SlideShare a Scribd company logo
1 of 10
ГАРААНЫ КОМПАНИЙН
ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТ.
No
Бэлтгэсэн: Б.Оюунтуул
М.Явуухулан
2024-01-05
АГУУЛГА
Нэг. Гарааны компанийн тухай ойлголт;
Хоёр. Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах;
Гурав. Гарааны компанийн онцлог;
Дөрөв. Гарааны компанийг төрөөс дэмжих бодлого, түүний зохицуулалт;
Тав. Гарааны компанийг байгуулах, бүртгэх;
Зургаа. Гарааны компанийн тайлан, хяналт, хариуцлага.
Нэг. Гарааны компани тухай ойлголт
Засгийн газрын 2023 оны 02 сарын 01 өдрийн дугаар 39 тогтоолын хавсралтаар батлагдсан “Гарааны компани болон
программ хангамжийн үйлдвэрлэл хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжид дэмжлэг үзүүлэх
журам”
Инновацийн тухай
хуулийн 3 дугаар зүйлийн
3.1.8 дахь хэсэгт "гарааны
компани" гэж инновацийн
бүтээгдэхүүн шинээр
үйлдвэрлэх зорилгоор
үүсгэн байгуулагдсан
компанийг ойлгохоор
тодорхойлсон байна.
Эндээс үзвэл гарааны компани нь шинэ
мэдлэгийг баялаг болгон хувиргах үйл
ажиллагааны үр дүнд бий болсон
бүтээгдэхүүн, үйлчилгээ, маркетинг,
зохион байгуулалтын арга, шийдлийг бий
болгох бүтээгдэхүүнийг шинээр
үйлдвэрлэх зорилгоор үүсгэн
байгуулагдсан компани юм.
Төрөөс гарааны компанийг дэмжих
зорилгоор түүнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх
компанийн зохицуулалтыг тусгайлан
хуульчилсан ба зөвлөх компани гэж
Инновацийн тухай хуулийн 3.1.18-т заасны
дагуу эрдэм шинжилгээний байгууллага,
түүний дэргэд байгуулагдсан гарааны
компанийн инновацийн бүтээгдэхүүнийг
зах зээлд нэвтрүүлж эдийн засгийн эргэлтэд
оруулахад дэмжлэг үзүүлэх бусад этгээдэд
гарааны компанийн өөрийн эзэмшлийн
хувийг борлуулах зорилгоор байгуулагдсан
компанийг ойлгоно.
Мөн хуулийн 27 дугаар зүйлийн
27.2-т зааснаар Эрдэм
шинжилгээний байгууллага
дэргэдээ технологи дамжуулалт
хариуцсан нэгж, гарааны компани
болон гарааны компанид дэмжлэг
үзүүлэх зорилго бүхий зөвлөх
компанийг үүсгэн байгуулж
ажиллуулж болно.
Эрдэм шинжилгээний
байгууллагын дэргэд
гарааны компани байгуулан
ажиллаж болох талаар
Инновацийн тухай хуулийн
27 дугаар зүйлд заасан бөгөөд
дараах чиглэлээр
ажиллуулна:
зөвлөх компани нь инновацийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, хөрөнгө
оруулагчид зуучлах гэрээг гарааны компанитай байгуулах;
гарааны компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 11-ээс доошгүй хувийг үүсгэн
байгуулсан эрдэм шинжилгээний байгууллага эзэмших;
эрдэм шинжилгээний байгууллагын эрх бүхий этгээд нь гарааны
компанийн эзэмшлийн хувиа Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны
дагуу үнэлүүлсэн дүгнэлтийг үндэслэн таван жилийн дотор худалдан
борлуулах.
Эрдэм шинжилгээний байгууллага өөрийн эзэмшлийн оюуны өмчийг
эрх бүхий байгууллагаар үнэлүүлэн гарааны компанийн дүрмийн санд
хувь нийлүүлэн оруулж болно.
1
2
3
4
Эрдэм шинжилгээний байгууллагын харьяа гарааны компанийн үйл
ажиллагааны орлого, зарлагыг тусгай дансанд бүртгэх бөгөөд эрдэм
шинжилгээний байгууллагад ногдох ногдол ашгийн 75-аас доошгүй
хувийг сургалт, эрдэм шинжилгээ, технологийн туршилт,
зүгшрүүлэлтийн зориулалтаар ашиглана.
Хоёр. Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд
гарааны компани байгуулах
5
6 Зөвлөх компани нь гарааны компанийн өөрийн эзэмшлийн хувийг
