SlideShare a Scribd company logo
1 of 7
Download to read offline
MS-Excel2007   Insert‐Tables‐PivotTable

     ЭМХЭТГЭСЭН ХҮСНЭГТЭЭР ЖАГСААЛТЫГ ЗАДЛАН ШИНЖЛЭХ
PivotTable [Эмхэтгэсэн хүснэгт] бол жагсаалтуудад агуулагдаж байгаа
мэдээллийг боловсруулах ба задлан шинжлэх гайхамшигтай хүчирхэг хэрэгсэл
юм. Эмхэттэсэн хүснэгт нь хэрэглэгчийн тодорхойлж өгсөн бүтцээр
жагсаалтын талбаруудыг шинэ, хэрэглэгчид хэрэгтэй хэлбэрээр зохицуулж,
зохион байгуулсан өгөгдлүүд болон MS Access г.м гадны эх сурвалжаас (external
data source) авсан их хэмжээний өгөгдлийг эмхэтгэн нэгтгэж, янз бүрийн
шинжилгээ хийх боломж олгодог. Та мөр ба багануудын шинэ гарчгуудыг
оруулах, өгөгдлүүдийг дахин оруулах, дүнгүүдийг гаргахын тулд Subtotals
командыг хэрэглэх шаардлагагүй, энэ бүхнийг PivotTable команд таны өмнөөс
гүйцэтгэж өгнө. Хэдэн удаа та өгөгдлүүдийг дахин зохион байгуулснаас
хамаарахгүйгээр таны ажлын хуудсан дээрх оригинал өгөгдлүүд өөрчлөгдөхгүй
хэвээр үлдэх болно.

PivotTable-r байгуулах үед таны өгөгдлийн эх сурвалжийн баганууд нь тайланд
хэрэглэх талбарууд болж өгнө. Баганын нэрүүдийг тайлангийн талбаруудын нэр
болгон ашиглана.

PivotTable-r байгуулсны дараа та түүн дээр янз бүрийн үйлдлүүдийг хийж болно.
Тухайлбал:
   • Өгөгдлүүдийг      хумих,     дэлгэх,    шүүх,    сортлох,    тооцооллын
      функцүүдийг нь өөрчлөх замаар өгөгдлүүдийг шинжлэх.
   • Байршуулалтын хэлбэрийг өөрчлөх, багануудыг дахин зохион
      байгуулж цэгцлэх.
   • Багана, мөр, завсрын дэд дүнгүүдийг байршуулалтыг өөрчлөх.
   • Гараар болон нөхцөлт форматаар форматлах г.м

Эмхэтгэсэн    хүснэгтийг   байгуулахын    өмнө    доорх    хэдэн санамжуудыг
анхааралдаа аваарай.
   • Excel    эмхэтгэсэн    хүснэгтэн  дотор    завсрын     ба   эцсийн дүнг
      автоматаар бодож гаргадаг тул хэрэв таны оригинал жагсаалт
      завсрын     ба    эцсийн    дүнг  агуулж    байгаа     бол   эмхэтгэсэн
      хүснэгтийг байгуулахын өмнө тэдгээрийг устгах хэрэгтэй.
   • Жагсаалтын       эхний     мөрөн    дээрх     өтөгдлүүдийг     эмхэтгэсэн
      хүснэгтийн талбаруудын нэр болгон автоматаар хэрэглэдэг тул
      оригиналь     жагсаалт    буюу   эх   сурвалжийн      эхний    мөр    нь
      багануудын нэрийг агуулсан байх хэрэгтэй.
   • Оригиналь жагсаалтыг өөрчилсөн үед эмхэтгэсэн хүснэгт нь
      автоматаар сэргээглэж, шинэчлэгдэж байхын тулд эх үүсвэрийн
      мужийг нэрлээд, энэ нэрийг нь эмхэтгэсэн хүснэгт байгуулах
      үедээ хэрэглэх хэрэгтэй. Хэрэв нэрлэсэн мужийг илүү олон утга
      хамруулахаар     тэлсэн     бол   шинэ    утгуудыг    оруулахын     тулд
      эмхэтгэсэн хүснэгтийг шинэчлэх хэрэгтэй.
   • Нэгтгэсэн нүдтэй өгөгдлүүд дээр PivotTable байгуулж болохгүй,




                                                 
                                     Хуудас 1
                                                 
MS-Excel2007   Insert‐Tables‐PivotTable

Эмхэтгэсэн хүснэгтийг байгуулахад бэлтгэхийн тулд:

    1. Жагсаалтын дурын нэг нүдийг идэвхжүүлнэ. Ингэснээр             ажлын
       хуудсан дээрх бүх өгөгдлийг шинжилгээнд хамруулна.             Жишээ
       нь, Anket жагсаалтын А1 нүдийг идэвхжүүлье.
    2. Insert табын Tables бүлгийн PivotTable товчны      сумтай
       товчин дээр дарж PivotTable [Эмхэтгэсэн хүснэгт] командыг
       сонгоно.

Энэ командаар PivotTable Wizard (Эмхэтгэсэн хүснэгтийн Мастер) ажлаа эхэлнэ.
   3. Table/Range цонхон дотор шинжлэхийг хүсэж байгаа өгөгдлийн эх
      сурвалжийг сонгоно. Жишээ нь, Анкет ажлын хуудасны бүх өгөгдлүүдийг
      Таbе З гэсэн нэрээр авсан байна.

