Бэлтгэсэн: С.Дэлгэрмаа
Э.Ням-Эрдэнэ
2023-12- 15
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫГ АЛБАН ТАТВАРААС
ЧӨЛӨӨЛӨХ, АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ
ЭДЛҮҮЛЭХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Агуулга
• Журмын танилцуулга
• Албан татвараас орлого чөлөөлөх
• Албан татварын хөнгөлөлт эдлүүлэх
• Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг тайлагнах, холбогдох баримт бүрдүүлэх.
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫГ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ, АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭХ ЖУРАМ
Энэхүү журмын зорилго нь Хувь хүний орлогын албан татварын
тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан чөлөөлөлт, 23 дугаар зүйлд
заасан хөнгөлөлт эдлүүлэх үйл ажиллагааг зохицуулахад оршино.
Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/261 дүгээр тушаалын хавсралт
• Хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр,
үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж;
/22.1.1/
• Хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлого; /22.1.2/
• Гамшгийн үед олон улсын байгууллага, гадаад улсын Засгийн газар, хуулийн
этгээд, иргэнээс Монгол Улсын Засгийн газар болон орон нутгийн байгууллага,
хуулийн этгээд, иргэнд үзүүлж байгаа тусламж; /22.1.3/
• Засгийн газар, Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн бичиг /бонд/-ийн төлбөр,
хүү, анз; /22.1.5/
• Гэр бүлийн гишүүд хоорондоо газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ үнэ
төлбөргүйгээр шилжүүлэх замаар олсон орлого; /22.1.6/
• Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын орлого; /22.1.7/
• Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар,
Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн салбарт томилогдон ажиллаж
байгаа гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүний цалин, нэмэгдэл ;/22.1.8/
• Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар,
Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн салбарт томилогдон ажиллаж
байгаа гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүний гадаад улсад олсон орлого;
/22.1.9/
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйл
Албан татвараас орлого чөлөөлөх
Хувь хүний орлогын албан татварын тухай
хуулийн 22 дугаар зүйлд заасан орлогыг
албан татвараас чөлөөлөхдөө албан татвар
ногдох нийт орлогоос хасаж тооцно.
Журмын 2.1
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн
22.1-д заасан хувь хүний орлогыг Хөгжлийн
бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д
заасан хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон
эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт,
харьяалах сум, дүүргийн Засаг даргын олгосон
үнэмлэхийг үндэслэн суутгагч болон харьяа татварын
алба албан татвараас чөлөөлнө. Журмын 2.3
Гэр бүлийн гишүүд хоорондоо газар эзэмших,
ашиглах эрхийн гэрчилгээгээ үнэ
төлбөргүйгээр шилжүүлэх замаар олсон
орлогыг албан татвараас чөлөөлөхдөө бүртгэх
эрх бүхий байгууллагын лавлагааг үндэслэнэ.
Журмын 2.7
Шүүхийн шийдвэрээр олгохоор тогтоогдсон цалин, хөдөлмөрийн хөлс,
тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татвар ногдох бөгөөд
албан татвараас чөлөөлөгдөх нөхөх олговорт хамаарахгүй.
Журмын 2.5
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22.1.4-т заасан малчин өрх, мал
бүхий этгээдийн зөвхөн малын тоо толгойд ногдох орлогыг албан татвараас чөлөөлөх
бөгөөд мал болон малын мах, сүү, арьс, шир, ноос, ноолуур, бусад түүхий эд,
бүтээгдэхүүний борлуулалтын орлого чөлөөлөлтөд хамаарахгүй.
Журмын 2.6
22.1.4.малчин өрх, мал бүхий этгээдийн зөвхөн малын тоо толгойд ногдох орлого;
/Энэ заалтыг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
Суутган төлөгч нь хууль тогтоомжид тусгайлан заагаагүй “Хөдөлмөрийн дотоод
журам” зэрэг зөвхөн тухайн байгууллагын баримт бичиг, шийдвэрийг үндэслэн
олгосон тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор
болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг албан татвараас чөлөөлөхгүй.
