SlideShare a Scribd company logo
МОНГОЛ УЛСЫН СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ
РАДИО ТЕЛЕВИЗ МЕДИА УРЛАГИЙН СУРГУУЛЬ
ОРЧИН ҮЕИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА / B.JM208/
БИЕ ДААЛТЫН АЖИЛ
СЭДЭВ: ХҮЙТЭН ДАЙНЫ ЭХ СУРВАЛЖ
Шалгасан багш: ........................................ /М. Амартүвшин/
Гүйцэтгэсэн оюутан: ................................... / Энхтүвшингийн Оюунгоо / Сэтгүүлч 3А /
Улаанбаатар хот
2016 он
Агуулга
 Хүйтэн дайны түүх, эх сурвалж
 Хүйтэн дайны үйл явдлын товчоон
 Удирдагчидын тухай
 Дайны өмнөх байдал
 Европ дахь дайн
 Ази номхондалайн дайн
 БНМАУ-н оролцоо
 Дайны дараах үйл явдал
 Хүйтэн дайны хор уршиг
 Дайны түүхэн баримтууд
 Хүйтэн дайны гэрэл зураг
 Хүйтэн дайны намжсан байдал
 Хүйтэн дайны хурцадмал байдал
 Хүйтэн дайны төгсгөл
 Дүгнэлт
 Ашигласан материал
ХҮЙТЭН ДАЙНЫ ГАРАЛ ҮҮСЭЛ
“Хүйтэн дайн” гэсэн холбоо үгийг анх удаа АНУ-ын ерөнхийлөгч Гарри Трумений
зөвлөх Бернард Барух 1947 оны дөрөвдүгээр сарын 16-нд Өмнөд Каролина мужийн хууль
тогтоочдын хуралдаан дээр хэлжээ. Энэ томьёоллыг New York Tribune сонинд сэтгүүлч
Уолтер Липпман өгүүлэл бичихдээ ашигласнаар олон нийтэд түгсэн юм.
Хүйтэн дайны, үйл явдлын товчоон
Хүйтэн дайн 1940-өөд оны дунд үеэс 1990-ээд оны эхэн хүртэл үргэлжилсэн.
Дэлхийн II дайны дараа АНУ ба ЗХУ өөр өөрийн нөлөөллийн бүсийг гаргаж ирэн тэднийг
цэрэг, улс төрийн эвслээр бататгасан юм. Социалист, капиталист систем ийнхүү бие
биенийхээ эсрэг сөрөг зогссон нь ердийн болон цөмийн зэвсгийн хөөцөлдөөнийг
хөөрөгдсөн. 1970-аад онд олон улсын хурцадмал байдлыг намжаахад хоёр тал ихээхэн
зүтгэл гаргасан юм. Хүйтэн дайны төгсгөл нь гол төлөв ЗХУ ба социалист орнуудад
гарсан улс төр, нийгмийн өөрчлөлттэй холбоотой.
- Дэлхийн хоёрдугаар дайн нь 1939-1945 онд үргэлжилсэн ба энэхүү дайн нь дэлхий
дахины томоохон зөрчил байсан бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн
аймшигт дайн байсан билээ.
- Дэлхийн агуу хүчнүүдийг хуримтлуулсан энэ дайнд улс орнууд 2 хэсэгт хуваагдсан
нь Холбоотнууд болон Тэнхлэгийнхэн байлаа. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн
хүн амын 80 шахам хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ.
Нийт 60-аас илүү сая хүн амь үрэгдсэний ихэнх нь энгийн иргэд байсан ба нийт хүн
амын 2.5 хувь нь байжээ.
- Энэ дайн нь 1939 оны 9 сарын 1-нд Герман улс Польш руу довтолсноор эхэлсэн
юм. Герман улсын дайн зарласныг илтгэх дараагийн үйлдэл нь Франц болон Их
Британи, түүний холбоотон улсууд руу довтолсон явдал байв. Энэ бүхний
шалтгаан нь Европт агуу том улс байгуулах байсан ба 1939 оны сүүлээс 1941 оны
эхэн үе хүртэл хийсэн дайн тулаандаа Европын ихэнх нутгийг эзлээд байсан юм.
Хэдий тийм боловч Их Британи болон түүний холбоотон улсууд Тэнхлэгийнхэнтэй
тэмцэх гол хүч болж Хойд Африкт хүчтэй тулаан хийсээр байв.
- 1941 оны 6 сард Европын Тэнхлэгийн улсууд ЗХУ руу довтолсноор, дайнд
хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн ЗХУ-ыг татан оруулсан юм. 1941 оны 12 сард
Япон улс Номхон Далайд орших АНУ болон Европийн харьяа руу дайрснаар,
хурдан хугацаанд тэр хэсгийн газар нутгийг ихээр нь эзэлж чадсан байна.
Тэнхлэгийнхэн газар нутаг эзэлж урагшлах байдал нь 1942 онд, Япон улсын удаа
дараа хүлээсэн далай дээрх тулааны ялагдал, Европын Тэнхлэгийн улсуудын
Өмнөд Африкт хүлээсэн ялагдалаас болон Сталинград дахь тулаанаас болж зогссон
юм.
- 1943 онд Герман улсын Зүүн Европт хүлээсэн ялагдал, Холбоотнуудын Фашист
Итали руу довтолсон довтолгоо болон АНУ-ын Номхон Далайд байгуулсан
ялалтаас болж Тэнхлэгийн улсууд санаачлагаа алдаж, бүх фронтоо татаж эхэлсэн
юм. 1944 онд ЗХУ, Герман болон түүний холбоотон улсуудад алдсан газар нутагаа
эргүүлэн авч байхад Өрнөд Холбоотнууд Франц улсыг чөлөөлж байв. Европт энэ
дайн нь Берлинийг ЗХУ-ын мөн Польшийн цэргүүд эзэлж авснаар Герман улсын
болзолгүй бууж өгснөөр 1945 оны 5 сарын 9-нд дууссан юм. Харин Азид Япон улс
АНУ-ын довтолгооноор Усан флотоо алдсаны дараа 1945 оны 8 сарын 15-нд бууж
өгөх саналыг хүлээн зөвшөөрснөөр, дайн дууссан байна.
- Иосиф Виссарионович Сталин (1879 - 1953)
- Гүржид гуталчны хүү болж төрсөн тэрбээр нууц хувьсгалт бүлгэмд нэгдэж, 1903
онд Оросын Социал Демократ Ажилчны Намын большевик фракцын талд
оржээ.Владимир Ильич Лениний шавь болсон тэрбээр намд доогуур албан тушаал
хашиж байгаад 1912 онд анхны Большевик Төв хороонд томилогдсон. 1917 оны
Оросын хувьсгалаар большевикууд төрийн эрхэнд гарах хүртэл тайзны ард
идэвхтэй ажиллаж байсан бөгөөд 1913-1917 онд цөллөгт байсан. Ленинийг нас
барсны (1924) дараа Сталин өрсөлдөгчдөө ялж, Зөвлөлтийн улс төрийн хяналтыг
гартаа авчээ. Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлт эхний үед маш ноцтой хохирол
амсаж, бууж өгөх тухай асуудал ч яригдаж байсан гэдэг. Гэсэн ч дайны явцад
өөрчлөлт гарч улмаар дайныг Зөвлөлтийг ялалтаар дуусгах боломжтой болсон.
Ийнхүү ганцаараа засагласаар 1953 оны 3 сарын 1-нд Сталин нас нөгчсөн.
Сталины үхлийн талаар янз бүрийн таамаг, онол байдаг.
-
- Уинстон Черчилль (1874 - 1965)
- Дэлхийн хоёрдугаар дайны үед Их Британи улсыг удирдаж байсан, улс төрч юм.
Тэрээр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын ерөнхий сайдаар 1940 -
1945, 1951 - 1955 онуудад хоёр удаа ажиллаж байжээ. Уинстон Черчилль бол
төрийн гарамгай зүтгэлтэн, уран илтгэгч, түүхч, мөн Нобелийн шагналт зохиолч
хүн байсан юм.
Харри Трумен (1884-1972)
- Тэрээр АНУ-н 34 дэх ерөнхийлөгч байсан бөгөөд 1945 оны 4-12нд үүрэгт ажилдаа
оржээ. Тэрээр алдарт ерөнхийлөгч Рузьвелтийн нас барсны дараа шинээр
сонгогдсон бөгөөд Дэлхийн 2-р дайны төгсгөл Хүйтэн дайны эхэн үе байсан учир
гадаад дотоод бодлогоо шинээр тодорхойлох, мөн ЗХУ-н эсрэг сөрөн зогсох АНУ-н
бодлогыг тодорхойлсон хүн юм.
-
-
-
Дайны өмнөх байдал
Дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсан Германы эзэнт гүрэн Версалийн гэрээнд гарын үсэг
зурсан байв. Энэ гэрээгээр Герман нь нилээд хэмжээний газар нутгаа алдаж, ихээхэн
хэмжээний төлбөр төлсөн ба дээр нь хязгаарлагдмал армитай байх үүрэг хүлээсэн байна .
1917 онд Орост гарсан хувьсгалаар ЗХУ бий болж, удалгүй Сталины удирдлагад оров.
Италид, Бенито Муссолини төрийн эрхэнд гарсан ба "Шинэ Ромын эзэнт гүрнийг
байгуулна" гэж тунхаглав. Хятадад Гоминданы нам Хятадын Коммунист намтай нэгдэн
тус улсад ноёрхож байсан жижиг цэргүүдтэй байлдаж байсан боловч, удалгүй хоёр
холбоотон хоорондоо дайтаж эхэлжээ. 1931 оноос Японы эзэнт гүрний милитаристууд
иргэний дайнд нэрвэгдсэн Хятадад хяналтаа тогтоож эхлэв.
Адольф Гитлер 1933 онд Германы төрийн эрхэнд гарч, Герман улсыг зэвсэглэж
эхэлсэн байна. Франц, Их Британи, Итали зэрэг улсууд Германы энэхүү үйлдэлд ихээхэн
түгшсэн ба 1935 онд Франц-Италийн Германы эсрэг холбоотон болох хэлэлцээр
байгуулагдсан байна. Уг хэлэлцээрээр Итали нь Этиопид хяналтаа тогтоох эрхтэй болжээ.
Энэ үед Герман Версалийн гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдэв. Германы эсрэг Их
Британи, Франц, Итали хамтран Стресагийн гэрээг байгуулав. ЗХУ ба Францын хамтарсан
гэрээг бас энэ үед байгуулсан байна .
Энэ үед Үндэстнүүдийн Лиг тодорхой үүрэг гүйцэтгэж чадаагүй байна. 1935 оны 6 сард
Их Британи Герман хоёр усан цэргийн флотын хэмжээг харилцан тохирсон гэрээ
байгуулав. 1935 оны 8 сард АНУ Европ ба Азид болж буй үйл явдалд төвийг сахих байр
суурьтай байгаагаа зарлав. 10-р сард Итали Этиопийг эзлэж, мөн Герман Австрийг эзлэх
санаархалд тавьсан хоригоо цуцлав .
1936 оны 3-р сараар Гитлер Версалийн гэрээнээс албан ёсоор гарлаа. Үүнд Европын
улсууд хориг тавьж чадсангүй. Испанид иргэний дайн эхлэхэд Герман ба Итали нь
Франциско Франкогийн Испанийн националистуудыг дэмжсэн ба нөгөө талд нь
Зөвлөлтүүдийн дэмжлэг бүхий Испанийн Бүгд Найрамдахчууд байсан байна. Хоёр талууд
энэ дайнаар шинэ зэвсэг, дайны тактикаа туршжээ. 1939 оны эхээр Франкогийн тал дайнд
ялж Испанийн иргэний дайн дуусав .
1939 оны 10 сард Герман, Итали хоёр "Ром-Берлиний тэнхлэг" гэсэн холбоо байгуулав.
Нэг сарын дараа Герман ба Японы хооронд ЗХУ-ын эсрэг буюу коммунизмын эсрэг
хандсан "Коминтерний эсрэг гэрээ" байгуулж, жилийн дараа энэ гэрээнд Итали мөн
нэгдсэн байна. Хятадад Гоминдан ба Коммунист намууд галаа зогсоон Японы эсрэг
нэгдсэн фронт байгуулах боллоо.
Цаг хугацаа
Энэ дайн нь 1939 оны 9 сарын 1-нд Герман улс Польш руу довтолсноор эхэлсэн ба
2 хоногийн дараа Франц болон Их Британи улсууд Германд дайн зарласан юм. Дайны
эхлэлийн өөр нэг он тоолол нь бол 1937 оны 7 сарын 7-нд эхэлсэн Хятад-японы
хоёрдугаар дайн билээ. Бусдаараа Их Британий түүхч А.Ж.П.Тайлорын дэвшүүлсэн санааг
дагадаг бөгөөд тэр нь Зүүн Азид өрнөж байсан Хятад-японы хоёрдугаар дайн болон
Европт өрнөж байсан Европ, түүний колони орнуудын хоорондох Европын Хоёрдугаар
дайн нэгдсэн гэх явдал юм. Хоёр дайн 1941 онд нэгдсэнээр дэлхий дахины нэгэн томоохон