Хэрэв шинжлэхийг хүсэж байгаа хүснэгт эсвэл нүдний мужийн ямар нэг
нүдийг идэвхжүүлсэн байсан бол Excel тэр нүдтэй холбоотой нүдний
мужийг автоматаар ялгана. (нүлний мужийг тойрон гүйсэн хүрээ гарна).
Харин ямар нэгэн өгөгдөлтэй нүд идэвхжүүлээгүй байсан бол харилцах
цонхны Table/Range цонхон дотор шинжлэхийг хүсэж байгаа
хүснэгтийнхээ нэрийг эсвэл нүдний мужийг зааж өгөх хэрэггэй. (Хэрэв та
Excel-ээс өөр эх сурвалжаас өгөгдөл авах гэж байгаа бол Use External data
resource-r идэвхижүүлээд Connection товчин дээр дарж эх сурвалжаа зааж
өгөх хэрэгтэй.)




Энэ харилцах цонхон дотор шинжилгээ хийх өгөгдлүүдийн эх сурвалжийг
болон эмхэтгэсэн хүснэгтийг хаана байрлуулахаа тодорхойлно.
   4. Эмхэтгэсэн хүснэгтийг хаана байрлуулахыг сонгоно. New worksheet
      [Шинэ ажлын хуудэс]-г сонгож эмхэтгэсэн ажлын хуудсыг шинэ ажлын
      хуудсан дээр байгуулъя. (Хэрэв та Existing worksheet [Энэ ажлын
      хуудсан дээр] гэдгийг сонговол Location дотор ажлын хуудасны ямар
      нүднээс эхлэн эмхэтгэсэн хүснэгтийг байрлуулахаа тодорхойлж өгөх
      шаардлагатай.)

    5. ОК товчин дээр дарна.

    Excel хоосон эмхэтгэсэн (PivotTablei хүснэгтийг таны зааж өгсөн газар
    оруулж, талбар нэмж, байршуулалтыг нь тодорхойлох, PivotTable-ийн
    тайланг өөрийнхөөрөө өөрчлөх боломж олгосон PivotTableField List [
    PivotTable-ийн талбарын жагсаалт ] цонхыг харуулна.
                                                 
                                     Хуудас 2
                                                 
MS-Excel2007   Insert‐Tables‐PivotTable




Эмхэтгэсэн хүснэгтийг байгуулсныхаа дараа Зураг дээр харуулсан
PivotTableField List [Pivot ТаЫе-ийн талбарын жагсаалт] гарна. Стандарт
тохиргоогоор PivotTable Field List цонх нь хоёр хэсгээс тогтох бөгөөд дээд
хэсэгт байрлах талбарын хэсэг нь талбаруудыг оруулж эсвэл устгах боломж
олгодог. Харин доод талд нь байрлах байршуулалтын хэсэг нь талбаруудыг
дахин цэгцэлж, зохион байгуулах боломж олгоно. PivotTableField List-ийн
харилцах цонхыг дурын газар байрлуулж болно.
PivotTable [Эмхэтгэсэн хүснэгт]-ийн дурын нүдийг идэвхжүүлэхэд Командын
хэрэгслийн самбар өөрчлөгдөж, Зураг дээр харуулсан PivotTable/Options
таб нээгдэнэ. Энэ самбар дээрээс та PivotTableField List доторх
командуудын товчнуудаас гадна эмхэтгэсэн хүснэптэй ажилладаг бусад
командуудыг ажиллуулж болно.



Эмхэтгэсэн хүснэгтрүү талбар оруулах:

PivotTable-ын байршуулалтын хэсэг руү талбарыг хоёр аргаар оруулж болно.
Оруулахыг хүсэж байгаа талбарын нэрний зүүн талын хяналтын товчин дээр
дарж √ тэмдэгтэй болгон идэвхжүүлнэ. Сонгосон талбар байршуулалтын
хэсгийн байнгын байрлал руу орж ирэх боловч хүсвэл та байрлалыг нь
өөрчилж болгоно.
Эсвэл, оруулахыг хүсэж байгаа талбарын нэрэн дээр маузын баруун товчийг
дарж, талбарыг оруулах газрыг сонгоно. Үүнд:
   • Add to Report Filter [Шүүлтүүр рүү оруулах]
   • Add to Row Labels [Мөрийн хаяг руу оруулах]
   • Add to Column Labels [Баганын хаяг руу оруулах]
   • Add to Values [Утга руу оруулах]
 Стандарт тохиргоогоор тоон бус талбарууд Row Label [Мөрийн нэр] хэсэгт,

                                                 
                                     Хуудас 3
                                                 
MS-Excel2007    Insert‐Tables‐PivotTable

    харин тоон талбарууд Values [Утгууд] хэсэг рүү нэмэгдэж ордог.
    Энгээд PivotTable байгуулахад бэлэн боллоо. Эмхэтгэсэн хүснэггэнд
    зориулж таны сонгож авах талбарууд нь таны юуг мэдэхийг хүсэж
    байгаагаас хамаарна.

    Жишээ нь Танд тэнхим тус бүрийн багш нарынх нь ажилласан жилийн
    дундаж, дундаж нас ба нийт цалинг мэдэх шаардлага гарчээ.

Эмхтэгэсэн хүснэгтийг байгуулахын тулд:
  1. PievotTable-field list дотор “Тэнхэм “ талбарын зүүн талын хянлтын
     товчин дээр дарж √ тэмдэгтэй болгон итэвхжүүлнэ.

Энэ талбар тоон утга агуулаагүй учраас Excel түүнийг эмхэтгэсэн хүснэгтийн
зүүн талд мөрүүд болгон харуулна.

      2. Дараа нь “нас” ажилласан жил” ба”Үндсэн цалин “талбаруудын хяналтын
         товчийг дарж итэвхжүүлээрэй.

Эдгээр талбарууд нь тоон утгууд агуулсан Excel тэдгээрийг эмэхтгэсэн
хүснэгтийн баруун талд автоматаар байрлуулаж байна.




