SlideShare a Scribd company logo
1 of 4
Сэтгүүлчийн 2а ангийн оюутан О. Золжаргал
С.Эрдэнэ Өвгөн шувуу
Жав гуай, нар ханын толгойд тусаж байхад нvдээ нээлээ. Зовхи нь хєх няц болон
хавагнаж ухархайдаа хонхойн ширгэсэн гэрэлгүй нүдээр гэрийн доторхийг тойруулан
харах гэж ихэд хүндэрсэн толгойгоо арайхийн эргүүлэв. Хянган хамрын самсааны
мєгєєрс нэвт гэрэлтэн шанааны нь яс арьсаа цоо татах бий гэмээр ѐрдойжээ. Царайны
нь єнгє энэ нүгэлт ертєнцєд амьдрах єдєр тоотой хүн гэдгийг илтгэнэ. Яс арьс болсон
гараараа орны хєлєєс уясан татуурганаас чангааж байж биеэ хагас эргүүлээд явган
ширээн дээрх шаазантай цийдмээр амаа дэвтээв. Тэгээд ханын толгойд туссан нарны
гэрлийг хэсэг ширтэв. Гадаа зуны сайхан єдєр, Жав гуай тэнгэрийг тооноор, газрыг
үүдээр харах тєдий болсоор уджээ. Гэвч ханын толгойд туссан нарны гэрлийн шар
толбонд бүхий л газар дэлхийг бас харж болно. Насаараа хєндлєн гулд давхисан тал
нутаг, үзэж єнгєрүүлсэн амьдрал нь үүрд нүдээ анихаас нааш яаж балран арилах билээ.
Єглєє болгон «Одоо ингээд зовлон дуусах цаг ирээгүй» юу гэж горьдох боловч єдєр
хоног єнгєрсєєр л байна. Хүн гэдэг мєн ч бєх голтой юм. Утсан чинээхэн улаан амь
гэвч тасарч єгєхгүй нь гайхалтай. Євчин ойндоо хүрлээ. Жав гуай єнгєрсєн хаврын
цагаан хагднаар хадан гэртээ харина гэж бодож байсан боловч бүтсэнгүй. «Би ер нь
долоон голтой амьтан юмаа» гэж хүнд ярина. Yхэхийн тухай бодож яваагvй боловч
үхэхээс нэг их айхгүй хүн байж. Yүнийгээ ойлгохдоо санаа амарсан бєгєєд элдэв
зовлон гаслан болж гиншигнэлгүй зоригтой тайвнаар үхлээ хvлээж байна. Сэтгэлээр
машид хатуужин чадахад биеийн шаналал хүртэл намдаад явчихна. «Ийм сайхан єдєр
байтал үүдээ битүүлээд гардаг нь юу вэ?» гэж эхнэртээ уур хүрмээр аядсанаа «Жав чи
бүү бухимдаад бай» гэж єєртєє тушаав. Тэгээд євчинд нэрвэгдсэн биеийн ой гутам
нялуун үнэрийг дарах гэж хажуудаа арц уугиулаад юм бодов. Гадаа болжмор жиргэж
алст адуу янцгаахад єєрийн эрхгүй сүүрс алдав. Хєгшнийх үнээ сааж байгааг сонсоод
гар хуруу нь цуцдаг болж дээ гэж єрєвдєнє. Эхлээд үнээний хєхийг жигд шувтран
шаагитал сааж байснаа тєдхєн гар нь цуцаж шор шор хийлгээд нэг хэсэг амарна.
«Хєєрхий ээ. Хүүгээ цэргээс халагдаж иртэл ганцаараа байх болох нь» гэж Жав гуай
бодов. Хүүгээ иртэл тэсээд байя гэж бодож байсан боловч дахиад хагас жил тэсэх ямар
ч ид шид байхгүй гэдгийг мэдсэнээс хойш хєгшнєє зовоолгүй эртхэн шиг талийж одох
юмсан гэж бодох болжээ. Санаагаараа ч гэсэн үхлийг ойртуулж болох мэт бодогдоно.
Євчин нь нэгэнт газар авч нєгєє утсан чинээн улаан гол л аргагүй нэг цохиж байгаа нь
илэрхий болжээ. Хоол унднаас гараад удав. Yхэх єдрєє хүлээнэ гэдэг єнгєрснєє бодож
хэвт гэсэн үг байж. Жав гуай голтой байгаагийн ганцхан учир утга л түүнд байна.
Бусдаар бол хүний тооноос аль хэдийн єєрийгєє хасжээ. Бие үхэхээс урьтаж ухаан
үхчих вий гэдэг л ганц айх юм нь. Гэвч бие доройтох тусам ухаан улам саруул болж
байлаа. Биеэ ухаанаар захирая таарсан цагт одоо ингээд амьсгаагаа хураах цаг бол лоо
гэж єєртєє тушааж болмоор санагдана. Гэвч тийм аяс нь хэзээ таарах тэгж таарсны
тэмдэг чухам юу болохыг мэдэхгүй байлаа.
Єнєє єглєє євдєх шаналах юм нь нэгэнт дууссан мэт хачин байх ажээ. Амаа
дэвтээгээд арцны сайхан үнэр үнэртэж хєшиж чилсэн биеэ аргацааж хєдєлгєєд автал
үргэлж горойж барайж байдаг дотор нь уужран толгой нь хєнгєрчих шиг болов. Зүрхээ
чагнавал их удаан боловч дэрээр дамжин дуулдтал лүг лүг цохиж байна. Жав гуай
үүдний баруун хатавчинд єлгєсєн хазаар ногт хураалттай бараан дээр гєлмийг нь
дэлгэж тавьсан харав. Эзэн нь мордох чадалтай юм шиг эмээл хазаар зэхээстэй байг
гэсэн шиг хєгшин нь түүнийг ер хєдєлгєдєггүй билээ. Зуухан дээр загсаасан єрєм
нарны туяа шиг шаргалтана. Хоймрын авдар дээр хєгшний бадраасан зул гал
дохиуртай хар цэцэг мэт бадамлан бєхєж байна.
Цаад зун сүмбэр хээ тавьж будсан унь нь нарны гэрэлд ярайна. «Манай гэрийн мод
сайн. Хүү халагдаж ирээд бүрээсийг нь шинэчлэнэ биз.» Зүүн хаяанд хєгшний орны
толгойд улаан шунхан дэвсгэр дээр алтан хорол тавьсан нүүртэй хуучин цагийн намхан
авдар байна. «Түүнийг сэргээгээд будчихдаг байж дээ. Хєгшин бид хоѐрын анхны юм»
гэж бодов. Тэр хуучин авдарнаас бусад юм цєм ѐсоороо, бєхєж байгаа зул хүртэл
ѐсоороо бєхєж байх шиг санагдана. «Одоо ингээд болоо юм биш үү дээ. Хичнээн
