SlideShare a Scribd company logo
1 of 8
Download to read offline
1
ШИНЭ ТАКСОНОМЫГ ХЭРЭГЛЭН ДААЛГАВРЫГ ХЭРХЭН БОЛОВСРУУЛАХ ВЭ?
(How to develop tasks using the New Taxonomy)
Даваа БАТБОЛД1
, Энхтөр ЗОЛБОО2
,
1
batbold.dava@yahoo.com, 2
zolboo@physics.mn.
Өгүүллийн хураангуй
Энэхүү өгүүлэлд бид Боловсролын зорилгын Шинэ таксоном (The New Taxonomy of
Educational Objectives, Marzano & Kendall, 2007)–ыг хэрэглэн даалгаврыг хэрхэн
боловсруулдаг талаар танилцуулах болно.
Түлхүүр үг
Self-system, metacognitive system, cognitive system, retrieval, comprehension, analysis,
knowledge utilization, information, mental procedures, psychomotor procedures
Өгүүллийн оршил
Манай боловсролын салбарт онолын болоод бодлогын шинэ парадигм хэрэгжиж
эхлээд багагүй хугацаа өнгөрсөн хэдий ч харамсалтай нь багшийн үйл ажиллагаанд
парадигмын шинжтэй өөрчлөлт гарахгүй удаашралтай байгаа юм. Тэгвэл энэ асуудлыг
шийдэхэд тодорхой хувь нэмэр оруулах үүднээс багшийн үйл ажиллагааны цаад мөн
чанарыг тодруулж үзье.
Суралцахуйг гадаад талаас нь авч үзвэл энэ нь суралцагчдад цогц чадамж
(competence) эзэмшүүлэх зорилготой эрэлт (learning needs), нийлүүлэлт (teaching),
эргэх холбоо (feedback) бүхий тасралтгүй үйл явц юм. Харин дотоод мөн чанар талаас
нь авч үзвэл үүнийг суралцагчийн тархиний үйлийн системийн ажиллагааг цогцоор нь
хөгжүүлэх үйл явц гэж ойлгож болно. Гэхдээ суралцагчийн тархи ямар төвшинд
ажиллаж байгааг багшийн нөлөөлөлд түүний үзүүлж буй хариу үйлдлээр л биежүүлж
мэдэх боломжтой байдаг. Энэ утгаараа суралцахуй бол заавал харилцаагаар дамжин
өрнөдөг. Мөн “Мэдлэг дамждаггүй, бүтээгддэг” (constructivism) учраас суралцахуй нь
суралцагчийн үйлээр дамжин хэрэгждэг.
Энэ бүхнээс үзвэл суралцахуйг цогц чадамж эзэмшүүлэх зорилгоор багшийн
зориудаар зохион байгуулж буй харилцаагаар өрнөж (багшлахуй), үйлээр дамжин
хэрэгждэг (сурахуй) үйл явц гэж тодорхойлж болно.
Энд суралцагчийг үйлд татан оролцуулж, мөн багш суралцагчийн харилцааг өрнүүлж
байдаг гол хэрэглэгдэхүүн бол даалгавар юм. Багш өөрийн боловсруулсан даалгавар
дээр суралцагчийг ажиллуулах явцдаа түүний үзүүлж буй хариу үйлдлүүд дээр үнэлгээ
шинжилгээ хийж эргэх холбоо үүсгэх замаар суралцахуйг удирддаг. Даалгавар нь
сэдэл үүсгэх, чадвар, чадамж эзэмшүүлэх, ахиц амжилтыг нь мэдрүүлэх гэх мэт олон
янзын зориулалттай байж болно. Жишээ нь сурах процессыг дэмжсэн “сайн”
даалгавар нь хичээлийн үе шат бүртэй тохирохоор боловсрогдсон байх, контекстэд
баримжаалсан байх, цогц чадамжид баримжаалсан байх, гүйцэтгэх арга зам нь олон
2
янз байх, бие даан ажиллах болон багаар ажиллах чадвар хөгжихөд дэмжлэг
үзүүлэхээр байх учиртай гэж судлаачид үзэж байна (Adamina, 2012). Харамсалтай нь
манай багш нарын хичээлдээ хэрэглэж буй уламжлалт даалгаврууд эдгээр
шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа юм. Иймд бид даалгавар боловсруулах
уламжлалт соёлоо өөрчилж байж гэмээн л багшийн үйл ажиллагаанд чанарын
шинэчлэл хийх боломжтой болно.
Судалгаанд дэвшигдсэн асуудал
Судлаачид даалгаврыг өөр өөр өнцгөөс харж олон янзаар ангилж, боловсруулдаг.
Жишээ нь сурах үйлийг дэмжих зорилгоор үйлийн баримжааг ялган таних, эзэмшүүлэх,
хөгжүүлэх үе шатуудад зориулсан даалгаврууд, сургалтын ахиц, амжилтыг үнэлэх
зорилгоор оношилгоо хийх, явцын ба чанарын үнэлгээ хийх даалгаврууд гэх мэт.
Харин бидний хувьд даалгаврыг чухам ямар өнцгөөс харж боловсруулсан нь дээр вэ?
Тэгвэл бид энд суралцахуйг тархины үйлийн системийн ажиллагааг хөгжүүлэх үйл явц
гэдэг талаас нь харж байгаа учраас даалгаврыг боловсруулахдаа Боловсролын
зорилгын Блумын таксономын хамгийн сүүлийн хувилбар болох Шинэ таксоном (The
New Taxonomy of Educational Objectives, Marzano & Kendall, 2007)–ыг хэрэглэх нь илүү
оновчтой шийдэл гэж үзсэн юм.
Өгүүллийн арга зүй
Уламжлалт даалгаварт хэрхэн шинэчлэл хийж болохыг бид дараах хоёр асуултанд
хариулах замаар гаргаж ирлээ. Үүнд:
1. Хүний тархины үйлийн систем хэрхэн ажилладаг вэ?
2. Шинэ Таксономыг хэрэглэн даалгаврыг хэрхэн боловсруулах вэ?
Өгүүллийн үндсэн хэсэг
1. Хүний тархины үйлийн систем хэрхэн ажилладаг вэ?
Суралцагч багшийн санал болгосон даалгавар дээр ажиллах үед тархиний үйлийн
систем хэрхэн ажилладгийг дараах зургаар харуулав.
Мэдлэг бүтээнэ гэдэг нь тархины үйлийн системүүд судлагдахууны агуулга дээр
боловсруулалт хийх үйл явц юм. Тухайлбал гаднаас сенсор бүртгэгч эрхтнүүдээр
дамжин ирсэн даалгаврыг эхлээд селф-систем хүлээн авч түүнийг гүйцэтгэх
оролдлого хийх үү үгүй юу гэдгийг шийддэг. Хэрэв тухайн даалгавар суралцагчид сурах
сэдэл үүсгэж чадсан бол селф-систем “Тийм” (эсрэг тохиолдолд “үгүй”) гэсэн шийдвэр
гаргана. Хэрэв “Тийм” гэсэн хариу өгсөн бол метакогнитив систем даалгаврыг
гүйцэтгэхэд шаардлагатай зорилго, зорилт, стратеги, тактик боловсруулах бүх
асуудлуудыг зохицуулна. Метакогнитив систем ажиллахдаа заавал когнитив
системтэй холбогддог. Учир нь тэрээр мэдээллийг идэвхитэй боловсруулах, асуудлыг
3
шийдэхэд шийдвэрлэх үүрэгтэй оролцдог юм. Эцэст нь суралцагч багшийн өгсөн
даалгаврыг амжилттай гүйцэтгэх эсэх нь түүний мэдлэг (knowledge)-ийн сангаас
(information, mental procedures, psychomotor procedures) шууд хамаардаг. Хэрэв
мэдлэгийн сан эмх цэгцтэй, цар хүрээ өргөн байхаас гадна зөв бүтэцтэй, логик уялдаа
холбоо сайтай байвал тархины үйлийн систем үр ашигтай ажилладаг.
2. Шинэ Таксономыг хэрэглэн даалгаврыг хэрхэн боловсруулах вэ?
Боловсролын зорилгын Шинэ таксоном (The New Taxonomy of Educational Objectives,
Marzano & Kendall, 2007)-ыг боловсруулахдаа тархины үйлийн системийн ажиллагааг
үндэс болгосон байдаг учраас түүнийг хэрэглэснээр багш зөвхөн зорилгоо оновчтой
тодорхойлоод зогсохгүй мөн суралцахуйг бүхэлд нь хянах, удирдах боломжтой болсон
гэж судлаачид үздэг. Ингээд энэхүү таксономын танин мэдэхүйн төвшин тус бүрийн
хувьд даалгаврыг хэрхэн боловсруулдаг талаар танилцуулъя.
Сэргээн санах төвшний зорилго ба даалгавар
Сэргээн санах үйл (Cognitive system-Retrieval) нь “таних”, “сэргээн дуудах”, “гүйцэтгэх”
гэсэн 3 төвшний оюуны үйлийн цогц юм. Сэргээн санахад суралцагчаас гүн бат мэдлэг
шаарддаггүй. Суралцагч өгөгдсөн хариултуудаас зөв эсвэл бурууг сонгож чадаж
байгаа бол түүний сэргээн санах үйл “таних” төвшинд, харин санаа авчихаар
хариултууд огт өгөгдөөгүй байхад ч гэсэн зөв хариултыг өгч байвал түүний сэргээн
санах үйл “сэргээн дуудах” төвшинд байна гэсэн үг.
Шинэ таксономд мэдлэгийг “мэдээлэл”, “оюуны үйлийн мэдлэг”, “психомотор үйлийн
мэдлэг” гэж 3 ангилдаг. “Мэдээлэл”-ийг зөвхөн таньж, сэргээн дуудаж болдог бол
оюуны болон психомотор үйлийн мэдлэгийг “таних”, “сэргээн дуудах”-аас гадна бас зөв
“гүйцэтгэх” хэрэгтэй болдог. Иймд сэргээн санах үйлийг дотор нь “таних”, “сэргээн
дуудах”, “гүйцэтгэх” гэсэн эрэмбэтэйгээр төвшинчилдөг.
• “Таних” төвшний даалгаврыг ихэнхдээ сонгох хариулттай тест хэлбэрээр хийдэг.
Жишээ нь мэдээлэл (үгийн сан, баримт, он цагийн дараалал, ерөнхийлөл ба
зарчим), психомотор үйлийн мэдлэг (анхан шатны чадвар, энгийн ба нарийн
нийлмэл ур ухаан) болон оюуны үйлийн мэдлэг (энгийн дүрэм, алгоритм, тактик
хэрэглэх чадвар, нарийн нийлмэл ур ухаан)-ийг өгөгдсөн хариултуудаас зөв эсвэл
буруу хариултыг сонгох, өгүүлэмжийн зөв, бурууг хэлэх, зөв харгалзаа тогтоох, ижил
төстэй хоёр сонголтоос нэгийг нь сонгох, боломжит хэд хэдэн хариултыг тоочих эсвэл
тэмдэглэх гэх мэт.
• “Сэргээн дуудах” төвшний даалгаврыг ихэнхдээ бичгээр болон амаар хариулт авах