Журмын 2.2
Албан татварын хөнгөлөлт
Албан татвар төлөгчийн энэ хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.4,
7.1.5, 7.1.7-д заасан орлогод ногдуулах жилийн албан татварт
дараах хэмжээгээр албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ:
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйл
• Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн
гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин,
нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал,
амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж,
тэдгээртэй адилтгах бусад орлого;
• Ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн
гишүүнд олгосон тэтгэмж болон түүнтэй
адилтгах орлого;
• Ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн
гишүүнд өгсөн бэлэг;
• Төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл,
орон тооны бус зөвлөл болон бусад зөвлөл,
хороо, ажлын хэсгийн гишүүний цалин хөлс,
шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах
орлого;
• Гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага,
иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх
төрлийн шагнал, урамшуулал, тэдгээртэй
адилтгах орлого;
• Хоол, унааны мөнгө.
Албан татар төлөгч Хувь хүний орлогшын албан татварын тухай
хуулийн 23.1-д заасан цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал
болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох албан
татварын хөнгөлөлтийг эхэлж эдлэх ба суутган татавар төлөгч уг
хөнгөлөлтийг сар бүр эдлүүлнэ.
Журмын 3.1
• Үр тариа, төмс, хүнсний ногоо, түүний үр, жимс, жимсгэнэ, түүний
үр, суулгац, тэжээлийн ургамал, модны суулгац бүтээгдэхүүн
үйлдвэрлэсэн болон тариалсан Монгол Улсад байнга оршин суугч
албан татвар төлөгчийн зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон
орлогод ногдуулах албан татварыг 50 хувиар хөнгөлнө; /23.2/
• Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар ипотекийн
зээлийн хөрөнгөөр хувьдаа, анх удаа орон сууц худалдан авсан бол
албан татвар төлөгчид Монгол Улсын Засгийн газрын тодорхойлсон
ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн
хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх
хэмжээний албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ; /23.3/
• Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар,
үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон
асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд
сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын
сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа
тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил
эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн,
баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод
ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ; /23.5/
• Монгол Улсын иргэн суралцаж байх хугацаандаа хөдөлмөр
эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын
төлбөр төлсөн их, дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын
сургууль, коллежид анхлан суралцагчийг энэ хуулийн 23.5-д заасан
хөнгөлөлтөд хамруулна; /23.6/
Албан татварын хөнгөлөлт
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.2-т заасан хөнгөлөлт
нь үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, түүний үр, суулгац,
тэжээлийн ургамал, модны суулгацыг импортоор оруулсан буюу худалдан
авч дамжуулан борлуулсан хувь хүнд хамаарахгүй.
Журмын 3.7
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.3-д
заасан хөнгөлөлтийг зөвхөн нэг удаа эдэлнэ.
Журмын 3.8
Гадаад улсад хэлний бэлтгэлд сурч байгаа тохиолдолд
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн
23.5, 23.6-д заасан төлбөрийн хөнгөлөлтөд хамарахгүй.
Журмын 3.17.4
Хуульд заасан анхны бакалаврын болон дипломын мэргэжил
эзэмшигч гэдэгт бакалавр, дипломын мэргэжил эзэмших их,
дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн
боловсролын сургуульд өмнө нь суралцаж мэргэжил
эзэмшээгүй анхлан суралцагчийг хамааруулна. Дахин мэргэжил
эзэмших, мэргэшүүлэх сургалт, магистр, докторын сургалтад
суралцаж буй хувь хүний сургалтын төлбөр энэ хөнгөлөлтөд
хамаарахгүй. Журмын 3.17.3
Албан татварын хөнгөлөлт
Хөнгөлөлт эдлэх хувь хүн нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.4-т
заасан өөрийн албан татвар ногдсон орлого гэдгийг нотлох үүрэг хүлээх бөгөөд нотолж
чадаагүй тохиолдолд уг орлогод албан татварыг ногдуулж төлүүлсний дараа
хөнгөлөлтийг эдлүүлнэ.
Журмын 3.12
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.4-т заасан “анх удаа орон
сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан” гэдэгт 2020 оноос хойш
хувьдаа орон сууцны барилга барьсан буюу худалдан авсан, 2006 оны 6 дугаар сарын
16-ны өдөр баталсан хуулиар энэ төрлийн чөлөөлөлт эдэлж буцаан олголт авч
байгаагүй татвар төлөгчийг хамааруулан ойлгож хэрэгжүүлнэ.
