SlideShare a Scribd company logo
1 of 11
Монгол орон газар зүйн байршил, уур амьсгалын нөхцөл, газар нутгийн гадар
            гын хэв шинж, экологийн тогтол цооны хувьд цөлжилтийн аюулд өртөх нэн
            эмзэг, чийг дутмаг, хуурай бүс нутагт хамрагд дагийн улмаас түүхэн
хөгжлийнхөө турш ган цөлжилтөнд нэрвэгдсээр иржээ.
Ази тивийн төв хэсэгт оршдог, далай тэнгисээс алслагдсан эх газрын эрс тэс уур
амьсгалтай, хур тунадас багатай, далайн түвшнээс дунджаар 1580 м дээш өргөгдсөн
онцлогтой Монгол орны нутаг дэвсгэрийн 42,5 хувийг эзлэх говь цөлийн бүсэд үржил шим
муутай, цөлөрхөг, хээрийн болон говийн бор хөрс зонхилж, тачир сийрэг ургамлан
нөмрөгөөр бүрхэгдсэн байна.

Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан цөлжилтийн үйл явц эрчимжиж байгаа нь мөнх цас
хайлах, нуур гол горхи ширгэх, бэлчээрийн ургамлын гарц эрс муудах, хөрс ус давсжих,
элэгдэл эвдрэлд орох, үржил шимээ алдах, элсний нүүлт хөдөлгөөн ихсэх, байгалийн
элдэв гамшгийн давтамж нэмэгдэх зэргээр илэрч байна.      Дэлхийн дулааралт, уур
амьсгалын өөрчлөлтийн улмаас сүү лийн 60 жилд Монгол орны агаарын жилийн дун даж
температур 1.56 хэмээр нэмэгд жээ. Судалгаанаас үзэхэд манай орны нутаг дэвсгэрийн 25
хувийг хамарсан ган 2-3 жилд нэг удаа, нутгийн 50 хувиас илүү хэсгийг хамарсан ган 4-5
жилд нэг удаа тохиолддог бөгөөд тал хээр, говийн бүсийн нутгаар шо роон шуурга тай өд
рийн тоо XXI зууны бос гон дээр 1960 оныхтой харьцуулахад 3-4 дахин өссөн хандлагатай
байна.

Байгалийн хүчин зүйлээс гадна хүний олон талт үйл ажиллагаа цөлжилтийг хурдас гахад
ихээхэн нэрмээс болж байна. 1990-ээд оноос мал хувьчилж малын тоо толгой нэмэгдэхийн
зэрэгцээ бэлчээрийн мал аж ахуйн уламжлал алдагдсан, бэлчээрийн усан хангамж
муудсан, талхлагдал ихсэж бэлчээрийн даацыг хэтрүү лэн ашиглахад хүргэж улмаар газар
нутаг цөлжих нэг шалтгаан болсон билээ.

Монгол орны 126.6 сая га талбай бүхий бэлчээрийн 70 гаруй хувь нь талхлагдалд
өртсөнөөс шалтгаалж бэлчээрийн ургамлын ургац хэд дахин буурч 25 сая гаруй толгой
мал сүргийн тодорхой хэсэг тэжээлээр хомсдож, малын тоо толгой, ашиг шим буурахад
нөлөөлж байна.

Монгол орны нутаг дэвсгэрийн найм орчим хувийг эзэлдэг ойн талбайн 40 хувь нь хүний
зохисгүй үйл ажиллагааны улмаас нөөц нь жилээс жилд хомсдон хортон шавьж, түймэрт
нэрвэгдсэнээс одоогийн байдлаар 6.7 хувь орчим ойтой болоод байна.

Цөлийн бүсийн элсний үндсэн ургамал болох заган ойг их хэмжээгээр ашигласнаас 125.0
мянган га газрын заг бүрэн устжээ. Гандуу бүс нутгийн аймаг, сумын төв зэрэг хүн амын
төвлөрөл бүхий нутагт ойр орчмын модлог ургамал, бут сөөг, шаваг, харгана зэргийг
түлшинд хэрэглэх явдал үргэлжилсээр байна.

Монгол орны газар зүйн байдал, уур амьсгалын байдлаас шалтгаалан нийт нутгийн 90
гаруй хувь нь хуурай, хагас хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутагт хамрагдах бөгөөд
нутаг дэвсгэрийн 41.3 хувь буюу 647.0 мянган ам.км талбай эзлэх говь, цөлийн бүс нутаг
цөлжих аюулд илүү өртөгдөж нутаг дэвсгэр нь нэмэгдсээр байна.

                         Цөлжилтийн үйл явцын хандлага
Дээрх хүснэгтээс үзэхэд 1990-2000 оны хоорондох 10 жилийн хугацаанд гандуу нутгийн
эзлэх талбай 3.4%-иар ихэсч цөл жилт хүчтэй илэрсэн нутгийн талбай 5.4 дахин, маш
хүчтэй илэр сэн нутгийн талбай 1.8 дахин нэмэгдсэн байна.

2000 оны байдлаар монгол орны нутаг дэвсгэрийн 33.8%-ийг эзлэх хээрийн бүсийн
бэлчээрийн эко систем хүний үйл ажил лагааны улмаас дорой тож түү ний 11.6% нь дорой
тон, 2.0% нь маш их доройт сон зэрэглэлд багтах болсон байна. Энэхүү судалгааны үр дүн
зөвхөн говийн бүсийн хэмжээнд явуулсан судал гааны үр дүн юм. Өөрөөр хэлбэл, хээр, ойт
хээр, ойн бүс хамрагдаагүй. Харин “Монгол орны цөлжил тийн динамик, түүний хандлага”
сэдэвт суурь судалгааны ажлын хүрээнд манай орны нутаг дэвсгэрийг хам руул сан
нэгдсэн аргазүйн дагуу явуулсан судалгааны үр дүнд 2006 оны байдлаар цөлжилт
зэрэглэлээр дунд болон хүчтэй нэрвэгдсэн нутаг 70-аад хувьтай болоод байна. Өөрөөр
хэлбэл, манай орны нийт нутаг дэвсгэрийн 80-аад хувь нь цөлжилтөнд өртжээ. Энэ нь
манай орны цөл жилт нь үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн хэмээн ойлгож болох
юм.
Судалгаа-туршилтын ажлын зарим үр дүн:

• Өмнөговь аймгийн төв (80 га), Говь жуулчин компани баруун хойд талд 40 га, Булган
суманд 20 га талбайд ойн зурвас байгуулж 12 төрөл зүйлийн мод сөөг тарималжуулсан
бөгөөд амьдралт 82.7 хувьтай байна.

• Ургамалжаагүй манхан элсийг тогтворжуулах судалгаа-туршилт ажлыг нийт 12.8 га
талбайд биологи - механикийн аргыг хослуу лан гүйцэтгэж судалгааны ажлуудыг хийжээ.

• Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хоѐр км урттай 200 м өргөн ойн зурвас байгуулах
судалгаа-туршилтын ажлыг 1997 оноос эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд одоогийн байдлаар
сумын төв руу чиглэсэн элсэн урсгалын 46.9 хувийг барьж тогтоож байгаа билээ.

• Ховд аймгийн Зэрэг суманд 15 орчим га талбайд ойн зурвас байгуу лан судал гааны
ажлуудыг хийж байна.

• “Монгол орны цөлжилтийн динамик түүний цаашдын ханд лага” сэдэвт судалгааны ажил
хийгдэж монгол орны хэмжээнд цөлжилтөд нөлөөлж буй хүчин зүйлүү дийн үнэлгээ,
цаашдын ханд лагыг тодорхойлон гаргаад байгаа билээ. Түүнчлэн Монгол орны
цөлжилтийн М1:2500000 зураг бэлэн болоод байна.

• “Монгол орны цөлжилттэй тэмцэх стратеги, тактик” зөвлөмж

Доктор А.Хауленбек, доктор Д.Даш, магистр Н.Мандах

*ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн Цөлжилтийн судалгааны төв

Цөлжилтийн зэрэглэл, хамрах нутгийн хүрээ %       1990 онд      2000 онд     2006
Цөлжилт илрээгүй                                      -             -       1.5
Цөлжилт сул илэрсэн нутаг                          76.0          34.9       16.5
Цөлжилт дунд зэрэг илэрсэн нутаг                    20.0          38.7      37.2
Цөлжилт хүчтэй илэрсэн нутаг                        3.0          16.1       34.0
Цөлжилт маш хүчтэй илэрсэн нутаг                     1.0          1.8        7.0
Хэт гандуу цөл нутаг          -        8.5      3.8
Гандуу нутгийн эзлэх талбай    41.3%    44.7%

Цөлжилт Монголыг бүхэлд нь залгиж
байна
У Ки Чүл /Солонгосын “Ногоон Ази” ТББ-ын
ЕНБ-ийн дарга/ (2008-07-31)
БНСУ-ын байгаль экологийн чиглэлээр үйл
ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагууд
“Өнөөдөр” сонинтой хамтран явуулж буй
экологийн тулгамдсан асуудал хөндсөн цуврал
нийтлэлийн хоѐрдугаарыг толилуулж байна.
Цөлжилт гэдэг нь ган, хуурайшилт, хур
тунадасны хэмжээ багасах зэрэг байгалийн хүчин
зүйл, бэлчээрийн даац хэтрэх, мод огтлолт,
орчны бохирдол зэрэг зохиомол хүчин зүйлийн
улмаас хөрс доройтож, үржил шимээ алдахыг
хэлнэ. НҮБ-ийн Цөлжилтөөс сэргийлэх
конвенциос үзвэл манай дэлхийн 1/3 цөлжилтөд
өртөж, жил бүр 60 мянган га талбай, Зүүн Хойд
Азийн 3,500 га талбай шинээр цөлжиж байна.

