More Related Content
Similar to Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн тойм/ (20)
More from Galbaatar Lkhagvasuren (20)
Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн тойм/
- 1. Монгол Улсын
Мэдээллийн аюулгүй байдлын
эрх зүйн тойм
/Мэдээллийн аюулгүй байдлын өдөрлөгт/
Төрийн ордон, Улаанбаатар хот
2013.08.13
Л.Галбаатар, galbaatar@ncsc.gov.mn
ТЕГ-ын дэргэдэх Хуулийн төсөл боловсруулах ажлын
хэсгийн гишүүн, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хуульч
- 2. Гарчиг
1. Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж
- Олон улсын гэрээ
- Хууль
- УИХ-ын тогтоол
- ЗГ-ын тогтоол
- Эрх зүй бусад акт
2. Хуулийн төслийн танилцуулга
- Хуулийн төсөл боловсруулах шаардлага
- Хуулийн төслийн агуулга, зохицуулах зүйл (Мэдээллийн аюулгүй байдлын тухай; Кибер
аюулаас хамгаалах тухай)
3. Дүгнэлт
4. Эх сурвалж
- 3. 1.1. Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж
Төрөл Тоо Зохицуулсан харилцаа /хугацааны дарааллаар/
ОУ-ын
гэрээ
0 -
Хууль 25 Компьютер, мэдээллийн сүлжээг ашиглах журам зөрчих, компьютер, мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүй нэвтрэх;
Өргөдөл, гомдлыг цахим сүлжээгээр дамжуулан гаргах, шийдвэрлэх;
Мөнгөн хадгаламжийн гэрээг цахим хэлбэрээр хийх, Цахим хэлбэрээр данс нээх, хаах;
Aрхивын баримтыг цахим тооцоолууpын санамжид буулгаж, хадгалах;
Иргэний бүртгэлийн лавлагааг цахим хэлбэрээр олгох;
Цахим баримт бичиг үйлдэх, цахим/тоон гарын үсэг зурах;
Цахим хуудсанд мэдээлэл байршуулах, олон нийтэд танилцуулах; Компьютерийн мэдээлэл, программыг өөрчлөх,
эвдэх, сүйтгэх, Компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах, Компьютерийн мэдээллийн сүлжээнд хууль
бусаар нэвтрэх тусгай хэрэгсэл бэлтгэх, борлуулах, Нянтай программ зохион бүтээх, ашиглах, тараах;
Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ; цахим мэдээллийн санд үүсгэх, хөтлөх, хадгалах;
Терроризмын зорилгоор мэдээллийн цахим сүлжээнд халдах;
Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрх;
Сонгуулийн автоматжуулсан систем;
Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүнийг ашиглах, хамгаалах
УИХ-ын
тогтоол
5 Мэдээлэл холбооны салбарын статистикийг боловсронгуй болгох, цахим засаглал, цахим арилжаа, цахим
үйлдвэрлэлтэй холбоотой статистикийн үзүүлэлтийн тогтолцоог бүрдүүлж хэрэглэгчдэд мэдээлдэг болох;
Мэдээлэл, харилцааны технологийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 21-р зууны үндсэн хурдасгуур
гэж үзэх;
Төрийн бүртгэл, мэдээллийн тогтолцоог шинэтгэж, бодитой, үнэмшилтэй цахим мэдээллийн тогтолцоо, сан
байгуулах;
Мэдээллийн салбарт үндэсний ашиг сонирхлыг хамгаалах, төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн,
нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг баталгаажуулах; төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг 2013.01.01-ний өдрөөс
эхлэн цахим хэлбэрт шилжүүлэх;
Эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангахад чиглэсэн мэдээлэл, харилцаа холбоо технологийн дэд бүтцийг бий
болгох
- 4. Төрөл Тоо Зохицуулсан харилцаа /хугацааны дарааллаар/
ЗГ-ын
тогтоол
25 Монгол Улсын иргэний мэдээллийг цахим сүлжээгээр дамжуулах; МХХТ-ийн хөгжлийн стратегийн үндсэн
чиглэлүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, гарах үр дүн, авах арга хэмжээ, хариуцах байгууллага;
цахим сүлжээг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ашиглах; архив, албан хэрэг хөтлөлтийн үйл
ажиллагаанд МТ нэвтрүүлэх;
Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх;
МТ-д тулгуурласан шинэ нэр төрлийн шуудангийн үйлчилгээ, хэрэглээг нэвтрүүлэх;
Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ; Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим картын сүлжээ нэвтрүүлэх;
онцгой байдлын мэдээг ЗГ-ын гишүүдэд цахим сүлжээгээр дамжуулан хүргэх;
