SlideShare a Scribd company logo
1 of 29
СТОУС 15
ХУДАЛДАН АВАГЧИДТАЙ
БАЙГУУЛСАН ГЭРЭЭНИЙ ОРЛОГО
Э.ВАНДАНДУЛАМ MBA, CPA
ТАНИЛЦУУЛГА
НББОУСЗ нь СТОУС 15-ыг 2014 оны 5 сард анх хэвлэн
нийтлэсэн. СТОУС нь НББОУС 18, НББОУС 11-ийг орлоно.
Уг стандарт нь 2018 оны 01-р сарын 1-ээс эсвэл үүнээс өмнөх
тайлант жилээс эхлэн хүчинтэй.
Монгол хэл дээр орчуулагдаагүй.
ЗОРИЛГО БА ҮНДСЭН ЗАРЧИМ
СТОУС 15-ын зорилго нь аливаа аж ахуйн нэгжийн худалдан
авагчидтай байгуулсан гэрээнээс үүссэн орлого болон мөнгөн
гүйлгээний шинж чанар, дүн, цаг хугацаа, тодорхойгүй байдлын
талаарх шаардлагатай мэдээллийг санхүүгийн тайлан хэрэглэгчдэд
тайлагнах зарчмыг тодорхойлох явдал юм.
Зорилгодоо нийцүүлэхийн тулд СТОУС 15-ын баримтлах
үндсэн зарчим нь үйлчлүүлэгчдээ амалсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ
өгөх эсвэл үзүүлэхдээ тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ оронд
авах нөхөн төлбөрийг илэрхийлэхүйц орлогыг аж ахуйн нэгж хүлээн
зөвшөөрөх явдал байна.
ХАМРАХ ХҮРЭЭ
ААНБ нь хэрэглэгчидтэй байгуулсан дараахаас бусад гэрээнд хэрэглэнэ:
• СТОУС 16 – түрээсийн гэрээ
• СТОУС 4 – Даатгалын гэрээ
• СТОУС 9 - Санхүүгийн хэрэглүүр
• СТОУС10-Нэгтгэсэн санхүүгийн тайлан, СТОУС 11 Хамтарсан
хэлэлцээр, НББОУС 27 Тусдаа санхүүгийн тайлан, НББОУС 28 Хараат
болон хамтарсан компанид оруулсан хөрөнгө оруулалт
• Ижил төрлийн бизнес эрхлэгчдийн хувьд худалдан авагч болон томоохон
хэрэглэгчидтэй хийх борлуулалтыг хөнгөвчлөх үүднээс барааг бэлэн
бусаар солилцох (Жишээ нь, нефтийн үйлдвэрлэл эрхлэгч өөр өөр газар нутагт
байршилтай хэрэглэгчидийг цаг тухайд нь нефтээр хангах үүднээс бүтээгдэхүүн солилцох
гэрээ хийх)
НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
Орлого – ААН-ийн эзэмшигчээс оруулсан хувь оролцооноос бусад эздийн өмчийг
нэмэгдүүлдэг ьайлант хугацааны хөрөнгийн дотогш урсгал юм уу, сайжруулалт, өр
төлбөрийн бууралт хэлбэртэй эзийн засгийн үр өгөөжийн өсөлт
Үндсэн үйл ажиллагааны орлого - ААН-ийн ердийн үйл ажиллагааны үр дүнд бий
болж байгаа хөрөнгийн орох урсгал
Гэрээ - Хоёр болон түүнээс дээш этгээдийн хооронд хийгдсэн хүчин төгөлдөр эрх ба
үүрэг хариуцлагыг бий болгох хэлцэл
Гэрээний хөрөнгө - ААН-ийн бараа, үйлчилгээний солилцоонд хүлээн авах зүйлсэд
хамаарах нөхцөлт (conditioned) эрх
Худалдан авагч -Гэрээний дагуу ААН-ийн ердийн үйл ажиллагааны үр дүн болох
бараа, үйлчилгээг хүлээн хүлээн авч оронд нь мөнгө болон бусад зүйлсийг өгөх тал
Үүрэг хариуцлагын гүйцэтгэл -хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд заагдсан бараа,
үйлчилгээг шилжүүлэн өгөх амлалт
Шууд борлуулалт хийж орлого хүлээн зөвшөөрдөг
жижиглэнгийн ажил гүйлгээний мөнгөн дүн, цаг хугацааны хувьд
СТОУС 15 нь маш бага нөлөөтэй.
Урт хугацаат үйлчилгээний гэрээ болон олон бүрэдэхүүн
хэсэгтэй гэрээ хэлцэлийн хүлээн зөвшөөрөх орлогын дүн цаг
хугацаанд мэдэгдэхүйц өөрчлөлтийг СТОУС 15 бий болгож болох юм.
(ММНБИ, Санхүүгийн тайлагнал, 2016 х 227 )
СТОУС 15-Д ЗААСАН ОРЛОГО
ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТИЙН 5 ҮЕ ШАТ
1.Гэрээг тодорхойлох
2. Гүйцэтгэх үүргүүдийг
тодорхойлох
3. Арилжааны үнийг тодорхойлох
4. Арилжааны үнийг гүйцэтгэх
үүргүүдэд хувиарлах
5. Гүйцэтгэх үүргээ
биелүүлсэн үедээ орлого
хүлээн зөвшөөрөх
ҮЕ ШАТ 1: ХУДАЛДАН АВАГЧТАЙ
БАЙГУУЛСАН ГЭРЭЭГ ТОДОРХОЙЛОХ
Гэрээ нь оролцогч 2 талуудын хооронд хүчин төгөлдөр эрх ба үүргийг үүсгэж байх. СТОУС 15 д
хамаарах гэрээг дараах нөхцөл бүгд хангагдсан үед бүртгэнэ:
1. Гэрээнд оролцогч талууд гэрээг зөвшөөрч, хамаарах үүргээ биелүүлэхээ амласан байх (бичгээр болон
амаар эсвэл бизнесд хэрэглэгддэг бусад нөхцөлийн дагуу )
2. Талуудад хамаарах гэрээний дагуу шилжүүлэгдэх бараа, үйлчилгээний эрхийг тодорхойлж чадах
3. Гэрээний дагуу шилжүүлэгдэх бараа, үйлчилгээний төлбөрийн нөхцлийг тодорхойлж чадах
4. Гэрээ нь арилжааны шинж чанартай байх (мөнгөн гүйлгээний эрсдэл, хугацаа, мөнгөн дүн
өөрчлөгдөхөөр байх)
5. Үйлчлүүлэгчид шилжүүлэн өгөх бараа, үйлчилгээнээс бий болох мөнгөн урсгалыг цуглуулах
магадлалтай байх
Хэрэв худалдан авагчтай байгуулсан гэрээ дээрх 9-р зүйлийн шалгууруудыг хангахгүй байгаа ба
аж ахуйн нэгж үйлчлүүлэгчээс төлбөр хүлээн авсан бол зөвхөн дараах үйл явдлуудын аль нэг нь
тохиолдсон үед хүлээн авсан төлбөрийг орлогоор хүлээн зөвшөөрнө:
(а) Аж ахуйн нэгж худалдан авагчид дахин бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх үүрэггүй болсон ба
үйлчлүүлэгчийн өгөх ёстой бүх эсвэл бараг бүх төлбөрийг аж ахуйн нэгж хүлээж авсан ба үүнийгээ
эргүүлэн өгөхөөргүй бол
(б)Гэрээ цуцлагдаж худалдан авагчаас авсан төлбөрийг эргүүлэн өгөхөөргүй бол.
ҮЕ ШАТ 1: ХУДАЛДАН АВАГЧТАЙ
БАЙГУУЛСАН ГЭРЭЭГ ТОДОРХОЙЛОХ
Аж ахуйн нэгж 15-р зүйлд заасан үйл явдлын аль нэг нь тохиолдох эсвэл 9-
р зүйлийн шалгуурууд дараа үеүдэд хангагдах хүртэл худалдан авагчаас хүлээн
авсан төлбөрийг өр төлбөр гэж хүлээн зөвшөөрнө.
Гэрээнүүдийг нэгтгэх
Дараах нөхцөл хангагдаж байгаа ижил эсвэл ойролцоо хугацаанд нийлүүлэгдэх,
нэг худалдан авагчтай хийсэн гэрээг нэг гэрээ гэж үзэж бүртгэж болно:
• Арилжааны нэг зорилго бүхий багц байдлаар тохиролцсон гэрээнүүд
• Нэг гэрээнээс хүлээн авах дүн нь нөгөө гэрээний үнэ болон гүйцэтгэлээс
хамаарч байх (борлуулаад түүнийг угсрах үйлчилгээ гэрээнд заагдсан бол хамааралтай)
• Гэрээнүүдэд хамаарах үүрэг хариуцлагын биелэлт нь нэг байх
ҮЕ ШАТ 1: ХУДАЛДАН АВАГЧТАЙ
БАЙГУУЛСАН ГЭРЭЭГ ТОДОРХОЙЛОХ
Гэрээнд өөрчлөлт орох
Гэрээнд оролцогч талууд гэрээний үнэ эсвэл хамрах хүрээ (эсвэл хоёуланд нь)-д
өөрчлөлт оруулж болно. Зарим салбар болон хууль эрх зүйн тогтолцоонд
өөрчлөлтийг урьдчилан зааж өгсөн байдаг. Гэрээнд оролцогч талууд өөрчлөлтийг
хүлээн зөвшөөрсөн (бичиг, ам, бусад) үед өөрчлөлт хийгдсэн гэж үзнэ. Хэрэв аль
нэг талаар батлагдаагүй байгаа бол батлагдтал нь энэхүү стандартыг дагаж
мөрдөнө.
Дараах хоёр нөхцлийг хоёуланг нь хангасан бол өөрчлөлтийг тусдаа гэрээ
гэж бүртгэнэ:
• (а) амласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлсний улмаас гэрээний хамрах хүрээ нэмэгдсэн (26-30-р
зүйлийн дагуу),
• (б) аж ахуйн нэгжийн нэмж өгөхөөр амласан бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн тусад нь тогтоосон
борлуулалтын үнэ болон тухайн гэрээний нөхцөлийг тусгахын тулд дээрх үнэд хийсэн аливаа
боломжит тохируулгын дүнгээр гэрээний үнийг нэмэгдүүлдэг.
ҮЕ ШАТ 2: ГҮЙЦЭТГЭЛИЙН
ҮҮРГҮҮДИЙГ ТОДОРХОЙЛОХ
Гүйцэтгэлийн үүрэг нь бараа нийлүүлэх эсвэл үйлчилгээ үзүүлэх амлалт.
Дараах нөхцөлд бараа эсвэл үйлчилгээг тусдаа гүйцэтгэлийн үүрэгтэй гэж үзнэ:
1. Дангаараа өгөөж авчрах - Худалдан авагч бараа эсвэл үйлчилгээний үр
өгөөжийг дангаар нь эсвэл бусад бэлэн байгаа нөөцийн хамт хүртэх
боложтой байх
2. Тусдаа тодорхойлогдох боломжтой – Хэрвээ дээрх нөхцөл биелэгдсэн бол
гэрээнд агуулагдаж байгаа бараа эсвэл үйлчилгээ үзүүлэх амлалтыг тус
тусад нь тодорхойлох хэд хэдэн шинж тэмдэгүүд байна.
Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлэн борлуулах тохиолдол цөөн
Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь бусдыгаа төдийлөн их өөрчилдөггүй.
Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь бусдаасаа төдийлөн хамааралгүй
Дээрх нөхцөлүүд бүрэн биелэгдсэн үед гүйцэтгэлийн үүргүүдийг тусад нь тодорхойлно.
ҮЕ ШАТ 2: ГҮЙЦЭТГЭЛИЙН
ҮҮРГҮҮДИЙГ ТОДОРХОЙЛОХ
Хэрэв бараа үйлчилгээ нийлүүлэх амлалт нь тусдаа тодорхойлогдож байвал
түүнийг тусад нь бүртгэнэ. Дээрх 2 шалгуурыг хангаагүй бол тусад нь бус бусад
гэрээтэй нэгтгэж бүртгэнэ.
Гүйцэтгэх үүрэгт худалдан авагчид бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэхээс
өөр тухайн ААН-ийн гэрээгээ биелүүлэхийн тулд явуулж буй үйл ажиллагаа
орохгүй. (Жишээ нь: үйлчилгээ үзүүлж буй тал нь гэрээ хийхийн тулд янз бүрийн удирдлагын арга хэмжээ
авч хэрэгжүүлэх хэрэгтэй болсон.)
ҮЕ ШАТ 2: ГҮЙЦЭТГЭЛИЙН
ҮҮРГҮҮДИЙГ ТОДОРХОЙЛОХ
Тусдаа тодорхойлогдох бараа, үйлчилгээ
Гэрээний нөхцөл байдлаас хамаарч дараах бараа үйлчилгээний амлалтууд байж болно:
1. ААН-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалт
2. ААН-худалдан авсан бараагаа дахин борлуулах
3. ААН худалдан авсан бараа, үйлчилгээний эрхээ дахин борлуулах (тасалбар борлуулалт)
4. Хэрэглэгчтэй хийсэн гэрээнд заагдсан үүрэг даалгаврыг гүйцэтгэх
5. Гэрээнд заагдсан бараа үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой үйлчилгээгээр хангах (програм
хамгамжийг шинэчлэх)
6. Өөр этгээдийн бараа, үйлчилгээ нийлүүлэх үйл ажиллагаанд үйлчилгээгээр хангах (агент)
7. Хэрэглэгч ирээдүйд худалдан авсан бараа үйлчилгээгээ цааш дахин борлуулж чадвал бараа
бүтээгдэхүүнээр хангах эрх олгох
8. Хэрэглэгчийн төлөө хөрөнгө бариж байгуулах, хөгжүүлэх болон үйлдвэрлэх
9. Лиценз олгох
10. Нэмэлт бараа үйлчилгээ худалдан авах сонголт олгох (опцион)
ҮЕ ШАТ 3: АЖИЛ
ГҮЙЛГЭЭНИЙ ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХ
Ажил гүйлгээний үнэ гэдэг нь ААН хэрэглэгчтэй хийсэн гэрээний дагуу
тэдэнд нийлүүлэхээр амласан бараа, үйлчилгээний хариуд хүлээн авах (гуравдагч
этгээдүүдэд шилжүүлэн өгөхөөс бусад жишээ нь, татвар) зүйлсийн мөнгөн дүн юм.
Хүлээн авах зүйлсийн шинж чанар, хугацаа, хэмжээ зэрэг нь хэрэглэгчтэй
байгуулсан гэрээний ажил гүйлгээний үнэд нөлөөлнө. Арилжааны үнэнд дараах
зүйлс их нөлөөлнө.
1. Хувьсах төлбөр
2. Хувьсах төлбөрийг тооцоолоход гарах хязгаарлалтууд
3. Гэрээнд санхүүжилтийн томоохон заалт байх
4. Мөнгөн бус зүйлс
5. Худалдан авагчдад төлбөл зохих дүн
ҮЕ ШАТ 3: АЖИЛ
ГҮЙЛГЭЭНИЙ ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХ
Хувьсах төлбөр:
Хэрэв гэрээний үнэд хувьсах төлбөр багтаж байгаа бол ААН түүнийг тооцоолох
шаардлагатай. Гэрээний үнэ дараах зүйлсээр хувьсах буюу өөрчлөгдөж болно.
1. Тоо хэмжээний хөнгөлөлт, үнийн бууралт
2. Буцаан олголт
3. Гүйцэтгэлийн урамшуулал
4. Торгууль
5. Урамшуулал
6. Үнийн хөнгөлөлт болон адилтгах бусад зүйлс
ААН нь дараах аргуудаас ажил гүйлгээний хувьсах төлбөрийг тодорхойлно.
Хүлээгдэж буй үнэ цэнийн арга- үнийн боломжит хувилбаруудын магадлалаар жинэлсэн дүнгээр
тооцоолох-олон тооны хувилбартай бол энэ аргыг хэрэглэх ба дундаж үнэ байна.
Хамгийн их магадлалтай үнийн арга- үнийн боломжит хувилбаруудын хамгийн их магадлалтай дүнг
сонгон авах-цөөн тооны хувилбартай бол энэ аргыг хэрэглэх ба жигнэсэн дундаж үнэ биш.
ҮЕ ШАТ 3: АЖИЛ
ГҮЙЛГЭЭНИЙ ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХ
Хувьсах төлбөрийн хязгаарлагч тооцооллууд
Хувьсах төлбөртэй холбоотой тодорхой бус байдал дараа үеүдэд
шийдвэрлэгдэх үед хүлээн зөвшөөрсөн хуримтлагдсан орлогын дүнд мэдэгдэхүйц
буцаалт хийгдэхгүй болох нь магадлал өндөртэй эсэхийг тодорхойлохдоо аж ахуйн
нэгж тухайн орлогын буцаалтын хэмжээ, магадлалыг анхаарч үзэх ёстой.
Хувьсах төлбөрт гүйцэтгэлийн урамшуулал гэх мэтийг тооцон оруулахад
тодорхой бус байдал ихтэй байвал гэрээний үнэд оруулахгүй.
ҮЕ ШАТ 3: АЖИЛ
ГҮЙЛГЭЭНИЙ ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХ
Гэрээн дэх санхүүжилттэй холбоотой ач холбогдол бүхий заалт
Хэрэв гэрээнд оролцогч талуудын зөвшөөрсөн төлбөрийн хугацаа нь
худалдан авагч эсвэл аж ахуйн нэгжийн аль нэгэнд бүтээгдэхүүн, үйлчилгээний
нийлүүлэлтийг санхүүжүүлэхтэй холбоотой мэдэгдэхүйц үр өгөөж өгч байвал
арилжааны үнийг тодорхойлохдоо аж ахуйн нэгж тухайн гэрээгээр амласан
төлбөрийн дүнг мөнгөний цаг хугацааны үнэ цэнийн нөлөөллөөр тохируулна.
Төлбөрийг дараа нь авсан бол дискаунтласан өнөөгийн үнэ цэнээр гэрээний
үнийг тооцно. Хүүгийн орлогыг хүлээн зөвшөөрнө.
ҮЕ ШАТ 3: АЖИЛ
ГҮЙЛГЭЭНИЙ ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХ
Гэрээн дэх санхүүжилттэй холбоотой ач холбогдол бүхий заалт
Хэрэв гэрээнд оролцогч талуудын зөвшөөрсөн төлбөрийн хугацаа нь
худалдан авагч эсвэл аж ахуйн нэгжийн аль нэгэнд бүтээгдэхүүн, үйлчилгээний
нийлүүлэлтийг санхүүжүүлэхтэй холбоотой мэдэгдэхүйц үр өгөөж өгч байвал
арилжааны үнийг тодорхойлохдоо аж ахуйн нэгж тухайн гэрээгээр амласан
төлбөрийн дүнг мөнгөний цаг хугацааны үнэ цэнийн нөлөөллөөр тохируулна.
Төлбөрийг дараа нь авсан бол дискаунтласан өнөөгийн үнэ цэнээр гэрээний
үнийг тооцно. Хүүгийн орлогыг хүлээн зөвшөөрнө.
Хэрэв гэрээг анх тохиролцох үед гэрээгээр амласан бүтээгдэхүүн, үйлчилгээг
худалдан авагчид шилжүүлэх хугацаа ба төлбөрийг худалдан авагч барагдуулах
хугацаа хоёрын хоорондох зай нь нэг жил эсвэл түүнээс бага бол аж ахуйн нэгж
санхүүжилттэй холбоотой ач холбогдол бүхий заалтын үр нөлөөгөөр гэрээгээр
амласан төлбөрийн дүнд тохируулга хийх шаардлагагүй
ҮЕ ШАТ 3: АЖИЛ
ГҮЙЛГЭЭНИЙ ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХ
Мөнгөн бус зүйлс
Гэрээний ажил гүйлгээний үнийг тодорхойлохдоо хэрэглэгчээс хүлээн авах мөнгөн
бус зүйлсийг бодит үнэ цэнээр хэмжинэ.
Хэрэв ААН мөнгөн бус зүйлсийн бодит үнэ цэнийг бодитоор хэмжих боломжгүй
байгаа бол шууд бус аргыг ашиглах буюу бусад хэрэглэгчдэд борлуулж буй тогтоосон
борлуулалтын үнийг ашиглаж болно.
Худалдан авагчдад буцаан төлөх өр төлбөр
Хэрэв ААН хэрэглэгчдээс гэрээний үнийг хүлээн авсан бөгөөд үүнээс зарим хэсгийг
нь эсвэл бүгдийг буцаан төлөхөөр хүлээгдэж байгаа бол буцаан төлөх өр төлбөр гэж
бүртгэнэ. Энэ өр төлбөрийг тайлант хугацаа бүрийн эцэст нөхцөл байдалд тохируулан дахин
тооцоолно.
Худалдан авагчид шилжүүлэх ёстой тусдаа өөр бүтээгдэхүүн, үйлчилгээний оронд
төлөгдөх төлбөр байхаас бусад тохиолдолд аж ахуйн нэгж худалдан авагчид төлөх
төлбөрийн дүнг арилжааны үнийн буюу орлогын бууралт байдлаар тайлагнана.
ҮЕ ШАТ 4: АЖИЛ ГҮЙЛГЭЭНИЙ ҮНИЙГ
ХУВААРИЛАХ
Арилжааны үнийг гүйцэтгэх үүргүүдэд хувиарлах
2-р алхамаар тодорхойлсон гүйцэтгэх үүрэг бүрт 3-р алхамаар тодорхойлсон
арилжааны үнийг хувиарлана. Хувиарлалтыг бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрийн
“тусдаа борлуулалтын үнэд” суурилан хийнэ.
Тусдаа борлуулалтын үнэ гэдэг нь аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг дангаар нь
үйлчлүүлэгчдэд борлуулдаг, аж ахуйн нэгжийн тогтоосон үнэ юм. Хэрэв тухайн
бүтээгдэхүүн, үйлчилгээнд тусдаа борлуулалтын үнэ байхгүй бол ижил төстэй
нөхцөл байдал, үйлчлүүлэгчдэд өмнө нь ашиглаж байсан үнээ ашиглана. Хэрэв тийм
үнэ байхгүй бол шаардлагатай холбогдох бүх мэдээллийг ашиглан тусдаа
борлуулалтын үнийг нь тооцож олно (жишээлбэл, зах зээлийн нөхцөл байдал, аж
