SlideShare a Scribd company logo
1 of 28
ХҮН НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ
СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИ АРГА ЗҮЙ
Г.Баярмаа
K.SS11D108
ХҮМҮҮН ЗАЯАГ ОЛЖ ТӨРНӨ ГЭДЭГ НЬ БУРХНЫ
ХИШИГ ТИЙМЭЭС ЯМАРЧ ХҮНД ЯМАР НЭГЭН ЮМЫГ
ХИЙХ АВЬЯАС ХАМТ ИРДЭГ. ТЭР АВЬЯАСЫГ НЬ НЭЭН
ИЛРҮҮЛЖ, ТҮҮНИЙГ ТОРДОЖ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО ГЭДГИЙГ ДЭЛХИЙ НИЙТЭЭР
ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨД БАЙНА.

БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО
 Хэрэгтэй үед зөв шийдвэр гаргах чадвартай хүн л энэ нийгэмд хөл
алдахгүй сайхан амьдарч чадна. Угтаа аливаа хүний өгсөж уруудах эсэх
нь дүгнэлтэд суурилсан шийдвэрээс л хамаардаг. Ер нь боловсролын
зорилго бол эцсийн дүндээ хүн аз жаргалтай амьдрахад л чиглэнэ. Ингэж
чадахгүй бол боловсролын зорилго хэрэгжихгүй байна гэсэн
үг. Боловсролын зорилго хэрэгжихгүй бол улс орны эдийн засаг өсөхгүй.
Боловсролгүй ард түмнийг дарлахад амар, гэгээрсэн ард түмнийг
удирдахад амар гэдэг. Тэгвэл боловсролын чанар, хөгжил энэ орны
хөгжил тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын баталгаа юм.
МОНГОЛ ХҮҮХЭД БҮРИЙГ БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭТЭЙ, ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ,
ШИЙДВЭР ГАРГАХ, ХАМТРАН АЖИЛЛАЖ АМЬДРАХ, НАСАН ТУРШДАА
СУРАЛЦАХ ЧАДВАРТАЙ, ҮНДЭСНИЙ ХЭЛ, СОЁЛ, ЁС УЛАМЖЛАЛАА
ЭРХЭМЛЭДЭГ ИРГЭН БОЛЖ ТӨЛӨВШИХ ГЭР БҮЛ, БОЛОВСРОЛ, НИЙГМИЙН
ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ

 Монгол суу ухаан
Эрүүл биед саруул ухаан
Санаа сайн бол заяа зөв
Амны билгээс ашдын билгэ
Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа
Ажил хийж хүн болдог, ар давж хүлэг болдог
Эдээр биеэ чимсэнээс, эрдмээр биеэ чим
Эрдмийн дээд нь эв нэгдэл .
Эрхмийн дээд нь ээж, аав
Өрсөлдвөл эвдэрэлцэнэ, эвдрэлцвэл хүчгүйднэ
Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр
тусал
Хүнийг дагуулъя гэвэл сэтгэлийг нь эзэмд
Бие нь сэтгэлээ дагана
Эцэг тэнгэр, эх дэлхийн оршихуун хуулинд зохицож амьдрах
ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТЫН
ТЕХНОЛОГИ АРГА ЗҮЙ

Хүн төлөвшилд гэр бүлийн үүрэг
Зөв Монгол хүн төлөвших үйл явцыг зөвхөн сургуулиар биш гэр бүл,
нийгмийн оролцооны харилцан хамаарлын өргөн хүрээнд авч
үзнэ.Иймд сургууль нь нийгэм олон нийтийн оролцоонд
тулгуурласан,гэр бүлийн нийгмийн хөгжилд үүрэг гүйцэтгэдэг хүний
хөгжлийн төв болж хөгжих учиртай..”
“Өөрөө өөрийгөө олно гэдэг энэ дэлхийд хамгийн хүнд ажил бөгөөд
өөрийгөө эзэмдвээс бүх ертөнцийг эзэмдэнэ” хэмээн Германы суут
зохиолч Гетё хэлсэн байдаг.
Ерөнхий боловсролын сургалтад хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого
баримтлан, үндэсний шинэ стандарт нэвтрүүлнэ.
21-Р ЗУУНЫ
СУРАЛЦАГЧИЙН ШИНЖ ЧАНАР

Санаачлагатай
Бие даасан
Цөхрөлтгүй, тууштай
Өөрийн суралцах үйл явцыг өөрөө хариуцдаг
Бэрхшээлийг сорилт гэж үздэг
Өөрийн гэсэн зарчимтай
Сониуч
Өөрийгөө өөрчлөхийг хүсдэг, сурах эрмэлзэлтэй
Өөртөө итгэлтэй
Цагаа хуваарилж, төлөвлөж чаддаг
Сурах дур сонирхолтой
Сурах чиг зорилго нь тодорхой
Идэвхтэй оролцоо бүхий
Өөрийн ахиц дэвшлийг үнэлэх чадвартай
Шинжлэн судлагч
Эрсдэл хүлээж чадах
Шүүмжлэлийг хүлээн зөвшөөрдөг, ашигладаг
Сурах олон төрлийн нөөцийг мэддэг, ашиглах чадвартай
Асуудлыг шийдэх шинэ арга замыг олж чаддаг
Ирээдүйн талаар эерэг чиг баримжаатай
Оюуны чадавхи сайтай, бүтээлч
СУРАГЧ БҮРЭЭ ХӨГЖҮҮЛЖ, ХҮҮХДИЙН САЙН
ТУСЛАХ БАЙХААС ШИНЭЧЛЭЛ ЭХЭЛНЭ
 Байшинг тоосгоор барьдаг ч гэсэн овоолсон тоосгыг байшин гэж
хэлдэггүй. Үүнтэй адил боловсрол мэдлэгээс эхтэй ч цэгцгүй мэдлэг
боловсрол болж чадахгүй.
Хүүхдэд эмх цэгцтэй, дэс дараатай мэдлэг эзэмшүүлэх нь
боловсролын салбарын зорилго байх. Боловсролтой хүн гэж чухам
ямар хүнийг хэлэх вэ. Их, дээд сургууль төгссөн хүнийг
боловсролтой хүн гэх үү. Бага ангийн боловсрол ч эзэмшээгүй
хэрнээ хоёр гурван их, дээд сургуулийн диплом өвөртөлсөн нөхдөөс
илүү сайн ажил хийж, сайхан амьдарч яваа хүн олон. Иймд зөвхөн
их дээд сургууль төгссөн хүнийг л боловсролтой хүн гэж хэлэхгүй нь.
Тэгвэл боловсрол гэж чухам юу вэ. Энэ нь нөхцөл байдалд дүгнэлт
хийж, зөв шийдвэр гаргах чадвар юм.
ХҮҮХЭД НЭГ БҮРИЙН
ХӨГЖИЛД

Суралцагчийн ахиц, хөгжилд чиглэсэн шалгуурыг
боловсруулсан:
Төлөвшил
Мэдлэг, чадвар
Авьяас
Боловсролын үйлчилгээний сэтгэл ханамж
Эрүүл мэнд
Суралцагчийн ахиц, амжилттай холбоотой байх
Өөрийн үнэлгээнд тулгуурлах
Хувь хүний болон мэргэжлийн нэр хүнд, бүрэн эрхийг
хүндэтгэсэн байх
Багш, ажилтныг дэмжих, урамшуулах, хөгжүүлэх
Итгэл, хариуцлагыг хослуулах
ХҮҮХЭД ДАРААХ ТОХИОЛДОЛД СУРАХ
БОЛОМЖГҮЙ
 Зорилгогүй байвал
 Хүсэхгүй байвал
 Мэднэ гэж бодож байвал
 Бэрхшээлүүдтэй тулгарвал
 Бэрхшээл нь юу вэ?
 Массгүй байх
 Шатлал алгасах
 Ойлгоогүй үг
БАГШ
 Бэрхшээл нь сурах ямар ч хүсэлгүй болгодог
 Давж гарах арга зам:
 Ойлгоогүй үгээ ойлговол ухаантай болж чадна
 Түлхүүр үгсийн жагсаалтыг гаргана
 Үгийг хамгийн энгийн үгээр тайлбарлана
 Хаана бэрхшээл үүсч байгааг маш сайн ажиглагч байх ёстой
 Мэдэхгүй байгаагаа мэдвэл сурах хүсэлтэй болно /гайхалтай ганц асуулт
хичээлийн хувь заяаг шийддэг/
 Ямар ч тохиолдолд тод чанга унших ёстой
 Хяналтын хуудас ажиллуулж гүйцэтгэх алхмуудынхаа жагсаалтыг гарга.
 Харилцаандаа АРО гурвалжинг байнга санаж байх.
 АРО гурвалжингийн Афинити буюу мэдрэмж нь бусад харилцааг удирддаг.
Та ангидаа инээгээд ороод ирэх юм бол хүүхдүүд инээгээд л угтдаг бөгөөд
тэр өдрийн харилцаа бодит байдал үнэхээр үр дүнтэй болдог.
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТОГТОЛЦООНЫ
ГАЖУУДАЛ Ч БИЙ

