SlideShare a Scribd company logo
1 of 6
Download to read offline
1
СУРАЛЦАХУЙ ДАХЬ ҮНЭЛГЭЭНИЙ АСУУДАЛД
МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛСЭН НЬ
(The usage of ICT into assessment issues of learning)
Энхтөр ЗОЛБОО1
, Даваа БАТБОЛД2
,
1
zolboo0906@gmail.com, 2
batbold.dava@yahoo.com,
Илтгэлийн хураангуй
Суралцахуй бол эрэлт, нийлүүлэлт, эргэх холбоо бүхий тасралтгүй үйл явц юм. Ингэхдээ сурахуй
(эрэлт), багшлахуй (нийлүүлэлт) болон үнэлгээ (эргэх холбоо) тус бүрийн зорилго хоорондоо
тохирч байж гэмээн суралцахуй үр ашигтай өрнөдөг. Гэтэл энэхүү үйл явцыг тодорхойлж буй
мэдээллийн санг системчлэх ажил манай боловсролын салбарт маш удаашралтай явагдаж байна.
Тухайлбал суралцахуйн явц, үр дүнг тодорхойлж буй өгөгдлүүдийг (data) иж бүрдлээр нь
бүрдүүлэх, тэдгээрийг бүх төвшиндөө нэгэн утгатай ойлгохуйц болгох (information), өгөгдөл болон
мэдээллийг эмхэлж цэгцлэн үнэ цэнтэй мэдлэг (knowledge) болгох, улмаар хэрэглэж (wisdom)
суралцахуйн эргэх холбоог тасралтгүй үүсгэх гээд мэдээллийн урсгалыг зохицуулахтай холбоотой
маш олон асуудлууд дээр бид тодорхой шийдэл, гарц олох хэрэгтэй байгаа юм. Энэ асуудлыг
оновчтой шийдэж, суралцахуйг шинжлэх ухааны үндэстэй удирдан чиглүүлэх, улмаар тасралтгүй
өрнүүлэх, үр ашигтай байлгахад өнөөдөр бидэнд зөвхөн мэдээлэл харилцааны дэвшилтэт
технологи л тусалж чадна. Иймд бид энэхүү илтгэлээрээ суралцахуй дахь үнэлгээний асуудалд
мэдээлэл харилцааны технологийг (ICT) хэрхэн нэвтрүүлж байгаа талаар хийсэн судалгааны
ажлынхаа үр дүнгээс та бүхэнд танилцуулж байна.
Түлхүүр үг
Assessment, the Taxonomy of Educational Objectives, knowledge flow, data, information, knowledge,
wisdom
Илтгэлийн өмнөтгөл
Орчин үед хүний хөгжлийг түүний бие, сэтгэл, оюун ухааны хөгжлийн динамик нэгдэл гэж үзээд
боловсролын зорилгыг суралцахуйн когнитив, аффектив болон психомотор айн хүрээний
зорилгуудын цогцоор тодорхойлох болсон (The Taxonomy of Educational Objectives, The
Classification of Educational Goals, 1956). Манай Бага, дунд боловсролын үндэсний стандартад ч
гэсэн боловсролын зорилгыг суралцагчдын эзэмших ёстой мэдлэг, цогц чадамжуудаар (мэдэхүй,
бүтээхүй, оршин тогтнохуй, нийгэмшихүйн цогц чадамж) тодорхойлдог (2004).
Боловсролын зорилгын таксономд когнитив,
аффектив болон психомотор үйлүүдийг
харьцангуй хялбар төвшнөөс эхэлж
дээшлэх тусам илүү нарийн, холбоос ихтэй,
илүү хэрэглээ рүүгээ чиглэсэн төвшний
чадваруудад шилжинэ гэж үзээд жишээ нь
зурагт харуулсан байдлаар эрэмбэлсэн
байдаг (The New Taxonomy of Educational
Objectives, Marzano & Kendall, 2007). Энэхүү
Таксономыг хэрэглэснээр бид сурахуйн
зорилгыг нэгэн утгатай томъёолох, түүнд
нийцсэн багшлах үйл ажиллагааг оновчтой
төлөвлөж, зохион байгуулах, явц болон үр
дүнд нь үнэлгээ хийх, алдааг илрүүлж,
засаж залруулах зэргээр суралцахуйг бүрэн
хянах, удирдах боломжтой болсон бөгөөд
хамгийн гол нь дараах 4 асуултанд нэгэн
утгатай, тодорхой хариулт авч чадахаар
болсон юм. Үүнд:
1. Суралцагчид юуг сурах вэ? (Сурахуйн
асуулт)
2. Суралцагчдын ихэнх нь амжилттай
сурсан байхын тулд суралцахуйг
2
хэрхэн зохион байгуулах вэ? (Багшлахуйн асуулт)
3. Суралцахуйн үр дүнд хэрхэн үнэлгээ хийх вэ? (Үнэлгээний асуулт)
4. Сурахуй, багшлахуй болон үнэлгээ хоорондын тохиргоог хэрхэн хангах вэ? (Суралцахуйн
тохиргоо хийх асуулт)
Энэ бүхнээс үзвэл Боловсролын зорилгын тогтолцоо нь нэгдүгээрт маш нарийн нийлмэл бүтэцтэй,
хоёрдугаарт түүнийг хэрэгжүүлэх үйл явц нь өөрөө багш, суралцагч, эцэг эхийн оролцоо, хамтын
ажиллагаа гээд олон талын хүчин зүйлүүдээс хамаардаг тул бид олон янзын төвшинд асар том
мэдээллийн сантай ажиллан түүн дээр маш нарийн боловсруулалт, үнэлгээ шинжилгээ хийх
хэрэгтэй болж байна. Тэгвэл дээрх үнэлгээний загвар бидэнд үнэхээр хэрэгцээтэй байгааг
суралцахуйн үнэлгээтэй холбоотой мэдээллийн урсгал ямар ыг энд DIKW (Data, Information,
Knowledge, Wisdom) hierarchy гэдэг загварыг хэрэглэн тодорхойлж үзье. Үүнд:
Data
Суралцахуйн явцад шинжлэх ухааны үндэстэй үнэлгээ шинжилгээ хийнэ гэвэл хамгийн гол нь
бидний бүрдүүлж буй өгөгдлүүд бүрэн гүйцэд байх учиртай. Жишээ нь Шинэ таксоном 3 айтай
бөгөөд эдгээр нь 6 төвшний 22 үзүүлэлттэй гээд бодохоор суралцахуйг хамгийн багадаа 22
үзүүлэлтээр тодорхойлох боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл багш суралцахуйг удирдан
чиглүүлэхийн тулд суралцагч нэг бүрийн хариу үйлдлийг ажиглаж, энэ талаар тодорхой
давтамжтайгаар (улирал тутамд) 22 ширхэг өгөгдөл цуглуулна гэсэн үг. Ийм олон өгөгдлүүдийг
багш ямар нэг программ хангамж ашиглалгүйгээр зүгээр нэг бичиж тэмдэглэж авна гэвэл
боломжгүй зүйл шүү дээ.
Information
Суралцахуйн явцыг тодорхойлж буй
өгөгдлүүд нь багш, суралцагч, эцэг эх,
сургуулийн удирдлага гээд хэнд хүрч
байгаагаасаа үл хамаараад нэгэн ижил утга
авахаар хэмжээстэй байх ёстой. Хэрэв бид
өгөгдлүүдийг бүх төвшиндөө нэг ижил утга
өгөхөөр хэмжээсжүүлж чадвал энэ нь
суралцахуйн талаарх мэдээлэл болон
хувирлаа гэсэн үг. Жишээ нь дээр
дурьдагдсан 22 үзүүлэлт тус бүрийг 3
төвшинтэй байхаар хэмжээсжүүллээ гэхэд
тухайн суралцагчийн сурлага, хүмүүжлийн
явцын талаар нийт 66 янзын мэдээлэл
гарах боломжтой юм. Энэ тохиолдолд мөн
