SlideShare a Scribd company logo
1 of 90
Download to read offline
УЛААНБААТАР ХОТ
засгийн газрын тохируулагч агентлаг
шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн
төлөө газар
2019 ОНЫ 10 САРЫН 10
“Өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн
ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөний Эмхтгэл
Эмхтгэсэн: Б.Гантулга /ӨБЗГ-ын мэргэжилтэн/
Редактор: Т.Батцэцэг /ӨБЗГ-ын дарга/
Цаасны хэмжээ: 210х297
Хэвлэлийн хуудас: 11.25 xx
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
Хаяг:		 15141 Улаанбаатар хот, Ж.Самбуугийн гудамж,
		Засгийн газрын ХI байр, 9 дүгээр давхар
Утас: 	 1800-1284
Факс: 	 11-320041
И-Мэйл: 	 contact@afccp.gov.mn, info1@afccp.gov.mn
FB: 	 Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
Вэб сайт:	 www.afccp.gov.mn
“өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн
3
Өмнөх үг ............................................................................................................................................5
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн
“Өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй”
сэдэвт улсын зөвлөгөөнд хэлсэн үг ..................................................................................................7
Илтгэл 1: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва .................................11
Илтгэл 2: Үндэсний хөгжлийн газрын судалгаа, шинжилгээний
газрын дарга А.Мөнхболд ............................................................................................................. 50
Илтгэл 3: Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх
Хууль зүйн бодлогын гишүүн, хуульч О.Номинчимэг ................................................................. 59
Илтгэл 4: МУИС-ын багш, доктор, профессор Х.Цэвэлмаа .........................................................63
Илтгэл 5: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны
төвийн ерөнхий захирал Б.Лакшми ...............................................................................................73
Илтгэл 6: Японы шударга худалдааны хорооны
ахлах мэргэжилтэн Хидэюки Шимозу ...........................................................................................78
“Өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй”
сэдэвт улсын зөвлөгөөнд оролцогчдын санал:
1. ”Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн ......................................................................... 80
2.”Скайтел” ХХК-ийн Хуулийн албаны захирал Ө.Жамбалсүрэн ........................................... 82
3.”УБТЗ” ХНН-ийн даргын зөвлөх Т.Очирхүү ........................................................................... 84
4.”Монголын цахилгаан холбоо” ХК-ийн ХАЗА-ны дарга Т.Мөнхнаран ............................... 86
5.”Монос групп” ХХК-ийн хуульч А.Азжаргал ........................................................................ 86
“Өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй”
сэдэвт улсын зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж: ................................................................................87
“Өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй”
сэдэвт улсын зөвлөгөөний хаалтын үг: ......................................................................................... 88
“Өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй”
сэдэвт улсын зөвлөгөөний тайлан: ............................................................................................... 89
“Өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй”
сэдэвт улсын зөвлөгөөнд оролцогчдын зургийн цомог: .............................................................. 90
ГАРЧИГ
“өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн
5
өмнөх үг
Монгол Улсын өнцөг булан бүрт зах зээлийн өрсөлдөөний хууль тогтоомж, дүрэм, журмуудыг
үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилладаг бүх шатны төрийн албан хаагч болон хуулийн хүрээнд
үйл ажиллагаагаа эрхлэн явуулж буй аж ахуй эрхлэгч, байгууллагуудын төлөөлөгч та бүхний амар
амгаланг айлтган мэндчилье.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь чөлөөт зах зээл дэх шударга өрсөлдөх нөхцөлийг
бүрдүүлэх, өрсөлдөөний хуулийн хэрэгжилтийг хангуулах, бизнесийн орчинд шударга өрсөлдөх
таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр олон ажлыг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирлээ.
Энэ жилийн хувьд “Өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт- өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын
зөвлөгөөнийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа
Тус зөвлөгөөнд Монгол Улсын их хурал, Засгийн газар, яамд болон бусад төрийн байгууллага, аж
ахуй эрхлэгчдийн төлөөлөл, судлаачид, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, орон нутаг
дахь орон тооны бус улсын байцаагчид зэрэг 120 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Эрхэм уншигч танаа “Өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт
улсын зөвлөгөөнд тавьсан илтгэл, мэдээлэл, төлөөлөгчдийн хэлсэн үг, санал, зөвлөмжийг эмхтгэн
толилуулж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
6
“ӨРСӨЛДӨӨНИЙ ХУУЛЬ, БОДЛОГЫН
ХЭРЭГЖИЛТ-ӨНГӨРСӨН БА ИРЭЭДҮЙ” сэдэвт
УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ ХӨТӨЛБӨР
Хугацаа: 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр [Пүрэв гараг]
Хаана: Blue sky зочид буудлын Jade танхим
Оролцогчид: УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ, яамд болон бусад төрийн байгууллага,
компаниудын төлөөлөл, судлаачид
Модератор: ШӨХТГ-ын орон тооны гишүүн С.Цогтгэрэл
09:30-09:50 Бүртгэл
9.50:-10:00
/10 мин/
Нээлтийн ажиллагаа
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин
10:00-10:15
/15 мин/
Илтгэл 1. “Өрсөлдөөний хуулийн хэрэгжилт, цаашдын чиг хандлага”
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва
10:15-10:30
/15 мин/
Илтгэл 2. “Үндэсний үйлдвэрлэл, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
зарим асуудал”
Үндэсний хөгжлийн газрын Судалгаа, шинжилгээний газрын дарга А.Мөнхболд
10:30-10:45
/15 мин/
Илтгэл 3. “Бизнесийн орчин дахь Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилт, зарим
асуудлууд” Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Хууль
зүйн бодлогын гишүүн, хуульч О.Номинчимэг
10.45-11.00
/15 минут/
Илтгэл 4. “Өрсөлдөөний бодлогын институцийн бүтцийн талаарх судалгаа”
МУИС-ын багш, доктор, профессор Х.Цэвэлмаа
11:00-11:20
/20 мин/
Цайны завсарлага
11:20-11:35
/15 мин/
Илтгэл 5. “Хөгжил ба өрсөлдөөн”
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал
Б.Лакшми
11:35-11:50
/15 мин/
Илтгэл 6 “Өрсөлдөөний үүргийн талаар” Японы Шударга худалдааны хорооны
Төлөвлөлтийн ахлах Шимозу
11:50– 12:10
/20 мин/
Хэлэлцүүлэг
12:10-12.20
/10 мин/
Дүгнэлт, зөвлөмж
12.20-13.00 Өдрийн хоол
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
“өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн
7
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, уИХ-ын гишүүн Ө.ЭНХТҮВШИНГИЙН
“ӨРСӨЛДӨӨНИЙ ХУУЛЬ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ-ӨНГӨРСӨН БА ИРЭЭДҮЙ”
СЭДЭВТ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНД ХЭЛсЭн ҮГ
Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа мэнд дэвшүүлж, ажлын
өндөр амжилт хүсье.
Монгол Улсад Зах зээлийн өрсөлдөөнийг хянан зохицуулах алба үүсэн байгуулагдсаны 15
жилийн ойн хүрээнд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын ололт, амжилт, тулгамдсан асуудал, цаашид
хэрэгжүүлэх бодлого, чиглэлийн талаар санал солилцон зөвлөлдөх зорилгоор “ӨРСӨЛДӨӨНИЙ
ХУУЛЬ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ-ӨНГӨРСӨН БА ИРЭЭДҮЙ” сэдэвт улсын зөвлөгөөнийг хийж байна.
“ӨРСӨЛДӨӨНИЙ ХУУЛЬ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ-ӨНГӨРСӨН БА ИРЭЭДҮЙ” сэдэвт улсын
зөвлөгөөнд оролцогч Та бүхэндээ Монгол Улсад Зах зээлийн өрсөлдөөнийг хянан зохицуулах алба
үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн мэндийг хүргэе.
Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос татгалзаж, улмаар 1992 онд шинэ
Үндсэн хуулиа батлан Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Монгол Улс дэлхийн эдийн засгийн
хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн
засагтай байна.” гэж, 4-т “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн
болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэсэн
заалтуудыг тусган өгсөн нь зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих үндэс, суурь болсон юм.
Үүний дараа дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлагаар 1993 онд Улсын Их Хурлаас
Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийг анхлан батлан мөрдүүлсэн нь зах зээлийн эдийн
засгийн тулгуур зарчим болох өрсөлдөөний механизмыг хүлээн зөвшөөрсөн түүхэн үйл явц байсан
юм.
Гэхдээ 1993 оны Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулинд шударга бус өрсөлдөөнийг
хянан зохицуулах асуудлыг хариуцсан төрийн захиргааны бие даасан байгууллагын эрх зүйн орчин
тусгагдаагүй, харин Улсын Их Хурал, Засгийн газар, яам, шүүх, прокурор зэрэг институт хооронд
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
8
тараан хариуцуулах байдлаар хуульчилсан нь алдаатай зохицуулалт байсан ба үүнийг залруулах
зорилгоор 2000 онд Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг
баталж, тухайн хуулинд Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах алба байхаар эрх зүйн орчныг
хуульчлан өгсөн нь өнөөгийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар үүсэн бий болох үндэс,
суурийг тавьсан юм.
Ингээд Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 222 дугаар
тогтоолоор Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар нэртэйгээр, Засгийн газрын
тохируулагч агентлагийн статустай, нийт 33 хүний орон тоотойгоор анх байгуулагдсан бол 2008 онд
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон өргөжиж, өнөөдрийг хүртэл хуулиар олгогдсон
чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Дэлхий дахинаа улс орнуудын эдийн засаг хил хязгааргүй даяаршиж, шударга бус өрсөлдөөний
арга, хэлбэрүүд илүү нарийн, төвөгтэй болж байгаа өнөө үед түүнийг зохицуулах чадамжтай эрх
зүйн орчин, мэргэшсэн, чадавхтай, хараат бус, бие даасан байгууллагатай байх шаардлага зүй ёсоор
тавигдаж байна.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Өрсөлдөөний тухай хууль зарим талаар дээрх шаардлагад
төдийлөн нийцэхгүй байгаатай холбоотой Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын
төслийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас боловсруулан Засгийн газрын Хуралдаанаар
хэлэлцүүлж, улмаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлүүлснийг Та бүхэнд дуулгахад
таатай байна.
Мөн “Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөр“-ийн төслийг боловсруулан санал
авч нэгтгэн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх ажил хийгдэж байна.
Энэхүү “Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн төсөл нь Монгол Улсын
Засгийн газрын томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн зах зээлд бизнесийн орчин, үндэсний
бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, эерэгээр тэтгэхэд
чухал нөлөө үзүүлэх ач холбогдолтой өрсөлдөөнийг дэмжсэн бодлогын баримт бичиг болох юм.
Өрсөлдөөн нь зах зээлийг илүү сайжруулж, эдийн засгийн өсөлтийг дэмждэг гол хүчин зүйлсийн
нэг. Зах зээлд өрсөлдөөний таатай орчин бүрдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих замаар эдийн засгийн
хөгжлийг хангахад салбаруудын оролцоо, идэвх, санаачилга чухал байна. Өөрөөр хэлбэл өрсөлдөөний
таатай орчин бүрдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих нь зөвхөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө
газрын хариуцан хэрэгжүүлэх чиг үүрэг гэдэг байдлаар явцууруулан ойлгож болохгүй юм.
Дэлхийн өндөр хөгжилд хүрсэн орнууд шударга өрсөлдөөнийг бүхий л салбарт жигд өрнүүлэх
бодлого баримталж, нөгөө талаар хөгжилд хүрсэн нууцаа Өрсөлдөөний тухай хууль, эрх зүйн
орчинг “Эдийн засгийн харилцааны үндсэн хууль” гэж ягштал чандлан хэрэгжүүлж ирсэнтэй холбон
тайлбарлаж байгааг анхааран үзэх шаардлагатай байна. Мөн салбар бүр өөрийн онцлогт тохирох
өрсөлдөөнт орчныг бүрдүүлэх, өрсөлдөөнийг дэмжихэд бодлого, зорилтоо чиглүүлэн ажиллах
шаардлагатай байгааг онцлон тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.
Япон Улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-ын дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлсэн
“Монгол Улсын шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 2016 онд Өрсөлдөөний
тухай хууль тогтоомжийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа, зах зээл дэх бизнес эрхлэгчдийн
өрсөлдөөний орчин нөхцөл, төлөв байдалд үнэлэлт, дүгнэлт хийсэн.
Энэхүү дүгнэлтээр давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн хамгийн түгээмэл гаргадаг зөрчлөөр
“Зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулдаг”, “Бусад аж ахуй
эрхлэгчийг зах зээлд гарч ирэхэд саад учруулдаг, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор
бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бодит зардлаас доогуур үнээр борлуулдаг”, “Өрсөлдөгчийн болон түүний
бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр хүндийг гутаах, эсвэл худал, зөрүүтэй мэдээ тараадаг”, “Өөрийн
бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар худал, зөрүүтэй мэдээлдэг” гэх зэрэг зөрчлүүдийг тодорхойлсон
байна.
Мөн шударга бус өрсөлдөөний зөрчил хамгийн түгээмэл тохиолддог эдийн засгийн дэд
салбаруудад:
“өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн
9
1/ цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа;
2/ газрын тосны бүтээгдэхүүний зах зээл;
3/ барилга, орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээ;
4/ эрүүл мэндийн салбарын үйлчилгээ;
5/ санхүүгийн зуучлалын салбаруудыг дурдсан.
Мөн өрсөлдөөнийг хязгаарлагч хамгийн том хүчин зүйлийн нэгээр төрийн байгууллагыг гэж,
улмаар төрийн байгууллагуудыг аль нэг аж ахуй эрхлэгчид давуу эрх олгох, аж ахуйн нэгжийн
үйл ажиллагаатай холбоотой хууль бус төрөл бүрийн зөвшөөрөл олгох, төлбөр, хураамж шаардах,
хуулиас давсан агуулгатай дүрэм, журам батлан мөрдүүлэх зэргээр өрсөлдөөнийг хязгаарлах
үйлдлүүдийг хийдэг гэж тус тус дүгнэсэн байна.
Энэ дүгнэлтээс харахад эдгээр салбаруудад өрсөлдөөнт орчин бүрдүүлэх талаар салбарын төрийн
захиргааны байгууллагууд илүү хичээн ажиллах шаардлагатай болохыг судалгааны үр дүнгээс харж
болохоор байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн 2018 онд 38 иргэн, аж ахуйн нэгжид 1.9
тэрбум, 2019 онд 15 иргэн, аж ахуйн нэгжид 217.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Өөрөөр
хэлбэл зөрчлийг шалган илрүүлж буруутай этгээдэд хариуцлага ногдуулдагч зарим тохиолдолд сөрөг
үр дагавар нь нийгэмд тархсан хэмжээгээр бүрэн арилахгүй байна. Өөрөөр хэлбэл цаашид асуудлыг
бодлогын хувьд сууриар нь шийдвэрлэх гарц, арга замыг олох нь чухал болоод байгаа юм.
Үүнээс харахад аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөний талаарх ойлголт, соёл муу, хууль эрх зүйн
мэдлэг дутмагаас хууль зөрчсөн үйлдлүүдийг олонтоо гаргаж байгаа ба сууриар нь шийдвэрлэх гарц,
арга замын нэг бол сургалт, сурталчилгааны ажлын цар хүрээг илүү өргөжүүлэх замаар өрсөлдөөний
зөв хандлага, соёлыг төлөвшүүлэх шаардлагатай байна.
Түүнчлэн зах зээлд өрсөлдөөний таатай орчин бүрдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих замаар эдийн
засгийн хөгжлийг хангахад салбаруудын оролцоо, идэвх, санаачилга чухлаас гадна улс төрийн
тогтвортой, урт хугацаанд хэрэгжих нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй байна.
Төлөөлөгч нөхөд өө !
“Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга
хэмжээний төлөвлөгөөн”-д Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан
Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, “Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн
төслийг боловсруулан Засгийн газраар батлуулах зорилтууд тусгагдсан, эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хамт олон идэвхтэй ажиллаа.
Бизнес эрхлэгчдийг торгож, шийтгэхээс илүүтэй зөвлөн туслах замаар дэмжиж ажиллах, тэдэнд
дарамт учруулахгүйгээр зах зээлд шударгаар өрсөлдөх зөв хандлагыг бий болгоход чиглэсэн сургалт,
“өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-
өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөнд
Монгол Улсын Шадар сайд Ө.энхтүвшингээс
ирүүлсэн мэндчилгээг Шадар сайдын зөвлөх
С.янжинсүрэн уншиж танилцуулав.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
10
сурталчилгааны ажлуудыг өргөн хүрээнд хэрэгжүүлсэн, мөн салбаруудын оролцоог хангах чиглэлээр
хэрэгжүүлсэн ажлуудыг оновчтой байсан гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.
ОлонУлсынбайгууллагууд,бусадорныижилчигүүрэгбүхийбайгууллагуудтайхамтынажиллагаагаа
өргөжүүлэх, нэр хүндтэй олон улсын сургалт, яриа, хэлэлцээний механизмуудыг өөрийн оронд
эрхийг нь авч зохион байгуулж ажилласныг сайшааж байна. Тухайлбал, Зүүн Азийн өрсөлдөөний
байгууллагуудын дээд хэмжээний 15 дахь уулзалт болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн
байгууллага /OECD/-ын БНСУ дахь Бодлогын төвтэй хамтран зохион байгуулсан “Өрсөлдөөн дэх
босоо хязгаарлалт” сэдэвт олон улсын хурал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай
зохион байгуулагдлаа.
Төлөөлөгч нөхөд өө !
Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон “Зах зээлийн өрсөлдөөнийг
дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн төслийг Улсын Их Хурал, Засгийн газраас батлагдсаны дараа
хэрэгжүүлэхэд зөвлөгөөнд оролцогч Та бүхнийг анхаарал хандуулж, бүх талаар дэмжин ажиллахыг
хүсэж байна.
Салбар бүр өөрийнхөө чиглэлээр гарч байгаа бодлогын баримт бичиг, тушаал шийдвэрийг
гаргахдаа Өрсөлдөөний хууль тогтоомжийг зөрчихгүй байх, өрсөлдөөний таатай орчин бүрдүүлэхэд
анхаарч ажиллах, харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар түүнд нь хяналт тавьж, шахаж
шаардан ажиллах нь зүйтэй байна.
Өрсөлдөөний Улсын зөвлөгөөнөөр Монгол Улсад зах зээлийн шударга, чөлөөт өрсөлдөөний
нэн тааламжтай орчныг бүрдүүлэхэд Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, төрийн бус
байгууллагууд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид болон хэрэглэгчид, тэдний төлөөллийн байгууллага
олон нийтийн зүгээс анхаарах зүйл, тулгамдаж байгаа асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын
талаар Та бүхнийг илэн далангүй ярилцаж, идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна.
Мөн тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, бодит боломж, гарцуудыг хэлэлцэн Улсын Их Хурал,
Засгийн газрын түвшинд, яам, агентлаг, орон нутгийн түвшинд, төрийн бус байгууллага, хэрэглэгч,
олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагын түвшинд өрсөлдөөний тааламжтай орчныг бий болгоход
хэрхэн анхаарал хандуулах талаар зөвлөмж, чиглэл гарна гэдэгт найдаж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.
“өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн
11
Эрхэм хүндэт Монгол Улсын Шадар Сайдаа, хүндэт ноёд, хатагтай нараа, Та бүхний энэ өдрийн
амар амгаланг айлтгая.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар үүсгэн байгуулагдаад 15 жил болж байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлаас
баталсан нийт 8 хуулийн хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлэн ажилласан байна. Өнөөдрийн улсын
зөвлөгөөнд зөвхөн Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой асуудлыг хөндөн
ярих юм.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
12
Мөн энэ хугацаанд хийсэн ажил түүний ололт, амжилт, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх
бодлого, зорилт, чиглэлийн талаар санал солилцож зөвлөлдөхөөр төрийн байгууллагууд, Шударга
өрсөлдөөн,хэрэглэгчийнтөлөөгазрыгудирданажиллажбайсанүеүеийнудирдлагууд,судлаачид,гадны
ижил төстэй байгууллагын төлөөлөл, аж ахуй эрхлэгчдийн төлөөллийг оролцуулан “ӨРСӨЛДӨӨНИЙ
ХУУЛЬ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ-ӨНГӨРСӨН БА ИРЭЭДҮЙ” сэдэвт улсын зөвлөгөөнийг хийж байна.
Зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн Та бүхэндээ талархал илэрхийлж, хувиасаа болон Шударга өрсөлдөөн,