болтол єєрийгєє ч хүнийг ч зовоох вэ!» гэж гэнэт бодов.
Хєгшин нь үнээгээ саагаад орж ирэхэд айлын хүүхдийг давхиулаад нутгийн
євгєцүүлийг ирээч гэж хэлүүлэв. Аргагүй цаг нь тулаад амин дээрээ байлгахыг бодож
дээ гэж Жав гуайн үеийн гурван євгєн яаран ирлээ. Урьд газар хонхойтол сууж мордож
байсан уяан дээр нь бууцгааж юу гэж хэлж уулзана даа гэж зүрхшээн ороход Жав гуай
харин сулхан дуугаар боловч үхэх гэж байгаа хүний амнаас гарамгүй хєгжилтэй
наргиантай юм ярьж угтлаа. Хүрэн торгон дээл ємсєж, дєчин таван оны чєлєєлєх дайнд
түр цэрэгт татагдан яваад авсан шар гуулин медалиа зүүчихээд єндєр дэр тvшжээ. Жав
гуайн багын түнш бєгєєд гэзэгт Найдан хэмээх саяхан болтол гэзэгтэй явсан хүдэр хар
євгєн, нутгийн их хүндтэй хvн, ОЛОН жил Жав гуайтай хамт баг сумын элдэв алба
хааж явсан боргоцой Дорлиг (Яагаад тийм хоч авсныг бурхан мэднэ.) Yеэл болох
шумуул Жамц гэгч гонгиносон нарийхан дуутай євгєн үхэлд тулсан нєхрийгєє ингэж
наргиж наадаж байх юм гэж санасангүй. Хатуу эр гэдгийг мэднэ. Гэвч харахад нvд
хальтармаар болсон гэж сонсоод аргагүй зүрхшээн орж гарах нь ч ховордсон байж. Нэг
голын, нэг үеийн євгєцvvл урт амьдрал туулж насан хэвийхийн жам ѐсоор уван цуван
цєєрсєєр боловч аз уу зандан цагийнхтайгаа адил бие биеэ нэрээр нь биш овгоор нь
дуудаж наануу цаануутай явах учир нэг нь ингэж тасраад талийчихна гэдэг амьдрал єм
цєм vсэрнэ гэсэн vг. Жав гуай үлдэх хэдийнхээ сэтгэлийг засъя гэсэн шиг байлаа.
Гэзэгт сүүлхэн шигээр ирээд нүд дальдран зуухны аманд сууж мод толгойтойгоо
ноцолдоход Жав гуай түүнийг шоолж гэзэгт маань улам л єнгє ороод байна. Залуу
эхнэр авах гэж байна гэдэг нь ортой догоо .Тэгтэл энэ бид хоѐр чинь анх нэг жил эхнэр
авсан юм шүү дээ. Одоо энэ Должингоо босгох гэж яаж хєглєж явснаа санаж байна уу?
Должингийн муу эмээлийг чингэлэгнээс авах гэж яваад нохойд хонгоо уруулчихсанаа,
мєн ч ядуу байж дээ. Эмээлтэй морь хєтлєєд ирэх чадал байхгүй. Одоо харин жаргаад,
аагаа багтаахаа байж. Бас залуу хүүхэнд санаатай» гэхэд гэзэгт дорхиноо сэтгэл
уужирч гаансаа євєртлєн «Золиг гэж! Нохойд уруулсан сорви одоо ч бий шүү» гээд
гэрээр дvvрэн инээдэм болов. Андынхаа амин дээр байж уй гашуу болно гэсэн чинь
харин найр наадамд ирсэн юм шиг хєгжєєнтэй болдог байна. Жав гуай тэдэнд,
Муу Дэвхэргийн (єєрийн нь хоч) чинь амьд явах хоног аргагүй гүйцэж байна. Та
нарыгаа нэг хараад үхье гэж шийдлээ. Yхэхийн ємнє нэг сайн наргиж, та нарын хаа
дуулах хуурдахыг сонсъѐ. Урьдын цагт юмсан бол хойт насандаа уулзаж юу магад
гэхсэн. Намайг та нар эс мэдэх биш. Yхэлгүй мєнх хорвоо дээр тєрсєн бол одоо яая
гэхэв. Алив үеэлээ чи хамраа харж уруу царайлж суулгүй наадах архи айрагнаасаа хий.
Жаахан шар тос хєвүүлээд над ч гэсэн хийгээд аль! Муу дэвхэргэн алсын замд үдэж
байна гэж бодоод л ууцгаа! Заавал хєдєєлүүлж ирчихээд уй гашуу тайлж байна гэж уу
алба уу? Ямар ч гэсэн ухаантай амьсгаатай байгаа дээр нь амьд Жавтайгаа урьдынх
шигээ наргиж байна гэж бодоод ууцгаа! гэж шахаж байв. Тэгээд хэлсэн ѐсоороо шар
тос хийж халаасан архи жаахан уучихаад нүд нь гэрэлтэж, ѐнтгор шанаанд нь хүртэл
цус туяарав. Yхэлгvй мєнх хорвоо дээр тєрєєгүйгээ сайн мэдэх тэр хэд түншийнхээ
үгийг аргагvй дагаж архи айраг ууцгаа! дуу шуу болов. Найрын гурван дуутай асан
гэзэгтэд ая барих алба тулгарч гэзэгт хєєрхий минь, хуучин бууны хугархай гэдгээ
үзүүллээ. Хєє тортог болсон сєєнгє дуутай морин хуурыг хєглєж амьсгаа тасалданги
боловч сүрхий эршүүд баргил хоолойгоор,
Зэ жигүүртэй тєрсєн маньд чинь
Жигтэй сайхан орон байвч
Жаргал зовлон алинд ч бол
Заяаныхаа хүчээр болдог бус уу
гэж дуулахад Жав гуайн хєгшин эрэгнэгийнхээ хажууд нулимсаа арчин буруу харж
суув.
«Гэзэгт ч нээрээ залуугаараа байна. Євгєн шувуу буцнаа гэж...» гээд Жав гуай шүүрс
алдсанаа түрхэн зуурын гунигаа хєєн зайлуулж «Боргоцой. чи тэр жил намайг яаж
чадсанаа яриач» гэв. Боргоцой Дорлиг бугуйндаа алтан цаг зүүж, нүдэндээ сүүдэр шил
зүүчихсэн дэгжин шовгор євгєн ярихаасаа түрүүн хээг хээг инээгээд,
Би багийн дарга, Жав ухуулагч тэр зун алба ширүүнийг хэлэх үү. Дайны урьд жил
шvv дээ. Залуу ч байж. Цэргийн агт, ноосны ноогдол гүйцээх гээд л бид хоѐр єдєр
шєнєгүй айл хэсдэг байлаа. Тэгэхэд баг гэдэг чинь одоогийн сум шиг нутагтай, явж
