SlideShare a Scribd company logo
Интернет арилжаа
Агуулга
1. Зорилго
2. Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал
3. Үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа
асуудлууд
4. Үнэт цаасны онлайн арилжааны олон улсын чиг хандлагыг
судалсан байдал
5. Монгол улсад онлайн арилжааг нэвтрүүлэх үе шатууд
6. Онлайн арилжааг нэвтрүүлснээр гарах үр дүн, ач холбогдол

1
Интернет арилжаа

1. Зорилго

Хувь хүн болон албан байгууллага хэрэгцээнээсээ илүү гарсан, сул чөлөөтөй байгаа
мөнгөн хөрөнгөө ашиг олох зорилгоор хуримтлуулж эсвэл хөрөнгө оруулалт хийдэг. Гэвч
мөнгөн хөрөнгөө санхүүгийн ямарч активд байршуулсан ч ямагт тодорхой хэмжээний
эрсдэлтэй тулгарч байдаг. Хөрөнгө оруулагчид өөрсдийн сул чөлөөтөй мөнгөн хөрөнгөө
байршуулах олон сонголтууд байдаг. Гэхдээ эдгээр сонголт бүхий аргууд нь бүгд өөр
өөрийн давуу болон сул талтайг та бид сайн мэднэ. Өндөр хөгжилтөй орнуудын хувь хүн
болон байгууллагуудын ихэнх нь үнэт цаасны зах зээлд тэр дундаа онлайн арилжаагаар
дамжуулан мөнгөн хөрөнгөө үнэт цаасанд байршуулах сонирхолтой байдаг. Учир нь тэд
дэлхийн аль ч өнцөг булангаас гэртээ, ажил дээрээ тэр ч байтугай аялал зугаалганд явж
байхдаа өөрийн мөнгөн хөрөнгийг эргэлдүүлж түүнд аль болох зарцуулж байгаа цаг
хугацааг хэмнэх сонирхолтой байдаг.
Энэхүү илтгэлээрээ бид бүх хүнийг үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалт хий гэж
хэлэхийг зорьсонгүй, зөвхөн интернет ашиглан бид дэлхийн өндөр хөгжилтөй улс орнууд
шиг илүүдэл мөнгөн хөрөнгөө үнэт цаасны зах зээлд байршуулах боломж байгааг
харуулахыг зорилоо.

2
Интернет арилжаа

2. Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал

1991 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Монголын Хөрөнгийн Бирж байгуулагдаж,
Монгол улсад үнэт цаасны зах зээлийн эхлэл тавигдсан бол 1992 оны 2 дугаар сарын 7-ны
өдрөөс Хөрөнгийн бирж дээр ХОЭБ / хөрөнгө оруулалтын эрхийн бичиг/-ээр улсын
үйлдвэрүүдийг хувьчлах анхны арилжаа явагдаж улмаар эдгээр компаниудын хувьцааны
анхдагч зах зээлийн арилжаа 1995 оны 6-р сард дууссан. Энэ хугацаанд 96,4 сая ширхэг
хувьцаа арилжаалагдаж, 8,3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
1995 оны 8 дугаар сараас үнэт цаасны хоёрдогч зах зээл буюу бэлэн мөнгөний арилжаа
эхэлж Монгол улсад хөрөнгийн зах зээл сонгодог утгаараа үйл ажиллагаагаа явуулах
боломжтой болсон. 1996 онд бүртгэлтэй Хувьцаат Компани 458 байсан бөгөөд эдгээр
компаний зах зээлийн үнэлгээ нь 17.9 тэрбум төгрөг байсан бол 2007 онд 384 ХК болж
буурсан хэдий ч зах зээлийн үнэлгээ нь 105,9 тэбум төгрөг болж өссөн байна. Эдгээр
хувьцаат компаниудын 14.6% буюу 56 ХК нь төрийн өмчийн оролцоотой, 84,4% нь буюу
328 ХК нь бүрэн хувьчлагдсан компани юм.

3
Интернет арилжаа

2002 оноос 2005 оны хооронд унэт цаасны зах зээлийн арилжаа тогтмол буурах
хандлагатай байсныг уг график харуулж байна. Үүнд хувьцааны хэт төвлөрөл, засгийн
газрын бондын нийлүүлэлтийн бууралт зэрэг хүчин зүйлүүд нөлөөлсөн. 2006 оноос үнэт
цаасны зах зээл сэргэх хандлагатай байгаа нь зэх зээлд шинээр гарч ирж байгаа хувьцаат
компаниуд болон засгийн газрын бондын нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой.

4
Интернет арилжаа

3. Үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд
тулгамдаж байгаа асуудлууд
Монгол улсын хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд сэргэж эхэлж байгаа боловч эдийн
засгийн хурдацыг гүйцэхгүй байна. Доорх хүснэгтээс харахад хоёрдогч зах зээлийн үйл
ажиллагаа явагдаж эхэлсэнээс хойш ДНБ болон хөрөнгийн захын жилийн эргэлтийн
харьцаа өндөр байна. Өөрөөр хэлбэл хөрөнгийн захын эргэлтийг бүрдүүлэхэд
шаардлагатай тодорхой хэмжээний хөрөнгө бусад захуудаар хувиарлагдсан нь харагдаж
байна.

5
Интернет арилжаа
Он

1999

2000

2001

2002

2003

2004

2005

2006

2007

3172.45

3316.49

ДНБ (оны үнээр
тэрбум төгрөг)

925,30

1018,90

1115,60

1240,80

1479.68

1945.64

2524.3
2

Хийсэн
гүйлгээ
(тэрбум төгрөг)

3,27

14,11

33,68

46,02

25,61

15,89

11,98

18.02

102.57

ДНБ/Хийсэн гүйлгээ

282,6

72,2

33,1

27,0

57,7

122.4

210.7

176.1

32.34

Тухайлбал, мөнгөний зах зээлийн хувьд 2006 онд хадгаламжийн хэмжээ 931,14 тэрбум
төгрөг хүрсэн нь тус оны үнэт цаасны арилжааны үнийн дүнгээс даруй 51 дахин их
байна.Үүний гол шалтгааныг мэргэжилтнүүд дараах байдлаар тайлбарладаг. Үүнд:
1. Манай хүн амын дийлэнхи нь үнэт цаасны талаар мэдээлэл туйлын хангалтгүй
байгааг хөрөнгийн биржийн

2007 оны судалгааны үр дүнгээс харж болно. Уг

судалгаанд нийт 1370 хүн оролцсоноос 59% буюу 813 хүн энэ зах зээлийн талаар
мэдэхгүй гэсэн хариулт өгсөн байна.
2. Үнэт цаасны зах зээлд арилжаалагдаж байгаа бүтээгдэхүүн цөөн
3. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ муу
4. Үнэт цаасны өгөөж бага
5. Ноогдол ашгаа хугацаанд тараадаггүй
6. Хөдөө орон нутгийн ард ирэгдэд хүрч үйлчилдэггүй
7. Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн байгууллагуудын
техник технологи хоцрогдсон
8. Хууль эрх зүйн орчин сайн бүрэлдээгүй гэх мэт асуудлуудыг дурьдаж болохоор
байна.
2007 оны байдлаар Монгол улсад 2.64 сая суурин хүн бүртгэгдэснийг бүсээр харуулбал:

6
Интернет арилжаа

Эх сурвалж: Статистикын эмхтгэл 2005, 2006

Дээрх зургаас монгол орны нийт хүн амын 38% буюу 994,3 мянган хүн Улаанбаатар
хотод, 62% нь буюу 1622 мянган хүн хөдөө орон нутагт амьдарч байна.
Гэтэл 2007 оны байдлаар үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа брокерийн
пүүс 27, брокер болон андеррайтерын үйлчилгээ үзүүлж буй компани 4 байгаагаас ердөө
3-н броекерын пүүс хөдөө орон нутагт тогтмол үйл ажиллагаа явуулж бана.
Үүнийг графикаар харуулбал:

Эх сурвалж: МХБ,
Бүртгэл хяналтын алба

Эндээс манай орны нийт
хүн

амын

62.33%-ийг

бүрдүүлж буй хөдөө орон нутгийн хүмүүст брокерын пүүс хүрч ажиллаж чадахгүй байна
гэсэн дүгнэлтэнд хүрч болно. 2007 оны байдлаар эдгээр хүмүүст байгаа сул хөрөнгө нь
нийт хадгаламжийн 14.61% буюу 136.04 тэрбум төгрөгт хүрсэн.
Үүнийг бүс нутгаар харуулбал:

7
Интернет арилжаа

Эх сурвалж: Статистикын эмхтгэл 2005, 2006

Дээрх график ганц улаанбаатар хот гэлтгүй хөдөө орон нутгуудад амьдарч ажиллаж буй
хүмүүсийн нилээд хувь нь гар дээрээ их хадгаламжиндаа их хэмжээний мөнгөтөй болох
нь харагдаж байна. Иймд эдгээр хүмүүсийн үнэт цаасны зах зээлд оролцох боломжийг нь
чөлөөтөй

болгох,

цаашилбал

гэрээсээ

ажлаасаа

хаанаас

ч

хамаагүй

байршил

харгалзахгүйгээр интернетэд холбогдон дотоодын иргэд гадны зах зээл дээр, гадны
хөрөнгө оруулагчид монголын хөрөнгийн зах зээлд оролцох боломжийг онлайн арилжаа
олгож байгаа юм.

4. Үнэт цаасны онлайн арилжааг олон улсын
түвшинд судалсан байдал
4.1 Онлайн үнэт цаасны арилжаа

8
Интернет арилжаа
1969 онд АНУ-ын армид хэрэглэгдэж байсан сүлжээ болох ARPANet (Advanced
Research Project Agency Network)-ээс интернет үүсэлтэй бөгөөд тэр үед интернет нь зөхвөн
хэсэг эрдэмтдийг холбох үүрэг бүхий сүлжээ байсан 1 . Харин 1990 оноос World Wide Web
систем бий болсноор интернет нь сая сая компьютеруудыг утасны шугам, шилэн кабель
болон хиймэл дагуул гэх мэт зүйлсийн тусламжтайгаар холбож дэлхийг аалзны тор шиг
бүрхсэн. Энэ үеэс хүмүүс интернетийг мэдээлэл солилцох, тоглоом тоглох тэр ч байтугай
худалдаа арилжаа хийхэд ашиглах болсон бөгөөд өнөөдөр интернетийн сүлжээ нь
худалдааны том орон зайг бий болгосон байна. Иймээс интернетийг үнэт цаасны зах зээлд
ашиглавал энэ бизнесийн үйл ажиллагаа улам өргөжих боломжтой юм.
Хөрөнгө оруулагчид нь үнэт цаасыг хэдэн ширхгийг, ямар үнэ ханштайгаар
худалдах эсвэл худалдан авах захиалгаа
-

өөрийн биеэр

-

утсаар

-

интернетээр гэсэн 3 аргаар өөрийн харилцагч брокертоо өгөх боломжтой юм.

Нэгдсэн вант улсад анх хөрөнгө оруулагчид үнэт цаас худалдах (худалдан авах) захиалгаа
харилцагч брокерын пүүсдээ өөрийн биеэр ирж эсвэл утсаар өгдөг байсан. Улмаар
интернет хөгжсөнөөр хөрөнгө оруулагчид нь и-мэйл ашиглан ямар үнэт цаас

хэдэн

ширхгийн авах эсвэл зарах талаарх мэдээллээ брокер луугаа явуулдаг бөгөөд брокер нь уг
и-мэйлыг хүлээн авч уншаад буцаад харилцагч руу утсаар холбогдон захиалгыг нь авдаг
байсан. Хэдийгээр и-мэйл нь шууданг бодвол хурдан байсан боловч утсанд суурилсан
үнэт цаасны арилжаанаас хэд хэдэн талаараа дутагдалтай байсан. Тухайлбал, хөрөнгө
оруулагч арилжаанд сууж байгаа брокероосоо үнэт цаасны үнэ ханшны талаарх
мэдээллийг утсаар шууд авах боломжтой бол и-мэйлээр энэ нь боломжгүй юм. 1998 оны
12 сард хөрөнгө оруулагчид интернет ашиглан биржийн арилжааны цагаар үнэт цаасны
бодит үнэ ханшийг харсаны үндсэн дээр захиалгаа брокертоо шууд өгсөн бөгөөд уг
захиалгыг арилжааны брокер биелүүлснээрээ интернетэд суурилсан үнэт цаасны арилжаа
Нэгдсэн вант улсад бүрэн утгаараа бий болсон.

1

Ýõ ñóðâàëæ: Virginia Evans, Jenny Dooley: Interprise 2

9
Интернет арилжаа
Үнэт цаасны онлайн арилжаа гэдэг нь дэлхийн аль ч өнцөг буланд байгаа хөрөнгө
оруулагч өөрийн компьютераасаа тухайн брокерын веб серверт хандан хөрөнгийн биржид
сууж байгаа брокертойгоо ижил мэдээлэл харан, уг мэдээлэл дээрээ үндэслэн үнэт цаас
худалдах эсвэл худалдан авах үйл ажиллагаа юм.
Нэгдсэн вант улсад 2006 оны 1-р улиралд 667 000 онлайн хөрөнгө оруулагчид
байсан нь өмнөх онын мөн үеэс 13.8%-аар өссөн үзүүлэлт 2 бөгөөд онлайн арилжаагаар
дамжуулан нийт 1.5 сая удаа үнэт цаас худалдах (худалдан авах) хэлцэл хийгдсэн байна 3.
Харин АНУ-ын хувьд брокерын пүүсүүд нь 1991 оноос интернетээр үнэт цаас худалдах
эсвэл худалдан авах захиалга авч эхэлсэн бөгөөд хөрөнгийн биржүүдийн хувьд 1996 оноос
онлайн арилжааны горимд шилжсэн4. Ингэснээрээ хөрөнгө оруулагчид нь хөрөнгийн
бирж дээрх бодит үнэ ханшийг арилжааны цагаар харах боломжой болсон.

3.2 Онлайн хөрөнгө оруулагч
Онлайн хөрөнгө оруулагч гэдэг нь хуримтлагдсан сул чөлөөтэй хөрөнгөө ашиг
олох зорилгоор үнэт цаасны зах зээл дэхь санхүүгийн хэрэгслүүдэд интернет ашиглан
байршуулж байгаа хүн эсвэл байгууллага юм.
2

Ýõ ñóðâàëæ: Financial Times, 19/06/04
Ýõ ñóðâàëæ: The Observer, 06/08/06
4
Ýõ ñóðâàëæ: http://www.moneyextra.com/
3

10
Интернет арилжаа
Хөрөнгө оруулагч онлайнаар үнэт цаасны арилжаанд оролцохын тулд компьютер
болон интернет холболттой байх шаардлагатай. Онлайн брокерын пүүсүүд веб сайтдаа
орчин үеийн техник технологийн ололтуудыг цаг алдалгүй нэвтрүүлж байдаг.