хэрэглэгчийн төлөө газрын нийт Хамт олны нэрийн өмнөөс Монгол Улсад зах зээлийн өрсөлдөөнийг
хянан зохицуулах алба үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн чин сэтгэлийн халуун мэндийг хүргэе.
“өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн
13
Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, “Дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл
хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна” гэж
заасны дагуу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос татгалзан зах зээлийн эдийн
засгийн тогтолцоонд шилжсэн.
Дэлхийн улс орнуудын хөгжлийн чиг хандлагатай зэрэгцэн 1993 оны 5 дугаар сарын 25-нд Монгол
Улсын Их хурлаас Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийг баталсан нь зах зээлийн эдийн
засгийн тулгуур зарчим болох өрсөлдөөний зарчмыг хүлээн зөвшөөрсөн түүхэн үйл явц болсон юм.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
14
Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих үйл явц амаргүй замыг туулсан.
Иргэд гадаадад чөлөөтэй зорчин ганзагын наймаа хийхээс эхлээд төрийн өмчит томоохон монополь
аж ахуйн байгууллагуудыг хувьчлах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих замаар өмчийн олон
хэвшил бий болох явцад өрсөлдөөний цэгцтэй бодлого, хууль эрх зүйн орчин үгүйлэгдэж байсан юм.
Нийгэм, эдийн засгийн шилжилтийн 30 гаруй жилээс сүүлийн 15 жилийн хугацаанд Шударга
өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамтдаа байж, өөрийн хуулиар олгогдсон чиг үүргийг
хэрэгжүүлэх замаар хувь нэмрээ зориулан ажиллаж ирсэн.
Эрхэм нөхдөө !
Та бүхэнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын өнгөрсөн 15 жилийн хугацаанд
хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, түүхийг бүгдийг нь ярина гэвэл их хугацаа орох тул дараахь гурван цаг
хугацаанд багтаан тоймлон танилцуулахыг хүсэж байна. Үүнд:
-	 2004 оноос 2012 он;
-	 2012 оноос 2016 он;
-	 2016 оноос өнөөдрийг хүртэл.
“өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн
15
Нэг. 2004 оноос 2012 он:
Монгол Улсын Их хурлаас 1993 оны 5 дугаар сарын 25-ний өдөр Шударга бус өрсөлдөөнийг
хориглох тухай хуулийг батлахдаа шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах асуудлыг хариуцсан
төрийн захиргааны бие даасан байгууллагын эрх зүйн орчинг тусгаагүй орхигдуулсан, харин Улсын
Их Хурал, Засгийн газар, яам, шүүх, прокурор зэрэг институт хооронд тараан хариуцуулах байдлаар
хуульчилсан нь алдаатай зохицуулалт байсан ба үүнийг залруулах зорилгоор 2000 онд Шударга бус
өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, тухайн хуулинд Шударга
бус өрсөлдөөнийг хянан зохицуулах алба байхаар эрх зүйн орчныг хуульчлан өгсөн нь өнөөгийн
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар үүсэн бий болох үндэс, суурийг тавьсан юм.
Гэвч тус агентлагийг хууль батлагдсан даруйд байгуулаагүй явж байгаад 2004 оны сонгуулийн үр
дүнгээр байгуулагдсан Засгийн газраас 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 222 дугаартай тогтоол
гаргаж тус агентлагийг Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар нэртэйгээр, Засгийн газрын
тохируулагч агентлагийн статустай, нийт 33 хүний орон тоотой байхаар анх байгуулсан байдаг.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
16
Анхны даргын үүрэг гүйцэтгэгч бөгөөд дэд даргаар Байвгайн Хүрэнбаатар томилогдон ажилласан.
Тэрээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас агентлаг үүсэн байгуулагдсан 15 жилийн ойд
зориулан гаргасан “Түүхэн замнал” номын дурдатгал хэсэгт “Би хэдийгээр дэд дарга байсан боловч
тушаал гаргах эрхтэй ажиллаж, хамт олноо бүрдүүлж авсан. Монголд зах зээлийн өрсөлдөөнийг
зохицуулж байсан туршлага, ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, ажиллах мэргэшсэн
боловсон хүчин аль аль нь тухайн үед байсангүй” гэж хэлсэн байдаг.
“өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн
17
Монгол Улсын Шадар сайд Чүлтэмийн Улааны 2005 оны 13 дугаар тушаалаар Шударга өрсөлдөөн,
хэрэглэгчийн төлөө газрын бүтцийг дарга, 1 дэд дарга, Тамгын хэлтэс, Монополь болон давамгай
байдалтай аж ахуй эрхлэгчийн хяналтын хэлтэс, Зах зээл судалгааны хэлтэс, Хуулийн хэлтэс гэсэн
нийт 4 хэлтэстэй, мөн үүнээс гадна Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах орон тооны бус
Зөвлөлтэй байхаар баталсан юм.
Үүнтэй зэрэгцэн агентлагийн гэрчилгээ, тамга, тэмдэгийг эрх бүхий байгууллагаар хийлгүүлэхээс
эхлээд зохион байгуулалтын хувьд үйл ажиллагаагаа бодитойгоор хэрэгжүүлж эхлэх нөхцлүүдийг
цоо шинээр бүрдүүлж эхэлсэн түүхтэй.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
18
Эрхэм нөхдөө, зөвлөгөөний төлөөлөгчдөө !
Тухайн үед Монгол Улсын хувьд Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар, түүний
хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа болон зах зээлийн эдийн засгийн харилцааны талаар нийгэм,
эдийн засаг, олон нийтийн зүгээс ойлголт төдий л сайнгүй, танил биш байсан юм.
Зах зээлийн нийгэм, эдийн засгийн шилжилтийн эхэн үеийн хүнд, хэцүү он жилүүдэд тус
байгууллагын үйл ажиллагаа бүрэлдэн тогтож, материаллаг бааз, хүний нөөц, эрх зүйн орчны
өөрчлөлт, шинэчлэлт, өрсөлдөөний талаархи ойлголтыг олон нийтэд таниулахад чиглэсэн томоохон
ажлууд болон гадаад хамтын ажиллагааны эхлэлүүд тавигдсан юм.
Тухайлбал, Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах орон тооны бус Зөвлөлөөс 2004 оноос
2012 оныг хүртэл нийт 214-н зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг
тогтоож, хяналт тавих нөхцөлийг бүрдүүлсэн байдаг.
“өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн
19
Эрчим хүч, төмөр зам, орон сууц, нийтийн аж ахуй зэрэг монополь салбаруудын аж ахуй
эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтмол хянан зөвшөөрөл олгохоос гадна 2004 оноос 2012
оныг хүртэл хугацаанд аж ахуй эрхлэгчдийн нэгдэн нийлэх нийт 23-н шийдвэрийг хянаж,
дүгнэлт гаргасан байна.
Улсын Их Хурлаас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийг 2008 оны 12 дугаар сарын 19-ны өдөр батлан хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий
төрийн захиргааны байгууллагыг бий болгохоор шийдвэрлэж, тус агентлагийн чиг үүргийг өргөтгөн
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болгон өөрчлөн зохион байгуулсан.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
20
Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын 2009 оны 74 дугаартай тушаалаар тус агентлагийн бүтцийг
шинэчлэн баталж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрыг 5 хүний орон тоотой байхаар баталснаар
тус агентлаг нь өрсөлдөөнийг хянан зохицуулах болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах гэсэн хоёр
үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх болсон юм.
Зарим салбаруудад өргөн бүрэлдэхүүнтэй томоохон хяналт шалгалтууд хийгдэж эхэлсэн.
“өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн
21
Тухайлбал:
-	 Үүрэн холбооны зах зээлд хяналт шалгалт хийгдэж, шинээр аж ахуй эрхлэгч тухайн зах зээлд
нэвтрэн орох нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр салбарын байгууллагуудад бодлогын зөвлөмж
хүргүүлж ажилласан. Үүний үр дүнд үүрэн холбооны зах зээлд өрсөлдөөнт орчин бүрдэн
хэрэглэгчид сонголт бий болох, ярианы тариф буурах зэрэг эерэг өөрчлөлтүүд бий болсон,
-	Сүү үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний орцод цэвэр сүү, хуурай сүү орсон эсэх талаар хэрэглэгчдэд
бодит мэдээлэл өгдөг байх талаар шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгуулж байсан,
-	 Мөн шатахууны зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчдийн үгсэн хуйвалдаж
бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон зөрчлийг илрүүлж, хариуцлага ногдуулсан байсан
байдаг.
Гэхдээ 2000 оны Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулиар зөрчил гаргасан иргэнийг
50 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 250 мянган төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулах эрх
зүйн орчин үйлчилж байсан нь цаг үеийн нөхцөл, шаардлагаас хоцрогдсон хариуцлагын тогтолцоо
үйлчилж байсан юм.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
22
Түүнчлэн бусад улс, орнуудын жишгээр өрсөлдөөний байгууллагыг хараат бус, бие даасан
байдлаар ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал чухлаар тавигдаж, үүний гол арга зам нь
хамтын удирдлагын зарчмаар буюу Хуралдааны зохион байгуулалтаар ажиллах явдал гэж үзэн
Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн шинэчилсэн найруулга болох Өрсөлдөөний
тухай хуулийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хурлаар 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдөр
батлуулсан нь эрх зүйн орчны шинэчлэлтийн хувьд нэг томоохон алхам болсон.
Тухайлбал:
-	 Төрийн өмч хувьчлалтай холбоотой Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг батлахаас өмнө
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын санал, дүгнэлтийг авсан байх эрх, үүрэг бий
болсон,
-	 Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн аж ахуй эрхлэгчийг өмнөх жилийн борлуулалтын орлогын
6 хүртэл хувиар торгох, хууль бус орлогыг хураах зохицуулалтууд шинээр бий болсон.
-	 Мөн Өрсөлдөөний тухай хууль батлагдсантай холбоотой Зар сурталчилгааны тухай хууль,
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай
хуулиудад нэмэлт өөрчлөлт орж, уг хуулиудын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг нэмж
хариуцуулах болсон юм.
“өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн
23
Ингэснээр зөвхөн нэг хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй анх байгуулагдсан бол
нийт 4 хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй болж үйл ажиллагааны цар хүрээ, нэг улсын
байцаагчид ногдох хэргийн тоо эрс нэмэгдсэн хэдий ч төсөв, орон тооны хувьд төдийлөн нэмэгдэж,
өөрчлөгдөөгүй ажиллаж ирсэн байдаг.
Өрсөлдөөний тухай хууль батлагдсантай холбоотой дагаж гарах дүрэм, журмуудыг боловсруулан
батлуулах ажлууд мөн цаг хугацаанд хийгдсэн.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
24
Тухайлбал:
-	 Агентлагийн дүрэм,
-	Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам,
-	 Аж ахуй эрхлэгчийн нэгдэх, нийлэх, өрсөлдөгчийнхөө хувьцааг худалдан авахад дүгнэлт
гаргах журам,
-	 Мэдээлэгчийг урамшуулах журмуудыг тус тус боловсруулан Монгол Улсын Засгийн газраар
батлуулах ажлууд хийгдсэн.
Өрсөлдөөний тухай хуульд орсон нэг гол өөрчлөлт нь өрсөлдөөний байгууллага хамтын
удирдлагын буюу дарга, орон тооны 2 гишүүн, орон тооны бус 6 гишүүнтэй байхаар өөрчлөлт орж,
газрын шийдвэр гаргах үйл ажиллагааны хэлбэр нь Хуралдаан байхаар зохицуулагдсан явдал юм.
Үүнтэй холбоотой 2012 онд газрын Хуралдааны анхны дарга, орон тооны болон орон тооны бус нийт
9 гишүүнийг Монгол Улсын Засгийн газраас томилсоноор хамтын удирдлагын зарчмаар шийдвэр
гаргах үйл ажиллагааны эхлэл тавигдаж байсан.
Түүнээс гадна агентлагийн удирдлагуудын зүгээс албан хаагчдаа тогтвортой ажиллуулах,
мэргэшүүлэх зорилгоор гадаад, дотоодод сургах, дадлагажуулах, гадны ижил төстэй байгууллагатай
хамтын ажиллагааны санамж бичгүүд байгуулж, тэдний туршлагыг судлах, олон улсын өрсөлдөөний
байгууллагуудтай олон чиглэлээр хамтран ажиллах эхлэлүүд тавигдсан.
“өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн
25
Олон улсын өрсөлдөөний сүлжээ байгууллага /ICN/-д 2006 онд гишүүнээр элсэж, үйл ажиллагаанд
нь идэвхитэй оролцож эхэлсэн. Гадны ижил төстэй байгууллагатай ийнхүү хамтран ажилласнаар
олон улсад тус агентлагийг байр сууриа бэхжүүлэх, өрсөлдөөний хууль, бодлогын чиг хандлагыг
харьцуулан судлах, тэргүүнийг туршлагуудыг өөрийн орондоо хэрэгжүүлэх, өөрийн туршлагаасаа
хуваалцах сайхан боломжууд бүрдсэн.
Эрхэм нөхдөө !
Эдгээр ажлууд хийгдсэнээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар бүрэлдэн тогтож, нийгэм,
эдийн засагт гүйцэтгэх үүрэг, оролцоо тодорхой болохоос гадна, Монгол Улсад өрсөлдөөний хяналт,
зохицуулалтын ач холбогдлыг таньж мэдэх, зайлшгүй шинж, чанартай болохыг хүлээн зөвшөөрөх
анхны суурь тавигдсан юм.
Хоёр. 2012 оноос 2016 он:
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
26
Энэ цаг үед өмнөх хугацаанд хэрэгжсэн ажлуудын үргэлжлэл, буухиалан голлон хэрэгжсэн гэж үзэж
болохоор байдаг. Ингэхдээ онцлог тал нь нэг Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд агентлагийн
дарга 4 удаа солигдож, харьцангуй бага цаг хугацаанд агентлагийн удирдлагууд ажилласан ба өөр
өөрийн онцлог бүхий томоохон ажлуудыг хэрэгжүүлсэн. Үүнийг тус бүрт нь бус нийтэд нь тоймлон
танилцуулья.
Ингэхдээ өнөөдрийн улсын зөвлөгөөний гол агуулга бол “Өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт,
цаашдын зорилт” гэсэн сэдэвтэй тул илтгэлд тус агентлагийн чиг үүрэгт хамаарах нийт 8 хуулиас
зөвхөн Өрсөлдөөний хууль тогтоомжид хамаарах тоо, баримт, мэдээллүүдийг хамруулсан болно.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тухайн цаг үед хийгдсэн зарим томоохон
ажлуудаас товчлон танилцуулья.
Тухайлбал,
2013 онд “НҮБ-ын Худалдаа Хөгжлийн Бага Хурлаас Монголын Өрсөлдөөний тухай хууль ба
бодлогод хийсэн дүн шинжилгээний үр дүнг түгээн таниулах” сэдэвт Олон Улсын хурал Төрийн
ордонд зохион байгуулагдсан. Тус арга хэмжээнд ОХУ, Турк, Япон, Тайван, БНСУ-ын Өрсөлдөөний
байгууллагын төлөөллүүд оролцсон.
“өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн
27
2015 онд Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын санхүүжилтээр
“Монгол Улсын шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэхүү төслийг
3 жилийн хугацаанд хэрэгжүүлсэнээр Монгол Улсын шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх,
чадавхийг сайжруулах, шүүгч нарыг сургах, хууль эрх зүйн орчныг олон улсын түвшинд хүргэхэд
томоохон ахиц дэвшил авчирсан юм.
2016 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хөгжлийг хангахад Улсын Их Хурал,
Засгийн газар, яамд, агентлагууд, Олон Улсын байгууллага, олон нийтийн анхаарлыг хандуулах
зорилгоор “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хөгжлийн чиг хандлага” сэдэвт
хэлэлцүүлгийг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд зохион байгуулж байсан. Уг
арга хэмжээний хүрээнд хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс Зөвлөмж гарган Монгол Улсын Засгийн
газарт хүргүүлсэн байдаг.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
28
Үүнээс гадна олон нийтийн анхаарлыг хандуулсан, цаг үеийн шинжтэй томоохон хяналт шалгалтын
ажлууд түлхүү хийгдсэн байдаг.
Тухайлбал,
-	 Даатгалын нэр бүхий компаниуд Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газартай
хамтран хэрэглэгчийн зөвшөөрөлгүй, бичгээр хийсэн гэрээгүйгээр сар бүр 1000-1500 төгрөгийг
даатгал нэрээр байрны мөнгөн дээр шууд тооцон авч байсныг таслан зогсоож компани тус
бүрд 8 сая төгрөгийн торгууль ногдуулж, зөрчлийг арилгуулж, хэрэглэгчийг зөвхөн бичгээр
байгуулсан гэрээнд үндэслэж даатгалын төлбөр авч байх нөхцөлийг бүрдүүлсэн.
-	 “Автомашин ачигч аж ахуйн нэгжүүд замын хөдөлгөөний хяналтын улсын байцаагчийн
шийдвэргүйгээр бусдын тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх” журам нь хуулиас давсан
агуулгатай байгааг шалган тогтоож, зөрчлийг арилгуулсан. Ингэснээр автомашин зөөж,
тээвэрлэх компанийн ажилтан дур мэдэн шийдвэр гаргах бус, зөвхөн замын цагдаагийн
байцаагчийн шийдвэр, хяналт дор автомашиныг ачиж шилжүүлдэг болсон.
-	 Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газраас нийгмийн
даатгалын чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулах болон арилжааны
банкуудаар нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийг дамжуулан олгохдоо хуульд тусгайлан
эрх олгогдоогүй байхад холбогдох хууль тогтоомжийг зөрчиж журам баталж хууль зөрчсөн
үйл ажиллагаа явуулж байгааг шалган тогтоож улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагыг
хүргүүлсэн.
-	 “Мобиком корпораци” ХХК давамгай байдлаа хууль бусаар ашиглан зардлаас доогуур
борлуулалт хийсэн нь Өрсөлдөөний тухай хууль зөрчсөнийг тогтоож 2.3 тэрбум төгрөгөөр
торгосон зэрэг хяналт шалгалтууд амжилттай хийгдэж байсан.
Энэ хугацаанд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хуулиар хүлээсэн чиг үүргээ
амжилттай хэрэгжүүлэн хяналт шалгалтын ажлууд түлхүү хийгдэж, үр дүн нь олон нийтийн талархлыг
хүлээж байсан.
“өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн
29
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
30
Мөн нөгөө талаар улс төрийн тогтворгүй байдлаас хамааран агентлагийн удирдлага ойр, ойрхон
солигдож, үүнийг дагаад өрсөлдөөний бодлогыг тодорхойлох, салбаруудын бодлогыг өрсөлдөөний
бодлоготой уялдуулах, хэрэгжүүлэх, ойлгуулан танилуулахад чиглэсэн арга хэмжээнүүд дутмаг
хийгдэж, бодлогын залгамж чанар алдагдаж, урт хугацаанд тогтвортой хэрэгжих боломж бүрдэхгүй
байсныг онцлон хэлэхийг хүсэж байна.
Түүнчлэн удирдлага солигдох бүрт тус газарт бүтцийн өөрчлөлт нэрээр хүний нөөцийн халаа, сэлгээ
хийгдсэн, мэргэшсэн албан хаагчдын тогтвортой ажиллах боломж алдагдаж байсан нь чадавхийг
бэхжүүлэхэд сөрөгөөр нөлөөлсөн юм.
Гурав. 2016 оноос өнөөдрийг хүртэл
Өнгөрсөн 12 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны онцлог, ялгаа, алдаа, оноог үнэлж,
дүгнэн цаашид алдааг давтахгүй байх, илүү, тодорхой үр дүнд хүрэх, ахиц дэвшлийг бий болгохоор
Бид үйл ажиллагааныхаа зорилго, чиглэлээ тодорхойлон ажиллаж байна.
Энэ ч үүднээс Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол
Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл
ажиллагааг төлөвлөгөө”-д Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж,
УИХ-д өргөн мэдүүлэх, “Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөр“-ийн төслийг
боловсруулж Монгол Улсын Засгийн газраар батлуулах зорилтуудыг тусган амжилттай хэрэгжүүллээ.
“өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн
31
Дэлхий дахинаа улс орнуудын эдийн засаг хил хязгааргүй даяаршиж, шударга бус өрсөлдөөний
арга, хэлбэрүүд илүү нарийн, төвөгтэй болж байгаа өнөө үед түүнийг зохицуулах чадамжтай эрх зүйн
орчин, мэргэшсэн, чадавхтай, хараат бус, бие даасан байгууллагатай байх, цаг үеэсээ хоцрогдохгүй
байх шаардлагууд зүй ёсоор тавигдаж байна.
өрсөлдөөний тухай хуулийн
шинэчилсэн найруулгын төсөл
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
32
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Өрсөлдөөний тухай хууль зарим талаар дээрх шаардлагад
төдийлөн нийцэхгүй байгаатай холбоотой Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын
төслийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас боловсруулан Засгийн газрын Хуралдаанаар
хэлэлцүүлж, улмаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэгдээд байна.
Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараахь өөрчлөлт, шинэчлэлт
хийгдэхээр тусгагдаад байна.
“өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн
33
Тухайлбал:
-	 Аж ахуй эрхлэгчдийн нэгдэх, нийлэх хүсэлтийг давамгай байдалтай эсэхээс нь үл хамааран
өрсөлдөөний байгууллагад гарган хянуулдаг байх,
-	Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг урьдчилан тогтоох бус
хяналт шалгалт хийгдэх явцад тогтоодог байх зэрэг цөөнгүй өөрчлөлтүүдийг хийхээр тусгасан
болно.
зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих
үндэсний хөтөлбөрийн төсөл
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын шийдвэрээр “Зах зээлийн өрсөлдөөнийг
дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, журмын дагуу тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж,
улмаар тоон болон чанарын мэдээлэлд тулгуурлан хөтөлбөрийн төслийг боловсруулсан.
Хөтөлбөрийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, саналыг тусган Засгийн газрын хуралдаанаар
хэлэлцүүлэх зөвшөөрөл хүсэхээр Монгол Улсын Шадар сайдаас Сангийн яаманд хүргүүлээд байна.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
34
“Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн төсөл нь Монгол Улсын Засгийн
газрын томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн зах зээлд бизнесийн орчин, үндэсний
бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, эерэгээр тэтгэхэд
чухал нөлөө үзүүлэх ач холбогдолтой өрсөлдөөнийг дэмжсэн бодлогын баримт бичиг болох юм.
	