Журмын 3.13
Амьдран суух зориулалтаар барьсан буюу худалдан авсан орон сууцыг
хамтран эзэмшигчээр 2 ба түүнээс дээш хувь хүн бүртгэгдсэн тохиолдолд
тухайн орон сууцанд ногдох хөнгөлөлтийг зөвхөн нэг татвар төлөгчид
эдлүүлнэ. Журмын 3.15
• Монгол Улсын иргэн өөрийн албан татвар
ногдсон орлого болон банк, санхүүгийн
байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр
амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа,
анх удаа орон сууцны барилга барьсан,
эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү
орон сууцны барилга барьсан, эсхүл орон
сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй
тэнцэх хэмжээний орлогод ногдох албан
татварын хөнгөлөлтийг уг албан татвар
төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн
хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна. /23.4/
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.4-т заасны дагуу 6
сая хүртэлх төгрөгийн хөнгөлөлтийг эдлүүлэх бөгөөд энэ нь 2020 оны 1
дүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан буюу барьсан, үл
хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь энэ хугацаанаас хойш гарч баталгаажсан
татвар төлөгчид хамаарна. Журмын 3.11
Албан татварын хөнгөлөлт
• Албан татвар төлөгч өөрийн хэрэгцээнд зориулан нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх
эрчим хүчний тоног төхөөрөмж, нүүрснээс хагас коксон түлш, хийн болон шингэн түлш гарган авах тоног
төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн
халаагуур худалдан авсан бол баримтаар нотлогдож байгаа төлбөртэй тэнцэх тухайн жилийн орлогод ногдох
албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ; /23.7/
• Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлахад зориулж өгсөн баримтаар нотлогдож байгаа хандивтай тэнцэх
тухайн жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг албан татвар төлөгчид эдлүүлнэ; /23.8/
• Албан татвар төлөгчийн дараах орлогод ногдох албан татварт хөнгөлөлт эдлүүлнэ.
- Донорын олговор;
- Даатгалын нөхөн төлбөр;
- Монгол Улсын төрийн шагнал, Засгийн газрын шагнал, Монгол Улсын ардын болон гавьяат цолтны
шагнал, шинжлэх ухааны нээлтийн шагнал. /23.9/
• Аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд оршин суудаг,
тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн энэ хуулийн 6.3.2-т/үйл
ажиллагааны орлого/ заасан орлогод ногдох албан татварыг аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос
500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар
хөнгөлнө ./23.10/
Албан татварын хөнгөлөлт эдлэх орлогын эх үүсвэр нь албан
татвар ногдуулсан орлого байна.
Албан татварын хөнгөлөлт эдлүүлэх
Хувь хүний орлогын албан татварын тухай
хуулийн 23.1, 23.9-д зааснаас бусад албан
татварын хөнгөлөлтийг тооцож илүү төлсөн
албан татварыг буцаан олгохгүй бөгөөд
Татварын ерөнхий хуулийн 49.2, 49.3-т заасны
дагуу төлбөл зохих бусад татварт болон
дараагийн сар, улиралд төлөх албан татварт
шилжүүлэн тооцно
Хувь хүний орлогын албан татварын тухай
хуулийн 23.14-т заасны дагуу албан
татварын хөнгөлөлтийг хуульд заасан
эцсийн хугацаанд тайлагнаж төлсөн албан
татварын дүнгээс хэтрүүлэн эдлүүлэхгүй
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3.1.1-
т зааснаар “...түүхэн тодорхой орон зай, цаг
үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах байгаль,
нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны
үнэ цэнэ, ач холбогдол бүхий өвийг” сэргээн
засварлахад зориулж өгсөн хандивтай тэнцэх
хэмжээний орлогод ногдох татварыг хөнгөлнө
Хөөн хэлэлцэх хугацаа
Татварын нөхөн ногдуулалт
хийх, алданги, торгууль
ногдуулах, хөнгөлөлт,
чөлөөлөлт эдлэх, алдагдал
шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн
албан татварын ногдуулалт,
төлөлтийг баталгаажуулах
хөөн хэлэлцэх хугацаа 4 жил
байх бөгөөд Иргэний хуульд
заасан хөөн хэлэлцэх хугацаа
татварын хууль тогтоомжид
хамаарахгүй.
/ТЕХ-ийн 15.1/
Тайланг жилийн эцэст нэг удаа гаргаж, татвар төлөхөөр хуульд
заасан татварын төрлийн хувьд уг тайланг гарган, татвараа
төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс;
Хөөн хэлэлцэх
хугацааг дараах
байдлаар
тоолно.