ахуйн нэгжийн онцлог, үйлчлүүлэгчийн шинж чанар гэх мэт).
ҮЕ ШАТ 4: АЖИЛ ГҮЙЛГЭЭНИЙ ҮНИЙГ
ХУВААРИЛАХ
Тусдаа борлуулалтын үнийг тооцож олох гурван арга бий.
Тохируулсан зах зээлийн үнэлгээний арга - Энэ аргын үед аж ахуйн
нэгжийн борлуулах гэж бүтээгдэхүүн, үйлчилгээнд үйлчлүүлэгчид хэдий
хэмжээний төлбөрийг төлөхөд бэлэн байгаа, мөн өрсөлдөгчийн ижил
төстэй бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн мэдээллийг ашигладаг.
Тооцсон өртөг дээр ашгийг нэмэх арга-зах зээл дээр ижил төрлийн
үнэ байхгүй бол үүнийг хэрэглэнэ.
Үлдэгдлийн арга - Энэ арга нь арилжааны нийт үнээс бусад бүх
гүйцэтгэх үүргүүдийн тусдаа борлуулалтын үнийг хасдаг арга юм. Тухайн
гүйцэтгэлийн үүрэгт тусдаа борлуулалтын үнийг тодорхойлох боломжгүй
буюу маш ховор тохиолдолд хэрэглэнэ.
ҮЕ ШАТ 5: ОРЛОГЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ
Гэрээгээр амалсан бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ хяналтыг үйлчлүүлэгчид
шилжүүлсэн үедээ аж ахуйн нэгж гүйцэтгэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
1. Үүрэг хариуцлагын биелэлт нь тодорхой нэг өдөр эсвэл тодорхой хугацааны
туршид хангагдаж болно.
2. Тодорхой хугацааны туршид биелэлт хангагдах бол ААН гүйцэтгэлийг хэмжих
тохирох аргыг хэрэглэнэ.
3. Орлогыг үүрэг хариуцлагын биелэлт хангагдсан хувь хэмжээгээр хүлээн
зөвшөөрнө.
ҮЕ ШАТ 5: ОРЛОГЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ
Үүрэг хариуцлагын гүйцэтгэл тодорхой хугацааны туршид хангагдах
Доор шалгуурын аль нэг нь хангагдсан тохиолдолд үүрэг хариуцлагын гүйцэтгэл тодорхой
хугацааны туршид хангагдана гэж үзэх ба орлогыг хугацааны туршид хуваарилана;
• ААН-ийн нийлүүлсэн бараа, үйлчилгээний гүйцэтгэлтэй зэрэгцэн хэрэглэгч өгөөжөөр хангагдах
ба ашиглах боломжтой байх
• ААН-ийн гүйцэтгэл нь хэрэглэгч хяналт тавьж болох хөрөнгө бий болгох эсвэл үнэ цэнийг нь
нэмэгдүүлэх
• ААН уг хэрэглэгчид борлуулахаас өөр хувилбараар ашиглах боломжгүй хөрөнгийг бий болгож
байгаа ба тухайн өдөр хүртэлх гүйцэтгэлд тохирох хэмжээний төлбөрийг авах хууль зүйн
чадамжтай байх
Үүрэг хариуцлагын гүйцэтгэл хангагдсан хувь хэмжээгээр орлого хүлээн зөвшөөрнө. Үүнийг
хэмжихдээ ААН ижил үүрэг хариуцлага ба ижил нөхцөл бүхий гэрээнүүдэд нэг аргыг
тууштай хэрэглэнэ.
ҮЕ ШАТ 5: ОРЛОГЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ
Худалдан авагчдад шилжүүлж өгөхөөр амласан бараа, үйлчилгээний онцлогоос
хамаарсан буюу хугацааны явц дахь гүйцэтгэлийн биелэлтийг хэмжихдээ тохирох аргыг
хэрэглэнэ. Үүнд:
Гарцын арга- Энэ нь гэрээний дагуу тухайн өдөр хүртэл хэрэглэгчид шилжүүлэн
өгсөн бараа, ажил үйлчилгээ болон нийлүүлэхээр амласан бараа үйлчилгээний үлдэгдлийн
үнэ цэнийн шууд хэмжүүрт суурилан орлогыг хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал; гүйцэтгэлийн
иж бүрдлийн хувийн арга, Хүрсэн үр дүнг үнэлэх арга, явсан зам, өнгөрсөн буюу зарцуулсан
хугацаа, үйлдвэрлэсэн ба нийлүүлсэн бүтээгдэхүүн зэрэг болно.
Орцын арга - Энэ нь гэрээний дагуу нийлүүлэхээр амласан бараа үйлчилгээний
гүйцэтгэлийг хангахад ААН-ийн гаргасан болон нийт хүлээгдэж буй хүчин чармайлт эсвэл
орцын хэмжүүрт суурилан орлогыг хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, ашигласан нөөц,
хөдөлмөр цаг, гарсан зардал, зарцуулсан хугацаа, ашигласан машин цаг зэрэг болно.
Хэрэв гэрээт ажлыг гүйцэтгэх хугацаанд ААН-ын гаргасан хүчин чармайлт нь жигд
гарсан бол орлогыг хүлээн зөвшөөрөхдөө шулуун шугамын аргыг ашиглах нь тохиромжтой.
ҮЕ ШАТ 5: ОРЛОГЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ
Үүрэг хариуцлагын гүйцэтгэл тодорхой нэг өдөр хангагдах
Хэрэв үүрэг хариуцлагын гүйцэтгэл тодорхой хугацааны туршид хангагдах нөхцөл
биелэгдэхгүй тохиолдолд тодорхой нэг өдөр /point/ хангагдаж байна гэж үзнэ. Тодорхой нэг
өдөр нь хэрэглэгч бараа, үйлчилгээний хяналтыг хүлээн авсан өдөр болно.
Бараа үйлчилгээний хяналт /шууд ашиглалт, цаашдын өгөөж/ шилжсэн нь дараах
зүйлсээр нотлогдож болно;
1. ААН шилжүүлсэн хөрөнгөтэй холбоотой төлбөрийг хүлээн авах өнөөгийн эрхтэй байх
2. Хэрэглэгч хуулийн дагуу өмчлэх эрхийг эзэмшсэн байх
3. ААН хөрөнгийг биетээр шилжүүлсэн байх
4. Хөрөнгийн ихэнх өгөөж ба эрсдэл хэрэглэгч талд шилжсэн байх
5. Хэрэглэгч нийлүүлсэн бараа, үйлчилгээг хүлээн зөвшөөрсөн байх
ГЭРЭЭНИЙ ЗАРДАЛ
Аж ахуйн нэгж гэрээ байгуулахын тулд гаргасан хуримтлагдсан зардлыг
нөхөх боломжтой гэж үзэж байгаа бол тэдгээр зардлыг хөрөнгөөр хүлээн
зөвшөөрнө.
Гэрээ байгуулахын тулд гарсан хуримтлагдсан зардал гэдэг нь
үйлчлүүлэгчтэй гэрээ байгуулахын тулд гардаг ба хэрэв уг гэрээ байгуулаагүй
бол гарахгүй байсан зардлууд юм (жишээлбэл, борлуулалтын шимтгэл гэх мэт).
Тухайн гэрээг байгуулсан эсэхээс үл хамааран гардаг гэрээ байгуулахтай
холбоотой зардлуудыг гэрээ байгуулагдсан эсэхийг үл харгалзан тухайн
үйлчлүүлэгч үл маргах журмаар төлөх нөхцөлтэй байхаас бусад тохиолдолд
гарсан үед нь зардлаар хүлээн зөвшөөрнө.
Практикт тохиромжтой байдаг учраас аж ахуйн нэгж хөрөнгөөр хүлээн
зөвшөөрсөн гэрээ байгуулахтай холбоотой зардлыг хорогдуулах хугацаа нь нэг
жил эсвэл түүнээс бага байвал иймэрхүү зардлуудыг гарсан үед нь зардлаар
хүлээн зөвшөөрч болно.
ТОЛИЛУУЛГА
Гэрээнд оролцогч талууд гэрээг баталсан үед ААН нь өөрийн гүйцэтгэл болон
хэрэглэгчийн төлбөрийн харилцан хамаарлаас шалтгаалан санхүүгийн байдлын
тайландаа гэрээний хөрөнгө эсвэл өр төлбөрийг тайлагнана.
• Хэрэв ААНБ нь хэрэглэгчид мөнгө төлөхөөс өмнө болон төлөх шаардлага
үүсэхээс өмнө бараа, үйлчилгээг шилжүүлэн үүрэг хариуцлагаа
хэрэгжүүлсэн бол уг гэрээг гэрээний хөрөнгө гэх ба үлдэх дүнг авлага
хэмээн тайлагнана. Гэрээний хөрөнгөнд үнэ цэнийн бууралтыг хэмжиж
бүртгэнэ. (СТОУС 9 Санхүүгийн хөрөнгө)
• Гэрээний өр төлбөр гэдэг нь ААНБ хэрэглэгчээс хүлээн авсан
мөнгөнийхөө оронд тэдэнд бараа, үйлчилгээг шилжүүлэх үүрэг хариуцлага
юм.
ТОДРУУЛГЫН ШААРДЛАГУУД
• Үйлчлүүлэгчидтэй хийсэн гэрээнээс хүлээн зөвшөөрсөн орлогын дүн
• Авлагын эхний ба эцсийн үлдэгдлийг агуулсан гэрээний үлдэгдэл, гэрээний
хөрөнгө ба өр төлбөр
• Үүрэг хариуцлагын гүйцэтгэл, хэзээ үйлчлүүлэгч үүрэг хариуцлагын
гүйцэтгэлээр хангагдах болон үлдэж байгаа гүйцэтгэлд хамаарах ажил гүйлгээний
үнэ
• Томоохон таамаглал ба шийдлүүд, тэдгээрт гарсан өөрчлөлтүүд (ашигласан арга,
хэрэглэх болсон шалтгаан)
• Үйлчлүүлэгчтэй гэрээ байгуулах болон хэрэгжүүлэхэд гарсан өртөгтэй холбоотой
хүлээн зөвшөөрсөн хөрөнгийн дүн (Хөрөнгийн өртгийг тодорхойлоход
ашигласан шийдэл, элэгдүүлэхэд ашигласан арга, хөрөнгийн үлдэгдлийг гол гол
үзүүлэлтээр харуулах, жишээ нь; гэрээг олж авахтай холбоотой гарсан өртөг,
гэрээний өмнөх өртөг, тохиргоо хийх өртөг)
СТОУС 15-ЫН НӨЛӨӨЛӨХ САЛБАРУУД
5 алхмын бүртгэлийн зарчим янз бүрийн салбарын бүртгэлд янз бүрийн
байдлаар нөлөөгөө үзүүлэхээр байгаа ба дараах 4 салбарын хувьд нилээд их
өөрчлөлттэй тулгарна:
• Харилцаа холбоо (тусдаа гүйцэтгэх үүргүүдийг тодорхойлох, арилжааны үнийг
хувиарлах).
• Үйлдвэрлэл (Гэрээний өөрчлөлт).
• Үл хөдлөх хөрөнгө угсралт (гэрээний хугацаа).
• Программ хөгжүүлэлт болон технологи (тусдаа гүйцэтгэх үүргүүдэд салгах).

