SlideShare a Scribd company logo
1 of 10
Бетоны өгөршил тодорхойлт.
       Бетон ба төмөрбетон бүтээцүүд нь ашиглалтынхаа явцад чанарын алдагдалд орж,
улмаар эвдрэлд ордог. Хортой орчны үйлчилэлд арматур ба бетоны тэсвэрлэх чадвараар
бүтээцийн эдэлгээний хугацааг тодорхойлдог. Хэрвээ бетон бүтээц ашиглалтынхаа явцад
цохих, татах, үрэлтийн болон шахах, мушгих гэх мэт гадны үйлчилэлд хагарч, цуурч,
эмтэрч, бутарч, хугарч эвдрэлд орж байвал түүнийг өгөршил гэхгүй харин механик
гэмтэл гэнэ. Харин эвдрэл үүсэхүйц тийм механик хүч үйлчилээгүй байхад бетон ямар
нэг хэмжээгээр чанараа алдах үзэгдлийг бетоны өгөршил буюу корози гэнэ. Бетоны
өгөршилд зөвхөн түүний өгөршилөөс гадна түүний дотор байгаа арматурын корози бас
орно.

Бетон төмөр бетон бүтээц эдлэлүүд нь тухайн барилгын зориулалт, байршил, хүрээлэн
буй орчны нөлөөлөл, цаг уурын нөхцөлөөс хамааран янз бүрийн нөхцөлд ашиглагддаг.
Зарим үйлдвэрийн барилгын бетон бүтээц нь эдлэлүүд нь тухайн үйлдвэрийн ялгарах
хортой хий, шүлт, хүчилийн үйчилэлд автаж байхад усан техникийн байгууламж болон
олон нийтийн зориулалттай барилгын суурийн хэсгийн бетон усны үйлчилэлд байнга
норж хатаж хөлдөж гэсч цэнгэг болон янз бүрийн давстай усанд угаагдаж нарны
радиацад байнга орж байдаг. Эндээс харахад орон сууцний барилга хөдөө аж ахуйн
барилгын бетон ашиглалтын нөхцөл эрс тэс байна.

Хортой үйлчилүүд нь бетон бүтээцэд нэгэн зэрэг үйлчилж эвдрэлд оруулдаггүй
онцлогтой бөгөөд аажмаар бетоны бүтцийг бүрдүүлэгч зарим хэсгийг зөөвөрлөж нэгээс
нөгөөд шилжүүлэх эсвэл дотор нь үүссэн жижиг ан цавыг томруулах замаар бүтцийг
эвдрэлд оруулна. Үүний нөлөөгөөр бетон бүтээцийн нас богиносдог.

Хортой хий нь бетоныг эвдрэлд оруулаад зохисохгүй түүний гүнд нэвчин орж төмөр
бетон бүтээцийн арматрурыг корозид оруулдаг оруулдаг ба хөндлөн огтлолыг нарийсгаж
бетонтай барьцалдах шинж чанарыг сулруулдаг. Үүний нөлөөгөөр төмөр бетон
бүтээцийн даацад болон ан цав тэсвэрлэлт буурдаг. Үйлдвэрийн хорт бодис ба
атмосферийн үйлчилэлээр 15-75% хүртэл өртэж, эвдэрч байгаа нь тогтоогдсон байна.

Бетоны өгөршилд оруулдаг үндсэн хортой үйлчилэл нь шингэн эсвэл хийн төлөвт байдаг.
Мөн эдгээр нь янз бүрийн хосолсон байдлаар үйлчилж болно.

Бетон хортой үйчлэлд оруулдаг шингэн нь
      Орчний темпратур
      Даралт
      Химийн нэгдлийн агууламж
      тухайн шингэний хөдөлгөөний хурд

Хийн орчний хувьд
      концентраци
      тухайн хийн усанд уусах чадвар
      орчний темпратур
      чийглэг
хамаардаг байна. Бетоныг хатуу бие болох давс, аэрозол, тоос гэх мэт өгөршилд
     оруулж болно.
     Ялангуяа үйлдвэрлэл хүчтэй хөгжиж байгаа өнөө үед төвлөрсөн томоохон суурин
     газруудын үйлдвэрээс ялгарсан их хэмжээний хортой утаа, хий ялгарч уур байгаа
     байдалтай устай нэгдэж хүчил, шүлтийг үүсгэн бетоны гадаргуугаас өгөршилд
     оруулж байна.

Бетоны өгөршилийн ангилал
     Бетоны аммонийн        Аммонийн давсны уусмалтай харилцан үүлчилсний дүнд үүсэх
     корроз-                өгөршил

     Бетоны хүчлийн         Бетоны хүчилтэй харилцан үүлчилсэний үр дүнд үүсэх
     өгөршил                шүлтгүйжих өгөршил
     Бетоны шүлтгүйжих      Уусмалын бүрэлдэхүүн жижиг хэсгүүд шүлтгүйжих, уусах,
     өгөршил                угаагдах процессийн үр дүнд үүсэх бетоны өгөршил
     Бетоны магнийн         Цементийн чулуу магнийн давсны уусмалтай харилцан
     өгөршил                үүлчилсэний дүнд ууссэн бетоны өгөршил
     Төмөр бетоны           Ган арматурыг бетон хольцод суулгах үед уусмалын цахилгаан
     цахилгаан химийн       орон нь өгөршүүлэх өгөршлийг хэлнэ
     өгөршил
     Цахилгаан өгөршил      Тогтмол ба хувьсах гүйдлийн нөлөөнд үүссэн цахилгаан
                            хиймийн ба цахилгаан соронзон процессийн дүнд цахилгаан
                            процессийн үйлчиллээр цементэн чулуу, бетон ба төмөр бетон
                            өгөршилд орно. Цахилгаан корози нь төмөр бетон дотор байрлах
                            арматурын катодын хэсэгт үүссэн анодын эвдрэл юм.
     Бетоны туюаны          Ионжсан цацраг идэвхт туяаны урсгалтын нөлөөгөөр бетоны
     өгөршил                шинж чанар өөрчилөгдөнө. Бетоны туяаны өгөршил нь цементэн
                            чулууны тоо хэмжээ ба туяаны цацрах хэмжээнээс хамаарна.
     Бетоны туяаны          Урсгал усны элэгдлийн нөлөөгөөр чулуун материалын хатуу
     элэгдэл                жижиг хэсгүүдийг уусгасны үр дүнд бетоны гадаргуугийн үеийн
                            элэгдлийн процесс явагдана.
     Бетоны элэгдэл         Урсгал усны элэгдлийн нөлөөгөөр чулуун материалын хатуу
                            жижиг хэсгүүд уусгасны үр дүнд бетоны гадаргуугын үеийн
                            элэгдэх процесс явагдана. Элэгдлийн процесс хурдаснаас чулуу
                            хурдаснаас бетоны гадаргууг гэмтээгээд зохсохгүй бул чулуу ба
                            бусад том фракцуудыг элэгдүүлдэг
     Бетоны шүлтийн         Шүлтийн үйлчилэлийн үр дүнд үүссэн бетоны өгөршил
     өгөршил
     Бетоны нүүрсхүчлийн    Усанд агуулагдах хортой нүүрсхүчлийн хийтэй харилцан
     хийн өгөршил           үүлчилсэний үр дүнд үүснэ.
     Барилгын материалын    Тухай материал өөрт нь химийн, физик химийн, биологийн
     өгөршил                нөлөө явагдсаны дүнд бүтээцийн барилгын материалын шинж
                            чанар муудах эвдрэх процесс юм.
     Бетон карбонизац       Бетоны шүлтлэг шингэн фазууд буурч, цементийн чулуу,
                            нүүрсхүчлийн хийтэй харилцан үүлчилэлийн дүнд үүсэх процесс
     Бетон дахь эвдрэлийн   Физик, химийн, физих-химийн, цахилгаан-химийн, ба биологийн
     хүчин зүйлийн нөлөө    хүчин зүйлүүдийг өдөөх бетоны өгөршилийн хэлнэ.
Бетон дахь            Төмөр бетонд оршдог хлорийн ион, хүхрийн хүчил ба бусад
      өгөршилийн түлхэц     бодисууд арматурын гангын өгөршил тэсвэрлэлтийн
                            сайжруулдаг
      Нэгэнт хортой орчны үйлчилэлд бетон өгөршилд ордог нь тодорхой байгаа учир
бетонон барилга байгууламжинд тавигдах удаан эдэлгээний шаардлагыг хагах зорилгоор
тухайн бетонын хортой орчны үйлчилэлээс хамгаалах эсвэл бетонд үйлчлэх хортой
орчны үйлчлэх чадварыг сулруулах гэх мэт арга хэмжээ авч болно. Орчны зүгээс бетонд
үзүүлэх хортой нөлөөллийн түвшинг барилгын бүтээцийн өгөршилөөс хамгаалах тусгай
нормоор тодорхойлно.
      Ижил найрлагтай, ижил технологоор хийсэн бетоныг янз бүрийн орчинд
ашиглахад түүний өгөршилд орсон үеийн зузаан харилцан адилгүй байдаг бөгөөд үүнийг
үндэслэн орчны
                  Хүчтэй
                  Дунд зэргийн
                  Сулавтар

Бетоны өгөршлийн зөвшөөрөгдөх зузаан
                             Барилгын бүтээцийн үүсэх өгөршилийн үеийн зузаан см
Өгөршүүлэх зэрэг
                             Төмөрбетон бүтээц             Бетон
Хоргүй                       1                             2
Хор багатай                  1-2                           2-4
Дунд зэргийн хортой          2-4                           4-6
Хүчтэй өгөршүүлэгч           4-ээс их                      6-аас их
       Ашиглалтын явцад бетоны гадаргуугаас гүн рүү хортой бодис/хий, шингэн/
нэвчих замаар өгөршилд оруулж байгаа тул юуны урьд бетоныг ус хий нэвтрүүлэхгүй
нягт бүтэцтэй хийх хэрэгтэй.

       Иймээс өгөршилд тэсвэртэй, удаан эдэлгээний шаардлага хангасан бетон гаргаж
авахын тулд юуны түрүүнд урьд тухайн бетоны ашиглагдах орчинг нөхцөл ба хүрээлэн
буй орчны нөлөөг судлах хэрэгтэй. Жишээ нь нуурын эрэг орчинд арматурын корози
явагдах магадлал илүү.

       Бетоны бэт бэх чанартай болгоход дүүргэгч, холбогч материал-цемент түүний
эрдсийн найрлага ихээхэн үүрэгтэй бөгөөд тэдгээрийн устай урвалд орсны үр дүнд
үүссэн гидрат нэгдлийн талсжилт бетоны чанарыг сайжруулдаг гэж С. А. Миранов, Ю.
М. Баженов, А. А. Байков, Б. В. Стефанов нарын олон эрдэмтэд баталсан байна.

Цементийн чулууны өгөршил ба бетон дахь шингэний хортой орчин
       Цементэн чулууны бүрдүүлэгч нэг болох Ca(OH)2, 3CaO*Al2O3*6H2O
бүтээгдэхүүнд зөөлөн ус, хүчил, зарим давсны уусмал, хүчилллэг хий үйлчилснээр мөн
темпратурын үйлчилэл, органик ба органик бус бодисын нөлөөгөөр өгөгршилд орно.
Эдгээр нөлөөлөл нь зэрэг болон дангаараа, механик хүчтэй хамт үйлчлэх учраас эвдлэх
хүч ихтэй байна.

Аливаа хатуу биетийн хэсгүүдийн гулсалт буюу уусах чанараас эрдэс барьцалдах
материалын талст бүтэц бүрэлдэх тогтох хурд, хатуу хэсгүүдийн хоорондын харилцан
үйлчилэлийн хурдаас цементэн чулууны өгөршил ус тэсвэрлэлт хамаардгыг А. А.
Новопашин туршилтаар баталсан байна. Цементэн чулууны нунтаглалт сайжрах тусам
уусалт хурдасч шинэ нэгдлийн хэмжээ ихсэж байгаа тул байгаа тул цементэн чулуу улам
нягтарч ус шингээлт багасч бат бэх дээшлэх тул эцсийн үр дүнд цементэн чулууны
өгөршил тэсвэрлэлт, хүйтэн тэсвэрлэлт сайжирна.