л ямар нэг программ хангамж ашиглахгүй л
бол бидэнд боловсруулалт хийхэд
хүндрэлтэй байх болно.
Knowledge
Суралцахуйн явцыг тодорхойлж буй
мэдээлэл хоорондын уялдаа холбоо,
хамаарал нь нэг ижил зүй тогтлоор
илэрхийлэгдэх учиртай байдаг. Ингэж байж
гэмээн мэдээлэл үнэ цэнтэй мэдлэгийн
тогтолцоо болж хувирна. Жишээ нь бидний
туршиж үзсэн загварт суралцагчдын
сурлага, хүмүүжлийн явцын үнэлгээг
Хүмүүжил (суралцахуйн аффектив ай),
Суурь чадвар (суралцахуйн психомотор ай),
Когнитив чадварын үнэлгээ (суралцахуйн
когнитив ай)-ний цогцоор тодорхойлдог
бөгөөд тэдгээрийг хэмжээсжүүлэхдээ олон
янзын математик тооцооллуудыг хийдэг.
Энэ тохиолдолд ч гэсэн бид ямар нэг
программ хангамж хэрэглэхгүй л бол
хүндрэлтэй асуудлууд олон гарч ирнэ.
3
Wisdom
Суралцахуйн үнэлгээ нь сургалтын хүлээгдэж буй үр дүнг тодорхойлохоос гадна суралцахуйн эргэх
холбоог тасралтгүй хангахад чиглэгддэг. Хэрэв бид шинжлэх ухааны үндэстэй эргэх холбоо үүсгэж
чадахгүй байгаа бол суралцахуй үр ашигтай өрнөх боломжгүй юм. Иймд үнэлгээтэй холбоотой
мэдээллийн урсгалыг суралцахуйн үр ашгийг нэмэгдүүлэхүйц хэмжээний хэрэглэгдэхүүн болгон
хувиргах эрэлт хэрэгцээ гарч ирж байна. Мэдээлэл харилцааны технологи өндөр хөгжсөн өнөө үед
энэ асуудлыг программ хангамжийн тусламжтайгаар бүрэн шийдэх боломжтой болсон. Энэ нь
дараах зорилготой байна. Үүнд:
• Үнэлэх зүйл нь хэн үнэлгээ хийж байгаагаас үл хамааран үнэлгээ бодитой байх
• Үнэлгээ алдаа багатай, найдвартай байх
• Үнэлгээ нь тавьсан зорилгынхоо хэрэгжилтийг үнэлэхүйц оновчтой байх
• Үнэлгээ нь тодорхой давтамжтайгаар тасралтгүй хийгддэг байх
• Үнэлгээ хийж буй аргачлал нь тухайн суралцагчид нээлттэй, үнэлгээгээ ахиулах боломжтой
байх
Илтгэлийн үндсэн хэсэг
Суралцахуйн эргэх холбоог үр ашигтай байлгах зорилгоор бид Боловсролын зорилгын Шинэ
таксономыг үндэс болгон суралцагчдын сурлага, хүмүүжлийн явцад үнэлгээ хийх нэгэн загварыг
боловсруулсан. Энэхүү загварт мэдээллийн урсгалыг тусгай программ хангамжийн тусламжтайгаар
зохицуулсан юм. Ингээд бид та бүхэнд үнэлгээний энэхүү загварт мэдээлийн урсгалыг хэрхэн
зохицуулсан аа DIKW (Data, Information, Knowledge, Wisdom) hierarchy гэдэг загварын үүднээс
тайлбарлая. Үүнд:
Data
Суралцагчдын сурлага, хүмүүжлийн
явцад шинжлэх ухааны үндэстэй
үнэлгээ шинжилгээ хийхийн тулд бид
дараах диаграмм-д харуулсан бүтцээр
нийт 16 ширхэг өгөгдөл бүрдүүлсэн.
Эдгээр өгөгдлүүдийн тусламжтайгаар
багш суралцахуйн явцын талаар бүрэн
мэдээлэлтэй болох боломжтой. Энд
мөн овог, нэр, хүйс, анги, бүлэг, хичээл
гэх мэт багш, суралцагчийн хувийн
мэдээлэлтэй холбоотой өгөгдлүүдийг ч
бас тусгаж өгсөн.
4
Information
Суралцахуйн явцын талаар бүрэн дүүрэн мэдээлэл авахын тулд дээрх 16 өгөгдөлд бид бүх
төвшиндөө нэгэн ижил утга өгдөг, тайлбар хийдэг байх ёстой. Иймд эдгээр өгөгдлүүдийг хэрхэн
хэмжээсжүүлэх аргачлалыг боловсруулсан юм. Ингэхдээ хүмүүжил, суурь чадварын төвшинг
стандарт бус, харин когнитив чадвар болон шалгалтын үнэлгээг стандарт үнэлгээгээр тус тус
хэмжээсжүүлж гүйцэтгэлийг нь хувиар илэрхийлэхээр тооцсон. Дэлгэрэнгүйг дараах хүснэгтээс
харна уу.
Эдгээр мэдээлэл багш, суралцагч, эцэг эх, мэргэжлийн удирдлагын хэнд нь ч хүрсэн байлаа гэсэн
нэгэн ижил утгатайгаар ойлгогдохоор болж чадсан байдаг.
Knowledge
Суралцагчдын сурлага, хүмүүжлийн явцын талаарх мэдээллүүдийг 3 багцалж тооцооллыг
хөдөлгөөнгүй бэхэлж өгснөөр үнэлгээ хийх энэхүү аргачлал нь бүхэл бүтэн систем болж чадсан
юм. Тухайлбал:
• Үнэлгээний системийн онолын үндэс нь Боловсролын зорилгын Шинэ таксоном-д тулгуурладаг.
• Хүүхдийн хөгжлийг энэхүү системд хүмүүжил, суурь чадвар, когнитив чадварын үнэлгээний
цогцоор (тэдгээрийн ерөнхий үнэлгээн дэх жинлэх хувь 10×20×70 (%) гэсэн харьцаатай),
когнитив айн үнэлгээг цээжилж тогтоох – ойлгох, анализ хийх, хэрэглэх төвшний үнэлгээний
цогцоор (тэдгээрийн когнитив үнэлгээн дэх жинлэх хувь 30×30×40 (%) гэсэн харьцаатай) гэх мэт
тодорхойлж байгаа учраас суралцахуйн явцыг бүрэн дүүрэн илэрхийлж чаддаг.
• Хүмүүжил, суурь болон когнитив чадварын үнэлгээ нь ерөнхий үнлгээгээгээ шууд
тодорхойлохуйцаар (хэлбэлзэл нь 10%) тохиргоо хийгдсэн.
5
• Үнэлгээний систем нь хэрэглэгчээс үл хамааран өөрөө бүх тооцооллыг хийдэг. Ингэснээр бүх
хэрэглэгчид тэгш боломжоор хангагддаг. Өөрөөр хэлбэл үнэлгээ хийж буй аргачлалд хэн нэгэн
хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй гэсэн үг. Иймд систем зөв, найдвартай, алдаа багатай
ажиллах нөхцөл бүрэн хангагдсан.
• Үнэлгээний систем нь тасралтгүй үйл ажиллагаатай бөгөөд суралцагчдын үйлийг дэмжсэн, урам
дэм хайрласан, суралцахуй дахь тэдний оролцоог нэмэгдүүлж байхаар хийгдсэн. Жишээ нь
жилийн эцсийн үнэлгээ улирлуудын үнэлгээний дунджаар тооцогддог учраас суралцагч улирал
тутамд амжилтаа ахиулах бүрэн боломжтой байдаг. Мөн суралцагч явцын үнэлгээгээ
шалгалтаар ахиулах боломжтой, шалгалтаа амжилтгүй өглөө гэхэд явцын үнэлгээ нь шалгалтын
үнэлгээгээ ахиулах боломжтой гэх мэт.
Wisdom
Бид үнэлгээний системийг туршихдаа программ хангамжтай болгосон хувилбарыг нь “Орчлон” ОУ-
ын дунд сургууль дээр, харин Office Excel программ дээр хийснийг нь Өмнөговь аймгийн Цогтцэций