Монголын цөлжилт маш хурцадмал байна.
Цөлжилтөөс сэргийлэх газрын 2006 оны
судалгаанаас үзвэл Монгол Улсын нийт нутаг
дэвсгэрийн 90 гаруй хувь нь дундаас дээш
зэрэглэлийн цөлжилт, газрын доройтолд өртжээ.
Мөн цөлжилт бусад улс оронтой харьцуулахад
нэн хурдацтай явагдаж байгаа юм.

Монголын цөлжилтийн шалтгаан
Дээр дурдсанаар Монголын цөлжилтийн
шалтгааныг байгалийн болон зохиомол гэж хоѐр
хуваадаг. Байгалийн шалтгаан нь дэлхийн
дулаарлаас улбаатай хур тунадас, дулааны
өөрчлөлт, салхины хурд хэмжээний нэмэгдэл,
гол мөрөн ширгэж хатах, хорхой шавьжны
нэмэгдэл, хөрсний үржил шимийн алдагдал зэрэг
юм. Зохиомол шалтгаан нь бэлчээрийн даац
хэтрэх, уул уурхайн ажиллагаа, мод огтлох, газар
тариалан, хүн амын нэмэгдэл хот суурин газрын
төвлөрөл, ойн түймэр зэрэгтэй холбоотой.

1.Цөлжилтөд нөлөөлөх байгалийн хүчин зүйл.
Дэлхийн дулаарлаас шалтгаалан 1946-2006 онд
Монголын цаг уур 1.92 градус дулаарсан.
Өнгөрсөн 100 жилийн дотор дэлхийн дундаж
дулаан 0.75 градусаар нэмэгдсэнтэй
харьцуулахад Монголын байдал маш хурцадмал
байна гэсэн үг юм. Дулаарлын улмаас баруун
бүсийн мөнх цаст сарьдаг хайлан үгүй болж
байна.
Ургамлын ургалт өсөлтөд хамгийн их нөлөөтэй
хур тунадасны хэмжээ өнгөрсөн 1940-2004 оны
хооронд хоѐр хувь буурсан нь тийм ч их
өөрчлөлт бус юм. Гэвч ургамал ургалтын
хугацааны нийт хур тунадасанд аадар бороо
өдөрт орох борооны хэмжээ нэмэгдсэн байна.
Ийм хүчтэй бороо нь хөрсний үржил шимийг
арчин урсгаж улмаар хөрсийг эвдэн, ургамалд
ногдох чийгийн тэнцвэрийг алдагдуулж ургалтад
муугаар нөлөөлөх болов.
Хуурайшилт (NDVI) ч маш их байна. Монголд
дулааны улирал буюу 6-8 сарын дулааны хэмжээ
огцом өсч байгаа ч хур тунадасны хэмжээ
нэмэгдээгүй. Энэ нь цөлжилт хуурайшилтын гол
шалтгаан болдог. Мөн 1961-2006 онд нийт нутаг
даяар ууршилтын хэмжээ жилд дунджаар 2-3 мм-
ээр нэмэгджээ. Үүнийг ууршилтын хэмжээний
өөрчлөлтөөр тооцвол өнгөрсөн 46 жилийн турш
100 мм нэмэгдсэн гэсэн үг. Үүнээс шалтгаалан
гол мөрний түвшин буурч ургамалд ногдох
чийгний хэмжээ буурна. 2003 онд Монголын
Засгийн газрын хөрсөн дээрх ус чийгний талаар
хийсэн судалгаанаас үзвэл 683 гол мөрөн,
1484 булаг шанд, 760 нуур ширгэжээ.

Монголын газарзүйн байрлал нь цөлжилтийг
хурдасгах бас нэг нөхцөл болж байна. Өөрөөр
хэлбэл, Монгол Улс хойд туйлаас 3000 км, Газар
дундын тэнгисээс 5000 км, номхон далайгаас
1600 км зайд өндөр уулсаар хүрээлэгдэн оршдог
нь далайн чийглэг зөөлөн уур амьсгалыг хааж ,
цаг уурын хувьд хуурай хахир болохоос өөр
аргагүй байдалд хүргэдэг аж.

2.Цөлжилтөд нөлөөлөх зохиомол хүчин зүйл
Зохиомол шалтгааны дотор цөлжилтөд хамгийн
их нөлөөлдөг шалтгаан нь бэлчээрийн даац
хэтрэх явдал юм. Монголын мал сүргийн тоо
1918 онд есөн сая 600 мянга байсан бол 2007 оны
сүүлээр 37 сая болж дөрөв дахин нэмэгдсэн
байна. Монголын эрдэмтдийн тооцоолсноос
үзвэл бэлчээр нь 600-800 сая мал сүргийг даах
чадвартай юм. Гэвч засаг захиргааны нэгжийн
өөрчлөлт хувиарлалтаас болж бэлчээр сэлгэн
нүүдэллэдэг байсан уламжлал үгүй болжээ.
Ийнхүү газрын доройтлоос бэлчээрийн талбай
багасч, төв болон баруун бүсэд даац улам
хэтэрчээ. Мал сүргийн дотор газрын хөрсийг
ихээр талхалдаг хонь ямааны тоо эрс нэмэгдэж
(нийт 88 хувь) үүнтэй харьцуулахад үхрийн тоо
/зургаан хувь/ буурч байна. Хонь ямаа нь өвс
ногоог үндсээр нь зулгааж иддэг тул ургамлын
бүрхэвч устахад гол нөлөө үзүүлжээ.

Бусад зохиомол шалтгаан нь тариалан эрхэлж
байсан газрыг атаршуулж хаях, уул уурхайн
зорилгоор газрын баялгыг хайр найргүй ухаж
авах, авто замын сүлжээ, ойн түймэр зэргээс
шалтгаалан хөрс бохирдож, үржил шимээ алдах
болсон. Мөн ядуурал болон Засгийн газраас
газар ашиглалт зэрэгт хяналт тавихгүй байгаа нь
доройтлыг улам хурдасгаж байна. Хүн ам
өсөхийн хэрээр хот суурин газарт ихээр төвлөрөх
болсон нь бас нэг төрлийн шалтгаан болж байна.
Гэвч монголчууд цөлжилтийн ийм хурцадмал
байдал, аюул зэргийн талаар ойлголт мэдлэг
дутмаг аж. Засгийн газар нь энэ байдлыг анхаарч
үзэхгүй байгаа нь харамсалтай.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцоос үзэхэд
цөлжилтөд 13 хувийн байгалийн, 87 хувийн
зохиомол хүчин зүйл нөлөөлж байна гэж үзжээ.
Гэвч Монголыг бусад оронтой харьцуулахад
бэлчээр ашиглалт болон газар тариалангаас
үүдэлтэй цөлжилтийн нөлөө бага. Харин дэлхийн
дулаарал, хуурайшил, газарзүйн байрлал зэрэг
мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна. Тиймээс
Монголын цөлжилтийг дэлхийн бусад
орны байдалтай харьцуулж үзэх хэрэгтэй байна.
Цөлжилт гэж яриад амин хувийнх нь эрх ашигт өчүүхэн тус нэмэр болохгүй учир юу болоод
байгааг мэдэхийг ч үл хүснэ. Тэгсэн атал эх орондоо хайртай гэдгээ янз бүрээр илчилж
цөхөрнө. Цөлжилтийн аюулын тухай, түүнээс гарах арга замын тухай ярьж эх орондоо хайртай
хүний дүр бүтээгээд өгөх хүн үнэндээ алга байна.

Уур амьсгал болоод хүний хөгжлийн хүчин зүйлсээс үүдэн гарсан бүхий л муу үр дагаврын
эцсийн үр дүнг “цөлжилт” гэсэн томъѐололд хамааруулж ойлгодог. Тэгэхээр уур амьсгалын
өөрчлөлт, ургамлын ургац, малчин ардын амьдрал, монгол нутагт цаашид амьдрал яаж өрнөх
вэ гэсэн олон асуултуудын хариуг “цөлжилт” гэсэн ганц зүйлээс л төгс ойлгох нь бидэнд
үгүйлэгдэж байна. Цөлжилтийн эцсийн үр дүнг Сахарын цөл нутгаар ойлгож болно.

