SlideShare a Scribd company logo
1 of 12
Download to read offline
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БЭЛЧЭЭРТ ЗОНХИЛОГЧ БҮЛГЭМДЭЛ,
ТЭДГЭЭРИЙН БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮН
Цэрэннадмид. Б, Одончимэг.Б
УГТХ, Агроэкологи Бизнесийн сургууль,
Хүрээлэн буй орчин судлалын тэнхим
tserennadmid@sab.edu.mn,
ABSTRACT. The goal of this project was to assess the vegetation conditions in
eight different plant communities in Khongor district, Darkhan-Uul province, which is
located in the north western part of the Mongol-Daurian steppe, and to investigate
vegetation dynamics in the communities for the years 2009-2012. Vegetation data were
collected, using phytosociological methods, from 40 stands in eight areas in Khongor
district. The results showed that regarding to ecological groups, most species in the
study sites belonged to mesophytes (38%), xerophytes (26%) and mesoxerophytes
(23%), but different groups were important in different communities. The results
revealed also variation between study sites in canopy cover, species richness and
vegetation height, but minor changes in cover, richness and height between the four
study years. A DCA ordination revealed groupings of eight phytosociological
communities based on vegetation composition. The changes observed in species
composition in the eight plant communities between study years were only small and no
trends were observed in the direction of change. The minor changes observed in
species richness between study years could possibly be connected to low precipitation
in the year 2010. The vegetation parameters measured in this study did not show signs
of a degrading condition of the plant communities observed.
Түлхүүр үг: тусгагийн бүрхэц, арви, амьдралын хэлбэр, зүйл
Судалгааны зорилго:
Дархан-Уул аймгийн бэлчээрт хамгийн элбэг тохиолдох зонхилогч 8
бүлгэмдлийн бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийн зүйлийн бүрэлдэхүүний өөрчлөлтийг
судлах зорилгоор дараах зорилтуудыг тавьсан. Үүнд:
1. Зонхилогч бүлгэмдлүүдийн бүтэц, бүрэлдэхүүнийг илрүүлэх
2. Зонхилогч бүлгэмдэл дэх зүйлийн бүрэлдэхүүний өөрчлөлт, түүний
онцлогийг тодорхойлох
Судалгааны аргазүй:
Бэлчээрт зонхилогч бүлгэмдлүүдийн бүтэц, бүрэлдэхүүнийг илрүүлэхийн
тулд сонгож авсан бүлгэмдэл бүрд 10 м2
талбай авч, түүн дотор байгаа зүйлийн
бүрэлдэхүүнийг тодорхойлж гаргасан. Үүний дараа бүлгэмдэл бүрд 1м2
талбайг 5
давталттайгаар сонгон авч, геоботаникийн бүрэн бичиглэлийг үйлдсэн. Тусгагийн
бүрхэцийг Л.Г.Раменскийн (1971), үзэгдэлзүйн үе шатуудыг В.В.Алехин (1938)-ы,
зүйлийн арвийг О.Друде (1913)-н аргаар тус тус гүйцэтгэсэн болно. Судалгааны
тоон материалыг Excel, SAS программд 8 бүлгэмдлийн 40 ш дээж талбайд 4
жилийн давтамжтайгаар 160 удаагийн геоботаникийн бичиглэлийн дүнг нэгтгэж,
CANOCO version 5.0 программ (ter Braak & Smilauer, 2012) ашиглан DCA ordination
method -ыг сонгож үр дүнгийн боловсруулалтыг (Leps & Smilauer, 2009) хийсэн.
Судалгааны үр дүн
Бидний судалгаа хийсэн бүлгэмдлүүд газар зүйн байрлал, хотгор, гүдгэр,
хөрсний онцлог, өндөршил, цаг уурын байдлаараа харилцан адилгүй байсан
(Хүснэгт 1).
Хүснэгт 1. Судалгаа явуулсан 8 бүлгэмдлийн байршил
Газрын
нэр,
товчлол
Ургамалжлы
н хэвшинж
Уртраг
өрөгрөг
Өндөр
шил (дтд,
м)
Хөрсний
онцлог
Бүлгэмдэл,
түүнийг таних
тэмдэг
Их Дархан
(ID)
Уулын хээр
N
49°16'099
E
106°24'97
1
1239
Хайргархаг
, хүрэн
Чулуусаг алаг
өвс-Ленийн
ботуульт ()
Зэдэрийн
хөндий
Нугын хээр
N
49°33'487
855
Хайргархаг
, хүрэн
Алаг өвс-
байгалын
(ZA) E
106°31'30
0
хялганат (⍚)
Зэдэрийн
хөндий (ZB)
Нугын хээр
N
49°33'487
E
106°31'30
0
855 хүрэн
Хошоон бут-
байгалын
хялганат (▲)
Дэлтийн
хөндий
(DH)
Хуурай хээр
N
49°32'108
E
106°13'31
3
705 хүрэн
Үетэн-жижиг
навчит харганат
(☐)
Углуу уул
(UU)
Нугын хээр
N
49°12'269
E
106°11'14
4
1225 хүрэн
Сибирь хялгана-
алаг өвст (◄)
Бичигт хад
(BH)
Уулын ойн
нуга
N
49°27'691
E
106°41'09
1
1029 Хар хүрэн
Үетэн-алаг өвст
()
Хавтгайн
даваа
(HD)
Уулын ойн
нуга
N
49°14'477
E
106°39'79
7
1203 Хар хүрэн
Сибирь хялгана-
алаг өвст (►)
Тэмээн
олом
(TO)
Голын нуга
N
49°33'542
E
720
Нугын хар
хүрэн
Үетэн-алаг өвст
(○)
106°15'22
8
Дархан-Уул аймгийн бэлчээрт зонхилон тархах эдгээр бүлгэмдлүүдэд нийт
29 овгийн 104 төрлийн 141 зүйл ургамал бүртгэгдсэнээс голгэсэртэн 19%, үетэн
16%, буурцагтан 11%, сарнайтан 9%, холтсонцэцэгтэн 6% -ийг тус тус эзэлж
байна.
Судалгааны жилүүдэд ихэнх бүлгэмдлүүдийн тусгагийн ерөнхий бүрхэц
өөрчлөлт багатай байсан ч гандуу жил болох 2010 онд алаг өвс-байгалын хялганат
нугын хээрийн, үетэн-жижиг навчит харганат хээрийн, үетэн-алаг өвс нугын гэсэн 3
бүлгэмдэлд тусгагийн бүрхэц бусад жилүүдтэй харьцуулахад 2-6%-иар багассан
байв. Энэ нь тухайн жилийн хур тунадасны хэмжээ болон түүний эхэлж орох
хугацаанаас хамаарах бөгөөд 2010 онд ургамлын вегетацийн хугацаанд
харьцангуй бага тунадас унасантай холбоотой (Зураг 1).
Зураг 1. Зонхилох бүлгэмдлүүдийн тусгагийн бүрхэц (хувиар)
Зургийн тайлбар:
1. Чулуусаг алаг өвс-Ленийн ботуульт уулын хээрийн бүлгэмдэл
2. Алаг өвс-Байгалын хялганат нугын хээрийн бүлгэмдэл
3. Хошоон бут-Байгалын хялганат нугын хээрийн бүлгэмдэл
4. Үетэн-жижиг навчит харганат хуурай хээрийн бүлгэмдэл
5. Сибирь хялгана-алаг өвст нугын хээрийн бүлгэмдэл
6. Үетэн-алаг өвст уулын ойн захын нугын бүлгэмдэл
0
10
20
30
40
50
60
70
80
90
1 2 3 4 5 6 7 8
Тусгагбүрхэц(%)
Бүлгэмдлийн дугаар
2009 2010 2011 2012
7. Сибирь хялгана-алаг өвст уулын ойн захын нугын бүлгэмдэл
8. Үетэн-алаг өвст голын нугын бүлгэмдэл
Ургамлын вегетацийн ид үе болох 4-7 дугаар сард унасан хур тунадасны
нийлбэрээс үзэхэд 2009 онд 156.7мм, 2010 онд 145мм, 2011 онд 213.3мм, 2012
онд 235мм тунадас унасан нь дээрх 3 бүлгэмдэлд тусгагийн бүрхэцийн хувь
багасахад нөлөөлсөн.
Бүлгэмдэл дэх зүйлийн тоо хэмжээ харилцан адилгүй бөгөөд үетэн-жижиг
навчит харганат хуурай хээрийн бүлгэмдэл цөөн зүйлтэй буюу 1м2
талбайд
дунджаар 9 зүйл тохиолдож, алаг өвс-байгалын хялганат, сибирь хялгана-алаг
өвст нугын хээрийн, үетэн-алаг өвст уулын нугын, үетэн-алаг өвст нугын
бүлгэмдлүүдэд дунджаар 19 зүйл ургамал тохиолдоно. Гандуу жил болох 2010 онд
алаг өвс-байгалын хялганат нугын хээр, үетэн-жижиг навчит харганат хуурай хээр,
үетэн-алаг өвст уулын нуга, үетэн-алаг өвст нугын дөрвөн бүлгэмдэлд зүйлийн тоо
2 – 3 зүйлээр буурч байсан (Зураг 2).
Зураг 10. Голлох бүлгэмдлийн 1м2
талбай дахь зүйлийн тоо
Зургийн тайлбар:
1. Чулуусаг алаг өвс-Ленийн ботуульт уулын хээрийн бүлгэмдэл
2. Алаг өвс-Байгалын хялганат нугын хээрийн бүлгэмдэл
3. Хошоон бут-Байгалын хялганат нугын хээрийн бүлгэмдэл
4. Үетэн-жижиг навчит харганат хуурай хээрийн бүлгэмдэл
5. Сибирь хялгана-алаг өвст нугын хээрийн бүлгэмдэл
0
5
10
15
20
25
1 2 3 4 5 6 7 8
1m2дахьзүйлийнтоохэмжээ
Бүлгэмдлийн дугаар