смуын 6-р сургууль дээр тус тус хэрэглэж үзлээ. Гэхдээ Office Excel программ дээр хийгдсэн
хувилбар нь механик ажиллагаа ихтэй тул мэдээллийн урсгалд сөргөөр нөлөөлж, хэрэгжүүлэхэд
хүндрэлтэй байлаа. Тухайлбал:
• Багш нарын Microsoft office excel 2010 программыг ашиглах чадвар маш сул байснаас системд
байгаа өгөгдлүүдийг санаатай болон санамсаргүйгээр өөрчлөх явдал их гарч байсан. Энэ нь
мэдээллийн утга гажих, өгөгдлүүдийн хоорондох холбоо хамаарал алдагдахад шууд нөлөөлж
байлаа.
• Гар ажиллагаа ихтэй тул өгөгдлөө оруулах, мэдээлэлд боловсруулалт хийх, хэрэглэхэд цаг
хугацаа их шаардагдаж байсан. Энэ нь мэдээллийг бодитой биш болгоход нөлөөлж байлаа.
• Багш, менежер, эцэг эх, суралцагч гэх мэт олон янзын төвшинд мэдээллийг боловсруулах
боломж сул байсан тул оролцоо жигд биш байсан гээд үр дүнд сөрөг нөлөөлөл үзүүлж байсан
олон хүчин зүйлүүдийг дурьдаж болно.
Харин программ хангамж бүхий үнэлгээний системийн хувьд дээрх бэрхшээлүүдээс ангид байж
чадсан юм. Энэ нь багшийн ажлыг олон дахин хөнгөвчлөөд зогсохгүй суралцахуйн талаарх
мэдээллийн урсгалыг орчин үеийн шаардлагын төвшинд байлгаж чадсан учраас технологийн хувьд
маш том дэвшил байлаа. Үнэлгээний систем нь ангиуд, багш нар, хичээлүүд, суралцагчид,
тохируулга, категори, статистик, авто архив, гар архив гэсэн 9 бүлэг агуулгаар мэдээллийг
системчилж дүгнэлт гаргах боломж олгож байсан зэрэг нь хэрэглээг жигд, тогтмол, тасралтгүй
байлгаж, хэрэглэгчдийн сэтгэл ханамж, оролцоог нэмэгдүүлж, мэдээлэл харилцааг ил тод, түргэн
шуурхай болгож байсан гээд боловсролын үйлчилгээнд асар том давуу талуудыг бий болгож
байсан юм.
Үр дүн
Суралцахуйд цахим үнэлгээний системийг нэвтрүүлснээр дараах давуу талуудыг бий болгож
байна. Үүнд:
1. Суралцахуйн явцыг бүрэн дүүрэн оношлох, үнэлгээ шинжилгээ хийх, шинжлэх ухааны үндэстэй
мэдээлэл дээр ажиллах боломж бүрдсэн
2. Багш нар суралцагчдын сурлага, хүмүүжлийн явцын талаар мэргэжлийн төвшинд иж бүрэн
дүгнэлт гаргах нөхцөл боломж бүрдсэн
3. Мэдээллийн утга замдаа гажихгүйгээр хэрэглэгчдэд цаг хугацаандаа нэгэн утгатай хүрэх
боломжтой болсон төдийгүй тэдний сэтгэл ханамж нэмэгдсэн
4. Хамгийн гол нь үнэлгээ бодитой, найдвартай, тохирцтой болсон
5. Үнэлгээ нь суралцахуйн эргэх холбоог тасралтгүй хангах гол хэрэглэгдэхүүн болсон
6. Суралцагчдын суралцахуй дань идэвх, оролцоо эрс нэмэгдсэн, хариуцлага үүрэх чадвар
сайжирсан
7. Мэдээлэл харилцааны технологийг нэвтрүүлснээр орон зай, цаг хугацааны асар том
хэмнэлтийг бий болгосон
Дүгнэлт
Орчин үед суралцахуйн зорилгыг хөгжингүй улс орнуудад Боловсролын зорилгын таксоном-д
тулгуурлан цогцоор нь авч үзэх болжээ. Гэтэл бид суралцагчдын хөгжлийг зөвхөн когнитив айн
хүрээний үнэлгээрээр үнэлж дүгнэсэн хэвээрээ байна. Өөрөөр хэлбэл манай ЕБС-иудад хэрэглэж
6
буй үнэлгээний тогтолцоо Боловсролын зорилгын таксономтой тохирохгүй байна гэсэн үг. Энэ нь
суралцахуйг шинжлэх ухааны үндэстэй бүрэн хянах, удирдах боломжгүй болгож байгаа гол хүчин
зүйл юм. Хэрэв суралцахуйн үнэлгээний тогтолцоог Боловсролын зорилгын Шинэ таксономыг (The
New Taxonomy of Educational Objectives, Marzano & Kendall, 2007) үндэслэн боловсруулбал бид
дараах 4 асуултанд нэгэн утгатай, тодорхой мэдээллүүдийг авах боломжтой болно.
1. Суралцагчид юуг сурах вэ? (Сурахуйн асуулт)
2. Суралцагчдын ихэнх нь амжилттай сурсан байхын тулд суралцахуйг хэрхэн зохион байгуулах
вэ? (Багшлахуйн асуулт)
3. Суралцахуйн үр дүнд хэрхэн үнэлгээ хийх вэ? (Үнэлгээний асуулт)
4. Сурахуй, багшлахуй болон үнэлгээ хоорондын тохиргоог хэрхэн хангах вэ? (Суралцахуйн
тохиргоо хийх асуулт)
Мөн үнэлгээг мэдээллийн урсгал талаас нь нарийн системчлэх хэрэгтэй. Эс тэгвээс энэхүү систем
нь үнэ цэнтэй мэдлэг болж чадахгүй. Иймд суралцахуйн явц, үр дүнг тодорхойлж буй өгөгдлүүдийг
(data) иж бүрдлээр нь бүрдүүлэх, тэдгээрийг бүх төвшиндөө нэгэн утгатай ойлгохуйц болгох
(information), өгөгдөл болон мэдээллийг эмхэлж цэгцлэн үнэ цэнтэй мэдлэг (knowledge) болгох,
улмаар хэрэглэж (wisdom) суралцахуйн эргэх холбоог тасралтгүй үүсгэх гээд мэдээллийн урсгалыг
зохицуулахтай холбоотой энэхүү асуудлыг шийдэх боломжтой гэдгийг бидний туршиж үзсэн цахим
үнэлгээний загвар харуулж байна.
Иймд бид энэхүү илтгэлээрээ дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд:
1. ЕБС-иудад үнэлгээг суралцахуйн эргэх холбоо үүсгэгч хэрэглэгдэхүүн болгон хөгжүүлэх бодит
эрэлт хэрэгцээ нэгэнт үүсчээ.
2. Үнэлгээнд мэдээлэл харилцааны технологийн дэвшлийг нэвтрүүлэх, улсын хэмжээнд нэгдсэн
цахим үнэлгээний системтэй болох ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.
Ном зүй
1. Батболд.Д, Боловсролын зорилгын таксономын хөгжил, Боловсрол судлал сэтгүүл. Дугаар
2013/06 (94), 31-38
2. Батболд.Д, Бурмаа.Б, Кембрижийн хөтөлбөрийг Монголын ерөнхий боловсролын сургалтын
тогтолцооны хүрээнд авч үзсэн судалгааны үр дүнгээс, Боловсрол судлал сэтгүүл. Дугаар
2012/04 (82), 40-47.
3. Батболд.Д, Кембрижийн IGCSE ба Монголын их, дээд сургуулийн ЭЕШ-ын физикийн үнэлгээг
харьцуулсан нь, Боловсрол судлал сэтгүүл, Дугаар 2013/02 (90), 39-46
4. The Data, Information, Knowledge, Wisdom Chain: The Metaphorical link, Geoff Nunberg, Paul
Duguid, 2004

