SlideShare a Scribd company logo
БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГЫН ТАКСОНОМЫН ХӨГЖИЛ
(Development of The Taxonomy of Educational Objectives)
Даваа БАТБОЛД
batbold.dava@yahoo.com
Өгүүллийн хураангуй
Энэхүү өгүүлэлдээ би хагас зуу гаруй жилийн өмнө хэвлэгдсэн Б.Блумын “Боловсролын зорилгын
таксоном” өнөөдрийг хүртэл хэрхэн улам бүр системчлэгдэж, шинжлэх ухааны онол болтлоо хөгжиж
ирснийг судалсан судалгааныхаа үр дүнгээсээ танилцуулна.
Түлхүүр үг
Taxonomy of Educational Objectives, The Classification of Educational Goals, The Domains of Knowledge
Dimension, The Domains of Mental Procedures, The Levels of Processing Dimension
Өгүүллийн өмнөтгөл
Орчин үед хүний хөгжлийг түүний бие, сэтгэл, оюун ухааны хөгжлийн динамик нэгдэл гэж үзээд
боловсролын зорилгыг суралцахуйн когнитив, аффектив болон психомотор айн хүрээний зорилгуудын
цогцоор тодорхойлох болжээ. Боловсролын зорилго ийм нарийн нийлмэл бүтэцтэй байдаг учраас
түүнийг оновчтой тодорхойлно гэдэг үеийн үед бэрхшээлтэй асуудлуудын нэг байсаар ирсэн.
Боловсролын зорилгыг хэр зэрэг оновчтой тодорхойлно суралцахуйн эцсийн үр дүн төдий чинээ үр
ашигтай байдаг учраас энэ бол тухайн улс орны хүний нөөцийн бүтээх чадавхид шууд нөлөөлдөг
чухал хүчин зүйл юм. Иймд АНУ-ын Үндэсний Зөвлөлөөс боловсролын зорилгыг ангилж
системчлэхтэй холбоотой дараах хоёр бүтээлийг 20-р зууны Америкийн боловсролын хөгжилд
резонансын шинжтэй онцгой өөрчлөлтүүдийг авчирсан онолуудын жагсаалтанд зүй ёсоор багтаасан
байдаг (Kridel, 2000, p.5).
• The Taxonomy of Educational Objectives, The Classification of Educational Goals, Handbook I: Cognitive
Domain (B.S.Bloom, M.D.Engelhart, E.J.Furst, W.H.Hill, D.R.Ktathwohl, 1956),
• The Taxonomy of Educational Objectives, The Classification of Educational Goals, Handbook II: Affective
Domain (Krathwohl, Bloom, Masia, 1964)
Блум тэргүүтэй судлаачид суралцахуйн психомотор айн хүрээний зорилгыг хэрхэн ангилах асуудлыг
тухайн үедээ нарийвчлан авч үзээгүй боловч хожим Simpson (1966), Harrow (1972) зэрэг судлаачид
үүнийг илүү тодорхой болгож өгсөн байдаг.
Дээрх бүтээлүүдээс үзвэл боловсролын зорилгыг ангилахдаа энгийнээс нарийн нийлмэл рүү чиглэсэн
эрэмбэтэйгээр хэд хэдэн төвшинд задалжээ. Тухайлбал:
• Когнитив ай (танин мэдэхүйн чадвар): мэдлэг, ойлгох, хэрэглэх, анализ, синтез, үнэлгээ (нийт 6
төвшин)
• Аффектив ай (гадаад нөлөөлөлд хариу үйлдэл үзүүлэх чадвар): нөлөөллийг хүлээн авах,
нөлөөлөлд хариу үйлдэл үзүүлэх, нөлөөллийг үнэлэх, үнэ цэнийг бий болгох, үнэ цэнийг өөрийн
болгох (нийт 5 төвшин)
• Психомотор ай (бие, сэтгэл, оюуны үйлийг гүйцэтгэх чадвар): үйлийг хүлээн авах, үйлийг
гүйцэтгэх оролдлого хийх, үйлийг өгөгдсөн дарааллын дагуу гүйцэтгэх, үйлийг түүртэлгүй
гүйцэтгэх, нарийн нийлмэл үйлийг түүртэлгүй гүйцэтгэх, үйлийг гүйцэтгэх чадвараа
сайжруулах, үйлийг шинээр зохиож гүйцэтгэх (нийт 7 төвшин)
Боловсролын зорилгыг ингэж төвшинчилж ангилснаар хамгийн гол нь суралцахуйн зорилгыг нэгэн
утгатай, тодорхой, мөн үр дүнг нь хэмжиж болохоор оновчтой тодорхойлох боломжтой болжээ.
Хэдийгээр боловсролын зорилгын Блумын таксоном хагас зуу гаруй жилийн өмнө хэвлэгдсэн бүтээл ч
гэлээ судлаачид түүний бүтээлд онцгой ач холбогдол өгөн өнөөдрийг хүртэл бүтээлчээр хөгжүүлсээр
бүр шинжлэх ухааны онол болгож чадсан байдаг.
Боловсролын тогтолцоог олон улсын төвшинд ойртуулан төгөлдөржүүлж, оюунжсан, бүтээлч,
чадамжтай хүний нөөцийг байнга нэмэгдүүлнэ гэсэн стратеги зорилтоо монгол улс тодорхой үе
шаттайгаар хэрэгжүүлсээр байгаа боловч манай боловсролын хөгжилд суралцахуйн чанар, үр ашгийг
нэмэгдүүлэхүйц, үнэхээр резонансын шинжтэй өөрчлөлт үгүйлэгдсээр байна. Тухайлбал багш нараас
авсан нэгэн судалгаанаас (2013) үзвэл судалгаанд хамрагдсан нийт багш нарын 76.3% нь сургалтын
хөтөлбөрөө боловсруулахдаа 2003 онд батлагдсан Монголын Бага, дунд боловсролын цогц
чадамжинд суурилсан шинэчилсэн стандартыг үндэс болгодог, мөн 61.8% нь суралцагчдыг үнэлэхдээ
сурлага, хүмүүжил, суурь чадварын хөгжлийн аль алинд нь жигд ач холбогдол өгөх ёстой гэж
хариулсан зэргээс үзвэл тэд ямартаа ч боловсролын зорилгыг суралцахуйн 3 айн хүрээнд цогцоор нь
авч үзэх, мөн судлагдахууны агуулга биш, харин чадвар, чадамж эзэмшүүлэхэд илүү ач холбогдол
өгөх хандлагатай болсон нь сайн хэрэг. Харамсалтай нь судалгаанд хамрагдсан нийт багш нарын
34.5% нь огт төлөвлөгөөгүй хичээл заадаг, мөн 47.3% нь бичсэн ч түүнийгээ ашигладаггүй гэхээр
81.8% буюу дийлэнх нь төлөвлөгөөгүй хичээл заадаг болж таарлаа. Дээр нь нийт багш нарын 61.8%
нь шалгалтын материалаа боловсруулахдаа цээжилж тогтоох төвшний даалгавраас хэтэрдэггүй
бөгөөд гүйцэтгэл нь 75%-иас өндөр гардаггүй гэхээр энэ нь суралцахуйн эцсийн үр дүн маш
хангалтггүй байна гэсэн үг. Мөн түүнчлэн судалгаанд хамрагдсан нийт багш нарын 40% нь сурах
бичгээр баримжаалж хичээлээ заадаг гэхээр тэд хичээлийнхээ зорилгыг агуулга төвтэй томъёолсон
хэвээр байна гэх мэтээр бидэнд цаг алдалгүй шийдвэрлэвэл зохих маш олон асуудлууд байна. Миний
хувьд энэ ажлыг бид боловсролын зорилгын таксономыг нарийвчлан судлах, сурталчлах, багш нарт
эзэмшүүлэхээс эхлүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Дээрх судалгаанаас харахад багш нарын 45.5% нь
боловсролын зорилгын таксономын талаар сонссон төдий байгаа боловч 76.4% -д нь таксономыг
нарийн судлах эрэлт хэдийнээ үүсчээ. Иймд энэхүү нийтлэл тэдэнд үүсээд байгаа эрэлтэд нь
нийлүүлэлт болж чадна гэж найдаж байна.
Судалгаанд дэвшигдсэн асуудал
Энэхүү судалгааны зорилго нь боловсролын зорилгын ангилалын тогтолцоог судлаачид өнөөдрийг
хүртэл хэрхэн хөгжүүлж ирснийг Блумын таксоном (1956), Блумын шинэчлэгдсэн таксоном (2001)
болон Шинэ таксоном (2007)-ын жишээн дээр харьцуулж үзүүлэхэд оршино.
Судалгааны агуулга, арга зүй
Боловсролын зорилгын таксоном нь XIX зууны тавиад оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй хөгжиж
бүтэц, агуулгын хувьд улам бүр боловсронгуй болсоор байна. Энэхүү харьцуулсан судалгааг дараах
асуултуудад хариулах замаар хийлээ. Үүнд:
1. Блумын таксоном ба түүний сул тал юу байсан бэ?
2. Шинэчлэгдсэн таксоном Блумынхаас юугаараа давуу талтай болсон бэ?
3. Шинэ таксоном Шинэчлэгдсэн таксономоос юугаараа давуу талтай вэ?
4. Судалгааны үр дүн
5. Дүгнэлт
Өгүүллийн үндсэн хэсэг
Блумын таксоном ба түүний сул тал юу байсан бэ?
B.Bloom боловсролын зорилгыг томъёолохдоо Ralph Tyler-ын (1949) санаанд тулгуурлан
“Суралцахуйн зорилго бол мэдлэгийн төрөл болон түүнийг ямар төвшинд эзэмшсэн байхыг
илэрхийлэхүйц ойлгомжтой бүтэцтэй байх ёстой” гэсэн зарчмыг баримталсан байдаг (Airasian, 1994).
Тэрээр суралцахуйг судлагдахууны агуулга дээр танин мэдэхүйн үйл хийх замаар өрнөдөг үйл явц гэж
үзсэн.
Өгүүлэхүүн ба өгүүлэгдэхүүн хоёр байж гэмээн өгүүлбэрийн утга бүрэн дүүрэн ойлгогддог шиг
суралцахуйд мэдлэг ба түүн дээр хийгдэх танин мэдэхүйн үйл хоёр тодорхой байж гэмээн
суралцахуйн зорилго нэгэн утгатай томъёологддог. Иймд боловсролын зорилгын томъёолол нь
бүтцийн хувьд нэр үг ба үйл үг хоёроос бүтэх учиртай. Энд нэр үг нь судлагдахууны агуулга буюу
МЭДЭЭЛЭЛ + ТАНИН МЭДЭХҮЙН ҮЙЛ = МЭДЛЭГ
Мэдээлэл
Танин мэдэхүйн
үйл
Мэдлэг
мэдлэгийн төрлийг, харин үйл үг нь тухайн үйлийн танин мэдэхүйн төвшинг тус тус илэрхийлнэ.
Блумын таксономд мэдлэг, ойлгох, хэрэглэх, анализ, синтез, үнэлгээ гэсэн танин мэдэхүйн 6 төвшинг
