SlideShare a Scribd company logo
1 of 12
Соёлын Дээд Сургууль




                  Бие даалт
Сэдэв: Монголын болон гадаадын номын сангуудийн хөгжил,
         тэдгээрийг харьцуулан авч үзэх нь

Гүйцэтгэсэн: Дип 1-р анги Э. Уугантуяа




                          2010.04.12
Оршил:

       Номын сангийн үүсэл нь хад болон ханны бичээсүүд баарны хагархайн дээрх болон
папирус, хусны үйсэн дээр бичигдсэн бичээсүүдийн цуглуулгаас эхтэй. Мөн эрдэмтэн
мэргэдийн зохиолууд болон эртний янз бүрийн хэлбэрээр бичигдсэн ном товхимолуудыг
хувийн сонирхолоор цуглуулсан цуглуулга ч ордог. Төр улсын янз бүрийн салбаруудын
бодлогуудыг боловсруулах, хаадын өдөр тутмын амьдрал болон буулгасан зарлиг бичгүүд,
тэдгээр нь ард түмэнд хэрхэн нөлөөлсөн амжилт ололтууд мөн ард түмнүүдийн дунд ам
дамжин яригдсаар ирсэн үлгэр туульс, өөр өөрийн улс үндэстний онцлог түүхэн замнал
зэргийг буулгасан бичээсүүдийг нэгтгэн цуглуулах нь ямар ч улс гүрний хувьд чухал үнэт
зүйл байсан. Энэ нь одоогийн номын сангийн эх үүсвэр байсан. Хятадын эртний үгэнд “
Илдэт баатар дийлээгүй зүйлсийг эрдэмтэн мэргэд бийрний үзүүрээр дийлнэ” гэсэн үг
байдаг. Хэдийгээр эрт дээр үед цэрэг зэвсгийн хүчээр түүхийн гол үйл явдлууд болж байсан
боловч үе үеийн бичээчдийн тэмдэглэн үлдээсэн бодит түүхүүд нь хойч үеийг сургамжилдаг.
Тиймээс номыг хүмүүст ойртуулах нь хүн ирээдүйдээ амсаж болох асар олон алдааг, мөн
нүдээр үзээгүй олон олон зүйлсийг бид номноос сурдаг. “ Ном бол ертөнцийг харах цонх”
гэж Максим Горький хэлсэнчлэн ард иргэд номноос холдох тусам өнгөрсөн үеийн асар олон
алдаа оноог мэдэхгүйгээс хохирч эхэлдэг.

       Монгол улс крилл үсгийг хэрэглэж эхэлснээр дэлхийн олон олон сонгодог зохиолууд
болон өөрийн эх орны зохиолчдын гайхалтай зохиолыг унших болсноор ард түмний ёс
суртахуун сэтгэлгээний хэм хэмжүүр нэлээд өндөр түвшинд байсан гэж би боддог. Энэхүү
бие даалтаараа МҮНС болон Congress-ийн номын санг харицуулан авч үзэхийг хүслээ.
Монгол номын сангийн хөгжил,

      Монголын номын сангийн уламжлал нь монголчуудын ном хэвлэлийн үүсэл
хөгжилтэй салшгүй холбоотой бөгөөд гэрийн номын сангаас эхтэй юм.

Ляо улсын эх адгийг тэмдэглэсэн шастир”-т Хятаны үеийн сурвалжилт сэхээтнүүд хувийн
номын сантай, тэнд хятан, самгарди нанхиад, солонгос хэлээр бичсэн олон мянган ном
байсныг дурдсан нь монголчуудын номын сангийн талаар одоогоор мэдэгдэж байгаа анхны
мэдээ юм.

      Энэ бүхэн нь монголчууд эртнээс нааш номыг хайрлан хамгаалж, нандигнан хадгалах
нэн тэргүүний энгийн арга хэлбэрийг олж мэдсэн, хувийн номын арвин цуглуулгын эхлэл
байсан байна.

        Монголчууд нүүдлийн амьдралтайгаа зохицсон номыг тээвэрлэж зөөхөд бат бөх
модон хавтас, суран үдээс, баглаа боодол хэрэглэж байсан нь судрыг зөөвөрлөхөд
зориулагдсан байжээ. Алтан ургын сүүлчийн Эзэн хаан Лэгдэн болон халхын цогт хун тайж
нар номын өргөө орд байгуулж, номыг хувилах, орчуулах, соён гэгээрүүлэх оролдлогуудыг
хийж байсан удаа бий.

         Эрт үеэс Монголын ард түмний гэрийн номын санд “Сундуйн жүд”, ”Алтангэрэл”,
Доржзодов” зэрэг дунд барын судраас гадна малын өвчин эмгэгийг илааршуулах, түүний
дотор тэмээний ба ботгоны даллаганы судар, адууны шинжийн судар, хонь зэрэг бог малын
судар зэрэг өвөр судрын товчилсон судрыг ихэвчилэн хадгалж, өөрснөө төдийгүй ном бичиг
сайн мэддэг хүмүүсээр уншуулан засал, даллага авахуулдаг заншилтай байсан байна.

         Монгол айл бүрийн хойморт судар ном бурхан тахилын хамт өрөөстэй байдаг,
түүнийгээ үргэлж салхи оруулах (дэлгэж бүрэн болон товчиолсон хэлбэрээр байнга унших)
байнгын заншилтай, идээ будааны дээжийг өргөж, зул хүж барьдаг, үр хүүхэддээ өмч болгон
уламжлилдаг сайхан уламжлалтай. ”Жишээ нь Цэцэн хан аймгийн малчин ард
Галсанпунцагийн Гочоо, Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошууны бандида
Цэвэлванчигдорж, мөн аймгийн Цэцэн чин вангийн хошууны бандидаа хошууны бичээч
Бэгз, мөн аймгийн Чин сүжигт номун хан хутагт гэж алдаршсан Жамьянгарав Цэдэнбалжир,
Цэцэн хан аймгийн Жонон вангийн хошууны Балданцэрэн зэрэг монгол, хятад, түвд, манж,
санскрит хэлний олон тооны ном бүхий гэрийн номын сантай хүмүүс монголд байсан байна.

       Мөн Халхын Түшээт хан, Сэцэн хан аймгийн хурц ван, Зая бандид Лувсанпэрэнлэй
нарын номын сан, Төвдөөс Богдын номын багшаар залагдаж ирсэн хэмээх Ёнзон хамбын
(Лувсанхайдав) номын сан, Говийн догшин хутагт Данзанравжаа, Сайн ноён хан аймгийн
дайчин вангийн хошууны Дандар аграмба, мөн аймгийн дайчин бэйсийн хошууны гавж
Дамдин, Сэцэн хан аймгийн Жонон вангийн хошууны гавж Балданцэрэн нарын номын санд
олон мянган ном хадгалагдаж байжээ. Түшээт ханы номын санд гэхэд л гол төлөв монгол
үнэт ховор ном байсны дотор Автай сайн хааны үеийн гар бичмэл ном олон байсан мэдээ
бий.
Дархан чин ван Пунцагцэрэн хувийн номын сангаасаа монгол, манж, хятад бичгээрх
хоёр мянгаад дэвтрийг 1225 онд Судар бичгийн хүрээлэнд өргөн барьж байжээ. Бичээч
Түмэнбаяр зуу гаруй боть хуучны ном бүхий гэрийн номын сантай байв.

       Мөн нилээд эртнийд орохоор мэдээ бол XIV зууны эрдэмтэн Бирозанаширийг 1331
онд ял оноон цаазаар авч, хөрөнгийг хураахад түүний гэрээс Монгол, Хятад, Самгарди, Төвд,
Уйгур мянга илүү ном гарсан тухай мэдээг эрдэмтэн Ц.Дамдинсүрэн тэмдэглэсэн нь гэрийн
номын сангийн талаарх одоогоор мэдэгдэж буй хамгийн эртний, олон нэр төрлийн цуглулгад
орох баримт гэж үзэж байна.

       Ном судрыг зөвхөн эрдэмтэн мэргэд, хаад ноёд, лам хуврагууд цуглуулаад зогсохгүй,
бичиг үсэгтэй жирийн ард иргэд сонирхон уншиж, цуглуулж дээдлэн хадгалсаар ирсэн нь
эдүүгээгийн монгол улсын номын номын фондыг ховор, ганц хувьтай эх сурвалжаар
баяжуулахад чухал ч холбогдлоо өгсөн гэж үзэж болно.

      Улсын чанартай, хаад ноёдын болон ордны дэргэдэх номын фонд, улмаар сүм
хийдийн дэргэдэх номын баялаг хуримтлал нийгмийн дотор болсон элдэв дайн самууны хөлд
үрэгдэх аюул тулгарсан олон олон цаг үед номд хайртай хувь хүмүүс нууцлан хадгалж
цуглуулсаар байсан юм. Үүний үндсэн дээр хувийн номын сангийн цуглуулга ихээр өссөн
бөгөөд үүнийг гэрчлэх нэгэн баримт бол тэр үеийн хувийн номын цуглуулгын тамга тэмдэг
олноор буй болсон явдал гэж үзэж болно.

      Нөгөө талаар XX зуун гарахад шашны ном судрыг “хуучны юм”, “феодалын
үлдэгдэл” гэх мэт үзлээр олон мянган судар номыг шатаах, устгах аюул нүүрлэхэд мөн л
номд хайртай хүмүүс хад агуйнд нууцлан хадгалж бидний үед уламжлагдсан түүхтэй.

       Орчин үеийн номын сангийн үүсэл хөгжил ч хувийн номын сангийн цуглуулгаас
эхлэлтэй бөгөөд үүний жишээнд 1921 онд байгуулагдсан одоогийн МУҮНС-ын фондын эх
суурь болох 2000 ном мөн.

