурах, бүртгэл тооцооны алдаанаас зайлсхийх боломжтой. Үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Борлуулалтын болон бизнесийн стратегиудыг тодорхойлсны дараа их хэмжээний өгөгдлийн дүн шинжилгээг автоматжуулснаар хайлт хийх, нэгтгэн дүгнэх үйлдлүүдийг үр дүнтэй гүйцэтгэх боломжтой. Компьютержүүлэлтийн ач холбогдол
  • 7. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn  Мэдээллийн системийн стратегийн зорилтууд /Objectives of information systems strategy/ Бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжүүд стратегийг хэрэгжүүлэхийн тулд SWOT шинжилгээ хийх замаар тодорхой зорилтуудыг тогтоох шаардлагатай ба бизнесийн орчинд шинжилгээ хийдэг. Зорилтуудыг тодорхой болгоход зорилтот үйл ажиллагааг загварчлах шаардлагатай. 7
  • 8. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 8 • Бизнес загвар /Business model/ гэдэг нь бизнес, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг эдийн засгийн үр ашиг болгож чадах ерөнхий бүдүүвч юм. Өрсөлдөгчдөөсөө ялгарах, амжилтанд хүрэхийн тулд бизнес загвар бусдаас ялгарах нь чухал. • Бизнесийн үйл ажиллагааны загвар/Business process model нь бараа, үйлчилгээний үйл ажиллагааны урсгалыг загварчлах процесс юм. Энэ нь бизнес загварыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй.
  • 9. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 9 • Мэдээллийн системийн загвар /Information system model: Байгууллага, бизнесийн үйл ажиллагаанд мэдээллийн системийг төрөл бүрийн зорилгоор хэрэгцээ шаардлага, нөхцөл байдалд тохируулан ашигладаг. Мэдээллийн системийн олон төрөл байдаг. Компьютер дээр суурилсан мэдээллийн системд 5 бүрэлдэхүүн хэсэг (хүний нөөц, програм хангамж, техник хангамж, сүлжээ, өгөгдлийн сангийн нөөцүүд) байдаг.
  • 10. Үйл ажиллагааг автоматжуулах нь бизнесийн болон байгууллагын стратегийг дахин авч үзэхэд хүргэдэг. Автоматжуулалтыг үр ашигтай болгохын тулд бизнесийн үйл ажиллагааг загварчлах бөгөөд сайжруулах шаардлагатай хэсгийг олж тогтооно. Бизнесийн үйл явцын ухагдхуун /Concept of business process 10
  • 11. Мэдээллийн системийн стратегийг хэрэгжүүлэх явцад бизнесийн хүрээ, түүнтэй хамааралтай үйл явцуудыг нарийвчлан авч үзэх, үйл ажиллагааг үр ашигтай байлгах хамгийн сайн арга замыг томьёолох нь чухал юм. Тухайн үеийн бизнесийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, түүнийг ойлгомжтой хэлбэрээр дүрсэлж үзүүлэх зорилгоор “загварчлах” нэр томьёог ашигладаг. Загварчлах гэдэг нь бизнесийн үйл ажиллагааг ойлгомжтой хэлбэрээр дүрслэн үзүүлдэг үйл явц юм. Хүснэгт, диаграмм ашиглан загварыг дүрсэлдэг. 11 Бизнесийн үйл явцын ойлголт /Understanding business processes
  • 12. Нийтлэг загварчлалын аргууд/Typical modeling techniques 1) E-R диаграм: Объектуудын харилцан хамаарлыг илэрхийлдэг. 12 1. Объектуудыг тэгш өнцөгт дүрсээр илэрхийлнэ. 2. Объектын нэрийг тэгш өнцөгт дүрс дотор бичинэ. 3. Объектуудын хооронд холбоосыг шулуун шугам эсвэл сумаар дүрслэж нэрийг шулууны дээд талд бичдэг Объект Объект Харилцан хамаарал Нэгээс нэг Объект Объект Нэгээс олон Объект Объект Олноос олон Харилцан хамаарал Харилцан хамаарал
  • 13. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 13 E-R диаграм нь “объект” болон “холбоо хамаарал” ашигласан өгөгдлийн хоорондын хамаарлыг дүрсэлдэг. Объект болон холбоо хамааралууд “аттрибут” гэж нэрлэгдэх хэд хэдэн шинж чанартай. Гурван төрлийн холбоо хамаарлыг авч үздэг. • “нэгээс – нэг” хамаарлыг шулуун шугамаар • “нэгээс – олон” хамаарлыг нэг чиглэлт сумтай шулуунаар • “олноос – олон” хамаарлыг 2 чиглэлт сумтай шулуунаар тус тус дүрслэнэ. Нийтлэг загварчлалын аргууд/Typical modeling techniques
  • 14. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 14 Оюутан Оюутны код Оюутны.нэр Хичээл Хичээлийн код Хичээлийн нэр Кредит Багш Багшийн код Багшийн нэр Тэнхим Жишээ: Хичээл сонголтын үйл явц. Оюутан, Хичээл обьектуудын хооронд нэгээс олон хамааралтай. Хичээл, багш обьектуудын хооронд нэгээс олон хамааралтай байна. Хичээл, багш, оюутны хамаарлыг олноос олон хамаарлаар дүрсэлж үзүүлдэг.