зөрчил болсон бөгөөд дайн 1945 он хүртэл үргэлжилсэн билээ. Дайн дууссан хугацааг
дэлхий дахинд тогтсон хугацаа байддаггүй. 1945 оны 9 сарын 2 буюу Японы албан ёсоор
бууж өгсөн өдөр гэхээсээ илүү Номхон далайд Японыг ялсан 1945 оны 8 сарын 14-нд дайн
дууссан гэж үздэг. Харин зарим Европын түүхчид 1945 оны 5 сарын 8-нд Болзолгүй бууж
өгөх баримтад Германы тал гарын үсэг зурснаар дууссан гэж үздэг байна. Хэдий тийм
боловч Япон улстай найрамдалтай байх Олон улсын бичиг баримтад 1951 он хүртэл гарын
үсэг зураагүй байсан юм.
Европ дахь дайн
1939 оны 9 сарын 1-нд, Адольф Гитлер ба Нацист намаар удирдуулсан Германчууд
Дэлхийн нэгдүгээр дайнд алдсан газар нутгаа эргүүлж авах гэж ЗСБНХУ-тай байгуулсан
нууц гэрээний дагуу Польш руу довтоллоо. ЗСБНХУ нь 9 сарын 17-нд энэ түрэмгийлэлд
оролцож эхэлсэн юм.Үүний хариуд Их Британи, Австрали, Шинэ Зеланд, Франц есдүгээр
сарын 3-нд Германд дайн зарласан юм. Өмнөд Африк (9 сарын 6-нд) ба Канад (9 сарын 10-
нд) дээрх улсуудыг даган дайн зарлав. Герман нь Блицкриг буюу “цахилгаан дайн” гэдэг
тактикийн дагуу Польшийг 5-хан долоо хоногийн дотор эзлэв.Зөвлөлтүүд мөн Польшийн
тодорхой хэсгийг өөртөө нэгтгэсний дараа, Балтийн орнууд руу довтолсон байна. Өвлийн
дайн буюу Финлянд 4 сар тулалдсаны эцэст Москватай энхийн гэрээ байгуулав. 1940 оны
дундуур ЗСБНХУ өөрийн эзэлсэн Балтийн орнууддаа зөвлөлт маягийн дэглэм тогтоов.
Герман 1940 онд Норвеги, Голланд, Бельги, Францыг, 1941 онд Югослав, Грекийг
довтолж, түргэн хугацаанд маш олон ялалт байгуулсан юм. Эхлээд Италийн цэрэг, сүүлд
нь Германы цэргүүд хойд Африкт байсан Британийн цэргүүд рүү довтолжээ. 1941 оны зун
гэхэд Герман нь Франц ба Баруун Европын ихэнх хэсгийг өөрийн эрх мэдэлдээ авсан
байлаа. Харин Британийг Хатанх хааны агаарын цэргийн хүчин, Хатан хааны усан
цэргийн флотын эсэргүүцлийн улмаас тийм амар дийлж чадсангүй.
Гитлер нь дараа нь 1941 оны 6 сарын 22-нд “Барбарос төлөвлөгөө”-ний дагуу
гэнэтийн дайралтаар ЗСБНХУ-ыг довтлов. Зөвлөлтийн нутаг руу маш гүнзгий нэвтрэн
орж, 1941 оны сүүлч гэхэд Москвад тулав. Зөвлөлтүүд Алс Дорнодоос буюу Манжго
Зөвлөлтийн хил орчимд нөөцөлсөн цэргээ татан, сөрөг давшилтанд оржМосквагийн
тулалдаанд ялалт байглууж. Сталинградын тулаан (1942–1943)-д Германы 6 дугаар армийг
буулгаж аван, Курскийн тулаанд Германчуудыг бут цохин, Ленинградын бүслэлтийг
сэтлэв. Дараа нь Улаан арми ухарч байсан Вермахтийг Берлин хүртэл хөөн, Берлиний
тулалдаанд яллаа. Яг энэ үед Гитлер газар доорх байрандаа 1945 оны 4 сарын 30-нд
шинээр суусан эхнэр Эва Браунтайгаа хамт амиа хорлолоо .
Энэ үед барууны холбоотнууд хойд Африкийг 1940-өөс 1943 оны хугацаанд амжилттай
хамгаалж, 1943 онд Италийг эзлэж[29], 1944 онд Нормандид буусан 132,500 цэргийн
тусламжтайгаар Францыг чөлөөлөв[30][31]. Германтай тулалдсаар ирсээр барууны
холбоотнууд Райн мөрнийг гатлан Зөвлөлтийн цэрэгтэй Германий дундуур урсах Элба
мөрөн дээр уулзав .
Европ дахь дайны туршид 6 сая еврейчүүд, цыганууд, славянууд, коммунистууд, ижил
хүйстнүүд, тахир дутуу зэрэг хүмүүс Нацист Германий төрөөс зохион байгуулсан
хядлагад өртөж амь насаа алджээ.
Ази Номхондалай дахь дайн
1937 оны 7 сарын 7-нд Японы эзэнт гүрэн Хятад руу довтоллоо. Австрали ба АНУ
нь үүний хариуд Япон руу гаргах төмрийн экспортод хориг тавив.
1940 оны 9 сарын 27-нд Герман, Италитай 3 улсын гэрээнд гарын үсэг зурав. АНУ-
тай хийх хэлэлцээр бүтэмжгүй болсон учраас, Япончууд 1941 оны 7 сарын 24-нд Энэтхэг-
Хятадын хойг руу довтоллоо. Энэ нь АНУ, Их Британи, Голланд зэрэг улсуудыг Япон руу
гаргах газрын тосны экспортоо хаахад хүргэлээ .
Япон нь бараг нэгэн зэрэг Америкийн усан цэргийн төв бааз байрлаж байсан Пэрл Харбор,
Тайланд, Их Британий эзэмшил болох Хонгконг, Малайз руу халдлаа. Энэхүү халдлага нь
барууны цагаар 1941 оны 12 сарын 7-нд болсон юм. Үүний маргааш АНУ-ын мэдэл дэх
Филиппин рүү довтолж, амархан ялалт байгуулжээ. 12 сарын 11-нд Герман ба Итали 2
гүрэн АНУ-д дайн зарлалаа. 12 сарын 15-нд Германчууд Их Британи ба Голландын
эзэмшлийн Брунейд халдлаа. Япончууд Турк дахь баазаасаа тэр хавийн холбоотнуудын
эзэмшил рүү довтолж эхэлсэн байна ..
Япончуудын дайралтыг Шүрэн тэнгисийн тулалдаанд зогсоож, тэдний усан цэргийн
хүчинг Холбоотнууд ба Япончуудын хоорондох анхны тулаанд Шинэ Гвинейгээс буцаав.
Үүнээс 1 сарын дараа Японы усан цэргийн флотыг Мидуэйн тулаанд бут цохив. Энэхүү
тулалдаанд Япончууд Америкын усан онгоцны флоттой тулалдаж байх явцдаа 4 ширхэг
нисэх онгоц хөөргөгч усан онгоцоо алдав (Америкчууд нэгийг алдсан). Газар дээр
Япончууд Милний булангийн тулалдаанд ялагдаж, холбоотнууд Соломоны аралд цэргээ
явуулах болсоны улмаас Гуадалканалын тулалдаанаас цэргүүдээ татаж авлаа.
Холбоотнууд дараа нь Номхон далайг Япончуудаас чөлөөлөхийн тулд “Арлаас арал рүү
үсрэх” тактик хэрэглэх болов. Дараа нь АНУ ба Австралийн хүчин төв номхон далай руу
довтолж, тусгаарлахын өмнө нь Японы чухал бааз байрлаж байсан Рабаулыг тусгарлалаа.
Япончууд 1944 онд Филлипины тэнгисийн тулалдаан, Лейтэгийн булангийн тулалдаан
гэсэн том хэмжээний далайн тулалдаанд ялагдал амслаа. Холбоотнууд тэгээд эхлээд
Мариана, дараа нь Филлипин зэрэг Японы эх нутаг хүртэлх газрууд руу довтолж, В-29
зэрэг бөмбөгдөлтийн онгоцыг хөөргөх боломжтой баазуудыг байгуулж эхлэв. 1945 онд
Иво Жима, Окинава зэрэг чухал газрууд руу довтлов. Энэ хугацаанд холбоотнуудын
шумбагч онгоцнууд бага багаар Япон руух түүхий эд, газрын тосны хангамжийг бөглөж
байв.
1945 он буюу дайны сүүлийн жилд АНУ-ын агаарын цэргийн хүчин Японыг бөмбөгдөж
эхлэв. 1945 оны 8 сарын 6-нд Америкчууд Хирошимад, 8 сарын 9-нд Нагасакид атомын
бөмбөг дэлбэлж, үүний эцэст 1945 оны 8 сарын 14-нд Япон улс албан ёсоор бууж өглөө.
БНМАУ-ын оролцоо
Дайны үед Монгол нь Хорлоогийн Чойбалсангийн коммунист засаглалд
удирдуулж байсан бөгөөд ЗСБНХУ-тай маш нарийн холбоотой байв. Монголын арми
Улаан армитай олон удаа цуг байлдаж байсан. 1939 онд Хятадын хойд зүгт байрлаж
байсан Японы цэргүүд Зүүн Монголд халдахад Монгол ба Японы хоорондох тулалдаан
эхэлжээ. Үүний хариуд Георгий Жуковаар удирдуулсан ЗСБНХУ ба БНМАУ-ын
хамтарсан хүчин Япончуудыг бут цохиж, үүний үр дүнд Япон улс БНМАУ-ын “нутаг
дэвсгэрийн бүрэн бүтэн байдал” гэгчийг хүлээн зөвшөөрсөн гэрээнд гарын үсэг зурав.
Япон нь үүний дараа Монголыг эзлэхийг оролдоогүй ч, Монголын хилийн орчимд багагүй
цэрэг байрлуулахаар болов. ЗСБНХУ өөрийн цэргээ, Европ руу татсаны дараа Монголын
хүчин стратегийн хувьд илүү чухал болов. Дайны сүүлийн өдрүүдэд буюу 1945 оны 8
сарын 10-нд Монгол нь албан ёсоор Японд дайн зарлаж, Зөвлөлтийн цэргүүдтэй хамт
японы эзэмшилд байсан хойд хятадыг чөлөөлөх үйл ажиллагаанд оролцов.
Үүнээс гадна БНМАУ нь Зөвлөлтийн цэргийн хүчид багагүй хэмжээний дэмжлэг,
тусалцаа үзүүлж байв. Фронтод ХАНДИВ цуглуулах үйл ажиллагаа орон даяар өрнөж,
мал, мах, арьс шир түүхий эд, хувцас хунар, бэлэн мөнгө, алт зэргийг хандивлав. Зөвхөн
1942 оны эцсээр Москвад 236 вагон галт тэрэгний 4 цуваа бэлэг хүргэж өгөхөд нэхий дээл,
эсгий гутал, үстэй хантааз тус бүр 30,000 ширхэг, хүнсний зүйл 600 тн байсны дотор
27,000 шахуу зээрийн мах байв. Монголчууд бэлнээр 2.5 сая төгрөг, 100,000 ам. Доллар,
300 кг алт өгснөөр “Хувьсгалт Монгол” танкийн бригадыг 53 танктай, түүний дотор 32
алдарт Т-34 танктайгаар байгуулсан нь Зөвлөлтийн танкын Гвардын 1-р армийн
бүрэлдэхүүнд орж тулалдсаар Берлин хүрчээ. Мөн энэ мөнгөөр “Монгол ард” нисэх
хүчний эскадриль байгуулсан байна. Дайны жилүүдэд Монголын ард түмэн улаан цэрэгт
485,000 морь худалдаж, 32,000 агт бэлэглэв. Нийтийн дайсны эсрэг тэмцэлд Монголчууд
өөрийн бүхий л бололцоогоороо оролцсоны илрэл нь энэ билээ.
Дайны дараа
Олон улсын энх тайваныг сахиулахын тулд Холбоотнууд 1945 оны 10 сарын 24-нд
Нэгдсэн Үндэстний байгууллагыг байгуулав.
Дайн дуусахаас өмнө ЗХУ ба Холбоотнууд Дэлхийг шинээр таллан хувааж, өөрсдийн
нөлөөллийн бүсээ тогтоосон байна. Европ тив коммунист ба капиталист болон хуваагдаж,
Германыг хоёр тусдаа улс болгов. Азид АНУ нь Япон ба Японы эзэсшилд байсан Номхон
далайн бүс нутагт хяналтаа тогтоож, ЗХУ Сахалин ба Курилын арлуудыг өөртөө нэгтгэв.
Японы хараанд байсан Солонгосыг хоёр хуваалаа. Мөн АНУ толгойлсон цэргийн эвсэл
болох НАТО, ЗХУ-ын толгойлсон Варшавын гэрээ байгуулагдаж, Хүйтэн дайн эхэлжээ
Хятадын эх газарт Хятадын Коммунистууд ноёрхолоо тогтоож, БНХАУ-г байгуулав.
Тайваны арал дээр Гоминдан намынхан Бүгд Найрамдах Хятад Улсыг байгуулав. Грект
иргэний дайн дэгдэж, коммунистууд ялагдан Хааны арми ялалт байгуулав. Эдгээр дайн
дөнгөж дууссаны дараа Солонгосын хойг дээр дайн эхлэв
Эдгээр дайнуудын дараагаар колонийн дэглэм задарч, улс орнууд тусгаар тогтнож эхлэв.
Эдийн засаг дэлхийн бүс нутгуудад харилцан адилгүй сэргэсэн байна. Баруун Германы