худалдан борлуулж болно.
Гурав. Гарааны компанийн онцлог
“Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл хөгжүүлэлтийн чиглэлээр
үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжид дэмжлэг үзүүлэх журам”-аар дараах онцлогуудыг
тусгасан байна.
 Гарааны компани нь шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн салбарт шинээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх
зорилготой байгуулагдсан байна.
 Өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан компани болон байгуулагдаад 5-аас доошгүй жил үйл
ажиллагаа явуулсан компанийг гарааны компаниар бүртгэхгүй.
 Гарааны компанийг үйл ажиллагааг төрөөс татвар болон бусад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
 Гарааны компани нь технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффист гишүүнчлэлээр бүртгүүлсэн байна.
 Гарааны компанийн оноосон нэрийн өмнө "Гарааны" гэсэн тодотголыг оруулна.
 Гарааны компани нь нээлттэй /хувьцаат компани/ болон хаалттай хэлбэр /хязгаарлагдмал хариуцлагатай
компани/ хэлбэрээр байгуулагдаж болох боловч хэрэв хувьцааг эрх бүхий байгууллагаар дамжуулан
хувьцаагаа биржийн бус зах зээлд олон нийтэд санал болгож байгаа тохиолдолд нийт хувьцааны болон нэг
хөрөнгө оруулагчийн худалдан авах хувьцааны үнийн дүнгийн дээд хязгаарыг Санхүүгийн зохицуулах
хороо тогтооно.
 Гарааны компанийг өмчийн хэлбэр харгалзахгүй дээд боловсролын байгууллага, шинжлэх ухааны төв
болон мэргэжил үйлдвэрлэлийн төв дэргэдээ байгуулах боломжтой. Олон Улсын нэр хүнд бүхий
сургуулиуд судлаач багш, оюутнуудын шинэ санал, бүтээлч санаачилгыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор
өөрийн дэргэд гарааны компанитай байдаг бөгөөд манай улсын хувьд Монгол Улсын Их сургууль ,
Шинжлэх ухаан технологийн их сургууль дэргэдээ гарааны компани байгуулсан байна.
Дөрөв. Гарааны компанийг төрөөс дэмжих бодлого, түүний зохицуулалт
Дараах шаардлагыг хангасан инновацийн төсөл хэрэгжүүлэгч гарааны компанид татварын дэмжлэг
үзүүлнэ:
• Хуулийн этгээд нь улсын бүртгэл болон харьяа татварын албанд бүртгэгдсэн байх;
• Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээгээ дотоодод шинээр бий болгосноо нотлох баримттай байх;
• Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ нь Засгийн газрын баталсан инновацийн бүтээгдэхүүн, ажил,
үйлчилгээний жагсаалтад бүртгэгдсэн байх
Инновацийн тухай хуулийн 17
дугаар зүйл, Гарааны компани
болон программ хангамжийн
үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн
чиглэлээр үйл ажиллагаа
явуулдаг Аж ахуйн нэгжид
дэмжлэг үзүүлэх журмын 5
дугаар зүйлд төрөөс үзүүлэх
дэмжлэгийн талаар дэлгэрэнгүй
заасан.
 Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.14-т болон
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.19-д заасны
дагуу гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл,
хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн
инновацийн төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа,
бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, дотоодод
үйлдвэрлэдэггүй түүхий эд, материал, урвалж бодисыг нэмэгдсэн
өртгийн албан татвараас чөлөөлнө.
 Татварын хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлт
эдлүүлэхтэй холбогдуулан инновацын бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ
гэсэн шалгуурыг Засгийн газраас баталсан жагсаалтыг баримтлан
инновацын бүтээгдэхүүний талаар мэргэжлийн шинжээчийн гаргасан
дүгнэлт, эрх бүхий байгууллагаас гаргасан мэдээлэл, гарааны
компанийн гэрчилгээнд үндэслэн тодорхойлно.
Тав. Гарааны компанийг байгуулах, бүртгэх
Гарааны компанийг байгуулахдаа
эхлээд хуулийн этгээдийн
хэлбэрийг сонгоно. Өөрөөр
хэлбэл, гарааны компанийг
хувьцаат компани /ХК/ болон
хязгаарлагдмал хариуцлагатай
компани /ХХК/-ийн хэлбэрээр
байгуулж болно.
Гарааны компанийг байгуулахдаа
Хуулийн этгээд шинээр бүртгүүлэхэд
(burtgel.gov.mn) – д заасан
баримтуудыг бүрдүүлж улсын
бүртгэлд бүртгүүлнэ.
Гарааны компани нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд
бүртгүүлснээс хойш дараах бүртгэлийг хийнэ.
 Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллага /Боловсрол, шинжлэх ухааны яам/
шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн гарааны компанийг бүртгүүлэх төсөл
санаачлагчийн инновацийн төслийг мэдээллийн санд бүртгэж, ажлын 3
өдрийн дотор бүртгэсэн талаар төсөл санаачлагч болон Улсын
бүртгэлийн ерөнхий газарт тус тус цахимаар мэдэгдэнэ.
 Технологи дамжуулах төв, хамтын оффис нь гишүүнчлэлээр
бүртгүүлсэн гарааны компанийн талаарх мэдээллийг улсын бүртгэлд
бүртгэгдсэнээс хойш ажлын 3 өдрийн дотор өндөр технологи, үндэсний
инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагад албан бичгээр хүргүүлнэ.
 Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллага улсын бүртгэлд бүртгэгдсэн
гарааны компанийн мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн
дотор Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газарт цахимаар
хүргүүлнэ.
 Гарааны компанийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллагад бүртгэнэ.
Зургаа. Гарааны компанийн тайлан, хяналт, хариуцлага
Гарааны компани нь төслийн хэрэгжилтийн
явц, үр дүнгийн тайланг жил бүрийн 2 дугаар
сард багтаан өндөр технологи, үндэсний
инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллагад
цахимаар хүргүүлнэ.
Өндөр технологи, үндэсний
инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн
төрийн захиргааны байгууллага /Боловсрол,
шинжлэх ухааны яам/ нь дараах хяналтыг
тавина:
• инновацийн төслийн хэрэгжилтийн явц,
хугацаа, үйлдвэрлэл, үйлчилгээнд
нэвтрүүлсэн байдал, үр дүнд хяналт
тавина.
• инновацийн төслийн хэрэгжилтийн явц, үр
дүнд хяналт тавих үүрэг бүхий
мэргэжлийн шинжээч ажиллуулж болно.
• инновацийн төслийн талаарх шаардлагатай
мэдээллийг төсөл санаачлагчаас гаргуулан
авах эрхтэй байна.
Өндөр технологи, үндэсний инновацийг
хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага/Боловсрол, шинжлэх ухааны яам/ дараах
тохиолдолд инновацийн төслийн бүртгэлийг цуцалж
Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий
газар, Татварын ерөнхий газарт тус тус албан бичгээр
болон цахимаар мэдэгдэнэ.
 Инновацийн төсөл нь анх мэдүүлсэн үйл ажиллагааны
төлөвлөгөөний дагуу хэрэгжээгүй нь хяналтаар
тогтоогдсон;
 Тайланг хугацаанд нь ирүүлээгүй;
 Оюуны өмчийн эзэмшигч, эсхүл оюуны өмч
эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулж Оюуны
өмчийн газарт бүртгүүлсэн байх шаардлага хангасан
байх нөхцөл хүчингүй болсон.
ГАРААНЫ КОМПАНИЙН ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТ

