SlideShare a Scribd company logo
1 of 10
Download to read offline
ЗУСАХ БУУДАЙН УРГАЦ, ҮРИЙН ЧАНАРТ АЗОТЫН БОРДООНЫ НӨЛӨӨ
Баярсайхан.Б , докторант
Туул.Д, доктор Ph.D
E-mail:Bayasaa_b2006@yahoo.com
E-mail:tuuld88@yahoo.com
Хураангуй
Усалгаатай газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тогтвортой
нэмэгдүүлэхэд зайлшгүй шаардлагатай, мөрдлөг болгох үндсэн технологийн нэг нь
бордох системийн иж бүрэн ажиллагаа юм. Хувьсан өөрчлөгдөж байгаа хөрс, цаг
уурын нөхцөлд чийг, шим тэжээлийн бодисын дутагдал, ялангуяа азот нь ургацыг
хязгаарлагч гол хүчин зүйлд тооцогддог. Иймд 2014 онд УГТСЭШХүрээлэнгийн
туршлагын талбайд манай орны төвийн бүсийн усалгаатай газар тариаланд
тохиромжтой сортоор шалгарсан улаан буудайн “Цогт” сортын ургац, үрийн чанарт
азотын бордооны үйлчлэлийг илрүүлэх зорилгоор хээрийн болон лабораторийн
туршлага судалгааг гүйцэтгэв. Талбайн нөхцөлд туршлагын хяналт (бордоогүй)
болон бордоот 10 хувилбарыг 3 давталтаар тавьсан. Бордоот тушлаганд манай
орны усалгаатай тариалангийн үйлдвэрлэлд улаан буудайг бордохыг зөвлөсөн
үндсэн бордоо (N120P80K80 кг/га үйлчлэх бодис), тарилтын үеийн азотын бордооны
(N20 кг/га үйлчлэх бодис) болон фосфор, калийн (P80K80 кг/га үйлчлэх бодис)
үндсэн бордооны фон дээр мөн азотын нэмэлт бордоог буудайн өсөлт хөгжилтийн
янз бүрийн үе шатны хугацаанд дангаар болон гербицидтэй хамт хэрэглэх
хувилбарууд судлагдав.
Судалгаагаар усалгаатай нөхцөлд үндсэн ба ургалтын үеийн азотын нэмэлт
бордоог хамт хэрэглэсэн хувилбарт ургац хамгийн их нэмэгдэж байгаа нь
тогтоогдлоо. Тодруулбал, үндсэн бордоо (N100P80K80) мөн буудайн бутлалтын үед
азотыг (N20)-г нэмэлт бордоогоор хэрэглэсэн хувилбарт 36.3 ц/га ургац бүрдсэн нь
хяналттай харьцуулахад 19.3 ц/га, бусад бордоот хувилбараас 11.6 ц/га-аар тус тус
илүү байна.
2014 оны туршлагын хувилбаруудын буудайн үрэнд уураг 11.7-14.6%,
цавуулаг 27.2-33.5%-д хэлбэлзэж, бордооны үйлчлэлээс тэдгээрийн агуулалт
дунджаар 1.48% ба 3.63% тус тус нэмэгдсэн байлаа.
Түлхүүр үг: Эрдэс бордоо, сорт, усалгаа, уураг, цавуулаг
Оршил
Дэлхийн нийт тариалах талбайн багахан хувьд (16%) усалгаатай тариалан
эрхэлдэг боловч энэ нь нэгжийн ургацаар усалгаагүй талбайнхаас бараг 2 дахин
илүү ургац өгч газар тариалангийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гуравны
нэгийг бүрдүүлдэг байна.
Манай улсын хэмжээнд таримал тариалсан нийт талбайн 12 хувийг
усалгаатай тариалан эзэлж байгаагийн дотор 4 хувь нь үр тариа, 78 хувь нь төмс,
41 хувь нь малын тэжээлийн талбай тус тус эзэлж байна. 2014 оны байдлаар нийт
289.3 га талбайд тариалалт хийж хураан авсан дундаж ургац 18.7 ц/га байна.
Усалгаатай тариалангийн үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд усалгаанд
тохиромжтой нутагшсан үр сортыг тариалахын зэрэгцээ, эрдэс бүрэн бордоог
системтэй хэрэглэж ургац, үрийн чанарыг дээшлүүлэх шаардлагатай байна. Үүнд,
ялангуяа азотын бордоог таримлын сэлгээний болон өсөлт хөгжлийн янз бүрийн
хугацаанд хэсэгчлэн хийж өгөх явдал нь чухал ач холбогдолтой байдаг [7.10].
Таримал ургаж, боловсрох хугацаа богинотой манай орны байгаль цаг уурын
нөхцөлд усалгаатай газар тариаланд бордоог хэрэглэж таримлын тэжээлийн
бодисын хангамжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, ургац, үрийн чанарыг дээшлүүлэх
асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож, үйлдвэрлэлд нэвтрүүлэх
зорилгоор энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэв.
Таримлын хоололтонд улмаар ургац бүрэлдэхэд чухал шаардлагатай
үзүүлэлтийн нэг нь нитратын азотын агууламж бөгөөд энэ нь ургамал ургалтын
хугацаанд хөрсний чийг, дулааны горимоос хамааран ихээхэн хэлбэлзэлтэй
байдаг. Судалгаагаар манай орны хөрс, цаг уурын нөхцөлд үр тарианы таримлын
ургац тарилтын үед хөрсөнд агуулагдах нитратын агуулалттай нягт хамааралтай
байдаг нь тогтоогдсон.
2008-2010 онд УГТСЭШХ-д хийгдсэн улсын хэмжээний хөрсний шинжилгээний
дүнгээр тухайн бүс нутгийн хөрс цаг уурын нөхцөлд тогтвортой ургац авахад
шаардагдах нитратын азотын агуулалтаар нийт талбайн 59.7% нь хангалтгүй
(дундаас доогуур), 40.3% нь сайн хангалттай ангилалд хамрагдаж байна.
Тодруулбал: Дархан-Уул аймгийн Хонгор сумаас шинжилгээнд хамрагдсан
тариалангийн нийт 25792.1 га талбайн хөрс нь ургамалд хялбар ашиглагдах
нитратын (NO3-N мг/кг) азотоор 95.8% бага, 4.1% дунд, 0.1 % нь сайн, фосфороор
(P205 мг/100г) 33.4% бага, 50.4% дунд, 16.2% хангалттай, калиар % (K20мг/100г)
45.8% бага, 36.2% дунд, 18.0% нь сайн хангалттай ангилалд багтаж байна.
Зусах буудайн ургацыг нэмэгдүүлж чанарыг сайжруулах асуудал нь манай
тариалангийн үйлдвэрлэлд тулгамдаж байгаа, шийдвэрлэвэл зохих асуудлын нэг
болооод байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэхэд гаднын нэгдмэл (хөрс, цаг уур,
агротехник, ургамлын физиологийн онцлог г.м) хүчин зүйлүүд шууд нөлөөлөхийн
зэрэгцээ бордоо онцгой чухал ач холбогдолтойг нэгэнт заасан байдаг.
Үндсэн хэсэг: Судалгааны арга зүй
Судалгааг 2014 оны ургамал ургалтын хугацаанд УГТСЭШХүрээлэнгийн төв
туршилтын талбайд гүйцэтгэсэн. Хавар 5 дугаар сарын 12 нд туршлагын талбайн
хөрсийг 20 см гүнд хавж боловсруулан, талбайг хувааж бэлтгэсэн. Буудайн
тариалалт хийхээс 15 хоногийн өмнө арга зүйд заагдсаны дагуу 3-11 дүгээр
хувилбарууд буюу фон (P80K80) болон үндсэн бордооны бордоот (Р80К80Nn)
хувилбаруудын бордоог тооцож туршлагын талбайн дэвсгүүдэд усалгаатай хамт
хийсэн. Усалгааг 350 м3
/га нормоор буудайн ургалтын хугацаанд 3 удаа гүйцэтгэв.