       XX зуун гарсаар монголчуудын гэрийн номын цуглуулга, сан хөмрөг улам бүр
нэмэгдэж дорно дахины төдийгүй, өрнө дахины ард түмний утга зохиолоор баяжсан билээ.
Энэ талаар судлаач Ж.Цэзэн “Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Чой Лувсанжав, Ц.Шагдарсүрэн
зэрэг эрдэмтдийн цуглуулсан бичиг соёл, хэл шинжлэл, соёл иргэншлийн эрт эдүгээгийн
судар ном, Монгол улсын төрийн тэргүүн асан Юмжаагийн Цэдэнбалын улс төр, нийгэм
түүх, соёлын ном, дорно дахины судлаач Ч. Далайн хятад, дорно дахины түүх соёлын, Г.
Даваажамцын байгалийн шинжлэх ухааны, Л.Тэрбишийн одон зурхайн, Ш.Бирагийн
монголын соёл түүх судлалын, С.Норовсамбуугийн гүн ухааны, С.Дагвадоржийн шашин
суртахуйн, Л.Батчулууны дүрслэх урлаг судлалын, Ж.Цэзэнгийн бичиг ном судлалын
салбарын ховор, нандин, ганц хувьтай номын цуглуулга бусад олон олон ном сонирхогчдын
хувийн цуглуулга буйг энд тэмдэглэж болно” хэмээсэн нь шинжлэх ухааны тодорхой
салбарыг дагнан хамарсан монголын гэрийн номын сангийн тухай мэдээлэл юм
Монгол Улсад номын сан байгуулагдсан түүхээс

       Монгол оронд 1921 онд ардын хувьсгал ялснаар эрх чөлөөтэй тусгаар тогтносон улсаа
байгуулж, үндэсний соёлоо хөгжүүлэх боломжтой болсон. Ардын хувьсгал ялснаас хойш 4
сарын дараа нийт ард түмэнд үйлчлэх анхны номын сангийн үндэс суурь тавигдаж, 1921 оны
11-р сарын 9-нд Ардын засгийн газрын 24-р хурлын тогтоолын 3-р зүйлд Судар бичгийн
хүрээлэн байгуулахаар зааж улмаар уг хүрээлэнгийн үүрэг зорилго, зохион байгуулалтыг
тодорхойлж засгийн газарт оруулснаар 1921 оны 11-р сарын 19-нд хүрээлэнгийн дүрмийг
баталж судар бичгийн хүрээлэнг албан ёсоор байгуулжээ. Энэхүү хүрээлэнгийн /одоогийн
Шинжлэх ухааны Академи/ дэргэд гүн О.Жамъян, бичээч Ч.Бат-Очир, Д.Дашням, эрдэмтэн
Ж.Цэвээн нар хувийнхаа номыг нийлүүлэн 2000 номоор анхны номын санг байгуулсан
байна. Дээрх тогтоолд зааснаар Судар бичгийн хүрээлэнг Орос худалдаачин Козины байрлаж
байсан өндөр байшинд байгуулахаар тогтож, хүрээлэнгийн албан хэрэгцээнд зориулан 3000
лан мөнгө олгосон байна. Судар бичгийн хүрээлэнгийн анхны чухал баримт бичиг болох
хүрээлэнгийн дүрмийг 15 зүйлтэйгээр баталж түүндээ эх орны түүх, соёлын холбогдолтой
бичмэл болон хэвлэмэл ном зохиол цуглуулах ба орчуулж олшируулах талаар заасан: "Олон
улсын ном судар ба сургуулийн бичгүүдээс аль чухал хэрэглэхийг нь өөрийн хэл бичигт
түүвэрлэн оруулж олон ардыг сурган боловсруулж оюуныг судлуулах гэжээ.




      1940 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн удирдлагын зөвлөгөөн дээр номын сангийн
дүрмийг баталж тус номын санг "Улс нийтийн номын сан" гэж нэрлэж байх, түүний орон
тоо, төсөв зардлыг нэмэгдүүлжээ. Улсын ард аж ахуй, соёлыг хөгжүүлэх анхдугаар таван
жилийн эхний ажилд улсын төв номын сангийн 3 давхар барилгад 4 сая 560 мянган
төгрөгийн төсвийг баталж дараа дараагийн жилд төсөвт тусгагдаж 1951 онд одоогийн 3
давхар барилга ашиглалтанд орж, номын сангийн ном хэвлэлийг номын сангийн арга
ажиллагааны дагуу зохион байгуулж, номын сангийн үйлчилгээний хүрээ өргөжсөн байна.




Үндэсний номын сангийн түүхэн үйл явдалууд

1921
      Улсын бага хурал 1921 оны 11-р сарын 19-нд Судар бичгийн хүрээлэн /одоогийн
шинжлэх ухааны академи/ байгуулж дэргэд нь номын сан байгуулах шийдвэр гаргаснаар
Үндэсний номын сангийн суурь тавигджээ.
1924
       1924 оны 11-р сард Улсын анхдугаар их хурлаар уг номын санг "Улсын номын сан"
гэж нэрлэхээр шийдвэрлэжээ. Мөн монгол Улсын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба
таалал төгсч , Богдын номын санд хадгалагдаж байсан монгол, төвд, манж, хятад зэрэг хэл
дээр олон мянган ном судар тус номын санд шилжин иржээ.

1925
       Жонон ван Ширнэндамдин, Судар бичгийн хүрээлэнгийн захирал Онхотын Жамьян
нар Бээжинд суурин сууж буй халх Чин ван Наянтаас Монгол Данжуур судрын 226 ботийг эх
орондоо бүрэн бүтнээр залж авчирчээ.

1935
      Засгийн газрын 164-р тогтоолоор хэвлэлийн аливаа бүтээгдэхүүн эрхлэн гаргагч бүх
хэвлэлийн газар, яам, албан байгууллагууд өөрсдийн хэвлүүлсэн зүйл бүрээс 3 хувийг Улсын
номын санд үнэ төлбөргүйгээр олгож байхаар шийдвэрлэжээ.

1936
       Ахмад эрдэмтэн Я.Цэвэл монголын үндэсний ном зүйн бүртгэлийг анх гаргажээ.
1941
       Номын сан бие даасан байртай болж , уншлагын танхимтай болсон төдийгүй аравтын
системээр монгол номын төрөл ангийг болон үсэг дарааллын товьёолол нэвтрүүлэх ажлыг
эхэлсэн байна.
1949
       БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдын 1949 оны 12-р сарын 20-ны 34-р зарлигаар
тус номын сан И.В.Сталины нэрэмжит болжээ.

1951
      Монгол Улсад анхны үндэсний хэмжээний номын сангийн зориулалт бүхий номын
сангийн шинэ том ордон ашиглалтанд оржээ.

1952
      Засгийн газрын тогтоолоор тус улсад хэвлэгдсэн хэвлэлийн бүх бүтээгдэхүүнээс 5%-г
Улсын номын санд заавал үнэгүйгээр авч байх шийдвэр 8-р сард гарчээ.

1957
       Хүүхдийн уншлагын танхимыг нээсэн.
1960
      МАХН-н төв хорооны 1960 оны 4-р сарын 126-р тогтоолд зааснаар Улаанбаатар дахь
багш нарыг бэлтгэх сургуулийн дэргэд номын санчийн мэргэжил олгох нэг жилийн курс
нээж зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамт тус номын сангийн ажилтнууд сургалт явуулж 34
номын санчийг төгсгөжээ.

1961
      Эрдэм шинжилгээний       уншлагын     танхимыг   нээж   "Арга   ухааны   хэлтэс   "
байгуулагдсан.
1962
      БНМАУ-н сайд нарын зөвлөл 7-р сарын 26-нд "Номын сангийн одоогийн байдал ба
цаашид авах арга хэмжээний тухай " 338-р тогтоолд гаргасан нь Улсын нийтийн номын санг
материаллаг баазаар бэхжүүлэх, номын сангийн үйлчилгээг орчин үеийн шаардлагын
түвшинд хүргэх асуудлыг тавьсан төдийгүй Улсын номын санд орон нутгийн бүх төрлийн
номын санг арга ухааны талаар заавар туслах үүргийг хүлээлгэсэн.


1968
      Улсын номын сан нь НҮБ-н хадгалагч номын сан болж , НҮБ-аас ирсэн ном
хэвлэлээр уншигчидад үйлчилж эхэлсэн.
1975
      Улсын хэмжээний бүх төрлийн номын санг мэргэжилийн онол арга зүйн материалаар
хангадаг "Номын санч" сэтгүүл хэвлэгдэн гарч эхэлсэн.
1976
      Үнэт ховор номын үзэсгэлэнгийн танхимыг 1976 оны 8-р сарын 4-нд байгуулсан.
1987
      Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Хөдөлмөр цалин хөлс, нийгмийн хангамжийн улсын
хорооноос "Улсын нийтийн номын сан"-г "Улсын төв номын сан" болгосноор зохион
байгуулалт бүтцийг өөрчлөн 54-н орон тооны ажилтан байсныг 110 болгосон.

1988
      Соёлын төв өргөөнд 5 фонд, төрөлжсөн уншлагын танхим, ном сэргээн засварлах
лаборатори бүхий Улсын төв номын сангийн салбар номын санг нээсэн.

1991
       Улсын төв номын сан Олон улсын Номын Сангийн Холбооны гишүүн болсон.
1994
       Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 1-р сарын 27-ны 23-р тогтоолоор Улсын төв
номын санг тус улсад байгаа төрийн өмчийн номын сангуудыг мэргэжлийн удирдлага, арга
зүй, мэдээллээр хангах үүрэг бүхий бие даасан үйл ажиллагаатай Монгол Улсын төв номын
сан болгон Соёлын яамны харъяанд ажиллуулахаар шийдвэрлэсэн.

1995
       "Үнэт ховор номын үзэсгэлэн"-гийн танхимыг музей болгон өргөжүүлсэн.
1996
      "Монгол карт системс" ХХК-тай хамтран номын сангийн үйлчилгээнд соронзон
үнэмлэх нэвтрүүлж, монгол номын фондын ном хэвлэлийг электрон каталогт шилжүүлсэн.

1999
       УТНС, МННХ/Соросын сан/-гийн хамтарсан улсын хэмжээний бүх төрлийн номын
сангийн фондыг шинэ монгол номоор баяжуулах "Номын хандив" төсөл, орос ном хэвлэлээр
хангах "Пушкины номын сан" төсөл хэрэгжиж эхэлсэн.
2000
       УТНС, МННХ/Соросын сан/-гийн хамтарсан аймаг сумдын номын санчдын
мэргэжлийг тасралтгүй дээшлүүлэх зорилготой "Монголын номын санчдын сургалтын төв"
төсөл хэрэгжиж, УТНС сургалтын төвтэй болсон.

2004
       Монгол Улсын засгийн газрын "Номын сангийн талаар авах зарим арга хэмжээний
тухай" 196-р тогтоолоор Улсын төв номын санг үнэт дурсгалыг хадгалах хамгаалах, номын
сангуудыг мэргэжил арга зүй, мэдээллээр хангах, ном хэвлэлийн нэгдсэн сан байгуулж,
үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий "Монгол улсын Үндэсний номын сан " болгон өөрчлөн
зохион байгуулсан.

2005
       АНУ-ын ACIP хөтөлбөртэй хамтран төвд ном судрыг компьютерт оруулж бүртгэх
төслийн ажил дахин эхэлсэн. БНТУ-ын Засгийн газрын дэргэдэх Туркийн Олон улсын
байгууллага ТИКА-гийн санхүүгийн дэмжлэгээр Ататуркийн нэрэмжит уншлагын танхимыг
6-р сард нээсэн. 1924 онд эх орондоо залж ирсэн Дорно дахины ухааны гайхамшигт
цоморлиг "Данжуурын гэрэлт хөшөө"-г сэргээн засварлаж номын сангийн үүдний танхимд
шилэн хоргонд залсан.МУ-н ерөнхийлөгч Н.Багабанди 2005 оны 5-р сарын 30-нд "Үндэсний
баялагт ном хандивлах тухай " зарлиг гаргаж, улсынхаа үндэсний баялаг, оюуны хөрөнгө
номын өв санг арвижуулах, Үндэсний номын санд 3 хүртэл номоор эрдмийн өглөг өгч
заншихийг олон нийтэд уриалжээ.

2006
       Энэтхэг Улсын засгийн газартай хамтран Монгол бичмэл Ганжуур , Данжуур судрыг
тоон хэлбэрт оруулах төсөл 9-р сараас хэрэгжиж эхэлсэн. УТНС 85 нас хүрсэн.

2008
      МУ-н Ерөнхийлөгчийн зарлигаар МҮНС-д дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ бүхий
шинэ барилга барих болсон бөгөөд барилгынхаа шавыг 2008 оны 6-р сарын 12-ны өдөр
тависан. Орон даяар анх удаа эртний түүх дурсгалт номны тооллого хийсэн.