  • 15. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 2) Өгөгдлийн урсгалын диаграмм /Data flow diagram: “Өгөгдлийн урсгал”, “Процесс”, “Файл”, “Гадаад” элементүүдээс бүрддэг ба системийн үйл ажиллагааны загварчлалыг өгөгдлийн урсгалаар илэрхийлдэг. 15 Дүрс Нэр Агуулга Өгөгдлийн урсгал/Data Flow Өгөгдөлийн ба мэдээллийн урсгалыг дүрсэлнэ Процесс/Function Өгөгдөлийн боловсруулалтыг дүрсэлнэ Файл/Data store Өгөгдлийн хадгалалтыг дүрсэлнэ Гадаад/Data source/External Өгөгдлийн эх сурвалж болон эх үүсвэрийг дүрсэлнэ
  • 16. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 16 Сургалтын алба Хичээл сонголт Оюутан Оюутны мэдээллийн систем Сонгох хичээлийн захиалга Хичээл сонголтын вэб Оюутны бүртгэл Хичээлийн мэдээлэл Төлбөрийн мэдээлэл Дүнгийн мэдээлэл Жишээ нь: Бараа захиалга, хүргэлтийн системийн өгөгдлийн урсгалын диаграм Сургалтын төлөвлөгөө
  • 17. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 17
  • 18. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 3) Unified Modeling Language/UML: Програм хангамж болон системийн хэрэгцээ шаардлага, бүтэц, загварчлалыг дүрслэх график хэл юм. UML ашиглан бусад программист, үйлчлүүлэгчдэд системээ танилцуулах, тухайн системийн зарим хэсгийг автоматаар үүсгэх боломжтой. 18 UML-ын бүтэц
  • 19. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 19 Use case диаграмм: Систем хэрэглэгч хоёрын хоорондох хамаарлыг үзүүлэх бөгөөд системийн үүрэг, гадаад системийг дүрслэнэ. Диаграмыг хялбар ойлгомжтой болгохын тулд системд ямар үйл ажиллагаа хамаарах, үйлдэл гүйцэтгэх үед ямар хариу илгээх, гадаад системүүдэд ямар үүрэг гүйцэтгэж байгаа зэргийг хамруулан системийг бүхэлд нь багтааж ерөнхийд нь дүрсэлдэг. Дүрс Нэр Үүрэг Хүн Оролцогч Системийн хэрэглэгчдийг дүрслэнэ Эллипс Ашиглах нөхцөл Системийн үйл ажиллагааг дүрслэнэ Шулуун Хамаарал Оролцогч, үйл ажиллагаа 2-ын хамаарлыг Тэгш өнцөгт Системийн хүрээ Системийн үйл ажиллагааны хамрах хүрээг
  • 20. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Use case диаграмм 1. Оролцогчийг системийн хүрээний гадна талд зурна. 2. Үйл ажиллагааг системийн хүрээн дотор байрлуулна. 3. Оролцогч болон үйл ажиллагаа хоорондын хамаарлыг шулуунаар дүрсэлнэ. 20 Сургалтын удирдлагын систем Хичээлийн материал оруулах Шалгалтын асуулт оруулах, засварлах Хичээл сонголт хийх, дүнгээ харах Оюутан Багш
  • 21. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 21
  • 22. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 22 Класс диаграмм/Class diagram: Системийн бүтцийг дүрсэлнэ. Энэ нь классын нэр бүхий хэсгийг дээд талд, дунд нь атрибутууд, доод талд нь үйлдлийг дүрсэлсэн гурван хэсгээс бүрддэг. 1. “1-с олон” холбоосыг “1-to-*” тэмдэглэгээгээр илэрхийлнэ 2. Тэгээс их илэрхийлэл “0..*.” 3. “+” бүх классаас шууд хандах аттрибутын өмнө бичнэ 4. “–” зөвхөн тодорхой классаас хандах аттрибутын өмнө бичнэ
  • 23. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 23 4) Ажлын урсгалын шинжилгээ: Үйл ажиллагаан дахь хоорондоо холбоотой бүх ажлын урсгалыг дүрслэх диаграм юм. Ажлын урсгалын шинжилгээ салбар бүрийн үүрэг, ажил хэргийн үйл явцын урсгалыг тодорхой харуулахад ашиглагддаг. Тухайлбал бичиг баримтын урсгалыг автоматжуулах болон мэдээллийг хамтран эзэмших үйлдэл нь үйл ажиллагааны урсгалыг хэвийн болгож байдаг.
