Your SlideShare is downloading. ×
  • Like
МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО1, ЗАРЧМЫГ ҮНДСЭН ХУУЛИАР БАТАЛГААЖУУЛСАН НЬ АРДЧИЛЛЫН НЭГ ОЛОЛТ МӨН - Ж.Ядамсүрэн 2002
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×

Now you can save presentations on your phone or tablet

Available for both IPhone and Android

Text the download link to your phone

Standard text messaging rates apply

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО1, ЗАРЧМЫГ ҮНДСЭН ХУУЛИАР БАТАЛГААЖУУЛСАН НЬ АРДЧИЛЛЫН НЭГ ОЛОЛТ МӨН - Ж.Ядамсүрэн 2002

  • 7,633 views
Published

 

Published in News & Politics
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to comment
No Downloads

Views

Total Views
7,633
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
7

Actions

Shares
Downloads
82
Comments
0
Likes
2

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО1, ЗАРЧМЫГ ҮНДСЭН ХУУЛИАР БАТАЛГААЖУУЛСАН НЬ АРДЧИЛЛЫН НЭГ ОЛОЛТ МӨН2002 он Илтгэгч: Сонгуулийн ерөнхий хорооны дарга, доктор, профессор Ж.ЯДАМСҮРЭН Хатагтай, ноѐд оо! Монгол улс дэлхий нийтээр төлөвшиж байгаа ардчилсан замд хөл тавиад10 гаруй жилийг ардаа орхилоо. 1992 онд баталсан Үндсэн хуулиарбаталгаажуулж тунхагласан ардчилал бол засаглалын өнөөгийн хамгийн эрхчөлөөтэй хэлбэр мөн. Ардчиллыг улс төрд хэрэгжүүлэх үндсэн хэлбэр нь сонгуульбилээ. Монгол улс 1992, 1993 онд сонгуулийн шинэ хуулиуд баталж, төрийнөндөрлөгүүдээ ардчилсан зарчмаар гурвантаа сонгон ажиллуулж байна. Түүнээсхойш манай улсын сонгуулийн хууль тогтоомжид суурь гэхээр өөрчлөлт хийгээгүйюм. Та бид Монгол улсын сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгохасуудлыг онол, практикийн хувьд өргөн хүрээгээр ярилцахаар энэ танхимдцуглараад байна. Манай улс орныг, манай ардчилсан тогтолцоог дэмждэггадаадын өндөр мэргэжлийн хүмүүс уригдан ирсэн байна. Би энд юуны өмнө нэгэн зүйлийг хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Эл Багахуралд илтгэл тавихдаа Монгол улсын сонгуулийн хууль тогтоомжид заасан албанүүргийнхээ хувьд бус, жирийн судлаач хүний хувьд Та бүхний өмнө заримасуудлаар санал бодлоо илэрхийлье. Хатагтай, ноѐд оо! Монгол улс төрт ѐсны удаан жилийн түүхтэй, бодлого уламжлалтай орон.Үүнийг түүхээс үзэж болно. Монгол төрийг сонгох уламжлал эзэн хаанаа сонгожбайсан XIII зууны үеийн Чингис хааны төр улсаас эхэлсэн билээ. Харин хүмүүн1 Энэ илтгэлд “система” гэдэг їгийг “тогтолцоо” хэмээн орчуулав.
  • 2. төрөлхтний түүхийн хатуу ширүүн нугачаан дунд дээрх уламжлал тасалдажбайсан, гажуудаж байсан. 1911, 1921 оныг дамжин монголын ард түмэн эрх чөлөөгөө олж авсан, 1923оноос Ардын засгийн газрын шийдвэрээр төрийг удирдах хэрэгт нийгмийн анги,бүлэг ялгаварлахгүйгээр олон түмнийг өргөнөөр оролцуулах хэлбэр болох арвангэр, баг, сум, хошуу, аймаг, улсын засгийн газар хүртэл төлөөлөгчдийн хурлыг шатдараалан байгуулж, ардын төлөөлөгчдийн байгууллагын нэгдмэл тогтолцоотөлөвшин хөгжих үндсийг тавьсан юм. 1925 оноос 1944 он хүртэл ард түмний нэг хэсгийн сонгох, сонгогдох эрхийгч хасаж үзсэн. 1949 онд Улсын IX их хурал сонгуулийн тогтолцоог ардчилах тухайхэлэлцээд сонгуулийг нийтийн, тэгш, шууд бөгөөд саналыг нууцаар хураах үндсэндээр явуулж байхаар тогтоожээ. Энэ үеэс нийгэм, улс төрийн амьдрал дахьхэлбэрийн төдий сонгуулийн ардчилал хэрэгжиж эхэлсэн юм. Депутатад нэрдэвшүүлэхээс эхлээд бүхий л үйл ажиллагаанд нь сонгуулийн ардчилал ѐс төдийхэрэгжиж дээрээс журамлан зааварлаж, депутат нарын нийгмийн бүрэлдэхүүнийгурьдчилан тогтоож, “заавал сонгогдох ѐстой” дарга нарыг тойргуудад хуваариланнэрээр нь тулгадаг байсан учраас сонгогчид түүний л төлөө саналаа өгдөг,ганцхан нэр дэвшигчтэй учир татгалзсан ч тэртэй тэргүй сонгогдох юм чинь гэсэнсэтгэхүйгээр хандахаас өөр аргагүй байдалд хүрдэг байв. Сонгууль ч өөрөөчирэгдэл ихтэй, гол нь сонгогчдыг толгой дараалан оролцуулж, түүний чөлөөтэйбайх зарчмыг алдагдуулсан, ангийн шинж чанарыг нэвт агуулсан, арга хэлбэр,зохион байгуулалтын хувьд дээрээс чиглүүлсэн, ѐс төдий шинжтэй нүсэр ажилболж байв. 1951 оноос эхлэн явуулсан сонгуулийн санал хураалтад сонгуулийн насныхүмүүсийн 99.99 хувийг оролцуулснаа сонгууль ардчилсан шинжтэйн гол нотолгооболгож байв. Ийнхүү сонгууль хэт хэлбэрдэл, гажуудалд орсны улмаас түүнийагуулга нь болсон өрсөлдүүлэн шалгаруулах явдал орхигдож, сонгуулийнзарчмууд тунхаглалын шинж чанартай хэрэгжиж байв. Эл үеүд дэх Их Хурлын сонгууль, орон нутгийн сонгуулийн аль аль ньмажоритар тогтолцоогоор явагдаж байжээ.