Стандарт тохиргоогоор Values [ утгууд] хэсэгт байгуулсан тоон утга агуулсан
талбарын өгөгдлүүдийг нэгтгэхэд SUM функцийг ашигладаг .Тиимээс та
тэнхимүүдийн багш нарын нийт үндсэн цалинг үзэхийг хүссэн учраас Sum of
Үндсэн цалин баганын утгуудыг зөв нэгтгэсэн байна. Харин ажилласан жилийн
дундаж ба дундаж насыг нэгтгэхэд нийлбэрийн функцийг ашигласан учраас
тэдгээрийг нэгтгэх фунцийг солих шаардлагтай.




                                                  
                                      Хуудас 4
                                                  
MS-Excel2007   Insert‐Tables‐PivotTable

PivotTable-ийн тоон утгыг нэгтгэх функцийг солихын тулд:
   1. PivotTable fileld list доторх Values хэсгээс функцийг нь солихыг хүсэж
       байгаа талбарын нэрний, жишээ нь:            баруун талд байрлах
       сумтай товчин дээр дарж хураангуй цэснээс Value Field Setting ээс
       [Утгын    талбарын    тохируулга]
       камандыг сонгоно.
       Value    Field  Setting   нэртэй
       харилцах цонх нээгдэнэ.

    2. Харилцах цонхны функцуудийн
       жагсаалттай    хэсгээс   хэрэгтэй
       функцээ     жишээ    нь:AVERAGE
       функцийг сонгоно.
    3. Ажиласан жилийн дундаж бүхэл
       тоо байх шардлагтай. Тиймээс
       тоон утгын форматыг өөрчилөхийн
       тулд Number Format тоон формат
       товчин дээр дарж Format Cells /нүдний формат / харилцах цонхыг нээнэ.
    4. Харилцах цонхны Category [төрөл ] Number [тоог ] –г сонгоод Decimal
       places [бутархайн орон] цонхон доторх утгыг 0 болгоод ok камандын
       товчин дээр дарна.
    5. Англи, монгол үг холилдсон талбарын нэрийг бас засаж болно. Үүний
       тулд Custon Name цонхон доторх нэрийг дан ганц монголоор бичиж
       болно.Жишээ нь “Ажиласн жилийн дундаж “ болгож засаарай.
    6. Ok товчин дээр дарна.




 ЭМХЭТГЭСЭН ХҮСНЭГТИЙН МӨР, БАГАНЫН БАЙРШУУЛАЛТЫГ ӨӨРЧЛӨХ
Та эмхэтгэсэн хүснэгт буюу PivotTable рүү талбар нэмж оруулах эсвэл
талбаруудаас нь устгаж , эсвэл мөр талбаруудынх нь байрыг солих зэргээр
түүний бүтэц ,агуулгыг амархан шинэчилэх болно.

ЖИШЭЭ-2 Одоо та тэнхим бүрийн багш нарын нийт үндсэн цалин дундаж нас
жилийг мэдэж авлаа. Энэ мэдээллийг бүр задалж ,эрэгтэй эмэгтэйгээр ,мөн
зэрэглэлээр нь задалж харж болно. “Хүйс” “Зэрэглэл” талбаруудыг нэмж
оруулан та энэ дүнгүүдийг амархан харж болно.

                                                 
                                     Хуудас 5
                                                 
MS-Excel2007   Insert‐Tables‐PivotTable


Эмхэтгэсэн хүснэгт рүү талбэр нэмж оруулахын тулд:
  1. Эмхэтгэсэн хүснэгтийн дурын нүдиш идэвхжүүлнэ. Дэлэгцэн дээр
     PivotTble Field List цонх гарч ирнэ.
  2. Pivot Table Field List цонхон доторх “Хүйс “ талбарын зүүн талын
     хяналтын товчинд дээр дарж √ зөв тэмдэгтэй болгон итэвхжүүлнэ.
     Энэ талбарын тоон утга агуулаагүй учраас Excel түүнийг эмхэтгэсэн
     хүснэгтийн Row labels хэсэгт         байрлуулна. Тэнхим бүрийн нэгтгэсэн
     дүнг хүйсээр      задалсан байна.




Эмхэтгэсэн хүснэгтийг мөр баганыг шилжүүлэх.
Энэ аргаар эмхэтгсэн хүснэгтийг цоо шинэ хэлбэр ,агуулгатай болгож
өгөгдлүүдийг янз бүрийн өнцгөөс шинжлэх боломжтой болно

ЖИШЭЭ-3 “Хүйс “ талбарын баганын хэсэг рүү зөөхөд эмхэтгэсэн хүснэгтийг
мэдээлэл яаж өөрчлөгдөж байгааг харъя.
Эмхэтгэсэн хүснэгтийг мөр байгуулахын тулд:
1. Эмхэтгэсэн хүснэгтийн дурын нүдийг идэвхжүүлнэ. Дэлэгцэн дээр PivotTable
   Field List цонх гарч ирнэ.
2. PivotTable Field List цонхон доторх Row Lablels хэсэг доторх “Хүйс
   “талбарын баруун талын сумтай товчин дээр дарж энэ зураг дээрх
   хураангуй цэсийг гаргаад Move to Column Labels [Багнаны нэр рүү
   шилжүүлэж] камандыг сонгож дарна.
3. ”Хүйс “Column Labels хэсэг рүү шилжих таны эмхэтгэсэн хүснэгт дээрх шиг
   харагдана.




                                                 
                                     Хуудас 6
                                                 
MS-Excel2007   Insert‐Tables‐PivotTable

                          ЭМХЭТГЭСЭН ХҮСНЭГТИЙН ӨГӨГДЛҮҮДИЙГ ШҮҮХ
Эмхэтгэсэн хүснэгтийн Total талбараас бусад бүх талбар дээр тусламжтайгаар
эмхэтгэсэн хүснэгтээс тодорхой шалгуураар өгөдлүүдийг харуулж болно.