Амьдралд тохиолддог байдлаар нь нь цементэн чулууны өгөршлийн орчны үйлчилээс
хамааруулж 3-н хэлбэрт хувааж авч үздэг.

       Өгөршилийн 1-р хэлбэр нь. Цементийн гидратацийн үед ялгарч байгаа чөлөөт
кальцийн гидроксидын уусалтаас эхэлнэ. Бусад бодосыг уусгаагүй зөөлөн ус цементэн
чулуунд үйлчилснээр Ca(OH)2-н угаалт хүчтэй явагдана. Ийм зөөлөн усанд бороо, уулын
гол, конденсат, усан хангамжийн ба намгийн ус багтана. СаО-д шилжүүлэн тооцсоноор
3-н сар бэхжсэн цементийн чулуунд 10..15% кальцийн гидроксид агуулагддаг. Түүнийг
зайлж угаасны дараа СаО-н концентрац багассанаар (1.1 г/л-ээс бага) кальцийн
гидросиликат ба гидроалюминатын задрал эхлэнэ. Са(OH)2 угаагдаж цементийн чулуунд
байгаа түүний нийлбэр агууламж 15..30% хүрэхэд бат бэх 40..50% ба бүтээнээс их
бууруулдаг

Таних тэмдэг Бетоны гадаргууд цагаан толбууд үүссэнээр угаагдах процесс явагдаж
байгааг таних боломжтой. Энэ төрлийн өгөршил нь усны даралт дор ажилллах бүтээц ба
нимгэн ханатай бүтээцэд нэлээд аюултай.

      Өгөршилийн 2-р хэлбэр нь: Хүчил, хүчиллэг хий ба бусад идэмхий бодисууд
цементийн чулууны гидроксидод үйлчилж амархан уусдаг давснууд бий болсноор үүснэ.
Үүнийг хүчлийн ба магнезиль өгөршил ч гэж нэрэлдэг. Цементэн чулуунд чөлөөт
нүүрстөрөгч диоксид агуулсан ус үйлчилснээр Са(СО)3-ийг эвдэж сайн уусдаг кальцийн
бикокарбонат үүссэнээр өгөршил явагдана.

                            CaCO3+CO2+H2O=Ca(HCO3)2

Устөрөгчийн зэрэг рН<7 байхад ч хүчлийн уусмалын үйлчилэлээр хүчлийн өгөршил
явагдана. Үйлдвэрийн хаягдал усанд чөлөөт хүчлүүд ихээр тохиолдох бөгөөд эдгээр нь
хөрсөөр дамжин бетон суурь, коллектор болон бусад газрын хөрсөнд байгаа бетонон
байгууламжуудыг эвддэг. Хүхэрт хийнээс мөн адил хүчил үүсдэг. Үйлдвэрийн хаягдал
SO2-оос гадна бусад хүчиллэг хий, хлор, хлорт устөрөгч агуулагддаг. Хүчил кальцийн
гидроксидтэй химийн урвалд орж эзэлхүүнээ тэлдэг давснууд (СаSO4+2H2O) үүсгэнэ.

                            Ca(OH)2+H2SO4=CaSO4+H2O

Үүнээс гадна хүчлийн кальцийн силикатыг ч эвдрэлд оруулна. Хөрсний ус ба далайн
усанд их хэмжээгээр уусссан магнийн давсууд кальцийн гидроксидтой урвалд орсноор
өгөршилд оруулна.

Тухайлбал номхон далайн усанд NaCl-27,2, MgCl2-3.8, MgSO4-1.7, CaSO4-1.2 г/л
агуулагддаг байна. Магнийн давсны нөлөөгөөр цементэн чулууны эвдрэл дараах
урвалаар явагдана.
Ca(OH)2+MgCl2=CaCl2+Mg(OH)2

                         Ca(OH)2+MgSO4+2H2O=CaSO4*H2O+ Mg(OH)2

Энэхүү урвалуудын дүнд бетон угаагдан усанд уусамтгай давсууд (Хлорт, кальци, хоѐр
уст сульфат кальци) үүснэ.

Органик ба органик бус хүчлүүдийн адилаар цементэн чулууг хурдан эвдрэлд оруулна.
Цууны, сүүний, давсны хүчлүүд нь идэмхий чанар өндөртэй байдаг онцлогтой. Мал аж
ахуйн болон гахайн байр нь чийглэг ихтэй орчин учраас өгөршилийн онцлог процесс
явагддаг. Ханасан болоод ханаагүй өөхний хүчлүүд нь (олейны, стеарины гэх мэт)
кальцийн гидросидтай урвалд орж саванжиж цементэн чулууг эвдрэлд оруулна. Үүнээс
гадна өөхний хүчлийн шинж чанар бүхийн хөвөнгийн, маалингийн болон загасны өөх
мөн адил хортой нөлөөтэй. Нефт, нефтийн бүтээгдэхүүн(керосин, бензин, нефтийн
тос...), нафтений хүчил, хүхрийн нэгдэл агуулаагүй бол бетонд өгөршил үзүүлэхгүй.
Харин нефтийн бүтээгдэхүүн нь бетоныг амархан нэвчиж гарна. Нүүрсний нэрэлтээс
гарсан бүтээгдэхүүн фенолын агуулагтай бол бетонд идэмхий нөлөө үзүүлдэг байна.

Амиакийн селитр ба сульфат аммонт бетонд ихээхэн хор нөлөөтэй. Үнэндээ нитрит
аммониос (NH4, NO3) бүрдэх аммиакийн селитр гидролизид орж усанд хүчиллэг урвал
үүсгэнэ. Нитрит аммони кальцийн гидроксидтой дараах байдлаар урвалд орно.

                   Са(OH)2+2NH4*NO3+H2O=Ca(NO3)2*4H2O+2NO3

Үүсч буй кальцийн нитрит нь усанд сайн уусах бөгөөд бетоноос ялгарч гарна. Кальцийн
хлорид нь Са(OH)2 –ийн уусалтыг сайжруулан өгөршилийг хурдасгана. Фосфорын
бордоо дотроос монокальцийн фосфат Ca(H2PO4)2, гөлтгөнө болон чөлөөт фосфорын
хүчил агуулсан суперфосфат идэмхий чанар өндөртэй.

       Өгөршилийн 3-р хэлбэр: Урвалын үндсэн бүтээгдэхүүнээс илүү их эзэлхүүнтэй
нэгдлүүд үүссэнээ дотоод хүчдэл үүсч хагаран сульфоалюминатан ба шүлтийн өгөршил
явагдана. Амьдрал дээр аль нэг өгөршилийг тодорхойлоход төвөгтэй бөгөөд ялангуяа нэг
ба хоѐрдугаар хэлбэрийн өгөршилийг ялгахад төвөгтэй. Сульфатын ион агуулсан далайн,
хөрсний ус болон бусад эрдэсжсэн ус цементэн чулууны гидроалюминат үйлчилснээр
сульфальюминатан өгөршил явагдана.

         CaOAl2O3*6H2O+2H2O+2CaSO4+25H2O=3CaO*Al2O3*3CaSO4*31H2O

       Сульфатын ионы хэмжээ гүний ус, цэнгэг, ус нуурийн ус зэрэг байгалийн
гаралтай уснуудад 60мг/л-ээс хэтрэхгүй байдаг бай зарим тохиолдолд 100мг/л байж
болно. Харин эрдэсжсэн хөрсний ус гүний усандл 5000мг/л хүртэл байдаг бол
үйлдвэрийн хаягдаг усанд 10мг/л-ээс хүртэл байдаг.

      Цементэн чулууны нүх сүвэнд уусалт багатай кальцийн /этрингитийн/ гурван
сульфатат гидросульфалюминат эзэлхүүнээ 2дахин нэмэгдүүлдэг. Нүх сүвэнд
талсжилтын даралт үүсэж бетонд хагарал, ан цав үүсч арматурын хамгаалах үе болон
бүтээц эдэлхүүний эвдрэлд хүргэнэ. Хэрэв усанд натрийн сульфат байвал түүнтэй
кальцийн гидроксид урвалд орно.

                          Ca(OH)2+NaSO4  CaSO4+NaOH

      Цаашид шинээр үүсч буй кальцийн сульфат нь гидроалюминаттай урвалд орж
кальцийн гидросульфалюминатыг үүсгэнэ. Бетоны сульфалюминатын өгөршилтэй
тэмцэх зорилгоор C3S багатай буюу сульфатад тэсвэртэй портландцементийг (C3S<50,
C3А<5, C3А+ C3AF<22% найрлагтай чулуунцарыг нунтаглаж гаргаж авдаг) хэрэглэнэ.
Ийм цементийн халуун, хүйтэн, ээлжилсэн үйлчлэл, цэнгэг усны үечилсэн үйлчилэл,
сульфатыг агуулсан усны байнгын үйлчилэлд ажиллах бетон, төмөр бетон бүтээц
эдлэлийг хийхэд хэрэглэнэ.

Шүлтийн өгөршил 2 хэлбэрээр явагдана. Энэ нь шүлтийн концентацтай уусмал цементэн
чулуунд цементэн чулуунд үйлчлэх эсвэл цементийн чулуунцарт байгаа шүлтийн
үйлчиллэр илэрнэ. Шүлтийн уусмалуудын (KOH, NaOH) үйлчлэл ба агаараас СО2
шингээснээр цементэн чулууны нүх сүвэнд шүлтийн карбонизаци явагдана. Мөн
ууршилт явагдаж байгаа гадаргуугын нүх сүвэнд (тухайлбал бетонон шалны гадаргууд)
Na2CO3*10H2O ба K2CO3*15H2O-ийн талстууд хуримтлагдана. Нүх сүвэнд үүссэн
талсжилтын даралт цементэн чулууны бүтцийг эвдэж улмаар бат бэхийг бууруулна.

Кальцийн альюминатын агуулга өндөртэй цемент шүлтийн үйлчлэлээр хүчтэй эвдрэлд
орох натри ба калийн уусамтгай алюминат үүснэ.

Химийн үйлдвэрүүдэд барилга, байгууламжид голдуу шүлтийн өгөршил явагддаг.
Цементийн чулуунцар тодорхой хэмжээний шүлтийн нэгдэл үргэлж агуулж байдаг.
Бетоны дүүргэгчид нэн ялангуяа элсний найрлагад урвалжих чадвартай цахиурын
модификаци болох опал, халцедон, галт уулын шил агуулагддаг. Эдгээр нь ердийн
температурт цементийн шүлттэй урвалд орж бетоныг эвддэг. Энэ урвалын бүнд
урвалжих чадвартай дүүргэгчийн гадаргууд хөөлт бүхий өтгөн, цагаан өнгийн хурдас буй
болж бетоны гадаргууд сүлжээ үүсч зарим газарт хөөлт үзүүлж халцарц холцруудна.
Бетоны эвдрэл нь барилга байгууламжийг барьж дуусгаад 10...15 жилийн дараа ч гарах
магадлалтай. Хэрэглэж байгаа дүүргэгч материал урвалжих чадвартай тохиолдолд
шүлтийн агууламж 0.6%-иас ихгүй портландцемент хэрэглэх ба идэвхит эрдэс нэмэлттэй
цемент хэрэглэнэ.