эдийн засаг 1950 он гэхэд дайны өмнөх төвшнөөс хоёр дахин өндөр болов. Итали мөн
богино хугацаанд сэргэж, тогтворжлоо. Их Британийнх дайны дараа нилээдгүй хугацаанд
сэргээгүй байна. Францынх богино хугацаанд сэргэж, орчин үежжээ. ЗХУ эдийн засаг
дайны дараа маш богино хугацаанд эрчимтэй нэмэгдсэн байна.Азид Японы эдийн засаг
эрчимжин, 1980 он гэхэд Дэлхийн хүчирхэг эдийн засаг болон хувирсан байна. Хятад 1953
онд дайны өмнөх төвшинд хүрсэн байна.Дайны төгсгөлд АНУ нь Дэлхийн аж үйлдвэрийн
нийт бүтээгдэхүүний талыг үйлдвэрлэдэг байсан ч, 1970 он гэхэд аажим энэ байдлаа
алдаж эхэлжээ.
Хор уршиг, нөлөө
Энэхүү дайнд 60 сая хүн үрэгдсэний 20 сая нь цэрэг, 40 сая нь энгийн иргэд байв. ЗХУ
27 сая орчим хүнээ алдсан нь тус дайнд үрэгдэгсдийн тал нь болжээ.Нийт хүний хохирлын
85% нь Холбоотнуудад (ихэнхи нь ЗХУ ба Хятад), 15% нь Тэнхлэгийнхэнд ногдоно.
Хорих лагерт 12 сая хүн. 1.5 сая хүн бөмбөгдөлтөнд, Европт 7 сая, Хятадад 7.5 сая хүн
бусад шалтгаанаар нас баржээ.
Европ ба Азийн маш их нутаг сүйрч, сэргээн босгоход маш олон жил шаардсан ба өнөөг
хүртэл үргэлжилсэн улс төр, нийгэм, эдийн засаг ба технологийн хор хөнөөл, томоохон
дэвшлийг үүсгэсэн байна
Түүхэн баримтууд
1946 оны гуравдугаар сарын 5.
Уинстон Черчиль алдартай үгээ АНУ-ын Миссури мужийн Фултон хотноо хэлэв. “ЗХУ
тэргүүтэй дэлхийн коммунизмтай” тэмцэх Англи-АНУ-ын холбоо байгуулах саналыг
тэрээр хэлсэн үгэндээ дэвшүүлжээ. ЗХУ түүний үгийг хүйтэн дайны эхлэл хэмээн хүлээн
авчээ.
1948 оны дөрөвдүгээр сарын 3.
Түүхэнд Маршаллын төлөвлөгөө гэсэн нэрээр орсон Төрийн нарийн бичгийн дарга Жорж
Маршаллын дэвшүүлсэн төлөвлөгөөг АНУ хэрэгжүүлж эхлэв. Түүний гол зорилтын нэг
нь Европын орнуудын эдийн засгийг тогтворжуулан засгийн эрхэнд нь коммунистуудыг
гаргахгүй байх байсан юм. Энэ хөтөлбөр хэрэгжсэн дөрвөн жилийн дотор Баруун
Европын 17 оронд 12 тэрбум ам.долларын тусламж үзүүлжээ. Зүүн Европын орнууд
ЗХУ-ын шахалтаар уг тусламжаас татгалзсан юм.
1949 оны дөрөвдүгээр сарын 4.
Бельги, Канад, Дани, Франц, Исланд, Итали, Люксембург, Голланд, Норвеги, Португали,
Их Британи, АНУ зэрэг 12 орны Гадаад хэргийн сайд нар Умарт Атлантын бүс нутгийн
чинээлэг амьдралыг дээшлүүлж, тогтвортой байдлыг хангах үүднээс Вашингтоны гэрээнд
гарын үсгээ зурав. Энэ гэрээгээр нийтийн аюулгүй байдлын систем үйлчилж эхэлжээ. Уг
гэрээний 5 дугаар зүйлд зааснаар гэрээнд гарын үсэг зурсан аль нэг орон нь довтолгоонд
өртвөл энэ үйлдлийг гишүүн орнуудад халдсан хэрэг гэж үзнэ гэжээ. Энэ баримтын дагуу
Умарт Атлантын гэрээний байгууллага НАТО бий болсон юм. Эдүгээ тус байгууллагад 28
улс орон багтдаг.
1955 оны тавдугаар сарын 14.
Европын орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах талын Варшавын хуралдаан дээр
Албани, Болгар, Унгар, БНАГУ, Польш, Румын, ЗХУ, Чехословакийн төлөөлөгчид
Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах гэрээнд (Варшавын гэрээ) гарын үсгээ
зурлаа. Энэ баримтаар Европын социалист орнуудын цэргийн эвсэл болох Варшавын
гэрээний байгууллага байгуулагдав. Эвслийн аль нэг оронд зэвсэгт халдлага ирвэл
гэрээний орнууд туслах, мөн эдгээр орны нутаг дэвсгэрт ЗХУ-ын цэргийг байрлуулах
үүргийг гишүүд нь авсан юм.
1961 оны наймдугаар сарын 13.
БНАГУ-ын эрх баригчдын шийдвэрээр Баруун Берлин, Зүүн Германы хооронд тусгаарлах
ханыг босгож эхэлжээ. Ханын нийт урт нь 111 км, өндөр нь 3,6 метр байсан юм. Ханын
дээгүүр өргөст тор татаж, ханыг Зүүн Германы 10 мянган цэргийн албан хаагч хамгаалж
байв. Хана бааригдсанаас хойш нураах хүртэл 28 жилийн дотор Зүүнээс зугтах гэсэн 138
хүн ханын дэргэд амь үрэгджээ. Берлиний хана нь хоёр Германы хагарлын, мөн хүйтэн
дайны бэлгэдэл нь байсан юм.
1970 оны наймдугаар сарын 12-нд ЗХУ болон ХБНГУ-ын хоорондох Москвагийн гэрээг
зурлаа. Энэ гэрээгээр Европын орнуудын хилийн дархан байдлыг бататгаж, аль нэг улс
орон руу халдахгүй байх үүргийг хүлээв.
1989 оны арванхоёрдугаар сарын 2-3. Мальтын эрэг орчим ЗХУ-ын "Максим Горький"
хөлөг дээр ЗХУКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Горбачев АНУ-ын
ерөнхийлөгч том Жорж Буштай уулзлаа.Зэвсэг хураах, хоёр талын харилцаа, дэлхийн
халуун цэгүүдийн тухай тэд ярилцав. Хэлэлцээрийн явцад Михаил Горбачев мэдэгдэхдээ
"АНУ-ыг өөрийн дайсан гэж ЗХУ тооцохгүй байх, энэ тухайгаа олон түмэнд
зарлахад бэлэн байна. Цэргийн хамтын ажиллагааг оролцуулаад бид АНУ-тай хамтран
ажиллахад бид нээлттэй" гэлээ. Жорж Буш уулзалтыг дүгнэхдээ "АНУ, ЗХУ хоёрын
хоорондын харилцааны шинэ догдлом мөчийн босгон дээр бид зогсож байна” гэжээ. Энэ
уулзалтын явцад ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулаагүй юм.
Сонирхолтой нь, хоёр Герман нэгдсэний дараа хүйтэн дайн дууссаны бэлгэдэл болгон
“Максим Горький” хөлгийг Германд дурсгалын бэлэг болгон өгсөн ч хэдэн жилийн дараа
түүнийг төмрийн хаягдал болгон задлан үгүй болгожээ
Хүйтэн дайн гэрэл зурагт:
1946 оны гуравдугаар сарын 5-нд Уинстон Черчиль алдарт үгээ АНУ-ын Миссури мужийн
Фултонд хэлж байгаа нь.
Маршаллын төлөвлөгөө гэж түүхэнд үлдсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн
дарга Жорж Маршаллын дэвшүүлсэн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэв. Зурагт: Грект
тусламж ирж байгаа нь, 1950 он.
Наймдугаар сарын 13-нд Баруун, Зүүн Берлины хооронд хана босгож эхэлжээ.
1972 оны тавдугаар сарын 22-30-нд ЗХУ-ад АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон албан
ёсны айлчлал хийлээ. Гэрэл зурагт ЗХУ-ын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга Николай
Подгорный Ричард Никсоныг Внуковогийн нисэх буудалд хүлээн авлаа. Фото: Алексей
Стужин/
Хүйтэн дайны намжмал байдал
ЗХУ АНУ-н харилцаа 70-д оны эхээр Никсон ерөнхийлөгчөөр сонгогдсноор шинэ шатанд
гарсан.
SALT I, SALT II гэрээнүүд байгуулсан.
Хурцадмал байдал 1979-1985
1979 оны 12 сард Зөвлөлтийн 75000 цэрэг Афганистаныг эзэлсэн
1980 оны Москвагийн олимпод АНУ, 1984 оны Лос Анжелесийн Олимпод ЗХУ тус тус
боёкотлосон.
1980 оны сонгуулиар Рейган АНУ-ын ерөнхийлөгч болсон.
Рейган ЗХУ-ыг Муу ёрын улс, Коммунизм түүхийн үнсэнд булшлагдана гэж мэдэгдсэн
Хүйтэн дайны төгсгөл
Горбачев 1985 онд ЗХУ-ын удирдлагад гарсан. 1987 оны 6-р сард “Перестройка”
үзэл баримтлалыг дэвшүүлсэн. 1989 оны 11 сарын 9-нд Берлины хана нурсан. ЗХУ албан
ёсоор задран унаснаа 1991 оны 12-р сарын 25-нд зарласан . Дэлхийн 2-р дайнаас хойш
1989 он хүртэл АНУ-н цэргийн зардал 8 тэрбум доллар, АНУ 100000 цэргээ Солонгос,
Вьетнамын дайнд алдсан. Харин ЗХУ-н хувьд алдсан цэргийн тоог тооцоолоход хэцүү
бөгөөд Дотоодын нийт бүтээгдхүүнээс зарцуулсан цэргийн зардал нь АНУ-с хамаагүй их
байсан. Хүйтэн дайны нөлөөгөөс үүдсэн олон дайны улмаас сая сая цэрэг амиа алдсан ба
хамгийн их нь Зүүн Өмнөд Азид юм. Хуучин Зөвлөлтийн нөлөө арилснаар олон үндэстэн
хоорондын мөргөлдөөн, иргэний дайн үүссэн ялангуяа Югословт болсон юм. 1980-аад
оны сүүл үеэс хүйтэн дайны уур амьсгал харьцангуй зөөлөрсөн. Михайл Горбачев
ЗХУ-д өөрчлөлт шинэчлэлт, ил тод байдал өрнүүлж эхэлсэн ба ЗХУ 1991 онд
задарснаар хүйтэн дайн төгсгөл болсон.
Дүгнэлт
Хүйтэн дайн гэдэг нь дэлхийн хоёрдугаар дайны үеэс эхтэй, дэлхийн хоёрдугаар
дайны дараа үргэлжилсэн олон улсын улс төрийн үйл явц бөгөөд энэ нь ЗХУ-ын
тэргүүлсэн социалист систем, АНУ тэргүүтэй капиталист системийн хоорондын үзэл
суртлын зөрчилдөөн байв. Хүйтэн дайныг 1940-өөд оны дунд үеэс эхлэн, ЗХУ-ыг задартал
1990-ээд оны эхэн үеийг хүртэл үргэлжилсэн гэж үздэг. Хүйтэн дайн гэж нэрлэх болсон нь
энэ дайн нь өмнөх цаг үеүд шиг талууд нь шууд хоорондоо зэвсэг барин нүүр тулан
дайтахгүй харин өөр арга замаар, цэргийн эвсэл байгуулж, тагнуул, үзэл суртлын тэмцэл
өрнүүлэх замаар тулалдан, зөрчилдөн тэмцэлдсэнээс ийн нэрлэх болжээ. Хэдийгээр ЗХУ
болон холбоотны улс орнууд хоорондоо улс төрийн хүрээнд тохиролцон нацист Германы
эсрэг дэлхийн хоёрдугаар дайнд хамтран тэмцсэн ч тэдний хооронд үзэл суртлын том
зөрчил байгаа нь дайн дуусах дөхөх тусам улам бүр тодорхой болж байв. Энэ нь дайн
дууссаны дараа улам бүр ил гарч ирсэн. Хүйтэн дайны үед олон улсын нөхцөл байдал
зарим үед ихэд хурцдан зарим үед тайвшран харьцангуй энхийн байдалтай болж байв.
Тухайлбал 1948-1949 оны Берлиний бүслэлт, 1950-1953 оны Солонгосын дайн, 1961 оны
Берлиний хямрал, 1959-1975 оны Вьетнамын дайн, 1979-1989 оны Афганистаны дайн,
1962 оны Кубын пуужингийн хямрал зэрэг нь хүйтэн дайны үеийн халуун цэгүүд болж
байв. Хүйтэн дайны үед их гүрнүүд хоорондоо шууд нүүр тулан байлдахгүй байсан нь
тэдгээрийн цөмийн зэвсгийн хүчин чадавх, хэрвээ цөмийн дайн болбол тэндээс ялагч
үлдэхгүй тухай цөмийн дайны онол зэргээс болж байв. 1990 оноос энэ дайныг дууссан гэж
үздэг байна.
Ашигласан материал
АНУ-н гадаад бодлогынтүүх, дипломат ажиллагаа Д.Цолмон 2005 он
Олон улсын харилцаа 20-р зуунд Д.Баярхүү 1994 он
www.wikipedia.org
www.vip76.mn
www.academy.org.mn

