More Related Content Similar to Цастын баруун орны халх М.Баянбулаг
Similar to Цастын баруун орны халх М.Баянбулаг (20) Цастын баруун орны халх М.Баянбулаг1. Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль
ТНС-3
Цастын баруун орны халхчууд
Сэдэв: .................
Шалгасан:............................
Гүйцэтгэсэн:.........................
Улаанбаатар хот
2015 он
2. Удиртгал
Улс төр эдийн засгийн талаар дэлхийчлэл буюу даяршил өдөр ирэхүйеэ газар
авч байгаа өнөөдөр аль ч үндэстэн ястны соёлын хувь заяаг улс төр, эдийн
засгийн , соёл иргэншлийн орчин тойрноос нь салгаж судлахын аргагүй юм аа.
Сүүлийн жилүүдэд нүүдэл иргэншил буюу нүүдэл соёл нь эрдэмтэд буюу
нийгмийн хараанд орж эхэлсэн нь монголчуудад авч хэлбэлбаярлууштай явдал
боловч улам цааш нь ухчилж сүвэгчлэн бодож үзвэл учир шалтгаан нь санаснаас
гадуур будлиантай.
Цастын баруун орны халхчуудын ёс заншил, аман зохиол, амьдралын арга
хэлбэрийн түүхэн уламжлалыг тэмдэглэн хоцорсон төдийгүй, тэдний ёс заншил,
аман зохиол, амьдралын арга хэлбэрийн өнөөдрийн хувь заяаг нэн илүүд тавж
судаллаа.
Агуулга
Цагаачлан нүүсэн цаг үе
Аж амьдралын зүйл
Мэндлэх хүндлэх ёс
Хүний нэг насны ёслолын зүйл
Тоглоом наадамын зүйлс
АМАН ЗОХИОЛ
Өмөрмөц үгс, өмөрмөц хэллэг
ДҮГНЭЛТ /АНАЛИЗ/
3. Цагаачлан нүүсэн цаг үе
Цастын баруун орны халхчууд нь 1902-19321 оны хооронд БНМАУ-ын Өмнөговь
болон Говь-Алтай аймгаас урд хожид гурван удаа бөөнөөрөө нүүдэллэн гарч
ирсэн 600 гаруй өрхийн нэг хэсэг нь мөн. Тэдний Мазуншаньгийн уулын Гүн пү
чүён орчмоор нутаглаж байснаа 1930-19342 оны хооронд хэдэн хэсгээр
дотогшлон нүүж, одоох Жанеэ хотын баруун өмнөх Сунань Сянь-ий дүнгэ Ню
Мао, Си Ню Мао ууланд ирж суурьшин суужээ. Одоогийн Жанеэ хотын хойд алаг
уулын Пин Шань Ху сумын Улаанбулаг тосгоны халхчууд бол улс байгуулагдахын
өмнө хойно Сунань- аас тасарч гарсан хүмүүс болно.
Цагаацалж нүүдэллэн ирсэн гол шалтгаан:
1. Хүнд гааль татвараас зайлсан 1910 –аад оны эхээр хятадын том
хөрөнгөтөн монголд очиж өндөр хүүтэй зээл тавьж монголын ард
түмэнийг ихээр мөлжиж байв. Иймээс Жамбий ХОШУУНЫ 30-аад өрх
монголчуудын гааль татвараас зайлан дутааж нүүн гарч иржээ3.
2. Хасгийн дээрэмчид болон байгалийн ган гамшигаас зайлж дутаасан 1920-
оод оны эхээр нэг бүлэг хасгийн дээрэмчид монгол нутагт орж хөрөнгө
малыг нь булааж дээрэмдэн амь насыг нь хорлох болсон нийгмийн
самуун байдал гарахын зэрэгцээгээр байгалын ган гамшиг ч давхарлаж
иржээ. Эдгээр гай зовлонгоос зайлж бас нэг бүлэг монголчууд нутгаасаа
нүүн гарч Мазуншань зэрэг газруудаар иржээ4.
