SlideShare a Scribd company logo
ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН БОЛОН ЁС ЗҮЙН ХОРООНЫ
ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ, САНАЛ БОЛГОХ ЖУРАМ
Улаанбаатар хот
2017 он
Төсөл
2
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ
ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2017 оны ... дүгээр Улаанбаатар
сарын ...-ны өдөр Дугаар ... хот
Журам батлах тухай
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7, 48.10, Монголын
Хуульчдын холбооны дүрмийн 4.6 дугаар зүйлийн 4, 4.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус
тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 32 дугаар зүйлийн 32.3
дахь хэсэг, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.7 дахь
заалт, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 4.13
дугаар зүйлийн 1.22, 1.23 дахь заалтыг тус тус үндэслэн “Шүүхийн мэргэшлийн болон Ёс
зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тогтоолыг 2017 оны ... дүгээр сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ХУРАЛ ДАРГАЛАГЧ Б.ГҮНБИЛЭГ
Төсөл
3
АГУУЛГА
Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл ........................................................................ 4
Хоёрдугаар бүлэг. Мэргэшлийн болон ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх,
санал болгох нийтлэг журам ...................................................... 4
Гуравдугаар бүлэг. Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд оруулах Хуульчдын
холбооны төлөөллийг нэр дэвшүүлэх, санал болгох тусгай
журам ........................................................................................... 6
Дөрөвдүгээр бүлэг. Бусад зүйл ................................................................................... 6
Төсөл
4
Монголын Хуульчдын холбооны
зөвлөлийн 2017 оны ... дүгээр
сарын ...-ны өдрийн хурлын ...
дугаар тогтоолын ХАВСРАЛТ
ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН БОЛОН ЁС ЗҮЙН ХОРООНЫ
ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ, САНАЛ БОЛГОХ ЖУРАМ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 дүгээр зүйл.Журмын зорилго
1.Энэ журмын зорилго нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн
23.3, 32.3, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт
тус тус заасны дагуу Монголын Хуульчдын холбоо /цаашид “Хуульчдын холбоо” гэх/-оос
Шүүхийн мэргэшлийн хороо /цаашид “Мэргэшлийн хороо” гэх/ болон Шүүхийн ёс зүйн
хороо /цаашид “Ёс зүйн хороо” гэх/-ны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгохтой
холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2 дугаар зүйл.Нэр дэвшүүлэх, санал болгох ажиллагаанд баримтлах зарчим
1.Энэ журмын 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэр дэвшүүлэх, санал болгох
ажиллагаанд нээлттэй, ил тод байх, тэгш эрх, шударга ёсыг хангах, хуульч хүсэл зоригоо
хараат бусаар чөлөөтэй илэрхийлэх зарчмыг баримтална.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
МЭРГЭШЛИЙН БОЛОН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮНД
НЭР ДЭВШҮҮЛЭХ, САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭГ ЖУРАМ
2.1 дүгээр зүйл.Нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах
1.Энэ журмын дагуу Мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг
Хуульчдын холбооны Шалгалтын асуудал эрхэлсэн хороо, Ёс зүйн хорооны гишүүнд нэр
дэвшүүлэх ажиллагааг Хуульчдын холбооны Ёс зүйн асуудал эрхэлсэн хороо тус тус
хариуцан зохион байгуулна.
2.Нэр дэвшүүлэх ажиллагаа явуулах тухай зарыг энэ журмын 2.3 дугаар зүйлийн 5
дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигчдийн жагсаалтыг нийтэд зарлахаас 14-өөс доошгүй
хоногийн өмнө Хуульчдын холбооны хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуульчдад мэдээлнэ.
3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зард нэр дэвшүүлэх ажиллагааны зорилго, нэр