/ТЕХ-ийн 15.3 /
Тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан
татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу
жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх
ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс;
Тайлан гаргахгүй төлдөг татварын хувьд тухайн төрлийн
татварын хуульд заасан татвараа төлж дууссан байх ёстой
өдрийн дараагийн ажлын өдрөөс;
Борлуулалт хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дотор
татвар төлөхөөр хуульд заасан татварын төрөл болон суутгаж
төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын тайланг
гарган, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн
ажлын өдрөөс;
Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг тайлагнах, холбогдох баримт бүрдүүлэх
Суутгагч нь Хувь хүний орлогын
албан татварын тухай хуулийн 23.1-д
заасан хөнгөлөлтийг эдлүүлэхдээ
албан татвар төлөгчид олгосон
татвар ногдуулах орлого,
хөнгөлөгдөх татварын хэмжээг
хуулийн 27.1-д заасны дагуу улирал
бүр өссөн дүнгээр тооцож, зөрүүг
залруулж тайлагнана.
Суутгагч нь Хувь хүний
орлогын албан татварын тухай
хуулийн 22.1-д заасан орлогыг
албан татвар төлөгчид олгосон
бол албан татвараас чөлөөлж,
батлагдсан маягт, зааврын
дагуу бусдад олгосон татвар
суутгаагүй орлогыг тайлагнана.
Хувь хүний орлогын албан
татварын тухай хуулийн 25.5-д
заасны дагуу суутгагч нь мөн
хуулийн 23.1-д заасан татвар
ногдуулах орлого болон
хөнгөлөлтийг 12 сард тэнцүү
хувааж, тухайн ажилласан сард
ногдох хөнгөлөлтийг эдлүүлнэ.
Хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт
эдлэх албан татвар төлөгч нь татварын
асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллагын даргын баталсан “Татварын
тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах,
боловсруулах, тайланд залруулга хийх
журам”-ын дагуу батлагдсан Хувь хүний
орлогын албан татварын тайлан, хавсралт
мэдээг нотлох баримтын хамт харьяалах
татварын албанд ирүүлж татварын
хөнгөлөлт эдэлнэ.
Албан татвар төлөгч нь
татварын хөнгөлөлт,
чөлөөлөлттэй
холбоотой нотлох
баримтыг цаасаар
эсхүл цахим хэлбэрээр
ирүүлж болно. Цаасан
хэлбэрээр шуудангаар
ирүүлэх болон цахим
хэлбэрээр илгээхдээ
холбогдох баримтыг
нотариатаар
гэрчлүүлсэн байна.
Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг тайлагнах, холбогдох баримт хүргүүлэх
Тайлант жилийн 12 сард тухайлсан нэг байгууллагад
харьяалагдах ажиллаагүй татвар төлөгч нь Хувь
хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.1-д
заасан хөнгөлөлтийг бүрэн эдлэх зорилгоор тайлан
гарган ирүүлж болох бөгөөд тайлангаар
баталгаажсан илүү төлөлтийг дараагийн сар, улирал,
жилийн төлбөл зохих албан татвараас суутган
тооцож болно.
Харьяалах татварын алба нь татвар төлөгчийн
тайлан болон хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах
нотлох баримтыг хүлээн авч хянан, цахим
татварын системд оруулж цахим архив үүсгэнэ.
Татварын асуудал хариуцсан төрийн
захиргааны байгууллагын даргын баталсан
“Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн
авах, боловсруулах, тайланд залруулга хийх
журам”-ын дагуу тайлан ирүүлээгүй, буцаасан
тайланг засварлаагүй, эсхүл хариу тайлбар
ирүүлээгүй тохиолдолд татварын хөнгөлөлт,
чөлөөлөлт эдлэх боломжгүй.
Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хүлээн авсан
татварын тайланд үндэслэн Хувь хүний орлогын албан
татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх татвар
төлөгчийн жагсаалтыг тухайн татварын албаны даргын
тушаалаар баталгаажуулж, Хувь хүний орлогын албан
татварын тухай хуулийн 28.4.2-т заасан хугацаанд
багтаан буцаан олгох албан татварын хэмжээг хянан
тодорхойлж, харьяалах төрийн сангийн нэгжид
хүргүүлнэ.
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫГ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ, АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫГ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ, АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА

  • 1.
    Бэлтгэсэн: С.Дэлгэрмаа Э.Ням-Эрдэнэ 2023-12- 15 ХУВЬХҮНИЙ ОРЛОГЫГ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ, АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
  • 2.