Туршлаганд усалгаатай тариаланд тохиромжтой, нутагшсан “Цогт” сортыг 5
сарын 28-нд 4.0 сая ш/га үрийн нормоор хөрсний 5-7 см гүнд тариалав.
Туршлагын хувилбарууд:
1. Хяналт (Бордоогүй)
2. N20 (тарилттай хамт-т.х)
3. P80K80 Фон
4. Фон+N120 (үндсэн бордоо-ү.б)
5. Фон+N100 Ү.б +N20 (т.х)
6. Фон+N100 +N20 (бутлалтын үед-б)
7. Фон+N100 +N20 (аарцан болцын үед-а)
8. Фон+N80 +N20 (б)+N20 (а)
9. Фон+N100 +N20 (б) + гербицид (б)
10.Фон+N100 +N20 (а) + гербицид (а)
11.Фон+N80 +N20 (б)+ гербицид (б)+N20 (а) +гербицид (а)
Туршлаганд эрдэс бордооноос 34%-н азот агууламжтай Шивтрийн шүү
(NH4NO3), 43%-н фосфор агуулсан Давхар суперфосфат Ca(H2PO4)2H2O, 61%-н
Хлорт кали (KCI) ашиглав. Туршлагын фон (P80K80) болон үндсэн бордоот
(Р80К80Nn) 4-11 дугаар хувилбаруудын бордоог тарилтаас 15 хоногийн өмнө, харин
азотын нэмэлт (N20) бордоог тарилтаас ургалтын хугацааны янз бүрийн үе шатанд
арга зүйд заагдсаны дагуу дангаар нь болон гербицидтэй хамтруулан усалгаатай
хэрэглэв.
Туршлагын арга зүйд заагдсан 9, 10, 11 дүгээр хувилбаруудад буудайн өсөлт
хөгжлийн бутлалт, сүүн-аарцан болцын үед азотын бордоог (N20), Алмазис
(C14H15N5O6S) гербицидийг 8 г/га тунгаар хамтруулан 100-200 л ажлын уусмал
бэлтгэж, таримлыг шүршиж хэрэглэсэн.
Буудайн үрийн чанарыг УГТСЭШХ-н Биохими технологийн лабораторид
тодорхойлов. Үрэнд азот Кьельдалын, цавуулаг Центербугийн аргаар тус тус
тодорхойлов. Буудайн ургацанд дисперс, корреляцийн шинжилгээг Доспеховын
аргаар тус тус тооцов.
Судалгааны үр дүн
Таримлын тэжээлийн бодисын хангамжийг сайжруулж, ургацыг тогтвортой
нэмэгдүүлэх үндэслэл нь бордох систем бөгөөд энэ нь үндсэн ба тарилтын үеийн
мөн ургалтын хугацааны бордоо хэрэглэх иж бүрэн ажиллагаанаас бүрддэг.
Судалгаагаар усалгаатай нөхцөлд тариалагдсан буудайн ургац туршлагын
хувилбаруудад 17.0 – 36.3 ц/га-д хэлбэлзэж байв. Усалгаанд тохиромжтой “Цогт”
сорт дунджаар 25.0 ц/га ургац бүрдүүлсэн.
Туршлагын бордоот хувилбаруудад хяналттай харьцуулахад буудайн ургац
дунджаар 8.8 ц/га буюу 52 %-иар илүү байлаа. Буудайг тарихын өмнө хөрсийг
үндсэн бордооны P80K80 +N100 тунгаар бордож, бутлалтын үед азотыг N20 кг/га
тунгаар нэмэлт бордоо болгон хэрэглэсэн хувилбарт хамгийн өндөр буюу 36.3 ц/га
ургац бүрдсэн байна. Энэ хувилбарын ургацын энэхүү үзүүлэлт хяналтаас 19.3
ц/га, бордоот бусад хувилбаруудаас 11.6 ц/га-аар тус тус илүү байна.
Хүснэгт 1.1. Буудайн ургацад эрдэс бордооны нөлөө, 2014 он
№
Хувилбар
Ургац,
ц/га
Нэмэлт ургац
ц/га %
1 Хяналт (Бордоогүй) 17.0 - -
2 N20 (тарилттай хамт-т.х) 21.2 4.2 24.7
3 P80K80 Фон 18.0 1.0 5.9
4 Фон+N120 (үндсэн бордоо-ү.б) 20.7 3.7 21.8
5 Фон+N100 Ү.б +N20 (т.х) 19.2 2.2 12.9
6 Фон+N100 +N20 (бутлалтын үед-б) 36.3 19.3 113.5
7 Фон+N100 +N20 (аарцан болцын үед-а) 18.5 1.5 8.8
8 Фон+N80 +N20 (б)+N20 (а) 34.8 17.8 104.7
9 Фон+N100 +N20 (б) + гербицид (б) 26.0 9.0 52.9
10 Фон+N100 +N20 (а) + гербицид (а) 33.9 16.9 99.4
11 Фон+N80 +N20 (б)+ гербицид (б)+N20 (а)
+гербицид (а)
29.9 12.9 75.9
12 ХББЗөрүү 3.3
Усалгаатай нөхцөлд хөрсний тэжээлийн бодисын хангамжийг үндсэн бордоо
хэрэглэн нэмэгдүүлэхийн зэрэгцээ ургалтын эрчимтэй хоололтын үед азотын
нэмэлт бордоог хэрэглэх нь ургацыг дээшлүүлэх хүчин зүйл болж байна.
Усалгаатай нөхцөлд буудайг тарихын өмнө үндсэн бордоог P80K80+N80
тунгаар, ургалтын хугацаанд азотын бордоог бутлалт ба аарцан болцын үед тус
бүр N20 тунгаар тус тус хэрэглэх нь буудайн ургацыг бодитой нэмэгдүүлсэн
байлаа. Энэ нь тарималд шаардлагатай нийт азотыг усалгаатай хамт хэсэгчилэн
хэрэглэх нь үр дүнтэй болохыг илтгэж байна.
Туршлагын эрдэс бүрэн (P80K80Nn) ба азотын бордоог ургалтын хугацаанд 1-
2 удаа дангаар нь ба гербицидтэй хамтруулан хэрэглэсэн (6, 8, 10, 11 дүгээр)
хувилбарууд буудайн ургац бодитой (ХББЗ0,5 3.3ц/га) нэмэгдсэн байлаа. Мөн
корреляцийн шинжилгээний дүнд хамаарлын итгэлцүүр бодож үзэхэд буудайн
бордоот хувилбаруудын ургац нь үрийн жингийн үзүүлэлтэй нягт (r-0.99)
хамааралтай байгааг тогтоосон.
Усалгаатай нөхцөлд эсвэл намар хур бороо элбэгтэй үед үрийн чийгийн
ууршилт удаашралтай байж, болц оройтох магадлал ихтэй байдаг. Ийм үед
буудайн болцыг түргэсгэх зорилгоор сүүн болцоос аарцан болцын үед сеникац
(нэмэлт бордоог гербицидтэй хамт) хэрэглэх нь үрийн чанар сайтай, болц гүйцсэн
ургац хураах боломжийг бүрдүүлдэг [10].
График 1.1 Буудайн ургацад эрдэс бордооны нөлөө, 2014
Бидний судалгаагаар усалгаатай нөхцөлд үндсэн бордооны P80K80+N100
тунгаар, буудайн сүүн болцын төгсгөл, аарцан болцын эхэн үед (зуурмаг болцын
үед) бордоог 20 кг/га (N20) тунгаар буюу бодит жингээр га-д 58.8 кг шивтрийн шүү
бордоог системийн үйлчилгээ бүхий Алмазис (8г/га) гербицидийн хамт шүршиж
хэрэглэсэн хувилбарт буудайн ургац 33.9 ц/га буюу хяналтаас 16,9 ц/га-аар илүү
ургац бүрдсэн байна.
Буудайн аарцан болцын үед азотын бордоог, гербицидын хамт хэрэглэснээр
таримлын эд эрхтэнд физиологийн үйлчлэл үзүүлж, чийгийг түргэн ууршуулж болц
түргэсгэдэг.
Буудайн ургацад аарцан болцын үед хэрэглэсэн азотын бордоо,
гербицидийн хам үйлчлэлийг өсөлт хөгжлийн үе шатуудад хэрэглэсэн бордоо
0.0
5.0
10.0
15.0
20.0
25.0
30.0
35.0
40.0
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
17.0
21.2
18.0
20.7
19.2
36.3
18.5
34.8
26.0
33.9
29.9
гербицидтэй бусад хувилбарынхтай харьцуулахад дунджаар 6.0 ц/га нэмэгдсэн
байлаа.
Таримлын ургалтын хугацаанд бордоог ургамал хамгаалахын бодистой
хамтруулан хэрэглэх нь хог ургамал, хортон шавжийг устгахын зэрэгцээ, таримлын