3. Ардын хувьсгалаас айн дүрвэсэн монголын ард түмэн урт удаан
хугацаагаар шарын шашны мухар бишрэлд гүн автагдаад үзэл ухамсар
балай хоцронгуй байсан байдлын дор 1930-аад оны сүүлчээр БНМАУ
даяар феодлыг эсэргүүцэж төрийн их хувьсалт хөдөлгөөнийг явуулжээ.
Тэр хөдөлгөөн дунд хар шарын дээд давхаргатанд хатуу хандахдаа
тэдний ял гэмийхэн их бага, хүнд хөнгөнийг шүүн тунгааж үзэлгүйгээр
бүгдийг захаас нь эд хөрөнгийг нь хураах, баривчлах, алах зэрэг хэтэрхий
“ зүүн”-ий гэнэн бүдүүлэг арга хэрэглэсэн байжээ. Энэ нь даруй монгол
улсын түүхэн бичигт тэмдэглэсэнчлэн зүүний нугалаатан нар монголын
бодит нөхцөл ба онцлогийг хэрэгсэлгүй нийгэм журамт байгууллалд шууд
шилжин орох нөхцөл бүрдсэн гэж хэтэрхий хувьсгалчаар донгосож хэрэг
өдөөхийг оролдож байлаа.зүүнтэн ард түмний үлэмжхэн хэсэгт шашин
нөлөөтэй байсныг харгалзалгүй шашны талаас намаас явуулж байгаа
бодлогыг эвдэж хазайлгав. Зүүнтэн хар намын эл заалтыг завхайруулан
орхиод лам нарыг бүхэлд нь нэг бөөн харгис хүч гэж үзэж байв. Үүнийг нь
цөөхөн тооны харгис этгээдүүд ашиглан өсгөж давуулан өдөөж хатгах үг
1 Хятад дахь баруун цастын халхчууд Чойдандар. Ц , Цэцэнгэрэл. Ч УБ.,2011 тал 42
2 Цастын орноо Сэсээр. З УБ 2005 тал 24
3 Хятад дахь баруун цастын халхчууд Чойдандар. Ц , Цэцэнгэрэл. Ч УБ.,2011 тал 43
4 Хятад дахь баруун цастын халхчууд Чойдандар. Ц , Цэцэнгэрэл. Ч УБ.,2011 тал 43
4. цуурхалыг нийгэм нийтэд дэлгэрүүлснээс хүн ардын сэтгэл үймрэн
сарниж айж сандарсны учир хэд хэдэн хошууны маш олон монголчууд
нутгаасаа зайлан дутааж цагаачилсан нь бүх цагаачин нь бүх цагаачин
халхчуудын ихэнх хэсгийг эзлэх 3 дахь удаагын нүүдэл байв.5
4. 1923-1932 онд монгол улсаас хэдэн удаа хүн томилж Мазуншань-ий хойд
хэсгээр байсан 200 гаруй өрх халх монголчуудыг улсдаа буцааж хураасан
байна.тэр үед Мазуншанье-ий бүх халхчуудыг Дамбийжаа захирч хатуу
чанга цэрэг засгийн зохион байгуулалттай болсон байв. Тэрчлэн
Дамбийжаагийн цэрэг монгол улсаас ирсэн цэрэгтэй зэвсэгт мөргөлдөөн
гарч байсан ба Дамбийжаа алагдаж, 1932 оны “Мазуншаньгийн цуст
хэрэг” гарсан зэрэг улс төрийн үймээн самууны чимээнээр Манзуншань
уулын дунд ба өмнөд захаар нутаглаж байсан халхчууд айж дүрвээд
бүлэг бүлгээрээ дотогш нүүдэллэжээ. Үүний ар Лхамсүрэн, нарийн
Донхон, цоохор Очир, ганган Дансүрэн, зээрэн Гомбосүрэн тэргүүтэй нэг
бүлэг нь зүүн тийш одоогийн өвөр монголын эзэнээ алшаад орж
Жавзандорж, Сум тайж нараар тэргүүлүүлсэн нэг хэсэг нь өмнөшлөн
Ганьсу мужийн Аньси, Дунхуанаар дамжин Сунаньд6 ирж Ёгор үндэстнээ
газар нутаг гуйн авч нутагласан нь одоогийн Жанеэгийн халхчуудын
дээдүүл мөн. Тэдний зарим нь барууншлан одоогийн субэй Сянь-ий