2009 2010 2011 2012
6. Үетэн-алаг өвст уулын ойн захын нугын бүлгэмдэл
7. Сибирь хялгана-алаг өвст уулын ойн захын нугын бүлгэмдэл
8. Үетэн-алаг өвст голын нугын бүлгэмдэл
Судалгаанд сонгон авсан дээрх 8 бүлгэмдлийн бүтэц, бүрэлдэхүүн, экологи,
биологийн онцлогийг бүлгэмдэл тус бүрээр гаргасан. Үүнд:
1. Чулуусаг алаг өвс-ленийн ботуульт уулын хээрийн бүлгэмдэл
Энэхүү бүлгэмдлийн 10м2
талбайд нийт 38 зүйл ургамал бүртгэгдсэнээс
үетэн 7 зүйл (18.4%), буурцагтан 1 зүйл (2.6%), алаг өвс 30 зүйл (79%) байв.
Бүлгэмдлийн 1м2
талбайд 16 зүйлтэй, ерөнхий тусгагийн бүрхэц 37% бөгөөд
Festuca lenensis Sp-Cop1
арвитай, 8% -ийн тусгагийн бүрхэцтэйгээр зонхилно. Энд
уулын хээрийн чулуусаг алаг өвсний оролцоо өндөр бөгөөд Potentilla sericea,
Potentilla leucophylla, Arenaria capillaris зэрэг ургамлууд Sp арвитай тохиолдоно.
Бүлгэмдлийн 47.4%-ийг хуурайсаг, 31.6% чийгсүү-хуурайсаг, 21% нь хуурайсуу-
чулуусаг бүлэгт хамаарагддаг. Амьдралын хэлбэрээр 79% -ийг олон наст, 10.5% -
ийг цөөн наст, 2.6% -ийг заримдаг сөөгөнцөр ургамал эзэлдэг.
2. Алаг өвс-байгалын хялганат нугын хээрийн бүлгэмдэл
Бүлгэмдлийн 10м2
талбайд нийт 41 зүйл ургамал бүртгэгдсэнээс үет
ургамал 7 зүйл (17%), улалж 1 зүйл (2.4%), буурцагтан 5 зүйл (12.2%), алаг өвс 28
зүйл (68.3%) байв. Харин 1м2
талбайд 19 зүйл ургамалтай. Уг бүлгэмдэлд Stipa
baicalensis Cop1
арвитай зонхилогчоор, Galium verum, Artemisia frigida, Artemisia
scoparia, Veronica incana зэрэг зүйлүүд Sp арвитай дэд зонхилогчоор ургадаг. Алаг
өвс-байгалын хялганат нугын хээрийн бүлгэмдэл 40% тусгагийн бүрхэцтэй бөгөөд
зонхилогч Stipa baicalensis 9.6%, дэд зонхилогч Galium verum 4.2%, Artemisia frigidа
3.2%, Cleistogenes squarrosa, Poa attenuata зэрэг бусад үетэн 5.1%-ийн тусгагийн
бүрхэцтэй байдаг. Бүлгэмдэл үүсгэгч нийт 41 зүйлийн 41.5%-ийг хуурайсаг, 41.5%-
ийг чийгсүү-хуурайсаг бүлгийн ургамал эзэлж давамгайлах бөгөөд амьдралын
хэлбэрээр 83% -ийг олон наст, 7.3%-ийг заримдаг сөөгөнцөр, 4.9% -ийг цөөн наст,
4.9% -ийг сөөг ургамал эзэлнэ.
3. Хошоон бут-байгалын хялганат нугын хээрийн бүлгэмдэл
Хошоон бут-байгалын хялганат нугын хээрийн бүлгэмдлийн 10м2
талбайд
нийт 24 зүйл ургамал бүртгэгдсэнээс үет ургамал 6 зүйл (25%), улалж 1 зүйл
(4.2%), буурцагтан 2 зүйл (8.3%), алаг өвс 15 зүйл (62.5%) байдаг. Уг бүлгэмдлийн
48%-ийг чийгсүү-хуурайсаг, 43%-ийг хуурайсаг, 8.3%-ийг хуурайсуу-чулуусаг
ургамлууд тус тус эзэлнэ. Бүлгэмдлийг бүрдүүлэгч 24 зүйл ургамлын 87.5%-ийг
олон наст ургамал, үлдэх хувийг цөөн наст, сөөг, заримдаг сөөгөнцөр ургамлууд
эзэлдэг.
4. Үетэн-жижиг навчит харганат хуурай хээрийн бүлгэмдэл
Үетэн-жижиг навчит харганат хуурай хээрийн бүлгэмдлийн 10м2
талбайд
нийт 23 зүйл ургамал бүртгэгдсэнээс үет ургамал 6 зүйл (26%), улалж 1 зүйл
(4.3%), буурцагтан 2 зүйл (8.7%), алаг өвс 14 зүйл (60.1 %) байв. Бүлгэмдлийн 1м2
талбайд 10 зүйл ургамалтай бөгөөд Caragana mycrophylla Cop1
-Cop2
арвитай
зонхилж, Stipa krylovii, Cleistogenes squarrosa Cop1
арвитай дэд зонхилно.
Бүлгэмдэлд 41.7%-ийн тусгагийн ерөнхий бүрхэцтэй бөгөөд уг бүлгэмдлийг
бүрдүүлэгч зүйл ургамлын хувьд: Stipa krylovii 14.5%, Cleistogenes squarrosa
11.6%, Carex korshinskyi 5.6%, Potentilla acaulis 4%, P.bifurca 1.3%, бусад үетэн
2.%-ийн тусгагийн бүрхэцтэй. Бүлгэмдлийн 74% -ийг хуурайсаг, 17.4% -ийг чийгсүү-
хуурайсаг, 4.3%-ийг хуурайсуу-чулуусаг, 4.3%-ийг давссаг бүлгийн ургамлууд
эзэлдэг. Амьдралын хэлбэрийн хувьд 69.5%-ийг олон наст, 13% -ийг заримдаг
сөөгөнцөр, 8.7% сөөг, 8.7% -ийг цөөн наст ургамал эзэлдэг.
5. Сибирь хялгана-алаг өвст нугын хээрийн бүлгэмдэл
Сибирь хялгана-алаг өвст нугын хээрийн бүлгэмдлийн 10м2
талбайд нийт 40
зүйл ургамал бүртгэгдсэнээс үет ургамал 8 зүйл (20%), улалж 1 зүйл (2.5%),
буурцагтан 6 зүйл (15%), алаг өвс 25 зүйл (62.5%) байсан. Энд Stipa sibirica Cop1
арвитай зонхилж, Bupleurum scorzonerifolium, Galium verum, Artemisia frigida зэрэг
зүйлүүд Sp арвитай дэд зонхилогчоор ургана. Бүлгэмдэлд Stipa baicalensis 15%,
Bupleurum scorzonerifolium 5.7%, Artemisia frigida 5%, Galium verum 4.6 %-ийн
тусгагийн бүрхэцтэй ургана. Бүлгэмдлийн 50%-ийг чийгсүү-хуурайсаг, 41.5%
хуурайсаг, 2.5% хуурайсуу-чулуусаг, 2.5%-ийг чийгсүү-давссаг ургамал эзэлдэг.
Амьдралын хэлбэрээр 87.5% -ийг олон наст ургамал, 7.5% -ийг заримдаг сөөг,
7.5% -ийг цөөн наст, 2.5% -ийг сөөг тус тус эзэлдэг.
6. Үетэн-алаг өвст уулын ойн захын нугын бүлгэмдэл
Үетэн-алаг өвст уулын ойн захын нугын бүлгэмдлийн 10м2
талбайд нийт 48
зүйл ургамал бүртгэгдсэнээс үетэн 8 зүйл (16.6%), улалж 1 зүйл (20.1%),
буурцагтан 6 зүйл (12.5%), алаг өвс 33 зүйл (68.7%) тохиолдсон бөгөөд 1м2
талбайд 19 зүйл ургамалтай. Үетэн-алаг өвс уулын ойн захын нугын бүлгэмдэл 60-
63%-ийн тусгагийн бүрхэцтэй бөгөөд Leymus chinensis 6.4%, Bromus inermis 4.2%,
Geranium pratense 10%-ийн тусгагийн бүрхэцтэй зонхилно. Бүлгэмдлийн 67% -ийг
чийгсэг, 33% -ийг чийгсүү-хуурайсаг ургамал эзэлдэг. Амьдралын хэлбэрээр
дийлэнх хувийг (94%) олон наст өвслөг, цөөн наст болон сөөг, заримдаг сөөгөнцөр
амьдралын хэлбэр тус бүр 2%-ийг эзэлнэ.
7. Сибирь хялгана-алаг өвст уулын ойн захын нугын бүлгэмдэл
Сибирь хялгана-алаг өвст уулын нугын бүлгэмдлийн 10м2
нийт 35 зүйл
ургамал бүртгэгдсэнээс үет ургамал 9 зүйл (25.7%), улалж 1 зүйл (2.85%),
буурцагтан 4 зүйл (11.4%), алаг өвс 21 зүйл (60%) байв. Бүлгэмдлийн ерөнхий
тусгагийн бүрхэц 73% бөгөөд Achillea asiatica 8.2-8.4%, Stipa sibirica 6.7-7.2%,
Phlomis tuberosa 6-6.6%, Fragaria orientalis 3.7-4.5%, Vicia cracca 4.3-4.1%,
V.amoena 2.9-4.5%-ийн тусгагийн бүрхэцтэй ургана. Бүлгэмдлийн 74.3% -ийг
чийгсэг, 22.8% -ийг чийгсүү-хуурайсаг, 2.85%-ийг чийгсүү-давссаг бүлгийн ургамал
эзэлдэг. Амьдралын хэлбэрээр олон наст өвслөг ургамал 94.3%-ийг, сөөг 2.8%,
цөөн наст 2.8% -ийг эзэлдэг.
8. Үетэн-алаг өвст голын нугын бүлгэмдэл
Үетэн-алаг өвст голын нугын бүлгэмдлийн 10м2
талбайд нийт 37 зүйл
ургамал бүртгэгдсэнээс үетэн 9 зүйл (24.3%), улалж 1 зүйл (2.7%), буурцагтан 5
зүйл (13.5%), алаг өвс 23 зүйл (62.2%) тохиолдох бөгөөд 1м2
талбайд 18 зүйл
ургамалтай. Уг бүлгэмдэлд Potentilla anserina Cop1
-Cop2
арвитай зонхилогчоор,
Agropyron repens, Halerpestis salsuginosa Sp-Cop1
арвитай дэд зонхилогчоор
ургадаг. Бүлгэмдлийн тусгагийн ерөнхий бүрхэц 76% (72-80) бөгөөд уг бүлгэмдэлд
Potentilla anserina 42%-ийн тусгагийн бүрхэцтэй зонхилж, Agropyron repens 10%,
Halerpestis salsuginosa 6.3%, Carex inervis 2.6%-ийн тусгагийн бүрхэцтэй дэд
зонхилогчоор ургана. Бүлгэмдэлд 64.8%-ийг чийгсэг, 13.2%-ийг чийгсүү-хуурайсаг,
7.9%-ийг чийгсүү-давссаг, 7.9%-ийг давссаг бүлгийн ургамал эзэлж, амьдралын
хэлбэрээр 83.8%-ийг олон наст, 16.2%-ийг цөөн наст ургамал бүрдүүлдэг.
Дархан-Уул аймгийн бэлчээрт зонхилох бүлгэмдлүүд, тэдгээрийн ялгаатай
болон төсөөтэй байдал
Ургамлан бүлгэмдэл дэхь зүйлийн бүрэлдэхүүний өөрчлөлт болон