тэжээлийн хангамж, бодисын солилцоог сайжруулах чухал ач холбогдолтой.
Зусах буудайн үрийн чанарт азотын бордооны нөлөө:
Манай орны хөрс, цаг уурын нөхцөл, жилд унах хур тунадасны хэмжээ
түүний хувиарлалт, дулаан хүйтний хэм, хөрсний чийг, шим тэжээлийн бодисын
хангамжаас хамаарч буудайн ургац, уураг харилцан адилгүй байдаг.
2014 оны буудайн ургацын үрэнд уураг дунджаар 13.4%, харин цавуулаг
30.5% байна. Буудайн бүрэн болцын үед үрэнд уураг 11.7-14.6%, цавуулаг 27.2-
33.5%-д хэлбэлзэж, бордооны үйлчлэлээс тэдгээрийн агуулалт дунджаар 1.48%
ба 3.63% тус тус нэмэгдсэн байв.
Азотын (N20) бордоог тарилтын үед хийсэн хувилбарын үрэнд агуулагдах
уургийн агуулалт мөн тунгаар будайн ургалтын өөр өөр хугацаанд бордсон
хувилбаруудыхаас 2.9 %-иар илүү байлаа (Хүснэгт 1.2.).
Хүснэгт 1.2. Цогт сортын буудайн үрийн чанарт
азотын бордооны нөлөө, 2014 он
№ Хувилбар
Үзүүлэлт
Уураг,% Цавуулаг,%
1 Хяналт (бордоогүй) 12.1 27.2
2 N20 (тарилттай хамт-т.х) 14.6 32.7
3 P80K80 Фон (үндсэн бордоо) 13.4 32.6
4 Фон+N120 (үндсэн бордоо-ү.б) 13.9 33.5
5 Фон+N100 +N20 (т.х) 11.7 27.5
6 Фон+N100 +N20 (бутлалтын үед-б) 13.7 31.6
7 Фон+N100 +N20 (аарцан болцын үед-а) 13.8 30.5
8 Фон+N80+N20 (б)+N20 (а) 14.6 30.3
9 Фон+N100 +N20 (б) + гербицид (б) 13.0 30.4
10 Фон+N100 +N20 (а) + гербицид (а) 14.1 27.7
11
Фон+N80+N20 (б)+ гербицид (б) +N20 (а)
гербицид (а)
13.0 31.5
Дундаж 13.4 30.5
Таримлын тэжээлийн бодисын хангамжийг бордоо хэрэглэн сайжруулах
явдал азотын шингээлтийг эрчимжүүлж, үрэнд агуулагдах хэмжээг ихэссэнээр
уургийн агуулалтыг нэмэгдүүлдэг. Усалгаатай нөхцөлд буудайг тарихын өмнө
үндсэн бордоо (P80K80+N80)-ны хамт ургалтын хугацааны азотын нэмэлт бордоог
бутлалт ба аарцан болцын үед тус бүр N20 тунгаар хэрэглэх нь буудайн үрийн
уургийн хуримтлалыг (хяналтаас 2.5%, бусад бордоот хувилбаруудаас 2.9%-иар
илүү) нэмэгдүүлж байлаа.
График 1.3. Цогт сортын буудайн үрийн чанарт
азотын бордооны нөлөө, 2014 он
Буудайн үрийн чанарын гол үзүүлэлт болох уургийн агуулалт аарцан
болцын үед хэрэглэсэн азотын бордоо, гербицидийн хам үйлчлэлд 14.1%, өсөлт
хөгжлийн үе шатуудад хэрэглэсэн бордоо гербицидтэй бусад хувилбарынхтай
харьцуулахад дунджаар 1.1% нэмэгдсэн байна.
Судалгаагаар усалгаатай нөхцөлд буудайн тариалалтанд үндсэн бордооны
(N120P80K80) үйлчлэлээс үрийн цавуулаг хамгийн их буюу хяналтаас 6.3%, бусад
бордоот хувилбарынхаас 1.1%-иар тус тус нэмэгдэж байв.
0
5
10
15
20
25
30
35
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 1 2 3 4 5 6 7 8 9 10 11
Уураг,% Цавуулаг,%
12.1
14.6
13.4
13.9
11.7
13.7
13.8
14.6
13.0
14.1
13.0
27.2
32.7
32.6
33.5
27.5
31.6
30.5
30.3
30.4
27.7
31.5
Буудайн Цогт сортыг тарилттай хамт азотын бордоог N20 тунгаар бордоход
үрэн дэх цавуулаг 32.7%, энэ үзүүлэлт бордоогүй хувилбарын үрэн дэх
хэмжээнээс 5.5% илүү агуулалттай байна. Зусах буудайн ургац уурагтай дунд (r =
0.43), үрийн уураг нь цавуулагийн үзүүлэлттэй эерэг дунд (r = 0.55) тус тус
хамааралтай байгааг илрүүлэв.
Манай орны усалгаатай тариалангийн нөхцөлд бордох технологийн
ажиллагааг мөрдлөгө болгосноор буудайн ургац, үрийн чанарыг дээшлүүлэх
боломж бүрдэж байгаа нь бидний судалгааны ажлаас харагдаж байна.
САНАЛ:
1. Дархан-Уул аймгийн Хонгор, Орхон сумын аж ахуйн нэгж, иргэд
тариаланд ашиглаж байгаа талбайгаа 5 жил тутамд нэг удаа хөрсний
агрохимийн шинжилгээнд УГТСЭШХүрээлэнгийн Хөрс агрохимийн
лабоарторит хамруулж зохих заавар, зөвлөмжийн дагуу бороогоор
бордож өгвөл үржил шим сайжраад зогсохгүй га-ын ургац, үрийн чанар
нэмэгдэх боломжтой.
2. Үндэсний бордоо үйлдвэрлэлийг бүх л чиглэлээр дэмжин хөгжүүлэхэд
аймгийн зүгээс дэмжлэг үзүүлж, аж ахуйн нэгж иргэдэд бордооны
дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах.
Дүгнэлт
1. Усалгаатай нөхцөлд буудайн нутагшсан “Цогт” сортын ургац 17.0-36.3 ц/га-д
хэлбэлзэж, бордооны үйлчлэлээс хяналттай харьцуулахад дунджаар 8.8 ц/га
буюу 52%-иар нэмэгдэж байна.
2. Усалгаатай нөхцөлд буудайг үндсэн ба нэмэлт бордоогоор бордсон
туршлагын 6, 8, 9, 10, 11 дүгээр хувилбаруудад ургац бодитой (ХББЗ0.5 3.3)
нэмэгдсэн ба ургацын хамгийн их нэмэгдэл үндсэн бордоо (P80K80+N100) ба
бутлалтын үеийн азотын (N20) нэмэлт бордооны үйлчлэлд ажиглагдсан. Энэ
хувилбарт ургац хяналтаас 19.3 ц/га, бусад бордоот хувилбарынхаас 11.6
ц/га-аар тус тус илүү байв.
3. Үндсэн бордоо ба нэмэлт бордоог гербицидтэй хамтруулан хэрэглэсэн
хувилбаруудаас буудайн аарцан болцын үед сеницац хийсэн
(Фон+N100+N20(a)+гербицид(а)) хувилбарт ургац 6.0 ц/га, уураг 1.1%-иар тус
тус илүү байлаа.
4. Буудайг тарих технологийн нөхцөлд зөвхөн үндсэн эсвэл зөвхөн тарилтын
үед үртэй хамт хэрэглэсэн бордооны үйлчлэлээс үрийн чанар дээшлэх
нөхцөл бүрдэж байна. Тодруулбал, зөвхөн үндсэн бордоо (Фон+N120)-ны
үйлчлэлээс үрийн цавуулаг (33.5%), зөвхөн тарилтын үеийн бордоо (N20)-оос
уураг (14.6%) тус тус хамгийн өндөр үзүүлэлттэй байлаа.
Ном зүй
1. Бааст Б. Үр тарианы хоѐр дахь ургац чанар. УБ. 1989
2. Батсүх В., Мягмарсүрэн Я. Туршлагын арга зүйн үүд. Дархан, 2008.
3. Дамба Ч. Усалгаатай буудай тариалах технологи. Дархан, 1988.
4. Туул Д, Баярсайхан Б. Тэмдэгт атом N15 изотопыг ашиглан биологийн
азот шингээлт ба азотын бордооны тунг судлах туршлагын
тайлан. 2006-2008 он.
5. Туул Д., Баярсайхан Б, Усалгаатай нөхцөлд буудай, арвайн
сортуудад
бордооны үйлчлэлийг судлах. 2010-2012 оны судалгааны ажлын
тайлан.
6. Цэрмаа Д. Бордоо хэрэглэх шинжлэх ухааны үндэслэл. Сүхбаатар
хот.
7. Чойжамц А. Ургамлыг бордох менежмент. УБ. 2009.