More Related Content

Similar to The usage-of-ict-in-assessment-issues-of-learning

баярчимэг илтгэл
баярчимэг илтгэлбаярчимэг илтгэл
баярчимэг илтгэл
Badam Nasantogtoh
 
Diplom altai
Diplom altaiDiplom altai
Diplom altai
altaamecs
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
batbayarD
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
urangua85
 
нийгмийн ажлын үйлчилгээг боловсруулах
нийгмийн ажлын үйлчилгээг боловсруулахнийгмийн ажлын үйлчилгээг боловсруулах
нийгмийн ажлын үйлчилгээг боловсруулах
nina_miigaa
 
үнэлгээний онолын үндэслэл
үнэлгээний онолын үндэслэлүнэлгээний онолын үндэслэл
үнэлгээний онолын үндэслэл
tungalag
 
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
tungalag
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл 2
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл 2ээлжит хичээлийн технологийн шинэчлэл 2
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл 2
Yadmaa Vic
 
сургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ солосургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ соло
Oyuhai1127
 

Similar to The usage-of-ict-in-assessment-issues-of-learning (20)

баярчимэг илтгэл
баярчимэг илтгэлбаярчимэг илтгэл
баярчимэг илтгэл
 
Diplom altai
Diplom altaiDiplom altai
Diplom altai
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
 
Сургалтын нэгэн арга
Сургалтын нэгэн аргаСургалтын нэгэн арга
Сургалтын нэгэн арга
 