бүлгэмдэл бүрийн онцлогийг DCA ordination диаграммаар харуулахад бүлгэмдэл
доторх зүйлийн бүрэлдэхүүний өөрчлөлт харьцангуй бага байна. Харин бүлгэмдэл
хоорондын зүйлийн бүрэлдэхүүний ялгаа тод ажиглагдаж байна. Тухайлбал, алаг
өвс-байгалын хялганат, хошоон бут-байгалын хялганат, сибирь хялгана-алаг өвст
нугын хээрийн 3 бүлгэмдэлд диаграммд бусдаас харьцангуй ойр зайд байрласан
нь тэдгээр бүлгэмдлүүдийн зүйлийн бүрэлдэхүүн төсөөтэй болохыг батлан
харуулж байна. Харин үетэн-жижиг навчит харганат бүлгэмдэл бусад бүлгэмдлээс
харьцангуй хол зайд байрласан нь тухайн бүлгэмдлийг бүрдүүлэгч зүйлүүд
хуурайсаг нөхцөлд тархдагтай холбоотой. Харин диаграммын зүүн захад чийгсэг
бүлгийн ургамлаас бүрдсэн үетэн-алаг өвст нугын бүлгэмдэл, баруун захад
хуурайсуу чулуусаг ургамлын зүйлээс бүрдсэн алаг өвс-лений ботуульт бүлгэмдэл
тус тус тархсан байна. Эдгээр нь тухайн бүлгэмдлиййг бүрдүүлэгч зүйлүүдийн
экологийн бүлэг, бүлгэмдэл хоорондын ялгаа, тэдгээрийн тархан ургах орчин
нөхцөл зэрэгтэй холбоотой юм (Зураг 3).
Зураг 3. Ургамлан бүлгэмдэл дэх зүйлийн бүрэлдэхүүний төсөөт болон
ялгаатай байдал. DCA ordination диаграмм (2009 – 2012)
0 10
0.03.0
ID_09
ID_10
ID_11
ID_12
ZA_09
ZA_10ZA_11
ZA_12
ZB_11
ZB_12
DH_09
DH_10
DH_11
DH_12
UU_09
UU_10
UU_11
UU_12 BH_09
BH_10
BH_11
BH_12
HD_09 HD_10
HD_11 HD_12
TO_09
TO_10
TO_11
TO_12
DCA axis 1
DCAaxis2
Үетэн-ж.н.харганат Х
Алаг өвс-Л.ботуульт УХ
Алаг өвс-бай.хялганат НХ Үетэн-алаг өвст УН
Үетэн-алаг өвст Н
Сиб.хял-а.өвст НХ
Сиб.хял-а.өвст УН
Хош.бут-бай.хял. НХ
Зургийн тайлбар: А. ID – Бичиглэл хийсэн газрын нэр (ID – Их Дархан уул,
UU – Углуу уул, ZA – Зэдэрийн хөндий, ZB – Зэдэр, HD – Хавтгайн даваа, BH –
Бичигт хад, DH – Дэлтийн хөндий, TO – Тэмээн олом), Б. 09_12 – Судалгаа хийсэн
онууд, В. Хэвшинжийн товчлол (УХ – Уулын хээр, УН – Уулын нуга, УНХ – Уулын
нугын хээр, Н – нуга).
Дээрх бүлгэмдлүүдэд голлох зүйлийн бүрэлдэхүүний онцлогийг бүлгэмдэлд
зонхилогч зүйлүүд дээр харуулав (Зураг 4).
Зураг 4. Бүлгэмдэлд голлох 50 зүйл ургамлын байршил, онцлог
Тайлбар: Зонхилогч ургамлыг тод хар, налуу (bold italic) хэлбэрээр
тэмдэглэв.
Дээрх бүлгэмдлүүдэд голлох 50 зүйл ургамлын тархалтаас үзэхэд
бүлгэмдэл бүрийн онцлогийг илэрхийлэх зүйлүүд тухайн бүлгэмдлийн байршилтай
давхцах бөгөөд хуурайсаг нөхцөлд зохицон ургадаг зүйлүүд диаграммын зүүн гар
талд, чийгсэг нөхцөлд ургадаг зүйлүүд баруун гар талд тус тус хуваарилагдан
тархана.
Диаграммын зүүн дээд хэсэгт байрласан үетэн-жижиг навчит харганат
хуурай хээрийн бүлгэмдэлд Stipa krylovii, Cleistogenes squarrosa, Agropyron
-2 10
-24
AchiAsia
AgriPilo
AgroCris
AgroRepe
ArenCapi
ArteFrig
ArteLaci
ArteMong
ArteScop
BromIner
BuplScor CaraSten
CareEner
CareKors
CarePedi
ChamAngu
ChamErec
CleiSqua
FestLene
FiliSibi
FragOrie
GaliVeru
GeraPrat
HaleSals
KoelCris
LeymChin
PhlePhle
PhloTube
Poa Atte
Poa Botr
PoteAcau
PoteAnse
PoteBifu
PoteLeuc
PoteTana
PoteSeri
PulsBung
RanuScle
SangOffiSerrCentStelCham
StipKryl
ThalSimp
VeroInca
ViciAmoe
ViciCrac
ViciUnij
DCA axis 1
DCAaxis2
StipSibi
LespDahu
GlauMari
Stip Baic SchiMult
CaraMicr
cristatum, Poa botryoides, Carex korshinskyi, Potentilla acaulis, P.bifurca зэрэг
хуурайсаг зүйлүүд голлон тохиолдож, Caragana microphylla, Stipa krylovii,
Cleistogenes sguarrosa зэрэг зүйлүүд зонхилогчоор ургана. Харин зүүн захад
байрласан алаг өвс-ленийн ботуульт уулын хээрийн бүлгэмдэлд Arenaria capillaris,
Potentilla sericea, P.leucophylla, Festuca lenensis, Stelleria chamaejasme,
Chamaerhodos erecta зэрэг зүйлүүд голлон тохиолдож, Festuca lenensis
зонхилогчоор ургана. Диаграммын баруун захад байрласан үетэн-алаг өвст нугын
бүлгэмдэлд Potentilla anserina, Agropyron repens, Ranunculus scleratus, Halerpestis
salsuginosa, Glaux maritimа, Thalictrum simplex, Carex enermis зэрэг чийгсэг зүйлүүд
голлон тохиолддогоос Potentilla anserina, Halerpestis salsuginosa, Agropyron repens
зүйлүүд нь зонхилогчоор ургана.
Дүгнэлт
1. Дархан-Уул аймгийн бэлчээрт уулын хээр, нугын хээр, хуурай хээрийн дэд
хэвшинж болон нугын хэвшинж зонхилон тохиолддог. Тус нутгийн баруун зах
Хараа голын хөндийгөөр нугын хээр ба хуурай хээрийн ургамалжил ноѐрхон жижиг
навчит харгана бүхий хялгана-хазаар өвст, хялгана-харганат бүлгэмдэл элбэг
тархдаг. Харин нутгийн зүүн хэсэгт уулын хээрийн ургамалжил голлож жижиг
дэгнүүлт үетэн-алаг өвст, ботууль-алаг өвст, алаг өвс-үетэнт бүлгэмдлүүд
зонхилдог. Нугын хээрт Stipa sibirica, Stipa baicalensis зонхилсон алаг өвс-үетэнт,
үетэн-алаг өвст бүлгэмдэл зонхилно.
2. Зонхилогч бүлгэмдлүүдээс нугын бүлгэмдэлд тусгагийн бүрхэц хамгийн их (75-
80%), уулын хээрийн бүлгэмдэлд хамгийн бага (35-38%), 1м2
талбайд тохиолдох
зүйлийн тоо нугын бүлгэмдэлд хамгийн олон (19 зүйл), хээрийн бүлгэмдэлд
хамгийн цөөн (9 зүйл) байна.
Ашигласан материал
1. Грубов В.И. Определитель сосудистых растений Монголий. Л., Наука. 1982. с.441.
2. Грубов В.И., Губанов И.А., Дариймаа Ш. Флористические находки в Монголий.
//Бюлл.Моск. о-ва. Исп. Прир., отд. биол. т. 95, вып. 6. 1990. с. 70-86.
3. Губанов И.А., Камелин Р.В. Материалы к флоре МНР. // Природные условия,
растительный покров и животный мир Монголий. –Пушкино, 1988. с. 189-217.
4. Губанов И.А., Конспект флоры внешней сосудистые растения/. М. 1996. с.136.
5. Өлзийхутаг Н. БНМАУ-ын хадлан бэлчээр дэх тэжээлийн ургамал таних бичиг.
УБ.1985. х. 203-396.
6. Өлзийхутаг Н. Монгол орны ургамлын аймгийн тойм. УБ. 1989. х.3-29.
7. Түвшинтогтох И. Монгол орны хээрийн ургамалжил. УБ. 2014. х.42-349.
8. Шенников А.П. Введение в геоботанику. Л.: Изд-во ЛГУ. 1964. с.446.
9. Юнатов А.А. Основные черты растительного покрова Монгольской Народной
Республики, Изд. АН СССР, М., Л., 1950. с. 223.
10.Юнатов А.А. БНМАУ-ын ургамлан нөмрөгийн үндсэн шинжүүд. УБ. 1976. х.169-
180.
11.Cajo J.F. ter Braak and Petr Smilauer. Canoco Referenve Manual and Users Guide.
Software for Ordination /version 5.0/. Biometris, Wageningen. 2012. p. 263.
12.Jan Leps and Petr Smilauer. Multivariate Analysis of Ecological Data using CANOCO.
Cambridge University press. 2009. р.267.
13.Цэрэннадмид Б. Дархан сумын хөрс, ургамлан нөмрөгийн онцлог. ШУТИС, Дархан-
Уул аймаг дахь технологийн сургууль. "Тэгш хэм" сэтгүүл. Дархан. 2008. №12.х.40-
42.
14.Цэрэннадмид Б. Results of vegetation study of Mountain steppe in Khongor district,
Darkhan Uul province, Mongolia. Рациональное использование почвенных и
растительных ресурсов в экстремальных природных условиях. Материалы
международной научно-практического факультета. Улан-Удэ. 2012. c.110-114.
15. Tserennadmid, B. Vegetation conditions in various plant communities in
Khongor district, Darkhan-Uul province, Mongolia. Final project. UNU-Land Restoration
Training Programme. Keldnaholt, 112 Reykjavik, Iceland. 2013. Pdf.