Бетоны (цементэн чулууны) өгөршлийн ангилал
      Ашиглалтын явцад бетонд үүсэх өгөршлийн ерөнхийд нь

      Физик өгөршил олон удаагийн хөлдөлт гэсэлтийн улмаас бетоны эдэлхүүнд
      байгаа капиляр нүх сүв томорч(нүх сүвийн суваг дотроосоо усанд угаагдаж
      томорсон) эсвэл гадаргуугаас эхлэн эмтрэх замаар эвдрэлд орох үзэгдлийг физик
      өгөршил гэнэ
       химийн өгөршил гэж химийн процесс явагдах замаар эвдрэлд орох үзэгдлийг
      химийн өгөршил гэнэ.
Физик-химийн үйлчлэлтэй орчинд барилга ба байгууламж эдэлгээний хугацааг
   хэвийн хангах зорилгоор эдлэхүү ба бүтээцийг бэлтгэхэд тохирсон нөхцөлд тэсвэртэй
   барилгын материал хэрэглэх, бүтээцийн оновчтой шийдэл сонгох ба хортой орчинд
   хамгийн бага өртүүлэх буюу түүнийг арилгах нөхцөлийг бий болгох нь бүтээцийг
   өгөршилөөс хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлсэнээр тодорхойлогдоно.

   Ямар орчин цементэн чулууг өгөршилд оруулж байгаа тогтоох цаашилбал цементийн
   чулууны ямар нэгдэл ямар хувиралд орж байгааг нарийн тогтоох хэрэгтэй.

     Ингээд бетоны өгөршлийг судалсан эрдэмтийн судалгаанаа авч үзвэл: Цементийн
чулууны өгөршлийг В.В. Кинд доорх байдлаар ангилсан

      Зөөлөн усанд кальцийн ислийн гидрат уусаж эвдэрнэ.
      Хүчлийг агуулсан усны үйлчилэлээр
      Нүүрсхүчлийн хийн үйлчилэлээр эвдэрнэ
      Сульфатлаг усны үйлчилээр эвдэрнэ.
      Магний давсыг агуулсан усны үйлчилээр эвдэрнэ.

     Харин Оросын эрдэмтэн В. М. Москвин 1952онд гаргасан өөрийн онол ѐсоор
бетонд үүсэх өгөршлийг 3 бүлэгт хувааж үзсэн байна.

      1-р төрлийн өгөршилд бетоны бүтэц бүрдүүлэгч үндсэн хэсэг болох цементийн
      чулуунаас усанд уусдаг хэсэг уусч, урсгалаар угаагдан бетоны бүтцийн
      сийрэгжүүлэх. Энэ тохиолдолд зөвхөн цэнгэг ус ба бетоны хоорондын үйлчлэлийн
      тухай яригдана.
      2-р төрлийн өгөршилд. Хэрэв усны найрлагад ямар нэг давс орсон бол тэр нь
      цементийн чулууг бүрдүүлж байгаа шинэ нэгдэлтэй солилцох урвалд орж усанд
      хялбар уусдаг нэгдэл үүсгэж гадаргуугийн үенд улмаар гүнд усанд хялбар уусдаг
      нэгдэл үүссэн бол тэр нь усны урсгалаар гарч бетоны бүтцийг улам
      муутгана.(сийрэгжүүлнэ)
      3-р төрлийн өгөршилд. Хэрэв усны найрлагад сульфатын нэгдэл орсон(сульфат
      агуулсан ус маш өргөн тархсан байдаг) бол цементийн чулууны зарим нэгдэлтэй
      урвалд орж нарийн капильяр нүх сүвэнд хуримтлагдсаар талстжихдаа
      эзэлхүүнээрээ ихсэж(заавал тэлнэ) капилярын дотор хананд дотоод даралт үүсгэн
      улмаар хагаралд хүргэх замаар бетоны бүтцийг эвдэж байгаа өгөршил

Өгөршлийн 3-н төрлийн аль аль нь бетоны бүтцийг муутгаж улмаар бат бэх, эдэлгээт
хугацаа багасгаж байна. Ийм учраас аливаа бетоны найрлагыг сонгохдоо тухайн
бетоноор хийсэн бүтээц эдлэлийн ашиглагдах нөхцөлийг урьдчилан сайтар судалж,
түүнийхээ үр дүнд материал сонгох, үйлдвэрлэлийн технологи сонгоход тооцох хэрэгтэй.

Бетоны өгөршилөөс хамгаалах аргууд
      Манай орны одоогоор бетоны өгөршлөөс хамгалах өөрийн гэсэн стандарт норм
дүрэм байхгүй бөгөөд ихэвчлэн Орос улсын стандартыг мөрдлөг болгон ашиглаж байна.
Бетоны эдэлгээг хурдасгахын тулд СНиП 2. 03. 11-85 –д заасан “Барилгын бүтээцийг
өгөршилөөс хамгаалах” шаардлагуудыг биелүүлэх хэрэгтэй. Нэгдүгээр төрөлийн
өгөршилд оруулахгүй тулд Ca(OH)2 –ийн талстыг усанд уусч угаагдан гарахаас
хамгаалах хэрэгтэй.

1-р төрөлийн өгөршилөөс хамгаалах
Технологийн арга

      Бетоныг ус шингээхгүй аль болох ус бага шингээдэг байхаар бодож дээд зэргийн
      нягт бүтэцтэй хийх.
      Байгалийн нөхцөлд эсвэл зохиомол аргаар гараргуу дээр корбонат шохойн чулуу
      үүсгэх
      Тусгай зориулалтын ялангуяа путцолон нэмэлттэй ба путцолонпортланд цемент
      хэрэглэх

Хицийн чиглэлийн арга

      Бетоны гадаргууд ус үл нэвтрүүлэх түрхлэг хийх
      Бетоны устай харьцах гадаргууд өнгөлгөө эсвэл ус түлхэгч бодис нэвчүүлэх

Анхдагч хамгаалалт
Химийн нэмэлт хэрэглэх

Энэ бетоны эдэлгээг хурдасгах хамгийн үр нөлөөтэй арга. Холбогч бодисуудын бат
бэхийн өсөлт нь усан пастуудад уян налархай үйлчилгээ үзүүлэхэд нөхцөлдсөн байх ба
0.5%-ийн нэмэлт бодим хийснээр жигд уян налархай чанартай пастын усан хатуулгын
харьцаа 20-25% иар буурах ба энэ нь холбогч бодисын найрлагаас хамаарна.

      Тэдгээр нь бэхжилтийн үйлч явц эрс өснө. Химийн нэмэлтүүдээс ялангуяа
лигносульфатын найрлагтай нэмэлттэй нь материалын өгөршил тэсвэрлэлтийг
сайжруулдаг ба портландцементийн хөнгөн цагаан фазтай сульфат кальцтийн хагас
гидраттай харилцан үйлчилэлийг сулруулалтын үр ашигтай технологи хэрэгсэл болдог

      Цементэн найрлагын бүтцийн эвдрэлийг аморф бүтцийн цахиурт элемент
агуулсан идэвхтэй эрдэс нэмэлтүүдийг хэрэглэснээс үгүй болгож болно. Тэдгээрийн
үндсэн үйлдэл нь бэхжилтийн систем дэх кальцийн гидроксидын концентрацийг
бууруулах бөгөөд ингэснээр мат?риалуудын удаан эдэлгээ, бэт бэх хэлбэрших нөхцөл
хангагдана. Кальцийн гидроксид нь бичил цахиурын нэгдэлтэй харилцан үйлчилд
орсноор кальцийн доод суурьт гидросиликат үүсгэн бетоны бүтцийг бэхжүүлэн улмаар
байгууламжийн ашиглалтын хугацааг нэмэгдүүлнэ. Бетонд бичил цахиурын нэгдлийн
нэмэлтээр анх 1952 онд Норвегийн Осло хот дахь хонгилийг барих үед хэрэглэсэн .

Электролитийн үйлчлэл
Электролитийн дотроос шүлтэт металлуудын карбонатууд болох поташ ба
кальцижуулсан содыг өргөн хэрэглэдэг. Тэдгээр нь бетоны гидротацийн процессийг
хурдасган, кальцийн гидроксидтай саармагжуулах чадвартай бөгөөд зохиомол чулууны
хэлбэрших нөхцөлийг сайжруулах ашигтай арга юм.
Электролитийн талстжисан бүтцэд багтах бөгөөд портланд цементийн гидравчлагдаагүй
хэсгүүд түүний тогтворжилтийг бууруулна. Шүлтийн металлын карбонатууд нь
портландцементийн гидротацийн процессийг идэвхжүүлснээр бэхжилтийн хурд эрс
нэмэгддэг байна.

2 дагч хамгаалалт. Хийцийн төлөвлөлт
       Лакан будган бүрхэвчүүд-хий
       Лакан будган зузаан үет бүрхэвчүүд-шингэн
       Цавуудах бүрхэвч-шингэн орчны үйлчлэл, хөрсөн дэхь үйлчлэл, өнгөлгөөний
       бүрхэвчүүдэд үл нэвтрэх үе болгож
       Өнгөлөх бүрхэвчүүд ба нийлэг бетонууд- шингэн орчны үйлчлэл, хөрсөн дэхь,
       үйлчлэл, наамал бүрхэвчүүдийн механик гэмтлээс хамгаалах зорилготой.
       Норголт-(нягтруулалт хийх) химийн тэсвэртэй материалууд шингэн орчны ба
       хөрсний үйлчлэлээс хамгаалах зорилгоор.
       Гидрофобизаци-усаар үе үеийн норгох буюу агаар мандлын тундасаар, борооны
       чийгээр, лакан, будган бүрхэвчийн доорхи хөрсжүүлэгч давхаргыг бий болгох
       замаар гадаргуугын боловсруулалт хийнэ.
       Биоцитын материалууд-хүчил ба мөөгөнцөрүүдийн ялгаруулдаг бактеруудын
       үйлчлэлээс хамгаалах зорилгоор.

Гидрофобизаци

Гидрофобизаторууд нь бетоны ус үл нэвтрүүлэлэх чадварыг сайжруулдаг нэмэлтүүд
байдаг бөгөөд түүний даралтын үйлчлэлээр капильяр чийг шингээлтийг бууруулан ,
чийгнээс хамгаална. Тэдгээр нь юуны түрүүн нарийн ширхэгтэй бичил хэсгүүдээрээ нүх
сүв, сувгуудыг физик байдлаар бөглөх бөгөөд янз бүрийн бүтээгдэхүүнүүдийн хольц
байдалтай байдгийг доор харуулав.

      Нарийн ширхэгт нунтаг (бентонит, тослог шохой, эмульсэн полимерүүд)
      Тосон хүчлийн давснууд (Цайрын ба кальцийн стеарат, олеат натри)
      Налархайжуулагчид (давирхайнууд, лигносульфатууд)
      Бусад бүтээгдэхүүнүүд (хөнгөн цагааны сульфат гэх мэт)
      Бэхжилтийг хурдасгагч (хлоридуу)

Эдгээр гол төлөв усан байгууламжуудын бетонд (усан сан, сувгууд, тулгуур хана,
резервуар гэх мэт)ашиглах ба ус үл нэвтрүүлэх чадварыг үндэс болгон тагт, зоорийн
хана, шал, гаражийн барилга, гүүрийн барилга, үйлдвэрлэлийн шал, туннель болон гадна
фасадны шавардлага, чулуун өргийн хэвтээ босоо завсрын зуурмагт хэрэглэнэ.

Нийлэг бетонон өнгөлгөө

       Нийлэг бетонон өнгөлгөө

Бетоны үүр нүхнүүд нь цементэн хольцоор дүүргэгдсэн дүүргэсэн жижиг хэсгүүдээс
бүрдсэн нэг төрлийн каркас гэж үзэж болно. Гэхдээ бетон бэхжсэнийхээ дараа сүвэрхэг
бүтэцтэй байдаг байх ба түүний нүх сүвүүд нь агаараар буюу усаар дүүрсэн байдаг.
Тэдгээрийн бат бэх материалаар бөглөснөөр бетоны үзүүлэлтийг бүхэлд нь сайжруулж
болно. Энэ нь бетонд янз бүрийн давирхайгаар норголт хийх явдал юм. Зөвхөн бетоны
бат бэх сайжраад зогсохгүй эдэлгээний хугацаа нэмэгдэн, капиляр ус шингээлт багасч,
гулзайлт ба шахалтын бат бэх өсч, идэмхий орчнийг тэсвэрлэх чадвар нэмэгдэж,
гадаргуугийн бэхжилт явагдаж байдаг. Энэ үзүүлэлтүүд нь төмөрбетон төмөрбетон
бүтээцэд үнэт чанарууд байх ба замын байгууламжуудын гадаргуугын боловсруулалт,
өнгөн гадаргуунууд дахь боловсруулалтанд сайн нөлөө үзүүлнэ.