More Related Content

What's hot

эдийн засгийн интеграци
эдийн засгийн интеграциэдийн засгийн интеграци
эдийн засгийн интеграци
Zorigoo Gantumur
 
төрийн засаглал
төрийн  засаглалтөрийн  засаглал
төрийн засаглал
Dalai Villainwockee
 
Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?yanjika
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Ariunbayar Bazarvaani
 
Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?
Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?
Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?
Mr Nyak
 
Даяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудал
Даяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудалДаяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудал
Даяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудал
Jargal Jambal
 
цэгийн проекц
цэгийн проекц цэгийн проекц
цэгийн проекц
ydmaa
 
Бие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмжБие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмжTeacher's E-content
 
ажилгүйдэл
ажилгүйдэлажилгүйдэл
ажилгүйдэлTj Crew
 
ядуурал
ядууралядуурал
ядууралsergelen97
 
ажилгүйдэл
ажилгүйдэл ажилгүйдэл
ажилгүйдэл
Aska Ashka
 
ажилгүйдэл, түүний хэлбэр
ажилгүйдэл, түүний хэлбэражилгүйдэл, түүний хэлбэр
ажилгүйдэл, түүний хэлбэрtserendulamaa
 
соёлын довтолгоо
соёлын довтолгоосоёлын довтолгоо
соёлын довтолгоо
Tegshee myagmar
 
монгол орны зам тээврийн салбар
монгол орны зам тээврийн салбармонгол орны зам тээврийн салбар
монгол орны зам тээврийн салбар
saikhanaa.o
 
Management7 8
Management7 8Management7 8
Oрчин үеийн олон улсын харилцаа
Oрчин үеийн олон улсын харилцааOрчин үеийн олон улсын харилцаа
Oрчин үеийн олон улсын харилцаа
Ariunbayar Bazarvaani
 
Сангийн бодлого
Сангийн бодлогоСангийн бодлого
Сангийн бодлого
Adilbishiin Gelegjamts
 
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүйулс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
Ariunbayar Bazarvaani
 
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замуудинфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замуудTj Crew
 

What's hot (20)

эдийн засгийн интеграци
эдийн засгийн интеграциэдийн засгийн интеграци
эдийн засгийн интеграци
 
төрийн засаглал
төрийн  засаглалтөрийн  засаглал
төрийн засаглал
 
Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?
 
хэз 2 хөдөлмөрийн эрэлт
хэз 2 хөдөлмөрийн эрэлтхэз 2 хөдөлмөрийн эрэлт
хэз 2 хөдөлмөрийн эрэлт
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
 
Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?
Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?
Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?
 
Даяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудал
Даяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудалДаяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудал
Даяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудал
 
цэгийн проекц
цэгийн проекц цэгийн проекц
цэгийн проекц
 
Бие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмжБие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмж
 
ажилгүйдэл
ажилгүйдэлажилгүйдэл
ажилгүйдэл
 
ядуурал
ядууралядуурал
ядуурал
 
ажилгүйдэл
ажилгүйдэл ажилгүйдэл
ажилгүйдэл
 
ажилгүйдэл, түүний хэлбэр
ажилгүйдэл, түүний хэлбэражилгүйдэл, түүний хэлбэр
ажилгүйдэл, түүний хэлбэр
 
соёлын довтолгоо
соёлын довтолгоосоёлын довтолгоо
соёлын довтолгоо
 
монгол орны зам тээврийн салбар
монгол орны зам тээврийн салбармонгол орны зам тээврийн салбар
монгол орны зам тээврийн салбар
 
Management7 8
Management7 8Management7 8
Management7 8
 
Oрчин үеийн олон улсын харилцаа
Oрчин үеийн олон улсын харилцааOрчин үеийн олон улсын харилцаа
Oрчин үеийн олон улсын харилцаа
 
Сангийн бодлого
Сангийн бодлогоСангийн бодлого
Сангийн бодлого
 
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүйулс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
 
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замуудинфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
 

Similar to хүйтэн дайны-гарал-үүсэл

дэлхийн 2 дайн
дэлхийн 2 дайндэлхийн 2 дайн
дэлхийн 2 дайн
Jargalsaihan Buyandelger
 
Huiten dainii tuhai
Huiten dainii tuhaiHuiten dainii tuhai
L8 nato and shanhain hamtiin ajillagaanii baiguullaga
L8 nato and shanhain hamtiin ajillagaanii baiguullagaL8 nato and shanhain hamtiin ajillagaanii baiguullaga
L8 nato and shanhain hamtiin ajillagaanii baiguullagaSilence Javkhlan
 
олон улсын харилцааны систем
олон улсын харилцааны системолон улсын харилцааны систем
олон улсын харилцааны систем
Otgoo Jeje
 
