SlideShare a Scribd company logo
1 of 5
хуудас 1
Оршил
Дэлхий дээр олон төрлийн шашин байдаг. Үүнд итгэдэг хүн байхад
итгэдэггүй хүмүүс байдаг. Үүний нэгэн адил бас шашиныг үгүйсгэдэг
үзэлийн талаар энэ сэдэвдээ агуулах болно. Атеизм нь бодит
ертөнц бол цорынганц үнэн ахуй, харин шашин бол хүний бүтээл
гэж үзсэнбайдаг.
Агуулга:
 Атеизм гэж юу вэ:
 Эерэг сөрөг атеизм
 Онолын атеизм
 Практик атейзм
хуудас 2
Атеизм гэж юу вэ:
Атеизм нь Шашингүйн үзэл гэж бурхан орших явдалд итгэхгүй байх
үзэл. Атеизм хэмээх үг нь Грек хэлний ἄθεος (atheos) буюу
"бурхангүй" хэмээх үгнээс гаралтай бөгөөд үүнийг бүхэл нийгмээрээ
бурхан тэнгэрт тахин шүтэх үзлийг эсэргүүцдэг хүмүүсийг
тодорхойлдог, доош нь хийсэн утгатай үг байжээ. Атеизм нь
ерөнхийдөө сахиус шүтээн, бурханд итгэх итгэл үнэмшлээс
татгалзах гэж ойлгогддог ч үнэндээ маш өргөн ойлголт юм.
Энэ нь Теизмийн эсрэг үзэл бөгөөд, Теизм нь дор хаяж нэг бурхан
байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Илүү тодорхой байдлаар
тайлбарлавал атеизм гэдэг нь бурхан тэнгэр байхгүй хэмээх үзэл
юм. Өөрөөр тайлбарлавал атеизм бол ямар нэгэн бурхан тэнгэр
байдаг эсэхэд үл итгэх зүйл юм.
Атеист (atheist) хэмээх үг нь англи хэлнээ Атеизм хэмээх үгнээс
өмнө гарч ирсэн бөгөөд Бурхан шашин үл шүтэх хэмээх утгаар
Атеист хэмээх нэршлийг хамгийн эртний үедээ 1577 оны үед
хэрэглэж байжээ.Түүнтэй холбоотой үгс, нэршлүүд нь хожим бий
болжээ. Атеизмийн үзэлтэй хүнийг Атеист гэнэ.
Атеистууд нь ер бусын зүйлтэй холбоотойгоор тайлбарладаг зүйлд
эргэлзээтэй ханддаг бөгөөд баттай бодит үзэл баримтлалыг энэ
тэргүүнд тавьдаг хүмүүс байдаг. Атеизм нь олонход ямар нэгэн
бурхан тэнгэрт итгэхгүй байхыг зөвлөдөг. Атеизмийг дэмжигчид нь
гүн ухаан, нийгэм, түүх зэрэг олон олон шинжлэх ухааны хүмүүс юм.
Зарим атеистууд нь төрийг шашнаас тусгаарлах үзэлтэй байдаг.
Атеист үзэл нь шашныг шүүмжлэх шүүмжлэлдээ шинжлэх ухааны
ололт, үйлдвэрлэл, практикийн хөгжил дэвшлийг ашигладаг.
Атеизм нь шашинг бодвол дэлхий ертөнцийг илүү хялбараар
тайлбарладаг хэмээн олонх атеистууд хэлдэг бөгөөд ийм учраас
атеизм нь бурхан байхгүйг батлах бус, эсрэгээр нь шашин нь бурхан
байгаа гэдгийг тайлбарлах үүрэгтэй хэмээн үздэг.
хуудас 3
Атейзмийг тодорхойлогч шалгуурууд нь хоорондоо зөрчилддөг тул
өнөө үед дэлхий дээрх Атейстуудын тоог тогтоох нь тийм ч амар
биш юм. Нэгэн тооцоогоор дэлхийн хүн амын 2.3% нь атеистууд,
11.9% нь шашин шүтдэггүй гэсэн дүн гарчээ. Өөр нэг судалгаанаас
харахад өөрсдийгөө атейст хэмээн тодорхойлсон хүмүүс нь
барууныхны дунд хамгийн өндөр хувийг эзэлдэг, тухайлбал: АНУ-
4 %, Итали-7%, Испани-11%, Их Британи-17%, Герман-20%, Франц-
32% байдаг байна. Харин Монгол улсад 2010 онд хийсэн хүн амын
