More Related Content
PPTX
PPTX
PPTX
PPT
PPTX
жирэмсний хяналтын ач холбогдол PPTX
PPTX
PPTX
лекц 4 цочимог цус алдал т What's hot
PPTX
PPT
Цагаан хоол эрүүл мэнд шим тэжээл PPTX
DOCX
PPT
Сүү боловсруулах бага оврын үйлдвэрийн технологи PDF
PPT
DOCX
эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл ODP
DOC
PPTX
PPTX
PPTX
PPTX
DOCX
PDF
хоолны газрын ариун цэвэр PPTX
ODP
PPT
PPTX
оролт гаралтын төхөөрөмжүүд Viewers also liked
DOCX
PPT
PPTX
хүний цусны бүлэг удамших PDF
PPTX
2.1 Цус алдалтын эмгэг эрт үе DOCX
PDF
DOCX
PPTX
PPTX
Витамин Д3 дутагдалын шалтгаан, оношилгоо, эмчилгээний ач холбогдол DOCX
PPTX
PPT
PDF
PPTX
DOCX
үйлдвэрлэлийн дадлагын тайлан PDF
PPTX
DOCX
PPTX
ыгибуу
- 1.
Цусны донор гэжхэн бэ?
“ДОНОРЫН ТУХАЙ” МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ-д ”Цусны донор” гэж бусдын
эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан сайн дураараа
цусаа өгөгчийг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Цусны донорыг сонгох
олон шалгуур байдаг. Бид ЭРҮҮЛ байж бусдад амьдрал бэлэглэх нь
хамгийн чухал юм.
Хэрвээ та
17-60 настай
45 дээш кг жинтэй
Одоо ямар нэг өвчин эмгэггүй бол цусны донор байж болно.
Та эрүүл, бас цусаа бэлэглэж хүний амийг аврахаар шийдсэн бол бидний
зөвлөмжийг уншаарай. Үүнд:
Цусаа бэлэглэхийн өмнө
Сайн унтаж амарсан байх
Хувийн ариун цэвэр сахих
Шингэн зүйл / ус, баахуу цай/ ахиу уух
Иргэний үнэмлэх, бичиг баримттай ирэх хэрэгтэй.
Та доорх зүйлсийг хориглоорой:
Архи согтууруулах ундаа
Тос өөхтэй хоол унд,
Сүүтэй цай, сүүн бүтээгдэхүүн
Эм, тариа хэрэглэх
Өнгөт ундаа, жимс хэрэглэх
Цусаа бэлэглэх үе шатууд, цаг хугацаа:
Зөвхөн цусаа бэлэглэхэд 5 минут орчим л хугацаа шаарддаг. Гэхдээ цусны
донор хүн бүртгүүлэхээс эхлэн цусаа бэлэглэсний дараа түр амрах хугацааг
оруулан нийтдээ 30-40 орчим хором зарцуулдаг. Таны цусаа бэлэглэхэд
зарцуулсан хугацаа бол таны амьдралын хамгийн үр ашигтай өнгөрөөсөн
мөчүүдийн нэг байх болно.
Бүртгэл - Цусны алба нь донорууд болон тэдний цусыг сэлбүүлэх
өвчтөнүүдийн аль алиных нь амь нас, аюулгүй байдлыг нь хамгаалахаас
гадна цуглуулсан цус ямар донорынх болохыг мөшгөн тогтоох мэргэжлийн
үүрэгтэй байдаг. Мөн доноруудтайгаа эргэх холбоо тогтоох, талархал
илэрхийлэх, тэднийг урамшуулж алдаршуулахад үнэн зөв, нямбай
хөтөлсөн донорын мэдээлэлийн сантай байх нь чухал юм.
- 2.
Асуумж бөглөх –Таны эрүүл мэндийн байдал болон бусад зүйлсийн талаар
тодруулсан асуумжыг цусаа бэлэглэх бүрийн өмнө сайтар уншиж бөглөн
цусаа бэлэглэх зөвшөөрлөө бичгээр өгч гарын үсгээ зурна.
Цус багадалт, цусны бүлэг тодорхойлох шинжилгээ – Цусаа бэлэглэхийн
өмнө эдгээр шинжилгээг заавал хийдэг. Донор болох нь цусны бүлгээс
хамаардаггүй аль ч бүлгийн цустай эрүүл хүн донор байж болно.
Гемоглобин бол цусны улаан эсэнд агуулагдаж эд эсэд хүчилтөрөгчийг
зөөвөрлөж тэнд ялгарсан нүүрсхүчлийн хийг уушгинд тээвэрлэн аваачдаг
маш чухал уураг юм. Цус өгөхөөс өмнө цусан дахь гемоглобиний хэмжээг
өндөгний цусанд тодорхойлдог.
Эмчийн үзлэг – Эмч тантай ганцаарчилсан үзлэг, ярилцлага хийдэг. Таны
эрүүл мэндийн байдал болон бусад зүйлс цусаа бэлэглэхэд тохирох эсэхийг
эмч үнэлэн шийдвэрлэнэ. Энд танд цусаа бэлэглэхэд татгалзах шалтгаан
байгаа бол эмчтэй илэн далангүй ярилцаарай. Бид таны нууцыг чанд
хадгалана.
Цус өгөх үйл явц – Танаас их эмчийн хяналтан дор мэргэшсэн сувилагч цус
авдаг. Танд хэрэглэж байгаа бүх зүйлс ариутгагдсан бөгөөд нэг удаагийн
зориулалтай байдаг. Танд хэрэглэсэний дараа устгадаг.
Амралт ба цай – Цусаа бэлэглэсний дараа цай, кофе уун 10 минут
сувилагчийн хяналтанд байж амрах хэрэгтэй.