Эдүгээ Монгол орон цөлжилтийн ямар нэгэн үе шатыг туулж байна. Харин ямар үе шатыг
туулж, Сахарын цөл хүртэл хэдэн жил үлдэж байгааг бүү мэд. Огт ажиг сэжиггүй байцгаахыг
бодоход ямар ч л байсан Сахарын цөлд хүрэхээр л зорьж байгаа юм байх. Говь, хээрийн бүс
нутгийн унаган ургамал болох хайлаас, бургас, харганы төрлийн зарим мод, сөөгүүдийн
тархалт хумигдаж, байгалийн сэргэн ургалт бараг явагдахгүй байгаагаас гадна 90 гаруй төрөл
зүйлийн ургамал устаж үгүй болсон “гайхамшигт” мэдээ байна.

Ойрын хэдхэн жилийн дотор 90 гаруй төрлийн ургамал устаж, элсэнд даруулсныг мэдсэн ч
хашгирч уйлах хүн хаа ч алга байна. Ургамлын бүрхэвчийн алдрал нь элсний нүүлт
хөдөлгөөнийг идэвхжүүлэн төв суурин газар элсэнд дарагдаж, Онгон, Молцог, Монгол, Бор хяр
зэрэг томоохон манхан элс нүүж бэлчээр, уст цэг, баянбүрдүүдийг доройтуулж зарим
биологийн төрөл зүйлийг ч устах аюулд хүргээд байна. Өдгөө Дундговь, Дорноговь, Өмнөговь,
Ховд аймгийн зүүн хэсэг, Увс, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн урд хэсэг, Сүхбаатар,
Баянхонгор аймгийн нийт 145 сумын төвийг тойрсон дунджаар 800-1500 га талбай бүхий
“цэгэн” цөлжилт илэрч, хамрах талбай нь өргөжин тэлсээр байгааг юу гэх вэ.

Ховд аймгийн нутаг дэвсгэрийн 30-аад хувь нь техноген үйл ажиллагаанд өртөж, Дөргөн сум,
Ховд, Эрдэнэбүрэн, Үенч, Манхан, Алтай зэрэг сумдын төв элсний нүүлт хөдөлгөөнд өртөж,
эргэн тойрны 100 орчим га талбай талхлагджээ. Тэгвэл Дорнод аймгийн нутаг дэвсгэрийн
элсний нүүлт хөдөлгөөнд Баянтүмэн, Хөлөнбуйр зэрэг сумд өртөж, төвийн эргэн тойрны 510-
650 га талбай талхлагдсаны зэрэгцээ Дундговь аймгийн нутаг дэвсгэрийн 40-өөд хувь
доройтож, цөлжилт нь дундаас хүчтэй зэрэглэлд шилжин бэлчээр нутгийн 32,9 хувь нь эргэн
ашиглах боломжгүй болсон байна.
Харин Булган аймгийн ойн сангийн 57,1-61,5 хувь нь хөгширсөн ой эзэлж, шатсан ой 10 мянган
га, 40 мянга орчим га талбай хортон шавьжинд идэгдсэн, тариалангийн талбайн 60-аад хувийг
атаршуулан орхисон зэрэг нь орчны доройтлыг ихээхэн нэмэгдүүлжээ. Тэрчлэн хээрийн
бүсийн Дашинчилэн, Баяннуур, Гурванбулаг сумын төвд 0,5-1.0 метр орчим зузаан элс хашаа,
байшин, малын саравч зэрэг байгууламжийн ард хуримтлагджээ. Нэг хүний амьдрах насанд л
ажиглагдахуйц тийм хурднаар байгаль дэлхий нүдний өмнө хувиран өөрчлөгдөж байна.

Ялангуяа нүүдлийн мал аж ахуй дагнан эрхэлж ирсэн Монгол Улсын хувьд энэ нь бүр их
тулгамдсан асуудал болж байгаа нь яриангүй. Нүүдлийн мал аж ахуйг энэ хэвээр нь цаашид
хичнээн жил авч явахыг төр засаг гэж байдаг бол ард түмэндээ хэлж өгөх цаг нь болжээ. Нэг л
өдөр нэг л цагт уламжлалт мал аж ахуй байгалийн давж гэтэлшгүй хүчний өмнө тулгаран
гайхширч зогсох нь эргэлзээгүй юм. Айл бүр, албан байгууллага бүр, сум, аймаг бүр орчноо
ногооруулах, эдийн засгийн ашигтай ургамал тариалахыг зорилго болгосон “Ногоон хэрэм”
мэтийн том бодлогыг хэрэгжүүлэх биш өнөөдөр мартаж эхэлж байна.

Сэлэнгэ мөрний илүүдлийг өмнийн говь нутаг руу татах нь Хятадыг усжуулах мастер
төлөвлөгөө мэтээр хадууруулан дооглож байгаа нь ч үгүйдээ инээдтэй хэрэг юм. Цөлжилт
бидний амьдрах орчинд нэгэнт бий болоод байгаа учраас бид гагцхүү дэргэдээсээ л ажиллаж
тэмцэх нь чухал болоод байна. Эх орны цэнхэр судас болсон хоѐр мянга гаруй гол горхи
ширгэн үгүйрчээ. Хүн, малын усгүйгээс цөөн хэдэн уст цэг, баянбүрдээ тойрон шавааралдаж
малчид бууснаас тэр орчмын газраа удаан хугацаанд доройтуулж цөлжүүлэх үндсийг ч тавьж
эхлээд байна.

Бэлчээрийн зүй зохистой ашиглалт, менежмент гэж ярьдаг ч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ч
амьдрал дээр буусан үр дүн гэж юу ч алга байна. Дэлхийн уур амьсгалын дулаарлын нөлөө нь
Төв Азийн эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд нэн эмзэг нөлөөлж байгаа нь үнэн ч
түүнээс өөр гол буруутай эзэн холбогдогч гэж өнөөдөр алга. Эх орон маань цөлжиж байна.
Онгон дагшин элсэн манханыг гадаадын жуулчид үй олноороо ирж үзэх тул түүнийг
хөгжүүлээд бай гэсэн уриа лоозонг Монголын улстөрчид чимээгүй дэвшүүлж байна.Тэдний
мөхөл даллаж амьдарсан цаг үеийг ирээдүй үе маань харах л болно.

Бидний мэдэх говийн олон зуун мянган зоны амьдралыг тэтгэж ирсэн Улаан нуур өнөөдөр
ширгэн алга болжээ. Харин эх орны маань газрын зураг дээр тодоос тод тэмдэглээтэй Улаан
нуурын зураг одоо ч бий нь өр өвтгөнө. Ургамал, өвсгүй болж гагцхүү хэзээ гүйцэд бүрхэх нь
үл мэдэг улаан элсний исгэрэн шуугих халуун давалгаа л дуулдаж байна. Тэр магад Сахарын
“цөл” шиг эмгэнэлт цөл болох орон зай, цаг хугацааны хэмжээс мөн буй заа.

Атрын аян-Цөлжилт. XXI зуунд цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахинд эрчимтэй
явагдаж байгаа. Ялангуяа Монголд цөлжилт тун богино хугацаанд хүрээгээ тэллээ. Өнөөдрийн
байдлаар гэхэд газар нутгийн 80 хувь нь цөлжилтөд өртсөнийг эрдэмтэд нотолжээ. Дархан-
Уул аймагт экологийн өөрчлөлтийн судалгаа хийхэд манай орны цөлжилт урдаасаа биш
Дархан-Уул аймгаас эхэлж байгааг тогтоосон байна. Тодруулбал, Монголд цөлжилт төвөөсөө
эхэлж байгаа гэнэ. 1940 оноос хойш дэлхийн цаг агаар 1.9 градусаар нэмэгджээ. Харин 2020
он гэхэд Монгол орны цаг агаар 4.88 градусаар дулаарах судалгаа гарсан. Бүр хэтийн төлвөөр
буюу хагас зууны дараа манай орон Сахарын элсэн цөл шиг хуурайшч, Африкийн халуун орон
шиг халах хэмжээнд хүрэх нь тодорхой болсныг Экосистем судлаач, доктор Г.Баярсайхан
хэлж байна.

Эрдэмтдийн хувьд мөн МУ-ын ЗГ-аас зарласан “Атар III” аян өрнүүлэхийг эсэргүүцэж
байгаагаа хэлж байна. Атрын аян ганц манай улсад өрнөж байсан ажил биш. Жишээ нь АНУ,
Канад зэрэг оронд 1920-1930 онд маш эрчимтэй хөгжсөн. Мөн хуучин ЗХУ-д өрнөсөн атрын
аяны 50 жилийн ой саяхан боллоо. Харин одоо эрдэмтэд атрын аянаар тухайн үед дэд бүтэц
тодорхой хэмжээгээр хөгжсөн боловч экологийн асар их сүйрэл авчирсан юм байна гэдэгт
санал нэгдсэн гэлээ. Угаасаа сүйрэлд хүрдэгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрснийг ч тэд
ярьж байна. Казахстанд Арал тэнгис гэж бий. Энэ нь манай Хөвсгөл далайгаас 10 дахин том.
Гэтэл энэ тэнгис далай нь атрын аянтай холбоотойгоор бараг ширгэж үгүй болсон.

