More Related Content
Similar to Идээлэх ажиллагаа (17)
More from Хотгойд Шанж Болдбаатар Ууганбаяр (20)
Идээлэх ажиллагаа
- 2. Идээлэх ажиллагаа
• Арьсыг идээлснээр чийгэнд ялзрахгүй,хатахдаа хэт хатуу
болдоггүй,хөрсөнд өндөр температу-рыг тэсвэрлэх чадварыг
олгоно.
• Түүхий ширний татах температур50-60С байхад боловсруулагдсан
арьсных 70-120С хүрнэ.
• Идээ хөрсний агшилтыг багасгаж,нугарамтгай уян хатан чанарыг
дээшлүүлж,химийн элдэв бодисын үйлчлэлд тэсвэртэй чийг
уснаас хөөх хөөлтийн хэмжээг багасгана.
- 4. Хромын идээ
• Хромын идээлгэнд хүхрийн хүчлийн хромын суурийн давс
хэрэглэнэ.Хромын уусмалыг ба-рабанд 2-3 тасалж хийх ба
идээлгийн явцад кальцжуулсан сод нэмснээр уусмалын суури- лаг
чанар дээшилж арьс сайн идээлэгдэнэ.
• Идээлгийг 18-20С-ийн температурт явуулна.Э- хэлсэн цагаас
хойш 6 цагийн дараа идээлгэ дуусан эсэхийг арьснаас дээж авч
чанаж шал-гана.
- 5. Хромын идээ
• Арьсанд таталт үүсэхгүй бол идээлгийг дуус-санд тооцно.
• Идээлгийн дараа арьсыг сайн тэнийлгэж нүүр,нүүрээр нь
нийлүүлэн давхарлан ху- рааж 24 цаг байлгана.
• Ингэж амрааснаар хром арьсны хөрсөнд сайн
шингэж,коллагентай нэгдэх ажиллагаа үргэлжлэн явагдана.
- 6. Таннидын идээ
• Таннидын идээний үндсэн түүхий эд царс, гацуур,уд,шинэс
моднуудын үртэс холтос байдаг.
• Таннидын идээг гарган авахын тулд идээ- лэгч материалыг
жижиглэн усанд чанаж, ууршуулан хатаана.
• Уг уусмалыг экстракт гэнэ.Энд хуурай идээ 85%,чийг 15% байна.
- 7. Синтан идээ
• Үнэ өндөртэй байгалийн идээлэгч бодисыг
хэмнэх,бүтээгдэхүүний өөрийн өртгийг хям-руулах зорилгоор
нийлэг синтан идээг хэрэг лэх болсон.
• Идээлэх ,хугацаа арьс ширний нэр төрлөөс шалтгаалан юфть 38-
48цаг,улны шир 72-120 цаг.
• Өнгөний материалыг идээлэхдээ дан хромцир-коны
идээгээр,улны ширийг эхлээд хромцир-коноор дараа нь
синтанаар нэмж идээлнэ.
- 8. Формальдегид идээ
• Эртний уламжлалт арга бөгөөд өөх,тос арьсыг идээлэх чадвараар
илүү,идээлгийн явцад үүс- дэг альдегидүүд формальдегидээр
идээлсэн арьстай төстэй шинжийг бүрдүүлнэ.
• Илэг боловсруулахад шохойдлогыг удаан хий- нэ.Энэ нь тослог
идээ нэвтэрч ороход хялбар болгоно.Идээлэх хугацаа 4-5
хоног.Идээлгийн дараа илүүдэл тосыг арьснаас шахаж арилгана.
• Хөрсөнд 6-20%-ийн тос үлдэнэ.
- 9. Өнгө янзлах
• Өнгө янзлах ажиллагаанд:Хэвтүүлэх,угаах,
шахах,хуваах,хусах,саармагжуулах,будах,тослох,хатаах,сунгах,зүлг
эх,өнгийг хучиж будах, өнгөлөх,индүүдэж арлах.
- 10. Хэвтүүлэх
• Идээлэгдсэн арьс механик үйлчлэлд орсон учраас амраах
шаардлагатай.Амраасны үр дүнд арьсны бүтэц сайн тогтох ба
идээлэгч бодисууд арьсанд шингэж,чийг талбайн ху-ваарилалт
бүрд жигд сайн тархана.