Дисперсэн арматурчлах өнгөлгөө

Сүүлийн жилүүдэд өгөршилд ордоггүй механик бат өндөртэй нүүрсний ширхгээр хийсэн
тусгай туузнууд болон даавуунуудыг өргөн хэрэглэдэг боллоо. Тэдгээр нь бүтээцийн
даацийн чадварыг нэмэгдүүлэх бөгөөд, арматур зэвэрч өөрийн ажиллах чадвараа
алдахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Жишээ нь: Бусад бүтээгдэхүүнүүд (хөнгөн цагааны
сульфат гэх мнт). Хэрэв ачаалал нэмэгдсэн бол бүтээцийн даацийн чадварыг нэмэгдүүлэх
хэрэгтэй




Ашигласан ном

   1. Батцагаан Б. [Барилгын материал] 2005 он
   2. Намхай Х. Лхагваа Б. [Бетон төмөр бетоны технологи] 2003 он
   3. Батхишиг Л. [Бетоны өгөршил ба түүнд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа]
      магистрын ажил 2009 он

More Related Content

What's hot

химийн урвалын хурд
химийн урвалын хурдхимийн урвалын хурд
химийн урвалын хурдBaterdene Solongo
 
химийн жишиг даалгавар 2012 он 9 р анги
химийн жишиг даалгавар 2012 он  9 р ангихимийн жишиг даалгавар 2012 он  9 р анги
химийн жишиг даалгавар 2012 он 9 р ангиAnhaa Jargalsaikhan
 
уусах чанарын үржвэр
уусах чанарын үржвэруусах чанарын үржвэр
уусах чанарын үржвэрDavaakhuu Purevjav
 
химийн холбоо 8 анги
химийн холбоо 8 ангихимийн холбоо 8 анги
химийн холбоо 8 ангиTogoo Battuya
 
хүчил шүлтийн титрлэлт №1
хүчил шүлтийн титрлэлт №1хүчил шүлтийн титрлэлт №1
хүчил шүлтийн титрлэлт №1Uhaaral Beleglch
 
Өнөржаргал - Бүтээгдэхүүний шинэчлэл нь байгууллагын хөгжлийн түлхүүр
Өнөржаргал - Бүтээгдэхүүний шинэчлэл нь байгууллагын хөгжлийн түлхүүр    Өнөржаргал - Бүтээгдэхүүний шинэчлэл нь байгууллагын хөгжлийн түлхүүр
Өнөржаргал - Бүтээгдэхүүний шинэчлэл нь байгууллагын хөгжлийн түлхүүр batnasanb
 
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛБАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛmngntsetseg_bsndorj2014
 
цахилгаан хими 8
цахилгаан хими 8цахилгаан хими 8
цахилгаан хими 8davaa627
 
сайн багшийн шинж
сайн багшийн шинжсайн багшийн шинж
сайн багшийн шинжLuvsandorj Tsogdov
 
Himiin holboo 3
Himiin holboo 3Himiin holboo 3
Himiin holboo 3zenhee
 
физик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэл
физик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэлфизик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэл
физик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэлdavaa627
 
Баянхонгор аймаг Эрдэнэмандал ахлах сургууль химийн багш Б. Оюун
Баянхонгор аймаг Эрдэнэмандал ахлах сургууль химийн багш Б. Оюун Баянхонгор аймаг Эрдэнэмандал ахлах сургууль химийн багш Б. Оюун
Баянхонгор аймаг Эрдэнэмандал ахлах сургууль химийн багш Б. Оюун chemistry teacher
 

What's hot (20)

химийн урвалын хурд
химийн урвалын хурдхимийн урвалын хурд
химийн урвалын хурд
 
химийн жишиг даалгавар 2012 он 9 р анги
химийн жишиг даалгавар 2012 он  9 р ангихимийн жишиг даалгавар 2012 он  9 р анги
химийн жишиг даалгавар 2012 он 9 р анги
 
реферат бичих заавар сэдэв
реферат бичих заавар сэдэвреферат бичих заавар сэдэв
реферат бичих заавар сэдэв
 
уусах чанарын үржвэр
уусах чанарын үржвэруусах чанарын үржвэр
уусах чанарын үржвэр
 
химийн холбоо 8 анги
химийн холбоо 8 ангихимийн холбоо 8 анги
химийн холбоо 8 анги
 
Багш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцааБагш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцаа
 
хүчил шүлтийн титрлэлт №1
хүчил шүлтийн титрлэлт №1хүчил шүлтийн титрлэлт №1
хүчил шүлтийн титрлэлт №1
 
Өнөржаргал - Бүтээгдэхүүний шинэчлэл нь байгууллагын хөгжлийн түлхүүр
Өнөржаргал - Бүтээгдэхүүний шинэчлэл нь байгууллагын хөгжлийн түлхүүр    Өнөржаргал - Бүтээгдэхүүний шинэчлэл нь байгууллагын хөгжлийн түлхүүр
Өнөржаргал - Бүтээгдэхүүний шинэчлэл нь байгууллагын хөгжлийн түлхүүр
 
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛБАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
 
тоосжилт
тоосжилттоосжилт
тоосжилт
 
Himiin tensheber
Himiin tensheberHimiin tensheber
Himiin tensheber
 
атомын бүтэц
атомын бүтэцатомын бүтэц
атомын бүтэц
 
цахилгаан хими 8
цахилгаан хими 8цахилгаан хими 8
цахилгаан хими 8
 
Hychil8
Hychil8Hychil8
Hychil8
 
сайн багшийн шинж
сайн багшийн шинжсайн багшийн шинж
сайн багшийн шинж
 
Himiin holboo 3
Himiin holboo 3Himiin holboo 3
Himiin holboo 3
 
физик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэл
физик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэлфизик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэл
физик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэл
 
Correlation
CorrelationCorrelation
Correlation
 
Баянхонгор аймаг Эрдэнэмандал ахлах сургууль химийн багш Б. Оюун
Баянхонгор аймаг Эрдэнэмандал ахлах сургууль химийн багш Б. Оюун Баянхонгор аймаг Эрдэнэмандал ахлах сургууль химийн багш Б. Оюун
Баянхонгор аймаг Эрдэнэмандал ахлах сургууль химийн багш Б. Оюун
 
Lecture 1
Lecture   1Lecture   1
Lecture 1
 

Viewers also liked

цементийн тухай анхан шатны ойлголт
цементийн тухай анхан шатны ойлголтцементийн тухай анхан шатны ойлголт
цементийн тухай анхан шатны ойлголтBaigalia Baigalaa
 
Цементийн тухай - Цементийн үйлдвэр
Цементийн тухай - Цементийн үйлдвэрЦементийн тухай - Цементийн үйлдвэр
Цементийн тухай - Цементийн үйлдвэрErdembileg L. Ganbaatar
 
Gonchigzevge 0001
Gonchigzevge 0001Gonchigzevge 0001
Gonchigzevge 0001Bayar Tsend
 
Найрлага болон арчилгааны төрлөөс хамаарсан гурвалсан пуццолан материалд суур...
Найрлага болон арчилгааны төрлөөс хамаарсан гурвалсан пуццолан материалд суур...Найрлага болон арчилгааны төрлөөс хамаарсан гурвалсан пуццолан материалд суур...
Найрлага болон арчилгааны төрлөөс хамаарсан гурвалсан пуццолан материалд суур...Ankhbileg Luvsan
 
Erdenet comminution circuit expansion last
Erdenet comminution circuit expansion lastErdenet comminution circuit expansion last
Erdenet comminution circuit expansion lastgedavaa
 
битумын контейнер
битумын контейнер битумын контейнер
битумын контейнер Bayar Tsend
 
4edaa437e8dc10e255aa3c70ea0a80aa281cd449
4edaa437e8dc10e255aa3c70ea0a80aa281cd4494edaa437e8dc10e255aa3c70ea0a80aa281cd449
4edaa437e8dc10e255aa3c70ea0a80aa281cd449Erdenebaatar Ganbat
 
Con services presentation ub dor english
Con services presentation ub dor englishCon services presentation ub dor english
Con services presentation ub dor englishBayar Tsend
 
АВТО ЗАМЫН ЭЭЛЖИТ ЗАСВАР АРЧЛАЛТ Орчуулсан Ц.Баярсайхан 88115842
АВТО ЗАМЫН ЭЭЛЖИТ ЗАСВАР АРЧЛАЛТ Орчуулсан Ц.Баярсайхан 88115842АВТО ЗАМЫН ЭЭЛЖИТ ЗАСВАР АРЧЛАЛТ Орчуулсан Ц.Баярсайхан 88115842
АВТО ЗАМЫН ЭЭЛЖИТ ЗАСВАР АРЧЛАЛТ Орчуулсан Ц.Баярсайхан 88115842Bayar Tsend
 
барилга, замын материалын үнийн судалгаа 2014
барилга, замын материалын үнийн судалгаа 2014барилга, замын материалын үнийн судалгаа 2014
барилга, замын материалын үнийн судалгаа 2014Tuul Erdene
 
2015 хагас жилийн тайлан
2015 хагас жилийн тайлан2015 хагас жилийн тайлан
2015 хагас жилийн тайланBayar Tsend
 
Авто замын төлөвлөлт-хөдөлгөөний аюулгүй байдал, Х.Ганболд
Авто замын төлөвлөлт-хөдөлгөөний аюулгүй байдал, Х.ГанболдАвто замын төлөвлөлт-хөдөлгөөний аюулгүй байдал, Х.Ганболд
Авто замын төлөвлөлт-хөдөлгөөний аюулгүй байдал, Х.ГанболдBayar Tsend
 
Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-2014
Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-2014Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-2014
Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-2014nominzul1125
 
101 12 electrolit
101 12 electrolit101 12 electrolit
101 12 electrolitXaz Bit
 
төмрийн бэлдмэл
төмрийн бэлдмэлтөмрийн бэлдмэл
төмрийн бэлдмэлХалиун
 
цахим үзүүлэн1
цахим үзүүлэн1цахим үзүүлэн1
цахим үзүүлэн1Tsedev Tsedvee
 

Viewers also liked (20)

цементийн тухай анхан шатны ойлголт
цементийн тухай анхан шатны ойлголтцементийн тухай анхан шатны ойлголт
цементийн тухай анхан шатны ойлголт
 
Цементийн тухай - Цементийн үйлдвэр
Цементийн тухай - Цементийн үйлдвэрЦементийн тухай - Цементийн үйлдвэр
Цементийн тухай - Цементийн үйлдвэр
 
Modulus of subgrade reaction2
Modulus of subgrade reaction2Modulus of subgrade reaction2
Modulus of subgrade reaction2
 
Gonchigzevge 0001
Gonchigzevge 0001Gonchigzevge 0001
Gonchigzevge 0001
 
Найрлага болон арчилгааны төрлөөс хамаарсан гурвалсан пуццолан материалд суур...
Найрлага болон арчилгааны төрлөөс хамаарсан гурвалсан пуццолан материалд суур...Найрлага болон арчилгааны төрлөөс хамаарсан гурвалсан пуццолан материалд суур...
Найрлага болон арчилгааны төрлөөс хамаарсан гурвалсан пуццолан материалд суур...
 
