SlideShare a Scribd company logo
1 of 10
Хурдан морины хөвөө түүний талаарх ойлголтХХХ
Мал эмнэлгийн шинжлэх ухаанд хөвөө гэж яг
хэлнэ гэсэн тодорхойлолт байхгүй.
Хурдан морь уяж сойж байгаа хүн бүр л өөрсдийн
ойлгож байгаагаар тайлбарлаж, өөр өөрийн арга
барилаар эмчилдэг.
Уяачид ,малчид,зарим малын эмч нарын ихэнх
хувь нь хөвөө гэхээр ‘умс хятай хоёрын зааг дээр
үүссэн гадуураа салслаг бүрхүүлтэй хамуу болон
зөөлөн хомоолыг хэлнэ’ гэж ярьдаг.
Судалгааны явцад хөвөө нь өөрөөсөө
үүсэхээс гадна хоёрдогч хөвөө үүсч байгаа болох
нь тогтоогдсон юм. Энэ нь тэжээлийн бус зүйл
идсэнээс олдмол хөвөө үүсэж байгаа тул
сонгомол, олдмол гэж хоёр ангилдаг.
1.Сонгомол хөвөө нь бидний их ярьдаг салслаг
бүрхүүлтэй зөөлөн болон хатөө хомоол бөгөөд
энэ бол төдийлөн хүндрэлтэй биш юм. Тухайн
адуу өөрөөсөө бий болж буй сонгомол хөвөө учир
гэдэсний агуулагдахүүн багасах (уяж хоноод хоол
солих үед) агшилт болон гүрвэлзэх хөдөлгөөнөөр
гадагшилдаг.
Бидний ад үзээд байгаа тэр салст бүрхүүл ходоод
гэдэсний хана хамгаалах, шим тэжээлийн бодисоо
шимэгдүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Ер нь хатуурсан хомоол
ихэнхдээ л нимгэн салст бүрхүүлээр хучигдсан
байдалтай гардаг. Иймээс бас салслаг бүзхүүлтэй
болгоныг хөвөө гэж үзэж болохгүй. Уяач морио барьсан
өдрөөс эхлэн 1-2 удаа уяж хонон хоолыг сольдог учир
сонгомол хөвөө байх магдлал бага байдаг. Сонгомол
хөвөө нь хоёр хоног дарааллан уяж хоноход бүрэн
гарна.Олон уралдсан морио засал сайн хийж уяа
хариулалгүй адуунд тавибал сонгомол хөвөө нь олдмол
хөвөө болох мадлалтай тул санаа амар байж болохгүй.
2. Олдмол хөвөө гэдэг нь арчилгаа маллагааны явцад
өвс тэжээлтэй хамт шороо, өвсний мяндас, дэл сүүл
зэрэг тэжээлийн бус зүйл идэж, эдгээр нь бие
махбодоос гадагшлахгүй удсанаар эмгэг үүснэ.
Үүнээс өөр зүйлээр ч олдмол хөвөө үүсдэг байхыг
үгүйсгүй.
Шороотой хомоол их хүнд байдаг тул умсны хананд
даралт өгч , хэсэг газрын мэдрэл дарагдаж, тэнд
өвдөлт үүсэн гэдэсхий гүрвэлзэх хөдөлгөөн
удааширдаг. Ингэж удаан хугацаагаар явбал хэсэг
газарт хаван үүсэж , маш их эмзэглэлийг бий болгоно.
 Мөн өвсний мяндас болон дэл сүүл идсэн адууны
хөвөө бас их хүндрэл үүсгэдэг. Мяндас , дэл сүүл
хоёр болон түүнээс дээш хомоолыг хооронд нь
бэхлэж орооцолддог учир гэдэсний гүрвэлзэх
хөдөлгөөнөөр гадагшилдаггүй. Хурдан морь нь
уяны явцад шингэнээ их арддаг тул бүдүүн
гэдэсний агуулагдахуунд өтгөрөлт их явагддаг тул