Түүнчлэн хөрсийг атаршуулснаас үүсдэг бас нэг сөрөг үр дагавар нь шороон шуурга юм. АНУ
гэхэд хэдэн сая га-гаар нь газраа хагалсан. Гэхдээ тухайн үед эрдэмтдийнхээ зөвлөгөө,
анхааруулгыг сонсч атаржсан талбайгаа ургамлан бүрхүүлээр нөхөн сэргээсэн түүхтэй.
Хамгийн гол нь америкчууд хөрөнгөтэй, чадалтай улс орон болохоор сэргийлж чадсан. Гэтэл
бидэнд ийм боломж байхгүй болохоор аюул дэргэд ирснийг хэлж байлаа.

Газар хагалахад байгаль орчинд хамгийн түрүүнд ямар сөрөг үр дагавар үзүүлэх вэ? Гэсэн
сэтгүүлчийн асуултад, Монгол Улс Киотогийн протоколд нэгдсэнээр агаар мандалд ялгаруулах
хүлэмжийн хийг бууруулах, хязгаарлах үүрэг хүлээдэг. Тэгвэл хөрсөнд ялзмаг гэж бий. Монгол
орны ялзмагийн хэмжээ 1940-өөд оны үед 3.2 мг грамм байсан бол өнөөдөр энэ хэмжээ 70
хувь буураад 1.7 болсон. Байгальд нэг см ялзмаг бүрэлдэхэд олон зуун мянган жил
шаардлагатай. Гэтэл бид үүнийг нэг далайлтаар үгүй хийх гэж байна.

Газар хагарахад хөрсөн дэх ялзмаг задарч тэр хэмжээгээр хүлэмжийн хийг агаарт ялгаруулдаг
юм. Түүнчлэн хагалсан газраас дэгдэх сул шороог яах билээ. Хуурайшилтай холбоотойгоор
үүсээд буй түйрэн, шар шороон шуурга өнөөдөр зөвхөн Монгол Улсад хамаатай асуудал биш
болоод удлаа. Тэгэхээр “Атар III” аяныг өрнүүлэх эсэхэд тун анхааралтай хандаж, үндэслэлтэй
судалгаа хийх хэрэгтэйг эрдэмтэд онцолсон юмаа. Урд нь өрнөсөн атрын аяны 50 жилийн ой
удахгүй болох гэж байна. Энэ хугацаанд Монгол орны экологи асар их өөрчлөгдсөн. Ийм үед
атрын шинэ аянг эхлүүлж болохгүй. Уг нь Засгийн газраас дэвшүүлсэн энэ асуудал
бодлогынхоо хувьд зөв юм. Газар тариалангаа сэргээж үр тарианыхаа үйлдвэрлэлийг
нэмэгдүүлээд, гурилаар ард түмнээ хангана гэдэг чухал. Харин үүнийг Р.Содхүү тэргүүтэй
хэдэн эдийн засагчид боловсруулахдаа байгаль орчны асуудлыг тэр чигт нь хаячихаж. 5-6
сангийн аж ахуй байгуулна, өндөр хөгжилтэй орноос трактор, камбайн авчирна, шилдэг сортын
үрээр га тутмаас 10-20 центр ургац авна гэх мэтээр ярьж байна. Үнэндээ тэд хийсвэр
сэтгэлгээгээр санал дэвшүүлжээ. Нэг ѐсондоо шоу хийж байгаад тун их эмзэглэж байна гэлээ.

“Атар III” аян гэдэг бол экологийн талаас нь харвал террор буюу латинаар айдас хүйдэс
төрүүлж байгаа санаа юм. Угтаа бол атар бол дэлхий ертөнцөд хаана ч байдаггүй. Тиймдээ ч
Монгол орон бол монголчуудын мянга мянган жил амьдарсан бэлчээрийн нутаг болохоос атар
биш гэдгийг эрдэмтэд сануулж байна. Атарын I аянаар 450 мянган га газар хагалсан. Дараа нь
1978 онд нэмж 1.11 сая га газрыг атаршуулсан. 1990-ээд онд 1.35 сая га-г хагалсан. Одоо 300-
гаад мянган га газрыг эргэлтэд оруулсны 190-ээд мянгад үр тариа, ногоо тарьж байна. 1998
оны үед Монгол Улс 20-иод миллиард үр тариа хураан авсан байдаг. Энэ их баялаг. Гэтэл
байгаль орчинд үүнээс хавьгүй илүү хохирол учруулсан гэлээ. “Атар III” аяныг эхлүүлье гэхэд
тийм их буудай тарих хүн байх болов уу гэдэг нь эрэлзээтэй. Хэрвээ улаан буудайны үнэ
унавал бүгдээрээ рапс тарьж эхлэх биз. Түүнчлэн аяныг өрнүүлэхэд 300 тэрбум төгрөг
зарцуулах юм гэнэ. Угтаа бол үүнийг газарт булахаас ялгаа байхгүй. Ингэж байгаль орчноо
сүйтгэхийн оронд ард түмэнд хэрэгтэй зүйлд, бүтээн байгуулалтад зарцуулж болно гэсэн
санааг тэд хэлж байлаа .

More Related Content

What's hot

Малын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 он
Малын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 онМалын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 он
Малын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 онErdenebolor Baast
 
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэх
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэхЭ.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэх
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэхbatnasanb
 
хүмүүний экологийн ул мөр
хүмүүний экологийн ул мөрхүмүүний экологийн ул мөр
хүмүүний экологийн ул мөрOyundari Nyamsuren
 
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэлхөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэлZaya G
 
экологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудалэкологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудалdavaa627
 
Photo album of key functional species/Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ург...
Photo album of key functional species/Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ург...Photo album of key functional species/Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ург...
Photo album of key functional species/Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ург...GreengoldMongolia
 
соёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдсоёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдGahain Tuulai
 
тогтвортой хөгжил
тогтвортой хөгжил тогтвортой хөгжил
тогтвортой хөгжил ydmaa
 
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих ньБайгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих ньAnkhbileg Luvsan
 
Даяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудал
Даяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудалДаяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудал
Даяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудалJargal Jambal
 
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙМОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙsaikhanaa.o
 
Газар тариалангийн хөгжлийн зорилт, шийдвэрлэх асуудлууд
Газар тариалангийн хөгжлийн зорилт, шийдвэрлэх асуудлуудГазар тариалангийн хөгжлийн зорилт, шийдвэрлэх асуудлууд
Газар тариалангийн хөгжлийн зорилт, шийдвэрлэх асуудлуудErdenebolor Baast
 
ядуурал
ядууралядуурал
ядууралsergelen97
 
Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Adilbishiin Gelegjamts
 
ухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанарухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанарSiner AG
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэлdelgerya
 

What's hot (20)

Малын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 он
Малын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 онМалын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 он
Малын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 он
 
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэх
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэхЭ.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэх
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэх
 
хүмүүний экологийн ул мөр
хүмүүний экологийн ул мөрхүмүүний экологийн ул мөр
хүмүүний экологийн ул мөр
 
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэлхөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
 
экологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудалэкологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудал
 
Photo album of key functional species/Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ург...
Photo album of key functional species/Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ург...Photo album of key functional species/Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ург...
Photo album of key functional species/Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ург...
 
соёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдсоёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүд
 
тогтвортой хөгжил
тогтвортой хөгжил тогтвортой хөгжил
тогтвортой хөгжил
 
Хог хаягдлын менежмент
Хог хаягдлын менежментХог хаягдлын менежмент
Хог хаягдлын менежмент
 
гаж үзэгдэл хичээл
гаж үзэгдэл хичээлгаж үзэгдэл хичээл
гаж үзэгдэл хичээл
 
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих ньБайгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
 
Даяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудал
Даяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудалДаяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудал
Даяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудал
 
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙМОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
 
Газар тариалангийн хөгжлийн зорилт, шийдвэрлэх асуудлууд
Газар тариалангийн хөгжлийн зорилт, шийдвэрлэх асуудлуудГазар тариалангийн хөгжлийн зорилт, шийдвэрлэх асуудлууд
Газар тариалангийн хөгжлийн зорилт, шийдвэрлэх асуудлууд
 
реферат бичих заавар сэдэв
реферат бичих заавар сэдэвреферат бичих заавар сэдэв
реферат бичих заавар сэдэв
 
ядуурал
ядууралядуурал
ядуурал
 
Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1
 
ухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанарухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанар
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
Lekts 8
Lekts 8Lekts 8
Lekts 8
 

Similar to цөлжилт

бие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтбие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтСолонго Радуга
 
бие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтбие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтСолонго Радуга
 