дэвшигчид тавих шаардлага, нэрээ дэвшүүлэхийг хүссэн этгээдийн өргөдлийг хүлээн
авах, бүртгэх, нэр дэвшигчийг тодруулах журам, хугацаа, газар зэргийг заана.
4.Мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн захиргааны тухай хуулийн
23 дугаар зүйлийн 23.3, 23.4 дэх хэсэгт, Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн
захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт тус тус заасан
шаардлагыг хангасан байна.
2.2 дугаар зүйл.Нэр дэвшүүлэх тухай өргөдөл гаргах
1.Энэ журмын 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хуульч
/цаашид “Нэр дэвшигч” гэх/ Мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд тус тус нэрээ
дэвшүүлэх эрхтэй.
2.Нэр дэвшигч нь энэ журмын 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд
Төсөл
5
Мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэрээ дэвшүүлэх тухай өргөдлөө гаргана.
3.Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшигч нь дараах баримт бичгийг бүрдүүлж,
өргөдөлдөө хавсаргана:
3.1.Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар;
3.2.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;
3.3.ажиллаж байгаа бол эрхэлсэн ажлын байдал, хамт олны доторх нэр хүнд,
зан төлөвийн тухай аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны тодорхойлолт;
3.4.энэ журмын хавсралт №1-д заасан маягтын дагуу бөглөсөн нэр дэвшигчийн
мэдээлэл.
4.Мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшигч нь энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас
гадна дараах баримт бичгийг өргөдөлдөө хавсаргана:
4.1.хууль зүйн магистр болон түүнээс дээш боловсролын зэргийн дипломын
нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
4.2.мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласныг нотлох баримт.
5.Хуульчдын холбооны Шалгалтын болон Ёс зүйн асуудал эрхэлсэн хороо нэр
дэвшигчийн бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авч, бүрэн гүйцэд, үнэн зөв эсэхийг
нягтлан шалгана. Шаардлагатай гэж үзвэл баримт бичгийн үнэн зөвийг магадлах
зорилгоор нэмэлт материал гаргуулж болно.
2.3 дугаар зүйл.Өргөдлийг шийдвэрлэх, нэр дэвшигчдийн жагсаалт гаргах
1.Хуульчдын холбооны Шалгалтын болон Ёс зүйн асуудал эрхэлсэн хороо нэр
дэвшигчийн материалыг дараах үе шаттайгаар хянан үзнэ:
1.1.хавсаргасан баримт бичгийн бүрдлийг хянах;
1.2.баримтын бичгийн үнэн зөвийг магадлах;
1.3.батлагдсан маягтын дагуу бөглөсөн нэр дэвшигчийн мэдээлэлд үнэлгээ
өгөх.
2.Хавсаргасан баримт бичгийн бүрдлийг хянах үе шатанд дараах ажлыг хийж
гүйцэтгэнэ:
2.1.баримт бичгийн бүрдэл бүрэн эсэх;
2.2.баримтад бичигт тавигдах шаардлага хангаж байгаа эсэх /эх хувь эсхүл
нотариатаар гэрчлэгдсэн байх/;
2.3.баримт бичигт тусгасан байвал зохих мэдээллийг бүрэн тусгасан эсэх.
3.Баримтын бичгийн үнэн зөвийг магадлах үе шатанд дараах ажиллагааг явуулна:
3.1.баримт бичигт тусгасан мэдээллийг хавсаргаж ирүүлсэн бусад материалтай
харьцуулж үзэх;
3.2.мэдээлэл олж авах боломжтой байгууллага, албан тушаалтнаас
шаардлагатай мэдээллийг гаргуулж авах;
3.3.мэдээллийг бататгах зорилгоор нэр дэвшигчээс тодруулга авах.
4.Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан ажиллагааг бүрэн хийж дууссаны дараа энэ
журмын хавсралт №2-т заасан үнэлгээний хуудасны дагуу нэр дэвшигчийн мэдээлэлд
үнэлгээ өгнө.
5.Энэ журмын 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзвэл
тухайн өргөдөл гаргагчийг нэр дэвшигчдийн жагсаалтад бүртгэж, энэ тухай Хуульчдын
холбооны цахим хуудсаар нийтэд зарлана.
6.Энэ зүйлийн 1.1-1.3-т заасан ажиллагааны явцад дор дурдсан үндэслэл байвал
өргөдлийг хүлээн авахаас татгалзана:
Төсөл
6
6.1.өргөдөл гаргагч энэ журмын 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан
шаардлагыг хангаагүй;
6.2.энэ журмын 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан баримт бичгийг дутуу,
эсхүл хуурамчаар бүрдүүлсэн;