  • 24. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Бизнесийн үйл явцад дүн шинжилгээ хийх, сайжруулах аргууд/Business process analysis and improvement techniques 24 • Бизнесийн үйл ажиллагааны бүтцийн өөрчлөлт/Business Process Reengineering/BPR: Бизнесийн үйл явц, байгууллагын бүтцийг шинэчлэн байгуулах замаар байгууллагын чадамжийг сайжруулахаар зохион байгуулж байгаа болон өртгийг бууруулах, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилготой бизнесийн хандлага юм.
  • 25. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn • Бизнесийн үйл ажиллагааны удирдлага/Business Process Management: Бизнесийн болон байгууллагын стратегийг хэрэгжүүлэх зорилгоор тухайн цаг үед явагдаж буй бизнесийн үйл ажиллагааг сайжруулах удирдлагын арга юм. Бизнесийн үйл ажиллагаа нь бизнесийн болон байгууллагын стратегийн дагуу дүн шинжилгээ хийгдэх ба загварчлагдана. Загвар нь сайжруулалт хийх ба гүйцэтгэлийг үнэлэх бодит үйл ажиллагаа юм. • Ажлын урсгалын систем/Workflow system: Диаграм, дүрэм журмыг бий болгох замаар үйл ажиллагааны хүрээн дэх урсгалыг оновчтой болгох бүтцийн схем юм. 25
  • 26. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, асуудлыг шийдвэрлэх /Business process improvements and problem-solving Автоматжуулах үйл ажиллагаа, компьютер болон сүлжээний үр өгөөжтэй хэрэглээ нь бизнесийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгодог. Асуудлуудыг сайтар ойлгож, бизнесийн үйл ажиллагааг зохион байгуулах бизнес, аж ахуйн нэгжийн стратегид заасан үйл ажиллагааг явуулж, урьдчилан тодорхойлсон байх ёстой. Энэ тохиолдолд бизнесийн үйл явц, тэдгээрийн шалтгаан асуудлын үр дүнд дүн шинжилгээ хийж, ямар ч асуудлыг шийдвэрлэх арга замыг олж, мөн энэ үйл явц нь илүү үр дүнтэй болгохын тулд сайжруулах хэрэгтэй болох талаар бодох нь чухал юм. 26
  • 27. Мэдээллийн технологийн үр дүнтэй хэрэглээ/Effective use of IT Ихэнх албан байгууллагууд мэдээллийн технологийг үйл ажиллагаагаа сайжруулах оновчтой арга хэрэгсэл болгон ашиглаж байна. Хувь хүний компьютерийн мэдлэг чадвартай байх нь мэдээллийн технологийн бүрэлдэхүүнд оролцоход чухал үүрэгтэй юм. Мэдээллийн технологи болон түүнтэй холбоотой хэрэгслийн үр ашигтай хэрэглээг бий болгосон компаний харилцаа холбооны жигд байдал нь үйл ажиллагааны урсгалыг тасралтгүй байлгах түүнийг сайжруулахад дэмжлэг үзүүлдэг. 27
  • 28. Автоматжуулах замаар үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах нь/Streamlining of operations through computerization Автоматжуулалтын хэд хэдэн арга байдаг бөгөөд автоматжуулах бизнесийн үйл ажиллагааны агуулга, цар хүрээ, орчноос хамааран өөр өөр байдаг. Бизнесийн болон байгууллагын стратегид тулгуурлан хэрэгжүүлэх автоматжуулах үйл явцыг хэрхэн тодорхойлох нь чухал байдаг. Автоматжуулах аргууд, тэдгээрийн онцлогийн тухай авч үзье. 28
  • 29. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn  Албан тасалгааны хэрэгсэл суурилуулах/Installation of office tools: Үйл ажиллагааг үр дүнтэй явуулахын тулд тухайн зорилгод хамгийн оновчтой нийцэх арга хэрэгсэл сонгох шаардлагатай. Жишээ нь: Үзүүлэн материал, бүтээгдэхүүний заавар бэлтгэхдээ график дүрслэл бүхий програм хангамж ашиглан илүү үр дүнтэйгээр бүтээл хийж болно. Өөр нэг жишээ бол байгууллагын харилцагчдыг удирдах, зохион байгуулах үйл ажиллагаа юм. Харилцагчдын тоо бага байгаа бол текст боловсруулагч, эсвэл хүснэгтэн мэдээлэл боловсруулах програм ашиглан удирдаж болно. Харилцагчид болон эд зүйлсийн тоо хэмжээ ихсэх үед мэдээллийн сан, хэрэглэгчийн удирдлагын тусгай програм хангамж нь илүү үр дүнтэй байх болно. Ингэснээр шууд мэйл илгээх зар сурталчилгаа, хэрэглэгчийн шинжилгээ хийж гүйцэтгэхэд ашиглагдаж болно. 29