Delhiin i dain
Delhiin i dainDelhiin i dain
Delhiin i daintuul1420
 
Delhiin i dain (хуулбар)
Delhiin i dain (хуулбар)Delhiin i dain (хуулбар)
Delhiin i dain (хуулбар)oyunchimegm
 
Ehkiig togtooh uils
Ehkiig togtooh uilsEhkiig togtooh uils
Ehkiig togtooh uilstuul1420
 
tusgaar togtnol
tusgaar togtnoltusgaar togtnol
tusgaar togtnol
soligdoshgui
 
Halh golin baildaan mongolin tuuh 9 r.baasansuren tsahim hereglegdehuun-4
Halh golin baildaan mongolin tuuh 9  r.baasansuren tsahim hereglegdehuun-4Halh golin baildaan mongolin tuuh 9  r.baasansuren tsahim hereglegdehuun-4
Halh golin baildaan mongolin tuuh 9 r.baasansuren tsahim hereglegdehuun-492baaska96
 
Дэлхийн II дайны үеийн БНМАУ
Дэлхийн II дайны үеийн БНМАУДэлхийн II дайны үеийн БНМАУ
Дэлхийн II дайны үеийн БНМАУ
П. Эрдэнэсайхан
 
Delhiin 2 dain
Delhiin 2 dainDelhiin 2 dain
Delhiin 2 dain
Puntsag Dolgor
 
сталины намтар
сталины намтарсталины намтар
сталины намтар
Enhbaatar Maitsetseg
 
9 р анги
9 р анги9 р анги
9 р ангиKhandaa28
 
Olon ulsin hariltsaani tuuh lekts
Olon ulsin hariltsaani tuuh lektsOlon ulsin hariltsaani tuuh lekts
Olon ulsin hariltsaani tuuh lekts
E-Gazarchin Online University
 
History gds
History gdsHistory gds
History gdstungalag
 
хорлоогийн чойбалсан
хорлоогийн чойбалсанхорлоогийн чойбалсан
хорлоогийн чойбалсан
Bayraa Bayraa
 
20 r zuun
20 r zuun20 r zuun
20 r zuun
Enkh Tseba
 
Шинэ үеийн Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл
Шинэ үеийн Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлШинэ үеийн Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл
Шинэ үеийн Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл
П. Эрдэнэсайхан
 
үэч хөдөлгөөн
үэч хөдөлгөөн үэч хөдөлгөөн
үэч хөдөлгөөн MoAltantuya
 

Similar to хүйтэн дайны-гарал-үүсэл (20)

дэлхийн 2 дайн
дэлхийн 2 дайндэлхийн 2 дайн
дэлхийн 2 дайн
 
Huiten dainii tuhai
Huiten dainii tuhaiHuiten dainii tuhai
Huiten dainii tuhai
 
L8 nato and shanhain hamtiin ajillagaanii baiguullaga
L8 nato and shanhain hamtiin ajillagaanii baiguullagaL8 nato and shanhain hamtiin ajillagaanii baiguullaga
L8 nato and shanhain hamtiin ajillagaanii baiguullaga
 
олон улсын харилцааны систем
олон улсын харилцааны системолон улсын харилцааны систем
олон улсын харилцааны систем
 
Delhiin i dain
Delhiin i dainDelhiin i dain
Delhiin i dain
 
Delhiin i dain (хуулбар)
Delhiin i dain (хуулбар)Delhiin i dain (хуулбар)
Delhiin i dain (хуулбар)
 
Ehkiig togtooh uils
Ehkiig togtooh uilsEhkiig togtooh uils
Ehkiig togtooh uils
 
tusgaar togtnol
tusgaar togtnoltusgaar togtnol
tusgaar togtnol
 
Marlaa
MarlaaMarlaa
Marlaa
 
Halh golin baildaan mongolin tuuh 9 r.baasansuren tsahim hereglegdehuun-4
Halh golin baildaan mongolin tuuh 9  r.baasansuren tsahim hereglegdehuun-4Halh golin baildaan mongolin tuuh 9  r.baasansuren tsahim hereglegdehuun-4
Halh golin baildaan mongolin tuuh 9 r.baasansuren tsahim hereglegdehuun-4
 
Дэлхийн II дайны үеийн БНМАУ
Дэлхийн II дайны үеийн БНМАУДэлхийн II дайны үеийн БНМАУ
Дэлхийн II дайны үеийн БНМАУ
 
Delhiin 2 dain
Delhiin 2 dainDelhiin 2 dain
Delhiin 2 dain
 
сталины намтар
сталины намтарсталины намтар
сталины намтар
 
9 р анги
9 р анги9 р анги
9 р анги
 
Olon ulsin hariltsaani tuuh lekts
Olon ulsin hariltsaani tuuh lektsOlon ulsin hariltsaani tuuh lekts
Olon ulsin hariltsaani tuuh lekts
 
History gds
History gdsHistory gds
History gds
 
хорлоогийн чойбалсан
хорлоогийн чойбалсанхорлоогийн чойбалсан
хорлоогийн чойбалсан
 
20 r zuun
20 r zuun20 r zuun
20 r zuun
 
Шинэ үеийн Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл
Шинэ үеийн Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлШинэ үеийн Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл
Шинэ үеийн Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл
 