4.3 Онлайн брокерын компани (online brokerage house)
Онлайн брокерийн компани нь интернет ашиглан хөрөнгө оруулагчийг хөрөнгийн
бирж дээр арилжаалагдаж байгаа үнэт цаасыг худалдан авах болон худалдахад зуучилдаг
албан ёсны байгууллага юм. Брокерын пүүсийг үйлчилгээний төрлөөс нь шалтгаалаад 2
ангилдаг. Үүнд:
1. Хөнгөлөлттэй брокерын пүүс (discount brokerage house). Энэ брокерын пүүсийг
онлайн брокерын пүүс (online brokerage house) ч гэж нэрлэдэг. Учир нь хөрөнгө
оруулагчийн үнэт цаасны захиалгыг маш бага шимтгэлийн дүнгээр гүйцэтгэдэг
бөгөөд тухайн үнэт цаастай холбоотой ямар нэг зөвөлгөө болон нэмэлт
мэдээллийг өгдөггүй.
2. Иж бүрэн үйлчилгээтэй брокерын пүүс (full-service brokerage house). Энэ
брокерын пүүс нь хөрөнгө оруулагчдад сонирхсон үнэт цаасны талаарх мэдээ,
судалгаа, зөвөлгөө өгөх гэх мэт бүхий л үйлчилгээг үзүүлэхээс гадна үнэт
цаасны захиалгыг биелүүлдэг. Мэдээж энэ тохиолдолд шимтгэлийн хувь өндөр
байдаг.
Хөрөнгө оруулагч нь үнэт цаасны арилжаанд оролцохын тулд юуны өмнө тухайн
брокерын пүүсэд өөрийн дансыг нээлгэсэн байх шаардлагатай.
Брокерийн данс (discretionary account)

гэдэг нь брокер болон харилцагчийн хооронд

байгуулсан гэрээний үндсэн дээр үнэт цаас болон мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийдэг данс
юм. Энэ данс нь доорх төрлүүдтэй.
1. Бэлэн мөнгөний данс
2. Маржин данс

11
Интернет арилжаа
1. Бэлэн мөнгөний данс (cash account):

Хөрөнгө оруулагч дансандаа бэлэн мөнгө

хийснээр үнэт цаас худалдан авах эрх үүсдэг дансыг бэлэн мөнгөний данс гэнэ.
2. Маржин данс (marginal account): Маржин дансны хувьд хөрөнгө оруулагч үнэт цаасыг
талыг бэлэн мөнгөөр талыг брокерын зээлээр авах боломжтой байдаг. Жишээ нь: АНУ-д
маржин дансаар хувьцаа худалдан авахдаа хэдэн хувийг бэлэн мөнгөөр хэдэн хувийг
брокерын зээлээр авах харьцааг Холбооны Нөөцийн Сангийн Зөвлөл тогтоодог.
Бэлэн мөнгөний дансыг нээхэд тогтоосон доод хязгаар байхгүй бөгөөд Хязгаарыг
брокерийн пүүсүүд өөрсдөө дотоод журмаараа тогтоож болно. Ихэвчлэн Онлайн
брокеруудын хувьд доод хязгаар нь 1000$ байдаг. Маржин дансны хувьд доод хэмжээ нь
2000$ байдаг.
Дансыг мөн эзэмшигчээс нь шалтгаалаад доорх байдлаар ангилдаг.
1. Хувийн данс (individual accounts). Зөвхөн нэг хүний мэдлийн данс.
2. Асран хамгаалагчийн данс (custodial accounts). Энэ данс нь хүүхдийн данс юм.
Асран хамгаалагчийн дансыг нээхийн тулд хүүхдийн асран хамгаалагч нь өөрийгөө
нотлох тодорхой баримт бичгүүдийг бүрдүүлдэг. Энэ данс нь зөвхөн бэлэн
мөнгөний данс байх шаардлагатай. Маржин данс байж болохгүй.
3. Хамтарсан данс (joint accounts). Энэ нь 2 болон түүнээс дээш хүний эзэмшлийн
данс юм. Нэг нь нас барахад дансыг эзэмших эрх нөгөөдөхөд нь 100 хувь шилждэг.
Баримт бичигт гарын үсэг зурахдаа 2-уулаа зурснаар хүчин төгөлдөр болдог.
Жишээ нь нэг гэр бүлийн гишүүдийн хувьд хамтарсан данс байж болно.
4. Байгууллагын данс (corporate accounts). Байгууллагын мэдлийн данс. Үүнийг
нээхийн тулд байгууллагын шийдвэрийн баталгаажуулсан гэрээ хэрэгтэй. Энэ
шийдвэрт бэлэн мөнгөний болон маржин данс гэдгийг тодорхой заасан байх
шаардлагатай. Уг 2 төрлөөр хоёулангаар нь нээж болно.
5. Тэтгэврийн данс (ira accounts)
6. Итгэмжлэлийн данс (trust accounts) г.м өөр дансууд байдаг.
Эдгээр дансуудыг АНУ-ын хууль тогтоомжид зохицуулж гаргасан учир одоохондоо
Монголын хөрөнгө оруулагчид хамаагүй. Бидний хувьд тохиромжтой данс нь хувийн
данс болон байгууллагын данс юм.
12
Интернет арилжаа
Брокерын хувийн данс (цаашид данс гэх) нээх нь банкинд данс нээхтэй адил энгийн зүйл
юм.

Брокерын

байгуулна.

данстай болохын тулд Харилцагч тухайн брокерын пүүстэй гэрээ

Энэ гэрээнд шимтгэл, ямар төрлийн үнэт цаасны арилжаанд оролцох

сонирхолтой байгаа зэргээ зааж өгдөг. Жишээ нь: “Moneyextra Share dealing” брокерын
пүүс нь дараах үйлчилгээнүүдийг хөрөнгө оруулагчид санал болгож байна.
1. “Moneyextra Trader” үйлчилгээ нь хөрөнгө оруулагч үнэт цаас худалдах эсвэл
худалдан авах бүрд шимтгэлийн хувь бодохгүйгээр тогтмол 15 фаундыг төлнө.
2. “Moneyextra Frequent Trader” үйлчилгээ нь хөрөнгө оруулагч арилжаа бүрдээ 8.5
фаундыг төлөхөөс гадна сар бүр нэмж 8.5 фаундын хураамжийг төлж байна.
3. Магадгүй хөрөнгө оруулагч нь жилд олон удаа хувьцааны арилжаанд оролцож
болно. Иймээс жилд 16 дээш удаа хувьцаа худалдах эсвэл худалдан авбал
дараагийн арилжаанаас (17 дахь арилжаа) эхлэн шимтгэл нь буурдаг.
Хэрвээ хөрөнгө оруулагч нь өөрийн биеэр сонгосон брокерын компани дээр ирж данс нээх
гэрээгээ байгуулж чадахгүй бол интернет ашиглан уг гэрээг хийж болно. Жишээ нь:
Европын холбооны улсуудад үйл ажиллагаа явуулдаг Саксо банкны хувьд тухайн
харилцагч шинээр данс нээхдээ тухайн байгууллагын веб сайт дээр байгаа бэлэн маягт
бөглөн, түүнийгээ хүчинтэй иргэний үнэмлэхний хуулбарын хамт интернет болон факсаар
явуулж, дансаа нээлгэж болох бөгөөд дараа нь гарын үсэг бүхий гэрээны эх хувь болон
бичиг баримтынхаа баталгаатай хувийг 14 хоногийн дотор шуудангаар явуулдаг.
Ингэснээр хөрөнгө оруулагч нь брокерийн шинэ данстай болох боломжтой.
Онлайн хөрөнгө оруулагч жирийн хөрөнгө оруулагчтай ижил санхүүгийн олон
эрсдэлүүдтэй тулгарч байдаг. Жишээлбэл, АНУ-ын Засгийн газар брокерын пүүсийн
дампуурлаас урьдчилан сэргийлж 100 000
баталгаа

хүртэлх долларын үлдэгдэлтэй дансанд

гаргаж өгдөг. 1970 онд АНУ-ын конгерисс хөрөнгө оруулагчдыг хамгаалах

хуулиудыг (Securities Investor Protection Acts-SIPA) баталсан бөгөөд энэ “Хөрөнгө
оруулагчийг хамгаалах корпораци” (Securities Investor Protection Corporation-SIPC) энэ
хуулийн хэрэгжилтийг хянадаг. Одоогоор АНУ-ын ихэнх брокер, дилерүүд “Хөрөнгө
оруулагчийг хамгаалах корпораци”-д гишүүний статустай. Уг хуулийн гол утга нь
13
Интернет арилжаа
брокерын пүүс татан буугдвал уг брокерын пүүсийн дансууд дээр байгаа хөрөнгүүдэд
санхүүгийн хамгаалалт үзүүлэхэд оршино. Аливаа брокер дилерийн компани татан
буугдсан тохиолдолд Хөрөнгө оруулагчийг хамгаалах корпораци нь өөрийн гишүүн аль
нэг брокерын компаниуд руу тухайн дансан дээрх мөнгөн хөрөнгө болон үнэт цаасыг
шууд шилжүүлдэг.

Хэрэв энэ нь боломжгүй бол Хөрөнгө оруулагчийг хамгаалах

корпораци хөрөнгө оруулагчдыг дараах байдлаар хамгаалдаг. Хэрэглэгч нь цаашид
маргаан үсэхгүй баталгаатай бол татан буугдаж байгаа пүүсийн дансан дээрх үнэт цаас
болон мөнгөн хөрөнгийг өгч болдог. Үлдсэн үнэт цаас болон мөнгөн хөрөнгө нь бүх
харилцагчийн дунд пропорционал зарчмаар

тараагдна. Хэрэв татан буугдаж байгаа

пүүсэд харилцагчийн шаардлагыг хангахуйц хэмжээний эх үүсвэр байхгүй бол Хөрөнгө
оруулагчийг хамгаалах корпораци нь үлдсэн хөрөнгийг өөрөөсөө 500.000 хүртэл доллар
гаргаж барагдуулдаг. Гэхдээ 500 000 $–аас 100 000 $ нь бэлэн мөнгө байж болно. Үлдэх
400 000 $ нь бэлэн мөнгө байх шаардлагагүй. Хэрэв харилцагч
барагдаагүй гэж үзвэл дампуурсан брокерын пүүсийн
борлуулж пропорционал зарчмаар

хохирлоо бүрэн

үлдэгдэл активын хөрөнгийг

харилцагчийн дунд хувь тэнцүүлэн хувааж өгдөг.

Хөрөнгө оруулагчийг хамгаалах корпораци харилцагчдын санал гомдлыг хэлэлцэж
барагдуулах хугацаа нь тухайн татан буугдаж байгаа пүүс болон татан буугдаж байгаа
нөхцөл байдал ямар учраас татан буугдаж байгаагаас хамаарч /хэрэг хэлэлцэх хугацаа/ янз
бүр байна. Дахин хэлэхэд тус корпораци нь хөрөнгө оруулагчдыг Брокерын пүүсийн
/хөрөнгийн хувьд/ чадавхгүй байдлаас хамгаалахаас биш тухайн хөрөнгө орууллалтын зах
зээлийн үнийн хэлбэлзлээс хамгаалахгүй.
Хөрөнгө оруулагчийг хамгаалах корпорациар хөрөнгө оруулагч бүр хамгаалагдаагүй ч,
АНУ-ын хөрөнгө оруулагчдын 99 хувиас багагүй нь энэ корпорациас

хөрөнгөө авах

эрхээр хангагдсан байна. Хөрөнгө оруулагчийг хамгаалах корпораци 1970 онд
байгуулагдсанаасаа хойш 2005 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд нийт 624 000 хүний
14.1 тэрбум долларын нөхөн олговорын 585 сая долларын урьдчилгааг төлсөн байна 5.

Онлайн брокерын пүүс үнэт цаасны захиалга авах

5

Ýõ ñóðâàëæ: http://www.sipc.org/

14
Интернет арилжаа
Үнэт цаасны захиалга онлайнаар авахын тулд өөрийн веб дээрээ тусгай программ суулгах
шаардлагатай. Уг програмыг суулгаснаар дэлхийн аль ч өнцөг булангаас тухайн үед
явагдаж байгаа арилжааны мэдээллийг онлайнаар авах боломжтой.
Харин онлайн брокерын пүүс захиалга биелүүлснийхээ үр дүнд тодорхой хэмжээний
шимтгэл авдаг. Дэлхийн томоохон биржүүд үйл ажиллагааныхаа шимтгэлийг дараах
байдлаар тогтоосон байна.
Trading
(GMT)

Hours

Stock
Min.
Trading
Fee
Fees

Country

Exchange

US

American Stock Exchange

AMEX

13:30 - 20:00

0.1%

USD 15

Nasdaq Capital Market

NASDAQ SC

13:30 - 20:00

0.15%

USD 15

Nasdaq Global Market

NASDAQ NM

13:30 - 20:00

0.1%

USD 15

New York Stock Exchange

NYSE

13:30 - 20:00

0.1%

USD 15

OTC Bulletin Board on NASDAQ

OTCBB

13:39 - 20:00

0.15%

USD 15

04:00 - 03:59

0.15%

USD 15

LSE_INTL

08:00 - 14:40

0.2%

USD 40

SETSLSE_SETS

07:00 - 15:35

0.15%

GBP 15

ASX

00:00 - 06:10

0.15%

AUD 25

StockVIE

07:21 - 15:34

0.2%

EUR 30

Other OTC
Sheets)
UK*

on

NASDAQ

(PinkOOTC

London International Exchange
London
Market

Stock

Exchange

Australia

Australian Stock Exchange Ltd.