       Үндэсний номын сан нь бүрдүүлж цуглуулсан хэвлэлийн бүтээгдэхүүний бүтэц
бүрэлдэхүүн, үйлчилгээний цар хүрээгээрээ тус улсын хамгийн том номын сан бөгөөд номын
сангийн судлал, мэдээлэл-ном зүй, эрдэм шинжилгээний ажлын томоохон төв болж байна.
Өдгөө Үндэсний номын сан нь хорин нэгэн аймаг, хотод байгуулагдсан 1500 гаруй номын
сангуудыг мэргэжил арга зүйн хувьд удирдан зохион байгуулдаг соёлын байгууллага болжээ.
Одоо Үндэсний номын санд шинжлэх ухааны 3 сая гаруй монгол, төвд, санскрит, манж, орос,
англи, герман, франц, хинди, япон, испани зэрэг олон хэлний хэвлэмэл болон гар бичмэл ном
судар хадгалагдаж байна. Жил бүр номын сангийн фондыг 7000 гаруй эх орны болон гадаад
хэл дээрх ном хэвлэлээр баяжуулж байна.Үндэсний номын сангийн гадаад харилцаа жилээс
жилд өргөжин хөгжиж эдүгээ 50 гаруй орны 100 гаруй номын сан, эрдэм шинжилгээний
байгууллагатай ном хэвлэл солилцох, номын сангийн мэргэжилтэнг солилцох, өөрийн
мэргэжилтэнг сургах, ном зүйн бүртгэл хийх чиглэлээр хамтран ажиллаж байна.Тус номын
сан нь Монголын ард түмний бичиг соёлын эрт эдүгээгийн өв дурсгалыг нандигнан
хадгалагч бөгөөд монгол угсаатны тухай ховор үнэт тулгуур хэрэглэгдэхүүн
хуримтлуулсанаараа Азид томоохонд орж байна. Монголчуудын бичиг соёлын үнэт дурсгал
нь удаа дараа зохион гаргаж байсан уйгаржин, дөрвөлжин, галиг, соёмбо, тод бичгийн ном
судрууд бөгөөд тус номын сангийн Үнэт ховор номын музейд XVIII зууны үед зохиогдсон
монголын түүхийн ганц хувь чухал баримт бичиг болох "Алтан товч", монголын нэрт дархан
Давга тэргүүтэй урчуудын XIX зууны сүүлчээр дан мөнгөн хуудсан дээр алтаар хөөлгөж
бичсэн "Сандуйн жүд", дэлхийд цорын ганц "Есөн эрдэнийн Ганжуур", манай эриний эхээр
амьдарч байсан Энэтхэгийн гүн ухаантан Нагаржунайн хэрэглэж байсан дал модны навчин
дээр ланз үсгээр бичсэн "Жадамба" зэрэг ховордсон соёлын үнэт өв дурсгалууд олноороо тус
номын санд хадгалагдаж байна. Үндэсний номын сан нь ном судрын хадгалалт хамгаалалтыг
сайжруулах ажилд онцгой анхааран ажилладаг бөгөөд 2006 оны 6-р сараас эхлэн Энэтхэгийн
Засгийн газрын тусламжаар Монгол бичмэл Ганжуур, Данжуур судруудыг дижитал хэлбэрт
оруулах ажил хийгдэж байна. Ном сэлбэн засч ариутгах тасаг ажиллуулж, ном хэвлэлийг
физик, механик гэмтлээс сэргийлж байна.

      Үндэсний номын сан нь НҮБ-ын болон түүний салбар байгууллагуудын ном хэвлэл,
баримт бичгүүдийн хадгалагч Номын сангаар НҮБ-ын нарийн бичгийн даргын шийдвэрээр
1968 оноос ажиллаж олон улсын төрийн бодлого, олон улсын харилцаа ЮНЕСКО-ийн
чуулганы баримт бичгүүдийг тогтмол хүлээн авч уншигч олны хүртээл болгож байна. Олон
Улсын Номын сангийн Холбоо /ИФЛА/-д 1991 онд гишүүнээр элсэж тус холбооноос зохион
байгуулдаг хурал , зөвлөгөөн, сургалтанд жил бүр оролцож, олон улсын номын санчдын
хөдөлгөөнд нэгдэн орсон юм.




                                             АНУ-ийн Конгресийн номын сан

АНУ-ийн Конгресийн номын сан нь нүсэр том хэмжээ болон төрөл бүрийн цуглуулгаараа
Congress-ийн номын сан дэлхийд хамгийн агуу, хамгийн том үндэсний Номын сан гэж
тооцогддог. Энэ номын сан нь хувийн цуглуулгаас эхтэй номын сан Дэлхийн хамгийн баялаг
сан хөмрөгтэй номын сангуудын нэг болох Конгрессийн Номын Сангийн анхны эх үүсвэр нь

      АНУ-ын Ерөнхийлөгч Томас Жефферсоны хувийн номын сан байлаа. 1800 оны 4
сарын 24-нд гарын үсэг зурсан энэ хуулинд Конгрессийн номын сан байгуулах тухай заалт
орсон байлаа. Номын сангийн фондыг бүрдүүлэхийн тулд 5000 доллар төсөвлөжээ. Энэ
номын санд АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Сенатын танхимийн гишүүд,
Төлөөлөгчдийн танхимийн гишүүд л нэвтрэх эрхтэй байлаа. Иймээс ч Конгрессийн номын
сан гэж нэрлэгдэх болжээ. 1814 онд иргэний дайны үед Британий цэргүүд Капитолийн
ордонг галдан шатаахад Конгрессийн номын сан бүхэлдээ сүйджээ. Номын санд байсан 3000
ном шатаж, үнс нурам болжээ. Тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч асан Жефферсон
өөрийнхөө 50 жил цуглуулсан 6487 боть номыг Конгресст бэлэглэжээ. Ингэж Конгрессийн
номын санг сэргээж байлаа.
АНУ-ын нутаг дэвсгэр дээр хэвлэгдсэн ямар ч номноос заавал нэг ширхэгийг АНУ-
ын Конгрессийн номын санд илгээж байх зарлигийг 1870 онд баталсан байна. Энэ журам
одоо ч АНУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

       1897 оны 11 сард Конгрессийн номын сангийн шинэ барилга ашиглалтанд оржээ.
Капитолын ордоны эсрэг талд баригдсан номын сангийн байшин ашиглалтанд орж
Жефферсоны нэрэмжит Конгрессийн номын сан гэж нэрлэгдэх болжээ. 1939 онд
Конгрессийн номын сангийн өргөтгөл "Аннекс" баригдаж АНУ-ын 2 дахь ерөнхийлөгч Жон
Адамсын нэрэмжит болгожээ. 1980 онд гурав дахь өргөтгөл нь нээгдэж АНУ-ын 4 дэхь
ерөнхийлөгч Жеймс Медисоны нэрэмжит болгожээ. Конгрессийн номын сангийн барилгууд
нь өөр хоорондоо газар доорх байгууламжаар холбоотой. Өнөөдөр АНУ-ын Конгрессийн
номын сан дэлхийн хамгийн том номын сангийн нэг гэж тооцогдож байна. Конгрессийн
номын сангийн сайтанд бичсэнээр дэлхийн 470 хэлээр хэвлэгдсэн 142 сая ширхэг ном,
хэвлэл, баримт бичиг хадгалагдаж байна. Номын сангийн номын цуглуулагийн тэн хагас нь
англи хэлээр байна. Jefferson- ы бодлын дагуу уг номын сан үнэхээр өргөн хүрээг хамарсан
бөгөөд 470 гаруй хэл дээр судалгааны материалыг олох боломжтой. Тэдгээр материалуудыг
дэлхийн өнцөг булан бүрээс гадаадын засгийн газартай хийсэн гэрээ, судалгааны институт,
судалгааны материалын солилцоо, бэлэг сэлт, худалдан авах, Америкийн засгийн газрын
агентлагуудын шилжүүлгэ зэргээр дамжуулан номын санд орж ирдэг. Өдөрт ойролцоогоор
31000 шинэ материал номын санд орж ирдэг бөгөөд үүний 7000 гаруй материал нь номын
сангийн тогтмол цуглуулга болон үлддэг, бусад цуглуулгаараа - газрын зураг, атлас, сонин,
дуу хөгжим, хөдөлгөөнт зураг, зураг, зургийн хальс зэргээрээ дэлхийд хамгийн томд ордог.
       Конгрессийн Номын сан нь Great Hall хэмээх тансаг сайхан танхимтай, уншлагын
танхим нь эртний Грекийн гүн ухаантнуудын баримал байрлуулан, ром маягийн хээ хуараар
чимэглэсэн байдаг. Үүний дээр уг номын санд сонин хэвлэл, палкат, гар зураг, ярьдаг ном,
тайлан, бичлэг болон диск, computer-ийн програм болон бусад дүрст болон хэвлэлийн
материалууд байдаг. Энэхүү цуглуулганд Америкийн түүх, улс төр, уран зохиол, дуу
хөгжим, газар зүй, хууль, ялангуяа гадаад хууль, эдийн засаг, угийн бичиг зэрэг Америкийн
орон нутгийн түүхийн материалууд ихээр орсон байдаг. Congress-ийн номын сангийн ихэнх
материал нь Американ гэж олон хүмүүс бодож магадгүй ч, харин ч энэхүү номын сан нь
гадаад хэвлэл, сонин сэтгүүлээрээ илүү нарийн материалын цуглуулгатай. Жишээ нь, Кубээс
14 гаруй хэвлэл, Романиагаас 21 хэвлэл, Тайландаас 11 хэвлэлийн тус тус авдаг. Үүний дээр
цуглуулганд буй номнуудынх нь гуравны хоёр нь Англи хэлээс өөр хэл дээр бичигдсан.
Хятад, Орос, Япон, Солонгос, Польш хэл дээрх бичигдсэн материал нь тэдгээрээс гадна
хамгийн том нь бөгөөд Араб цуглуулга нь Египтээс гадна хамгийн том нь болно. Luso-
Hispanic материалын цуглуулгаараа дэлхийд хамгийн томд ордог. Энэхүү номын санд
Америкт хэвлэгдсэн ном бүрийн 1 хувь байдаг гэсэн яриа байдаг ба энэ нь үнэн биш юм.
Дэлхий дээр маш алдартай өөр номын сангуудтай харьцуулашгүй их цуглуулгатай. Энэ
номын сан нь мөн үйлчлүүлэгчдээ концертууд болон лекцүүд, мөн хараагүй хүмүүст
үйлчилдэг үндэсний төв нь болсон ба үндэсний нэгдсэн катологийн цуглуулгын байршилтай.
2500 гаруй номын сангуудын номын ботуудын тэмдэглэгээ, бичлэг, хөдөлдөг зургийн
сантай. Номын сан ба институт, дээд сургуулийн захиалагч нарт зориулан хэвлэсэн
катологийн арвин их сантай. Хэрэв англи хэл дээр ямар нэгэн номыг олж чадахгүй
тохиололд Congress online catalog гэж орж өөрийн хүссэн номыг хайж олох боломжтой.
1501 оноос өмнө хэвлэгдсэн 5600 - гаад номнуудтай. 33 саяаас илүү гараар бичсэн
олворуудтай. Конгресс номын сан нь АНУ -даа хамгийн том график материалтай.
Номнуудын тоо нь 1 жилд л 1 сая гаруйгаар фонд нь нэмэгдэж байдаг байна.
Дүгнэлт:

      Энэ 2 номын сан мэдээж нэг нь биеэ даасан их гүрэн, нөгөө нь 2 их гүрний дунд
байдаг нүүдэлчин гаралтай улсын номын сангууд юм. Би монголынхоо номын сангаас
уншиж байх үед

“1952 онд Засгийн газрын тогтоолоор тус улсад хэвлэгдсэн хэвлэлийн бүх бүтээгдэхүүнээс
5%-г Улсын номын санд заавал үнэгүйгээр авч байх шийдвэр 8-р сард гарчээ” энэхүү
шийдвэрийг уншаад Конгрессийн номын сан ийм эрх эдэлдэг эсэхийг судалж үзэхэд АНУ-
ын нутаг дэвсгэр дээр хэвлэгдсэн ямар ч номноос заавал нэг ширхэгийг АНУ-ын
Конгрессийн номын санд илгээж байх зарлигийг 1870 онд баталсан байна. Энэ журам одоо ч
АНУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж байна гэснийг олж уншсан. Өнөөдөр манай монгол улс
эдийн засгийн бэрхшээлтэй үеийг давж байгаа нь үнэн боловч ном болон ном худалдан авах,
санхүүгийн төсөвийг улсаас багасгах болон зарим үед төсөвлөхгүй байгаа мэдээ байдаг. Энэ
дээр миний сэтгэл маш их өвдөж байсан. Мөн 21-р зууны номын сан номын интернет
лавлагаагүйгээр оршин тогтнох нь хэцүү юм. Конгрессийн номын сан энэ асуудал бүрэн
шийдэгдсэн байдаг билээ. Манай монголын хувьд нөхцөл байдлаас шалтгаалан хангалттай
биш байгаа нь бодлого үгүйлэгдсэнээс болж байгаа юм. Сүүлийн хориод жил ялангуяа 1990-
ээд оноос хойш ОХУ болон АНУ зэрэг дэлхийн олон оронд номын сангийн боловсролын
асуудлыг мэргэжлийн хэвлэлүүдээр олонтаа авч хэлэлцэн эрчимтэй арга хэмжээ авсаар
байгаагийн дотор боловсролын зохион байгуулалт, багшлах арга зүй, хичээлийн хөтөлбөр ба
номын сангийн сургалт явуулдаг дээд сургуулийн “эрхэм зорилго” –ын агуулгыг ч нэн
тэргүүнд авч үзсээр байгаа. Хөгжилтэй орнуудын хувьд жнь: АНУ ын номын сангийн
сургалтыг авч үзвэл, сонгоноор болон бусад хэлбэрээр зайлшгүй үзэх хичээлийг чөлөөтэй
сонгох, сургалтын явцад багшийн зүгээс зөвлөмжийг чухалчлан баримталдаг хөтөлбөр юм.
1990 он гэхэд АНУ-д “School of library and information Science” гэж нэрлэдэг Номын сан-
мэдээллийн сургуулийн баазад тулгуурласан номын сангийн 50 гаруй хөтөлбөр хэрэгжиж
байв. Номын хэвлэн нийтэлдэг компаниуд маань ч гэсэн номын сангийн хөгжилд өөрсдийн
гэсэн хувь нэмрийг оруулахын тулд төр засгийн бодлоготой хамт хэвлэсэн номныхоо
дээжээс номын сандаа өгч байх шийдвэрийг ч гэсэн дэмжих нь зүйтэй билээ.

Номзүй:

“Орчин үе – Номын сан” Улаанбаатар 2001 он
“Монгол Улсын Төв Номын Сангийн Түүхэн товчоон” Ш. Базар 2000 он
“Монголын Үндэсний Номын сан” Н. Цагаач 2001 он
“Монголын номын сан Өнөөдөр – Маргааш УБ 2007 он
 www.google.mn

More Related Content

What's hot

Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...tolya_08
 
үсэг бичгийн үүсэл гарал
үсэг бичгийн үүсэл гаралүсэг бичгийн үүсэл гарал
үсэг бичгийн үүсэл гаралUkos Erised
 
хүлээн авалтын ёс зүй
хүлээн авалтын ёс зүйхүлээн авалтын ёс зүй
хүлээн авалтын ёс зүйDalaikhishig Dalai
 
Найруулга зүй
Найруулга зүйНайруулга зүй
Найруулга зүйNooyoJamgan
 
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.tolya_08
 
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолМонголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолtolya_08
 
3 эртний төрт улсууд
3 эртний төрт улсууд3 эртний төрт улсууд
3 эртний төрт улсуудAriuntulga Byambadorj
 
Аялал жуулчлалын үндэс Хичээл-5
Аялал жуулчлалын үндэс Хичээл-5Аялал жуулчлалын үндэс Хичээл-5
Аялал жуулчлалын үндэс Хичээл-5E-Gazarchin Online University
 
Ази, Европын соёлын ялгаа
Ази, Европын соёлын ялгааАзи, Европын соёлын ялгаа
Ази, Европын соёлын ялгааNooyoJamgan
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэлdelgerya
 
Тодорхой интегралын хэрэглээ
Тодорхой интегралын хэрэглээТодорхой интегралын хэрэглээ
Тодорхой интегралын хэрэглээBattur
 
Хотын соёл /Хүүхдийн их эмч, хоол судлагч, АУ-ны доктор Ч.Өлзийбүрэн/
Хотын соёл /Хүүхдийн их эмч, хоол судлагч, АУ-ны доктор Ч.Өлзийбүрэн/ Хотын соёл /Хүүхдийн их эмч, хоол судлагч, АУ-ны доктор Ч.Өлзийбүрэн/
Хотын соёл /Хүүхдийн их эмч, хоол судлагч, АУ-ны доктор Ч.Өлзийбүрэн/ Хотгойд Шанж Болдбаатар Ууганбаяр
 
хөх судар’
хөх судар’хөх судар’
хөх судар’sainaa88
 
соёлын довтолгоо
соёлын довтолгоосоёлын довтолгоо
соёлын довтолгооTegshee myagmar
 

What's hot (20)

Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...
 
үсэг бичгийн үүсэл гарал
үсэг бичгийн үүсэл гаралүсэг бичгийн үүсэл гарал
үсэг бичгийн үүсэл гарал
 
хүлээн авалтын ёс зүй
хүлээн авалтын ёс зүйхүлээн авалтын ёс зүй
хүлээн авалтын ёс зүй
 
Найруулга зүй
Найруулга зүйНайруулга зүй
Найруулга зүй
 
монголын түүх
монголын түүхмонголын түүх
монголын түүх
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
 
Leg1
Leg1Leg1
Leg1
 
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолМонголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
 
3 эртний төрт улсууд
3 эртний төрт улсууд3 эртний төрт улсууд
3 эртний төрт улсууд
 
Исламын шашин
Исламын шашинИсламын шашин
Исламын шашин
 
10 zurag zui
10 zurag zui10 zurag zui
10 zurag zui
 
Аялал жуулчлалын үндэс Хичээл-5
Аялал жуулчлалын үндэс Хичээл-5Аялал жуулчлалын үндэс Хичээл-5
Аялал жуулчлалын үндэс Хичээл-5
 
Ази, Европын соёлын ялгаа
Ази, Европын соёлын ялгааАзи, Европын соёлын ялгаа
Ази, Европын соёлын ялгаа
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
Эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлэх
Эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлэхЭрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлэх
Эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлэх
 
Тодорхой интегралын хэрэглээ
Тодорхой интегралын хэрэглээТодорхой интегралын хэрэглээ
Тодорхой интегралын хэрэглээ
 
Хотын соёл /Хүүхдийн их эмч, хоол судлагч, АУ-ны доктор Ч.Өлзийбүрэн/
Хотын соёл /Хүүхдийн их эмч, хоол судлагч, АУ-ны доктор Ч.Өлзийбүрэн/ Хотын соёл /Хүүхдийн их эмч, хоол судлагч, АУ-ны доктор Ч.Өлзийбүрэн/
Хотын соёл /Хүүхдийн их эмч, хоол судлагч, АУ-ны доктор Ч.Өлзийбүрэн/
 
хөх судар’
хөх судар’хөх судар’
хөх судар’
 
соёлын довтолгоо
соёлын довтолгоосоёлын довтолгоо
соёлын довтолгоо
 

Viewers also liked

Дэлхийд алдартай номын сангууд
Дэлхийд алдартай номын сангуудДэлхийд алдартай номын сангууд
Дэлхийд алдартай номын сангуудuugantuya
 
Delhiid aldartai nomiin sanguud e. uugantuya dip 1 бие даалт
Delhiid aldartai nomiin sanguud e. uugantuya dip 1 бие даалтDelhiid aldartai nomiin sanguud e. uugantuya dip 1 бие даалт
Delhiid aldartai nomiin sanguud e. uugantuya dip 1 бие даалтuugantuya
 
номын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээномын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээBatsukh Nasantogtokh
 
номын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээномын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээjkhsak
 
Монголын номын сан Гадаадын номын сан e. uugantuya
Монголын номын сан Гадаадын номын сан e. uugantuyaМонголын номын сан Гадаадын номын сан e. uugantuya
Монголын номын сан Гадаадын номын сан e. uugantuyauugantuya
 
номын сан судлал
номын сан судлалномын сан судлал
номын сан судлалtglblkn
 
номын сангийн үйлчилгээнд хэрэглэгддэг техник, тоног төхөөрө
номын сангийн үйлчилгээнд хэрэглэгддэг техник, тоног төхөөрөномын сангийн үйлчилгээнд хэрэглэгддэг техник, тоног төхөөрө
номын сангийн үйлчилгээнд хэрэглэгддэг техник, тоног төхөөрөaltanuushkaa
 
номын сангийн фонд
номын сангийн фондномын сангийн фонд
номын сангийн фондoyuka_230
 
номын сангийн үйлчилгээг зохион байгуулахад баримлах зарчим
номын сангийн үйлчилгээг зохион байгуулахад баримлах зарчимномын сангийн үйлчилгээг зохион байгуулахад баримлах зарчим
номын сангийн үйлчилгээг зохион байгуулахад баримлах зарчимaltanuushkaa
 
номын сангийн фондын бие даалт2
номын сангийн фондын бие даалт2номын сангийн фондын бие даалт2
номын сангийн фондын бие даалт2zulbayar
 
монголын номын сангуудын өмнө тулгадаж буй асуудлуудыг бичихийн өмнө номын с...
монголын номын сангуудын өмнө  тулгадаж буй асуудлуудыг бичихийн өмнө номын с...монголын номын сангуудын өмнө  тулгадаж буй асуудлуудыг бичихийн өмнө номын с...
монголын номын сангуудын өмнө тулгадаж буй асуудлуудыг бичихийн өмнө номын с...tseegiineemi
 
монголын номын сангийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал Copy
монголын номын сангийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал   Copyмонголын номын сангийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал   Copy
монголын номын сангийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал Copyoyuka_230
 
хог хаягдал ба түүний менежмент
хог хаягдал ба түүний менежментхог хаягдал ба түүний менежмент
хог хаягдал ба түүний менежментOtgonbaatar Bilguun
 

Viewers also liked (13)

Дэлхийд алдартай номын сангууд
Дэлхийд алдартай номын сангуудДэлхийд алдартай номын сангууд
Дэлхийд алдартай номын сангууд
 
