SlideShare a Scribd company logo
1 of 10
Download to read offline
1
ХИЙМЭЛ ДАГУУЛЫН МЭДЭЭ АШИГЛАН ДАРХАН, СЭЛЭНГИЙН БҮС
НУТГИЙН УРГАМАЛ БҮРХЭВЧИЙГ ТОДОРХОЙЛСОН СУДАЛГАА
Оролмаа .Э, Гонгор.М
Докторантур, физикийн багш, ДаТС
Суурь шинжлэх ухааны тэнхимийн
эрхлэгч, ДаТС
E-mаil: Orolmaababu@yahoo.com
gongor2001@yahoo.com
Утас - 99097329, 99373607
Хураангуй:
Энэхүү ажилд Дархан-Сэлэнгийн бүс нутгийн ургамaл бүрхэвчийн индексийг
МОДИС хиймэл дагуулын мэдээг ашиглан 6 цэг дээр (Дархан, Сүхбаатар,
Шарын гол, Баруун хараа, Зүүн хараа ) 2000-2013 оны хооронд ургамал ургаж
боловсрох хугацаа (IV-X сар) -ны температур, хур тунадас, харьцангуй
чийгшил, ургамлын спектр утгуудыг харьцуулан дүн шинжилгээ хийв.
Түлхүүр үг: ургамлын индекс, ургамлын ангилал, хиймэл дагуул, координатын
цэгүүд
Оршил
Сэлэнгэ аймаг нь Монгол улсын хойд хэсэгт Орхон Сэлэнгийн савын дунд
зэргийн уулс бүхий хойд талаараа ОХУ-тай, баруун, зүүн талаараа Монгол
улсын Булган, Төв, Хэнтий аймгуудтай хиллэн 41152.63 км2
нутгийг эзлэн
оршино. Нийт нутгийн 42 хувийг ой мод, 47 хувийг бэлчээр, 7 хувийг хадлангийн
талбай эзэлдэг. 2013 оны дүнгээр Сэлэнгэ аймаг 105253 хүн амтайгаас аймгийн
төв Сүхбаатар суманд 22693 хүн, 5977 айл өрх оршин сууж байна. Аймгийн
нутаг ерөнхийдөө эх газрын эрс тэс уур амьсгалтай агаарын жилийн дундаж
температур -0,4 градус, хөрсний гадаргын жилийн дундаж температур 2.20
С
буюу агаарын жилийн дундаж температураас 1.8 градусаар дулаан байна.
Сэлэнгэ аймаг нь манай орны газар тариалангийн бүсэд багтах бөгөөд
газарзүй-цаг уурын өвөрмөц нөхцөл бүхий Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт
1960-аад оноос тариа ногоо тарих зорилгоор их хэмжээний газар хагалж
элдэншүүлсэн, үржил шим буурсан нэрээр зэрлэгшүүлж орхисон, хөрсний
элэгдэл эвдрэлд орсон зэрэг хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл болон
дэлхийн дулаарлын улмаас сүүлийн 60 жилд агаарын температур 1.8 хэмээр
өсч агаарын хуурайшил нэмэгдэж улмаар агаарт дэгдэх шороо тоос
мэдэгдэхүйц өсөх хандлагатай болсон байна [2,4,5,6, ]. Түүнчлэн манай улс зах
2
зээлийн харилцаанд шилжиж эхэлсэн 1990-ээд оноос бусад аймаг сумаас төв
суурин газар руу чиглэсэн их нүүдлийн улмаас олон айл өрх, малын хамт
шилжин ирж аймгийн төв, ойр орчинд төвлөрөн суурьшсан нь хөрс билчээр
талхлагдах, агаар-орчны бохирдол огцом нэмэгдэх таагүй нөхцөл бүрджээ [1,
3].
Судалгааны хэсэг
Энэхүү судалгаанд Дархан-Сэлэнгийн бүс нутгийн ургамал бүрхэвчийн
индексийг МОДИС хиймэл дагуулын мэдээг ашиглан 2000-2013 оны IV-X
саруудаар 6 цэгийн координат сонгон авч ургамал бүрхэвчийн утга нь (-1)-ээс
(+1)-ийн хооронд хэлбэлздэгийг тооцон бүс нутгаа 5 ангилалд хувааж үзсэн.
Бэлчээрийн талбайг гаргахдаа ARCGIS 10.0 программаар shapefile үүсгэн хил
хязгаарыг тогтоогоод Calculation kомандаар, ургамал бүрхэвчийн индексийг
ENVI 4.7 программын сувгуудын хооронд математик үйлдэл хийж Band math
команд дээр b2-b1/b2+b1 томъѐог ашиглан тодорхойлсон. ( хүснэгт 1)
Хүснэгт 1. Дархан, Сэлэнгийн бүс нутгийн координат, ургамал
бүрхэвчийн ангилал
№
Ургамал
бүрхэвчи
йн
ангилал
Ургамал
бүрхэвчи
йн утга
Цэгүүд
Гра
д
Ми
н
Се
к
Гра
д
Ми
н
Се
к
Өндө
р
1 Хөрс -0.1-0 Дархан 105 59 0 49 28 0 706.8
2 Сийрэг 0-0.2 Шарын гол 106 8 0 49 50 0 640
3
Дунд
зэрэг
0.2-0.4 Сүхбаатар 106 11 0 50 14 0 625.9
4 Сайн 0.4-0.6
Баруунхар
аа
106 5 0 48 54 0 807
3
5 Маш сайн 0.6-1.0 Зүүнхараа 106 27 0 48 51 0 880
6 Хонгор 105 55 0 49 18 0 718
2. Судалгааны ажлын гол үр дүн
2.1 Дархан-Сэлэнгийн бүс нутгийн ургамал бүрхэвчийн тархацыг ангилан
тооцож үзэхэд VII сард ургамлын индексийн утга маш сайн (0.6-1.0) ангилалд
нийт нутаг дэвсгэрийн 71.7%, харин нүцгэн хөрсийг тодорхойлж буй ургамлын
индексийн (-0.1-0.0) ангилал нь X сард 0.62%-ийг тус тус эзэлж байна. (График
1.)
График 1. Дархан-Сэлэнгийн бүс нутгийн 2000-2013 оны IV-X сарын
ургамал бүрхэвчийн талбайн хэмжээ
2.2 Ургамал бүрхэвчийн индекс (NDVI)-ийг хиймэл дагуулын мэдээгээр
тасралтгүй орон зайд тодорхойлох нь цаг хугацаа болон эдийн засаг цаашлаад
бэлчээрийн талхагдалыг бууруулахад чухал ач холбогдолтой юм. Иймд хиймэл