мэдээллийн сөрөг нөлөөнөөс хүүхдийг хамгаалах;
Монгол улсад бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох; ил, тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт;
СТС-ийн мэдээллийн сан;
МАБ-ыг хангах үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө;
төрийн байгууллагуудын МАБ-д эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар ТАХ-дын дунд
сургалт зохион байгуулах, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулах, төрийн байгууллагуудын интернэт
орчинг халдлагаас хамгаалах, тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээг зохион байгуулах;
Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн хадгалалт, хамгаалалт;
цахим засаг;
хөрөнгө оруулалтыг төлөвлөх, төсөвлөх, хяналт, мониторингийн мэдээллийн цахим тогтолцоо;
байгаль орчин, ногоон хөгжлийн салбарт цахим засаглалыг бэхжүүлэх, мэдээллийн технологийн хэрэглээг
нэвтрүүлэх, салбарын мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангаж, хэрэглэгчдийг мэдээллээр хангах;
Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, төрийн ордны мэдээллийн сүлжээ, дэд бүтэц байгуулах ажлыг уялдуулан
зохион байгуулах;
Худалдан авах ажиллагааны мэдээллийн нууцлал;
Төрийн байгууллагын цахим мэдээллийн сангийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах, мэдээлэл
солилцох, төрөөс иргэдэд үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон мэдээллийг шуурхай, нэг цэгээс үзүүлэх нөхцөлийг
бүрдүүлэх;
Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын зар гаргах, урилга хүргэх,
үр дүнг мэдээлэх, оролцогч гомдол гаргах, хариу илгээх ажиллагааг цахим хэлбэрээр хийх;
Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем;
1.1. Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж
- 5. Төрөл Тоо Зохицуулсан харилцаа /хугацааны дарааллаар/
Эрх
зүйн
бусад
акт
23 Банк хоорондын цахим сүлжээний хэрэглэгчийн ажлын байрны аюулгүй байдал;
Хуулийн байгууллагуудын нэгдсэн вэб хуудсыг ажиллуулах;
Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл;
Нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийн цахим сан; журмуудыг төрийн байгууллагын цахим хуудаст оруулах;
Санхүүгийн дундын сүлжээ, Банк хоорондын их, бага дүнтэй гүйлгээний төлбөр тооцоо;
шүүх, прокурор, цагдаагийн байгууллагад бүртгэлтэй хүмүүсийн талаарх мэдээллийн санг нэгдсэн цахим сүлжээнд
оруулж, мэдээлэл солилцох, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд ашиглах;
цахим хуудсаар дамжуулан өргөдөл хүлээн авах үйл ажиллагааг зохион байгуулах;
Иргэний нисэхийн үйлчилгээний байгууллагаас холбогдох статистикийн мэдээлэл, тайланг уян диск, цахим шуудангаар
гаргаж ирүүлэх;
төрийн захиргааны төв байгууллага албан ёсны цахим хуудсандаа байршуулсан мэдээллийн үр дагавар;
Сургалтын үйл ажиллагаанд мэдээллийн технологи, зайны сургалтын хэлбэрийг нэвтрүүлэх, сургалтын материал,
хэрэглэгдэхүүний цахим сан, бусад програм хангамж ашиглах;
Цахим хэлбэрээр лиценз хүсэх; цахим сангийн мэдээллээр гаалийн мэдүүлгийн үнэн зөвийг тодорхойлох;
шалгалтыг цахим xэлбэрээр авах;
эм, эмнэлгийн хэрэгслийн цахим мэдээний нэгдсэн сан;
Төрийн байгууллагын МТ-ийн удирдах албан тушаалтны зөвлөл; харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх
тусгай зөвшөөрөл; контент агрегаторын тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага; Тоон контентын үйлчилгээний
зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага; Цахим сүлжээ ашиглан төсвийн мэдээлэл боловсруулах; иргэд, олон нийтийн
саналыг дэвшилтэт технологийн бусад хэлбэр ашиглах замаар явуулаx;
1.1. Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж
- 6. 2. Хуулийн төслийн танилцуулга
Хуулийн төсөл боловсруулах шаардлага байна уу? (буюу одоогийн хууль тогтоомж
хангалтгүй юу?)