  • 30. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn ▪ Сүлжээ байгуулах /Construction of network: Програм хангамжийн нөөцөд програм болон өгөгдлүүд, техник хангамжийн нөөцөд хадгалах төхөөрөмжүүд, сүлжээгээр хамтран ашиглах хэвлэгчүүд хамаарна. Техник хангамж, мэдээллийг хамтран ашигласнаар ажлыг тасралтгүй гүйцэтгэж болох бөгөөд програм хангамжийг хамтран эзэмшсэнээр зардал багасна. Текстийг хязгаарлаагүй боловч мөн статик зураг, дуу, дүрс бичлэг гэх мэт мультимедиа мэдээллийг багтаасан байна. Сүлжээгээр дамжуулан алсын зайнаас төрөл бүрийн хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлэх, харилцаа холбооны хэрэгсэл болгон ашиглаж болно. 30
  • 31. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn ▪ Багийн ажиллагааг тоноглох /Installation of groupware: И-мэйл, зарлалын самбар, номын сан, цаасны хэрэглээг нилээд хэмжээгээр бууруулах ажлууд, үйл ажиллагааны ноу-хау болон байгууллагын үйл ажиллагааны талаар үндсэн мэдээллийг хуваалцах боломж олгодог. Мэдээллийн эх үүсвэр нь стандартчилагдаж, үйлчилгээ хийгдэж байдаг. Мэдээлэл дамжуулах хурдыг сайжруулах нь цаг хугацаа, орон зайн хязгаарлалтаас хамаарахгүйгээр ямар ч харилцаа холбоог идэвхжүүлдэг. ▪ Програм хангамж суурилуулах/Installation of software packages: Програм хангамжийн багц нь шууд ашиглаж болох төрөл бүрийн үүрэг бүхий урьдчилан суулгасан багцууд байна. Програм хангамж хөгжүүлэгч нь хэрэглэгчийн гарын авлагыг бэлтгэж, програмыг суулгаж өгнө. Харин програмыг сайжруулах ажлыг харьцангуй хямд зардлаар хийж гүйцэтгэдэг. 31
  • 32. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn ▪ Хувийн мэдээллийн системийг хөгжүүлэх/Development of individual information systems: Албан байгууллагын өөрийн үйл ажиллагаан дээр үндэслэн боловсруулсан, бие даасан систем дээр ажиллах боломжтой, зөвхөн зайлшгүй шаардлагатай үед албан байгууллагын ажилчдыг сургах үйл ажиллагаа явуулдаг. 2) Харилцаа холбоонд зориулан системийг хэрэглэх нь/System utilization for communication purposes: Багийн хангамж, оффисын хэрэгслүүдийг үр дүнтэй ашиглах нь харилцаа холбооны өргөн боломж олгодог. Харилцааг хөнгөвчлөхийн тулд шаардлагатай хэрэгслийг хураангуйлан тайлбарлав. 32
  • 33. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn ▪ Цахим шуудан/E-mail: Интернэтээр дамжуулан хүссэн хүндээ мэдээллийг харилцан солилцох механизм юм. Хүлээн авагч завгүй байсан ч гэсэн, мэдээ нь илгээгдэж, завтай болсон үедээ мэдээг уншиж хариу илгээх боломжтой. Түүнчлэн мэдээллүүд нь харилцаа холбооны бүртгэл гэх мэт хадгалж, ташаа ойлголтыг залруулахад урьдчилан сэргийлэх болно. ▪ Электрон мэдээллийн самбар/Electronic bulletin board: Тодорхой хүрээний хүмүүс олон төрлийн сэдвээр санал, мэдээлэл солилцох, интернэтээр тайлан, мэдээлэл илгээх боломж олгодог хэрэгсэл юм. Компаний дотоодод хурдан, найдвартайгаар харилцаа холбоогоор хангагдах, мэдээлэл солилцох зорилгоор файлыг байрлуулж хамтран хэрэглэх боломжтой. Цаасны хэрэглээ багассанаар түүнтэй холбогдох өөр бусад асуудлууд ч шийдэгддэг байна. 33
  • 34. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn ▪ Видео хурал/Video Conferencing: Сүлжээгээр дамжуулан цахим хурал хийх боломжийг олгодог хэрэгсэл юм. Алсын зайнаас олон хэрэглэгч виртуал уулзалтанд оролцохдоо дуу авиа, видеог зэрэг ашигладаг. Тодорхой товлосон цагт оролцогчдыг зохион байгуулан хуралдах боломжтой. ▪ Чат/Chat: Хэд хэдэн оролцогчид бодит хугацаанд текст ашиглан хэлэлцүүлэг өрнүүлэх боломж олгодог хэрэгсэл юм. Оролцогчдын оруулсан текст компьютерийн дэлгэц дээр дараалан харагдана. Хэрэглэгчид нь тэр даруй нь бусад бүх оролцогчдын үзэл бодлоо илэрхийлж байгааг уншиж хариу бичиж болно. Энэ нь олон хүн нэгэн зэрэг ярилцахад тохиромжтой хэрэгсэл юм. 34
  • 35. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn ▪ Блог/Blog: “web” ба “log” гэсэн хоёр үгийн нийлбэр бөгөөд “weblog” гэх үгийн товчилсон “Blog” хувилбар юм. Өгүүллийг Интернэтэд хялбархан үүсгэж, интернэт хуудас болгон ашиглах боломжтой. Олон тооны уншигчид хоорондоо харилцаа холбоо үүсгэж, өөрийн блог дээр нийтлэгдсэн өгүүлэл, нийтлэлд сэтгэгдэл үлдээж болно. ▪ Олон нийтийн сүлжээний үйлчилгээ /Social Networking Service: Бие биетэйгээ харилцах найз нөхөд, танилын холбоог үүсгэх олон нийтэд чиглэсэн гишүүнчлэлийн вэб сайтыг олон нийтийн сүлжээний үйлчилгээ гэнэ. Өөрөөр хэлбэл шинэ оролцогчдыг аль нэг гишүүн урьж оролцуулдаг, урилгад суурилсан үйлчилгээ юм. Эдгээр вэб сайтууд нь хэрэглэгчдийн найз нөхөд, өөр бусад хүмүүс хоорондоо харилцдаг газар болгон ашиглаж болно. 35