More Related Content

What's hot

Бордоо хэрэглэх заавар
Бордоо хэрэглэх зааварБордоо хэрэглэх заавар
Бордоо хэрэглэх заавар
tsengeleeeee
 
экосистемийн үндсэн ойлголт
экосистемийн үндсэн ойлголтэкосистемийн үндсэн ойлголт
экосистемийн үндсэн ойлголт
khongoroo_38
 
экосистем
экосистемэкосистем
экосистем
davaa627
 
8 r lekts
8 r lekts8 r lekts
8 r lekts
Etugen
 
Maliin genetik 1
Maliin genetik 1Maliin genetik 1
Maliin genetik 1
otgooPhh
 
Agnuuriin aj nuuts
Agnuuriin aj nuutsAgnuuriin aj nuuts
Agnuuriin aj nuuts
BMunguntuul
 
Газарзүй 9 Бүс нутгийн хөгжил.pptx
Газарзүй 9 Бүс нутгийн хөгжил.pptxГазарзүй 9 Бүс нутгийн хөгжил.pptx
Газарзүй 9 Бүс нутгийн хөгжил.pptx
Enkh Tseba
 
Монгол орны байгалийн бүс
Монгол орны байгалийн бүс Монгол орны байгалийн бүс
Монгол орны байгалийн бүс
purewdorjoo
 
монголын газар тариалангийн товч түүх
монголын газар тариалангийн товч түүхмонголын газар тариалангийн товч түүх
монголын газар тариалангийн товч түүх
Temka Temuujin
 

What's hot (20)

Lects5
Lects5Lects5
Lects5
 
Бордоо хэрэглэх заавар
Бордоо хэрэглэх зааварБордоо хэрэглэх заавар
Бордоо хэрэглэх заавар
 
экосистемийн үндсэн ойлголт
экосистемийн үндсэн ойлголтэкосистемийн үндсэн ойлголт
экосистемийн үндсэн ойлголт
 
экосистем
экосистемэкосистем
экосистем
 
цэвэр ус
цэвэр усцэвэр ус
цэвэр ус
 
8 r lekts
8 r lekts8 r lekts
8 r lekts
 
Maliin genetik 1
Maliin genetik 1Maliin genetik 1
Maliin genetik 1
 
Agnuuriin aj nuuts
Agnuuriin aj nuutsAgnuuriin aj nuuts
Agnuuriin aj nuuts
 
хөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлтхөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлт
 
Газарзүй 9 Бүс нутгийн хөгжил.pptx
Газарзүй 9 Бүс нутгийн хөгжил.pptxГазарзүй 9 Бүс нутгийн хөгжил.pptx
Газарзүй 9 Бүс нутгийн хөгжил.pptx
 
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
 
дэлхийн хөдөө аж ахуй
дэлхийн хөдөө аж ахуйдэлхийн хөдөө аж ахуй
дэлхийн хөдөө аж ахуй
 
Монгол орны байгалийн бүс
Монгол орны байгалийн бүс Монгол орны байгалийн бүс
Монгол орны байгалийн бүс
 
Geomeeting 202101
Geomeeting 202101Geomeeting 202101
Geomeeting 202101
 
Хүний экологийн ул мөр
Хүний экологийн ул мөрХүний экологийн ул мөр
Хүний экологийн ул мөр
 
монголын газар тариалангийн товч түүх
монголын газар тариалангийн товч түүхмонголын газар тариалангийн товч түүх
монголын газар тариалангийн товч түүх
 
Mb l4
Mb l4Mb l4
Mb l4
 
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загваруудМонгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
 
Экологи Байгаль хамгаалал
Экологи Байгаль хамгаалалЭкологи Байгаль хамгаалал
Экологи Байгаль хамгаалал
 
бүс нутагийн газарзүй
бүс нутагийн газарзүй бүс нутагийн газарзүй
бүс нутагийн газарзүй
 

Viewers also liked (10)

Botany
BotanyBotany
Botany
 
BOT201 хичээлийн лекц
BOT201 хичээлийн лекцBOT201 хичээлийн лекц
BOT201 хичээлийн лекц
 
Tect 8
Tect 8Tect 8
Tect 8
 
намуугийн овог – Papavarecacae
намуугийн овог – Papavarecacaeнамуугийн овог – Papavarecacae
намуугийн овог – Papavarecacae
 
Lecture1
Lecture1Lecture1
Lecture1
 
Монгол орны зарим ургамлууд
Монгол орны зарим ургамлуудМонгол орны зарим ургамлууд
Монгол орны зарим ургамлууд
 