дагуулын мэдээ ашиглан энэ бүх асуудлыг шийдэх боломжтой юм.
Хувь
Сар
Хөрс -0.10
Сийрэг ургамалтай 0-0.2
Дунд зэрэг 0.2-0.4
Сайн 0.4-0.6
Маш сайн 0.6-1
4
Зураг 1.2000 оны Дархан-Сэлэнгийн
бүс нутгийн ургамал бүрхэвч
Зураг 2. 2004 оны Дархан-Сэлэнгийн
бүс нутгийн ургамал бүрхэвч
Ангила
лын
код
Урга
мал
инде
кс
Талб
ай
(%)
Ангила
лын
төрөл
Өн
гө
0
0.00
74
Ус,хад
чулуу
1
0.0-
0.15
0.01
61
Хөрс
2
0.15-
0.2
0.01
24
Сийрэг
3
0. 2 -
0.4
22.3
664
Дунд
зэрэг
4
0.4-
0.6
57.9
409
Сайн
5
0.6 -
1
19.6
569
Маш
сайн
Ангила
лын
код
Урга
мал
инде
кс
Талб
ай
(%)
Ангил
алын
төрөл
Өн
гө
0
0.00
49
Ус,хад
чулуу
1
0.0-
0.15
0.00
62
Хөрс
2
0.15-
0.2
0.02
97
Сийрэг
3
0. 2 -
0.4
20.8
003
Дунд
зэргийн
4
0.4-
0.6
54.6
243
Сайн
5
0.6 -
1
24.5
346
Маш
сайн
5
Зураг 3. 2009 оны Дархан-
Сэлэнгийн
бүсийн ургамлын бүрхэвч
Зураг 4. 2013 оны Дархан-Сэлэнгийн
бүсийн ургамлын бүрхэвч
Ангилал
Ургамлын
индекс
Талбай
(%)
Ангилалын
төрөл
Өнгө
0
Ус,хад
чулуу
1 0.0-0.15 0.021 Хөрс
2 0.15- 0.2 0.0606 Сийрэг
3 0. 2 - 0.4 41.3756 Дунд зэрэг
4 0.4- 0.6 46.8788 Сайн
5 0.6 - 1 11.6641 Маш сайн
Ангилал
Ургамлын
индекс
Талбай
(%)
Ангилалын
төрөл
Өнгө
0
Ус,хад
чулуу
1 0.0-0.15 0.044 Хөрс
2 0.15- 0.2 0.0157 Сийрэг
3 0. 2 - 0.4 6.8426 Дунд зэрэг
4 0.4- 0.6 46.4024 Сайн
5 0.6 - 1 46.7349 Маш сайн
0.1-0 0-0.2 0.2-0.4 0.4-0.6 0.6-1
Талбай (%) 0.010416071 0.051839881 30.8314131 48.14095417 18.13595476
Талбай(%)
6
График 2. Дархан, Сэлэнгийн бүс нутгийн ургамал бүрхэвчийн
олон жил (2000-2013)-ийн явц
Дархан, Сэлэнгийн бүс нутгийн ургамал бүрхэвчийн олон жилийн дундаж
утгыг нь авч үзвэл 49% нь ургамал бүрхэвч сайн, 32% нь дунд зэрэг, 19%
нь маш сайн ургамалтай гэсэн ангилалд хамаарагдаж байгаа нь бүс
нутгийн ихэнх хувийг ургамал сайтай гэж үзэж болно.
Дархан, Сэлэнгийн бүс нутгийн NDVI-ийг тодорхойлсон үр дүн
Монгол орны ойн нөөц маш бага боловч Сэлэнгийн сав газарт
харьцангуй их бий. Дархан, Сэлэнгийн бүс нутаг нь Монгол орны хувьд
газар тариалан, ойт хээрийн бүс нутагт хамаардаг.
График 3. Дархан-Сэлэнгийн ургамалжилтын сарын дундаж үзүүлэлт
График 3-аас харахад бүс нутгийн сонгосон цэгүүд дээрхи ургамал бүрхэвчийн
тархалтыг ургамал ургах үеийн саруудаар (IV-X сар) харьцуулахад Шарын гол,
Сүхбаатар сум хамгийн их (0.2-0.6), Дархан сум хамгийн бага (0.18-0.38)
үзүүлэлттэй байгаа нь хүн амын нягтрал, хот суурин газрын төвлөрөл, хүний
үйл ажиллагаатай холбоотой. Шарын гол, Сүхбаатар сумуудын ургамал
индексийн утга хамгийн их байгаа нь хөрсний чийг, хур тунадасны хэмжээ нь их
болно.
График 4. Дархан-Сэлэнгийн ургамалжилтын олон жилийн дундаж үзүүлэлт
Дархан, Сэлэнгийн бүс нутгийн сонгосон цэгүүдийн ургамал бүрхэвчийн
индексийг олон жилийн (2000-2013) хувьслаар харьцуулахад мөн Дархан сум
хамгийн бага (0.19-0.31), Шарын гол, Сүхбаатар хамгийн их (0.38-0.53) утгыг
үзүүлж байна. Ургамал бүрхэвчийн индексийн олон жилийн дундаж үзүүлэлтээс
харахад Дархан сумын хувьд 2002, 2009 онд муу, 2001,2012 онд бусад онтой
Ургамал
бүрхэвчийн
индекс
Сар
Дархан
Сүхбаатар
Шарын гол
Баруун хараа
Зүүн хараа
Ургамалжилт
ыниндекс
Жил
Дархан
Шарын гол
Сүхбаатар
Баруунхараа
7
харьцуулахад зуншлага сайн, Шарын гол сумын хувьд 2007 онд сайн , 2011-
2013 онд зуншлага муу байсан болно. Баруунхараа, Зүүнхараа, Хонгор сумдын
хувьд ургамал бүрхэвчийн индексийн утга нь дундаж үзүүлэлттэй байгаа
боловч 2002,2009 онд тааруу, 2001, 2012, 2013 онд зуншлага сайн байсан
болох нь харагдаж байна. (Хүснэгт 2, График 4 )
Хүснэгт 2. Дархан-Сэлэнгийн бүс нутгийн ургамалжилтыг харьцуулсан судалгаа
Дархан
Шарын
гол
Сүхбаатар
Баруун
хараа
Зүүн хараа Хонгор
0.28262244
9
0.477949
0.43165306
1
0.35188775
5
0.32576530
6
0.3472244
9
График 5. Дархан, Сэлэнгийн бүс нутгийн ургамалжилтын явц (%)
График 6. Дархан-Сэлэнгийн бүс нутгийн олон жилийн дундаж ургамал бүрхэвч
Дархан, Сэлэнгийн бүс нутгийн ургамал бүрхэвчийн индексийг тодорхойлоход
хамгийн их нь Шарын гол 21%, хамгийн бага нь Дархан 13% бусад сумдын
ургамал бүрхэвчийн ургац нь 15%-19%-ийн хооронд хэлбэлзэж байна. Дархан,
Сэлэнгэ бүс нутгийн ургамал=бүрхэвчийн индексийн тархац нь нийт газар
Series1, Хөрс,