барагдахгүй. Нэг єдєр доод Хүрэмт орж явсан чинь зам дээр морио барьсан хүн хэвтэж
байна. Хүрээд очтол мань хvн хурхирч хэвтдэг байгаа. Ер нь бєх унтжээ. Тэгэхээр нь
шогломоор санагдаад морийг нь хєтлєєд алга болж єглєє. Мєн ч дүрсгүй байж дээ.
Мань хүн нэг сэрэхнээ явгарчихсан байдаг. Хагас єртєє шахам хєлєє холготол мацаж
айлд хүрсэн байсан. Сүүлд тэгж явгаруулснаа хэлээд алуулах шахсан сан гэв. Энэ
мэтээр идэр залуугийнхаа элдэв явдлыг дурсалцана. Шумуул Жамц согтохоороо
уйлдаг, биеэ хичнээн баривч тэссэнгүй шүлсээ савируулж байгаад гингэнэтэл
уйлчихав.
Чи битгий хүн уруу татаад бай! Уйлж байгаа нь хүртэл енгэнээд яг шумуул шиг
гэж Жав гуайн шоолоход инээдэм болж харин ч гомдож орхисон Жамц,
-Чи хэзээнээс чулуу шиг хатуу сэтгэлтэй хүн. Yлдэх биднийгээ ч зєєлєн дорой улс гэж
мэдэхгүй гээд гарч явахыг завдсанд,
-Yеэл минь! Би чинийхээ уян зєєлєн сэтгэлтэйг мэдэлгүй яах вэ. Тоглосон юм. Чи адуу
хураагаад ирэхгvй юу, би нэг харъя гэж гуйв...
Жамц, адуу хурааж гэрийн гадаа авчирсан хойно хүмүүс Жав гуайг ширдэг дээр
дамжлан гаргажээ. Жаран хэдэн жил амьдарсан хорвоо ертєнц зуныхаа нэг сайхан
єдрєєр түүнийг үдэн гаргаж байна уу? Наран хэвийж агь гангын үнэр анхилмал зєєлєн
бєгєєд бvлээн сэвшээ үхлийн ємнє зоригтой тайван бай гэж аргадан илбэж байх шиг,
Нутгийн хєх ногоон гүвээ толгод униар дунд замхран үзэгдэх нь уужим боловч хүний
насан хязгаартай ямархан жамтай ертєнц билээ гэмээр. Энэ нар, салхи, тэнгэр, гүвээ
толгодоо сүүлчийн удаа харж байна гэж Жав руай бодож байлаа Жамцын хурааж
авчирсан адуу уургилан бєєгнєрч аагаа багтааж ядсан унага даага тангаралдан
чарлалдах бєгєєд харин НЭГ хєгшин буурал сүргээс зайд уу зүүрмэглэн байна. Жав
гуай түүнийг харж омголтсон зийвгэр уруулаа муруйлган инээв.
Тэр буурлыг хараач? Мєн ч ястай адгуус юмсан. Муусайн байдасуудад гологдож үрээ
шүдлээд хажиглуулаад одоо ч больж дээ хєєрхий. Гэхдээ надаас л түрүүлсэнгvй дээ
гэв. Чингээд хэдэн мєч єнгєрєхєд нар салхинд цочирдсондоо ч юм уу амьсгаа нь дээр
гарч нүд нь ЖИГТЭЙХЭН хурцаар гялалзав.
Yеэлээ уурганы минь хуйвийг тайлаад аль! гээд хуйваа Гэзэгтэд єгч,
Чи залуу эхнэр авах санаатайгаараа үүнийг ав! Оонын хүзүүгээр хийсэн сайн хуйв шүү.
Чадлаа үзүүлэхэд чинь хэрэг болно гэв. Дорлиг түншдээ сийлбэр нь балартлаа элэгдэж
мєлийсєн жижиг гартаам хєєргєє «Ганган хүнд гархи нэмэр» гэж єгєв. Чингээд сүүлийн
үгээ хэлсэн нь,
Та нарыгаа, нутаг усаа, адуу малаа харж авлаа. Хичнээн сайхан салж болмооргүй
ертєнц боловч Гэзэгтийн дуулдаг євгєн шувуу буцах цаг болжээ. Жаран хэдэн жил
дэлхийн тоос хєдєлгєж их юм үзлээ. Гомдол алга. Сайн ханьтай, голомт залгах хүүтэй,
сайхан нєхєдтэй жаргаж явлаа. Ийм тийм юм дутуу дунд байсан гэж гажрах юм алга.
Олны дунд л явлаа. Жамц минь чи сэтгэлээ барьж vз! (Жамц уйлсаар холдов.) Бид чинь
ингээд л уван цуван хойт энгэртээ гарах улс шүү дээ, Жам юм хойно. Ямар манай
монголын удам тасрахаар биш! Та нар минь тэгээд үр ач єнєр єтгєн жарган дэгжиж
яваарай! За одоо боллоо. Гэрт минь оруулаад аль! Жав гуай үүр шөнө хагацахын алдад
насан өөд болжээ.
Утга санаа ба зорьсон санаа : Жав гэх өвгөнөөр төлөөлүүлэн хүний амьдрал гэдэг
ямар их үнэ цэнэтэй байдгийг харуулхыг зорьжээ. Хэдий хүн гэдэг мөнхийн биш ч тэр
утгаараа хорвоо ертөнцөд сайн муу 2 ыг хослуулах нь жамтай гэлтэй санагдана.
Амьдрал гэдэг таашгүй юмаа. Хүүгээ ирхийг хүлээн суусан үрчгэр бор өвгөн надад нэг
л зүйлийг өгүүлнэ. Үхэхэд үр харам гэдэгдээ яг л энэ дүр зураг тодруун томоороо
буулаа. Амьдралын бүхий л зүйлийг үзсэн энэ өвгөн өөрийгөө өвгөн шувуутай зүйрлэн
хэлжээ. Насан өөд болохоо мэдэрсэн ч өөдрөг байж бусдыг сайн сайхан байхыг
харахыг хүссэн. Хүний амьдрал гэдэг тааварлашгүй. С. Эрдэнэ зохиолч маань энэхүү
өгүүллэгээ их гоѐ утга санаагаар илэрхийлж ухаарал хайрлаж бүхнийг бодогдуулсан нь
үнэхээр таатай санагдлаа. Хөдөө нутгийн амьдрал тэгээд бас хүний тэр их тэвчээртэй
байдал өөрийгөө ялан дийлэх гэж хичээсэн нь үнэхээр 1ыг бодож 2ыг тунгаах мэт
байлаа. Үлдэж буй бүхэндээ үгээ хэлээд хорвоогийн жамаар эцэслэсэн энэхүү Жав
өвгөны байгаа байдал бүгд тухайн орон зайн хүмүүстэй эрхэм нандин хэвээрэй
үнэлэгдэн үлдсэн хэсгээр өгүүллэгэ маань төгсөв. Хүн гэдэг эргээд харахдаа сайны
мөртэй эгцлээд харахдаа үнэний мөртэй амьдрах хэрэгтэйм байна гэдэг үг шууд
санаанд минь буусийм.