Жишээ4 Эмхэтгэсэн хүснэгтээс “Менежмент” ба “Нягтлан бодох бүртгэл”
тэнхимүүдийг эмэгтэй багш нарын нийт цалин, ажиласан жилийн дунджийг
нэгтгэсэн дүнг мэдэх шаардлага таньд гарчээ.
Эмхэтгэсэн хүснэгтэнд шүүлт хийхийг хүсвэл:
   1. Эмхэтгэсэн хүснэгтийн дурын нүдийг ивэхжүүлнэ.
   2. Байршуулалтын хэсэг дээрх Row Lablels-ийн баруун талд байгаа
      шүүлтүүрийн товчин дээр дарна.
   3. Дэлэгцэн дээр нээгдсэн шүүлүүрийгн цэсний Select all [бүгдийг сонгох ]
      товчин дээр дарж эхлээд бүх утгуудын зүүн талд байгаа зөв гэсэ тэмдгийг
      арилгана. Дараа шүүж харахыг хүсэж байгаа “Нягтлан бодох бүртгэл”
      “Менежмент “ утгуудын зүүн талын товчин дээр дарж зөв тэмдэг болгож
      итэвхжүүлнэ.
   4. OK товчийг дарна.
Эмхэтгэсэн хүснэгтэн дээр зөвхөн “Нягтлан бодох бүртгэл” “Менежмент “
талбарын нэгтгэсэн дүнгүүд шүүгдэж үлдэнэ.
   5. Байршуулалтын хэсэг дээрх Column Labels –ийн баруун талд байгаа
      товчин дээр дарна.
   6. Дэлэгцэн дээрх нээгдсэн шүүлтийн цэсэн доторх “Эр “ утгын утгуудын
      зүүн талд байгаа зөв тэмдгийг арилгана.
   7. OK товчийг дарна.

Эмхтгэсэн хүснэгтэн дээр зөвхөн “Нягтлан бодох бүргэл “ “Менежмент”
тэнхэмийн эмэгтэй багш нарын нэгтгэсэн дүнгүүд шүүгдэж үлдэнэ.
Энэ хүснэгт хуулах хэвлэх зэрэгт шаардлагатай үйлдлээ хииж гаргахын тулд
товчин дээр дарж Selecy All [бүгдийг сонгох] хяналтын товчийг идэвхжүүлээрэй.




                                                 
                                     Хуудас 7
                                                 

More Related Content

What's hot (20)

Cs101 lec13
Cs101 lec13Cs101 lec13
Cs101 lec13
 
Hicheel excel2010 8 class
Hicheel excel2010 8 classHicheel excel2010 8 class
Hicheel excel2010 8 class
 
Lec4
Lec4 Lec4
Lec4
 
Lec3
Lec3 Lec3
Lec3
 
Lec5 6
Lec5 6 Lec5 6
Lec5 6
 
Lecture 6 microsoft office excel 2007
Lecture 6 microsoft office excel 2007Lecture 6 microsoft office excel 2007
Lecture 6 microsoft office excel 2007
 
Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017
Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017
Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017
 
Nuur
NuurNuur
Nuur
 
Data цэсний тухай
Data цэсний тухайData цэсний тухай
Data цэсний тухай
 
IT-7
IT-7IT-7
IT-7
 
Access1
Access1Access1
Access1
 
Microsoft excel програм гарын авлага
Microsoft excel програм гарын авлагаMicrosoft excel програм гарын авлага
Microsoft excel програм гарын авлага
 
Ms word menu
Ms word menuMs word menu
Ms word menu
 
Ms excel ийн insert цэсний тухай
Ms excel ийн insert цэсний тухайMs excel ийн insert цэсний тухай
Ms excel ийн insert цэсний тухай
 
Lec7
Lec7 Lec7
Lec7
 
Access sem1
Access sem1Access sem1
Access sem1
 
Excel програмын тухай ойлголт 1
Excel програмын тухай ойлголт 1Excel програмын тухай ойлголт 1
Excel програмын тухай ойлголт 1
 
Excel2007 introduce
Excel2007 introduceExcel2007 introduce
Excel2007 introduce
 
9 angin ogogdl prs
9 angin ogogdl prs9 angin ogogdl prs
9 angin ogogdl prs
 
Access Table
Access TableAccess Table
Access Table
 

Viewers also liked

статистикийн функцууд
статистикийн функцуудстатистикийн функцууд
статистикийн функцуудKahatanbayr
 
Lekts 7
Lekts 7Lekts 7
Lekts 7Pmunkh
 
Microsoft word 2010 №1
Microsoft word 2010 №1Microsoft word 2010 №1
Microsoft word 2010 №1Ariunaa Nergui
 
тооцоо, томёолол хийх
тооцоо, томёолол хийхтооцоо, томёолол хийх
тооцоо, томёолол хийхBatbayar Bolormaa
 
Excel function
Excel functionExcel function
Excel functionOnon Tuul
 

Viewers also liked (7)

Excel
ExcelExcel
Excel
 
статистикийн функцууд
статистикийн функцуудстатистикийн функцууд
статистикийн функцууд
 
Lekts 7
Lekts 7Lekts 7
Lekts 7
 
Microsoft word 2010 №1
Microsoft word 2010 №1Microsoft word 2010 №1
Microsoft word 2010 №1
 
тооцоо, томёолол хийх
тооцоо, томёолол хийхтооцоо, томёолол хийх
тооцоо, томёолол хийх
 
Excel function
Excel functionExcel function
Excel function
 
Excel Lesson
Excel  LessonExcel  Lesson
Excel Lesson
 

Similar to Excel2007 (20)