  • 3. 1945 оны 10 дугаар сарын 20-нд БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө арднийтийн санал асуулга явагдаж, түүнд бараг нийтээрээ оролцож, тусгаартогтнолоо бүрэн дэмжсэн санал өгсөн байна. Ийнхүү Монголын түүхэнд нэг л удааард нийтийн санал асуулга явагджээ. 1990 оны 3 дугаар сард Ардын Их Хурал БНМАУ-ын Үндсэн хуульд заримнэмэлт, өөрчлөлт оруулж, 5 дугаар сард АДХ-ын сонгуулийн хууль баталсан ньМонголд парламентын чөлөөт сонгууль явуулах анхны алхам болсон. Эдгээрхуулийн үндсэн дээр Монголын түүхэнд 1990 оны 6, 7 дугаар сард анх удаа олоннам оролцсон сонгууль болсныг ардчиллын үндсийг тавьсан, түүнийгбаталгаажуулсан том алхам гэж үзэхээс өөр аргагүй. Энэ сонгуулиарбайгуулагдсан Ардын Их Хурал 1992 онд Монгол улсын шинэ Үндсэн хуульбаталж, хүний эрх, эрх чөлөө, түүний дотор сонгох, сонгогдох эрхийг жинхэнэѐсоор хуульчлан баталгаажуулсан нь ардчиллын язгуур үндэс суурь болсон юм. Монгол улсын шинэ Үндсэн хуулийг баталсны дараа УБХ-аас Монгол улсынСонгуулийн ардчилсан хуулийг 1992 онд баталж, 1996 онд нэмэлт өөрчлөлторуулсан. УИХ 1993 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийгбаталж, 2001 онд нэмэлт өөрчлөлт хийжээ. 1996 онд аймаг, нийслэл, сум,дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуулийг баталж, 2000 онднэмэлт өөрчлөлт хийв. УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг мажоритар, орон нутгийн хурлынсонгуулийг шууд бусаар, хосолсон болон шууд сонгох 3 өөр аргаар явуулсанбилээ. 1990 онд явагдсан АДХ-ын сонгуулиар улс төрийн намуудын нэрээр саналхураалт явуулж, энэхүү саналын дүнг үндэслэн Улсын Бага Хурлын 50 гишүүнийтухайн улс төрийн намд ногдох суудлын тоог хуваарилснаар УБХ-ыг бүрдүүлэхэданх удаа пропорциональ тогтолцоог хэрэглэжээ. 1992 онд УИХ-ын сонгуулийн хуулийн төсөл боловсруулах ажилд УБХ-ынгишүүд, улс төрийн намуудын төлөөлөгчид, хуульчид, эрдэмтэд, судлаачидоролцжээ. Энэ танхимд тэдгээрийн нэлээд нь сууж байна. Анх аль аль тогтолцоогхослох замаар сонгуулийг явуулахаар тохиролцож төслөө УБХ-д оруулсан байна.УБХ-ын гишүүд сонгуулийн хуулийн төслийн талаар нэлээд ширүүн маргаандэгдээж, олон хоног хэлэлцжээ. Олон дахин санал хураагаад УБХ-ын гишүүдийн
  • 4. олонх нь мажоритар тогтолцоог дэмжсэн байна. Энэ бүхний эцэст тэр үеийнхурлын тэмдэглэлээс үзэхэд УБХ-ын дарга Р.Гончигдорж сонгуулийг “нэгд, олонмандаттай томсгосон тойргууд байхаар зохион байгуулъя, хоѐрт, саналынхуудаст нэр дэвшигчийн нэрийг намтай нь хамт бичье, тэгээд сонгогч зөвхөн нэрдэвшигчийн төлөө /намууд дээр санал өгөхгүй/ өгөхөөр шийдвэрлэе” гэж зарчмаатогтож санал хураалгаж тохиролцжээ. Сонгуулийн хуулийн дагуу сонгогчид сонгуульд хэрхэн оролцов, хэчнээн хүннэр дэвшив, сонгуулиуд хэрхэн явагдав, сонгуулийн үр дүн яаж гарав, тэр нь юугхаруулав зэрэг асуултад товч хариулахыг оролдъѐ. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол улсын иргэн ….шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгторолцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг 18наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавихшаардлагыг харгалзан хуулиар тогтооно” 1 гэж заажээ. Эдүгээ хүмүүс энэхүү эрхээ чөлөөтэй, эрх тэгш эдэлж, сонгуульдухамсараараа оролцож өөрийн сонголтоо хийж сурч байна. Сайн, муугааряаж ч хэлүүллээ гэсэн тэд хэний төлөө саналаа өгөхөө мэдэх болсон гэж хэлэхбүрэн үндэстэй. Гэхдээ будилснаас болж саналын хуудас олноор хүчингүй болох,эсхүл ямар нэгэн шалтгаанаар юм уу, эсхүл тодорхой “зорилгоор” санал өгөхгүйбайх явдал бас гарсан. Үүнийг харуулах тодорхой тоо баримт бидэнд үлджээ.