гадны зүйлтэй барьцалдах нөхцөл бүрддэг. Ийм
зүйлийн хөвөө нь хамгийн хүнд бөгөөд болгоомжтой
хандахгүй бол түгжрэлийг бий болгох магдлалтай.
Шинж тэмдэг:
1. Амьсгаа ихтэй, тогтворгүй болно
2. Гэдэс царгар, холхилт бага явагдана
3.Давхилтын үед 4-5 км ядаад л суудаг
4.Баастай хамт бага багаар шороо, сүүл,
мяндас зэрэг гарна
5.Өнгө зүс муутай ,тарга тэвээрэг муу
авна
6.Мөн удсан хөвөөтэй адуу хэвлийн
цагаан зураагаа дагаад аймхай мөгөөрсний архан
талд хэдхэн үс өрвийж боссон байдал
ажиглагдана. Бусад үс нь хойшоо налуу байдаг.
Энэ нь зуны адуунд ажиглагдана.
7.Гэдсийг өргөж үзэхэд эмзэглэл илэрнэ
8.Үе үе хөрвөөх үйлдэл ажиглагдана
Эмчилгээ:
1.Сонгомол хөвөөг 1-2 хоног уяж хоноод
хөлөргөх,голын өлөн,зүлэг,хивэг зэргийг идүүлэн
үнээний түүхий сүү, ургамлын тос зэрэг зөөлөн
туулгалтуудаар туулгана.
2. Олдмол хөвөө нь тэр бүр амархан гардаггүй
учраас 2-4 хоног заавал уяж хонон бүдүүн гэдсэн дэхь
агуулагдахуун нилээдгүй багссаны дараа туулгалтууд
хийнэ.Иимээс олдмол хөвөөг уяаны явцад авах
хэцүү.Учир нь олон хоног уяж хонодог, туулгалтаар
тамир тэнхээ их алддаг тул зүдэргээ их сууж сульдаг.
Энэ засал хавар, намар хоёрт хийгдэх ёстой ба намар
хийдэл тарга тэвээргээ сайн авч, онд тамир тэнхээтэй
орж, ирэх жилийн уяанд бэлэн болно.
3.Олдмол хөвөөг туулгахдаа тосон туулглт, давсан
туулгалт,айраг,магнизмийн бэлдмэлүүд, халгайн
ханд(250 гр халгайн дээр 1 л ус хийгээд 800 мл болтол
тагтай саванд зөөлөн гал дээр буцалгаж хандална.)
4.Анхны цаснаар хоёр хоног уяаад дотуур цан их
цохидог хөндий ухгамалуудаар хооллох нь чухал.
5.Гүн клизм тавих
6.Шороотой томорсон хөвөө нь үүссэн газраа
хаван,шархлаа,үрэвсэл үүсгэдэг учраас ийм үзйл
гарвал аргаах,бүрхээх,шингээх,үрэвлийн эсрэг
антибиотик, өвдөлт намдаах тариа зэрэг эм бэлдмэл
хэрэглэхгүй бол тухайн хавантай, эмзэглэлтэй,өвчтэй
Газар дахин тэжээлийн зүйлээр хөндүүрлэгдээд
гэдэсний гүрдэлзэх хөдөлгөөн удааширдаг тул дахин
хөвөө үүсч болох талтай.
7.Уяач бүр л өөрсдийн гэсэн хөвөөг гаргах аргатай тул
бидний энэ аргуудаас илүү аргатай хүн байхыг
үгүйсгэхгүй билээ.
Урьдчилан сэргийлэлт:
1.Морьдын мэжээллэгт сайтар анхаарч,өвс тэжээлтэй
холилдсон тэжээлийн бус зүйлийг ялгах
2.Адуу модон хашаанд сүүлээ үрэх явцад модны
сэртгэрүүдэд сүүл тасран үлддэг тул тэдгээрийг өвс
тэжээлтэй холилдохоос сэргийлэх
3.Уяа сойлгын явцад морийг сайн услаж шингэний
дутагдалд оруулахгүй байх.