- 3.
ЦУС ӨГӨХИЙГ ХОРИГЛОХЗААЛТ
Түр хориглох заалт – Тухайн цаг хугацаанд донор цус өгч болохгүй
шалтгаантай учир эмчийн дүгнэлтээр цус өгөхгүй хойшлогдож байгааг
хэлнэ.
Бүр мөсөн хориглох заалт – Цус өгөх нь донорт болон түүний цусыг
эмчилгээнд хэрэглэх өвчтөнд тохирохгүй шалтгаан байгаагийн
улмаас эмчийн дүгнэлтээр цус өгөхийг бүр мөсөн хориглох заалтыг хэлнэ.
Дор дурьдсан шалтгаантай бол түр зуур цусаа бэлэглэхээс
татгалзаарай.Үүнд:
Өвдөөд эм, тариа хэрэглэж байгаа бол
Шинэхэн шивээс хийлгэсэн, чихээ цоолсон бол
- 4.
Архи согтууруулах ундаахэрэглсэн бол
Нойр дутуу хоносон бол
Жирэмсэн, 2 хүртлэх насны хүүхэд хөхүүлдэг, сарын тэмдэг ирсэн бол
Таны гэр бүл, хамт ажиллагч хэн нэгэн чинь халдварт өвчнөөр өвдсөн бол
Харин та:
Бэлгийн олон хавьтагчтай бол
Ижил хүйсийн, аль ч хүйсийн хүнтэй бэлгийн хавьтал хийдэг бол
Хар тамхи, мансуурах бодис хэрэглэдэг бол
Биеэ үнэлэгчтэй бэлгийн хавьталд орсон бол
Арьсаа зүсэн өөрийгөө гэмтээн цус гаргагч зан үйлтэй бол
Шинжилгээ хийлгэн эрүүл мэндээ хянах зорилгоор манайд хандаж байгаа
бол ЦУСАА БЭЛЭГЛЭХЭЭС ТАТГАЛЗАНА УУ.
Цусаа хаана бэлэглэж болох вэ
Улаанбаатар хотод ЦССҮТ –ийн цус цуглуулах хэсэгт
Хөдөө орон нутагт аймгийн нэгдсэн эмнэлгийн цусны салбар банкинд өдөр
бүр 08.00-13.00 хооронд цус цуглуулдаг.
Мөн Хархорин, Зүүнхараа, Замын үүд,Тосонцэнгэл, Ховд аймгийн Булган
сумын эмнэлэгт цусны салбар банк ажилладаг.
Цусаа бэлэглэхийн ач тус
Донор танд – Та цусаа өгч байна уу үгүй юу гэдгээс үл хамааран таны цус
задарч дахин нийлэгжиж байдаг. Биеийн жингээс хамаарч 1 кг тутамд байх
цусны дөнгөж 8 мл-ийг л бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг
аврахаар өгч болно. Дунджаар 60 кг жинтэй эрэгтэй хүн нийт 4.5 л цустай,
үүнээс 3 литр нь биеийн судсанд эргэлдэх хэрэгцээт цус, үлдсэн 1.5 литр нь
нөөц цус байна. Энэ нөөцөөс 350-400 мл цусыг л бусдын төлөө зориулж 3
хүний амьдралд гэрэл гэгээ бэлэглэнэ. Үнэхээр гайхамшигтай.
Цусаа бэлэглэснээр бусдад амьдрал бэлэглээд зогсохгүй та өөртөө амьдрал
бэлэглэж байгаа хэрэг юм. Цус бэлэглэсний дараа хэдхэн цагийн дотор
таны цусны эзэлхүүн хэвийн байдалдаа орж та өдөр тутмын хийдэг ажлаа
хийхэд ямар нэг нөлөө байдаггүй. Цусаа бэлэглэсэн донорын цус идвэхтэй
төлжин цусны урсгалд шинэ эсүүд орж ирнэ, бодисын солилцоо
идвэхжинэ. Цус шингэрч зүрхэнд очих ачаалал багасах зэрэг таны эрүүл
мэндэд сайнаар нөлөөлнө.
Цусыг хэр удаан хадгалдаг вэ?
Нэг удаа бэлэглэсэн 350-400 мл цусыг боловсруулан 3 хүний эмчилгээнд
зориулсан цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эдгээр бүтээгдэхүүн тус
бүрийн хадгалах хугацаа өөр өөр байдаг. Зарим бүтээгдэхүүн 6 сараас дээш
хугацаанд хадгалагддаг боловч зарим нь бэлтгэсэн даруйд хэрэглэх
шаардлагатай байдаг. Ийм учраас өдөр бүр донорууд цусаа бэлэглэж байж
эмчилгээний шаардлага хангасан чухал бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн
эмчилгээнд хүргэх хэрэгтэй болдог.
Дараа дахин хэзээ цусаа бэлэглэж болох вэ?
Цусны эсүүдийн амьдрах хугацаа харилцан адилгүй байдаг. Эрэгтэй хүн 2
сарын дараа, эмэгтэй хүн 3 сарын дараа дахин цусаа бэлэглэх боломжтой.
- 5.
Цусны бүлгийн тухай
Цуснымаш олон бүлэг байдаг ч бидний нэрлэж заншсан АВО бүлэгийн
талаар товч танилцуулъя.
Монгол хүмүүсийн 40% нь О бүлэг буюу 1-р бүлэг
22% нь А бүлэг буюу 2-р бүлэг
31% нь В бүлэг буюу 3 бүлэг
7% нь АВ бүлэг буюу 4-р бүлэгийн цустай байдаг.