  • 36. Бизнесийн шийдэл/Solution business Асуудлыг шийдэх санааг олох нь сайжруулах үйл ажиллагааны нэг чухал хэсэг юм. Компьютержүүлэлт амжилттай байх эсэх нь эдгээр санааг үнэн зөв тодорхойлохоос хамаарна. "Бизнесийн шийдэл“ нь үйл ажиллагааны хүрээнд асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх түлхүүр үгийг олоход нь туслалцаа үзүүлж байгаа юм. 36
  • 37. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Шийдлүүд /Solutions Мэдээллийн технологийг ашиглан асуудлыг шийдвэрлэх арга хэрэгсэл юм. Үйл ажиллагааг сайжруулахаар судалж байх үед асуудлууд түүний шийдлийг зөв тодорхойлж чадаагүй байгаа бол компьютержүүлэлт, автоматжуулах үйл явц амжилтгүй байх болно. Хангалтгүй үр дүнгээс урьдчилан сэргийлэхийн тулд хэрэглэгчтэй ярилцаж, итгэлцлийн харилцааг бий болгон шийдвэрлэх шаардлагатай байгаа бэрхшээл, асуудлыг зөв ойлгох шаардлагатай байна. Шийдэл нь хэрэглэгчдийн хүсэлтийг дамжуулах бөгөөд асуудлыг шийдвэрлэхийн тулд зөвлөхүүдийн тусламжийг авч байдаг. 37
  • 38. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Шийдлүүдийн төрөл /Types of solutions Хөгжлийн асуудал зайлшгүй болох үед шаардлагатай системийн цар хүрээ, агуулга, компанийн дотоод бүтэц, гадаад орчин, байгууллагын дотоод системийг хөгжүүлэх эсвэл гадаад эх үүсвэрийг гуравдагч этгээдээр хөгжүүлэх эсэхийг тодорхойлох хөгжүүлэлттэй холбоотой зардал зэргийг багтаасан дэлгэрэнгүй хэтийн төлөв чухал байдаг. Хэрэв системийг дотоодод хөгжүүлэхгүй гэвэл мэдээллийн системийн салбар, бусад холбогдох байгууллагууд мэдээллийн хураангуй болон системийн борлуулагчдын үйл ажиллагааг бусдад даатгах, програм хангамжийг суулгах асуудлыг хамтад нь авч үздэг. 38
  • 39. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Үйлчилгээний хандалтат архитектур/Service Oriented Architecture SOA “SOA” нь програм хангамжийн үүргийг зааглах, ялгаатай үйлчилгээнд хуваах болон тэдгээрийг нэг дор төвлөрүүлэх системийг бий болгох үйл ажиллагааг багтаасан ерөнхий бүтэц юм. Энэ үйлчилгээ нь хэрэглээний програм хангамжийн багцыг өөр бусад компьютерээс хандах боломжтойгоор багцлах үйл ажиллагааг хамаардаг. Тэд ямар ч систем дээр ашиглах боломжтой учраас үйлчилгээ нь стандартчилагдсан байх ёстой. Үйлчилгээ нь дангаар болон хавсран ашиглагдах уян хатан тогтолцоог бий болно. 39
  • 40. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 40 Үйлчилгээний хандалтат архитектур
  • 41. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Хэрэглээний програмын үйлчилгээ үзүүлэгч/Application Service Provider ASP “Хэрэглээний програмын үйлчилгээ үзүүлэгч” нь онлайнаар програм хангамж түгээх үйлчилгээг үзүүлдэг. Үйлчилгээний хураамжийг програм хангамж ашигласан хугацаанаас хамаарч төлнө. Програм хангамж суурилуулах, хувилбарыг хянах зэрэг нь үйл ажиллагааны зардлыг бууруулах, програм хангамжийг үр ашигтайгаар удирдах боломжийг бүрдүүлж байдаг бөгөөд үүнийг дотооддоо хянаж хэлэлцэх шаардлагагүй. “ASP” нь тусгай сервэрүүдээр хангагдсан компани бүрийн хувьд дангаар эзэмшигч системийн үүрэг гүйцэтгэдэг. 41
  • 42. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 42 Хэрэглээний програмын үйлчилгээ нийлүүлэгч
  • 43. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 3) Програм хангамжийн үйлчилгээ /Software as a Service SaaS 43 Интернэтээр дамжуулан шаардлагатай програм хангамжаар хангах үйлчилгээ юм. Зохих төлбөрийг төлсөн үед зөвхөн шаардлагатай функцүүдийг ашиглах боломжтой. Энэ үйлчилгээ нь “Хэрэглээний програмын үйлчилгээ үзүүлэгч”-тэй төстэй боловч олон албан байгууллагууд нэг сервэр хамтран ашиглах "олон- түрээслэгч схем“-ийг ашигладаг.