Мэргэжил эзэмших гэж дээд сургуульд 4-5 жил сурчихаад зөв бичиж ч
чаддаггүй тийм л хүмүүс амьдрал дээр гарч байгаа нь маргахын аргагүй
үнэн. Үүнд хувь хүний хариуцлагаас гадна боловсролын салбарын
тогтолцооны гажуудал ч бий. Тиймээс хамгийн түрүүнд боловсролын
салбарыг чанаржуулах шаардлагтай байна. Үүнтэй уялдуулан Боловсрол,
шинжлэх ухааны яамнаас боловсролын чанарын шинэчлэлийн бодлогоо
хэрэгжүүлж эхлээд байна. “Загатнасан газар нь маажина” гэдэг шиг
үнэхээр л хэрэгтэй үед зөв бодлогыг эхэлж байна.
 Манай боловсролын салбарт шинэчлэл ус агаар мэт дутагдаж байгааг
эрдэмтэн багш нар, эцэг эхчүүд гээд хаана хаанаа л ярьж хэлэлцэж
байна. Цэцэрлэгээс эхлээд ерөнхий боловсролын сургууль, их, дээд
сургуулиар бараг хорь гаруй жил дамжсан боловсролын салбарын
бүтээгдэхүүнүүд чанар муутай байгааг ажил олгогчид ам уралдан ярьдаг.
 Боловсролын салбарыг өөд татахын тулд яах ёстой вэ.
Багш бэлтгэх тогтолцоо сул байгаагаас мэдлэггүй багш,
сурган хүмүүжүүлэгчид төрөн гарч байна. Мэдлэггүй
хүн сурагчдадаа юу заах билээ. Ингээд л манай улсын
боловсролын тогтолцоо эхээсээ адаг хүртлээ чанарыг
үгүйлж байгаа юм. Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны
яамнаас чанарын шинэчлэлийн хүрээнд багшийг
бэлтгэх, үнэлэх, урамшуулах бодлогын шинэчлэлийг
боловсруулах, хүүхэд, сурагч, оюутан нэг бүрийг
хөгжүүлэх сургалтын арга зүй технологийн шинэчлэх,
үндэсний сургалтын агуулга, хөтөлбөр зэргийг олон
улсын түвшинд хүргэх зэрэг чанарын шинэчлэлийг
цогцоор нь хийж байна.
АЛИВАА ШИНЭ САНАА БОЛОН ХЭРЭГТЭЙ
ТУРШЛАГЫН САНААГ НЬ СУДАЛЖ, ӨӨРИЙН
БОЛОМЖ ЧАДВАР ДЭЭРЭЭ ТУЛГУУРЛАН
ЭЗЭМШИХ НЬ АМЖИЛТАД ХҮРГЭДЭГ.

Мэдээж сургууль болгоны, багш бүрийн боломж нь харилцан өөр. Хэрэв
өөрийн боломжиндоо хослуулахгүйгээр хуулбарлан дуурайх юм бол энэ нь
хэлбэрдэлт болон хувирдаг. Үлгэрлэвээс: Дөнгөж машин барьж сурч
байгаа хүнд, дүүрэн хүүхэд суулгасан автобус бариулаад уулын бартаат
замаар давиулахтай адил. "Хэрээ галууг дуурайн хөлөө хөлдөөв" гэдэг
хэллэгээр боловсролын салбарт хэлбэрдэлт маягаар явагдсан энэ
албадлагын бодит үр дүн нь "байнд ч үгүй, банзанд ч үгүй" гэдэг
болсон. Үүний уршгаар олон ч багш нар өөрийн гэсэн онцлогтой заах
аргаа олж чадаагүй. Ажлаа сайнаар дүгнүүлэхийн тулд , ямар ч хамаагүй
тэргүүн туршлага эзэмшсэн гэрчилгээ авахын тулд багш нар мунгинаж
байв. Суурийг нь сайтар цутгахгүйгээр дээр нь хичнээн сайхан барилга
бариад хэзээ ч бат бөх болж чадахгүй.

Өнөөдөр оюутан, сурагчдад ямар хичээлийг хэрхэн
заах нь тодорхой байдаг ч хэн юу сурав гэдэг нь
ойлгомжгүй байдаг. Энэ бол том гажуудал. Өөрөөр
хэлбэл хүүхэд сургуульд сурснаар ямар үр дүн гарч,
юуг олж авч, хэрхэн ур чадвар эзэмшиж байгааг
төдийлөн ойшоодоггүй. Багш нь заасан, сурагч нь
сурсан болоод л арван хэдэн жил өнгөрчихдөг.
Эцсийн дүндээ сурсан мэдлэг, бүтээх чадваргүй хэн ч
биш болоод л үлддэг. Энэ бол боловсрол зорилгоо
биелүүлж чадахгүй байгаагийн тод жишээ.
 Хүн бүр өөрийн гэсэн онцлог, хувь чанартай
учраас хүүхэд бүрийг хөгжүүлэх тийм л бодлого
хэрэгтэй байсан. Багш хүүхдэд хичээл заадаг бус
хүүхэд өөрийн сонирхолтой зүйлээ судалж багш
түүнд нь тусалж дэмжиж байх тогтолцоо хүүхдийн
мэдлэг чадварт сайнаар нөлөөлөх нь дамжиггүй.
Хүүхдийн мэдлэг чадвар ахиснаар багш нарын
үнэлэмж өндөр болно.
ӨНӨӨ ЦАГ ҮЕД ҮР ХҮҮХДҮҮДДЭЭ " ИХ МӨНГӨ
ӨВЛҮҮЛСНЭЭС, ЭРДЭМ МЭДЛЭГ ӨВЛҮҮЛСЭН НЬ ДЭЭР"
ГЭДГИЙГ УХААРСАН ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ
ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ "ГАР ТАТАХ" -АА БОЛЬЖЭЭ

. Хожим амьдралд нь хэрэг болох мөнгө хурааж
байснаас, сайн боловсролтой болгож чадвал өөрсдөө
мөнгөө олж чадах юм гэдгийг ойлгосон нь бас л
бахархууштай. "Танай хүүхэд ямар сургуульд сурч байгаа
вэ?", "Яагаав нөгөө Зайсанд байдаг үнэтэй сургуульд
сурч байгаа. Төлбөр нь өндөр л дөө, гэхдээ яахав төлж
дөнгөөд л байна" гэж баярхангуй хэрнээ
гайхуулангуй хариулангаа цаадах хүний царай нь
атаархсандаа яаж ягаарахыг битүүхэндээ ажиж,
"сэтгэлийн таашаал" авдаг эцэг эхчүүд ч зөндөө олширч.
Хувцасны "бренд"-ээр өвчилсөн олон эцэг эхчүүд,
боловсролын "бренд" -ээр өвчлөх нь ердийн үзэгдэл.
 Хүүхдийнхээ сургуульд их мөнгө төлж байгаагаараа бусдад гайхуулавч, хүүхэд нь
сургуульд юу сурч байгааг тэгтлээ сонирхохгүй. Өндөр төлбөртэй сургуульд өөрөө
мөнгөө төлдөггүй олон хүүхдүүд, өмссөн зүүснээрээ, эдэлж хэрэглэж байгаагаараа
зиндаархаж, идэж ууж наргихаараа бие биедээ гайхуулан өрсөлдөх шинэ
төрлийн "Нялхасын өвчин" Монголд дэлгэрч байгаа. Ийм "Нялхасын өвчин"-өөр
өвчлөгсөд сурах гэж мэрийж байгаа нэгэндээ "гай", "саад" болж байгаа
тохиолдлууд зөндөө. Харин үүнийг анзаарч байгаа нь хэн бол?
Сонгууль болгоны дараагаар ёс юм шиг солигддог Боловсролын сайд нар,
өөрийнхөө ээлжин дээр "өөртөө ашигтай" ямар нэгэн шинэ санаа сэддэг. "Үлдэх
хүнээр ачаа бүү татуул" гэдэг хэллэгээр дараагийн сонгуулийн дараа шинэ сайд
ирж, "шинэ санаа" сэдэх бүрийд сургууль багш нар л хохирч үлдэнэ. Өдийг хүртэл
Монголын боловсрол, монгол хүүхдийн хөгжил, сэтгэлгээ, давтагдашгүй онцлогт нь
тохируулсан өөрийн гэсэн бодлоготой болж амжсангүй. Муулаад байгаа өмнөх
нийгмийн хөгжлөөс үлдсэн сайн ололтоо ч анзаарч харахгүй. "Бид лавтайяа муу,
гадны юм болгон сайхан мундаг, илүү хөгжилтэй" гэсэн ядмагхан сэтгэлгээнээсээ
салж чадахгүй. Хүүхдийн хөгжил гэхээсээ "Үдийн цай" хөтөлбөр, сурах бичгийн
тендер, Гадны зээл тусламжийн зориулалтаас завших боломж, алба хаших
хугацаандаа боловсролын "бизнест" хувь хүртэх зэрэгт л "анхаарлаа хандуулж"
байдаг бололтой.
БАРИМТ БА "F" ҮНЭЛГЭЭ