Lekts8
Lekts8Lekts8
Lekts8
 
Lecture7
Lecture7Lecture7
Lecture7
 
Word 4 heseg
Word 4 hesegWord 4 heseg
Word 4 heseg
 
Cs101 lec8
Cs101 lec8Cs101 lec8
Cs101 lec8
 
6
66
6
 
Dadlaga khicheel 4 word insert [recovered]
Dadlaga khicheel 4 word insert [recovered]Dadlaga khicheel 4 word insert [recovered]
Dadlaga khicheel 4 word insert [recovered]
 
Dadlaga khicheel 11 excel home
Dadlaga khicheel 11 excel homeDadlaga khicheel 11 excel home
Dadlaga khicheel 11 excel home
 
Excel lesson
Excel  lessonExcel  lesson
Excel lesson
 
4
44
4
 
Excel12
Excel12Excel12
Excel12
 
Word lectur 4
Word lectur 4Word lectur 4
Word lectur 4
 
IT-6
IT-6IT-6
IT-6
 
Insert pages
Insert pagesInsert pages
Insert pages
 
Lab4 Report
Lab4 ReportLab4 Report
Lab4 Report
 
Лекц 8
Лекц 8Лекц 8
Лекц 8
 
5
55
5
 
Excel 1 heseg
Excel 1 hesegExcel 1 heseg
Excel 1 heseg
 
Excel 1 heseg
Excel 1 hesegExcel 1 heseg
Excel 1 heseg
 
Word2007 table
Word2007 tableWord2007 table
Word2007 table
 
Excel2007 lesson
Excel2007 lessonExcel2007 lesson
Excel2007 lesson
 

More from orgil

Bodlogo
BodlogoBodlogo
Bodlogoorgil
 
Its150 l3
Its150 l3Its150 l3
Its150 l3orgil
 
Its150 l2
Its150 l2Its150 l2
Its150 l2orgil
 
Its150 l1
Its150 l1Its150 l1
Its150 l1orgil
 
Test
TestTest
Testorgil
 
Example excel2007
Example excel2007Example excel2007
Example excel2007orgil
 
Test7
Test7Test7
Test7orgil
 
Test6
Test6Test6
Test6orgil
 
Bodlogiin code
Bodlogiin codeBodlogiin code
Bodlogiin codeorgil
 
Bodlogo
BodlogoBodlogo
Bodlogoorgil
 
Bodlogo
BodlogoBodlogo
Bodlogoorgil
 
Bodlogo
BodlogoBodlogo
Bodlogoorgil
 
Its150 l10powerpoint2007
Its150 l10powerpoint2007Its150 l10powerpoint2007
Its150 l10powerpoint2007orgil
 
Its150 l10powerpoint2007
Its150 l10powerpoint2007Its150 l10powerpoint2007
Its150 l10powerpoint2007orgil
 
Test5
Test5Test5
Test5orgil
 
Test7
Test7Test7
Test7orgil
 
Test7
Test7Test7
Test7orgil
 
Test7
Test7Test7
Test7orgil
 
Test7
Test7Test7
Test7orgil
 

More from orgil (20)

Bodlogo
BodlogoBodlogo
Bodlogo
 
Its150 l3
Its150 l3Its150 l3
Its150 l3
 
Its150 l2
Its150 l2Its150 l2
Its150 l2
 
Its150 l1
Its150 l1Its150 l1
Its150 l1
 
Bd
BdBd
Bd
 
Test
TestTest
Test
 
Example excel2007
Example excel2007Example excel2007
Example excel2007
 
Test7
Test7Test7
Test7
 
Test6
Test6Test6
Test6
 
Bodlogiin code
Bodlogiin codeBodlogiin code
Bodlogiin code
 
Bodlogo
BodlogoBodlogo
Bodlogo
 
Bodlogo
BodlogoBodlogo
Bodlogo
 
Bodlogo
BodlogoBodlogo
Bodlogo
 
Its150 l10powerpoint2007
Its150 l10powerpoint2007Its150 l10powerpoint2007
Its150 l10powerpoint2007
 
Its150 l10powerpoint2007
Its150 l10powerpoint2007Its150 l10powerpoint2007
Its150 l10powerpoint2007
 