Түүнийг дурдаж нуршаад яахав. Сонгогчид төрөө төвшитгөж суралцжээ. УИХ-ын 1992 оны сонгуульдбүртгүүлсэн сонгогчдын 95.60 хувь, 1996 оныход 92.15 хувь, 2000 оныход 82.43хувь, Монгол улсын Ерөнхийлөгчийн 1993 оны сонгуульд 92.7 хувь, 1997 оныход85.06 хувь, 2001 оныход 82.90 хувь нь тус тус оролцсон байна. Сонгуульд оролцохэсэх, саналаа өгөх эсэх нь Үндсэн хуулиар баталгаажсан сонгогчийн эрх,ардчилсан сонгуулийн зарчим учраас цаашид сонгуулийн хуульд сонгогчдыноролцооны хязгаарын талаар заах нь тохиромж муутай юм. Дээрх тоо баримтаасч энэ нь харагдаж байна.1 Монгол Улсын Їндсэн хууль.Улаанбаатар.2000.9-10 дахь тал
  • 5. Сонгуулиуд хуулийн дагуу явагдаж өнгөрчээ. Үүнийг сонгуульд оролцсонулс төрийн намуудын дарга нарын сонгуулийн дараа хийсэн мэдэгдлүүд, гадаад,дотоодын ажиглагчдын удаа дараа хийсэн үнэлгээ дүгнэлтүүд баталж байгаа юм. Өнгөрсөн сонгуулиуд нь хэн ч маргашгүй ардчилсан сонгуулиудбайлаа. Сонгогчид сонголтоо хийх бүрэн эрхээр хангагдсаны дээр төрийн бүхшатны хуралд сонгогдохын төлөө өрсөлдөх өргөн эрхийг чөлөөтэй эдэлж байна.1990 оны анхны ардчилсан сонгуульд АИХ-ын депутатын 430 суудлын төлөө 2413нэр дэвшигч өрсөлдөж, түүнээс хойш УИХ-ын 1992 оны анхны сонгуульд 76суудлын төлөө 293, 1996 оны хоѐрдахь удаагийн сонгуульд 302, 2000 оныгуравдахь удаагийн сонгуульд 602 хүн нэр дэвшиж өрсөлдсөн байна. Тэд нам,эвслээс болон бие дааж нэр дэвшигчид байв. Парламентат ѐсны сонгодог хэлбэр төлөвших суурь үндсийг өнгөрсөнсонгуулиудын үр дүнд тавьжээ. Сонгуулийн эцэст ямар дүн гарсан бэ, суудал хэрхэн хуваарилагдсан бэгэдэг асуултад нэлээд анхааралтай хандах хэрэгтэй. Бид эл Бага хуралд бэлтгэхявцад зарим судалгаа хийв. 1992 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшигчдийн төлөө саналаа өгсөнсонгогчдын 57.01 хувь, МоАН-МҮДН-ын эвслээс нэр дэвшигчдийн төлөө 17.51хувь, МСДН-аас нэр дэвшигчдийн төлөө 10.10 хувь, бусад намаас нэрдэвшигчдийн төлөө 12.38 хувь, бие даагчдын төлөө 3.00 хувь нь тус тус саналааөгч, парламентын суудлаас МАХН-д 70, эвсэлд 4, МСДН-д 1, бие даагчид 1ногдсон байна. Харин 1996 оны сонгуульд АХЭ-ээс нэр дэвшигчдийн төлөө саналаа өгсөнсонгогчдын 47.23 хувь, МАХН-аас нэр дэвшигчдийн төлөө 40.64 хувь, бусаднамаас нэр дэвшигчдийн төлөө 9.04 хувь, бие даагчдын төлөө 3.09 хувь ньсаналаа өгч, парламентын суудлын АХЭ-д 50, МАХН-д 25, бие даагчид 1 суудалхуваарилагдсан байна. 2000 оны сонгуулийн хувьд авч үзвэл МАХН-аас нэр дэвшигчдийн төлөө53.32 хувь, АН-аас нэр дэвшигчдийн төлөө 13.35 хувь, ИЗН-аас нэр дэвшигчдийнтөлөө 3.45 хувь, МАШСН-аас нэр дэвшигчдийн төлөө 10.95 хувь, бусад намааснэр дэвшигчдийн төлөө 15.97 хувь, бие дааж нэр дэвшигчдийн төлөө 2.92 хувь нь
  • 6. саналаа өгч, суудал МАХН-д 72, АН-д 1, ИЗН-д 1, Эх орон-МАШСН-д 1, биедаагчид 1 хуваарилагджээ. Би энд намын төлөө бус, намаас нэр дэвшигчдийн төлөө гэж зориуд онцлонтэмдэглэж байгаа нь сонгууль мажоритар тогтолцоогоор явагддаг учрыг тодотгожбайгаа хэрэг юм. Пропорциональ тогтолцоогоор хуулиа боловсруулж намыннэрээр санал хураасан бол дээрх тоо яг гарна гэж хэлж бас чадахгүй ээ.