тооллогоор нийт хүн амын 38.6% нь шашин шүтдэггүй гэсэн дүн
гарчээ.
Эерэг сөрөг атеизм
Философчид тодорхойлохдоо Антони Флю болон Майкл Мартин нар
эерэг Атеизм-ийг сөрөг Атеизм-тай (сул дорой зөөлөн) анх
эерэгцүүлэн гаргаж иржээ.
Эерэг Атеизм гэдэг бол бурхан гэж байдаггүй гэх үзлийг хүлээн
зөвшөөрсөн үзэл баримтлал юм.
Сөрөг Атеизм нь non-theism-ийн бүхий л хэлбэрүүдийг өөртөө
багтаадаг.
Сул дорой ба хүчтэй Атеизм нь харьцангуй сүүлийн үеийнх ба эерэг
ба сөрөг Атеизм нь өмнө нь үүссэн ба тэдгээрийг философи, уран
зохиол болон католик өршөөлд хэрэглэж байсан. Энэхүү нэршлийн
доор ихэнх үл мэдэгчдийг сөрөг Атейзмууд хэмээн нэрлэж байлаа.
Мартины үед тухайлахад үл мэдэгчид нь сөрөг Атеизмыг баталдаг
ихэнх үл мэдэгчид нь Атеизмын талаас үзэл бодлоо илэрхийлдэг ба
энэ нь theism(физм)-ээс илүү харьцуулж үздэг байна. Бурхан
байхгүй хэмээх үзэл нь заримдаа итгэл үнэмшилээ хаяхад хүргэдэг
Онолын атеизм
Онолын атейзм нь бурхан байдаг гэх үзэлтэй зарчмын хувьд гарч
ирсэн Үүнд:Паскалийн Вагерийн маргааны хариулт нь байдаг.
Үнэндээ Онолын атеизм бол үндсэндээ онтологик болон физик
онотологик юм.
хуудас 4
Практик атейзм
Практик буюу прагматик атеизмд бас анатизм ч гэж нэрлэгддэг хувь
үзэл санаатнууд /хүмүүс/ нь хэрвээ бурхан гэж байгаагүй бол мөн
байгалийн хуулийг ангилахгүйгээр тайлбарлах байсан гэдэг. Бурхан
байгаа эсэх нь тодорхойгүй гэвч шаардлаггүй болон огт хэрэгцээгүй
мэтээр төсөөлөгддөг гэвч бурхад хүний амьдралын зорилгыг
тодорхойлохгүй бидэнд өдөр тутмын амьдралд нөлөөлөхгүй юм.
Практик атеизмын хэлбэр нь шинжлэх ухааны харилцаа
хамааралтай далд хамааралтай, энэхүү шинжлэх ухааны утга
хамаарал нь байгалын ухаан юм. Натурал философийн шинжлэх
ухааны аргад үндэслэн батлах /нотлох/ эсвэл шууд хүлээн зөвшөөрч
түүнд бүрэн итгэж үнэмших явдал байлаа.
Практик атеизм нь дараах хэлбэртэй байна.
 Шашны оновчгүй байдал – бурханд итгэх нь хүний зан, ёс суртахуун,
шашны зан үйл болон бусад ямар нэгэн үйл явдалд нөлөөлөхгүй.
 Бурхан шашны аливаа зан үйлүүд нь оюун ухааны бөгөөд практик
үйл хэргүүдээсангид байх.
 Ялгаагүй байх- бурхан шашны асуудлуудын сонирхолд нөлөөлөхгүй
байх.
 Бурхан шашин үл шүтэх үзэл санаанаас ангид байх.
хуудас 5
Дүгнэлт
Атеизм нь Шашингүйн үзэл гэж бурхан орших явдалд итгэхгүй байх
үзэл. Атеизм хэмээх үг нь Грек хэлний ἄθεος (atheos) буюу
"бурхангүй" хэмээх үгнээс гаралтай бөгөөд үүнийг бүхэл нийгмээрээ
бурхан тэнгэрт тахин шүтэх үзлийг эсэргүүцдэг хүмүүсийг
тодорхойлдог, доош нь хийсэн утгатай үг байжээ. Атеизм нь
ерөнхийдөө сахиус шүтээн, бурханд итгэх итгэл үнэмшлээс
татгалзах гэж ойлгогддог ч үнэндээ маш өргөн ойлголт гэж мэдэж
авлаа.