0.130383816,
0%
Series1,
Сийрэг
ургамалтай,
4.735465751,
5%
Series1, Дунд
зэрэг,
32.5425174,
33%
Series1, Сайн
,
28.83678718,
29%
Series1, Маш
сайн,
32.58504505,
33%
Хөрс
Сийрэг ургамалтай
Дунд зэрэг
Сайн
Маш сайн
8
нутгийн 33% нь маш сайн, 29% нь сайн, 33% нь дунд зэрэг, 5% нь сийрэг
ургамалтай гэсэн ангилалд тус тус багтаж байна.
3. Хур тунадас, чийг, температур, салхины хувьслын явц
График 7. Хур тунадасны дундаж үзүүлэлт (мм)
Дархан-Сэлэнгийн бүс нутгийн хур тунадасны хэмжээ (60-80мм) нь VII, VIII
сардаа бусад саруудаасаа их байна. Тухайн сонгосон цэгүүд дээрхи хур
тунадасны хэмжээгээр Дархан сум нь хамгийн их байгаа боловч ургамал
бүрхэвчийн утгаар хамгийн багадаа орж байгаа нь чийгийг хуримтлуулах, ой
багатай, ууршилт харьцангуй их явагддагтай холбоотой юм.
График 8. Харьцангуй чийгшилийн дундаж үзүүлэлт (%)
Дархан, Сэлэнгийн бүс нутгийн чийгийн дундаж үзүүлэлт нь VII, VIII сард 50-
70%-тай байгаа нь хур тунадасны хэмжээнээс шууд хамааралтай байгаа нь
График 8-аас харагдаж байна.
График 9. Дархан-Сэлэнгийн бүс нутгийн температурын дундаж үзүүлэлт
(ºС)
Хуртунадас
(мм)
Сар
Дархан
Шарын гол
Сүхбаатар
Баруун хараа
Чийг(%)
Сар
Дархан
Шарын гол
Сүхбаатар
Баруун хараа
Зүүн хараа
Температур̊t
Сар
Дархан
Баруун хараа
Шарын гол
Сүхбаатар
Зүүн хараа
9
Дархан,Сэлэнгийн бүс нутгаар сарын дундаж температурын утгыг авч үзэхэд 4
сараас аажмаар өсч, VI-VIII сард агаарын температурын их ( 170
С - 210
С) утгыг
үзүүлж аажмаар буурч байгаа нь ургамал ургах таатай нөхцөл нь VI-VIII сар
болохыг харуулж байна. (График 9)
График 10. Дархан-Сэлэнгийн бүс нутгийн салхины дундаж үзүүлэлт (м/с)
Дархан, Сэлэнгийн бүс нутагт салхины дундаж хурд IV-V сард бусад сараас
харьцангуй их (2.5 м/с - 4 м/с), мөн ургамал бүрхэвчийн индексийн утга бүх
сонгосон цэгүүдэд хамгийн бага утгатай (График 10) байгаа нь тоосжилт үүсэх
нөхцлийг бүрдүүлж байна.
График 11. Дархан,Сэлэнгийн бүс нутгийн чийг,температур, NDVI-ийн
хувьслын явц Дархан, Сэлэнгийн бүс нутгийн чийг, ургамал бүрхэвчийн индекс,
агаарын температурын нэгтгэсэн хамаарлын графикаас харахад чийг, ургамал
бүрхэвчийн индекс нь шууд хамааралтай байгаа боловч Дархан, Хонгор сумын
хувьд чийг нь ургамал бүрхэвчийн индекстэйгээ урвуу хамааралтай байгаа нь
хэдийгээр хур тунадасын хэмжээ их ч ууршилт болон ойн бүрхэвч бага байгаа нь
ууршилт явагдах нөхцлийг бүрдүүлж , нөгөө талаас 1м2
талбайд оногдох, хүн ам,
малын тоо толгой их байгаатай холбоотой гэж үзэж байна.
ДҮГНЭЛТ
Салхиныхурд(
м/с)
Сар
Дархан
Шарын гол
Сүхбаатар
Баруунхараа
Зүүнхараа
Ургамал
бүрхэвчийн
индекс
Чийг
Температур
NDVI
10
1. Дархан-Сэлэнгийн бүс нутгийн ургамал бүрхэвчийн индексийн маш сайн
ангилалын утга нь VII сард хамгийн их 71.7%, X сард хамгийн бага 0.62%-ийг тус
тус эзэлж байна.
2. Нийт газар нутгийн ургамлан бүрхэвчийг тархацаар нь ангилахад 33% нь маш
сайн, 29% нь сайн, 33% нь дунд зэрэг, 5% нь сийрэг ургамалтай гэсэн ангилалд
багтаж байна.
3. Дархан-Сэлэнгийн бүс нутгийн агаар мандлын дэгдмэлийн бохирдолд
(аэрозолын) хөрсний доройтол 38% -аас хэтрэхгүй байгаа нь сүүлийн 14 жилийн
хэмжилт судалгаанаас харагдаж байна.
НОМ ЗҮЙ
[1]. Emission estimation technique manual combution engines. Version 2.3. October
2003, Australian Government.
[2] Оролмаа. Э, Түгжсүрэн.Н. Дархан хотын хур тунадасыг судалсан зарим дүнгээс.
ШУТИС-ийн эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл, №2(114), 2010, х 317-321
[3]. Монгол Улсын Агаарын хууль. Байгаль орчин, хуулийн эмхэтгэл, Улаанбаатар,
2012
[4]. Technology needs assessment. Volume 1. Climate Change Adaptation in Mongolia.
Ulaanbaatar, 2013, 272 pp
[5] . Technology needs assessment. Volume 1. Climate Change Mitigation in Mongolia.
Ulaanbaatar, 2013, 217 pp
[ 6]. Ц. Содов нар. Экологи, байгаль хамгаалал. Улаанбаатар. 2012. 97-98х
Зохиогчийн тухай: Э. Оролмаа нь2007 онд ШУТИС- ийн МТС дээр “Дархан-Уул
аймгийн агаарын бохирдол “сэдвээр магистрын зэрэг хамгаалсан болно. 2008 онд
ШУТИС-ийн МТС дээр докторантурт элсэн “ Дархан Сэлэнгийн агаарын бохирдол
цаашдын чиг хандлага“ сэдвээр судалгааны ажлаа хийж байна.