More Related Content

Similar to ГАРААНЫ КОМПАНИЙН ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТ

ПРОГРАМ ХАНГАМЖИЙН САЛБАРЫН БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ...
ПРОГРАМ ХАНГАМЖИЙН САЛБАРЫН БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ...ПРОГРАМ ХАНГАМЖИЙН САЛБАРЫН БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ...
ПРОГРАМ ХАНГАМЖИЙН САЛБАРЫН БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ...
Mongolian Software Industry Association
 
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...
Mr Nyak
 
Д.Бямбацэцэг - Монголын эрсдэлтэй бизнесийг цааш хөгжүүлэх нь
Д.Бямбацэцэг - Монголын эрсдэлтэй бизнесийг цааш хөгжүүлэх ньД.Бямбацэцэг - Монголын эрсдэлтэй бизнесийг цааш хөгжүүлэх нь
Д.Бямбацэцэг - Монголын эрсдэлтэй бизнесийг цааш хөгжүүлэх нь
batnasanb
 
2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу Холбооноос бэлдсэ...
2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу Холбооноос бэлдсэ...2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу Холбооноос бэлдсэ...
2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу Холбооноос бэлдсэ...
Mongolian Software Industry Association
 
090 ict usage-survey-report-final-mon (1)
090 ict usage-survey-report-final-mon (1)090 ict usage-survey-report-final-mon (1)
090 ict usage-survey-report-final-mon (1)
Batsaikhanshdee
 

Similar to ГАРААНЫ КОМПАНИЙН ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТ (20)

ПРОГРАМ ХАНГАМЖИЙН САЛБАРЫН БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ...
ПРОГРАМ ХАНГАМЖИЙН САЛБАРЫН БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ...ПРОГРАМ ХАНГАМЖИЙН САЛБАРЫН БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ...
ПРОГРАМ ХАНГАМЖИЙН САЛБАРЫН БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ...
 
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...
 
.Ppt ари
.Ppt ари.Ppt ари
.Ppt ари
 
НББ-боддогын-баримт-бичиг загвар.docx
НББ-боддогын-баримт-бичиг загвар.docxНББ-боддогын-баримт-бичиг загвар.docx
НББ-боддогын-баримт-бичиг загвар.docx
 
Presentation 2019,09,05
Presentation 2019,09,05Presentation 2019,09,05
Presentation 2019,09,05
 
Шилэн дансны тухай хууль, журмын танилцуулга
Шилэн дансны тухай хууль, журмын танилцуулгаШилэн дансны тухай хууль, журмын танилцуулга
Шилэн дансны тухай хууль, журмын танилцуулга
 
шилэн дансны хууль журмын танилцуулга
шилэн дансны хууль журмын танилцуулгашилэн дансны хууль журмын танилцуулга
шилэн дансны хууль журмын танилцуулга
 
Д.Бямбацэцэг - Монголын эрсдэлтэй бизнесийг цааш хөгжүүлэх нь
Д.Бямбацэцэг - Монголын эрсдэлтэй бизнесийг цааш хөгжүүлэх ньД.Бямбацэцэг - Монголын эрсдэлтэй бизнесийг цааш хөгжүүлэх нь
Д.Бямбацэцэг - Монголын эрсдэлтэй бизнесийг цааш хөгжүүлэх нь
 
2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу Холбооноос бэлдсэ...
2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу Холбооноос бэлдсэ...2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу Холбооноос бэлдсэ...
2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу Холбооноос бэлдсэ...
 
оуб лекц №10
оуб   лекц №10оуб   лекц №10
оуб лекц №10
 
090 ict usage-survey-report-final-mon (1)
090 ict usage-survey-report-final-mon (1)090 ict usage-survey-report-final-mon (1)
090 ict usage-survey-report-final-mon (1)
 
Компани байгуулах
Компани байгуулахКомпани байгуулах
Компани байгуулах
 
шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.
шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.
шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.
 