Erdenet comminution circuit expansion last
Erdenet comminution circuit expansion lastErdenet comminution circuit expansion last
Erdenet comminution circuit expansion last
 
Martin 0001
Martin 0001Martin 0001
Martin 0001
 
битумын контейнер
битумын контейнер битумын контейнер
битумын контейнер
 
4edaa437e8dc10e255aa3c70ea0a80aa281cd449
4edaa437e8dc10e255aa3c70ea0a80aa281cd4494edaa437e8dc10e255aa3c70ea0a80aa281cd449
4edaa437e8dc10e255aa3c70ea0a80aa281cd449
 
Con services presentation ub dor english
Con services presentation ub dor englishCon services presentation ub dor english
Con services presentation ub dor english
 
АВТО ЗАМЫН ЭЭЛЖИТ ЗАСВАР АРЧЛАЛТ Орчуулсан Ц.Баярсайхан 88115842
АВТО ЗАМЫН ЭЭЛЖИТ ЗАСВАР АРЧЛАЛТ Орчуулсан Ц.Баярсайхан 88115842АВТО ЗАМЫН ЭЭЛЖИТ ЗАСВАР АРЧЛАЛТ Орчуулсан Ц.Баярсайхан 88115842
АВТО ЗАМЫН ЭЭЛЖИТ ЗАСВАР АРЧЛАЛТ Орчуулсан Ц.Баярсайхан 88115842
 
барилга, замын материалын үнийн судалгаа 2014
барилга, замын материалын үнийн судалгаа 2014барилга, замын материалын үнийн судалгаа 2014
барилга, замын материалын үнийн судалгаа 2014
 
2015 хагас жилийн тайлан
2015 хагас жилийн тайлан2015 хагас жилийн тайлан
2015 хагас жилийн тайлан
 
Гөлтгөнө, Gypsum
Гөлтгөнө, GypsumГөлтгөнө, Gypsum
Гөлтгөнө, Gypsum
 
Авто замын төлөвлөлт-хөдөлгөөний аюулгүй байдал, Х.Ганболд
Авто замын төлөвлөлт-хөдөлгөөний аюулгүй байдал, Х.ГанболдАвто замын төлөвлөлт-хөдөлгөөний аюулгүй байдал, Х.Ганболд
Авто замын төлөвлөлт-хөдөлгөөний аюулгүй байдал, Х.Ганболд
 
Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-2014
Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-2014Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-2014
Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-2014
 
Alkane
AlkaneAlkane
Alkane
 
101 12 electrolit
101 12 electrolit101 12 electrolit
101 12 electrolit
 
төмрийн бэлдмэл
төмрийн бэлдмэлтөмрийн бэлдмэл
төмрийн бэлдмэл
 
цахим үзүүлэн1
цахим үзүүлэн1цахим үзүүлэн1
цахим үзүүлэн1
 

More from Ganbayar Bayasgalan

Ec 2 раздел 8. конструировамие арматуры
Ec 2 раздел 8. конструировамие арматурыEc 2 раздел 8. конструировамие арматуры
Ec 2 раздел 8. конструировамие арматурыGanbayar Bayasgalan
 
Ec 2 раздел 7.3 контроль ширины раскытия трещин в железобетоныых конструкциях
Ec 2 раздел 7.3 контроль ширины раскытия трещин в железобетоныых конструкцияхEc 2 раздел 7.3 контроль ширины раскытия трещин в железобетоныых конструкциях
Ec 2 раздел 7.3 контроль ширины раскытия трещин в железобетоныых конструкцияхGanbayar Bayasgalan
 
Ec 2 раздел 6.2 при действии поперечных сил
Ec 2 раздел 6.2 при действии поперечных силEc 2 раздел 6.2 при действии поперечных сил
Ec 2 раздел 6.2 при действии поперечных силGanbayar Bayasgalan
 
Ec 2 раздел 5 расчёт конструкций
Ec 2 раздел 5 расчёт конструкцийEc 2 раздел 5 расчёт конструкций
Ec 2 раздел 5 расчёт конструкцийGanbayar Bayasgalan
 
Ec 2 раздел 4 долговечность и защитный слой бетона
Ec 2 раздел 4 долговечность и защитный слой бетонаEc 2 раздел 4 долговечность и защитный слой бетона
Ec 2 раздел 4 долговечность и защитный слой бетонаGanbayar Bayasgalan
 
Ec 2 прочность и устойчивость
Ec 2 прочность и устойчивостьEc 2 прочность и устойчивость
Ec 2 прочность и устойчивостьGanbayar Bayasgalan
 
Ec 2 проектирование железобетонных конструкций
Ec 2 проектирование железобетонных конструкцийEc 2 проектирование железобетонных конструкций
Ec 2 проектирование железобетонных конструкцийGanbayar Bayasgalan
 
Ec 2 причипы трещинообразования
Ec 2 причипы трещинообразованияEc 2 причипы трещинообразования
Ec 2 причипы трещинообразованияGanbayar Bayasgalan
 
Ec 2 общие положения и основы проектирования
Ec 2 общие положения и основы проектированияEc 2 общие положения и основы проектирования
Ec 2 общие положения и основы проектированияGanbayar Bayasgalan
 
Ec 2 материалы для железобетонных конструкций
Ec 2 материалы для железобетонных конструкцийEc 2 материалы для железобетонных конструкций
Ec 2 материалы для железобетонных конструкцийGanbayar Bayasgalan
 
Ec 2 изгиб при наличии
Ec 2 изгиб при наличииEc 2 изгиб при наличии
Ec 2 изгиб при наличииGanbayar Bayasgalan
 
Ec 2 железобетонные конструкции
Ec 2 железобетонные конструкцииEc 2 железобетонные конструкции
Ec 2 железобетонные конструкцииGanbayar Bayasgalan
 
Ec 2 деформации железобетонных конструкций
Ec 2 деформации железобетонных конструкцийEc 2 деформации железобетонных конструкций
Ec 2 деформации железобетонных конструкцийGanbayar Bayasgalan
 
Ec 2 en 1992 1-1 продавливание сравнение методик и результатов расчёта
Ec 2 en 1992 1-1 продавливание сравнение методик и результатов расчётаEc 2 en 1992 1-1 продавливание сравнение методик и результатов расчёта
Ec 2 en 1992 1-1 продавливание сравнение методик и результатов расчётаGanbayar Bayasgalan
 
Ec 0 еврокод 1990 основы проектирования соружений
Ec 0 еврокод 1990 основы проектирования соруженийEc 0 еврокод 1990 основы проектирования соружений
Ec 0 еврокод 1990 основы проектирования соруженийGanbayar Bayasgalan
 
уян суурь, ул хөрсний эсэргүүцлийн итгэлцлүүр1
уян суурь, ул хөрсний эсэргүүцлийн итгэлцлүүр1уян суурь, ул хөрсний эсэргүүцлийн итгэлцлүүр1
уян суурь, ул хөрсний эсэргүүцлийн итгэлцлүүр1Ganbayar Bayasgalan
 
Structural optimization(ganbayar b) 3
Structural optimization(ganbayar b) 3Structural optimization(ganbayar b) 3
Structural optimization(ganbayar b) 3Ganbayar Bayasgalan
 
Сотогийн бүртгэлийн систем
Сотогийн бүртгэлийн системСотогийн бүртгэлийн систем
Сотогийн бүртгэлийн системGanbayar Bayasgalan
 
Тогтворгүй бүтэцтэй хөрсний механик
Тогтворгүй бүтэцтэй хөрсний механикТогтворгүй бүтэцтэй хөрсний механик
Тогтворгүй бүтэцтэй хөрсний механикGanbayar Bayasgalan
 

More from Ganbayar Bayasgalan (20)

Ec 2 раздел 8. конструировамие арматуры
Ec 2 раздел 8. конструировамие арматурыEc 2 раздел 8. конструировамие арматуры
Ec 2 раздел 8. конструировамие арматуры
 
Ec 2 раздел 7.3 контроль ширины раскытия трещин в железобетоныых конструкциях
Ec 2 раздел 7.3 контроль ширины раскытия трещин в железобетоныых конструкцияхEc 2 раздел 7.3 контроль ширины раскытия трещин в железобетоныых конструкциях
Ec 2 раздел 7.3 контроль ширины раскытия трещин в железобетоныых конструкциях
 
Ec 2 раздел 6.2 при действии поперечных сил
Ec 2 раздел 6.2 при действии поперечных силEc 2 раздел 6.2 при действии поперечных сил
Ec 2 раздел 6.2 при действии поперечных сил
 
Ec 2 раздел 5 расчёт конструкций
Ec 2 раздел 5 расчёт конструкцийEc 2 раздел 5 расчёт конструкций
Ec 2 раздел 5 расчёт конструкций
 
Ec 2 раздел 4 долговечность и защитный слой бетона
Ec 2 раздел 4 долговечность и защитный слой бетонаEc 2 раздел 4 долговечность и защитный слой бетона
Ec 2 раздел 4 долговечность и защитный слой бетона
 
Ec 2 прочность и устойчивость
Ec 2 прочность и устойчивостьEc 2 прочность и устойчивость
Ec 2 прочность и устойчивость
 
Ec 2 проектирование железобетонных конструкций
Ec 2 проектирование железобетонных конструкцийEc 2 проектирование железобетонных конструкций
Ec 2 проектирование железобетонных конструкций
 
Ec 2 причипы трещинообразования
Ec 2 причипы трещинообразованияEc 2 причипы трещинообразования
Ec 2 причипы трещинообразования
 
Ec 2 общие положения и основы проектирования
Ec 2 общие положения и основы проектированияEc 2 общие положения и основы проектирования
Ec 2 общие положения и основы проектирования
 
Ec 2 материалы для железобетонных конструкций
Ec 2 материалы для железобетонных конструкцийEc 2 материалы для железобетонных конструкций
Ec 2 материалы для железобетонных конструкций
 
Ec 2 изгиб при наличии
Ec 2 изгиб при наличииEc 2 изгиб при наличии
Ec 2 изгиб при наличии
 
Ec 2 железобетонные конструкции
Ec 2 железобетонные конструкцииEc 2 железобетонные конструкции
Ec 2 железобетонные конструкции
 
Ec 2 деформации железобетонных конструкций
Ec 2 деформации железобетонных конструкцийEc 2 деформации железобетонных конструкций
Ec 2 деформации железобетонных конструкций
 
Ec 2 en 1992 1-1 продавливание сравнение методик и результатов расчёта
Ec 2 en 1992 1-1 продавливание сравнение методик и результатов расчётаEc 2 en 1992 1-1 продавливание сравнение методик и результатов расчёта
Ec 2 en 1992 1-1 продавливание сравнение методик и результатов расчёта
 
Ec 0 еврокод 1990 основы проектирования соружений
Ec 0 еврокод 1990 основы проектирования соруженийEc 0 еврокод 1990 основы проектирования соружений
Ec 0 еврокод 1990 основы проектирования соружений
 
уян суурь, ул хөрсний эсэргүүцлийн итгэлцлүүр1
уян суурь, ул хөрсний эсэргүүцлийн итгэлцлүүр1уян суурь, ул хөрсний эсэргүүцлийн итгэлцлүүр1
уян суурь, ул хөрсний эсэргүүцлийн итгэлцлүүр1
 
газар доорх2
газар доорх2газар доорх2
газар доорх2
 
Structural optimization(ganbayar b) 3
Structural optimization(ganbayar b) 3Structural optimization(ganbayar b) 3
Structural optimization(ganbayar b) 3
 
Сотогийн бүртгэлийн систем
Сотогийн бүртгэлийн системСотогийн бүртгэлийн систем
Сотогийн бүртгэлийн систем
 
Тогтворгүй бүтэцтэй хөрсний механик
Тогтворгүй бүтэцтэй хөрсний механикТогтворгүй бүтэцтэй хөрсний механик
Тогтворгүй бүтэцтэй хөрсний механик
 