Олон Улсын Боловсролын үнэлгээний нийгэмлэг, Германы өгөгдөл дата боловсруулах төв,
АНУ-ын Бостон Коллеж, Канадын Статистикийн Газар хамтран хийсэн "ТИМСС ба ПИРЛС
2011" судалгааны дүнгээр Монголын ЕБС-ийн сурагчдын сурлагын чанарын дүгнэлт нь Олон
Улс дахь хамгийн доод түвшиний буюу "F" үнэлгээ авчээ. Тус судалгааны
байгууллагад Ё.Отгонбаярын удирдаж байсан БСШУЯ-ны зүгээс 1,5 сая ам доллар төлсөн
байна.
Олон Улсад боловсролын чанарын баталгаа болдог дээрх судалгааны ПИРЛС-аар 4-р ангийн
сурагчдын унших чадварын түвшинг судалсан бол, ТИМСС нь 4 болон 8-р ангийн сурагчдын
математик, байгалийн ухааны мэдлэгийн түвшинг тогтоосон юм билээ. Ийм судалгаанд 80
гаруй орон хамрагдсанаас манай орон анх удаа хамрагдаж байгаа аж.
Судалгаанд хотын 12, хөдөө орон нутгийн 28 сургуулийн 4-р ангийн 43 бүлгийн 1313 сурагч,
8-р ангийн 40 бүлгийн 1297 сурагч, тэдний эцэг эх хамрагджээ. "Сурагчдын унших, ойлгох
чадвар муу байгаа нь тестийн шалгалтын үеэр хариуг таамгаар сонгох, хариултыг
багцаалан хайж байгаагаас тод харагдсан" гэж судалгааг гардан хийсэн мэргэжилтнүүд
дүгнэлтдээ тайлбарлажээ. "Тестийн шалгалтын ерөнхий үзүүлэлтээс харвал 4-р ангийн
сурагчдын хувьд бичгийн хэв муухай, алдаатай бичдэг, уншаад ойлгох чадвар сул байна" гэж
мөн дурджээ.
Тэргүүн туршлага ба Кембрижийн хөтөлбөр
Багшийн хичээлээ заах арга барил нь тухайн багшийн хувийн зан
араншин, өөртөө бий болгосон итгэл үнэмшил, мэдрэмж дээр тулгуурлан
бий болдог. Тэгэхээр түүний заах аргын санааг нь авч хэрэглэж болохоос
тэр хүнийг яг хуулбарлан дуурайх аргагүй.
 Нөгөө талаар Америкийн сургуулиуд
сурагчдынхаа хувь заяа хөгжлийг дангаараа
хариуцдаггүй, эцэг эхтэй нь хамтдаа
хариуцдаг. "Юуг яаж сурч байгаа болон цаашид
яаж сурах" талаар байнга мэдээлэл солилцон,
тэдэнд үүрэг хариуцлагыг нь байнга сануулдаг.
Зүй бус харьцааны төлөө тэр сурагчийн гэрт
нь багш нь сургуулийн захиралтайгаа хамт очих
нь ердийн үзэгдэл. Учир нь сургууль эцэг эх
хамтдаа үүрэг хүлээдэг.
ХАЯЖ БОЛОХГҮЙ АМЖИЛТ

Гадаадын ямар ч оронд хүүхдүүдээ дагуулаад ирсэн эцэг эхчүүдийн
гайхаж бахархдаг зүйл нь хүүхдийнх нь ерөнхий мэдлэг. Тэр тусмаа
математик, физик, хими, түүх, газарзүйн хичээлээр тэр хүүхдүүд, орж
байгаа сургуулийн нэг ангийнхнаасаа илүү. Дээр нь хэл сурах
авьяасыг дурдвал. "Хэ ийм амархан байсан юм уу? миний хүү ч
гялалзаад байх юм байна даа" гэж бахархал гайхшрал сүлэлдсэн
тайвшралд автана. "Хичээл болгон нь амархан" санагдах тайвшрал нь
хэрэгцээнд түшиглэсэн сургалтын явцад аажим аажмаар хоцорч
байгаагаа анзаарахгүй. Эхэндээ бардам, "мундаг " байсан хүүхэд
эцэстээ бусдаас илт хоцорч эхлэх нь бий. Гэхдээ миний анзаарч
байгаагаар Америкт суралцаж байгаа маш олон монгол хүүхдүүд
ангийнхаа сургуулийнхаа "бахархал" нь болж яваа. Тэдний ерөнхий
мэдлэгийн түвшин нь бусдаас илүү, гэхдээ сургуулийнх нь сургалтын
арга барил нь хэрэгцээнд холбоод ирэхээр тэд илт илүүрхэж эхэлдэг.
АЛДАА ОНООНЫ АЛЬ АЛЬ НЬ БИЙ.
 Өнгөрсөн зуунд бүх иргэдээ бичиг үсэгтэй болгож чадсанаараа дэлхийд
гайхагдаж байсан Монголын боловсролд алдаа онооны аль аль нь
бий. Хэдийгээр хэт ШУ-нжсан мэдлэгийг хүчээр олгож байсан ч, тэр
мэдлэгийг амьдралд нь хэрэгцээ болгож чадахгүй байсан. Гэхдээ дунд
сургууль төгссөн монгол хүүхдүүд маш олон орны түүхийг мэддэг, бүх
тивүүдийг улс орны хамтаар газрын зураг дээр зааж нэрлэж чаддаг,
үгүйдээ л Австралид имж, Африкт анааш амьдардагт огтхон ч
эргэлздэггүй. Геометрийн дүрсүүд болон шугам зургийн байгууламжуудыг
уншиж чаддаг. Хэдийгээр хэцүү хичээл гэж халгадаг байсан ч математик,
тригинометрийн үйлдэл томьёог мэднэ. Химийн урвалжууд болон бидний
уудаг ус нь H2O гэж шууд хэлж чадна. Физикийн таталцлын болон чөлөөт
уналт болон хурдны хуулийг гадарлана. Солгой хоолойтой ч бай дуулж
дөнгөнө. Энэ дэлхийд Шекспир, Шопен. Леонарда да Винчи, Чайковский,
Ньютон, Эйнштен нар амьдарч байсан гэж "танина". Хаана ч очсон
хэнтэй ч ямар ч сэдвээр ярьсан дөнгөнө. Улстөрөөр бол "халуурч" чадна.
 Хувь хүний ерөнхий мэдлэг гэдэг сайн зүйл. "Мэддэг гэхээр
мэдэхгүй, мэдэхгүй гэхээр мэддэг юм шиг" гэж хааяадаа бид
өөрсдийгөө шооловч, энэ л ерөнхий ойлголтууд нь тухайн хүнийг
цаашид өөрийн сонголтоороо хөгжихөд суурь болно. Хэрвээ энэ
мэдлэгүүдээ амьдралд хэрэглэж чаддаг бол бүр ч гайхамшигтай
байх сан. Тэгэхээр бидний ололт энэ юм. Бас монголчуудын
бусдаас илүүрхдэг, хаа ч очсон дасан зохицох чадвар болон, ямагт
илүү өндөрлөг рүү тэмүүлдэг араншин болгон нь бидний
онцлог. Тийм болохоор бид гаднаас хэрэгтэй зүйлээ авахдаа,
өөрсдийн энэ онцлогоо хадгалж үлдэх хэрэгтэй мэт. Хэрвээ бид
өөрсдийн энэ давуу талаа үгүйсгэж, зөвхөн гадны сургалтыг
сохроор аваад байх аваас хэн болох бол? "Уулын буга ч үгүй,
унасан бух ч үгүй" гэдэг үг бий.
ДҮГНЭЛТ
 Заавал "Кембрижийн", "Харвардын" гэж сүржигнэлгүйгээр
өөрсдийн онцлог хөрсөн дээр дэлхийн хэмжээний боловсролын
стандартыг зөв сайнаар суулгавал... Зүгээр л сурагчид өглөө
хичээлдээ орохоос өмнө Монголын төрийн далбааны өмнө гараа
цээжиндээ авч байгаад "Төрийн дуулал" аа дуулдаг болчихвол, анги
танхим дахь гадаад үзэмжээрээ бусдын дотоод сэтгэлийг
"дарамталдаг" хийрхүү үзэгдлийг зогсоож чадвал, хүүхдээрээ
гайхуулдаг эцэг эхчүүд нь сургуультай хамтран ажилладаг
болчихвол, сурагчид нэгэн анги танхим дотроо бие биенээ хүндэлж,
чин сэтгэлээсээ найзалж нөхөрлөн хамтран ажиллаж сурвал,
хичээлдээ явахдаа чин сэтгэлээсээ баярлан яарч, хичээлээсээ
харихдаа сургууль дээр сурсан зүйлээ хэрэглэж үзэх гэж
догдолдог болчихвол бид хурдан өөрчлөгдөж хөгжинөө.
ТӨГСГӨЛ

