More Related Content
PDF
DOC
PPT
PPTX
DOC
DOC
PPT
PPT
What's hot
PPTX
ODP
DOC
PPTX
PPT
PPTX
ODP
DOCX
10-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН ДААЛГАВАР PPT
DOC
PPTX
ODP
PPTX
PPTX
химийн урвал, түүний төрөл PPT
PPTX
PPTX
ODP
PPTX
DOCX
химийн тэнцвэр ба термодинамик үндэслэл Viewers also liked
DOCX
ODP
PPT
ODP
DOCX
DOCX
ODP
DOCX
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд ODP
ээлжит хичээл хэрэглэгдэхүүн 2 ODP
PPTX
PDF
PPTX
PDF
Nuurs usturugchdiin turliin_holboo,xi PPT
DOCX
PPTX
PPTX
DOCX
DOC
Similar to органик химийн хөгжлийн тойм
DOCX
органик хими үйлдвэрлэл дахь үүрэг роль (1).doc PPTX
DOC
PPTX
DOCX
хичээлийн тодорхойлолт Or DOCX
DOCX
физик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэл DOCX
физик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэл DOCX
PPTX
PPTX
Биологийн молекулууд.pptx PPTX
Биологийн молекулууд.pptx DOC
PPTX
PPTX
Химийн элементийн нээгдсэн түүх, нэрний түүх PPTX
PPT
PPTX
PPTX
PDF
More from davaa627
DOCX
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн DOCX
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн DOCX
DOCX
PPT
PPT
DOCX
физик коллоид химийн тэмцээн DOCX
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд DOCX
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд DOCX
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд DOCX
DOCX
DOCX
хичээлийн тодорхойлолт Pk DOCX
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд DOCX
DOCX
DOCX
физик коллоид химийн тэмцээн DOCX
DOCX
DOCX
органик химийн хөгжлийн тойм
- 1.
ОРГАНИК ХИМИЙН ХӨГЖЛИЙНТОЙМ
ОРГАНИК БОДИСЫН БҮТЦИЙН ОНОЛ
Органик химийн хэл. Судалгааны биет - бодис ба химийн урвал юм. Харин органик
бодис гэдэг нь нүүрсустөрөгчид (найрлагандаа зөвхөн нүүрстөрөгч ба устөрөгчөөс тогтсон.)
ба тэдгээрийн уламжлал (нүүрстөрөгч ба устөрөгчөөс гадна химийн бусад элементүүдийг
агуулсан (үелэх системд байрладаг инертийн хийнээс бусад) органик нэгдэл юм. Жишээ нь:
Органик химийн нээгдсэн түүх ба органик бодис. Нүүрстөрөгч агуулсан бодисуудыг
органик бодис гэнэ. Тэдгээр нь ургамал ба амьтны биед үүсэхээс гадна мөн хиймэл аргаар
гаргана. Хүнс тэжээлийн талын цардуул, чихэр, өөх, уураг зэрэг чухал органик
нэгдлүүдийг хэн ч мэднэ. "Органик бодисууд" гэдэг нэрийг XVIII зууны дунд үеэр тийм бодис
олныг нээж олсоноос хойш хэрэглэх болсон бөгөөд химид тэдгээрийг судлах ангийг органик
хими гэж нэрлэх болжээ.
Зарим нэг органик бодисуудыг цэвэр байдалтайгаар хэдийгээр хойно гаргаж авсан
боловч тэдгээр нь маш дээр үед мэдэгдсэн байжээ. Ургамлын амтат шүүснүүд ба зөгийн
балаас согтоогч унд гарган авах аргыг түүхийн тооллоос өмнө мэдсэн байна. Тэдгээрийн
нөлөө нь спирт гэдэг нүүрстөрөгч бүхий органик бодисуудаас үүснэ. Архи исэхэд гардаг цууг
эртний хүмүүс мэдсэн байжээ. Тэрчлэн тэр үеийн байгалийн будгийг олж авч, бүс даавууг
будах явдалд хэрэглэж байсан байна. Эртний Египетийн булшуудаас олдсон даавууны будаг
одоо болтол арилаагүй байсан явдал тэр үеийн будах техник нилээд их өндөр байсныг гэрчлэх
юм". Гэвч энэ бүгд нь органик бодисын ашиглалтын зөвхөн онцгой тохиолдол болох юм.