Austria

Wiener Bцrse
Exchange

Belgium

Euronext Brussels

BRU

07:00 - 15:35

0.15%

EUR 40

Denmark

Copenhagen Stock Exchange

CSE

07:00 - 15:00

0.1%

DKK 19

Finland

Helsinki Stock Exchange

HSE

07:00 - 15:30

0.1%

EUR 10

France

Euronext Paris

PAR

07:00 - 15:35

0.15%

EUR 20

(Vienna)

15
Интернет арилжаа

Germany

Frankfurt /Xetra Stock Exchange

FSE

07:00 - 15:35

0.15%

EUR 20

Italy

Milano Stock Exchange

MIL

07:05 - 15:31

0.15%

EUR 20

Netherlands

Euronext Amsterdam

AMS

07:00 - 15:35

0.15%

EUR 20

Norway

Oslo Stock Exchange

OSE

07:00 - 14:20

0.1%

NOK 65

Portugal

Euronext Lisbon

LISB

07:00 - 15:35

0.15%

EUR 20

Spain

Sistema De Interconexion Bursatil SIBE
Espanol

07:00 - 15:35

0.15%

EUR 20

Sweden

Stockholm Stock Exchange

SSE

07:00 - 15:30

0.1%

SEK 65

Switzerland** Swiss Exchange

SWX

07:00 - 15:30

0.15%

CHF 30

Switzerland** Virt-X

VX

07:00 - 15:30

0.15%

CHF 30

Нэгдсэн Вант улсын хувьд хувьцаа худалдан авах нь татварын гол обьект болдог бөгөөд
энэ татвар хураамж (stamp duty) нь Нэгдсэх Вант улсын компаниудын хувьцааны
арилжаанд ноогдуулж байгаа татвар бөгөөд хувьцаа худалдаж авах үнийн дүнгийн 0.5%
байдаг. Энэ татвар хураамжаас гадна хувьцаа худалдах болон худалдан авах үнийн дүн 10
000 фаундаас хэтэрвэл PTM татвартай (Panel of Take-over and Mergers) төлдөг.
Энэ мэтчилэн олон улсын туршлага, тэдний хэрэглэж буй программуудыг судалж түүнээс
аль тохиромжтойг нь монгол улсдаа нэвтрүүлэх замаар онлайн арилжааг явуулах хэрэгтэй
байна.

5. Онлайн арилжааг монгол улсад
нэвтрүүлэх үе шатууд
1. Хөрөнгийн бирж арилжааны үеэр үнэт цаасны үнэ ханшны талаар мэдээлэл өгдөг
брокер дилерийн компаниудын программтай найдвартай дотоод сүлжээ үүсгэн
харилцан уялдаа холбоотой ажилладаг программтай болох.

16
Интернет арилжаа
2. Брокерын компаниудыг өөрийн веб сайттай болгож улмаар захиалга авах тусгай
программыг оруулж ирэх
3. Онлайн дансны найдвартай хамгаалалттай болох
4. Үнэт цаас төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв хөрөнгийн бирж болон
брокер дилерийн компаниудын програмттай зохицох программтай болох.
5. Хүмүүсийг мэдээллээр хангах ажлыг хөрөнгийн бирж болон брокер дилерүүдийн
компани хамтран зохион байгуулах
6. Хууль эрх зүйн орчинг сайтар бүрдүүлж өгөх

1. Хөрөнгийн бирж
Монголын нөхцөлд үнэт цаасны онлайн арилжааг явуулахын тулд хамгийн түрүүнд
Хөрөнгийн биржийн хүлээн үүрэг, арилжааг явуулахад шаардлагатай прогарммуудыг
судалсан байдлыг доор дурьдав. Ийд энэ саналыг харгалзан харгалзан ажиллаж яадвал
хөрөнгийн бирж онолайн арилжаа явуулах бүрэн боломж нээлттэй байна.. Үүнд :
-

Дилерүүдийг орчин үеийн компьютер, интернет холболт гэх мэт зүйлээр хангах

-

Брокерын пүүсүүдийн онлайнаар захиалга авах програмд дэмжлэг үзүүлэх орчин
үеийн програм хангамжтай байх. Тухайлбал, арилжааны цагаар харилцагч өөрийн
брокерын компанийн серверт хандан үнэт цаас авах эсвэл зарах захиалга өгөхөд
үнэт цаасны үнэ ханш бодитоор шинэчлэгдэн гарч ирдэг, үнэт цаасны хэлцэл
биелэхэд захиалгын гүйцэтгэлийн тэмдэглэл брокерын пүүс рүү шууд интернетээр
очдог

-

Мөн сервер дээрх мэдээллын нууцлалыг хамгаалах орчин үеийн програм
хангамжтай байх гэх мэт шаардлагуудыг хангах хэрэгтэй юм.

New York Stock Exchange нь тогтмол техник технологио сайжруулж байдаг. Үүнд: flat-screen
дэлгэцээр мэргэжилтнүүдийг, арилжааны брокеруудыг захиалга удирдан зохицуулах системээр
(order management system), арилжааны давхарыг утасгүй гар компьютер болон утас, интернет
зэргээр хангаж өгдөг. Програм хангамжийн хувьд “SuperDOT” (Designed Order Turnaround)

систем байдаг бөгөөд энэ нь арилжааны брокероос үнэт цаас худалдах болон худалдан
авах захиалгыг хөрөнгийн биржийн мэргэжилтнүүдийн талбарт хүргэж өгдөг бөгөөд
захилга биелэгдсэний дараа дилерийн далгаварыг тухайн брокерын пүүст автоматаар
17
Интернет арилжаа
явуулж байдаг. Үүнээс гадна арилжааны брокерууд нь хөрөнгийн биржийн үнэт цаасны
арилжаанд арилжааны заалнаас (trading floor) болон интернетээр дамжуулан хаанаас ч
оролцох боломжтой байдаг.
Шигтгээ
Монголын Хөрөнгийн Биржийн хувьд техник технологи нь хоцрогдсон, 1999 онд програм
хангамжаа шинэчилсэн. Энэ програм хангаж нь зөвхөн арилжааны брокерууд биржийн
заалнаас арилжаанд оролцох боломжийг хангасан байдаг бөгөөд үнэт цаасны мэдээ,
мэдээллийг байнга шинэчилж чаддаггүй байна.

2.Брокерын компаниуд онлайн системээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх
Брокерын компаниуд онлайн үнэт цаасны арилжаанд орохын тулд өөрийн веб
дээрээ тусгай програм суулгах шаардлагатай. Уг програм нь дэлхийн аль ч өнцөг
булангаас
-

Үнэт цаас худалдах эсвэл худалдан авах захиалга авах

-

Хөрөнгийн биржийн арилжааны үеэр үнэт цаасны бодит үнэ ханшийг харуулах

-

Хөрөнгө оруулагчийн дансны хуулгыг харуулах гэх мэт боломжуудыг өөртөө
багтаасан байдаг бөгөөд гишүүн
хөрөнгийн бирж болон төлбөр
тооцооны
програм

байгууллагынхаа
хангамжтай

нийцэж

ажиллаж байх шаардлагатай.
Үнэт

цаас

худалдах

эсвэл

худалдан авах захиалга гэдэг нь
харилцагч

брокертоо

өөрийн

дансан дээрх хөрөнгөөр үнэт
18
Интернет арилжаа
цаасны арилжаанд оролцохыг зөвшөөрч байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө
оруулагч нь үнэт цаасыг шууд өөрөө худалдах эсвэл худалдан авах боломжгүй бөгөөд
өөрийн сонгосон брокер дилерийн байгууллагаар дамжуулан хөрөнгийн биржийн үнэт
цаасны арилжаанд оролцох боломжтой байдаг. Манай брокерын компани үнэт цаасны
захилга авахдаа АНУ-н Саксо банкны хэрэглэд программыг хэрэглэх боломжтой
Тухайлбал, Хөрөнгө оруулагч захиалга өгөхөд дараах цонх гардаг. Demo_99686 – энэ
нүдэнд хөрөнгө оруулагч өөрийн дансны дугаарыг оруулдаг.
All exchanges – энэ нүднээс ямар хөрөнгийн биржийн арилжаанд оролцохоо сонгоно.
Тухайлбал, Саксо банк нь 19 хөрөнгийн биржийн гишүүн бөгөөд хөрөнгө оруулагч эдгээр
хөрөнгийн биржүүдээс сонголтоо хийх боломжтой
ARM.L – нүдэнд хөрөнгө оруулагч сонирхож байгаа үнэт цаасныхаа кодыг оруулдаг.
Shares – нүдэнд авах эсвэл зарах үнэт цаасны тоог оруулдаг.
Arm Holdings – нүдний хувьд хөрөнгө оруулагч үнэт цаасныхаа кодыг хийхэд автоматаар
тухайн хөрөнгө оруулах компанийн нэр гарч ирдэг.
Buy – хөрөнгө оруулагч үнэт цаас авах сонирхолтой бол энэ нүдийг сонгоно.
Sell – хөрөнгө оруулагч үнэт цаас зарах захиалга өгч байгаа бол энэ нүдийг сонгоно.
Last price – нүдэнд тухайн үнэт цаасны арилжааны хамгийн сүүлийн үнэ автоматаар гарч
ирдэг бөгөөд энэ нь арилжааны цагаар тасралтгүй шинэчлэгдэж байдаг.
Price – нүдэнд өөрийн үнийн саналаа оруулна.
Terms – нүдэнд захиалгынхаа төрлийг оруулж өгдөг. Захиалга нь доорх төрлүүдтэй.
1. Market order (зах зээлийн захиалга): Хөрөнгө оруулагч нь брокердоо хувьцааг нь
тухайн зах зээлд дээр байгаа хамгийн сайн үнээр худалдах эсвэл худалдан авах
даалгавар өгөхийг хэлнэ.
2. Limit order (үнийн хязгаарлалтай захиалга): Энэ нь хөрөнгө оруулагч үнэт цаас
худалдах бол үнийн доод хэмжээг, худалдан авах бол үнийн дээд хэмжээг заана
гэсэн үг.
Duration – хугацаа
19
Интернет арилжаа
Commission – шимтгэл
Үүний тулд брокерын компаниуд интернет ашиглан хөрөнгө оруулагчдад хөрөнгийн бирж
дээр арилжаалагдаж байгаа хувьцаануудыг худалдан авах болон худалдахад зуучлах
шаардлагатай программуудыг нэвтрүүлэх хэрэгтэй. Уг программыг нэвтрүүлснээр
хөрөнгө оруулагч нь арилжааны явцад шаардлагатай мэдээллийг олж авах боломжтой
болно. Гэхдээ хөрөгө оруулагч нь үнэт цаасны арилжаанд оролцохын тулд юуны өмнө
брокерын пүүсд өөрийн дансыг нээлгэсэн байх шаарлагатай болно.

Онлайнаар данс

нээхдээ бид дараах үе шатын дагуу ажиллах шаардлагатай.Онлайнаар данс нээлгэх гэрээ
хэлэлцээр болон түүний эрх зүйн зохицуулалтын бий болгох хэрэгтэй
I.

Уг гэрээ хэлэлцээрийнхээ эх хувь болон шаардлагат бичиг баримтын хуулбараа
данс нээгдсэн хоногоос тодорхой хугацааны дотор шуудангаа явуулах
шаардлагатай. Энэ хоногийг байгууллага маань өөрсдөө тогтоож өгч болно.

II.

Харин бичиг баримт бүрдүүлж авсны дараа онлайн брокер нь харилцагчиддаа
Орох эрхийн нэр (User ID) болон нууц үгийг (Password) олгодог бөгөөд энэ нь
хөрөнгө оруулагч нь өөрийн данс руу орж дансны хуулга авахаас гадна үнэт
цаас худалдах (худалдан авах) захиалгаа өгөх эрх юм. Саксо банкны харилцагч
өөрийн дансны үлдэгдэл болон хуулгаа харахыг хүсвэл түүний вэб сайтад байх
дараах цонхонд өөрийн ID болон нууц үгээ оруулаад харах боломжтой.

Олгогдсон нэрийг сольж болохгүй харин нууц үгээ харилцагч эхний хандалтаараа сольж
болно. Мөн цаашдаа ч сольж болно. Үүний дараа харилцагч нь банкин дахь брокерын
данс руу өөрийн мөнгийг шилжүүлнэ. Ингээд
20

өөрийн данс руугаа

шилжүүлсэн
Интернет арилжаа
мөнгөнийхөө хэмжээнд арилжаанд оролцох боломжтой болно. Хөрөнгө оруулагч нь
онлайн брокерын данстай болсноор орон зай, цаг хугацаанаас үл хамааран интернет
ашиглан
-

Дансны үлдэгдэл харах

-

Гүйлгээний лавлагаа харах

-

Үнэт цаасны арилжаанд оролцох боломжтой болдог.

Харилцагчийн хувьцаа болон мөнгөн хөрөнгө нь брокерын дансан дээр Төлбөр Тооцооны
Төвд байдаг. Шаардалгатай үед брокероос уг дансныхаа талаар тодорхойлолт гаргуулж
болно. Брокерын компаниуд эхний ээлжинд дээрхи үе шат бүхий ажлын дарааллаар
онлайн брокерын пүүс болох боломжтой.
3. Онлайн дансны хамгаалалт
Онлайн арилжааг нэвтрүүлэхэд зайлшгүй авч үзэх зүйл бол хамгаалалт юм.
Брокерын компани нь онлайн арилжаа эрхэлж байгаа бол өөрийн веб серверээ хамгийн
орчин үеийн нууцлалын хамгаалалт бүхий кодчилогдсон програмаар хангаж өгөх хэрэгтэй
байдаг. Ингэснээр веб сервер дээрх мэдээллээ алдах эрсдлийг бууруулж өгөхөөс гадна
харилцагч байгууллагын сайтад итгэх итгэлийг төрүүлдэг. Энгийн 128 bit-ийн кодчилол
нь хэрэглэгдэж байгаа онлайн нууцлалуудаас хамгийн өргөн хэрэглэгддэг хэлбэр юм. Энэ
нь нууц үгийн өөр нэг хэлбэрээр ажилладаг бөгөөд Secure Socket Layer (SSL)-д суурилсан
програм. Өөрөөр хэлбэл, онлайнаар явагдаж байгаа мэдээллийг тусгай код руу хөрвүүлж
байдаг. “Netscape Navigator” нь интернетээр хувийн бичиг баримтыг солилцож байхын
тулд нь SSL гэрээ хэлэлцээрыг хөгжүүлсэн. Бүх орчин үеийн браузерын програм хангамж
нь SSL дээр суурилдаг бөгөөд ихэнх онлайн жижиг худалдаа эрхлэгчид харилцагчдын
нууц мэдээллийг олж авах зорилгоор SSL-ийн гэрээ хэлэлцээрийг (Secure Socket Layer
protocol) ашигладаг. Хэрэв хэрэглэгч мэдээллийг хамгаалах сайтад байгаа бол
компьютерийн дэлгэцийн доод талд тэмдэг гарч ирдэг. “Natscape Navigator” браузерын
хувьд энэхүү тэмдэг нь түлхүүр байдаг бол “Internet explorer” браузерын хувьд цоожны
зураг байдаг.