    Агуулга • Журмын танилцуулга •Албан татвараас орлого чөлөөлөх • Албан татварын хөнгөлөлт эдлүүлэх • Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг тайлагнах, холбогдох баримт бүрдүүлэх.
  • 3.
    ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫГАЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ, АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭХ ЖУРАМ Энэхүү журмын зорилго нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан чөлөөлөлт, 23 дугаар зүйлд заасан хөнгөлөлт эдлүүлэх үйл ажиллагааг зохицуулахад оршино. Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/261 дүгээр тушаалын хавсралт
  • 4.
    • Хууль тогтоомжидтусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж; /22.1.1/ • Хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлого; /22.1.2/ • Гамшгийн үед олон улсын байгууллага, гадаад улсын Засгийн газар, хуулийн этгээд, иргэнээс Монгол Улсын Засгийн газар болон орон нутгийн байгууллага, хуулийн этгээд, иргэнд үзүүлж байгаа тусламж; /22.1.3/ • Засгийн газар, Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн бичиг /бонд/-ийн төлбөр, хүү, анз; /22.1.5/ • Гэр бүлийн гишүүд хоорондоо газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ үнэ төлбөргүйгээр шилжүүлэх замаар олсон орлого; /22.1.6/ • Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын орлого; /22.1.7/ • Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн салбарт томилогдон ажиллаж байгаа гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүний цалин, нэмэгдэл ;/22.1.8/ • Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн салбарт томилогдон ажиллаж байгаа гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүний гадаад улсад олсон орлого; /22.1.9/ Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйл Албан татвараас орлого чөлөөлөх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан орлогыг албан татвараас чөлөөлөхдөө албан татвар ногдох нийт орлогоос хасаж тооцно. Журмын 2.1 Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22.1-д заасан хувь хүний орлогыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д заасан хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт, харьяалах сум, дүүргийн Засаг даргын олгосон үнэмлэхийг үндэслэн суутгагч болон харьяа татварын алба албан татвараас чөлөөлнө. Журмын 2.3 Гэр бүлийн гишүүд хоорондоо газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ үнэ төлбөргүйгээр шилжүүлэх замаар олсон орлогыг албан татвараас чөлөөлөхдөө бүртгэх эрх бүхий байгууллагын лавлагааг үндэслэнэ. Журмын 2.7
  • 5.
    Шүүхийн шийдвэрээр олгохоортогтоогдсон цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татвар ногдох бөгөөд албан татвараас чөлөөлөгдөх нөхөх олговорт хамаарахгүй. Журмын 2.5 Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22.1.4-т заасан малчин өрх, мал бүхий этгээдийн зөвхөн малын тоо толгойд ногдох орлогыг албан татвараас чөлөөлөх бөгөөд мал болон малын мах, сүү, арьс, шир, ноос, ноолуур, бусад түүхий эд, бүтээгдэхүүний борлуулалтын орлого чөлөөлөлтөд хамаарахгүй. Журмын 2.6 22.1.4.малчин өрх, мал бүхий этгээдийн зөвхөн малын тоо толгойд ногдох орлого; /Энэ заалтыг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./ Суутган төлөгч нь хууль тогтоомжид тусгайлан заагаагүй “Хөдөлмөрийн дотоод журам” зэрэг зөвхөн тухайн байгууллагын баримт бичиг, шийдвэрийг үндэслэн олгосон тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг албан татвараас чөлөөлөхгүй. Журмын 2.2
  • 6.
    Албан татварын хөнгөлөлт Албантатвар төлөгчийн энэ хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5, 7.1.7-д заасан орлогод ногдуулах жилийн албан татварт дараах хэмжээгээр албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ: Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйл • Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого; • Ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд олгосон тэтгэмж болон түүнтэй адилтгах орлого; • Ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд өгсөн бэлэг; • Төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, орон тооны бус зөвлөл болон бусад зөвлөл, хороо, ажлын хэсгийн гишүүний цалин хөлс, шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлого; • Гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх төрлийн шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлого; • Хоол, унааны мөнгө. Албан татар төлөгч Хувь хүний орлогшын албан татварын тухай хуулийн 23.1-д заасан цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эхэлж эдлэх ба суутган татавар төлөгч уг хөнгөлөлтийг сар бүр эдлүүлнэ. Журмын 3.1
  • 7.