  • 44. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 4) Аутсорсинг /Outsourcing Гуравдагч талын мэргэжилтэн мэдээллийн системийн хөгжүүлэлт, үйл ажиллагаа, техник үйлчилгээтэй холбоотой бүх асуудлыг хийж гүйцэтгэхийг "Аутсорсинг" гэнэ. 44 Аутсорсинг
  • 45. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 5) Хостинг үйлчилгээ/Hosting service “Хостингийн үйлчилгээ” нь аутсорсингийн нэг төрөл бөгөөд сервэрүүд ба бусад тоног төхөөрөмжтэй холбоотой ажил үйлчилгээг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхийг хэлнэ. Хостингийн компанид дэвшилтэт технологийн сервэрүүд ба бусад тоног хэрэгслүүд, тэдгээртэй ажиллах мэргэжлийн техникчидийг санал болгодог. Тоног хэрэгслүүд ба мэргэжлийн техникчид хэд хэдэн хэрэглэгч байгууллагуудын дунд нэг байдаг нь үйл ажиллагааны зардлыг хэмнэдэг. 45
  • 46. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 6) Орон сууцны үйлчилгээ /Housing service "Орон сууцны үйлчилгээ" нь хэрэглэгч, сервер ба бусад тоног төхөөрөмжөөр хангагдах үед гуравдагч талын мэргэжилтэн холболт, үйл ажиллагаануудыг хариуцан гүйцэтгэх үйлчилгээ юм. Хостинг үйлчилгээтэй харьцуулахад сервер, үйлдлийн систем, аюулгүй байдлын тохиргоог илүү уян хатан хийдэг. 46
  • 47. Системийн төлөвлөгөө/System planning Автоматжуулалтын төлөвлөгөө “Автоматжуулалтын төлөвлөгөө” гэдэг нь автоматжуулалтын санаачлага болон байгууллагын стратеги төлөвлөгөөнд тулгуурласан автоматжуулах үндсэн бодлогыг хамтад нь авч үзэх үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах зорилготой мэдээллийн системийг хөгжүүлэх, төлөвлөх үйл ажиллагаа юм. “Компьютержүүлэлтийн санаачлага” /computerization initiative/ нь төсөв, төлөвлөгөө, хамрах хүрээ, системд зориулсан үндсэн шаардлагуудад хамаарах мэдээллийн автоматжуулалтад зориулсан томоохон ойлголтыг бий болгох, системийн шаардлагуудыг тодорхойлох урьдчилсан үйл ажиллагааны дүн шинжилгээг багтаасан эхний алхам юм. 47
  • 48. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Компьютержүүлэлтийн хөгжил компанийн системийн стратеги, бизнесийн загварын дагуу явагддаг. Компьютержүүлэлтийн санаачлага үр дүнгүй болвол үйл ажиллагаа нь өмнөхөөсөө төвөгтэй, эсвэл хүсээгүй үр дүн авчирч болно. “Мэдээллийн автоматжуулалтын суурь бодлого” /basic policy for computerization/ нь компьютержүүлэлтийн үйл ажиллагааны хөгжлийн үндсэн бодлого юм. Автоматжуулалт нь үндсэн бодлогын элементүүд болох хөгжлийн зорилго, шийдвэрлэх асуудлуудад тулгуурлан хэрэгждэг. Автоматжуулалтын төлөвлөлтийн үе шатанд бүтэц, төлөвлөлт, үйл ажиллагааны хамрах хүрээ, үр ашигтай байдлыг багтаасан хатуу тогтсон төлөвлөгөө маш чухал. 48
  • 49. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Компьютержүүлэлтийг төлөвлөх үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна. 49 компьютержүүлэлтийн төлөвлөгөөг урагшлуулах хөгжлийн төлөвлөгөөг ерөнхийд нь эргэн харах Төлөвлөгөөг эргэн харах Системийн хөгжилд тавигдах бүтцээ эргэн харах Хөгжлийн бүтцийг эргэн харах Системийн дэвшилд учирч болох эрсдэлийг шинжлэх Эрсдлийг шинжлэх