ялгасан байдаг ба тэдгээрт харгалзах түлхүүр үйл үгүүд суралцагч чухам ямар төвшний чадвар
эзэмшсэн байгааг нэгэн утгатай илэрхийлэхүйц оновчтой байдаг. Түлхүүр үйл үгсийн жишээг дараах
хүснэгтээс харна уу.
№ Танин мэдэхүйн төвшин Үйл үгийн жишээ
1 Мэдлэг (Knowledge) Нэрлэх, тоочих, хүүрнэх, тодорхойлох, дүрслэх, ялган таних
2 Ойлгох (Comprehension) Утгыг нь тайлах, өөрийн үгээр хэлэх, мэдээллийг нэг
хэлбэрээс нөгөөд буулгах, хөрвүүлэх, жишээ татах, үйлийн
дарааллыг хэлэх
3
Хэрэглэх (Application)
Олох, тооцоолох, дууриан гүйцэтгэх, хэрэглэх, ашиглах
4 Анализ (Analysis) Харьцуулах, жиших, хамаарал, зүй тогтлыг олох, ангилах,
бүлэглэх, бүтцээр нь задлах, шинэ бүтцэд оруулах, шалтгаан
үр дагаврыг нь хэлэх
5 Синтез (Syntheses) Зохиох, бүтээх, нэгтгэн дүгнэх, зураглах
6 Үнэлгээ (Evaluation) Хянах, шалгах, ач холбогдол, үнэ цэнийг нь хэлэх
Блумын таксоном хэдийгээр боловсролын зорилгыг когнитив үйл рүү чиглүүлж өгсөн том гавьяатай ч
гэлээ нэг хэмжээстэй байснаараа хэд хэдэн сул талыг өөртөө агуулж байжээ. Тухайлбал Блум
“мэдлэг” гэдгийг танин мэдэхүйн үйлийн нэг төвшин гэж үзээд “Мэдлэг гэдэг бол цээжилж тогтоосон
баримтуудыг таних, сэргээн санах замаар гаргаж ирэхийг хэлнэ” гэжээ (Bloom et al., 1956, p.62). Тэгвэл
сүүлийн үеийн таксономуудаас үзвэл мэдлэг бол цээжилж тогтоосон баримтаас илүү өргөн ойлголт
бөгөөд танин мэдэхүйн үйл биш, харин мэдлэг дээр өөр дээр нь танин мэдэхүйн үйл хийгддэг юм
байна. Мөн тэрээр мэдлэгийн айд дараах төрлүүдийг багтаажээ. Үүнд:
• Нэр томъёо (Terminology)
• Тусгай баримтууд (Specific facts)
• Олон улсын тохиролцоо (Conventions)
• Чиглэл эсвэл дараалал (Trends or sequences)
• Ангилал ба бүлэглэл (Classifications and categories)
• Шалгуур (Criteria)
• Арга зүй (Methodology)
• Зарчим ба ерөнхийлөл (Principles and generalizations)
• Онол ба бүтэц (Theories and structures)
Гэтэл энд мэдлэгийн төрлүүдийг танин мэдэхүйн үйлээс ялгаж салгахад хүндрэлтэй харагдаж байна.
Ингэж мэдлэг ба түүн дээр хийгдэх когнитив үйлүүдийг хооронд нь хольж хутгасан явдал нь Блумын
таксономын сул тал болжээ. Иймд үүнийг засаж сайжруулах тал дээр эрдэмтэд уйгагүй ажилласнаар
(хагас зуу гаруй жилийн дараа) “Шинэчлэгдсэн таксоном” (2001), улмаар “Шинэ таксоном” (2007) зэрэг
бүтээлүүд хэвлэгдсэн байдаг.
2. Шинэчлэгдсэн таксоном Блумынхээс ямар давуу талуудтай вэ?
Боловсролын зорилгын шинэчлэгдсэн таксоном нь мэдлэг (knowledge dimension) ба когнитив үйлийн
(cognitive process dimension) ай гэсэн хоёр хэмжээстэй болж, ай тус бүрийг төвшинчилж эрэмбэлсэн
болохоор Блумын таксономын сул талыг залруулж чадсан. Үүнд:
Нэгдүгээрт: Мэдлэгийн айг баримтын, ухагдахууны, үйлийн, метакогнитив гэсэн 4 төрөлд ангилж,
дотор нь дараах байдлаар задалсан.
A. Баримтын мэдлэг (Factual knowlegde)
a. Нэр томъёоны мэдлэг (Knowledge of terminology)
b. Өвөрмөц үйл, элементийн мэдлэг (Knowledge of specific details and elements)
B. Ухагдахууны мэдлэг (Conceptual knowledge)
a. Ангилал, зэрэглэлийн мэдлэг (Knowledge of classifications and categories)
b. Зарчим ба ерөнхийллийн мэдлэг (Knowledge of principles and generalizations)
c. Онол, загвар, бүтцийн мэдлэг (Knowledge of theories, models and structures)
C. Үйлийн мэдлэг (Procedural knowledge)
a. Судлагдахууны онцлогтой чадвар, алхам дараалал (алгоритмын) мэдлэг (Knowledge of subject-
specific skills and algoritms)
b. Судлагдахууны онцлогтой арга барил, аргын мэдлэг (Knowledge of subject-specific techniques and
methods)
c. Зохистой үйлийг хэзээ хийхээ тодорхойлох шалгуурын мэдлэг (Knowledge of criteria for
determining when to use appropriate procedures)
D. Метакогнитив мэдлэг (Metacognitive knowledge)
a. Стратегийн мэдлэг (Strategic knowledge)
b. Нөхцөлт мэдлэг ба сэдвийг өөртөө агуулж байгаа когнитив даалгавруудын тухай мэдлэг (Knowledge
about cognitive tasks, including appropriate contextual and conditional knowledge)
c. Self-knowledge
Хоёрдугаарт: Когнитив үйлийг 6 төвшинд, тэдгээрийг дотор нь дараах байдлаар задалсан. Үүнд:
1. Сэргээн санах (Remember)
1.1. Сэргээн таних (Recognizing)
1.2. Сэргээн хэлэх (Recalling)
2. Ойлгох (Understand)
2.1. Хөрвүүлэх (Interpreting)
2.2. Жишээ гаргах (Exemplifying)
2.3. Ангилах (Classifying)
2.4. Товчлон дүгнэх (Summarizing)
2.5. Бодож гаргах (Inferring)
2.6. Жишиж харьцуулах Comparing)
2.7. Шалтгааныг тайлбарлах Explaning)
3. Хэрэглэх (Apply)
3.1. Гүйцэтгэх (Executing)
3.2. Хэрэглэх (Implementiing)
4. Задлан шинжлэх (Analize)
4.1. Ялгааг тогтоох (Differentiating)
4.2. Системчлэх (Organizing)
4.3. Тодруулах (Attributing)
5. Үнэлэх (Evaluate)
5.1. Хяналт тавих (Checking)
5.2. Шүүн тунгаах (Critiquing)
6. Бүтээх (Create)
6.1. Ерөнхийлөх (Generating)
6.2. Төлөвлөх (Planning)
6.3. Бүтээл гаргах (Producing)
Гуравдугаарт: Боловсролын зорилгын таксоном 2 хэмжээстэй болсноор суралцахуйн үйл явцыг
бүхэл бүтэн тогтолцоогоор нь хянаж удирдах боломжтой болжээ. Хамгийн гол нь зурагт харуулсан
Таксономын хавтгайн тусламжтайгаар суралцахуйн амин сүнс болсон дараах 4 асуултанд хариулт
авч чадахаар болсон байдаг. Үүнд:
• Суралцагчид юуг сурах вэ? (сурахуйн асуулт)
• Суралцагчдын ихэнх нь амжилттай сурсан байхын тулд суралцахуйг хэрхэн зохион байгуулах
вэ? (багшлахуйн асуулт)
• Суралцахуй үр дүнд хэрхэн үнэлгээ хийх вэ? (үнэлгээний асуулт)
• Сурахуй, багшлахуй болон үнэлгээ хоорондын тохиргоог хэрхэн хангах вэ? (тохиргоо хийх
асуулт)
1. Шинэ таксоном бусад таксономуудаас ямар давуу талтай вэ?
Шинэ таксоном (The New Taxonomy of Educational Objectives, Marzano & Kendall, 2007) нь
Шинэчлэгдсэн таксономын (e.g., Anderson et al., 2001) нэгэн адилаар хоёр хэмжээстэй боловч
чанарын хувьд дараах өөрчлөлтүүд оржээ. Үүнд:
Когнитив үйлийн
төрөл
Мэдлэгийн төрөл
1 2 3 4 5 6
Сэргээн
санах
Ойлгох
Хэрэглэх
Задлан
шинжлэх
Үнэлэх
Бүтээх
A Баримтын мэдлэг
B Ухагдахууны мэдлэг
C Үйлийн мэдлэг
D Метакогнитив
мэдлэг
Нэгдүгээрт: Энд тархины үйлийн системийн 3 төрлийг ялгажээ. Тэгээд мэдлэг буюу судлагдахууны
агуулга дээр тархины үйлийн системүүд ажиллаж байж гэмээн мэдлэг эзэмшигддэг гэсэн санаан
дээр тулгуурласан байна. Шинэ таксоном нь когнитив үйлүүдийг тархины үйлийн аль системд
харъяалагдах байдлаар нь ангилсан учраас өмнөх таксономуудыг бодвол илүү цэгцтэй болж
системчлэгдсэн байдаг. Тухайлбал:
Хоёрдугаарт: Тархины үйлийг 6 төвшинд задалсан бөгөөд боловсролын зорилгыг тодорхойлохдоо
дараах онцлогтойгоор төвшинчилжээ. Үүнд:
Сэргээн санах (Cognitive system-Retrieval) төвшний зорилгууд мэдээллийг таних, сэргээн дуудах,
гүйцэтгэх төрлийн үйлүүдийг хамаарна. Эдгээр нь Блумын таксономын “мэдлэг”-ийн төвшинтэй
тохирч байна.
Ойлгох (Cognitive system-Comprehension) төвшний зорилгууд мэдлэгийн гол шинжүүдийг ялган
таних, тэмдэгтээр дүрслэх төрлийн үйлүүдийг хамаарна. Хэдийгээр Блумын таксономд “ойлгох”
гэсэн төвшин байдаг ч гэлээ тэнд мэдлэгийг тэмдэгтээр дүрслэх үйл тусгагдаагүй байдаг юм.
Задлан шинжлэх (Cognitive system-Analysis) төвшний зорилгууд мэдлэгийн логик уялдаа холбоо,
учир шалтгааныг гаргах төрлийн үйлийг хамаарна. Ийм төвшний зорилгууд танил биш нөхцөлд
оюун дүгнэлт гаргахыг шаарддаг учраас заримдаа дээд төвшинд хамаарагдах тал бий. Шинэ
таксономд харгалзуулах, ангилах, алдааг задлан шинжлэх, ерөнхийлөх, тодорхой болгох гэсэн 5
төрлийн задлан шинжлэх үйлийг ялгасан байдаг. Үүнд:
• Харгалзуулах гэдэг нь Блумын таксоном дахь “Анализ” гэсэн 4-р төвшин (харилцан хамаарлыг
задлан шинжлэх)-тэй тохирдог.
• Ангилах гэдэг нь Блумын таксоном дахь “Синтез” гэсэн 5-р төвшин (харилцан хамаарлын
хийсвэрлэлийг ялган таних)-тай тохирдог.
• Алдааг задлан шинжлэх гэдэг нь Блумын таксоном дахь “Үнэлгээ” гэсэн 6-р төвшин (дотоод
баримтуудыг шүүн хэлэлцэх), мөн 4-р төвшин (тулгуур зарчмуудыг задлан шинжлэх)-тэй ижил
байна.
• Ерөнхийлөх ба тодорхой болгох гэдэг нь Блумын таксономын 4, 5 ба 6-р төвшний аль алиных
нь бүрэлдэхүүн хэсгүүдэд багтсан байдаг.
Мэдлэгийг хэрэглэх (Cognitive system-Knowledge Utilization) төвшний зорилгууд тодорхой
далгавруудыг гүйцэтгэх үедээ мэдлэгийг хэрэглэх байдлаар ашиглагдана. Шинэ таксономд
шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх, туршилт хийх, судалгаа явуулах гэсэн мэдлэгийг хэрэглэх
4 төрлийн үйл байдаг. Мэдлэгийн хэрэглээ гэдэг нь Блумын таксономын “Синтез” гэсэн 5-р
төвшинтэй хамгийн ойр юм байна.
Метакогнитив (Metacognitive system) төвшний зорилгууд нь зорилгоо томъёолох, хяналт
шинжилгээ хийхтэй холбоотой үйлийг хамаардаг. Шинэ таксономд зорилгоо тодорхойлох, үйл
явцад хяналт шинжилгээ хийх, ойлгомжтой эсэхэд хяналт шинжилгээ хийх, алдаанд хяналт
шинжилгээ хийх гэсэн 4 төрлийн метакогнитив үйлийг ялгасан байдаг. Харин Блумын таксономд
энэ талаар тодорхой зүйл байдаггүй.
Селф системийн (Self-system) төвшний зорилгууд нь сэдлийн хяналт, итгэл үнэмшил, хандлагатай
холбоотой юм. Шинэ таксономд ач холбогдлыг хянах, үр ашгийг хянах, сэтгэл хөдлөлийн хариу
үйлдлийг хянах, сэдлийг бүхэлд нь хянах гэсэн 4 төрлийн үйлийг ялгасан байдаг. Блумын
таксономд энэ талаар тодорхой зүйл байдаггүй.
Энэ бүхнээс үзвэл Шинэчлэгдсэн таксономын сэргээн санах, ойлгох, задлан шинжлэх гэсэн
когнитив үйлийн төвшнүүдийг хэвээр нь үлдээж, харин бусад 3 төвшнийг нь мэдлэгээ хэрэглэх
Тархины үйлийн систем
Когнитив систем
Хэрэглэх
Задлан шинжлэх
Ойлгох
Сэргээн санах
Метакогнитив систем
Селф систем
гэсэн нэг төвшин болгон нэгтгэжээ. Мөн тархины селф ба метакогнитив системүүдийн үйлийг нэмж
оруулснаар суралцахуйн аффектив болон психомотор айн хүрээний хүчин зүйлүүдийг ч тооцох
боломжтой болгосон байна.
Гуравдугаарт: Мэдлэгийн айг мэдээлэл
(information), оюуны үйл (mental procedures),
психомотор үйлийн (psychomotor
procedures) гэж 3 ангилаад дотор нь
энгийнээс нарийн нийлмэл рүү чиглэсэн
чадвар (skills), ур ухаануудыг (Processes)
төвшинжилж эрэмбэлсэн учраас энэ ай маш
сайн системчлэгдэж чаджээ. Дэлгэрэнгүйг
хүснэгтээс харна уу.
Энд Шинэчлэгдсэн таксономын баримтын
мэдлэг ба ухагдахууны мэдлэг хоёрыг
нэгтгээд шинэ таксомын мэдээлэлтэй, харин
үйлийн мэдлэгийг психомотор үйлийн
мэдлэгтэй, мөн метакогнитив мэдлэгийг
оюуны үйлийн мэдлэгтэй тус тус дүйцүүлж
болохоор харагддаг юм.
Энэ бүхнээс үзвэл Шинэ таксоном бидэнд мэдлэгийн 3 ай (мэдээлэл, оюуны болон психомотор
үйлийн) ба тархины үйлийн 3 системийн (когнитив, метакогнитив, селф-систем) үйлийн хүрээнд
суралцахуйн зорилгыг бүрэн дүүрэн тодорхойлох боломж олгож байна. Мөн түүнчлэн Боловсролын
зорилгын таксономыг хэрэглэснээр зөвхөн зорилгоо оновчтой тодорхойлоод зогсохгүй мөн
суралцахуйг бүхэлд нь хянах, удирдах боломжтой болжээ.
Abstract
Mongolian education system has been making a significant step to step development in its
mission strategy to improve Mongolian education system to a level that is closer an international
standard. However, a change that truly resonates into quality learning and improved results is still
missing. So I hypothesize that it is necessary to start with a detailed analysis of taxanomy, advertisement
of the mission along with training teachers in the mission strategy. Thus, I present my extensive research
on how a book written by B.Bloom a half a century ago, "The Taxanomy of Educational Objectives,"
developed into even more systemized scientific theory.
Талархал
Энэхүү нийтлэлийг бичихийн өмнө ЕБС-ийн багш нараас судалгаа авч нэгтгэхэд тусалсан "Орчлон"
дунд сургуулийн физикийн багш Э.Золбоод талархал илэрхийлье.
Зохиогчийн тухай
Даваагийн Батболд: 1989 онд УБДС-ийг төгссөн. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 6-р сургуулийн захирал.
Боловсролын салбарт 24 жил ажиллаж байгаа. Боловсрол судлалын магистр. МУИС-ийн МДССТ-ийн
докторант. Монголын бага, дунд боловсролын физикийн хөтөлбөр, стандартын онол арга зүйн асуудлаар
эрдэм шинжилгээний өгүүлэл 6, сурах бичиг, сургалтын гарын авлага 9-ийг бичсэн.
Судалгааны үр дүн
• Блумын таксоном Америкийн 20-р зууны боловсролын хөгжилд резонансын шинжтэй
өөрчлөлтийг авчирсан.
• Судлаачид Блумын таксономыг хагас зуу гаруй жилийн туршид тасралтгүй хөгжүүлсээр
шинжлэх ухааны онол болгож чаджээ.
• Боловсролын зорилгын таксономыг ашиглан суралцахуйг бүрэн удирдах боломжтой.
• Олон улсын ерөнхий боловсролын шалгалтын материалуудын бүтцэд судалгаа хийж үзэхэд
Боловсролын зорилгын таксономыг өргөнөөр ашигладаг нь харагддаг.
• Боловсролын зорилгын таксономын талаарх манай багш нарын мэдлэг сул байна.
Дүгнэлт
Суралцахуй бол эрэлт ба нийлүүлэлт бүхий үйл явц учраас бид суралцахуйн зорилгыг сурахуй,
багшлахуй, үнэлгээний зорилгын цогцоор тодорхойлох учиртай юм байна. Өөрөөр хэлбэл бид
дараах 4 асуултанд тодорхой хариултууд олох нь зүйтэй гэж үзлээ.
1. Суралцагчид юуг сурах вэ? (сурахуйн асуулт)
Мэдлэгийн
ай
Мэдлэгийн
ангилал
Мэдлэгийн төрөл
Мэдээлэл
1. Эмх цэгцэнд
оруулсан
мэдээлэл
Зарчим
Ерөнхийлөл
2. Дэлгэрүүлсэн
мэдээлэл
Он цагийн дараалал
Баримт
Үгсийн сан
Оюуны
үйлийн
мэдлэг
1. Ур ухаан Нарийн нийлмэл үйл
2. Чадвар Тактик
Алгоритм
Энгийн дүрэм
Психомотор
үйлийн
мэдлэг
1. Ур ухаан Нарийн нийлмэл үйл
2. Чадвар Энгийн нийлмэл үйл
Анхан шатны үйл
2. Суралцагчдын ихэнх нь амжилттай сурсан байхын тулд суралцахуйг хэрхэн зохион байгуулах
вэ? (багшлахуйн асуулт)
3. Суралцахуй үр дүнд хэрхэн үнэлгээ хийх вэ? (үнэлгээний асуулт)
4. Сурахуй, багшлахуй болон үнэлгээ хоорондын тохиргоог хэрхэн хангах вэ? (тохиргоо хийх
асуулт)
Монголын боловсролын эрхэм зорилго (1998), Бага, дунд боловсролын цогц чадамжинд суурилсан
шинэчилсэн стандарт (2003) батлагдсан зэрэг нь эхний асуултын хариулт болно. Мөн суралцагчийн
хөгжлийг дэмжсэн арга зүйг хөгжүүлэхтэй холбоотой төслүүд бол хоёр дахь асуултанд хариулт
олохоор хийж буй бидний ажлууд юм. Харамсалтай нь сүүлийн хоёр асуултанд хэрхэн хариулах
тал дээр тодорхой зүйл огт хийгдээгүй байна.
Монголын боловсролын салбарт резонансын шинжтэй өөрчлөлт хийе гэвэл бид Боловсролын
зорилгын таксономыг хэрэглэх хэрэгтэй.
Ном зүй
1. Lorin W. Anderson and other. A Taxonomy for Leaning, Teaching and Assessing, p.,
2. Robert J. Marzano and John S. Kendall. The New Taxonomy of Educational Objectives. P.,
3. Нямгэрэл.Ч, Оюунцэцэг.Н, Нэргүй.Н. 2009 оны ЭЕШ-ын химийн сорилын даалгаварт Блумын
таксономоор хийсэн задлан шинжилгээ, үр дүн. Боловсрол судлал сэтгүүл. Дугаар 1(347), 55-61.
2011.
4. Батболд.Д, Бурмаа.Б. Кембрижийн хөтөлбөрийг Монголын ерөнхий боловсролын сургалтын
тогтолцооны хүрээнд авч үзсэн судалгааны үр дүнгээс. Боловсрол судлал сэтгүүл. Дугаар
2012/04 (82), 40-47.
5. Д.Батболд.Д, Кембрижийн IGCSE ба Монголын их, дээд сургуулийн ЭЕШ-ын физикийн үнэлгээг
харьцуулсан нь. Боловсрол судлал сэтгүүл. Дугаар 2013/,
6. www.nwlink.com/~donclark/hrd/bloom.html