нийгмийн ажлын үйлчилгээг боловсруулах
нийгмийн ажлын үйлчилгээг боловсруулахнийгмийн ажлын үйлчилгээг боловсруулах
нийгмийн ажлын үйлчилгээг боловсруулах
 
22-LAV-007.pdf
22-LAV-007.pdf22-LAV-007.pdf
22-LAV-007.pdf
 
үнэлгээний онолын үндэслэл
үнэлгээний онолын үндэслэлүнэлгээний онолын үндэслэл
үнэлгээний онолын үндэслэл
 
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх ньНэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
 
The research-of-students-learning-style-in-secondary-school-last1
The research-of-students-learning-style-in-secondary-school-last1The research-of-students-learning-style-in-secondary-school-last1
The research-of-students-learning-style-in-secondary-school-last1
 
боловсрол судлал хичээлийн хөтөлбөр
боловсрол судлал хичээлийн хөтөлбөрболовсрол судлал хичээлийн хөтөлбөр
боловсрол судлал хичээлийн хөтөлбөр
 
мэтгэлцээний арга metgeltseenii arga metgeltseen arga metgeltseenii мэтгэлцээн
мэтгэлцээний арга metgeltseenii arga metgeltseen arga metgeltseenii мэтгэлцээнмэтгэлцээний арга metgeltseenii arga metgeltseen arga metgeltseenii мэтгэлцээн
мэтгэлцээний арга metgeltseenii arga metgeltseen arga metgeltseenii мэтгэлцээн
 
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
 
TTMON402-Хичээл-6
TTMON402-Хичээл-6TTMON402-Хичээл-6
TTMON402-Хичээл-6
 
Khuvsgul- EDTSS- MXBuleg-1.pptx
Khuvsgul- EDTSS- MXBuleg-1.pptxKhuvsgul- EDTSS- MXBuleg-1.pptx
Khuvsgul- EDTSS- MXBuleg-1.pptx
 
PDON101-Хичээл-3
PDON101-Хичээл-3PDON101-Хичээл-3
PDON101-Хичээл-3
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл 2
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл 2ээлжит хичээлийн технологийн шинэчлэл 2
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл 2
 
2008 12-10-54
2008 12-10-542008 12-10-54
2008 12-10-54
 
сургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ солосургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ соло
 
Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжилХичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
 