  • 50. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 1. Төлөвлөгөөг хянах/Review of schedule/ Системийг бүхэлд нь автоматжуулах хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг сайтар боловсруулсан байх нь чухал. Энэ нь бизнесийн стратеги төлөвлөгөөн дээр үндэслэн бүтээн байгуулалт, үйл ажиллагааны шилжилтийн үе, сургалт дадлагажуулалт зэргийг бий болгодог. Хэрэв товлосон хугацаанд ажлын дараалал хэт олон байх эсвэл системийг хөгжүүлэх үе шат хугацаанаас өмнө дуусвал системийн чанар муудна. Удирдлагын хэсэг нь системийг бүхэлд нь хөгжүүлэх үйл явц баталгаатай байгааг эсэхийг харгалзан шийдвэр гаргадаг. 50
  • 51. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 2. Хөгжлийн бүтцийг хянах/Review of development structure/ Хөгжүүлэлтийн төлөвлөгөөг бүхэлд нь тодорхойлсны дараа системийг хөгжүүлэхэд зориулсан бүтцийг хянаж үздэг. Хөгжлийн бүтцийг систем хөгжүүлэлтийн салбараас гадна системийг бодитоор хэрэглэх бизнесийн үйл ажиллагааны салбарууд ч анхаарал хандуулдаг. Хэрвээ нэг л талыг баримталвал компанид хэрэглэгдэх өргөн хүрээг хамрах системүүд ба бодит үйл ажиллагаанаас өөр болж систем зогсоно. Аль аль талыг нь багтаасан компьютержүүлэлтийн үед систем нь бизнесийн стратегийн дагуу хөгжих юм. Үүнийг хийж байхдаа ерөнхий хөгжлийн явц дахь хувь хүний хариуцлага, үйл ажиллагаан дахь хувь хүний байдал зэрэг хувь хүний жинхэнэ чадварыг баттай болгох нь зайлшгүй юм. 51
  • 52. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 3. Эрсдэлийн шинжилгээ/Risk analysis/ Байгууллага ба системийн үйл ажиллагаанд ямар төрлийн эрсдэл байгааг, тэдгээр нь хаана оршиж байгааг илрүүлэх, хэрэв тэдгээр асуудал хөндөгдсөн үед ямар хэмжээний хохирол учрахыг болон нөлөөллийн зэргийг тогтоох үйл явц юм. Тэдгээрийн эн тэргүүний зорилтын дагуу эрсдэлийн үнэлгээнд суурилсан байж болох эрсдэл тулгарах үед яах вэ? гэдэг нь тодорхойлогдсон байдаг. Компьютержүүлэлтийн явц дахь боломжит эрсдэлүүд ба тэдгээрийн шалтгаануудыг доор үзүүлье. 52
  • 53. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 53 Эрсдэл Шалтгаан ТХ-ийн гэмтэл • Унтраахаа мартах • Төх.мжийн буруу тохируулга • Төхөөрөмжийн холболтын алдаа • Төхөөрөмжийн гэмтэл гэх мэт ПХ-ийн гэмтэл • Хэр.гчийн буруу үйл ажиллагаа • Компьютерийн вирус • ҮС, ПХ-ийн алдаатай тохируулга • Програмын эвдрэл Сүлжээ- ний гэмтэл • Холбогдоогүй кабел • Сүлжээний төхөөрөмжийн алдаатай тохиргоо • Сүлжээний төхөөрөмжийн гэмтэл • IP хаягийн алдаатай тохиргоо • Зөрчил илрэх гэх мэт Өгөгдлийн алдаа • Өгөгдөл гэмтэх • Өгөгдлийн буруу төрөл • Тохирохгүй формат • Хадгалах зай хүрэлцээгүй Хүчин чадлын • Санах ой хүрэлцээгүй • Дискний зай хүрэлцээгүй • Файл хэсэгчилэн хуваагдах • Өгөгдлийн хэмжээ ихсэх Байгалийн гамшиг • Гал, үер, газар хөдлөлт
  • 54. Хэрэгцээ шаардлагуудын тодорхойлолт /Requirement definition 54 Үйл ажиллагааны хураангуй болон урсгал зэрэг автоматжуулалттай холбоотой шаардлагуудын тодорхойлолт юм. Шаардлагууд нь автоматжуулах төлөвлөгөө гаргасны дараа тодорхойлогддог. Шаардлагуудыг тодорхойлохын тулд хэрэглэгчийн хүсэлтэд анализ хийх судалгаа чухал шаардлагатай бөгөөд системийг хөгжүүлэхэд үнэ болон технологийн аль нь чухал болохыг авч үздэг. Системийн болон бизнесийн стратегид тулгуурласан хэрэглэгчийн хүсэлт асуулга авсны дараа системийн шаардлага, чиг үүрэг нь тухайн үйл ажиллагаатай холбоотойгоор зохион байгуулагддаг бөгөөд олон талын хүчин зүйлийг тооцож үздэг байна. Шаардлагуудыг тодорхойлохдоо дараах асуудалд анхаарал хандуулдаг.