Ёрхон шаргалжин хүртэл нүүж яваад зарим нь дахин Сунаньд ирж
сууршжээ.7
Аж амьдралын зүйл
5 Хятад дахь баруун цастын халхчууд Чойдандар. Ц , Цэцэнгэрэл. Ч УБ.,2011 тал 44
6 Цастын орноо Сэсээр. З УБ 2005 тал 18
7 Хятад дахь баруун цастын халхчууд Чойдандар. Ц , Цэцэнгэрэл. Ч УБ.,2011 тал 44
5. Мал идэх ёсон
Цастын халхчууд хонь, ямаа, үхэр алж иддэг. Тэд харилцаандаа “мал ална” гэж
бараг хэлдэггүй. “мал гаргана” “шөл гаргана” гэдэг. Илжиг, тэмээний мах
иддэггүй. Хонь, ямааг алахдаа аюулхайн доод хэсэгт мухар сөөм хэртэй хагалж,
баруун гараа оруулан гол судлыг нь тасалж үхүүлдэг. Мал гаргах болон
төхөөрөхдөө нэг ширхэг үсийг ч хугалж гэмтээхгүй, нэг л хутгаар яс болгоныг үе
мөчлөн салгаж ивддэг байна. Далны хуудыг даяараа хүртэе гэж хэлээд хүн бүрт
худааж өгдөг байна. Түүнчлэн залайт чөмөг бол адууны хийморь хэмээн ер
цохиж хугаладгүй байна.8
Тарваганы боодог хийх ёс
Эндхийн халхчууд эрт дээр үед тарваганы махыг иддэг уламжлалтай байжээ.
Гэтэлодоо бараг идэхээ болисон тулд түүнийг хийж боловсруулах заншил ч
мартагдаж буй.9
Идээний савыйг эрхэмлэх ёс
Монгол гэрийн мод хийх ёс
Сайн зүги нүүх ёс
Мөл агтлах ёс
Орон сууцны ёс зэрэг нь төрөлх халхчуудтай төстэй байна.
Цурлах заслага
Цурлах гэдэг бол сая алсан хонины улаан нэхий(сая хуулсан арьс)-ээр хүний
хүний нүцгэн биеийг битүү хучиж хөлрөөн өвчин засах нэг зүйлийн уламжлалт
арга болно. Хийх арга: нас шүд гүйцсэн эр хонийг алмагцаа нэхийг нь жавар
үзүүлэхгүй түргэн хуулж өвчтэй хүний нүцгэн бие дээр араас нь нөмөргөн, бас
дэлүүг нь халуунаар нь авч магнай дээр нь наах ба халуун сэвэстэй гүзээг нь
бөхлөөр нь тэврүүлж дээрээс нь зузаан хучилгаар битүү хучиж 1-2 цаг суулгаж
хөлөргөнө. Ингээд нэхий ба гүзээг жавар цохиулахгүй аваад өвчтний бие дээр
бүлээн үнс цацаж хөлсийг хатаахын дагуу мөн хонины гадар махан шөл ууж мах
иднэ, хөлс нь бүрэн хатсны дараа биеийг нь арчиж цэвэрлэн, хувцална. Тэгээд
өвчтөн жавар салхид гаралгүй хэдэн цаг амарна.10
Мэндлэх хүндлэх ёс
8 Хятад дахь баруун цастын халхчууд Чойдандар. Ц , Цэцэнгэрэл. Ч УБ.,2011 тал 55
9 Хятад дахь баруун цастын халхчууд Чойдандар. Ц , Цэцэнгэрэл. Ч УБ.,2011 тал 56
10 Хятад дахь баруун цастын халхчууд Чойдандар. Ц , Цэцэнгэрэл. Ч УБ.,2011 тал 62
6. Ааш зан
Сайхан уужуу ухаалаг, найрсаг, зочинсог хүмүүс ажээ аргагүй ч байлгүй 70-80
жил битүү бөглүү уулан дунд ёгор зэрэг харь үндэстэнтэй айл саахалт амьдарсан
болхоор тэр бизээ. Гийчин зочиндоо хамгийн сайн идээ ундаагаа барьж зочлох
бөгөөд халх ардын дуугаа дуулж найрлахад бахтай, заримдаа бүх л шөнөөр
дуулж найрласан ч маргааш нь унтаж амардаггүй. Мөн энгийн байдлаар малаа
хариулж ажлаа хийж л явдаг бусдыг дэмжиж туслахыг хамгаас эрхэм гэж үздэг.