More Related Content

More from chemkab

Vhriin piroplazamidoz
Vhriin piroplazamidozVhriin piroplazamidoz
Vhriin piroplazamidozchemkab
 
Toksoplazmidoz
ToksoplazmidozToksoplazmidoz
Toksoplazmidozchemkab
 
Gvzeenii tsendeg emgeg
Gvzeenii tsendeg emgegGvzeenii tsendeg emgeg
Gvzeenii tsendeg emgegchemkab
 
Hamriin hondiin vrewsel
Hamriin hondiin vrewselHamriin hondiin vrewsel
Hamriin hondiin vrewselchemkab
 
Dogoliin tvgeemel shaltgaan
Dogoliin tvgeemel shaltgaanDogoliin tvgeemel shaltgaan
Dogoliin tvgeemel shaltgaanchemkab
 
Amisgaliin sistemin vzleg
Amisgaliin sistemin vzlegAmisgaliin sistemin vzleg
Amisgaliin sistemin vzlegchemkab
 
Aduuni haldwart tomuu
Aduuni haldwart tomuuAduuni haldwart tomuu
Aduuni haldwart tomuuchemkab
 
Aduuni amisgalin zam
Aduuni amisgalin zamAduuni amisgalin zam
Aduuni amisgalin zamchemkab
 
Aduuni amisgalin erhten
Aduuni amisgalin erhtenAduuni amisgalin erhten
Aduuni amisgalin erhtenchemkab
 
Адууны хачгийн халуун
Адууны хачгийн халуунАдууны хачгийн халуун
Адууны хачгийн халуунchemkab
 
Шумуул
ШумуулШумуул
Шумуулchemkab
 
Хөхтүрүү
ХөхтүрүүХөхтүрүү
Хөхтүрүүchemkab
 
Франсаиеллёз
ФрансаиеллёзФрансаиеллёз
Франсаиеллёзchemkab
 
Тейлериоз
ТейлериозТейлериоз
Тейлериозchemkab
 
Пироплазмидоз
ПироплазмидозПироплазмидоз
Пироплазмидозchemkab
 
Малын хүрдтэх
Малын хүрдтэхМалын хүрдтэх
Малын хүрдтэхchemkab
 
Малын хүрдтэх
Малын хүрдтэхМалын хүрдтэх
Малын хүрдтэхchemkab
 
Батгана
БатганаБатгана
Батганаchemkab
 
Бабезиоз
БабезиозБабезиоз
Бабезиозchemkab
 

More from chemkab (20)

Vhriin piroplazamidoz
Vhriin piroplazamidozVhriin piroplazamidoz
Vhriin piroplazamidoz
 
Toksoplazmidoz
ToksoplazmidozToksoplazmidoz
Toksoplazmidoz
 
Gvzeenii tsendeg emgeg
Gvzeenii tsendeg emgegGvzeenii tsendeg emgeg
Gvzeenii tsendeg emgeg
 
Hamriin hondiin vrewsel
Hamriin hondiin vrewselHamriin hondiin vrewsel
Hamriin hondiin vrewsel
 
Kolik
KolikKolik
Kolik
 
Dogoliin tvgeemel shaltgaan
Dogoliin tvgeemel shaltgaanDogoliin tvgeemel shaltgaan
Dogoliin tvgeemel shaltgaan
 
Amisgaliin sistemin vzleg
Amisgaliin sistemin vzlegAmisgaliin sistemin vzleg
Amisgaliin sistemin vzleg
 
Aduuni haldwart tomuu
Aduuni haldwart tomuuAduuni haldwart tomuu
Aduuni haldwart tomuu
 
Aduuni amisgalin zam
Aduuni amisgalin zamAduuni amisgalin zam
Aduuni amisgalin zam
 
Aduuni amisgalin erhten
Aduuni amisgalin erhtenAduuni amisgalin erhten
Aduuni amisgalin erhten
 
Адууны хачгийн халуун
Адууны хачгийн халуунАдууны хачгийн халуун
Адууны хачгийн халуун
 