More Related Content

What's hot

Оюунтунгалаг - БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ НЬ
Оюунтунгалаг - БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ НЬОюунтунгалаг - БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ НЬ
Оюунтунгалаг - БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ НЬbatnasanb
 
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлсбайгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлсTserendulam Gan-Erdene
 
харилцааны соёл
харилцааны соёлхарилцааны соёл
харилцааны соёлOnon Battsengel
 
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүйУдирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүйBatmunkh Oyuka
 
багшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэмбагшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэмuunaa1991
 
10-р анги Д.Сумжав
10-р анги Д.Сумжав10-р анги Д.Сумжав
10-р анги Д.СумжавAlungoo Alungoo
 
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн school14
 
Соёл судлал - Ахуйн соёл
Соёл судлал - Ахуйн соёлСоёл судлал - Ахуйн соёл
Соёл судлал - Ахуйн соёлTemuulen Nyamdorj
 
Erdem shinjilgeenii oguulel 1
Erdem shinjilgeenii oguulel 1Erdem shinjilgeenii oguulel 1
Erdem shinjilgeenii oguulel 1Munkhbat Tsendjav
 
Мэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилт
Мэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилтМэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилт
Мэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилтBatsaikhanshdee
 
усны шинж чанар
усны  шинж чанарусны  шинж чанар
усны шинж чанарtg_tuvshee
 
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлаганийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлагаSukhochirxna
 
эрик эриксон
эрик эриксонэрик эриксон
эрик эриксонZaya G
 
Copy of кейстэй ажиллах
Copy of кейстэй ажиллахCopy of кейстэй ажиллах
Copy of кейстэй ажиллахSukhochirxna
 

What's hot (20)

Оюунтунгалаг - БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ НЬ
Оюунтунгалаг - БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ НЬОюунтунгалаг - БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ НЬ
Оюунтунгалаг - БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ НЬ
 
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлсбайгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс
 
харилцааны соёл
харилцааны соёлхарилцааны соёл
харилцааны соёл
 
Avyasiig neej hogjuuleh
Avyasiig neej hogjuulehAvyasiig neej hogjuuleh
Avyasiig neej hogjuuleh
 
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүйУдирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
 
багшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэмбагшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэм
 
It101 7
It101 7It101 7
It101 7
 
10-р анги Д.Сумжав
10-р анги Д.Сумжав10-р анги Д.Сумжав
10-р анги Д.Сумжав
 
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
 
Соёл судлал - Ахуйн соёл
Соёл судлал - Ахуйн соёлСоёл судлал - Ахуйн соёл
Соёл судлал - Ахуйн соёл
 
Erdem shinjilgeenii oguulel 1
Erdem shinjilgeenii oguulel 1Erdem shinjilgeenii oguulel 1
Erdem shinjilgeenii oguulel 1
 
Мэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилт
Мэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилтМэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилт
Мэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилт
 
Нийгэмшилт
НийгэмшилтНийгэмшилт
Нийгэмшилт
 
усны шинж чанар
усны  шинж чанарусны  шинж чанар
усны шинж чанар
 
P.k.paz 6
P.k.paz 6P.k.paz 6
P.k.paz 6
 
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлаганийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
 
эрик эриксон
эрик эриксонэрик эриксон
эрик эриксон
 
мөөг
мөөгмөөг
мөөг
 
Copy of кейстэй ажиллах
Copy of кейстэй ажиллахCopy of кейстэй ажиллах
Copy of кейстэй ажиллах
 
Dadlagiin tailan 2018 on Computer
Dadlagiin tailan 2018 on Computer Dadlagiin tailan 2018 on Computer
Dadlagiin tailan 2018 on Computer
 

Similar to Зусах буудайн ургац, үрийн чанарт азотын бордооны нөлөө

Ризобактерийн бордоо хэрэглэж арвин ургац авах боломж
Ризобактерийн бордоо хэрэглэж арвин ургац авах боломжРизобактерийн бордоо хэрэглэж арвин ургац авах боломж
Ризобактерийн бордоо хэрэглэж арвин ургац авах боломжAnkhbileg Luvsan
 
Дархан-Уул аймагт усалгаатай буудайн тариалан эрхлэх боломж
Дархан-Уул аймагт усалгаатай буудайн тариалан эрхлэх боломжДархан-Уул аймагт усалгаатай буудайн тариалан эрхлэх боломж
Дархан-Уул аймагт усалгаатай буудайн тариалан эрхлэх боломжAnkhbileg Luvsan
 
Усалгаатай үр тарианы сэлгээнд дарш, тэжээлийн таримлыг судалсан дүн
Усалгаатай үр тарианы сэлгээнд дарш, тэжээлийн таримлыг судалсан дүнУсалгаатай үр тарианы сэлгээнд дарш, тэжээлийн таримлыг судалсан дүн
Усалгаатай үр тарианы сэлгээнд дарш, тэжээлийн таримлыг судалсан дүнAnkhbileg Luvsan
 
Monitoring vneleh
Monitoring vnelehMonitoring vneleh
Monitoring vnelehhi_bmb
 
Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”
Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”
Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн бүс нутагт судалсан буурцагт ургамлын судалгааны дүнгээс
Дархан-Уул аймгийн бүс нутагт судалсан буурцагт ургамлын судалгааны дүнгээсДархан-Уул аймгийн бүс нутагт судалсан буурцагт ургамлын судалгааны дүнгээс
Дархан-Уул аймгийн бүс нутагт судалсан буурцагт ургамлын судалгааны дүнгээсAnkhbileg Luvsan
 
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэхБэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэхGreengoldMongolia
 
Хатуу буудайн сорт, дугааруудыг харьцуулан судалсан дүн
Хатуу буудайн сорт, дугааруудыг харьцуулан судалсан дүнХатуу буудайн сорт, дугааруудыг харьцуулан судалсан дүн
Хатуу буудайн сорт, дугааруудыг харьцуулан судалсан дүнAnkhbileg Luvsan
 
Чацарганы суулгацын өсөлтөнд байгалийн эрдэс бодисын нөлөөг судалсан дүнгээс
Чацарганы суулгацын өсөлтөнд байгалийн эрдэс бодисын нөлөөг судалсан дүнгээсЧацарганы суулгацын өсөлтөнд байгалийн эрдэс бодисын нөлөөг судалсан дүнгээс
Чацарганы суулгацын өсөлтөнд байгалийн эрдэс бодисын нөлөөг судалсан дүнгээсAnkhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...
Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...
Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...Ankhbileg Luvsan
 
Модлог ургамлыг биотехнологийн аргаар өсгөвөрлөж, хадгалах боломж
Модлог ургамлыг биотехнологийн аргаар өсгөвөрлөж, хадгалах боломжМодлог ургамлыг биотехнологийн аргаар өсгөвөрлөж, хадгалах боломж
Модлог ургамлыг биотехнологийн аргаар өсгөвөрлөж, хадгалах боломжAnkhbileg Luvsan
 
Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...
Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...
Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...Ankhbileg Luvsan
 