More Related Content

What's hot

7д бэлчээрийн ургамал
7д бэлчээрийн ургамал7д бэлчээрийн ургамал
7д бэлчээрийн ургамалChimeg Tsetseg
 
Пестицид
ПестицидПестицид
ПестицидGunJee Gj
 
Correlation rm1 fall2013_b
Correlation rm1 fall2013_bCorrelation rm1 fall2013_b
Correlation rm1 fall2013_bSerod Khuyagaa
 
Газарзүйн бодлого бодох аргачлал.pptx
Газарзүйн бодлого бодох аргачлал.pptxГазарзүйн бодлого бодох аргачлал.pptx
Газарзүйн бодлого бодох аргачлал.pptxEnkh Tseba
 
8 angi gazarzvi hursnii tarhalt davaakhuu 04.25
8 angi gazarzvi hursnii tarhalt davaakhuu 04.258 angi gazarzvi hursnii tarhalt davaakhuu 04.25
8 angi gazarzvi hursnii tarhalt davaakhuu 04.25zulzagatsogoo
 
General principles of medicinal & aromatic plants farming mon
General principles of medicinal & aromatic plants farming monGeneral principles of medicinal & aromatic plants farming mon
General principles of medicinal & aromatic plants farming monnayna-1
 
пестицидүүдийн үндсэн бүлгүүдийн хор зүй, экологийн шинж чанар [Autosaved]
пестицидүүдийн үндсэн бүлгүүдийн хор зүй, экологийн шинж чанар [Autosaved]пестицидүүдийн үндсэн бүлгүүдийн хор зүй, экологийн шинж чанар [Autosaved]
пестицидүүдийн үндсэн бүлгүүдийн хор зүй, экологийн шинж чанар [Autosaved]Цэрэн-Очир Б.
 
халдварт өвчнөөс сэргийлэх аргууд
халдварт өвчнөөс сэргийлэх аргуудхалдварт өвчнөөс сэргийлэх аргууд
халдварт өвчнөөс сэргийлэх аргуудMunkhnasan Jijgee
 
1a nsdi 20141118-bayarma_without
1a   nsdi 20141118-bayarma_without1a   nsdi 20141118-bayarma_without
1a nsdi 20141118-bayarma_withoutGeoMedeelel
 
монгол орны геологийн судалгаа төрөөс баримтлах бодлого
монгол орны геологийн судалгаа төрөөс баримтлах бодлогомонгол орны геологийн судалгаа төрөөс баримтлах бодлого
монгол орны геологийн судалгаа төрөөс баримтлах бодлогоJvk Law
 
судалгаа тайлан жишээ
судалгаа тайлан жишээсудалгаа тайлан жишээ
судалгаа тайлан жишээEnkhbold Ebo
 
Эдийн засгийн Бүс нутаг, түүний ангилал онцлог
Эдийн засгийн Бүс нутаг, түүний ангилал онцлогЭдийн засгийн Бүс нутаг, түүний ангилал онцлог
Эдийн засгийн Бүс нутаг, түүний ангилал онцлогNaraa Naranhvv
 
хөрс үүсвэрийн хүчин зүйл 3
хөрс үүсвэрийн хүчин зүйл 3хөрс үүсвэрийн хүчин зүйл 3
хөрс үүсвэрийн хүчин зүйл 3otgooPhh
 

What's hot (20)

7д бэлчээрийн ургамал
7д бэлчээрийн ургамал7д бэлчээрийн ургамал
7д бэлчээрийн ургамал
 
Пестицид
ПестицидПестицид
Пестицид
 
Correlation rm1 fall2013_b
Correlation rm1 fall2013_bCorrelation rm1 fall2013_b
Correlation rm1 fall2013_b
 
Газарзүйн бодлого бодох аргачлал.pptx
Газарзүйн бодлого бодох аргачлал.pptxГазарзүйн бодлого бодох аргачлал.pptx
Газарзүйн бодлого бодох аргачлал.pptx
 
Belen khicheel gazarzui
Belen khicheel gazarzuiBelen khicheel gazarzui
Belen khicheel gazarzui
 
8 angi gazarzvi hursnii tarhalt davaakhuu 04.25
8 angi gazarzvi hursnii tarhalt davaakhuu 04.258 angi gazarzvi hursnii tarhalt davaakhuu 04.25
8 angi gazarzvi hursnii tarhalt davaakhuu 04.25
 
ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА
ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГААЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА
ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА
 
General principles of medicinal & aromatic plants farming mon
General principles of medicinal & aromatic plants farming monGeneral principles of medicinal & aromatic plants farming mon
General principles of medicinal & aromatic plants farming mon
 
Lecture 5
Lecture 5Lecture 5
Lecture 5
 
пестицидүүдийн үндсэн бүлгүүдийн хор зүй, экологийн шинж чанар [Autosaved]
пестицидүүдийн үндсэн бүлгүүдийн хор зүй, экологийн шинж чанар [Autosaved]пестицидүүдийн үндсэн бүлгүүдийн хор зүй, экологийн шинж чанар [Autosaved]
пестицидүүдийн үндсэн бүлгүүдийн хор зүй, экологийн шинж чанар [Autosaved]
 
нарны цацраг 2
нарны цацраг 2нарны цацраг 2
нарны цацраг 2
 
халдварт өвчнөөс сэргийлэх аргууд
халдварт өвчнөөс сэргийлэх аргуудхалдварт өвчнөөс сэргийлэх аргууд
халдварт өвчнөөс сэргийлэх аргууд
 
1a nsdi 20141118-bayarma_without
1a   nsdi 20141118-bayarma_without1a   nsdi 20141118-bayarma_without
1a nsdi 20141118-bayarma_without
 
монгол орны геологийн судалгаа төрөөс баримтлах бодлого
монгол орны геологийн судалгаа төрөөс баримтлах бодлогомонгол орны геологийн судалгаа төрөөс баримтлах бодлого
монгол орны геологийн судалгаа төрөөс баримтлах бодлого
 
Et 2016.12.26
Et 2016.12.26Et 2016.12.26
Et 2016.12.26
 
судалгаа тайлан жишээ
судалгаа тайлан жишээсудалгаа тайлан жишээ
судалгаа тайлан жишээ
 
Эдийн засгийн Бүс нутаг, түүний ангилал онцлог
Эдийн засгийн Бүс нутаг, түүний ангилал онцлогЭдийн засгийн Бүс нутаг, түүний ангилал онцлог
Эдийн засгийн Бүс нутаг, түүний ангилал онцлог
 
Computer%202010
Computer%202010Computer%202010
Computer%202010
 
T
TT
T
 
хөрс үүсвэрийн хүчин зүйл 3
хөрс үүсвэрийн хүчин зүйл 3хөрс үүсвэрийн хүчин зүйл 3
хөрс үүсвэрийн хүчин зүйл 3
 

Viewers also liked

Mongoliin tuuh Aj ahui hev zanshil
Mongoliin tuuh Aj ahui hev zanshilMongoliin tuuh Aj ahui hev zanshil
Mongoliin tuuh Aj ahui hev zanshilLc Booyo
 
Ãàçàðç¿éí õè÷ýýëèéí çºâëºìæ 10-12 àíãè
Ãàçàðç¿éí õè÷ýýëèéí çºâëºìæ 10-12 àíãèÃàçàðç¿éí õè÷ýýëèéí çºâëºìæ 10-12 àíãè
Ãàçàðç¿éí õè÷ýýëèéí çºâëºìæ 10-12 àíãèsaikhanaa.o
 
монголын газар тариалангийн товч түүх
монголын газар тариалангийн товч түүхмонголын газар тариалангийн товч түүх
монголын газар тариалангийн товч түүхTemka Temuujin
 