More Related Content

What's hot

монгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учирмонгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учирSubd85
 
монгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэммонгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэмguest00835cf3
 
аян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлаян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлCh Moonoo
 
холбоо үг
холбоо үг холбоо үг
холбоо үг jiguurten
 
сургамжит өгүүллэг
сургамжит өгүүллэгсургамжит өгүүллэг
сургамжит өгүүллэгnsuren1
 
Эртний монголчуудын дунд шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд үүссэн нь
Эртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн ньЭртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн нь
Эртний монголчуудын дунд шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд үүссэн ньgbd01
 
Гийгүүлэгч авиалбар, түүний бүрэлдэхүүн, ангилал
Гийгүүлэгч авиалбар, түүний бүрэлдэхүүн, ангилалГийгүүлэгч авиалбар, түүний бүрэлдэхүүн, ангилал
Гийгүүлэгч авиалбар, түүний бүрэлдэхүүн, ангилалGe Go
 
Ой тогтоолт
Ой тогтоолтОй тогтоолт
Ой тогтоолтBorte
 
лекц №9 албан захидал
лекц №9 албан захидаллекц №9 албан захидал
лекц №9 албан захидалBMunguntuul
 
лекц 3,
лекц 3,лекц 3,
лекц 3,Ge Go
 

What's hot (20)

№5 Найруулгын алдаа түүнийг ангилах
№5 Найруулгын алдаа түүнийг ангилах№5 Найруулгын алдаа түүнийг ангилах
№5 Найруулгын алдаа түүнийг ангилах
 
монгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учирмонгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учир
 
монгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэммонгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэм
 
үгийн сангийн утга
үгийн сангийн утгаүгийн сангийн утга
үгийн сангийн утга
 
аян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлаян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэл
 
Chimeg
ChimegChimeg
Chimeg
 
хэлц үг
хэлц үгхэлц үг
хэлц үг
 
лабугайн нулимс
лабугайн нулимслабугайн нулимс
лабугайн нулимс
 
холбоо үг
холбоо үг холбоо үг
холбоо үг
 
сургамжит өгүүллэг
сургамжит өгүүллэгсургамжит өгүүллэг
сургамжит өгүүллэг
 
Эртний монголчуудын дунд шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд үүссэн нь
Эртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн ньЭртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн нь
Эртний монголчуудын дунд шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд үүссэн нь
 
Leg11
Leg11Leg11
Leg11
 
Гийгүүлэгч авиалбар, түүний бүрэлдэхүүн, ангилал
Гийгүүлэгч авиалбар, түүний бүрэлдэхүүн, ангилалГийгүүлэгч авиалбар, түүний бүрэлдэхүүн, ангилал
Гийгүүлэгч авиалбар, түүний бүрэлдэхүүн, ангилал
 
Ой тогтоолт
Ой тогтоолтОй тогтоолт
Ой тогтоолт
 
хүний хөгжил
хүний хөгжилхүний хөгжил
хүний хөгжил
 
эсээ
эсэээсээ
эсээ
 
Үгийн утга гэж юу вэ
Үгийн утга гэж юу вэҮгийн утга гэж юу вэ
Үгийн утга гэж юу вэ
 
лекц №9 албан захидал
лекц №9 албан захидаллекц №9 албан захидал
лекц №9 албан захидал
 
лекц 3,
лекц 3,лекц 3,
лекц 3,
 
лекц
лекцлекц
лекц
 

Viewers also liked

с. эрдэнэ.
с. эрдэнэ.с. эрдэнэ.
с. эрдэнэ.erka11
 
с.эрдэнэ хичээл 1
с.эрдэнэ  хичээл 1с.эрдэнэ  хичээл 1
с.эрдэнэ хичээл 1badmaaa
 
Уран зохиолд ТХБ-ын үзэл санаа
Уран зохиолд ТХБ-ын үзэл санааУран зохиолд ТХБ-ын үзэл санаа
Уран зохиолд ТХБ-ын үзэл санааDer Lehrer Studenten
 
Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл
Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлСэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл
Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлNational University Of Mongolia
 
Монгол хэлний найруулга зүйн удиртгал
Монгол хэлний найруулга зүйн удиртгалМонгол хэлний найруулга зүйн удиртгал
Монгол хэлний найруулга зүйн удиртгалNational University Of Mongolia
 
найруулгын алдаа түүний үндэс
найруулгын алдаа түүний үндэснайруулгын алдаа түүний үндэс
найруулгын алдаа түүний үндэсNational University Of Mongolia
 
эрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулгаэрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулгаNational University Of Mongolia
 

Viewers also liked (10)

с. эрдэнэ.
с. эрдэнэ.с. эрдэнэ.
с. эрдэнэ.
 