чулуун мандал гэж юу вэ
чулуун мандал гэж юу вэчулуун мандал гэж юу вэ
чулуун мандал гэж юу вэNinj Suren
 
Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...
Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...
Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...Ankhbileg Luvsan
 
Geo medeelel danzanchadav 2021 01-20
Geo medeelel danzanchadav 2021 01-20Geo medeelel danzanchadav 2021 01-20
Geo medeelel danzanchadav 2021 01-20GeoMedeelel
 
монгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлуудмонгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлуудtuugiituugii
 
Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...
Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...
Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...Ankhbileg Luvsan
 
уур амьсгалын өөрчлөлт
уур амьсгалын өөрчлөлтуур амьсгалын өөрчлөлт
уур амьсгалын өөрчлөлтZaya Shirentogtokh
 
биологийн төрөл зүйлийн хомсдол
биологийн төрөл зүйлийн хомсдолбиологийн төрөл зүйлийн хомсдол
биологийн төрөл зүйлийн хомсдолchemistry teacher
 
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)GreengoldMongolia
 

Similar to цөлжилт (20)

бие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтбие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалт
 
бие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтбие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалт
 
Lects10
Lects10Lects10
Lects10
 
Lects10
Lects10Lects10
Lects10
 
11
1111
11
 
чулуун мандал гэж юу вэ
чулуун мандал гэж юу вэчулуун мандал гэж юу вэ
чулуун мандал гэж юу вэ
 
Lekts 14
Lekts 14Lekts 14
Lekts 14
 
Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...
Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...
Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...
 
Geo medeelel danzanchadav 2021 01-20
Geo medeelel danzanchadav 2021 01-20Geo medeelel danzanchadav 2021 01-20
Geo medeelel danzanchadav 2021 01-20
 
монгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлуудмонгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлууд
 
Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...
Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...
Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...
 
уур амьсгалын өөрчлөлт
уур амьсгалын өөрчлөлтуур амьсгалын өөрчлөлт
уур амьсгалын өөрчлөлт
 
Cem12
Cem12Cem12
Cem12
 
Ашиглалт хамгаалал.
Ашиглалт хамгаалал.Ашиглалт хамгаалал.
Ашиглалт хамгаалал.
 
биологийн төрөл зүйлийн хомсдол
биологийн төрөл зүйлийн хомсдолбиологийн төрөл зүйлийн хомсдол
биологийн төрөл зүйлийн хомсдол
 
Lekts 9
Lekts 9Lekts 9
Lekts 9
 
Lekts 14
Lekts 14Lekts 14
Lekts 14
 
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
 
Lekts 9
Lekts 9Lekts 9
Lekts 9
 
Lects12
Lects12Lects12
Lects12
 

More from Onobold Odgerel

More from Onobold Odgerel (20)

Семинар-3
Семинар-3Семинар-3
Семинар-3
 
Бие даалт 1
Бие даалт 1Бие даалт 1
Бие даалт 1
 
Ezo сэдэвчилэсэн төлөвлөгөө
Ezo сэдэвчилэсэн төлөвлөгөөEzo сэдэвчилэсэн төлөвлөгөө
Ezo сэдэвчилэсэн төлөвлөгөө
 
Ezo сэдэвчилэсэн төлөвлөгөө
Ezo сэдэвчилэсэн төлөвлөгөөEzo сэдэвчилэсэн төлөвлөгөө
Ezo сэдэвчилэсэн төлөвлөгөө
 
төслийн зорилго
төслийн зорилготөслийн зорилго
төслийн зорилго
 
төслийн зорилго
төслийн зорилготөслийн зорилго
төслийн зорилго
 
макро эдийн засгийн бие даалтын бодлого
макро эдийн засгийн бие даалтын бодлогомакро эдийн засгийн бие даалтын бодлого
макро эдийн засгийн бие даалтын бодлого
 
семинар №10
семинар №10семинар №10
семинар №10
 
семинар №9
семинар №9семинар №9
семинар №9
 
International economics hutulbur
International economics hutulburInternational economics hutulbur
International economics hutulbur
 
International economics hutulbur
International economics hutulburInternational economics hutulbur
International economics hutulbur
 
Mac standard
Mac standardMac standard
Mac standard
 
лекц №6
лекц №6лекц №6
лекц №6
 
лекц №5
лекц №5лекц №5
лекц №5
 
лекц №4
лекц №4лекц №4
лекц №4
 
лекц №3
лекц №3лекц №3
лекц №3
 
лекц №3
лекц №3лекц №3
лекц №3
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
1
11
1
 