Хөгжиж байгаа монголчууд бидэнд авах гээх зүйл их байна. Үр дүн нь удаан илэрдэг боловсролын
салбрын хувьд шинэчлэх зүйл зөндөө байна. Ядаж л "элит", "эгэл" сурагчдын ялгаагаа
арилгамаар. Сургууль бүрд хөгц мэт дэлгэрч байгаа ялгаварлан гадуурхалтаа зогсоомоор. Багш
нараа шинэчилж өөрчлөн тэдэнд боломж олгомоор. Яг үнэндээ боловсролын салбарт нэвтэрч
байгаа шинэчлэл болгон" түгшүүр" төрүүлж байна. Хүүхдүүдээ сургах хөгжүүлэхээс илүүтэй "Үдийн
цай"-нд хордуулмааргүй, хичээлээсээ тараад харих замдаа дээрээд унах ямар нэгэн төмөрт
өртмөөргүй, "нийллэг" нэрээр цэнгээний газарт ууж согтуурмааргүй, хэн нэгэн мөнгөтэй айлын
хүүхдүүдэд дээрэлхүүлмээргүй. Боловсролын "бизнест" шунагсадын золиос болмооргүй.
 Шинэ санаа, туршлага, шинэ хөтөлбөр болгон өөрийн гэсэн хөрсөн дээр буудаг. Тэр хөрсөө
цэвэрлэхийн тулд хийх ажил их байна даа. Хэрвээ бид энэ хөрсийг цэвэрлэж, зөв бордож чадвал
бидний хүссэн бүхэн гайхамшигтай сайхнаар ургах болно. Бохир заваан хөрсөн дээр юу ч тариад
ургаж амжилгүй хог өвсөнд дарагдаж орхидгийг бид мэднэ. Харин энд хамаагүй хүн гэж
үгүй. Заавал төрийг харалгүйгээр бид ч өөрсдөө хийж чадах зүйл олон байна. Тэр бол бидний
өөрсдийн үр хүүхдийнхээ төлөө тавих анхаарал халамж, бас сургууль багш нараас шаардах
шаардлага. Бас сонголт. ХҮҮХЭД бол ЦЭЦЭГС юм.
ASHIGLASAN MATERIAL
АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА
ний

More Related Content

What's hot

Бага насны хүүхдийн цогц хөгжил
Бага насны хүүхдийн цогц хөгжилБага насны хүүхдийн цогц хөгжил
Бага насны хүүхдийн цогц хөгжилYondonsambuu Buyanbileg
 
1. Үгийн сангийн судлал
1. Үгийн сангийн судлал1. Үгийн сангийн судлал
1. Үгийн сангийн судлалoyunaadorj
 
аян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлаян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлCh Moonoo
 
Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг
Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэгБагшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг
Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэгchemistry teacher
 
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлогbdeegii_9100
 
монгол хэл 8 анги
монгол хэл 8 ангимонгол хэл 8 анги
монгол хэл 8 ангиOyuhai1127
 
6 r angi durslex urlag
6 r angi durslex urlag6 r angi durslex urlag
6 r angi durslex urlagShagaishuu Xoo
 
Цэцэрлэгийн менежмент, манлайлал
Цэцэрлэгийн менежмент, манлайлалЦэцэрлэгийн менежмент, манлайлал
Цэцэрлэгийн менежмент, манлайлалYondonsambuu Buyanbileg
 
Өсвөр насны хүүхэд
Өсвөр насны хүүхэдӨсвөр насны хүүхэд
Өсвөр насны хүүхэдchemistry teacher
 
Найруулга зүй
Найруулга зүйНайруулга зүй
Найруулга зүйNooyoJamgan
 
лекц 3,
лекц 3,лекц 3,
лекц 3,Ge Go
 
эрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулгаэрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулгаNational University Of Mongolia
 

What's hot (20)

Бага насны хүүхдийн цогц хөгжил
Бага насны хүүхдийн цогц хөгжилБага насны хүүхдийн цогц хөгжил
Бага насны хүүхдийн цогц хөгжил
 
PTON111-Хичээл-9
PTON111-Хичээл-9PTON111-Хичээл-9
PTON111-Хичээл-9
 
1. Үгийн сангийн судлал
1. Үгийн сангийн судлал1. Үгийн сангийн судлал
1. Үгийн сангийн судлал
 
зөвлөгөө 1
зөвлөгөө 1зөвлөгөө 1
зөвлөгөө 1
 
аян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлаян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэл
 
Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг
Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэгБагшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг
Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг
 
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
 
монгол хэл 8 анги
монгол хэл 8 ангимонгол хэл 8 анги
монгол хэл 8 анги
 
хонхны баяр
хонхны баярхонхны баяр
хонхны баяр
 
6 r angi durslex urlag
6 r angi durslex urlag6 r angi durslex urlag
6 r angi durslex urlag
 
Цэцэрлэгийн менежмент, манлайлал
Цэцэрлэгийн менежмент, манлайлалЦэцэрлэгийн менежмент, манлайлал
Цэцэрлэгийн менежмент, манлайлал
 
Өсвөр насны хүүхэд
Өсвөр насны хүүхэдӨсвөр насны хүүхэд
Өсвөр насны хүүхэд
 
Найруулга зүй
Найруулга зүйНайруулга зүй
Найруулга зүй
 
Үгийн утга гэж юу вэ
Үгийн утга гэж юу вэҮгийн утга гэж юу вэ
Үгийн утга гэж юу вэ
 
сэтгэхүй ба хэл яриа
сэтгэхүй ба хэл яриасэтгэхүй ба хэл яриа
сэтгэхүй ба хэл яриа
 
лекц 3,
лекц 3,лекц 3,
лекц 3,
 
эрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулгаэрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулга
 
Sonin niitleliin niruulg
Sonin niitleliin niruulgSonin niitleliin niruulg
Sonin niitleliin niruulg
 
Leg1
Leg1Leg1
Leg1
 
Kognitiv konstructivizmiin.onol
Kognitiv konstructivizmiin.onolKognitiv konstructivizmiin.onol
Kognitiv konstructivizmiin.onol
 

Viewers also liked

“БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ”
“БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ”“БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ”
“БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ”mngntsetseg_bsndorj2014
 
Сургалтын технологи
Сургалтын технологиСургалтын технологи
Сургалтын технологиMuis-Orkhon
 
Niigmiin hugjil bdaalt
Niigmiin hugjil bdaaltNiigmiin hugjil bdaalt
Niigmiin hugjil bdaaltBayarmaa Anu
 
Iltgel baagii
Iltgel baagiiIltgel baagii
Iltgel baagiibshur
 
лекц №10
лекц №10лекц №10
лекц №10azora14
 
бие хүн ба би
бие хүн ба бибие хүн ба би
бие хүн ба биА. Итгэл
 
сургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэсургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэChimeg Tsetseg
 
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжЭссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжScenography Zaya
 
хүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 арга
хүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 аргахүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 арга
хүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 аргаSoko_92
 
Эссэ хэрхэн бичих вэ?
Эссэ хэрхэн бичих вэ?Эссэ хэрхэн бичих вэ?
Эссэ хэрхэн бичих вэ?Dagva Donald
 

Viewers also liked (12)

“БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ”
“БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ”“БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ”
“БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ”
 
Сургалтын технологи
Сургалтын технологиСургалтын технологи
Сургалтын технологи
 
Niigmiin hugjil bdaalt
Niigmiin hugjil bdaaltNiigmiin hugjil bdaalt
Niigmiin hugjil bdaalt
 
Iltgel baagii
Iltgel baagiiIltgel baagii
Iltgel baagii
 
bst4
bst4bst4
bst4
 
лекц №10
лекц №10лекц №10
лекц №10
 
бие хүн ба би
бие хүн ба бибие хүн ба би
бие хүн ба би
 
сургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэсургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэ
 
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжЭссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
 
илтгэл 2012
илтгэл 2012илтгэл 2012
илтгэл 2012
 
хүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 арга
хүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 аргахүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 арга
хүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 арга
 
Эссэ хэрхэн бичих вэ?
Эссэ хэрхэн бичих вэ?Эссэ хэрхэн бичих вэ?
Эссэ хэрхэн бичих вэ?
 