Test5
Test5Test5
Test5
 
Test7
Test7Test7
Test7
 
Test7
Test7Test7
Test7
 
Test7
Test7Test7
Test7
 
Test7
Test7Test7
Test7
 

Excel2007

  • 1. MS-Excel2007 Insert‐Tables‐PivotTable ЭМХЭТГЭСЭН ХҮСНЭГТЭЭР ЖАГСААЛТЫГ ЗАДЛАН ШИНЖЛЭХ PivotTable [Эмхэтгэсэн хүснэгт] бол жагсаалтуудад агуулагдаж байгаа мэдээллийг боловсруулах ба задлан шинжлэх гайхамшигтай хүчирхэг хэрэгсэл юм. Эмхэттэсэн хүснэгт нь хэрэглэгчийн тодорхойлж өгсөн бүтцээр жагсаалтын талбаруудыг шинэ, хэрэглэгчид хэрэгтэй хэлбэрээр зохицуулж, зохион байгуулсан өгөгдлүүд болон MS Access г.м гадны эх сурвалжаас (external data source) авсан их хэмжээний өгөгдлийг эмхэтгэн нэгтгэж, янз бүрийн шинжилгээ хийх боломж олгодог. Та мөр ба багануудын шинэ гарчгуудыг оруулах, өгөгдлүүдийг дахин оруулах, дүнгүүдийг гаргахын тулд Subtotals командыг хэрэглэх шаардлагагүй, энэ бүхнийг PivotTable команд таны өмнөөс гүйцэтгэж өгнө. Хэдэн удаа та өгөгдлүүдийг дахин зохион байгуулснаас хамаарахгүйгээр таны ажлын хуудсан дээрх оригинал өгөгдлүүд өөрчлөгдөхгүй хэвээр үлдэх болно. PivotTable-r байгуулах үед таны өгөгдлийн эх сурвалжийн баганууд нь тайланд хэрэглэх талбарууд болж өгнө. Баганын нэрүүдийг тайлангийн талбаруудын нэр болгон ашиглана. PivotTable-r байгуулсны дараа та түүн дээр янз бүрийн үйлдлүүдийг хийж болно. Тухайлбал: • Өгөгдлүүдийг хумих, дэлгэх, шүүх, сортлох, тооцооллын функцүүдийг нь өөрчлөх замаар өгөгдлүүдийг шинжлэх. • Байршуулалтын хэлбэрийг өөрчлөх, багануудыг дахин зохион байгуулж цэгцлэх. • Багана, мөр, завсрын дэд дүнгүүдийг байршуулалтыг өөрчлөх. • Гараар болон нөхцөлт форматаар форматлах г.м Эмхэтгэсэн хүснэгтийг байгуулахын өмнө доорх хэдэн санамжуудыг анхааралдаа аваарай. • Excel эмхэтгэсэн хүснэгтэн дотор завсрын ба эцсийн дүнг автоматаар бодож гаргадаг тул хэрэв таны оригинал жагсаалт завсрын ба эцсийн дүнг агуулж байгаа бол эмхэтгэсэн хүснэгтийг байгуулахын өмнө тэдгээрийг устгах хэрэгтэй. • Жагсаалтын эхний мөрөн дээрх өтөгдлүүдийг эмхэтгэсэн хүснэгтийн талбаруудын нэр болгон автоматаар хэрэглэдэг тул оригиналь жагсаалт буюу эх сурвалжийн эхний мөр нь багануудын нэрийг агуулсан байх хэрэгтэй. • Оригиналь жагсаалтыг өөрчилсөн үед эмхэтгэсэн хүснэгт нь автоматаар сэргээглэж, шинэчлэгдэж байхын тулд эх үүсвэрийн мужийг нэрлээд, энэ нэрийг нь эмхэтгэсэн хүснэгт байгуулах үедээ хэрэглэх хэрэгтэй. Хэрэв нэрлэсэн мужийг илүү олон утга хамруулахаар тэлсэн бол шинэ утгуудыг оруулахын тулд эмхэтгэсэн хүснэгтийг шинэчлэх хэрэгтэй. • Нэгтгэсэн нүдтэй өгөгдлүүд дээр PivotTable байгуулж болохгүй,     Хуудас 1    
  • 2. MS-Excel2007 Insert‐Tables‐PivotTable Эмхэтгэсэн хүснэгтийг байгуулахад бэлтгэхийн тулд: 1. Жагсаалтын дурын нэг нүдийг идэвхжүүлнэ. Ингэснээр ажлын хуудсан дээрх бүх өгөгдлийг шинжилгээнд хамруулна. Жишээ нь, Anket жагсаалтын А1 нүдийг идэвхжүүлье. 2. Insert табын Tables бүлгийн PivotTable товчны сумтай товчин дээр дарж PivotTable [Эмхэтгэсэн хүснэгт] командыг сонгоно. Энэ командаар PivotTable Wizard (Эмхэтгэсэн хүснэгтийн Мастер) ажлаа эхэлнэ. 3. Table/Range цонхон дотор шинжлэхийг хүсэж байгаа өгөгдлийн эх сурвалжийг сонгоно. Жишээ нь, Анкет ажлын хуудасны бүх өгөгдлүүдийг Таbе З гэсэн нэрээр авсан байна. Хэрэв шинжлэхийг хүсэж байгаа хүснэгт эсвэл нүдний мужийн ямар нэг нүдийг идэвхжүүлсэн байсан бол Excel тэр нүдтэй холбоотой нүдний мужийг автоматаар ялгана. (нүлний мужийг тойрон гүйсэн хүрээ гарна). Харин ямар нэгэн өгөгдөлтэй нүд идэвхжүүлээгүй байсан бол харилцах цонхны Table/Range цонхон дотор шинжлэхийг хүсэж байгаа хүснэгтийнхээ нэрийг эсвэл нүдний мужийг зааж өгөх хэрэггэй. (Хэрэв та Excel-ээс өөр эх сурвалжаас өгөгдөл авах гэж байгаа бол Use External data resource-r идэвхижүүлээд Connection товчин дээр дарж эх сурвалжаа зааж өгөх хэрэгтэй.) Энэ харилцах цонхон дотор шинжилгээ хийх өгөгдлүүдийн эх сурвалжийг болон эмхэтгэсэн хүснэгтийг хаана байрлуулахаа тодорхойлно. 4. Эмхэтгэсэн хүснэгтийг хаана байрлуулахыг сонгоно. New worksheet [Шинэ ажлын хуудэс]-г сонгож эмхэтгэсэн ажлын хуудсыг шинэ ажлын хуудсан дээр байгуулъя. (Хэрэв та Existing worksheet [Энэ ажлын хуудсан дээр] гэдгийг сонговол Location дотор ажлын хуудасны ямар нүднээс эхлэн эмхэтгэсэн хүснэгтийг байрлуулахаа тодорхойлж өгөх шаардлагатай.) 5. ОК товчин дээр дарна. Excel хоосон эмхэтгэсэн (PivotTablei хүснэгтийг таны зааж өгсөн газар оруулж, талбар нэмж, байршуулалтыг нь тодорхойлох, PivotTable-ийн тайланг өөрийнхөөрөө өөрчлөх боломж олгосон PivotTableField List [ PivotTable-ийн талбарын жагсаалт ] цонхыг харуулна.     Хуудас 2    