More Related Content

What's hot (8)

орчин үеийн философи
орчин үеийн философиорчин үеийн философи
орчин үеийн философи
 
Philosophy (1)
Philosophy (1)Philosophy (1)
Philosophy (1)
 
шинэ үеийн европын философи
шинэ үеийн европын философишинэ үеийн европын философи
шинэ үеийн европын философи
 
MHON101
MHON101MHON101
MHON101
 
Philo
PhiloPhilo
Philo
 
MHON101-хичээл-4
MHON101-хичээл-4MHON101-хичээл-4
MHON101-хичээл-4
 
хүний тухай гүн ухаан
хүний тухай гүн ухаанхүний тухай гүн ухаан
хүний тухай гүн ухаан
 
лекц1.
лекц1.лекц1.
лекц1.
 

Similar to атиезм жамбаа

ТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docxТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docxWE ME
 
шашны тухай
шашны тухайшашны тухай
шашны тухайtuya_05
 
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )Maa Enkh
 
далайсүрэн неоэволюцизм 2
далайсүрэн неоэволюцизм   2далайсүрэн неоэволюцизм   2
далайсүрэн неоэволюцизм 2А. Aku
 
шашны сэтгэл судлал
шашны сэтгэл судлалшашны сэтгэл судлал
шашны сэтгэл судлалToroo Lham
 
Shashnii setgel sudlal
Shashnii setgel sudlalShashnii setgel sudlal
Shashnii setgel sudlalToroo Lham
 
дэлхийн нууц бурхад ба шүтлэг
дэлхийн нууц бурхад ба шүтлэгдэлхийн нууц бурхад ба шүтлэг
дэлхийн нууц бурхад ба шүтлэгO-Leader Oyunbat
 
шашны тухай 3
шашны тухай 3шашны тухай 3
шашны тухай 3Ermuunmongol
 
философийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрфилософийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрDorj Otgonchimeg
 
философийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрфилософийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрDorj Otgonchimeg
 

Similar to атиезм жамбаа (20)

P1
P1P1
P1
 
Dundad zuunii philosophi
Dundad zuunii philosophi Dundad zuunii philosophi
Dundad zuunii philosophi
 
Burhan
BurhanBurhan
Burhan
 
P1
P1P1
P1
 
ТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docxТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docx
 
шашны тухай
шашны тухайшашны тухай
шашны тухай
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
 
suvdmaa_ethics_final.pdf
suvdmaa_ethics_final.pdfsuvdmaa_ethics_final.pdf
suvdmaa_ethics_final.pdf
 
далайсүрэн неоэволюцизм 2
далайсүрэн неоэволюцизм   2далайсүрэн неоэволюцизм   2
далайсүрэн неоэволюцизм 2
 
шашны сэтгэл судлал
шашны сэтгэл судлалшашны сэтгэл судлал
шашны сэтгэл судлал
 
Shashnii setgel sudlal
Shashnii setgel sudlalShashnii setgel sudlal
Shashnii setgel sudlal
 
Taniltsuulga
TaniltsuulgaTaniltsuulga
Taniltsuulga
 
дэлхийн нууц бурхад ба шүтлэг
дэлхийн нууц бурхад ба шүтлэгдэлхийн нууц бурхад ба шүтлэг
дэлхийн нууц бурхад ба шүтлэг
 
шашны тухай 3
шашны тухай 3шашны тухай 3
шашны тухай 3
 
MHON101-хичээл-3
MHON101-хичээл-3MHON101-хичээл-3
MHON101-хичээл-3
 
Emfipism end patsionalism
Emfipism end patsionalismEmfipism end patsionalism
Emfipism end patsionalism
 
философийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрфилософийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөр
 
философийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрфилософийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөр
 