Similar to ний (20)

Хүүхдийн хөгжил - Амжилттай суралцахуй
Хүүхдийн хөгжил - Амжилттай суралцахуйХүүхдийн хөгжил - Амжилттай суралцахуй
Хүүхдийн хөгжил - Амжилттай суралцахуй
 
Iltgel 2010
Iltgel 2010Iltgel 2010
Iltgel 2010
 
Amidrard beltge
Amidrard beltgeAmidrard beltge
Amidrard beltge
 
Арга зүйн туршлага
Арга зүйн туршлагаАрга зүйн туршлага
Арга зүйн туршлага
 
Surgaltiin bodlogo eo nalaikh
Surgaltiin  bodlogo  eo   nalaikhSurgaltiin  bodlogo  eo   nalaikh
Surgaltiin bodlogo eo nalaikh
 
Tsum baga
Tsum bagaTsum baga
Tsum baga
 
Бага боловсролын цөм
Бага боловсролын цөмБага боловсролын цөм
Бага боловсролын цөм
 
Эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага
Эцэг эхчүүдэд зориулсан гарын авлагаЭцэг эхчүүдэд зориулсан гарын авлага
Эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
1.pdf
1.pdf1.pdf
1.pdf
 
Shu
ShuShu
Shu
 
зөвлөгөө 2
зөвлөгөө 2зөвлөгөө 2
зөвлөгөө 2
 
илтгэл 2010
илтгэл 2010илтгэл 2010
илтгэл 2010
 
Bagshiin hugjil 7
Bagshiin hugjil 7Bagshiin hugjil 7
Bagshiin hugjil 7
 
шинэ сургууль
шинэ сургуульшинэ сургууль
шинэ сургууль
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжил
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжил
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж
 

More from Bayarmaa Anu

эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлагаэмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлагаBayarmaa Anu
 
менежмэнт семинар 2
менежмэнт семинар 2менежмэнт семинар 2
менежмэнт семинар 2Bayarmaa Anu
 
Social programs in the united states
Social programs in the united statesSocial programs in the united states
Social programs in the united statesBayarmaa Anu
 
Good neighbors mongolia
Good neighbors mongoliaGood neighbors mongolia
Good neighbors mongoliaBayarmaa Anu
 
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...Consists of taxes and social welfare fund administered by the us department o...
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...Bayarmaa Anu
 
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлагаэмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлагаBayarmaa Anu
 
My profession is social work
My profession is social workMy profession is social work
My profession is social workBayarmaa Anu
 
Social programs in the united states
Social programs in the united statesSocial programs in the united states
Social programs in the united statesBayarmaa Anu
 
Good neighbors mongolia
Good neighbors mongoliaGood neighbors mongolia
Good neighbors mongoliaBayarmaa Anu
 
Халамжийн менежмэнт семинар 2
Халамжийн менежмэнт семинар 2Халамжийн менежмэнт семинар 2
Халамжийн менежмэнт семинар 2Bayarmaa Anu
 
ислам шашны үүсэх үеийн түүхэн
ислам шашны үүсэх үеийн түүхэнислам шашны үүсэх үеийн түүхэн
ислам шашны үүсэх үеийн түүхэнBayarmaa Anu
 
гэр бүлийн өнөөгийн байдал
гэр бүлийн өнөөгийн байдалгэр бүлийн өнөөгийн байдал
гэр бүлийн өнөөгийн байдалBayarmaa Anu
 
Undarmaa 110404213616-phpapp02
Undarmaa 110404213616-phpapp02Undarmaa 110404213616-phpapp02
Undarmaa 110404213616-phpapp02Bayarmaa Anu
 
Random 131018004435-phpapp01
Random 131018004435-phpapp01Random 131018004435-phpapp01
Random 131018004435-phpapp01Bayarmaa Anu
 
Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02Bayarmaa Anu
 
Emegteichuudiin oroltsoo iltgel
Emegteichuudiin oroltsoo iltgelEmegteichuudiin oroltsoo iltgel
Emegteichuudiin oroltsoo iltgelBayarmaa Anu
 
эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ба нийгмийн хамгаалал
эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ба нийгмийн хамгаалалэмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ба нийгмийн хамгаалал
эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ба нийгмийн хамгаалалBayarmaa Anu
 

More from Bayarmaa Anu (20)

эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлагаэмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
 
менежмэнт семинар 2
менежмэнт семинар 2менежмэнт семинар 2
менежмэнт семинар 2
 
Social programs in the united states
Social programs in the united statesSocial programs in the united states
Social programs in the united states
 
Good neighbors mongolia
Good neighbors mongoliaGood neighbors mongolia
Good neighbors mongolia
 
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...Consists of taxes and social welfare fund administered by the us department o...
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...
 
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлагаэмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
 
My profession is social work
My profession is social workMy profession is social work
My profession is social work
 
Social programs in the united states
Social programs in the united statesSocial programs in the united states
Social programs in the united states
 
Good neighbors mongolia
Good neighbors mongoliaGood neighbors mongolia
Good neighbors mongolia
 
Халамжийн менежмэнт семинар 2
Халамжийн менежмэнт семинар 2Халамжийн менежмэнт семинар 2
Халамжийн менежмэнт семинар 2
 
Tusul
TusulTusul
Tusul
 
Presentation2
Presentation2Presentation2
Presentation2
 
ислам шашны үүсэх үеийн түүхэн
ислам шашны үүсэх үеийн түүхэнислам шашны үүсэх үеийн түүхэн
ислам шашны үүсэх үеийн түүхэн
 
гэр бүлийн өнөөгийн байдал
гэр бүлийн өнөөгийн байдалгэр бүлийн өнөөгийн байдал
гэр бүлийн өнөөгийн байдал
 
Undarmaa 110404213616-phpapp02
Undarmaa 110404213616-phpapp02Undarmaa 110404213616-phpapp02
Undarmaa 110404213616-phpapp02
 
Random 131018004435-phpapp01
Random 131018004435-phpapp01Random 131018004435-phpapp01
Random 131018004435-phpapp01
 
Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02
 
Emegteichuudiin oroltsoo iltgel
Emegteichuudiin oroltsoo iltgelEmegteichuudiin oroltsoo iltgel
Emegteichuudiin oroltsoo iltgel
 
Bagaar ajillah
Bagaar ajillahBagaar ajillah
Bagaar ajillah
 
эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ба нийгмийн хамгаалал
эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ба нийгмийн хамгаалалэмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ба нийгмийн хамгаалал
эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ба нийгмийн хамгаалал
 