асуулт хэлбэртэй хийдэг. Тухайлбал жишээ татах, нэрлэх, тоочих, дутуу үгийг нөхөх,
өгүүлбэрийн дутууг гүйцээх, өгөгдсөн мэдээллийг өөр хэлбэрээр дүрслэх,
илэрхийлэх гэх мэт. Даалгаврыг томъёолохдоо дээр дурьдагдсан түлхүүр үйл
үгнүүдээс гадна хэн, юу, хэзээ, хаана гэх мэт асуух үгнүүдийг мөн хэрэглэж болно.
• “Гүйцэтгэх” төвшний даалгаварыг ихэнхдээ психомотор болон оюуны үйлийн
дарааллыг эзэмшүүлэх, дадал болгох зорилгоор тодорхой үйлийг ижил нөхцөлд
давтан хэрэглэх, дууриан гүйцэтгэх хэлбэртэй хийдэг. Даалгаврыг томъёолохдоо
үйлдлийг гүйцэтгэх, хэрэглэх, хийж үзүүлэх, дутууг гүйцээх, шийдэх, унших, бичих,
зүй тогтлыг ажиглах гэх мэт түлхүүр үйл үгсийг хэрэглэдэг. Хэрэв тухайн чадвар, ур
ухаан хэтэрхий нарийн нийлмэл бүтэцтэй байвал тухайн даалгаврыг энгийн төвшний
алхмуудад задалж болно.
Утга өгөх төвшний зорилго ба даалгавар
Утга өгөх (Cognitive system-Comprehension) гэдэг нь мэдлэгийн онцлог шинж чанарыг
ялган танихтай холбоотой “интеграцлах” ба “тэмдэгтээр дүрслэх” гэсэн 2 төвшний
оюуны үйлийн цогц юм. Энд “Тэмдэгтээр дүрслэх” үйлийг “интеграцлах”-аас дээд
4
төвшний үйл гэж ойлгоно. Утга өгөх төвшний даалгаврыг ихэнхдээ суралцагчдаас
амаар, бичгээр болон үйлээр хариулт авахуйц бүтэцтэй асуулт хэлбэрээр томъёолдог.
Ингэхдээ:
• Мэдлэгийг “интеграцлах” төвшний даалгавруудаар суралцагчдад жишээ нь түлхүүр
үг хэллэг, ойлголтуудад өөрийн үгээр зөв утга өгөх, мэдээллийн гол ба гол биш
шинжүүдийг тоочих, хүүрнэх, дүрслэх, түлхүүр үг хэллэг, ойлголтууд, гол ба гол биш
шинжүүдийн хоорондын уялдаа холбоо, шүтэлцээг тоочих, хүүрнэх, нэгтгэн дүгнэх,
дүрслэх, оюуны болон психомотор үйлийн алхмуудыг тоочих, түүнийг хэрхэн
гүйцэтгэх дарааллыг биеэр хийж үзүүлэх, тухайн үйлдлийг хэрхэн, яагаад, ямар арга
замаар хийж байгаагаа хүүрнэх, үйлийн дараалал, хоорондын холбоо, хамаарал,
шүтэлцээг жишээгээр харуулах, нэгтгэн дүгнэх гэх мэт чадваруудыг эзэмшүүлдэг.
• Мэдлэгийг “тэмдэгтээр дүрслэх” төвшний даалгавруудаар мэдлэгийг өөр ижил төстэй
зүйлтэй адилтгаж аналоги бүтээх, загварчлах, үгэн мэдээллийг график, диаграм,
зураг, хүснэгт, тэмдэгт, үсгээр илэрхийлэх, мөн график, диаграм, хүснэгт,
ухагдахууны сүлжээ, зураг хэлбэртэй мэдээллийг унших гэх мэт чадваруудыг
эзэмшүүлдэг.
Анализ хийх төвшний зорилго ба даалгавар
Анализ хийх (Cognitive system-Analysis) гэдэг нь “харьцуулах”, “ангилах”, “алдааг
шинжлэх”, “ерөнхийлөх” ба “тодорхой болгох” гэсэн 5 төрлийн оюуны үйлийн цогц юм.
Үүнд:
• “Харьцуулах” үйл хийх даалгавараар суралцагчдыг мэдлэгийн бүрэлдэхүүн
хэсгүүдийг хооронд нь ижил төстэй болон ялгаатай шинжүүдээр нь харьцуулж
жиших чадвартай болгодог. Ийм төрлийн даалгаврыг жишээ нь дараах зурагт
харуулсан маягаар боловсруулж болно.
5
• “Ангилах” үйл хийх даалгавраар суралцагчдад
юмсыг нийтлэг шинжээр нь нэг төрөл зүйл болгох
чадвар эзэмшүүлдэг. Тухайлбал ангилах гэж
байгаа зүйлсийнхээ нийтлэг буюу тодорхойлогч
шинжийг тоочих, өгөгдсөн жагсаалтыг төрөл
зүйлээр эсвэл харьяалах ба харьяалагдах
байдлаар нь ангилах, харьяаллыг нь яагаад
ингэж тогтоосноо тайлбарлах, нэг ба түүнээс
дээш тооны харьяалагддаг ангиллыг ялгах,
тэдгээр нь хоорондоо ямар хамааралтай байгааг
харуулах гэх мэт. Жишээ нь ийм даалгаврыг
зурагт харуулсан маягаар боловсруулж болно.
• “Алдаанд анализ хийх” үйл хийх даалгавраар
суралцагчдад эзэмшсэн мэдлэг нь үндэслэлтэй,
логик уялдаа холбоотой, алдаагүй байгаа эсэхээ
нягтлах чадвар эзэмшүүлдэг. Тухайлбал
мэдээлэл үндэслэлтэй байгаа эсэх, логик болон
бусад төрлийн алдаатай эсэхийг задлан
шинжлэх, мөн оюуны болон психомотор үйлийн
цогцыг бүрдүүлж буй алхмуудыг ялган таних,
гүйцэтгэлд байгаа алдааг илрүүлэх, засаж
залруулах, гүйцэтгэлийнхээ үр ашгийг
нэмэгдүүлэх гэх мэт.
Энэ төрлийн даалгаврыг томъёолохдоо асуудлын голыг олох, алдааг илрүүлэх,
шүүмж хийх, оношлох, үнэлэх, засвар хийх, сайжруулах гэх мэт түлхүүр үйл үгсийг
хэрэглэн бүтэцтэй асуулт хэлбэрээр тавьдаг. Асуултууд нь тухайлбал дараах хүчин
зүйлүүдийг илрүүлэхэд чиглэгдэх ёстой. Тухайлбал:
Логик алдаа нь ихэнхдээ логикийн хувьд зөрчилтэй мэдээллүүд дээр ажилласан,
тохиолдлын чанартай мэдээллийг нийтлэг болгож харсан, учир шалтгааныг буруу
олж тогтоосон, алдаатай мэдээлэл дээр тулгуурласан, гол асуудлаасаа хазайсан,
буруу гэдэг нь нотлогдоогүй учраас үнэн гэж үзсэн, бүхэл бүтэн тогтолцооны хувьд
үнэн байдаг зүйлийг түүнийг бүрдүүлж буй элемент дээр үнэн гэж үзсэн, эсвэл тухайн
элемент дээр үнэн байдаг зүйлийг бүхэл бүтэн тогтолцоон дээр үнэн гэж үзсэн гэх
мэт шалтгааны улмаас гардаг.
Муйхарласан бол алдаа гардаг. Жишээ нь өөрийнхөө үзэл бодолтой тохирохгүй
байгаа зүйлийг үгүйсгэх, нотолгоог гаргаж ирсэн хүн хэн байснаас шалтгаалан
үгүйсгэх, нотолгоогоо хүчилж хүлээн зөвшөөрүүлэх гэх мэт.
Алдаатай итгэл үнэмшил-ээс болж буруутдаг. Жишээ нь өмнөх төсөөлөл, итгэл
үнэмшил дээрээ тулгуурласан, баталгаатай биш мэдээллийн эх сурвалж дээр
тулгуурласан, нэр нөлөө бүхий хүний үгээр үг хийсэн, бусад хүмүүсийн жишгээр
хийсэн, асуудалд сэтгэл хөдлөлөөрөө хандсан гэх мэт.
Мэдээллийг буруу ойлгосон бол алдаа гардаг. Жишээ нь мэдээллийн гол санааг
орхигдуулсан, мэдээлэлд буруу утга өгсөн гэх мэт.
• “Ерөнхийлөх” үйл хийх даалгавраар суралцагчдад ажиглалт эсвэл өмнөх мэдлэгээс
шинэ ерөнхийлөл бүтээх чадвар эзэмшүүлдэг. Тухайлбал өгөгдсөн мэдээллүүд дээр
тулгуурлан шинэ ерөнхийлөл, дүрэм, зарчимтай холбоотой өөрийн бодол, дүгнэлтээ
илэрхийлэх гэх мэт. Энэ төрлийн даалгаврыг томъёолохдоо ерөнхийлөл хийх, дүрэм,
зарчим гаргах, зүй тогтол хамаарлыг тайлбарлах эсвэл ямар санал, дүгнэлт гаргаж
болох уу зэрэг түлхүүр үг, хэллэгийг ихэнхдээ ашигладаг бөгөөд амаар эсвэл бичгээр
хариулт авахуйц бүтэцтэй асуулт, график, диаграм хэлбэрээр тавьдаг.
6
• “Тодорхой болгох” үйл хийх даалгавраар суралцагчдад ерөнхийлөл эсвэл зарчмын
хэрэглээг тодорхой жишээн дээр гаргаж ирэх, тухайн нөхцөл байдалд юу болж
өнгөрөх талаар таамаглал дэвшүүлэх чадвар эзэмшүүлдэг. Энэ төрлийн даалгаврыг
томъёолохдоо ишлэл татах, жишээ татах, таамаглал дэвшүүлэх эсвэл ийм
тохиолдолд юу болох вэ гэх мэт түлхүүр үг, хэллэгийг ашиглан амаар эсвэл бичгээр
хариулт авахуйц бүтэцтэй асуулт, график, диаграм хэлбэрээр тавьдаг.
Мэдлэгээ хэрэглэх төвшний зорилго ба даалгавар
Мэдлэгээ хэрэглэх (Cognitive system-Knowledge Utilization) төвшний даалгавар нь
“шийдвэр гаргах”, “асуудал шийдвэрлэх”, “туршилт хийх”, “судалгаа хийх” гэсэн 4
төрлийн оюуны үйлийн цогц юм. Үүнд:
• “Шийдвэр гаргах” даалгавраар суралцагчдад хоёр буюу түүнээс дээш тооны
боломжит хувилбар байгаа тохиолдолд шийдвэр гаргах чадвар эзэмшүүлдэг. Энэ
төрлийн даалгаврыг томъёолохдоо “Энэ асуудлыг шийдэх хамгийн оновчтой арга юу
вэ?”, “Эдгээрээс хамгийн сайн тохирох нь аль вэ?” гэсэн бүтэцтэй асуулт хэлбэртэй
тавьдаг.
• “Асуудал шийдвэрлэх” даалгавраар суралцагчдад тулгараад буй бэрхшээл, эгзэгтэй
асуудлаас гарах чадвар эзэмшүүлдэг. Энэ төрлийн даалгаврыг томъёолохдоо
“Тулгараад буй бэрхшээлээс хэрхэн гарах вэ?”, “Тухайн нөхцөл байдалд зохицуулан
зорилгодоо хэрхэн хүрэх вэ?” гэсэн бүтэцтэй асуулт хэлбэртэй ихэнхдээ тавьдаг.
• “Туршилт хийх” даалгавраар суралцагчдад юмс, үзэгдлийн учрыг олох зорилгоор
дэвшүүлсэн таамаглал, ерөнхийллийг шалгах чадвар эзэмшүүлдэг. Энэ төрлийн
даалгаврыг томъёолохдоо “Үүнийг хэрхэн тайлбарлаж болох вэ?”, “Болоод өнгөрсөн
зүйл дээр тулгуурлан ямар таамаглал дэвшүүлж болох вэ?”, “Таамаглалыг хэрхэн
шалгах вэ?”, “Туршилтын үр дүнг хэрхэн дүгнэх вэ?” гэх мэт бүтэцтэй асуулт