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүймонголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүйbatsuuri
 
Batbileg seminar2
Batbileg seminar2Batbileg seminar2
Batbileg seminar2GeoMedeelel
 
чийг ба хур тунадас
чийг ба хур тунадасчийг ба хур тунадас
чийг ба хур тунадасSodbilegt Sodbilegt
 

Viewers also liked (10)

Mongoliin tuuh Aj ahui hev zanshil
Mongoliin tuuh Aj ahui hev zanshilMongoliin tuuh Aj ahui hev zanshil
Mongoliin tuuh Aj ahui hev zanshil
 
Esh a
Esh aEsh a
Esh a
 
Lects12
Lects12Lects12
Lects12
 
Ãàçàðç¿éí õè÷ýýëèéí çºâëºìæ 10-12 àíãè
Ãàçàðç¿éí õè÷ýýëèéí çºâëºìæ 10-12 àíãèÃàçàðç¿éí õè÷ýýëèéí çºâëºìæ 10-12 àíãè
Ãàçàðç¿éí õè÷ýýëèéí çºâëºìæ 10-12 àíãè
 
монголын газар тариалангийн товч түүх
монголын газар тариалангийн товч түүхмонголын газар тариалангийн товч түүх
монголын газар тариалангийн товч түүх
 
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүймонголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
 
Batbileg seminar2
Batbileg seminar2Batbileg seminar2
Batbileg seminar2
 
10 enkhjargal
10   enkhjargal10   enkhjargal
10 enkhjargal
 
3 gis day
3   gis day3   gis day
3 gis day
 
чийг ба хур тунадас
чийг ба хур тунадасчийг ба хур тунадас
чийг ба хур тунадас
 

Similar to Хиймэл дагуулын мэдээ ашиглан Дархан, Сэлэнгийн бүс нутгийн ургамал бүрхэвчийг тодорхойлсон судалгаа

Nyamjav master ppt
Nyamjav master pptNyamjav master ppt
Nyamjav master pptGeoMedeelel
 
Дархан-Уул аймгийн бэлчээрт зонхилогч бүлгэмдэл, тэдгээрийн бүтэц, бүрэлдэхүүн
Дархан-Уул аймгийн бэлчээрт зонхилогч бүлгэмдэл, тэдгээрийн бүтэц, бүрэлдэхүүнДархан-Уул аймгийн бэлчээрт зонхилогч бүлгэмдэл, тэдгээрийн бүтэц, бүрэлдэхүүн
Дархан-Уул аймгийн бэлчээрт зонхилогч бүлгэмдэл, тэдгээрийн бүтэц, бүрэлдэхүүнAnkhbileg Luvsan
 
Дархан сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар агаарын бохирдолыг багас...
Дархан сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар агаарын бохирдолыг багас...Дархан сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар агаарын бохирдолыг багас...
Дархан сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар агаарын бохирдолыг багас...Ankhbileg Luvsan
 
МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA
МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГAМОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA
МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГAEnv. Engineers
 
Land managment gis_zasvar
Land managment gis_zasvarLand managment gis_zasvar
Land managment gis_zasvarGeoMedeelel
 
Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...
Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...
Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...Ankhbileg Luvsan
 
уур амьсгалын өөрчлөлт
уур амьсгалын өөрчлөлтуур амьсгалын өөрчлөлт
уур амьсгалын өөрчлөлтZaya Shirentogtokh
 
Дархан хотын төлөвлөлтийг боловсронгуй болгох асуудалд
Дархан хотын төлөвлөлтийг боловсронгуй болгох асуудалдДархан хотын төлөвлөлтийг боловсронгуй болгох асуудалд
Дархан хотын төлөвлөлтийг боловсронгуй болгох асуудалдAnkhbileg Luvsan
 
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загваруудМонгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загваруудGreengoldMongolia
 
Land cover changes studies
Land cover changes studiesLand cover changes studies
Land cover changes studiesGeoMedeelel
 
Geomeeting modelling biodiversity_20160420_copy_3a
Geomeeting modelling biodiversity_20160420_copy_3aGeomeeting modelling biodiversity_20160420_copy_3a
Geomeeting modelling biodiversity_20160420_copy_3aGeoMedeelel
 
Bayanmunkh geomeeting
Bayanmunkh geomeetingBayanmunkh geomeeting
Bayanmunkh geomeetingGeoMedeelel
 
Bayanmunkh geomeeting (1)
Bayanmunkh geomeeting (1)Bayanmunkh geomeeting (1)
Bayanmunkh geomeeting (1)GeoMedeelel
 

Similar to Хиймэл дагуулын мэдээ ашиглан Дархан, Сэлэнгийн бүс нутгийн ургамал бүрхэвчийг тодорхойлсон судалгаа (15)

Nyamjav master ppt
Nyamjav master pptNyamjav master ppt
Nyamjav master ppt
 
Дархан-Уул аймгийн бэлчээрт зонхилогч бүлгэмдэл, тэдгээрийн бүтэц, бүрэлдэхүүн
Дархан-Уул аймгийн бэлчээрт зонхилогч бүлгэмдэл, тэдгээрийн бүтэц, бүрэлдэхүүнДархан-Уул аймгийн бэлчээрт зонхилогч бүлгэмдэл, тэдгээрийн бүтэц, бүрэлдэхүүн
Дархан-Уул аймгийн бэлчээрт зонхилогч бүлгэмдэл, тэдгээрийн бүтэц, бүрэлдэхүүн
 
Дархан сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар агаарын бохирдолыг багас...
Дархан сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар агаарын бохирдолыг багас...Дархан сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар агаарын бохирдолыг багас...
Дархан сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар агаарын бохирдолыг багас...
 
МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA
МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГAМОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA
МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA
 
Land managment gis_zasvar
Land managment gis_zasvarLand managment gis_zasvar
Land managment gis_zasvar
 
2016.12.20
2016.12.202016.12.20
2016.12.20
 
Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...
Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...
Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...
 