с.эрдэнэ хичээл 1
с.эрдэнэ  хичээл 1с.эрдэнэ  хичээл 1
с.эрдэнэ хичээл 1
 
Уран зохиолд ТХБ-ын үзэл санаа
Уран зохиолд ТХБ-ын үзэл санааУран зохиолд ТХБ-ын үзэл санаа
Уран зохиолд ТХБ-ын үзэл санаа
 
Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл
Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлСэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл
Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл
 
золбоо3
золбоо3золбоо3
золбоо3
 
Монгол хэлний найруулга зүйн удиртгал
Монгол хэлний найруулга зүйн удиртгалМонгол хэлний найруулга зүйн удиртгал
Монгол хэлний найруулга зүйн удиртгал
 
найруулгын алдаа түүний үндэс
найруулгын алдаа түүний үндэснайруулгын алдаа түүний үндэс
найруулгын алдаа түүний үндэс
 
эрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулгаэрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулга
 
найруулгын байр ба утга
найруулгын байр ба утганайруулгын байр ба утга
найруулгын байр ба утга
 
эхийн тухай
эхийн тухайэхийн тухай
эхийн тухай
 

Similar to С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг

104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудай104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудайKocmoc Umbrella
 
цахим ном. мөнгөнцэцэг
цахим ном. мөнгөнцэцэгцахим ном. мөнгөнцэцэг
цахим ном. мөнгөнцэцэгMongontsetseg Mongoo
 
эмгэн сойвон
эмгэн сойвонэмгэн сойвон
эмгэн сойвонHanzou Zoloo
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэлDoodoiigo
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэлDoodoiigo
 
(3) o.henry uguulleguud(1)
(3) o.henry uguulleguud(1)(3) o.henry uguulleguud(1)
(3) o.henry uguulleguud(1)Amar Amaraa
 
11r angiin eh zohiol
11r angiin eh zohiol11r angiin eh zohiol
11r angiin eh zohiolamka_od
 
2 har buuriin duuli
2 har buuriin duuli2 har buuriin duuli
2 har buuriin duuliOyuhai1127
 
сургамжит өгүүлэл
сургамжит өгүүлэлсургамжит өгүүлэл
сургамжит өгүүлэлTsedo Batsukh
 
Orkhoo tsahim hiceel
Orkhoo tsahim hiceelOrkhoo tsahim hiceel
Orkhoo tsahim hiceelOrkhonoo
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаRdnchmg_97
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаRdnchmg_97
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаRdnchmg_97
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаRdnchmg_97
 

Similar to С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг (20)

Ehuud
EhuudEhuud
Ehuud
 
104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудай104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудай
 
Сүмтэй будрын чулуу шүлгийн ном
Сүмтэй будрын чулуу шүлгийн номСүмтэй будрын чулуу шүлгийн ном
Сүмтэй будрын чулуу шүлгийн ном
 
цахим ном. мөнгөнцэцэг
цахим ном. мөнгөнцэцэгцахим ном. мөнгөнцэцэг
цахим ном. мөнгөнцэцэг
 
эмгэн сойвон
эмгэн сойвонэмгэн сойвон
эмгэн сойвон
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэл
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэл
 
Mh201 01-02
Mh201 01-02Mh201 01-02
Mh201 01-02
 
(3) o.henry uguulleguud(1)
(3) o.henry uguulleguud(1)(3) o.henry uguulleguud(1)
(3) o.henry uguulleguud(1)
 
11r angiin eh zohiol
11r angiin eh zohiol11r angiin eh zohiol
11r angiin eh zohiol
 
2 har buuriin duuli
2 har buuriin duuli2 har buuriin duuli
2 har buuriin duuli
 
Shagdaryn dulmaa
Shagdaryn dulmaaShagdaryn dulmaa
Shagdaryn dulmaa
 
Өгүүллэг
ӨгүүллэгӨгүүллэг
Өгүүллэг
 
сургамжит өгүүлэл
сургамжит өгүүлэлсургамжит өгүүлэл
сургамжит өгүүлэл
 
Orkhoo tsahim hiceel
Orkhoo tsahim hiceelOrkhoo tsahim hiceel
Orkhoo tsahim hiceel
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
монгол хэл
монгол хэлмонгол хэл
монгол хэл
 