хэлбэртэй тавьдаг.
• “Судалгаа хийх” даалгавраар суралцагчдад өнгөрсөн, одоо, ирээдүй цагт болсон,
болж буй, болох гэж буй үйл явдлуудын талаарх таамаглалыг шалгах, ерөнхийлөх
чадвар эзэмшүүлдэг. Энэ төрлийн даалгаврыг “...-ын онцлог нь юу вэ?”, “Юунаас
болоод ийм юм болов?”, “Хэрэв ингэчихвэл юу болох бол?” гэх мэт бүтэцтэй асуулт
хэлбэртэй тавьдаг.
Метакогнитив төвшний зорилго ба даалгавар
Метакогнитив (Metacognitive system) төвшний даалгавар нь “зорилгоо тодорхойлох”,
“үйлийн явцад хяналт шинжилгээ хийх”, “зорилгоо ойлгосон эсэх ээ хянах”, “алдааг
хянах” гэсэн 4 төрлийн оюуны үйлийн цогц юм. Энэ төрлийн даалгавруудыг ихэнхдээ
амаар болон бичгээр хариулт авахаар бүтэцтэй
асуулт хэлбэрээр тавьдаг.
• “Зорилгоо тодорхойлох” даалгавраар
суралцагчдад сурахуйн зорилгоо тодорхойлж,
түүнийгээ хэрэгжүүлэх төлөвлөгөө
боловсруулах чадвар эзэмшүүлдэг. Энэ
төрлийн даалгавар жишээ нь зурагт харуулсан
маягтай байж болно.
• “Үйлийн явцад хяналт шинжилгээ хийх”
даалгавраар суралцагчдад сурахуйн зорилгоо
хэрэгжүүлэх үйл явц хэр үр ашигтай байгааг олж
тогтоох чадвар эзэмшүүлдэг. Энэ төрлийн
даалгаврыг томъёолохдоо үнэлгээ хий, хэр сайн
болохыг тодорхойл, хэр үр ашигтайг харуул гэх
мэт түлхүүр үйл үгсийг хэрэглэдэг.
7
• “Зорилгоо ойлгосон эсэх ээ хянах” даалгавраар суралцагчдад зорилгоо нэгэн утгатай
ойлгосон эсэхийг нягтлах чадвар эзэмшүүлдэг. Энэ төрлийн даалгавар нь суралцагч
зорилгоо ойлгоогүй эсвэл зөв ойлгосон эсэхдээ эргэлзэж байгаа бол асуулт тавьж
нэмэлт мэдээлэл авах, зорилгоо тодруулах боломж олгосон агуулгатай байдаг.
Жишээ нь “Та юуг ойлгож, юуг ойлгосонгүй вэ”, “Та ойлголтоо сайжруулахын тулд юу
хиймээр байна вэ”” гэсэн хэлбэртэй томъёолж болно.
• “Алдааг хянах” даалгавраар суралцагчдад мэдлэгээ зөв бүтэцтэйгээр алдаагүй
эзэмшиж үү, үгүй юу гэдгийг нягтлах чадвар эзэмшүүлдэг. Энэ төрлийн даалгаврыг
жишээ нь суралцагч өөрийн гүйцэтгэлээ өгөгдсөн шалгуур үзүүлэлтүүдтэй тулгаж
үзэх эсвэл бусдынхтай харьцуулах, хэрэв ямар нэг алдаа байгаа бол суралцагч
түүнийг зөв болгон засаж залруулахаар хэлбэртэй тавьдаг. Мөн “Та юуг баттай
ойлгосон, юуг сайн ойлгоогүй эсвэл ойлгосон гэдэгтээ итгэл муутай байна вэ” гэсэн
асуулт хэлбэртэй тавьсан ч болно.
Селф-системийн төвшний зорилго ба даалгавар
Селф-системийн (Self-system) төвшний даалгавар нь “ач холбогдлыг үнэлэх”, “үр
ашгийг хүлээн зөвшөөрөх”, “сэтгэл хөдлөлөө хянах”, “сэдлийг хянах” гэсэн 4 төрлийн
оюуны үйлийн цогц юм. Энэ төрлийн даалгавруудыг ихэнхдээ амаар болон бичгээр
хариулт авахаар бүтэцтэй асуулт хэлбэрээр тавьдаг.
• “Ач холбогдлыг үнэлэх” даалгавраар суралцагчдад шинэ мэдлэг тэдний хувийн
зорилго эсвэл сурах эрэлтэд нийцэж байгаа эсэхийг олж тогтоох чадвар эзэмшүүлнэ.
Энэ төрлийн даалгаврыг ихэнхдээ “Энэ танд хэр чухал вэ”, “Та яагаад үүнийг чухал
байж магадгүй гэж бодсон бэ”, “Энэ яагаад чухал гэдгийг харуулсан жишээ татна уу”,
“Таны бодол хэр логиктой байна вэ” гэх мэт асуух үг, хэллэгүүдийг хэрэглэн
томъёолдог.
• “Үр ашгийг хүлээн зөвшөөрөх” даалгавраар суралцагчдад хийж чадна гэдгээ хүлээн
зөвшөөрөх чадвар эзэмшүүлдэг. Энэ төрлийн даалгаврыг ихэнхдээ “Та сайжрах
болов уу?”, “Та үүнийг хэр сайн хийх вэ?”, “Таны бодол хэр зөв бэ?”, “Та юуг хамгийн
сайн чадах вэ?”, “Та энэ талаар юу гэж бодож байна вэ? Яагаад?”, “Та үүнийг
сайжруулж чадах уу” гэх мэт асуултуудад хариулт авах маягтай томъёолдог.
• “Сэтгэл хөдлөлөө хянах” даалгавраар суралцагчдад сэтгэл хөдлөл өө эерэг эсвэл
сөрөг байгааг олж тогтоох, түүнийг хянах чадвар эзэмшүүлдэг. Энэ төрлийн
даалгаврыг ихэнхдээ “Энэ асуудлын
талаарх таны сэтгэгдэл юу вэ?”, “Ийм
сэтэгдэл төрж буй логик шалтгаан нь юу
вэ?”, “Таны сэтгэгдэл хэр үнэдэслэлтэй вэ?”
гэх мэт асуултуудад хариулт авах маягтай
томъёолдог.
• “Сэдлийг хянах” даалгавраар суралцагчдад
тэд шинэ мэдлэгийн ач холбогдлыг үнэлж
байна уу, үр ашгийг нь хүлээн зөвшөөрч
байна уу, түүний сэтгэл хөдлөл эерэг байна
уу гэдгийг олж тогтоох чадвар эзэмшүүлдэг.
Энэ төрлийн даалгаврыг жишээ нь зурагт
харуулсан хэлбэрээр тавьж болно.
Дүгнэлт
Багш нар Шинэ таксономыг хэрэглэж даалгавар боловсруулж сурснаар тэдний үйл
ажиллагаанд чанарын өөрчлөлт гарахад сөргөөр нөлөөлөөд байсан дараах 3
асуудлуудыг бүрэн шийдэх боломжтой болно. Үүнд:
8
1. Бид “Эрдэм боловсролтой, зөв монгол иргэн” бэлдэх зорилго тавьж, цогц
чадамжинд суурилсан стандартыг хэрэгжүүлж байгаа хирнээ үнэлгээгээ болохоор
зөвхөн суралцахуйн когнитив айн хүрээнд хийсээр байгаа тул багш нарт
суралцахуйн аффектив болон психомотор айн хүрээнд үйл ажиллагаа явуулах
эрэлт хэрэгцээ үүсэхгүй байна.
2. Багш нар мэдлэгийн айн “мэдээлэл”-ийг эзэмшүүлэх тал дээр хангалттай
туршлагатай боловч тэдэнд “оюуны үйлийн мэдлэг” ба “психомотор үйлийн мэдлэг”-
ийг хэрхэн эзэмшүүлэх талаар системтэй зөв ойлголт байхгүй тул суралцагчдад
чадвар, чадамж эзэмшүүлэх үйл явц үр дүн муутай болж байна.
3. Суралцахуйн оролт дээр суралцагчдын сурахуйн хэв шинжтэй холбоотой
өгөгдлүүдийг судалж үзэлгүйгээр багш өөрийн сайн эзэмшсэн гэгдэх ямар нэг арга
зүйг суралцагчдад шууд тулгаж байгаа нь багшлахуйг үр ашиг муутай болгож байна.
Тархины үйлийн төвшин тухайн хүний хөгжил, төлөвшлийн хэм хэмжээг илэрхийлж
байдаг учраас даалгаврыг бид уламжлалт утгаар нь биш бүр соёлын төвшинд авч үзэх
хэрэгтэй болжээ. Иймд багшийн боловсруулж буй даалгаврыг бид суралцагчийн
тархины үйл ажиллагааг цогцоор нь хөгжүүлэх зориулалттай “багаж” гэдэг талаас нь
харж түүнийг боловсруулж сурах хэрэгтэй байна.
Abstract
There is a need for change in the teaching paradigm due to changes in the paradigm of
theories of learning and teaching and in the paradigm of education policy in the field of
education. This change can be done using the New Taxonomy.
Зохиогчийн тухай
Даваагийн Батболд: 1989 онд УБДС-ийг төгссөн. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 6-р
сургуулийн захирал. Боловсролын салбарт 25 жил ажиллаж байгаа. Боловсрол судлалын
магистр. МУБИС-ийн докторант. Монголын бага, дунд боловсролын физикийн хөтөлбөр,
стандартын онол арга зүйн асуудлаар эрдэм шинжилгээний өгүүлэл 13, сурах бичиг, сургалтын
гарын авлага 14-ийг тус тус бичсэн.
Энхтөрийн Золбоо: 2008 онд МУИС-ийг төгссөн. “Орчлон” олон улсын дунд сургуулийн физикийн
багш. Боловсролын салбарт 6 жил ажиллаж байна. МУИС-ийн магистрант.
Ном зүй
1. Бурмаа.Б, Батболд.Д, С.Гэндэнжамц, Байгалийн ухааны хичээлийн даалгаварт
гарч буй шинэчлэл, Боловсрол судлал сэтгүүл, Дугаар 2013/08, (96), 38-45.
2. Батболд, Б.Алимаа, Г.Уугантуяа, Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн тулд багшлах
арга зүй ямар байх ёстой вэ?, Боловсрол судлал сэтгүүл, 2014/02 (100), х.31-41.
3. Robert J.Marzano, John S.Kendall, Designing & Assessing Educational Objectives:
Applying the New Taxonomy, 2007.
4. Батболд.Д, Боловсролын зорилгын таксономын хөгжил, Боловсрол судлал сэтгүүл.
Дугаар 2013/06 (94), 31-38
5. Батболд.Д, Бурмаа.Б, Кембрижийн хөтөлбөрийг Монголын ерөнхий боловсролын
сургалтын тогтолцооны хүрээнд авч үзсэн судалгааны үр дүнгээс, Боловсрол
судлал сэтгүүл. Дугаар 2012/04 (82), 40-47.
6. Батболд.Д, Кембрижийн IGCSE ба Монголын их, дээд сургуулийн ЭЕШ-ын
физикийн үнэлгээг харьцуулсан нь, Боловсрол судлал сэтгүүл, Дугаар 2013/02 (90),
39-46.
7. Батцэцэг.С, Батболд.Д, Суралцагчдын сурлага, хүмүүжлийн явцад үнэлгээ хийж
буй нэгэн загварт шинжилгээ хийсэн нь, Боловсрол судлал сэтгүүл, 2014/09 (07).