  • 3. MS-Excel2007 Insert‐Tables‐PivotTable Эмхэтгэсэн хүснэгтийг байгуулсныхаа дараа Зураг дээр харуулсан PivotTableField List [Pivot ТаЫе-ийн талбарын жагсаалт] гарна. Стандарт тохиргоогоор PivotTable Field List цонх нь хоёр хэсгээс тогтох бөгөөд дээд хэсэгт байрлах талбарын хэсэг нь талбаруудыг оруулж эсвэл устгах боломж олгодог. Харин доод талд нь байрлах байршуулалтын хэсэг нь талбаруудыг дахин цэгцэлж, зохион байгуулах боломж олгоно. PivotTableField List-ийн харилцах цонхыг дурын газар байрлуулж болно. PivotTable [Эмхэтгэсэн хүснэгт]-ийн дурын нүдийг идэвхжүүлэхэд Командын хэрэгслийн самбар өөрчлөгдөж, Зураг дээр харуулсан PivotTable/Options таб нээгдэнэ. Энэ самбар дээрээс та PivotTableField List доторх командуудын товчнуудаас гадна эмхэтгэсэн хүснэптэй ажилладаг бусад командуудыг ажиллуулж болно. Эмхэтгэсэн хүснэгтрүү талбар оруулах: PivotTable-ын байршуулалтын хэсэг руү талбарыг хоёр аргаар оруулж болно. Оруулахыг хүсэж байгаа талбарын нэрний зүүн талын хяналтын товчин дээр дарж √ тэмдэгтэй болгон идэвхжүүлнэ. Сонгосон талбар байршуулалтын хэсгийн байнгын байрлал руу орж ирэх боловч хүсвэл та байрлалыг нь өөрчилж болгоно. Эсвэл, оруулахыг хүсэж байгаа талбарын нэрэн дээр маузын баруун товчийг дарж, талбарыг оруулах газрыг сонгоно. Үүнд: • Add to Report Filter [Шүүлтүүр рүү оруулах] • Add to Row Labels [Мөрийн хаяг руу оруулах] • Add to Column Labels [Баганын хаяг руу оруулах] • Add to Values [Утга руу оруулах] Стандарт тохиргоогоор тоон бус талбарууд Row Label [Мөрийн нэр] хэсэгт,     Хуудас 3    
  • 4. MS-Excel2007 Insert‐Tables‐PivotTable харин тоон талбарууд Values [Утгууд] хэсэг рүү нэмэгдэж ордог. Энгээд PivotTable байгуулахад бэлэн боллоо. Эмхэтгэсэн хүснэггэнд зориулж таны сонгож авах талбарууд нь таны юуг мэдэхийг хүсэж байгаагаас хамаарна. Жишээ нь Танд тэнхим тус бүрийн багш нарынх нь ажилласан жилийн дундаж, дундаж нас ба нийт цалинг мэдэх шаардлага гарчээ. Эмхтэгэсэн хүснэгтийг байгуулахын тулд: 1. PievotTable-field list дотор “Тэнхэм “ талбарын зүүн талын хянлтын товчин дээр дарж √ тэмдэгтэй болгон итэвхжүүлнэ. Энэ талбар тоон утга агуулаагүй учраас Excel түүнийг эмхэтгэсэн хүснэгтийн зүүн талд мөрүүд болгон харуулна. 2. Дараа нь “нас” ажилласан жил” ба”Үндсэн цалин “талбаруудын хяналтын товчийг дарж итэвхжүүлээрэй. Эдгээр талбарууд нь тоон утгууд агуулсан Excel тэдгээрийг эмэхтгэсэн хүснэгтийн баруун талд автоматаар байрлуулаж байна. Стандарт тохиргоогоор Values [ утгууд] хэсэгт байгуулсан тоон утга агуулсан талбарын өгөгдлүүдийг нэгтгэхэд SUM функцийг ашигладаг .Тиимээс та тэнхимүүдийн багш нарын нийт үндсэн цалинг үзэхийг хүссэн учраас Sum of Үндсэн цалин баганын утгуудыг зөв нэгтгэсэн байна. Харин ажилласан жилийн дундаж ба дундаж насыг нэгтгэхэд нийлбэрийн функцийг ашигласан учраас тэдгээрийг нэгтгэх фунцийг солих шаардлагтай.     Хуудас 4    