Зохицуулах үйлчилгээтэй талх үйлдвэрлэх технологийн судалгаа
Зохицуулах үйлчилгээтэй талх үйлдвэрлэх технологийн судалгааЗохицуулах үйлчилгээтэй талх үйлдвэрлэх технологийн судалгаа
Зохицуулах үйлчилгээтэй талх үйлдвэрлэх технологийн судалгааAnkhbileg Luvsan
 
Мюсли үйлдвэрлэх боломжийн судалгаа
Мюсли үйлдвэрлэх боломжийн судалгааМюсли үйлдвэрлэх боломжийн судалгаа
Мюсли үйлдвэрлэх боломжийн судалгааAnkhbileg Luvsan
 
Argiculture drone
Argiculture droneArgiculture drone
Argiculture droneGeoMedeelel
 
Хөрсгүй орчинд төмсний үрийн эх материал гаргах технологи
Хөрсгүй орчинд төмсний үрийн эх материал гаргах технологиХөрсгүй орчинд төмсний үрийн эх материал гаргах технологи
Хөрсгүй орчинд төмсний үрийн эх материал гаргах технологиAnkhbileg Luvsan
 
Газар тариалангийн хөгжлийн зорилт, шийдвэрлэх асуудлууд
Газар тариалангийн хөгжлийн зорилт, шийдвэрлэх асуудлуудГазар тариалангийн хөгжлийн зорилт, шийдвэрлэх асуудлууд
Газар тариалангийн хөгжлийн зорилт, шийдвэрлэх асуудлуудErdenebolor Baast
 
State and transition model catalogue/Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн заг...
State and transition model catalogue/Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн заг...State and transition model catalogue/Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн заг...
State and transition model catalogue/Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн заг...GreengoldMongolia
 
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологиТэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологиGreengoldMongolia
 

Similar to Зусах буудайн ургац, үрийн чанарт азотын бордооны нөлөө (20)

Ризобактерийн бордоо хэрэглэж арвин ургац авах боломж
Ризобактерийн бордоо хэрэглэж арвин ургац авах боломжРизобактерийн бордоо хэрэглэж арвин ургац авах боломж
Ризобактерийн бордоо хэрэглэж арвин ургац авах боломж
 
Дархан-Уул аймагт усалгаатай буудайн тариалан эрхлэх боломж
Дархан-Уул аймагт усалгаатай буудайн тариалан эрхлэх боломжДархан-Уул аймагт усалгаатай буудайн тариалан эрхлэх боломж
Дархан-Уул аймагт усалгаатай буудайн тариалан эрхлэх боломж
 
Усалгаатай үр тарианы сэлгээнд дарш, тэжээлийн таримлыг судалсан дүн
Усалгаатай үр тарианы сэлгээнд дарш, тэжээлийн таримлыг судалсан дүнУсалгаатай үр тарианы сэлгээнд дарш, тэжээлийн таримлыг судалсан дүн
Усалгаатай үр тарианы сэлгээнд дарш, тэжээлийн таримлыг судалсан дүн
 
Monitoring vneleh
Monitoring vnelehMonitoring vneleh
Monitoring vneleh
 
Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”
Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”
Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”
 
Дархан-Уул аймгийн бүс нутагт судалсан буурцагт ургамлын судалгааны дүнгээс
Дархан-Уул аймгийн бүс нутагт судалсан буурцагт ургамлын судалгааны дүнгээсДархан-Уул аймгийн бүс нутагт судалсан буурцагт ургамлын судалгааны дүнгээс
Дархан-Уул аймгийн бүс нутагт судалсан буурцагт ургамлын судалгааны дүнгээс
 
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэхБэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
 
Хатуу буудайн сорт, дугааруудыг харьцуулан судалсан дүн
Хатуу буудайн сорт, дугааруудыг харьцуулан судалсан дүнХатуу буудайн сорт, дугааруудыг харьцуулан судалсан дүн
Хатуу буудайн сорт, дугааруудыг харьцуулан судалсан дүн
 
Чацарганы суулгацын өсөлтөнд байгалийн эрдэс бодисын нөлөөг судалсан дүнгээс
Чацарганы суулгацын өсөлтөнд байгалийн эрдэс бодисын нөлөөг судалсан дүнгээсЧацарганы суулгацын өсөлтөнд байгалийн эрдэс бодисын нөлөөг судалсан дүнгээс
Чацарганы суулгацын өсөлтөнд байгалийн эрдэс бодисын нөлөөг судалсан дүнгээс
 
Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...
Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...
Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...
 
Модлог ургамлыг биотехнологийн аргаар өсгөвөрлөж, хадгалах боломж
Модлог ургамлыг биотехнологийн аргаар өсгөвөрлөж, хадгалах боломжМодлог ургамлыг биотехнологийн аргаар өсгөвөрлөж, хадгалах боломж
Модлог ургамлыг биотехнологийн аргаар өсгөвөрлөж, хадгалах боломж
 
Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...
Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...
Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...
 
Зохицуулах үйлчилгээтэй талх үйлдвэрлэх технологийн судалгаа
Зохицуулах үйлчилгээтэй талх үйлдвэрлэх технологийн судалгааЗохицуулах үйлчилгээтэй талх үйлдвэрлэх технологийн судалгаа
Зохицуулах үйлчилгээтэй талх үйлдвэрлэх технологийн судалгаа
 
Мюсли үйлдвэрлэх боломжийн судалгаа
Мюсли үйлдвэрлэх боломжийн судалгааМюсли үйлдвэрлэх боломжийн судалгаа
Мюсли үйлдвэрлэх боломжийн судалгаа
 
3 gis day
3   gis day3   gis day
3 gis day
 
Argiculture drone
Argiculture droneArgiculture drone
Argiculture drone
 
Хөрсгүй орчинд төмсний үрийн эх материал гаргах технологи
Хөрсгүй орчинд төмсний үрийн эх материал гаргах технологиХөрсгүй орчинд төмсний үрийн эх материал гаргах технологи
Хөрсгүй орчинд төмсний үрийн эх материал гаргах технологи
 
Газар тариалангийн хөгжлийн зорилт, шийдвэрлэх асуудлууд
Газар тариалангийн хөгжлийн зорилт, шийдвэрлэх асуудлуудГазар тариалангийн хөгжлийн зорилт, шийдвэрлэх асуудлууд
Газар тариалангийн хөгжлийн зорилт, шийдвэрлэх асуудлууд
 
State and transition model catalogue/Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн заг...
State and transition model catalogue/Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн заг...State and transition model catalogue/Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн заг...
State and transition model catalogue/Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн заг...
 
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологиТэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
 

More from Ankhbileg Luvsan

Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааДархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааAnkhbileg Luvsan
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааAnkhbileg Luvsan
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнAnkhbileg Luvsan
 
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...Ankhbileg Luvsan
 
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Ankhbileg Luvsan
 
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”Ankhbileg Luvsan
 
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааAnkhbileg Luvsan
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааAnkhbileg Luvsan
 
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Ankhbileg Luvsan
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдAnkhbileg Luvsan
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...Ankhbileg Luvsan
 
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньAnkhbileg Luvsan
 
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньӨсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньAnkhbileg Luvsan
 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньAnkhbileg Luvsan
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ankhbileg Luvsan
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга замAnkhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжAnkhbileg Luvsan
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээсAnkhbileg Luvsan
 

More from Ankhbileg Luvsan (20)

Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
 
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааДархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
 
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
 
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
 
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
 
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
 
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
 
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньӨсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
 