Mongol ashigt urgamal
Mongol ashigt urgamalMongol ashigt urgamal
Mongol ashigt urgamal
 
Urgamaltuya
UrgamaltuyaUrgamaltuya
Urgamaltuya
 
Hicheel 1
Hicheel 1Hicheel 1
Hicheel 1
 
эмийн ургамал
эмийн ургамалэмийн ургамал
эмийн ургамал
 

Similar to Дархан-Уул аймгийн бэлчээрт зонхилогч бүлгэмдэл, тэдгээрийн бүтэц, бүрэлдэхүүн

Monitoring vneleh
Monitoring vnelehMonitoring vneleh
Monitoring vneleh
hi_bmb
 
Intro lsa lss bio_threat_landscapes_mon_ol
Intro lsa lss bio_threat_landscapes_mon_olIntro lsa lss bio_threat_landscapes_mon_ol
Intro lsa lss bio_threat_landscapes_mon_ol
GeoMedeelel
 
Lecture 10,11
Lecture 10,11Lecture 10,11
Lecture 10,11
munkhuu_a
 
зайны сургалт 2
зайны сургалт 2зайны сургалт 2
зайны сургалт 2
chimgee5568
 
бие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтбие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалт
Солонго Радуга
 
бие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтбие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалт
Солонго Радуга
 
Shared hiih
Shared hiihShared hiih
Shared hiih
davaa627
 
хичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтхичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолт
davaa627
 

Similar to Дархан-Уул аймгийн бэлчээрт зонхилогч бүлгэмдэл, тэдгээрийн бүтэц, бүрэлдэхүүн (20)

Guide surgalt flora of mongolia
Guide surgalt flora of mongoliaGuide surgalt flora of mongolia
Guide surgalt flora of mongolia
 
Monitoring vneleh
Monitoring vnelehMonitoring vneleh
Monitoring vneleh
 
Хиймэл дагуулын мэдээ ашиглан Дархан, Сэлэнгийн бүс нутгийн ургамал бүрхэвчий...
Хиймэл дагуулын мэдээ ашиглан Дархан, Сэлэнгийн бүс нутгийн ургамал бүрхэвчий...Хиймэл дагуулын мэдээ ашиглан Дархан, Сэлэнгийн бүс нутгийн ургамал бүрхэвчий...
Хиймэл дагуулын мэдээ ашиглан Дархан, Сэлэнгийн бүс нутгийн ургамал бүрхэвчий...
 
Дархан-Уул аймагт усалгаатай буудайн тариалан эрхлэх боломж
Дархан-Уул аймагт усалгаатай буудайн тариалан эрхлэх боломжДархан-Уул аймагт усалгаатай буудайн тариалан эрхлэх боломж
Дархан-Уул аймагт усалгаатай буудайн тариалан эрхлэх боломж
 
Intro lsa lss bio_threat_landscapes_mon_ol
Intro lsa lss bio_threat_landscapes_mon_olIntro lsa lss bio_threat_landscapes_mon_ol
Intro lsa lss bio_threat_landscapes_mon_ol
 
Lecture 10,11
Lecture 10,11Lecture 10,11
Lecture 10,11
 
Argiculture drone
Argiculture droneArgiculture drone
Argiculture drone
 
Cem14
Cem14Cem14
Cem14
 
зайны сургалт 2
зайны сургалт 2зайны сургалт 2
зайны сургалт 2
 
Чацарганы суулгацын өсөлтөнд байгалийн эрдэс бодисын нөлөөг судалсан дүнгээс
Чацарганы суулгацын өсөлтөнд байгалийн эрдэс бодисын нөлөөг судалсан дүнгээсЧацарганы суулгацын өсөлтөнд байгалийн эрдэс бодисын нөлөөг судалсан дүнгээс
Чацарганы суулгацын өсөлтөнд байгалийн эрдэс бодисын нөлөөг судалсан дүнгээс
 
бие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтбие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалт
 
бие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтбие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалт
 
Misheel statistik
Misheel statistikMisheel statistik
Misheel statistik
 
жимсний аж ахуй E lecture
жимсний аж ахуй E lectureжимсний аж ахуй E lecture
жимсний аж ахуй E lecture
 
Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...
Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...
Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...
 
Shared hiih
Shared hiihShared hiih
Shared hiih
 
хичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтхичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолт
 
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэхБэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
 
Drone plant ecology_bayarjargal_20181219
Drone plant ecology_bayarjargal_20181219Drone plant ecology_bayarjargal_20181219
Drone plant ecology_bayarjargal_20181219
 
Дархан-Уул аймгийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн шарилжтай тэмцэх
Дархан-Уул аймгийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн шарилжтай тэмцэхДархан-Уул аймгийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн шарилжтай тэмцэх
Дархан-Уул аймгийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн шарилжтай тэмцэх
 

More from Ankhbileg Luvsan

гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Ankhbileg Luvsan
 

More from Ankhbileg Luvsan (20)

Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
 
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааДархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
 
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
 
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
 
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
 
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
 
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
 
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньӨсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
 