С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг

  • 1. Сэтгүүлчийн 2а ангийн оюутан О. Золжаргал С.Эрдэнэ Өвгөн шувуу Жав гуай, нар ханын толгойд тусаж байхад нvдээ нээлээ. Зовхи нь хєх няц болон хавагнаж ухархайдаа хонхойн ширгэсэн гэрэлгүй нүдээр гэрийн доторхийг тойруулан харах гэж ихэд хүндэрсэн толгойгоо арайхийн эргүүлэв. Хянган хамрын самсааны мєгєєрс нэвт гэрэлтэн шанааны нь яс арьсаа цоо татах бий гэмээр ѐрдойжээ. Царайны нь єнгє энэ нүгэлт ертєнцєд амьдрах єдєр тоотой хүн гэдгийг илтгэнэ. Яс арьс болсон гараараа орны хєлєєс уясан татуурганаас чангааж байж биеэ хагас эргүүлээд явган ширээн дээрх шаазантай цийдмээр амаа дэвтээв. Тэгээд ханын толгойд туссан нарны гэрлийг хэсэг ширтэв. Гадаа зуны сайхан єдєр, Жав гуай тэнгэрийг тооноор, газрыг үүдээр харах тєдий болсоор уджээ. Гэвч ханын толгойд туссан нарны гэрлийн шар толбонд бүхий л газар дэлхийг бас харж болно. Насаараа хєндлєн гулд давхисан тал нутаг, үзэж єнгєрүүлсэн амьдрал нь үүрд нүдээ анихаас нааш яаж балран арилах билээ. Єглєє болгон «Одоо ингээд зовлон дуусах цаг ирээгүй» юу гэж горьдох боловч єдєр хоног єнгєрсєєр л байна. Хүн гэдэг мєн ч бєх голтой юм. Утсан чинээхэн улаан амь гэвч тасарч єгєхгүй нь гайхалтай. Євчин ойндоо хүрлээ. Жав гуай єнгєрсєн хаврын цагаан хагднаар хадан гэртээ харина гэж бодож байсан боловч бүтсэнгүй. «Би ер нь долоон голтой амьтан юмаа» гэж хүнд ярина. Yхэхийн тухай бодож яваагvй боловч үхэхээс нэг их айхгүй хүн байж. Yүнийгээ ойлгохдоо санаа амарсан бєгєєд элдэв зовлон гаслан болж гиншигнэлгүй зоригтой тайвнаар үхлээ хvлээж байна. Сэтгэлээр машид хатуужин чадахад биеийн шаналал хүртэл намдаад явчихна. «Ийм сайхан єдєр байтал үүдээ битүүлээд гардаг нь юу вэ?» гэж эхнэртээ уур хүрмээр аядсанаа «Жав чи бүү бухимдаад бай» гэж єєртєє тушаав. Тэгээд євчинд нэрвэгдсэн биеийн ой гутам нялуун үнэрийг дарах гэж хажуудаа арц уугиулаад юм бодов. Гадаа болжмор жиргэж алст адуу янцгаахад єєрийн эрхгүй сүүрс алдав. Хєгшнийх үнээ сааж байгааг сонсоод гар хуруу нь цуцдаг болж дээ гэж єрєвдєнє. Эхлээд үнээний хєхийг жигд шувтран шаагитал сааж байснаа тєдхєн гар нь цуцаж шор шор хийлгээд нэг хэсэг амарна. «Хєєрхий ээ. Хүүгээ цэргээс халагдаж иртэл ганцаараа байх болох нь» гэж Жав гуай бодов. Хүүгээ иртэл тэсээд байя гэж бодож байсан боловч дахиад хагас жил тэсэх ямар ч ид шид байхгүй гэдгийг мэдсэнээс хойш хєгшнєє зовоолгүй эртхэн шиг талийж одох юмсан гэж бодох болжээ. Санаагаараа ч гэсэн үхлийг ойртуулж болох мэт бодогдоно. Євчин нь нэгэнт газар авч нєгєє утсан чинээн улаан гол л аргагүй нэг цохиж байгаа нь илэрхий болжээ. Хоол унднаас гараад удав. Yхэх єдрєє хүлээнэ гэдэг єнгєрснєє бодож хэвт гэсэн үг байж. Жав гуай голтой байгаагийн ганцхан учир утга л түүнд байна. Бусдаар бол хүний тооноос аль хэдийн єєрийгєє хасжээ. Бие үхэхээс урьтаж ухаан үхчих вий гэдэг л ганц айх юм нь. Гэвч бие доройтох тусам ухаан улам саруул болж байлаа. Биеэ ухаанаар захирая таарсан цагт одоо ингээд амьсгаагаа хураах цаг бол лоо гэж єєртєє тушааж болмоор санагдана. Гэвч тийм аяс нь хэзээ таарах тэгж таарсны тэмдэг чухам юу болохыг мэдэхгүй байлаа. Єнєє єглєє євдєх шаналах юм нь нэгэнт дууссан мэт хачин байх ажээ. Амаа дэвтээгээд арцны сайхан үнэр үнэртэж хєшиж чилсэн биеэ аргацааж хєдєлгєєд автал үргэлж горойж барайж байдаг дотор нь уужран толгой нь хєнгєрчих шиг болов. Зүрхээ чагнавал их удаан боловч дэрээр дамжин дуулдтал лүг лүг цохиж байна. Жав гуай үүдний баруун хатавчинд єлгєсєн хазаар ногт хураалттай бараан дээр гєлмийг нь дэлгэж тавьсан харав. Эзэн нь мордох чадалтай юм шиг эмээл хазаар зэхээстэй байг гэсэн шиг хєгшин нь түүнийг ер хєдєлгєдєггүй билээ. Зуухан дээр загсаасан єрєм