Иймэрхүү бодисуудыг их хэмжээгээр нээж олох, эдгээрийг цэвэр байдалтайгаар гарган
авах ба мөн судлах явдал ганцхүү XVIII зууны дунд үеэс эхэлжээ. Ямар нэг органик
бодисыг эхлээд химийн аргаар (синтезээр) гарган авч чаддаггүй бөгөөд харин тэдгээрийн
үүсэлд ямар нэг гайхамшигт „амьдралын хүчин" нөлөөлөх ѐстой юм гэж бодож байжээ.
1
- 2.
Шинжлэх ухааны цаашдынхөгжил „амьдралын хүчинд" буюу ерөөс бүх гайхамшигт юманд
шүтэх явдал бол мэдлэгийн дутуугаас гарсан төөрөгдөл мөн гэдгийг харуулж өгсөн.
Органик бодисуудын анхны синтез. 1828 онд амьдралын хүчний сургаалд анхны
цохилтыг өгчээ. Немцийн химич Вѐлер санамсаргүйгээр, хүний ба амьтны биед үүсдэг
бөгөөд шээсний хамтаар ялгаран гардаг органик бодис мочевиныг хиймэл аргаар гарган авчээ.
Үүнд органик биш бодисын уусмал болох цианы хүчлийн аммонийг энгийн буцалгахад мочевин
үүссэн байна. Гэтэл ингэж гарган авсан мочевин амьтны биед үүсдэг мочевины нэг адил атомуудаас
тогтдог бөгөөд гагцхүү байрлал нь өөр (зураг 89) байжээ. Буцалгахад атомуудын бүдэглэл
өөрчлөгдөж мочевины молекул доторхитой адилаар байрлажээ.
Цианы хүчлийн аммонийн молекул дотор болсон атомуудын зохион
байгуулалтын шинэчлэлээс болж мочевин гэдэг шинэ бодис үүсэв. Үүнийг виталистуудаас
(органик бодис бол гагцхүү тусгай „амьдралын хүчин" байвал үүсч болно гэж үздэг
эрдэмтдийг тийнхүү нэрлэж байжээ) өөрсдийн үзлийг хамгаалан мочевин бол амьд
организмын үлдэгдэл болох тул тийнхүү гарган авч болсон юм гэж баталцгааж байв.
Виталистуудын бодлоор бол амьд биеийн найрлагад орогч бодисуудыг „амьдралын хүчний"
оролцоогүйгээр хэзээ ч гарган авч болохгүй юм. Гагцхүү амьтан ба ургамлын биед тохиолддог
органик нэгдлүүдийн хэд хэдэн синтезийг хийх болтол энэ маргалдаан нь үргэлжилсээр байжээ.
XIX зууны дундуур францийн химич Бертело өөхний бүлэгт хамаарах нэгдлийг химийн аргаар
гаргаж авсан ба оросын химич Бутлеров чихрийн бүлэгт хамаарах бодисыг анх удаа (1861 онд)
гарган авчээ. Үүний дараапар бүх органик бодисуудыг синтезлэх үндсэн бололцоо нь нийтэд
мэдэгдэх болжээ.
Одоо үед хиймэл аргаар бэлтгэж болохгүй байгалийн нэгдлүүд бараг үгүй болсон
байна. Хэрэв зарим зүйл дээр байгалийн нэгдлүүдийг ашигласан хэвээр байгаа бол тэр нь
гагцхүү синтезлэх явдалд маш их үнэ орох буюу эсвэл гүйцэд судлагдаагүй байгаагаас болсон
хэрэг юм. Одоо үед тэрчлэн байгаль дээр тохиолддог олон тооны бодисуудыг (будаг, эмийн
бодисууд гэх мэт) гаргаж авсан байна. Амьд биед органик бодис бий болгодог мэтээр сургадаг
2
- 3.
„амьдралын хүчийн" тухайсургаал бол идеалист сургаал мөн. Минералын (органик биш) ба
органик бодисуудын хооронд виталистуудын хуурамчаар зохиосон хил хязгаар нурж, одоо
тэр „амьдралын хүчин" гэдэгт оршиж тогтох газаргүй болжээ. Бүх „органик бодисуудад"
нүүрстөрөгч салшгүй найрлагын хэсэг болж орох тул тэр нэрийн оронд „нүүрстөрөгчийн
нэгдлүүд" гэдэг нэрийг хэрэглэвэл зөв болох юм. Органик бодисуудын найрлагад
нүүрстөрөгчөөс гадна устөрөгч орох бөгөөд бас тэдгээрийн олонхид түүнчлэн О, N, S, P зэрэг
бусад элементүүд оролцсон байна.