21
Интернет арилжаа

Энэхүү түгжээн дээр эсвэл түлхүүрэн дээр 2 дарснаар уг сайтын хамгаалалтын нууцыг
шалгаж болно. Тухайлбал Саксо банкны хувьд интернет сайт нь мөн нууцлалтай байдаг
бөгөөд түүний хамгаалалтыг байталгаажуулсан сертификат нь дараах байдалтай байна.
“Verisign” болон “Thawte” зэрэг байгууллагууд нь SSL дээр үндэслэсэн хамгаалалтын
програмын үйлчилээг веб сайтуудад санал
болгож байдаг.

Шигтгээ:
Мо
н

гол

д 9 арилжааны банк интернет банкны
үйлчилгээ

үзүүлдэг

бөгөөд

эдгээр

банкнуудын веб сайт нь орчин үеийн
хамгаалалтын
Жишээ

нь:

хамгаалалтыг

системтэй
Анод

банкны

байна.
сайтын

баталгаажуулсан

сертификат

Үүнээс гадна арилжааны сайтууд түр
завсарлагын (time-out) бүтэцтэй байдаг.
22
Интернет арилжаа
Өөрөөр хэлбэл, тухайн сайтууд харилцагч хөрөнгийн биржийн арилжааны цагаар гүйлгээ
хийлгүйгээр 20 – 30 минутийн түр завсарлага авахад (log off) дэлгэцэн дээр тухайн
дансаар дамжуулан ямар нэгэн гүйлгээ хийгдэж байгаа эсэх өөрчлөлтийг харуулах
боломжтой байх ёстой.
Мэргэжлийн байгууллагын хувьд өөрийн серверийн нууцлалыг дээрх байдлаар хамгаалдаг
ч гэсэн хакерууд энэ хамгаалалтыг эвдэх боломжтой. Харин хөрөнгө оруулагчид дараах
дүрмийг баримталснаар хувьцааны дансны нууцлалаа

хадгалж үлдэх боломжтой юм.

Үүний тулд
1. Хөрөнгө оруулагчийн хэрэглэж байгаа браузер үргэлж арилжааны цаг дуусны
дараа log out хийхийг санал болгодог бол үүнийг нь битгий зөвшөөр.
2. Шинэ антивирусны мэдээллийг байнга авч байх хэрэгтэй. Мөн боломжтой бол
компьютер дээрээ Firewall-ыг суулгахад илүүдэхгүй.
3. Нууц үгийг бусдад дамжуулж болохгүй.
4. Хялбар нууц үг сонгож болохгүй.
5. Нууц үгийг байнга сольж байх хэрэгтэй.
6. Брокертойгоо өөрйнхөө компьютераас холбогдох хэрэгтэй.
Хөрөнгө оруулагч нь өөрийн арилжааны данс болон арилжааны бичлэгийг хууль дүрмийн
дагуу шалгах боломжтой. Хэрэв хөрөнгө оруулагчид дансанд нь хөндлөнгийн этгээд
нэвтэрч байгаа сэжиг төрөх эсвэл хөрөнгө оруулагчийн дансыг ямар нэгэн арга замаар
ашиглаж байгаа бол шууд брокер луугаа утсаар холбогдож мэдэгдэх хэрэгтэй.
Эцэст нь бид сул чөлөөтөй байгаа мөнгөн хөрөнгөө эргэлтэнд оруулахыг хүсч буй
хүмүүст хангалттай мэдээллүүдийг өгөхүйц сургалт сурталчилгааны ажлыг зохион
байгуулах хэрэгтэй.

23
Интернет арилжаа

5.Онлайн арилжааг нэвтрүүлсэнээр гарах үр
дүн ач холбогдол
Манай орны хувьд мөнгөний зах зээл болон үнэт цаасны зах зээлийн хөгжил
харилцан адилгүй байна.
2006 оны байдлаар мөнгөний зах зээлд 994.3 тэрбум төгрөгийн хадгаламж бий болсон,
хөрөнгийн зах зээлд 18 тэрбум төгрөгийн үнэт цаасны гүйлгээ хийсэн зэрэг нь монголын
санхүүгийн зах зээлийн багтаамжийн төвшинг харуулж байна. Өөрөөр хэлбэл, Монголд
компаниуд гадаад эх үүсвэр эсвэл банкны зээл гэхгүй үнэт цаасны зах зээлээс өөрийн
шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрээ олох боломжтой байна. Үүний тулд үнэт цаасны зах
зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд илүүдэл мөнгөн хөрөнгөтэй
хүмүүсийг үнэт цаасны зах зээлд оролцох боломжоор хангаж өгөх хэрэгтэй.
24
Интернет арилжаа
Манай орны тархай бутархай хүн ам, дэлхийн чиг хандалга зэргээс харахад үнэт цаасны
зах зээлд онлайн арилжааг нэвтрүүлэх нь энэ зах зээлийн цар хүрээг тэлэхээс гадна зах
зээлийн үр ашгийг нэмэгдүүлнэ.

6. АШИГЛАСАН МАТЕРИАЛ

1. Virginia Evans, Jenny Dooley: Interprise 2
2. Financial Times, 19/06/04
3. The Observer, 06/08/06
4. http://www.moneyextra.com/
5. NYSE “A Guide to the NYSE Marketplace”
6. http://www.sipc.org/
7. http://www.saxobank.com/
25
Интернет арилжаа
8. Статистикийн эмхтгэл 2005, 2006, 2007 он

26

More Related Content

What's hot

Б. Мөнхбат - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АС...
Б. Мөнхбат - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АС...Б. Мөнхбат - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АС...
Б. Мөнхбат - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АС...
batnasanb
 
Stat bolovsruulalt1
Stat bolovsruulalt1Stat bolovsruulalt1
Stat bolovsruulalt1
Akhyt
 
эдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцооэдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцоо
Silkroad10
 
төрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйтөрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүй
Bachkana Enhbat
 
бэлгийн эсийн үүсэл
бэлгийн эсийн үүсэлбэлгийн эсийн үүсэл
бэлгийн эсийн үүсэл
Oyuka Oyu
 
What's hot (20)

Б. Мөнхбат - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АС...
Б. Мөнхбат - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АС...Б. Мөнхбат - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АС...
Б. Мөнхбат - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АС...
 
үнэ
үнэүнэ
үнэ
 
оршил.
оршил.оршил.
оршил.
 
дипломын ажил 1
дипломын ажил 1дипломын ажил 1
дипломын ажил 1
 
Stat bolovsruulalt1
Stat bolovsruulalt1Stat bolovsruulalt1
Stat bolovsruulalt1
 
Менежментийн үүсэл
Менежментийн үүсэлМенежментийн үүсэл
Менежментийн үүсэл
 
ардчилал
ардчилалардчилал
ардчилал
 
эдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцооэдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцоо
 
төрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйтөрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүй
 
Хувь хүний санхүүгийн төлөвлөлт
Хувь хүний санхүүгийн төлөвлөлтХувь хүний санхүүгийн төлөвлөлт
Хувь хүний санхүүгийн төлөвлөлт
 
Дээд эрэмбийн дифференциал тэгшитгэл
Дээд эрэмбийн дифференциал тэгшитгэлДээд эрэмбийн дифференциал тэгшитгэл
Дээд эрэмбийн дифференциал тэгшитгэл
 
бэлгийн эсийн үүсэл
бэлгийн эсийн үүсэлбэлгийн эсийн үүсэл
бэлгийн эсийн үүсэл
 
Арга зүйн туршлага
Арга зүйн туршлагаАрга зүйн туршлага
Арга зүйн туршлага
 
төр гэж юу вэ
төр гэж юу вэтөр гэж юу вэ
төр гэж юу вэ
 
Mergejliin dadlaga 2017
Mergejliin dadlaga 2017Mergejliin dadlaga 2017
Mergejliin dadlaga 2017
 
Үнэт цаасаарх ХО-ын бүртгэл
Үнэт цаасаарх ХО-ын бүртгэлҮнэт цаасаарх ХО-ын бүртгэл
Үнэт цаасаарх ХО-ын бүртгэл
 
Арга зүйн туршлага
Арга зүйн туршлагаАрга зүйн туршлага
Арга зүйн туршлага
 
Дотоод нэгж хэсэг, тоног төхөөрөмжийн байршил-Үйл ажиллагааны менежмент /Хура...
Дотоод нэгж хэсэг, тоног төхөөрөмжийн байршил-Үйл ажиллагааны менежмент /Хура...Дотоод нэгж хэсэг, тоног төхөөрөмжийн байршил-Үйл ажиллагааны менежмент /Хура...
Дотоод нэгж хэсэг, тоног төхөөрөмжийн байршил-Үйл ажиллагааны менежмент /Хура...
 
Lecture1
Lecture1Lecture1
Lecture1
 
Sanhuugiin undes L12.2019 - 2020
Sanhuugiin undes L12.2019 - 2020Sanhuugiin undes L12.2019 - 2020
Sanhuugiin undes L12.2019 - 2020
 
Viewers also liked

Баатар-Очирын Наранцацрал - БАЙГУУЛЛАГАД ЗАН ТӨЛӨВ, ХАРИЛЦААНЫ ДЭВШИЛТЭД ЗАГВ...
Баатар-Очирын Наранцацрал - БАЙГУУЛЛАГАД ЗАН ТӨЛӨВ, ХАРИЛЦААНЫ ДЭВШИЛТЭД ЗАГВ...Баатар-Очирын Наранцацрал - БАЙГУУЛЛАГАД ЗАН ТӨЛӨВ, ХАРИЛЦААНЫ ДЭВШИЛТЭД ЗАГВ...
Баатар-Очирын Наранцацрал - БАЙГУУЛЛАГАД ЗАН ТӨЛӨВ, ХАРИЛЦААНЫ ДЭВШИЛТЭД ЗАГВ...
batnasanb
 
งานนำเสนอ อาย
งานนำเสนอ อายงานนำเสนอ อาย
งานนำเสนอ อาย
jintana pinjaikul
 
จินตนา ปินใจกุล
จินตนา ปินใจกุลจินตนา ปินใจกุล
จินตนา ปินใจกุล
jintana pinjaikul
 
Х. СҮГЖЛХАМ - МОНГОЛ УЛСЫН ӨМЧИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТҮҮХЭН ЭКСКУРС
Х. СҮГЖЛХАМ - МОНГОЛ УЛСЫН ӨМЧИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТҮҮХЭН ЭКСКУРСХ. СҮГЖЛХАМ - МОНГОЛ УЛСЫН ӨМЧИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТҮҮХЭН ЭКСКУРС
Х. СҮГЖЛХАМ - МОНГОЛ УЛСЫН ӨМЧИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТҮҮХЭН ЭКСКУРС
batnasanb
 
О.Нямцэцэг - Боловсролын салбарт Мэдээлэл харилцаа холбоо технологийн Хөрөнгө...
О.Нямцэцэг - Боловсролын салбарт Мэдээлэл харилцаа холбоо технологийн Хөрөнгө...О.Нямцэцэг - Боловсролын салбарт Мэдээлэл харилцаа холбоо технологийн Хөрөнгө...
О.Нямцэцэг - Боловсролын салбарт Мэдээлэл харилцаа холбоо технологийн Хөрөнгө...
batnasanb
 
Доржийн Солонго - ЦАХИМ КОМПАНИ, ТҮҮНИЙ БИЙ БОЛОХ ҮЗЭГДЭЛ
Доржийн Солонго - ЦАХИМ КОМПАНИ, ТҮҮНИЙ БИЙ БОЛОХ ҮЗЭГДЭЛДоржийн Солонго - ЦАХИМ КОМПАНИ, ТҮҮНИЙ БИЙ БОЛОХ ҮЗЭГДЭЛ
Доржийн Солонго - ЦАХИМ КОМПАНИ, ТҮҮНИЙ БИЙ БОЛОХ ҮЗЭГДЭЛ
batnasanb
 
Э.АНАРДАРЬ, Г.СОЛОНГО - БҮС НУТАГ ДАХЬ АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКАД ТҮШИГЛЭН ЛОГИСТИК...
Э.АНАРДАРЬ, Г.СОЛОНГО - БҮС НУТАГ ДАХЬ АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКАД ТҮШИГЛЭН ЛОГИСТИК...Э.АНАРДАРЬ, Г.СОЛОНГО - БҮС НУТАГ ДАХЬ АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКАД ТҮШИГЛЭН ЛОГИСТИК...
Э.АНАРДАРЬ, Г.СОЛОНГО - БҮС НУТАГ ДАХЬ АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКАД ТҮШИГЛЭН ЛОГИСТИК...
batnasanb
 
Т. Оюун-Эрдэнэ - АЖИЛЛАГЧДАД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
Т. Оюун-Эрдэнэ - АЖИЛЛАГЧДАД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРТ. Оюун-Эрдэнэ - АЖИЛЛАГЧДАД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
Т. Оюун-Эрдэнэ - АЖИЛЛАГЧДАД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
batnasanb
 
Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА ЭНЭ ХЭСГИЙН...
Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА  ЭНЭ ХЭСГИЙН...Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА  ЭНЭ ХЭСГИЙН...
Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА ЭНЭ ХЭСГИЙН...
batnasanb
 
A.bayartsetseg holland uwchin ba mongolyn ediin zasag
A.bayartsetseg   holland uwchin ba mongolyn ediin zasagA.bayartsetseg   holland uwchin ba mongolyn ediin zasag
A.bayartsetseg holland uwchin ba mongolyn ediin zasag
batnasanb
 
Ж.Индра - Үнийг экологи, чанарын параметрүүдээс хамааруулан тогтоох шинжилгээ
Ж.Индра - Үнийг экологи, чанарын параметрүүдээс хамааруулан тогтоох шинжилгээЖ.Индра - Үнийг экологи, чанарын параметрүүдээс хамааруулан тогтоох шинжилгээ
Ж.Индра - Үнийг экологи, чанарын параметрүүдээс хамааруулан тогтоох шинжилгээ
batnasanb
 
งานนำเสนอ จินตนา ปินใจกุล
งานนำเสนอ จินตนา ปินใจกุลงานนำเสนอ จินตนา ปินใจกุล
งานนำเสนอ จินตนา ปินใจกุล
jintana pinjaikul
 
О.Энхбаяр - Магадлалын тусламжтайгаар үнэт цаасны үнийн модыг байгуулах нь
О.Энхбаяр - Магадлалын тусламжтайгаар үнэт цаасны үнийн модыг байгуулах ньО.Энхбаяр - Магадлалын тусламжтайгаар үнэт цаасны үнийн модыг байгуулах нь
О.Энхбаяр - Магадлалын тусламжтайгаар үнэт цаасны үнийн модыг байгуулах нь
batnasanb
 
Г.Ганбилэг С.Мөнх-Эрдэнэ - Орон нутгийн аялал жуулчлалын салбарт Event Manag...
Г.Ганбилэг С.Мөнх-Эрдэнэ - Орон нутгийн аялал жуулчлалын салбарт  Event Manag...Г.Ганбилэг С.Мөнх-Эрдэнэ - Орон нутгийн аялал жуулчлалын салбарт  Event Manag...
Г.Ганбилэг С.Мөнх-Эрдэнэ - Орон нутгийн аялал жуулчлалын салбарт Event Manag...
batnasanb
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
batnasanb
 
Zandargiiraa - НИЙСЭЛЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦООНЫ СИСТЕМИЙГ Ш...
Zandargiiraa - НИЙСЭЛЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦООНЫ СИСТЕМИЙГ Ш...Zandargiiraa - НИЙСЭЛЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦООНЫ СИСТЕМИЙГ Ш...
Zandargiiraa - НИЙСЭЛЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦООНЫ СИСТЕМИЙГ Ш...
batnasanb
 
Viewers also liked (20)

Torquest ’13 finals, MindSpark, College of Engineering Pune
Torquest ’13 finals, MindSpark, College of Engineering PuneTorquest ’13 finals, MindSpark, College of Engineering Pune
Torquest ’13 finals, MindSpark, College of Engineering Pune
 
Э.АНАРДАРЬ, Г.СОЛОНГО - БҮС НУТАГ ДАХЬ АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКАД ТҮШИГЛЭН ЛОГИСТИК...
Э.АНАРДАРЬ, Г.СОЛОНГО - БҮС НУТАГ ДАХЬ АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКАД ТҮШИГЛЭН ЛОГИСТИК...Э.АНАРДАРЬ, Г.СОЛОНГО - БҮС НУТАГ ДАХЬ АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКАД ТҮШИГЛЭН ЛОГИСТИК...
Э.АНАРДАРЬ, Г.СОЛОНГО - БҮС НУТАГ ДАХЬ АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКАД ТҮШИГЛЭН ЛОГИСТИК...
 