    • Үр тариа,төмс, хүнсний ногоо, түүний үр, жимс, жимсгэнэ, түүний үр, суулгац, тэжээлийн ургамал, модны суулгац бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн болон тариалсан Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг 50 хувиар хөнгөлнө; /23.2/ • Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар ипотекийн зээлийн хөрөнгөөр хувьдаа, анх удаа орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид Монгол Улсын Засгийн газрын тодорхойлсон ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ; /23.3/ • Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ; /23.5/ • Монгол Улсын иргэн суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль, коллежид анхлан суралцагчийг энэ хуулийн 23.5-д заасан хөнгөлөлтөд хамруулна; /23.6/ Албан татварын хөнгөлөлт Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.2-т заасан хөнгөлөлт нь үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, түүний үр, суулгац, тэжээлийн ургамал, модны суулгацыг импортоор оруулсан буюу худалдан авч дамжуулан борлуулсан хувь хүнд хамаарахгүй. Журмын 3.7 Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.3-д заасан хөнгөлөлтийг зөвхөн нэг удаа эдэлнэ. Журмын 3.8 Гадаад улсад хэлний бэлтгэлд сурч байгаа тохиолдолд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.5, 23.6-д заасан төлбөрийн хөнгөлөлтөд хамарахгүй. Журмын 3.17.4 Хуульд заасан анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмшигч гэдэгт бакалавр, дипломын мэргэжил эзэмших их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд өмнө нь суралцаж мэргэжил эзэмшээгүй анхлан суралцагчийг хамааруулна. Дахин мэргэжил эзэмших, мэргэшүүлэх сургалт, магистр, докторын сургалтад суралцаж буй хувь хүний сургалтын төлбөр энэ хөнгөлөлтөд хамаарахгүй. Журмын 3.17.3
  • 8.
    Албан татварын хөнгөлөлт Хөнгөлөлтэдлэх хувь хүн нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.4-т заасан өөрийн албан татвар ногдсон орлого гэдгийг нотлох үүрэг хүлээх бөгөөд нотолж чадаагүй тохиолдолд уг орлогод албан татварыг ногдуулж төлүүлсний дараа хөнгөлөлтийг эдлүүлнэ. Журмын 3.12 Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.4-т заасан “анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан” гэдэгт 2020 оноос хойш хувьдаа орон сууцны барилга барьсан буюу худалдан авсан, 2006 оны 6 дугаар сарын 16-ны өдөр баталсан хуулиар энэ төрлийн чөлөөлөлт эдэлж буцаан олголт авч байгаагүй татвар төлөгчийг хамааруулан ойлгож хэрэгжүүлнэ. Журмын 3.13 Амьдран суух зориулалтаар барьсан буюу худалдан авсан орон сууцыг хамтран эзэмшигчээр 2 ба түүнээс дээш хувь хүн бүртгэгдсэн тохиолдолд тухайн орон сууцанд ногдох хөнгөлөлтийг зөвхөн нэг татвар төлөгчид эдлүүлнэ. Журмын 3.15 • Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна. /23.4/ Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.4-т заасны дагуу 6 сая хүртэлх төгрөгийн хөнгөлөлтийг эдлүүлэх бөгөөд энэ нь 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан буюу барьсан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь энэ хугацаанаас хойш гарч баталгаажсан татвар төлөгчид хамаарна. Журмын 3.11
  • 9.
    Албан татварын хөнгөлөлт •Албан татвар төлөгч өөрийн хэрэгцээнд зориулан нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нүүрснээс хагас коксон түлш, хийн болон шингэн түлш гарган авах тоног төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур худалдан авсан бол баримтаар нотлогдож байгаа төлбөртэй тэнцэх тухайн жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ; /23.7/ • Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлахад зориулж өгсөн баримтаар нотлогдож байгаа хандивтай тэнцэх тухайн жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг албан татвар төлөгчид эдлүүлнэ; /23.8/ • Албан татвар төлөгчийн дараах орлогод ногдох албан татварт хөнгөлөлт эдлүүлнэ. - Донорын олговор; - Даатгалын нөхөн төлбөр; - Монгол Улсын төрийн шагнал, Засгийн газрын шагнал, Монгол Улсын ардын болон гавьяат цолтны шагнал, шинжлэх ухааны нээлтийн шагнал. /23.9/ • Аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн энэ хуулийн 6.3.2-т/үйл ажиллагааны орлого/ заасан орлогод ногдох албан татварыг аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хөнгөлнө ./23.10/ Албан татварын хөнгөлөлт эдлэх орлогын эх үүсвэр нь албан татвар ногдуулсан орлого байна.