- 11. Угаах
• Таннидын идээлгэтэй арьсанд угаалга маш чухал.Угаалгыг сайн
хийх тусам зөөлөн,өн-гөлөг болно.Угаах хугацаа арьсны нэр төр-
лөөс хамаарч 10мин-1цаг.
- 13. Хувааж,хусах
• Арьс ширэн түүхий эдийг зохих зузаантай-гаар:Өнгөн хэсэг ба
хуулдас болгон нимгэлж хуваана.
• Арьсны хөрсийг нэгэн жигд зузаантай бол-гохын тулд шар махан
талаас хусна.Өнгө дотрын материалыг идээлсний дараа хусна.
- 14. Саармагжуулах
• Хромын идээлгэтэй арьсанд хөрсний хүчил-лэг чанарыг зохих
хэмжээнд хүртэл багасга-хын тулд сод,натрийн бикарбонат
бодисоор саармагжуулалтыг хийдэг.
• Саармагжуулалт хийсний дараа бүлээн ус, содны уусмалаар угаах
ба 2-3 удаа давтана.
- 15. Будах
• Хромын идээгээр идээлэгдсэн өнгө,дотрын материалуудыг
органик будгаар будна.Хро-мыг 60-65С,юфтийг 40-45С будна.
• Будах ажиллагаа барабанд 45 минут үргэлж лэнэ.
• Доторгүй гуталд зориулагдсан хром,гахайн арьсанд суурь будаг
хийдэггүй.
- 16. Тосолгоо
• Тосолгоо арьсыг ус нэвтрэхгүй,уян зөөлөн бат бөх,нягтрал сайтай
болгоно.
• Улны шир,юфтийг 40-45% чийглэгтэй болтол шахсаны дараа
тослоно.
• Хромыг будсаны дараа тосолдог.
• Юфть,улны ширийг амьтны өөх тос,ургам-лын тос,эрдэс ба нийлэг
тослог материалуу-даар тослоно.
- 17. Тосолгоо
• Тосолгоог тусгай барабанд хийнэ.
• Тосны орцын хэмжээ,тослох хугацаа зориу-лалтаас шалтгаалаад
янз бүр.
• Хром арьсыг тосны эмульсээр тослоно.Э- мульсийн найрлаганд
хүхэржүүлсэн өөх, кастровый масло,саван,эрдэст тос,хиймэл
нийлэг тослогч бодис орно.
- 18. Тосолгоо
• Хромон арьсыг барабанд 65-70С,40-60мин тосолно.
• Тослосны дараа хромын тослог 3-7%,зөөлөн хром 6-14%,юфть 8-
10%,улны шир 3-6% тус тус тослогтой болно.
- 19. Дүүргэлт
• Арьсыг химийн бодисоор хөөлгөх ажиллагааг дүүргэлт гэнэ.
• Дүүргэлт хийгдсэн хром бөх бат,биелэг зөөлөн болно.Дүүргэлтийг
ихэнхдээ тослох ажиллагаа-тай хамт хийнэ.
• Хром арьсны дүүргэгчээр нийлэг полимер а-шиглагдана.
• Дотуур улны ширэнд хүхэр хүчлийн бурам,глю-коз,хөнгөн цагааны
цар хэрэглэгдэнэ.
- 20. Дүүргэлт
• Улны ширийг ус чийг,хөлсөнд тэсвэртэй,э-лэгдлийг багасгах
зорилгоор дүүргэнэ.
• Дүүргэгч бодис ширийг хэт хатах,агшихаас хамгаалж уян чанарыг
дээшлүүлж улмаар дулаан даах чадвартай болгоно.
• Дүүргэлтийг тосолгооны өмнө эсвэл хамт хийнэ.
• Энэ хооронд шахах,индүүдэх,тэнийлгэх дамжлагууд хийгдэнэ.
- 21. Хатаах
• Арьсны илүүдэл чийгийг арилгах зорилгоор хатаана.Арьс ширний
үйлдвэрт:
-Конвектив
-Контакт
-Хэт улаан туяаны хатаалгуудыг хэрэглэнэ.