Сонгуулийг эл тогтолцоогоор явуулсан бол сонгуулиар намуудад ногдсон суудалдөөрчлөлт гарах байсан биз ээ. 1992 болон 2000 оны сонгуулийн дараа мажоритартогтолцоог шүүмжлэх явдал гарч байна. Ер нь манай парламентад хуучин,шинэ намын аль алины нь хүчтэй төлөөлөл байх шаардлагатай байгаа юм. Гэтэлшинэ намууд мажоритар тогтолцоогоор хүчтэй өрсөлдөх хэмжээнд бойжоогүйболох нь өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр харагдаж байна. Үүнээс үзэхэдмажоритар тогтолцоо манайд одоо яг тохирно гэх үндэс алга. Пропорциональтогтолцоонд орох юм бол бас жижиг намууд үүсэх, олон нам сонгуульд оролцох,сонгогчдын саналыг хуваах, парламентад нэг намд ногдох саналын хувь багасах,Засгийн газраа байгуулахад бэрхшээл учрахыг үгүйсгэхгүй. Монгол улсын Ерөнхийлөгчийн 1993 оны сонгуульд МҮАН, МСДН-ынэвслээс нэр дэвшигч, 1997, 2000 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшигч ялжМонгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдов. 1992 оноос хойш орон нутгийн хурлуудын сонгууль гурвантаа болов. 1992онд шууд бус тогтолцоогоор, 1996 онд хосолсон, 2000 онд шууд тогтолцоогоорявуулжээ. Үндсэн хуулийнхаа тулгуур зарчмыг үндэс болгон сонгуулийн эрх бүхийиргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн зарчмаар саналаа нууцаар гаргажПарламент, Ерөнхийлөгч, орон нутгийн хурлын сонгуулийг явуулж ирсэн. Эндтэмдэглэхэд нэг тойрогт нэг хүн нэг санал өгч байвал нөгөө тойрогт нэг хүн нэг лсанал өгөх сонгуулийн тэгш эрхийн зарчмыг хуульчлах явдлыг орхигдуулж, заримсонгуульд энэ зарчмыг хэрэгжүүлж чадаагүй тал гарчээ. 1992 оны сонгуулийн 26тойргийн наймд нь 2, арванхоѐрт нь 3, зургаад нь 4 мандат ногдсон байна. Нэгсонгогч 2-4 хүний төлөө харилцан адилгүй санал өгсөн, гэхдээ мандатаасонгогчдын тооноос хамааруулж тогтоожээ.
  • 7. Сонгуулийн дараа зарим судлаач (түүний дотор гадаадын) сонгуулийн тэгшэрхийн зарчмыг сонгуулийн хуульдаа орхигдуулсан байна гээд сонгогч хүсээгүйбайлаа ч өөрийн тойрогт нэр дэвшигчдийн аль нэгнийх нь төлөө заавал саналааөгөхөөс аргагүй заалт байгаа нь сонгуулийн хуулийн том алдаа гэж үзсэн байна. 1992, 2000 оны сонгуулиар хүч тэнцвэргүй парламент бүрдсэн ч бүхзүйлийн бурууг амьдралд нийцэхгүй цоорхой хууль гаргасан, сонгуулийнмажоритар тогтолцоог сонгож авснаас болсон, эцсийн эцэст хүмүүс амьдралындоройтлын эрхшээлд автан саналын тэнцвэргүй байдал үүссэн гэх зэрэгшалтгаан, шалтаг руу дагнан чихэх бус, харин нэр дэвшсэн хүмүүсийн мэдлэгчадвар, дадлага туршлага, алдаа оноо, нэр хүнд, олонд танигдсан байдал зэрэгнөлөөлсөн тал бий байх. Сонирхол татахаар нэгэн баримт хэлье. 1992 онысонгуульд 57 нэр дэвшигч 50.1-ээс доош хувийн санал авсан. Үүний 55 нь МАХН-аас нэр дэвшигч байв. 1996 оны сонгуульд 49 нэр дэвшигч 50.1-ээс доош хувийнсанал авсан, 35 нь АХЭ-ынх, 2000 оны сонгуульд 46 нэр дэвшигч 50.1-ээс доошхувийн санал авсны 44 нь МАХН-аас нэр дэвшигчид байна. Ардчилсан хөгжлийн явцад монголын улс төрийн тогтолцоонд гарсан нэгүндсэн өөрчлөлт бол төр нь нийгмийн цогц чанар, ардчилал, эрх чөлөө, хөгжлийнбаталгаа болох шинэ мөн чанарыг олж, улс төрийн тогтолцооны цөм нь түүндшилжиж, төрөө чөлөөт ардчилсан сонгуулиар байгуулдаг болсон явдал мөн. Энэявцад сонгуулийн байгууллага сонгогчийн төлөөлөгчдийн байгууллага байснаабайнгын ажиллагаатай төрийн байгууллага болон өөрчлөгдөв. Ийнхүү сонгуульэрхлэн явуулах мэргэжлийн байгууллага үүссэний 10 жилийн ойн өдрүүдийнбосгон дээр энэ Бага хурал болж байна. Монгол улсад төрийн эрх мэдэл ард түмнээс үүсэлтэй. Сонгогч олонтүмэн төлөөллөөрөө дамжуулан төрийн эрх мэдлээ хэрэгжүүлэх бодит нөхцөлбүрдсэн нь Монгол дахь ардчиллын нэг ололт яриангүй мөн. Цаашид манайоронд ардчилалд суралцах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сонгуулийнбайгууллагуудыг бэхжүүлэх, ардчиллын олон жилийн туршлагатай улс орнуудынсонгуулийн байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрийн түгээмэл туршлагаассуралцах шаардлага өссөөр байгаа юм.