Delhiid aldartai nomiin sanguud e. uugantuya dip 1 бие даалт
Delhiid aldartai nomiin sanguud e. uugantuya dip 1 бие даалтDelhiid aldartai nomiin sanguud e. uugantuya dip 1 бие даалт
Delhiid aldartai nomiin sanguud e. uugantuya dip 1 бие даалт
 
номын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээномын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээ
 
номын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээномын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээ
 
Монголын номын сан Гадаадын номын сан e. uugantuya
Монголын номын сан Гадаадын номын сан e. uugantuyaМонголын номын сан Гадаадын номын сан e. uugantuya
Монголын номын сан Гадаадын номын сан e. uugantuya
 
номын сан судлал
номын сан судлалномын сан судлал
номын сан судлал
 
номын сангийн үйлчилгээнд хэрэглэгддэг техник, тоног төхөөрө
номын сангийн үйлчилгээнд хэрэглэгддэг техник, тоног төхөөрөномын сангийн үйлчилгээнд хэрэглэгддэг техник, тоног төхөөрө
номын сангийн үйлчилгээнд хэрэглэгддэг техник, тоног төхөөрө
 
номын сангийн фонд
номын сангийн фондномын сангийн фонд
номын сангийн фонд
 
номын сангийн үйлчилгээг зохион байгуулахад баримлах зарчим
номын сангийн үйлчилгээг зохион байгуулахад баримлах зарчимномын сангийн үйлчилгээг зохион байгуулахад баримлах зарчим
номын сангийн үйлчилгээг зохион байгуулахад баримлах зарчим
 
номын сангийн фондын бие даалт2
номын сангийн фондын бие даалт2номын сангийн фондын бие даалт2
номын сангийн фондын бие даалт2
 
монголын номын сангуудын өмнө тулгадаж буй асуудлуудыг бичихийн өмнө номын с...
монголын номын сангуудын өмнө  тулгадаж буй асуудлуудыг бичихийн өмнө номын с...монголын номын сангуудын өмнө  тулгадаж буй асуудлуудыг бичихийн өмнө номын с...
монголын номын сангуудын өмнө тулгадаж буй асуудлуудыг бичихийн өмнө номын с...
 
монголын номын сангийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал Copy
монголын номын сангийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал   Copyмонголын номын сангийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал   Copy
монголын номын сангийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал Copy
 
хог хаягдал ба түүний менежмент
хог хаягдал ба түүний менежментхог хаягдал ба түүний менежмент
хог хаягдал ба түүний менежмент
 

Similar to Монголын номын сан Гадаадын номын

экслибрисы постранично
экслибрисы постраничноэкслибрисы постранично
экслибрисы постраничноLibrary Franko
 
Методический бюллетень. Вып.11. "Библиотечное обслуживание крымскотатарских п...
Методический бюллетень. Вып.11. "Библиотечное обслуживание крымскотатарских п...Методический бюллетень. Вып.11. "Библиотечное обслуживание крымскотатарских п...
Методический бюллетень. Вып.11. "Библиотечное обслуживание крымскотатарских п...Библиотека Им. И. Гаспринского
 
в храме умных мыслей
в храме умных мыслейв храме умных мыслей
в храме умных мыслейmarina110159
 
Первые библиотеки на Руси
Первые библиотеки на РусиПервые библиотеки на Руси
Первые библиотеки на Русиkadosneg
 
книга свет миру
книга    свет мирукнига    свет миру
книга свет мируliuviu
 
7 l b
7 l b7 l b
7 l b7klas
 
7 l b_2015_ru
7 l b_2015_ru7 l b_2015_ru
7 l b_2015_rupidru4
 
7 литер бондарева_ильинская_рус_мир_2015_рус
7 литер бондарева_ильинская_рус_мир_2015_рус7 литер бондарева_ильинская_рус_мир_2015_рус
7 литер бондарева_ильинская_рус_мир_2015_русAira_Roo
 
библиотеки японии. образ библиотеки в аниме
библиотеки японии. образ библиотеки в анимебиблиотеки японии. образ библиотеки в аниме
библиотеки японии. образ библиотеки в анимеAvdeenko
 
экскурсия по библиотеке
экскурсия по библиотекеэкскурсия по библиотеке
экскурсия по библиотекеurupbiblioteka
 
Национальная библиотека Республики Беларусь как символ нации и государства
Национальная библиотека Республики Беларусь как символ нации и государстваНациональная библиотека Республики Беларусь как символ нации и государства
Национальная библиотека Республики Беларусь как символ нации и государстваПётр Ситник
 
ф.№5. виртуальная выставка славянская письменность
ф.№5. виртуальная выставка славянская письменностьф.№5. виртуальная выставка славянская письменность
ф.№5. виртуальная выставка славянская письменностьBcbs biblioBcbs
 
домашняя библиотека в семейном чтении
домашняя библиотека в семейном чтениидомашняя библиотека в семейном чтении
домашняя библиотека в семейном чтенииГалина Исакова
 
библиотека
библиотекабиблиотека
библиотека12shelena
 
нодб им. а. м. горького
нодб им. а. м. горькогонодб им. а. м. горького
нодб им. а. м. горького12shelena
 
текущее мгновение глазами современников
текущее мгновение глазами современниковтекущее мгновение глазами современников
текущее мгновение глазами современниковLibrary Franko
 

Similar to Монголын номын сан Гадаадын номын (20)

экслибрисы постранично
экслибрисы постраничноэкслибрисы постранично
экслибрисы постранично
 
1
11
1
 
Методический бюллетень. Вып.11. "Библиотечное обслуживание крымскотатарских п...
Методический бюллетень. Вып.11. "Библиотечное обслуживание крымскотатарских п...Методический бюллетень. Вып.11. "Библиотечное обслуживание крымскотатарских п...
Методический бюллетень. Вып.11. "Библиотечное обслуживание крымскотатарских п...
 
в храме умных мыслей
в храме умных мыслейв храме умных мыслей
в храме умных мыслей
 
Первые библиотеки на Руси
Первые библиотеки на РусиПервые библиотеки на Руси
Первые библиотеки на Руси
 
книга свет миру
книга    свет мирукнига    свет миру
книга свет миру
 
7 l b_2015_ru
7 l b_2015_ru7 l b_2015_ru
7 l b_2015_ru
 
7 l b
7 l b7 l b
7 l b
 
7 l b_2015_ru
7 l b_2015_ru7 l b_2015_ru
7 l b_2015_ru
 
7 литер бондарева_ильинская_рус_мир_2015_рус
7 литер бондарева_ильинская_рус_мир_2015_рус7 литер бондарева_ильинская_рус_мир_2015_рус
7 литер бондарева_ильинская_рус_мир_2015_рус
 
библиотеки японии. образ библиотеки в аниме
библиотеки японии. образ библиотеки в анимебиблиотеки японии. образ библиотеки в аниме
библиотеки японии. образ библиотеки в аниме
 
экскурсия по библиотеке
экскурсия по библиотекеэкскурсия по библиотеке
экскурсия по библиотеке
 
Национальная библиотека Республики Беларусь как символ нации и государства
Национальная библиотека Республики Беларусь как символ нации и государстваНациональная библиотека Республики Беларусь как символ нации и государства
Национальная библиотека Республики Беларусь как символ нации и государства
 
ф.№5. виртуальная выставка славянская письменность
ф.№5. виртуальная выставка славянская письменностьф.№5. виртуальная выставка славянская письменность
ф.№5. виртуальная выставка славянская письменность
 
домашняя библиотека в семейном чтении
домашняя библиотека в семейном чтениидомашняя библиотека в семейном чтении
домашняя библиотека в семейном чтении
 
библиотека
библиотекабиблиотека
библиотека
 
нодб им. а. м. горького
нодб им. а. м. горькогонодб им. а. м. горького
нодб им. а. м. горького
 
нодб им. а. м. горького
нодб им. а. м. горькогонодб им. а. м. горького
нодб им. а. м. горького
 
текущее мгновение глазами современников
текущее мгновение глазами современниковтекущее мгновение глазами современников
текущее мгновение глазами современников
 
«Библиотеки – сердце информационного общества»
«Библиотеки – сердце информационного общества»«Библиотеки – сердце информационного общества»
«Библиотеки – сердце информационного общества»
 