The usage-of-ict-in-assessment-issues-of-learning

  • 1. 1 СУРАЛЦАХУЙ ДАХЬ ҮНЭЛГЭЭНИЙ АСУУДАЛД МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛСЭН НЬ (The usage of ICT into assessment issues of learning) Энхтөр ЗОЛБОО1 , Даваа БАТБОЛД2 , 1 zolboo0906@gmail.com, 2 batbold.dava@yahoo.com, Илтгэлийн хураангуй Суралцахуй бол эрэлт, нийлүүлэлт, эргэх холбоо бүхий тасралтгүй үйл явц юм. Ингэхдээ сурахуй (эрэлт), багшлахуй (нийлүүлэлт) болон үнэлгээ (эргэх холбоо) тус бүрийн зорилго хоорондоо тохирч байж гэмээн суралцахуй үр ашигтай өрнөдөг. Гэтэл энэхүү үйл явцыг тодорхойлж буй мэдээллийн санг системчлэх ажил манай боловсролын салбарт маш удаашралтай явагдаж байна. Тухайлбал суралцахуйн явц, үр дүнг тодорхойлж буй өгөгдлүүдийг (data) иж бүрдлээр нь бүрдүүлэх, тэдгээрийг бүх төвшиндөө нэгэн утгатай ойлгохуйц болгох (information), өгөгдөл болон мэдээллийг эмхэлж цэгцлэн үнэ цэнтэй мэдлэг (knowledge) болгох, улмаар хэрэглэж (wisdom) суралцахуйн эргэх холбоог тасралтгүй үүсгэх гээд мэдээллийн урсгалыг зохицуулахтай холбоотой маш олон асуудлууд дээр бид тодорхой шийдэл, гарц олох хэрэгтэй байгаа юм. Энэ асуудлыг оновчтой шийдэж, суралцахуйг шинжлэх ухааны үндэстэй удирдан чиглүүлэх, улмаар тасралтгүй өрнүүлэх, үр ашигтай байлгахад өнөөдөр бидэнд зөвхөн мэдээлэл харилцааны дэвшилтэт технологи л тусалж чадна. Иймд бид энэхүү илтгэлээрээ суралцахуй дахь үнэлгээний асуудалд мэдээлэл харилцааны технологийг (ICT) хэрхэн нэвтрүүлж байгаа талаар хийсэн судалгааны ажлынхаа үр дүнгээс та бүхэнд танилцуулж байна. Түлхүүр үг Assessment, the Taxonomy of Educational Objectives, knowledge flow, data, information, knowledge, wisdom Илтгэлийн өмнөтгөл Орчин үед хүний хөгжлийг түүний бие, сэтгэл, оюун ухааны хөгжлийн динамик нэгдэл гэж үзээд боловсролын зорилгыг суралцахуйн когнитив, аффектив болон психомотор айн хүрээний зорилгуудын цогцоор тодорхойлох болсон (The Taxonomy of Educational Objectives, The Classification of Educational Goals, 1956). Манай Бага, дунд боловсролын үндэсний стандартад ч гэсэн боловсролын зорилгыг суралцагчдын эзэмших ёстой мэдлэг, цогц чадамжуудаар (мэдэхүй, бүтээхүй, оршин тогтнохуй, нийгэмшихүйн цогц чадамж) тодорхойлдог (2004). Боловсролын зорилгын таксономд когнитив, аффектив болон психомотор үйлүүдийг харьцангуй хялбар төвшнөөс эхэлж дээшлэх тусам илүү нарийн, холбоос ихтэй, илүү хэрэглээ рүүгээ чиглэсэн төвшний чадваруудад шилжинэ гэж үзээд жишээ нь зурагт харуулсан байдлаар эрэмбэлсэн байдаг (The New Taxonomy of Educational Objectives, Marzano & Kendall, 2007). Энэхүү Таксономыг хэрэглэснээр бид сурахуйн зорилгыг нэгэн утгатай томъёолох, түүнд нийцсэн багшлах үйл ажиллагааг оновчтой төлөвлөж, зохион байгуулах, явц болон үр дүнд нь үнэлгээ хийх, алдааг илрүүлж, засаж залруулах зэргээр суралцахуйг бүрэн хянах, удирдах боломжтой болсон бөгөөд хамгийн гол нь дараах 4 асуултанд нэгэн утгатай, тодорхой хариулт авч чадахаар болсон юм. Үүнд: 1. Суралцагчид юуг сурах вэ? (Сурахуйн асуулт) 2. Суралцагчдын ихэнх нь амжилттай сурсан байхын тулд суралцахуйг
  • 2. 2 хэрхэн зохион байгуулах вэ? (Багшлахуйн асуулт) 3. Суралцахуйн үр дүнд хэрхэн үнэлгээ хийх вэ? (Үнэлгээний асуулт) 4. Сурахуй, багшлахуй болон үнэлгээ хоорондын тохиргоог хэрхэн хангах вэ? (Суралцахуйн тохиргоо хийх асуулт) Энэ бүхнээс үзвэл Боловсролын зорилгын тогтолцоо нь нэгдүгээрт маш нарийн нийлмэл бүтэцтэй, хоёрдугаарт түүнийг хэрэгжүүлэх үйл явц нь өөрөө багш, суралцагч, эцэг эхийн оролцоо, хамтын ажиллагаа гээд олон талын хүчин зүйлүүдээс хамаардаг тул бид олон янзын төвшинд асар том мэдээллийн сантай ажиллан түүн дээр маш нарийн боловсруулалт, үнэлгээ шинжилгээ хийх хэрэгтэй болж байна. Тэгвэл дээрх үнэлгээний загвар бидэнд үнэхээр хэрэгцээтэй байгааг суралцахуйн үнэлгээтэй холбоотой мэдээллийн урсгал ямар ыг энд DIKW (Data, Information, Knowledge, Wisdom) hierarchy гэдэг загварыг хэрэглэн тодорхойлж үзье. Үүнд: Data Суралцахуйн явцад шинжлэх ухааны үндэстэй үнэлгээ шинжилгээ хийнэ гэвэл хамгийн гол нь бидний бүрдүүлж буй өгөгдлүүд бүрэн гүйцэд байх учиртай. Жишээ нь Шинэ таксоном 3 айтай бөгөөд эдгээр нь 6 төвшний 22 үзүүлэлттэй гээд бодохоор суралцахуйг хамгийн багадаа 22 үзүүлэлтээр тодорхойлох боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл багш суралцахуйг удирдан чиглүүлэхийн тулд суралцагч нэг бүрийн хариу үйлдлийг ажиглаж, энэ талаар тодорхой давтамжтайгаар (улирал тутамд) 22 ширхэг өгөгдөл цуглуулна гэсэн үг. Ийм олон өгөгдлүүдийг багш ямар нэг программ хангамж ашиглалгүйгээр зүгээр нэг бичиж тэмдэглэж авна гэвэл боломжгүй зүйл шүү дээ. Information Суралцахуйн явцыг тодорхойлж буй өгөгдлүүд нь багш, суралцагч, эцэг эх, сургуулийн удирдлага гээд хэнд хүрч байгаагаасаа үл хамаараад нэгэн ижил утга авахаар хэмжээстэй байх ёстой. Хэрэв бид өгөгдлүүдийг бүх төвшиндөө нэг ижил утга өгөхөөр хэмжээсжүүлж чадвал энэ нь суралцахуйн талаарх мэдээлэл болон хувирлаа гэсэн үг. Жишээ нь дээр дурьдагдсан 22 үзүүлэлт тус бүрийг 3 төвшинтэй байхаар хэмжээсжүүллээ гэхэд тухайн суралцагчийн сурлага, хүмүүжлийн явцын талаар нийт 66 янзын мэдээлэл гарах боломжтой юм. Энэ тохиолдолд мөн л ямар нэг программ хангамж ашиглахгүй л бол бидэнд боловсруулалт хийхэд хүндрэлтэй байх болно. Knowledge Суралцахуйн явцыг тодорхойлж буй мэдээлэл хоорондын уялдаа холбоо, хамаарал нь нэг ижил зүй тогтлоор илэрхийлэгдэх учиртай байдаг. Ингэж байж гэмээн мэдээлэл үнэ цэнтэй мэдлэгийн тогтолцоо болж хувирна. Жишээ нь бидний туршиж үзсэн загварт суралцагчдын сурлага, хүмүүжлийн явцын үнэлгээг Хүмүүжил (суралцахуйн аффектив ай), Суурь чадвар (суралцахуйн психомотор ай), Когнитив чадварын үнэлгээ (суралцахуйн когнитив ай)-ний цогцоор тодорхойлдог бөгөөд тэдгээрийг хэмжээсжүүлэхдээ олон янзын математик тооцооллуудыг хийдэг. Энэ тохиолдолд ч гэсэн бид ямар нэг программ хангамж хэрэглэхгүй л бол хүндрэлтэй асуудлууд олон гарч ирнэ.