Т. Оюун-Эрдэнэ - АЖИЛЛАГЧДАД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
Т. Оюун-Эрдэнэ - АЖИЛЛАГЧДАД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРТ. Оюун-Эрдэнэ - АЖИЛЛАГЧДАД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
Т. Оюун-Эрдэнэ - АЖИЛЛАГЧДАД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
 
Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА ЭНЭ ХЭСГИЙН...
Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА  ЭНЭ ХЭСГИЙН...Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА  ЭНЭ ХЭСГИЙН...
Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА ЭНЭ ХЭСГИЙН...
 
A.bayartsetseg holland uwchin ba mongolyn ediin zasag
A.bayartsetseg   holland uwchin ba mongolyn ediin zasagA.bayartsetseg   holland uwchin ba mongolyn ediin zasag
A.bayartsetseg holland uwchin ba mongolyn ediin zasag
 
Ж.Индра - Үнийг экологи, чанарын параметрүүдээс хамааруулан тогтоох шинжилгээ
Ж.Индра - Үнийг экологи, чанарын параметрүүдээс хамааруулан тогтоох шинжилгээЖ.Индра - Үнийг экологи, чанарын параметрүүдээс хамааруулан тогтоох шинжилгээ
Ж.Индра - Үнийг экологи, чанарын параметрүүдээс хамааруулан тогтоох шинжилгээ
 
วิธีตรวจสอบไวรัส
วิธีตรวจสอบไวรัสวิธีตรวจสอบไวรัส
วิธีตรวจสอบไวรัส
 
Madeline rosado
Madeline rosadoMadeline rosado
Madeline rosado
 
งานนำเสนอ จินตนา ปินใจกุล
งานนำเสนอ จินตนา ปินใจกุลงานนำเสนอ จินตนา ปินใจกุล
งานนำเสนอ จินตนา ปินใจกุล
 
О.Энхбаяр - Магадлалын тусламжтайгаар үнэт цаасны үнийн модыг байгуулах нь
О.Энхбаяр - Магадлалын тусламжтайгаар үнэт цаасны үнийн модыг байгуулах ньО.Энхбаяр - Магадлалын тусламжтайгаар үнэт цаасны үнийн модыг байгуулах нь
О.Энхбаяр - Магадлалын тусламжтайгаар үнэт цаасны үнийн модыг байгуулах нь
 
Г.Ганбилэг С.Мөнх-Эрдэнэ - Орон нутгийн аялал жуулчлалын салбарт Event Manag...
Г.Ганбилэг С.Мөнх-Эрдэнэ - Орон нутгийн аялал жуулчлалын салбарт  Event Manag...Г.Ганбилэг С.Мөнх-Эрдэнэ - Орон нутгийн аялал жуулчлалын салбарт  Event Manag...
Г.Ганбилэг С.Мөнх-Эрдэнэ - Орон нутгийн аялал жуулчлалын салбарт Event Manag...
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
 
Torquest ’13 elims answers
Torquest ’13 elims answersTorquest ’13 elims answers
Torquest ’13 elims answers
 
Zandargiiraa - НИЙСЭЛЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦООНЫ СИСТЕМИЙГ Ш...
Zandargiiraa - НИЙСЭЛЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦООНЫ СИСТЕМИЙГ Ш...Zandargiiraa - НИЙСЭЛЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦООНЫ СИСТЕМИЙГ Ш...
Zandargiiraa - НИЙСЭЛЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦООНЫ СИСТЕМИЙГ Ш...
 
Similar to Хандсүрэн - Интернет арилжаа

С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...
С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...
С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...
batnasanb
 
М.Алтанбагана - Монголын үнэт цаасны зах зээл дэх тулгамдаж буй асуудал
М.Алтанбагана - Монголын үнэт цаасны зах зээл дэх тулгамдаж буй асуудалМ.Алтанбагана - Монголын үнэт цаасны зах зээл дэх тулгамдаж буй асуудал
М.Алтанбагана - Монголын үнэт цаасны зах зээл дэх тулгамдаж буй асуудал
batnasanb
 
Ц.Баярмагнай Г.Халиунаа - ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ТААМАГЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ
Ц.Баярмагнай Г.Халиунаа - ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ТААМАГЛАЛЫН ШИНЖИЛГЭЭЦ.Баярмагнай Г.Халиунаа - ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ТААМАГЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ
Ц.Баярмагнай Г.Халиунаа - ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ТААМАГЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ
batnasanb
 
Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...
Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...
Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...
batnasanb
 
Г.Халиунаа - МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БАГЦ СОНГОЛТ, ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ, ХУВЬЦААНЫ Х...
Г.Халиунаа - МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БАГЦ СОНГОЛТ, ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ, ХУВЬЦААНЫ Х...Г.Халиунаа - МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БАГЦ СОНГОЛТ, ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ, ХУВЬЦААНЫ Х...
Г.Халиунаа - МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БАГЦ СОНГОЛТ, ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ, ХУВЬЦААНЫ Х...
batnasanb
 
Л.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
Л.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЛ.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
Л.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
batnasanb
 
Тулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх нь
Тулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх ньТулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх нь
Тулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх нь
batnasanb
 
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.pptГазарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Enkh Tseba
 
Lecture2
Lecture2Lecture2
Lecture2
Bbujee
 
Similar to Хандсүрэн - Интернет арилжаа (20)

Sanhuugiin undes L10.2019 -2020
Sanhuugiin undes L10.2019 -2020Sanhuugiin undes L10.2019 -2020
Sanhuugiin undes L10.2019 -2020
 
Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...
Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...
Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...
 
02.03.2015 Online Public Consultation Platform, B.Bayarmaa
02.03.2015 Online Public Consultation Platform, B.Bayarmaa02.03.2015 Online Public Consultation Platform, B.Bayarmaa
02.03.2015 Online Public Consultation Platform, B.Bayarmaa
 
Sanhuugiin undes L13.2019 - 2020
Sanhuugiin undes L13.2019 - 2020Sanhuugiin undes L13.2019 - 2020
Sanhuugiin undes L13.2019 - 2020
 
Г.Халиунаа - МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БАГЦ СОНГОЛТ, ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ, ХУВЬЦААНЫ Х...
Г.Халиунаа - МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БАГЦ СОНГОЛТ, ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ, ХУВЬЦААНЫ Х...Г.Халиунаа - МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БАГЦ СОНГОЛТ, ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ, ХУВЬЦААНЫ Х...
Г.Халиунаа - МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БАГЦ СОНГОЛТ, ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ, ХУВЬЦААНЫ Х...
 
Л.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
Л.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЛ.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
Л.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
 
3. Bootstrapping And Croudfunding By Bayarsaikhan
3. Bootstrapping And Croudfunding By Bayarsaikhan3. Bootstrapping And Croudfunding By Bayarsaikhan
3. Bootstrapping And Croudfunding By Bayarsaikhan
 
Тулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх нь
Тулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх ньТулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх нь
Тулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх нь
 
Sbeul6.2019 2020on
Sbeul6.2019 2020onSbeul6.2019 2020on
Sbeul6.2019 2020on
 
Sbeul5 2. 2019-2020on
Sbeul5 2. 2019-2020onSbeul5 2. 2019-2020on
Sbeul5 2. 2019-2020on
 
компаний үйл ажиллагаа нээлттэй ил тод байхын ач холбогдол
компаний үйл ажиллагаа нээлттэй ил тод байхын ач холбогдолкомпаний үйл ажиллагаа нээлттэй ил тод байхын ач холбогдол
компаний үйл ажиллагаа нээлттэй ил тод байхын ач холбогдол
 
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.pptГазарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
 
Микро эдийн засаг-8
Микро эдийн засаг-8Микро эдийн засаг-8
Микро эдийн засаг-8
 
Микро эдийн засаг-7
Микро эдийн засаг-7Микро эдийн засаг-7
Микро эдийн засаг-7
 
Lecture2
Lecture2Lecture2
Lecture2
 
Г.Халиунаа - МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БАГЦ СОНГОЛТ, ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ, ХУВЬЦААНЫ Х...
Г.Халиунаа - МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БАГЦ СОНГОЛТ, ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ, ХУВЬЦААНЫ Х...Г.Халиунаа - МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БАГЦ СОНГОЛТ, ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ, ХУВЬЦААНЫ Х...
Г.Халиунаа - МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БАГЦ СОНГОЛТ, ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ, ХУВЬЦААНЫ Х...
 
ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
 
More from batnasanb

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentation
batnasanb
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr final
batnasanb
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Bros
batnasanb
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asia
batnasanb
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
batnasanb
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2
batnasanb
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Television
batnasanb
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
batnasanb
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
batnasanb
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologies
batnasanb
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital era
batnasanb
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
batnasanb
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
batnasanb
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
batnasanb
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
batnasanb
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
batnasanb
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
batnasanb
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
batnasanb
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
batnasanb
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
batnasanb
 
More from batnasanb (20)