  • 5. MS-Excel2007 Insert‐Tables‐PivotTable PivotTable-ийн тоон утгыг нэгтгэх функцийг солихын тулд: 1. PivotTable fileld list доторх Values хэсгээс функцийг нь солихыг хүсэж байгаа талбарын нэрний, жишээ нь: баруун талд байрлах сумтай товчин дээр дарж хураангуй цэснээс Value Field Setting ээс [Утгын талбарын тохируулга] камандыг сонгоно. Value Field Setting нэртэй харилцах цонх нээгдэнэ. 2. Харилцах цонхны функцуудийн жагсаалттай хэсгээс хэрэгтэй функцээ жишээ нь:AVERAGE функцийг сонгоно. 3. Ажиласан жилийн дундаж бүхэл тоо байх шардлагтай. Тиймээс тоон утгын форматыг өөрчилөхийн тулд Number Format тоон формат товчин дээр дарж Format Cells /нүдний формат / харилцах цонхыг нээнэ. 4. Харилцах цонхны Category [төрөл ] Number [тоог ] –г сонгоод Decimal places [бутархайн орон] цонхон доторх утгыг 0 болгоод ok камандын товчин дээр дарна. 5. Англи, монгол үг холилдсон талбарын нэрийг бас засаж болно. Үүний тулд Custon Name цонхон доторх нэрийг дан ганц монголоор бичиж болно.Жишээ нь “Ажиласн жилийн дундаж “ болгож засаарай. 6. Ok товчин дээр дарна. ЭМХЭТГЭСЭН ХҮСНЭГТИЙН МӨР, БАГАНЫН БАЙРШУУЛАЛТЫГ ӨӨРЧЛӨХ Та эмхэтгэсэн хүснэгт буюу PivotTable рүү талбар нэмж оруулах эсвэл талбаруудаас нь устгаж , эсвэл мөр талбаруудынх нь байрыг солих зэргээр түүний бүтэц ,агуулгыг амархан шинэчилэх болно. ЖИШЭЭ-2 Одоо та тэнхим бүрийн багш нарын нийт үндсэн цалин дундаж нас жилийг мэдэж авлаа. Энэ мэдээллийг бүр задалж ,эрэгтэй эмэгтэйгээр ,мөн зэрэглэлээр нь задалж харж болно. “Хүйс” “Зэрэглэл” талбаруудыг нэмж оруулан та энэ дүнгүүдийг амархан харж болно.     Хуудас 5    
  • 6. MS-Excel2007 Insert‐Tables‐PivotTable Эмхэтгэсэн хүснэгт рүү талбэр нэмж оруулахын тулд: 1. Эмхэтгэсэн хүснэгтийн дурын нүдиш идэвхжүүлнэ. Дэлэгцэн дээр PivotTble Field List цонх гарч ирнэ. 2. Pivot Table Field List цонхон доторх “Хүйс “ талбарын зүүн талын хяналтын товчинд дээр дарж √ зөв тэмдэгтэй болгон итэвхжүүлнэ. Энэ талбарын тоон утга агуулаагүй учраас Excel түүнийг эмхэтгэсэн хүснэгтийн Row labels хэсэгт байрлуулна. Тэнхим бүрийн нэгтгэсэн дүнг хүйсээр задалсан байна. Эмхэтгэсэн хүснэгтийг мөр баганыг шилжүүлэх. Энэ аргаар эмхэтгсэн хүснэгтийг цоо шинэ хэлбэр ,агуулгатай болгож өгөгдлүүдийг янз бүрийн өнцгөөс шинжлэх боломжтой болно ЖИШЭЭ-3 “Хүйс “ талбарын баганын хэсэг рүү зөөхөд эмхэтгэсэн хүснэгтийг мэдээлэл яаж өөрчлөгдөж байгааг харъя. Эмхэтгэсэн хүснэгтийг мөр байгуулахын тулд: 1. Эмхэтгэсэн хүснэгтийн дурын нүдийг идэвхжүүлнэ. Дэлэгцэн дээр PivotTable Field List цонх гарч ирнэ. 2. PivotTable Field List цонхон доторх Row Lablels хэсэг доторх “Хүйс “талбарын баруун талын сумтай товчин дээр дарж энэ зураг дээрх хураангуй цэсийг гаргаад Move to Column Labels [Багнаны нэр рүү шилжүүлэж] камандыг сонгож дарна. 3. ”Хүйс “Column Labels хэсэг рүү шилжих таны эмхэтгэсэн хүснэгт дээрх шиг харагдана.     Хуудас 6    
  • 7. MS-Excel2007 Insert‐Tables‐PivotTable ЭМХЭТГЭСЭН ХҮСНЭГТИЙН ӨГӨГДЛҮҮДИЙГ ШҮҮХ Эмхэтгэсэн хүснэгтийн Total талбараас бусад бүх талбар дээр тусламжтайгаар эмхэтгэсэн хүснэгтээс тодорхой шалгуураар өгөдлүүдийг харуулж болно. Жишээ4 Эмхэтгэсэн хүснэгтээс “Менежмент” ба “Нягтлан бодох бүртгэл” тэнхимүүдийг эмэгтэй багш нарын нийт цалин, ажиласан жилийн дунджийг нэгтгэсэн дүнг мэдэх шаардлага таньд гарчээ. Эмхэтгэсэн хүснэгтэнд шүүлт хийхийг хүсвэл: 1. Эмхэтгэсэн хүснэгтийн дурын нүдийг ивэхжүүлнэ. 2. Байршуулалтын хэсэг дээрх Row Lablels-ийн баруун талд байгаа шүүлтүүрийн товчин дээр дарна. 3. Дэлэгцэн дээр нээгдсэн шүүлүүрийгн цэсний Select all [бүгдийг сонгох ] товчин дээр дарж эхлээд бүх утгуудын зүүн талд байгаа зөв гэсэ тэмдгийг арилгана. Дараа шүүж харахыг хүсэж байгаа “Нягтлан бодох бүртгэл” “Менежмент “ утгуудын зүүн талын товчин дээр дарж зөв тэмдэг болгож итэвхжүүлнэ. 4. OK товчийг дарна. Эмхэтгэсэн хүснэгтэн дээр зөвхөн “Нягтлан бодох бүртгэл” “Менежмент “ талбарын нэгтгэсэн дүнгүүд шүүгдэж үлдэнэ. 5. Байршуулалтын хэсэг дээрх Column Labels –ийн баруун талд байгаа товчин дээр дарна. 6. Дэлэгцэн дээрх нээгдсэн шүүлтийн цэсэн доторх “Эр “ утгын утгуудын зүүн талд байгаа зөв тэмдгийг арилгана. 7. OK товчийг дарна. Эмхтгэсэн хүснэгтэн дээр зөвхөн “Нягтлан бодох бүргэл “ “Менежмент” тэнхэмийн эмэгтэй багш нарын нэгтгэсэн дүнгүүд шүүгдэж үлдэнэ. Энэ хүснэгт хуулах хэвлэх зэрэгт шаардлагатай үйлдлээ хииж гаргахын тулд товчин дээр дарж Selecy All [бүгдийг сонгох] хяналтын товчийг идэвхжүүлээрэй.     Хуудас 7