More Related Content

What's hot

илтгэл
илтгэлилтгэл
илтгэлdelgerya
 
ээлжит хичээлийн-төлөвлөлт-Tehnologi (1)
ээлжит хичээлийн-төлөвлөлт-Tehnologi (1)ээлжит хичээлийн-төлөвлөлт-Tehnologi (1)
ээлжит хичээлийн-төлөвлөлт-Tehnologi (1)
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
 
шулуун замын жигд ба жигд биш хөдөлгөөн
шулуун замын жигд ба жигд биш хөдөлгөөншулуун замын жигд ба жигд биш хөдөлгөөн
шулуун замын жигд ба жигд биш хөдөлгөөн
Chimgee Chimgee
 
өнгө
өнгө өнгө
өнгө azpurev
 
Vildliin gishvvd
Vildliin gishvvdVildliin gishvvd
Vildliin gishvvdmongoo_8301
 
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Adilbishiin Gelegjamts
 
Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон ...
Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон ...Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон ...
Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон ...
Yondonsambuu Buyanbileg
 
Оюуны зураглал
Оюуны зураглалОюуны зураглал
Оюуны зураглалBurnee Naran
 
мөнхтуул тодорхойлолт
мөнхтуул тодорхойлолтмөнхтуул тодорхойлолт
мөнхтуул тодорхойлолтMyagaa_1987
 
Асуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын аргаАсуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын арга
Davaasuren Davaadorj
 
н.х математик 3 р анги
н.х  математик  3 р ангин.х  математик  3 р анги
н.х математик 3 р ангиtsewegmed
 
Daalgavar bolovsruulah arga zui
Daalgavar bolovsruulah arga zuiDaalgavar bolovsruulah arga zui
Daalgavar bolovsruulah arga zui
ганаа ганжи
 
сурах сэдэл бий болгох арга
сурах сэдэл бий болгох аргасурах сэдэл бий болгох арга
сурах сэдэл бий болгох аргаehkhtuya
 
урлагын үзлэгт 7б
урлагын үзлэгт 7бурлагын үзлэгт 7б
урлагын үзлэгт 7бchemistry teacher
 
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
mngntsetseg_bsndorj2014
 
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БАЙГАЛЬ
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БАЙГАЛЬБАГА БОЛОВСРОЛ - ХҮН БАЙГАЛЬ
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БАЙГАЛЬ
Хөвсгөл аймаг Боловсролын газар
 
найруулгын төрөл
найруулгын төрөлнайруулгын төрөл
найруулгын төрөлsainaa88
 
нийлбэр ,ялгаврын кубын томьёо
нийлбэр ,ялгаврын кубын томьёо нийлбэр ,ялгаврын кубын томьёо
нийлбэр ,ялгаврын кубын томьёо enkhbold61
 

What's hot (20)

илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
ээлжит хичээлийн-төлөвлөлт-Tehnologi (1)
ээлжит хичээлийн-төлөвлөлт-Tehnologi (1)ээлжит хичээлийн-төлөвлөлт-Tehnologi (1)
ээлжит хичээлийн-төлөвлөлт-Tehnologi (1)
 
шулуун замын жигд ба жигд биш хөдөлгөөн
шулуун замын жигд ба жигд биш хөдөлгөөншулуун замын жигд ба жигд биш хөдөлгөөн
шулуун замын жигд ба жигд биш хөдөлгөөн
 
өнгө
өнгө өнгө
өнгө
 
Vildliin gishvvd
Vildliin gishvvdVildliin gishvvd
Vildliin gishvvd
 
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
 
Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон ...
Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон ...Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон ...
Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон ...
 
Оюуны зураглал
Оюуны зураглалОюуны зураглал
Оюуны зураглал
 
Toon daraalal
Toon daraalalToon daraalal
Toon daraalal
 
мөнхтуул тодорхойлолт
мөнхтуул тодорхойлолтмөнхтуул тодорхойлолт
мөнхтуул тодорхойлолт
 
Асуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын аргаАсуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын арга
 
н.х математик 3 р анги
н.х  математик  3 р ангин.х  математик  3 р анги
н.х математик 3 р анги
 
Daalgavar bolovsruulah arga zui
Daalgavar bolovsruulah arga zuiDaalgavar bolovsruulah arga zui
Daalgavar bolovsruulah arga zui
 
сурах сэдэл бий болгох арга
сурах сэдэл бий болгох аргасурах сэдэл бий болгох арга
сурах сэдэл бий болгох арга
 
урлагын үзлэгт 7б
урлагын үзлэгт 7бурлагын үзлэгт 7б
урлагын үзлэгт 7б
 
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
 
темперамент
темпераменттемперамент
темперамент
 
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БАЙГАЛЬ
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БАЙГАЛЬБАГА БОЛОВСРОЛ - ХҮН БАЙГАЛЬ
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БАЙГАЛЬ
 
найруулгын төрөл
найруулгын төрөлнайруулгын төрөл
найруулгын төрөл
 
нийлбэр ,ялгаврын кубын томьёо
нийлбэр ,ялгаврын кубын томьёо нийлбэр ,ялгаврын кубын томьёо
нийлбэр ,ялгаврын кубын томьёо
 

Similar to Боловсролын зорилгын таксономын хөгжил

What pedagogical-method-must-you-use-to-develop-every-student
What pedagogical-method-must-you-use-to-develop-every-studentWhat pedagogical-method-must-you-use-to-develop-every-student
What pedagogical-method-must-you-use-to-develop-every-student
zob_2007
 
үнэлгээний онолын үндэслэл
үнэлгээний онолын үндэслэлүнэлгээний онолын үндэслэл
үнэлгээний онолын үндэслэлtungalag
 