More Related Content

What's hot

Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл - 5
Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл - 5Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл - 5
Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл - 5E-Gazarchin Online University
 
өртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргуудөртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргуудEnebish Vandandulam
 
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэлүйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэлEnebish Vandandulam
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 2 Шинэ Иргэншил Дээд Сургууль
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 2 Шинэ Иргэншил Дээд СургуульНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 2 Шинэ Иргэншил Дээд Сургууль
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 2 Шинэ Иргэншил Дээд СургуульChuluun Zulaa
 
эргэцийн шинжилгээ
эргэцийн шинжилгэээргэцийн шинжилгээ
эргэцийн шинжилгээDalai Tumursukh
 
СТОУС 16: Түрээсийн бүртгэл
СТОУС 16: Түрээсийн бүртгэлСТОУС 16: Түрээсийн бүртгэл
СТОУС 16: Түрээсийн бүртгэлEnebish Vandandulam
 
6 medeelel tsugluulah
6  medeelel tsugluulah6  medeelel tsugluulah
6 medeelel tsugluulahTimon CL
 
санхүүгийн ахисан түвшний бүртгэл
санхүүгийн ахисан түвшний бүртгэлсанхүүгийн ахисан түвшний бүртгэл
санхүүгийн ахисан түвшний бүртгэлEnebish Vandandulam
 
лекц №3 pp
лекц №3 ppлекц №3 pp
лекц №3 ppoyunsuren84
 
Lecture4,5
Lecture4,5Lecture4,5
Lecture4,5Bbujee
 
стандарт өртгийн бүртгэл
стандарт өртгийн бүртгэлстандарт өртгийн бүртгэл
стандарт өртгийн бүртгэлEnebish Vandandulam
 
технологийн үе шатны аргаар өртөг тооцох
технологийн үе шатны аргаар өртөг тооцохтехнологийн үе шатны аргаар өртөг тооцох
технологийн үе шатны аргаар өртөг тооцохEnebish Vandandulam
 
аудитийн мэргэжлийн стандартууд
аудитийн мэргэжлийн стандартуудаудитийн мэргэжлийн стандартууд
аудитийн мэргэжлийн стандартуудByambadrj Myagmar
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС Chuluun Zulaa
 
Зардлын бүртгэл Лекц 10
Зардлын бүртгэл Лекц 10Зардлын бүртгэл Лекц 10
Зардлын бүртгэл Лекц 10Bbujee
 
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголтMa lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголтOdko Ts
 

What's hot (20)

Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл - 5
Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл - 5Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл - 5
Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл - 5
 
өртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргуудөртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргууд
 
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэлүйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 2 Шинэ Иргэншил Дээд Сургууль
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 2 Шинэ Иргэншил Дээд СургуульНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 2 Шинэ Иргэншил Дээд Сургууль
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 2 Шинэ Иргэншил Дээд Сургууль
 
эргэцийн шинжилгээ
эргэцийн шинжилгэээргэцийн шинжилгээ
эргэцийн шинжилгээ
 
Ias 40
Ias 40Ias 40
Ias 40
 
СТОУС 16: Түрээсийн бүртгэл
СТОУС 16: Түрээсийн бүртгэлСТОУС 16: Түрээсийн бүртгэл
СТОУС 16: Түрээсийн бүртгэл
 
6 medeelel tsugluulah
6  medeelel tsugluulah6  medeelel tsugluulah
6 medeelel tsugluulah
 
санхүүгийн ахисан түвшний бүртгэл
санхүүгийн ахисан түвшний бүртгэлсанхүүгийн ахисан түвшний бүртгэл
санхүүгийн ахисан түвшний бүртгэл
 
лекц №3 pp
лекц №3 ppлекц №3 pp
лекц №3 pp
 
Lecture4,5
Lecture4,5Lecture4,5
Lecture4,5
 
стандарт өртгийн бүртгэл
стандарт өртгийн бүртгэлстандарт өртгийн бүртгэл
стандарт өртгийн бүртгэл
 
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulaltSanhuugiin tailangiin butets zohion baiguulalt
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt
 
Нягтлан бодох бүртгэлийн тухай ойлголт
Нягтлан бодох бүртгэлийн тухай ойлголтНягтлан бодох бүртгэлийн тухай ойлголт
Нягтлан бодох бүртгэлийн тухай ойлголт
 
технологийн үе шатны аргаар өртөг тооцох
технологийн үе шатны аргаар өртөг тооцохтехнологийн үе шатны аргаар өртөг тооцох
технологийн үе шатны аргаар өртөг тооцох
 
аудитийн мэргэжлийн стандартууд
аудитийн мэргэжлийн стандартуудаудитийн мэргэжлийн стандартууд
аудитийн мэргэжлийн стандартууд
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС
 
Зардлын бүртгэл Лекц 10
Зардлын бүртгэл Лекц 10Зардлын бүртгэл Лекц 10
Зардлын бүртгэл Лекц 10
 
Ias 12
Ias 12Ias 12
Ias 12
 
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголтMa lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт
 

Similar to СТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ

лекц 9.10 pptx
лекц 9.10 pptxлекц 9.10 pptx
лекц 9.10 pptxoyunsuren84
 
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь Azzaya L
 
ТБОНӨХБАҮХАТХ: ЕРӨНХИЙ ГЭРЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТ, ЕРӨНХИЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЖУРМЫН Т...
ТБОНӨХБАҮХАТХ: ЕРӨНХИЙ ГЭРЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТ, ЕРӨНХИЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЖУРМЫН Т...ТБОНӨХБАҮХАТХ: ЕРӨНХИЙ ГЭРЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТ, ЕРӨНХИЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЖУРМЫН Т...
ТБОНӨХБАҮХАТХ: ЕРӨНХИЙ ГЭРЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТ, ЕРӨНХИЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЖУРМЫН Т...Umguullin Mongol Umguulugch
 