Хандсүрэн - Интернет арилжаа

  • 1. Интернет арилжаа Агуулга 1. Зорилго 2. Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал 3. Үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлууд 4. Үнэт цаасны онлайн арилжааны олон улсын чиг хандлагыг судалсан байдал 5. Монгол улсад онлайн арилжааг нэвтрүүлэх үе шатууд 6. Онлайн арилжааг нэвтрүүлснээр гарах үр дүн, ач холбогдол 1
  • 2. Интернет арилжаа 1. Зорилго Хувь хүн болон албан байгууллага хэрэгцээнээсээ илүү гарсан, сул чөлөөтөй байгаа мөнгөн хөрөнгөө ашиг олох зорилгоор хуримтлуулж эсвэл хөрөнгө оруулалт хийдэг. Гэвч мөнгөн хөрөнгөө санхүүгийн ямарч активд байршуулсан ч ямагт тодорхой хэмжээний эрсдэлтэй тулгарч байдаг. Хөрөнгө оруулагчид өөрсдийн сул чөлөөтөй мөнгөн хөрөнгөө байршуулах олон сонголтууд байдаг. Гэхдээ эдгээр сонголт бүхий аргууд нь бүгд өөр өөрийн давуу болон сул талтайг та бид сайн мэднэ. Өндөр хөгжилтөй орнуудын хувь хүн болон байгууллагуудын ихэнх нь үнэт цаасны зах зээлд тэр дундаа онлайн арилжаагаар дамжуулан мөнгөн хөрөнгөө үнэт цаасанд байршуулах сонирхолтой байдаг. Учир нь тэд дэлхийн аль ч өнцөг булангаас гэртээ, ажил дээрээ тэр ч байтугай аялал зугаалганд явж байхдаа өөрийн мөнгөн хөрөнгийг эргэлдүүлж түүнд аль болох зарцуулж байгаа цаг хугацааг хэмнэх сонирхолтой байдаг. Энэхүү илтгэлээрээ бид бүх хүнийг үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалт хий гэж хэлэхийг зорьсонгүй, зөвхөн интернет ашиглан бид дэлхийн өндөр хөгжилтөй улс орнууд шиг илүүдэл мөнгөн хөрөнгөө үнэт цаасны зах зээлд байршуулах боломж байгааг харуулахыг зорилоо. 2
  • 3. Интернет арилжаа 2. Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал 1991 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Монголын Хөрөнгийн Бирж байгуулагдаж, Монгол улсад үнэт цаасны зах зээлийн эхлэл тавигдсан бол 1992 оны 2 дугаар сарын 7-ны өдрөөс Хөрөнгийн бирж дээр ХОЭБ / хөрөнгө оруулалтын эрхийн бичиг/-ээр улсын үйлдвэрүүдийг хувьчлах анхны арилжаа явагдаж улмаар эдгээр компаниудын хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа 1995 оны 6-р сард дууссан. Энэ хугацаанд 96,4 сая ширхэг хувьцаа арилжаалагдаж, 8,3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. 1995 оны 8 дугаар сараас үнэт цаасны хоёрдогч зах зээл буюу бэлэн мөнгөний арилжаа эхэлж Монгол улсад хөрөнгийн зах зээл сонгодог утгаараа үйл ажиллагаагаа явуулах боломжтой болсон. 1996 онд бүртгэлтэй Хувьцаат Компани 458 байсан бөгөөд эдгээр компаний зах зээлийн үнэлгээ нь 17.9 тэрбум төгрөг байсан бол 2007 онд 384 ХК болж буурсан хэдий ч зах зээлийн үнэлгээ нь 105,9 тэбум төгрөг болж өссөн байна. Эдгээр хувьцаат компаниудын 14.6% буюу 56 ХК нь төрийн өмчийн оролцоотой, 84,4% нь буюу 328 ХК нь бүрэн хувьчлагдсан компани юм. 3
  • 4. Интернет арилжаа 2002 оноос 2005 оны хооронд унэт цаасны зах зээлийн арилжаа тогтмол буурах хандлагатай байсныг уг график харуулж байна. Үүнд хувьцааны хэт төвлөрөл, засгийн газрын бондын нийлүүлэлтийн бууралт зэрэг хүчин зүйлүүд нөлөөлсөн. 2006 оноос үнэт цаасны зах зээл сэргэх хандлагатай байгаа нь зэх зээлд шинээр гарч ирж байгаа хувьцаат компаниуд болон засгийн газрын бондын нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой. 4
  • 5. Интернет арилжаа 3. Үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлууд Монгол улсын хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд сэргэж эхэлж байгаа боловч эдийн засгийн хурдацыг гүйцэхгүй байна. Доорх хүснэгтээс харахад хоёрдогч зах зээлийн үйл ажиллагаа явагдаж эхэлсэнээс хойш ДНБ болон хөрөнгийн захын жилийн эргэлтийн харьцаа өндөр байна. Өөрөөр хэлбэл хөрөнгийн захын эргэлтийг бүрдүүлэхэд шаардлагатай тодорхой хэмжээний хөрөнгө бусад захуудаар хувиарлагдсан нь харагдаж байна. 5
  • 6. Интернет арилжаа Он 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 3172.45 3316.49 ДНБ (оны үнээр тэрбум төгрөг) 925,30 1018,90 1115,60 1240,80 1479.68 1945.64 2524.3 2 Хийсэн гүйлгээ (тэрбум төгрөг) 3,27 14,11 33,68 46,02 25,61 15,89 11,98 18.02 102.57 ДНБ/Хийсэн гүйлгээ 282,6 72,2 33,1 27,0 57,7 122.4 210.7 176.1 32.34 Тухайлбал, мөнгөний зах зээлийн хувьд 2006 онд хадгаламжийн хэмжээ 931,14 тэрбум төгрөг хүрсэн нь тус оны үнэт цаасны арилжааны үнийн дүнгээс даруй 51 дахин их байна.Үүний гол шалтгааныг мэргэжилтнүүд дараах байдлаар тайлбарладаг. Үүнд: 1. Манай хүн амын дийлэнхи нь үнэт цаасны талаар мэдээлэл туйлын хангалтгүй байгааг хөрөнгийн биржийн 2007 оны судалгааны үр дүнгээс харж болно. Уг судалгаанд нийт 1370 хүн оролцсоноос 59% буюу 813 хүн энэ зах зээлийн талаар мэдэхгүй гэсэн хариулт өгсөн байна. 2. Үнэт цаасны зах зээлд арилжаалагдаж байгаа бүтээгдэхүүн цөөн 3. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ муу 4. Үнэт цаасны өгөөж бага 5. Ноогдол ашгаа хугацаанд тараадаггүй 6. Хөдөө орон нутгийн ард ирэгдэд хүрч үйлчилдэггүй 7. Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн байгууллагуудын техник технологи хоцрогдсон 8. Хууль эрх зүйн орчин сайн бүрэлдээгүй гэх мэт асуудлуудыг дурьдаж болохоор байна. 2007 оны байдлаар Монгол улсад 2.64 сая суурин хүн бүртгэгдэснийг бүсээр харуулбал: 6
  • 7. Интернет арилжаа Эх сурвалж: Статистикын эмхтгэл 2005, 2006 Дээрх зургаас монгол орны нийт хүн амын 38% буюу 994,3 мянган хүн Улаанбаатар хотод, 62% нь буюу 1622 мянган хүн хөдөө орон нутагт амьдарч байна. Гэтэл 2007 оны байдлаар үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа брокерийн пүүс 27, брокер болон андеррайтерын үйлчилгээ үзүүлж буй компани 4 байгаагаас ердөө 3-н броекерын пүүс хөдөө орон нутагт тогтмол үйл ажиллагаа явуулж бана. Үүнийг графикаар харуулбал: Эх сурвалж: МХБ, Бүртгэл хяналтын алба Эндээс манай орны нийт хүн амын 62.33%-ийг бүрдүүлж буй хөдөө орон нутгийн хүмүүст брокерын пүүс хүрч ажиллаж чадахгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрч болно. 2007 оны байдлаар эдгээр хүмүүст байгаа сул хөрөнгө нь нийт хадгаламжийн 14.61% буюу 136.04 тэрбум төгрөгт хүрсэн. Үүнийг бүс нутгаар харуулбал: 7
  • 8. Интернет арилжаа Эх сурвалж: Статистикын эмхтгэл 2005, 2006 Дээрх график ганц улаанбаатар хот гэлтгүй хөдөө орон нутгуудад амьдарч ажиллаж буй хүмүүсийн нилээд хувь нь гар дээрээ их хадгаламжиндаа их хэмжээний мөнгөтөй болох нь харагдаж байна. Иймд эдгээр хүмүүсийн үнэт цаасны зах зээлд оролцох боломжийг нь чөлөөтөй болгох, цаашилбал гэрээсээ ажлаасаа хаанаас ч хамаагүй байршил харгалзахгүйгээр интернетэд холбогдон дотоодын иргэд гадны зах зээл дээр, гадны хөрөнгө оруулагчид монголын хөрөнгийн зах зээлд оролцох боломжийг онлайн арилжаа олгож байгаа юм. 4. Үнэт цаасны онлайн арилжааг олон улсын түвшинд судалсан байдал 4.1 Онлайн үнэт цаасны арилжаа 8
  • 9. Интернет арилжаа 1969 онд АНУ-ын армид хэрэглэгдэж байсан сүлжээ болох ARPANet (Advanced Research Project Agency Network)-ээс интернет үүсэлтэй бөгөөд тэр үед интернет нь зөхвөн хэсэг эрдэмтдийг холбох үүрэг бүхий сүлжээ байсан 1 . Харин 1990 оноос World Wide Web систем бий болсноор интернет нь сая сая компьютеруудыг утасны шугам, шилэн кабель болон хиймэл дагуул гэх мэт зүйлсийн тусламжтайгаар холбож дэлхийг аалзны тор шиг бүрхсэн. Энэ үеэс хүмүүс интернетийг мэдээлэл солилцох, тоглоом тоглох тэр ч байтугай худалдаа арилжаа хийхэд ашиглах болсон бөгөөд өнөөдөр интернетийн сүлжээ нь худалдааны том орон зайг бий болгосон байна. Иймээс интернетийг үнэт цаасны зах зээлд ашиглавал энэ бизнесийн үйл ажиллагаа улам өргөжих боломжтой юм. Хөрөнгө оруулагчид нь үнэт цаасыг хэдэн ширхгийг, ямар үнэ ханштайгаар худалдах эсвэл худалдан авах захиалгаа - өөрийн биеэр - утсаар - интернетээр гэсэн 3 аргаар өөрийн харилцагч брокертоо өгөх боломжтой юм. Нэгдсэн вант улсад анх хөрөнгө оруулагчид үнэт цаас худалдах (худалдан авах) захиалгаа харилцагч брокерын пүүсдээ өөрийн биеэр ирж эсвэл утсаар өгдөг байсан. Улмаар интернет хөгжсөнөөр хөрөнгө оруулагчид нь и-мэйл ашиглан ямар үнэт цаас хэдэн ширхгийн авах эсвэл зарах талаарх мэдээллээ брокер луугаа явуулдаг бөгөөд брокер нь уг и-мэйлыг хүлээн авч уншаад буцаад харилцагч руу утсаар холбогдон захиалгыг нь авдаг байсан. Хэдийгээр и-мэйл нь шууданг бодвол хурдан байсан боловч утсанд суурилсан үнэт цаасны арилжаанаас хэд хэдэн талаараа дутагдалтай байсан. Тухайлбал, хөрөнгө оруулагч арилжаанд сууж байгаа брокероосоо үнэт цаасны үнэ ханшны талаарх мэдээллийг утсаар шууд авах боломжтой бол и-мэйлээр энэ нь боломжгүй юм. 1998 оны 12 сард хөрөнгө оруулагчид интернет ашиглан биржийн арилжааны цагаар үнэт цаасны бодит үнэ ханшийг харсаны үндсэн дээр захиалгаа брокертоо шууд өгсөн бөгөөд уг захиалгыг арилжааны брокер биелүүлснээрээ интернетэд суурилсан үнэт цаасны арилжаа Нэгдсэн вант улсад бүрэн утгаараа бий болсон. 1 Ýõ ñóðâàëæ: Virginia Evans, Jenny Dooley: Interprise 2 9
  • 10. Интернет арилжаа Үнэт цаасны онлайн арилжаа гэдэг нь дэлхийн аль ч өнцөг буланд байгаа хөрөнгө оруулагч өөрийн компьютераасаа тухайн брокерын веб серверт хандан хөрөнгийн биржид сууж байгаа брокертойгоо ижил мэдээлэл харан, уг мэдээлэл дээрээ үндэслэн үнэт цаас худалдах эсвэл худалдан авах үйл ажиллагаа юм. Нэгдсэн вант улсад 2006 оны 1-р улиралд 667 000 онлайн хөрөнгө оруулагчид байсан нь өмнөх онын мөн үеэс 13.8%-аар өссөн үзүүлэлт 2 бөгөөд онлайн арилжаагаар дамжуулан нийт 1.5 сая удаа үнэт цаас худалдах (худалдан авах) хэлцэл хийгдсэн байна 3. Харин АНУ-ын хувьд брокерын пүүсүүд нь 1991 оноос интернетээр үнэт цаас худалдах эсвэл худалдан авах захиалга авч эхэлсэн бөгөөд хөрөнгийн биржүүдийн хувьд 1996 оноос онлайн арилжааны горимд шилжсэн4. Ингэснээрээ хөрөнгө оруулагчид нь хөрөнгийн бирж дээрх бодит үнэ ханшийг арилжааны цагаар харах боломжой болсон. 3.2 Онлайн хөрөнгө оруулагч Онлайн хөрөнгө оруулагч гэдэг нь хуримтлагдсан сул чөлөөтэй хөрөнгөө ашиг олох зорилгоор үнэт цаасны зах зээл дэхь санхүүгийн хэрэгслүүдэд интернет ашиглан байршуулж байгаа хүн эсвэл байгууллага юм. 2 Ýõ ñóðâàëæ: Financial Times, 19/06/04 Ýõ ñóðâàëæ: The Observer, 06/08/06 4 Ýõ ñóðâàëæ: http://www.moneyextra.com/ 3 10
  • 11. Интернет арилжаа Хөрөнгө оруулагч онлайнаар үнэт цаасны арилжаанд оролцохын тулд компьютер болон интернет холболттой байх шаардлагатай. Онлайн брокерын пүүсүүд веб сайтдаа орчин үеийн техник технологийн ололтуудыг цаг алдалгүй нэвтрүүлж байдаг. 4.3 Онлайн брокерын компани (online brokerage house) Онлайн брокерийн компани нь интернет ашиглан хөрөнгө оруулагчийг хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байгаа үнэт цаасыг худалдан авах болон худалдахад зуучилдаг албан ёсны байгууллага юм. Брокерын пүүсийг үйлчилгээний төрлөөс нь шалтгаалаад 2 ангилдаг. Үүнд: 1. Хөнгөлөлттэй брокерын пүүс (discount brokerage house). Энэ брокерын пүүсийг онлайн брокерын пүүс (online brokerage house) ч гэж нэрлэдэг. Учир нь хөрөнгө оруулагчийн үнэт цаасны захиалгыг маш бага шимтгэлийн дүнгээр гүйцэтгэдэг бөгөөд тухайн үнэт цаастай холбоотой ямар нэг зөвөлгөө болон нэмэлт мэдээллийг өгдөггүй. 2. Иж бүрэн үйлчилгээтэй брокерын пүүс (full-service brokerage house). Энэ брокерын пүүс нь хөрөнгө оруулагчдад сонирхсон үнэт цаасны талаарх мэдээ, судалгаа, зөвөлгөө өгөх гэх мэт бүхий л үйлчилгээг үзүүлэхээс гадна үнэт цаасны захиалгыг биелүүлдэг. Мэдээж энэ тохиолдолд шимтгэлийн хувь өндөр байдаг. Хөрөнгө оруулагч нь үнэт цаасны арилжаанд оролцохын тулд юуны өмнө тухайн брокерын пүүсэд өөрийн дансыг нээлгэсэн байх шаардлагатай. Брокерийн данс (discretionary account) гэдэг нь брокер болон харилцагчийн хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр үнэт цаас болон мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийдэг данс юм. Энэ данс нь доорх төрлүүдтэй. 1. Бэлэн мөнгөний данс 2. Маржин данс 11