бетоны өгөршил

  • 1. Бетоны өгөршил тодорхойлт. Бетон ба төмөрбетон бүтээцүүд нь ашиглалтынхаа явцад чанарын алдагдалд орж, улмаар эвдрэлд ордог. Хортой орчны үйлчилэлд арматур ба бетоны тэсвэрлэх чадвараар бүтээцийн эдэлгээний хугацааг тодорхойлдог. Хэрвээ бетон бүтээц ашиглалтынхаа явцад цохих, татах, үрэлтийн болон шахах, мушгих гэх мэт гадны үйлчилэлд хагарч, цуурч, эмтэрч, бутарч, хугарч эвдрэлд орж байвал түүнийг өгөршил гэхгүй харин механик гэмтэл гэнэ. Харин эвдрэл үүсэхүйц тийм механик хүч үйлчилээгүй байхад бетон ямар нэг хэмжээгээр чанараа алдах үзэгдлийг бетоны өгөршил буюу корози гэнэ. Бетоны өгөршилд зөвхөн түүний өгөршилөөс гадна түүний дотор байгаа арматурын корози бас орно. Бетон төмөр бетон бүтээц эдлэлүүд нь тухайн барилгын зориулалт, байршил, хүрээлэн буй орчны нөлөөлөл, цаг уурын нөхцөлөөс хамааран янз бүрийн нөхцөлд ашиглагддаг. Зарим үйлдвэрийн барилгын бетон бүтээц нь эдлэлүүд нь тухайн үйлдвэрийн ялгарах хортой хий, шүлт, хүчилийн үйчилэлд автаж байхад усан техникийн байгууламж болон олон нийтийн зориулалттай барилгын суурийн хэсгийн бетон усны үйлчилэлд байнга норж хатаж хөлдөж гэсч цэнгэг болон янз бүрийн давстай усанд угаагдаж нарны радиацад байнга орж байдаг. Эндээс харахад орон сууцний барилга хөдөө аж ахуйн барилгын бетон ашиглалтын нөхцөл эрс тэс байна. Хортой үйлчилүүд нь бетон бүтээцэд нэгэн зэрэг үйлчилж эвдрэлд оруулдаггүй онцлогтой бөгөөд аажмаар бетоны бүтцийг бүрдүүлэгч зарим хэсгийг зөөвөрлөж нэгээс нөгөөд шилжүүлэх эсвэл дотор нь үүссэн жижиг ан цавыг томруулах замаар бүтцийг эвдрэлд оруулна. Үүний нөлөөгөөр бетон бүтээцийн нас богиносдог. Хортой хий нь бетоныг эвдрэлд оруулаад зохисохгүй түүний гүнд нэвчин орж төмөр бетон бүтээцийн арматрурыг корозид оруулдаг оруулдаг ба хөндлөн огтлолыг нарийсгаж бетонтай барьцалдах шинж чанарыг сулруулдаг. Үүний нөлөөгөөр төмөр бетон бүтээцийн даацад болон ан цав тэсвэрлэлт буурдаг. Үйлдвэрийн хорт бодис ба атмосферийн үйлчилэлээр 15-75% хүртэл өртэж, эвдэрч байгаа нь тогтоогдсон байна. Бетоны өгөршилд оруулдаг үндсэн хортой үйлчилэл нь шингэн эсвэл хийн төлөвт байдаг. Мөн эдгээр нь янз бүрийн хосолсон байдлаар үйлчилж болно. Бетон хортой үйчлэлд оруулдаг шингэн нь Орчний темпратур Даралт Химийн нэгдлийн агууламж тухайн шингэний хөдөлгөөний хурд Хийн орчний хувьд концентраци тухайн хийн усанд уусах чадвар орчний темпратур чийглэг
  • 2. хамаардаг байна. Бетоныг хатуу бие болох давс, аэрозол, тоос гэх мэт өгөршилд оруулж болно. Ялангуяа үйлдвэрлэл хүчтэй хөгжиж байгаа өнөө үед төвлөрсөн томоохон суурин газруудын үйлдвэрээс ялгарсан их хэмжээний хортой утаа, хий ялгарч уур байгаа байдалтай устай нэгдэж хүчил, шүлтийг үүсгэн бетоны гадаргуугаас өгөршилд оруулж байна. Бетоны өгөршилийн ангилал Бетоны аммонийн Аммонийн давсны уусмалтай харилцан үүлчилсний дүнд үүсэх корроз- өгөршил Бетоны хүчлийн Бетоны хүчилтэй харилцан үүлчилсэний үр дүнд үүсэх өгөршил шүлтгүйжих өгөршил Бетоны шүлтгүйжих Уусмалын бүрэлдэхүүн жижиг хэсгүүд шүлтгүйжих, уусах, өгөршил угаагдах процессийн үр дүнд үүсэх бетоны өгөршил Бетоны магнийн Цементийн чулуу магнийн давсны уусмалтай харилцан өгөршил үүлчилсэний дүнд ууссэн бетоны өгөршил Төмөр бетоны Ган арматурыг бетон хольцод суулгах үед уусмалын цахилгаан цахилгаан химийн орон нь өгөршүүлэх өгөршлийг хэлнэ өгөршил Цахилгаан өгөршил Тогтмол ба хувьсах гүйдлийн нөлөөнд үүссэн цахилгаан хиймийн ба цахилгаан соронзон процессийн дүнд цахилгаан процессийн үйлчиллээр цементэн чулуу, бетон ба төмөр бетон өгөршилд орно. Цахилгаан корози нь төмөр бетон дотор байрлах арматурын катодын хэсэгт үүссэн анодын эвдрэл юм. Бетоны туюаны Ионжсан цацраг идэвхт туяаны урсгалтын нөлөөгөөр бетоны өгөршил шинж чанар өөрчилөгдөнө. Бетоны туяаны өгөршил нь цементэн чулууны тоо хэмжээ ба туяаны цацрах хэмжээнээс хамаарна. Бетоны туяаны Урсгал усны элэгдлийн нөлөөгөөр чулуун материалын хатуу элэгдэл жижиг хэсгүүдийг уусгасны үр дүнд бетоны гадаргуугийн үеийн элэгдлийн процесс явагдана. Бетоны элэгдэл Урсгал усны элэгдлийн нөлөөгөөр чулуун материалын хатуу жижиг хэсгүүд уусгасны үр дүнд бетоны гадаргуугын үеийн элэгдэх процесс явагдана. Элэгдлийн процесс хурдаснаас чулуу хурдаснаас бетоны гадаргууг гэмтээгээд зохсохгүй бул чулуу ба бусад том фракцуудыг элэгдүүлдэг Бетоны шүлтийн Шүлтийн үйлчилэлийн үр дүнд үүссэн бетоны өгөршил өгөршил Бетоны нүүрсхүчлийн Усанд агуулагдах хортой нүүрсхүчлийн хийтэй харилцан хийн өгөршил үүлчилсэний үр дүнд үүснэ. Барилгын материалын Тухай материал өөрт нь химийн, физик химийн, биологийн өгөршил нөлөө явагдсаны дүнд бүтээцийн барилгын материалын шинж чанар муудах эвдрэх процесс юм. Бетон карбонизац Бетоны шүлтлэг шингэн фазууд буурч, цементийн чулуу, нүүрсхүчлийн хийтэй харилцан үүлчилэлийн дүнд үүсэх процесс Бетон дахь эвдрэлийн Физик, химийн, физих-химийн, цахилгаан-химийн, ба биологийн хүчин зүйлийн нөлөө хүчин зүйлүүдийг өдөөх бетоны өгөршилийн хэлнэ.
  • 3. Бетон дахь Төмөр бетонд оршдог хлорийн ион, хүхрийн хүчил ба бусад өгөршилийн түлхэц бодисууд арматурын гангын өгөршил тэсвэрлэлтийн сайжруулдаг Нэгэнт хортой орчны үйлчилэлд бетон өгөршилд ордог нь тодорхой байгаа учир бетонон барилга байгууламжинд тавигдах удаан эдэлгээний шаардлагыг хагах зорилгоор тухайн бетонын хортой орчны үйлчилэлээс хамгаалах эсвэл бетонд үйлчлэх хортой орчны үйлчлэх чадварыг сулруулах гэх мэт арга хэмжээ авч болно. Орчны зүгээс бетонд үзүүлэх хортой нөлөөллийн түвшинг барилгын бүтээцийн өгөршилөөс хамгаалах тусгай нормоор тодорхойлно. Ижил найрлагтай, ижил технологоор хийсэн бетоныг янз бүрийн орчинд ашиглахад түүний өгөршилд орсон үеийн зузаан харилцан адилгүй байдаг бөгөөд үүнийг үндэслэн орчны Хүчтэй Дунд зэргийн Сулавтар Бетоны өгөршлийн зөвшөөрөгдөх зузаан Барилгын бүтээцийн үүсэх өгөршилийн үеийн зузаан см Өгөршүүлэх зэрэг Төмөрбетон бүтээц Бетон Хоргүй 1 2 Хор багатай 1-2 2-4 Дунд зэргийн хортой 2-4 4-6 Хүчтэй өгөршүүлэгч 4-ээс их 6-аас их Ашиглалтын явцад бетоны гадаргуугаас гүн рүү хортой бодис/хий, шингэн/ нэвчих замаар өгөршилд оруулж байгаа тул юуны урьд бетоныг ус хий нэвтрүүлэхгүй нягт бүтэцтэй хийх хэрэгтэй. Иймээс өгөршилд тэсвэртэй, удаан эдэлгээний шаардлага хангасан бетон гаргаж авахын тулд юуны түрүүнд урьд тухайн бетоны ашиглагдах орчинг нөхцөл ба хүрээлэн буй орчны нөлөөг судлах хэрэгтэй. Жишээ нь нуурын эрэг орчинд арматурын корози явагдах магадлал илүү. Бетоны бэт бэх чанартай болгоход дүүргэгч, холбогч материал-цемент түүний эрдсийн найрлага ихээхэн үүрэгтэй бөгөөд тэдгээрийн устай урвалд орсны үр дүнд үүссэн гидрат нэгдлийн талсжилт бетоны чанарыг сайжруулдаг гэж С. А. Миранов, Ю. М. Баженов, А. А. Байков, Б. В. Стефанов нарын олон эрдэмтэд баталсан байна. Цементийн чулууны өгөршил ба бетон дахь шингэний хортой орчин Цементэн чулууны бүрдүүлэгч нэг болох Ca(OH)2, 3CaO*Al2O3*6H2O бүтээгдэхүүнд зөөлөн ус, хүчил, зарим давсны уусмал, хүчилллэг хий үйлчилснээр мөн темпратурын үйлчилэл, органик ба органик бус бодисын нөлөөгөөр өгөгршилд орно. Эдгээр нөлөөлөл нь зэрэг болон дангаараа, механик хүчтэй хамт үйлчлэх учраас эвдлэх хүч ихтэй байна. Аливаа хатуу биетийн хэсгүүдийн гулсалт буюу уусах чанараас эрдэс барьцалдах материалын талст бүтэц бүрэлдэх тогтох хурд, хатуу хэсгүүдийн хоорондын харилцан