Монголын номын сан Гадаадын номын

  • 1. Соёлын Дээд Сургууль Бие даалт Сэдэв: Монголын болон гадаадын номын сангуудийн хөгжил, тэдгээрийг харьцуулан авч үзэх нь Гүйцэтгэсэн: Дип 1-р анги Э. Уугантуяа 2010.04.12
  • 2. Оршил: Номын сангийн үүсэл нь хад болон ханны бичээсүүд баарны хагархайн дээрх болон папирус, хусны үйсэн дээр бичигдсэн бичээсүүдийн цуглуулгаас эхтэй. Мөн эрдэмтэн мэргэдийн зохиолууд болон эртний янз бүрийн хэлбэрээр бичигдсэн ном товхимолуудыг хувийн сонирхолоор цуглуулсан цуглуулга ч ордог. Төр улсын янз бүрийн салбаруудын бодлогуудыг боловсруулах, хаадын өдөр тутмын амьдрал болон буулгасан зарлиг бичгүүд, тэдгээр нь ард түмэнд хэрхэн нөлөөлсөн амжилт ололтууд мөн ард түмнүүдийн дунд ам дамжин яригдсаар ирсэн үлгэр туульс, өөр өөрийн улс үндэстний онцлог түүхэн замнал зэргийг буулгасан бичээсүүдийг нэгтгэн цуглуулах нь ямар ч улс гүрний хувьд чухал үнэт зүйл байсан. Энэ нь одоогийн номын сангийн эх үүсвэр байсан. Хятадын эртний үгэнд “ Илдэт баатар дийлээгүй зүйлсийг эрдэмтэн мэргэд бийрний үзүүрээр дийлнэ” гэсэн үг байдаг. Хэдийгээр эрт дээр үед цэрэг зэвсгийн хүчээр түүхийн гол үйл явдлууд болж байсан боловч үе үеийн бичээчдийн тэмдэглэн үлдээсэн бодит түүхүүд нь хойч үеийг сургамжилдаг. Тиймээс номыг хүмүүст ойртуулах нь хүн ирээдүйдээ амсаж болох асар олон алдааг, мөн нүдээр үзээгүй олон олон зүйлсийг бид номноос сурдаг. “ Ном бол ертөнцийг харах цонх” гэж Максим Горький хэлсэнчлэн ард иргэд номноос холдох тусам өнгөрсөн үеийн асар олон алдаа оноог мэдэхгүйгээс хохирч эхэлдэг. Монгол улс крилл үсгийг хэрэглэж эхэлснээр дэлхийн олон олон сонгодог зохиолууд болон өөрийн эх орны зохиолчдын гайхалтай зохиолыг унших болсноор ард түмний ёс суртахуун сэтгэлгээний хэм хэмжүүр нэлээд өндөр түвшинд байсан гэж би боддог. Энэхүү бие даалтаараа МҮНС болон Congress-ийн номын санг харицуулан авч үзэхийг хүслээ.
  • 3. Монгол номын сангийн хөгжил, Монголын номын сангийн уламжлал нь монголчуудын ном хэвлэлийн үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой бөгөөд гэрийн номын сангаас эхтэй юм. Ляо улсын эх адгийг тэмдэглэсэн шастир”-т Хятаны үеийн сурвалжилт сэхээтнүүд хувийн номын сантай, тэнд хятан, самгарди нанхиад, солонгос хэлээр бичсэн олон мянган ном байсныг дурдсан нь монголчуудын номын сангийн талаар одоогоор мэдэгдэж байгаа анхны мэдээ юм. Энэ бүхэн нь монголчууд эртнээс нааш номыг хайрлан хамгаалж, нандигнан хадгалах нэн тэргүүний энгийн арга хэлбэрийг олж мэдсэн, хувийн номын арвин цуглуулгын эхлэл байсан байна. Монголчууд нүүдлийн амьдралтайгаа зохицсон номыг тээвэрлэж зөөхөд бат бөх модон хавтас, суран үдээс, баглаа боодол хэрэглэж байсан нь судрыг зөөвөрлөхөд зориулагдсан байжээ. Алтан ургын сүүлчийн Эзэн хаан Лэгдэн болон халхын цогт хун тайж нар номын өргөө орд байгуулж, номыг хувилах, орчуулах, соён гэгээрүүлэх оролдлогуудыг хийж байсан удаа бий. Эрт үеэс Монголын ард түмний гэрийн номын санд “Сундуйн жүд”, ”Алтангэрэл”, Доржзодов” зэрэг дунд барын судраас гадна малын өвчин эмгэгийг илааршуулах, түүний дотор тэмээний ба ботгоны даллаганы судар, адууны шинжийн судар, хонь зэрэг бог малын судар зэрэг өвөр судрын товчилсон судрыг ихэвчилэн хадгалж, өөрснөө төдийгүй ном бичиг сайн мэддэг хүмүүсээр уншуулан засал, даллага авахуулдаг заншилтай байсан байна. Монгол айл бүрийн хойморт судар ном бурхан тахилын хамт өрөөстэй байдаг, түүнийгээ үргэлж салхи оруулах (дэлгэж бүрэн болон товчиолсон хэлбэрээр байнга унших) байнгын заншилтай, идээ будааны дээжийг өргөж, зул хүж барьдаг, үр хүүхэддээ өмч болгон уламжлилдаг сайхан уламжлалтай. ”Жишээ нь Цэцэн хан аймгийн малчин ард Галсанпунцагийн Гочоо, Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошууны бандида Цэвэлванчигдорж, мөн аймгийн Цэцэн чин вангийн хошууны бандидаа хошууны бичээч Бэгз, мөн аймгийн Чин сүжигт номун хан хутагт гэж алдаршсан Жамьянгарав Цэдэнбалжир, Цэцэн хан аймгийн Жонон вангийн хошууны Балданцэрэн зэрэг монгол, хятад, түвд, манж, санскрит хэлний олон тооны ном бүхий гэрийн номын сантай хүмүүс монголд байсан байна. Мөн Халхын Түшээт хан, Сэцэн хан аймгийн хурц ван, Зая бандид Лувсанпэрэнлэй нарын номын сан, Төвдөөс Богдын номын багшаар залагдаж ирсэн хэмээх Ёнзон хамбын (Лувсанхайдав) номын сан, Говийн догшин хутагт Данзанравжаа, Сайн ноён хан аймгийн дайчин вангийн хошууны Дандар аграмба, мөн аймгийн дайчин бэйсийн хошууны гавж Дамдин, Сэцэн хан аймгийн Жонон вангийн хошууны гавж Балданцэрэн нарын номын санд олон мянган ном хадгалагдаж байжээ. Түшээт ханы номын санд гэхэд л гол төлөв монгол үнэт ховор ном байсны дотор Автай сайн хааны үеийн гар бичмэл ном олон байсан мэдээ бий.
  • 4. Дархан чин ван Пунцагцэрэн хувийн номын сангаасаа монгол, манж, хятад бичгээрх хоёр мянгаад дэвтрийг 1225 онд Судар бичгийн хүрээлэнд өргөн барьж байжээ. Бичээч Түмэнбаяр зуу гаруй боть хуучны ном бүхий гэрийн номын сантай байв. Мөн нилээд эртнийд орохоор мэдээ бол XIV зууны эрдэмтэн Бирозанаширийг 1331 онд ял оноон цаазаар авч, хөрөнгийг хураахад түүний гэрээс Монгол, Хятад, Самгарди, Төвд, Уйгур мянга илүү ном гарсан тухай мэдээг эрдэмтэн Ц.Дамдинсүрэн тэмдэглэсэн нь гэрийн номын сангийн талаарх одоогоор мэдэгдэж буй хамгийн эртний, олон нэр төрлийн цуглулгад орох баримт гэж үзэж байна. Ном судрыг зөвхөн эрдэмтэн мэргэд, хаад ноёд, лам хуврагууд цуглуулаад зогсохгүй, бичиг үсэгтэй жирийн ард иргэд сонирхон уншиж, цуглуулж дээдлэн хадгалсаар ирсэн нь эдүүгээгийн монгол улсын номын номын фондыг ховор, ганц хувьтай эх сурвалжаар баяжуулахад чухал ч холбогдлоо өгсөн гэж үзэж болно. Улсын чанартай, хаад ноёдын болон ордны дэргэдэх номын фонд, улмаар сүм хийдийн дэргэдэх номын баялаг хуримтлал нийгмийн дотор болсон элдэв дайн самууны хөлд үрэгдэх аюул тулгарсан олон олон цаг үед номд хайртай хувь хүмүүс нууцлан хадгалж цуглуулсаар байсан юм. Үүний үндсэн дээр хувийн номын сангийн цуглуулга ихээр өссөн бөгөөд үүнийг гэрчлэх нэгэн баримт бол тэр үеийн хувийн номын цуглуулгын тамга тэмдэг олноор буй болсон явдал гэж үзэж болно. Нөгөө талаар XX зуун гарахад шашны ном судрыг “хуучны юм”, “феодалын үлдэгдэл” гэх мэт үзлээр олон мянган судар номыг шатаах, устгах аюул нүүрлэхэд мөн л номд хайртай хүмүүс хад агуйнд нууцлан хадгалж бидний үед уламжлагдсан түүхтэй. Орчин үеийн номын сангийн үүсэл хөгжил ч хувийн номын сангийн цуглуулгаас эхлэлтэй бөгөөд үүний жишээнд 1921 онд байгуулагдсан одоогийн МУҮНС-ын фондын эх суурь болох 2000 ном мөн. XX зуун гарсаар монголчуудын гэрийн номын цуглуулга, сан хөмрөг улам бүр нэмэгдэж дорно дахины төдийгүй, өрнө дахины ард түмний утга зохиолоор баяжсан билээ. Энэ талаар судлаач Ж.Цэзэн “Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Чой Лувсанжав, Ц.Шагдарсүрэн зэрэг эрдэмтдийн цуглуулсан бичиг соёл, хэл шинжлэл, соёл иргэншлийн эрт эдүгээгийн судар ном, Монгол улсын төрийн тэргүүн асан Юмжаагийн Цэдэнбалын улс төр, нийгэм түүх, соёлын ном, дорно дахины судлаач Ч. Далайн хятад, дорно дахины түүх соёлын, Г. Даваажамцын байгалийн шинжлэх ухааны, Л.Тэрбишийн одон зурхайн, Ш.Бирагийн монголын соёл түүх судлалын, С.Норовсамбуугийн гүн ухааны, С.Дагвадоржийн шашин суртахуйн, Л.Батчулууны дүрслэх урлаг судлалын, Ж.Цэзэнгийн бичиг ном судлалын салбарын ховор, нандин, ганц хувьтай номын цуглуулга бусад олон олон ном сонирхогчдын хувийн цуглуулга буйг энд тэмдэглэж болно” хэмээсэн нь шинжлэх ухааны тодорхой салбарыг дагнан хамарсан монголын гэрийн номын сангийн тухай мэдээлэл юм