Энэхүү хөтөлбөр батлагдсанаар өрсөлдөөний бодлоготой салбаруудын бодлого уялдаатай
болох, бизнес эрхлэгчдэд зах зээлд шинээр нэвтрэх саад буурах, төрийн захиргааны байгууллагаас
өрсөлдөөнийг хязгаарласан дүрэм, журам, стандарт болон аливаа өрсөлдөөнийг хязгаарласан
шийдвэр гаргадаг байдал буурах нөхцөлүүд бүрдэх юм. Мөн салбарын бодлогын баримт бичгүүдэд
өрсөлдөөнийг бодитойгоор дэмжих бодлогуудыг тусгадаг байх боломж бүрдэх юм.
“өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн
35
	
Өрсөлдөөн нь зах зээлийг илүү сайжруулж, эдийн засгийн өсөлтийг дэмждэг гол хүчин зүйлсийн
нэг. Зах зээлд өрсөлдөөний таатай орчин бүрдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих замаар эдийн засгийн
хөгжлийг хангахад салбаруудын оролцоо, идэвх, санаачлага чухал байна. Өөрөөр хэлбэл өрсөлдөөний
таатай орчин бүрдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих нь зөвхөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө
газрын хариуцан хэрэгжүүлэх чиг үүрэг гэдэг байдлаар явцууруулан ойлгож болохгүй юм.
Япон Улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-ын дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлсэн
“Монгол Улсын шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 2016 онд Өрсөлдөөний
тухай хууль тогтоомжийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа, зах зээл дэх бизнес эрхлэгчдийн
өрсөлдөөний орчин нөхцөл, төлөв байдалд үнэлэлт, дүгнэлт хийсэн.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
36
Энэхүү судалгаагаар өрсөлдөөнийг хязгаарлагч хамгийн том хүчин зүйлийн нэгээр төрийн
байгууллагыг гэж дүгнэсэн, улмаар төрийн байгууллагуудыг аль нэг аж ахуй эрхлэгчид давуу эрх
олгох, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой хууль бус төрөл бүрийн зөвшөөрөл олгох,
төлбөр, хураамж шаардах, хуулиас давсан агуулгатай дүрэм, журам батлан мөрдүүлэх зэргээр
өрсөлдөөнийг хязгаарлах үйлдлүүдийг хийдэг гэж тус тус дүгнэсэн байна.
Иймд өрсөлдөөний бодлоготой салбаруудын бодлогын уялдааг хангах, салбар бүрт өрсөлдөөнт
орчин бүрдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих чиглэлээр тухайн салбарын төрийн захиргааны
байгууллагуудын оролцоог дээшлүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байна.
“Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн төсөлд өрсөлдөөнийг дэмжих
бодлогын арга хэмжээнүүдийг тусгахаас гадна ажлын уялдаа, холбоог тодорхой, нэгдсэн ойлголттой
болгох зорилгоор төрийн захиргааны байгууллага, аж ахуй эрхлэгчдийг оролцуулсан зөвлөлдөх арга
хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж байна.
“өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн
37
Тухайлбал:
-	Газрын тосны бүтээгдэхүүний салбарын яам, агентлаг болон аж ахуй эрхлэгчдийн төлөөллийг
оролцуулан “Үнэ ба чанар” сэдэвт хэлэлцүүлгийг өрнүүлж сүүлийн 10 гаруй жилийн турш
нийгэм, эдийн засагт сөрөгөөр нөлөөлж, олон нийтийн бухимдлыг төрүүлж байгаа асуудлыг
хөндсөн. Ингэснээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ, тариф өөрчлөгдөх бүрт салбарын төрийн
захиргааны байгууллага нь үнэ бүрдэлтийн бодит, шалтгаан нөхцөлийн талаар хэрэглэгчдэд
мэдээлэл өгдөг боллоо.
-	 Дотоодын үйлдвэрлэгчид болон сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй эрхлэгчид
зориулан 2018 оны 10 дугаар сарын 08-ний өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтаар
Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны
тухай хуулийн талаар аж ахуй эрхлэгчдэд мэдээлэл өгч, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх
талаар зөвлөмж хүргүүлсэн.
-	 Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өрсөлдөөний соёлыг төлөвшүүлэх, шударга
бус өрсөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөний талаарх ойлголт,
хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд аж ахуй эрхлэгч, салбарын төрийн
байгууллагуудад чиглэсэн сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна. Тухайлбал: 2018-
2019 онд 25 сургалт, уулзалт зохион байгуулсанаас 818 гаруй аж ахуй эрхлэгчид, төрийн
байгууллагын төлөөллүүд оролцсон байна.
Салбар бүрт өрсөлдөөнт орчин бүрдүүлэхэд салбарын яам, агентлагуудын оролцоог дээшлүүлэх,
хамтран ажиллах чиглэл баримтлан ажилласны үр дүнд яам, агентлагуудад өрсөлдөөний ач холбогдлын
талаарх ойлголт бий болж, өөрийн хариуцсан салбар бүрт өрсөлдөөнийг дэмжих, өрсөлдөөнт орчин
бүрдүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд тэдний идэвх, оролцоо, санаачлагууд нэмэгдэж байна. Мөн
аливаа шийдвэрийн төсөлд санал авах, ажлын хэсэг байгуулах, бодлого тодорхойлоход чиглэгдсэн
ажил хэргийн уулзалт, зөвлөгөөнд тус агентлагаас төлөөлөл оролцуулах, хамтран ажиллах саналууд
эрс нэмэгдэж байгаа нь тус агентлагийн зүгээс хэрэгжүүлж бодлого, чиглэл амжилттай хэрэгжиж
байна гэж дүгнэж болохоор байгаа юм.
Дэлхийн өндөр хөгжилд хүрсэн орнууд шударга өрсөлдөөнийг бүхий л салбарт жигд өрнүүлэх
бодлого баримталж, нөгөө талаар хөгжилд хүрсэн нууцаа Өрсөлдөөний тухай хууль, эрх зүйн
орчинг “Эдийн засгийн харилцааны үндсэн хууль” гэж ягштал чандлан хэрэгжүүлж ирсэнтэй холбон
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
38
тайлбарлаж байгааг анхааран үзэх шаардлагатай байна. Иймд салбар бүр өөрийн онцлогт тохирох
өрсөлдөөнт орчинг бүрдүүлэх, өрсөлдөөнийг дэмжихэд бодлого, зорилтоо чиглүүлэн өмнөхөөсөө
илүү эрчимтэй ажиллах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж хэлэхийг хүсэж байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас олны анхаарлыг хандуулсан томоохон хяналт
шалгалтуудыг хийж, явц, үр дүнг нь олон нийтэд сар бүр хэвлэлийн бага хурал хийх байдлаар
нээлттэй мэдээлэн ажиллаж байна.
Тухайлбал,
-“Эм-Си-Эс Кока-Кола” компани нь бүтээгдэхүүнээ борлуулахдаа “жижиглэнгийн нэг үнийн
бодлого” гэгчийг баримтлан харилцагч “Номин тав трейд”, “Скай хайпермаркет”, “Моннидер”
компаниудтай үнийг хэлцэн тогтоох гэрээ байгуулсан үйлдэлд 1.3 тэрбум төгрөгийн шийтгэл
ногдуулсан,
-“Хаан банк” бичил санхүүгийн байгууллагуудад зориулсан харилцах дансны нөхцөл нь
харилцагчиддаа тулгасан, гэрээгээ шинэчлээгүй тохиолдолд дансны гүйлгээг хязгаарлах
мэдэгдэл хүргүүлсэн үйлдэлд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж 493,4 САЯ төгрөгийн шийтгэлийг
тус тус ногдуулсан.
Түүнчлэн 2018 оны байдлаар давхардсан тоогоор нийт 6 удаа томоохон бүрэлдэхүүнтэй, нэгдсэн
хяналт шалгалтыг газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд үйл ажиллагаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд
хийж, хэрэглэгчийг хохироох худалдааны хууль бус арга хэрэглэсэн, шатахууны жижиглэнгийн
борлуулалтын үнийг нэмэгдүүлсэн, стандартын шаардлага хангахгүй шатахуун борлуулсан гэсэн
үндэслэлүүдээр нийт 26 аж ахуйн нэгжид 141 сая төгрөгийн торгууль ногдуулж, тухайн зөрчлийг
дахин давтахгүй байх талаар анхааруулж ажиллаа.
“өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн
39
Бидний сүүлийн 2 жилд баримталж байгаа гол зарчим нь зөрчил дутагдал гаргасан аж ахуйн
нэгж, байгууллагуудыг торгож шийтгэн төрийн дарамт учруулахаас илүүтэйгээр өрсөлдөөнийг
дэмжих төрийн бодлого, хууль тогтоомжийг сурталчлан таниулах, тулгамдаж байгаа асуудлыг
харилцан ярилцаж хуульд нийцүүлэн шийдвэрлэх, уулзалт зөвлөгөөн, хэлэлцүүлэг хэлбэрээр тал
талаасаа харилцан ойлголцож, үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж ажиллах арга барилыг түлхүү
баримтлан ажиллаж ирсэн. Зах зээлийн хямралтай, эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед ийм
бодлого барих нь зөв байсан гэж үзэж байна. Гэхдээ зөвлөн тусалж, дэмжсээр байхад удаа дараа
зөрчил гаргасаар байгаа, зөрчлөө арилгадаггүй аж ахуй эрхлэгчдэд хуулийн хариуцлагыг ногдуулан
ажиллаж байна.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
40
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн 2018 онд 38 иргэн, аж ахуйн нэгжид
1.9 тэрбум, 2019 онд 15 иргэн, аж ахуйн нэгжид 217.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Өөрөөр хэлбэл зөрчлийг шалган илрүүлж буруутай этгээдэд хариуцлага ногдуулсан байна.
монгол улсад зохион байгуулагдсан
олон улсын хурлууд
Мөн Олон Улсын байгууллагууд, бусад орны ижил чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтын
ажиллагаагаа өргөжүүлэх, нэр хүндтэй олон улсын сургалт, яриа, хэлэлцээний механизмуудыг өөрийн
оронд эрхийг нь авч зохион байгуулсан.
Тухайлбал,
-	Зүүн Азийн өрсөлдөөний байгууллагуудын дээд хэмжээний 15 дахь удаагийн уулзалт болон 11
дэх удаагийн хурал,
-	 Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-ын БНСУ дахь Бодлогын
төвтэй хамтран 2017 онд “Дуудлага худалдаан үгсэн тохиролцох” гэсэн сэдвээр, 2019 онд
“Өрсөлдөөн дэх босоо хязгаарлалт” гэсэн сэдвээр тус тус олон улсын хурлуудыг Монгол Улсын
нийслэл Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
“өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн
41
Үүнээс гадна өрсөлдөөний чиглэлээр ижил чиг үүрэг хэрэгжүүлдэг бусад орны 20 гаруй
байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж, олон улсад тус агентлагийн
байр суурийг бэхжүүлэх, өрсөлдөөний хууль, тэргүүний туршлагуудыг өөрийн орондоо хэрэгжүүлэх,
өөрийн туршлагаасаа хуваалцах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байна.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
42
Тухайлбал,
-	 2017.03.15-ны өдөр Японы Шударга худалдааны хороотой,
-	 2017.03.22-ны өдөр ОХУ-ын Монополийн эсрэг албатай,
-	 2017.05.04-ний өдөр Индонезийн Бизнесийн өрсөлдөөнийг хянан зохицуулах хороотой,
-	 2018.03 сард Казахстан улсын Үндэсний эдийн засгийн яамтай,
-	 2018.09.07-ны өдөр Гүржийн Өрсөлдөөний байгууллагатай, 
-	 2018.12.12-ны өдөр БНХАУ-ын Зах зээлийг хянан зохицуулах ерөнхий газартай тус тус
санамж бичгүүд шинээр нэмж байгуулагдан хамтран ажиллаж байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хамтын удирдлагын зарчимд тулгуурлан газрын
Хуралдаанаар шийдвэр гаргах болсон 2012 оноос өнөөдрийг хүртэл тогтмол зохион байгуулагдаж,
улмаар энэ хугацаанд нийт 33 удаа хуралдаж, 115 асуудлыг хэлэлцэн 94 тогтоол гарган
шийдвэрлэж ажилласан байна.
“өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн
43
Үүнийг нарийвчлан дурдвал:
-	Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа 69,
-	 Үнэ, тарифын өөрчлөлтийг хянаж, зөвшөөрөл олгох асуудал 16,
-	 Төрийн өмчит хуулийн этгээдийг хувьчлах талаар боловсруулсан санал, шийдвэрийн төсөлд
санал, дүгнэлт өгөх 1,
-	 Дүрэм, журам, маягт батлах 8,
-	 Бусад 21 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
44
Иргэд, олон нийт болон зарим төрийн байгууллага, албан хаагчдын дунд Шударга өрсөлдөөн,
хэрэглэгчийн төлөө газрыг бараа, бүтээгдэхүүний үнийн зохицуулалтыг хийдэг мэтээр ойлгон
“бараа бүтээгдэхүүний үнийг буулгахгүй байна, хянахгүй байна” гэсэн хандлага, буруу ойлголт
түгээмэл байгаа нь хамтран ажиллахад хүндрэл үүсгэж байна. Монгол Улс зах зээлийн эдийн
засгийн тогтолцоонд шилжсэнээр аливаа бараа, бүтээгдэхүүний үнэ, тарифыг хуулиар тусгайлан
зохицуулахаар зааснаас бусад тохиолдолд шууд хянаж, зохицуулдаггүй, гол нь зах зээлийн эрэлт,
нийлүүлэлт болон өрсөлдөөний үндсэн дээр зохицуулагддаг нийгмийн харилцаанд шилжсэн гэдгийг
ойлгуулан таниулах чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлууд хийгдэж байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг хараат бус, бие даасан байдлыг хангах, үйл
ажиллагаагаа хэвийн явуулах, байгууллагын хөгжлийг хангахад тулгамдсан олон асуудал байна.
“өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн
45
Тухайлбал,
-	 Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн
төлөө газрын тухайн жилийн төсвийг өмнөх оны батлагдсан төсвийн хэмжээнээс бууруулан
батлахыг хориглоно.” гэж заасан байдаг ч 2013 онд 864.5 сая төгрөг байсан бол 2017 онд
770.9 сая төгрөг болж жил дараалан буурсан, мөн 2018 онд 953.1 сая төгрөг байсан бол 2019
онд 898.3 сая төгрөг болж, улмаар хуулийн дээрх зохицуулалт зөрчигдөж ирсэн байдаг.
-	 Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын албан хаагчдын компьютер /6-13 жилийн
насжилттай/ техник, хэрэгсэл болон автомашины ашиглалтын хугацаа дуусч, актлагдсан
хэдий ч орлуулан хэрэглэж байгаа нь агентлагийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангаж
чадахгүй байгаа ба Сангийн яамны зүгээс хөрөнгө оруулалтын зардлыг төсөвт тусган өгөхгүй
байгаа нь агентлагийн үндсэн үйл ажиллагааг доголдоход хүргэж болзошгүй байна.
-	 Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.13-т “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө
газрын байр төрийн хамгаалалтад байна” гэж заасан боловч хуулийн энэ заалт одоо болтол
хэрэгжихгүй байна. Нотлох баримт цуглуулах зорилгоор дуу, дүрс хураах тоног төхөөрөмжөөр
тусгайлан тоноглогдсон ярилцлагын өрөө /мэдүүлэг авах/, бараа, бүтээгдэхүүнээс дээж авч,
шинжилгээ хийх лаборатори, архив, тусгай зориулалтын хуралдааны танхим бүхий байртай
байх шаардлагатай байгаа ч төсөв, хөрөнгө оруулалтын зардал шийдвэрлэгдэхгүй байгаагаас
уг арга хэмжээнүүд ажил хэрэг болж хараахан чадахгүй байна.
Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө
газар энэ хуульд заасан үндсэн чиг үүргээ аливаа этгээдээс хараат бусаар, бие даан хэрэгжүүлнэ” гэж
заасан ч байгууллагын төсөв, хөрөнгө оруулалтын зардал шаардлагатай хэмжээнд хүрэхгүй байгаа
нь тус агентлагийг хараат бус, бие даасан байдлаар үйл ажиллагаагаа явуулахад сөргөөр нөлөөлж,
улмаар хэвийн үйл ажиллагаа доголдоход хүргэж болзошгүй байгааг цаашид онцгой анхаарч ажиллах
шаардлагатай байна.
Дээр дурдсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг шаардлагатай хэмжээнд төсөвлөх, орон
тоог нэмэгдүүлэх, орон нутагт нэгж, ажилтантай болох зэрэг байгууллагын чадавхийг бэхжүүлэх
асуудлыг үе үеийн удирдлагуудын зүгээс удаа дараа Монгол Улсын Шадар сайдаар дэмжүүлэн
Сангийн яаманд хүргүүлсээр байгаа хэдий ч төсөв, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж
өгөөгүй, өнөөдөр ч энэ асуудал шийдвэрлэгдэхгүй хэвээр л байгаа юм.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
46
тулгамдсан асуудлууд
Эрхэм нөхдөө Биднийг ажил үүргээ хэрэгжүүлэх явцад дараах тулгамдсан асуудлууд байна гэж
үзэж байна.
1. Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон “Зах зээлийн өрсөлдөөнийг
дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн төслийг Улсын Их Хурал, Засгийн газраас батлагдсаны дараа
хэрэгжүүлэхэд зөвлөгөөнд оролцогч Та бүхнийг анхаарал хандуулж, бүх талаар дэмжин ажиллахыг
хүсэж байна.
2. Өрсөлдөөний бодлогод салбарын бодлогыг уялдуулах, улс орны эдийн засгийн өсөлтийг
дэмжих, тогтвортой бодлогын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах. Ингэхдээ салбар бүр өөрийнхөө
чиглэлээр гарч байгаа бодлогын баримт бичиг, тушаал шийдвэрийг гаргахдаа Өрсөлдөөний хууль
тогтоомжийг зөрчихгүй байх, өрсөлдөөний таатай орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллах, харин
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар түүнд нь хяналт тавьж, шахаж шаардан ажиллах
болно.
“өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн
47
3. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоол, Монгол Улсын Шадар сайдын 2016
оны 103 дугаар тушаалаар батлагдсан бүтэц, орон тооны дээд хязгаарт зааснаар тус агентлаг 36 орон
тоотой, үүнээс Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газарт ердөө 8 албан хаагч ажиллаж байгаа
ба анх байгуулагдах үеийн орон тоотойгоор өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Иймд Шударга
өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын чадавхийг цаг үеийн нөхцөл шаардлагад нийцүүлэн бэхжүүлэх,
орон тоог нэмэгдүүлэх, дэмжих шаардлагатай байна.
4. Өрсөлдөөний тухай хуулийн 14.4-д “... орон нутагт улсын байцаагч ажиллана” гэж заасан хэдий
ч орон нутагт орон тооны нэгж, ажилтан байхгүй байна. Энэ нь орон нутагт Өрсөлдөөний тухай
хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж байх тул орон нутагт тус агентлагийн орон тооны
нэгж, ажилтантай болгох асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.
5. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2020 оны төсвийн төсөлд Засгийн газрын
мөрийн хөтөлбөрийн зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг 289.8 сая
төгрөгөөр, урсгал зардлыг 385.1 сая төгрөгөөр, хөрөнгө оруулалтын зардлыг 358,7 сая төгрөгөөр,
нийт 1.2 тэрбум төгрөгөөр нэмж батлуулахаар тооцон нийт 2.1 тэрбум төгрөгийн төсвийн төслийг
Монгол Улсын Шадар сайд болон Сангийн яаманд тус тус хүргүүлсэнийг дэмжин баталж өгөх.
6. Өрсөлдөөний талаарх ойлголт, соёлыг төлөвшүүлэх, бодитой мэдээлэл хүргэх, нийгмийн зөв
хандлага, дуу хойлойг бий болгоход 4 дэх засаглал буюу хэвлэл, мэдээллийн байгууллагуудын
оролцоо, нийтлэл, нэвтрүүлгийн агуулга чухал байгаа ч арилжааны шинжтэй зар сурталчилгаа, цаг
үеийн хошуурсан мэдээлэлд дарагдаж байна. Нийгмийн шинжтэй зар сурталчилгаа, Өрсөлдөөний
тухай хууль тогтоомжийг нийгэмд ойлгуулан таниулахад чиглэсэн сургалт, мэдээлэл бүхий контент
бэлтгэж давтамжтайгаар нэвтрүүлэхэд хойрго ханддаг, маш их хэмжээний төлбөр шаардаж байгааг
ч өөрчлөх шаардлагатай байгаа юм.
7. Нийгэмд шатахуун болон ахуй, авто хийн үнийн өсөлт, шатахууны чанар, банк, санхүүгийн
үйлчилгээний зээлийн хүү өндөр, шимтгэл, хураамж, даатгалыг давхардуулан авдаг, хэт нэг талыг
барьсан хатуу нөхцөлтэй байдаг, үүрэн холбооны үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөхөд хэрэглэгчээс
зөвшөөрөл авдаггүй, бодит зардлаас доогуур үнээр борлуулалт хийгддэг зэрэг олон тулгамдсан
асуудал байна. Зөрчлийг шалган илрүүлж буруутай этгээдэд хариуцлага ногдуулдагч зарим тохиолдолд
уг асуудал нийгэмд тархсан хэмжээгээр бүрэн арилахгүй байна. Өөрөөр хэлбэл асуудлыг сууриар нь
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН

More Related Content

Similar to ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ТҮҮХЭН ТОВЧОО
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ТҮҮХЭН ТОВЧООШударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ТҮҮХЭН ТОВЧОО
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ТҮҮХЭН ТОВЧООMr Nyak
 
Хуульчийн мэдээ-12
Хуульчийн мэдээ-12Хуульчийн мэдээ-12
Хуульчийн мэдээ-12Azzaya Byambadorj
 
Changes in democratic governance 2007 08 mon
Changes in democratic governance 2007 08 monChanges in democratic governance 2007 08 mon
Changes in democratic governance 2007 08 monOchir Consulting Ltd
 
Монополь зах зээл
Монополь зах зээлМонополь зах зээл
Монополь зах зээлJust Burnee
 
Хуульчийн мэдээ
Хуульчийн мэдээХуульчийн мэдээ
Хуульчийн мэдээAzzaya Byambadorj
 
монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч аюушийн
монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч аюушийнмонголын нотариатчдын танхимын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч аюушийн
монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч аюушийнBaljaa Mancity
 
Монгол Улсын төрийн тогтолцоон дахь шүүхийн байр суурь, үйл ажиллагааны үр нөлөө
Монгол Улсын төрийн тогтолцоон дахь шүүхийн байр суурь, үйл ажиллагааны үр нөлөөМонгол Улсын төрийн тогтолцоон дахь шүүхийн байр суурь, үйл ажиллагааны үр нөлөө
Монгол Улсын төрийн тогтолцоон дахь шүүхийн байр суурь, үйл ажиллагааны үр нөлөөGalbaatar Lkhagvasuren
 
2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг
2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг
2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.БатзоригThe Business Council of Mongolia
 
Labor law implementation.
Labor law implementation.Labor law implementation.
Labor law implementation.Hodolmor
 
Constitutional law-bujinlxam
Constitutional law-bujinlxamConstitutional law-bujinlxam
Constitutional law-bujinlxamBujinlkham Buya
 
Монголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй нь
Монголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй ньМонголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй нь
Монголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй ньGalbaatar Lkhagvasuren
 
Ba204 standart
Ba204 standartBa204 standart
Ba204 standartJigmee
 
Ba204 standart
Ba204 standartBa204 standart
Ba204 standartochimeg
 
Ba204 standart
Ba204 standartBa204 standart
Ba204 standartuserjigmee
 
5 olon ulsiin turshlaga, huuliin taniltsuulga
5 olon ulsiin turshlaga, huuliin taniltsuulga5 olon ulsiin turshlaga, huuliin taniltsuulga
5 olon ulsiin turshlaga, huuliin taniltsuulgaBaterdene Batchuluun
 

Similar to ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН (20)

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ТҮҮХЭН ТОВЧОО
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ТҮҮХЭН ТОВЧООШударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ТҮҮХЭН ТОВЧОО
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ТҮҮХЭН ТОВЧОО
 
Хуульчийн мэдээ-12
Хуульчийн мэдээ-12Хуульчийн мэдээ-12
Хуульчийн мэдээ-12
 
Changes in democratic governance 2007 08 mon
Changes in democratic governance 2007 08 monChanges in democratic governance 2007 08 mon
Changes in democratic governance 2007 08 mon
 
IAAC Presentation
IAAC PresentationIAAC Presentation
IAAC Presentation
 
Монополь зах зээл
Монополь зах зээлМонополь зах зээл
Монополь зах зээл
 
Хуульчийн мэдээ
Хуульчийн мэдээХуульчийн мэдээ
Хуульчийн мэдээ
 
монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч аюушийн
монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч аюушийнмонголын нотариатчдын танхимын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч аюушийн
монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч аюушийн
 
Монгол Улсын төрийн тогтолцоон дахь шүүхийн байр суурь, үйл ажиллагааны үр нөлөө
Монгол Улсын төрийн тогтолцоон дахь шүүхийн байр суурь, үйл ажиллагааны үр нөлөөМонгол Улсын төрийн тогтолцоон дахь шүүхийн байр суурь, үйл ажиллагааны үр нөлөө
Монгол Улсын төрийн тогтолцоон дахь шүүхийн байр суурь, үйл ажиллагааны үр нөлөө
 
Niigem sudlal 11
Niigem sudlal 11Niigem sudlal 11
Niigem sudlal 11
 
2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг
2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг
2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг
 
Nu 11 r angi
Nu 11 r angiNu 11 r angi
Nu 11 r angi
 
Labor law implementation.
Labor law implementation.Labor law implementation.
Labor law implementation.
 
Constitutional law-bujinlxam
Constitutional law-bujinlxamConstitutional law-bujinlxam
Constitutional law-bujinlxam
 
Монголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй нь
Монголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй ньМонголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй нь
Монголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй нь
 
www.legalinfo.mn
www.legalinfo.mnwww.legalinfo.mn
www.legalinfo.mn
 
Ba204 standart
Ba204 standartBa204 standart
Ba204 standart
 
Ba204 standart
Ba204 standartBa204 standart
Ba204 standart
 
Ba204 standart
Ba204 standartBa204 standart
Ba204 standart
 
5 olon ulsiin turshlaga, huuliin taniltsuulga
5 olon ulsiin turshlaga, huuliin taniltsuulga5 olon ulsiin turshlaga, huuliin taniltsuulga
5 olon ulsiin turshlaga, huuliin taniltsuulga
 