Холоос ирсэн монгол гийчин зочныг таних танихгүй гэж ялгалгүй зөвхөн
тэдэнтэй л эрээлэлгүйгээр сэтгэлийн үгээ ярилцдаг ард түмэн юм. Тэд харамч
хар сэтгэлгүй ашиг хонжоонд шундаггүй ирсэн зочин нь явахад гэрийн эзэн нь
хөнжлийн торгон гадар, хадаг, цай зэргий бэлэг өгдөг.11
Мэндлэх ёс
Цастын халх монголчуудын заншлаар бол эхэлж уулзахдаа харилцан амар мэнд
асууж дараа нь мэндийн занг ч ярилцана. Уулзаагүй нэлээд удсан ба ер
уулзаагүй дунд насны хүмүүс хоорондоо амар мэнд асуувал гэрийн эзэн
урьдчилан амар мэнд ирнэ.
Зочин угтах ёс
Цастын халхмонголчууд бараг өрх бүр хоточ нохой тэжээсэн байдаг болхоор
гаднаас хүн гийчин ирэхэд нохой хуцвал хүүхэд багачууд нь гарч хараад ямар
хүн болохыг түргэн гэрийн эзэнд баруун хоймортоо шинэ эсгий буюу хивс
зэргийг дэвсэж бэлтгээд гэрээс бүгдээрээ гарч нохойгоо хорьж зочинтой амар
мэнд асуулцана. Настай хүндтэй хүн байвал морь унааг нь тосон авч уян гэртээ
оруулна. Хэрвээ нохойгүй айлд ирвэл ханиах эсвэл хүн байна уу? Гэж гэрийн
эзэнд дохио чимээ өгөх ёстой.
Ирсэн зочин дохио өгөх ёсны учир юу гэвэл12
1. Малчин монголчуудын заншлаар бол гаднаас ирэх хүн, айлын үүдийг
тогших ёсгүй,үүд тогшихыг тахиа шувууны үйл хөдлөх гэж цээрлэнэ.
2. Ирэх хүн , айлын гэрийн эзнийг хүндэтгэж өөрийн ирснээ урьдчилан
мэдэгдэж байхын хамт бас энэ айлын гэр хүн байгаа үгүйг туршиж байгаа
учиртайюм.