  • 5. Монгол Улсад номын сан байгуулагдсан түүхээс Монгол оронд 1921 онд ардын хувьсгал ялснаар эрх чөлөөтэй тусгаар тогтносон улсаа байгуулж, үндэсний соёлоо хөгжүүлэх боломжтой болсон. Ардын хувьсгал ялснаас хойш 4 сарын дараа нийт ард түмэнд үйлчлэх анхны номын сангийн үндэс суурь тавигдаж, 1921 оны 11-р сарын 9-нд Ардын засгийн газрын 24-р хурлын тогтоолын 3-р зүйлд Судар бичгийн хүрээлэн байгуулахаар зааж улмаар уг хүрээлэнгийн үүрэг зорилго, зохион байгуулалтыг тодорхойлж засгийн газарт оруулснаар 1921 оны 11-р сарын 19-нд хүрээлэнгийн дүрмийг баталж судар бичгийн хүрээлэнг албан ёсоор байгуулжээ. Энэхүү хүрээлэнгийн /одоогийн Шинжлэх ухааны Академи/ дэргэд гүн О.Жамъян, бичээч Ч.Бат-Очир, Д.Дашням, эрдэмтэн Ж.Цэвээн нар хувийнхаа номыг нийлүүлэн 2000 номоор анхны номын санг байгуулсан байна. Дээрх тогтоолд зааснаар Судар бичгийн хүрээлэнг Орос худалдаачин Козины байрлаж байсан өндөр байшинд байгуулахаар тогтож, хүрээлэнгийн албан хэрэгцээнд зориулан 3000 лан мөнгө олгосон байна. Судар бичгийн хүрээлэнгийн анхны чухал баримт бичиг болох хүрээлэнгийн дүрмийг 15 зүйлтэйгээр баталж түүндээ эх орны түүх, соёлын холбогдолтой бичмэл болон хэвлэмэл ном зохиол цуглуулах ба орчуулж олшируулах талаар заасан: "Олон улсын ном судар ба сургуулийн бичгүүдээс аль чухал хэрэглэхийг нь өөрийн хэл бичигт түүвэрлэн оруулж олон ардыг сурган боловсруулж оюуныг судлуулах гэжээ. 1940 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн удирдлагын зөвлөгөөн дээр номын сангийн дүрмийг баталж тус номын санг "Улс нийтийн номын сан" гэж нэрлэж байх, түүний орон тоо, төсөв зардлыг нэмэгдүүлжээ. Улсын ард аж ахуй, соёлыг хөгжүүлэх анхдугаар таван жилийн эхний ажилд улсын төв номын сангийн 3 давхар барилгад 4 сая 560 мянган төгрөгийн төсвийг баталж дараа дараагийн жилд төсөвт тусгагдаж 1951 онд одоогийн 3 давхар барилга ашиглалтанд орж, номын сангийн ном хэвлэлийг номын сангийн арга ажиллагааны дагуу зохион байгуулж, номын сангийн үйлчилгээний хүрээ өргөжсөн байна. Үндэсний номын сангийн түүхэн үйл явдалууд 1921 Улсын бага хурал 1921 оны 11-р сарын 19-нд Судар бичгийн хүрээлэн /одоогийн шинжлэх ухааны академи/ байгуулж дэргэд нь номын сан байгуулах шийдвэр гаргаснаар Үндэсний номын сангийн суурь тавигджээ.
  • 6. 1924 1924 оны 11-р сард Улсын анхдугаар их хурлаар уг номын санг "Улсын номын сан" гэж нэрлэхээр шийдвэрлэжээ. Мөн монгол Улсын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба таалал төгсч , Богдын номын санд хадгалагдаж байсан монгол, төвд, манж, хятад зэрэг хэл дээр олон мянган ном судар тус номын санд шилжин иржээ. 1925 Жонон ван Ширнэндамдин, Судар бичгийн хүрээлэнгийн захирал Онхотын Жамьян нар Бээжинд суурин сууж буй халх Чин ван Наянтаас Монгол Данжуур судрын 226 ботийг эх орондоо бүрэн бүтнээр залж авчирчээ. 1935 Засгийн газрын 164-р тогтоолоор хэвлэлийн аливаа бүтээгдэхүүн эрхлэн гаргагч бүх хэвлэлийн газар, яам, албан байгууллагууд өөрсдийн хэвлүүлсэн зүйл бүрээс 3 хувийг Улсын номын санд үнэ төлбөргүйгээр олгож байхаар шийдвэрлэжээ. 1936 Ахмад эрдэмтэн Я.Цэвэл монголын үндэсний ном зүйн бүртгэлийг анх гаргажээ. 1941 Номын сан бие даасан байртай болж , уншлагын танхимтай болсон төдийгүй аравтын системээр монгол номын төрөл ангийг болон үсэг дарааллын товьёолол нэвтрүүлэх ажлыг эхэлсэн байна. 1949 БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдын 1949 оны 12-р сарын 20-ны 34-р зарлигаар тус номын сан И.В.Сталины нэрэмжит болжээ. 1951 Монгол Улсад анхны үндэсний хэмжээний номын сангийн зориулалт бүхий номын сангийн шинэ том ордон ашиглалтанд оржээ. 1952 Засгийн газрын тогтоолоор тус улсад хэвлэгдсэн хэвлэлийн бүх бүтээгдэхүүнээс 5%-г Улсын номын санд заавал үнэгүйгээр авч байх шийдвэр 8-р сард гарчээ. 1957 Хүүхдийн уншлагын танхимыг нээсэн. 1960 МАХН-н төв хорооны 1960 оны 4-р сарын 126-р тогтоолд зааснаар Улаанбаатар дахь багш нарыг бэлтгэх сургуулийн дэргэд номын санчийн мэргэжил олгох нэг жилийн курс нээж зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамт тус номын сангийн ажилтнууд сургалт явуулж 34 номын санчийг төгсгөжээ. 1961 Эрдэм шинжилгээний уншлагын танхимыг нээж "Арга ухааны хэлтэс " байгуулагдсан.
  • 7. 1962 БНМАУ-н сайд нарын зөвлөл 7-р сарын 26-нд "Номын сангийн одоогийн байдал ба цаашид авах арга хэмжээний тухай " 338-р тогтоолд гаргасан нь Улсын нийтийн номын санг материаллаг баазаар бэхжүүлэх, номын сангийн үйлчилгээг орчин үеийн шаардлагын түвшинд хүргэх асуудлыг тавьсан төдийгүй Улсын номын санд орон нутгийн бүх төрлийн номын санг арга ухааны талаар заавар туслах үүргийг хүлээлгэсэн. 1968 Улсын номын сан нь НҮБ-н хадгалагч номын сан болж , НҮБ-аас ирсэн ном хэвлэлээр уншигчидад үйлчилж эхэлсэн. 1975 Улсын хэмжээний бүх төрлийн номын санг мэргэжилийн онол арга зүйн материалаар хангадаг "Номын санч" сэтгүүл хэвлэгдэн гарч эхэлсэн. 1976 Үнэт ховор номын үзэсгэлэнгийн танхимыг 1976 оны 8-р сарын 4-нд байгуулсан. 1987 Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Хөдөлмөр цалин хөлс, нийгмийн хангамжийн улсын хорооноос "Улсын нийтийн номын сан"-г "Улсын төв номын сан" болгосноор зохион байгуулалт бүтцийг өөрчлөн 54-н орон тооны ажилтан байсныг 110 болгосон. 1988 Соёлын төв өргөөнд 5 фонд, төрөлжсөн уншлагын танхим, ном сэргээн засварлах лаборатори бүхий Улсын төв номын сангийн салбар номын санг нээсэн. 1991 Улсын төв номын сан Олон улсын Номын Сангийн Холбооны гишүүн болсон. 1994 Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 1-р сарын 27-ны 23-р тогтоолоор Улсын төв номын санг тус улсад байгаа төрийн өмчийн номын сангуудыг мэргэжлийн удирдлага, арга зүй, мэдээллээр хангах үүрэг бүхий бие даасан үйл ажиллагаатай Монгол Улсын төв номын сан болгон Соёлын яамны харъяанд ажиллуулахаар шийдвэрлэсэн. 1995 "Үнэт ховор номын үзэсгэлэн"-гийн танхимыг музей болгон өргөжүүлсэн. 1996 "Монгол карт системс" ХХК-тай хамтран номын сангийн үйлчилгээнд соронзон үнэмлэх нэвтрүүлж, монгол номын фондын ном хэвлэлийг электрон каталогт шилжүүлсэн. 1999 УТНС, МННХ/Соросын сан/-гийн хамтарсан улсын хэмжээний бүх төрлийн номын сангийн фондыг шинэ монгол номоор баяжуулах "Номын хандив" төсөл, орос ном хэвлэлээр хангах "Пушкины номын сан" төсөл хэрэгжиж эхэлсэн.
  • 8. 2000 УТНС, МННХ/Соросын сан/-гийн хамтарсан аймаг сумдын номын санчдын мэргэжлийг тасралтгүй дээшлүүлэх зорилготой "Монголын номын санчдын сургалтын төв" төсөл хэрэгжиж, УТНС сургалтын төвтэй болсон. 2004 Монгол Улсын засгийн газрын "Номын сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 196-р тогтоолоор Улсын төв номын санг үнэт дурсгалыг хадгалах хамгаалах, номын сангуудыг мэргэжил арга зүй, мэдээллээр хангах, ном хэвлэлийн нэгдсэн сан байгуулж, үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий "Монгол улсын Үндэсний номын сан " болгон өөрчлөн зохион байгуулсан. 2005 АНУ-ын ACIP хөтөлбөртэй хамтран төвд ном судрыг компьютерт оруулж бүртгэх төслийн ажил дахин эхэлсэн. БНТУ-ын Засгийн газрын дэргэдэх Туркийн Олон улсын байгууллага ТИКА-гийн санхүүгийн дэмжлэгээр Ататуркийн нэрэмжит уншлагын танхимыг 6-р сард нээсэн. 1924 онд эх орондоо залж ирсэн Дорно дахины ухааны гайхамшигт цоморлиг "Данжуурын гэрэлт хөшөө"-г сэргээн засварлаж номын сангийн үүдний танхимд шилэн хоргонд залсан.МУ-н ерөнхийлөгч Н.Багабанди 2005 оны 5-р сарын 30-нд "Үндэсний баялагт ном хандивлах тухай " зарлиг гаргаж, улсынхаа үндэсний баялаг, оюуны хөрөнгө номын өв санг арвижуулах, Үндэсний номын санд 3 хүртэл номоор эрдмийн өглөг өгч заншихийг олон нийтэд уриалжээ. 2006 Энэтхэг Улсын засгийн газартай хамтран Монгол бичмэл Ганжуур , Данжуур судрыг тоон хэлбэрт оруулах төсөл 9-р сараас хэрэгжиж эхэлсэн. УТНС 85 нас хүрсэн. 2008 МУ-н Ерөнхийлөгчийн зарлигаар МҮНС-д дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ бүхий шинэ барилга барих болсон бөгөөд барилгынхаа шавыг 2008 оны 6-р сарын 12-ны өдөр тависан. Орон даяар анх удаа эртний түүх дурсгалт номны тооллого хийсэн. Үндэсний номын сан нь бүрдүүлж цуглуулсан хэвлэлийн бүтээгдэхүүний бүтэц бүрэлдэхүүн, үйлчилгээний цар хүрээгээрээ тус улсын хамгийн том номын сан бөгөөд номын сангийн судлал, мэдээлэл-ном зүй, эрдэм шинжилгээний ажлын томоохон төв болж байна. Өдгөө Үндэсний номын сан нь хорин нэгэн аймаг, хотод байгуулагдсан 1500 гаруй номын сангуудыг мэргэжил арга зүйн хувьд удирдан зохион байгуулдаг соёлын байгууллага болжээ. Одоо Үндэсний номын санд шинжлэх ухааны 3 сая гаруй монгол, төвд, санскрит, манж, орос, англи, герман, франц, хинди, япон, испани зэрэг олон хэлний хэвлэмэл болон гар бичмэл ном судар хадгалагдаж байна. Жил бүр номын сангийн фондыг 7000 гаруй эх орны болон гадаад хэл дээрх ном хэвлэлээр баяжуулж байна.Үндэсний номын сангийн гадаад харилцаа жилээс жилд өргөжин хөгжиж эдүгээ 50 гаруй орны 100 гаруй номын сан, эрдэм шинжилгээний байгууллагатай ном хэвлэл солилцох, номын сангийн мэргэжилтэнг солилцох, өөрийн мэргэжилтэнг сургах, ном зүйн бүртгэл хийх чиглэлээр хамтран ажиллаж байна.Тус номын сан нь Монголын ард түмний бичиг соёлын эрт эдүгээгийн өв дурсгалыг нандигнан