  • 2. нарны туяа шиг шаргалтана. Хоймрын авдар дээр хєгшний бадраасан зул гал дохиуртай хар цэцэг мэт бадамлан бєхєж байна. Цаад зун сүмбэр хээ тавьж будсан унь нь нарны гэрэлд ярайна. «Манай гэрийн мод сайн. Хүү халагдаж ирээд бүрээсийг нь шинэчлэнэ биз.» Зүүн хаяанд хєгшний орны толгойд улаан шунхан дэвсгэр дээр алтан хорол тавьсан нүүртэй хуучин цагийн намхан авдар байна. «Түүнийг сэргээгээд будчихдаг байж дээ. Хєгшин бид хоѐрын анхны юм» гэж бодов. Тэр хуучин авдарнаас бусад юм цєм ѐсоороо, бєхєж байгаа зул хүртэл ѐсоороо бєхєж байх шиг санагдана. «Одоо ингээд болоо юм биш үү дээ. Хичнээн болтол єєрийгєє ч хүнийг ч зовоох вэ!» гэж гэнэт бодов. Хєгшин нь үнээгээ саагаад орж ирэхэд айлын хүүхдийг давхиулаад нутгийн євгєцүүлийг ирээч гэж хэлүүлэв. Аргагүй цаг нь тулаад амин дээрээ байлгахыг бодож дээ гэж Жав гуайн үеийн гурван євгєн яаран ирлээ. Урьд газар хонхойтол сууж мордож байсан уяан дээр нь бууцгааж юу гэж хэлж уулзана даа гэж зүрхшээн ороход Жав гуай харин сулхан дуугаар боловч үхэх гэж байгаа хүний амнаас гарамгүй хєгжилтэй наргиантай юм ярьж угтлаа. Хүрэн торгон дээл ємсєж, дєчин таван оны чєлєєлєх дайнд түр цэрэгт татагдан яваад авсан шар гуулин медалиа зүүчихээд єндєр дэр тvшжээ. Жав гуайн багын түнш бєгєєд гэзэгт Найдан хэмээх саяхан болтол гэзэгтэй явсан хүдэр хар євгєн, нутгийн их хүндтэй хvн, ОЛОН жил Жав гуайтай хамт баг сумын элдэв алба хааж явсан боргоцой Дорлиг (Яагаад тийм хоч авсныг бурхан мэднэ.) Yеэл болох шумуул Жамц гэгч гонгиносон нарийхан дуутай євгєн үхэлд тулсан нєхрийгєє ингэж наргиж наадаж байх юм гэж санасангүй. Хатуу эр гэдгийг мэднэ. Гэвч харахад нvд хальтармаар болсон гэж сонсоод аргагүй зүрхшээн орж гарах нь ч ховордсон байж. Нэг голын, нэг үеийн євгєцvvл урт амьдрал туулж насан хэвийхийн жам ѐсоор уван цуван цєєрсєєр боловч аз уу зандан цагийнхтайгаа адил бие биеэ нэрээр нь биш овгоор нь дуудаж наануу цаануутай явах учир нэг нь ингэж тасраад талийчихна гэдэг амьдрал єм цєм vсэрнэ гэсэн vг. Жав гуай үлдэх хэдийнхээ сэтгэлийг засъя гэсэн шиг байлаа. Гэзэгт сүүлхэн шигээр ирээд нүд дальдран зуухны аманд сууж мод толгойтойгоо ноцолдоход Жав гуай түүнийг шоолж гэзэгт маань улам л єнгє ороод байна. Залуу эхнэр авах гэж байна гэдэг нь ортой догоо .Тэгтэл энэ бид хоѐр чинь анх нэг жил эхнэр авсан юм шүү дээ. Одоо энэ Должингоо босгох гэж яаж хєглєж явснаа санаж байна уу? Должингийн муу эмээлийг чингэлэгнээс авах гэж яваад нохойд хонгоо уруулчихсанаа, мєн ч ядуу байж дээ. Эмээлтэй морь хєтлєєд ирэх чадал байхгүй. Одоо харин жаргаад, аагаа багтаахаа байж. Бас залуу хүүхэнд санаатай» гэхэд гэзэгт дорхиноо сэтгэл уужирч гаансаа євєртлєн «Золиг гэж! Нохойд уруулсан сорви одоо ч бий шүү» гээд гэрээр дvvрэн инээдэм болов. Андынхаа амин дээр байж уй гашуу болно гэсэн чинь харин найр наадамд ирсэн юм шиг хєгжєєнтэй болдог байна. Жав гуай тэдэнд, Муу Дэвхэргийн (єєрийн нь хоч) чинь амьд явах хоног аргагүй гүйцэж байна. Та нарыгаа нэг хараад үхье гэж шийдлээ. Yхэхийн ємнє нэг сайн наргиж, та нарын хаа дуулах хуурдахыг сонсъѐ. Урьдын цагт юмсан бол хойт насандаа уулзаж юу магад гэхсэн. Намайг та нар эс мэдэх биш. Yхэлгүй мєнх хорвоо дээр тєрсєн бол одоо яая гэхэв. Алив үеэлээ чи хамраа харж уруу царайлж суулгүй наадах архи айрагнаасаа хий. Жаахан шар тос хєвүүлээд над ч гэсэн хийгээд аль! Муу дэвхэргэн алсын замд үдэж байна гэж бодоод л ууцгаа! Заавал хєдєєлүүлж ирчихээд уй гашуу тайлж байна гэж уу алба уу? Ямар ч гэсэн ухаантай амьсгаатай байгаа дээр нь амьд Жавтайгаа урьдынх шигээ наргиж байна гэж бодоод ууцгаа! гэж шахаж байв. Тэгээд хэлсэн ѐсоороо шар тос хийж халаасан архи жаахан уучихаад нүд нь гэрэлтэж, ѐнтгор шанаанд нь хүртэл цус туяарав. Yхэлгvй мєнх хорвоо дээр тєрєєгүйгээ сайн мэдэх тэр хэд түншийнхээ
  • 3. үгийг аргагvй дагаж архи айраг ууцгаа! дуу шуу болов. Найрын гурван дуутай асан гэзэгтэд ая барих алба тулгарч гэзэгт хєєрхий минь, хуучин бууны хугархай гэдгээ үзүүллээ. Хєє тортог болсон сєєнгє дуутай морин хуурыг хєглєж амьсгаа тасалданги боловч сүрхий эршүүд баргил хоолойгоор, Зэ жигүүртэй тєрсєн маньд чинь Жигтэй сайхан орон байвч Жаргал зовлон алинд ч бол Заяаныхаа хүчээр болдог бус уу гэж дуулахад Жав гуайн хєгшин эрэгнэгийнхээ хажууд нулимсаа арчин буруу харж суув. «Гэзэгт ч нээрээ залуугаараа байна. Євгєн шувуу буцнаа гэж...» гээд Жав гуай шүүрс алдсанаа түрхэн зуурын гунигаа хєєн зайлуулж «Боргоцой. чи тэр жил намайг яаж чадсанаа яриач» гэв. Боргоцой Дорлиг бугуйндаа алтан цаг зүүж, нүдэндээ сүүдэр шил зүүчихсэн дэгжин шовгор євгєн ярихаасаа түрүүн хээг хээг инээгээд, Би багийн дарга, Жав ухуулагч тэр зун алба ширүүнийг хэлэх үү. Дайны урьд жил шvv дээ. Залуу ч байж. Цэргийн агт, ноосны ноогдол гүйцээх гээд л бид хоѐр єдєр шєнєгүй айл хэсдэг байлаа. Тэгэхэд баг гэдэг чинь одоогийн сум шиг нутагтай, явж барагдахгүй. Нэг єдєр доод