U.it101-lecture-13
U.it101-lecture-13U.it101-lecture-13
U.it101-lecture-13
 
U.it101 lecture13
U.it101 lecture13U.it101 lecture13
U.it101 lecture13
 
Дархан үйлдвэрлэл технологийн паркийн хууль, эрх зүй, бодлогын орчинг сайжруу...
Дархан үйлдвэрлэл технологийн паркийн хууль, эрх зүй, бодлогын орчинг сайжруу...Дархан үйлдвэрлэл технологийн паркийн хууль, эрх зүй, бодлогын орчинг сайжруу...
Дархан үйлдвэрлэл технологийн паркийн хууль, эрх зүй, бодлогын орчинг сайжруу...
 
дипломын ажил 1-1
дипломын ажил 1-1дипломын ажил 1-1
дипломын ажил 1-1
 
Hurungu oruulaltiin erkh zui
Hurungu oruulaltiin erkh zui Hurungu oruulaltiin erkh zui
Hurungu oruulaltiin erkh zui
 
Хөрөнгө оруулалтын орчин
Хөрөнгө оруулалтын орчинХөрөнгө оруулалтын орчин
Хөрөнгө оруулалтын орчин
 
МТШХХГ-аас эрхлэн гаргадаг ITNEWS хэвлэлийн тусгай дугаар
МТШХХГ-аас эрхлэн гаргадаг ITNEWS хэвлэлийн тусгай дугаарМТШХХГ-аас эрхлэн гаргадаг ITNEWS хэвлэлийн тусгай дугаар
МТШХХГ-аас эрхлэн гаргадаг ITNEWS хэвлэлийн тусгай дугаар
 

More from Umguullin Mongol Umguulugch

More from Umguullin Mongol Umguulugch (20)

Газрын тухай хуулийн 61-р зүйлийн хэрэглээ.pptx
Газрын тухай хуулийн 61-р зүйлийн хэрэглээ.pptxГазрын тухай хуулийн 61-р зүйлийн хэрэглээ.pptx
Газрын тухай хуулийн 61-р зүйлийн хэрэглээ.pptx
 
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ДАХЬ ХУВИЙН ХЭВШЛИЙГ ЭРСДЛЭЭС ХАМ...
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ДАХЬ ХУВИЙН ХЭВШЛИЙГ ЭРСДЛЭЭС ХАМ...ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ДАХЬ ХУВИЙН ХЭВШЛИЙГ ЭРСДЛЭЭС ХАМ...
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ДАХЬ ХУВИЙН ХЭВШЛИЙГ ЭРСДЛЭЭС ХАМ...
 
НИЙГМИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ .pptx
НИЙГМИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ  .pptxНИЙГМИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ  .pptx
НИЙГМИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ .pptx
 
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ДЭХ "ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮЗҮҮЛЭХ ...
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ДЭХ "ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮЗҮҮЛЭХ ...ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ДЭХ "ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮЗҮҮЛЭХ ...
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ДЭХ "ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮЗҮҮЛЭХ ...
 
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН Т...
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН Т...ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН Т...
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН Т...
 
ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭД АШИГТАЙ ГЭРЭЭ .pptx
ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭД АШИГТАЙ ГЭРЭЭ   .pptxГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭД АШИГТАЙ ГЭРЭЭ   .pptx
ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭД АШИГТАЙ ГЭРЭЭ .pptx
 
АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИЙН БАРЬЦААНЫ ЭРХИЙГ ХАНГАЖ ШИЙДСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭР УДШ-ИЙН ТО...
АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИЙН БАРЬЦААНЫ ЭРХИЙГ ХАНГАЖ ШИЙДСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭР УДШ-ИЙН ТО...АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИЙН БАРЬЦААНЫ ЭРХИЙГ ХАНГАЖ ШИЙДСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭР УДШ-ИЙН ТО...
АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИЙН БАРЬЦААНЫ ЭРХИЙГ ХАНГАЖ ШИЙДСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭР УДШ-ИЙН ТО...
 
ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА (ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙ...
ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА (ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙ...ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА (ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙ...
ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА (ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙ...
 
НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ЭРХИЙН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГ
НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ЭРХИЙН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГНИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ЭРХИЙН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГ
НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ЭРХИЙН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГ
 
ДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
 
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ГОМДОЛ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ (Сангийн сайдын 2023.12.2...
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ГОМДОЛ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ (Сангийн сайдын 2023.12.2...ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ГОМДОЛ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ (Сангийн сайдын 2023.12.2...
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ГОМДОЛ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ (Сангийн сайдын 2023.12.2...
 
ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ОРЛОГОД ТАТВАР НОГДУУЛАХ НЬ ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ...
ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ОРЛОГОД ТАТВАР НОГДУУЛАХ НЬ ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ...ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ОРЛОГОД ТАТВАР НОГДУУЛАХ НЬ ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ...
ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ОРЛОГОД ТАТВАР НОГДУУЛАХ НЬ ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ...
 
“НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСНӨӨР ТООЦОХ ЖУРАМ”-ЫН ТАНИЛЦУУЛГА
“НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСНӨӨР ТООЦОХ ЖУРАМ”-ЫН ТАНИЛЦУУЛГА“НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСНӨӨР ТООЦОХ ЖУРАМ”-ЫН ТАНИЛЦУУЛГА
“НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСНӨӨР ТООЦОХ ЖУРАМ”-ЫН ТАНИЛЦУУЛГА
 
ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
 
БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛЫН ТАНИЛЦУУЛГА
БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛЫН ТАНИЛЦУУЛГАБИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛЫН ТАНИЛЦУУЛГА
БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛЫН ТАНИЛЦУУЛГА
 
ЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
 
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫГ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ, АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭ...
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫГ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ, АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭ...ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫГ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ, АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭ...
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫГ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ, АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭ...
 
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЛБАРЫН МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЛБАРЫН МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМНИЙГМИЙН ДААТГАЛЫН САЛБАРЫН МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЛБАРЫН МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
 
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ (АЖИЛ ОЛГОГЧ ДААТГУУЛА...
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ (АЖИЛ ОЛГОГЧ ДААТГУУЛА...НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ (АЖИЛ ОЛГОГЧ ДААТГУУЛА...
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ (АЖИЛ ОЛГОГЧ ДААТГУУЛА...
 
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ОДООГИЙН ХҮЧИН ТӨГӨ...
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ  /ОДООГИЙН ХҮЧИН ТӨГӨ...НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ  /ОДООГИЙН ХҮЧИН ТӨГӨ...
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ОДООГИЙН ХҮЧИН ТӨГӨ...
 