схүа
схүасхүа
схүа
swatsniper
 
схүа
схүасхүа
схүа
swatsniper
 
PDON101-Хичээл-3
PDON101-Хичээл-3PDON101-Хичээл-3
PDON101-Хичээл-3
E-Gazarchin Online University
 
сургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ солосургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ солоOyuhai1127
 
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэtungalag
 
TTMON402-Хичээл-6
TTMON402-Хичээл-6TTMON402-Хичээл-6
TTMON402-Хичээл-6
E-Gazarchin Online University
 
Fukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyFukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyoyunbileg08
 
Fukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyFukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyoyunbileg08
 
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх ньJICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
za tosontsengel L.Tsendiin neremjit 11 Jil
 
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
Gb Gb
 
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх ньНэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
Сэтгэмж Цогцолбор Сургууль
 
TTMON402-Хичээл-13
TTMON402-Хичээл-13TTMON402-Хичээл-13
TTMON402-Хичээл-13
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 ESON101-Хичээл 6-1 /20190220/ ESON101-Хичээл 6-1 /20190220/
ESON101-Хичээл 6-1 /20190220/
E-Gazarchin Online University
 
Kognitiv konstructivizmiin.onol
Kognitiv konstructivizmiin.onolKognitiv konstructivizmiin.onol
Kognitiv konstructivizmiin.onol
Enebish Jargalsaikhan
 
ESON101-Хичээл 1-1/20190109/
ESON101-Хичээл 1-1/20190109/ESON101-Хичээл 1-1/20190109/
ESON101-Хичээл 1-1/20190109/
E-Gazarchin Online University
 
TTMON402-Хичээл-2
TTMON402-Хичээл-2TTMON402-Хичээл-2
TTMON402-Хичээл-2
E-Gazarchin Online University
 

Similar to Боловсролын зорилгын таксономын хөгжил (20)

What pedagogical-method-must-you-use-to-develop-every-student
What pedagogical-method-must-you-use-to-develop-every-studentWhat pedagogical-method-must-you-use-to-develop-every-student
What pedagogical-method-must-you-use-to-develop-every-student
 
үнэлгээний онолын үндэслэл
үнэлгээний онолын үндэслэлүнэлгээний онолын үндэслэл
үнэлгээний онолын үндэслэл
 
схүа
схүасхүа
схүа
 
схүа
схүасхүа
схүа
 
PDON101-Хичээл-3
PDON101-Хичээл-3PDON101-Хичээл-3
PDON101-Хичээл-3
 
сургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ солосургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ соло
 
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
 
TTMON402-Хичээл-6
TTMON402-Хичээл-6TTMON402-Хичээл-6
TTMON402-Хичээл-6
 
Fukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyFukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson study
 
Fukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyFukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson study
 
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх ньJICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
 
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
 
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх ньНэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
 
TTMON402-Хичээл-13
TTMON402-Хичээл-13TTMON402-Хичээл-13
TTMON402-Хичээл-13
 
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 ESON101-Хичээл 6-1 /20190220/ ESON101-Хичээл 6-1 /20190220/
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 
2008uguulleg
2008uguulleg2008uguulleg
2008uguulleg
 
Kognitiv konstructivizmiin.onol
Kognitiv konstructivizmiin.onolKognitiv konstructivizmiin.onol
Kognitiv konstructivizmiin.onol
 
PDON303
PDON303PDON303
PDON303
 
ESON101-Хичээл 1-1/20190109/
ESON101-Хичээл 1-1/20190109/ESON101-Хичээл 1-1/20190109/
ESON101-Хичээл 1-1/20190109/
 
TTMON402-Хичээл-2
TTMON402-Хичээл-2TTMON402-Хичээл-2
TTMON402-Хичээл-2
 

More from zob_2007

The usage-of-ict-in-assessment-issues-of-learning
The usage-of-ict-in-assessment-issues-of-learningThe usage-of-ict-in-assessment-issues-of-learning
The usage-of-ict-in-assessment-issues-of-learning
zob_2007
 
The research-of-students-learning-style-in-secondary-school-last1
The research-of-students-learning-style-in-secondary-school-last1The research-of-students-learning-style-in-secondary-school-last1
The research-of-students-learning-style-in-secondary-school-last1
zob_2007
 
How to-develop-tasks-using-the-new-taxonomy
How to-develop-tasks-using-the-new-taxonomyHow to-develop-tasks-using-the-new-taxonomy
How to-develop-tasks-using-the-new-taxonomy
zob_2007
 
Comparing physics-assessment-of-cambridge-igcse-and-mongolian-university-and-...
Comparing physics-assessment-of-cambridge-igcse-and-mongolian-university-and-...Comparing physics-assessment-of-cambridge-igcse-and-mongolian-university-and-...
Comparing physics-assessment-of-cambridge-igcse-and-mongolian-university-and-...
zob_2007
 
Даалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүй
Даалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүйДаалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүй
Даалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүй
zob_2007
 
0625 w02 qp_1
0625 w02 qp_10625 w02 qp_1
0625 w02 qp_1zob_2007
 

More from zob_2007 (6)

The usage-of-ict-in-assessment-issues-of-learning
The usage-of-ict-in-assessment-issues-of-learningThe usage-of-ict-in-assessment-issues-of-learning
The usage-of-ict-in-assessment-issues-of-learning
 
The research-of-students-learning-style-in-secondary-school-last1
The research-of-students-learning-style-in-secondary-school-last1The research-of-students-learning-style-in-secondary-school-last1
The research-of-students-learning-style-in-secondary-school-last1
 
How to-develop-tasks-using-the-new-taxonomy
How to-develop-tasks-using-the-new-taxonomyHow to-develop-tasks-using-the-new-taxonomy
How to-develop-tasks-using-the-new-taxonomy
 
Comparing physics-assessment-of-cambridge-igcse-and-mongolian-university-and-...
Comparing physics-assessment-of-cambridge-igcse-and-mongolian-university-and-...Comparing physics-assessment-of-cambridge-igcse-and-mongolian-university-and-...
Comparing physics-assessment-of-cambridge-igcse-and-mongolian-university-and-...
 
Даалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүй
Даалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүйДаалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүй
Даалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүй
 