6.3.энэ журмын 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд
бүртгүүлээгүй.
7.Энэ зүйлийн 1.1-1.3-т заасан ажиллагааг нэр дэвшигчдийн өргөдлийг хүлээн
авснаас хойш 14 хоногт багтаан явуулж, нэр дэвшигчдийн талаарх үнэлгээ, холбогдох
баримт бичгийг Хуульчдын холбооны зөвлөлд хүргүүлнэ.
2.4 дүгээр зүйл.Нэр дэвшигчийг санал болгох
1.Хуульчдын холбооны зөвлөл энэ журмын 2.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан
жагсаалтын дагуу нэр дэвшигч нэг бүрээр хэлэлцэн нууцаар санал хурааж, хуралдаанд
оролцсон гишүүдийн олонхын санал авсан Мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшигчийг
Шүүхийн ерөнхий зөвлөлд, Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшигчийг Монгол Улсын
Ерөнхийлөгчид ажлын 5 өдрийн дотор тус тус өргөн мэдүүлнэ.
2.Эхний санал хураалтын нэгдсэн дүнгээр нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал
аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг дахин санал хураалтад
оруулна. Дахин санал хураалт явуулахад энэ журмыг баримтална.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ОРУУЛАХ ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ
ТӨЛӨӨЛЛИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХ, САНАЛ БОЛГОХ ТУСГАЙ ЖУРАМ
3.1 дүгээр зүйл.Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд оруулах Хуульчдын
холбооны төлөөллийг нэр дэвшүүлэх, санал болгох
1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг
хэрэгжүүлэх хүрээнд Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд оруулах Хуульчдын холбооны
төлөөллийг сонгох харилцааг энэ зүйлээр зохицуулна.
2.Мэргэшлийн хороонд бүрэлдэхүүнд Хуульчдын холбоог төлөөлөх гишүүнийг
дараах байдлаар сонгоно:
2.1.Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Мэргэшлийн хороонд төлөөлөх гишүүнд
3 хуульчийг нэр дэвшүүлэх;
2.2.Нэр дэвшигч нь энэ журмын 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан
шаардлагыг хангаж байгаа эсэх талаар Хуульчдын холбооны Шалгалтын асуудал
эрхэлсэн хорооноос санал, дүгнэлт гаргаж, Хуульчдын холбооны зөвлөлд танилцуулах;
2.3.Санал болгож байгаа нэр дэвшигчдээс Хуульчдын холбооны зөвлөлийн
гишүүдийн олонхын санал авсан нэг нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлд санал
болгох.
3.Энэ зүйлийн 1.1-д заасан хуульчдын материалыг хянан үзэх, шаардлага хангасан
эсэх талаар санал, дүгнэлт гаргах, энэ талаар нийтэд мэдээлэх үйл ажиллагаанд энэ
журмын 2 дугаар бүлэгт заасан нийтлэг журмыг баримтална.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
4.1 дүгээр зүйл.Нэр дэвшигчийн мэдээлэлд үнэлгээ өгөх ажиллагаанаас
татгалзах
1.Хуульчдын холбооны Шалгалтын болон Ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны гишүүн
нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын
Төсөл
7
зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5, 3.1.6-д заасан этгээдийн талаар
үнэлгээ өгөх ажиллагаанд оролцож болохгүй.
2.Хуульчдын холбооны Шалгалтын болон Ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны гишүүн
энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас өөр үндэслэлээр үнэлгээ өгөх ажиллагаа явуулахаас
татгалзахыг хориглоно.
4.2 дугаар зүйл.Нэр дэвшигчдийн нөөц бүрдүүлэх
1.Энэ журмын 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан хуульчийг
нэр дэвшигчдийн жагсаалтад оруулах тухай Хуульчдын холбооны Шалгалтын болон Ёс
зүйн асуудал эрхэлсэн хорооны шийдвэр 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
2.Нэр дэвшигчдийн нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн хуульч Мэргэшлийн болон Ёс
зүйн хороонд сул орон тоо гарсан тохиолдолд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны
дотор шууд нэр дэвших эрхтэй.
4.3 дугаар зүйл.Бусад зүйл
1.Хуульчдын холбооны зөвлөл энэ журмыг хэрэгжүүлэх ажлыг арга зүйн
удирдлагаар хангана.
2.Мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгохтой
холбогдсон асуудлаар гарсан маргааныг Хуульчдын холбооны зөвлөл холбогдох хууль
тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
4.4 дүгээр зүйл.Журам хүчин төгөлдөр болох
1.Энэ журмыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
--- о0о ---
Төсөл
8
Хавсралт №1а
ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН МЭДЭЭЛЭЛ
Огноо:
1.Нэр дэвшигчийн:
1.1.Ургийн овог: ............................................
1.2.Эцэг/эх-ийн нэр: ............................................
1.3.Нэр: ............................................
2.Регистерийн дугаар: ............................................
3.Одоо эрхэлж байгаа ажил, албан тушаал:
....................................................................................................................................................
....................................................................................................................................................
4.Нэр дэвшигч миний бие Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4
дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан эсэхийг тодорхойлоход хамааралтай дор дурдсан
мэдээлэл, түүнд хамаарах баримтыг гарган өгч байна:
Д/д Мэдээлэл
Мэдээллийг нотлох эх сурвалж,
холбогдох баримтын талаар
4.1
сүүлийн 3 жилийн хугацаанд мэргэжлийн
үйл ажиллагаатай холбоотой асуудлаар нь
ямар нэгэн гомдол гарч байсан эсэх
4.2
хуульчийн үргэлжилсэн сургалтад тогтмол
хамрагдаж, багц цагаа хангасан эсэх
4.3
хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг
тасралтгүй эрхэлж байгаа эсэх
4.4
сүүлийн 3 жилийн хугацаанд Хуульчийн
мэргэжлийн дүрэм /ёс зүйн дүрэм/-ийн
заалтыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй
гаргаж, хариуцлага хүлээж байсан эсэх
4.5
мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байх
хугацаандаа байгууллагаасаа
хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж
байсан эсэх
4.6
захиргааны зөрчил гаргаж, хариуцлага
хүлээж байсан эсэх
4.7
архи, мансууруулах бодис байнга
хэрэглэдэг гэх үндэслэлээр албадлагын
арга хэмжээ авагдаж байсан эсэх
Энэхүү мэдээлэл нь холбогдох баримтуудад үндэслэгдсэн үнэн зөв бодитой мэдээлэл
болохыг баталж байна.
МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН: ............................................ / /
САНАМЖ: Энэхүү мэдээлэл, түүнд хамаарах баримт бичгийг Хуульчдын холбооноос
шалгаж үзэх бөгөөд мэдээлэл болон баримтууд нь худал ташаа болох нь
тогтоогдсон тохиолдолд таныг Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр
дэвшүүлэхээс татгалзах үндэслэл болохыг анхааруулж байна!
Төсөл
9
Хавсралт №1б
ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН МЭДЭЭЛЭЛ
Огноо:
1.Нэр дэвшигчийн:
1.1.Ургийн овог: ............................................
1.2.Эцэг/эх-ийн нэр: ............................................
1.3.Нэр: ............................................
2.Регистерийн дугаар: ............................................
3.Одоо эрхэлж байгаа ажил, албан тушаал:
....................................................................................................................................................
....................................................................................................................................................
4.Нэр дэвшигч миний бие Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3
дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан эсэхийг тодорхойлоход хамааралтай дор
дурдсан мэдээлэл, түүнд хамаарах баримтыг гарган өгч байна:
Д/д Мэдээлэл
Мэдээллийг нотлох эх сурвалж,
холбогдох баримтын талаар
4.1
сүүлийн 3 жилийн хугацаанд мэргэжлийн
үйл ажиллагаатай холбоотой асуудлаар нь
ямар нэгэн гомдол гарч байсан эсэх
4.2
хуульчийн үргэлжилсэн сургалтад тогтмол
хамрагдаж, багц цагаа хангасан эсэх
4.3
хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг
тасралтгүй эрхэлж байгаа эсэх
4.4
сүүлийн 3 жилийн хугацаанд Хуульчийн
мэргэжлийн дүрэм /ёс зүйн дүрэм/-ийн
заалтыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй
гаргаж, хариуцлага хүлээж байсан эсэх
4.5
мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байх
хугацаандаа байгууллагаасаа
хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж
байсан эсэх
4.6
захиргааны зөрчил гаргаж, хариуцлага
хүлээж байсан эсэх
4.7
архи, мансууруулах бодис байнга
хэрэглэдэг гэх үндэслэлээр албадлагын
арга хэмжээ авагдаж байсан эсэх
Энэхүү мэдээлэл нь холбогдох баримтуудад үндэслэгдсэн үнэн зөв бодитой мэдээлэл
болохыг баталж байна.
МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН: ............................................ / /
САНАМЖ: Энэхүү мэдээлэл, түүнд хамаарах баримт бичгийг Хуульчдын холбооноос
шалгаж үзэх бөгөөд мэдээлэл болон баримтууд нь худал ташаа болох нь
тогтоогдсон тохиолдолд таныг Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр
дэвшүүлэхээс татгалзах үндэслэл болохыг анхааруулж байна!
Төсөл
10
Хавсралт №2а
ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН
МЭДЭЭЛЭЛД ӨГӨХ ҮНЭЛГЭЭ
Огноо:
1.Нэр дэвшигчийн:
1.1.Ургийн овог: ............................................
1.2.Эцэг/эх-ийн нэр: ............................................
1.3.Нэр: ............................................
2.Нэр дэвшигчийн мэдээлэлд өгөх үнэлгээ:
Д/д Үнэлгээний шалгуур үзүүлэлт Тийм Үгүй Тайлбар
2.1
сүүлийн 3 жилийн хугацаанд
мэргэжлийн үйл ажиллагаатай
холбоотой асуудлаар нь ямар нэгэн
гомдол гарч байсан эсэх
2.2
хуульчийн үргэлжилсэн сургалтад
тогтмол хамрагдаж, багц цагаа
хангасан эсэх
2.3
хуульчийн мэргэжлийн үйл
ажиллагааг тасралтгүй эрхэлж байгаа
эсэх
2.4
сүүлийн 3 жилийн хугацаанд
Хуульчийн мэргэжлийн дүрэм /ёс зүйн
дүрэм/-ийн заалтыг зөрчсөн үйлдэл,
эс үйлдэхүй гаргаж, хариуцлага
хүлээж байсан эсэх
2.5
мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж
байх хугацаандаа байгууллагаасаа
хөдөлмөрийн сахилгын шийтгэл
хүлээж байсан эсэх
2.6
захиргааны зөрчил гаргаж, хариуцлага
хүлээж байсан эсэх
2.7
архи, мансууруулах бодис байнга
хэрэглэдэг гэх үндэслэлээр
албадлагын арга хэмжээ авагдаж
байсан эсэх
ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН:
ХОРООНЫ ГИШҮҮД: ............................................ / /
............................................ / /
............................................ / /
Төсөл
11
Хавсралт №2б
ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН
МЭДЭЭЛЭЛД ӨГӨХ ҮНЭЛГЭЭ
Огноо:
1.Нэр дэвшигчийн:
1.1.Ургийн овог: ............................................
1.2.Эцэг/эх-ийн нэр: ............................................
1.3.Нэр: ............................................
2.Нэр дэвшигчийн мэдээлэлд өгөх үнэлгээ:
Д/д Үнэлгээний шалгуур үзүүлэлт Тийм Үгүй Тайлбар
2.1
сүүлийн 3 жилийн хугацаанд
мэргэжлийн үйл ажиллагаатай
холбоотой асуудлаар нь ямар нэгэн
гомдол гарч байсан эсэх
2.2
хуульчийн үргэлжилсэн сургалтад
тогтмол хамрагдаж, багц цагаа
хангасан эсэх
2.3
хуульчийн мэргэжлийн үйл
ажиллагааг тасралтгүй эрхэлж байгаа
эсэх
2.4
сүүлийн 3 жилийн хугацаанд
Хуульчийн мэргэжлийн дүрмийн
заалтыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй
гаргаж, хариуцлага хүлээж байсан
эсэх
2.5
мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж
байх хугацаандаа байгууллагаасаа
хөдөлмөрийн сахилгын шийтгэл
хүлээж байсан эсэх
2.6
захиргааны зөрчил гаргаж, хариуцлага
хүлээж байсан эсэх
2.7
архи, мансууруулах бодис байнга
хэрэглэдэг гэх үндэслэлээр
албадлагын арга хэмжээ авагдаж
байсан эсэх
ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН:
ХОРООНЫ ГИШҮҮД: ............................................ / /
............................................ / /
............................................ / /