ГАРААНЫ КОМПАНИЙН ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТ

  • 2. АГУУЛГА Нэг. Гарааны компанийн тухай ойлголт; Хоёр. Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах; Гурав. Гарааны компанийн онцлог; Дөрөв. Гарааны компанийг төрөөс дэмжих бодлого, түүний зохицуулалт; Тав. Гарааны компанийг байгуулах, бүртгэх; Зургаа. Гарааны компанийн тайлан, хяналт, хариуцлага.
  • 3. Нэг. Гарааны компани тухай ойлголт Засгийн газрын 2023 оны 02 сарын 01 өдрийн дугаар 39 тогтоолын хавсралтаар батлагдсан “Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжид дэмжлэг үзүүлэх журам” Инновацийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь хэсэгт "гарааны компани" гэж инновацийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан компанийг ойлгохоор тодорхойлсон байна. Эндээс үзвэл гарааны компани нь шинэ мэдлэгийг баялаг болгон хувиргах үйл ажиллагааны үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, үйлчилгээ, маркетинг, зохион байгуулалтын арга, шийдлийг бий болгох бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан компани юм.
  • 4. Төрөөс гарааны компанийг дэмжих зорилгоор түүнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийн зохицуулалтыг тусгайлан хуульчилсан ба зөвлөх компани гэж Инновацийн тухай хуулийн 3.1.18-т заасны дагуу эрдэм шинжилгээний байгууллага, түүний дэргэд байгуулагдсан гарааны компанийн инновацийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх бусад этгээдэд гарааны компанийн өөрийн эзэмшлийн хувийг борлуулах зорилгоор байгуулагдсан компанийг ойлгоно. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар Эрдэм шинжилгээний байгууллага дэргэдээ технологи дамжуулалт хариуцсан нэгж, гарааны компани болон гарааны компанид дэмжлэг үзүүлэх зорилго бүхий зөвлөх компанийг үүсгэн байгуулж ажиллуулж болно.
  • 5. Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулан ажиллаж болох талаар Инновацийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан бөгөөд дараах чиглэлээр ажиллуулна: зөвлөх компани нь инновацийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, хөрөнгө оруулагчид зуучлах гэрээг гарааны компанитай байгуулах; гарааны компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 11-ээс доошгүй хувийг үүсгэн байгуулсан эрдэм шинжилгээний байгууллага эзэмших; эрдэм шинжилгээний байгууллагын эрх бүхий этгээд нь гарааны компанийн эзэмшлийн хувиа Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлүүлсэн дүгнэлтийг үндэслэн таван жилийн дотор худалдан борлуулах. Эрдэм шинжилгээний байгууллага өөрийн эзэмшлийн оюуны өмчийг эрх бүхий байгууллагаар үнэлүүлэн гарааны компанийн дүрмийн санд хувь нийлүүлэн оруулж болно. 1 2 3 4 Эрдэм шинжилгээний байгууллагын харьяа гарааны компанийн үйл ажиллагааны орлого, зарлагыг тусгай дансанд бүртгэх бөгөөд эрдэм шинжилгээний байгууллагад ногдох ногдол ашгийн 75-аас доошгүй хувийг сургалт, эрдэм шинжилгээ, технологийн туршилт, зүгшрүүлэлтийн зориулалтаар ашиглана. Хоёр. Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах 5 6 Зөвлөх компани нь гарааны компанийн өөрийн эзэмшлийн хувийг худалдан борлуулж болно.
  • 6. Гурав. Гарааны компанийн онцлог “Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжид дэмжлэг үзүүлэх журам”-аар дараах онцлогуудыг тусгасан байна.  Гарааны компани нь шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн салбарт шинээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой байгуулагдсан байна.  Өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан компани болон байгуулагдаад 5-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан компанийг гарааны компаниар бүртгэхгүй.  Гарааны компанийг үйл ажиллагааг төрөөс татвар болон бусад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.  Гарааны компани нь технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффист гишүүнчлэлээр бүртгүүлсэн байна.  Гарааны компанийн оноосон нэрийн өмнө "Гарааны" гэсэн тодотголыг оруулна.  Гарааны компани нь нээлттэй /хувьцаат компани/ болон хаалттай хэлбэр /хязгаарлагдмал хариуцлагатай компани/ хэлбэрээр байгуулагдаж болох боловч хэрэв хувьцааг эрх бүхий байгууллагаар дамжуулан хувьцаагаа биржийн бус зах зээлд олон нийтэд санал болгож байгаа тохиолдолд нийт хувьцааны болон нэг хөрөнгө оруулагчийн худалдан авах хувьцааны үнийн дүнгийн дээд хязгаарыг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.  Гарааны компанийг өмчийн хэлбэр харгалзахгүй дээд боловсролын байгууллага, шинжлэх ухааны төв болон мэргэжил үйлдвэрлэлийн төв дэргэдээ байгуулах боломжтой. Олон Улсын нэр хүнд бүхий сургуулиуд судлаач багш, оюутнуудын шинэ санал, бүтээлч санаачилгыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор өөрийн дэргэд гарааны компанитай байдаг бөгөөд манай улсын хувьд Монгол Улсын Их сургууль , Шинжлэх ухаан технологийн их сургууль дэргэдээ гарааны компани байгуулсан байна.