Хүрэмт орж явсан чинь зам дээр морио барьсан хүн хэвтэж байна. Хүрээд очтол мань хvн хурхирч хэвтдэг байгаа. Ер нь бєх унтжээ. Тэгэхээр нь шогломоор санагдаад морийг нь хєтлєєд алга болж єглєє. Мєн ч дүрсгүй байж дээ. Мань хүн нэг сэрэхнээ явгарчихсан байдаг. Хагас єртєє шахам хєлєє холготол мацаж айлд хүрсэн байсан. Сүүлд тэгж явгаруулснаа хэлээд алуулах шахсан сан гэв. Энэ мэтээр идэр залуугийнхаа элдэв явдлыг дурсалцана. Шумуул Жамц согтохоороо уйлдаг, биеэ хичнээн баривч тэссэнгүй шүлсээ савируулж байгаад гингэнэтэл уйлчихав. Чи битгий хүн уруу татаад бай! Уйлж байгаа нь хүртэл енгэнээд яг шумуул шиг гэж Жав гуайн шоолоход инээдэм болж харин ч гомдож орхисон Жамц, -Чи хэзээнээс чулуу шиг хатуу сэтгэлтэй хүн. Yлдэх биднийгээ ч зєєлєн дорой улс гэж мэдэхгүй гээд гарч явахыг завдсанд, -Yеэл минь! Би чинийхээ уян зєєлєн сэтгэлтэйг мэдэлгүй яах вэ. Тоглосон юм. Чи адуу хураагаад ирэхгvй юу, би нэг харъя гэж гуйв... Жамц, адуу хурааж гэрийн гадаа авчирсан хойно хүмүүс Жав гуайг ширдэг дээр дамжлан гаргажээ. Жаран хэдэн жил амьдарсан хорвоо ертєнц зуныхаа нэг сайхан єдрєєр түүнийг үдэн гаргаж байна уу? Наран хэвийж агь гангын үнэр анхилмал зєєлєн бєгєєд бvлээн сэвшээ үхлийн ємнє зоригтой тайван бай гэж аргадан илбэж байх шиг, Нутгийн хєх ногоон гүвээ толгод униар дунд замхран үзэгдэх нь уужим боловч хүний насан хязгаартай ямархан жамтай ертєнц билээ гэмээр. Энэ нар, салхи, тэнгэр, гүвээ толгодоо сүүлчийн удаа харж байна гэж Жав руай бодож байлаа Жамцын хурааж авчирсан адуу уургилан бєєгнєрч аагаа багтааж ядсан унага даага тангаралдан чарлалдах бєгєєд харин НЭГ хєгшин буурал сүргээс зайд уу зүүрмэглэн байна. Жав гуай түүнийг харж омголтсон зийвгэр уруулаа муруйлган инээв.
  • 4. Тэр буурлыг хараач? Мєн ч ястай адгуус юмсан. Муусайн байдасуудад гологдож үрээ шүдлээд хажиглуулаад одоо ч больж дээ хєєрхий. Гэхдээ надаас л түрүүлсэнгvй дээ гэв. Чингээд хэдэн мєч єнгєрєхєд нар салхинд цочирдсондоо ч юм уу амьсгаа нь дээр гарч нүд нь ЖИГТЭЙХЭН хурцаар гялалзав. Yеэлээ уурганы минь хуйвийг тайлаад аль! гээд хуйваа Гэзэгтэд єгч, Чи залуу эхнэр авах санаатайгаараа үүнийг ав! Оонын хүзүүгээр хийсэн сайн хуйв шүү. Чадлаа үзүүлэхэд чинь хэрэг болно гэв. Дорлиг түншдээ сийлбэр нь балартлаа элэгдэж мєлийсєн жижиг гартаам хєєргєє «Ганган хүнд гархи нэмэр» гэж єгєв. Чингээд сүүлийн үгээ хэлсэн нь, Та нарыгаа, нутаг усаа, адуу малаа харж авлаа. Хичнээн сайхан салж болмооргүй ертєнц боловч Гэзэгтийн дуулдаг євгєн шувуу буцах цаг болжээ. Жаран хэдэн жил дэлхийн тоос хєдєлгєж их юм үзлээ. Гомдол алга. Сайн ханьтай, голомт залгах хүүтэй, сайхан нєхєдтэй жаргаж явлаа. Ийм тийм юм дутуу дунд байсан гэж гажрах юм алга. Олны дунд л явлаа. Жамц минь чи сэтгэлээ барьж vз! (Жамц уйлсаар холдов.) Бид чинь ингээд л уван цуван хойт энгэртээ гарах улс шүү дээ, Жам юм хойно. Ямар манай монголын удам тасрахаар биш! Та нар минь тэгээд үр ач єнєр єтгєн жарган дэгжиж яваарай! За одоо боллоо. Гэрт минь оруулаад аль! Жав гуай үүр шөнө хагацахын алдад насан өөд болжээ. Утга санаа ба зорьсон санаа : Жав гэх өвгөнөөр төлөөлүүлэн хүний амьдрал гэдэг ямар их үнэ цэнэтэй байдгийг харуулхыг зорьжээ. Хэдий хүн гэдэг мөнхийн биш ч тэр утгаараа хорвоо ертөнцөд сайн муу 2 ыг хослуулах нь жамтай гэлтэй санагдана. Амьдрал гэдэг таашгүй юмаа. Хүүгээ ирхийг хүлээн суусан үрчгэр бор өвгөн надад нэг л зүйлийг өгүүлнэ. Үхэхэд үр харам гэдэгдээ яг л энэ дүр зураг тодруун томоороо буулаа. Амьдралын бүхий л зүйлийг үзсэн энэ өвгөн өөрийгөө өвгөн шувуутай зүйрлэн хэлжээ. Насан өөд болохоо мэдэрсэн ч өөдрөг байж бусдыг сайн сайхан байхыг харахыг хүссэн. Хүний амьдрал гэдэг тааварлашгүй. С. Эрдэнэ зохиолч маань энэхүү өгүүллэгээ их гоѐ утга санаагаар илэрхийлж ухаарал хайрлаж бүхнийг бодогдуулсан нь үнэхээр таатай санагдлаа. Хөдөө нутгийн амьдрал тэгээд бас хүний тэр их тэвчээртэй байдал өөрийгөө ялан дийлэх гэж хичээсэн нь үнэхээр 1ыг бодож 2ыг тунгаах мэт байлаа. Үлдэж буй бүхэндээ үгээ хэлээд хорвоогийн жамаар эцэслэсэн энэхүү Жав өвгөны байгаа байдал бүгд тухайн орон зайн хүмүүстэй эрхэм нандин хэвээрэй үнэлэгдэн үлдсэн хэсгээр өгүүллэгэ маань төгсөв. Хүн гэдэг эргээд харахдаа сайны мөртэй эгцлээд харахдаа үнэний мөртэй амьдрах хэрэгтэйм байна гэдэг үг шууд санаанд минь буусийм.