  • 8. Өнгөрсөн хугацаанд сонгуулийн тогтолцоог сонгох, түүний эрх зүйн үндсийгбүрдүүлэх, сонгууль явуулах ажилтныг бэлтгэх, сонгогчдын улс төрийнболовсролыг дээшлүүлэх зэрэг ажилд зохих бэрхшээл гарч байсан, одоо чгарсаар байна. Дараа дараагийн сонгуулийн өмнө сонгуулийн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах төслийг янз бүрийн төвшинд, янз бүрийн шугамаарболовсруулж ирсэн бөгөөд энэ нь өнгөрсөн сонгуулиудын явц, үр дүнгээстодорхой сургамж авч, дүгнэлт хийсний үндсэн дээр хуулиа улам боловсронгуйболгоход чиглэгдэж ирсэн юм. Сонгуулийн хуулийг боловсронгуй болгохоор ажиллахдаа юуны өмнөсонгуулийн аль нэг тогтолцоог зарчмын хувьд сонгох хэрэгтэй. Энэ л гол бөгөөдхамгийн хүнд асуудал. Дэлхийн улс орнуудад сонгуулийн тогтолцооны мажоритар буюу олонхийгтөлөөлөх, пропорциональ буюу хувь тэнцүүлэх, эдгээрийг хосолсон гурван өөртогтолцоо ашиглагдаж иржээ. Эдгээр нь дотроо бас олон хувилбаруудтай байна. Тойрогт нэр дэвшигчдийн олонхийн, эсхүл олон санал авсан хүн сонгогддогмажоритар тогтолцоо АНУ, Англи, Франц, Энэтхэг, Мексик зэрэг ардчилал олонзуун жилийн туршид хөгжсөн зарим оронд хэрэглэгдэж байна. Энэ тогтолцоогоорсонгууль явуулж байгуулсан төр засагт сонгогчдын цөөнхийн санаа бодол тэрбүртусгалаа олж чаддаггүй том буюу “ард түмний” гэгдэх намуудын эрх ашигдавамгайлдаг, улс төрийн үзэл бодол гэхээсээ илүү хувь хүмүүсийн нэр хүндчухал болдог, нийгмийн эмзэг асуудлаар дагнасан популистуудыг өөгшүүлдэгзэрэг сул талтай. Намаар санал хурааж, намын нэрийн жагсаалтаар парламентын гишүүнийгбүрдүүлдэг пропорциональ тогтолцоог Герман, Бельги, Дани, Австри, Швед, Японболон Европ, Ази, Америкийн нэлээд оронд хэрэглэж байна. Энэ нь олонхувилбартай. Эл тогтолцоо нь хэт олон жижиг намыг (зарим оронд тодорхойбосготой ч) үүсгэдэг, парламентын болон засгийн газрын тогтвортой байдалдсөрөг нөлөөлдөг, хууль бус хуйвалдаан үүсгэх зэрэг сөрөг талтай байна. Хүмүүссонгуульд оролцохдоо аар саар зүйлд хөтлөгддөггүй, улс орон, нийгмийн өмнөтулгарсан амин чухал асуудалд буурьтай хандахад түлхэц өгдөг байна. Гэвч олон
  • 9. нам оролцож засгийн газраа бүрдүүлэхэд хүрдэг учраас улс төрийн намуудамласнаа хэрэгжүүлэхэд бэрхшээл үүсгэдэг ажээ. Бид бага хуралд бэлтгэх хүрээнд нэлээд хэмжээгээр судалгаа явуулж дээрхаль ч тогтолцооны давуу болон сул талыг нарийвчлан гаргасан. Гэхдээ эл багахурлаар сонгуулийн тогтолцоо бүрийн давуу болон сул талыг улс үндэснийхээ эрхашгийн үүднээс сайн ярилцах хэрэгтэй юм. Дээрх аль ч тогтолцоогоор сонгуулийгявуулахад нийгмийн бүх гишүүдийн эрх ашиг, хүсэл эрмэлзлэлийг бүрэн дүүрэнилэрхийлж чаддаггүй учраас уг хоѐр тогтолцооны дутагдалтай талыг орхихзамаар аль алиныг хосолсон тогтолцоог Унгар мэтийн зарим шилжилтийн байдалдахь улс оронд хэрэглэж байна. Энэ нь бас тийм ч тохиромжтой тогтолцоо биш бололтой. Яагаад тэрбилээ? Хосолсон тогтолцоо нь парламентын гишүүдийн ижилхэн статуст ялгаваргаргадаг байна. Жишээ нь, Унгар улсад парламентын 200 гишүүн нь шууд, 200гишүүн нь намын нэрийн жагсаалтаар, 40-50 гишүүнд саналын хэмжээг харгалзансуудал хуваарилдаг байна. Энд парламентын гишүүдийн