Органик нэгдлүүдийн бүтцийн онол. Оросын алдарт химич Бутлеров
(1828-1886) органик химийн цаашдын амжилттай хөгжлийг хангасан органик
нэгдлүүдийн бүтцийн онолыг боловсруулсан. Бүтцийн онол гэдэг бол органик
бодисуудын молекулууд доторхи атомуудын харилцан байрлах ба харилцан
нөлөөлөх тухай сургаал юм.
Александр Михайлович Бутлеров 1828 оны 8 дугаар сарын 25-нд Казаний губернийн
Чистополь хотод төржээ. Бутлеров А. М. нь Казаны их сургуулийг төгссөн бөгөөд, тэр үеийн
товойн гарсан эрдэмтэн — химич, профессор Зинин, Клаус нарып лекцүүдийг сонсож байжээ.
Тэдгээрийн нөлөөгөөр А. М. Бутлеров химийг сонирхож, улмаар гарамгай химич нарын нэг
болсон бөгөөд түүний бүтээсэн хөдөлмөр одоогийн органик химийн хөгжилд зүйрлэшгүй их
зүйлийг бүтээжээ. Бутлеров бол нүүрстөрөгчийн атом 4 валенттайг үндэслэж, органик
нэгдлүүдийн бүтцийн онолыг бий болгосон бөгөөд энэ онол гагцхүү бүх органик нэгдлүүдийг
зохицсон системд оруулах төдийгөөр зогсохгүй, шинэ нэгдлүүдийн үүсэлтийг урьдаас мэдэх
ба тэдгээрийн шинжийг тайлбарлах бололцоог өгсөн юм. Бутлеров бол органик нэгдлүүдийн
тогтцын онолыг бий болгосноор барахгүй, түүний үнэн зөв болохыг туршлагаар батлан
үзүүлсэн юм.
Тэр химид шинжлэх ухааны сургуулийг бий болгосон бөгөөд тэр нь Казан дах химич
нарын сургууль гэж нэрлэгдэх болжээ. Бутлеров химийн хэд хэдэн шинэ нэгдлүүдийг нээсэн
бөгөөд түүний дотор эмийн зүйл уротропиныг олсон ба чихрийн ангиас хиймэл нэгдлийг анх
гарган авсан байна. Бутлеров бол химид шинэ чиглэлийг бий болгосон агуу их эрдэмтэн
болохоор барахгүй түүнчлэн товойж гарсан нийгмийн их үйлчин, сурган хүмүүжүүлэгч
байжээ. Тэрээр ардын дунд химийн мэдлэгүүдийг дэлгэрүүлэх явдал дээр их анхаарлыг тавьж
байжээ. Бүтцийн онолын үндсэн дээр органик химийг тайлбарласан түүний „Органик химийн
удиртгал" гэдэг сурах бичиг, шинэ үзлүүдийг дэлгэрүүлэх талаар оросын дотор биш, түүнчлэн
бүх дэлхий дээр чухал үүргийг гүйцэтгэжээ.
Бүтцийн онолын мөн чанар, доор дурьдсан зүйлүүдэд оршино.
1. Молекулын доторх атомууд нэг нь нөгөөтэйгээ тусгай дарааллаар холбогдсон байна.
3
- 4.
2. Атомууд биебиетэйгээ валентынхаа ѐсоор нэгдэнэ. Молекулын доторхи бүх
атомуудын валентууд нь харилцан хангагдсан, өөрөөр хэлбэл атомуудын хоорондоо
нэгдэх явдалд зарцуулагдсан байна. Иймээс молекул дотор чөлөөтэй валентгүй байна.
3. Бодисын шинж, түүний молекулын бүтцээс болно. Иймээс бид бодисын шинжээр нь
түүний молекулын бүтцийг тогтоож болох ба мөн бүтцээс бодисын биетэй
шинжийг тогтоож болно. Органик бодисууд бол нүүрстөрөгчийн нэгдлүүд юм. Хялбар
нэгдлүүд нь зөвхөн С, Н хоѐр элементээс үүссэн байж болно.
4. Нүүрстөрөгч бол дөрвөн валенттай, өөрөөр хэлбэл дөрвөн атом устөрөгчтэй зохих
тооны бусад элементүүдтэй) нэгдэж чадна. Хялбар нэгдэл болох метаны бүтэц
Хэрэв молекул дотор нүүрстөрөгчийн хэд хэдэн атом байвал тэдгээр нь хоорондоо нэгдэх
бөгөөд энэ бол нүүрстөрөгчийн атомын онцлог шинж мөн. Нүүрстөрөгчийн атомын валентын
бусад холбоонууд, устөрөгчийн буюу (өөр элементийн) атомуудаар хангагдана.
4
- 5.