Зусах буудайн ургац, үрийн чанарт азотын бордооны нөлөө

  • 1. ЗУСАХ БУУДАЙН УРГАЦ, ҮРИЙН ЧАНАРТ АЗОТЫН БОРДООНЫ НӨЛӨӨ Баярсайхан.Б , докторант Туул.Д, доктор Ph.D E-mail:Bayasaa_b2006@yahoo.com E-mail:tuuld88@yahoo.com Хураангуй Усалгаатай газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тогтвортой нэмэгдүүлэхэд зайлшгүй шаардлагатай, мөрдлөг болгох үндсэн технологийн нэг нь бордох системийн иж бүрэн ажиллагаа юм. Хувьсан өөрчлөгдөж байгаа хөрс, цаг уурын нөхцөлд чийг, шим тэжээлийн бодисын дутагдал, ялангуяа азот нь ургацыг хязгаарлагч гол хүчин зүйлд тооцогддог. Иймд 2014 онд УГТСЭШХүрээлэнгийн туршлагын талбайд манай орны төвийн бүсийн усалгаатай газар тариаланд тохиромжтой сортоор шалгарсан улаан буудайн “Цогт” сортын ургац, үрийн чанарт азотын бордооны үйлчлэлийг илрүүлэх зорилгоор хээрийн болон лабораторийн туршлага судалгааг гүйцэтгэв. Талбайн нөхцөлд туршлагын хяналт (бордоогүй) болон бордоот 10 хувилбарыг 3 давталтаар тавьсан. Бордоот тушлаганд манай орны усалгаатай тариалангийн үйлдвэрлэлд улаан буудайг бордохыг зөвлөсөн үндсэн бордоо (N120P80K80 кг/га үйлчлэх бодис), тарилтын үеийн азотын бордооны (N20 кг/га үйлчлэх бодис) болон фосфор, калийн (P80K80 кг/га үйлчлэх бодис) үндсэн бордооны фон дээр мөн азотын нэмэлт бордоог буудайн өсөлт хөгжилтийн янз бүрийн үе шатны хугацаанд дангаар болон гербицидтэй хамт хэрэглэх хувилбарууд судлагдав. Судалгаагаар усалгаатай нөхцөлд үндсэн ба ургалтын үеийн азотын нэмэлт бордоог хамт хэрэглэсэн хувилбарт ургац хамгийн их нэмэгдэж байгаа нь тогтоогдлоо. Тодруулбал, үндсэн бордоо (N100P80K80) мөн буудайн бутлалтын үед азотыг (N20)-г нэмэлт бордоогоор хэрэглэсэн хувилбарт 36.3 ц/га ургац бүрдсэн нь хяналттай харьцуулахад 19.3 ц/га, бусад бордоот хувилбараас 11.6 ц/га-аар тус тус илүү байна.
  • 2. 2014 оны туршлагын хувилбаруудын буудайн үрэнд уураг 11.7-14.6%, цавуулаг 27.2-33.5%-д хэлбэлзэж, бордооны үйлчлэлээс тэдгээрийн агуулалт дунджаар 1.48% ба 3.63% тус тус нэмэгдсэн байлаа. Түлхүүр үг: Эрдэс бордоо, сорт, усалгаа, уураг, цавуулаг Оршил Дэлхийн нийт тариалах талбайн багахан хувьд (16%) усалгаатай тариалан эрхэлдэг боловч энэ нь нэгжийн ургацаар усалгаагүй талбайнхаас бараг 2 дахин илүү ургац өгч газар тариалангийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гуравны нэгийг бүрдүүлдэг байна. Манай улсын хэмжээнд таримал тариалсан нийт талбайн 12 хувийг усалгаатай тариалан эзэлж байгаагийн дотор 4 хувь нь үр тариа, 78 хувь нь төмс, 41 хувь нь малын тэжээлийн талбай тус тус эзэлж байна. 2014 оны байдлаар нийт 289.3 га талбайд тариалалт хийж хураан авсан дундаж ургац 18.7 ц/га байна. Усалгаатай тариалангийн үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд усалгаанд тохиромжтой нутагшсан үр сортыг тариалахын зэрэгцээ, эрдэс бүрэн бордоог системтэй хэрэглэж ургац, үрийн чанарыг дээшлүүлэх шаардлагатай байна. Үүнд, ялангуяа азотын бордоог таримлын сэлгээний болон өсөлт хөгжлийн янз бүрийн хугацаанд хэсэгчлэн хийж өгөх явдал нь чухал ач холбогдолтой байдаг [7.10]. Таримал ургаж, боловсрох хугацаа богинотой манай орны байгаль цаг уурын нөхцөлд усалгаатай газар тариаланд бордоог хэрэглэж таримлын тэжээлийн бодисын хангамжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, ургац, үрийн чанарыг дээшлүүлэх асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэв. Таримлын хоололтонд улмаар ургац бүрэлдэхэд чухал шаардлагатай үзүүлэлтийн нэг нь нитратын азотын агууламж бөгөөд энэ нь ургамал ургалтын хугацаанд хөрсний чийг, дулааны горимоос хамааран ихээхэн хэлбэлзэлтэй байдаг. Судалгаагаар манай орны хөрс, цаг уурын нөхцөлд үр тарианы таримлын ургац тарилтын үед хөрсөнд агуулагдах нитратын агуулалттай нягт хамааралтай байдаг нь тогтоогдсон.
  • 3. 2008-2010 онд УГТСЭШХ-д хийгдсэн улсын хэмжээний хөрсний шинжилгээний дүнгээр тухайн бүс нутгийн хөрс цаг уурын нөхцөлд тогтвортой ургац авахад шаардагдах нитратын азотын агуулалтаар нийт талбайн 59.7% нь хангалтгүй (дундаас доогуур), 40.3% нь сайн хангалттай ангилалд хамрагдаж байна. Тодруулбал: Дархан-Уул аймгийн Хонгор сумаас шинжилгээнд хамрагдсан тариалангийн нийт 25792.1 га талбайн хөрс нь ургамалд хялбар ашиглагдах нитратын (NO3-N мг/кг) азотоор 95.8% бага, 4.1% дунд, 0.1 % нь сайн, фосфороор (P205 мг/100г) 33.4% бага, 50.4% дунд, 16.2% хангалттай, калиар % (K20мг/100г) 45.8% бага, 36.2% дунд, 18.0% нь сайн хангалттай ангилалд багтаж байна. Зусах буудайн ургацыг нэмэгдүүлж чанарыг сайжруулах асуудал нь манай тариалангийн үйлдвэрлэлд тулгамдаж байгаа, шийдвэрлэвэл зохих асуудлын нэг болооод байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэхэд гаднын нэгдмэл (хөрс, цаг уур, агротехник, ургамлын физиологийн онцлог г.м) хүчин зүйлүүд шууд нөлөөлөхийн зэрэгцээ бордоо онцгой чухал ач холбогдолтойг нэгэнт заасан байдаг. Үндсэн хэсэг: Судалгааны арга зүй Судалгааг 2014 оны ургамал ургалтын хугацаанд УГТСЭШХүрээлэнгийн төв туршилтын талбайд гүйцэтгэсэн. Хавар 5 дугаар сарын 12 нд туршлагын талбайн хөрсийг 20 см гүнд хавж боловсруулан, талбайг хувааж бэлтгэсэн. Буудайн тариалалт хийхээс 15 хоногийн өмнө арга зүйд заагдсаны дагуу 3-11 дүгээр хувилбарууд буюу фон (P80K80) болон үндсэн бордооны бордоот (Р80К80Nn) хувилбаруудын бордоог тооцож туршлагын талбайн дэвсгүүдэд усалгаатай хамт хийсэн. Усалгааг 350 м3 /га нормоор буудайн ургалтын хугацаанд 3 удаа гүйцэтгэв. Туршлаганд усалгаатай тариаланд тохиромжтой, нутагшсан “Цогт” сортыг 5 сарын 28-нд 4.0 сая ш/га үрийн нормоор хөрсний 5-7 см гүнд тариалав. Туршлагын хувилбарууд: 1. Хяналт (Бордоогүй) 2. N20 (тарилттай хамт-т.х) 3. P80K80 Фон 4. Фон+N120 (үндсэн бордоо-ү.б) 5. Фон+N100 Ү.б +N20 (т.х)