үэч хөдөлгөөн
үэч хөдөлгөөн үэч хөдөлгөөн
үэч хөдөлгөөн
 

хүйтэн дайны-гарал-үүсэл

  • 1. МОНГОЛ УЛСЫН СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ РАДИО ТЕЛЕВИЗ МЕДИА УРЛАГИЙН СУРГУУЛЬ ОРЧИН ҮЕИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА / B.JM208/ БИЕ ДААЛТЫН АЖИЛ СЭДЭВ: ХҮЙТЭН ДАЙНЫ ЭХ СУРВАЛЖ Шалгасан багш: ........................................ /М. Амартүвшин/ Гүйцэтгэсэн оюутан: ................................... / Энхтүвшингийн Оюунгоо / Сэтгүүлч 3А / Улаанбаатар хот 2016 он
  • 2. Агуулга  Хүйтэн дайны түүх, эх сурвалж  Хүйтэн дайны үйл явдлын товчоон  Удирдагчидын тухай  Дайны өмнөх байдал  Европ дахь дайн  Ази номхондалайн дайн  БНМАУ-н оролцоо  Дайны дараах үйл явдал  Хүйтэн дайны хор уршиг  Дайны түүхэн баримтууд  Хүйтэн дайны гэрэл зураг  Хүйтэн дайны намжсан байдал  Хүйтэн дайны хурцадмал байдал  Хүйтэн дайны төгсгөл  Дүгнэлт  Ашигласан материал
  • 3. ХҮЙТЭН ДАЙНЫ ГАРАЛ ҮҮСЭЛ “Хүйтэн дайн” гэсэн холбоо үгийг анх удаа АНУ-ын ерөнхийлөгч Гарри Трумений зөвлөх Бернард Барух 1947 оны дөрөвдүгээр сарын 16-нд Өмнөд Каролина мужийн хууль тогтоочдын хуралдаан дээр хэлжээ. Энэ томьёоллыг New York Tribune сонинд сэтгүүлч Уолтер Липпман өгүүлэл бичихдээ ашигласнаар олон нийтэд түгсэн юм. Хүйтэн дайны, үйл явдлын товчоон Хүйтэн дайн 1940-өөд оны дунд үеэс 1990-ээд оны эхэн хүртэл үргэлжилсэн. Дэлхийн II дайны дараа АНУ ба ЗХУ өөр өөрийн нөлөөллийн бүсийг гаргаж ирэн тэднийг цэрэг, улс төрийн эвслээр бататгасан юм. Социалист, капиталист систем ийнхүү бие биенийхээ эсрэг сөрөг зогссон нь ердийн болон цөмийн зэвсгийн хөөцөлдөөнийг хөөрөгдсөн. 1970-аад онд олон улсын хурцадмал байдлыг намжаахад хоёр тал ихээхэн зүтгэл гаргасан юм. Хүйтэн дайны төгсгөл нь гол төлөв ЗХУ ба социалист орнуудад гарсан улс төр, нийгмийн өөрчлөлттэй холбоотой. - Дэлхийн хоёрдугаар дайн нь 1939-1945 онд үргэлжилсэн ба энэхүү дайн нь дэлхий дахины томоохон зөрчил байсан бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ. - Дэлхийн агуу хүчнүүдийг хуримтлуулсан энэ дайнд улс орнууд 2 хэсэгт хуваагдсан нь Холбоотнууд болон Тэнхлэгийнхэн байлаа. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 60-аас илүү сая хүн амь үрэгдсэний ихэнх нь энгийн иргэд байсан ба нийт хүн амын 2.5 хувь нь байжээ. - Энэ дайн нь 1939 оны 9 сарын 1-нд Герман улс Польш руу довтолсноор эхэлсэн юм. Герман улсын дайн зарласныг илтгэх дараагийн үйлдэл нь Франц болон Их Британи, түүний холбоотон улсууд руу довтолсон явдал байв. Энэ бүхний шалтгаан нь Европт агуу том улс байгуулах байсан ба 1939 оны сүүлээс 1941 оны эхэн үе хүртэл хийсэн дайн тулаандаа Европын ихэнх нутгийг эзлээд байсан юм. Хэдий тийм боловч Их Британи болон түүний холбоотон улсууд Тэнхлэгийнхэнтэй тэмцэх гол хүч болж Хойд Африкт хүчтэй тулаан хийсээр байв. - 1941 оны 6 сард Европын Тэнхлэгийн улсууд ЗХУ руу довтолсноор, дайнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн ЗХУ-ыг татан оруулсан юм. 1941 оны 12 сард Япон улс Номхон Далайд орших АНУ болон Европийн харьяа руу дайрснаар, хурдан хугацаанд тэр хэсгийн газар нутгийг ихээр нь эзэлж чадсан байна. Тэнхлэгийнхэн газар нутаг эзэлж урагшлах байдал нь 1942 онд, Япон улсын удаа дараа хүлээсэн далай дээрх тулааны ялагдал, Европын Тэнхлэгийн улсуудын
  • 4. Өмнөд Африкт хүлээсэн ялагдалаас болон Сталинград дахь тулаанаас болж зогссон юм. - 1943 онд Герман улсын Зүүн Европт хүлээсэн ялагдал, Холбоотнуудын Фашист Итали руу довтолсон довтолгоо болон АНУ-ын Номхон Далайд байгуулсан ялалтаас болж Тэнхлэгийн улсууд санаачлагаа алдаж, бүх фронтоо татаж эхэлсэн юм. 1944 онд ЗХУ, Герман болон түүний холбоотон улсуудад алдсан газар нутагаа эргүүлэн авч байхад Өрнөд Холбоотнууд Франц улсыг чөлөөлж байв. Европт энэ дайн нь Берлинийг ЗХУ-ын мөн Польшийн цэргүүд эзэлж авснаар Герман улсын болзолгүй бууж өгснөөр 1945 оны 5 сарын 9-нд дууссан юм. Харин Азид Япон улс АНУ-ын довтолгооноор Усан флотоо алдсаны дараа 1945 оны 8 сарын 15-нд бууж өгөх саналыг хүлээн зөвшөөрснөөр, дайн дууссан байна.
  • 5. - Иосиф Виссарионович Сталин (1879 - 1953) - Гүржид гуталчны хүү болж төрсөн тэрбээр нууц хувьсгалт бүлгэмд нэгдэж, 1903 онд Оросын Социал Демократ Ажилчны Намын большевик фракцын талд оржээ.Владимир Ильич Лениний шавь болсон тэрбээр намд доогуур албан тушаал хашиж байгаад 1912 онд анхны Большевик Төв хороонд томилогдсон. 1917 оны Оросын хувьсгалаар большевикууд төрийн эрхэнд гарах хүртэл тайзны ард идэвхтэй ажиллаж байсан бөгөөд 1913-1917 онд цөллөгт байсан. Ленинийг нас барсны (1924) дараа Сталин өрсөлдөгчдөө ялж, Зөвлөлтийн улс төрийн хяналтыг гартаа авчээ. Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлт эхний үед маш ноцтой хохирол амсаж, бууж өгөх тухай асуудал ч яригдаж байсан гэдэг. Гэсэн ч дайны явцад өөрчлөлт гарч улмаар дайныг Зөвлөлтийг ялалтаар дуусгах боломжтой болсон. Ийнхүү ганцаараа засагласаар 1953 оны 3 сарын 1-нд Сталин нас нөгчсөн. Сталины үхлийн талаар янз бүрийн таамаг, онол байдаг.
  • 6. - - Уинстон Черчилль (1874 - 1965) - Дэлхийн хоёрдугаар дайны үед Их Британи улсыг удирдаж байсан, улс төрч юм. Тэрээр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын ерөнхий сайдаар 1940 - 1945, 1951 - 1955 онуудад хоёр удаа ажиллаж байжээ. Уинстон Черчилль бол төрийн гарамгай зүтгэлтэн, уран илтгэгч, түүхч, мөн Нобелийн шагналт зохиолч хүн байсан юм.
  • 7. Харри Трумен (1884-1972) - Тэрээр АНУ-н 34 дэх ерөнхийлөгч байсан бөгөөд 1945 оны 4-12нд үүрэгт ажилдаа оржээ. Тэрээр алдарт ерөнхийлөгч Рузьвелтийн нас барсны дараа шинээр сонгогдсон бөгөөд Дэлхийн 2-р дайны төгсгөл Хүйтэн дайны эхэн үе байсан учир гадаад дотоод бодлогоо шинээр тодорхойлох, мөн ЗХУ-н эсрэг сөрөн зогсох АНУ-н бодлогыг тодорхойлсон хүн юм. - - -
  • 8. Дайны өмнөх байдал Дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсан Германы эзэнт гүрэн Версалийн гэрээнд гарын үсэг зурсан байв. Энэ гэрээгээр Герман нь нилээд хэмжээний газар нутгаа алдаж, ихээхэн хэмжээний төлбөр төлсөн ба дээр нь хязгаарлагдмал армитай байх үүрэг хүлээсэн байна . 1917 онд Орост гарсан хувьсгалаар ЗХУ бий болж, удалгүй Сталины удирдлагад оров. Италид, Бенито Муссолини төрийн эрхэнд гарсан ба "Шинэ Ромын эзэнт гүрнийг байгуулна" гэж тунхаглав. Хятадад Гоминданы нам Хятадын Коммунист намтай нэгдэн тус улсад ноёрхож байсан жижиг цэргүүдтэй байлдаж байсан боловч, удалгүй хоёр холбоотон хоорондоо дайтаж эхэлжээ. 1931 оноос Японы эзэнт гүрний милитаристууд иргэний дайнд нэрвэгдсэн Хятадад хяналтаа тогтоож эхлэв. Адольф Гитлер 1933 онд Германы төрийн эрхэнд гарч, Герман улсыг зэвсэглэж эхэлсэн байна. Франц, Их Британи, Итали зэрэг улсууд Германы энэхүү үйлдэлд ихээхэн түгшсэн ба 1935 онд Франц-Италийн Германы эсрэг холбоотон болох хэлэлцээр байгуулагдсан байна. Уг хэлэлцээрээр Итали нь Этиопид хяналтаа тогтоох эрхтэй болжээ. Энэ үед Герман Версалийн гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдэв. Германы эсрэг Их Британи, Франц, Итали хамтран Стресагийн гэрээг байгуулав. ЗХУ ба Францын хамтарсан гэрээг бас энэ үед байгуулсан байна . Энэ үед Үндэстнүүдийн Лиг тодорхой үүрэг гүйцэтгэж чадаагүй байна. 1935 оны 6 сард Их Британи Герман хоёр усан цэргийн флотын хэмжээг харилцан тохирсон гэрээ байгуулав. 1935 оны 8 сард АНУ Европ ба Азид болж буй үйл явдалд төвийг сахих байр суурьтай байгаагаа зарлав. 10-р сард Итали Этиопийг эзлэж, мөн Герман Австрийг эзлэх
  • 9. санаархалд тавьсан хоригоо цуцлав . 1936 оны 3-р сараар Гитлер Версалийн гэрээнээс албан ёсоор гарлаа. Үүнд Европын улсууд хориг тавьж чадсангүй. Испанид иргэний дайн эхлэхэд Герман ба Итали нь Франциско Франкогийн Испанийн националистуудыг дэмжсэн ба нөгөө талд нь Зөвлөлтүүдийн дэмжлэг бүхий Испанийн Бүгд Найрамдахчууд байсан байна. Хоёр талууд энэ дайнаар шинэ зэвсэг, дайны тактикаа туршжээ. 1939 оны эхээр Франкогийн тал дайнд ялж Испанийн иргэний дайн дуусав . 1939 оны 10 сард Герман, Итали хоёр "Ром-Берлиний тэнхлэг" гэсэн холбоо байгуулав. Нэг сарын дараа Герман ба Японы хооронд ЗХУ-ын эсрэг буюу коммунизмын эсрэг хандсан "Коминтерний эсрэг гэрээ" байгуулж, жилийн дараа энэ гэрээнд Итали мөн нэгдсэн байна. Хятадад Гоминдан ба Коммунист намууд галаа зогсоон Японы эсрэг нэгдсэн фронт байгуулах боллоо. Цаг хугацаа Энэ дайн нь 1939 оны 9 сарын 1-нд Герман улс Польш руу довтолсноор эхэлсэн ба 2 хоногийн дараа Франц болон Их Британи улсууд Германд дайн зарласан юм. Дайны эхлэлийн өөр нэг он тоолол нь бол 1937 оны 7 сарын 7-нд эхэлсэн Хятад-японы хоёрдугаар дайн билээ. Бусдаараа Их Британий түүхч А.Ж.П.Тайлорын дэвшүүлсэн санааг дагадаг бөгөөд тэр нь Зүүн Азид өрнөж байсан Хятад-японы хоёрдугаар дайн болон Европт өрнөж байсан Европ, түүний колони орнуудын хоорондох Европын Хоёрдугаар дайн нэгдсэн гэх явдал юм. Хоёр дайн 1941 онд нэгдсэнээр дэлхий дахины нэгэн томоохон зөрчил болсон бөгөөд дайн 1945 он хүртэл үргэлжилсэн билээ. Дайн дууссан хугацааг дэлхий дахинд тогтсон хугацаа байддаггүй. 1945 оны 9 сарын 2 буюу Японы албан ёсоор бууж өгсөн өдөр гэхээсээ илүү Номхон далайд Японыг ялсан 1945 оны 8 сарын 14-нд дайн дууссан гэж үздэг. Харин зарим Европын түүхчид 1945 оны 5 сарын 8-нд Болзолгүй бууж