Дархан-Уул аймгийн бэлчээрт зонхилогч бүлгэмдэл, тэдгээрийн бүтэц, бүрэлдэхүүн

  • 1. ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БЭЛЧЭЭРТ ЗОНХИЛОГЧ БҮЛГЭМДЭЛ, ТЭДГЭЭРИЙН БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮН Цэрэннадмид. Б, Одончимэг.Б УГТХ, Агроэкологи Бизнесийн сургууль, Хүрээлэн буй орчин судлалын тэнхим tserennadmid@sab.edu.mn, ABSTRACT. The goal of this project was to assess the vegetation conditions in eight different plant communities in Khongor district, Darkhan-Uul province, which is located in the north western part of the Mongol-Daurian steppe, and to investigate vegetation dynamics in the communities for the years 2009-2012. Vegetation data were collected, using phytosociological methods, from 40 stands in eight areas in Khongor district. The results showed that regarding to ecological groups, most species in the study sites belonged to mesophytes (38%), xerophytes (26%) and mesoxerophytes (23%), but different groups were important in different communities. The results revealed also variation between study sites in canopy cover, species richness and vegetation height, but minor changes in cover, richness and height between the four study years. A DCA ordination revealed groupings of eight phytosociological communities based on vegetation composition. The changes observed in species composition in the eight plant communities between study years were only small and no trends were observed in the direction of change. The minor changes observed in species richness between study years could possibly be connected to low precipitation in the year 2010. The vegetation parameters measured in this study did not show signs of a degrading condition of the plant communities observed. Түлхүүр үг: тусгагийн бүрхэц, арви, амьдралын хэлбэр, зүйл Судалгааны зорилго: Дархан-Уул аймгийн бэлчээрт хамгийн элбэг тохиолдох зонхилогч 8 бүлгэмдлийн бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийн зүйлийн бүрэлдэхүүний өөрчлөлтийг судлах зорилгоор дараах зорилтуудыг тавьсан. Үүнд: 1. Зонхилогч бүлгэмдлүүдийн бүтэц, бүрэлдэхүүнийг илрүүлэх
  • 2. 2. Зонхилогч бүлгэмдэл дэх зүйлийн бүрэлдэхүүний өөрчлөлт, түүний онцлогийг тодорхойлох Судалгааны аргазүй: Бэлчээрт зонхилогч бүлгэмдлүүдийн бүтэц, бүрэлдэхүүнийг илрүүлэхийн тулд сонгож авсан бүлгэмдэл бүрд 10 м2 талбай авч, түүн дотор байгаа зүйлийн бүрэлдэхүүнийг тодорхойлж гаргасан. Үүний дараа бүлгэмдэл бүрд 1м2 талбайг 5 давталттайгаар сонгон авч, геоботаникийн бүрэн бичиглэлийг үйлдсэн. Тусгагийн бүрхэцийг Л.Г.Раменскийн (1971), үзэгдэлзүйн үе шатуудыг В.В.Алехин (1938)-ы, зүйлийн арвийг О.Друде (1913)-н аргаар тус тус гүйцэтгэсэн болно. Судалгааны тоон материалыг Excel, SAS программд 8 бүлгэмдлийн 40 ш дээж талбайд 4 жилийн давтамжтайгаар 160 удаагийн геоботаникийн бичиглэлийн дүнг нэгтгэж, CANOCO version 5.0 программ (ter Braak & Smilauer, 2012) ашиглан DCA ordination method -ыг сонгож үр дүнгийн боловсруулалтыг (Leps & Smilauer, 2009) хийсэн. Судалгааны үр дүн Бидний судалгаа хийсэн бүлгэмдлүүд газар зүйн байрлал, хотгор, гүдгэр, хөрсний онцлог, өндөршил, цаг уурын байдлаараа харилцан адилгүй байсан (Хүснэгт 1). Хүснэгт 1. Судалгаа явуулсан 8 бүлгэмдлийн байршил Газрын нэр, товчлол Ургамалжлы н хэвшинж Уртраг өрөгрөг Өндөр шил (дтд, м) Хөрсний онцлог Бүлгэмдэл, түүнийг таних тэмдэг Их Дархан (ID) Уулын хээр N 49°16'099 E 106°24'97 1 1239 Хайргархаг , хүрэн Чулуусаг алаг өвс-Ленийн ботуульт () Зэдэрийн хөндий Нугын хээр N 49°33'487 855 Хайргархаг , хүрэн Алаг өвс- байгалын
  • 3. (ZA) E 106°31'30 0 хялганат (⍚) Зэдэрийн хөндий (ZB) Нугын хээр N 49°33'487 E 106°31'30 0 855 хүрэн Хошоон бут- байгалын хялганат (▲) Дэлтийн хөндий (DH) Хуурай хээр N 49°32'108 E 106°13'31 3 705 хүрэн Үетэн-жижиг навчит харганат (☐) Углуу уул (UU) Нугын хээр N 49°12'269 E 106°11'14 4 1225 хүрэн Сибирь хялгана- алаг өвст (◄) Бичигт хад (BH) Уулын ойн нуга N 49°27'691 E 106°41'09 1 1029 Хар хүрэн Үетэн-алаг өвст () Хавтгайн даваа (HD) Уулын ойн нуга N 49°14'477 E 106°39'79 7 1203 Хар хүрэн Сибирь хялгана- алаг өвст (►) Тэмээн олом (TO) Голын нуга N 49°33'542 E 720 Нугын хар хүрэн Үетэн-алаг өвст (○)
  • 4. 106°15'22 8 Дархан-Уул аймгийн бэлчээрт зонхилон тархах эдгээр бүлгэмдлүүдэд нийт 29 овгийн 104 төрлийн 141 зүйл ургамал бүртгэгдсэнээс голгэсэртэн 19%, үетэн 16%, буурцагтан 11%, сарнайтан 9%, холтсонцэцэгтэн 6% -ийг тус тус эзэлж байна. Судалгааны жилүүдэд ихэнх бүлгэмдлүүдийн тусгагийн ерөнхий бүрхэц өөрчлөлт багатай байсан ч гандуу жил болох 2010 онд алаг өвс-байгалын хялганат нугын хээрийн, үетэн-жижиг навчит харганат хээрийн, үетэн-алаг өвс нугын гэсэн 3 бүлгэмдэлд тусгагийн бүрхэц бусад жилүүдтэй харьцуулахад 2-6%-иар багассан байв. Энэ нь тухайн жилийн хур тунадасны хэмжээ болон түүний эхэлж орох хугацаанаас хамаарах бөгөөд 2010 онд ургамлын вегетацийн хугацаанд харьцангуй бага тунадас унасантай холбоотой (Зураг 1). Зураг 1. Зонхилох бүлгэмдлүүдийн тусгагийн бүрхэц (хувиар) Зургийн тайлбар: 1. Чулуусаг алаг өвс-Ленийн ботуульт уулын хээрийн бүлгэмдэл 2. Алаг өвс-Байгалын хялганат нугын хээрийн бүлгэмдэл 3. Хошоон бут-Байгалын хялганат нугын хээрийн бүлгэмдэл 4. Үетэн-жижиг навчит харганат хуурай хээрийн бүлгэмдэл 5. Сибирь хялгана-алаг өвст нугын хээрийн бүлгэмдэл 6. Үетэн-алаг өвст уулын ойн захын нугын бүлгэмдэл 0 10 20 30 40 50 60 70 80 90 1 2 3 4 5 6 7 8 Тусгагбүрхэц(%) Бүлгэмдлийн дугаар 2009 2010 2011 2012
  • 5. 7. Сибирь хялгана-алаг өвст уулын ойн захын нугын бүлгэмдэл 8. Үетэн-алаг өвст голын нугын бүлгэмдэл Ургамлын вегетацийн ид үе болох 4-7 дугаар сард унасан хур тунадасны нийлбэрээс үзэхэд 2009 онд 156.7мм, 2010 онд 145мм, 2011 онд 213.3мм, 2012 онд 235мм тунадас унасан нь дээрх 3 бүлгэмдэлд тусгагийн бүрхэцийн хувь багасахад нөлөөлсөн. Бүлгэмдэл дэх зүйлийн тоо хэмжээ харилцан адилгүй бөгөөд үетэн-жижиг навчит харганат хуурай хээрийн бүлгэмдэл цөөн зүйлтэй буюу 1м2 талбайд дунджаар 9 зүйл тохиолдож, алаг өвс-байгалын хялганат, сибирь хялгана-алаг өвст нугын хээрийн, үетэн-алаг өвст уулын нугын, үетэн-алаг өвст нугын бүлгэмдлүүдэд дунджаар 19 зүйл ургамал тохиолдоно. Гандуу жил болох 2010 онд алаг өвс-байгалын хялганат нугын хээр, үетэн-жижиг навчит харганат хуурай хээр, үетэн-алаг өвст уулын нуга, үетэн-алаг өвст нугын дөрвөн бүлгэмдэлд зүйлийн тоо 2 – 3 зүйлээр буурч байсан (Зураг 2). Зураг 10. Голлох бүлгэмдлийн 1м2 талбай дахь зүйлийн тоо Зургийн тайлбар: 1. Чулуусаг алаг өвс-Ленийн ботуульт уулын хээрийн бүлгэмдэл 2. Алаг өвс-Байгалын хялганат нугын хээрийн бүлгэмдэл 3. Хошоон бут-Байгалын хялганат нугын хээрийн бүлгэмдэл 4. Үетэн-жижиг навчит харганат хуурай хээрийн бүлгэмдэл 5. Сибирь хялгана-алаг өвст нугын хээрийн бүлгэмдэл 0 5 10 15 20 25 1 2 3 4 5 6 7 8 1m2дахьзүйлийнтоохэмжээ Бүлгэмдлийн дугаар 2009 2010 2011 2012