World religion
World religionWorld religion
World religion
 

атиезм жамбаа

  • 1. хуудас 1 Оршил Дэлхий дээр олон төрлийн шашин байдаг. Үүнд итгэдэг хүн байхад итгэдэггүй хүмүүс байдаг. Үүний нэгэн адил бас шашиныг үгүйсгэдэг үзэлийн талаар энэ сэдэвдээ агуулах болно. Атеизм нь бодит ертөнц бол цорынганц үнэн ахуй, харин шашин бол хүний бүтээл гэж үзсэнбайдаг. Агуулга:  Атеизм гэж юу вэ:  Эерэг сөрөг атеизм  Онолын атеизм  Практик атейзм
  • 2. хуудас 2 Атеизм гэж юу вэ: Атеизм нь Шашингүйн үзэл гэж бурхан орших явдалд итгэхгүй байх үзэл. Атеизм хэмээх үг нь Грек хэлний ἄθεος (atheos) буюу "бурхангүй" хэмээх үгнээс гаралтай бөгөөд үүнийг бүхэл нийгмээрээ бурхан тэнгэрт тахин шүтэх үзлийг эсэргүүцдэг хүмүүсийг тодорхойлдог, доош нь хийсэн утгатай үг байжээ. Атеизм нь ерөнхийдөө сахиус шүтээн, бурханд итгэх итгэл үнэмшлээс татгалзах гэж ойлгогддог ч үнэндээ маш өргөн ойлголт юм. Энэ нь Теизмийн эсрэг үзэл бөгөөд, Теизм нь дор хаяж нэг бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Илүү тодорхой байдлаар тайлбарлавал атеизм гэдэг нь бурхан тэнгэр байхгүй хэмээх үзэл юм. Өөрөөр тайлбарлавал атеизм бол ямар нэгэн бурхан тэнгэр байдаг эсэхэд үл итгэх зүйл юм. Атеист (atheist) хэмээх үг нь англи хэлнээ Атеизм хэмээх үгнээс өмнө гарч ирсэн бөгөөд Бурхан шашин үл шүтэх хэмээх утгаар Атеист хэмээх нэршлийг хамгийн эртний үедээ 1577 оны үед хэрэглэж байжээ.Түүнтэй холбоотой үгс, нэршлүүд нь хожим бий болжээ. Атеизмийн үзэлтэй хүнийг Атеист гэнэ. Атеистууд нь ер бусын зүйлтэй холбоотойгоор тайлбарладаг зүйлд эргэлзээтэй ханддаг бөгөөд баттай бодит үзэл баримтлалыг энэ тэргүүнд тавьдаг хүмүүс байдаг. Атеизм нь олонход ямар нэгэн бурхан тэнгэрт итгэхгүй байхыг зөвлөдөг. Атеизмийг дэмжигчид нь гүн ухаан, нийгэм, түүх зэрэг олон олон шинжлэх ухааны хүмүүс юм. Зарим атеистууд нь төрийг шашнаас тусгаарлах үзэлтэй байдаг. Атеист үзэл нь шашныг шүүмжлэх шүүмжлэлдээ шинжлэх ухааны ололт, үйлдвэрлэл, практикийн хөгжил дэвшлийг ашигладаг. Атеизм нь шашинг бодвол дэлхий ертөнцийг илүү хялбараар тайлбарладаг хэмээн олонх атеистууд хэлдэг бөгөөд ийм учраас атеизм нь бурхан байхгүйг батлах бус, эсрэгээр нь шашин нь бурхан байгаа гэдгийг тайлбарлах үүрэгтэй хэмээн үздэг.
  • 3. хуудас 3 Атейзмийг тодорхойлогч шалгуурууд нь хоорондоо зөрчилддөг тул өнөө үед дэлхий дээрх Атейстуудын тоог тогтоох нь тийм ч амар биш юм. Нэгэн тооцоогоор дэлхийн хүн амын 2.3% нь атеистууд, 11.9% нь шашин шүтдэггүй гэсэн дүн гарчээ. Өөр нэг судалгаанаас харахад өөрсдийгөө атейст хэмээн тодорхойлсон хүмүүс нь барууныхны дунд хамгийн өндөр хувийг эзэлдэг, тухайлбал: АНУ- 4 %, Итали-7%, Испани-11%, Их Британи-17%, Герман-20%, Франц- 32% байдаг