More Related Content

What's hot

багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" Gb Gb
 
Bagsh nart surgalt 2014 - 2015
Bagsh nart surgalt 2014 - 2015Bagsh nart surgalt 2014 - 2015
Bagsh nart surgalt 2014 - 2015Puntsag Dolgor
 
сургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ солосургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ солоOyuhai1127
 
суралцахуй ба сурагч
суралцахуй ба сурагчсуралцахуй ба сурагч
суралцахуй ба сурагчOyun_och85
 
Ct ii, Сурах хэв маяг
Ct ii, Сурах хэв маягCt ii, Сурах хэв маяг
Ct ii, Сурах хэв маягsaruul tungalag
 
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...erdmiinshuvuu
 
хүүхдийн төлөө хамтдаа нэгдэцгээе,хөгжицгөөе
хүүхдийн төлөө хамтдаа нэгдэцгээе,хөгжицгөөехүүхдийн төлөө хамтдаа нэгдэцгээе,хөгжицгөөе
хүүхдийн төлөө хамтдаа нэгдэцгээе,хөгжицгөөеschool14
 
Ct Сэтгэн бодох
Ct Сэтгэн бодохCt Сэтгэн бодох
Ct Сэтгэн бодохsaruul tungalag
 
Ct iii, Сэтгэн бодох үйл явц
Ct iii, Сэтгэн бодох үйл явцCt iii, Сэтгэн бодох үйл явц
Ct iii, Сэтгэн бодох үйл явцsaruul tungalag
 

What's hot (16)

багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
 
Solo taxonomy
Solo taxonomySolo taxonomy
Solo taxonomy
 
Blum
BlumBlum
Blum
 
Bagsh nart surgalt 2014 - 2015
Bagsh nart surgalt 2014 - 2015Bagsh nart surgalt 2014 - 2015
Bagsh nart surgalt 2014 - 2015
 
Lekts 2
Lekts 2Lekts 2
Lekts 2
 
сургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ солосургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ соло
 
суралцахуй ба сурагч
суралцахуй ба сурагчсуралцахуй ба сурагч
суралцахуй ба сурагч
 
Ct ii, Сурах хэв маяг
Ct ii, Сурах хэв маягCt ii, Сурах хэв маяг
Ct ii, Сурах хэв маяг
 
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
 
Лекц №2
Лекц №2Лекц №2
Лекц №2
 
хүүхдийн төлөө хамтдаа нэгдэцгээе,хөгжицгөөе
хүүхдийн төлөө хамтдаа нэгдэцгээе,хөгжицгөөехүүхдийн төлөө хамтдаа нэгдэцгээе,хөгжицгөөе
хүүхдийн төлөө хамтдаа нэгдэцгээе,хөгжицгөөе
 
TTMON402-Хичээл-2
TTMON402-Хичээл-2TTMON402-Хичээл-2
TTMON402-Хичээл-2
 
K hicheel
K hicheelK hicheel
K hicheel
 
TTMON402
TTMON402TTMON402
TTMON402
 
Ct Сэтгэн бодох
Ct Сэтгэн бодохCt Сэтгэн бодох
Ct Сэтгэн бодох
 
Ct iii, Сэтгэн бодох үйл явц
Ct iii, Сэтгэн бодох үйл явцCt iii, Сэтгэн бодох үйл явц
Ct iii, Сэтгэн бодох үйл явц
 

Similar to How to-develop-tasks-using-the-new-taxonomy

What pedagogical-method-must-you-use-to-develop-every-student
What pedagogical-method-must-you-use-to-develop-every-studentWhat pedagogical-method-must-you-use-to-develop-every-student
What pedagogical-method-must-you-use-to-develop-every-studentzob_2007
 
математикийн дидактикийн хичээлийн өнөөгийн дүр зураг, чанаржуулах шаардлага...
математикийн дидактикийн хичээлийн өнөөгийн  дүр зураг, чанаржуулах шаардлага...математикийн дидактикийн хичээлийн өнөөгийн  дүр зураг, чанаржуулах шаардлага...
математикийн дидактикийн хичээлийн өнөөгийн дүр зураг, чанаржуулах шаардлага...Luvsandorj Tsogdov
 