0625 w02 qp_1
0625 w02 qp_10625 w02 qp_1
0625 w02 qp_1
 

Боловсролын зорилгын таксономын хөгжил

  • 1. БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГЫН ТАКСОНОМЫН ХӨГЖИЛ (Development of The Taxonomy of Educational Objectives) Даваа БАТБОЛД batbold.dava@yahoo.com Өгүүллийн хураангуй Энэхүү өгүүлэлдээ би хагас зуу гаруй жилийн өмнө хэвлэгдсэн Б.Блумын “Боловсролын зорилгын таксоном” өнөөдрийг хүртэл хэрхэн улам бүр системчлэгдэж, шинжлэх ухааны онол болтлоо хөгжиж ирснийг судалсан судалгааныхаа үр дүнгээсээ танилцуулна. Түлхүүр үг Taxonomy of Educational Objectives, The Classification of Educational Goals, The Domains of Knowledge Dimension, The Domains of Mental Procedures, The Levels of Processing Dimension Өгүүллийн өмнөтгөл Орчин үед хүний хөгжлийг түүний бие, сэтгэл, оюун ухааны хөгжлийн динамик нэгдэл гэж үзээд боловсролын зорилгыг суралцахуйн когнитив, аффектив болон психомотор айн хүрээний зорилгуудын цогцоор тодорхойлох болжээ. Боловсролын зорилго ийм нарийн нийлмэл бүтэцтэй байдаг учраас түүнийг оновчтой тодорхойлно гэдэг үеийн үед бэрхшээлтэй асуудлуудын нэг байсаар ирсэн. Боловсролын зорилгыг хэр зэрэг оновчтой тодорхойлно суралцахуйн эцсийн үр дүн төдий чинээ үр ашигтай байдаг учраас энэ бол тухайн улс орны хүний нөөцийн бүтээх чадавхид шууд нөлөөлдөг чухал хүчин зүйл юм. Иймд АНУ-ын Үндэсний Зөвлөлөөс боловсролын зорилгыг ангилж системчлэхтэй холбоотой дараах хоёр бүтээлийг 20-р зууны Америкийн боловсролын хөгжилд резонансын шинжтэй онцгой өөрчлөлтүүдийг авчирсан онолуудын жагсаалтанд зүй ёсоор багтаасан байдаг (Kridel, 2000, p.5). • The Taxonomy of Educational Objectives, The Classification of Educational Goals, Handbook I: Cognitive Domain (B.S.Bloom, M.D.Engelhart, E.J.Furst, W.H.Hill, D.R.Ktathwohl, 1956), • The Taxonomy of Educational Objectives, The Classification of Educational Goals, Handbook II: Affective Domain (Krathwohl, Bloom, Masia, 1964) Блум тэргүүтэй судлаачид суралцахуйн психомотор айн хүрээний зорилгыг хэрхэн ангилах асуудлыг тухайн үедээ нарийвчлан авч үзээгүй боловч хожим Simpson (1966), Harrow (1972) зэрэг судлаачид үүнийг илүү тодорхой болгож өгсөн байдаг. Дээрх бүтээлүүдээс үзвэл боловсролын зорилгыг ангилахдаа энгийнээс нарийн нийлмэл рүү чиглэсэн эрэмбэтэйгээр хэд хэдэн төвшинд задалжээ. Тухайлбал: • Когнитив ай (танин мэдэхүйн чадвар): мэдлэг, ойлгох, хэрэглэх, анализ, синтез, үнэлгээ (нийт 6 төвшин) • Аффектив ай (гадаад нөлөөлөлд хариу үйлдэл үзүүлэх чадвар): нөлөөллийг хүлээн авах, нөлөөлөлд хариу үйлдэл үзүүлэх, нөлөөллийг үнэлэх, үнэ цэнийг бий болгох, үнэ цэнийг өөрийн болгох (нийт 5 төвшин) • Психомотор ай (бие, сэтгэл, оюуны үйлийг гүйцэтгэх чадвар): үйлийг хүлээн авах, үйлийг гүйцэтгэх оролдлого хийх, үйлийг өгөгдсөн дарааллын дагуу гүйцэтгэх, үйлийг түүртэлгүй гүйцэтгэх, нарийн нийлмэл үйлийг түүртэлгүй гүйцэтгэх, үйлийг гүйцэтгэх чадвараа сайжруулах, үйлийг шинээр зохиож гүйцэтгэх (нийт 7 төвшин) Боловсролын зорилгыг ингэж төвшинчилж ангилснаар хамгийн гол нь суралцахуйн зорилгыг нэгэн утгатай, тодорхой, мөн үр дүнг нь хэмжиж болохоор оновчтой тодорхойлох боломжтой болжээ. Хэдийгээр боловсролын зорилгын Блумын таксоном хагас зуу гаруй жилийн өмнө хэвлэгдсэн бүтээл ч гэлээ судлаачид түүний бүтээлд онцгой ач холбогдол өгөн өнөөдрийг хүртэл бүтээлчээр хөгжүүлсээр бүр шинжлэх ухааны онол болгож чадсан байдаг. Боловсролын тогтолцоог олон улсын төвшинд ойртуулан төгөлдөржүүлж, оюунжсан, бүтээлч, чадамжтай хүний нөөцийг байнга нэмэгдүүлнэ гэсэн стратеги зорилтоо монгол улс тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлсээр байгаа боловч манай боловсролын хөгжилд суралцахуйн чанар, үр ашгийг нэмэгдүүлэхүйц, үнэхээр резонансын шинжтэй өөрчлөлт үгүйлэгдсээр байна. Тухайлбал багш нараас авсан нэгэн судалгаанаас (2013) үзвэл судалгаанд хамрагдсан нийт багш нарын 76.3% нь сургалтын хөтөлбөрөө боловсруулахдаа 2003 онд батлагдсан Монголын Бага, дунд боловсролын цогц чадамжинд суурилсан шинэчилсэн стандартыг үндэс болгодог, мөн 61.8% нь суралцагчдыг үнэлэхдээ сурлага, хүмүүжил, суурь чадварын хөгжлийн аль алинд нь жигд ач холбогдол өгөх ёстой гэж
  • 2. хариулсан зэргээс үзвэл тэд ямартаа ч боловсролын зорилгыг суралцахуйн 3 айн хүрээнд цогцоор нь авч үзэх, мөн судлагдахууны агуулга биш, харин чадвар, чадамж эзэмшүүлэхэд илүү ач холбогдол өгөх хандлагатай болсон нь сайн хэрэг. Харамсалтай нь судалгаанд хамрагдсан нийт багш нарын 34.5% нь огт төлөвлөгөөгүй хичээл заадаг, мөн 47.3% нь бичсэн ч түүнийгээ ашигладаггүй гэхээр 81.8% буюу дийлэнх нь төлөвлөгөөгүй хичээл заадаг болж таарлаа. Дээр нь нийт багш нарын 61.8% нь шалгалтын материалаа боловсруулахдаа цээжилж тогтоох төвшний даалгавраас хэтэрдэггүй бөгөөд гүйцэтгэл нь 75%-иас өндөр гардаггүй гэхээр энэ нь суралцахуйн эцсийн үр дүн маш хангалтггүй байна гэсэн үг. Мөн түүнчлэн судалгаанд хамрагдсан нийт багш нарын 40% нь сурах бичгээр баримжаалж хичээлээ заадаг гэхээр тэд хичээлийнхээ зорилгыг агуулга төвтэй томъёолсон хэвээр байна гэх мэтээр бидэнд цаг алдалгүй шийдвэрлэвэл зохих маш олон асуудлууд байна. Миний хувьд энэ ажлыг бид боловсролын зорилгын таксономыг нарийвчлан судлах, сурталчлах, багш нарт эзэмшүүлэхээс эхлүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Дээрх судалгаанаас харахад багш нарын 45.5% нь боловсролын зорилгын таксономын талаар сонссон төдий байгаа боловч 76.4% -д нь таксономыг нарийн судлах эрэлт хэдийнээ үүсчээ. Иймд энэхүү нийтлэл тэдэнд үүсээд байгаа эрэлтэд нь нийлүүлэлт болж чадна гэж найдаж байна. Судалгаанд дэвшигдсэн асуудал Энэхүү судалгааны зорилго нь боловсролын зорилгын ангилалын тогтолцоог судлаачид өнөөдрийг хүртэл хэрхэн хөгжүүлж ирснийг Блумын таксоном (1956), Блумын шинэчлэгдсэн таксоном (2001) болон Шинэ таксоном (2007)-ын жишээн дээр харьцуулж үзүүлэхэд оршино. Судалгааны агуулга, арга зүй Боловсролын зорилгын таксоном нь XIX зууны тавиад оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй хөгжиж бүтэц, агуулгын хувьд улам бүр боловсронгуй болсоор байна. Энэхүү харьцуулсан судалгааг дараах асуултуудад хариулах замаар хийлээ. Үүнд: 1. Блумын таксоном ба түүний сул тал юу байсан бэ? 2. Шинэчлэгдсэн таксоном Блумынхаас юугаараа давуу талтай болсон бэ? 3. Шинэ таксоном Шинэчлэгдсэн таксономоос юугаараа давуу талтай вэ? 4. Судалгааны үр дүн 5. Дүгнэлт Өгүүллийн үндсэн хэсэг Блумын таксоном ба түүний сул тал юу байсан бэ? B.Bloom боловсролын зорилгыг томъёолохдоо Ralph Tyler-ын (1949) санаанд тулгуурлан “Суралцахуйн зорилго бол мэдлэгийн төрөл болон түүнийг ямар төвшинд эзэмшсэн байхыг илэрхийлэхүйц ойлгомжтой бүтэцтэй байх ёстой” гэсэн зарчмыг баримталсан байдаг (Airasian, 1994). Тэрээр суралцахуйг судлагдахууны агуулга дээр танин мэдэхүйн үйл хийх замаар өрнөдөг үйл явц гэж үзсэн. Өгүүлэхүүн ба өгүүлэгдэхүүн хоёр байж гэмээн өгүүлбэрийн утга бүрэн дүүрэн ойлгогддог шиг суралцахуйд мэдлэг ба түүн дээр хийгдэх танин мэдэхүйн үйл хоёр тодорхой байж гэмээн суралцахуйн зорилго нэгэн утгатай томъёологддог. Иймд боловсролын зорилгын томъёолол нь бүтцийн хувьд нэр үг ба үйл үг хоёроос бүтэх учиртай. Энд нэр үг нь судлагдахууны агуулга буюу МЭДЭЭЛЭЛ + ТАНИН МЭДЭХҮЙН ҮЙЛ = МЭДЛЭГ Мэдээлэл Танин мэдэхүйн үйл Мэдлэг