байна. Харин Монгол улсад 2010 онд хийсэн хүн амын тооллогоор нийт хүн амын 38.6% нь шашин шүтдэггүй гэсэн дүн гарчээ. Эерэг сөрөг атеизм Философчид тодорхойлохдоо Антони Флю болон Майкл Мартин нар эерэг Атеизм-ийг сөрөг Атеизм-тай (сул дорой зөөлөн) анх эерэгцүүлэн гаргаж иржээ. Эерэг Атеизм гэдэг бол бурхан гэж байдаггүй гэх үзлийг хүлээн зөвшөөрсөн үзэл баримтлал юм. Сөрөг Атеизм нь non-theism-ийн бүхий л хэлбэрүүдийг өөртөө багтаадаг. Сул дорой ба хүчтэй Атеизм нь харьцангуй сүүлийн үеийнх ба эерэг ба сөрөг Атеизм нь өмнө нь үүссэн ба тэдгээрийг философи, уран зохиол болон католик өршөөлд хэрэглэж байсан. Энэхүү нэршлийн доор ихэнх үл мэдэгчдийг сөрөг Атейзмууд хэмээн нэрлэж байлаа. Мартины үед тухайлахад үл мэдэгчид нь сөрөг Атеизмыг баталдаг ихэнх үл мэдэгчид нь Атеизмын талаас үзэл бодлоо илэрхийлдэг ба энэ нь theism(физм)-ээс илүү харьцуулж үздэг байна. Бурхан байхгүй хэмээх үзэл нь заримдаа итгэл үнэмшилээ хаяхад хүргэдэг Онолын атеизм Онолын атейзм нь бурхан байдаг гэх үзэлтэй зарчмын хувьд гарч ирсэн Үүнд:Паскалийн Вагерийн маргааны хариулт нь байдаг. Үнэндээ Онолын атеизм бол үндсэндээ онтологик болон физик онотологик юм.
  • 4. хуудас 4 Практик атейзм Практик буюу прагматик атеизмд бас анатизм ч гэж нэрлэгддэг хувь үзэл санаатнууд /хүмүүс/ нь хэрвээ бурхан гэж байгаагүй бол мөн байгалийн хуулийг ангилахгүйгээр тайлбарлах байсан гэдэг. Бурхан байгаа эсэх нь тодорхойгүй гэвч шаардлаггүй болон огт хэрэгцээгүй мэтээр төсөөлөгддөг гэвч бурхад хүний амьдралын зорилгыг тодорхойлохгүй бидэнд өдөр тутмын амьдралд нөлөөлөхгүй юм. Практик атеизмын хэлбэр нь шинжлэх ухааны харилцаа хамааралтай далд хамааралтай, энэхүү шинжлэх ухааны утга хамаарал нь байгалын ухаан юм. Натурал философийн шинжлэх ухааны аргад үндэслэн батлах /нотлох/ эсвэл шууд хүлээн зөвшөөрч түүнд бүрэн итгэж үнэмших явдал байлаа. Практик атеизм нь дараах хэлбэртэй байна.  Шашны оновчгүй байдал – бурханд итгэх нь хүний зан, ёс суртахуун, шашны зан үйл болон бусад ямар нэгэн үйл явдалд нөлөөлөхгүй.  Бурхан шашны аливаа зан үйлүүд нь оюун ухааны бөгөөд практик үйл хэргүүдээсангид байх.  Ялгаагүй байх- бурхан шашны асуудлуудын сонирхолд нөлөөлөхгүй байх.  Бурхан шашин үл шүтэх үзэл санаанаас ангид байх.
  • 5. хуудас 5 Дүгнэлт Атеизм нь Шашингүйн үзэл гэж бурхан орших явдалд итгэхгүй байх үзэл. Атеизм хэмээх үг нь Грек хэлний ἄθεος (atheos) буюу "бурхангүй" хэмээх үгнээс гаралтай бөгөөд үүнийг бүхэл нийгмээрээ бурхан тэнгэрт тахин шүтэх үзлийг эсэргүүцдэг хүмүүсийг тодорхойлдог, доош нь хийсэн утгатай үг байжээ. Атеизм нь ерөнхийдөө сахиус шүтээн, бурханд итгэх итгэл үнэмшлээс татгалзах гэж ойлгогддог ч үнэндээ маш өргөн ойлголт гэж мэдэж авлаа.