  • 10. өгөх баримтад Германы тал гарын үсэг зурснаар дууссан гэж үздэг байна. Хэдий тийм боловч Япон улстай найрамдалтай байх Олон улсын бичиг баримтад 1951 он хүртэл гарын үсэг зураагүй байсан юм. Европ дахь дайн 1939 оны 9 сарын 1-нд, Адольф Гитлер ба Нацист намаар удирдуулсан Германчууд Дэлхийн нэгдүгээр дайнд алдсан газар нутгаа эргүүлж авах гэж ЗСБНХУ-тай байгуулсан нууц гэрээний дагуу Польш руу довтоллоо. ЗСБНХУ нь 9 сарын 17-нд энэ түрэмгийлэлд оролцож эхэлсэн юм.Үүний хариуд Их Британи, Австрали, Шинэ Зеланд, Франц есдүгээр сарын 3-нд Германд дайн зарласан юм. Өмнөд Африк (9 сарын 6-нд) ба Канад (9 сарын 10- нд) дээрх улсуудыг даган дайн зарлав. Герман нь Блицкриг буюу “цахилгаан дайн” гэдэг тактикийн дагуу Польшийг 5-хан долоо хоногийн дотор эзлэв.Зөвлөлтүүд мөн Польшийн тодорхой хэсгийг өөртөө нэгтгэсний дараа, Балтийн орнууд руу довтолсон байна. Өвлийн дайн буюу Финлянд 4 сар тулалдсаны эцэст Москватай энхийн гэрээ байгуулав. 1940 оны дундуур ЗСБНХУ өөрийн эзэлсэн Балтийн орнууддаа зөвлөлт маягийн дэглэм тогтоов. Герман 1940 онд Норвеги, Голланд, Бельги, Францыг, 1941 онд Югослав, Грекийг довтолж, түргэн хугацаанд маш олон ялалт байгуулсан юм. Эхлээд Италийн цэрэг, сүүлд нь Германы цэргүүд хойд Африкт байсан Британийн цэргүүд рүү довтолжээ. 1941 оны зун гэхэд Герман нь Франц ба Баруун Европын ихэнх хэсгийг өөрийн эрх мэдэлдээ авсан байлаа. Харин Британийг Хатанх хааны агаарын цэргийн хүчин, Хатан хааны усан цэргийн флотын эсэргүүцлийн улмаас тийм амар дийлж чадсангүй.
  • 11. Гитлер нь дараа нь 1941 оны 6 сарын 22-нд “Барбарос төлөвлөгөө”-ний дагуу гэнэтийн дайралтаар ЗСБНХУ-ыг довтлов. Зөвлөлтийн нутаг руу маш гүнзгий нэвтрэн орж, 1941 оны сүүлч гэхэд Москвад тулав. Зөвлөлтүүд Алс Дорнодоос буюу Манжго Зөвлөлтийн хил орчимд нөөцөлсөн цэргээ татан, сөрөг давшилтанд оржМосквагийн тулалдаанд ялалт байглууж. Сталинградын тулаан (1942–1943)-д Германы 6 дугаар армийг буулгаж аван, Курскийн тулаанд Германчуудыг бут цохин, Ленинградын бүслэлтийг сэтлэв. Дараа нь Улаан арми ухарч байсан Вермахтийг Берлин хүртэл хөөн, Берлиний тулалдаанд яллаа. Яг энэ үед Гитлер газар доорх байрандаа 1945 оны 4 сарын 30-нд шинээр суусан эхнэр Эва Браунтайгаа хамт амиа хорлолоо . Энэ үед барууны холбоотнууд хойд Африкийг 1940-өөс 1943 оны хугацаанд амжилттай хамгаалж, 1943 онд Италийг эзлэж[29], 1944 онд Нормандид буусан 132,500 цэргийн тусламжтайгаар Францыг чөлөөлөв[30][31]. Германтай тулалдсаар ирсээр барууны холбоотнууд Райн мөрнийг гатлан Зөвлөлтийн цэрэгтэй Германий дундуур урсах Элба мөрөн дээр уулзав . Европ дахь дайны туршид 6 сая еврейчүүд, цыганууд, славянууд, коммунистууд, ижил хүйстнүүд, тахир дутуу зэрэг хүмүүс Нацист Германий төрөөс зохион байгуулсан хядлагад өртөж амь насаа алджээ.
  • 12. Ази Номхондалай дахь дайн 1937 оны 7 сарын 7-нд Японы эзэнт гүрэн Хятад руу довтоллоо. Австрали ба АНУ нь үүний хариуд Япон руу гаргах төмрийн экспортод хориг тавив. 1940 оны 9 сарын 27-нд Герман, Италитай 3 улсын гэрээнд гарын үсэг зурав. АНУ- тай хийх хэлэлцээр бүтэмжгүй болсон учраас, Япончууд 1941 оны 7 сарын 24-нд Энэтхэг- Хятадын хойг руу довтоллоо. Энэ нь АНУ, Их Британи, Голланд зэрэг улсуудыг Япон руу гаргах газрын тосны экспортоо хаахад хүргэлээ . Япон нь бараг нэгэн зэрэг Америкийн усан цэргийн төв бааз байрлаж байсан Пэрл Харбор, Тайланд, Их Британий эзэмшил болох Хонгконг, Малайз руу халдлаа. Энэхүү халдлага нь барууны цагаар 1941 оны 12 сарын 7-нд болсон юм. Үүний маргааш АНУ-ын мэдэл дэх Филиппин рүү довтолж, амархан ялалт байгуулжээ. 12 сарын 11-нд Герман ба Итали 2 гүрэн АНУ-д дайн зарлалаа. 12 сарын 15-нд Германчууд Их Британи ба Голландын эзэмшлийн Брунейд халдлаа. Япончууд Турк дахь баазаасаа тэр хавийн холбоотнуудын эзэмшил рүү довтолж эхэлсэн байна .. Япончуудын дайралтыг Шүрэн тэнгисийн тулалдаанд зогсоож, тэдний усан цэргийн хүчинг Холбоотнууд ба Япончуудын хоорондох анхны тулаанд Шинэ Гвинейгээс буцаав. Үүнээс 1 сарын дараа Японы усан цэргийн флотыг Мидуэйн тулаанд бут цохив. Энэхүү тулалдаанд Япончууд Америкын усан онгоцны флоттой тулалдаж байх явцдаа 4 ширхэг нисэх онгоц хөөргөгч усан онгоцоо алдав (Америкчууд нэгийг алдсан). Газар дээр Япончууд Милний булангийн тулалдаанд ялагдаж, холбоотнууд Соломоны аралд цэргээ явуулах болсоны улмаас Гуадалканалын тулалдаанаас цэргүүдээ татаж авлаа. Холбоотнууд дараа нь Номхон далайг Япончуудаас чөлөөлөхийн тулд “Арлаас арал рүү үсрэх” тактик хэрэглэх болов. Дараа нь АНУ ба Австралийн хүчин төв номхон далай руу довтолж, тусгаарлахын өмнө нь Японы чухал бааз байрлаж байсан Рабаулыг тусгарлалаа. Япончууд 1944 онд Филлипины тэнгисийн тулалдаан, Лейтэгийн булангийн тулалдаан гэсэн том хэмжээний далайн тулалдаанд ялагдал амслаа. Холбоотнууд тэгээд эхлээд Мариана, дараа нь Филлипин зэрэг Японы эх нутаг хүртэлх газрууд руу довтолж, В-29
  • 13. зэрэг бөмбөгдөлтийн онгоцыг хөөргөх боломжтой баазуудыг байгуулж эхлэв. 1945 онд Иво Жима, Окинава зэрэг чухал газрууд руу довтлов. Энэ хугацаанд холбоотнуудын шумбагч онгоцнууд бага багаар Япон руух түүхий эд, газрын тосны хангамжийг бөглөж байв. 1945 он буюу дайны сүүлийн жилд АНУ-ын агаарын цэргийн хүчин Японыг бөмбөгдөж эхлэв. 1945 оны 8 сарын 6-нд Америкчууд Хирошимад, 8 сарын 9-нд Нагасакид атомын бөмбөг дэлбэлж, үүний эцэст 1945 оны 8 сарын 14-нд Япон улс албан ёсоор бууж өглөө. БНМАУ-ын оролцоо Дайны үед Монгол нь Хорлоогийн Чойбалсангийн коммунист засаглалд удирдуулж байсан бөгөөд ЗСБНХУ-тай маш нарийн холбоотой байв. Монголын арми Улаан армитай олон удаа цуг байлдаж байсан. 1939 онд Хятадын хойд зүгт байрлаж байсан Японы цэргүүд Зүүн Монголд халдахад Монгол ба Японы хоорондох тулалдаан эхэлжээ. Үүний хариуд Георгий Жуковаар удирдуулсан ЗСБНХУ ба БНМАУ-ын хамтарсан хүчин Япончуудыг бут цохиж, үүний үр дүнд Япон улс БНМАУ-ын “нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал” гэгчийг хүлээн зөвшөөрсөн гэрээнд гарын үсэг зурав. Япон нь үүний дараа Монголыг эзлэхийг оролдоогүй ч, Монголын хилийн орчимд багагүй цэрэг байрлуулахаар болов. ЗСБНХУ өөрийн цэргээ, Европ руу татсаны дараа Монголын хүчин стратегийн хувьд илүү чухал болов. Дайны сүүлийн өдрүүдэд буюу 1945 оны 8 сарын 10-нд Монгол нь албан ёсоор Японд дайн зарлаж, Зөвлөлтийн цэргүүдтэй хамт японы эзэмшилд байсан хойд хятадыг чөлөөлөх үйл ажиллагаанд оролцов. Үүнээс гадна БНМАУ нь Зөвлөлтийн цэргийн хүчид багагүй хэмжээний дэмжлэг, тусалцаа үзүүлж байв. Фронтод ХАНДИВ цуглуулах үйл ажиллагаа орон даяар өрнөж, мал, мах, арьс шир түүхий эд, хувцас хунар, бэлэн мөнгө, алт зэргийг хандивлав. Зөвхөн 1942 оны эцсээр Москвад 236 вагон галт тэрэгний 4 цуваа бэлэг хүргэж өгөхөд нэхий дээл, эсгий гутал, үстэй хантааз тус бүр 30,000 ширхэг, хүнсний зүйл 600 тн байсны дотор 27,000 шахуу зээрийн мах байв. Монголчууд бэлнээр 2.5 сая төгрөг, 100,000 ам. Доллар, 300 кг алт өгснөөр “Хувьсгалт Монгол” танкийн бригадыг 53 танктай, түүний дотор 32 алдарт Т-34 танктайгаар байгуулсан нь Зөвлөлтийн танкын Гвардын 1-р армийн бүрэлдэхүүнд орж тулалдсаар Берлин хүрчээ. Мөн энэ мөнгөөр “Монгол ард” нисэх хүчний эскадриль байгуулсан байна. Дайны жилүүдэд Монголын ард түмэн улаан цэрэгт 485,000 морь худалдаж, 32,000 агт бэлэглэв. Нийтийн дайсны эсрэг тэмцэлд Монголчууд өөрийн бүхий л бололцоогоороо оролцсоны илрэл нь энэ билээ.
  • 14. Дайны дараа Олон улсын энх тайваныг сахиулахын тулд Холбоотнууд 1945 оны 10 сарын 24-нд Нэгдсэн Үндэстний байгууллагыг байгуулав. Дайн дуусахаас өмнө ЗХУ ба Холбоотнууд Дэлхийг шинээр таллан хувааж, өөрсдийн нөлөөллийн бүсээ тогтоосон байна. Европ тив коммунист ба капиталист болон хуваагдаж, Германыг хоёр тусдаа улс болгов. Азид АНУ нь Япон ба Японы эзэсшилд байсан Номхон далайн бүс нутагт хяналтаа тогтоож, ЗХУ Сахалин ба Курилын арлуудыг өөртөө нэгтгэв. Японы хараанд байсан Солонгосыг хоёр хуваалаа. Мөн АНУ толгойлсон цэргийн эвсэл болох НАТО, ЗХУ-ын толгойлсон Варшавын гэрээ байгуулагдаж, Хүйтэн дайн эхэлжээ Хятадын эх газарт Хятадын Коммунистууд ноёрхолоо тогтоож, БНХАУ-г байгуулав. Тайваны арал дээр Гоминдан намынхан Бүгд Найрамдах Хятад Улсыг байгуулав. Грект иргэний дайн дэгдэж, коммунистууд ялагдан Хааны арми ялалт байгуулав. Эдгээр дайн дөнгөж дууссаны дараа Солонгосын хойг дээр дайн эхлэв Эдгээр дайнуудын дараагаар колонийн дэглэм задарч, улс орнууд тусгаар тогтнож эхлэв. Эдийн засаг дэлхийн бүс нутгуудад харилцан адилгүй сэргэсэн байна. Баруун Германы эдийн засаг 1950 он гэхэд дайны өмнөх төвшнөөс хоёр дахин өндөр болов. Итали мөн богино хугацаанд сэргэж, тогтворжлоо. Их Британийнх дайны дараа нилээдгүй хугацаанд сэргээгүй байна. Францынх богино хугацаанд сэргэж, орчин үежжээ. ЗХУ эдийн засаг дайны дараа маш богино хугацаанд эрчимтэй нэмэгдсэн байна.Азид Японы эдийн засаг эрчимжин, 1980 он гэхэд Дэлхийн хүчирхэг эдийн засаг болон хувирсан байна. Хятад 1953 онд дайны өмнөх төвшинд хүрсэн байна.Дайны төгсгөлд АНУ нь Дэлхийн аж үйлдвэрийн