Эмхэтгэл
ЭмхэтгэлЭмхэтгэл
Эмхэтгэл
 

ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН

  • 1. УЛААНБААТАР ХОТ засгийн газрын тохируулагч агентлаг шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2019 ОНЫ 10 САРЫН 10
  • 2. “Өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөний Эмхтгэл Эмхтгэсэн: Б.Гантулга /ӨБЗГ-ын мэргэжилтэн/ Редактор: Т.Батцэцэг /ӨБЗГ-ын дарга/ Цаасны хэмжээ: 210х297 Хэвлэлийн хуудас: 11.25 xx ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР Хаяг: 15141 Улаанбаатар хот, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын ХI байр, 9 дүгээр давхар Утас: 1800-1284 Факс: 11-320041 И-Мэйл: contact@afccp.gov.mn, info1@afccp.gov.mn FB: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Вэб сайт: www.afccp.gov.mn
  • 3. “өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн 3 Өмнөх үг ............................................................................................................................................5 Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн “Өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөнд хэлсэн үг ..................................................................................................7 Илтгэл 1: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва .................................11 Илтгэл 2: Үндэсний хөгжлийн газрын судалгаа, шинжилгээний газрын дарга А.Мөнхболд ............................................................................................................. 50 Илтгэл 3: Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Хууль зүйн бодлогын гишүүн, хуульч О.Номинчимэг ................................................................. 59 Илтгэл 4: МУИС-ын багш, доктор, профессор Х.Цэвэлмаа .........................................................63 Илтгэл 5: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Б.Лакшми ...............................................................................................73 Илтгэл 6: Японы шударга худалдааны хорооны ахлах мэргэжилтэн Хидэюки Шимозу ...........................................................................................78 “Өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөнд оролцогчдын санал: 1. ”Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн ......................................................................... 80 2.”Скайтел” ХХК-ийн Хуулийн албаны захирал Ө.Жамбалсүрэн ........................................... 82 3.”УБТЗ” ХНН-ийн даргын зөвлөх Т.Очирхүү ........................................................................... 84 4.”Монголын цахилгаан холбоо” ХК-ийн ХАЗА-ны дарга Т.Мөнхнаран ............................... 86 5.”Монос групп” ХХК-ийн хуульч А.Азжаргал ........................................................................ 86 “Өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж: ................................................................................87 “Өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөний хаалтын үг: ......................................................................................... 88 “Өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөний тайлан: ............................................................................................... 89 “Өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөнд оролцогчдын зургийн цомог: .............................................................. 90 ГАРЧИГ
  • 4.
  • 5. “өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн 5 өмнөх үг Монгол Улсын өнцөг булан бүрт зах зээлийн өрсөлдөөний хууль тогтоомж, дүрэм, журмуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилладаг бүх шатны төрийн албан хаагч болон хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа эрхлэн явуулж буй аж ахуй эрхлэгч, байгууллагуудын төлөөлөгч та бүхний амар амгаланг айлтган мэндчилье. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь чөлөөт зах зээл дэх шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, өрсөлдөөний хуулийн хэрэгжилтийг хангуулах, бизнесийн орчинд шударга өрсөлдөх таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр олон ажлыг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирлээ. Энэ жилийн хувьд “Өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт- өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөнийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа Тус зөвлөгөөнд Монгол Улсын их хурал, Засгийн газар, яамд болон бусад төрийн байгууллага, аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл, судлаачид, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, орон нутаг дахь орон тооны бус улсын байцаагчид зэрэг 120 гаруй төлөөлөгчид оролцлоо. Эрхэм уншигч танаа “Өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөнд тавьсан илтгэл, мэдээлэл, төлөөлөгчдийн хэлсэн үг, санал, зөвлөмжийг эмхтгэн толилуулж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
  • 6. ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР 6 “ӨРСӨЛДӨӨНИЙ ХУУЛЬ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ-ӨНГӨРСӨН БА ИРЭЭДҮЙ” сэдэвт УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ ХӨТӨЛБӨР Хугацаа: 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр [Пүрэв гараг] Хаана: Blue sky зочид буудлын Jade танхим Оролцогчид: УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ, яамд болон бусад төрийн байгууллага, компаниудын төлөөлөл, судлаачид Модератор: ШӨХТГ-ын орон тооны гишүүн С.Цогтгэрэл 09:30-09:50 Бүртгэл 9.50:-10:00 /10 мин/ Нээлтийн ажиллагаа Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 10:00-10:15 /15 мин/ Илтгэл 1. “Өрсөлдөөний хуулийн хэрэгжилт, цаашдын чиг хандлага” Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва 10:15-10:30 /15 мин/ Илтгэл 2. “Үндэсний үйлдвэрлэл, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зарим асуудал” Үндэсний хөгжлийн газрын Судалгаа, шинжилгээний газрын дарга А.Мөнхболд 10:30-10:45 /15 мин/ Илтгэл 3. “Бизнесийн орчин дахь Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилт, зарим асуудлууд” Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Хууль зүйн бодлогын гишүүн, хуульч О.Номинчимэг 10.45-11.00 /15 минут/ Илтгэл 4. “Өрсөлдөөний бодлогын институцийн бүтцийн талаарх судалгаа” МУИС-ын багш, доктор, профессор Х.Цэвэлмаа 11:00-11:20 /20 мин/ Цайны завсарлага 11:20-11:35 /15 мин/ Илтгэл 5. “Хөгжил ба өрсөлдөөн” Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Б.Лакшми 11:35-11:50 /15 мин/ Илтгэл 6 “Өрсөлдөөний үүргийн талаар” Японы Шударга худалдааны хорооны Төлөвлөлтийн ахлах Шимозу 11:50– 12:10 /20 мин/ Хэлэлцүүлэг 12:10-12.20 /10 мин/ Дүгнэлт, зөвлөмж 12.20-13.00 Өдрийн хоол ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
  • 7. “өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн 7 МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, уИХ-ын гишүүн Ө.ЭНХТҮВШИНГИЙН “ӨРСӨЛДӨӨНИЙ ХУУЛЬ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ-ӨНГӨРСӨН БА ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНД ХЭЛсЭн ҮГ Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа мэнд дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсье. Монгол Улсад Зах зээлийн өрсөлдөөнийг хянан зохицуулах алба үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн хүрээнд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын ололт, амжилт, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх бодлого, чиглэлийн талаар санал солилцон зөвлөлдөх зорилгоор “ӨРСӨЛДӨӨНИЙ ХУУЛЬ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ-ӨНГӨРСӨН БА ИРЭЭДҮЙ” сэдэвт улсын зөвлөгөөнийг хийж байна. “ӨРСӨЛДӨӨНИЙ ХУУЛЬ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ-ӨНГӨРСӨН БА ИРЭЭДҮЙ” сэдэвт улсын зөвлөгөөнд оролцогч Та бүхэндээ Монгол Улсад Зах зээлийн өрсөлдөөнийг хянан зохицуулах алба үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн мэндийг хүргэе. Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос татгалзаж, улмаар 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлан Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна.” гэж, 4-т “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэсэн заалтуудыг тусган өгсөн нь зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих үндэс, суурь болсон юм. Үүний дараа дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлагаар 1993 онд Улсын Их Хурлаас Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийг анхлан батлан мөрдүүлсэн нь зах зээлийн эдийн засгийн тулгуур зарчим болох өрсөлдөөний механизмыг хүлээн зөвшөөрсөн түүхэн үйл явц байсан юм. Гэхдээ 1993 оны Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулинд шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах асуудлыг хариуцсан төрийн захиргааны бие даасан байгууллагын эрх зүйн орчин тусгагдаагүй, харин Улсын Их Хурал, Засгийн газар, яам, шүүх, прокурор зэрэг институт хооронд
  • 8. ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР 8 тараан хариуцуулах байдлаар хуульчилсан нь алдаатай зохицуулалт байсан ба үүнийг залруулах зорилгоор 2000 онд Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, тухайн хуулинд Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах алба байхаар эрх зүйн орчныг хуульчлан өгсөн нь өнөөгийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар үүсэн бий болох үндэс, суурийг тавьсан юм. Ингээд Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 222 дугаар тогтоолоор Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар нэртэйгээр, Засгийн газрын тохируулагч агентлагийн статустай, нийт 33 хүний орон тоотойгоор анх байгуулагдсан бол 2008 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон өргөжиж, өнөөдрийг хүртэл хуулиар олгогдсон чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Дэлхий дахинаа улс орнуудын эдийн засаг хил хязгааргүй даяаршиж, шударга бус өрсөлдөөний арга, хэлбэрүүд илүү нарийн, төвөгтэй болж байгаа өнөө үед түүнийг зохицуулах чадамжтай эрх зүйн орчин, мэргэшсэн, чадавхтай, хараат бус, бие даасан байгууллагатай байх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Өрсөлдөөний тухай хууль зарим талаар дээрх шаардлагад төдийлөн нийцэхгүй байгаатай холбоотой Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас боловсруулан Засгийн газрын Хуралдаанаар хэлэлцүүлж, улмаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлүүлснийг Та бүхэнд дуулгахад таатай байна. Мөн “Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөр“-ийн төслийг боловсруулан санал авч нэгтгэн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх ажил хийгдэж байна. Энэхүү “Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн төсөл нь Монгол Улсын Засгийн газрын томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн зах зээлд бизнесийн орчин, үндэсний бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, эерэгээр тэтгэхэд чухал нөлөө үзүүлэх ач холбогдолтой өрсөлдөөнийг дэмжсэн бодлогын баримт бичиг болох юм. Өрсөлдөөн нь зах зээлийг илүү сайжруулж, эдийн засгийн өсөлтийг дэмждэг гол хүчин зүйлсийн нэг. Зах зээлд өрсөлдөөний таатай орчин бүрдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих замаар эдийн засгийн хөгжлийг хангахад салбаруудын оролцоо, идэвх, санаачилга чухал байна. Өөрөөр хэлбэл өрсөлдөөний таатай орчин бүрдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих нь зөвхөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хариуцан хэрэгжүүлэх чиг үүрэг гэдэг байдлаар явцууруулан ойлгож болохгүй юм. Дэлхийн өндөр хөгжилд хүрсэн орнууд шударга өрсөлдөөнийг бүхий л салбарт жигд өрнүүлэх бодлого баримталж, нөгөө талаар хөгжилд хүрсэн нууцаа Өрсөлдөөний тухай хууль, эрх зүйн орчинг “Эдийн засгийн харилцааны үндсэн хууль” гэж ягштал чандлан хэрэгжүүлж ирсэнтэй холбон тайлбарлаж байгааг анхааран үзэх шаардлагатай байна. Мөн салбар бүр өөрийн онцлогт тохирох өрсөлдөөнт орчныг бүрдүүлэх, өрсөлдөөнийг дэмжихэд бодлого, зорилтоо чиглүүлэн ажиллах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Япон Улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-ын дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 2016 онд Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа, зах зээл дэх бизнес эрхлэгчдийн өрсөлдөөний орчин нөхцөл, төлөв байдалд үнэлэлт, дүгнэлт хийсэн. Энэхүү дүгнэлтээр давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн хамгийн түгээмэл гаргадаг зөрчлөөр “Зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулдаг”, “Бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэхэд саад учруулдаг, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бодит зардлаас доогуур үнээр борлуулдаг”, “Өрсөлдөгчийн болон түүний бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр хүндийг гутаах, эсвэл худал, зөрүүтэй мэдээ тараадаг”, “Өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар худал, зөрүүтэй мэдээлдэг” гэх зэрэг зөрчлүүдийг тодорхойлсон байна. Мөн шударга бус өрсөлдөөний зөрчил хамгийн түгээмэл тохиолддог эдийн засгийн дэд салбаруудад:
  • 9. “өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн 9 1/ цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа; 2/ газрын тосны бүтээгдэхүүний зах зээл; 3/ барилга, орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээ; 4/ эрүүл мэндийн салбарын үйлчилгээ; 5/ санхүүгийн зуучлалын салбаруудыг дурдсан. Мөн өрсөлдөөнийг хязгаарлагч хамгийн том хүчин зүйлийн нэгээр төрийн байгууллагыг гэж, улмаар төрийн байгууллагуудыг аль нэг аж ахуй эрхлэгчид давуу эрх олгох, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой хууль бус төрөл бүрийн зөвшөөрөл олгох, төлбөр, хураамж шаардах, хуулиас давсан агуулгатай дүрэм, журам батлан мөрдүүлэх зэргээр өрсөлдөөнийг хязгаарлах үйлдлүүдийг хийдэг гэж тус тус дүгнэсэн байна. Энэ дүгнэлтээс харахад эдгээр салбаруудад өрсөлдөөнт орчин бүрдүүлэх талаар салбарын төрийн захиргааны байгууллагууд илүү хичээн ажиллах шаардлагатай болохыг судалгааны үр дүнгээс харж болохоор байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн 2018 онд 38 иргэн, аж ахуйн нэгжид 1.9 тэрбум, 2019 онд 15 иргэн, аж ахуйн нэгжид 217.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Өөрөөр хэлбэл зөрчлийг шалган илрүүлж буруутай этгээдэд хариуцлага ногдуулдагч зарим тохиолдолд сөрөг үр дагавар нь нийгэмд тархсан хэмжээгээр бүрэн арилахгүй байна. Өөрөөр хэлбэл цаашид асуудлыг бодлогын хувьд сууриар нь шийдвэрлэх гарц, арга замыг олох нь чухал болоод байгаа юм. Үүнээс харахад аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөний талаарх ойлголт, соёл муу, хууль эрх зүйн мэдлэг дутмагаас хууль зөрчсөн үйлдлүүдийг олонтоо гаргаж байгаа ба сууриар нь шийдвэрлэх гарц, арга замын нэг бол сургалт, сурталчилгааны ажлын цар хүрээг илүү өргөжүүлэх замаар өрсөлдөөний зөв хандлага, соёлыг төлөвшүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн зах зээлд өрсөлдөөний таатай орчин бүрдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих замаар эдийн засгийн хөгжлийг хангахад салбаруудын оролцоо, идэвх, санаачилга чухлаас гадна улс төрийн тогтвортой, урт хугацаанд хэрэгжих нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Төлөөлөгч нөхөд өө ! “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөн”-д Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, “Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн төслийг боловсруулан Засгийн газраар батлуулах зорилтууд тусгагдсан, эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хамт олон идэвхтэй ажиллаа. Бизнес эрхлэгчдийг торгож, шийтгэхээс илүүтэй зөвлөн туслах замаар дэмжиж ажиллах, тэдэнд дарамт учруулахгүйгээр зах зээлд шударгаар өрсөлдөх зөв хандлагыг бий болгоход чиглэсэн сургалт, “өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт- өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөнд Монгол Улсын Шадар сайд Ө.энхтүвшингээс ирүүлсэн мэндчилгээг Шадар сайдын зөвлөх С.янжинсүрэн уншиж танилцуулав.
  • 10. ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР 10 сурталчилгааны ажлуудыг өргөн хүрээнд хэрэгжүүлсэн, мөн салбаруудын оролцоог хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудыг оновчтой байсан гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. ОлонУлсынбайгууллагууд,бусадорныижилчигүүрэгбүхийбайгууллагуудтайхамтынажиллагаагаа өргөжүүлэх, нэр хүндтэй олон улсын сургалт, яриа, хэлэлцээний механизмуудыг өөрийн оронд эрхийг нь авч зохион байгуулж ажилласныг сайшааж байна. Тухайлбал, Зүүн Азийн өрсөлдөөний байгууллагуудын дээд хэмжээний 15 дахь уулзалт болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-ын БНСУ дахь Бодлогын төвтэй хамтран зохион байгуулсан “Өрсөлдөөн дэх босоо хязгаарлалт” сэдэвт олон улсын хурал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Төлөөлөгч нөхөд өө ! Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон “Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн төслийг Улсын Их Хурал, Засгийн газраас батлагдсаны дараа хэрэгжүүлэхэд зөвлөгөөнд оролцогч Та бүхнийг анхаарал хандуулж, бүх талаар дэмжин ажиллахыг хүсэж байна. Салбар бүр өөрийнхөө чиглэлээр гарч байгаа бодлогын баримт бичиг, тушаал шийдвэрийг гаргахдаа Өрсөлдөөний хууль тогтоомжийг зөрчихгүй байх, өрсөлдөөний таатай орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллах, харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар түүнд нь хяналт тавьж, шахаж шаардан ажиллах нь зүйтэй байна. Өрсөлдөөний Улсын зөвлөгөөнөөр Монгол Улсад зах зээлийн шударга, чөлөөт өрсөлдөөний нэн тааламжтай орчныг бүрдүүлэхэд Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид болон хэрэглэгчид, тэдний төлөөллийн байгууллага олон нийтийн зүгээс анхаарах зүйл, тулгамдаж байгаа асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар Та бүхнийг илэн далангүй ярилцаж, идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна. Мөн тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, бодит боломж, гарцуудыг хэлэлцэн Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд, яам, агентлаг, орон нутгийн түвшинд, төрийн бус байгууллага, хэрэглэгч, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагын түвшинд өрсөлдөөний тааламжтай орчныг бий болгоход хэрхэн анхаарал хандуулах талаар зөвлөмж, чиглэл гарна гэдэгт найдаж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.
  • 11. “өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн 11 Эрхэм хүндэт Монгол Улсын Шадар Сайдаа, хүндэт ноёд, хатагтай нараа, Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар үүсгэн байгуулагдаад 15 жил болж байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлаас баталсан нийт 8 хуулийн хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлэн ажилласан байна. Өнөөдрийн улсын зөвлөгөөнд зөвхөн Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой асуудлыг хөндөн ярих юм.
  • 12. ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР 12 Мөн энэ хугацаанд хийсэн ажил түүний ололт, амжилт, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх бодлого, зорилт, чиглэлийн талаар санал солилцож зөвлөлдөхөөр төрийн байгууллагууд, Шударга өрсөлдөөн,хэрэглэгчийнтөлөөгазрыгудирданажиллажбайсанүеүеийнудирдлагууд,судлаачид,гадны ижил төстэй байгууллагын төлөөлөл, аж ахуй эрхлэгчдийн төлөөллийг оролцуулан “ӨРСӨЛДӨӨНИЙ ХУУЛЬ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ-ӨНГӨРСӨН БА ИРЭЭДҮЙ” сэдэвт улсын зөвлөгөөнийг хийж байна. Зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн Та бүхэндээ талархал илэрхийлж, хувиасаа болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нийт Хамт олны нэрийн өмнөөс Монгол Улсад зах зээлийн өрсөлдөөнийг хянан зохицуулах алба үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн чин сэтгэлийн халуун мэндийг хүргэе.
  • 13. “өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн 13 Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, “Дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна” гэж заасны дагуу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос татгалзан зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн. Дэлхийн улс орнуудын хөгжлийн чиг хандлагатай зэрэгцэн 1993 оны 5 дугаар сарын 25-нд Монгол Улсын Их хурлаас Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийг баталсан нь зах зээлийн эдийн засгийн тулгуур зарчим болох өрсөлдөөний зарчмыг хүлээн зөвшөөрсөн түүхэн үйл явц болсон юм.
  • 14. ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР 14 Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих үйл явц амаргүй замыг туулсан. Иргэд гадаадад чөлөөтэй зорчин ганзагын наймаа хийхээс эхлээд төрийн өмчит томоохон монополь аж ахуйн байгууллагуудыг хувьчлах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих замаар өмчийн олон хэвшил бий болох явцад өрсөлдөөний цэгцтэй бодлого, хууль эрх зүйн орчин үгүйлэгдэж байсан юм. Нийгэм, эдийн засгийн шилжилтийн 30 гаруй жилээс сүүлийн 15 жилийн хугацаанд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамтдаа байж, өөрийн хуулиар олгогдсон чиг үүргийг хэрэгжүүлэх замаар хувь нэмрээ зориулан ажиллаж ирсэн. Эрхэм нөхдөө ! Та бүхэнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын өнгөрсөн 15 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, түүхийг бүгдийг нь ярина гэвэл их хугацаа орох тул дараахь гурван цаг хугацаанд багтаан тоймлон танилцуулахыг хүсэж байна. Үүнд: - 2004 оноос 2012 он; - 2012 оноос 2016 он; - 2016 оноос өнөөдрийг хүртэл.
  • 15. “өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн 15 Нэг. 2004 оноос 2012 он: Монгол Улсын Их хурлаас 1993 оны 5 дугаар сарын 25-ний өдөр Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийг батлахдаа шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах асуудлыг хариуцсан төрийн захиргааны бие даасан байгууллагын эрх зүйн орчинг тусгаагүй орхигдуулсан, харин Улсын Их Хурал, Засгийн газар, яам, шүүх, прокурор зэрэг институт хооронд тараан хариуцуулах байдлаар хуульчилсан нь алдаатай зохицуулалт байсан ба үүнийг залруулах зорилгоор 2000 онд Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, тухайн хуулинд Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах алба байхаар эрх зүйн орчныг хуульчлан өгсөн нь өнөөгийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар үүсэн бий болох үндэс, суурийг тавьсан юм. Гэвч тус агентлагийг хууль батлагдсан даруйд байгуулаагүй явж байгаад 2004 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газраас 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 222 дугаартай тогтоол гаргаж тус агентлагийг Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар нэртэйгээр, Засгийн газрын тохируулагч агентлагийн статустай, нийт 33 хүний орон тоотой байхаар анх байгуулсан байдаг.
  • 16. ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР 16 Анхны даргын үүрэг гүйцэтгэгч бөгөөд дэд даргаар Байвгайн Хүрэнбаатар томилогдон ажилласан. Тэрээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас агентлаг үүсэн байгуулагдсан 15 жилийн ойд зориулан гаргасан “Түүхэн замнал” номын дурдатгал хэсэгт “Би хэдийгээр дэд дарга байсан боловч тушаал гаргах эрхтэй ажиллаж, хамт олноо бүрдүүлж авсан. Монголд зах зээлийн өрсөлдөөнийг зохицуулж байсан туршлага, ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, ажиллах мэргэшсэн боловсон хүчин аль аль нь тухайн үед байсангүй” гэж хэлсэн байдаг.
  • 17. “өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн 17 Монгол Улсын Шадар сайд Чүлтэмийн Улааны 2005 оны 13 дугаар тушаалаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын бүтцийг дарга, 1 дэд дарга, Тамгын хэлтэс, Монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн хяналтын хэлтэс, Зах зээл судалгааны хэлтэс, Хуулийн хэлтэс гэсэн нийт 4 хэлтэстэй, мөн үүнээс гадна Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах орон тооны бус Зөвлөлтэй байхаар баталсан юм. Үүнтэй зэрэгцэн агентлагийн гэрчилгээ, тамга, тэмдэгийг эрх бүхий байгууллагаар хийлгүүлэхээс эхлээд зохион байгуулалтын хувьд үйл ажиллагаагаа бодитойгоор хэрэгжүүлж эхлэх нөхцлүүдийг цоо шинээр бүрдүүлж эхэлсэн түүхтэй.
  • 18. ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР 18 Эрхэм нөхдөө, зөвлөгөөний төлөөлөгчдөө ! Тухайн үед Монгол Улсын хувьд Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар, түүний хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа болон зах зээлийн эдийн засгийн харилцааны талаар нийгэм, эдийн засаг, олон нийтийн зүгээс ойлголт төдий л сайнгүй, танил биш байсан юм. Зах зээлийн нийгэм, эдийн засгийн шилжилтийн эхэн үеийн хүнд, хэцүү он жилүүдэд тус байгууллагын үйл ажиллагаа бүрэлдэн тогтож, материаллаг бааз, хүний нөөц, эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэлт, өрсөлдөөний талаархи ойлголтыг олон нийтэд таниулахад чиглэсэн томоохон ажлууд болон гадаад хамтын ажиллагааны эхлэлүүд тавигдсан юм. Тухайлбал, Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах орон тооны бус Зөвлөлөөс 2004 оноос 2012 оныг хүртэл нийт 214-н зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоож, хяналт тавих нөхцөлийг бүрдүүлсэн байдаг.
  • 19. “өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн 19 Эрчим хүч, төмөр зам, орон сууц, нийтийн аж ахуй зэрэг монополь салбаруудын аж ахуй эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтмол хянан зөвшөөрөл олгохоос гадна 2004 оноос 2012 оныг хүртэл хугацаанд аж ахуй эрхлэгчдийн нэгдэн нийлэх нийт 23-н шийдвэрийг хянаж, дүгнэлт гаргасан байна. Улсын Их Хурлаас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2008 оны 12 дугаар сарын 19-ны өдөр батлан хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагыг бий болгохоор шийдвэрлэж, тус агентлагийн чиг үүргийг өргөтгөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болгон өөрчлөн зохион байгуулсан.
  • 20. ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР 20 Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын 2009 оны 74 дугаартай тушаалаар тус агентлагийн бүтцийг шинэчлэн баталж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрыг 5 хүний орон тоотой байхаар баталснаар тус агентлаг нь өрсөлдөөнийг хянан зохицуулах болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах гэсэн хоёр үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх болсон юм. Зарим салбаруудад өргөн бүрэлдэхүүнтэй томоохон хяналт шалгалтууд хийгдэж эхэлсэн.
  • 21. “өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн 21 Тухайлбал: - Үүрэн холбооны зах зээлд хяналт шалгалт хийгдэж, шинээр аж ахуй эрхлэгч тухайн зах зээлд нэвтрэн орох нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр салбарын байгууллагуудад бодлогын зөвлөмж хүргүүлж ажилласан. Үүний үр дүнд үүрэн холбооны зах зээлд өрсөлдөөнт орчин бүрдэн хэрэглэгчид сонголт бий болох, ярианы тариф буурах зэрэг эерэг өөрчлөлтүүд бий болсон, - Сүү үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний орцод цэвэр сүү, хуурай сүү орсон эсэх талаар хэрэглэгчдэд бодит мэдээлэл өгдөг байх талаар шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгуулж байсан, - Мөн шатахууны зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчдийн үгсэн хуйвалдаж бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон зөрчлийг илрүүлж, хариуцлага ногдуулсан байсан байдаг. Гэхдээ 2000 оны Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулиар зөрчил гаргасан иргэнийг 50 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 250 мянган төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулах эрх зүйн орчин үйлчилж байсан нь цаг үеийн нөхцөл, шаардлагаас хоцрогдсон хариуцлагын тогтолцоо үйлчилж байсан юм.
  • 22. ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР 22 Түүнчлэн бусад улс, орнуудын жишгээр өрсөлдөөний байгууллагыг хараат бус, бие даасан байдлаар ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал чухлаар тавигдаж, үүний гол арга зам нь хамтын удирдлагын зарчмаар буюу Хуралдааны зохион байгуулалтаар ажиллах явдал гэж үзэн Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн шинэчилсэн найруулга болох Өрсөлдөөний тухай хуулийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хурлаар 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдөр батлуулсан нь эрх зүйн орчны шинэчлэлтийн хувьд нэг томоохон алхам болсон. Тухайлбал: - Төрийн өмч хувьчлалтай холбоотой Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг батлахаас өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын санал, дүгнэлтийг авсан байх эрх, үүрэг бий болсон, - Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн аж ахуй эрхлэгчийг өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувиар торгох, хууль бус орлогыг хураах зохицуулалтууд шинээр бий болсон. - Мөн Өрсөлдөөний тухай хууль батлагдсантай холбоотой Зар сурталчилгааны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт орж, уг хуулиудын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг нэмж хариуцуулах болсон юм.