Presentation12
Presentation12Presentation12
Presentation12
 
уур амьсгалын өөрчлөлт
уур амьсгалын өөрчлөлтуур амьсгалын өөрчлөлт
уур амьсгалын өөрчлөлт
 
Дархан хотын төлөвлөлтийг боловсронгуй болгох асуудалд
Дархан хотын төлөвлөлтийг боловсронгуй болгох асуудалдДархан хотын төлөвлөлтийг боловсронгуй болгох асуудалд
Дархан хотын төлөвлөлтийг боловсронгуй болгох асуудалд
 
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загваруудМонгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
 
Land cover changes studies
Land cover changes studiesLand cover changes studies
Land cover changes studies
 
Geomeeting modelling biodiversity_20160420_copy_3a
Geomeeting modelling biodiversity_20160420_copy_3aGeomeeting modelling biodiversity_20160420_copy_3a
Geomeeting modelling biodiversity_20160420_copy_3a
 
Bayanmunkh geomeeting
Bayanmunkh geomeetingBayanmunkh geomeeting
Bayanmunkh geomeeting
 
Bayanmunkh geomeeting (1)
Bayanmunkh geomeeting (1)Bayanmunkh geomeeting (1)
Bayanmunkh geomeeting (1)
 

More from Ankhbileg Luvsan

Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааДархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааAnkhbileg Luvsan
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааAnkhbileg Luvsan
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнAnkhbileg Luvsan
 
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...Ankhbileg Luvsan
 
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Ankhbileg Luvsan
 
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”Ankhbileg Luvsan
 
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааAnkhbileg Luvsan
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааAnkhbileg Luvsan
 
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Ankhbileg Luvsan
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдAnkhbileg Luvsan
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...Ankhbileg Luvsan
 
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньAnkhbileg Luvsan
 
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньӨсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньAnkhbileg Luvsan
 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньAnkhbileg Luvsan
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ankhbileg Luvsan
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга замAnkhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжAnkhbileg Luvsan
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээсAnkhbileg Luvsan
 

More from Ankhbileg Luvsan (20)

Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
 
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааДархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
 
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
 
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
 
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
 
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
 
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
 
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньӨсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
 

Хиймэл дагуулын мэдээ ашиглан Дархан, Сэлэнгийн бүс нутгийн ургамал бүрхэвчийг тодорхойлсон судалгаа