ижилхэн статуст гурвантөвшний ялгавар бий болгож, явган хэл ам, яриа хөөрөө тасардаггүй байна. Тэдхуулиа өөрчилж мажоритар тогтолцоонд шилжихээр бэлтгэж байна. Дэлхийн зарим улс орон дагнасан аль нэг тогтолцооноос хосолсонтогтолцоонд шилжсэн туршлага ч гарчээ. Тухайлбал, 1990-ээд оноос Япон данмажоритараас мажоритар болон пропорциональд, Итали пропорционалиасмажоритар болон пропорциональ тогтолцоонд оруулсан байна. Хууль тогтоогч буюу парламентын гишүүн гэж хэн бэ гэдэг талаассонгуулийн хуульд хандах нь чухал бөлгөө. Парламентын гишүүн нэг талаассонгогчдын төлөөлөгч учраас тэдний үзэл бодол, эрх ашгийг хамгаалагч, хуультогтоомжид тусгагч байх, нөгөө талаас, хууль тогтоох ажиллагаа нарийнмэргэжил, өргөн мэдлэг, алсын хараатай үйл ажиллагаа шаарддаг ажил учраас угшаардлагыг хангасан байх учиртай. Иймд дээрх хоѐр хандлагыг хослуулахбололцоог сонгуулийн хууль тогтоомжоор олгох шаардлагатай билээ. Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид эл Бага хуралд бэлтгэххугацаанд сонгуулийн мажоритар тогтолцоотой АНУ-ын болон пропорциональ
  • 10. тогтолцоотой ХБНГУ, Швед улсын сонгуулийн хууль тогтоомж, сонгуулийнудирдлага зохион байгуулалттай биечлэн танилцсан юм. АНУ-ын хувьд холбооны улс болохоор сонгуулийн удирдлага зохионбайгуулалт нь манайхаас нэлээд өөр юм. Муж болгон өөрсдийн сонгуулийнхуультай, сонгуулийг муж бүртээ бие дааж зохион байгуулж байна. Энэтохиолдолд Холбооны сонгуулийн комисс нь манай Хороо шиг сонгуулийг зохионбайгуулах талаар нэгдсэн удирдлагаар хангадаггүй, зөвхөн хяналтын үүрэггүйцэтгэж байна. Сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд энд анхаарчбайгаа гол асуудал бол сонгуулийн кампанийн санхүүжилтийн асуудал байна. Энэталаар бага хурал дээр өөр хүн тодорхой ярих учраас энд товчлох нь зүйтэй байх. Харин АНУ-д сонгуулийн тогтолцооны хувьд түүнийг өөрчлөх эсэх талааряригдаж байгаа зүйл алга байна. ХБНГУ-ын сонгуулийнх нь тогтолцооны талаарх урьд нь манайд аль чтөвшинд яригдаж байсан ойлголт өөр байна. Германд сонгуулийн пропорциональтогтолцоотой юм. Германы эрдэмтэд, судлаачид, тухайлбал, сонгуулийн эрхзүйгээр мэргэжсэн доктор профессор Ханс-Еахин Вээн болон Бундестагын заримгишүүд Германы сонгуулийн тогтолцоо бол өөрчлөлт бүхий /модификациоруулсан/, 5 хувийн босготой пропорциональ тогтолцоо мөн гэж баталж байна. Сонгуулийн хуулийг боловсруулах, өөрчлөхөд Үндсэн хуулийн эрх зүй, улстөрийн намуудын асуудал хөндөгддөг, улс төрийн олон намын тогтолцоотой шуудхолбоотой. Сонгуулийн тогтолцоо нь намын тоо, төрөл, парламентын гишүүнийнамтай харилцах харилцааг тогтоодог гэж үзэж байна. Нэг мандаттай тойргоос нэр дэвшихэд парламентын гишүүний бие даасанбайдал нь их байдаг, пропорционалиар нэр дэвшихэд намаасаа илүүхамааралтай байдаг нь тодорхой. Сонгуулийн тогтолцоог бас төрийн тогтолцоотой холбож авч үзэхучиртай. Германы дээрх эрдэмтэд пропорциональ тогтолцоо бол онолын хувьдпарламентын засаглалтай Бүгд найрамдах улсад тохиромж муутай. Олон жижигнам парламентад ороход тогтвортой олонх бий болдоггүй, сөрөг хоѐр хүчин чсонгуулийн дараа эвсэхэд хүрдэг гэж ярьж байна.