- 22. Конвектив хатаалга
• Арьсыг тодорхой чийгтэй халуун орчинд ха- луун уурын
тусламжтайгаар хатаахыг хэлнэ.
• Энд эхлээд хөрсний гадаргын чийг уурших ба дараа нь гүн дэх
чийг багасна.
• Хатаах үед хөрс агшиж талбайн хэмжээ ба-гасна.
• Арьсыг хатаахдаа тэлж эсвэл нааж хатаана.
- 23. Конвектив хатаалга
• Арьсыг раманд тэлж хатаахад арьс жигд су-надаггүй,харин тэгш
гадарга дээр нааж ха-таах болсон.
• Энд арьсны өнгө нүүр маш тэгш гөлгөр болс ноор өнгө засах
ажиллагаа хөнгөвчлөгдөнө.
• Бүх талбайгаараа жигд тэлж сунана.Наахын өмнө захалгаа хийж
цавууг арьсны өнгөн талд түрхэж,хусуураар сайн тэнийлгэж нааж
тогтооно.
- 25. Контакт хатаалга
• Халуун гадаргыг ашиглан арьсыг хатаах арга
• Энд богино хугацаанд арьсны чанарыг ал-дагдуулахгүйгээр
хатаана.Арьсны чийгийг шахаж багасгасны дараа вакуум
хатаалганд хатаана.
• 70-80С халуун гадарга дээр(шил,металл) нойтноор тавьж вакуум
тагийг хаана.
- 26. Хэт улаан туяаны хатаалга
• Хамгийн ашигтай хатаалга.
• Уг хатаалгын хугацаа эрс бага байдаг.
- 27. Сунгах
• Арьсыг хатаасны дараа сунгаж зөөлрүүлэх ажиллагааг хийнэ.
• Үр дүнд нь коллагены хатаж наалдсан шир-хэглэгүүд задарч
талбай ихсэж механик шинж чанар өөрчлөгдөнө.
• Сунгахын өмнө 24-32%-ийн чийгтэй болтол чийглэнэ.
• Юфть,улны ширийг усанд дүрж,шүршиж бүх талбайд жигд чийг
авхуулна.
• Хромыг өнгөн талаас савангийн уусмалаар чийглэнэ.
- 28. Өнгийг хучиж будах
• Арьсыг гоёмсог гялалзсан өнгөтэй болгох, өнгөний бага зэрэг
гэмтлийг далдлах,цааш-лаад цаг агаарын элдэв нөхцлийг
тэсвэрлэх чадварыг бий болгож эдэлгээний чанарыг сайжруулна.
• Хучих будгийн гол бүрэлдэхүүн хэсэг хальс үүсгэгч холбогч
бодис(уургийн,полимерийн эслэгийн,эфирийн)байна.
- 29. Уургийн хальс үүсгэгч
• Казейн,альбумин,цус,сүү байх ба эдгээр нь ус,шүлтэнд уусдаг учир
воск,формалинаар бэхжүүлнэ.
• Агаар,уур нэвтрүүлэх чадвараар сайн,гя-лалзсан гоёмсог өнгөтэй
болгоно.Өнгөний гэмтлийг далдлахдаа муу,глицерин ашиг-лаж
зөөлрүүлнэ.
• Спирт,бензол,толуолыг шингэрүүлэгчээр хэ-рэглэнэ.
- 30. Полимерын хальс үүсгэгч
• Акрил хальс үүсгэгч полимер хальс үүсгэгч.
• Энэ нь арьсны өнгөн дээр сайн бэхжиж,маш уян гоёмсог хальсыг
үүсгэнэ.
• Хүйтнийг тэсвэрлэх чадвар муу учраас ка- зайн,нитролак нэмэх
замаар уг чадварыг олгоно.
• Уусмалыг сойзоор нимгэн түрхэх,шүрших замаар хийнэ.Будгийг
шүршихдээ арьсны гадаргаас 30-40см зайтай барина.
- 31. Эфирийн хальс үүсгэгч(лакан)
• Лакан хальс үүсгэгчдэд:Нитро эмульст лак, нитролак,полиуретан
давирхайн уусмал ор-но.