үнэлгээний онолын үндэслэл
үнэлгээний онолын үндэслэлүнэлгээний онолын үндэслэл
үнэлгээний онолын үндэслэлtungalag
 
Зөвлөмж 2 Математик.99c91012006bc0144752.pdf
Зөвлөмж 2 Математик.99c91012006bc0144752.pdfЗөвлөмж 2 Математик.99c91012006bc0144752.pdf
Зөвлөмж 2 Математик.99c91012006bc0144752.pdfdavaajavchoisuren1
 
хичээлд анализ хийх тухай
хичээлд анализ хийх тухайхичээлд анализ хийх тухай
хичээлд анализ хийх тухайА. Aku
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл 2
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл 2ээлжит хичээлийн технологийн шинэчлэл 2
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл 2Yadmaa Vic
 
Knowledge managemant - БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЭМЖИЙГ МЭДЛЭГЭЭР УДИРДАХ НЬ
Knowledge managemant - БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЭМЖИЙГ МЭДЛЭГЭЭР УДИРДАХ НЬKnowledge managemant - БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЭМЖИЙГ МЭДЛЭГЭЭР УДИРДАХ НЬ
Knowledge managemant - БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЭМЖИЙГ МЭДЛЭГЭЭР УДИРДАХ НЬbatnasanb
 

Similar to How to-develop-tasks-using-the-new-taxonomy (20)

What pedagogical-method-must-you-use-to-develop-every-student
What pedagogical-method-must-you-use-to-develop-every-studentWhat pedagogical-method-must-you-use-to-develop-every-student
What pedagogical-method-must-you-use-to-develop-every-student
 
TTMON402-Хичээл-15
TTMON402-Хичээл-15TTMON402-Хичээл-15
TTMON402-Хичээл-15
 
7 r angi negj-1
7 r angi negj-17 r angi negj-1
7 r angi negj-1
 
математикийн дидактикийн хичээлийн өнөөгийн дүр зураг, чанаржуулах шаардлага...
математикийн дидактикийн хичээлийн өнөөгийн  дүр зураг, чанаржуулах шаардлага...математикийн дидактикийн хичээлийн өнөөгийн  дүр зураг, чанаржуулах шаардлага...
математикийн дидактикийн хичээлийн өнөөгийн дүр зураг, чанаржуулах шаардлага...
 
схүа
схүасхүа
схүа
 
схүа
схүасхүа
схүа
 
үнэлгээний онолын үндэслэл
үнэлгээний онолын үндэслэлүнэлгээний онолын үндэслэл
үнэлгээний онолын үндэслэл
 
PDON101-Хичээл-11 -2
PDON101-Хичээл-11 -2PDON101-Хичээл-11 -2
PDON101-Хичээл-11 -2
 
ДМЦ_Р.Цэрэн-Очир.pptx
ДМЦ_Р.Цэрэн-Очир.pptxДМЦ_Р.Цэрэн-Очир.pptx
ДМЦ_Р.Цэрэн-Очир.pptx
 
Зөвлөмж 2 Математик.99c91012006bc0144752.pdf
Зөвлөмж 2 Математик.99c91012006bc0144752.pdfЗөвлөмж 2 Математик.99c91012006bc0144752.pdf
Зөвлөмж 2 Математик.99c91012006bc0144752.pdf
 
TTMON402-Хичээл-15-2
TTMON402-Хичээл-15-2TTMON402-Хичээл-15-2
TTMON402-Хичээл-15-2
 
хичээлд анализ хийх тухай
хичээлд анализ хийх тухайхичээлд анализ хийх тухай
хичээлд анализ хийх тухай
 
Iltgeliin onol
Iltgeliin onolIltgeliin onol
Iltgeliin onol
 
Лекц №1
Лекц №1Лекц №1
Лекц №1
 
TTMON402-Хичээл-6
TTMON402-Хичээл-6TTMON402-Хичээл-6
TTMON402-Хичээл-6
 
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх ньНэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
 
PDON101-Хичээл-3
PDON101-Хичээл-3PDON101-Хичээл-3
PDON101-Хичээл-3
 
Biologi
BiologiBiologi
Biologi
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл 2
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл 2ээлжит хичээлийн технологийн шинэчлэл 2
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл 2
 
Knowledge managemant - БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЭМЖИЙГ МЭДЛЭГЭЭР УДИРДАХ НЬ
Knowledge managemant - БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЭМЖИЙГ МЭДЛЭГЭЭР УДИРДАХ НЬKnowledge managemant - БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЭМЖИЙГ МЭДЛЭГЭЭР УДИРДАХ НЬ
Knowledge managemant - БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЭМЖИЙГ МЭДЛЭГЭЭР УДИРДАХ НЬ
 