  • 9. хадгалагч бөгөөд монгол угсаатны тухай ховор үнэт тулгуур хэрэглэгдэхүүн хуримтлуулсанаараа Азид томоохонд орж байна. Монголчуудын бичиг соёлын үнэт дурсгал нь удаа дараа зохион гаргаж байсан уйгаржин, дөрвөлжин, галиг, соёмбо, тод бичгийн ном судрууд бөгөөд тус номын сангийн Үнэт ховор номын музейд XVIII зууны үед зохиогдсон монголын түүхийн ганц хувь чухал баримт бичиг болох "Алтан товч", монголын нэрт дархан Давга тэргүүтэй урчуудын XIX зууны сүүлчээр дан мөнгөн хуудсан дээр алтаар хөөлгөж бичсэн "Сандуйн жүд", дэлхийд цорын ганц "Есөн эрдэнийн Ганжуур", манай эриний эхээр амьдарч байсан Энэтхэгийн гүн ухаантан Нагаржунайн хэрэглэж байсан дал модны навчин дээр ланз үсгээр бичсэн "Жадамба" зэрэг ховордсон соёлын үнэт өв дурсгалууд олноороо тус номын санд хадгалагдаж байна. Үндэсний номын сан нь ном судрын хадгалалт хамгаалалтыг сайжруулах ажилд онцгой анхааран ажилладаг бөгөөд 2006 оны 6-р сараас эхлэн Энэтхэгийн Засгийн газрын тусламжаар Монгол бичмэл Ганжуур, Данжуур судруудыг дижитал хэлбэрт оруулах ажил хийгдэж байна. Ном сэлбэн засч ариутгах тасаг ажиллуулж, ном хэвлэлийг физик, механик гэмтлээс сэргийлж байна. Үндэсний номын сан нь НҮБ-ын болон түүний салбар байгууллагуудын ном хэвлэл, баримт бичгүүдийн хадгалагч Номын сангаар НҮБ-ын нарийн бичгийн даргын шийдвэрээр 1968 оноос ажиллаж олон улсын төрийн бодлого, олон улсын харилцаа ЮНЕСКО-ийн чуулганы баримт бичгүүдийг тогтмол хүлээн авч уншигч олны хүртээл болгож байна. Олон Улсын Номын сангийн Холбоо /ИФЛА/-д 1991 онд гишүүнээр элсэж тус холбооноос зохион байгуулдаг хурал , зөвлөгөөн, сургалтанд жил бүр оролцож, олон улсын номын санчдын хөдөлгөөнд нэгдэн орсон юм. АНУ-ийн Конгресийн номын сан АНУ-ийн Конгресийн номын сан нь нүсэр том хэмжээ болон төрөл бүрийн цуглуулгаараа Congress-ийн номын сан дэлхийд хамгийн агуу, хамгийн том үндэсний Номын сан гэж тооцогддог. Энэ номын сан нь хувийн цуглуулгаас эхтэй номын сан Дэлхийн хамгийн баялаг сан хөмрөгтэй номын сангуудын нэг болох Конгрессийн Номын Сангийн анхны эх үүсвэр нь АНУ-ын Ерөнхийлөгч Томас Жефферсоны хувийн номын сан байлаа. 1800 оны 4 сарын 24-нд гарын үсэг зурсан энэ хуулинд Конгрессийн номын сан байгуулах тухай заалт орсон байлаа. Номын сангийн фондыг бүрдүүлэхийн тулд 5000 доллар төсөвлөжээ. Энэ номын санд АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Сенатын танхимийн гишүүд, Төлөөлөгчдийн танхимийн гишүүд л нэвтрэх эрхтэй байлаа. Иймээс ч Конгрессийн номын сан гэж нэрлэгдэх болжээ. 1814 онд иргэний дайны үед Британий цэргүүд Капитолийн ордонг галдан шатаахад Конгрессийн номын сан бүхэлдээ сүйджээ. Номын санд байсан 3000 ном шатаж, үнс нурам болжээ. Тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч асан Жефферсон өөрийнхөө 50 жил цуглуулсан 6487 боть номыг Конгресст бэлэглэжээ. Ингэж Конгрессийн номын санг сэргээж байлаа.
  • 10. АНУ-ын нутаг дэвсгэр дээр хэвлэгдсэн ямар ч номноос заавал нэг ширхэгийг АНУ- ын Конгрессийн номын санд илгээж байх зарлигийг 1870 онд баталсан байна. Энэ журам одоо ч АНУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. 1897 оны 11 сард Конгрессийн номын сангийн шинэ барилга ашиглалтанд оржээ. Капитолын ордоны эсрэг талд баригдсан номын сангийн байшин ашиглалтанд орж Жефферсоны нэрэмжит Конгрессийн номын сан гэж нэрлэгдэх болжээ. 1939 онд Конгрессийн номын сангийн өргөтгөл "Аннекс" баригдаж АНУ-ын 2 дахь ерөнхийлөгч Жон Адамсын нэрэмжит болгожээ. 1980 онд гурав дахь өргөтгөл нь нээгдэж АНУ-ын 4 дэхь ерөнхийлөгч Жеймс Медисоны нэрэмжит болгожээ. Конгрессийн номын сангийн барилгууд нь өөр хоорондоо газар доорх байгууламжаар холбоотой. Өнөөдөр АНУ-ын Конгрессийн номын сан дэлхийн хамгийн том номын сангийн нэг гэж тооцогдож байна. Конгрессийн номын сангийн сайтанд бичсэнээр дэлхийн 470 хэлээр хэвлэгдсэн 142 сая ширхэг ном, хэвлэл, баримт бичиг хадгалагдаж байна. Номын сангийн номын цуглуулагийн тэн хагас нь англи хэлээр байна. Jefferson- ы бодлын дагуу уг номын сан үнэхээр өргөн хүрээг хамарсан бөгөөд 470 гаруй хэл дээр судалгааны материалыг олох боломжтой. Тэдгээр материалуудыг дэлхийн өнцөг булан бүрээс гадаадын засгийн газартай хийсэн гэрээ, судалгааны институт, судалгааны материалын солилцоо, бэлэг сэлт, худалдан авах, Америкийн засгийн газрын агентлагуудын шилжүүлгэ зэргээр дамжуулан номын санд орж ирдэг. Өдөрт ойролцоогоор 31000 шинэ материал номын санд орж ирдэг бөгөөд үүний 7000 гаруй материал нь номын сангийн тогтмол цуглуулга болон үлддэг, бусад цуглуулгаараа - газрын зураг, атлас, сонин, дуу хөгжим, хөдөлгөөнт зураг, зураг, зургийн хальс зэргээрээ дэлхийд хамгийн томд ордог. Конгрессийн Номын сан нь Great Hall хэмээх тансаг сайхан танхимтай, уншлагын танхим нь эртний Грекийн гүн ухаантнуудын баримал байрлуулан, ром маягийн хээ хуараар чимэглэсэн байдаг. Үүний дээр уг номын санд сонин хэвлэл, палкат, гар зураг, ярьдаг ном, тайлан, бичлэг болон диск, computer-ийн програм болон бусад дүрст болон хэвлэлийн материалууд байдаг. Энэхүү цуглуулганд Америкийн түүх, улс төр, уран зохиол, дуу хөгжим, газар зүй, хууль, ялангуяа гадаад хууль, эдийн засаг, угийн бичиг зэрэг Америкийн орон нутгийн түүхийн материалууд ихээр орсон байдаг. Congress-ийн номын сангийн ихэнх материал нь Американ гэж олон хүмүүс бодож магадгүй ч, харин ч энэхүү номын сан нь гадаад хэвлэл, сонин сэтгүүлээрээ илүү нарийн материалын цуглуулгатай. Жишээ нь, Кубээс 14 гаруй хэвлэл, Романиагаас 21 хэвлэл, Тайландаас 11 хэвлэлийн тус тус авдаг. Үүний дээр цуглуулганд буй номнуудынх нь гуравны хоёр нь Англи хэлээс өөр хэл дээр бичигдсан. Хятад, Орос, Япон, Солонгос, Польш хэл дээрх бичигдсэн материал нь тэдгээрээс гадна хамгийн том нь бөгөөд Араб цуглуулга нь Египтээс гадна хамгийн том нь болно. Luso- Hispanic материалын цуглуулгаараа дэлхийд хамгийн томд ордог. Энэхүү номын санд Америкт хэвлэгдсэн ном бүрийн 1 хувь байдаг гэсэн яриа байдаг ба энэ нь үнэн биш юм. Дэлхий дээр маш алдартай өөр номын сангуудтай харьцуулашгүй их цуглуулгатай. Энэ номын сан нь мөн үйлчлүүлэгчдээ концертууд болон лекцүүд, мөн хараагүй хүмүүст үйлчилдэг үндэсний төв нь болсон ба үндэсний нэгдсэн катологийн цуглуулгын байршилтай. 2500 гаруй номын сангуудын номын ботуудын тэмдэглэгээ, бичлэг, хөдөлдөг зургийн сантай. Номын сан ба институт, дээд сургуулийн захиалагч нарт зориулан хэвлэсэн катологийн арвин их сантай. Хэрэв англи хэл дээр ямар нэгэн номыг олж чадахгүй тохиололд Congress online catalog гэж орж өөрийн хүссэн номыг хайж олох боломжтой.
  • 11. 1501 оноос өмнө хэвлэгдсэн 5600 - гаад номнуудтай. 33 саяаас илүү гараар бичсэн олворуудтай. Конгресс номын сан нь АНУ -даа хамгийн том график материалтай. Номнуудын тоо нь 1 жилд л 1 сая гаруйгаар фонд нь нэмэгдэж байдаг байна.
  • 12. Дүгнэлт: Энэ 2 номын сан мэдээж нэг нь биеэ даасан их гүрэн, нөгөө нь 2 их гүрний дунд байдаг нүүдэлчин гаралтай улсын номын сангууд юм. Би монголынхоо номын сангаас уншиж байх үед “1952 онд Засгийн газрын тогтоолоор тус улсад хэвлэгдсэн хэвлэлийн бүх бүтээгдэхүүнээс 5%-г Улсын номын санд заавал үнэгүйгээр авч байх шийдвэр 8-р сард гарчээ” энэхүү шийдвэрийг уншаад Конгрессийн номын сан ийм эрх эдэлдэг эсэхийг судалж үзэхэд АНУ- ын нутаг дэвсгэр дээр хэвлэгдсэн ямар ч номноос заавал нэг ширхэгийг АНУ-ын Конгрессийн номын санд илгээж байх зарлигийг 1870 онд баталсан байна. Энэ журам одоо ч АНУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж байна гэснийг олж уншсан. Өнөөдөр манай монгол улс эдийн засгийн бэрхшээлтэй үеийг давж байгаа нь үнэн боловч ном болон ном худалдан авах, санхүүгийн төсөвийг улсаас багасгах болон зарим үед төсөвлөхгүй байгаа мэдээ байдаг. Энэ дээр миний сэтгэл маш их өвдөж байсан. Мөн 21-р зууны номын сан номын интернет лавлагаагүйгээр оршин тогтнох нь хэцүү юм. Конгрессийн номын сан энэ асуудал бүрэн шийдэгдсэн байдаг билээ. Манай монголын хувьд нөхцөл байдлаас шалтгаалан хангалттай биш байгаа нь бодлого үгүйлэгдсэнээс болж байгаа юм. Сүүлийн хориод жил ялангуяа 1990- ээд оноос хойш ОХУ болон АНУ зэрэг дэлхийн олон оронд номын сангийн боловсролын асуудлыг мэргэжлийн хэвлэлүүдээр олонтаа авч хэлэлцэн эрчимтэй арга хэмжээ авсаар байгаагийн дотор боловсролын зохион байгуулалт, багшлах арга зүй, хичээлийн хөтөлбөр ба номын сангийн сургалт явуулдаг дээд сургуулийн “эрхэм зорилго” –ын агуулгыг ч нэн тэргүүнд авч үзсээр байгаа. Хөгжилтэй орнуудын хувьд жнь: АНУ ын номын сангийн сургалтыг авч үзвэл, сонгоноор болон бусад хэлбэрээр зайлшгүй үзэх хичээлийг чөлөөтэй сонгох, сургалтын явцад багшийн зүгээс зөвлөмжийг чухалчлан баримталдаг хөтөлбөр юм. 1990 он гэхэд АНУ-д “School of library and information Science” гэж нэрлэдэг Номын сан- мэдээллийн сургуулийн баазад тулгуурласан номын сангийн 50 гаруй хөтөлбөр хэрэгжиж байв. Номын хэвлэн нийтэлдэг компаниуд маань ч гэсэн номын сангийн хөгжилд өөрсдийн гэсэн хувь нэмрийг оруулахын тулд төр засгийн бодлоготой хамт хэвлэсэн номныхоо дээжээс номын сандаа өгч байх шийдвэрийг ч гэсэн дэмжих нь зүйтэй билээ. Номзүй: “Орчин үе – Номын сан” Улаанбаатар 2001 он “Монгол Улсын Төв Номын Сангийн Түүхэн товчоон” Ш. Базар 2000 он “Монголын Үндэсний Номын сан” Н. Цагаач 2001 он “Монголын номын сан Өнөөдөр – Маргааш УБ 2007 он www.google.mn