цөлжилт

  • 1. Монгол орон газар зүйн байршил, уур амьсгалын нөхцөл, газар нутгийн гадар гын хэв шинж, экологийн тогтол цооны хувьд цөлжилтийн аюулд өртөх нэн эмзэг, чийг дутмаг, хуурай бүс нутагт хамрагд дагийн улмаас түүхэн хөгжлийнхөө турш ган цөлжилтөнд нэрвэгдсээр иржээ. Ази тивийн төв хэсэгт оршдог, далай тэнгисээс алслагдсан эх газрын эрс тэс уур амьсгалтай, хур тунадас багатай, далайн түвшнээс дунджаар 1580 м дээш өргөгдсөн онцлогтой Монгол орны нутаг дэвсгэрийн 42,5 хувийг эзлэх говь цөлийн бүсэд үржил шим муутай, цөлөрхөг, хээрийн болон говийн бор хөрс зонхилж, тачир сийрэг ургамлан нөмрөгөөр бүрхэгдсэн байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан цөлжилтийн үйл явц эрчимжиж байгаа нь мөнх цас хайлах, нуур гол горхи ширгэх, бэлчээрийн ургамлын гарц эрс муудах, хөрс ус давсжих, элэгдэл эвдрэлд орох, үржил шимээ алдах, элсний нүүлт хөдөлгөөн ихсэх, байгалийн элдэв гамшгийн давтамж нэмэгдэх зэргээр илэрч байна. Дэлхийн дулааралт, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас сүү лийн 60 жилд Монгол орны агаарын жилийн дун даж температур 1.56 хэмээр нэмэгд жээ. Судалгаанаас үзэхэд манай орны нутаг дэвсгэрийн 25 хувийг хамарсан ган 2-3 жилд нэг удаа, нутгийн 50 хувиас илүү хэсгийг хамарсан ган 4-5 жилд нэг удаа тохиолддог бөгөөд тал хээр, говийн бүсийн нутгаар шо роон шуурга тай өд рийн тоо XXI зууны бос гон дээр 1960 оныхтой харьцуулахад 3-4 дахин өссөн хандлагатай байна. Байгалийн хүчин зүйлээс гадна хүний олон талт үйл ажиллагаа цөлжилтийг хурдас гахад ихээхэн нэрмээс болж байна. 1990-ээд оноос мал хувьчилж малын тоо толгой нэмэгдэхийн зэрэгцээ бэлчээрийн мал аж ахуйн уламжлал алдагдсан, бэлчээрийн усан хангамж муудсан, талхлагдал ихсэж бэлчээрийн даацыг хэтрүү лэн ашиглахад хүргэж улмаар газар нутаг цөлжих нэг шалтгаан болсон билээ. Монгол орны 126.6 сая га талбай бүхий бэлчээрийн 70 гаруй хувь нь талхлагдалд өртсөнөөс шалтгаалж бэлчээрийн ургамлын ургац хэд дахин буурч 25 сая гаруй толгой мал сүргийн тодорхой хэсэг тэжээлээр хомсдож, малын тоо толгой, ашиг шим буурахад нөлөөлж байна. Монгол орны нутаг дэвсгэрийн найм орчим хувийг эзэлдэг ойн талбайн 40 хувь нь хүний зохисгүй үйл ажиллагааны улмаас нөөц нь жилээс жилд хомсдон хортон шавьж, түймэрт нэрвэгдсэнээс одоогийн байдлаар 6.7 хувь орчим ойтой болоод байна. Цөлийн бүсийн элсний үндсэн ургамал болох заган ойг их хэмжээгээр ашигласнаас 125.0 мянган га газрын заг бүрэн устжээ. Гандуу бүс нутгийн аймаг, сумын төв зэрэг хүн амын төвлөрөл бүхий нутагт ойр орчмын модлог ургамал, бут сөөг, шаваг, харгана зэргийг түлшинд хэрэглэх явдал үргэлжилсээр байна. Монгол орны газар зүйн байдал, уур амьсгалын байдлаас шалтгаалан нийт нутгийн 90 гаруй хувь нь хуурай, хагас хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутагт хамрагдах бөгөөд нутаг дэвсгэрийн 41.3 хувь буюу 647.0 мянган ам.км талбай эзлэх говь, цөлийн бүс нутаг цөлжих аюулд илүү өртөгдөж нутаг дэвсгэр нь нэмэгдсээр байна. Цөлжилтийн үйл явцын хандлага
  • 2. Дээрх хүснэгтээс үзэхэд 1990-2000 оны хоорондох 10 жилийн хугацаанд гандуу нутгийн эзлэх талбай 3.4%-иар ихэсч цөл жилт хүчтэй илэрсэн нутгийн талбай 5.4 дахин, маш хүчтэй илэр сэн нутгийн талбай 1.8 дахин нэмэгдсэн байна. 2000 оны байдлаар монгол орны нутаг дэвсгэрийн 33.8%-ийг эзлэх хээрийн бүсийн бэлчээрийн эко систем хүний үйл ажил лагааны улмаас дорой тож түү ний 11.6% нь дорой тон, 2.0% нь маш их доройт сон зэрэглэлд багтах болсон байна. Энэхүү судалгааны үр дүн зөвхөн говийн бүсийн хэмжээнд явуулсан судал гааны үр дүн юм. Өөрөөр хэлбэл, хээр, ойт хээр, ойн бүс хамрагдаагүй. Харин “Монгол орны цөлжил тийн динамик, түүний хандлага” сэдэвт суурь судалгааны ажлын хүрээнд манай орны нутаг дэвсгэрийг хам руул сан нэгдсэн аргазүйн дагуу явуулсан судалгааны үр дүнд 2006 оны байдлаар цөлжилт зэрэглэлээр дунд болон хүчтэй нэрвэгдсэн нутаг 70-аад хувьтай болоод байна. Өөрөөр хэлбэл, манай орны нийт нутаг дэвсгэрийн 80-аад хувь нь цөлжилтөнд өртжээ. Энэ нь манай орны цөл жилт нь үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн хэмээн ойлгож болох юм. Судалгаа-туршилтын ажлын зарим үр дүн: • Өмнөговь аймгийн төв (80 га), Говь жуулчин компани баруун хойд талд 40 га, Булган суманд 20 га талбайд ойн зурвас байгуулж 12 төрөл зүйлийн мод сөөг тарималжуулсан бөгөөд амьдралт 82.7 хувьтай байна. • Ургамалжаагүй манхан элсийг тогтворжуулах судалгаа-туршилт ажлыг нийт 12.8 га талбайд биологи - механикийн аргыг хослуу лан гүйцэтгэж судалгааны ажлуудыг хийжээ. • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хоѐр км урттай 200 м өргөн ойн зурвас байгуулах судалгаа-туршилтын ажлыг 1997 оноос эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд одоогийн байдлаар сумын төв руу чиглэсэн элсэн урсгалын 46.9 хувийг барьж тогтоож байгаа билээ. • Ховд аймгийн Зэрэг суманд 15 орчим га талбайд ойн зурвас байгуу лан судал гааны ажлуудыг хийж байна. • “Монгол орны цөлжилтийн динамик түүний цаашдын ханд лага” сэдэвт судалгааны ажил хийгдэж монгол орны хэмжээнд цөлжилтөд нөлөөлж буй хүчин зүйлүү дийн үнэлгээ, цаашдын ханд лагыг тодорхойлон гаргаад байгаа билээ. Түүнчлэн Монгол орны цөлжилтийн М1:2500000 зураг бэлэн болоод байна. • “Монгол орны цөлжилттэй тэмцэх стратеги, тактик” зөвлөмж Доктор А.Хауленбек, доктор Д.Даш, магистр Н.Мандах *ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн Цөлжилтийн судалгааны төв Цөлжилтийн зэрэглэл, хамрах нутгийн хүрээ % 1990 онд 2000 онд 2006 Цөлжилт илрээгүй - - 1.5 Цөлжилт сул илэрсэн нутаг 76.0 34.9 16.5 Цөлжилт дунд зэрэг илэрсэн нутаг 20.0 38.7 37.2 Цөлжилт хүчтэй илэрсэн нутаг 3.0 16.1 34.0 Цөлжилт маш хүчтэй илэрсэн нутаг 1.0 1.8 7.0
  • 3. Хэт гандуу цөл нутаг - 8.5 3.8 Гандуу нутгийн эзлэх талбай 41.3% 44.7% Цөлжилт Монголыг бүхэлд нь залгиж байна У Ки Чүл /Солонгосын “Ногоон Ази” ТББ-ын ЕНБ-ийн дарга/ (2008-07-31) БНСУ-ын байгаль экологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагууд “Өнөөдөр” сонинтой хамтран явуулж буй экологийн тулгамдсан асуудал хөндсөн цуврал нийтлэлийн хоѐрдугаарыг толилуулж байна. Цөлжилт гэдэг нь ган, хуурайшилт, хур тунадасны хэмжээ багасах зэрэг байгалийн хүчин зүйл, бэлчээрийн даац хэтрэх, мод огтлолт, орчны бохирдол зэрэг зохиомол хүчин зүйлийн улмаас хөрс доройтож, үржил шимээ алдахыг хэлнэ. НҮБ-ийн Цөлжилтөөс сэргийлэх конвенциос үзвэл манай дэлхийн 1/3 цөлжилтөд өртөж, жил бүр 60 мянган га талбай, Зүүн Хойд Азийн 3,500 га талбай шинээр цөлжиж байна. Монголын цөлжилт маш хурцадмал байна. Цөлжилтөөс сэргийлэх газрын 2006 оны судалгаанаас үзвэл Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь дундаас дээш зэрэглэлийн цөлжилт, газрын доройтолд өртжээ.