  • 10.
    Албан татварын хөнгөлөлтэдлүүлэх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.1, 23.9-д зааснаас бусад албан татварын хөнгөлөлтийг тооцож илүү төлсөн албан татварыг буцаан олгохгүй бөгөөд Татварын ерөнхий хуулийн 49.2, 49.3-т заасны дагуу төлбөл зохих бусад татварт болон дараагийн сар, улиралд төлөх албан татварт шилжүүлэн тооцно Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.14-т заасны дагуу албан татварын хөнгөлөлтийг хуульд заасан эцсийн хугацаанд тайлагнаж төлсөн албан татварын дүнгээс хэтрүүлэн эдлүүлэхгүй Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3.1.1- т зааснаар “...түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах байгаль, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий өвийг” сэргээн засварлахад зориулж өгсөн хандивтай тэнцэх хэмжээний орлогод ногдох татварыг хөнгөлнө
  • 11.
    Хөөн хэлэлцэх хугацаа Татварыннөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй. /ТЕХ-ийн 15.1/ Тайланг жилийн эцэст нэг удаа гаргаж, татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд уг тайланг гарган, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс; Хөөн хэлэлцэх хугацааг дараах байдлаар тоолно. /ТЕХ-ийн 15.3 / Тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс; Тайлан гаргахгүй төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын хуульд заасан татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс; Борлуулалт хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дотор татвар төлөхөөр хуульд заасан татварын төрөл болон суутгаж төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын тайланг гарган, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс;
  • 12.
    Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийгтайлагнах, холбогдох баримт бүрдүүлэх Суутгагч нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.1-д заасан хөнгөлөлтийг эдлүүлэхдээ албан татвар төлөгчид олгосон татвар ногдуулах орлого, хөнгөлөгдөх татварын хэмжээг хуулийн 27.1-д заасны дагуу улирал бүр өссөн дүнгээр тооцож, зөрүүг залруулж тайлагнана. Суутгагч нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22.1-д заасан орлогыг албан татвар төлөгчид олгосон бол албан татвараас чөлөөлж, батлагдсан маягт, зааврын дагуу бусдад олгосон татвар суутгаагүй орлогыг тайлагнана. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 25.5-д заасны дагуу суутгагч нь мөн хуулийн 23.1-д заасан татвар ногдуулах орлого болон хөнгөлөлтийг 12 сард тэнцүү хувааж, тухайн ажилласан сард ногдох хөнгөлөлтийг эдлүүлнэ. Хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх албан татвар төлөгч нь татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын баталсан “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ын дагуу батлагдсан Хувь хүний орлогын албан татварын тайлан, хавсралт мэдээг нотлох баримтын хамт харьяалах татварын албанд ирүүлж татварын хөнгөлөлт эдэлнэ. Албан татвар төлөгч нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой нотлох баримтыг цаасаар эсхүл цахим хэлбэрээр ирүүлж болно. Цаасан хэлбэрээр шуудангаар ирүүлэх болон цахим хэлбэрээр илгээхдээ холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн байна.
  • 13.
    Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийгтайлагнах, холбогдох баримт хүргүүлэх Тайлант жилийн 12 сард тухайлсан нэг байгууллагад харьяалагдах ажиллаагүй татвар төлөгч нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.1-д заасан хөнгөлөлтийг бүрэн эдлэх зорилгоор тайлан гарган ирүүлж болох бөгөөд тайлангаар баталгаажсан илүү төлөлтийг дараагийн сар, улирал, жилийн төлбөл зохих албан татвараас суутган тооцож болно. Харьяалах татварын алба нь татвар төлөгчийн тайлан болон хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах нотлох баримтыг хүлээн авч хянан, цахим татварын системд оруулж цахим архив үүсгэнэ. Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын баталсан “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ын дагуу тайлан ирүүлээгүй, буцаасан тайланг засварлаагүй, эсхүл хариу тайлбар ирүүлээгүй тохиолдолд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжгүй. Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хүлээн авсан татварын тайланд үндэслэн Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх татвар төлөгчийн жагсаалтыг тухайн татварын албаны даргын тушаалаар баталгаажуулж, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 28.4.2-т заасан хугацаанд багтаан буцаан олгох албан татварын хэмжээг хянан тодорхойлж, харьяалах төрийн сангийн нэгжид хүргүүлнэ.