  • 4. үйлчилэлийн хурдаас цементэн чулууны өгөршил ус тэсвэрлэлт хамаардгыг А. А. Новопашин туршилтаар баталсан байна. Цементэн чулууны нунтаглалт сайжрах тусам уусалт хурдасч шинэ нэгдлийн хэмжээ ихсэж байгаа тул байгаа тул цементэн чулуу улам нягтарч ус шингээлт багасч бат бэх дээшлэх тул эцсийн үр дүнд цементэн чулууны өгөршил тэсвэрлэлт, хүйтэн тэсвэрлэлт сайжирна. Амьдралд тохиолддог байдлаар нь нь цементэн чулууны өгөршлийн орчны үйлчилээс хамааруулж 3-н хэлбэрт хувааж авч үздэг. Өгөршилийн 1-р хэлбэр нь. Цементийн гидратацийн үед ялгарч байгаа чөлөөт кальцийн гидроксидын уусалтаас эхэлнэ. Бусад бодосыг уусгаагүй зөөлөн ус цементэн чулуунд үйлчилснээр Ca(OH)2-н угаалт хүчтэй явагдана. Ийм зөөлөн усанд бороо, уулын гол, конденсат, усан хангамжийн ба намгийн ус багтана. СаО-д шилжүүлэн тооцсоноор 3-н сар бэхжсэн цементийн чулуунд 10..15% кальцийн гидроксид агуулагддаг. Түүнийг зайлж угаасны дараа СаО-н концентрац багассанаар (1.1 г/л-ээс бага) кальцийн гидросиликат ба гидроалюминатын задрал эхлэнэ. Са(OH)2 угаагдаж цементийн чулуунд байгаа түүний нийлбэр агууламж 15..30% хүрэхэд бат бэх 40..50% ба бүтээнээс их бууруулдаг Таних тэмдэг Бетоны гадаргууд цагаан толбууд үүссэнээр угаагдах процесс явагдаж байгааг таних боломжтой. Энэ төрлийн өгөршил нь усны даралт дор ажилллах бүтээц ба нимгэн ханатай бүтээцэд нэлээд аюултай. Өгөршилийн 2-р хэлбэр нь: Хүчил, хүчиллэг хий ба бусад идэмхий бодисууд цементийн чулууны гидроксидод үйлчилж амархан уусдаг давснууд бий болсноор үүснэ. Үүнийг хүчлийн ба магнезиль өгөршил ч гэж нэрэлдэг. Цементэн чулуунд чөлөөт нүүрстөрөгч диоксид агуулсан ус үйлчилснээр Са(СО)3-ийг эвдэж сайн уусдаг кальцийн бикокарбонат үүссэнээр өгөршил явагдана. CaCO3+CO2+H2O=Ca(HCO3)2 Устөрөгчийн зэрэг рН<7 байхад ч хүчлийн уусмалын үйлчилэлээр хүчлийн өгөршил явагдана. Үйлдвэрийн хаягдал усанд чөлөөт хүчлүүд ихээр тохиолдох бөгөөд эдгээр нь хөрсөөр дамжин бетон суурь, коллектор болон бусад газрын хөрсөнд байгаа бетонон байгууламжуудыг эвддэг. Хүхэрт хийнээс мөн адил хүчил үүсдэг. Үйлдвэрийн хаягдал SO2-оос гадна бусад хүчиллэг хий, хлор, хлорт устөрөгч агуулагддаг. Хүчил кальцийн гидроксидтэй химийн урвалд орж эзэлхүүнээ тэлдэг давснууд (СаSO4+2H2O) үүсгэнэ. Ca(OH)2+H2SO4=CaSO4+H2O Үүнээс гадна хүчлийн кальцийн силикатыг ч эвдрэлд оруулна. Хөрсний ус ба далайн усанд их хэмжээгээр уусссан магнийн давсууд кальцийн гидроксидтой урвалд орсноор өгөршилд оруулна. Тухайлбал номхон далайн усанд NaCl-27,2, MgCl2-3.8, MgSO4-1.7, CaSO4-1.2 г/л агуулагддаг байна. Магнийн давсны нөлөөгөөр цементэн чулууны эвдрэл дараах урвалаар явагдана.
  • 5. Ca(OH)2+MgCl2=CaCl2+Mg(OH)2 Ca(OH)2+MgSO4+2H2O=CaSO4*H2O+ Mg(OH)2 Энэхүү урвалуудын дүнд бетон угаагдан усанд уусамтгай давсууд (Хлорт, кальци, хоѐр уст сульфат кальци) үүснэ. Органик ба органик бус хүчлүүдийн адилаар цементэн чулууг хурдан эвдрэлд оруулна. Цууны, сүүний, давсны хүчлүүд нь идэмхий чанар өндөртэй байдаг онцлогтой. Мал аж ахуйн болон гахайн байр нь чийглэг ихтэй орчин учраас өгөршилийн онцлог процесс явагддаг. Ханасан болоод ханаагүй өөхний хүчлүүд нь (олейны, стеарины гэх мэт) кальцийн гидросидтай урвалд орж саванжиж цементэн чулууг эвдрэлд оруулна. Үүнээс гадна өөхний хүчлийн шинж чанар бүхийн хөвөнгийн, маалингийн болон загасны өөх мөн адил хортой нөлөөтэй. Нефт, нефтийн бүтээгдэхүүн(керосин, бензин, нефтийн тос...), нафтений хүчил, хүхрийн нэгдэл агуулаагүй бол бетонд өгөршил үзүүлэхгүй. Харин нефтийн бүтээгдэхүүн нь бетоныг амархан нэвчиж гарна. Нүүрсний нэрэлтээс гарсан бүтээгдэхүүн фенолын агуулагтай бол бетонд идэмхий нөлөө үзүүлдэг байна. Амиакийн селитр ба сульфат аммонт бетонд ихээхэн хор нөлөөтэй. Үнэндээ нитрит аммониос (NH4, NO3) бүрдэх аммиакийн селитр гидролизид орж усанд хүчиллэг урвал үүсгэнэ. Нитрит аммони кальцийн гидроксидтой дараах байдлаар урвалд орно. Са(OH)2+2NH4*NO3+H2O=Ca(NO3)2*4H2O+2NO3 Үүсч буй кальцийн нитрит нь усанд сайн уусах бөгөөд бетоноос ялгарч гарна. Кальцийн хлорид нь Са(OH)2 –ийн уусалтыг сайжруулан өгөршилийг хурдасгана. Фосфорын бордоо дотроос монокальцийн фосфат Ca(H2PO4)2, гөлтгөнө болон чөлөөт фосфорын хүчил агуулсан суперфосфат идэмхий чанар өндөртэй. Өгөршилийн 3-р хэлбэр: Урвалын үндсэн бүтээгдэхүүнээс илүү их эзэлхүүнтэй нэгдлүүд үүссэнээ дотоод хүчдэл үүсч хагаран сульфоалюминатан ба шүлтийн өгөршил явагдана. Амьдрал дээр аль нэг өгөршилийг тодорхойлоход төвөгтэй бөгөөд ялангуяа нэг ба хоѐрдугаар хэлбэрийн өгөршилийг ялгахад төвөгтэй. Сульфатын ион агуулсан далайн, хөрсний ус болон бусад эрдэсжсэн ус цементэн чулууны гидроалюминат үйлчилснээр сульфальюминатан өгөршил явагдана. CaOAl2O3*6H2O+2H2O+2CaSO4+25H2O=3CaO*Al2O3*3CaSO4*31H2O Сульфатын ионы хэмжээ гүний ус, цэнгэг, ус нуурийн ус зэрэг байгалийн гаралтай уснуудад 60мг/л-ээс хэтрэхгүй байдаг бай зарим тохиолдолд 100мг/л байж болно. Харин эрдэсжсэн хөрсний ус гүний усандл 5000мг/л хүртэл байдаг бол үйлдвэрийн хаягдаг усанд 10мг/л-ээс хүртэл байдаг. Цементэн чулууны нүх сүвэнд уусалт багатай кальцийн /этрингитийн/ гурван сульфатат гидросульфалюминат эзэлхүүнээ 2дахин нэмэгдүүлдэг. Нүх сүвэнд талсжилтын даралт үүсэж бетонд хагарал, ан цав үүсч арматурын хамгаалах үе болон
  • 6. бүтээц эдэлхүүний эвдрэлд хүргэнэ. Хэрэв усанд натрийн сульфат байвал түүнтэй кальцийн гидроксид урвалд орно. Ca(OH)2+NaSO4  CaSO4+NaOH Цаашид шинээр үүсч буй кальцийн сульфат нь гидроалюминаттай урвалд орж кальцийн гидросульфалюминатыг үүсгэнэ. Бетоны сульфалюминатын өгөршилтэй тэмцэх зорилгоор C3S багатай буюу сульфатад тэсвэртэй портландцементийг (C3S<50, C3А<5, C3А+ C3AF<22% найрлагтай чулуунцарыг нунтаглаж гаргаж авдаг) хэрэглэнэ. Ийм цементийн халуун, хүйтэн, ээлжилсэн үйлчлэл, цэнгэг усны үечилсэн үйлчилэл, сульфатыг агуулсан усны байнгын үйлчилэлд ажиллах бетон, төмөр бетон бүтээц эдлэлийг хийхэд хэрэглэнэ. Шүлтийн өгөршил 2 хэлбэрээр явагдана. Энэ нь шүлтийн концентацтай уусмал цементэн чулуунд цементэн чулуунд үйлчлэх эсвэл цементийн чулуунцарт байгаа шүлтийн үйлчиллэр илэрнэ. Шүлтийн уусмалуудын (KOH, NaOH) үйлчлэл ба агаараас СО2 шингээснээр цементэн чулууны нүх сүвэнд шүлтийн карбонизаци явагдана. Мөн ууршилт явагдаж байгаа гадаргуугын нүх сүвэнд (тухайлбал бетонон шалны гадаргууд) Na2CO3*10H2O ба K2CO3*15H2O-ийн талстууд хуримтлагдана. Нүх сүвэнд үүссэн талсжилтын даралт цементэн чулууны бүтцийг эвдэж улмаар бат бэхийг бууруулна. Кальцийн альюминатын агуулга өндөртэй цемент шүлтийн үйлчлэлээр хүчтэй эвдрэлд орох натри ба калийн уусамтгай алюминат үүснэ. Химийн үйлдвэрүүдэд барилга, байгууламжид голдуу шүлтийн өгөршил явагддаг. Цементийн чулуунцар тодорхой хэмжээний шүлтийн нэгдэл үргэлж агуулж байдаг. Бетоны дүүргэгчид нэн ялангуяа элсний найрлагад урвалжих чадвартай цахиурын модификаци болох опал, халцедон, галт уулын шил агуулагддаг. Эдгээр нь ердийн температурт цементийн шүлттэй урвалд орж бетоныг эвддэг. Энэ урвалын бүнд урвалжих чадвартай дүүргэгчийн гадаргууд хөөлт бүхий өтгөн, цагаан өнгийн хурдас буй болж бетоны гадаргууд сүлжээ үүсч зарим газарт хөөлт үзүүлж халцарц холцруудна. Бетоны эвдрэл нь барилга байгууламжийг барьж дуусгаад 10...15 жилийн дараа ч гарах магадлалтай. Хэрэглэж байгаа дүүргэгч материал урвалжих чадвартай тохиолдолд шүлтийн агууламж 0.6%-иас ихгүй портландцемент хэрэглэх ба идэвхит эрдэс нэмэлттэй цемент хэрэглэнэ. Бетоны (цементэн чулууны) өгөршлийн ангилал Ашиглалтын явцад бетонд үүсэх өгөршлийн ерөнхийд нь Физик өгөршил олон удаагийн хөлдөлт гэсэлтийн улмаас бетоны эдэлхүүнд байгаа капиляр нүх сүв томорч(нүх сүвийн суваг дотроосоо усанд угаагдаж томорсон) эсвэл гадаргуугаас эхлэн эмтрэх замаар эвдрэлд орох үзэгдлийг физик өгөршил гэнэ химийн өгөршил гэж химийн процесс явагдах замаар эвдрэлд орох үзэгдлийг химийн өгөршил гэнэ.