3. Монгол нутгийн айл өрх бол ерөөсөө тархай бутархай нутагладаг тул
гадны танихгүй хүн гэнэт цочмог орж ирвээс гэрт байсан хүүхэд багчууд
айж цочих, эсвэл хэн нэг нь цочиж сандрахдаа барьж оролдож байсан
юм аа алдаж асгах зэрэг гэмтэл гархаас болгоомжилсон хэрэг болой
11 Хятад дахь баруун цастын халхчууд Чойдандар. Ц , Цэцэнгэрэл. Ч УБ.,2011 тал 63
12 Боржигин судлал УБ.,2007 тал 36
7. Эсгий үүд
Зүүн талыг “зөв үүд” гэж баруун талыг нь “буруу үүд” гэдэг байна. Гийчин
хүн айлд орохдоо “зөв үүдийг сөхөж орох ёстой. Ер нь ямар ч хүн “буруу
үүдээр” орж гархыг эрс цээрлэнэ.13
Хүний нэг насны ёслолын зүйл
Бие давхар хүний ёс
Халхууд жирэмсэн эмэгтэйг “бие давхар болох” “хөл хүнд болох” гэж хэлдэг.бие
давхар хүн төрөх өдрөө болтол хонь малаа хариулж гал тогооны ажлаа хийсээр
байдаг байжээ. Бие давхар хүн явганаар хонь хариулж явбал сайн, түлээ үүрч
байвал сайн, араг үүрч аргал түүвэл сайн, ус үүрвэл муу гэдэг. Сэтэрхий уруултай
хүүхэд гарна гэж туулайн мах, тэмээний мах идэхийг цээрлэдэг. Хурим найрт
орох, архи уух, хэрүүл шуугианд орохыг цээрлэнэ.
Хүүхэд угаах ёс
Хүүхдийн даахь авах ёс
Хуримын ёс
Хүүр оршуулах ёс
Хүүхэд хүмүүжүүлэх ёс зэрэг нь монгол дахь халхчуудтай төстэй юм.
Хүүхэд боолох ёс
Энэ ёслолыг сүүлийн үед үүсч уламжлагдан иржээ. “Боолох” гэдэг бол “даах”
“батлах” гэсэн утгатай хятад үсгийн авиачилсан дуудлага юм. Аль нэг монгол
айлын төрсөн хүүхэд нь тогохгүй болбол баруй хятад үндэстний нэгэн элэг бүтэн
хүмүүсийг урьж боолгуулах найр хурим хийж хүүхдийнхээ амь насыг даалгаж
батлуулах ёслол хийхийг “хүүхэд боолох” ёс гэж нэрлэдэг. Дээрх ёслол нь амь
насыг нь батлан хамгаалдаг чөтгөрөөс зайлуулна гэсэн шүтлэг бишрэлийн ёс
заншлаар тайлбарладаг. Гэтэл мөн чанар дээрээ монгол хятад 2 үндэстний
бүлгэмдэл харилцааг сайжруулахад идэвхтэй үйлдлийг үзүүлж байна.
13 Хятад дахь баруун цастын халхчууд Чойдандар. Ц , Цэцэнгэрэл. Ч УБ.,2011 тал 65
8. Тоглоом наадмын зүйл
Дөрвөн бэрх буулгах
Энэ бол шагайн ясыг хос хосоор тааруулсан дөрвөн шагайг модон аяганд
орхихдоо тогтсон журмаар буулгаж наадахыг хэлнэ. Шагайны 4 талыг морь,
тэмээ, хонь, ямаа гэж нэрлэдэг.
Шагайны дөрвөн бэрх буулгах журам:
1. Дөрвөн морь нэг бэрх (бүтэн)
2. Дөрвөн тэмээ нэг бэрх (бүтэн)
3. Дөрвөн хонь нэг бэрх (бүтэн)
4. Дөрвөн ямаа нэг бэрх (бүтэн)
5. Хоёр хонь,хоёр ямаа нэг бэрх(хагас)
6. Хоёр тэмээ ,хоёр ямаа нэг бэрх(хагас)
7. Хоёр хонь,хоёр морь нэг бэрх(хагас)
8. Хоёр тэмээ,хоёр морь нэг бэрх(хагас)
9. Хоёр хонь,хоёр тэмээ нэг бэрх(хагас)
10. Хоёр морь,хоёр ямаа нэг бэрх(хагас)
11. Морь, тэмээ, хонь,ямаа дөрвөн бэрх14
Үүчүүр наадам
Уртавтар дөрвөлжин 108см хатуу цаасан дээр арслан, барс, ирвэс, буга,
харцгай, нохой, хүдэр, туулай, шувуу зэрэг 9 зүйлийн амьтныг зурсан 134 пайг
512 лангаар үнэлээд, наадагчид 2 талцан зургаан шоог модон аяганд орхиж,
шооны нүдний тооцоонд ноогдсон амьтныг авч мөрийцдөг наадмыг халхчууд
үүчүүр гэдэг.