  • 12. Интернет арилжаа 1. Бэлэн мөнгөний данс (cash account): Хөрөнгө оруулагч дансандаа бэлэн мөнгө хийснээр үнэт цаас худалдан авах эрх үүсдэг дансыг бэлэн мөнгөний данс гэнэ. 2. Маржин данс (marginal account): Маржин дансны хувьд хөрөнгө оруулагч үнэт цаасыг талыг бэлэн мөнгөөр талыг брокерын зээлээр авах боломжтой байдаг. Жишээ нь: АНУ-д маржин дансаар хувьцаа худалдан авахдаа хэдэн хувийг бэлэн мөнгөөр хэдэн хувийг брокерын зээлээр авах харьцааг Холбооны Нөөцийн Сангийн Зөвлөл тогтоодог. Бэлэн мөнгөний дансыг нээхэд тогтоосон доод хязгаар байхгүй бөгөөд Хязгаарыг брокерийн пүүсүүд өөрсдөө дотоод журмаараа тогтоож болно. Ихэвчлэн Онлайн брокеруудын хувьд доод хязгаар нь 1000$ байдаг. Маржин дансны хувьд доод хэмжээ нь 2000$ байдаг. Дансыг мөн эзэмшигчээс нь шалтгаалаад доорх байдлаар ангилдаг. 1. Хувийн данс (individual accounts). Зөвхөн нэг хүний мэдлийн данс. 2. Асран хамгаалагчийн данс (custodial accounts). Энэ данс нь хүүхдийн данс юм. Асран хамгаалагчийн дансыг нээхийн тулд хүүхдийн асран хамгаалагч нь өөрийгөө нотлох тодорхой баримт бичгүүдийг бүрдүүлдэг. Энэ данс нь зөвхөн бэлэн мөнгөний данс байх шаардлагатай. Маржин данс байж болохгүй. 3. Хамтарсан данс (joint accounts). Энэ нь 2 болон түүнээс дээш хүний эзэмшлийн данс юм. Нэг нь нас барахад дансыг эзэмших эрх нөгөөдөхөд нь 100 хувь шилждэг. Баримт бичигт гарын үсэг зурахдаа 2-уулаа зурснаар хүчин төгөлдөр болдог. Жишээ нь нэг гэр бүлийн гишүүдийн хувьд хамтарсан данс байж болно. 4. Байгууллагын данс (corporate accounts). Байгууллагын мэдлийн данс. Үүнийг нээхийн тулд байгууллагын шийдвэрийн баталгаажуулсан гэрээ хэрэгтэй. Энэ шийдвэрт бэлэн мөнгөний болон маржин данс гэдгийг тодорхой заасан байх шаардлагатай. Уг 2 төрлөөр хоёулангаар нь нээж болно. 5. Тэтгэврийн данс (ira accounts) 6. Итгэмжлэлийн данс (trust accounts) г.м өөр дансууд байдаг. Эдгээр дансуудыг АНУ-ын хууль тогтоомжид зохицуулж гаргасан учир одоохондоо Монголын хөрөнгө оруулагчид хамаагүй. Бидний хувьд тохиромжтой данс нь хувийн данс болон байгууллагын данс юм. 12
  • 13. Интернет арилжаа Брокерын хувийн данс (цаашид данс гэх) нээх нь банкинд данс нээхтэй адил энгийн зүйл юм. Брокерын байгуулна. данстай болохын тулд Харилцагч тухайн брокерын пүүстэй гэрээ Энэ гэрээнд шимтгэл, ямар төрлийн үнэт цаасны арилжаанд оролцох сонирхолтой байгаа зэргээ зааж өгдөг. Жишээ нь: “Moneyextra Share dealing” брокерын пүүс нь дараах үйлчилгээнүүдийг хөрөнгө оруулагчид санал болгож байна. 1. “Moneyextra Trader” үйлчилгээ нь хөрөнгө оруулагч үнэт цаас худалдах эсвэл худалдан авах бүрд шимтгэлийн хувь бодохгүйгээр тогтмол 15 фаундыг төлнө. 2. “Moneyextra Frequent Trader” үйлчилгээ нь хөрөнгө оруулагч арилжаа бүрдээ 8.5 фаундыг төлөхөөс гадна сар бүр нэмж 8.5 фаундын хураамжийг төлж байна. 3. Магадгүй хөрөнгө оруулагч нь жилд олон удаа хувьцааны арилжаанд оролцож болно. Иймээс жилд 16 дээш удаа хувьцаа худалдах эсвэл худалдан авбал дараагийн арилжаанаас (17 дахь арилжаа) эхлэн шимтгэл нь буурдаг. Хэрвээ хөрөнгө оруулагч нь өөрийн биеэр сонгосон брокерын компани дээр ирж данс нээх гэрээгээ байгуулж чадахгүй бол интернет ашиглан уг гэрээг хийж болно. Жишээ нь: Европын холбооны улсуудад үйл ажиллагаа явуулдаг Саксо банкны хувьд тухайн харилцагч шинээр данс нээхдээ тухайн байгууллагын веб сайт дээр байгаа бэлэн маягт бөглөн, түүнийгээ хүчинтэй иргэний үнэмлэхний хуулбарын хамт интернет болон факсаар явуулж, дансаа нээлгэж болох бөгөөд дараа нь гарын үсэг бүхий гэрээны эх хувь болон бичиг баримтынхаа баталгаатай хувийг 14 хоногийн дотор шуудангаар явуулдаг. Ингэснээр хөрөнгө оруулагч нь брокерийн шинэ данстай болох боломжтой. Онлайн хөрөнгө оруулагч жирийн хөрөнгө оруулагчтай ижил санхүүгийн олон эрсдэлүүдтэй тулгарч байдаг. Жишээлбэл, АНУ-ын Засгийн газар брокерын пүүсийн дампуурлаас урьдчилан сэргийлж 100 000 баталгаа хүртэлх долларын үлдэгдэлтэй дансанд гаргаж өгдөг. 1970 онд АНУ-ын конгерисс хөрөнгө оруулагчдыг хамгаалах хуулиудыг (Securities Investor Protection Acts-SIPA) баталсан бөгөөд энэ “Хөрөнгө оруулагчийг хамгаалах корпораци” (Securities Investor Protection Corporation-SIPC) энэ хуулийн хэрэгжилтийг хянадаг. Одоогоор АНУ-ын ихэнх брокер, дилерүүд “Хөрөнгө оруулагчийг хамгаалах корпораци”-д гишүүний статустай. Уг хуулийн гол утга нь 13
  • 14. Интернет арилжаа брокерын пүүс татан буугдвал уг брокерын пүүсийн дансууд дээр байгаа хөрөнгүүдэд санхүүгийн хамгаалалт үзүүлэхэд оршино. Аливаа брокер дилерийн компани татан буугдсан тохиолдолд Хөрөнгө оруулагчийг хамгаалах корпораци нь өөрийн гишүүн аль нэг брокерын компаниуд руу тухайн дансан дээрх мөнгөн хөрөнгө болон үнэт цаасыг шууд шилжүүлдэг. Хэрэв энэ нь боломжгүй бол Хөрөнгө оруулагчийг хамгаалах корпораци хөрөнгө оруулагчдыг дараах байдлаар хамгаалдаг. Хэрэглэгч нь цаашид маргаан үсэхгүй баталгаатай бол татан буугдаж байгаа пүүсийн дансан дээрх үнэт цаас болон мөнгөн хөрөнгийг өгч болдог. Үлдсэн үнэт цаас болон мөнгөн хөрөнгө нь бүх харилцагчийн дунд пропорционал зарчмаар тараагдна. Хэрэв татан буугдаж байгаа пүүсэд харилцагчийн шаардлагыг хангахуйц хэмжээний эх үүсвэр байхгүй бол Хөрөнгө оруулагчийг хамгаалах корпораци нь үлдсэн хөрөнгийг өөрөөсөө 500.000 хүртэл доллар гаргаж барагдуулдаг. Гэхдээ 500 000 $–аас 100 000 $ нь бэлэн мөнгө байж болно. Үлдэх 400 000 $ нь бэлэн мөнгө байх шаардлагагүй. Хэрэв харилцагч барагдаагүй гэж үзвэл дампуурсан брокерын пүүсийн борлуулж пропорционал зарчмаар хохирлоо бүрэн үлдэгдэл активын хөрөнгийг харилцагчийн дунд хувь тэнцүүлэн хувааж өгдөг. Хөрөнгө оруулагчийг хамгаалах корпораци харилцагчдын санал гомдлыг хэлэлцэж барагдуулах хугацаа нь тухайн татан буугдаж байгаа пүүс болон татан буугдаж байгаа нөхцөл байдал ямар учраас татан буугдаж байгаагаас хамаарч /хэрэг хэлэлцэх хугацаа/ янз бүр байна. Дахин хэлэхэд тус корпораци нь хөрөнгө оруулагчдыг Брокерын пүүсийн /хөрөнгийн хувьд/ чадавхгүй байдлаас хамгаалахаас биш тухайн хөрөнгө орууллалтын зах зээлийн үнийн хэлбэлзлээс хамгаалахгүй. Хөрөнгө оруулагчийг хамгаалах корпорациар хөрөнгө оруулагч бүр хамгаалагдаагүй ч, АНУ-ын хөрөнгө оруулагчдын 99 хувиас багагүй нь энэ корпорациас хөрөнгөө авах эрхээр хангагдсан байна. Хөрөнгө оруулагчийг хамгаалах корпораци 1970 онд байгуулагдсанаасаа хойш 2005 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд нийт 624 000 хүний 14.1 тэрбум долларын нөхөн олговорын 585 сая долларын урьдчилгааг төлсөн байна 5. Онлайн брокерын пүүс үнэт цаасны захиалга авах 5 Ýõ ñóðâàëæ: http://www.sipc.org/ 14
  • 15. Интернет арилжаа Үнэт цаасны захиалга онлайнаар авахын тулд өөрийн веб дээрээ тусгай программ суулгах шаардлагатай. Уг програмыг суулгаснаар дэлхийн аль ч өнцөг булангаас тухайн үед явагдаж байгаа арилжааны мэдээллийг онлайнаар авах боломжтой. Харин онлайн брокерын пүүс захиалга биелүүлснийхээ үр дүнд тодорхой хэмжээний шимтгэл авдаг. Дэлхийн томоохон биржүүд үйл ажиллагааныхаа шимтгэлийг дараах байдлаар тогтоосон байна. Trading (GMT) Hours Stock Min. Trading Fee Fees Country Exchange US American Stock Exchange AMEX 13:30 - 20:00 0.1% USD 15 Nasdaq Capital Market NASDAQ SC 13:30 - 20:00 0.15% USD 15 Nasdaq Global Market NASDAQ NM 13:30 - 20:00 0.1% USD 15 New York Stock Exchange NYSE 13:30 - 20:00 0.1% USD 15 OTC Bulletin Board on NASDAQ OTCBB 13:39 - 20:00 0.15% USD 15 04:00 - 03:59 0.15% USD 15 LSE_INTL 08:00 - 14:40 0.2% USD 40 SETSLSE_SETS 07:00 - 15:35 0.15% GBP 15 ASX 00:00 - 06:10 0.15% AUD 25 StockVIE 07:21 - 15:34 0.2% EUR 30 Other OTC Sheets) UK* on NASDAQ (PinkOOTC London International Exchange London Market Stock Exchange Australia Australian Stock Exchange Ltd. Austria Wiener Bцrse Exchange Belgium Euronext Brussels BRU 07:00 - 15:35 0.15% EUR 40 Denmark Copenhagen Stock Exchange CSE 07:00 - 15:00 0.1% DKK 19 Finland Helsinki Stock Exchange HSE 07:00 - 15:30 0.1% EUR 10 France Euronext Paris PAR 07:00 - 15:35 0.15% EUR 20 (Vienna) 15
  • 16. Интернет арилжаа Germany Frankfurt /Xetra Stock Exchange FSE 07:00 - 15:35 0.15% EUR 20 Italy Milano Stock Exchange MIL 07:05 - 15:31 0.15% EUR 20 Netherlands Euronext Amsterdam AMS 07:00 - 15:35 0.15% EUR 20 Norway Oslo Stock Exchange OSE 07:00 - 14:20 0.1% NOK 65 Portugal Euronext Lisbon LISB 07:00 - 15:35 0.15% EUR 20 Spain Sistema De Interconexion Bursatil SIBE Espanol 07:00 - 15:35 0.15% EUR 20 Sweden Stockholm Stock Exchange SSE 07:00 - 15:30 0.1% SEK 65 Switzerland** Swiss Exchange SWX 07:00 - 15:30 0.15% CHF 30 Switzerland** Virt-X VX 07:00 - 15:30 0.15% CHF 30 Нэгдсэн Вант улсын хувьд хувьцаа худалдан авах нь татварын гол обьект болдог бөгөөд энэ татвар хураамж (stamp duty) нь Нэгдсэх Вант улсын компаниудын хувьцааны арилжаанд ноогдуулж байгаа татвар бөгөөд хувьцаа худалдаж авах үнийн дүнгийн 0.5% байдаг. Энэ татвар хураамжаас гадна хувьцаа худалдах болон худалдан авах үнийн дүн 10 000 фаундаас хэтэрвэл PTM татвартай (Panel of Take-over and Mergers) төлдөг. Энэ мэтчилэн олон улсын туршлага, тэдний хэрэглэж буй программуудыг судалж түүнээс аль тохиромжтойг нь монгол улсдаа нэвтрүүлэх замаар онлайн арилжааг явуулах хэрэгтэй байна. 5. Онлайн арилжааг монгол улсад нэвтрүүлэх үе шатууд 1. Хөрөнгийн бирж арилжааны үеэр үнэт цаасны үнэ ханшны талаар мэдээлэл өгдөг брокер дилерийн компаниудын программтай найдвартай дотоод сүлжээ үүсгэн харилцан уялдаа холбоотой ажилладаг программтай болох. 16
  • 17. Интернет арилжаа 2. Брокерын компаниудыг өөрийн веб сайттай болгож улмаар захиалга авах тусгай программыг оруулж ирэх 3. Онлайн дансны найдвартай хамгаалалттай болох 4. Үнэт цаас төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв хөрөнгийн бирж болон брокер дилерийн компаниудын програмттай зохицох программтай болох. 5. Хүмүүсийг мэдээллээр хангах ажлыг хөрөнгийн бирж болон брокер дилерүүдийн компани хамтран зохион байгуулах 6. Хууль эрх зүйн орчинг сайтар бүрдүүлж өгөх 1. Хөрөнгийн бирж Монголын нөхцөлд үнэт цаасны онлайн арилжааг явуулахын тулд хамгийн түрүүнд Хөрөнгийн биржийн хүлээн үүрэг, арилжааг явуулахад шаардлагатай прогарммуудыг судалсан байдлыг доор дурьдав. Ийд энэ саналыг харгалзан харгалзан ажиллаж яадвал хөрөнгийн бирж онолайн арилжаа явуулах бүрэн боломж нээлттэй байна.. Үүнд : - Дилерүүдийг орчин үеийн компьютер, интернет холболт гэх мэт зүйлээр хангах - Брокерын пүүсүүдийн онлайнаар захиалга авах програмд дэмжлэг үзүүлэх орчин үеийн програм хангамжтай байх. Тухайлбал, арилжааны цагаар харилцагч өөрийн брокерын компанийн серверт хандан үнэт цаас авах эсвэл зарах захиалга өгөхөд үнэт цаасны үнэ ханш бодитоор шинэчлэгдэн гарч ирдэг, үнэт цаасны хэлцэл биелэхэд захиалгын гүйцэтгэлийн тэмдэглэл брокерын пүүс рүү шууд интернетээр очдог - Мөн сервер дээрх мэдээллын нууцлалыг хамгаалах орчин үеийн програм хангамжтай байх гэх мэт шаардлагуудыг хангах хэрэгтэй юм. New York Stock Exchange нь тогтмол техник технологио сайжруулж байдаг. Үүнд: flat-screen дэлгэцээр мэргэжилтнүүдийг, арилжааны брокеруудыг захиалга удирдан зохицуулах системээр (order management system), арилжааны давхарыг утасгүй гар компьютер болон утас, интернет зэргээр хангаж өгдөг. Програм хангамжийн хувьд “SuperDOT” (Designed Order Turnaround) систем байдаг бөгөөд энэ нь арилжааны брокероос үнэт цаас худалдах болон худалдан авах захиалгыг хөрөнгийн биржийн мэргэжилтнүүдийн талбарт хүргэж өгдөг бөгөөд захилга биелэгдсэний дараа дилерийн далгаварыг тухайн брокерын пүүст автоматаар 17