  • 3. 3 Wisdom Суралцахуйн үнэлгээ нь сургалтын хүлээгдэж буй үр дүнг тодорхойлохоос гадна суралцахуйн эргэх холбоог тасралтгүй хангахад чиглэгддэг. Хэрэв бид шинжлэх ухааны үндэстэй эргэх холбоо үүсгэж чадахгүй байгаа бол суралцахуй үр ашигтай өрнөх боломжгүй юм. Иймд үнэлгээтэй холбоотой мэдээллийн урсгалыг суралцахуйн үр ашгийг нэмэгдүүлэхүйц хэмжээний хэрэглэгдэхүүн болгон хувиргах эрэлт хэрэгцээ гарч ирж байна. Мэдээлэл харилцааны технологи өндөр хөгжсөн өнөө үед энэ асуудлыг программ хангамжийн тусламжтайгаар бүрэн шийдэх боломжтой болсон. Энэ нь дараах зорилготой байна. Үүнд: • Үнэлэх зүйл нь хэн үнэлгээ хийж байгаагаас үл хамааран үнэлгээ бодитой байх • Үнэлгээ алдаа багатай, найдвартай байх • Үнэлгээ нь тавьсан зорилгынхоо хэрэгжилтийг үнэлэхүйц оновчтой байх • Үнэлгээ нь тодорхой давтамжтайгаар тасралтгүй хийгддэг байх • Үнэлгээ хийж буй аргачлал нь тухайн суралцагчид нээлттэй, үнэлгээгээ ахиулах боломжтой байх Илтгэлийн үндсэн хэсэг Суралцахуйн эргэх холбоог үр ашигтай байлгах зорилгоор бид Боловсролын зорилгын Шинэ таксономыг үндэс болгон суралцагчдын сурлага, хүмүүжлийн явцад үнэлгээ хийх нэгэн загварыг боловсруулсан. Энэхүү загварт мэдээллийн урсгалыг тусгай программ хангамжийн тусламжтайгаар зохицуулсан юм. Ингээд бид та бүхэнд үнэлгээний энэхүү загварт мэдээлийн урсгалыг хэрхэн зохицуулсан аа DIKW (Data, Information, Knowledge, Wisdom) hierarchy гэдэг загварын үүднээс тайлбарлая. Үүнд: Data Суралцагчдын сурлага, хүмүүжлийн явцад шинжлэх ухааны үндэстэй үнэлгээ шинжилгээ хийхийн тулд бид дараах диаграмм-д харуулсан бүтцээр нийт 16 ширхэг өгөгдөл бүрдүүлсэн. Эдгээр өгөгдлүүдийн тусламжтайгаар багш суралцахуйн явцын талаар бүрэн мэдээлэлтэй болох боломжтой. Энд мөн овог, нэр, хүйс, анги, бүлэг, хичээл гэх мэт багш, суралцагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой өгөгдлүүдийг ч бас тусгаж өгсөн.
  • 4. 4 Information Суралцахуйн явцын талаар бүрэн дүүрэн мэдээлэл авахын тулд дээрх 16 өгөгдөлд бид бүх төвшиндөө нэгэн ижил утга өгдөг, тайлбар хийдэг байх ёстой. Иймд эдгээр өгөгдлүүдийг хэрхэн хэмжээсжүүлэх аргачлалыг боловсруулсан юм. Ингэхдээ хүмүүжил, суурь чадварын төвшинг стандарт бус, харин когнитив чадвар болон шалгалтын үнэлгээг стандарт үнэлгээгээр тус тус хэмжээсжүүлж гүйцэтгэлийг нь хувиар илэрхийлэхээр тооцсон. Дэлгэрэнгүйг дараах хүснэгтээс харна уу. Эдгээр мэдээлэл багш, суралцагч, эцэг эх, мэргэжлийн удирдлагын хэнд нь ч хүрсэн байлаа гэсэн нэгэн ижил утгатайгаар ойлгогдохоор болж чадсан байдаг. Knowledge Суралцагчдын сурлага, хүмүүжлийн явцын талаарх мэдээллүүдийг 3 багцалж тооцооллыг хөдөлгөөнгүй бэхэлж өгснөөр үнэлгээ хийх энэхүү аргачлал нь бүхэл бүтэн систем болж чадсан юм. Тухайлбал: • Үнэлгээний системийн онолын үндэс нь Боловсролын зорилгын Шинэ таксоном-д тулгуурладаг. • Хүүхдийн хөгжлийг энэхүү системд хүмүүжил, суурь чадвар, когнитив чадварын үнэлгээний цогцоор (тэдгээрийн ерөнхий үнэлгээн дэх жинлэх хувь 10×20×70 (%) гэсэн харьцаатай), когнитив айн үнэлгээг цээжилж тогтоох – ойлгох, анализ хийх, хэрэглэх төвшний үнэлгээний цогцоор (тэдгээрийн когнитив үнэлгээн дэх жинлэх хувь 30×30×40 (%) гэсэн харьцаатай) гэх мэт тодорхойлж байгаа учраас суралцахуйн явцыг бүрэн дүүрэн илэрхийлж чаддаг. • Хүмүүжил, суурь болон когнитив чадварын үнэлгээ нь ерөнхий үнлгээгээгээ шууд тодорхойлохуйцаар (хэлбэлзэл нь 10%) тохиргоо хийгдсэн.
  • 5. 5 • Үнэлгээний систем нь хэрэглэгчээс үл хамааран өөрөө бүх тооцооллыг хийдэг. Ингэснээр бүх хэрэглэгчид тэгш боломжоор хангагддаг. Өөрөөр хэлбэл үнэлгээ хийж буй аргачлалд хэн нэгэн хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй гэсэн үг. Иймд систем зөв, найдвартай, алдаа багатай ажиллах нөхцөл бүрэн хангагдсан. • Үнэлгээний систем нь тасралтгүй үйл ажиллагаатай бөгөөд суралцагчдын үйлийг дэмжсэн, урам дэм хайрласан, суралцахуй дахь тэдний оролцоог нэмэгдүүлж байхаар хийгдсэн. Жишээ нь жилийн эцсийн үнэлгээ улирлуудын үнэлгээний дунджаар тооцогддог учраас суралцагч улирал тутамд амжилтаа ахиулах бүрэн боломжтой байдаг. Мөн суралцагч явцын үнэлгээгээ шалгалтаар ахиулах боломжтой, шалгалтаа амжилтгүй өглөө гэхэд явцын үнэлгээ нь шалгалтын үнэлгээгээ ахиулах боломжтой гэх мэт. Wisdom Бид үнэлгээний системийг туршихдаа программ хангамжтай болгосон хувилбарыг нь “Орчлон” ОУ- ын дунд сургууль дээр, харин Office Excel программ дээр хийснийг нь Өмнөговь аймгийн Цогтцэций смуын 6-р сургууль дээр тус тус