• Суурь будгийг засаж будсаны дараа будаг бэхжүүлэгч өнгөгүй
нитроэмульс лакан хуч-лагыг формалинтай хамтатган хийнэ.
- 32. Өнгөлөх
• Хром,юфтийг хучих будгаар гялалзсан сай-хан өнгөтэй болгохын
тулд өнгөлнө.
• Арьсыг бүх талбайгаар нь өнгөлөгч маши-наар өнгөлнө.
- 33. Индүүдэж арлах
• Арьсны гаднах өнгө үзэмжийг сайжруулах хучлага будгийг
бэхжүүлэхийн тулд хээтэй хээгүй араар арлана.
• Хээтэй арыг өнгөний гэмтлийг далдлах зо-рилгоор арлаж арьсны
талбай ашиглалтыг сайжруулна.
• Хээгүй араар гялгар өнгөтэй болгоно.
- 34. Боловсруулсан арьсыг хэрэглэгчдэд
шилжүүлэхийн өмнө
• Арьсныхаа талбай,зузаан нимгэнийг хэмжиж
зэрэглэн,хаяглаж,баглан боогоод хадгална.
• Арьс нэг бүрийн шар махан талд арилахгүй будгаар зэрэг дугаарыг
зүүн годны уг,хонд-лойн хэсэгт тавина.
• Арьсыг баглахдаа том,жижиг нэр төрлөөс хамаарч 5,10,20
ширхгээр баглана.
• 2 арьсыг нүүр нүүрээр нь хавсран эвхэж,хам-гийн гадна талын
арьсны шар махан тал нь га-дагш харж байх ёстой.
- 35. Боловсруулсан бүтээгдэхүүний агуулах
• Боловсруулсан бүтээгдэхүүнийг тусгай зо-риулалтын агуулахад
хадгална.
• Агуулах байгалийн болон хиймэл гэрэлтүү-лэгчээр бүрэн
хангагдсан,нарны гэрлийн шууд нөлөөллөөс хамгаалах зорилгоор
цонх бүдэг шилтэй эсвэл хөшигтэй байна.
• Агуулахын агаарын харьцангуй чийг 50-80% өвлийн улиралд +5-
+15С дулаантай,зуны а-гуулахын халуун +25С-ээс хэтэрч болохгүй
- 36. Боловсруулсан бүтээгдэхүүний агуулах
• Агуулахын чийг хэт бага бол механик чийглэлт хийнэ.
• Арьсыг шалнаас дээш 20см өндөртэй модон тавиур дээр 1м-ээс
хэтрэхгүй өндөр давхар-лаж хураана.
• Өнгийн буюу будаггүй арьсыг тостой хар өн-гийн арьснаас тусгай
хураана.
• Тавиур хана,халуун,хүйтэн усны шугамаас 50см хоорондоо хүн
явах зайтайгаар хийгдэнэ.
- 37. Боловсруулсан арьсны агуулах
• Арьсныхаа чанарыг хамгаалах зорилгоор шилжүүлэг,үзлэгийг
жилд 1-ээс доошгүй ха-вар намрын улиралд хийнэ.
• Арьсны чийг 16%-аас ихгүй байна.
- 38. Боловсруулсан арьсны агуулах
• Гутлын өнгө дотрын материалын талбайг тусгай хэмжигч машин
дээр хэмжинэ.
• Улны материалын талбайг хэмжихдээ элект-рон хэмжигч машин
дээр зузаан нимгэний дундачийн хамт гаргана.
- 39. Боловсруулсан арьсны бүтэц,шинж чанар
• Арьсны дерма хөрсний бүтэц,шинж чанар нь үйлдвэрлэлийн
технологи ажиллагааны явцад химийн ба физик-механикийн
үйлч-лэлд орж өөрчлөгдөнө.
• Бэлэн болсон арьс ширэн бүтээгдэхүүн нь үндсэн 2 үеэс тогтох ба
тэр нь хөхөнцөр үе, торлог үе юм.
- 40. Хөхөнцөр үе
• Хөхөнцөр үе нь арьсны дээд талаар тогтох бө-гөөд энд үсний
уг,тос ба хөлсний булчирхай, цусны тунгалаг судас оршино.