Алтан хүрээ татах
Эрэгтэй эмэгтэй олон хүмүүс гар гараасаа барилцан дугуй хүрээ болж эргэн
дэвхцэж байхад хүрээний дотор гадна 2т тус бүр нэг хүн байх бөгөөд тэр хоёр
нэг нэгнээ барих гэж хүрээнээс орж гаран хөөцөлдөн наадна.15
Цагаан мод хаях
Цагаан мод хаяхад, зуны тунгалагсарай шөнө зүлэг ногоон дээр олон залуу
идэрчүүд цугларан эрэгтэй, эмэгтэй хамтран бяр чадлыг тэнцүүлж 2 талд
хуваана.эрэгтэй натай хүнээр “шүүгч ноён” болгоно. Гарын атганд багтахуйц
тусгаа билгэсэн бөөрөнхий цагаан модыг зүлэг рүү шиднэ. 2 баг хайх ба олсноо
мэдэгдүүлэхгүйгээр шүүгч ноёнд хүргэж өгнө.
14 Хятад дахь баруун цастын халхчууд Чойдандар. Ц , Цэцэнгэрэл. Ч УБ.,2011 тал 109
15 Хятад дахь баруун цастын халхчууд Чойдандар. Ц , Цэцэнгэрэл. Ч УБ.,2011 тал 114
9. Аман зохиол
Зүйр цэцэн үг
Айлын хувийг авгай зөөдөг
Аймгийн хувийг бадарч зөөдөг
× × ×
Айл буухыг бүү хөө
Нохой хүүхдээ бүү өмөөр
× × ×
Аавыг ардаа агуулж
Хорийг өмнөө хормойлох
× × ×
Хана багтахаар бууж
Хазаар багтахаар иднэ
× × ×
Харьд өгсөн хүүхэн
Хаданд харвасан сум
× × ×
Хургандаа цадаагүй бол төлөг болтлоо майлна
Мөөмөндөө цадаагүй бол дөрөв хүртлээ уйлна
× × ×
Ганц боловч гадас элээнэ
Хоёр боловч хормой элгээнэ
× × ×
Гурван давааг давахад хөлс нь гарахыг ямар морь гэх вэ
Гурван алга авихад өчиг өгөхийг ямар эр гэх вэ
10. Гэх мэтэчлэн олон зүйр цэцэн үгийг хэрэглэдэг байна.16
Оньсого
Нэг их байшин нь дөрвөн хаалгатай
Дөрвөн хаалга нь 12 цоожтой
Арван хоёр цоож нь 30, 30 түлхүүртэй
(дөрвөн улирал, сар, өдөр)
Оюун далай, шороон далай, мөнгөн далай
Түүний дундаас ургасан сайхан зандан
Сайхан зандан, яхир зандан, есөн зандан
Ну. Тамжид, юу сайхан, үнэн сайхан
(Гаршил монголжуу гэдэг бурханы мутарт нь
барьдаг нэг зүйлийн чимэг )17
Өмөрмөц үгс, өмөрмөц хэллэг
Цастын халхчуудын дунд халх аман аялгууны өвөрмөц үгс нэлээд
тохиолдоно. Иймэрхүү өвөрмөц үгсийн заримыг нь үгийн утга ялгах, заримыг
нь үгээр илэрхийлэх сэтгэлгээний овор хандлагын өнгө аяс зэрэг нарийн
ялгааг оновчтой илтгэх үйлдэлтэйгээр хэлдэг.дараах үгсийг сонгож жишээ
болгов.18
Ааг зоог хийх- дэмий цаг нөхцөөх
Аагтай- сүрхий хэцүү
Уралцах- хэрэлдэх
Үгүй ер тэр байна- аяа гэх мэтээр гайхаш алдсан аялга
Нөгчөөдөг- давхичихдаг
Батиар- гэрэл зураг
Хаян- цайр: хайн тогоо, хайн шанага