Шумуул
ШумуулШумуул
Шумуул
 
Хөхтүрүү
ХөхтүрүүХөхтүрүү
Хөхтүрүү
 
Франсаиеллёз
ФрансаиеллёзФрансаиеллёз
Франсаиеллёз
 
Тейлериоз
ТейлериозТейлериоз
Тейлериоз
 
Пироплазмидоз
ПироплазмидозПироплазмидоз
Пироплазмидоз
 
Малын хүрдтэх
Малын хүрдтэхМалын хүрдтэх
Малын хүрдтэх
 
Малын хүрдтэх
Малын хүрдтэхМалын хүрдтэх
Малын хүрдтэх
 
Батгана
БатганаБатгана
Батгана
 
Бабезиоз
БабезиозБабезиоз
Бабезиоз
 

Хурдан морины хөвөө түүний талаарх ойлголт

  • 1. Хурдан морины хөвөө түүний талаарх ойлголтХХХ
  • 2. Мал эмнэлгийн шинжлэх ухаанд хөвөө гэж яг хэлнэ гэсэн тодорхойлолт байхгүй. Хурдан морь уяж сойж байгаа хүн бүр л өөрсдийн ойлгож байгаагаар тайлбарлаж, өөр өөрийн арга барилаар эмчилдэг. Уяачид ,малчид,зарим малын эмч нарын ихэнх хувь нь хөвөө гэхээр ‘умс хятай хоёрын зааг дээр үүссэн гадуураа салслаг бүрхүүлтэй хамуу болон зөөлөн хомоолыг хэлнэ’ гэж ярьдаг.
  • 3. Судалгааны явцад хөвөө нь өөрөөсөө үүсэхээс гадна хоёрдогч хөвөө үүсч байгаа болох нь тогтоогдсон юм. Энэ нь тэжээлийн бус зүйл идсэнээс олдмол хөвөө үүсэж байгаа тул сонгомол, олдмол гэж хоёр ангилдаг. 1.Сонгомол хөвөө нь бидний их ярьдаг салслаг бүрхүүлтэй зөөлөн болон хатөө хомоол бөгөөд энэ бол төдийлөн хүндрэлтэй биш юм. Тухайн адуу өөрөөсөө бий болж буй сонгомол хөвөө учир гэдэсний агуулагдахүүн багасах (уяж хоноод хоол солих үед) агшилт болон гүрвэлзэх хөдөлгөөнөөр гадагшилдаг.
  • 4. Бидний ад үзээд байгаа тэр салст бүрхүүл ходоод гэдэсний хана хамгаалах, шим тэжээлийн бодисоо шимэгдүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Ер нь хатуурсан хомоол ихэнхдээ л нимгэн салст бүрхүүлээр хучигдсан байдалтай гардаг. Иймээс бас салслаг бүзхүүлтэй болгоныг хөвөө гэж үзэж болохгүй. Уяач морио барьсан өдрөөс эхлэн 1-2 удаа уяж хонон хоолыг сольдог учир сонгомол хөвөө байх магдлал бага байдаг. Сонгомол хөвөө нь хоёр хоног дарааллан уяж хоноход бүрэн гарна.Олон уралдсан морио засал сайн хийж уяа хариулалгүй адуунд тавибал сонгомол хөвөө нь олдмол хөвөө болох мадлалтай тул санаа амар байж болохгүй.
  • 5. 2. Олдмол хөвөө гэдэг нь арчилгаа маллагааны явцад өвс тэжээлтэй хамт шороо, өвсний мяндас, дэл сүүл зэрэг тэжээлийн бус зүйл идэж, эдгээр нь бие махбодоос гадагшлахгүй удсанаар эмгэг үүснэ. Үүнээс өөр зүйлээр ч олдмол хөвөө үүсдэг байхыг үгүйсгүй. Шороотой хомоол их хүнд байдаг тул умсны хананд даралт өгч , хэсэг газрын мэдрэл дарагдаж, тэнд өвдөлт үүсэн гэдэсхий гүрвэлзэх хөдөлгөөн удааширдаг. Ингэж удаан хугацаагаар явбал хэсэг газарт хаван үүсэж , маш их эмзэглэлийг бий болгоно.