  • 55. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 55 Програм хангамжийн амьдралын цикл /Software life cycle Автоматжуулалт хийхээр төлөвлөж байгаа үед “програм хангамжийн амьдралын цикл” гэх үйл явцыг бүхэлд нь хамруулах үйл явцыг авч үздэг. Үйлчилгээ хийх үйл явц Үйлдэл хийх үйл явц Боловсруулах үйл явц Үйл явцын шаардлагыг тодорхойлох Үйл явцыг төлөвлөх
  • 56. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 56 Хэрэглэгчийн шаардлагын дүн шинжилгээ, санал асуулга Санал асуулга үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай ажил үүрэг, үйл ажиллагааны урсгалыг сайжруулах хүсэлт, хүмүүсийн ажиллах орчин, дэлгэцийн загвартай холбоотой хүсэлтийг багтаана. Үйл ажиллагааг хариуцаж байгаа хэрэглэгчийн хүсэлт нь түүний үр ашгийг дээшлүүлэхэд баталгаа болж чадна. Энд хэрэглэгчтэй уулзах, аль болох их хэмжээний санал хүсэлт цуглуулахад цаг гаргах нь чухал юм. Хэрэглэгчийн шаардлагын дүн шинжилгээ, дүгнэлт нь техникийн боломж хэр байгааг тодорхойлох зорилготой.
  • 57. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 57 Тухайн үеийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх Автоматжуулалтын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай. Хэрэглэгчийн санал асуулгын үр дүн нь бизнесийн стратегийн бодлоготой харьцуулагдаж автоматжуулалт шаардлагатай эсэхийг дүгнэлт хийдэг. Ажил үүргийн шаардлагуудыг тодорхойлох “Ажил үүргийн шаардлага” гэдэг нь үйл ажиллагаагаа автоматжуулах үйлдэл юм. Ажил үүргийн шаардлагыг хамтад нь авч үзэх үед системийн үйлдлүүд болон боловсруулалтын дэлгэрэнгүй мэдээлэл нь хэрэглэгчдийн хүсэлтийг хэлэлцсэний үндсэн дээр тодорхойлогддог. Хүсэлт шаардлагууд, хэрэгжиж байгаа үйл ажиллагаа нь дүн шинжилгээ хийгдэж тодорхой ажлыг гүйцэтгэх үйл ажиллагааг дэс дараалалд оруулдаг.
  • 58. Нийлүүлэлтийг төлөвлөх ба хэрэгжүүлэх 58 Компани нь бизнесийн стратегийг хэрэгжүүлэх зорилгоор үйл ажиллагааг сайжруулж асуудлыг шийдвэрлэх ёстой байдаг. Үйл ажиллагаа нь зорилго, хамрах хүрээнээс хамаараад олон янзын хэлбэрээр илэрч байдаг. Энэ үйлдлийг гүйцэтгэх үед шалтгаануудад тулгуурлан шийдвэр гаргах нь чухал боловч нийлүүлэлтийн үндсэн төлөвлөгөө нь өөрчлөгдөхгүй. Автоматжуулах үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий шаардлагуудтай тохирох үйлчилгээ, бүтээгдхүүнийг нийлүүлэх нь чухал юм.
  • 59. Дүгнэлт 59 Компани нь бизнесийн стратегийг хэрэгжүүлэх зорилгоор үйл ажиллагааг сайжруулж асуудлыг шийдвэрлэх ёстой байдаг. Үйл ажиллагаа нь зорилго, хамрах хүрээнээс хамаараад олон янзын хэлбэрээр илэрч байдаг. Энэ үйлдлийг гүйцэтгэх үед шалтгаануудад тулгуурлан шийдвэр гаргах нь чухал боловч нийлүүлэлтийн үндсэн төлөвлөгөө нь өөрчлөгдөхгүй. Автоматжуулах үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий шаардлагуудтай тохирох үйлчилгээ, бүтээгдхүүнийг нийлүүлэх нь чухал юм.
  • 60. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Ашигласан материал 60 1. IT Passport Exam Preparation Book. Chapter II. Strategy 2. Мэдээллийн технологийн хэрэглээ-1 сурах бичиг. Хуудас 291-306