  • 7. Физик-химийн үйлчлэлтэй орчинд барилга ба байгууламж эдэлгээний хугацааг хэвийн хангах зорилгоор эдлэхүү ба бүтээцийг бэлтгэхэд тохирсон нөхцөлд тэсвэртэй барилгын материал хэрэглэх, бүтээцийн оновчтой шийдэл сонгох ба хортой орчинд хамгийн бага өртүүлэх буюу түүнийг арилгах нөхцөлийг бий болгох нь бүтээцийг өгөршилөөс хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлсэнээр тодорхойлогдоно. Ямар орчин цементэн чулууг өгөршилд оруулж байгаа тогтоох цаашилбал цементийн чулууны ямар нэгдэл ямар хувиралд орж байгааг нарийн тогтоох хэрэгтэй. Ингээд бетоны өгөршлийг судалсан эрдэмтийн судалгаанаа авч үзвэл: Цементийн чулууны өгөршлийг В.В. Кинд доорх байдлаар ангилсан Зөөлөн усанд кальцийн ислийн гидрат уусаж эвдэрнэ. Хүчлийг агуулсан усны үйлчилэлээр Нүүрсхүчлийн хийн үйлчилэлээр эвдэрнэ Сульфатлаг усны үйлчилээр эвдэрнэ. Магний давсыг агуулсан усны үйлчилээр эвдэрнэ. Харин Оросын эрдэмтэн В. М. Москвин 1952онд гаргасан өөрийн онол ѐсоор бетонд үүсэх өгөршлийг 3 бүлэгт хувааж үзсэн байна. 1-р төрлийн өгөршилд бетоны бүтэц бүрдүүлэгч үндсэн хэсэг болох цементийн чулуунаас усанд уусдаг хэсэг уусч, урсгалаар угаагдан бетоны бүтцийн сийрэгжүүлэх. Энэ тохиолдолд зөвхөн цэнгэг ус ба бетоны хоорондын үйлчлэлийн тухай яригдана. 2-р төрлийн өгөршилд. Хэрэв усны найрлагад ямар нэг давс орсон бол тэр нь цементийн чулууг бүрдүүлж байгаа шинэ нэгдэлтэй солилцох урвалд орж усанд хялбар уусдаг нэгдэл үүсгэж гадаргуугийн үенд улмаар гүнд усанд хялбар уусдаг нэгдэл үүссэн бол тэр нь усны урсгалаар гарч бетоны бүтцийг улам муутгана.(сийрэгжүүлнэ) 3-р төрлийн өгөршилд. Хэрэв усны найрлагад сульфатын нэгдэл орсон(сульфат агуулсан ус маш өргөн тархсан байдаг) бол цементийн чулууны зарим нэгдэлтэй урвалд орж нарийн капильяр нүх сүвэнд хуримтлагдсаар талстжихдаа эзэлхүүнээрээ ихсэж(заавал тэлнэ) капилярын дотор хананд дотоод даралт үүсгэн улмаар хагаралд хүргэх замаар бетоны бүтцийг эвдэж байгаа өгөршил Өгөршлийн 3-н төрлийн аль аль нь бетоны бүтцийг муутгаж улмаар бат бэх, эдэлгээт хугацаа багасгаж байна. Ийм учраас аливаа бетоны найрлагыг сонгохдоо тухайн бетоноор хийсэн бүтээц эдлэлийн ашиглагдах нөхцөлийг урьдчилан сайтар судалж, түүнийхээ үр дүнд материал сонгох, үйлдвэрлэлийн технологи сонгоход тооцох хэрэгтэй. Бетоны өгөршилөөс хамгаалах аргууд Манай орны одоогоор бетоны өгөршлөөс хамгалах өөрийн гэсэн стандарт норм дүрэм байхгүй бөгөөд ихэвчлэн Орос улсын стандартыг мөрдлөг болгон ашиглаж байна. Бетоны эдэлгээг хурдасгахын тулд СНиП 2. 03. 11-85 –д заасан “Барилгын бүтээцийг өгөршилөөс хамгаалах” шаардлагуудыг биелүүлэх хэрэгтэй. Нэгдүгээр төрөлийн
  • 8. өгөршилд оруулахгүй тулд Ca(OH)2 –ийн талстыг усанд уусч угаагдан гарахаас хамгаалах хэрэгтэй. 1-р төрөлийн өгөршилөөс хамгаалах Технологийн арга Бетоныг ус шингээхгүй аль болох ус бага шингээдэг байхаар бодож дээд зэргийн нягт бүтэцтэй хийх. Байгалийн нөхцөлд эсвэл зохиомол аргаар гараргуу дээр корбонат шохойн чулуу үүсгэх Тусгай зориулалтын ялангуяа путцолон нэмэлттэй ба путцолонпортланд цемент хэрэглэх Хицийн чиглэлийн арга Бетоны гадаргууд ус үл нэвтрүүлэх түрхлэг хийх Бетоны устай харьцах гадаргууд өнгөлгөө эсвэл ус түлхэгч бодис нэвчүүлэх Анхдагч хамгаалалт Химийн нэмэлт хэрэглэх Энэ бетоны эдэлгээг хурдасгах хамгийн үр нөлөөтэй арга. Холбогч бодисуудын бат бэхийн өсөлт нь усан пастуудад уян налархай үйлчилгээ үзүүлэхэд нөхцөлдсөн байх ба 0.5%-ийн нэмэлт бодим хийснээр жигд уян налархай чанартай пастын усан хатуулгын харьцаа 20-25% иар буурах ба энэ нь холбогч бодисын найрлагаас хамаарна. Тэдгээр нь бэхжилтийн үйлч явц эрс өснө. Химийн нэмэлтүүдээс ялангуяа лигносульфатын найрлагтай нэмэлттэй нь материалын өгөршил тэсвэрлэлтийг сайжруулдаг ба портландцементийн хөнгөн цагаан фазтай сульфат кальцтийн хагас гидраттай харилцан үйлчилэлийг сулруулалтын үр ашигтай технологи хэрэгсэл болдог Цементэн найрлагын бүтцийн эвдрэлийг аморф бүтцийн цахиурт элемент агуулсан идэвхтэй эрдэс нэмэлтүүдийг хэрэглэснээс үгүй болгож болно. Тэдгээрийн үндсэн үйлдэл нь бэхжилтийн систем дэх кальцийн гидроксидын концентрацийг бууруулах бөгөөд ингэснээр мат?риалуудын удаан эдэлгээ, бэт бэх хэлбэрших нөхцөл хангагдана. Кальцийн гидроксид нь бичил цахиурын нэгдэлтэй харилцан үйлчилд орсноор кальцийн доод суурьт гидросиликат үүсгэн бетоны бүтцийг бэхжүүлэн улмаар байгууламжийн ашиглалтын хугацааг нэмэгдүүлнэ. Бетонд бичил цахиурын нэгдлийн нэмэлтээр анх 1952 онд Норвегийн Осло хот дахь хонгилийг барих үед хэрэглэсэн . Электролитийн үйлчлэл Электролитийн дотроос шүлтэт металлуудын карбонатууд болох поташ ба кальцижуулсан содыг өргөн хэрэглэдэг. Тэдгээр нь бетоны гидротацийн процессийг хурдасган, кальцийн гидроксидтай саармагжуулах чадвартай бөгөөд зохиомол чулууны хэлбэрших нөхцөлийг сайжруулах ашигтай арга юм.
  • 9. Электролитийн талстжисан бүтцэд багтах бөгөөд портланд цементийн гидравчлагдаагүй хэсгүүд түүний тогтворжилтийг бууруулна. Шүлтийн металлын карбонатууд нь портландцементийн гидротацийн процессийг идэвхжүүлснээр бэхжилтийн хурд эрс нэмэгддэг байна. 2 дагч хамгаалалт. Хийцийн төлөвлөлт Лакан будган бүрхэвчүүд-хий Лакан будган зузаан үет бүрхэвчүүд-шингэн Цавуудах бүрхэвч-шингэн орчны үйлчлэл, хөрсөн дэхь үйлчлэл, өнгөлгөөний бүрхэвчүүдэд үл нэвтрэх үе болгож Өнгөлөх бүрхэвчүүд ба нийлэг бетонууд- шингэн орчны үйлчлэл, хөрсөн дэхь, үйлчлэл, наамал бүрхэвчүүдийн механик гэмтлээс хамгаалах зорилготой. Норголт-(нягтруулалт хийх) химийн тэсвэртэй материалууд шингэн орчны ба хөрсний үйлчлэлээс хамгаалах зорилгоор. Гидрофобизаци-усаар үе үеийн норгох буюу агаар мандлын тундасаар, борооны чийгээр, лакан, будган бүрхэвчийн доорхи хөрсжүүлэгч давхаргыг бий болгох замаар гадаргуугын боловсруулалт хийнэ. Биоцитын материалууд-хүчил ба мөөгөнцөрүүдийн ялгаруулдаг бактеруудын үйлчлэлээс хамгаалах зорилгоор. Гидрофобизаци Гидрофобизаторууд нь бетоны ус үл нэвтрүүлэлэх чадварыг сайжруулдаг нэмэлтүүд байдаг бөгөөд түүний даралтын үйлчлэлээр капильяр чийг шингээлтийг бууруулан , чийгнээс хамгаална. Тэдгээр нь юуны түрүүн нарийн ширхэгтэй бичил хэсгүүдээрээ нүх сүв, сувгуудыг физик байдлаар бөглөх бөгөөд янз бүрийн бүтээгдэхүүнүүдийн хольц байдалтай байдгийг доор харуулав. Нарийн ширхэгт нунтаг (бентонит, тослог шохой, эмульсэн полимерүүд) Тосон хүчлийн давснууд (Цайрын ба кальцийн стеарат, олеат натри) Налархайжуулагчид (давирхайнууд, лигносульфатууд) Бусад бүтээгдэхүүнүүд (хөнгөн цагааны сульфат гэх мэт) Бэхжилтийг хурдасгагч (хлоридуу) Эдгээр гол төлөв усан байгууламжуудын бетонд (усан сан, сувгууд, тулгуур хана, резервуар гэх мэт)ашиглах ба ус үл нэвтрүүлэх чадварыг үндэс болгон тагт, зоорийн хана, шал, гаражийн барилга, гүүрийн барилга, үйлдвэрлэлийн шал, туннель болон гадна фасадны шавардлага, чулуун өргийн хэвтээ босоо завсрын зуурмагт хэрэглэнэ. Нийлэг бетонон өнгөлгөө Нийлэг бетонон өнгөлгөө Бетоны үүр нүхнүүд нь цементэн хольцоор дүүргэгдсэн дүүргэсэн жижиг хэсгүүдээс бүрдсэн нэг төрлийн каркас гэж үзэж болно. Гэхдээ бетон бэхжсэнийхээ дараа сүвэрхэг бүтэцтэй байдаг байх ба түүний нүх сүвүүд нь агаараар буюу усаар дүүрсэн байдаг.
  • 10. Тэдгээрийн бат бэх материалаар бөглөснөөр бетоны үзүүлэлтийг бүхэлд нь сайжруулж болно. Энэ нь бетонд янз бүрийн давирхайгаар норголт хийх явдал юм. Зөвхөн бетоны бат бэх сайжраад зогсохгүй эдэлгээний хугацаа нэмэгдэн, капиляр ус шингээлт багасч, гулзайлт ба шахалтын бат бэх өсч, идэмхий орчнийг тэсвэрлэх чадвар нэмэгдэж, гадаргуугийн бэхжилт явагдаж байдаг. Энэ үзүүлэлтүүд нь төмөрбетон төмөрбетон бүтээцэд үнэт чанарууд байх ба замын байгууламжуудын гадаргуугын боловсруулалт, өнгөн гадаргуунууд дахь боловсруулалтанд сайн нөлөө үзүүлнэ. Дисперсэн арматурчлах өнгөлгөө Сүүлийн жилүүдэд өгөршилд ордоггүй механик бат өндөртэй нүүрсний ширхгээр хийсэн тусгай туузнууд болон даавуунуудыг өргөн хэрэглэдэг боллоо. Тэдгээр нь бүтээцийн даацийн чадварыг нэмэгдүүлэх бөгөөд, арматур зэвэрч өөрийн ажиллах чадвараа алдахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Жишээ нь: Бусад бүтээгдэхүүнүүд (хөнгөн цагааны сульфат гэх мнт). Хэрэв ачаалал нэмэгдсэн бол бүтээцийн даацийн чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй Ашигласан ном 1. Батцагаан Б. [Барилгын материал] 2005 он 2. Намхай Х. Лхагваа Б. [Бетон төмөр бетоны технологи] 2003 он 3. Батхишиг Л. [Бетоны өгөршил ба түүнд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа] магистрын ажил 2009 он