How to-develop-tasks-using-the-new-taxonomy

  • 1. 1 ШИНЭ ТАКСОНОМЫГ ХЭРЭГЛЭН ДААЛГАВРЫГ ХЭРХЭН БОЛОВСРУУЛАХ ВЭ? (How to develop tasks using the New Taxonomy) Даваа БАТБОЛД1 , Энхтөр ЗОЛБОО2 , 1 batbold.dava@yahoo.com, 2 zolboo@physics.mn. Өгүүллийн хураангуй Энэхүү өгүүлэлд бид Боловсролын зорилгын Шинэ таксоном (The New Taxonomy of Educational Objectives, Marzano & Kendall, 2007)–ыг хэрэглэн даалгаврыг хэрхэн боловсруулдаг талаар танилцуулах болно. Түлхүүр үг Self-system, metacognitive system, cognitive system, retrieval, comprehension, analysis, knowledge utilization, information, mental procedures, psychomotor procedures Өгүүллийн оршил Манай боловсролын салбарт онолын болоод бодлогын шинэ парадигм хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн хэдий ч харамсалтай нь багшийн үйл ажиллагаанд парадигмын шинжтэй өөрчлөлт гарахгүй удаашралтай байгаа юм. Тэгвэл энэ асуудлыг шийдэхэд тодорхой хувь нэмэр оруулах үүднээс багшийн үйл ажиллагааны цаад мөн чанарыг тодруулж үзье. Суралцахуйг гадаад талаас нь авч үзвэл энэ нь суралцагчдад цогц чадамж (competence) эзэмшүүлэх зорилготой эрэлт (learning needs), нийлүүлэлт (teaching), эргэх холбоо (feedback) бүхий тасралтгүй үйл явц юм. Харин дотоод мөн чанар талаас нь авч үзвэл үүнийг суралцагчийн тархиний үйлийн системийн ажиллагааг цогцоор нь хөгжүүлэх үйл явц гэж ойлгож болно. Гэхдээ суралцагчийн тархи ямар төвшинд ажиллаж байгааг багшийн нөлөөлөлд түүний үзүүлж буй хариу үйлдлээр л биежүүлж мэдэх боломжтой байдаг. Энэ утгаараа суралцахуй бол заавал харилцаагаар дамжин өрнөдөг. Мөн “Мэдлэг дамждаггүй, бүтээгддэг” (constructivism) учраас суралцахуй нь суралцагчийн үйлээр дамжин хэрэгждэг. Энэ бүхнээс үзвэл суралцахуйг цогц чадамж эзэмшүүлэх зорилгоор багшийн зориудаар зохион байгуулж буй харилцаагаар өрнөж (багшлахуй), үйлээр дамжин хэрэгждэг (сурахуй) үйл явц гэж тодорхойлж болно. Энд суралцагчийг үйлд татан оролцуулж, мөн багш суралцагчийн харилцааг өрнүүлж байдаг гол хэрэглэгдэхүүн бол даалгавар юм. Багш өөрийн боловсруулсан даалгавар дээр суралцагчийг ажиллуулах явцдаа түүний үзүүлж буй хариу үйлдлүүд дээр үнэлгээ шинжилгээ хийж эргэх холбоо үүсгэх замаар суралцахуйг удирддаг. Даалгавар нь сэдэл үүсгэх, чадвар, чадамж эзэмшүүлэх, ахиц амжилтыг нь мэдрүүлэх гэх мэт олон янзын зориулалттай байж болно. Жишээ нь сурах процессыг дэмжсэн “сайн” даалгавар нь хичээлийн үе шат бүртэй тохирохоор боловсрогдсон байх, контекстэд баримжаалсан байх, цогц чадамжид баримжаалсан байх, гүйцэтгэх арга зам нь олон
  • 2. 2 янз байх, бие даан ажиллах болон багаар ажиллах чадвар хөгжихөд дэмжлэг үзүүлэхээр байх учиртай гэж судлаачид үзэж байна (Adamina, 2012). Харамсалтай нь манай багш нарын хичээлдээ хэрэглэж буй уламжлалт даалгаврууд эдгээр шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа юм. Иймд бид даалгавар боловсруулах уламжлалт соёлоо өөрчилж байж гэмээн л багшийн үйл ажиллагаанд чанарын шинэчлэл хийх боломжтой болно. Судалгаанд дэвшигдсэн асуудал Судлаачид даалгаврыг өөр өөр өнцгөөс харж олон янзаар ангилж, боловсруулдаг. Жишээ нь сурах үйлийг дэмжих зорилгоор үйлийн баримжааг ялган таних, эзэмшүүлэх, хөгжүүлэх үе шатуудад зориулсан даалгаврууд, сургалтын ахиц, амжилтыг үнэлэх зорилгоор оношилгоо хийх, явцын ба чанарын үнэлгээ хийх даалгаврууд гэх мэт. Харин бидний хувьд даалгаврыг чухам ямар өнцгөөс харж боловсруулсан нь дээр вэ? Тэгвэл бид энд суралцахуйг тархины үйлийн системийн ажиллагааг хөгжүүлэх үйл явц гэдэг талаас нь харж байгаа учраас даалгаврыг боловсруулахдаа Боловсролын зорилгын Блумын таксономын хамгийн сүүлийн хувилбар болох Шинэ таксоном (The New Taxonomy of Educational Objectives, Marzano & Kendall, 2007)–ыг хэрэглэх нь илүү оновчтой шийдэл гэж үзсэн юм. Өгүүллийн арга зүй Уламжлалт даалгаварт хэрхэн шинэчлэл хийж болохыг бид дараах хоёр асуултанд хариулах замаар гаргаж ирлээ. Үүнд: 1. Хүний тархины үйлийн систем хэрхэн ажилладаг вэ? 2. Шинэ Таксономыг хэрэглэн даалгаврыг хэрхэн боловсруулах вэ? Өгүүллийн үндсэн хэсэг 1. Хүний тархины үйлийн систем хэрхэн ажилладаг вэ? Суралцагч багшийн санал болгосон даалгавар дээр ажиллах үед тархиний үйлийн систем хэрхэн ажилладгийг дараах зургаар харуулав. Мэдлэг бүтээнэ гэдэг нь тархины үйлийн системүүд судлагдахууны агуулга дээр боловсруулалт хийх үйл явц юм. Тухайлбал гаднаас сенсор бүртгэгч эрхтнүүдээр дамжин ирсэн даалгаврыг эхлээд селф-систем хүлээн авч түүнийг гүйцэтгэх оролдлого хийх үү үгүй юу гэдгийг шийддэг. Хэрэв тухайн даалгавар суралцагчид сурах сэдэл үүсгэж чадсан бол селф-систем “Тийм” (эсрэг тохиолдолд “үгүй”) гэсэн шийдвэр гаргана. Хэрэв “Тийм” гэсэн хариу өгсөн бол метакогнитив систем даалгаврыг гүйцэтгэхэд шаардлагатай зорилго, зорилт, стратеги, тактик боловсруулах бүх асуудлуудыг зохицуулна. Метакогнитив систем ажиллахдаа заавал когнитив системтэй холбогддог. Учир нь тэрээр мэдээллийг идэвхитэй боловсруулах, асуудлыг
  • 3. 3 шийдэхэд шийдвэрлэх үүрэгтэй оролцдог юм. Эцэст нь суралцагч багшийн өгсөн даалгаврыг амжилттай гүйцэтгэх эсэх нь түүний мэдлэг (knowledge)-ийн сангаас (information, mental procedures, psychomotor procedures) шууд хамаардаг. Хэрэв мэдлэгийн сан эмх цэгцтэй, цар хүрээ өргөн байхаас гадна зөв бүтэцтэй, логик уялдаа холбоо сайтай байвал тархины үйлийн систем үр ашигтай ажилладаг. 2. Шинэ Таксономыг хэрэглэн даалгаврыг хэрхэн боловсруулах вэ? Боловсролын зорилгын Шинэ таксоном (The New Taxonomy of Educational Objectives, Marzano & Kendall, 2007)-ыг боловсруулахдаа тархины үйлийн системийн ажиллагааг үндэс болгосон байдаг учраас түүнийг хэрэглэснээр багш зөвхөн зорилгоо оновчтой тодорхойлоод зогсохгүй мөн суралцахуйг бүхэлд нь хянах, удирдах боломжтой болсон гэж судлаачид үздэг. Ингээд энэхүү таксономын танин мэдэхүйн төвшин тус бүрийн хувьд даалгаврыг хэрхэн боловсруулдаг талаар танилцуулъя. Сэргээн санах төвшний зорилго ба даалгавар Сэргээн санах үйл (Cognitive system-Retrieval) нь “таних”, “сэргээн дуудах”, “гүйцэтгэх” гэсэн 3 төвшний оюуны үйлийн цогц юм. Сэргээн санахад суралцагчаас гүн бат мэдлэг шаарддаггүй. Суралцагч өгөгдсөн хариултуудаас зөв эсвэл бурууг сонгож чадаж байгаа бол түүний сэргээн санах үйл “таних” төвшинд, харин санаа авчихаар хариултууд огт өгөгдөөгүй байхад ч гэсэн зөв хариултыг өгч байвал түүний сэргээн санах үйл “сэргээн дуудах” төвшинд байна гэсэн үг. Шинэ таксономд мэдлэгийг “мэдээлэл”, “оюуны үйлийн мэдлэг”, “психомотор үйлийн мэдлэг” гэж 3 ангилдаг. “Мэдээлэл”-ийг зөвхөн таньж, сэргээн дуудаж болдог бол оюуны болон психомотор үйлийн мэдлэгийг “таних”, “сэргээн дуудах”-аас гадна бас зөв “гүйцэтгэх” хэрэгтэй болдог. Иймд сэргээн санах үйлийг дотор нь “таних”, “сэргээн дуудах”, “гүйцэтгэх” гэсэн эрэмбэтэйгээр төвшинчилдөг. • “Таних” төвшний даалгаврыг ихэнхдээ сонгох хариулттай тест хэлбэрээр хийдэг. Жишээ нь мэдээлэл (үгийн сан, баримт, он цагийн дараалал, ерөнхийлөл ба зарчим), психомотор үйлийн мэдлэг (анхан шатны чадвар, энгийн ба нарийн нийлмэл ур ухаан) болон оюуны үйлийн мэдлэг (энгийн дүрэм, алгоритм, тактик хэрэглэх чадвар, нарийн нийлмэл ур ухаан)-ийг өгөгдсөн хариултуудаас зөв эсвэл буруу хариултыг сонгох, өгүүлэмжийн зөв, бурууг хэлэх, зөв харгалзаа тогтоох, ижил төстэй хоёр сонголтоос нэгийг нь сонгох, боломжит хэд хэдэн хариултыг тоочих эсвэл тэмдэглэх гэх мэт. • “Сэргээн дуудах” төвшний даалгаврыг ихэнхдээ бичгээр болон амаар хариулт авах асуулт хэлбэртэй хийдэг. Тухайлбал жишээ татах, нэрлэх, тоочих, дутуу үгийг нөхөх, өгүүлбэрийн дутууг гүйцээх, өгөгдсөн мэдээллийг өөр хэлбэрээр дүрслэх, илэрхийлэх гэх мэт. Даалгаврыг томъёолохдоо дээр дурьдагдсан түлхүүр үйл үгнүүдээс гадна хэн, юу, хэзээ, хаана гэх мэт асуух үгнүүдийг мөн хэрэглэж болно. • “Гүйцэтгэх” төвшний даалгаварыг ихэнхдээ психомотор болон оюуны үйлийн дарааллыг эзэмшүүлэх, дадал болгох зорилгоор тодорхой үйлийг ижил нөхцөлд давтан хэрэглэх, дууриан гүйцэтгэх хэлбэртэй хийдэг. Даалгаврыг томъёолохдоо үйлдлийг гүйцэтгэх, хэрэглэх, хийж үзүүлэх, дутууг гүйцээх, шийдэх, унших, бичих, зүй тогтлыг ажиглах гэх мэт түлхүүр үйл үгсийг хэрэглэдэг. Хэрэв тухайн чадвар, ур ухаан хэтэрхий нарийн нийлмэл бүтэцтэй байвал тухайн даалгаврыг энгийн төвшний алхмуудад задалж болно. Утга өгөх төвшний зорилго ба даалгавар Утга өгөх (Cognitive system-Comprehension) гэдэг нь мэдлэгийн онцлог шинж чанарыг ялган танихтай холбоотой “интеграцлах” ба “тэмдэгтээр дүрслэх” гэсэн 2 төвшний оюуны үйлийн цогц юм. Энд “Тэмдэгтээр дүрслэх” үйлийг “интеграцлах”-аас дээд