FIN321 Chapter 5 Урт хугацаат санхүүжилт - Бусад хэлбэр.pptx
FIN321 Chapter 5 Урт хугацаат санхүүжилт - Бусад хэлбэр.pptxFIN321 Chapter 5 Урт хугацаат санхүүжилт - Бусад хэлбэр.pptx
FIN321 Chapter 5 Урт хугацаат санхүүжилт - Бусад хэлбэр.pptxtaihen
 
ҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлага
ҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлагаҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлага
ҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлагаByambadrj Myagmar
 
КОМПАНИЙН ХУВЬЦАА НЭМЖ ГАРГАХ, ХУВЬЦААНЫ НЭРЛЭСЭН ҮНИЙГ ӨСГӨХ
КОМПАНИЙН ХУВЬЦАА НЭМЖ ГАРГАХ, ХУВЬЦААНЫ НЭРЛЭСЭН ҮНИЙГ ӨСГӨХКОМПАНИЙН ХУВЬЦАА НЭМЖ ГАРГАХ, ХУВЬЦААНЫ НЭРЛЭСЭН ҮНИЙГ ӨСГӨХ
КОМПАНИЙН ХУВЬЦАА НЭМЖ ГАРГАХ, ХУВЬЦААНЫ НЭРЛЭСЭН ҮНИЙГ ӨСГӨХUmguullin Mongol Umguulugch
 
Хөдөө аж ахуйн санхүүжилтийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй шинэчлэлүүд
Хөдөө аж ахуйн санхүүжилтийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй шинэчлэлүүдХөдөө аж ахуйн санхүүжилтийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй шинэчлэлүүд
Хөдөө аж ахуйн санхүүжилтийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй шинэчлэлүүдErdenebolor Baast
 
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1Azzaya L
 

Similar to СТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ (18)

СТОУС 16:Түрээс
СТОУС 16:ТүрээсСТОУС 16:Түрээс
СТОУС 16:Түрээс
 
лекц 9.10 pptx
лекц 9.10 pptxлекц 9.10 pptx
лекц 9.10 pptx
 
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
 
ТБОНӨХБАҮХАТХ: ЕРӨНХИЙ ГЭРЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТ, ЕРӨНХИЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЖУРМЫН Т...
ТБОНӨХБАҮХАТХ: ЕРӨНХИЙ ГЭРЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТ, ЕРӨНХИЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЖУРМЫН Т...ТБОНӨХБАҮХАТХ: ЕРӨНХИЙ ГЭРЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТ, ЕРӨНХИЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЖУРМЫН Т...
ТБОНӨХБАҮХАТХ: ЕРӨНХИЙ ГЭРЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТ, ЕРӨНХИЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЖУРМЫН Т...
 
FIN321 Chapter 5 Урт хугацаат санхүүжилт - Бусад хэлбэр.pptx
FIN321 Chapter 5 Урт хугацаат санхүүжилт - Бусад хэлбэр.pptxFIN321 Chapter 5 Урт хугацаат санхүүжилт - Бусад хэлбэр.pptx
FIN321 Chapter 5 Урт хугацаат санхүүжилт - Бусад хэлбэр.pptx
 
ҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлага
ҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлагаҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлага
ҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлага
 
Sb 4 avl
Sb 4 avlSb 4 avl
Sb 4 avl
 
Procurement law
Procurement lawProcurement law
Procurement law
 
Lecture 3,4 loose ends
Lecture 3,4  loose endsLecture 3,4  loose ends
Lecture 3,4 loose ends
 
Nemelt unshih-material
Nemelt unshih-materialNemelt unshih-material
Nemelt unshih-material
 
лекц 12
лекц 12лекц 12
лекц 12
 
12
1212
12
 
КОМПАНИЙН ХУВЬЦАА НЭМЖ ГАРГАХ, ХУВЬЦААНЫ НЭРЛЭСЭН ҮНИЙГ ӨСГӨХ
КОМПАНИЙН ХУВЬЦАА НЭМЖ ГАРГАХ, ХУВЬЦААНЫ НЭРЛЭСЭН ҮНИЙГ ӨСГӨХКОМПАНИЙН ХУВЬЦАА НЭМЖ ГАРГАХ, ХУВЬЦААНЫ НЭРЛЭСЭН ҮНИЙГ ӨСГӨХ
КОМПАНИЙН ХУВЬЦАА НЭМЖ ГАРГАХ, ХУВЬЦААНЫ НЭРЛЭСЭН ҮНИЙГ ӨСГӨХ
 
All
AllAll
All
 
Хөдөө аж ахуйн санхүүжилтийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй шинэчлэлүүд
Хөдөө аж ахуйн санхүүжилтийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй шинэчлэлүүдХөдөө аж ахуйн санхүүжилтийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй шинэчлэлүүд
Хөдөө аж ахуйн санхүүжилтийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй шинэчлэлүүд
 
Даатгал.pptx
Даатгал.pptxДаатгал.pptx
Даатгал.pptx
 
Adm contract last urgoo (1)
Adm contract last   urgoo (1)Adm contract last   urgoo (1)
Adm contract last urgoo (1)
 
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
 

More from Enebish Vandandulam

биет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptx
биет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptxбиет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptx
биет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptxEnebish Vandandulam
 
бараа материалын бүртгэл
бараа материалын бүртгэлбараа материалын бүртгэл
бараа материалын бүртгэлEnebish Vandandulam
 
ажлын захиалагын аргаар өртөг тооцох
ажлын захиалагын аргаар өртөг тооцохажлын захиалагын аргаар өртөг тооцох
ажлын захиалагын аргаар өртөг тооцохEnebish Vandandulam
 
хөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэлхөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэлEnebish Vandandulam
 
зах зээлийн идэвхжилийн шинжилгээ
зах зээлийн идэвхжилийн шинжилгээзах зээлийн идэвхжилийн шинжилгээ
зах зээлийн идэвхжилийн шинжилгээEnebish Vandandulam
 
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүйзардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүйEnebish Vandandulam
 
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээзардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээEnebish Vandandulam
 
зардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголтзардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголтEnebish Vandandulam
 
СТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАН
СТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАНСТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАН
СТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАНEnebish Vandandulam
 

More from Enebish Vandandulam (13)

биет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptx
биет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptxбиет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptx
биет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptx
 
бараа материалын бүртгэл
бараа материалын бүртгэлбараа материалын бүртгэл
бараа материалын бүртгэл
 
ажлын захиалагын аргаар өртөг тооцох
ажлын захиалагын аргаар өртөг тооцохажлын захиалагын аргаар өртөг тооцох
ажлын захиалагын аргаар өртөг тооцох
 
хөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэлхөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэл
 
зах зээлийн идэвхжилийн шинжилгээ
зах зээлийн идэвхжилийн шинжилгээзах зээлийн идэвхжилийн шинжилгээ
зах зээлийн идэвхжилийн шинжилгээ
 
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүйзардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
 
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээзардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
 
зардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголтзардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголт
 
СТОУС 11
СТОУС 11СТОУС 11
СТОУС 11
 
СТОУС 12
СТОУС 12 СТОУС 12
СТОУС 12
 
СТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАН
СТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАНСТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАН
СТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАН
 