  • 4. 6. Фон+N100 +N20 (бутлалтын үед-б) 7. Фон+N100 +N20 (аарцан болцын үед-а) 8. Фон+N80 +N20 (б)+N20 (а) 9. Фон+N100 +N20 (б) + гербицид (б) 10.Фон+N100 +N20 (а) + гербицид (а) 11.Фон+N80 +N20 (б)+ гербицид (б)+N20 (а) +гербицид (а) Туршлаганд эрдэс бордооноос 34%-н азот агууламжтай Шивтрийн шүү (NH4NO3), 43%-н фосфор агуулсан Давхар суперфосфат Ca(H2PO4)2H2O, 61%-н Хлорт кали (KCI) ашиглав. Туршлагын фон (P80K80) болон үндсэн бордоот (Р80К80Nn) 4-11 дугаар хувилбаруудын бордоог тарилтаас 15 хоногийн өмнө, харин азотын нэмэлт (N20) бордоог тарилтаас ургалтын хугацааны янз бүрийн үе шатанд арга зүйд заагдсаны дагуу дангаар нь болон гербицидтэй хамтруулан усалгаатай хэрэглэв. Туршлагын арга зүйд заагдсан 9, 10, 11 дүгээр хувилбаруудад буудайн өсөлт хөгжлийн бутлалт, сүүн-аарцан болцын үед азотын бордоог (N20), Алмазис (C14H15N5O6S) гербицидийг 8 г/га тунгаар хамтруулан 100-200 л ажлын уусмал бэлтгэж, таримлыг шүршиж хэрэглэсэн. Буудайн үрийн чанарыг УГТСЭШХ-н Биохими технологийн лабораторид тодорхойлов. Үрэнд азот Кьельдалын, цавуулаг Центербугийн аргаар тус тус тодорхойлов. Буудайн ургацанд дисперс, корреляцийн шинжилгээг Доспеховын аргаар тус тус тооцов. Судалгааны үр дүн Таримлын тэжээлийн бодисын хангамжийг сайжруулж, ургацыг тогтвортой нэмэгдүүлэх үндэслэл нь бордох систем бөгөөд энэ нь үндсэн ба тарилтын үеийн мөн ургалтын хугацааны бордоо хэрэглэх иж бүрэн ажиллагаанаас бүрддэг. Судалгаагаар усалгаатай нөхцөлд тариалагдсан буудайн ургац туршлагын хувилбаруудад 17.0 – 36.3 ц/га-д хэлбэлзэж байв. Усалгаанд тохиромжтой “Цогт” сорт дунджаар 25.0 ц/га ургац бүрдүүлсэн. Туршлагын бордоот хувилбаруудад хяналттай харьцуулахад буудайн ургац дунджаар 8.8 ц/га буюу 52 %-иар илүү байлаа. Буудайг тарихын өмнө хөрсийг үндсэн бордооны P80K80 +N100 тунгаар бордож, бутлалтын үед азотыг N20 кг/га
  • 5. тунгаар нэмэлт бордоо болгон хэрэглэсэн хувилбарт хамгийн өндөр буюу 36.3 ц/га ургац бүрдсэн байна. Энэ хувилбарын ургацын энэхүү үзүүлэлт хяналтаас 19.3 ц/га, бордоот бусад хувилбаруудаас 11.6 ц/га-аар тус тус илүү байна. Хүснэгт 1.1. Буудайн ургацад эрдэс бордооны нөлөө, 2014 он № Хувилбар Ургац, ц/га Нэмэлт ургац ц/га % 1 Хяналт (Бордоогүй) 17.0 - - 2 N20 (тарилттай хамт-т.х) 21.2 4.2 24.7 3 P80K80 Фон 18.0 1.0 5.9 4 Фон+N120 (үндсэн бордоо-ү.б) 20.7 3.7 21.8 5 Фон+N100 Ү.б +N20 (т.х) 19.2 2.2 12.9 6 Фон+N100 +N20 (бутлалтын үед-б) 36.3 19.3 113.5 7 Фон+N100 +N20 (аарцан болцын үед-а) 18.5 1.5 8.8 8 Фон+N80 +N20 (б)+N20 (а) 34.8 17.8 104.7 9 Фон+N100 +N20 (б) + гербицид (б) 26.0 9.0 52.9 10 Фон+N100 +N20 (а) + гербицид (а) 33.9 16.9 99.4 11 Фон+N80 +N20 (б)+ гербицид (б)+N20 (а) +гербицид (а) 29.9 12.9 75.9 12 ХББЗөрүү 3.3 Усалгаатай нөхцөлд хөрсний тэжээлийн бодисын хангамжийг үндсэн бордоо хэрэглэн нэмэгдүүлэхийн зэрэгцээ ургалтын эрчимтэй хоололтын үед азотын нэмэлт бордоог хэрэглэх нь ургацыг дээшлүүлэх хүчин зүйл болж байна. Усалгаатай нөхцөлд буудайг тарихын өмнө үндсэн бордоог P80K80+N80 тунгаар, ургалтын хугацаанд азотын бордоог бутлалт ба аарцан болцын үед тус бүр N20 тунгаар тус тус хэрэглэх нь буудайн ургацыг бодитой нэмэгдүүлсэн байлаа. Энэ нь тарималд шаардлагатай нийт азотыг усалгаатай хамт хэсэгчилэн хэрэглэх нь үр дүнтэй болохыг илтгэж байна. Туршлагын эрдэс бүрэн (P80K80Nn) ба азотын бордоог ургалтын хугацаанд 1- 2 удаа дангаар нь ба гербицидтэй хамтруулан хэрэглэсэн (6, 8, 10, 11 дүгээр) хувилбарууд буудайн ургац бодитой (ХББЗ0,5 3.3ц/га) нэмэгдсэн байлаа. Мөн
  • 6. корреляцийн шинжилгээний дүнд хамаарлын итгэлцүүр бодож үзэхэд буудайн бордоот хувилбаруудын ургац нь үрийн жингийн үзүүлэлтэй нягт (r-0.99) хамааралтай байгааг тогтоосон. Усалгаатай нөхцөлд эсвэл намар хур бороо элбэгтэй үед үрийн чийгийн ууршилт удаашралтай байж, болц оройтох магадлал ихтэй байдаг. Ийм үед буудайн болцыг түргэсгэх зорилгоор сүүн болцоос аарцан болцын үед сеникац (нэмэлт бордоог гербицидтэй хамт) хэрэглэх нь үрийн чанар сайтай, болц гүйцсэн ургац хураах боломжийг бүрдүүлдэг [10]. График 1.1 Буудайн ургацад эрдэс бордооны нөлөө, 2014 Бидний судалгаагаар усалгаатай нөхцөлд үндсэн бордооны P80K80+N100 тунгаар, буудайн сүүн болцын төгсгөл, аарцан болцын эхэн үед (зуурмаг болцын үед) бордоог 20 кг/га (N20) тунгаар буюу бодит жингээр га-д 58.8 кг шивтрийн шүү бордоог системийн үйлчилгээ бүхий Алмазис (8г/га) гербицидийн хамт шүршиж хэрэглэсэн хувилбарт буудайн ургац 33.9 ц/га буюу хяналтаас 16,9 ц/га-аар илүү ургац бүрдсэн байна. Буудайн аарцан болцын үед азотын бордоог, гербицидын хамт хэрэглэснээр таримлын эд эрхтэнд физиологийн үйлчлэл үзүүлж, чийгийг түргэн ууршуулж болц түргэсгэдэг. Буудайн ургацад аарцан болцын үед хэрэглэсэн азотын бордоо, гербицидийн хам үйлчлэлийг өсөлт хөгжлийн үе шатуудад хэрэглэсэн бордоо 0.0 5.0 10.0 15.0 20.0 25.0 30.0 35.0 40.0 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 17.0 21.2 18.0 20.7 19.2 36.3 18.5 34.8 26.0 33.9 29.9