ний

  • 1. ХҮН НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИ АРГА ЗҮЙ Г.Баярмаа K.SS11D108
  • 2. ХҮМҮҮН ЗАЯАГ ОЛЖ ТӨРНӨ ГЭДЭГ НЬ БУРХНЫ ХИШИГ ТИЙМЭЭС ЯМАРЧ ХҮНД ЯМАР НЭГЭН ЮМЫГ ХИЙХ АВЬЯАС ХАМТ ИРДЭГ. ТЭР АВЬЯАСЫГ НЬ НЭЭН ИЛРҮҮЛЖ, ТҮҮНИЙГ ТОРДОЖ ХӨГЖҮҮЛЭХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО ГЭДГИЙГ ДЭЛХИЙ НИЙТЭЭР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨД БАЙНА. 
  • 3. БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО  Хэрэгтэй үед зөв шийдвэр гаргах чадвартай хүн л энэ нийгэмд хөл алдахгүй сайхан амьдарч чадна. Угтаа аливаа хүний өгсөж уруудах эсэх нь дүгнэлтэд суурилсан шийдвэрээс л хамаардаг. Ер нь боловсролын зорилго бол эцсийн дүндээ хүн аз жаргалтай амьдрахад л чиглэнэ. Ингэж чадахгүй бол боловсролын зорилго хэрэгжихгүй байна гэсэн үг. Боловсролын зорилго хэрэгжихгүй бол улс орны эдийн засаг өсөхгүй. Боловсролгүй ард түмнийг дарлахад амар, гэгээрсэн ард түмнийг удирдахад амар гэдэг. Тэгвэл боловсролын чанар, хөгжил энэ орны хөгжил тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын баталгаа юм.
  • 4. МОНГОЛ ХҮҮХЭД БҮРИЙГ БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭТЭЙ, ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ, ШИЙДВЭР ГАРГАХ, ХАМТРАН АЖИЛЛАЖ АМЬДРАХ, НАСАН ТУРШДАА СУРАЛЦАХ ЧАДВАРТАЙ, ҮНДЭСНИЙ ХЭЛ, СОЁЛ, ЁС УЛАМЖЛАЛАА ЭРХЭМЛЭДЭГ ИРГЭН БОЛЖ ТӨЛӨВШИХ ГЭР БҮЛ, БОЛОВСРОЛ, НИЙГМИЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ   Монгол суу ухаан Эрүүл биед саруул ухаан Санаа сайн бол заяа зөв Амны билгээс ашдын билгэ Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа Ажил хийж хүн болдог, ар давж хүлэг болдог Эдээр биеэ чимсэнээс, эрдмээр биеэ чим Эрдмийн дээд нь эв нэгдэл . Эрхмийн дээд нь ээж, аав Өрсөлдвөл эвдэрэлцэнэ, эвдрэлцвэл хүчгүйднэ Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал Хүнийг дагуулъя гэвэл сэтгэлийг нь эзэмд Бие нь сэтгэлээ дагана Эцэг тэнгэр, эх дэлхийн оршихуун хуулинд зохицож амьдрах
  • 5. ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИ АРГА ЗҮЙ  Хүн төлөвшилд гэр бүлийн үүрэг Зөв Монгол хүн төлөвших үйл явцыг зөвхөн сургуулиар биш гэр бүл, нийгмийн оролцооны харилцан хамаарлын өргөн хүрээнд авч үзнэ.Иймд сургууль нь нийгэм олон нийтийн оролцоонд тулгуурласан,гэр бүлийн нийгмийн хөгжилд үүрэг гүйцэтгэдэг хүний хөгжлийн төв болж хөгжих учиртай..” “Өөрөө өөрийгөө олно гэдэг энэ дэлхийд хамгийн хүнд ажил бөгөөд өөрийгөө эзэмдвээс бүх ертөнцийг эзэмдэнэ” хэмээн Германы суут зохиолч Гетё хэлсэн байдаг. Ерөнхий боловсролын сургалтад хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан, үндэсний шинэ стандарт нэвтрүүлнэ.
  • 6. 21-Р ЗУУНЫ СУРАЛЦАГЧИЙН ШИНЖ ЧАНАР  Санаачлагатай Бие даасан Цөхрөлтгүй, тууштай Өөрийн суралцах үйл явцыг өөрөө хариуцдаг Бэрхшээлийг сорилт гэж үздэг Өөрийн гэсэн зарчимтай Сониуч Өөрийгөө өөрчлөхийг хүсдэг, сурах эрмэлзэлтэй Өөртөө итгэлтэй Цагаа хуваарилж, төлөвлөж чаддаг Сурах дур сонирхолтой Сурах чиг зорилго нь тодорхой Идэвхтэй оролцоо бүхий Өөрийн ахиц дэвшлийг үнэлэх чадвартай Шинжлэн судлагч Эрсдэл хүлээж чадах Шүүмжлэлийг хүлээн зөвшөөрдөг, ашигладаг Сурах олон төрлийн нөөцийг мэддэг, ашиглах чадвартай Асуудлыг шийдэх шинэ арга замыг олж чаддаг Ирээдүйн талаар эерэг чиг баримжаатай Оюуны чадавхи сайтай, бүтээлч
  • 7. СУРАГЧ БҮРЭЭ ХӨГЖҮҮЛЖ, ХҮҮХДИЙН САЙН ТУСЛАХ БАЙХААС ШИНЭЧЛЭЛ ЭХЭЛНЭ  Байшинг тоосгоор барьдаг ч гэсэн овоолсон тоосгыг байшин гэж хэлдэггүй. Үүнтэй адил боловсрол мэдлэгээс эхтэй ч цэгцгүй мэдлэг боловсрол болж чадахгүй. Хүүхдэд эмх цэгцтэй, дэс дараатай мэдлэг эзэмшүүлэх нь боловсролын салбарын зорилго байх. Боловсролтой хүн гэж чухам ямар хүнийг хэлэх вэ. Их, дээд сургууль төгссөн хүнийг боловсролтой хүн гэх үү. Бага ангийн боловсрол ч эзэмшээгүй хэрнээ хоёр гурван их, дээд сургуулийн диплом өвөртөлсөн нөхдөөс илүү сайн ажил хийж, сайхан амьдарч яваа хүн олон. Иймд зөвхөн их дээд сургууль төгссөн хүнийг л боловсролтой хүн гэж хэлэхгүй нь. Тэгвэл боловсрол гэж чухам юу вэ. Энэ нь нөхцөл байдалд дүгнэлт хийж, зөв шийдвэр гаргах чадвар юм.
  • 8. ХҮҮХЭД НЭГ БҮРИЙН ХӨГЖИЛД  Суралцагчийн ахиц, хөгжилд чиглэсэн шалгуурыг боловсруулсан: Төлөвшил Мэдлэг, чадвар Авьяас Боловсролын үйлчилгээний сэтгэл ханамж Эрүүл мэнд Суралцагчийн ахиц, амжилттай холбоотой байх Өөрийн үнэлгээнд тулгуурлах Хувь хүний болон мэргэжлийн нэр хүнд, бүрэн эрхийг хүндэтгэсэн байх Багш, ажилтныг дэмжих, урамшуулах, хөгжүүлэх Итгэл, хариуцлагыг хослуулах
  • 9. ХҮҮХЭД ДАРААХ ТОХИОЛДОЛД СУРАХ БОЛОМЖГҮЙ  Зорилгогүй байвал  Хүсэхгүй байвал  Мэднэ гэж бодож байвал  Бэрхшээлүүдтэй тулгарвал  Бэрхшээл нь юу вэ?  Массгүй байх  Шатлал алгасах  Ойлгоогүй үг
  • 10. БАГШ  Бэрхшээл нь сурах ямар ч хүсэлгүй болгодог  Давж гарах арга зам:  Ойлгоогүй үгээ ойлговол ухаантай болж чадна  Түлхүүр үгсийн жагсаалтыг гаргана  Үгийг хамгийн энгийн үгээр тайлбарлана  Хаана бэрхшээл үүсч байгааг маш сайн ажиглагч байх ёстой  Мэдэхгүй байгаагаа мэдвэл сурах хүсэлтэй болно /гайхалтай ганц асуулт хичээлийн хувь заяаг шийддэг/  Ямар ч тохиолдолд тод чанга унших ёстой  Хяналтын хуудас ажиллуулж гүйцэтгэх алхмуудынхаа жагсаалтыг гарга.  Харилцаандаа АРО гурвалжинг байнга санаж байх.  АРО гурвалжингийн Афинити буюу мэдрэмж нь бусад харилцааг удирддаг. Та ангидаа инээгээд ороод ирэх юм бол хүүхдүүд инээгээд л угтдаг бөгөөд тэр өдрийн харилцаа бодит байдал үнэхээр үр дүнтэй болдог.
  • 11. БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТОГТОЛЦООНЫ ГАЖУУДАЛ Ч БИЙ  Мэргэжил эзэмших гэж дээд сургуульд 4-5 жил сурчихаад зөв бичиж ч чаддаггүй тийм л хүмүүс амьдрал дээр гарч байгаа нь маргахын аргагүй үнэн. Үүнд хувь хүний хариуцлагаас гадна боловсролын салбарын тогтолцооны гажуудал ч бий. Тиймээс хамгийн түрүүнд боловсролын салбарыг чанаржуулах шаардлагтай байна. Үүнтэй уялдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас боловсролын чанарын шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлж эхлээд байна. “Загатнасан газар нь маажина” гэдэг шиг үнэхээр л хэрэгтэй үед зөв бодлогыг эхэлж байна.  Манай боловсролын салбарт шинэчлэл ус агаар мэт дутагдаж байгааг эрдэмтэн багш нар, эцэг эхчүүд гээд хаана хаанаа л ярьж хэлэлцэж байна. Цэцэрлэгээс эхлээд ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулиар бараг хорь гаруй жил дамжсан боловсролын салбарын бүтээгдэхүүнүүд чанар муутай байгааг ажил олгогчид ам уралдан ярьдаг.