НББОУС-21
НББОУС-21НББОУС-21
НББОУС-21
 
Agro acc
Agro accAgro acc
Agro acc
 

СТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ

  • 1. СТОУС 15 ХУДАЛДАН АВАГЧИДТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭНИЙ ОРЛОГО Э.ВАНДАНДУЛАМ MBA, CPA
  • 2. ТАНИЛЦУУЛГА НББОУСЗ нь СТОУС 15-ыг 2014 оны 5 сард анх хэвлэн нийтлэсэн. СТОУС нь НББОУС 18, НББОУС 11-ийг орлоно. Уг стандарт нь 2018 оны 01-р сарын 1-ээс эсвэл үүнээс өмнөх тайлант жилээс эхлэн хүчинтэй. Монгол хэл дээр орчуулагдаагүй.
  • 3. ЗОРИЛГО БА ҮНДСЭН ЗАРЧИМ СТОУС 15-ын зорилго нь аливаа аж ахуйн нэгжийн худалдан авагчидтай байгуулсан гэрээнээс үүссэн орлого болон мөнгөн гүйлгээний шинж чанар, дүн, цаг хугацаа, тодорхойгүй байдлын талаарх шаардлагатай мэдээллийг санхүүгийн тайлан хэрэглэгчдэд тайлагнах зарчмыг тодорхойлох явдал юм. Зорилгодоо нийцүүлэхийн тулд СТОУС 15-ын баримтлах үндсэн зарчим нь үйлчлүүлэгчдээ амалсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өгөх эсвэл үзүүлэхдээ тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ оронд авах нөхөн төлбөрийг илэрхийлэхүйц орлогыг аж ахуйн нэгж хүлээн зөвшөөрөх явдал байна.
  • 4. ХАМРАХ ХҮРЭЭ ААНБ нь хэрэглэгчидтэй байгуулсан дараахаас бусад гэрээнд хэрэглэнэ: • СТОУС 16 – түрээсийн гэрээ • СТОУС 4 – Даатгалын гэрээ • СТОУС 9 - Санхүүгийн хэрэглүүр • СТОУС10-Нэгтгэсэн санхүүгийн тайлан, СТОУС 11 Хамтарсан хэлэлцээр, НББОУС 27 Тусдаа санхүүгийн тайлан, НББОУС 28 Хараат болон хамтарсан компанид оруулсан хөрөнгө оруулалт • Ижил төрлийн бизнес эрхлэгчдийн хувьд худалдан авагч болон томоохон хэрэглэгчидтэй хийх борлуулалтыг хөнгөвчлөх үүднээс барааг бэлэн бусаар солилцох (Жишээ нь, нефтийн үйлдвэрлэл эрхлэгч өөр өөр газар нутагт байршилтай хэрэглэгчидийг цаг тухайд нь нефтээр хангах үүднээс бүтээгдэхүүн солилцох гэрээ хийх)
  • 5. НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ Орлого – ААН-ийн эзэмшигчээс оруулсан хувь оролцооноос бусад эздийн өмчийг нэмэгдүүлдэг ьайлант хугацааны хөрөнгийн дотогш урсгал юм уу, сайжруулалт, өр төлбөрийн бууралт хэлбэртэй эзийн засгийн үр өгөөжийн өсөлт Үндсэн үйл ажиллагааны орлого - ААН-ийн ердийн үйл ажиллагааны үр дүнд бий болж байгаа хөрөнгийн орох урсгал Гэрээ - Хоёр болон түүнээс дээш этгээдийн хооронд хийгдсэн хүчин төгөлдөр эрх ба үүрэг хариуцлагыг бий болгох хэлцэл Гэрээний хөрөнгө - ААН-ийн бараа, үйлчилгээний солилцоонд хүлээн авах зүйлсэд хамаарах нөхцөлт (conditioned) эрх Худалдан авагч -Гэрээний дагуу ААН-ийн ердийн үйл ажиллагааны үр дүн болох бараа, үйлчилгээг хүлээн хүлээн авч оронд нь мөнгө болон бусад зүйлсийг өгөх тал Үүрэг хариуцлагын гүйцэтгэл -хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд заагдсан бараа, үйлчилгээг шилжүүлэн өгөх амлалт
  • 6. Шууд борлуулалт хийж орлого хүлээн зөвшөөрдөг жижиглэнгийн ажил гүйлгээний мөнгөн дүн, цаг хугацааны хувьд СТОУС 15 нь маш бага нөлөөтэй. Урт хугацаат үйлчилгээний гэрээ болон олон бүрэдэхүүн хэсэгтэй гэрээ хэлцэлийн хүлээн зөвшөөрөх орлогын дүн цаг хугацаанд мэдэгдэхүйц өөрчлөлтийг СТОУС 15 бий болгож болох юм. (ММНБИ, Санхүүгийн тайлагнал, 2016 х 227 )
  • 7. СТОУС 15-Д ЗААСАН ОРЛОГО ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТИЙН 5 ҮЕ ШАТ 1.Гэрээг тодорхойлох 2. Гүйцэтгэх үүргүүдийг тодорхойлох 3. Арилжааны үнийг тодорхойлох 4. Арилжааны үнийг гүйцэтгэх үүргүүдэд хувиарлах 5. Гүйцэтгэх үүргээ биелүүлсэн үедээ орлого хүлээн зөвшөөрөх
  • 8. ҮЕ ШАТ 1: ХУДАЛДАН АВАГЧТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭГ ТОДОРХОЙЛОХ Гэрээ нь оролцогч 2 талуудын хооронд хүчин төгөлдөр эрх ба үүргийг үүсгэж байх. СТОУС 15 д хамаарах гэрээг дараах нөхцөл бүгд хангагдсан үед бүртгэнэ: 1. Гэрээнд оролцогч талууд гэрээг зөвшөөрч, хамаарах үүргээ биелүүлэхээ амласан байх (бичгээр болон амаар эсвэл бизнесд хэрэглэгддэг бусад нөхцөлийн дагуу ) 2. Талуудад хамаарах гэрээний дагуу шилжүүлэгдэх бараа, үйлчилгээний эрхийг тодорхойлж чадах 3. Гэрээний дагуу шилжүүлэгдэх бараа, үйлчилгээний төлбөрийн нөхцлийг тодорхойлж чадах 4. Гэрээ нь арилжааны шинж чанартай байх (мөнгөн гүйлгээний эрсдэл, хугацаа, мөнгөн дүн өөрчлөгдөхөөр байх) 5. Үйлчлүүлэгчид шилжүүлэн өгөх бараа, үйлчилгээнээс бий болох мөнгөн урсгалыг цуглуулах магадлалтай байх Хэрэв худалдан авагчтай байгуулсан гэрээ дээрх 9-р зүйлийн шалгууруудыг хангахгүй байгаа ба аж ахуйн нэгж үйлчлүүлэгчээс төлбөр хүлээн авсан бол зөвхөн дараах үйл явдлуудын аль нэг нь тохиолдсон үед хүлээн авсан төлбөрийг орлогоор хүлээн зөвшөөрнө: (а) Аж ахуйн нэгж худалдан авагчид дахин бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх үүрэггүй болсон ба үйлчлүүлэгчийн өгөх ёстой бүх эсвэл бараг бүх төлбөрийг аж ахуйн нэгж хүлээж авсан ба үүнийгээ эргүүлэн өгөхөөргүй бол (б)Гэрээ цуцлагдаж худалдан авагчаас авсан төлбөрийг эргүүлэн өгөхөөргүй бол.
  • 9. ҮЕ ШАТ 1: ХУДАЛДАН АВАГЧТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭГ ТОДОРХОЙЛОХ Аж ахуйн нэгж 15-р зүйлд заасан үйл явдлын аль нэг нь тохиолдох эсвэл 9- р зүйлийн шалгуурууд дараа үеүдэд хангагдах хүртэл худалдан авагчаас хүлээн авсан төлбөрийг өр төлбөр гэж хүлээн зөвшөөрнө. Гэрээнүүдийг нэгтгэх Дараах нөхцөл хангагдаж байгаа ижил эсвэл ойролцоо хугацаанд нийлүүлэгдэх, нэг худалдан авагчтай хийсэн гэрээг нэг гэрээ гэж үзэж бүртгэж болно: • Арилжааны нэг зорилго бүхий багц байдлаар тохиролцсон гэрээнүүд • Нэг гэрээнээс хүлээн авах дүн нь нөгөө гэрээний үнэ болон гүйцэтгэлээс хамаарч байх (борлуулаад түүнийг угсрах үйлчилгээ гэрээнд заагдсан бол хамааралтай) • Гэрээнүүдэд хамаарах үүрэг хариуцлагын биелэлт нь нэг байх
  • 10. ҮЕ ШАТ 1: ХУДАЛДАН АВАГЧТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭГ ТОДОРХОЙЛОХ Гэрээнд өөрчлөлт орох Гэрээнд оролцогч талууд гэрээний үнэ эсвэл хамрах хүрээ (эсвэл хоёуланд нь)-д өөрчлөлт оруулж болно. Зарим салбар болон хууль эрх зүйн тогтолцоонд өөрчлөлтийг урьдчилан зааж өгсөн байдаг. Гэрээнд оролцогч талууд өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн (бичиг, ам, бусад) үед өөрчлөлт хийгдсэн гэж үзнэ. Хэрэв аль нэг талаар батлагдаагүй байгаа бол батлагдтал нь энэхүү стандартыг дагаж мөрдөнө. Дараах хоёр нөхцлийг хоёуланг нь хангасан бол өөрчлөлтийг тусдаа гэрээ гэж бүртгэнэ: • (а) амласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлсний улмаас гэрээний хамрах хүрээ нэмэгдсэн (26-30-р зүйлийн дагуу), • (б) аж ахуйн нэгжийн нэмж өгөхөөр амласан бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн тусад нь тогтоосон борлуулалтын үнэ болон тухайн гэрээний нөхцөлийг тусгахын тулд дээрх үнэд хийсэн аливаа боломжит тохируулгын дүнгээр гэрээний үнийг нэмэгдүүлдэг.
  • 11. ҮЕ ШАТ 2: ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮҮРГҮҮДИЙГ ТОДОРХОЙЛОХ Гүйцэтгэлийн үүрэг нь бараа нийлүүлэх эсвэл үйлчилгээ үзүүлэх амлалт. Дараах нөхцөлд бараа эсвэл үйлчилгээг тусдаа гүйцэтгэлийн үүрэгтэй гэж үзнэ: 1. Дангаараа өгөөж авчрах - Худалдан авагч бараа эсвэл үйлчилгээний үр өгөөжийг дангаар нь эсвэл бусад бэлэн байгаа нөөцийн хамт хүртэх боложтой байх 2. Тусдаа тодорхойлогдох боломжтой – Хэрвээ дээрх нөхцөл биелэгдсэн бол гэрээнд агуулагдаж байгаа бараа эсвэл үйлчилгээ үзүүлэх амлалтыг тус тусад нь тодорхойлох хэд хэдэн шинж тэмдэгүүд байна. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлэн борлуулах тохиолдол цөөн Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь бусдыгаа төдийлөн их өөрчилдөггүй. Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь бусдаасаа төдийлөн хамааралгүй Дээрх нөхцөлүүд бүрэн биелэгдсэн үед гүйцэтгэлийн үүргүүдийг тусад нь тодорхойлно.