  • 11. Ер нь ардчилал хөгжихөд санаснаар болдог бол аливаа улс оронардчиллын эхний үед эхлээд пропорциональ тогтолцоогоор сонгуулиаявуулаад, ардчилал төлөвшиж тогтвортой байдал бий болсны дараамажоритар тогтолцоонд ордог бол сайн юм байна. Гэхдээ санаснаарболдоггүй байна. Дараа нь мажоритар тогтолцоо руу шилжихэд хүнд,бэрхшээлтэй, тухайлбал ХБНГУ сонгуулийн мажоритар тогтолцоонд шилжих гэжхоѐр ч удаа намууд зөвшилцөж ажиллаад одоо хүртэл шийдвэрлэж чадахгүйбайгаа юм байна. Төрд сонгогч бүрийн санаа бодлыг тусгадаг талаасаа пропорциональтогтолцоо илүү, харин нэгдмэл, парламентын засаглалтай улсад онолын хувьдпропорциональ тогтолцоо тохиромж муутай байдаг байна. Засгийн газраабайгуулж тогтвортой ажиллуулахад мажоритар тогтолцоо илүү сайн нөлөөтэйгдурдсан юм. Шударга талаас нь авч үзвэл сонгуулийн эрх зүйд туйлын шударгатогтолцоо гэж байхгүй. Энэ талаар байнгын маргаан явагдаж байна. Сонгогчбүрийн саналыг тусгах талаар пропорциональ тогтолцоо шударга, илүү олонсанал авсан хүн сонгогддогоороо мажоритар тогтолцоо шударга. Ардчилал бол дан ганц зөв зүйтэй шийдвэр гэсэн үг биш. Ийм учраас улстөр бол ямар нэгэн зөв зүйтэй ѐс журмыг бий болгохын төлөө үеийн үедүргэлжилдэг тэмцэл юм. Ардчилал цаашид хөгжих нь маш зөв зүйтэй сонгожавсан сонгуулийн тогтолцоо, маш сайн боловсруулсан сонгуулийн хууль,маш зөв зүйтэй зохион байгуулж явуулсан сонгуулиас ихээхэн шалтгаалдагбайна. Ингэхлээр, сонгуулийн хамгийн шударга тогтолцоо, хамгийн шударгахувилбарыг сонгоно гэдэг ойлголт харьцангуй юм. Эрдэмтдийн тооцсоноордэлхийд өөр хоорондоо ялгаа бүхий сонгууль явуулах 300 орчим журам, 150 гаруйарга байдаг байна. Ингэхлээр, бараг улс болгон өөрийн онцлогт тохирсонсонгуулийн хуулиа баталж сонгууль явуулж төрөө байгуулж байна. Манайд ч гэсэнөвөрмөц байдлаар хандах гэсэн оролдлогууд хийсэн он жилүүд өнгөрсөнгилтгэлийн эхний хэсэгтээ дурдсан билээ.
  • 12. Сонгуулийн аль нэг тогтолцоог зөв зүйтэй гэж байгаа тал болгон эсрэгталдаа түүнээ зөв зүйтэй гэж ойлгуулахын тулд ажилладаг, түүнийхээ төлөөтэмцдэг. Бас улс болгонд хүчин төгөлдөр байгаа сонгуулийнхаа тогтолцоогшүүмжилдэг хүмүүс байна. Манайх ч үүнээс тойрохгүй байна. Ямар нэгэн төгс, зөв зүйтэй хувилбарыг багтаасан, ямар нэгэн өө сэвгүйтогтолцоо байдаггүй байна. Өнгөрсөн жилүүдэд бидэнд дараах гол сургамж үлдсэн байна. Нэгд, цагхугацааны хувьд хавчигдаж, сонгууль дөхсөн үед сонгуулийн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах нь улс төрийн хувьд муу үр дагавартай. Аль нэг сонгуулийндараа, дараагийн сонгуулиас нэлээд өмнө нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэйюм. Хоѐрт, аль нэг улс төрийн бодлого, улс төрийн намын болон хувийн эрхашгийг бүхнээс дээгүүр тавьж, сонгуулийн хууль тогтоомжид хандаж болохгүй.Улс эх орныхоо язгуур эрх ашиг, нийтийн эрх ашгийн үүднээс хандаж, удаанхугацаанд үйлчлэх тогтвортой сайн хуультай болох ѐстой. Төрийн эрх барихбайгууллагад хэн байна вэ? төрийн эрхийг ямар нам барьж байна вэ? гэдгээс үлхамааран, төрийн тулгуур бодлогод захирагдах ѐстой. Гуравт, эрх баригчид эласуудалд хандах бүрдээ гэнэн мөчид таамаглал, дүгнэлтэд хөтлөгдөж болохгүй,түүнийг итгэл үнэмшил болгох хэрэггүй юм. Дөрөвт, эцсийн нэг шаардлага болсонгуулийн хууль ард түмэнд хамгийн ойлгомжтой, хамгийн энгийн байх хэрэгтэй.