  • 3. мэдлэгийн төрлийг, харин үйл үг нь тухайн үйлийн танин мэдэхүйн төвшинг тус тус илэрхийлнэ. Блумын таксономд мэдлэг, ойлгох, хэрэглэх, анализ, синтез, үнэлгээ гэсэн танин мэдэхүйн 6 төвшинг ялгасан байдаг ба тэдгээрт харгалзах түлхүүр үйл үгүүд суралцагч чухам ямар төвшний чадвар эзэмшсэн байгааг нэгэн утгатай илэрхийлэхүйц оновчтой байдаг. Түлхүүр үйл үгсийн жишээг дараах хүснэгтээс харна уу. № Танин мэдэхүйн төвшин Үйл үгийн жишээ 1 Мэдлэг (Knowledge) Нэрлэх, тоочих, хүүрнэх, тодорхойлох, дүрслэх, ялган таних 2 Ойлгох (Comprehension) Утгыг нь тайлах, өөрийн үгээр хэлэх, мэдээллийг нэг хэлбэрээс нөгөөд буулгах, хөрвүүлэх, жишээ татах, үйлийн дарааллыг хэлэх 3 Хэрэглэх (Application) Олох, тооцоолох, дууриан гүйцэтгэх, хэрэглэх, ашиглах 4 Анализ (Analysis) Харьцуулах, жиших, хамаарал, зүй тогтлыг олох, ангилах, бүлэглэх, бүтцээр нь задлах, шинэ бүтцэд оруулах, шалтгаан үр дагаврыг нь хэлэх 5 Синтез (Syntheses) Зохиох, бүтээх, нэгтгэн дүгнэх, зураглах 6 Үнэлгээ (Evaluation) Хянах, шалгах, ач холбогдол, үнэ цэнийг нь хэлэх Блумын таксоном хэдийгээр боловсролын зорилгыг когнитив үйл рүү чиглүүлж өгсөн том гавьяатай ч гэлээ нэг хэмжээстэй байснаараа хэд хэдэн сул талыг өөртөө агуулж байжээ. Тухайлбал Блум “мэдлэг” гэдгийг танин мэдэхүйн үйлийн нэг төвшин гэж үзээд “Мэдлэг гэдэг бол цээжилж тогтоосон баримтуудыг таних, сэргээн санах замаар гаргаж ирэхийг хэлнэ” гэжээ (Bloom et al., 1956, p.62). Тэгвэл сүүлийн үеийн таксономуудаас үзвэл мэдлэг бол цээжилж тогтоосон баримтаас илүү өргөн ойлголт бөгөөд танин мэдэхүйн үйл биш, харин мэдлэг дээр өөр дээр нь танин мэдэхүйн үйл хийгддэг юм байна. Мөн тэрээр мэдлэгийн айд дараах төрлүүдийг багтаажээ. Үүнд: • Нэр томъёо (Terminology) • Тусгай баримтууд (Specific facts) • Олон улсын тохиролцоо (Conventions) • Чиглэл эсвэл дараалал (Trends or sequences) • Ангилал ба бүлэглэл (Classifications and categories) • Шалгуур (Criteria) • Арга зүй (Methodology) • Зарчим ба ерөнхийлөл (Principles and generalizations) • Онол ба бүтэц (Theories and structures) Гэтэл энд мэдлэгийн төрлүүдийг танин мэдэхүйн үйлээс ялгаж салгахад хүндрэлтэй харагдаж байна. Ингэж мэдлэг ба түүн дээр хийгдэх когнитив үйлүүдийг хооронд нь хольж хутгасан явдал нь Блумын таксономын сул тал болжээ. Иймд үүнийг засаж сайжруулах тал дээр эрдэмтэд уйгагүй ажилласнаар (хагас зуу гаруй жилийн дараа) “Шинэчлэгдсэн таксоном” (2001), улмаар “Шинэ таксоном” (2007) зэрэг бүтээлүүд хэвлэгдсэн байдаг. 2. Шинэчлэгдсэн таксоном Блумынхээс ямар давуу талуудтай вэ? Боловсролын зорилгын шинэчлэгдсэн таксоном нь мэдлэг (knowledge dimension) ба когнитив үйлийн (cognitive process dimension) ай гэсэн хоёр хэмжээстэй болж, ай тус бүрийг төвшинчилж эрэмбэлсэн болохоор Блумын таксономын сул талыг залруулж чадсан. Үүнд: Нэгдүгээрт: Мэдлэгийн айг баримтын, ухагдахууны, үйлийн, метакогнитив гэсэн 4 төрөлд ангилж, дотор нь дараах байдлаар задалсан. A. Баримтын мэдлэг (Factual knowlegde) a. Нэр томъёоны мэдлэг (Knowledge of terminology) b. Өвөрмөц үйл, элементийн мэдлэг (Knowledge of specific details and elements) B. Ухагдахууны мэдлэг (Conceptual knowledge) a. Ангилал, зэрэглэлийн мэдлэг (Knowledge of classifications and categories) b. Зарчим ба ерөнхийллийн мэдлэг (Knowledge of principles and generalizations) c. Онол, загвар, бүтцийн мэдлэг (Knowledge of theories, models and structures)
  • 4. C. Үйлийн мэдлэг (Procedural knowledge) a. Судлагдахууны онцлогтой чадвар, алхам дараалал (алгоритмын) мэдлэг (Knowledge of subject- specific skills and algoritms) b. Судлагдахууны онцлогтой арга барил, аргын мэдлэг (Knowledge of subject-specific techniques and methods) c. Зохистой үйлийг хэзээ хийхээ тодорхойлох шалгуурын мэдлэг (Knowledge of criteria for determining when to use appropriate procedures) D. Метакогнитив мэдлэг (Metacognitive knowledge) a. Стратегийн мэдлэг (Strategic knowledge) b. Нөхцөлт мэдлэг ба сэдвийг өөртөө агуулж байгаа когнитив даалгавруудын тухай мэдлэг (Knowledge about cognitive tasks, including appropriate contextual and conditional knowledge) c. Self-knowledge Хоёрдугаарт: Когнитив үйлийг 6 төвшинд, тэдгээрийг дотор нь дараах байдлаар задалсан. Үүнд: 1. Сэргээн санах (Remember) 1.1. Сэргээн таних (Recognizing) 1.2. Сэргээн хэлэх (Recalling) 2. Ойлгох (Understand) 2.1. Хөрвүүлэх (Interpreting) 2.2. Жишээ гаргах (Exemplifying) 2.3. Ангилах (Classifying) 2.4. Товчлон дүгнэх (Summarizing) 2.5. Бодож гаргах (Inferring) 2.6. Жишиж харьцуулах Comparing) 2.7. Шалтгааныг тайлбарлах Explaning) 3. Хэрэглэх (Apply) 3.1. Гүйцэтгэх (Executing) 3.2. Хэрэглэх (Implementiing) 4. Задлан шинжлэх (Analize) 4.1. Ялгааг тогтоох (Differentiating) 4.2. Системчлэх (Organizing) 4.3. Тодруулах (Attributing) 5. Үнэлэх (Evaluate) 5.1. Хяналт тавих (Checking) 5.2. Шүүн тунгаах (Critiquing) 6. Бүтээх (Create) 6.1. Ерөнхийлөх (Generating) 6.2. Төлөвлөх (Planning) 6.3. Бүтээл гаргах (Producing) Гуравдугаарт: Боловсролын зорилгын таксоном 2 хэмжээстэй болсноор суралцахуйн үйл явцыг бүхэл бүтэн тогтолцоогоор нь хянаж удирдах боломжтой болжээ. Хамгийн гол нь зурагт харуулсан Таксономын хавтгайн тусламжтайгаар суралцахуйн амин сүнс болсон дараах 4 асуултанд хариулт авч чадахаар болсон байдаг. Үүнд: • Суралцагчид юуг сурах вэ? (сурахуйн асуулт) • Суралцагчдын ихэнх нь амжилттай сурсан байхын тулд суралцахуйг хэрхэн зохион байгуулах вэ? (багшлахуйн асуулт) • Суралцахуй үр дүнд хэрхэн үнэлгээ хийх вэ? (үнэлгээний асуулт) • Сурахуй, багшлахуй болон үнэлгээ хоорондын тохиргоог хэрхэн хангах вэ? (тохиргоо хийх асуулт) 1. Шинэ таксоном бусад таксономуудаас ямар давуу талтай вэ? Шинэ таксоном (The New Taxonomy of Educational Objectives, Marzano & Kendall, 2007) нь Шинэчлэгдсэн таксономын (e.g., Anderson et al., 2001) нэгэн адилаар хоёр хэмжээстэй боловч чанарын хувьд дараах өөрчлөлтүүд оржээ. Үүнд: Когнитив үйлийн төрөл Мэдлэгийн төрөл 1 2 3 4 5 6 Сэргээн санах Ойлгох Хэрэглэх Задлан шинжлэх Үнэлэх Бүтээх A Баримтын мэдлэг B Ухагдахууны мэдлэг C Үйлийн мэдлэг D Метакогнитив мэдлэг
  • 5. Нэгдүгээрт: Энд тархины үйлийн системийн 3 төрлийг ялгажээ. Тэгээд мэдлэг буюу судлагдахууны агуулга дээр тархины үйлийн системүүд ажиллаж байж гэмээн мэдлэг эзэмшигддэг гэсэн санаан дээр тулгуурласан байна. Шинэ таксоном нь когнитив үйлүүдийг тархины үйлийн аль системд харъяалагдах байдлаар нь ангилсан учраас өмнөх таксономуудыг бодвол илүү цэгцтэй болж системчлэгдсэн байдаг. Тухайлбал: Хоёрдугаарт: Тархины үйлийг 6 төвшинд задалсан бөгөөд боловсролын зорилгыг тодорхойлохдоо дараах онцлогтойгоор төвшинчилжээ. Үүнд: Сэргээн санах (Cognitive system-Retrieval) төвшний зорилгууд мэдээллийг таних, сэргээн дуудах, гүйцэтгэх төрлийн үйлүүдийг хамаарна. Эдгээр нь Блумын таксономын “мэдлэг”-ийн төвшинтэй тохирч байна. Ойлгох (Cognitive system-Comprehension) төвшний зорилгууд мэдлэгийн гол шинжүүдийг ялган таних, тэмдэгтээр дүрслэх төрлийн үйлүүдийг хамаарна. Хэдийгээр Блумын таксономд “ойлгох” гэсэн төвшин байдаг ч гэлээ тэнд мэдлэгийг тэмдэгтээр дүрслэх үйл тусгагдаагүй байдаг юм. Задлан шинжлэх (Cognitive system-Analysis) төвшний зорилгууд мэдлэгийн логик уялдаа холбоо, учир шалтгааныг гаргах төрлийн үйлийг хамаарна. Ийм төвшний зорилгууд танил биш нөхцөлд оюун дүгнэлт гаргахыг шаарддаг учраас заримдаа дээд төвшинд хамаарагдах тал бий. Шинэ таксономд харгалзуулах, ангилах, алдааг задлан шинжлэх, ерөнхийлөх, тодорхой болгох гэсэн 5 төрлийн задлан шинжлэх үйлийг