  • 1. 1 ХИЙМЭЛ ДАГУУЛЫН МЭДЭЭ АШИГЛАН ДАРХАН, СЭЛЭНГИЙН БҮС НУТГИЙН УРГАМАЛ БҮРХЭВЧИЙГ ТОДОРХОЙЛСОН СУДАЛГАА Оролмаа .Э, Гонгор.М Докторантур, физикийн багш, ДаТС Суурь шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч, ДаТС E-mаil: Orolmaababu@yahoo.com gongor2001@yahoo.com Утас - 99097329, 99373607 Хураангуй: Энэхүү ажилд Дархан-Сэлэнгийн бүс нутгийн ургамaл бүрхэвчийн индексийг МОДИС хиймэл дагуулын мэдээг ашиглан 6 цэг дээр (Дархан, Сүхбаатар, Шарын гол, Баруун хараа, Зүүн хараа ) 2000-2013 оны хооронд ургамал ургаж боловсрох хугацаа (IV-X сар) -ны температур, хур тунадас, харьцангуй чийгшил, ургамлын спектр утгуудыг харьцуулан дүн шинжилгээ хийв. Түлхүүр үг: ургамлын индекс, ургамлын ангилал, хиймэл дагуул, координатын цэгүүд Оршил Сэлэнгэ аймаг нь Монгол улсын хойд хэсэгт Орхон Сэлэнгийн савын дунд зэргийн уулс бүхий хойд талаараа ОХУ-тай, баруун, зүүн талаараа Монгол улсын Булган, Төв, Хэнтий аймгуудтай хиллэн 41152.63 км2 нутгийг эзлэн оршино. Нийт нутгийн 42 хувийг ой мод, 47 хувийг бэлчээр, 7 хувийг хадлангийн талбай эзэлдэг. 2013 оны дүнгээр Сэлэнгэ аймаг 105253 хүн амтайгаас аймгийн төв Сүхбаатар суманд 22693 хүн, 5977 айл өрх оршин сууж байна. Аймгийн нутаг ерөнхийдөө эх газрын эрс тэс уур амьсгалтай агаарын жилийн дундаж температур -0,4 градус, хөрсний гадаргын жилийн дундаж температур 2.20 С буюу агаарын жилийн дундаж температураас 1.8 градусаар дулаан байна. Сэлэнгэ аймаг нь манай орны газар тариалангийн бүсэд багтах бөгөөд газарзүй-цаг уурын өвөрмөц нөхцөл бүхий Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 1960-аад оноос тариа ногоо тарих зорилгоор их хэмжээний газар хагалж элдэншүүлсэн, үржил шим буурсан нэрээр зэрлэгшүүлж орхисон, хөрсний элэгдэл эвдрэлд орсон зэрэг хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл болон дэлхийн дулаарлын улмаас сүүлийн 60 жилд агаарын температур 1.8 хэмээр өсч агаарын хуурайшил нэмэгдэж улмаар агаарт дэгдэх шороо тоос мэдэгдэхүйц өсөх хандлагатай болсон байна [2,4,5,6, ]. Түүнчлэн манай улс зах
  • 2. 2 зээлийн харилцаанд шилжиж эхэлсэн 1990-ээд оноос бусад аймаг сумаас төв суурин газар руу чиглэсэн их нүүдлийн улмаас олон айл өрх, малын хамт шилжин ирж аймгийн төв, ойр орчинд төвлөрөн суурьшсан нь хөрс билчээр талхлагдах, агаар-орчны бохирдол огцом нэмэгдэх таагүй нөхцөл бүрджээ [1, 3]. Судалгааны хэсэг Энэхүү судалгаанд Дархан-Сэлэнгийн бүс нутгийн ургамал бүрхэвчийн индексийг МОДИС хиймэл дагуулын мэдээг ашиглан 2000-2013 оны IV-X саруудаар 6 цэгийн координат сонгон авч ургамал бүрхэвчийн утга нь (-1)-ээс (+1)-ийн хооронд хэлбэлздэгийг тооцон бүс нутгаа 5 ангилалд хувааж үзсэн. Бэлчээрийн талбайг гаргахдаа ARCGIS 10.0 программаар shapefile үүсгэн хил хязгаарыг тогтоогоод Calculation kомандаар, ургамал бүрхэвчийн индексийг ENVI 4.7 программын сувгуудын хооронд математик үйлдэл хийж Band math команд дээр b2-b1/b2+b1 томъѐог ашиглан тодорхойлсон. ( хүснэгт 1) Хүснэгт 1. Дархан, Сэлэнгийн бүс нутгийн координат, ургамал бүрхэвчийн ангилал № Ургамал бүрхэвчи йн ангилал Ургамал бүрхэвчи йн утга Цэгүүд Гра д Ми н Се к Гра д Ми н Се к Өндө р 1 Хөрс -0.1-0 Дархан 105 59 0 49 28 0 706.8 2 Сийрэг 0-0.2 Шарын гол 106 8 0 49 50 0 640 3 Дунд зэрэг 0.2-0.4 Сүхбаатар 106 11 0 50 14 0 625.9 4 Сайн 0.4-0.6 Баруунхар аа 106 5 0 48 54 0 807
  • 3. 3 5 Маш сайн 0.6-1.0 Зүүнхараа 106 27 0 48 51 0 880 6 Хонгор 105 55 0 49 18 0 718 2. Судалгааны ажлын гол үр дүн 2.1 Дархан-Сэлэнгийн бүс нутгийн ургамал бүрхэвчийн тархацыг ангилан тооцож үзэхэд VII сард ургамлын индексийн утга маш сайн (0.6-1.0) ангилалд нийт нутаг дэвсгэрийн 71.7%, харин нүцгэн хөрсийг тодорхойлж буй ургамлын индексийн (-0.1-0.0) ангилал нь X сард 0.62%-ийг тус тус эзэлж байна. (График 1.) График 1. Дархан-Сэлэнгийн бүс нутгийн 2000-2013 оны IV-X сарын ургамал бүрхэвчийн талбайн хэмжээ 2.2 Ургамал бүрхэвчийн индекс (NDVI)-ийг хиймэл дагуулын мэдээгээр тасралтгүй орон зайд тодорхойлох нь цаг хугацаа болон эдийн засаг цаашлаад бэлчээрийн талхагдалыг бууруулахад чухал ач холбогдолтой юм. Иймд хиймэл дагуулын мэдээ ашиглан энэ бүх асуудлыг шийдэх боломжтой юм. Хувь Сар Хөрс -0.10 Сийрэг ургамалтай 0-0.2 Дунд зэрэг 0.2-0.4 Сайн 0.4-0.6 Маш сайн 0.6-1
  • 4. 4 Зураг 1.2000 оны Дархан-Сэлэнгийн бүс нутгийн ургамал бүрхэвч Зураг 2. 2004 оны Дархан-Сэлэнгийн бүс нутгийн ургамал бүрхэвч Ангила лын код Урга мал инде кс Талб ай (%) Ангила лын төрөл Өн гө 0 0.00 74 Ус,хад чулуу 1 0.0- 0.15 0.01 61 Хөрс 2 0.15- 0.2 0.01 24 Сийрэг 3 0. 2 - 0.4 22.3 664 Дунд зэрэг 4 0.4- 0.6 57.9 409 Сайн 5 0.6 - 1 19.6 569 Маш сайн Ангила лын код Урга мал инде кс Талб ай (%) Ангил алын төрөл Өн гө 0 0.00 49 Ус,хад чулуу 1 0.0- 0.15 0.00 62 Хөрс 2 0.15- 0.2 0.02 97 Сийрэг 3 0. 2 - 0.4 20.8 003 Дунд зэргийн 4 0.4- 0.6 54.6 243 Сайн 5 0.6 - 1 24.5 346 Маш сайн
  • 5. 5 Зураг 3. 2009 оны Дархан- Сэлэнгийн бүсийн ургамлын бүрхэвч Зураг 4. 2013 оны Дархан-Сэлэнгийн бүсийн ургамлын бүрхэвч Ангилал Ургамлын индекс Талбай (%) Ангилалын төрөл Өнгө 0 Ус,хад чулуу 1 0.0-0.15 0.021 Хөрс 2 0.15- 0.2 0.0606 Сийрэг 3 0. 2 - 0.4 41.3756 Дунд зэрэг 4 0.4- 0.6 46.8788 Сайн 5 0.6 - 1 11.6641 Маш сайн Ангилал Ургамлын индекс Талбай (%) Ангилалын төрөл Өнгө 0 Ус,хад чулуу 1 0.0-0.15 0.044 Хөрс 2 0.15- 0.2 0.0157 Сийрэг 3 0. 2 - 0.4 6.8426 Дунд зэрэг 4 0.4- 0.6 46.4024 Сайн 5 0.6 - 1 46.7349 Маш сайн 0.1-0 0-0.2 0.2-0.4 0.4-0.6 0.6-1 Талбай (%) 0.010416071 0.051839881 30.8314131 48.14095417 18.13595476 Талбай(%)