Түүнд бүрхэг буюу хоѐрдмол утгатай ямар ч заалт, томъѐолол байх ѐсгүй. Энэталаараа манай хуулиуд сайн биш боловсрогдсон гэж хэлж болно. Манай хувьд эдгээр сургамж үлджээ. Сонгуулийн хуульд хандах нь хүнд,бэрхшээлтэй асуудал юм. Сонгуулийн хуулийг өөрчлөхдөө ардчилал, олонургальч үзлийн олон улсын жаяг дэгд тохирсон, Үндсэн хуулийн үзэл санааг нэвтшингээсэн, дэлхийн болон Монгол орны хөгжлийн чиг хандлага, ард түмнийхээсэтгэл зүйн онцлог, зан заншил, уламжлалыг тодорхой тусгасан, сонгууль бүрийнөмнө өөрчлөгдөөд байдаггүй, төрийн тогтолцооны тогтвортой байдлыг хангажчадах чансаатай хууль байх талаас л бодох хэрэгтэй юм. Бас сонгуулийн хуулиар зайлшгүй зохицуулах асуудлууд байдаг гэж АНУ-ынэрдэмтэд үздэг байна. Энд сонгуулийг заавал хуулиар зохицуулж явуулах;сонгуулийн төсөв, сонгуулийг төлөвлөж зохион байгуулах асуудлыг хуульд тусгах;
  • 13. сонгуулийн үйл явцын үйлчлэл, хүрээ хязгаарыг сайн тогтоох; санал өгөх явдлыгчөлөөтэй байхыг тусгах; сонгогчдын бүртгэлийг гаргах явдлыг тодорхой заажоруулах; сонгуульд санхүүгийн болон бусад луйвар булхай гаргах нөхцөлийгхаасан байх; урьдчилан санал авах ажлыг оролцуулаад санал авах үйл явцыгбүхэлд нь хуульчлах; саналыг тоолох ажлыг зохицуулсан байх, ялагчийгбаталгаажуулах зэрэг орсон байна. 1992 онд бид хуулиа боловсруулж батлахдаа сонгуулийн ямар тогтолцоотохиромжтой вэ гэдгийг ярьж тохиролцож байсан бол эдүгээ энэ Бага хурлаарсонгосон тогтолцоондоо тал бүрээс нь үнэлэлт өгч, сайн, саар талыг нь ярилцахбайх аа. Тогтолцоогоо яах вэ? гэдгийг эхлээд улс төрийн хүрээнд зөвшилцлийнаргаар шийдвэрлэх хэрэгтэй болов уу. Үүний тулд энэ бага хурлын үр дүнгээрпарламентад суудалтай, суудалгүй улс төрийн намуудын удирдлагазөвшилцөөний ширээнд сууж үзэл баримтлал, зарчмаа тогтож, хууль тогтоохбайгууллагад хуулийн дагуу хүргүүлэх нь ардчилсан ѐс зарчимд тохирох байх гэжбодож байна. Эцэст нь нэг зүйлийг заавал сануулах хэрэгтэй гэж үзэж байна. Сонгуулийнтогтолцоог Үндсэн хуулийн эрх зүйтэй, Үндсэн хуулийн бодлоготой, Үндсэнхуулийн онолтой холбож үзэх ѐстой. Сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуйболгох хүрээнд Монгол улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн “Улсын ИхХурлын гишүүнийг Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ,чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно” гэсэн2 дахь заалтыг анхаарах хэрэгтэй болно. Энэ заалтын талаар нэгдсэн ойлголттойболох хэрэгтэй байх. Сонгуулийг ер нь аль ч хэлбэрээр явуулахад дээрх заалтадтохирох, харшлах эсэх, дээрх заалт зөвхөн ганц тогтолцоог хүлээн зөвшөөрсөнэсэх, сонгуулийн шууд зарчимд харшлах эсэх, Улсын Их Хурлыг сонгох, Улсын ИхХурлын гишүүнийг сонгох нь адил эсэхийн аль нэг шийдлийг нийтээрээ хүлээнзөвшөөрөх хэрэгтэй болох байх аа. Нэг хэсэг нь нэг ойлголттой, нөгөө хэсэг нь өөройлголттой байвал бидний ажил тодорхой үр дүнд хүрэхгүй ээ. Сонгуулийн тогтолцоо, ер нь төртэй холбогдсон аливаа асуудлыг ихэвчлэнулс төржүүлэх явцуу байр сууриас үнэлэх, уг асуудлаар саналаа илэрхийлсэнхүмүүсийг миний саналыг зөвшөөрч байгаа бол манай тал, үгүй бол нөгөө тал
  • 14. гэсэн байдлаар хандах нь байдаг учраас энэ сэдвээр ярихад хүнд юм. Энэхүү багахурлаар хоѐр өдрийн турш санал бодлоо солилцохоор эл танхимд манай хамгийнхүчтэй хүмүүс цугларчээ гэхэд хилсдэхгүй байх. Улс төрөө хойш тавьж, жинхэнэсудлаач хүний байр сууриас баримт нотолгоо гаргаж, эх орныхоо эрх ашгийнүүднээс ярилцах байх аа гэж найдаж байна. Бид тодорхой үр дүнд хүрэхшаардлагатай биз ээ. Бага хурлын гол зорилго бол сонгуулийг онолын утгаар ч, практикийнталаас ч авч үзэж, намууд улс төрийн байр сууриа илэрхийлэхэд оршино. Баярлалаа.