  • 23. “өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн 23 Ингэснээр зөвхөн нэг хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй анх байгуулагдсан бол нийт 4 хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй болж үйл ажиллагааны цар хүрээ, нэг улсын байцаагчид ногдох хэргийн тоо эрс нэмэгдсэн хэдий ч төсөв, орон тооны хувьд төдийлөн нэмэгдэж, өөрчлөгдөөгүй ажиллаж ирсэн байдаг. Өрсөлдөөний тухай хууль батлагдсантай холбоотой дагаж гарах дүрэм, журмуудыг боловсруулан батлуулах ажлууд мөн цаг хугацаанд хийгдсэн.
  • 24. ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР 24 Тухайлбал: - Агентлагийн дүрэм, - Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам, - Аж ахуй эрхлэгчийн нэгдэх, нийлэх, өрсөлдөгчийнхөө хувьцааг худалдан авахад дүгнэлт гаргах журам, - Мэдээлэгчийг урамшуулах журмуудыг тус тус боловсруулан Монгол Улсын Засгийн газраар батлуулах ажлууд хийгдсэн. Өрсөлдөөний тухай хуульд орсон нэг гол өөрчлөлт нь өрсөлдөөний байгууллага хамтын удирдлагын буюу дарга, орон тооны 2 гишүүн, орон тооны бус 6 гишүүнтэй байхаар өөрчлөлт орж, газрын шийдвэр гаргах үйл ажиллагааны хэлбэр нь Хуралдаан байхаар зохицуулагдсан явдал юм. Үүнтэй холбоотой 2012 онд газрын Хуралдааны анхны дарга, орон тооны болон орон тооны бус нийт 9 гишүүнийг Монгол Улсын Засгийн газраас томилсоноор хамтын удирдлагын зарчмаар шийдвэр гаргах үйл ажиллагааны эхлэл тавигдаж байсан. Түүнээс гадна агентлагийн удирдлагуудын зүгээс албан хаагчдаа тогтвортой ажиллуулах, мэргэшүүлэх зорилгоор гадаад, дотоодод сургах, дадлагажуулах, гадны ижил төстэй байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичгүүд байгуулж, тэдний туршлагыг судлах, олон улсын өрсөлдөөний байгууллагуудтай олон чиглэлээр хамтран ажиллах эхлэлүүд тавигдсан.
  • 25. “өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн 25 Олон улсын өрсөлдөөний сүлжээ байгууллага /ICN/-д 2006 онд гишүүнээр элсэж, үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцож эхэлсэн. Гадны ижил төстэй байгууллагатай ийнхүү хамтран ажилласнаар олон улсад тус агентлагийг байр сууриа бэхжүүлэх, өрсөлдөөний хууль, бодлогын чиг хандлагыг харьцуулан судлах, тэргүүнийг туршлагуудыг өөрийн орондоо хэрэгжүүлэх, өөрийн туршлагаасаа хуваалцах сайхан боломжууд бүрдсэн. Эрхэм нөхдөө ! Эдгээр ажлууд хийгдсэнээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар бүрэлдэн тогтож, нийгэм, эдийн засагт гүйцэтгэх үүрэг, оролцоо тодорхой болохоос гадна, Монгол Улсад өрсөлдөөний хяналт, зохицуулалтын ач холбогдлыг таньж мэдэх, зайлшгүй шинж, чанартай болохыг хүлээн зөвшөөрөх анхны суурь тавигдсан юм. Хоёр. 2012 оноос 2016 он:
  • 26. ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР 26 Энэ цаг үед өмнөх хугацаанд хэрэгжсэн ажлуудын үргэлжлэл, буухиалан голлон хэрэгжсэн гэж үзэж болохоор байдаг. Ингэхдээ онцлог тал нь нэг Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд агентлагийн дарга 4 удаа солигдож, харьцангуй бага цаг хугацаанд агентлагийн удирдлагууд ажилласан ба өөр өөрийн онцлог бүхий томоохон ажлуудыг хэрэгжүүлсэн. Үүнийг тус бүрт нь бус нийтэд нь тоймлон танилцуулья. Ингэхдээ өнөөдрийн улсын зөвлөгөөний гол агуулга бол “Өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт, цаашдын зорилт” гэсэн сэдэвтэй тул илтгэлд тус агентлагийн чиг үүрэгт хамаарах нийт 8 хуулиас зөвхөн Өрсөлдөөний хууль тогтоомжид хамаарах тоо, баримт, мэдээллүүдийг хамруулсан болно. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тухайн цаг үед хийгдсэн зарим томоохон ажлуудаас товчлон танилцуулья. Тухайлбал, 2013 онд “НҮБ-ын Худалдаа Хөгжлийн Бага Хурлаас Монголын Өрсөлдөөний тухай хууль ба бодлогод хийсэн дүн шинжилгээний үр дүнг түгээн таниулах” сэдэвт Олон Улсын хурал Төрийн ордонд зохион байгуулагдсан. Тус арга хэмжээнд ОХУ, Турк, Япон, Тайван, БНСУ-ын Өрсөлдөөний байгууллагын төлөөллүүд оролцсон.
  • 27. “өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн 27 2015 онд Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын санхүүжилтээр “Монгол Улсын шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэхүү төслийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлсэнээр Монгол Улсын шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх, чадавхийг сайжруулах, шүүгч нарыг сургах, хууль эрх зүйн орчныг олон улсын түвшинд хүргэхэд томоохон ахиц дэвшил авчирсан юм. 2016 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хөгжлийг хангахад Улсын Их Хурал, Засгийн газар, яамд, агентлагууд, Олон Улсын байгууллага, олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хөгжлийн чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд зохион байгуулж байсан. Уг арга хэмжээний хүрээнд хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс Зөвлөмж гарган Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн байдаг.
  • 28. ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР 28 Үүнээс гадна олон нийтийн анхаарлыг хандуулсан, цаг үеийн шинжтэй томоохон хяналт шалгалтын ажлууд түлхүү хийгдсэн байдаг. Тухайлбал, - Даатгалын нэр бүхий компаниуд Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газартай хамтран хэрэглэгчийн зөвшөөрөлгүй, бичгээр хийсэн гэрээгүйгээр сар бүр 1000-1500 төгрөгийг даатгал нэрээр байрны мөнгөн дээр шууд тооцон авч байсныг таслан зогсоож компани тус бүрд 8 сая төгрөгийн торгууль ногдуулж, зөрчлийг арилгуулж, хэрэглэгчийг зөвхөн бичгээр байгуулсан гэрээнд үндэслэж даатгалын төлбөр авч байх нөхцөлийг бүрдүүлсэн. - “Автомашин ачигч аж ахуйн нэгжүүд замын хөдөлгөөний хяналтын улсын байцаагчийн шийдвэргүйгээр бусдын тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх” журам нь хуулиас давсан агуулгатай байгааг шалган тогтоож, зөрчлийг арилгуулсан. Ингэснээр автомашин зөөж, тээвэрлэх компанийн ажилтан дур мэдэн шийдвэр гаргах бус, зөвхөн замын цагдаагийн байцаагчийн шийдвэр, хяналт дор автомашиныг ачиж шилжүүлдэг болсон. - Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газраас нийгмийн даатгалын чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулах болон арилжааны банкуудаар нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийг дамжуулан олгохдоо хуульд тусгайлан эрх олгогдоогүй байхад холбогдох хууль тогтоомжийг зөрчиж журам баталж хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгааг шалган тогтоож улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагыг хүргүүлсэн. - “Мобиком корпораци” ХХК давамгай байдлаа хууль бусаар ашиглан зардлаас доогуур борлуулалт хийсэн нь Өрсөлдөөний тухай хууль зөрчсөнийг тогтоож 2.3 тэрбум төгрөгөөр торгосон зэрэг хяналт шалгалтууд амжилттай хийгдэж байсан. Энэ хугацаанд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэн хяналт шалгалтын ажлууд түлхүү хийгдэж, үр дүн нь олон нийтийн талархлыг хүлээж байсан.
  • 29. “өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн 29
  • 30. ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР 30 Мөн нөгөө талаар улс төрийн тогтворгүй байдлаас хамааран агентлагийн удирдлага ойр, ойрхон солигдож, үүнийг дагаад өрсөлдөөний бодлогыг тодорхойлох, салбаруудын бодлогыг өрсөлдөөний бодлоготой уялдуулах, хэрэгжүүлэх, ойлгуулан танилуулахад чиглэсэн арга хэмжээнүүд дутмаг хийгдэж, бодлогын залгамж чанар алдагдаж, урт хугацаанд тогтвортой хэрэгжих боломж бүрдэхгүй байсныг онцлон хэлэхийг хүсэж байна. Түүнчлэн удирдлага солигдох бүрт тус газарт бүтцийн өөрчлөлт нэрээр хүний нөөцийн халаа, сэлгээ хийгдсэн, мэргэшсэн албан хаагчдын тогтвортой ажиллах боломж алдагдаж байсан нь чадавхийг бэхжүүлэхэд сөрөгөөр нөлөөлсөн юм. Гурав. 2016 оноос өнөөдрийг хүртэл Өнгөрсөн 12 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны онцлог, ялгаа, алдаа, оноог үнэлж, дүгнэн цаашид алдааг давтахгүй байх, илүү, тодорхой үр дүнд хүрэх, ахиц дэвшлийг бий болгохоор Бид үйл ажиллагааныхаа зорилго, чиглэлээ тодорхойлон ажиллаж байна. Энэ ч үүднээс Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөгөө”-д Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх, “Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөр“-ийн төслийг боловсруулж Монгол Улсын Засгийн газраар батлуулах зорилтуудыг тусган амжилттай хэрэгжүүллээ.
  • 31. “өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн 31 Дэлхий дахинаа улс орнуудын эдийн засаг хил хязгааргүй даяаршиж, шударга бус өрсөлдөөний арга, хэлбэрүүд илүү нарийн, төвөгтэй болж байгаа өнөө үед түүнийг зохицуулах чадамжтай эрх зүйн орчин, мэргэшсэн, чадавхтай, хараат бус, бие даасан байгууллагатай байх, цаг үеэсээ хоцрогдохгүй байх шаардлагууд зүй ёсоор тавигдаж байна. өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • 32. ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР 32 Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Өрсөлдөөний тухай хууль зарим талаар дээрх шаардлагад төдийлөн нийцэхгүй байгаатай холбоотой Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас боловсруулан Засгийн газрын Хуралдаанаар хэлэлцүүлж, улмаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэгдээд байна. Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараахь өөрчлөлт, шинэчлэлт хийгдэхээр тусгагдаад байна.
  • 33. “өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн 33 Тухайлбал: - Аж ахуй эрхлэгчдийн нэгдэх, нийлэх хүсэлтийг давамгай байдалтай эсэхээс нь үл хамааран өрсөлдөөний байгууллагад гарган хянуулдаг байх, - Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг урьдчилан тогтоох бус хяналт шалгалт хийгдэх явцад тогтоодог байх зэрэг цөөнгүй өөрчлөлтүүдийг хийхээр тусгасан болно. зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөрийн төсөл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын шийдвэрээр “Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, журмын дагуу тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж, улмаар тоон болон чанарын мэдээлэлд тулгуурлан хөтөлбөрийн төслийг боловсруулсан. Хөтөлбөрийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, саналыг тусган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зөвшөөрөл хүсэхээр Монгол Улсын Шадар сайдаас Сангийн яаманд хүргүүлээд байна.
  • 34. ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР 34 “Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн төсөл нь Монгол Улсын Засгийн газрын томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн зах зээлд бизнесийн орчин, үндэсний бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, эерэгээр тэтгэхэд чухал нөлөө үзүүлэх ач холбогдолтой өрсөлдөөнийг дэмжсэн бодлогын баримт бичиг болох юм. Энэхүү хөтөлбөр батлагдсанаар өрсөлдөөний бодлоготой салбаруудын бодлого уялдаатай болох, бизнес эрхлэгчдэд зах зээлд шинээр нэвтрэх саад буурах, төрийн захиргааны байгууллагаас өрсөлдөөнийг хязгаарласан дүрэм, журам, стандарт болон аливаа өрсөлдөөнийг хязгаарласан шийдвэр гаргадаг байдал буурах нөхцөлүүд бүрдэх юм. Мөн салбарын бодлогын баримт бичгүүдэд өрсөлдөөнийг бодитойгоор дэмжих бодлогуудыг тусгадаг байх боломж бүрдэх юм.
  • 35. “өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн 35 Өрсөлдөөн нь зах зээлийг илүү сайжруулж, эдийн засгийн өсөлтийг дэмждэг гол хүчин зүйлсийн нэг. Зах зээлд өрсөлдөөний таатай орчин бүрдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих замаар эдийн засгийн хөгжлийг хангахад салбаруудын оролцоо, идэвх, санаачлага чухал байна. Өөрөөр хэлбэл өрсөлдөөний таатай орчин бүрдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих нь зөвхөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хариуцан хэрэгжүүлэх чиг үүрэг гэдэг байдлаар явцууруулан ойлгож болохгүй юм. Япон Улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-ын дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 2016 онд Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа, зах зээл дэх бизнес эрхлэгчдийн өрсөлдөөний орчин нөхцөл, төлөв байдалд үнэлэлт, дүгнэлт хийсэн.
  • 36. ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР 36 Энэхүү судалгаагаар өрсөлдөөнийг хязгаарлагч хамгийн том хүчин зүйлийн нэгээр төрийн байгууллагыг гэж дүгнэсэн, улмаар төрийн байгууллагуудыг аль нэг аж ахуй эрхлэгчид давуу эрх олгох, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой хууль бус төрөл бүрийн зөвшөөрөл олгох, төлбөр, хураамж шаардах, хуулиас давсан агуулгатай дүрэм, журам батлан мөрдүүлэх зэргээр өрсөлдөөнийг хязгаарлах үйлдлүүдийг хийдэг гэж тус тус дүгнэсэн байна. Иймд өрсөлдөөний бодлоготой салбаруудын бодлогын уялдааг хангах, салбар бүрт өрсөлдөөнт орчин бүрдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих чиглэлээр тухайн салбарын төрийн захиргааны байгууллагуудын оролцоог дээшлүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байна. “Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн төсөлд өрсөлдөөнийг дэмжих бодлогын арга хэмжээнүүдийг тусгахаас гадна ажлын уялдаа, холбоог тодорхой, нэгдсэн ойлголттой болгох зорилгоор төрийн захиргааны байгууллага, аж ахуй эрхлэгчдийг оролцуулсан зөвлөлдөх арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж байна.