  • 6. 6 График 2. Дархан, Сэлэнгийн бүс нутгийн ургамал бүрхэвчийн олон жил (2000-2013)-ийн явц Дархан, Сэлэнгийн бүс нутгийн ургамал бүрхэвчийн олон жилийн дундаж утгыг нь авч үзвэл 49% нь ургамал бүрхэвч сайн, 32% нь дунд зэрэг, 19% нь маш сайн ургамалтай гэсэн ангилалд хамаарагдаж байгаа нь бүс нутгийн ихэнх хувийг ургамал сайтай гэж үзэж болно. Дархан, Сэлэнгийн бүс нутгийн NDVI-ийг тодорхойлсон үр дүн Монгол орны ойн нөөц маш бага боловч Сэлэнгийн сав газарт харьцангуй их бий. Дархан, Сэлэнгийн бүс нутаг нь Монгол орны хувьд газар тариалан, ойт хээрийн бүс нутагт хамаардаг. График 3. Дархан-Сэлэнгийн ургамалжилтын сарын дундаж үзүүлэлт График 3-аас харахад бүс нутгийн сонгосон цэгүүд дээрхи ургамал бүрхэвчийн тархалтыг ургамал ургах үеийн саруудаар (IV-X сар) харьцуулахад Шарын гол, Сүхбаатар сум хамгийн их (0.2-0.6), Дархан сум хамгийн бага (0.18-0.38) үзүүлэлттэй байгаа нь хүн амын нягтрал, хот суурин газрын төвлөрөл, хүний үйл ажиллагаатай холбоотой. Шарын гол, Сүхбаатар сумуудын ургамал индексийн утга хамгийн их байгаа нь хөрсний чийг, хур тунадасны хэмжээ нь их болно. График 4. Дархан-Сэлэнгийн ургамалжилтын олон жилийн дундаж үзүүлэлт Дархан, Сэлэнгийн бүс нутгийн сонгосон цэгүүдийн ургамал бүрхэвчийн индексийг олон жилийн (2000-2013) хувьслаар харьцуулахад мөн Дархан сум хамгийн бага (0.19-0.31), Шарын гол, Сүхбаатар хамгийн их (0.38-0.53) утгыг үзүүлж байна. Ургамал бүрхэвчийн индексийн олон жилийн дундаж үзүүлэлтээс харахад Дархан сумын хувьд 2002, 2009 онд муу, 2001,2012 онд бусад онтой Ургамал бүрхэвчийн индекс Сар Дархан Сүхбаатар Шарын гол Баруун хараа Зүүн хараа Ургамалжилт ыниндекс Жил Дархан Шарын гол Сүхбаатар Баруунхараа
  • 7. 7 харьцуулахад зуншлага сайн, Шарын гол сумын хувьд 2007 онд сайн , 2011- 2013 онд зуншлага муу байсан болно. Баруунхараа, Зүүнхараа, Хонгор сумдын хувьд ургамал бүрхэвчийн индексийн утга нь дундаж үзүүлэлттэй байгаа боловч 2002,2009 онд тааруу, 2001, 2012, 2013 онд зуншлага сайн байсан болох нь харагдаж байна. (Хүснэгт 2, График 4 ) Хүснэгт 2. Дархан-Сэлэнгийн бүс нутгийн ургамалжилтыг харьцуулсан судалгаа Дархан Шарын гол Сүхбаатар Баруун хараа Зүүн хараа Хонгор 0.28262244 9 0.477949 0.43165306 1 0.35188775 5 0.32576530 6 0.3472244 9 График 5. Дархан, Сэлэнгийн бүс нутгийн ургамалжилтын явц (%) График 6. Дархан-Сэлэнгийн бүс нутгийн олон жилийн дундаж ургамал бүрхэвч Дархан, Сэлэнгийн бүс нутгийн ургамал бүрхэвчийн индексийг тодорхойлоход хамгийн их нь Шарын гол 21%, хамгийн бага нь Дархан 13% бусад сумдын ургамал бүрхэвчийн ургац нь 15%-19%-ийн хооронд хэлбэлзэж байна. Дархан, Сэлэнгэ бүс нутгийн ургамал=бүрхэвчийн индексийн тархац нь нийт газар Series1, Хөрс, 0.130383816, 0% Series1, Сийрэг ургамалтай, 4.735465751, 5% Series1, Дунд зэрэг, 32.5425174, 33% Series1, Сайн , 28.83678718, 29% Series1, Маш сайн, 32.58504505, 33% Хөрс Сийрэг ургамалтай Дунд зэрэг Сайн Маш сайн
  • 8. 8 нутгийн 33% нь маш сайн, 29% нь сайн, 33% нь дунд зэрэг, 5% нь сийрэг ургамалтай гэсэн ангилалд тус тус багтаж байна. 3. Хур тунадас, чийг, температур, салхины хувьслын явц График 7. Хур тунадасны дундаж үзүүлэлт (мм) Дархан-Сэлэнгийн бүс нутгийн хур тунадасны хэмжээ (60-80мм) нь VII, VIII сардаа бусад саруудаасаа их байна. Тухайн сонгосон цэгүүд дээрхи хур тунадасны хэмжээгээр Дархан сум нь хамгийн их байгаа боловч ургамал бүрхэвчийн утгаар хамгийн багадаа орж байгаа нь чийгийг хуримтлуулах, ой багатай, ууршилт харьцангуй их явагддагтай холбоотой юм. График 8. Харьцангуй чийгшилийн дундаж үзүүлэлт (%) Дархан, Сэлэнгийн бүс нутгийн чийгийн дундаж үзүүлэлт нь VII, VIII сард 50- 70%-тай байгаа нь хур тунадасны хэмжээнээс шууд хамааралтай байгаа нь График 8-аас харагдаж байна. График 9. Дархан-Сэлэнгийн бүс нутгийн температурын дундаж үзүүлэлт (ºС) Хуртунадас (мм) Сар Дархан Шарын гол Сүхбаатар Баруун хараа Чийг(%) Сар Дархан Шарын гол Сүхбаатар Баруун хараа Зүүн хараа Температур̊t Сар Дархан Баруун хараа Шарын гол Сүхбаатар Зүүн хараа
  • 9. 9 Дархан,Сэлэнгийн бүс нутгаар сарын дундаж температурын утгыг авч үзэхэд 4 сараас аажмаар өсч, VI-VIII сард агаарын температурын их ( 170 С - 210 С) утгыг үзүүлж аажмаар буурч байгаа нь ургамал ургах таатай нөхцөл нь VI-VIII сар болохыг харуулж байна. (График 9) График 10. Дархан-Сэлэнгийн бүс нутгийн салхины дундаж үзүүлэлт (м/с) Дархан, Сэлэнгийн бүс нутагт салхины дундаж хурд IV-V сард бусад сараас харьцангуй их (2.5 м/с - 4 м/с), мөн ургамал бүрхэвчийн индексийн утга бүх сонгосон цэгүүдэд хамгийн бага утгатай (График 10) байгаа нь тоосжилт үүсэх нөхцлийг бүрдүүлж байна. График 11. Дархан,Сэлэнгийн бүс нутгийн чийг,температур, NDVI-ийн хувьслын явц Дархан, Сэлэнгийн бүс нутгийн чийг, ургамал бүрхэвчийн индекс, агаарын температурын нэгтгэсэн хамаарлын графикаас харахад чийг, ургамал бүрхэвчийн индекс нь шууд хамааралтай байгаа боловч Дархан, Хонгор сумын хувьд чийг нь ургамал бүрхэвчийн индекстэйгээ урвуу хамааралтай байгаа нь хэдийгээр хур тунадасын хэмжээ их ч ууршилт болон ойн бүрхэвч бага байгаа нь ууршилт явагдах нөхцлийг бүрдүүлж , нөгөө талаас 1м2 талбайд оногдох, хүн ам, малын тоо толгой их байгаатай холбоотой гэж үзэж байна. ДҮГНЭЛТ Салхиныхурд( м/с) Сар Дархан Шарын гол Сүхбаатар Баруунхараа Зүүнхараа Ургамал бүрхэвчийн индекс Чийг Температур NDVI
  • 10. 10 1. Дархан-Сэлэнгийн бүс нутгийн ургамал бүрхэвчийн индексийн маш сайн ангилалын утга нь VII сард хамгийн их 71.7%, X сард хамгийн бага 0.62%-ийг тус тус эзэлж байна. 2. Нийт газар нутгийн ургамлан бүрхэвчийг тархацаар нь ангилахад 33% нь маш сайн, 29% нь сайн, 33% нь дунд зэрэг, 5% нь сийрэг ургамалтай гэсэн ангилалд багтаж байна. 3. Дархан-Сэлэнгийн бүс нутгийн агаар мандлын дэгдмэлийн бохирдолд (аэрозолын) хөрсний доройтол 38% -аас хэтрэхгүй байгаа нь сүүлийн 14 жилийн хэмжилт судалгаанаас харагдаж байна. НОМ ЗҮЙ [1]. Emission estimation technique manual combution engines. Version 2.3. October 2003, Australian Government. [2] Оролмаа. Э, Түгжсүрэн.Н. Дархан хотын хур тунадасыг судалсан зарим дүнгээс. ШУТИС-ийн эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл, №2(114), 2010, х 317-321 [3]. Монгол Улсын Агаарын хууль. Байгаль орчин, хуулийн эмхэтгэл, Улаанбаатар, 2012 [4]. Technology needs assessment. Volume 1. Climate Change Adaptation in Mongolia. Ulaanbaatar, 2013, 272 pp [5] . Technology needs assessment. Volume 1. Climate Change Mitigation in Mongolia. Ulaanbaatar, 2013, 217 pp [ 6]. Ц. Содов нар. Экологи, байгаль хамгаалал. Улаанбаатар. 2012. 97-98х Зохиогчийн тухай: Э. Оролмаа нь2007 онд ШУТИС- ийн МТС дээр “Дархан-Уул аймгийн агаарын бохирдол “сэдвээр магистрын зэрэг хамгаалсан болно. 2008 онд ШУТИС-ийн МТС дээр докторантурт элсэн “ Дархан Сэлэнгийн агаарын бохирдол цаашдын чиг хандлага“ сэдвээр судалгааны ажлаа хийж байна.