  • 15. нийт бүтээгдэхүүний талыг үйлдвэрлэдэг байсан ч, 1970 он гэхэд аажим энэ байдлаа алдаж эхэлжээ. Хор уршиг, нөлөө Энэхүү дайнд 60 сая хүн үрэгдсэний 20 сая нь цэрэг, 40 сая нь энгийн иргэд байв. ЗХУ 27 сая орчим хүнээ алдсан нь тус дайнд үрэгдэгсдийн тал нь болжээ.Нийт хүний хохирлын 85% нь Холбоотнуудад (ихэнхи нь ЗХУ ба Хятад), 15% нь Тэнхлэгийнхэнд ногдоно. Хорих лагерт 12 сая хүн. 1.5 сая хүн бөмбөгдөлтөнд, Европт 7 сая, Хятадад 7.5 сая хүн бусад шалтгаанаар нас баржээ. Европ ба Азийн маш их нутаг сүйрч, сэргээн босгоход маш олон жил шаардсан ба өнөөг хүртэл үргэлжилсэн улс төр, нийгэм, эдийн засаг ба технологийн хор хөнөөл, томоохон дэвшлийг үүсгэсэн байна Түүхэн баримтууд 1946 оны гуравдугаар сарын 5. Уинстон Черчиль алдартай үгээ АНУ-ын Миссури мужийн Фултон хотноо хэлэв. “ЗХУ тэргүүтэй дэлхийн коммунизмтай” тэмцэх Англи-АНУ-ын холбоо байгуулах саналыг тэрээр хэлсэн үгэндээ дэвшүүлжээ. ЗХУ түүний үгийг хүйтэн дайны эхлэл хэмээн хүлээн авчээ. 1948 оны дөрөвдүгээр сарын 3. Түүхэнд Маршаллын төлөвлөгөө гэсэн нэрээр орсон Төрийн нарийн бичгийн дарга Жорж Маршаллын дэвшүүлсэн төлөвлөгөөг АНУ хэрэгжүүлж эхлэв. Түүний гол зорилтын нэг нь Европын орнуудын эдийн засгийг тогтворжуулан засгийн эрхэнд нь коммунистуудыг гаргахгүй байх байсан юм. Энэ хөтөлбөр хэрэгжсэн дөрвөн жилийн дотор Баруун Европын 17 оронд 12 тэрбум ам.долларын тусламж үзүүлжээ. Зүүн Европын орнууд ЗХУ-ын шахалтаар уг тусламжаас татгалзсан юм. 1949 оны дөрөвдүгээр сарын 4. Бельги, Канад, Дани, Франц, Исланд, Итали, Люксембург, Голланд, Норвеги, Португали, Их Британи, АНУ зэрэг 12 орны Гадаад хэргийн сайд нар Умарт Атлантын бүс нутгийн чинээлэг амьдралыг дээшлүүлж, тогтвортой байдлыг хангах үүднээс Вашингтоны гэрээнд гарын үсгээ зурав. Энэ гэрээгээр нийтийн аюулгүй байдлын систем үйлчилж эхэлжээ. Уг гэрээний 5 дугаар зүйлд зааснаар гэрээнд гарын үсэг зурсан аль нэг орон нь довтолгоонд өртвөл энэ үйлдлийг гишүүн орнуудад халдсан хэрэг гэж үзнэ гэжээ. Энэ баримтын дагуу
  • 16. Умарт Атлантын гэрээний байгууллага НАТО бий болсон юм. Эдүгээ тус байгууллагад 28 улс орон багтдаг. 1955 оны тавдугаар сарын 14. Европын орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах талын Варшавын хуралдаан дээр Албани, Болгар, Унгар, БНАГУ, Польш, Румын, ЗХУ, Чехословакийн төлөөлөгчид Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах гэрээнд (Варшавын гэрээ) гарын үсгээ зурлаа. Энэ баримтаар Европын социалист орнуудын цэргийн эвсэл болох Варшавын гэрээний байгууллага байгуулагдав. Эвслийн аль нэг оронд зэвсэгт халдлага ирвэл гэрээний орнууд туслах, мөн эдгээр орны нутаг дэвсгэрт ЗХУ-ын цэргийг байрлуулах үүргийг гишүүд нь авсан юм. 1961 оны наймдугаар сарын 13. БНАГУ-ын эрх баригчдын шийдвэрээр Баруун Берлин, Зүүн Германы хооронд тусгаарлах ханыг босгож эхэлжээ. Ханын нийт урт нь 111 км, өндөр нь 3,6 метр байсан юм. Ханын дээгүүр өргөст тор татаж, ханыг Зүүн Германы 10 мянган цэргийн албан хаагч хамгаалж байв. Хана бааригдсанаас хойш нураах хүртэл 28 жилийн дотор Зүүнээс зугтах гэсэн 138 хүн ханын дэргэд амь үрэгджээ. Берлиний хана нь хоёр Германы хагарлын, мөн хүйтэн дайны бэлгэдэл нь байсан юм. 1970 оны наймдугаар сарын 12-нд ЗХУ болон ХБНГУ-ын хоорондох Москвагийн гэрээг зурлаа. Энэ гэрээгээр Европын орнуудын хилийн дархан байдлыг бататгаж, аль нэг улс орон руу халдахгүй байх үүргийг хүлээв. 1989 оны арванхоёрдугаар сарын 2-3. Мальтын эрэг орчим ЗХУ-ын "Максим Горький" хөлөг дээр ЗХУКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Горбачев АНУ-ын ерөнхийлөгч том Жорж Буштай уулзлаа.Зэвсэг хураах, хоёр талын харилцаа, дэлхийн халуун цэгүүдийн тухай тэд ярилцав. Хэлэлцээрийн явцад Михаил Горбачев мэдэгдэхдээ "АНУ-ыг өөрийн дайсан гэж ЗХУ тооцохгүй байх, энэ тухайгаа олон түмэнд зарлахад бэлэн байна. Цэргийн хамтын ажиллагааг оролцуулаад бид АНУ-тай хамтран ажиллахад бид нээлттэй" гэлээ. Жорж Буш уулзалтыг дүгнэхдээ "АНУ, ЗХУ хоёрын хоорондын харилцааны шинэ догдлом мөчийн босгон дээр бид зогсож байна” гэжээ. Энэ уулзалтын явцад ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулаагүй юм. Сонирхолтой нь, хоёр Герман нэгдсэний дараа хүйтэн дайн дууссаны бэлгэдэл болгон “Максим Горький” хөлгийг Германд дурсгалын бэлэг болгон өгсөн ч хэдэн жилийн дараа түүнийг төмрийн хаягдал болгон задлан үгүй болгожээ
  • 17. Хүйтэн дайн гэрэл зурагт: 1946 оны гуравдугаар сарын 5-нд Уинстон Черчиль алдарт үгээ АНУ-ын Миссури мужийн Фултонд хэлж байгаа нь. Маршаллын төлөвлөгөө гэж түүхэнд үлдсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жорж Маршаллын дэвшүүлсэн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэв. Зурагт: Грект тусламж ирж байгаа нь, 1950 он.
  • 18. Наймдугаар сарын 13-нд Баруун, Зүүн Берлины хооронд хана босгож эхэлжээ. 1972 оны тавдугаар сарын 22-30-нд ЗХУ-ад АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон албан ёсны айлчлал хийлээ. Гэрэл зурагт ЗХУ-ын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга Николай Подгорный Ричард Никсоныг Внуковогийн нисэх буудалд хүлээн авлаа. Фото: Алексей Стужин/ Хүйтэн дайны намжмал байдал ЗХУ АНУ-н харилцаа 70-д оны эхээр Никсон ерөнхийлөгчөөр сонгогдсноор шинэ шатанд гарсан. SALT I, SALT II гэрээнүүд байгуулсан.
  • 19. Хурцадмал байдал 1979-1985 1979 оны 12 сард Зөвлөлтийн 75000 цэрэг Афганистаныг эзэлсэн 1980 оны Москвагийн олимпод АНУ, 1984 оны Лос Анжелесийн Олимпод ЗХУ тус тус боёкотлосон. 1980 оны сонгуулиар Рейган АНУ-ын ерөнхийлөгч болсон. Рейган ЗХУ-ыг Муу ёрын улс, Коммунизм түүхийн үнсэнд булшлагдана гэж мэдэгдсэн Хүйтэн дайны төгсгөл Горбачев 1985 онд ЗХУ-ын удирдлагад гарсан. 1987 оны 6-р сард “Перестройка” үзэл баримтлалыг дэвшүүлсэн. 1989 оны 11 сарын 9-нд Берлины хана нурсан. ЗХУ албан ёсоор задран унаснаа 1991 оны 12-р сарын 25-нд зарласан . Дэлхийн 2-р дайнаас хойш 1989 он хүртэл АНУ-н цэргийн зардал 8 тэрбум доллар, АНУ 100000 цэргээ Солонгос, Вьетнамын дайнд алдсан. Харин ЗХУ-н хувьд алдсан цэргийн тоог тооцоолоход хэцүү бөгөөд Дотоодын нийт бүтээгдхүүнээс зарцуулсан цэргийн зардал нь АНУ-с хамаагүй их байсан. Хүйтэн дайны нөлөөгөөс үүдсэн олон дайны улмаас сая сая цэрэг амиа алдсан ба хамгийн их нь Зүүн Өмнөд Азид юм. Хуучин Зөвлөлтийн нөлөө арилснаар олон үндэстэн хоорондын мөргөлдөөн, иргэний дайн үүссэн ялангуяа Югословт болсон юм. 1980-аад оны сүүл үеэс хүйтэн дайны уур амьсгал харьцангуй зөөлөрсөн. Михайл Горбачев ЗХУ-д өөрчлөлт шинэчлэлт, ил тод байдал өрнүүлж эхэлсэн ба ЗХУ 1991 онд задарснаар хүйтэн дайн төгсгөл болсон. Дүгнэлт Хүйтэн дайн гэдэг нь дэлхийн хоёрдугаар дайны үеэс эхтэй, дэлхийн хоёрдугаар дайны дараа үргэлжилсэн олон улсын улс төрийн үйл явц бөгөөд энэ нь ЗХУ-ын тэргүүлсэн социалист систем, АНУ тэргүүтэй капиталист системийн хоорондын үзэл суртлын зөрчилдөөн байв. Хүйтэн дайныг 1940-өөд оны дунд үеэс эхлэн, ЗХУ-ыг задартал 1990-ээд оны эхэн үеийг хүртэл үргэлжилсэн гэж үздэг. Хүйтэн дайн гэж нэрлэх болсон нь энэ дайн нь өмнөх цаг үеүд шиг талууд нь шууд хоорондоо зэвсэг барин нүүр тулан дайтахгүй харин өөр арга замаар, цэргийн эвсэл байгуулж, тагнуул, үзэл суртлын тэмцэл өрнүүлэх замаар тулалдан, зөрчилдөн тэмцэлдсэнээс ийн нэрлэх болжээ. Хэдийгээр ЗХУ болон холбоотны улс орнууд хоорондоо улс төрийн хүрээнд тохиролцон нацист Германы эсрэг дэлхийн хоёрдугаар дайнд хамтран тэмцсэн ч тэдний хооронд үзэл суртлын том зөрчил байгаа нь дайн дуусах дөхөх тусам улам бүр тодорхой болж байв. Энэ нь дайн дууссаны дараа улам бүр ил гарч ирсэн. Хүйтэн дайны үед олон улсын нөхцөл байдал зарим үед ихэд хурцдан зарим үед тайвшран харьцангуй энхийн байдалтай болж байв. Тухайлбал 1948-1949 оны Берлиний бүслэлт, 1950-1953 оны Солонгосын дайн, 1961 оны Берлиний хямрал, 1959-1975 оны Вьетнамын дайн, 1979-1989 оны Афганистаны дайн, 1962 оны Кубын пуужингийн хямрал зэрэг нь хүйтэн дайны үеийн халуун цэгүүд болж байв. Хүйтэн дайны үед их гүрнүүд хоорондоо шууд нүүр тулан байлдахгүй байсан нь тэдгээрийн цөмийн зэвсгийн хүчин чадавх, хэрвээ цөмийн дайн болбол тэндээс ялагч
  • 20. үлдэхгүй тухай цөмийн дайны онол зэргээс болж байв. 1990 оноос энэ дайныг дууссан гэж үздэг байна. Ашигласан материал АНУ-н гадаад бодлогынтүүх, дипломат ажиллагаа Д.Цолмон 2005 он Олон улсын харилцаа 20-р зуунд Д.Баярхүү 1994 он www.wikipedia.org www.vip76.mn www.academy.org.mn