Гэзэгт-хүүхэн охин
16 Хятад дахь баруун цастын халхчууд Чойдандар. Ц , Цэцэнгэрэл. Ч УБ.,2011 тал 62
17 Хятад дахь баруун цастын халхчууд Чойдандар. Ц , Цэцэнгэрэл. Ч УБ.,2011 тал 120
18 Хятад дахь баруун цастын халхчууд Чойдандар. Ц , Цэцэнгэрэл. Ч УБ.,2011 тал 218
11. Шүшанд суух сургуульд суух
Дэвээтэй- олигтой
Тахай- богино пагдагар
Цантуу-уйгар хүн
Хөх тариа- арвай
Улаан тариа (цастын халхчуудын дээдсийн нутаг монгол улсын Толь
гүнгийнхошуунд “бурхан буудай” гэдэг нутгийн шүтээнт уул байдаг тэр
хошууны хүн буудай гэж хэлэхийг цээрлэж улаан тариа гэдэг)19
Гэх мэт үгнүүдийг байнгын харицаандаа одоог болтол хэрэглэж байна
19 Боржигин судлал УБ.,2007 тал 54
12. Дүгнэлт
Цастын баруун орны халхчууд нь 1902-1932 оны хооронд БНМАУ-ын Өмнөговь
болон Говь-Алтай аймгаас урд хожид гурван удаа бөөнөөрөө нүүдэллэн гарч
ирсэн 600 гаруй өрхийн нэг хэсэг нь мөн. Тэдний Мазуншаньгийн уулын Гүн пү
чүён орчмоор нутаглаж байснаа 1930-1934 оны хооронд хэдэн хэсгээр
дотогшлон нүүж, одоох Жанеэ хотын баруун өмнөх Сунань Сянь-ий дүнгэ Ню
Мао, Си Ню Мао ууланд ирж суурьшин суужээ. Одоогийн Жанеэ хотын хойд алаг
уулын Пин Шань Ху сумын Улаанбулаг тосгоны халхчууд бол улс байгуулагдахын
өмнө хойно Сунань- аас тасарч гарсан хүмүүс болно. Улс төр эдийн засгийн
талаар дэлхийчлэл буюу даяршил өдөр ирэхүйеэ газар авч байгааөнөөдөр аль ч
үндэстэн ястны соёлын хувь заяаг улс төр, эдийн засгийн , соёл иргэншлийн
орчин тойрноос нь салгаж судлахын аргагүй юм аа. Сүүлийн жилүүдэд нүүдэл
иргэншил буюу нүүдэл соёл нь эрдэмтэд буюу нийгмийн хараанд орж эхэлсэн
нь монголчуудад авч хэлбэлбаярлууштай явдал боловч улам цааш нь ухчилж
сүвэгчлэн бодож үзвэл учир шалтгаан нь санаснаас гадуур будлиантай. Цастын
баруун орны халхчуудын ёс заншил, аман зохиол, амьдралын арга хэлбэрийн
түүхэн уламжлалыг тэмдэглэн хоцорсон төдийгүй, тэдний ёс заншил, аман
зохиол, амьдралын арга хэлбэрийн өнөөдрийн хувь заяаг нэн илүүд тавж
судалсан ба түүхийн хэцүү цаг үед дүрвэн гарсан хүмүүс хэрхэн ёс уламжлал
удам угсаагаа хадгалж хамгаалж ирсэн үнхээр сонирхолтой байлаа.
Ном зүй:
Хятад дахь баруун цастын халхчууд Чойдандар. Ц , Цэцэнгэрэл. Ч УБ.,2011
Цастын орноо Сэсээр. З УБ 2005
Боржигин судлал УБ.,2007
www.google.mn
www.wikipedia.org