More Related Content

What's hot

Togt 15-observer журам
Togt 15-observer журамTogt 15-observer журам
Togt 15-observer журамGEC Mongolia
 
саналын товъёог (1)
саналын товъёог (1)саналын товъёог (1)
саналын товъёог (1)
Azzaya Byambadorj
 
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 3826.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
naranhuu
 
Ehhsht
EhhshtEhhsht
20.хорооны маргаан хянан шийдвэрлэх журам 20140829 86
20.хорооны маргаан хянан шийдвэрлэх журам 20140829 8620.хорооны маргаан хянан шийдвэрлэх журам 20140829 86
20.хорооны маргаан хянан шийдвэрлэх журам 20140829 86
naranhuu
 
саналын товъёог
саналын товъёогсаналын товъёог
саналын товъёог
Azzaya Byambadorj
 
04.сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журам 20131102 09
04.сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журам 20131102 0904.сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журам 20131102 09
04.сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журам 20131102 09
naranhuu
 
85, 86 ын зар
85, 86 ын зар85, 86 ын зар
85, 86 ын зар
naranhuu
 
Togt 15-hesgiin bairnii zaavar-pn
Togt 15-hesgiin bairnii zaavar-pnTogt 15-hesgiin bairnii zaavar-pn
Togt 15-hesgiin bairnii zaavar-pnGEC Mongolia
 
Durem
DuremDurem
Durem
naranhuu
 
17.хорооны ажиллах журам 20140606 79
17.хорооны ажиллах журам 20140606 7917.хорооны ажиллах журам 20140606 79
17.хорооны ажиллах журам 20140606 79
naranhuu
 
Ouezh nii-durem
Ouezh nii-duremOuezh nii-durem
Ouezh nii-durem
naranhuu
 
Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам (2016.08.27)
Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам (2016.08.27)Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам (2016.08.27)
Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам (2016.08.27)
Turbat Bat-Erdem
 
85, 86 ын зар (1)
85, 86 ын зар (1)85, 86 ын зар (1)
85, 86 ын зар (1)
Azzaya Byambadorj
 
Сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтСонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалт
Azzaya Byambadorj
 
ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
Azzaya Byambadorj
 

What's hot (19)

Togt 15-observer журам
Togt 15-observer журамTogt 15-observer журам
Togt 15-observer журам
 
саналын товъёог (1)
саналын товъёог (1)саналын товъёог (1)
саналын товъёог (1)
 
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 3826.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
 
Ehhsht
EhhshtEhhsht
Ehhsht
 
20.хорооны маргаан хянан шийдвэрлэх журам 20140829 86
20.хорооны маргаан хянан шийдвэрлэх журам 20140829 8620.хорооны маргаан хянан шийдвэрлэх журам 20140829 86
20.хорооны маргаан хянан шийдвэрлэх журам 20140829 86
 
саналын товъёог
саналын товъёогсаналын товъёог
саналын товъёог
 
Togt 25
Togt 25Togt 25
Togt 25
 
04.сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журам 20131102 09
04.сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журам 20131102 0904.сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журам 20131102 09
04.сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журам 20131102 09
 
85, 86 ын зар
85, 86 ын зар85, 86 ын зар
85, 86 ын зар
 
Togt 15-hesgiin bairnii zaavar-pn
Togt 15-hesgiin bairnii zaavar-pnTogt 15-hesgiin bairnii zaavar-pn
Togt 15-hesgiin bairnii zaavar-pn
 
Burtgeliin juram
Burtgeliin juramBurtgeliin juram
Burtgeliin juram
 
Durem
DuremDurem
Durem
 
17.хорооны ажиллах журам 20140606 79
17.хорооны ажиллах журам 20140606 7917.хорооны ажиллах журам 20140606 79
17.хорооны ажиллах журам 20140606 79
 
Ouezh nii-durem
Ouezh nii-duremOuezh nii-durem
Ouezh nii-durem
 
Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам (2016.08.27)
Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам (2016.08.27)Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам (2016.08.27)
Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам (2016.08.27)
 