  • 6. 6. Үетэн-алаг өвст уулын ойн захын нугын бүлгэмдэл 7. Сибирь хялгана-алаг өвст уулын ойн захын нугын бүлгэмдэл 8. Үетэн-алаг өвст голын нугын бүлгэмдэл Судалгаанд сонгон авсан дээрх 8 бүлгэмдлийн бүтэц, бүрэлдэхүүн, экологи, биологийн онцлогийг бүлгэмдэл тус бүрээр гаргасан. Үүнд: 1. Чулуусаг алаг өвс-ленийн ботуульт уулын хээрийн бүлгэмдэл Энэхүү бүлгэмдлийн 10м2 талбайд нийт 38 зүйл ургамал бүртгэгдсэнээс үетэн 7 зүйл (18.4%), буурцагтан 1 зүйл (2.6%), алаг өвс 30 зүйл (79%) байв. Бүлгэмдлийн 1м2 талбайд 16 зүйлтэй, ерөнхий тусгагийн бүрхэц 37% бөгөөд Festuca lenensis Sp-Cop1 арвитай, 8% -ийн тусгагийн бүрхэцтэйгээр зонхилно. Энд уулын хээрийн чулуусаг алаг өвсний оролцоо өндөр бөгөөд Potentilla sericea, Potentilla leucophylla, Arenaria capillaris зэрэг ургамлууд Sp арвитай тохиолдоно. Бүлгэмдлийн 47.4%-ийг хуурайсаг, 31.6% чийгсүү-хуурайсаг, 21% нь хуурайсуу- чулуусаг бүлэгт хамаарагддаг. Амьдралын хэлбэрээр 79% -ийг олон наст, 10.5% - ийг цөөн наст, 2.6% -ийг заримдаг сөөгөнцөр ургамал эзэлдэг. 2. Алаг өвс-байгалын хялганат нугын хээрийн бүлгэмдэл Бүлгэмдлийн 10м2 талбайд нийт 41 зүйл ургамал бүртгэгдсэнээс үет ургамал 7 зүйл (17%), улалж 1 зүйл (2.4%), буурцагтан 5 зүйл (12.2%), алаг өвс 28 зүйл (68.3%) байв. Харин 1м2 талбайд 19 зүйл ургамалтай. Уг бүлгэмдэлд Stipa baicalensis Cop1 арвитай зонхилогчоор, Galium verum, Artemisia frigida, Artemisia scoparia, Veronica incana зэрэг зүйлүүд Sp арвитай дэд зонхилогчоор ургадаг. Алаг өвс-байгалын хялганат нугын хээрийн бүлгэмдэл 40% тусгагийн бүрхэцтэй бөгөөд зонхилогч Stipa baicalensis 9.6%, дэд зонхилогч Galium verum 4.2%, Artemisia frigidа 3.2%, Cleistogenes squarrosa, Poa attenuata зэрэг бусад үетэн 5.1%-ийн тусгагийн бүрхэцтэй байдаг. Бүлгэмдэл үүсгэгч нийт 41 зүйлийн 41.5%-ийг хуурайсаг, 41.5%- ийг чийгсүү-хуурайсаг бүлгийн ургамал эзэлж давамгайлах бөгөөд амьдралын хэлбэрээр 83% -ийг олон наст, 7.3%-ийг заримдаг сөөгөнцөр, 4.9% -ийг цөөн наст, 4.9% -ийг сөөг ургамал эзэлнэ. 3. Хошоон бут-байгалын хялганат нугын хээрийн бүлгэмдэл Хошоон бут-байгалын хялганат нугын хээрийн бүлгэмдлийн 10м2 талбайд нийт 24 зүйл ургамал бүртгэгдсэнээс үет ургамал 6 зүйл (25%), улалж 1 зүйл
  • 7. (4.2%), буурцагтан 2 зүйл (8.3%), алаг өвс 15 зүйл (62.5%) байдаг. Уг бүлгэмдлийн 48%-ийг чийгсүү-хуурайсаг, 43%-ийг хуурайсаг, 8.3%-ийг хуурайсуу-чулуусаг ургамлууд тус тус эзэлнэ. Бүлгэмдлийг бүрдүүлэгч 24 зүйл ургамлын 87.5%-ийг олон наст ургамал, үлдэх хувийг цөөн наст, сөөг, заримдаг сөөгөнцөр ургамлууд эзэлдэг. 4. Үетэн-жижиг навчит харганат хуурай хээрийн бүлгэмдэл Үетэн-жижиг навчит харганат хуурай хээрийн бүлгэмдлийн 10м2 талбайд нийт 23 зүйл ургамал бүртгэгдсэнээс үет ургамал 6 зүйл (26%), улалж 1 зүйл (4.3%), буурцагтан 2 зүйл (8.7%), алаг өвс 14 зүйл (60.1 %) байв. Бүлгэмдлийн 1м2 талбайд 10 зүйл ургамалтай бөгөөд Caragana mycrophylla Cop1 -Cop2 арвитай зонхилж, Stipa krylovii, Cleistogenes squarrosa Cop1 арвитай дэд зонхилно. Бүлгэмдэлд 41.7%-ийн тусгагийн ерөнхий бүрхэцтэй бөгөөд уг бүлгэмдлийг бүрдүүлэгч зүйл ургамлын хувьд: Stipa krylovii 14.5%, Cleistogenes squarrosa 11.6%, Carex korshinskyi 5.6%, Potentilla acaulis 4%, P.bifurca 1.3%, бусад үетэн 2.%-ийн тусгагийн бүрхэцтэй. Бүлгэмдлийн 74% -ийг хуурайсаг, 17.4% -ийг чийгсүү- хуурайсаг, 4.3%-ийг хуурайсуу-чулуусаг, 4.3%-ийг давссаг бүлгийн ургамлууд эзэлдэг. Амьдралын хэлбэрийн хувьд 69.5%-ийг олон наст, 13% -ийг заримдаг сөөгөнцөр, 8.7% сөөг, 8.7% -ийг цөөн наст ургамал эзэлдэг. 5. Сибирь хялгана-алаг өвст нугын хээрийн бүлгэмдэл Сибирь хялгана-алаг өвст нугын хээрийн бүлгэмдлийн 10м2 талбайд нийт 40 зүйл ургамал бүртгэгдсэнээс үет ургамал 8 зүйл (20%), улалж 1 зүйл (2.5%), буурцагтан 6 зүйл (15%), алаг өвс 25 зүйл (62.5%) байсан. Энд Stipa sibirica Cop1 арвитай зонхилж, Bupleurum scorzonerifolium, Galium verum, Artemisia frigida зэрэг зүйлүүд Sp арвитай дэд зонхилогчоор ургана. Бүлгэмдэлд Stipa baicalensis 15%, Bupleurum scorzonerifolium 5.7%, Artemisia frigida 5%, Galium verum 4.6 %-ийн тусгагийн бүрхэцтэй ургана. Бүлгэмдлийн 50%-ийг чийгсүү-хуурайсаг, 41.5% хуурайсаг, 2.5% хуурайсуу-чулуусаг, 2.5%-ийг чийгсүү-давссаг ургамал эзэлдэг. Амьдралын хэлбэрээр 87.5% -ийг олон наст ургамал, 7.5% -ийг заримдаг сөөг, 7.5% -ийг цөөн наст, 2.5% -ийг сөөг тус тус эзэлдэг.
  • 8. 6. Үетэн-алаг өвст уулын ойн захын нугын бүлгэмдэл Үетэн-алаг өвст уулын ойн захын нугын бүлгэмдлийн 10м2 талбайд нийт 48 зүйл ургамал бүртгэгдсэнээс үетэн 8 зүйл (16.6%), улалж 1 зүйл (20.1%), буурцагтан 6 зүйл (12.5%), алаг өвс 33 зүйл (68.7%) тохиолдсон бөгөөд 1м2 талбайд 19 зүйл ургамалтай. Үетэн-алаг өвс уулын ойн захын нугын бүлгэмдэл 60- 63%-ийн тусгагийн бүрхэцтэй бөгөөд Leymus chinensis 6.4%, Bromus inermis 4.2%, Geranium pratense 10%-ийн тусгагийн бүрхэцтэй зонхилно. Бүлгэмдлийн 67% -ийг чийгсэг, 33% -ийг чийгсүү-хуурайсаг ургамал эзэлдэг. Амьдралын хэлбэрээр дийлэнх хувийг (94%) олон наст өвслөг, цөөн наст болон сөөг, заримдаг сөөгөнцөр амьдралын хэлбэр тус бүр 2%-ийг эзэлнэ. 7. Сибирь хялгана-алаг өвст уулын ойн захын нугын бүлгэмдэл Сибирь хялгана-алаг өвст уулын нугын бүлгэмдлийн 10м2 нийт 35 зүйл ургамал бүртгэгдсэнээс үет ургамал 9 зүйл (25.7%), улалж 1 зүйл (2.85%), буурцагтан 4 зүйл (11.4%), алаг өвс 21 зүйл (60%) байв. Бүлгэмдлийн ерөнхий тусгагийн бүрхэц 73% бөгөөд Achillea asiatica 8.2-8.4%, Stipa sibirica 6.7-7.2%, Phlomis tuberosa 6-6.6%, Fragaria orientalis 3.7-4.5%, Vicia cracca 4.3-4.1%, V.amoena 2.9-4.5%-ийн тусгагийн бүрхэцтэй ургана. Бүлгэмдлийн 74.3% -ийг чийгсэг, 22.8% -ийг чийгсүү-хуурайсаг, 2.85%-ийг чийгсүү-давссаг бүлгийн ургамал эзэлдэг. Амьдралын хэлбэрээр олон наст өвслөг ургамал 94.3%-ийг, сөөг 2.8%, цөөн наст 2.8% -ийг эзэлдэг. 8. Үетэн-алаг өвст голын нугын бүлгэмдэл Үетэн-алаг өвст голын нугын бүлгэмдлийн 10м2 талбайд нийт 37 зүйл ургамал бүртгэгдсэнээс үетэн 9 зүйл (24.3%), улалж 1 зүйл (2.7%), буурцагтан 5 зүйл (13.5%), алаг өвс 23 зүйл (62.2%) тохиолдох бөгөөд 1м2 талбайд 18 зүйл ургамалтай. Уг бүлгэмдэлд Potentilla anserina Cop1 -Cop2 арвитай зонхилогчоор, Agropyron repens, Halerpestis salsuginosa Sp-Cop1 арвитай дэд зонхилогчоор ургадаг. Бүлгэмдлийн тусгагийн ерөнхий бүрхэц 76% (72-80) бөгөөд уг бүлгэмдэлд Potentilla anserina 42%-ийн тусгагийн бүрхэцтэй зонхилж, Agropyron repens 10%, Halerpestis salsuginosa 6.3%, Carex inervis 2.6%-ийн тусгагийн бүрхэцтэй дэд зонхилогчоор ургана. Бүлгэмдэлд 64.8%-ийг чийгсэг, 13.2%-ийг чийгсүү-хуурайсаг,