  • 4. Мөн цөлжилт бусад улс оронтой харьцуулахад нэн хурдацтай явагдаж байгаа юм. Монголын цөлжилтийн шалтгаан Дээр дурдсанаар Монголын цөлжилтийн шалтгааныг байгалийн болон зохиомол гэж хоѐр хуваадаг. Байгалийн шалтгаан нь дэлхийн дулаарлаас улбаатай хур тунадас, дулааны өөрчлөлт, салхины хурд хэмжээний нэмэгдэл, гол мөрөн ширгэж хатах, хорхой шавьжны нэмэгдэл, хөрсний үржил шимийн алдагдал зэрэг юм. Зохиомол шалтгаан нь бэлчээрийн даац хэтрэх, уул уурхайн ажиллагаа, мод огтлох, газар тариалан, хүн амын нэмэгдэл хот суурин газрын төвлөрөл, ойн түймэр зэрэгтэй холбоотой. 1.Цөлжилтөд нөлөөлөх байгалийн хүчин зүйл. Дэлхийн дулаарлаас шалтгаалан 1946-2006 онд Монголын цаг уур 1.92 градус дулаарсан. Өнгөрсөн 100 жилийн дотор дэлхийн дундаж дулаан 0.75 градусаар нэмэгдсэнтэй харьцуулахад Монголын байдал маш хурцадмал байна гэсэн үг юм. Дулаарлын улмаас баруун бүсийн мөнх цаст сарьдаг хайлан үгүй болж байна.
  • 5. Ургамлын ургалт өсөлтөд хамгийн их нөлөөтэй хур тунадасны хэмжээ өнгөрсөн 1940-2004 оны хооронд хоѐр хувь буурсан нь тийм ч их өөрчлөлт бус юм. Гэвч ургамал ургалтын хугацааны нийт хур тунадасанд аадар бороо өдөрт орох борооны хэмжээ нэмэгдсэн байна. Ийм хүчтэй бороо нь хөрсний үржил шимийг арчин урсгаж улмаар хөрсийг эвдэн, ургамалд ногдох чийгийн тэнцвэрийг алдагдуулж ургалтад муугаар нөлөөлөх болов. Хуурайшилт (NDVI) ч маш их байна. Монголд дулааны улирал буюу 6-8 сарын дулааны хэмжээ огцом өсч байгаа ч хур тунадасны хэмжээ нэмэгдээгүй. Энэ нь цөлжилт хуурайшилтын гол шалтгаан болдог. Мөн 1961-2006 онд нийт нутаг даяар ууршилтын хэмжээ жилд дунджаар 2-3 мм- ээр нэмэгджээ. Үүнийг ууршилтын хэмжээний өөрчлөлтөөр тооцвол өнгөрсөн 46 жилийн турш 100 мм нэмэгдсэн гэсэн үг. Үүнээс шалтгаалан гол мөрний түвшин буурч ургамалд ногдох чийгний хэмжээ буурна. 2003 онд Монголын Засгийн газрын хөрсөн дээрх ус чийгний талаар хийсэн судалгаанаас үзвэл 683 гол мөрөн,
  • 6. 1484 булаг шанд, 760 нуур ширгэжээ. Монголын газарзүйн байрлал нь цөлжилтийг хурдасгах бас нэг нөхцөл болж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хойд туйлаас 3000 км, Газар дундын тэнгисээс 5000 км, номхон далайгаас 1600 км зайд өндөр уулсаар хүрээлэгдэн оршдог нь далайн чийглэг зөөлөн уур амьсгалыг хааж , цаг уурын хувьд хуурай хахир болохоос өөр аргагүй байдалд хүргэдэг аж. 2.Цөлжилтөд нөлөөлөх зохиомол хүчин зүйл Зохиомол шалтгааны дотор цөлжилтөд хамгийн их нөлөөлдөг шалтгаан нь бэлчээрийн даац хэтрэх явдал юм. Монголын мал сүргийн тоо 1918 онд есөн сая 600 мянга байсан бол 2007 оны сүүлээр 37 сая болж дөрөв дахин нэмэгдсэн байна. Монголын эрдэмтдийн тооцоолсноос үзвэл бэлчээр нь 600-800 сая мал сүргийг даах чадвартай юм. Гэвч засаг захиргааны нэгжийн өөрчлөлт хувиарлалтаас болж бэлчээр сэлгэн нүүдэллэдэг байсан уламжлал үгүй болжээ. Ийнхүү газрын доройтлоос бэлчээрийн талбай багасч, төв болон баруун бүсэд даац улам хэтэрчээ. Мал сүргийн дотор газрын хөрсийг
  • 7. ихээр талхалдаг хонь ямааны тоо эрс нэмэгдэж (нийт 88 хувь) үүнтэй харьцуулахад үхрийн тоо /зургаан хувь/ буурч байна. Хонь ямаа нь өвс ногоог үндсээр нь зулгааж иддэг тул ургамлын бүрхэвч устахад гол нөлөө үзүүлжээ. Бусад зохиомол шалтгаан нь тариалан эрхэлж байсан газрыг атаршуулж хаях, уул уурхайн зорилгоор газрын баялгыг хайр найргүй ухаж авах, авто замын сүлжээ, ойн түймэр зэргээс шалтгаалан хөрс бохирдож, үржил шимээ алдах болсон. Мөн ядуурал болон Засгийн газраас газар ашиглалт зэрэгт хяналт тавихгүй байгаа нь доройтлыг улам хурдасгаж байна. Хүн ам өсөхийн хэрээр хот суурин газарт ихээр төвлөрөх болсон нь бас нэг төрлийн шалтгаан болж байна. Гэвч монголчууд цөлжилтийн ийм хурцадмал байдал, аюул зэргийн талаар ойлголт мэдлэг дутмаг аж. Засгийн газар нь энэ байдлыг анхаарч үзэхгүй байгаа нь харамсалтай. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцоос үзэхэд цөлжилтөд 13 хувийн байгалийн, 87 хувийн зохиомол хүчин зүйл нөлөөлж байна гэж үзжээ. Гэвч Монголыг бусад оронтой харьцуулахад
  • 8. бэлчээр ашиглалт болон газар тариалангаас үүдэлтэй цөлжилтийн нөлөө бага. Харин дэлхийн дулаарал, хуурайшил, газарзүйн байрлал зэрэг мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна. Тиймээс Монголын цөлжилтийг дэлхийн бусад орны байдалтай харьцуулж үзэх хэрэгтэй байна. Цөлжилт гэж яриад амин хувийнх нь эрх ашигт өчүүхэн тус нэмэр болохгүй учир юу болоод байгааг мэдэхийг ч үл хүснэ. Тэгсэн атал эх орондоо хайртай гэдгээ янз бүрээр илчилж цөхөрнө. Цөлжилтийн аюулын тухай, түүнээс гарах арга замын тухай ярьж эх орондоо хайртай хүний дүр бүтээгээд өгөх хүн үнэндээ алга байна. Уур амьсгал болоод хүний хөгжлийн хүчин зүйлсээс үүдэн гарсан бүхий л муу үр дагаврын эцсийн үр дүнг “цөлжилт” гэсэн томъѐололд хамааруулж ойлгодог. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт, ургамлын ургац, малчин ардын амьдрал, монгол нутагт цаашид амьдрал яаж өрнөх вэ гэсэн олон асуултуудын хариуг “цөлжилт” гэсэн ганц зүйлээс л төгс ойлгох нь бидэнд үгүйлэгдэж байна. Цөлжилтийн эцсийн үр дүнг Сахарын цөл нутгаар ойлгож болно. Эдүгээ Монгол орон цөлжилтийн ямар нэгэн үе шатыг туулж байна. Харин ямар үе шатыг туулж, Сахарын цөл хүртэл хэдэн жил үлдэж байгааг бүү мэд. Огт ажиг сэжиггүй байцгаахыг бодоход ямар ч л байсан Сахарын цөлд хүрэхээр л зорьж байгаа юм байх. Говь, хээрийн бүс нутгийн унаган ургамал болох хайлаас, бургас, харганы төрлийн зарим мод, сөөгүүдийн тархалт хумигдаж, байгалийн сэргэн ургалт бараг явагдахгүй байгаагаас гадна 90 гаруй төрөл зүйлийн ургамал устаж үгүй болсон “гайхамшигт” мэдээ байна. Ойрын хэдхэн жилийн дотор 90 гаруй төрлийн ургамал устаж, элсэнд даруулсныг мэдсэн ч хашгирч уйлах хүн хаа ч алга байна. Ургамлын бүрхэвчийн алдрал нь элсний нүүлт хөдөлгөөнийг идэвхжүүлэн төв суурин газар элсэнд дарагдаж, Онгон, Молцог, Монгол, Бор хяр зэрэг томоохон манхан элс нүүж бэлчээр, уст цэг, баянбүрдүүдийг доройтуулж зарим биологийн төрөл зүйлийг ч устах аюулд хүргээд байна. Өдгөө Дундговь, Дорноговь, Өмнөговь, Ховд аймгийн зүүн хэсэг, Увс, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн урд хэсэг, Сүхбаатар, Баянхонгор аймгийн нийт 145 сумын төвийг тойрсон дунджаар 800-1500 га талбай бүхий “цэгэн” цөлжилт илэрч, хамрах талбай нь өргөжин тэлсээр байгааг юу гэх вэ. Ховд аймгийн нутаг дэвсгэрийн 30-аад хувь нь техноген үйл ажиллагаанд өртөж, Дөргөн сум, Ховд, Эрдэнэбүрэн, Үенч, Манхан, Алтай зэрэг сумдын төв элсний нүүлт хөдөлгөөнд өртөж, эргэн тойрны 100 орчим га талбай талхлагджээ. Тэгвэл Дорнод аймгийн нутаг дэвсгэрийн элсний нүүлт хөдөлгөөнд Баянтүмэн, Хөлөнбуйр зэрэг сумд өртөж, төвийн эргэн тойрны 510- 650 га талбай талхлагдсаны зэрэгцээ Дундговь аймгийн нутаг дэвсгэрийн 40-өөд хувь доройтож, цөлжилт нь дундаас хүчтэй зэрэглэлд шилжин бэлчээр нутгийн 32,9 хувь нь эргэн