  • 37. “өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн 37 Тухайлбал: - Газрын тосны бүтээгдэхүүний салбарын яам, агентлаг болон аж ахуй эрхлэгчдийн төлөөллийг оролцуулан “Үнэ ба чанар” сэдэвт хэлэлцүүлгийг өрнүүлж сүүлийн 10 гаруй жилийн турш нийгэм, эдийн засагт сөрөгөөр нөлөөлж, олон нийтийн бухимдлыг төрүүлж байгаа асуудлыг хөндсөн. Ингэснээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ, тариф өөрчлөгдөх бүрт салбарын төрийн захиргааны байгууллага нь үнэ бүрдэлтийн бодит, шалтгаан нөхцөлийн талаар хэрэглэгчдэд мэдээлэл өгдөг боллоо. - Дотоодын үйлдвэрлэгчид болон сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй эрхлэгчид зориулан 2018 оны 10 дугаар сарын 08-ний өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтаар Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулийн талаар аж ахуй эрхлэгчдэд мэдээлэл өгч, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж хүргүүлсэн. - Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өрсөлдөөний соёлыг төлөвшүүлэх, шударга бус өрсөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөний талаарх ойлголт, хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд аж ахуй эрхлэгч, салбарын төрийн байгууллагуудад чиглэсэн сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна. Тухайлбал: 2018- 2019 онд 25 сургалт, уулзалт зохион байгуулсанаас 818 гаруй аж ахуй эрхлэгчид, төрийн байгууллагын төлөөллүүд оролцсон байна. Салбар бүрт өрсөлдөөнт орчин бүрдүүлэхэд салбарын яам, агентлагуудын оролцоог дээшлүүлэх, хамтран ажиллах чиглэл баримтлан ажилласны үр дүнд яам, агентлагуудад өрсөлдөөний ач холбогдлын талаарх ойлголт бий болж, өөрийн хариуцсан салбар бүрт өрсөлдөөнийг дэмжих, өрсөлдөөнт орчин бүрдүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд тэдний идэвх, оролцоо, санаачлагууд нэмэгдэж байна. Мөн аливаа шийдвэрийн төсөлд санал авах, ажлын хэсэг байгуулах, бодлого тодорхойлоход чиглэгдсэн ажил хэргийн уулзалт, зөвлөгөөнд тус агентлагаас төлөөлөл оролцуулах, хамтран ажиллах саналууд эрс нэмэгдэж байгаа нь тус агентлагийн зүгээс хэрэгжүүлж бодлого, чиглэл амжилттай хэрэгжиж байна гэж дүгнэж болохоор байгаа юм. Дэлхийн өндөр хөгжилд хүрсэн орнууд шударга өрсөлдөөнийг бүхий л салбарт жигд өрнүүлэх бодлого баримталж, нөгөө талаар хөгжилд хүрсэн нууцаа Өрсөлдөөний тухай хууль, эрх зүйн орчинг “Эдийн засгийн харилцааны үндсэн хууль” гэж ягштал чандлан хэрэгжүүлж ирсэнтэй холбон
  • 38. ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР 38 тайлбарлаж байгааг анхааран үзэх шаардлагатай байна. Иймд салбар бүр өөрийн онцлогт тохирох өрсөлдөөнт орчинг бүрдүүлэх, өрсөлдөөнийг дэмжихэд бодлого, зорилтоо чиглүүлэн өмнөхөөсөө илүү эрчимтэй ажиллах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж хэлэхийг хүсэж байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас олны анхаарлыг хандуулсан томоохон хяналт шалгалтуудыг хийж, явц, үр дүнг нь олон нийтэд сар бүр хэвлэлийн бага хурал хийх байдлаар нээлттэй мэдээлэн ажиллаж байна. Тухайлбал, -“Эм-Си-Эс Кока-Кола” компани нь бүтээгдэхүүнээ борлуулахдаа “жижиглэнгийн нэг үнийн бодлого” гэгчийг баримтлан харилцагч “Номин тав трейд”, “Скай хайпермаркет”, “Моннидер” компаниудтай үнийг хэлцэн тогтоох гэрээ байгуулсан үйлдэлд 1.3 тэрбум төгрөгийн шийтгэл ногдуулсан, -“Хаан банк” бичил санхүүгийн байгууллагуудад зориулсан харилцах дансны нөхцөл нь харилцагчиддаа тулгасан, гэрээгээ шинэчлээгүй тохиолдолд дансны гүйлгээг хязгаарлах мэдэгдэл хүргүүлсэн үйлдэлд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж 493,4 САЯ төгрөгийн шийтгэлийг тус тус ногдуулсан. Түүнчлэн 2018 оны байдлаар давхардсан тоогоор нийт 6 удаа томоохон бүрэлдэхүүнтэй, нэгдсэн хяналт шалгалтыг газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд үйл ажиллагаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийж, хэрэглэгчийг хохироох худалдааны хууль бус арга хэрэглэсэн, шатахууны жижиглэнгийн борлуулалтын үнийг нэмэгдүүлсэн, стандартын шаардлага хангахгүй шатахуун борлуулсан гэсэн үндэслэлүүдээр нийт 26 аж ахуйн нэгжид 141 сая төгрөгийн торгууль ногдуулж, тухайн зөрчлийг дахин давтахгүй байх талаар анхааруулж ажиллаа.
  • 39. “өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн 39 Бидний сүүлийн 2 жилд баримталж байгаа гол зарчим нь зөрчил дутагдал гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудыг торгож шийтгэн төрийн дарамт учруулахаас илүүтэйгээр өрсөлдөөнийг дэмжих төрийн бодлого, хууль тогтоомжийг сурталчлан таниулах, тулгамдаж байгаа асуудлыг харилцан ярилцаж хуульд нийцүүлэн шийдвэрлэх, уулзалт зөвлөгөөн, хэлэлцүүлэг хэлбэрээр тал талаасаа харилцан ойлголцож, үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж ажиллах арга барилыг түлхүү баримтлан ажиллаж ирсэн. Зах зээлийн хямралтай, эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед ийм бодлого барих нь зөв байсан гэж үзэж байна. Гэхдээ зөвлөн тусалж, дэмжсээр байхад удаа дараа зөрчил гаргасаар байгаа, зөрчлөө арилгадаггүй аж ахуй эрхлэгчдэд хуулийн хариуцлагыг ногдуулан ажиллаж байна.
  • 40. ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР 40 Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн 2018 онд 38 иргэн, аж ахуйн нэгжид 1.9 тэрбум, 2019 онд 15 иргэн, аж ахуйн нэгжид 217.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Өөрөөр хэлбэл зөрчлийг шалган илрүүлж буруутай этгээдэд хариуцлага ногдуулсан байна. монгол улсад зохион байгуулагдсан олон улсын хурлууд Мөн Олон Улсын байгууллагууд, бусад орны ижил чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, нэр хүндтэй олон улсын сургалт, яриа, хэлэлцээний механизмуудыг өөрийн оронд эрхийг нь авч зохион байгуулсан. Тухайлбал, - Зүүн Азийн өрсөлдөөний байгууллагуудын дээд хэмжээний 15 дахь удаагийн уулзалт болон 11 дэх удаагийн хурал, - Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-ын БНСУ дахь Бодлогын төвтэй хамтран 2017 онд “Дуудлага худалдаан үгсэн тохиролцох” гэсэн сэдвээр, 2019 онд “Өрсөлдөөн дэх босоо хязгаарлалт” гэсэн сэдвээр тус тус олон улсын хурлуудыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
  • 41. “өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн 41 Үүнээс гадна өрсөлдөөний чиглэлээр ижил чиг үүрэг хэрэгжүүлдэг бусад орны 20 гаруй байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж, олон улсад тус агентлагийн байр суурийг бэхжүүлэх, өрсөлдөөний хууль, тэргүүний туршлагуудыг өөрийн орондоо хэрэгжүүлэх, өөрийн туршлагаасаа хуваалцах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байна.
  • 42. ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР 42 Тухайлбал, - 2017.03.15-ны өдөр Японы Шударга худалдааны хороотой, - 2017.03.22-ны өдөр ОХУ-ын Монополийн эсрэг албатай, - 2017.05.04-ний өдөр Индонезийн Бизнесийн өрсөлдөөнийг хянан зохицуулах хороотой, - 2018.03 сард Казахстан улсын Үндэсний эдийн засгийн яамтай, - 2018.09.07-ны өдөр Гүржийн Өрсөлдөөний байгууллагатай,  - 2018.12.12-ны өдөр БНХАУ-ын Зах зээлийг хянан зохицуулах ерөнхий газартай тус тус санамж бичгүүд шинээр нэмж байгуулагдан хамтран ажиллаж байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хамтын удирдлагын зарчимд тулгуурлан газрын Хуралдаанаар шийдвэр гаргах болсон 2012 оноос өнөөдрийг хүртэл тогтмол зохион байгуулагдаж, улмаар энэ хугацаанд нийт 33 удаа хуралдаж, 115 асуудлыг хэлэлцэн 94 тогтоол гарган шийдвэрлэж ажилласан байна.
  • 43. “өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн 43 Үүнийг нарийвчлан дурдвал: - Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа 69, - Үнэ, тарифын өөрчлөлтийг хянаж, зөвшөөрөл олгох асуудал 16, - Төрийн өмчит хуулийн этгээдийг хувьчлах талаар боловсруулсан санал, шийдвэрийн төсөлд санал, дүгнэлт өгөх 1, - Дүрэм, журам, маягт батлах 8, - Бусад 21 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
  • 44. ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР 44 Иргэд, олон нийт болон зарим төрийн байгууллага, албан хаагчдын дунд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг бараа, бүтээгдэхүүний үнийн зохицуулалтыг хийдэг мэтээр ойлгон “бараа бүтээгдэхүүний үнийг буулгахгүй байна, хянахгүй байна” гэсэн хандлага, буруу ойлголт түгээмэл байгаа нь хамтран ажиллахад хүндрэл үүсгэж байна. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээр аливаа бараа, бүтээгдэхүүний үнэ, тарифыг хуулиар тусгайлан зохицуулахаар зааснаас бусад тохиолдолд шууд хянаж, зохицуулдаггүй, гол нь зах зээлийн эрэлт, нийлүүлэлт болон өрсөлдөөний үндсэн дээр зохицуулагддаг нийгмийн харилцаанд шилжсэн гэдгийг ойлгуулан таниулах чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлууд хийгдэж байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг хараат бус, бие даасан байдлыг хангах, үйл ажиллагаагаа хэвийн явуулах, байгууллагын хөгжлийг хангахад тулгамдсан олон асуудал байна.
  • 45. “өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн 45 Тухайлбал, - Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын тухайн жилийн төсвийг өмнөх оны батлагдсан төсвийн хэмжээнээс бууруулан батлахыг хориглоно.” гэж заасан байдаг ч 2013 онд 864.5 сая төгрөг байсан бол 2017 онд 770.9 сая төгрөг болж жил дараалан буурсан, мөн 2018 онд 953.1 сая төгрөг байсан бол 2019 онд 898.3 сая төгрөг болж, улмаар хуулийн дээрх зохицуулалт зөрчигдөж ирсэн байдаг. - Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын албан хаагчдын компьютер /6-13 жилийн насжилттай/ техник, хэрэгсэл болон автомашины ашиглалтын хугацаа дуусч, актлагдсан хэдий ч орлуулан хэрэглэж байгаа нь агентлагийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангаж чадахгүй байгаа ба Сангийн яамны зүгээс хөрөнгө оруулалтын зардлыг төсөвт тусган өгөхгүй байгаа нь агентлагийн үндсэн үйл ажиллагааг доголдоход хүргэж болзошгүй байна. - Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.13-т “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байр төрийн хамгаалалтад байна” гэж заасан боловч хуулийн энэ заалт одоо болтол хэрэгжихгүй байна. Нотлох баримт цуглуулах зорилгоор дуу, дүрс хураах тоног төхөөрөмжөөр тусгайлан тоноглогдсон ярилцлагын өрөө /мэдүүлэг авах/, бараа, бүтээгдэхүүнээс дээж авч, шинжилгээ хийх лаборатори, архив, тусгай зориулалтын хуралдааны танхим бүхий байртай байх шаардлагатай байгаа ч төсөв, хөрөнгө оруулалтын зардал шийдвэрлэгдэхгүй байгаагаас уг арга хэмжээнүүд ажил хэрэг болж хараахан чадахгүй байна. Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуульд заасан үндсэн чиг үүргээ аливаа этгээдээс хараат бусаар, бие даан хэрэгжүүлнэ” гэж заасан ч байгууллагын төсөв, хөрөнгө оруулалтын зардал шаардлагатай хэмжээнд хүрэхгүй байгаа нь тус агентлагийг хараат бус, бие даасан байдлаар үйл ажиллагаагаа явуулахад сөргөөр нөлөөлж, улмаар хэвийн үйл ажиллагаа доголдоход хүргэж болзошгүй байгааг цаашид онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна. Дээр дурдсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг шаардлагатай хэмжээнд төсөвлөх, орон тоог нэмэгдүүлэх, орон нутагт нэгж, ажилтантай болох зэрэг байгууллагын чадавхийг бэхжүүлэх асуудлыг үе үеийн удирдлагуудын зүгээс удаа дараа Монгол Улсын Шадар сайдаар дэмжүүлэн Сангийн яаманд хүргүүлсээр байгаа хэдий ч төсөв, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж өгөөгүй, өнөөдөр ч энэ асуудал шийдвэрлэгдэхгүй хэвээр л байгаа юм.
  • 46. ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР 46 тулгамдсан асуудлууд Эрхэм нөхдөө Биднийг ажил үүргээ хэрэгжүүлэх явцад дараах тулгамдсан асуудлууд байна гэж үзэж байна. 1. Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон “Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн төслийг Улсын Их Хурал, Засгийн газраас батлагдсаны дараа хэрэгжүүлэхэд зөвлөгөөнд оролцогч Та бүхнийг анхаарал хандуулж, бүх талаар дэмжин ажиллахыг хүсэж байна. 2. Өрсөлдөөний бодлогод салбарын бодлогыг уялдуулах, улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих, тогтвортой бодлогын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах. Ингэхдээ салбар бүр өөрийнхөө чиглэлээр гарч байгаа бодлогын баримт бичиг, тушаал шийдвэрийг гаргахдаа Өрсөлдөөний хууль тогтоомжийг зөрчихгүй байх, өрсөлдөөний таатай орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллах, харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар түүнд нь хяналт тавьж, шахаж шаардан ажиллах болно.
  • 47. “өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөн 47 3. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоол, Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 103 дугаар тушаалаар батлагдсан бүтэц, орон тооны дээд хязгаарт зааснаар тус агентлаг 36 орон тоотой, үүнээс Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газарт ердөө 8 албан хаагч ажиллаж байгаа ба анх байгуулагдах үеийн орон тоотойгоор өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын чадавхийг цаг үеийн нөхцөл шаардлагад нийцүүлэн бэхжүүлэх, орон тоог нэмэгдүүлэх, дэмжих шаардлагатай байна. 4. Өрсөлдөөний тухай хуулийн 14.4-д “... орон нутагт улсын байцаагч ажиллана” гэж заасан хэдий ч орон нутагт орон тооны нэгж, ажилтан байхгүй байна. Энэ нь орон нутагт Өрсөлдөөний тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж байх тул орон нутагт тус агентлагийн орон тооны нэгж, ажилтантай болгох асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. 5. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2020 оны төсвийн төсөлд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг 289.8 сая төгрөгөөр, урсгал зардлыг 385.1 сая төгрөгөөр, хөрөнгө оруулалтын зардлыг 358,7 сая төгрөгөөр, нийт 1.2 тэрбум төгрөгөөр нэмж батлуулахаар тооцон нийт 2.1 тэрбум төгрөгийн төсвийн төслийг Монгол Улсын Шадар сайд болон Сангийн яаманд тус тус хүргүүлсэнийг дэмжин баталж өгөх. 6. Өрсөлдөөний талаарх ойлголт, соёлыг төлөвшүүлэх, бодитой мэдээлэл хүргэх, нийгмийн зөв хандлага, дуу хойлойг бий болгоход 4 дэх засаглал буюу хэвлэл, мэдээллийн байгууллагуудын оролцоо, нийтлэл, нэвтрүүлгийн агуулга чухал байгаа ч арилжааны шинжтэй зар сурталчилгаа, цаг үеийн хошуурсан мэдээлэлд дарагдаж байна. Нийгмийн шинжтэй зар сурталчилгаа, Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг нийгэмд ойлгуулан таниулахад чиглэсэн сургалт, мэдээлэл бүхий контент бэлтгэж давтамжтайгаар нэвтрүүлэхэд хойрго ханддаг, маш их хэмжээний төлбөр шаардаж байгааг ч өөрчлөх шаардлагатай байгаа юм. 7. Нийгэмд шатахуун болон ахуй, авто хийн үнийн өсөлт, шатахууны чанар, банк, санхүүгийн үйлчилгээний зээлийн хүү өндөр, шимтгэл, хураамж, даатгалыг давхардуулан авдаг, хэт нэг талыг барьсан хатуу нөхцөлтэй байдаг, үүрэн холбооны үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөхөд хэрэглэгчээс зөвшөөрөл авдаггүй, бодит зардлаас доогуур үнээр борлуулалт хийгддэг зэрэг олон тулгамдсан асуудал байна. Зөрчлийг шалган илрүүлж буруутай этгээдэд хариуцлага ногдуулдагч зарим тохиолдолд уг асуудал нийгэмд тархсан хэмжээгээр бүрэн арилахгүй байна. Өөрөөр хэлбэл асуудлыг сууриар нь