  • 7. Дөрөв. Гарааны компанийг төрөөс дэмжих бодлого, түүний зохицуулалт Дараах шаардлагыг хангасан инновацийн төсөл хэрэгжүүлэгч гарааны компанид татварын дэмжлэг үзүүлнэ: • Хуулийн этгээд нь улсын бүртгэл болон харьяа татварын албанд бүртгэгдсэн байх; • Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээгээ дотоодод шинээр бий болгосноо нотлох баримттай байх; • Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ нь Засгийн газрын баталсан инновацийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалтад бүртгэгдсэн байх Инновацийн тухай хуулийн 17 дугаар зүйл, Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журмын 5 дугаар зүйлд төрөөс үзүүлэх дэмжлэгийн талаар дэлгэрэнгүй заасан.  Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.14-т болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.19-д заасны дагуу гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн инновацийн төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, дотоодод үйлдвэрлэдэггүй түүхий эд, материал, урвалж бодисыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.  Татварын хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхтэй холбогдуулан инновацын бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ гэсэн шалгуурыг Засгийн газраас баталсан жагсаалтыг баримтлан инновацын бүтээгдэхүүний талаар мэргэжлийн шинжээчийн гаргасан дүгнэлт, эрх бүхий байгууллагаас гаргасан мэдээлэл, гарааны компанийн гэрчилгээнд үндэслэн тодорхойлно.
  • 8. Тав. Гарааны компанийг байгуулах, бүртгэх Гарааны компанийг байгуулахдаа эхлээд хуулийн этгээдийн хэлбэрийг сонгоно. Өөрөөр хэлбэл, гарааны компанийг хувьцаат компани /ХК/ болон хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/-ийн хэлбэрээр байгуулж болно. Гарааны компанийг байгуулахдаа Хуулийн этгээд шинээр бүртгүүлэхэд (burtgel.gov.mn) – д заасан баримтуудыг бүрдүүлж улсын бүртгэлд бүртгүүлнэ. Гарааны компани нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш дараах бүртгэлийг хийнэ.  Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Боловсрол, шинжлэх ухааны яам/ шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн гарааны компанийг бүртгүүлэх төсөл санаачлагчийн инновацийн төслийг мэдээллийн санд бүртгэж, ажлын 3 өдрийн дотор бүртгэсэн талаар төсөл санаачлагч болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус цахимаар мэдэгдэнэ.  Технологи дамжуулах төв, хамтын оффис нь гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компанийн талаарх мэдээллийг улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш ажлын 3 өдрийн дотор өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр хүргүүлнэ.  Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын бүртгэлд бүртгэгдсэн гарааны компанийн мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газарт цахимаар хүргүүлнэ.  Гарааны компанийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгэнэ.
  • 9. Зургаа. Гарааны компанийн тайлан, хяналт, хариуцлага Гарааны компани нь төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тайланг жил бүрийн 2 дугаар сард багтаан өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар хүргүүлнэ. Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /Боловсрол, шинжлэх ухааны яам/ нь дараах хяналтыг тавина: • инновацийн төслийн хэрэгжилтийн явц, хугацаа, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн байдал, үр дүнд хяналт тавина. • инновацийн төслийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт тавих үүрэг бүхий мэргэжлийн шинжээч ажиллуулж болно. • инновацийн төслийн талаарх шаардлагатай мэдээллийг төсөл санаачлагчаас гаргуулан авах эрхтэй байна. Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага/Боловсрол, шинжлэх ухааны яам/ дараах тохиолдолд инновацийн төслийн бүртгэлийг цуцалж Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газарт тус тус албан бичгээр болон цахимаар мэдэгдэнэ.  Инновацийн төсөл нь анх мэдүүлсэн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хэрэгжээгүй нь хяналтаар тогтоогдсон;  Тайланг хугацаанд нь ирүүлээгүй;  Оюуны өмчийн эзэмшигч, эсхүл оюуны өмч эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулж Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн байх шаардлага хангасан байх нөхцөл хүчингүй болсон.