  • 4. 4 төвшний үйл гэж ойлгоно. Утга өгөх төвшний даалгаврыг ихэнхдээ суралцагчдаас амаар, бичгээр болон үйлээр хариулт авахуйц бүтэцтэй асуулт хэлбэрээр томъёолдог. Ингэхдээ: • Мэдлэгийг “интеграцлах” төвшний даалгавруудаар суралцагчдад жишээ нь түлхүүр үг хэллэг, ойлголтуудад өөрийн үгээр зөв утга өгөх, мэдээллийн гол ба гол биш шинжүүдийг тоочих, хүүрнэх, дүрслэх, түлхүүр үг хэллэг, ойлголтууд, гол ба гол биш шинжүүдийн хоорондын уялдаа холбоо, шүтэлцээг тоочих, хүүрнэх, нэгтгэн дүгнэх, дүрслэх, оюуны болон психомотор үйлийн алхмуудыг тоочих, түүнийг хэрхэн гүйцэтгэх дарааллыг биеэр хийж үзүүлэх, тухайн үйлдлийг хэрхэн, яагаад, ямар арга замаар хийж байгаагаа хүүрнэх, үйлийн дараалал, хоорондын холбоо, хамаарал, шүтэлцээг жишээгээр харуулах, нэгтгэн дүгнэх гэх мэт чадваруудыг эзэмшүүлдэг. • Мэдлэгийг “тэмдэгтээр дүрслэх” төвшний даалгавруудаар мэдлэгийг өөр ижил төстэй зүйлтэй адилтгаж аналоги бүтээх, загварчлах, үгэн мэдээллийг график, диаграм, зураг, хүснэгт, тэмдэгт, үсгээр илэрхийлэх, мөн график, диаграм, хүснэгт, ухагдахууны сүлжээ, зураг хэлбэртэй мэдээллийг унших гэх мэт чадваруудыг эзэмшүүлдэг. Анализ хийх төвшний зорилго ба даалгавар Анализ хийх (Cognitive system-Analysis) гэдэг нь “харьцуулах”, “ангилах”, “алдааг шинжлэх”, “ерөнхийлөх” ба “тодорхой болгох” гэсэн 5 төрлийн оюуны үйлийн цогц юм. Үүнд: • “Харьцуулах” үйл хийх даалгавараар суралцагчдыг мэдлэгийн бүрэлдэхүүн хэсгүүдийг хооронд нь ижил төстэй болон ялгаатай шинжүүдээр нь харьцуулж жиших чадвартай болгодог. Ийм төрлийн даалгаврыг жишээ нь дараах зурагт харуулсан маягаар боловсруулж болно.
  • 5. 5 • “Ангилах” үйл хийх даалгавраар суралцагчдад юмсыг нийтлэг шинжээр нь нэг төрөл зүйл болгох чадвар эзэмшүүлдэг. Тухайлбал ангилах гэж байгаа зүйлсийнхээ нийтлэг буюу тодорхойлогч шинжийг тоочих, өгөгдсөн жагсаалтыг төрөл зүйлээр эсвэл харьяалах ба харьяалагдах байдлаар нь ангилах, харьяаллыг нь яагаад ингэж тогтоосноо тайлбарлах, нэг ба түүнээс дээш тооны харьяалагддаг ангиллыг ялгах, тэдгээр нь хоорондоо ямар хамааралтай байгааг харуулах гэх мэт. Жишээ нь ийм даалгаврыг зурагт харуулсан маягаар боловсруулж болно. • “Алдаанд анализ хийх” үйл хийх даалгавраар суралцагчдад эзэмшсэн мэдлэг нь үндэслэлтэй, логик уялдаа холбоотой, алдаагүй байгаа эсэхээ нягтлах чадвар эзэмшүүлдэг. Тухайлбал мэдээлэл үндэслэлтэй байгаа эсэх, логик болон бусад төрлийн алдаатай эсэхийг задлан шинжлэх, мөн оюуны болон психомотор үйлийн цогцыг бүрдүүлж буй алхмуудыг ялган таних, гүйцэтгэлд байгаа алдааг илрүүлэх, засаж залруулах, гүйцэтгэлийнхээ үр ашгийг нэмэгдүүлэх гэх мэт. Энэ төрлийн даалгаврыг томъёолохдоо асуудлын голыг олох, алдааг илрүүлэх, шүүмж хийх, оношлох, үнэлэх, засвар хийх, сайжруулах гэх мэт түлхүүр үйл үгсийг хэрэглэн бүтэцтэй асуулт хэлбэрээр тавьдаг. Асуултууд нь тухайлбал дараах хүчин зүйлүүдийг илрүүлэхэд чиглэгдэх ёстой. Тухайлбал: Логик алдаа нь ихэнхдээ логикийн хувьд зөрчилтэй мэдээллүүд дээр ажилласан, тохиолдлын чанартай мэдээллийг нийтлэг болгож харсан, учир шалтгааныг буруу олж тогтоосон, алдаатай мэдээлэл дээр тулгуурласан, гол асуудлаасаа хазайсан, буруу гэдэг нь нотлогдоогүй учраас үнэн гэж үзсэн, бүхэл бүтэн тогтолцооны хувьд үнэн байдаг зүйлийг түүнийг бүрдүүлж буй элемент дээр үнэн гэж үзсэн, эсвэл тухайн элемент дээр үнэн байдаг зүйлийг бүхэл бүтэн тогтолцоон дээр үнэн гэж үзсэн гэх мэт шалтгааны улмаас гардаг. Муйхарласан бол алдаа гардаг. Жишээ нь өөрийнхөө үзэл бодолтой тохирохгүй байгаа зүйлийг үгүйсгэх, нотолгоог гаргаж ирсэн хүн хэн байснаас шалтгаалан үгүйсгэх, нотолгоогоо хүчилж хүлээн зөвшөөрүүлэх гэх мэт. Алдаатай итгэл үнэмшил-ээс болж буруутдаг. Жишээ нь өмнөх төсөөлөл, итгэл үнэмшил дээрээ тулгуурласан, баталгаатай биш мэдээллийн эх сурвалж дээр тулгуурласан, нэр нөлөө бүхий хүний үгээр үг хийсэн, бусад хүмүүсийн жишгээр хийсэн, асуудалд сэтгэл хөдлөлөөрөө хандсан гэх мэт. Мэдээллийг буруу ойлгосон бол алдаа гардаг. Жишээ нь мэдээллийн гол санааг орхигдуулсан, мэдээлэлд буруу утга өгсөн гэх мэт. • “Ерөнхийлөх” үйл хийх даалгавраар суралцагчдад ажиглалт эсвэл өмнөх мэдлэгээс шинэ ерөнхийлөл бүтээх чадвар эзэмшүүлдэг. Тухайлбал өгөгдсөн мэдээллүүд дээр тулгуурлан шинэ ерөнхийлөл, дүрэм, зарчимтай холбоотой өөрийн бодол, дүгнэлтээ илэрхийлэх гэх мэт. Энэ төрлийн даалгаврыг томъёолохдоо ерөнхийлөл хийх, дүрэм, зарчим гаргах, зүй тогтол хамаарлыг тайлбарлах эсвэл ямар санал, дүгнэлт гаргаж болох уу зэрэг түлхүүр үг, хэллэгийг ихэнхдээ ашигладаг бөгөөд амаар эсвэл бичгээр хариулт авахуйц бүтэцтэй асуулт, график, диаграм хэлбэрээр тавьдаг.
  • 6. 6 • “Тодорхой болгох” үйл хийх даалгавраар суралцагчдад ерөнхийлөл эсвэл зарчмын хэрэглээг тодорхой жишээн дээр гаргаж ирэх, тухайн нөхцөл байдалд юу болж өнгөрөх талаар таамаглал дэвшүүлэх чадвар эзэмшүүлдэг. Энэ төрлийн даалгаврыг томъёолохдоо ишлэл татах, жишээ татах, таамаглал дэвшүүлэх эсвэл ийм тохиолдолд юу болох вэ гэх мэт түлхүүр үг, хэллэгийг ашиглан амаар эсвэл бичгээр хариулт авахуйц бүтэцтэй асуулт, график, диаграм хэлбэрээр тавьдаг. Мэдлэгээ хэрэглэх төвшний зорилго ба даалгавар Мэдлэгээ хэрэглэх (Cognitive system-Knowledge Utilization) төвшний даалгавар нь “шийдвэр гаргах”, “асуудал шийдвэрлэх”, “туршилт хийх”, “судалгаа хийх” гэсэн 4 төрлийн оюуны үйлийн цогц юм. Үүнд: • “Шийдвэр гаргах” даалгавраар суралцагчдад хоёр буюу түүнээс дээш тооны боломжит хувилбар байгаа тохиолдолд шийдвэр гаргах чадвар эзэмшүүлдэг. Энэ төрлийн даалгаврыг томъёолохдоо “Энэ асуудлыг шийдэх хамгийн оновчтой арга юу вэ?”, “Эдгээрээс хамгийн сайн тохирох нь аль вэ?” гэсэн бүтэцтэй асуулт хэлбэртэй тавьдаг. • “Асуудал шийдвэрлэх” даалгавраар суралцагчдад тулгараад буй бэрхшээл, эгзэгтэй асуудлаас гарах чадвар эзэмшүүлдэг. Энэ төрлийн даалгаврыг томъёолохдоо “Тулгараад буй бэрхшээлээс хэрхэн гарах вэ?”, “Тухайн нөхцөл байдалд зохицуулан зорилгодоо хэрхэн хүрэх вэ?” гэсэн бүтэцтэй асуулт хэлбэртэй ихэнхдээ тавьдаг. • “Туршилт хийх” даалгавраар суралцагчдад юмс, үзэгдлийн учрыг олох зорилгоор дэвшүүлсэн таамаглал, ерөнхийллийг шалгах чадвар эзэмшүүлдэг. Энэ төрлийн даалгаврыг томъёолохдоо “Үүнийг хэрхэн тайлбарлаж болох вэ?”, “Болоод өнгөрсөн зүйл дээр тулгуурлан ямар таамаглал дэвшүүлж болох вэ?”, “Таамаглалыг хэрхэн шалгах вэ?”, “Туршилтын үр дүнг хэрхэн дүгнэх вэ?” гэх мэт бүтэцтэй асуулт хэлбэртэй тавьдаг. • “Судалгаа хийх” даалгавраар суралцагчдад өнгөрсөн, одоо, ирээдүй цагт болсон, болж буй, болох гэж буй үйл явдлуудын талаарх таамаглалыг шалгах, ерөнхийлөх чадвар эзэмшүүлдэг. Энэ төрлийн даалгаврыг “...