  • 12.  Боловсролын салбарыг өөд татахын тулд яах ёстой вэ. Багш бэлтгэх тогтолцоо сул байгаагаас мэдлэггүй багш, сурган хүмүүжүүлэгчид төрөн гарч байна. Мэдлэггүй хүн сурагчдадаа юу заах билээ. Ингээд л манай улсын боловсролын тогтолцоо эхээсээ адаг хүртлээ чанарыг үгүйлж байгаа юм. Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны яамнаас чанарын шинэчлэлийн хүрээнд багшийг бэлтгэх, үнэлэх, урамшуулах бодлогын шинэчлэлийг боловсруулах, хүүхэд, сурагч, оюутан нэг бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүй технологийн шинэчлэх, үндэсний сургалтын агуулга, хөтөлбөр зэргийг олон улсын түвшинд хүргэх зэрэг чанарын шинэчлэлийг цогцоор нь хийж байна.
  • 13. АЛИВАА ШИНЭ САНАА БОЛОН ХЭРЭГТЭЙ ТУРШЛАГЫН САНААГ НЬ СУДАЛЖ, ӨӨРИЙН БОЛОМЖ ЧАДВАР ДЭЭРЭЭ ТУЛГУУРЛАН ЭЗЭМШИХ НЬ АМЖИЛТАД ХҮРГЭДЭГ.  Мэдээж сургууль болгоны, багш бүрийн боломж нь харилцан өөр. Хэрэв өөрийн боломжиндоо хослуулахгүйгээр хуулбарлан дуурайх юм бол энэ нь хэлбэрдэлт болон хувирдаг. Үлгэрлэвээс: Дөнгөж машин барьж сурч байгаа хүнд, дүүрэн хүүхэд суулгасан автобус бариулаад уулын бартаат замаар давиулахтай адил. "Хэрээ галууг дуурайн хөлөө хөлдөөв" гэдэг хэллэгээр боловсролын салбарт хэлбэрдэлт маягаар явагдсан энэ албадлагын бодит үр дүн нь "байнд ч үгүй, банзанд ч үгүй" гэдэг болсон. Үүний уршгаар олон ч багш нар өөрийн гэсэн онцлогтой заах аргаа олж чадаагүй. Ажлаа сайнаар дүгнүүлэхийн тулд , ямар ч хамаагүй тэргүүн туршлага эзэмшсэн гэрчилгээ авахын тулд багш нар мунгинаж байв. Суурийг нь сайтар цутгахгүйгээр дээр нь хичнээн сайхан барилга бариад хэзээ ч бат бөх болж чадахгүй.
  • 14.  Өнөөдөр оюутан, сурагчдад ямар хичээлийг хэрхэн заах нь тодорхой байдаг ч хэн юу сурав гэдэг нь ойлгомжгүй байдаг. Энэ бол том гажуудал. Өөрөөр хэлбэл хүүхэд сургуульд сурснаар ямар үр дүн гарч, юуг олж авч, хэрхэн ур чадвар эзэмшиж байгааг төдийлөн ойшоодоггүй. Багш нь заасан, сурагч нь сурсан болоод л арван хэдэн жил өнгөрчихдөг. Эцсийн дүндээ сурсан мэдлэг, бүтээх чадваргүй хэн ч биш болоод л үлддэг. Энэ бол боловсрол зорилгоо биелүүлж чадахгүй байгаагийн тод жишээ.
  • 15.  Хүн бүр өөрийн гэсэн онцлог, хувь чанартай учраас хүүхэд бүрийг хөгжүүлэх тийм л бодлого хэрэгтэй байсан. Багш хүүхдэд хичээл заадаг бус хүүхэд өөрийн сонирхолтой зүйлээ судалж багш түүнд нь тусалж дэмжиж байх тогтолцоо хүүхдийн мэдлэг чадварт сайнаар нөлөөлөх нь дамжиггүй. Хүүхдийн мэдлэг чадвар ахиснаар багш нарын үнэлэмж өндөр болно.
  • 16. ӨНӨӨ ЦАГ ҮЕД ҮР ХҮҮХДҮҮДДЭЭ " ИХ МӨНГӨ ӨВЛҮҮЛСНЭЭС, ЭРДЭМ МЭДЛЭГ ӨВЛҮҮЛСЭН НЬ ДЭЭР" ГЭДГИЙГ УХААРСАН ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ "ГАР ТАТАХ" -АА БОЛЬЖЭЭ  . Хожим амьдралд нь хэрэг болох мөнгө хурааж байснаас, сайн боловсролтой болгож чадвал өөрсдөө мөнгөө олж чадах юм гэдгийг ойлгосон нь бас л бахархууштай. "Танай хүүхэд ямар сургуульд сурч байгаа вэ?", "Яагаав нөгөө Зайсанд байдаг үнэтэй сургуульд сурч байгаа. Төлбөр нь өндөр л дөө, гэхдээ яахав төлж дөнгөөд л байна" гэж баярхангуй хэрнээ гайхуулангуй хариулангаа цаадах хүний царай нь атаархсандаа яаж ягаарахыг битүүхэндээ ажиж, "сэтгэлийн таашаал" авдаг эцэг эхчүүд ч зөндөө олширч. Хувцасны "бренд"-ээр өвчилсөн олон эцэг эхчүүд, боловсролын "бренд" -ээр өвчлөх нь ердийн үзэгдэл.
  • 17.  Хүүхдийнхээ сургуульд их мөнгө төлж байгаагаараа бусдад гайхуулавч, хүүхэд нь сургуульд юу сурч байгааг тэгтлээ сонирхохгүй. Өндөр төлбөртэй сургуульд өөрөө мөнгөө төлдөггүй олон хүүхдүүд, өмссөн зүүснээрээ, эдэлж хэрэглэж байгаагаараа зиндаархаж, идэж ууж наргихаараа бие биедээ гайхуулан өрсөлдөх шинэ төрлийн "Нялхасын өвчин" Монголд дэлгэрч байгаа. Ийм "Нялхасын өвчин"-өөр өвчлөгсөд сурах гэж мэрийж байгаа нэгэндээ "гай", "саад" болж байгаа тохиолдлууд зөндөө. Харин үүнийг анзаарч байгаа нь хэн бол? Сонгууль болгоны дараагаар ёс юм шиг солигддог Боловсролын сайд нар, өөрийнхөө ээлжин дээр "өөртөө ашигтай" ямар нэгэн шинэ санаа сэддэг. "Үлдэх хүнээр ачаа бүү татуул" гэдэг хэллэгээр дараагийн сонгуулийн дараа шинэ сайд ирж, "шинэ санаа" сэдэх бүрийд сургууль багш нар л хохирч үлдэнэ. Өдийг хүртэл Монголын боловсрол, монгол хүүхдийн хөгжил, сэтгэлгээ, давтагдашгүй онцлогт нь тохируулсан өөрийн гэсэн бодлоготой болж амжсангүй. Муулаад байгаа өмнөх нийгмийн хөгжлөөс үлдсэн сайн ололтоо ч анзаарч харахгүй. "Бид лавтайяа муу, гадны юм болгон сайхан мундаг, илүү хөгжилтэй" гэсэн ядмагхан сэтгэлгээнээсээ салж чадахгүй. Хүүхдийн хөгжил гэхээсээ "Үдийн цай" хөтөлбөр, сурах бичгийн тендер, Гадны зээл тусламжийн зориулалтаас завших боломж, алба хаших хугацаандаа боловсролын "бизнест" хувь хүртэх зэрэгт л "анхаарлаа хандуулж" байдаг бололтой.
  • 18. БАРИМТ БА "F" ҮНЭЛГЭЭ  Олон Улсын Боловсролын үнэлгээний нийгэмлэг, Германы өгөгдөл дата боловсруулах төв, АНУ-ын Бостон Коллеж, Канадын Статистикийн Газар хамтран хийсэн "ТИМСС ба ПИРЛС 2011" судалгааны дүнгээр Монголын ЕБС-ийн сурагчдын сурлагын чанарын дүгнэлт нь Олон Улс дахь хамгийн доод түвшиний буюу "F" үнэлгээ авчээ. Тус судалгааны байгууллагад Ё.Отгонбаярын удирдаж байсан БСШУЯ-ны зүгээс 1,5 сая ам доллар төлсөн байна. Олон Улсад боловсролын чанарын баталгаа болдог дээрх судалгааны ПИРЛС-аар 4-р ангийн сурагчдын унших чадварын түвшинг судалсан бол, ТИМСС нь 4 болон 8-р ангийн сурагчдын математик, байгалийн ухааны мэдлэгийн түвшинг тогтоосон юм билээ. Ийм судалгаанд 80 гаруй орон хамрагдсанаас манай орон анх удаа хамрагдаж байгаа аж. Судалгаанд хотын 12, хөдөө орон нутгийн 28 сургуулийн 4-р ангийн 43 бүлгийн 1313 сурагч, 8-р ангийн 40 бүлгийн 1297 сурагч, тэдний эцэг эх хамрагджээ. "Сурагчдын унших, ойлгох чадвар муу байгаа нь тестийн шалгалтын үеэр хариуг таамгаар сонгох, хариултыг багцаалан хайж байгаагаас тод харагдсан" гэж судалгааг гардан хийсэн мэргэжилтнүүд дүгнэлтдээ тайлбарлажээ. "Тестийн шалгалтын ерөнхий үзүүлэлтээс харвал 4-р ангийн сурагчдын хувьд бичгийн хэв муухай, алдаатай бичдэг, уншаад ойлгох чадвар сул байна" гэж мөн дурджээ.