хэрэглэж үзлээ. Гэхдээ Office Excel программ дээр хийгдсэн хувилбар нь механик ажиллагаа ихтэй тул мэдээллийн урсгалд сөргөөр нөлөөлж, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байлаа. Тухайлбал: • Багш нарын Microsoft office excel 2010 программыг ашиглах чадвар маш сул байснаас системд байгаа өгөгдлүүдийг санаатай болон санамсаргүйгээр өөрчлөх явдал их гарч байсан. Энэ нь мэдээллийн утга гажих, өгөгдлүүдийн хоорондох холбоо хамаарал алдагдахад шууд нөлөөлж байлаа. • Гар ажиллагаа ихтэй тул өгөгдлөө оруулах, мэдээлэлд боловсруулалт хийх, хэрэглэхэд цаг хугацаа их шаардагдаж байсан. Энэ нь мэдээллийг бодитой биш болгоход нөлөөлж байлаа. • Багш, менежер, эцэг эх, суралцагч гэх мэт олон янзын төвшинд мэдээллийг боловсруулах боломж сул байсан тул оролцоо жигд биш байсан гээд үр дүнд сөрөг нөлөөлөл үзүүлж байсан олон хүчин зүйлүүдийг дурьдаж болно. Харин программ хангамж бүхий үнэлгээний системийн хувьд дээрх бэрхшээлүүдээс ангид байж чадсан юм. Энэ нь багшийн ажлыг олон дахин хөнгөвчлөөд зогсохгүй суралцахуйн талаарх мэдээллийн урсгалыг орчин үеийн шаардлагын төвшинд байлгаж чадсан учраас технологийн хувьд маш том дэвшил байлаа. Үнэлгээний систем нь ангиуд, багш нар, хичээлүүд, суралцагчид, тохируулга, категори, статистик, авто архив, гар архив гэсэн 9 бүлэг агуулгаар мэдээллийг системчилж дүгнэлт гаргах боломж олгож байсан зэрэг нь хэрэглээг жигд, тогтмол, тасралтгүй байлгаж, хэрэглэгчдийн сэтгэл ханамж, оролцоог нэмэгдүүлж, мэдээлэл харилцааг ил тод, түргэн шуурхай болгож байсан гээд боловсролын үйлчилгээнд асар том давуу талуудыг бий болгож байсан юм. Үр дүн Суралцахуйд цахим үнэлгээний системийг нэвтрүүлснээр дараах давуу талуудыг бий болгож байна. Үүнд: 1. Суралцахуйн явцыг бүрэн дүүрэн оношлох, үнэлгээ шинжилгээ хийх, шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл дээр ажиллах боломж бүрдсэн 2. Багш нар суралцагчдын сурлага, хүмүүжлийн явцын талаар мэргэжлийн төвшинд иж бүрэн дүгнэлт гаргах нөхцөл боломж бүрдсэн 3. Мэдээллийн утга замдаа гажихгүйгээр хэрэглэгчдэд цаг хугацаандаа нэгэн утгатай хүрэх боломжтой болсон төдийгүй тэдний сэтгэл ханамж нэмэгдсэн 4. Хамгийн гол нь үнэлгээ бодитой, найдвартай, тохирцтой болсон 5. Үнэлгээ нь суралцахуйн эргэх холбоог тасралтгүй хангах гол хэрэглэгдэхүүн болсон 6. Суралцагчдын суралцахуй дань идэвх, оролцоо эрс нэмэгдсэн, хариуцлага үүрэх чадвар сайжирсан 7. Мэдээлэл харилцааны технологийг нэвтрүүлснээр орон зай, цаг хугацааны асар том хэмнэлтийг бий болгосон Дүгнэлт Орчин үед суралцахуйн зорилгыг хөгжингүй улс орнуудад Боловсролын зорилгын таксоном-д тулгуурлан цогцоор нь авч үзэх болжээ. Гэтэл бид суралцагчдын хөгжлийг зөвхөн когнитив айн хүрээний үнэлгээрээр үнэлж дүгнэсэн хэвээрээ байна. Өөрөөр хэлбэл манай ЕБС-иудад хэрэглэж
  • 6. 6 буй үнэлгээний тогтолцоо Боловсролын зорилгын таксономтой тохирохгүй байна гэсэн үг. Энэ нь суралцахуйг шинжлэх ухааны үндэстэй бүрэн хянах, удирдах боломжгүй болгож байгаа гол хүчин зүйл юм. Хэрэв суралцахуйн үнэлгээний тогтолцоог Боловсролын зорилгын Шинэ таксономыг (The New Taxonomy of Educational Objectives, Marzano & Kendall, 2007) үндэслэн боловсруулбал бид дараах 4 асуултанд нэгэн утгатай, тодорхой мэдээллүүдийг авах боломжтой болно. 1. Суралцагчид юуг сурах вэ? (Сурахуйн асуулт) 2. Суралцагчдын ихэнх нь амжилттай сурсан байхын тулд суралцахуйг хэрхэн зохион байгуулах вэ? (Багшлахуйн асуулт) 3. Суралцахуйн үр дүнд хэрхэн үнэлгээ хийх вэ? (Үнэлгээний асуулт) 4. Сурахуй, багшлахуй болон үнэлгээ хоорондын тохиргоог хэрхэн хангах вэ? (Суралцахуйн тохиргоо хийх асуулт) Мөн үнэлгээг мэдээллийн урсгал талаас нь нарийн системчлэх хэрэгтэй. Эс тэгвээс энэхүү систем нь үнэ цэнтэй мэдлэг болж чадахгүй. Иймд суралцахуйн явц, үр дүнг тодорхойлж буй өгөгдлүүдийг (data) иж бүрдлээр нь бүрдүүлэх, тэдгээрийг бүх төвшиндөө нэгэн утгатай ойлгохуйц болгох (information), өгөгдөл болон мэдээллийг эмхэлж цэгцлэн үнэ цэнтэй мэдлэг (knowledge) болгох, улмаар хэрэглэж (wisdom) суралцахуйн эргэх холбоог тасралтгүй үүсгэх гээд мэдээллийн урсгалыг зохицуулахтай холбоотой энэхүү асуудлыг шийдэх боломжтой гэдгийг бидний туршиж үзсэн цахим үнэлгээний загвар харуулж байна. Иймд бид энэхүү илтгэлээрээ дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд: 1. ЕБС-иудад үнэлгээг суралцахуйн эргэх холбоо үүсгэгч хэрэглэгдэхүүн болгон хөгжүүлэх бодит эрэлт хэрэгцээ нэгэнт үүсчээ. 2. Үнэлгээнд мэдээлэл харилцааны технологийн дэвшлийг нэвтрүүлэх, улсын хэмжээнд нэгдсэн цахим үнэлгээний системтэй болох ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Ном зүй 1. Батболд.Д, Боловсролын зорилгын таксономын хөгжил, Боловсрол судлал сэтгүүл. Дугаар 2013/06 (94), 31-38 2. Батболд.Д, Бурмаа.Б, Кембрижийн хөтөлбөрийг Монголын ерөнхий боловсролын сургалтын тогтолцооны хүрээнд авч үзсэн судалгааны үр дүнгээс, Боловсрол судлал сэтгүүл. Дугаар 2012/04 (82), 40-47. 3. Батболд.Д, Кембрижийн IGCSE ба Монголын их, дээд сургуулийн ЭЕШ-ын физикийн үнэлгээг харьцуулсан нь, Боловсрол судлал сэтгүүл, Дугаар 2013/02 (90), 39-46 4. The Data, Information, Knowledge, Wisdom Chain: The Metaphorical link, Geoff Nunberg, Paul Duguid, 2004