  • 12. ҮЕ ШАТ 2: ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮҮРГҮҮДИЙГ ТОДОРХОЙЛОХ Хэрэв бараа үйлчилгээ нийлүүлэх амлалт нь тусдаа тодорхойлогдож байвал түүнийг тусад нь бүртгэнэ. Дээрх 2 шалгуурыг хангаагүй бол тусад нь бус бусад гэрээтэй нэгтгэж бүртгэнэ. Гүйцэтгэх үүрэгт худалдан авагчид бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэхээс өөр тухайн ААН-ийн гэрээгээ биелүүлэхийн тулд явуулж буй үйл ажиллагаа орохгүй. (Жишээ нь: үйлчилгээ үзүүлж буй тал нь гэрээ хийхийн тулд янз бүрийн удирдлагын арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй болсон.)
  • 13. ҮЕ ШАТ 2: ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮҮРГҮҮДИЙГ ТОДОРХОЙЛОХ Тусдаа тодорхойлогдох бараа, үйлчилгээ Гэрээний нөхцөл байдлаас хамаарч дараах бараа үйлчилгээний амлалтууд байж болно: 1. ААН-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалт 2. ААН-худалдан авсан бараагаа дахин борлуулах 3. ААН худалдан авсан бараа, үйлчилгээний эрхээ дахин борлуулах (тасалбар борлуулалт) 4. Хэрэглэгчтэй хийсэн гэрээнд заагдсан үүрэг даалгаврыг гүйцэтгэх 5. Гэрээнд заагдсан бараа үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой үйлчилгээгээр хангах (програм хамгамжийг шинэчлэх) 6. Өөр этгээдийн бараа, үйлчилгээ нийлүүлэх үйл ажиллагаанд үйлчилгээгээр хангах (агент) 7. Хэрэглэгч ирээдүйд худалдан авсан бараа үйлчилгээгээ цааш дахин борлуулж чадвал бараа бүтээгдэхүүнээр хангах эрх олгох 8. Хэрэглэгчийн төлөө хөрөнгө бариж байгуулах, хөгжүүлэх болон үйлдвэрлэх 9. Лиценз олгох 10. Нэмэлт бараа үйлчилгээ худалдан авах сонголт олгох (опцион)
  • 14. ҮЕ ШАТ 3: АЖИЛ ГҮЙЛГЭЭНИЙ ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХ Ажил гүйлгээний үнэ гэдэг нь ААН хэрэглэгчтэй хийсэн гэрээний дагуу тэдэнд нийлүүлэхээр амласан бараа, үйлчилгээний хариуд хүлээн авах (гуравдагч этгээдүүдэд шилжүүлэн өгөхөөс бусад жишээ нь, татвар) зүйлсийн мөнгөн дүн юм. Хүлээн авах зүйлсийн шинж чанар, хугацаа, хэмжээ зэрэг нь хэрэглэгчтэй байгуулсан гэрээний ажил гүйлгээний үнэд нөлөөлнө. Арилжааны үнэнд дараах зүйлс их нөлөөлнө. 1. Хувьсах төлбөр 2. Хувьсах төлбөрийг тооцоолоход гарах хязгаарлалтууд 3. Гэрээнд санхүүжилтийн томоохон заалт байх 4. Мөнгөн бус зүйлс 5. Худалдан авагчдад төлбөл зохих дүн
  • 15. ҮЕ ШАТ 3: АЖИЛ ГҮЙЛГЭЭНИЙ ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХ Хувьсах төлбөр: Хэрэв гэрээний үнэд хувьсах төлбөр багтаж байгаа бол ААН түүнийг тооцоолох шаардлагатай. Гэрээний үнэ дараах зүйлсээр хувьсах буюу өөрчлөгдөж болно. 1. Тоо хэмжээний хөнгөлөлт, үнийн бууралт 2. Буцаан олголт 3. Гүйцэтгэлийн урамшуулал 4. Торгууль 5. Урамшуулал 6. Үнийн хөнгөлөлт болон адилтгах бусад зүйлс ААН нь дараах аргуудаас ажил гүйлгээний хувьсах төлбөрийг тодорхойлно. Хүлээгдэж буй үнэ цэнийн арга- үнийн боломжит хувилбаруудын магадлалаар жинэлсэн дүнгээр тооцоолох-олон тооны хувилбартай бол энэ аргыг хэрэглэх ба дундаж үнэ байна. Хамгийн их магадлалтай үнийн арга- үнийн боломжит хувилбаруудын хамгийн их магадлалтай дүнг сонгон авах-цөөн тооны хувилбартай бол энэ аргыг хэрэглэх ба жигнэсэн дундаж үнэ биш.
  • 16. ҮЕ ШАТ 3: АЖИЛ ГҮЙЛГЭЭНИЙ ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХ Хувьсах төлбөрийн хязгаарлагч тооцооллууд Хувьсах төлбөртэй холбоотой тодорхой бус байдал дараа үеүдэд шийдвэрлэгдэх үед хүлээн зөвшөөрсөн хуримтлагдсан орлогын дүнд мэдэгдэхүйц буцаалт хийгдэхгүй болох нь магадлал өндөртэй эсэхийг тодорхойлохдоо аж ахуйн нэгж тухайн орлогын буцаалтын хэмжээ, магадлалыг анхаарч үзэх ёстой. Хувьсах төлбөрт гүйцэтгэлийн урамшуулал гэх мэтийг тооцон оруулахад тодорхой бус байдал ихтэй байвал гэрээний үнэд оруулахгүй.
  • 17. ҮЕ ШАТ 3: АЖИЛ ГҮЙЛГЭЭНИЙ ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХ Гэрээн дэх санхүүжилттэй холбоотой ач холбогдол бүхий заалт Хэрэв гэрээнд оролцогч талуудын зөвшөөрсөн төлбөрийн хугацаа нь худалдан авагч эсвэл аж ахуйн нэгжийн аль нэгэнд бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтийг санхүүжүүлэхтэй холбоотой мэдэгдэхүйц үр өгөөж өгч байвал арилжааны үнийг тодорхойлохдоо аж ахуйн нэгж тухайн гэрээгээр амласан төлбөрийн дүнг мөнгөний цаг хугацааны үнэ цэнийн нөлөөллөөр тохируулна. Төлбөрийг дараа нь авсан бол дискаунтласан өнөөгийн үнэ цэнээр гэрээний үнийг тооцно. Хүүгийн орлогыг хүлээн зөвшөөрнө.
  • 18. ҮЕ ШАТ 3: АЖИЛ ГҮЙЛГЭЭНИЙ ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХ Гэрээн дэх санхүүжилттэй холбоотой ач холбогдол бүхий заалт Хэрэв гэрээнд оролцогч талуудын зөвшөөрсөн төлбөрийн хугацаа нь худалдан авагч эсвэл аж ахуйн нэгжийн аль нэгэнд бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтийг санхүүжүүлэхтэй холбоотой мэдэгдэхүйц үр өгөөж өгч байвал арилжааны үнийг тодорхойлохдоо аж ахуйн нэгж тухайн гэрээгээр амласан төлбөрийн дүнг мөнгөний цаг хугацааны үнэ цэнийн нөлөөллөөр тохируулна. Төлбөрийг дараа нь авсан бол дискаунтласан өнөөгийн үнэ цэнээр гэрээний үнийг тооцно. Хүүгийн орлогыг хүлээн зөвшөөрнө. Хэрэв гэрээг анх тохиролцох үед гэрээгээр амласан бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авагчид шилжүүлэх хугацаа ба төлбөрийг худалдан авагч барагдуулах хугацаа хоёрын хоорондох зай нь нэг жил эсвэл түүнээс бага бол аж ахуйн нэгж санхүүжилттэй холбоотой ач холбогдол бүхий заалтын үр нөлөөгөөр гэрээгээр амласан төлбөрийн дүнд тохируулга хийх шаардлагагүй
  • 19. ҮЕ ШАТ 3: АЖИЛ ГҮЙЛГЭЭНИЙ ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХ Мөнгөн бус зүйлс Гэрээний ажил гүйлгээний үнийг тодорхойлохдоо хэрэглэгчээс хүлээн авах мөнгөн бус зүйлсийг бодит үнэ цэнээр хэмжинэ. Хэрэв ААН мөнгөн бус зүйлсийн бодит үнэ цэнийг бодитоор хэмжих боломжгүй байгаа бол шууд бус аргыг ашиглах буюу бусад хэрэглэгчдэд борлуулж буй тогтоосон борлуулалтын үнийг ашиглаж болно. Худалдан авагчдад буцаан төлөх өр төлбөр Хэрэв ААН хэрэглэгчдээс гэрээний үнийг хүлээн авсан бөгөөд үүнээс зарим хэсгийг нь эсвэл бүгдийг буцаан төлөхөөр хүлээгдэж байгаа бол буцаан төлөх өр төлбөр гэж бүртгэнэ. Энэ өр төлбөрийг тайлант хугацаа бүрийн эцэст нөхцөл байдалд тохируулан дахин тооцоолно. Худалдан авагчид шилжүүлэх ёстой тусдаа өөр бүтээгдэхүүн, үйлчилгээний оронд төлөгдөх төлбөр байхаас бусад тохиолдолд аж ахуйн нэгж худалдан авагчид төлөх төлбөрийн дүнг арилжааны үнийн буюу орлогын бууралт байдлаар тайлагнана.
  • 20. ҮЕ ШАТ 4: АЖИЛ ГҮЙЛГЭЭНИЙ ҮНИЙГ ХУВААРИЛАХ Арилжааны үнийг гүйцэтгэх үүргүүдэд хувиарлах 2-р алхамаар тодорхойлсон гүйцэтгэх үүрэг бүрт 3-р алхамаар тодорхойлсон арилжааны үнийг хувиарлана. Хувиарлалтыг бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрийн “тусдаа борлуулалтын үнэд” суурилан хийнэ. Тусдаа борлуулалтын үнэ гэдэг нь аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг дангаар нь үйлчлүүлэгчдэд борлуулдаг, аж ахуйн нэгжийн тогтоосон үнэ юм. Хэрэв тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тусдаа борлуулалтын үнэ байхгүй бол ижил төстэй нөхцөл байдал, үйлчлүүлэгчдэд өмнө нь ашиглаж байсан үнээ ашиглана. Хэрэв тийм үнэ байхгүй бол шаардлагатай холбогдох бүх мэдээллийг ашиглан тусдаа борлуулалтын үнийг нь тооцож олно (жишээлбэл, зах зээлийн нөхцөл байдал, аж ахуйн нэгжийн онцлог, үйлчлүүлэгчийн шинж чанар гэх мэт).