Одоогийн хууль тогтоомж
Сул тал
(Xуулийн төслөөр
шийдвэрлэх)
-Тухайн цаг үеийнхээ харилцааг зохицуулсан. Мөн эсрэгээрээ, зохих бэлтгэл хангагдаагүй
үед шинэ харилцааг хуульчилсан.
-Хууль тогтоомжийн уялдаа хангалтгүй, зүйл хооронд болон хууль тогтоомж хооронд
зөрчилдөөнтэй.
-Мэдээллийн аюулгүй байдлыг хангах гадаад буюу олон улсын хамтын ажиллагааг
орхигдуулсан.
-Тунхаг, зарчмын шинжтэй заалт ихтэй, процессын асуудлыг орхигдуулсан.
-Бэлтгэгдээгүй буюу мэргэжлийн бус байгууллага, албан тушаалтанд бүрэн эрх олгосон
-Байгууллага, албан тушаалтны хоорондын хэрхэн харилцах асуудлыг орхигдуулсан
Давуу тал
(Хуулийн төсөлд
баталгаажуулах)
-Эдийн засгийн эрчимтэй өсөлт, иргэний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг
хангахад чиглэсэн мэдээлэл, харилцаа холбоо технологийн дэд бүтцийг бий болгох;
- 7. 2. Хуулийн төслийн танилцуулга
Хуулийн төслийн агуулга, зохицуулах зүйл
• Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл
• Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл
• Тагнуулын ерөнхий газар дахь МАБ/КАБ-ын хуулийн төсөл боловсруулах ажлын
хэсэг, түүний үйл ажиллагааны явц
- 8. 3. Дүгнэлт
• Хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалт тодорхой уялдаа багатай, “гал унтраах” шинжтэй.
• Хууль тогтоомжийг нэмэлт, өөрчлөлт оруулах замаар бус Мэдээллийн аюулгүй байдал,
хамгаалалтын шинэ, ерөнхий хууль батлах замаар асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлага
бий болсон байна. ТЕГ-т хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдан үйл
ажиллагаагаа явуулж байна.
• Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хооронд МХХТ-ийн талаархи ойлголт ,
хэрэглээ ялгаатай, цэгцтэй биш, ашиглалт хангалтгүй, нэгдсэн тогтолцоо бүрдээгүй
• Байгууллагад МАБ-ын журам, хариуцсан албан тушаалтан бий болгох, түүний үйл ажиллагааг
жигдрүүлэх ажил хангалтгүй бөгөөд санхүүжилтыг тодорхойгүй орхисон /МХХТ-ийн
салбарын хүний нөөц дутагдалтай/
• Ажлын байрны тоног төхөөрөмжийн хурд, багтаамж нь хувийн хэрэглээнийхээс дор буюу
нэмэгдэж буй хэрэгцээ, шаардлагыг хангахгүй байгаа
• МАБ-ыг хангах техник, технологи, эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээ хосломол бус, аль
нэг нь орхигдсон
• Мэдээллийн хүртээмж, хурд нь ялгамжтай байгаа, орон нутагт МХХТ-ийн техник хангалт сул
хийгдсэн.
• Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, шинжлэх ухаан, урлаг, соёлын
салбарт МХХТ-ийн хэрэглээ сул хөгжсөн
- 9. 4. Эх сурвалж
• Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем : Legalinfo.mn
• Кибер аюулгүй байдлын газар: ncsc.gov.mn
• Цахим эрх зүй – блог, ном: galbaatar.blogspot.com
• Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар: itpta.gov.mn
• Харилцаа холбооны зохицуулах хороо: crc.gov.mn
• Төрийн байгууллагуудын вэб сайт: pmis.gov.mn