ялгасан байдаг. Үүнд: • Харгалзуулах гэдэг нь Блумын таксоном дахь “Анализ” гэсэн 4-р төвшин (харилцан хамаарлыг задлан шинжлэх)-тэй тохирдог. • Ангилах гэдэг нь Блумын таксоном дахь “Синтез” гэсэн 5-р төвшин (харилцан хамаарлын хийсвэрлэлийг ялган таних)-тай тохирдог. • Алдааг задлан шинжлэх гэдэг нь Блумын таксоном дахь “Үнэлгээ” гэсэн 6-р төвшин (дотоод баримтуудыг шүүн хэлэлцэх), мөн 4-р төвшин (тулгуур зарчмуудыг задлан шинжлэх)-тэй ижил байна. • Ерөнхийлөх ба тодорхой болгох гэдэг нь Блумын таксономын 4, 5 ба 6-р төвшний аль алиных нь бүрэлдэхүүн хэсгүүдэд багтсан байдаг. Мэдлэгийг хэрэглэх (Cognitive system-Knowledge Utilization) төвшний зорилгууд тодорхой далгавруудыг гүйцэтгэх үедээ мэдлэгийг хэрэглэх байдлаар ашиглагдана. Шинэ таксономд шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх, туршилт хийх, судалгаа явуулах гэсэн мэдлэгийг хэрэглэх 4 төрлийн үйл байдаг. Мэдлэгийн хэрэглээ гэдэг нь Блумын таксономын “Синтез” гэсэн 5-р төвшинтэй хамгийн ойр юм байна. Метакогнитив (Metacognitive system) төвшний зорилгууд нь зорилгоо томъёолох, хяналт шинжилгээ хийхтэй холбоотой үйлийг хамаардаг. Шинэ таксономд зорилгоо тодорхойлох, үйл явцад хяналт шинжилгээ хийх, ойлгомжтой эсэхэд хяналт шинжилгээ хийх, алдаанд хяналт шинжилгээ хийх гэсэн 4 төрлийн метакогнитив үйлийг ялгасан байдаг. Харин Блумын таксономд энэ талаар тодорхой зүйл байдаггүй. Селф системийн (Self-system) төвшний зорилгууд нь сэдлийн хяналт, итгэл үнэмшил, хандлагатай холбоотой юм. Шинэ таксономд ач холбогдлыг хянах, үр ашгийг хянах, сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийг хянах, сэдлийг бүхэлд нь хянах гэсэн 4 төрлийн үйлийг ялгасан байдаг. Блумын таксономд энэ талаар тодорхой зүйл байдаггүй. Энэ бүхнээс үзвэл Шинэчлэгдсэн таксономын сэргээн санах, ойлгох, задлан шинжлэх гэсэн когнитив үйлийн төвшнүүдийг хэвээр нь үлдээж, харин бусад 3 төвшнийг нь мэдлэгээ хэрэглэх Тархины үйлийн систем Когнитив систем Хэрэглэх Задлан шинжлэх Ойлгох Сэргээн санах Метакогнитив систем Селф систем
  • 6. гэсэн нэг төвшин болгон нэгтгэжээ. Мөн тархины селф ба метакогнитив системүүдийн үйлийг нэмж оруулснаар суралцахуйн аффектив болон психомотор айн хүрээний хүчин зүйлүүдийг ч тооцох боломжтой болгосон байна. Гуравдугаарт: Мэдлэгийн айг мэдээлэл (information), оюуны үйл (mental procedures), психомотор үйлийн (psychomotor procedures) гэж 3 ангилаад дотор нь энгийнээс нарийн нийлмэл рүү чиглэсэн чадвар (skills), ур ухаануудыг (Processes) төвшинжилж эрэмбэлсэн учраас энэ ай маш сайн системчлэгдэж чаджээ. Дэлгэрэнгүйг хүснэгтээс харна уу. Энд Шинэчлэгдсэн таксономын баримтын мэдлэг ба ухагдахууны мэдлэг хоёрыг нэгтгээд шинэ таксомын мэдээлэлтэй, харин үйлийн мэдлэгийг психомотор үйлийн мэдлэгтэй, мөн метакогнитив мэдлэгийг оюуны үйлийн мэдлэгтэй тус тус дүйцүүлж болохоор харагддаг юм. Энэ бүхнээс үзвэл Шинэ таксоном бидэнд мэдлэгийн 3 ай (мэдээлэл, оюуны болон психомотор үйлийн) ба тархины үйлийн 3 системийн (когнитив, метакогнитив, селф-систем) үйлийн хүрээнд суралцахуйн зорилгыг бүрэн дүүрэн тодорхойлох боломж олгож байна. Мөн түүнчлэн Боловсролын зорилгын таксономыг хэрэглэснээр зөвхөн зорилгоо оновчтой тодорхойлоод зогсохгүй мөн суралцахуйг бүхэлд нь хянах, удирдах боломжтой болжээ. Abstract Mongolian education system has been making a significant step to step development in its mission strategy to improve Mongolian education system to a level that is closer an international standard. However, a change that truly resonates into quality learning and improved results is still missing. So I hypothesize that it is necessary to start with a detailed analysis of taxanomy, advertisement of the mission along with training teachers in the mission strategy. Thus, I present my extensive research on how a book written by B.Bloom a half a century ago, "The Taxanomy of Educational Objectives," developed into even more systemized scientific theory. Талархал Энэхүү нийтлэлийг бичихийн өмнө ЕБС-ийн багш нараас судалгаа авч нэгтгэхэд тусалсан "Орчлон" дунд сургуулийн физикийн багш Э.Золбоод талархал илэрхийлье. Зохиогчийн тухай Даваагийн Батболд: 1989 онд УБДС-ийг төгссөн. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 6-р сургуулийн захирал. Боловсролын салбарт 24 жил ажиллаж байгаа. Боловсрол судлалын магистр. МУИС-ийн МДССТ-ийн докторант. Монголын бага, дунд боловсролын физикийн хөтөлбөр, стандартын онол арга зүйн асуудлаар эрдэм шинжилгээний өгүүлэл 6, сурах бичиг, сургалтын гарын авлага 9-ийг бичсэн. Судалгааны үр дүн • Блумын таксоном Америкийн 20-р зууны боловсролын хөгжилд резонансын шинжтэй өөрчлөлтийг авчирсан. • Судлаачид Блумын таксономыг хагас зуу гаруй жилийн туршид тасралтгүй хөгжүүлсээр шинжлэх ухааны онол болгож чаджээ. • Боловсролын зорилгын таксономыг ашиглан суралцахуйг бүрэн удирдах боломжтой. • Олон улсын ерөнхий боловсролын шалгалтын материалуудын бүтцэд судалгаа хийж үзэхэд Боловсролын зорилгын таксономыг өргөнөөр ашигладаг нь харагддаг. • Боловсролын зорилгын таксономын талаарх манай багш нарын мэдлэг сул байна. Дүгнэлт Суралцахуй бол эрэлт ба нийлүүлэлт бүхий үйл явц учраас бид суралцахуйн зорилгыг сурахуй, багшлахуй, үнэлгээний зорилгын цогцоор тодорхойлох учиртай юм байна. Өөрөөр хэлбэл бид дараах 4 асуултанд тодорхой хариултууд олох нь зүйтэй гэж үзлээ. 1. Суралцагчид юуг сурах вэ? (сурахуйн асуулт) Мэдлэгийн ай Мэдлэгийн ангилал Мэдлэгийн төрөл Мэдээлэл 1. Эмх цэгцэнд оруулсан мэдээлэл Зарчим Ерөнхийлөл 2. Дэлгэрүүлсэн мэдээлэл Он цагийн дараалал Баримт Үгсийн сан Оюуны үйлийн мэдлэг 1. Ур ухаан Нарийн нийлмэл үйл 2. Чадвар Тактик Алгоритм Энгийн дүрэм Психомотор үйлийн мэдлэг 1. Ур ухаан Нарийн нийлмэл үйл 2. Чадвар Энгийн нийлмэл үйл Анхан шатны үйл
  • 7. 2. Суралцагчдын ихэнх нь амжилттай сурсан байхын тулд суралцахуйг хэрхэн зохион байгуулах вэ? (багшлахуйн асуулт) 3. Суралцахуй үр дүнд хэрхэн үнэлгээ хийх вэ? (үнэлгээний асуулт) 4. Сурахуй, багшлахуй болон үнэлгээ хоорондын тохиргоог хэрхэн хангах вэ? (тохиргоо хийх асуулт) Монголын боловсролын эрхэм зорилго (1998), Бага, дунд боловсролын цогц чадамжинд суурилсан шинэчилсэн стандарт (2003) батлагдсан зэрэг нь эхний асуултын хариулт болно. Мөн суралцагчийн хөгжлийг дэмжсэн арга зүйг хөгжүүлэхтэй холбоотой төслүүд бол хоёр дахь асуултанд хариулт олохоор хийж буй бидний ажлууд юм. Харамсалтай нь сүүлийн хоёр асуултанд хэрхэн хариулах тал дээр тодорхой зүйл огт хийгдээгүй байна. Монголын боловсролын салбарт резонансын шинжтэй өөрчлөлт хийе гэвэл бид Боловсролын зорилгын таксономыг хэрэглэх хэрэгтэй. Ном зүй 1. Lorin W. Anderson and other. A Taxonomy for Leaning, Teaching and Assessing, p., 2. Robert J. Marzano and John S. Kendall. The New Taxonomy of Educational Objectives. P., 3. Нямгэрэл.Ч, Оюунцэцэг.Н, Нэргүй.Н. 2009 оны ЭЕШ-ын химийн сорилын даалгаварт Блумын таксономоор хийсэн задлан шинжилгээ, үр дүн. Боловсрол судлал сэтгүүл. Дугаар 1(347), 55-61. 2011. 4. Батболд.Д, Бурмаа.Б. Кембрижийн хөтөлбөрийг Монголын ерөнхий боловсролын сургалтын тогтолцооны хүрээнд авч үзсэн судалгааны үр дүнгээс. Боловсрол судлал сэтгүүл. Дугаар 2012/04 (82), 40-47. 5. Д.Батболд.Д, Кембрижийн IGCSE ба Монголын их, дээд сургуулийн ЭЕШ-ын физикийн үнэлгээг харьцуулсан нь. Боловсрол судлал сэтгүүл. Дугаар 2013/, 6. www.nwlink.com/~donclark/hrd/bloom.html