More Related Content
Similar to Пироплазмидоз (20)
Пироплазмидоз
- 2. • Пироплазмоз. Үхрийн пироплазмозыг Piroplasmatidae язгуурын
Piroplasma Bigeminum үүсгэдэг.
• Үүсгэгчийн хэлбэрзүй. Piroplasma bigeminum 6 микрон хүртэл
хэмжээтэй нэлээд том паразит бөгөөд улаан цогцост цагриг, лийр,
зууван, амёб маягийн хэлбэртэй байна. Ихэвчлэн (60% мачгийн
пироплазм илрэхээс гадна хос лийр маягийн пироплазм хоорондоо
хурц өнцөг үүсгэн улаан цогцсын төвд голдуу байрлана).
• Эпизоотологи. Нэг эзэнт Boophilus calcaratus хачиг паразит
дамжуулагч бөгөөд хөгжлийн нэг үе шат нь 2 сарын турш явагдана.
• Иймд 2-3 Rhipicephalus bursa, Haemophisalus punctate үхрийн
пироплазмозыг дамжуулахад бага үүрэгтэй байдаг.
- 3. • Үхэр пироплазмозоор бэлчээрийн маллагааны үед нам дор газар
халдварлах ба үүсгэгчийг дамжуулах хачиг малын байранд
байрлахгүй.
• Зуны улиралд гарч байгаа пироплазмоз нь олон тооны малыг
хамарна.
• Эмгэг жам. Пироплазмоз нь улаан цогцост түргэн үржиж олон
тоогоор гэмтсний улмаас исэлдүүлэх явц өөрчлөгдөн мал хордож
эхэлнэ. Эмчилгээгүйгээр 2-3 хоновол өвчин хүндэрч үхнэ.
- 4. • Эмгэгзүйн шинж тэмдэг. Өвчний нууц үе богино 10-15 өдөр, цочмог
урсгалтай өвчилсөн малын биеийн халуун 40-41 градус хүртэл тогтмол
байдалтай , амьсгал , зүрхний цохилт ихэснэ. Доройтон турж хивэлт
сулран чацга алдах , баас нь хатах, салст бүрхүүл шарлаж шээс
улайх, сүү шим нь татаарна.
• Өвчтэй малын цусыг шинжлэхэд улаан цогцсын тоо мм3-д 2-5 сая
болж гемоглобин 50-30% хүртэл багасна. Цагаан цогцсын тоо 70%
хүртэл ихэснэ.
• Бие бүтцийн эмгэг хувиралт.Пироплазмозоор үхсэн малын хүүрийг
задлахад цус багасан арьсны доорх эслэг , салст бүрхүүл улайж цус
харвасан байна. Сархинаг нь хатаж шээс улайна.
- 5. • Онош. Өвчнийг эмнэл зүйн шинж тэмдэг, эпизоотологийн
байдал, цусны шинжилгээний дүн болон бие бүтцийн эмгэг
хувиралтаар оношилно.
• Пироплазмозыг боомоос ялгаварлах шаардлагатай. Боом нь
газар зүйн бүс, малын төрөл харгалзахгүй гарахаас гадна дэлүүг
зүсэж үзэхэд зөөлөрч цус нь хар хүрэн өнгөтэй нөжрөхгүй болсон
байхын дээр химийн бодис үр дүн өгөхгүй. Боом гэж сэжиглэвэл
малын хүүрийг задлаж болохгүй.
• Эмчилгээ. Өвчтэй малын газар дээр нь тайван байлгаж эмчилнэ.
Эмчилгээний өвөрмөц бодис трипансинь, флавакридин,гемоспоридин
- 6. • пироплазмин, азидин, беренил зэргийг зохих дозоор тарина.
Өвчин хүндэрвэл химийн эмчилгээг 1-2 өдрийн дараа давтан
хийнэ.Мөн шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Өвчтэй малд
эмчилгээг цаг алдалгүй эхэлбэл эмнэлзүйн шинэ тэмдэг хурдан
арилж түргэн эдгэрнэ.
• Урьдчилан сэргийлэх арга. Нэг эзэнт Boophilus төрлийн хачигтай
тэмцэхэд бэлчээрийг 35 хоногоор ашиглаад 7 сарын дараа дахин
ашиглах журмаар сэлгэнэ. Энэ хугацаанд хачгийн авгалдай үхнэ.
• Химийн урьдчилан сэргийлэлт нь азидин, беренилийг 1кг жинд 0,0035
тунгаар 7%-ийн уусмал хэлбэрээр арьсан дор буюу булчинд тарьж
хэрэглэнэ.
- 7. • Пироплазмодозын халдвараас сэргийлэхийн тулд үхэр, хонинд
азидин, беренилийг 1 кг жинд 0,0035 тунгаар наганинтай (0,001
г/кг) хольж хэрэглэнэ. Энэ холимогийг эхлээд шилэн саванд 10%-н
азидины уусмал бэлтгэж дээр нь наганин нэмнэ. Шилэн саваа
буцалгаж буй усанд тавьж хааяа сэгсэрч 30 минут байлгаж бэлтгэх
бөгөөд уусмалыг өдөртөө хэрэглэнэ. Шингэнийг шприцээр
соруулахын өмнө сайн сэгсрэх ба малын амьдын жингийн 100 кг-
д 3,5 мл тунгаар арьсан дор буюу булчинд өвчин үүсэн гарахаас
10-15 өдрийн өмнө тарина.
• Эдгээр өвчнүүдээр тайван бус суурь, аж ахуйд химийн эмчлэн
сэргийлэх бодисыг хослон хэрэглэнэ.