д.цоодол
- 4. 1. “Эр бор харцага” дуу үүссэн домгоос өгүүлэх нь 2. Дөнгөтийн хүү Цоодол гэж хэн бэ? 3. Шүлэг гэж юу вэ? 4. Зорилт:
- 5. Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн,нэрт яруу найрагч Дөнгөтийн Цоодол Төв аймгийн Бүрэн суманд төржээ.1960-аад оны үеэс уран бүтээлээ эхэлж,”Саруул талын ногоо”(1975) ”Алаглан харагдах уулс”(1980)”Тогоруун цуваа”(1981)”Алганы хээ”(1985)”Уянгалан дуулагч мод”(1988)”Он жил”(1987)”Миний өв хөрөнгө”(1988)”Миний муу сайн найз нар”(1997)”Зүүн уулын цэцэг”(2002)зэрэг ном хэвлүүлжээ. Д.Цоодол
- 7. Тэр хавьдаа л гарын үзүүр болж, Буурал толгойтой ч хүүхэд зантай Бусдад дандаа л тус болох донтой Хүүе, тэнэгээ гэсэн ч инээж л байдаг Эмгэд хүүхнүүд өрөвдөөд аяга дарсаар шагнана Тавилын найр өндөрлөж, тэртээ намар Тал тал тийшээ найрчид тарсан юм Цээлийн голдоо зартай ганц ерөөлч Цэцэн Самбууг дагаад өнөөх тэнэг чинь арилж өгвөө Гэрээс гарсан тэд айл хүрээгүй явтал Гэнэтийн шуурга тавьж аюул болсон юм Ерөөлч, тэнэг хоёр сүйд боллоо гэлцээд Есөн булгийн хяраас арай гэж олтол Өмссөн хүрмээ ерөөлчид нөмөргөөд Өөрөө харин амь алдсан байлаа Өлгийтэй хүүхэд шиг элгэндээ түүнийг тэврээд Өршөөлд нь ерөөлч дөнгөж л голтой үлдсэн юм Ерөөлчийг авраад өөрөө үхжээ гэхэд Ёроолгүй тэнэг хүн ээ дээ гэж ухаантнууд аанай л гайхацгаасан гэдээг. Сум орондоо инээд доог болсон Суут тэнэг манай нутагт байдаг юм Хүй цөглөх багадаа авсан нэрийг нь мартаж Хүмүүс түүнийг зүгээр л тэнэг ээ гэж дуудна Ганц муу морьтой мань тэнэг чинь Гангийн халуун наранд алдуул адуу усалж Гар нь нэл цэврүү, хөлсөө урсгаж зогсоход Гаргуун тэнэг юм гэж, ухаантай улс шагшина Дуулгаваргүй таван хүүхэдтэй бэлэвсэн авгайд Дурлаж гарваа өнөөх тэнэг чинь Жижиг хүүхдийн хувцас сум алгасч эрэхэ Хүнээс содон хүний үр явлаа Дуулдаг дуу нь ганц эр бор харцага Дунд нь ормогц дуундаа уярч уйлна Эвий юу боддог юм бол доо гэжд нь Жинхэнэ тэнэг юм гэж, ухаантай улс гасална. Тэнэг гэж гологдоод мань эрд Тэнцэх ажил олдсонгүй Тэмээ малхан хариулж, айл нүүлгэж Тэнэг
- 23. 1. Хүй цөглөх - Хүүхдийн хүй унах 2. Хүй зузуун - Ах дүү өнөр олуулаа 3. Алдуул мал - Эзэн нь алдсан мал 4. Бэлэвсэн авгай - Нөхөр нь нас барсан эмэгтэй 5. Тавилын найр - Гүү тавих найр 6. Дон - а) Шашинд ад хий юм, дон нөхцөх б) Хэт дур хүсэлтэй болсон нь, айл хэсэхийн дон болох Үгийн утгад нэвтэрхүй
- 24. Шүлгийн баатрын нэр Баатрыг дүрсэлсэн 2 үг Үйл явдал болж буй газрын байршил 3 үг Шүлэгт тусгагдсан асуудлыг илэрхийлсэн 4 үг Асуудлын шалтгааныг нэмсэн , илэрхийлсэн 5 үг Үйл ядлын өрнөлтийг дүрсэлсэн 6 үг Үйл явдлыг хэрхэн шийдвэрлэсэн байдлыг дүрсэлсэн 7 үг Пирамид
- 25. Тэнэг Буурал, тусч Сум, Цээлийн гол, Есөн булаг Инээд, доог, уян, ухаантнууд Гантай, дурлаж, тусч, тарлаа, дагаад Адуу услаж, эрэх, найр,ерөөлч, шуурга, аюул Олтол, хүрэм, цэцэн Самбуу, элгэндээ, голтой, тэнэг, амь алдсан Пирамид
- 26. 1. Тэнэг юунаас болж амиа алдсан бэ? 2. Түүнийг “тэнэг” хэмээн нэрлэх болсон учир 3. Тэнэг үнэхээр тэнэг хүн мөн үү? 4. Хүн амьдралыг бусдын төлөө зориулах ёстой юу юмуу 5. Нутаг орныхон нь тэнэгийн талаар ямар бодолтой байдаг вэ? Асуултанд хариулцгаая