  • 19. Тэргүүн туршлага ба Кембрижийн хөтөлбөр Багшийн хичээлээ заах арга барил нь тухайн багшийн хувийн зан араншин, өөртөө бий болгосон итгэл үнэмшил, мэдрэмж дээр тулгуурлан бий болдог. Тэгэхээр түүний заах аргын санааг нь авч хэрэглэж болохоос тэр хүнийг яг хуулбарлан дуурайх аргагүй.
  • 20.  Нөгөө талаар Америкийн сургуулиуд сурагчдынхаа хувь заяа хөгжлийг дангаараа хариуцдаггүй, эцэг эхтэй нь хамтдаа хариуцдаг. "Юуг яаж сурч байгаа болон цаашид яаж сурах" талаар байнга мэдээлэл солилцон, тэдэнд үүрэг хариуцлагыг нь байнга сануулдаг. Зүй бус харьцааны төлөө тэр сурагчийн гэрт нь багш нь сургуулийн захиралтайгаа хамт очих нь ердийн үзэгдэл. Учир нь сургууль эцэг эх хамтдаа үүрэг хүлээдэг.
  • 21. ХАЯЖ БОЛОХГҮЙ АМЖИЛТ  Гадаадын ямар ч оронд хүүхдүүдээ дагуулаад ирсэн эцэг эхчүүдийн гайхаж бахархдаг зүйл нь хүүхдийнх нь ерөнхий мэдлэг. Тэр тусмаа математик, физик, хими, түүх, газарзүйн хичээлээр тэр хүүхдүүд, орж байгаа сургуулийн нэг ангийнхнаасаа илүү. Дээр нь хэл сурах авьяасыг дурдвал. "Хэ ийм амархан байсан юм уу? миний хүү ч гялалзаад байх юм байна даа" гэж бахархал гайхшрал сүлэлдсэн тайвшралд автана. "Хичээл болгон нь амархан" санагдах тайвшрал нь хэрэгцээнд түшиглэсэн сургалтын явцад аажим аажмаар хоцорч байгаагаа анзаарахгүй. Эхэндээ бардам, "мундаг " байсан хүүхэд эцэстээ бусдаас илт хоцорч эхлэх нь бий. Гэхдээ миний анзаарч байгаагаар Америкт суралцаж байгаа маш олон монгол хүүхдүүд ангийнхаа сургуулийнхаа "бахархал" нь болж яваа. Тэдний ерөнхий мэдлэгийн түвшин нь бусдаас илүү, гэхдээ сургуулийнх нь сургалтын арга барил нь хэрэгцээнд холбоод ирэхээр тэд илт илүүрхэж эхэлдэг.
  • 22. АЛДАА ОНООНЫ АЛЬ АЛЬ НЬ БИЙ.  Өнгөрсөн зуунд бүх иргэдээ бичиг үсэгтэй болгож чадсанаараа дэлхийд гайхагдаж байсан Монголын боловсролд алдаа онооны аль аль нь бий. Хэдийгээр хэт ШУ-нжсан мэдлэгийг хүчээр олгож байсан ч, тэр мэдлэгийг амьдралд нь хэрэгцээ болгож чадахгүй байсан. Гэхдээ дунд сургууль төгссөн монгол хүүхдүүд маш олон орны түүхийг мэддэг, бүх тивүүдийг улс орны хамтаар газрын зураг дээр зааж нэрлэж чаддаг, үгүйдээ л Австралид имж, Африкт анааш амьдардагт огтхон ч эргэлздэггүй. Геометрийн дүрсүүд болон шугам зургийн байгууламжуудыг уншиж чаддаг. Хэдийгээр хэцүү хичээл гэж халгадаг байсан ч математик, тригинометрийн үйлдэл томьёог мэднэ. Химийн урвалжууд болон бидний уудаг ус нь H2O гэж шууд хэлж чадна. Физикийн таталцлын болон чөлөөт уналт болон хурдны хуулийг гадарлана. Солгой хоолойтой ч бай дуулж дөнгөнө. Энэ дэлхийд Шекспир, Шопен. Леонарда да Винчи, Чайковский, Ньютон, Эйнштен нар амьдарч байсан гэж "танина". Хаана ч очсон хэнтэй ч ямар ч сэдвээр ярьсан дөнгөнө. Улстөрөөр бол "халуурч" чадна.
  • 23.  Хувь хүний ерөнхий мэдлэг гэдэг сайн зүйл. "Мэддэг гэхээр мэдэхгүй, мэдэхгүй гэхээр мэддэг юм шиг" гэж хааяадаа бид өөрсдийгөө шооловч, энэ л ерөнхий ойлголтууд нь тухайн хүнийг цаашид өөрийн сонголтоороо хөгжихөд суурь болно. Хэрвээ энэ мэдлэгүүдээ амьдралд хэрэглэж чаддаг бол бүр ч гайхамшигтай байх сан. Тэгэхээр бидний ололт энэ юм. Бас монголчуудын бусдаас илүүрхдэг, хаа ч очсон дасан зохицох чадвар болон, ямагт илүү өндөрлөг рүү тэмүүлдэг араншин болгон нь бидний онцлог. Тийм болохоор бид гаднаас хэрэгтэй зүйлээ авахдаа, өөрсдийн энэ онцлогоо хадгалж үлдэх хэрэгтэй мэт. Хэрвээ бид өөрсдийн энэ давуу талаа үгүйсгэж, зөвхөн гадны сургалтыг сохроор аваад байх аваас хэн болох бол? "Уулын буга ч үгүй, унасан бух ч үгүй" гэдэг үг бий.
  • 24. ДҮГНЭЛТ  Заавал "Кембрижийн", "Харвардын" гэж сүржигнэлгүйгээр өөрсдийн онцлог хөрсөн дээр дэлхийн хэмжээний боловсролын стандартыг зөв сайнаар суулгавал... Зүгээр л сурагчид өглөө хичээлдээ орохоос өмнө Монголын төрийн далбааны өмнө гараа цээжиндээ авч байгаад "Төрийн дуулал" аа дуулдаг болчихвол, анги танхим дахь гадаад үзэмжээрээ бусдын дотоод сэтгэлийг "дарамталдаг" хийрхүү үзэгдлийг зогсоож чадвал, хүүхдээрээ гайхуулдаг эцэг эхчүүд нь сургуультай хамтран ажилладаг болчихвол, сурагчид нэгэн анги танхим дотроо бие биенээ хүндэлж, чин сэтгэлээсээ найзалж нөхөрлөн хамтран ажиллаж сурвал, хичээлдээ явахдаа чин сэтгэлээсээ баярлан яарч, хичээлээсээ харихдаа сургууль дээр сурсан зүйлээ хэрэглэж үзэх гэж догдолдог болчихвол бид хурдан өөрчлөгдөж хөгжинөө.
  • 25. ТӨГСГӨЛ  Хөгжиж байгаа монголчууд бидэнд авах гээх зүйл их байна. Үр дүн нь удаан илэрдэг боловсролын салбрын хувьд шинэчлэх зүйл зөндөө байна. Ядаж л "элит", "эгэл" сурагчдын ялгаагаа арилгамаар. Сургууль бүрд хөгц мэт дэлгэрч байгаа ялгаварлан гадуурхалтаа зогсоомоор. Багш нараа шинэчилж өөрчлөн тэдэнд боломж олгомоор. Яг үнэндээ боловсролын салбарт нэвтэрч байгаа шинэчлэл болгон" түгшүүр" төрүүлж байна. Хүүхдүүдээ сургах хөгжүүлэхээс илүүтэй "Үдийн цай"-нд хордуулмааргүй, хичээлээсээ тараад харих замдаа дээрээд унах ямар нэгэн төмөрт өртмөөргүй, "нийллэг" нэрээр цэнгээний газарт ууж согтуурмааргүй, хэн нэгэн мөнгөтэй айлын хүүхдүүдэд дээрэлхүүлмээргүй. Боловсролын "бизнест" шунагсадын золиос болмооргүй.  Шинэ санаа, туршлага, шинэ хөтөлбөр болгон өөрийн гэсэн хөрсөн дээр буудаг. Тэр хөрсөө цэвэрлэхийн тулд хийх ажил их байна даа. Хэрвээ бид энэ хөрсийг цэвэрлэж, зөв бордож чадвал бидний хүссэн бүхэн гайхамшигтай сайхнаар ургах болно. Бохир заваан хөрсөн дээр юу ч тариад ургаж амжилгүй хог өвсөнд дарагдаж орхидгийг бид мэднэ. Харин энд хамаагүй хүн гэж үгүй. Заавал төрийг харалгүйгээр бид ч өөрсдөө хийж чадах зүйл олон байна. Тэр бол бидний өөрсдийн үр хүүхдийнхээ төлөө тавих анхаарал халамж, бас сургууль багш нараас шаардах шаардлага. Бас сонголт. ХҮҮХЭД бол ЦЭЦЭГС юм.