  • 9. 7.9%-ийг чийгсүү-давссаг, 7.9%-ийг давссаг бүлгийн ургамал эзэлж, амьдралын хэлбэрээр 83.8%-ийг олон наст, 16.2%-ийг цөөн наст ургамал бүрдүүлдэг. Дархан-Уул аймгийн бэлчээрт зонхилох бүлгэмдлүүд, тэдгээрийн ялгаатай болон төсөөтэй байдал Ургамлан бүлгэмдэл дэхь зүйлийн бүрэлдэхүүний өөрчлөлт болон бүлгэмдэл бүрийн онцлогийг DCA ordination диаграммаар харуулахад бүлгэмдэл доторх зүйлийн бүрэлдэхүүний өөрчлөлт харьцангуй бага байна. Харин бүлгэмдэл хоорондын зүйлийн бүрэлдэхүүний ялгаа тод ажиглагдаж байна. Тухайлбал, алаг өвс-байгалын хялганат, хошоон бут-байгалын хялганат, сибирь хялгана-алаг өвст нугын хээрийн 3 бүлгэмдэлд диаграммд бусдаас харьцангуй ойр зайд байрласан нь тэдгээр бүлгэмдлүүдийн зүйлийн бүрэлдэхүүн төсөөтэй болохыг батлан харуулж байна. Харин үетэн-жижиг навчит харганат бүлгэмдэл бусад бүлгэмдлээс харьцангуй хол зайд байрласан нь тухайн бүлгэмдлийг бүрдүүлэгч зүйлүүд хуурайсаг нөхцөлд тархдагтай холбоотой. Харин диаграммын зүүн захад чийгсэг бүлгийн ургамлаас бүрдсэн үетэн-алаг өвст нугын бүлгэмдэл, баруун захад хуурайсуу чулуусаг ургамлын зүйлээс бүрдсэн алаг өвс-лений ботуульт бүлгэмдэл тус тус тархсан байна. Эдгээр нь тухайн бүлгэмдлиййг бүрдүүлэгч зүйлүүдийн экологийн бүлэг, бүлгэмдэл хоорондын ялгаа, тэдгээрийн тархан ургах орчин нөхцөл зэрэгтэй холбоотой юм (Зураг 3). Зураг 3. Ургамлан бүлгэмдэл дэх зүйлийн бүрэлдэхүүний төсөөт болон ялгаатай байдал. DCA ordination диаграмм (2009 – 2012) 0 10 0.03.0 ID_09 ID_10 ID_11 ID_12 ZA_09 ZA_10ZA_11 ZA_12 ZB_11 ZB_12 DH_09 DH_10 DH_11 DH_12 UU_09 UU_10 UU_11 UU_12 BH_09 BH_10 BH_11 BH_12 HD_09 HD_10 HD_11 HD_12 TO_09 TO_10 TO_11 TO_12 DCA axis 1 DCAaxis2 Үетэн-ж.н.харганат Х Алаг өвс-Л.ботуульт УХ Алаг өвс-бай.хялганат НХ Үетэн-алаг өвст УН Үетэн-алаг өвст Н Сиб.хял-а.өвст НХ Сиб.хял-а.өвст УН Хош.бут-бай.хял. НХ
  • 10. Зургийн тайлбар: А. ID – Бичиглэл хийсэн газрын нэр (ID – Их Дархан уул, UU – Углуу уул, ZA – Зэдэрийн хөндий, ZB – Зэдэр, HD – Хавтгайн даваа, BH – Бичигт хад, DH – Дэлтийн хөндий, TO – Тэмээн олом), Б. 09_12 – Судалгаа хийсэн онууд, В. Хэвшинжийн товчлол (УХ – Уулын хээр, УН – Уулын нуга, УНХ – Уулын нугын хээр, Н – нуга). Дээрх бүлгэмдлүүдэд голлох зүйлийн бүрэлдэхүүний онцлогийг бүлгэмдэлд зонхилогч зүйлүүд дээр харуулав (Зураг 4). Зураг 4. Бүлгэмдэлд голлох 50 зүйл ургамлын байршил, онцлог Тайлбар: Зонхилогч ургамлыг тод хар, налуу (bold italic) хэлбэрээр тэмдэглэв. Дээрх бүлгэмдлүүдэд голлох 50 зүйл ургамлын тархалтаас үзэхэд бүлгэмдэл бүрийн онцлогийг илэрхийлэх зүйлүүд тухайн бүлгэмдлийн байршилтай давхцах бөгөөд хуурайсаг нөхцөлд зохицон ургадаг зүйлүүд диаграммын зүүн гар талд, чийгсэг нөхцөлд ургадаг зүйлүүд баруун гар талд тус тус хуваарилагдан тархана. Диаграммын зүүн дээд хэсэгт байрласан үетэн-жижиг навчит харганат хуурай хээрийн бүлгэмдэлд Stipa krylovii, Cleistogenes squarrosa, Agropyron -2 10 -24 AchiAsia AgriPilo AgroCris AgroRepe ArenCapi ArteFrig ArteLaci ArteMong ArteScop BromIner BuplScor CaraSten CareEner CareKors CarePedi ChamAngu ChamErec CleiSqua FestLene FiliSibi FragOrie GaliVeru GeraPrat HaleSals KoelCris LeymChin PhlePhle PhloTube Poa Atte Poa Botr PoteAcau PoteAnse PoteBifu PoteLeuc PoteTana PoteSeri PulsBung RanuScle SangOffiSerrCentStelCham StipKryl ThalSimp VeroInca ViciAmoe ViciCrac ViciUnij DCA axis 1 DCAaxis2 StipSibi LespDahu GlauMari Stip Baic SchiMult CaraMicr
  • 11. cristatum, Poa botryoides, Carex korshinskyi, Potentilla acaulis, P.bifurca зэрэг хуурайсаг зүйлүүд голлон тохиолдож, Caragana microphylla, Stipa krylovii, Cleistogenes sguarrosa зэрэг зүйлүүд зонхилогчоор ургана. Харин зүүн захад байрласан алаг өвс-ленийн ботуульт уулын хээрийн бүлгэмдэлд Arenaria capillaris, Potentilla sericea, P.leucophylla, Festuca lenensis, Stelleria chamaejasme, Chamaerhodos erecta зэрэг зүйлүүд голлон тохиолдож, Festuca lenensis зонхилогчоор ургана. Диаграммын баруун захад байрласан үетэн-алаг өвст нугын бүлгэмдэлд Potentilla anserina, Agropyron repens, Ranunculus scleratus, Halerpestis salsuginosa, Glaux maritimа, Thalictrum simplex, Carex enermis зэрэг чийгсэг зүйлүүд голлон тохиолддогоос Potentilla anserina, Halerpestis salsuginosa, Agropyron repens зүйлүүд нь зонхилогчоор ургана. Дүгнэлт 1. Дархан-Уул аймгийн бэлчээрт уулын хээр, нугын хээр, хуурай хээрийн дэд хэвшинж болон нугын хэвшинж зонхилон тохиолддог. Тус нутгийн баруун зах Хараа голын хөндийгөөр нугын хээр ба хуурай хээрийн ургамалжил ноѐрхон жижиг навчит харгана бүхий хялгана-хазаар өвст, хялгана-харганат бүлгэмдэл элбэг тархдаг. Харин нутгийн зүүн хэсэгт уулын хээрийн ургамалжил голлож жижиг дэгнүүлт үетэн-алаг өвст, ботууль-алаг өвст, алаг өвс-үетэнт бүлгэмдлүүд зонхилдог. Нугын хээрт Stipa sibirica, Stipa baicalensis зонхилсон алаг өвс-үетэнт, үетэн-алаг өвст бүлгэмдэл зонхилно. 2. Зонхилогч бүлгэмдлүүдээс нугын бүлгэмдэлд тусгагийн бүрхэц хамгийн их (75- 80%), уулын хээрийн бүлгэмдэлд хамгийн бага (35-38%), 1м2 талбайд тохиолдох зүйлийн тоо нугын бүлгэмдэлд хамгийн олон (19 зүйл), хээрийн бүлгэмдэлд хамгийн цөөн (9 зүйл) байна. Ашигласан материал 1. Грубов В.И. Определитель сосудистых растений Монголий. Л., Наука. 1982. с.441. 2. Грубов В.И., Губанов И.А., Дариймаа Ш. Флористические находки в Монголий. //Бюлл.Моск. о-ва. Исп. Прир., отд. биол. т. 95, вып. 6. 1990. с. 70-86.
  • 12. 3. Губанов И.А., Камелин Р.В. Материалы к флоре МНР. // Природные условия, растительный покров и животный мир Монголий. –Пушкино, 1988. с. 189-217. 4. Губанов И.А., Конспект флоры внешней сосудистые растения/. М. 1996. с.136. 5. Өлзийхутаг Н. БНМАУ-ын хадлан бэлчээр дэх тэжээлийн ургамал таних бичиг. УБ.1985. х. 203-396. 6. Өлзийхутаг Н. Монгол орны ургамлын аймгийн тойм. УБ. 1989. х.3-29. 7. Түвшинтогтох И. Монгол орны хээрийн ургамалжил. УБ. 2014. х.42-349. 8. Шенников А.П. Введение в геоботанику. Л.: Изд-во ЛГУ. 1964. с.446. 9. Юнатов А.А. Основные черты растительного покрова Монгольской Народной Республики, Изд. АН СССР, М., Л., 1950. с. 223. 10.Юнатов А.А. БНМАУ-ын ургамлан нөмрөгийн үндсэн шинжүүд. УБ. 1976. х.169- 180. 11.Cajo J.F. ter Braak and Petr Smilauer. Canoco Referenve Manual and Users Guide. Software for Ordination /version 5.0/. Biometris, Wageningen. 2012. p. 263. 12.Jan Leps and Petr Smilauer. Multivariate Analysis of Ecological Data using CANOCO. Cambridge University press. 2009. р.267. 13.Цэрэннадмид Б. Дархан сумын хөрс, ургамлан нөмрөгийн онцлог. ШУТИС, Дархан- Уул аймаг дахь технологийн сургууль. "Тэгш хэм" сэтгүүл. Дархан. 2008. №12.х.40- 42. 14.Цэрэннадмид Б. Results of vegetation study of Mountain steppe in Khongor district, Darkhan Uul province, Mongolia. Рациональное использование почвенных и растительных ресурсов в экстремальных природных условиях. Материалы международной научно-практического факультета. Улан-Удэ. 2012. c.110-114. 15. Tserennadmid, B. Vegetation conditions in various plant communities in Khongor district, Darkhan-Uul province, Mongolia. Final project. UNU-Land Restoration Training Programme. Keldnaholt, 112 Reykjavik, Iceland. 2013. Pdf.