  • 21. ҮЕ ШАТ 4: АЖИЛ ГҮЙЛГЭЭНИЙ ҮНИЙГ ХУВААРИЛАХ Тусдаа борлуулалтын үнийг тооцож олох гурван арга бий. Тохируулсан зах зээлийн үнэлгээний арга - Энэ аргын үед аж ахуйн нэгжийн борлуулах гэж бүтээгдэхүүн, үйлчилгээнд үйлчлүүлэгчид хэдий хэмжээний төлбөрийг төлөхөд бэлэн байгаа, мөн өрсөлдөгчийн ижил төстэй бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн мэдээллийг ашигладаг. Тооцсон өртөг дээр ашгийг нэмэх арга-зах зээл дээр ижил төрлийн үнэ байхгүй бол үүнийг хэрэглэнэ. Үлдэгдлийн арга - Энэ арга нь арилжааны нийт үнээс бусад бүх гүйцэтгэх үүргүүдийн тусдаа борлуулалтын үнийг хасдаг арга юм. Тухайн гүйцэтгэлийн үүрэгт тусдаа борлуулалтын үнийг тодорхойлох боломжгүй буюу маш ховор тохиолдолд хэрэглэнэ.
  • 22. ҮЕ ШАТ 5: ОРЛОГЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ Гэрээгээр амалсан бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ хяналтыг үйлчлүүлэгчид шилжүүлсэн үедээ аж ахуйн нэгж гүйцэтгэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. 1. Үүрэг хариуцлагын биелэлт нь тодорхой нэг өдөр эсвэл тодорхой хугацааны туршид хангагдаж болно. 2. Тодорхой хугацааны туршид биелэлт хангагдах бол ААН гүйцэтгэлийг хэмжих тохирох аргыг хэрэглэнэ. 3. Орлогыг үүрэг хариуцлагын биелэлт хангагдсан хувь хэмжээгээр хүлээн зөвшөөрнө.
  • 23. ҮЕ ШАТ 5: ОРЛОГЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ Үүрэг хариуцлагын гүйцэтгэл тодорхой хугацааны туршид хангагдах Доор шалгуурын аль нэг нь хангагдсан тохиолдолд үүрэг хариуцлагын гүйцэтгэл тодорхой хугацааны туршид хангагдана гэж үзэх ба орлогыг хугацааны туршид хуваарилана; • ААН-ийн нийлүүлсэн бараа, үйлчилгээний гүйцэтгэлтэй зэрэгцэн хэрэглэгч өгөөжөөр хангагдах ба ашиглах боломжтой байх • ААН-ийн гүйцэтгэл нь хэрэглэгч хяналт тавьж болох хөрөнгө бий болгох эсвэл үнэ цэнийг нь нэмэгдүүлэх • ААН уг хэрэглэгчид борлуулахаас өөр хувилбараар ашиглах боломжгүй хөрөнгийг бий болгож байгаа ба тухайн өдөр хүртэлх гүйцэтгэлд тохирох хэмжээний төлбөрийг авах хууль зүйн чадамжтай байх Үүрэг хариуцлагын гүйцэтгэл хангагдсан хувь хэмжээгээр орлого хүлээн зөвшөөрнө. Үүнийг хэмжихдээ ААН ижил үүрэг хариуцлага ба ижил нөхцөл бүхий гэрээнүүдэд нэг аргыг тууштай хэрэглэнэ.
  • 24. ҮЕ ШАТ 5: ОРЛОГЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ Худалдан авагчдад шилжүүлж өгөхөөр амласан бараа, үйлчилгээний онцлогоос хамаарсан буюу хугацааны явц дахь гүйцэтгэлийн биелэлтийг хэмжихдээ тохирох аргыг хэрэглэнэ. Үүнд: Гарцын арга- Энэ нь гэрээний дагуу тухайн өдөр хүртэл хэрэглэгчид шилжүүлэн өгсөн бараа, ажил үйлчилгээ болон нийлүүлэхээр амласан бараа үйлчилгээний үлдэгдлийн үнэ цэнийн шууд хэмжүүрт суурилан орлогыг хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал; гүйцэтгэлийн иж бүрдлийн хувийн арга, Хүрсэн үр дүнг үнэлэх арга, явсан зам, өнгөрсөн буюу зарцуулсан хугацаа, үйлдвэрлэсэн ба нийлүүлсэн бүтээгдэхүүн зэрэг болно. Орцын арга - Энэ нь гэрээний дагуу нийлүүлэхээр амласан бараа үйлчилгээний гүйцэтгэлийг хангахад ААН-ийн гаргасан болон нийт хүлээгдэж буй хүчин чармайлт эсвэл орцын хэмжүүрт суурилан орлогыг хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, ашигласан нөөц, хөдөлмөр цаг, гарсан зардал, зарцуулсан хугацаа, ашигласан машин цаг зэрэг болно. Хэрэв гэрээт ажлыг гүйцэтгэх хугацаанд ААН-ын гаргасан хүчин чармайлт нь жигд гарсан бол орлогыг хүлээн зөвшөөрөхдөө шулуун шугамын аргыг ашиглах нь тохиромжтой.
  • 25. ҮЕ ШАТ 5: ОРЛОГЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ Үүрэг хариуцлагын гүйцэтгэл тодорхой нэг өдөр хангагдах Хэрэв үүрэг хариуцлагын гүйцэтгэл тодорхой хугацааны туршид хангагдах нөхцөл биелэгдэхгүй тохиолдолд тодорхой нэг өдөр /point/ хангагдаж байна гэж үзнэ. Тодорхой нэг өдөр нь хэрэглэгч бараа, үйлчилгээний хяналтыг хүлээн авсан өдөр болно. Бараа үйлчилгээний хяналт /шууд ашиглалт, цаашдын өгөөж/ шилжсэн нь дараах зүйлсээр нотлогдож болно; 1. ААН шилжүүлсэн хөрөнгөтэй холбоотой төлбөрийг хүлээн авах өнөөгийн эрхтэй байх 2. Хэрэглэгч хуулийн дагуу өмчлэх эрхийг эзэмшсэн байх 3. ААН хөрөнгийг биетээр шилжүүлсэн байх 4. Хөрөнгийн ихэнх өгөөж ба эрсдэл хэрэглэгч талд шилжсэн байх 5. Хэрэглэгч нийлүүлсэн бараа, үйлчилгээг хүлээн зөвшөөрсөн байх
  • 26. ГЭРЭЭНИЙ ЗАРДАЛ Аж ахуйн нэгж гэрээ байгуулахын тулд гаргасан хуримтлагдсан зардлыг нөхөх боломжтой гэж үзэж байгаа бол тэдгээр зардлыг хөрөнгөөр хүлээн зөвшөөрнө. Гэрээ байгуулахын тулд гарсан хуримтлагдсан зардал гэдэг нь үйлчлүүлэгчтэй гэрээ байгуулахын тулд гардаг ба хэрэв уг гэрээ байгуулаагүй бол гарахгүй байсан зардлууд юм (жишээлбэл, борлуулалтын шимтгэл гэх мэт). Тухайн гэрээг байгуулсан эсэхээс үл хамааран гардаг гэрээ байгуулахтай холбоотой зардлуудыг гэрээ байгуулагдсан эсэхийг үл харгалзан тухайн үйлчлүүлэгч үл маргах журмаар төлөх нөхцөлтэй байхаас бусад тохиолдолд гарсан үед нь зардлаар хүлээн зөвшөөрнө. Практикт тохиромжтой байдаг учраас аж ахуйн нэгж хөрөнгөөр хүлээн зөвшөөрсөн гэрээ байгуулахтай холбоотой зардлыг хорогдуулах хугацаа нь нэг жил эсвэл түүнээс бага байвал иймэрхүү зардлуудыг гарсан үед нь зардлаар хүлээн зөвшөөрч болно.
  • 27. ТОЛИЛУУЛГА Гэрээнд оролцогч талууд гэрээг баталсан үед ААН нь өөрийн гүйцэтгэл болон хэрэглэгчийн төлбөрийн харилцан хамаарлаас шалтгаалан санхүүгийн байдлын тайландаа гэрээний хөрөнгө эсвэл өр төлбөрийг тайлагнана. • Хэрэв ААНБ нь хэрэглэгчид мөнгө төлөхөөс өмнө болон төлөх шаардлага үүсэхээс өмнө бараа, үйлчилгээг шилжүүлэн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлсэн бол уг гэрээг гэрээний хөрөнгө гэх ба үлдэх дүнг авлага хэмээн тайлагнана. Гэрээний хөрөнгөнд үнэ цэнийн бууралтыг хэмжиж бүртгэнэ. (СТОУС 9 Санхүүгийн хөрөнгө) • Гэрээний өр төлбөр гэдэг нь ААНБ хэрэглэгчээс хүлээн авсан мөнгөнийхөө оронд тэдэнд бараа, үйлчилгээг шилжүүлэх үүрэг хариуцлага юм.
  • 28. ТОДРУУЛГЫН ШААРДЛАГУУД • Үйлчлүүлэгчидтэй хийсэн гэрээнээс хүлээн зөвшөөрсөн орлогын дүн • Авлагын эхний ба эцсийн үлдэгдлийг агуулсан гэрээний үлдэгдэл, гэрээний хөрөнгө ба өр төлбөр • Үүрэг хариуцлагын гүйцэтгэл, хэзээ үйлчлүүлэгч үүрэг хариуцлагын гүйцэтгэлээр хангагдах болон үлдэж байгаа гүйцэтгэлд хамаарах ажил гүйлгээний үнэ • Томоохон таамаглал ба шийдлүүд, тэдгээрт гарсан өөрчлөлтүүд (ашигласан арга, хэрэглэх болсон шалтгаан) • Үйлчлүүлэгчтэй гэрээ байгуулах болон хэрэгжүүлэхэд гарсан өртөгтэй холбоотой хүлээн зөвшөөрсөн хөрөнгийн дүн (Хөрөнгийн өртгийг тодорхойлоход ашигласан шийдэл, элэгдүүлэхэд ашигласан арга, хөрөнгийн үлдэгдлийг гол гол үзүүлэлтээр харуулах, жишээ нь; гэрээг олж авахтай холбоотой гарсан өртөг, гэрээний өмнөх өртөг, тохиргоо хийх өртөг)
  • 29. СТОУС 15-ЫН НӨЛӨӨЛӨХ САЛБАРУУД 5 алхмын бүртгэлийн зарчим янз бүрийн салбарын бүртгэлд янз бүрийн байдлаар нөлөөгөө үзүүлэхээр байгаа ба дараах 4 салбарын хувьд нилээд их өөрчлөлттэй тулгарна: • Харилцаа холбоо (тусдаа гүйцэтгэх үүргүүдийг тодорхойлох, арилжааны үнийг хувиарлах). • Үйлдвэрлэл (Гэрээний өөрчлөлт). • Үл хөдлөх хөрөнгө угсралт (гэрээний хугацаа). • Программ хөгжүүлэлт болон технологи (тусдаа гүйцэтгэх үүргүүдэд салгах).