  • 9. ашиглах боломжгүй болсон байна. Харин Булган аймгийн ойн сангийн 57,1-61,5 хувь нь хөгширсөн ой эзэлж, шатсан ой 10 мянган га, 40 мянга орчим га талбай хортон шавьжинд идэгдсэн, тариалангийн талбайн 60-аад хувийг атаршуулан орхисон зэрэг нь орчны доройтлыг ихээхэн нэмэгдүүлжээ. Тэрчлэн хээрийн бүсийн Дашинчилэн, Баяннуур, Гурванбулаг сумын төвд 0,5-1.0 метр орчим зузаан элс хашаа, байшин, малын саравч зэрэг байгууламжийн ард хуримтлагджээ. Нэг хүний амьдрах насанд л ажиглагдахуйц тийм хурднаар байгаль дэлхий нүдний өмнө хувиран өөрчлөгдөж байна. Ялангуяа нүүдлийн мал аж ахуй дагнан эрхэлж ирсэн Монгол Улсын хувьд энэ нь бүр их тулгамдсан асуудал болж байгаа нь яриангүй. Нүүдлийн мал аж ахуйг энэ хэвээр нь цаашид хичнээн жил авч явахыг төр засаг гэж байдаг бол ард түмэндээ хэлж өгөх цаг нь болжээ. Нэг л өдөр нэг л цагт уламжлалт мал аж ахуй байгалийн давж гэтэлшгүй хүчний өмнө тулгаран гайхширч зогсох нь эргэлзээгүй юм. Айл бүр, албан байгууллага бүр, сум, аймаг бүр орчноо ногооруулах, эдийн засгийн ашигтай ургамал тариалахыг зорилго болгосон “Ногоон хэрэм” мэтийн том бодлогыг хэрэгжүүлэх биш өнөөдөр мартаж эхэлж байна. Сэлэнгэ мөрний илүүдлийг өмнийн говь нутаг руу татах нь Хятадыг усжуулах мастер төлөвлөгөө мэтээр хадууруулан дооглож байгаа нь ч үгүйдээ инээдтэй хэрэг юм. Цөлжилт бидний амьдрах орчинд нэгэнт бий болоод байгаа учраас бид гагцхүү дэргэдээсээ л ажиллаж тэмцэх нь чухал болоод байна. Эх орны цэнхэр судас болсон хоѐр мянга гаруй гол горхи ширгэн үгүйрчээ. Хүн, малын усгүйгээс цөөн хэдэн уст цэг, баянбүрдээ тойрон шавааралдаж малчид бууснаас тэр орчмын газраа удаан хугацаанд доройтуулж цөлжүүлэх үндсийг ч тавьж эхлээд байна. Бэлчээрийн зүй зохистой ашиглалт, менежмент гэж ярьдаг ч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ч амьдрал дээр буусан үр дүн гэж юу ч алга байна. Дэлхийн уур амьсгалын дулаарлын нөлөө нь Төв Азийн эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд нэн эмзэг нөлөөлж байгаа нь үнэн ч түүнээс өөр гол буруутай эзэн холбогдогч гэж өнөөдөр алга. Эх орон маань цөлжиж байна. Онгон дагшин элсэн манханыг гадаадын жуулчид үй олноороо ирж үзэх тул түүнийг хөгжүүлээд бай гэсэн уриа лоозонг Монголын улстөрчид чимээгүй дэвшүүлж байна.Тэдний мөхөл даллаж амьдарсан цаг үеийг ирээдүй үе маань харах л болно. Бидний мэдэх говийн олон зуун мянган зоны амьдралыг тэтгэж ирсэн Улаан нуур өнөөдөр ширгэн алга болжээ. Харин эх орны маань газрын зураг дээр тодоос тод тэмдэглээтэй Улаан нуурын зураг одоо ч бий нь өр өвтгөнө. Ургамал, өвсгүй болж гагцхүү хэзээ гүйцэд бүрхэх нь үл мэдэг улаан элсний исгэрэн шуугих халуун давалгаа л дуулдаж байна. Тэр магад Сахарын “цөл” шиг эмгэнэлт цөл болох орон зай, цаг хугацааны хэмжээс мөн буй заа. Атрын аян-Цөлжилт. XXI зуунд цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахинд эрчимтэй явагдаж байгаа. Ялангуяа Монголд цөлжилт тун богино хугацаанд хүрээгээ тэллээ. Өнөөдрийн байдлаар гэхэд газар нутгийн 80 хувь нь цөлжилтөд өртсөнийг эрдэмтэд нотолжээ. Дархан- Уул аймагт экологийн өөрчлөлтийн судалгаа хийхэд манай орны цөлжилт урдаасаа биш Дархан-Уул аймгаас эхэлж байгааг тогтоосон байна. Тодруулбал, Монголд цөлжилт төвөөсөө эхэлж байгаа гэнэ. 1940 оноос хойш дэлхийн цаг агаар 1.9 градусаар нэмэгджээ. Харин 2020
  • 10. он гэхэд Монгол орны цаг агаар 4.88 градусаар дулаарах судалгаа гарсан. Бүр хэтийн төлвөөр буюу хагас зууны дараа манай орон Сахарын элсэн цөл шиг хуурайшч, Африкийн халуун орон шиг халах хэмжээнд хүрэх нь тодорхой болсныг Экосистем судлаач, доктор Г.Баярсайхан хэлж байна. Эрдэмтдийн хувьд мөн МУ-ын ЗГ-аас зарласан “Атар III” аян өрнүүлэхийг эсэргүүцэж байгаагаа хэлж байна. Атрын аян ганц манай улсад өрнөж байсан ажил биш. Жишээ нь АНУ, Канад зэрэг оронд 1920-1930 онд маш эрчимтэй хөгжсөн. Мөн хуучин ЗХУ-д өрнөсөн атрын аяны 50 жилийн ой саяхан боллоо. Харин одоо эрдэмтэд атрын аянаар тухайн үед дэд бүтэц тодорхой хэмжээгээр хөгжсөн боловч экологийн асар их сүйрэл авчирсан юм байна гэдэгт санал нэгдсэн гэлээ. Угаасаа сүйрэлд хүрдэгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрснийг ч тэд ярьж байна. Казахстанд Арал тэнгис гэж бий. Энэ нь манай Хөвсгөл далайгаас 10 дахин том. Гэтэл энэ тэнгис далай нь атрын аянтай холбоотойгоор бараг ширгэж үгүй болсон. Түүнчлэн хөрсийг атаршуулснаас үүсдэг бас нэг сөрөг үр дагавар нь шороон шуурга юм. АНУ гэхэд хэдэн сая га-гаар нь газраа хагалсан. Гэхдээ тухайн үед эрдэмтдийнхээ зөвлөгөө, анхааруулгыг сонсч атаржсан талбайгаа ургамлан бүрхүүлээр нөхөн сэргээсэн түүхтэй. Хамгийн гол нь америкчууд хөрөнгөтэй, чадалтай улс орон болохоор сэргийлж чадсан. Гэтэл бидэнд ийм боломж байхгүй болохоор аюул дэргэд ирснийг хэлж байлаа. Газар хагалахад байгаль орчинд хамгийн түрүүнд ямар сөрөг үр дагавар үзүүлэх вэ? Гэсэн сэтгүүлчийн асуултад, Монгол Улс Киотогийн протоколд нэгдсэнээр агаар мандалд ялгаруулах хүлэмжийн хийг бууруулах, хязгаарлах үүрэг хүлээдэг. Тэгвэл хөрсөнд ялзмаг гэж бий. Монгол орны ялзмагийн хэмжээ 1940-өөд оны үед 3.2 мг грамм байсан бол өнөөдөр энэ хэмжээ 70 хувь буураад 1.7 болсон. Байгальд нэг см ялзмаг бүрэлдэхэд олон зуун мянган жил шаардлагатай. Гэтэл бид үүнийг нэг далайлтаар үгүй хийх гэж байна. Газар хагарахад хөрсөн дэх ялзмаг задарч тэр хэмжээгээр хүлэмжийн хийг агаарт ялгаруулдаг юм. Түүнчлэн хагалсан газраас дэгдэх сул шороог яах билээ. Хуурайшилтай холбоотойгоор үүсээд буй түйрэн, шар шороон шуурга өнөөдөр зөвхөн Монгол Улсад хамаатай асуудал биш болоод удлаа. Тэгэхээр “Атар III” аяныг өрнүүлэх эсэхэд тун анхааралтай хандаж, үндэслэлтэй судалгаа хийх хэрэгтэйг эрдэмтэд онцолсон юмаа. Урд нь өрнөсөн атрын аяны 50 жилийн ой удахгүй болох гэж байна. Энэ хугацаанд Монгол орны экологи асар их өөрчлөгдсөн. Ийм үед атрын шинэ аянг эхлүүлж болохгүй. Уг нь Засгийн газраас дэвшүүлсэн энэ асуудал бодлогынхоо хувьд зөв юм. Газар тариалангаа сэргээж үр тарианыхаа үйлдвэрлэлийг нэмэгдүүлээд, гурилаар ард түмнээ хангана гэдэг чухал. Харин үүнийг Р.Содхүү тэргүүтэй хэдэн эдийн засагчид боловсруулахдаа байгаль орчны асуудлыг тэр чигт нь хаячихаж. 5-6 сангийн аж ахуй байгуулна, өндөр хөгжилтэй орноос трактор, камбайн авчирна, шилдэг сортын үрээр га тутмаас 10-20 центр ургац авна гэх мэтээр ярьж байна. Үнэндээ тэд хийсвэр сэтгэлгээгээр санал дэвшүүлжээ. Нэг ѐсондоо шоу хийж байгаад тун их эмзэглэж байна гэлээ. “Атар III” аян гэдэг бол экологийн талаас нь харвал террор буюу латинаар айдас хүйдэс төрүүлж байгаа санаа юм. Угтаа бол атар бол дэлхий ертөнцөд хаана ч байдаггүй. Тиймдээ ч Монгол орон бол монголчуудын мянга мянган жил амьдарсан бэлчээрийн нутаг болохоос атар биш гэдгийг эрдэмтэд сануулж байна. Атарын I аянаар 450 мянган га газар хагалсан. Дараа нь 1978 онд нэмж 1.11 сая га газрыг атаршуулсан. 1990-ээд онд 1.35 сая га-г хагалсан. Одоо 300- гаад мянган га газрыг эргэлтэд оруулсны 190-ээд мянгад үр тариа, ногоо тарьж байна. 1998 оны үед Монгол Улс 20-иод миллиард үр тариа хураан авсан байдаг. Энэ их баялаг. Гэтэл байгаль орчинд үүнээс хавьгүй илүү хохирол учруулсан гэлээ. “Атар III” аяныг эхлүүлье гэхэд тийм их буудай тарих хүн байх болов уу гэдэг нь эрэлзээтэй. Хэрвээ улаан буудайны үнэ унавал бүгдээрээ рапс тарьж эхлэх биз. Түүнчлэн аяныг өрнүүлэхэд 300 тэрбум төгрөг зарцуулах юм гэнэ. Угтаа бол үүнийг газарт булахаас ялгаа байхгүй. Ингэж байгаль орчноо
  • 11. сүйтгэхийн оронд ард түмэнд хэрэгтэй зүйлд, бүтээн байгуулалтад зарцуулж болно гэсэн санааг тэд хэлж байлаа .