  • 18. Интернет арилжаа явуулж байдаг. Үүнээс гадна арилжааны брокерууд нь хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаанд арилжааны заалнаас (trading floor) болон интернетээр дамжуулан хаанаас ч оролцох боломжтой байдаг. Шигтгээ Монголын Хөрөнгийн Биржийн хувьд техник технологи нь хоцрогдсон, 1999 онд програм хангамжаа шинэчилсэн. Энэ програм хангаж нь зөвхөн арилжааны брокерууд биржийн заалнаас арилжаанд оролцох боломжийг хангасан байдаг бөгөөд үнэт цаасны мэдээ, мэдээллийг байнга шинэчилж чаддаггүй байна. 2.Брокерын компаниуд онлайн системээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх Брокерын компаниуд онлайн үнэт цаасны арилжаанд орохын тулд өөрийн веб дээрээ тусгай програм суулгах шаардлагатай. Уг програм нь дэлхийн аль ч өнцөг булангаас - Үнэт цаас худалдах эсвэл худалдан авах захиалга авах - Хөрөнгийн биржийн арилжааны үеэр үнэт цаасны бодит үнэ ханшийг харуулах - Хөрөнгө оруулагчийн дансны хуулгыг харуулах гэх мэт боломжуудыг өөртөө багтаасан байдаг бөгөөд гишүүн хөрөнгийн бирж болон төлбөр тооцооны програм байгууллагынхаа хангамжтай нийцэж ажиллаж байх шаардлагатай. Үнэт цаас худалдах эсвэл худалдан авах захиалга гэдэг нь харилцагч брокертоо өөрийн дансан дээрх хөрөнгөөр үнэт 18
  • 19. Интернет арилжаа цаасны арилжаанд оролцохыг зөвшөөрч байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч нь үнэт цаасыг шууд өөрөө худалдах эсвэл худалдан авах боломжгүй бөгөөд өөрийн сонгосон брокер дилерийн байгууллагаар дамжуулан хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаанд оролцох боломжтой байдаг. Манай брокерын компани үнэт цаасны захилга авахдаа АНУ-н Саксо банкны хэрэглэд программыг хэрэглэх боломжтой Тухайлбал, Хөрөнгө оруулагч захиалга өгөхөд дараах цонх гардаг. Demo_99686 – энэ нүдэнд хөрөнгө оруулагч өөрийн дансны дугаарыг оруулдаг. All exchanges – энэ нүднээс ямар хөрөнгийн биржийн арилжаанд оролцохоо сонгоно. Тухайлбал, Саксо банк нь 19 хөрөнгийн биржийн гишүүн бөгөөд хөрөнгө оруулагч эдгээр хөрөнгийн биржүүдээс сонголтоо хийх боломжтой ARM.L – нүдэнд хөрөнгө оруулагч сонирхож байгаа үнэт цаасныхаа кодыг оруулдаг. Shares – нүдэнд авах эсвэл зарах үнэт цаасны тоог оруулдаг. Arm Holdings – нүдний хувьд хөрөнгө оруулагч үнэт цаасныхаа кодыг хийхэд автоматаар тухайн хөрөнгө оруулах компанийн нэр гарч ирдэг. Buy – хөрөнгө оруулагч үнэт цаас авах сонирхолтой бол энэ нүдийг сонгоно. Sell – хөрөнгө оруулагч үнэт цаас зарах захиалга өгч байгаа бол энэ нүдийг сонгоно. Last price – нүдэнд тухайн үнэт цаасны арилжааны хамгийн сүүлийн үнэ автоматаар гарч ирдэг бөгөөд энэ нь арилжааны цагаар тасралтгүй шинэчлэгдэж байдаг. Price – нүдэнд өөрийн үнийн саналаа оруулна. Terms – нүдэнд захиалгынхаа төрлийг оруулж өгдөг. Захиалга нь доорх төрлүүдтэй. 1. Market order (зах зээлийн захиалга): Хөрөнгө оруулагч нь брокердоо хувьцааг нь тухайн зах зээлд дээр байгаа хамгийн сайн үнээр худалдах эсвэл худалдан авах даалгавар өгөхийг хэлнэ. 2. Limit order (үнийн хязгаарлалтай захиалга): Энэ нь хөрөнгө оруулагч үнэт цаас худалдах бол үнийн доод хэмжээг, худалдан авах бол үнийн дээд хэмжээг заана гэсэн үг. Duration – хугацаа 19
  • 20. Интернет арилжаа Commission – шимтгэл Үүний тулд брокерын компаниуд интернет ашиглан хөрөнгө оруулагчдад хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байгаа хувьцаануудыг худалдан авах болон худалдахад зуучлах шаардлагатай программуудыг нэвтрүүлэх хэрэгтэй. Уг программыг нэвтрүүлснээр хөрөнгө оруулагч нь арилжааны явцад шаардлагатай мэдээллийг олж авах боломжтой болно. Гэхдээ хөрөгө оруулагч нь үнэт цаасны арилжаанд оролцохын тулд юуны өмнө брокерын пүүсд өөрийн дансыг нээлгэсэн байх шаарлагатай болно. Онлайнаар данс нээхдээ бид дараах үе шатын дагуу ажиллах шаардлагатай.Онлайнаар данс нээлгэх гэрээ хэлэлцээр болон түүний эрх зүйн зохицуулалтын бий болгох хэрэгтэй I. Уг гэрээ хэлэлцээрийнхээ эх хувь болон шаардлагат бичиг баримтын хуулбараа данс нээгдсэн хоногоос тодорхой хугацааны дотор шуудангаа явуулах шаардлагатай. Энэ хоногийг байгууллага маань өөрсдөө тогтоож өгч болно. II. Харин бичиг баримт бүрдүүлж авсны дараа онлайн брокер нь харилцагчиддаа Орох эрхийн нэр (User ID) болон нууц үгийг (Password) олгодог бөгөөд энэ нь хөрөнгө оруулагч нь өөрийн данс руу орж дансны хуулга авахаас гадна үнэт цаас худалдах (худалдан авах) захиалгаа өгөх эрх юм. Саксо банкны харилцагч өөрийн дансны үлдэгдэл болон хуулгаа харахыг хүсвэл түүний вэб сайтад байх дараах цонхонд өөрийн ID болон нууц үгээ оруулаад харах боломжтой. Олгогдсон нэрийг сольж болохгүй харин нууц үгээ харилцагч эхний хандалтаараа сольж болно. Мөн цаашдаа ч сольж болно. Үүний дараа харилцагч нь банкин дахь брокерын данс руу өөрийн мөнгийг шилжүүлнэ. Ингээд 20 өөрийн данс руугаа шилжүүлсэн
  • 21. Интернет арилжаа мөнгөнийхөө хэмжээнд арилжаанд оролцох боломжтой болно. Хөрөнгө оруулагч нь онлайн брокерын данстай болсноор орон зай, цаг хугацаанаас үл хамааран интернет ашиглан - Дансны үлдэгдэл харах - Гүйлгээний лавлагаа харах - Үнэт цаасны арилжаанд оролцох боломжтой болдог. Харилцагчийн хувьцаа болон мөнгөн хөрөнгө нь брокерын дансан дээр Төлбөр Тооцооны Төвд байдаг. Шаардалгатай үед брокероос уг дансныхаа талаар тодорхойлолт гаргуулж болно. Брокерын компаниуд эхний ээлжинд дээрхи үе шат бүхий ажлын дарааллаар онлайн брокерын пүүс болох боломжтой. 3. Онлайн дансны хамгаалалт Онлайн арилжааг нэвтрүүлэхэд зайлшгүй авч үзэх зүйл бол хамгаалалт юм. Брокерын компани нь онлайн арилжаа эрхэлж байгаа бол өөрийн веб серверээ хамгийн орчин үеийн нууцлалын хамгаалалт бүхий кодчилогдсон програмаар хангаж өгөх хэрэгтэй байдаг. Ингэснээр веб сервер дээрх мэдээллээ алдах эрсдлийг бууруулж өгөхөөс гадна харилцагч байгууллагын сайтад итгэх итгэлийг төрүүлдэг. Энгийн 128 bit-ийн кодчилол нь хэрэглэгдэж байгаа онлайн нууцлалуудаас хамгийн өргөн хэрэглэгддэг хэлбэр юм. Энэ нь нууц үгийн өөр нэг хэлбэрээр ажилладаг бөгөөд Secure Socket Layer (SSL)-д суурилсан програм. Өөрөөр хэлбэл, онлайнаар явагдаж байгаа мэдээллийг тусгай код руу хөрвүүлж байдаг. “Netscape Navigator” нь интернетээр хувийн бичиг баримтыг солилцож байхын тулд нь SSL гэрээ хэлэлцээрыг хөгжүүлсэн. Бүх орчин үеийн браузерын програм хангамж нь SSL дээр суурилдаг бөгөөд ихэнх онлайн жижиг худалдаа эрхлэгчид харилцагчдын нууц мэдээллийг олж авах зорилгоор SSL-ийн гэрээ хэлэлцээрийг (Secure Socket Layer protocol) ашигладаг. Хэрэв хэрэглэгч мэдээллийг хамгаалах сайтад байгаа бол компьютерийн дэлгэцийн доод талд тэмдэг гарч ирдэг. “Natscape Navigator” браузерын хувьд энэхүү тэмдэг нь түлхүүр байдаг бол “Internet explorer” браузерын хувьд цоожны зураг байдаг. 21
  • 22. Интернет арилжаа Энэхүү түгжээн дээр эсвэл түлхүүрэн дээр 2 дарснаар уг сайтын хамгаалалтын нууцыг шалгаж болно. Тухайлбал Саксо банкны хувьд интернет сайт нь мөн нууцлалтай байдаг бөгөөд түүний хамгаалалтыг байталгаажуулсан сертификат нь дараах байдалтай байна. “Verisign” болон “Thawte” зэрэг байгууллагууд нь SSL дээр үндэслэсэн хамгаалалтын програмын үйлчилээг веб сайтуудад санал болгож байдаг. Шигтгээ: Мо н гол д 9 арилжааны банк интернет банкны үйлчилгээ үзүүлдэг бөгөөд эдгээр банкнуудын веб сайт нь орчин үеийн хамгаалалтын Жишээ нь: хамгаалалтыг системтэй Анод банкны байна. сайтын баталгаажуулсан сертификат Үүнээс гадна арилжааны сайтууд түр завсарлагын (time-out) бүтэцтэй байдаг. 22
  • 23. Интернет арилжаа Өөрөөр хэлбэл, тухайн сайтууд харилцагч хөрөнгийн биржийн арилжааны цагаар гүйлгээ хийлгүйгээр 20 – 30 минутийн түр завсарлага авахад (log off) дэлгэцэн дээр тухайн дансаар дамжуулан ямар нэгэн гүйлгээ хийгдэж байгаа эсэх өөрчлөлтийг харуулах боломжтой байх ёстой. Мэргэжлийн байгууллагын хувьд өөрийн серверийн нууцлалыг дээрх байдлаар хамгаалдаг ч гэсэн хакерууд энэ хамгаалалтыг эвдэх боломжтой. Харин хөрөнгө оруулагчид дараах дүрмийг баримталснаар хувьцааны дансны нууцлалаа хадгалж үлдэх боломжтой юм. Үүний тулд 1. Хөрөнгө оруулагчийн хэрэглэж байгаа браузер үргэлж арилжааны цаг дуусны дараа log out хийхийг санал болгодог бол үүнийг нь битгий зөвшөөр. 2. Шинэ антивирусны мэдээллийг байнга авч байх хэрэгтэй. Мөн боломжтой бол компьютер дээрээ Firewall-ыг суулгахад илүүдэхгүй. 3. Нууц үгийг бусдад дамжуулж болохгүй. 4. Хялбар нууц үг сонгож болохгүй. 5. Нууц үгийг байнга сольж байх хэрэгтэй. 6. Брокертойгоо өөрйнхөө компьютераас холбогдох хэрэгтэй. Хөрөнгө оруулагч нь өөрийн арилжааны данс болон арилжааны бичлэгийг хууль дүрмийн дагуу шалгах боломжтой. Хэрэв хөрөнгө оруулагчид дансанд нь хөндлөнгийн этгээд нэвтэрч байгаа сэжиг төрөх эсвэл хөрөнгө оруулагчийн дансыг ямар нэгэн арга замаар ашиглаж байгаа бол шууд брокер луугаа утсаар холбогдож мэдэгдэх хэрэгтэй. Эцэст нь бид сул чөлөөтөй байгаа мөнгөн хөрөнгөө эргэлтэнд оруулахыг хүсч буй хүмүүст хангалттай мэдээллүүдийг өгөхүйц сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах хэрэгтэй. 23
  • 24. Интернет арилжаа 5.Онлайн арилжааг нэвтрүүлсэнээр гарах үр дүн ач холбогдол Манай орны хувьд мөнгөний зах зээл болон үнэт цаасны зах зээлийн хөгжил харилцан адилгүй байна. 2006 оны байдлаар мөнгөний зах зээлд 994.3 тэрбум төгрөгийн хадгаламж бий болсон, хөрөнгийн зах зээлд 18 тэрбум төгрөгийн үнэт цаасны гүйлгээ хийсэн зэрэг нь монголын санхүүгийн зах зээлийн багтаамжийн төвшинг харуулж байна. Өөрөөр хэлбэл, Монголд компаниуд гадаад эх үүсвэр эсвэл банкны зээл гэхгүй үнэт цаасны зах зээлээс өөрийн шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрээ олох боломжтой байна. Үүний тулд үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд илүүдэл мөнгөн хөрөнгөтэй хүмүүсийг үнэт цаасны зах зээлд оролцох боломжоор хангаж өгөх хэрэгтэй. 24
  • 25. Интернет арилжаа Манай орны тархай бутархай хүн ам, дэлхийн чиг хандалга зэргээс харахад үнэт цаасны зах зээлд онлайн арилжааг нэвтрүүлэх нь энэ зах зээлийн цар хүрээг тэлэхээс гадна зах зээлийн үр ашгийг нэмэгдүүлнэ. 6. АШИГЛАСАН МАТЕРИАЛ 1. Virginia Evans, Jenny Dooley: Interprise 2 2. Financial Times, 19/06/04 3. The Observer, 06/08/06 4. http://www.moneyextra.com/ 5. NYSE “A Guide to the NYSE Marketplace” 6. http://www.sipc.org/ 7. http://www.saxobank.com/ 25
  • 26. Интернет арилжаа 8. Статистикийн эмхтгэл 2005, 2006, 2007 он 26