-ын онцлог нь юу вэ?”, “Юунаас болоод ийм юм болов?”, “Хэрэв ингэчихвэл юу болох бол?” гэх мэт бүтэцтэй асуулт хэлбэртэй тавьдаг. Метакогнитив төвшний зорилго ба даалгавар Метакогнитив (Metacognitive system) төвшний даалгавар нь “зорилгоо тодорхойлох”, “үйлийн явцад хяналт шинжилгээ хийх”, “зорилгоо ойлгосон эсэх ээ хянах”, “алдааг хянах” гэсэн 4 төрлийн оюуны үйлийн цогц юм. Энэ төрлийн даалгавруудыг ихэнхдээ амаар болон бичгээр хариулт авахаар бүтэцтэй асуулт хэлбэрээр тавьдаг. • “Зорилгоо тодорхойлох” даалгавраар суралцагчдад сурахуйн зорилгоо тодорхойлж, түүнийгээ хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах чадвар эзэмшүүлдэг. Энэ төрлийн даалгавар жишээ нь зурагт харуулсан маягтай байж болно. • “Үйлийн явцад хяналт шинжилгээ хийх” даалгавраар суралцагчдад сурахуйн зорилгоо хэрэгжүүлэх үйл явц хэр үр ашигтай байгааг олж тогтоох чадвар эзэмшүүлдэг. Энэ төрлийн даалгаврыг томъёолохдоо үнэлгээ хий, хэр сайн болохыг тодорхойл, хэр үр ашигтайг харуул гэх мэт түлхүүр үйл үгсийг хэрэглэдэг.
  • 7. 7 • “Зорилгоо ойлгосон эсэх ээ хянах” даалгавраар суралцагчдад зорилгоо нэгэн утгатай ойлгосон эсэхийг нягтлах чадвар эзэмшүүлдэг. Энэ төрлийн даалгавар нь суралцагч зорилгоо ойлгоогүй эсвэл зөв ойлгосон эсэхдээ эргэлзэж байгаа бол асуулт тавьж нэмэлт мэдээлэл авах, зорилгоо тодруулах боломж олгосон агуулгатай байдаг. Жишээ нь “Та юуг ойлгож, юуг ойлгосонгүй вэ”, “Та ойлголтоо сайжруулахын тулд юу хиймээр байна вэ”” гэсэн хэлбэртэй томъёолж болно. • “Алдааг хянах” даалгавраар суралцагчдад мэдлэгээ зөв бүтэцтэйгээр алдаагүй эзэмшиж үү, үгүй юу гэдгийг нягтлах чадвар эзэмшүүлдэг. Энэ төрлийн даалгаврыг жишээ нь суралцагч өөрийн гүйцэтгэлээ өгөгдсөн шалгуур үзүүлэлтүүдтэй тулгаж үзэх эсвэл бусдынхтай харьцуулах, хэрэв ямар нэг алдаа байгаа бол суралцагч түүнийг зөв болгон засаж залруулахаар хэлбэртэй тавьдаг. Мөн “Та юуг баттай ойлгосон, юуг сайн ойлгоогүй эсвэл ойлгосон гэдэгтээ итгэл муутай байна вэ” гэсэн асуулт хэлбэртэй тавьсан ч болно. Селф-системийн төвшний зорилго ба даалгавар Селф-системийн (Self-system) төвшний даалгавар нь “ач холбогдлыг үнэлэх”, “үр ашгийг хүлээн зөвшөөрөх”, “сэтгэл хөдлөлөө хянах”, “сэдлийг хянах” гэсэн 4 төрлийн оюуны үйлийн цогц юм. Энэ төрлийн даалгавруудыг ихэнхдээ амаар болон бичгээр хариулт авахаар бүтэцтэй асуулт хэлбэрээр тавьдаг. • “Ач холбогдлыг үнэлэх” даалгавраар суралцагчдад шинэ мэдлэг тэдний хувийн зорилго эсвэл сурах эрэлтэд нийцэж байгаа эсэхийг олж тогтоох чадвар эзэмшүүлнэ. Энэ төрлийн даалгаврыг ихэнхдээ “Энэ танд хэр чухал вэ”, “Та яагаад үүнийг чухал байж магадгүй гэж бодсон бэ”, “Энэ яагаад чухал гэдгийг харуулсан жишээ татна уу”, “Таны бодол хэр логиктой байна вэ” гэх мэт асуух үг, хэллэгүүдийг хэрэглэн томъёолдог. • “Үр ашгийг хүлээн зөвшөөрөх” даалгавраар суралцагчдад хийж чадна гэдгээ хүлээн зөвшөөрөх чадвар эзэмшүүлдэг. Энэ төрлийн даалгаврыг ихэнхдээ “Та сайжрах болов уу?”, “Та үүнийг хэр сайн хийх вэ?”, “Таны бодол хэр зөв бэ?”, “Та юуг хамгийн сайн чадах вэ?”, “Та энэ талаар юу гэж бодож байна вэ? Яагаад?”, “Та үүнийг сайжруулж чадах уу” гэх мэт асуултуудад хариулт авах маягтай томъёолдог. • “Сэтгэл хөдлөлөө хянах” даалгавраар суралцагчдад сэтгэл хөдлөл өө эерэг эсвэл сөрөг байгааг олж тогтоох, түүнийг хянах чадвар эзэмшүүлдэг. Энэ төрлийн даалгаврыг ихэнхдээ “Энэ асуудлын талаарх таны сэтгэгдэл юу вэ?”, “Ийм сэтэгдэл төрж буй логик шалтгаан нь юу вэ?”, “Таны сэтгэгдэл хэр үнэдэслэлтэй вэ?” гэх мэт асуултуудад хариулт авах маягтай томъёолдог. • “Сэдлийг хянах” даалгавраар суралцагчдад тэд шинэ мэдлэгийн ач холбогдлыг үнэлж байна уу, үр ашгийг нь хүлээн зөвшөөрч байна уу, түүний сэтгэл хөдлөл эерэг байна уу гэдгийг олж тогтоох чадвар эзэмшүүлдэг. Энэ төрлийн даалгаврыг жишээ нь зурагт харуулсан хэлбэрээр тавьж болно. Дүгнэлт Багш нар Шинэ таксономыг хэрэглэж даалгавар боловсруулж сурснаар тэдний үйл ажиллагаанд чанарын өөрчлөлт гарахад сөргөөр нөлөөлөөд байсан дараах 3 асуудлуудыг бүрэн шийдэх боломжтой болно. Үүнд:
  • 8. 8 1. Бид “Эрдэм боловсролтой, зөв монгол иргэн” бэлдэх зорилго тавьж, цогц чадамжинд суурилсан стандартыг хэрэгжүүлж байгаа хирнээ үнэлгээгээ болохоор зөвхөн суралцахуйн когнитив айн хүрээнд хийсээр байгаа тул багш нарт суралцахуйн аффектив болон психомотор айн хүрээнд үйл ажиллагаа явуулах эрэлт хэрэгцээ үүсэхгүй байна. 2. Багш нар мэдлэгийн айн “мэдээлэл”-ийг эзэмшүүлэх тал дээр хангалттай туршлагатай боловч тэдэнд “оюуны үйлийн мэдлэг” ба “психомотор үйлийн мэдлэг”- ийг хэрхэн эзэмшүүлэх талаар системтэй зөв ойлголт байхгүй тул суралцагчдад чадвар, чадамж эзэмшүүлэх үйл явц үр дүн муутай болж байна. 3. Суралцахуйн оролт дээр суралцагчдын сурахуйн хэв шинжтэй холбоотой өгөгдлүүдийг судалж үзэлгүйгээр багш өөрийн сайн эзэмшсэн гэгдэх ямар нэг арга зүйг суралцагчдад шууд тулгаж байгаа нь багшлахуйг үр ашиг муутай болгож байна. Тархины үйлийн төвшин тухайн хүний хөгжил, төлөвшлийн хэм хэмжээг илэрхийлж байдаг учраас даалгаврыг бид уламжлалт утгаар нь биш бүр соёлын төвшинд авч үзэх хэрэгтэй болжээ. Иймд багшийн боловсруулж буй даалгаврыг бид суралцагчийн тархины үйл ажиллагааг цогцоор нь хөгжүүлэх зориулалттай “багаж” гэдэг талаас нь харж түүнийг боловсруулж сурах хэрэгтэй байна. Abstract There is a need for change in the teaching paradigm due to changes in the paradigm of theories of learning and teaching and in the paradigm of education policy in the field of education. This change can be done using the New Taxonomy. Зохиогчийн тухай Даваагийн Батболд: 1989 онд УБДС-ийг төгссөн. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 6-р сургуулийн захирал. Боловсролын салбарт 25 жил ажиллаж байгаа. Боловсрол судлалын магистр. МУБИС-ийн докторант. Монголын бага, дунд боловсролын физикийн хөтөлбөр, стандартын онол арга зүйн асуудлаар эрдэм шинжилгээний өгүүлэл 13, сурах бичиг, сургалтын гарын авлага 14-ийг тус тус бичсэн. Энхтөрийн Золбоо: 2008 онд МУИС-ийг төгссөн. “Орчлон” олон улсын дунд сургуулийн физикийн багш. Боловсролын салбарт 6 жил ажиллаж байна. МУИС-ийн магистрант. Ном зүй 1. Бурмаа.Б, Батболд.Д, С.Гэндэнжамц, Байгалийн ухааны хичээлийн даалгаварт гарч буй шинэчлэл, Боловсрол судлал сэтгүүл, Дугаар 2013/08, (96), 38-45. 2. Батболд, Б.Алимаа, Г.Уугантуяа, Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн тулд багшлах арга зүй ямар байх ёстой вэ?, Боловсрол судлал сэтгүүл, 2014/02 (100), х.31-41. 3. Robert J.Marzano, John S.Kendall, Designing & Assessing Educational Objectives: Applying the New Taxonomy, 2007. 4. Батболд.Д, Боловсролын зорилгын таксономын хөгжил, Боловсрол судлал сэтгүүл. Дугаар 2013/06 (94), 31-38 5. Батболд.Д, Бурмаа.Б, Кембрижийн хөтөлбөрийг Монголын ерөнхий боловсролын сургалтын тогтолцооны хүрээнд авч үзсэн судалгааны үр дүнгээс, Боловсрол судлал сэтгүүл. Дугаар 2012/04 (82), 40-47. 6. Батболд.Д, Кембрижийн IGCSE ба Монголын их, дээд сургуулийн ЭЕШ-ын физикийн үнэлгээг харьцуулсан нь, Боловсрол судлал сэтгүүл, Дугаар 2013/02 (90), 39-46. 7. Батцэцэг.С, Батболд.Д, Суралцагчдын сурлага, хүмүүжлийн явцад үнэлгээ хийж буй нэгэн загварт шинжилгээ хийсэн нь, Боловсрол судлал сэтгүүл, 2014/09 (07).