  • 7. гербицидтэй бусад хувилбарынхтай харьцуулахад дунджаар 6.0 ц/га нэмэгдсэн байлаа. Таримлын ургалтын хугацаанд бордоог ургамал хамгаалахын бодистой хамтруулан хэрэглэх нь хог ургамал, хортон шавжийг устгахын зэрэгцээ, таримлын тэжээлийн хангамж, бодисын солилцоог сайжруулах чухал ач холбогдолтой. Зусах буудайн үрийн чанарт азотын бордооны нөлөө: Манай орны хөрс, цаг уурын нөхцөл, жилд унах хур тунадасны хэмжээ түүний хувиарлалт, дулаан хүйтний хэм, хөрсний чийг, шим тэжээлийн бодисын хангамжаас хамаарч буудайн ургац, уураг харилцан адилгүй байдаг. 2014 оны буудайн ургацын үрэнд уураг дунджаар 13.4%, харин цавуулаг 30.5% байна. Буудайн бүрэн болцын үед үрэнд уураг 11.7-14.6%, цавуулаг 27.2- 33.5%-д хэлбэлзэж, бордооны үйлчлэлээс тэдгээрийн агуулалт дунджаар 1.48% ба 3.63% тус тус нэмэгдсэн байв. Азотын (N20) бордоог тарилтын үед хийсэн хувилбарын үрэнд агуулагдах уургийн агуулалт мөн тунгаар будайн ургалтын өөр өөр хугацаанд бордсон хувилбаруудыхаас 2.9 %-иар илүү байлаа (Хүснэгт 1.2.). Хүснэгт 1.2. Цогт сортын буудайн үрийн чанарт азотын бордооны нөлөө, 2014 он № Хувилбар Үзүүлэлт Уураг,% Цавуулаг,% 1 Хяналт (бордоогүй) 12.1 27.2 2 N20 (тарилттай хамт-т.х) 14.6 32.7 3 P80K80 Фон (үндсэн бордоо) 13.4 32.6 4 Фон+N120 (үндсэн бордоо-ү.б) 13.9 33.5 5 Фон+N100 +N20 (т.х) 11.7 27.5 6 Фон+N100 +N20 (бутлалтын үед-б) 13.7 31.6 7 Фон+N100 +N20 (аарцан болцын үед-а) 13.8 30.5 8 Фон+N80+N20 (б)+N20 (а) 14.6 30.3 9 Фон+N100 +N20 (б) + гербицид (б) 13.0 30.4
  • 8. 10 Фон+N100 +N20 (а) + гербицид (а) 14.1 27.7 11 Фон+N80+N20 (б)+ гербицид (б) +N20 (а) гербицид (а) 13.0 31.5 Дундаж 13.4 30.5 Таримлын тэжээлийн бодисын хангамжийг бордоо хэрэглэн сайжруулах явдал азотын шингээлтийг эрчимжүүлж, үрэнд агуулагдах хэмжээг ихэссэнээр уургийн агуулалтыг нэмэгдүүлдэг. Усалгаатай нөхцөлд буудайг тарихын өмнө үндсэн бордоо (P80K80+N80)-ны хамт ургалтын хугацааны азотын нэмэлт бордоог бутлалт ба аарцан болцын үед тус бүр N20 тунгаар хэрэглэх нь буудайн үрийн уургийн хуримтлалыг (хяналтаас 2.5%, бусад бордоот хувилбаруудаас 2.9%-иар илүү) нэмэгдүүлж байлаа. График 1.3. Цогт сортын буудайн үрийн чанарт азотын бордооны нөлөө, 2014 он Буудайн үрийн чанарын гол үзүүлэлт болох уургийн агуулалт аарцан болцын үед хэрэглэсэн азотын бордоо, гербицидийн хам үйлчлэлд 14.1%, өсөлт хөгжлийн үе шатуудад хэрэглэсэн бордоо гербицидтэй бусад хувилбарынхтай харьцуулахад дунджаар 1.1% нэмэгдсэн байна. Судалгаагаар усалгаатай нөхцөлд буудайн тариалалтанд үндсэн бордооны (N120P80K80) үйлчлэлээс үрийн цавуулаг хамгийн их буюу хяналтаас 6.3%, бусад бордоот хувилбарынхаас 1.1%-иар тус тус нэмэгдэж байв. 0 5 10 15 20 25 30 35 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Уураг,% Цавуулаг,% 12.1 14.6 13.4 13.9 11.7 13.7 13.8 14.6 13.0 14.1 13.0 27.2 32.7 32.6 33.5 27.5 31.6 30.5 30.3 30.4 27.7 31.5
  • 9. Буудайн Цогт сортыг тарилттай хамт азотын бордоог N20 тунгаар бордоход үрэн дэх цавуулаг 32.7%, энэ үзүүлэлт бордоогүй хувилбарын үрэн дэх хэмжээнээс 5.5% илүү агуулалттай байна. Зусах буудайн ургац уурагтай дунд (r = 0.43), үрийн уураг нь цавуулагийн үзүүлэлттэй эерэг дунд (r = 0.55) тус тус хамааралтай байгааг илрүүлэв. Манай орны усалгаатай тариалангийн нөхцөлд бордох технологийн ажиллагааг мөрдлөгө болгосноор буудайн ургац, үрийн чанарыг дээшлүүлэх боломж бүрдэж байгаа нь бидний судалгааны ажлаас харагдаж байна. САНАЛ: 1. Дархан-Уул аймгийн Хонгор, Орхон сумын аж ахуйн нэгж, иргэд тариаланд ашиглаж байгаа талбайгаа 5 жил тутамд нэг удаа хөрсний агрохимийн шинжилгээнд УГТСЭШХүрээлэнгийн Хөрс агрохимийн лабоарторит хамруулж зохих заавар, зөвлөмжийн дагуу бороогоор бордож өгвөл үржил шим сайжраад зогсохгүй га-ын ургац, үрийн чанар нэмэгдэх боломжтой. 2. Үндэсний бордоо үйлдвэрлэлийг бүх л чиглэлээр дэмжин хөгжүүлэхэд аймгийн зүгээс дэмжлэг үзүүлж, аж ахуйн нэгж иргэдэд бордооны дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах. Дүгнэлт 1. Усалгаатай нөхцөлд буудайн нутагшсан “Цогт” сортын ургац 17.0-36.3 ц/га-д хэлбэлзэж, бордооны үйлчлэлээс хяналттай харьцуулахад дунджаар 8.8 ц/га буюу 52%-иар нэмэгдэж байна. 2. Усалгаатай нөхцөлд буудайг үндсэн ба нэмэлт бордоогоор бордсон туршлагын 6, 8, 9, 10, 11 дүгээр хувилбаруудад ургац бодитой (ХББЗ0.5 3.3) нэмэгдсэн ба ургацын хамгийн их нэмэгдэл үндсэн бордоо (P80K80+N100) ба бутлалтын үеийн азотын (N20) нэмэлт бордооны үйлчлэлд ажиглагдсан. Энэ хувилбарт ургац хяналтаас 19.3 ц/га, бусад бордоот хувилбарынхаас 11.6 ц/га-аар тус тус илүү байв. 3. Үндсэн бордоо ба нэмэлт бордоог гербицидтэй хамтруулан хэрэглэсэн хувилбаруудаас буудайн аарцан болцын үед сеницац хийсэн
  • 10. (Фон+N100+N20(a)+гербицид(а)) хувилбарт ургац 6.0 ц/га, уураг 1.1%-иар тус тус илүү байлаа. 4. Буудайг тарих технологийн нөхцөлд зөвхөн үндсэн эсвэл зөвхөн тарилтын үед үртэй хамт хэрэглэсэн бордооны үйлчлэлээс үрийн чанар дээшлэх нөхцөл бүрдэж байна. Тодруулбал, зөвхөн үндсэн бордоо (Фон+N120)-ны үйлчлэлээс үрийн цавуулаг (33.5%), зөвхөн тарилтын үеийн бордоо (N20)-оос уураг (14.6%) тус тус хамгийн өндөр үзүүлэлттэй байлаа. Ном зүй 1. Бааст Б. Үр тарианы хоѐр дахь ургац чанар. УБ. 1989 2. Батсүх В., Мягмарсүрэн Я. Туршлагын арга зүйн үүд. Дархан, 2008. 3. Дамба Ч. Усалгаатай буудай тариалах технологи. Дархан, 1988. 4. Туул Д, Баярсайхан Б. Тэмдэгт атом N15 изотопыг ашиглан биологийн азот шингээлт ба азотын бордооны тунг судлах туршлагын тайлан. 2006-2008 он. 5. Туул Д., Баярсайхан Б, Усалгаатай нөхцөлд буудай, арвайн сортуудад бордооны үйлчлэлийг судлах. 2010-2012 оны судалгааны ажлын тайлан. 6. Цэрмаа Д. Бордоо хэрэглэх шинжлэх ухааны үндэслэл. Сүхбаатар хот. 7. Чойжамц А. Ургамлыг бордох менежмент. УБ. 2009.