  • 6.  Мөн өвсний мяндас болон дэл сүүл идсэн адууны хөвөө бас их хүндрэл үүсгэдэг. Мяндас , дэл сүүл хоёр болон түүнээс дээш хомоолыг хооронд нь бэхлэж орооцолддог учир гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнөөр гадагшилдаггүй. Хурдан морь нь уяны явцад шингэнээ их арддаг тул бүдүүн гэдэсний агуулагдахуунд өтгөрөлт их явагддаг тул гадны зүйлтэй барьцалдах нөхцөл бүрддэг. Ийм зүйлийн хөвөө нь хамгийн хүнд бөгөөд болгоомжтой хандахгүй бол түгжрэлийг бий болгох магдлалтай.
  • 7. Шинж тэмдэг: 1. Амьсгаа ихтэй, тогтворгүй болно 2. Гэдэс царгар, холхилт бага явагдана 3.Давхилтын үед 4-5 км ядаад л суудаг 4.Баастай хамт бага багаар шороо, сүүл, мяндас зэрэг гарна 5.Өнгө зүс муутай ,тарга тэвээрэг муу авна 6.Мөн удсан хөвөөтэй адуу хэвлийн цагаан зураагаа дагаад аймхай мөгөөрсний архан талд хэдхэн үс өрвийж боссон байдал ажиглагдана. Бусад үс нь хойшоо налуу байдаг. Энэ нь зуны адуунд ажиглагдана.
  • 8. 7.Гэдсийг өргөж үзэхэд эмзэглэл илэрнэ 8.Үе үе хөрвөөх үйлдэл ажиглагдана Эмчилгээ: 1.Сонгомол хөвөөг 1-2 хоног уяж хоноод хөлөргөх,голын өлөн,зүлэг,хивэг зэргийг идүүлэн үнээний түүхий сүү, ургамлын тос зэрэг зөөлөн туулгалтуудаар туулгана. 2. Олдмол хөвөө нь тэр бүр амархан гардаггүй учраас 2-4 хоног заавал уяж хонон бүдүүн гэдсэн дэхь агуулагдахуун нилээдгүй багссаны дараа туулгалтууд хийнэ.Иимээс олдмол хөвөөг уяаны явцад авах хэцүү.Учир нь олон хоног уяж хонодог, туулгалтаар тамир тэнхээ их алддаг тул зүдэргээ их сууж сульдаг.
  • 9. Энэ засал хавар, намар хоёрт хийгдэх ёстой ба намар хийдэл тарга тэвээргээ сайн авч, онд тамир тэнхээтэй орж, ирэх жилийн уяанд бэлэн болно. 3.Олдмол хөвөөг туулгахдаа тосон туулглт, давсан туулгалт,айраг,магнизмийн бэлдмэлүүд, халгайн ханд(250 гр халгайн дээр 1 л ус хийгээд 800 мл болтол тагтай саванд зөөлөн гал дээр буцалгаж хандална.) 4.Анхны цаснаар хоёр хоног уяаад дотуур цан их цохидог хөндий ухгамалуудаар хооллох нь чухал. 5.Гүн клизм тавих 6.Шороотой томорсон хөвөө нь үүссэн газраа хаван,шархлаа,үрэвсэл үүсгэдэг учраас ийм үзйл гарвал аргаах,бүрхээх,шингээх,үрэвлийн эсрэг антибиотик, өвдөлт намдаах тариа зэрэг эм бэлдмэл хэрэглэхгүй бол тухайн хавантай, эмзэглэлтэй,өвчтэй
  • 10. Газар дахин тэжээлийн зүйлээр хөндүүрлэгдээд гэдэсний гүрдэлзэх хөдөлгөөн удааширдаг тул дахин хөвөө үүсч болох талтай. 7.Уяач бүр л өөрсдийн гэсэн хөвөөг гаргах аргатай тул бидний энэ аргуудаас илүү аргатай хүн байхыг үгүйсгэхгүй билээ. Урьдчилан сэргийлэлт: 1.Морьдын мэжээллэгт сайтар анхаарч,өвс тэжээлтэй холилдсон тэжээлийн бус зүйлийг ялгах 2.Адуу модон хашаанд сүүлээ үрэх явцад модны сэртгэрүүдэд сүүл тасран үлддэг тул тэдгээрийг өвс тэжээлтэй холилдохоос сэргийлэх 3.Уяа сойлгын явцад морийг сайн услаж шингэний дутагдалд оруулахгүй байх.