• Хөхөнцөр үед коллагены утаслаг ширхэглэгүүд маш нимгэн
давхаргыг үүсгэх ба ширэлдэлт нь өнгөц байна.
• Давхарга нь хөлс ба тосны булчирхай,үсний о-лон нүхтэй учир бөх
бат биш юм.
• Хөхөнцөр үеийн зузаан нь арьсны аль ч хэсэгт өөрчлөгдөхгүй.
- 41. Торлог үе
• Энэ үе хөхөнцөр үеийг бодвол коллаген ширхэглэг бүдүүн
багцуудаас тогтох ба зу-заан,нягт байна.
• Арьсны бөх бат нь торлог үеийн зузаанаас хамаарна,торлог үе
дермагийн доод хэсгийг эзэлнэ.
• Торлог үеийн давхаргын зузаан арьсны аль ч хэсэгт өөрчлөгдөнө.
- 42. Боловсруулсан арьсны бүтэц,шинж чанар
• Коллагены утаслаг ширхэглэгүүдийн тогтоц, ширэлдэлт янз бүр
байна.
• Технологийн боловсруулалтыг зөв хийвэл арьсны
ширхэглэгүүдийн тогтоц өөрчлөгдөх гүй
- 45. Арьсны химийн тогтоц
• Арьсны химийн тогтоц нь боловсруулалтын үед хэрэглэсэн
химийн бодисуудын үйлчлэ-лээр өөрчлөгдөнө.
• Арьсны чанарт түүний химийн тогтоц ихээ-хэн нөлөөтэй
• Арьсанд агуулагдах чийг,эрдэс бодис,уураг, тосны болон
дүүргэгч,идээлэгч бодис,хүчил-лэг,суурилаг чанарыг химийн
тогтоц гэнэ.
- 46. Өөх,тосны бодисууд
• Арьсанд өөрийн нь өөх тосны бодисоос гад-на тослох
ажиллагааны үед бий болдог өөх тосны бодисууд агуулагдана.
• Мөн ургамал,амьтан,нефтийн боловсруулал таас гаргаж авсан
бүтээгдэхүүн эрдэс тос,са-ван давирхай,воск зэрэгт тосны
бодисууд агуулагдана.
- 47. Арьсны чийг
• Чийг нь химийн тогтоцын чухал хэсэг юм.
• Чийглэгийн хэмжээ өөрчлөгдөхөд арьсны хүндийн жин,зузаан
нимгэн,талбай,агаар нэвтрэлт,дулаан дамжуулах чадвар зэрэгт
өөрчлөлтүүд гарна.
• Чийгийн хэмжээг тодорхойлохдоо арьсыг 105-130С-т хатаах
замаар тодорхойлно.
• ТН,УСТ-д заасны дагуу арьсанд агуулагдаж байх чийг 16%-оос
дээшгүй байна.
- 48. Эрдэст бодис
• Арьсны хөрсөн дөх хуурай бодисын жин-гийн 1% орчим
хэмжээгээр агуулагдана.
• Үүнд:Кали,натр,төмөр,фосфор,зэс,кальц зэрэг элементийн
давсууд орно.
- 49. Уургийн бодис
• Коллаген уураг: Дермийн коллаген ширхэг-лэгийг бүрдүүлэгч
үндсэн бодис цэвэр байд- лаараа үүрмэг,өнгөгүй бодис.
• Түүний элементийн бүрэлдэхүүнд нүүрстө-
рөгч,устөрөгч,хүчилтөрөгч,азот,хүхэр тус тус байдаг.
• Мөн үндсэн уурагт:Ретикулин(азот бага,хүх-рийг илүү
агуулна),эластин(ширхэглэг эле-ментийн массын 1-2%) багтана.
- 50. Уургийн бодис
• Альбумин ба глобулинууд нь энгийн уур-гийн бодисууд бөгөөд
арьсны ширхэглэг хоорондын бодист оршино.(0,4-1,9%)
• Муцин,мукоид нь нийлмэл уураг бөгөөд уураг,нүүрс усны нэгдэл
юм.0,1-0,2% холбох эд эсийн хооронд оршино.
• Липид уураг 1-30% тос ба тослог чанарын бодисуудад агуулагдана.