85, 86 ын зар (1)
85, 86 ын зар (1)85, 86 ын зар (1)
85, 86 ын зар (1)
 
Сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтСонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалт
 
ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
 
Шүүгч
ШүүгчШүүгч
Шүүгч
 

Similar to Мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам

хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журамхуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
Azzaya Byambadorj
 
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журамхуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
naranhuu
 
мэргэжлийн дадлага тооцох журам 170421
мэргэжлийн дадлага тооцох журам 170421мэргэжлийн дадлага тооцох журам 170421
мэргэжлийн дадлага тооцох журам 170421
naranhuu
 
Juram2018
Juram2018Juram2018
Juram2018
naranhuu
 
Juram2017
Juram2017Juram2017
Juram2017
naranhuu
 
15.салбарын үйл ажиллагааны журам 20140301 36
15.салбарын үйл ажиллагааны журам 20140301 3615.салбарын үйл ажиллагааны журам 20140301 36
15.салбарын үйл ажиллагааны журам 20140301 36
naranhuu
 
Гишүүнчлэлийн журам.docx
Гишүүнчлэлийн журам.docxГишүүнчлэлийн журам.docx
Гишүүнчлэлийн журам.docx
ssuser2a3b12
 
145 tushaal
145 tushaal145 tushaal
145 tushaal
rtumur
 
хуульчдын холбооны дүрэм
хуульчдын холбооны дүрэмхуульчдын холбооны дүрэм
хуульчдын холбооны дүрэм
Azzaya Byambadorj
 
Legalinfo.mn хуульчийн эрх зүйн байдлын тухай
Legalinfo.mn хуульчийн эрх зүйн байдлын тухайLegalinfo.mn хуульчийн эрх зүйн байдлын тухай
Legalinfo.mn хуульчийн эрх зүйн байдлын тухай
naranhuu
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-03-НЫ ӨДРИЙН 02 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-03-НЫ ӨДРИЙН 02 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-03-НЫ ӨДРИЙН 02 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-03-НЫ ӨДРИЙН 02 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
Umguullin Mongol Umguulugch
 
ХӨДӨЛМӨРИЙН СУДАЛГААНЫ ИНСТИТУТЫН ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛ...
ХӨДӨЛМӨРИЙН СУДАЛГААНЫ ИНСТИТУТЫН ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛ...ХӨДӨЛМӨРИЙН СУДАЛГААНЫ ИНСТИТУТЫН ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛ...
ХӨДӨЛМӨРИЙН СУДАЛГААНЫ ИНСТИТУТЫН ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛ...
bayaraa11d
 
Hurungiin vnelgeeni tuxai law
Hurungiin vnelgeeni tuxai lawHurungiin vnelgeeni tuxai law
Hurungiin vnelgeeni tuxai law
Baterdene Batchuluun
 
9.төрийн хяналт шалгалтын тухай хууль
9.төрийн хяналт шалгалтын тухай хууль9.төрийн хяналт шалгалтын тухай хууль
9.төрийн хяналт шалгалтын тухай хуульMonatom Mgl
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИ...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИ...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИ...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИ...
Umguullin Mongol Umguulugch
 

Similar to Мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам (17)

хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журамхуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
 
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журамхуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
 
мэргэжлийн дадлага тооцох журам 170421
мэргэжлийн дадлага тооцох журам 170421мэргэжлийн дадлага тооцох журам 170421
мэргэжлийн дадлага тооцох журам 170421
 
Juram2018
Juram2018Juram2018
Juram2018
 
Juram2017
Juram2017Juram2017
Juram2017
 
15.салбарын үйл ажиллагааны журам 20140301 36
15.салбарын үйл ажиллагааны журам 20140301 3615.салбарын үйл ажиллагааны журам 20140301 36
15.салбарын үйл ажиллагааны журам 20140301 36
 
Гишүүнчлэлийн журам.docx
Гишүүнчлэлийн журам.docxГишүүнчлэлийн журам.docx
Гишүүнчлэлийн журам.docx
 
145 tushaal
145 tushaal145 tushaal
145 tushaal
 
хуульчдын холбооны дүрэм
хуульчдын холбооны дүрэмхуульчдын холбооны дүрэм
хуульчдын холбооны дүрэм
 
Legalinfo.mn хуульчийн эрх зүйн байдлын тухай
Legalinfo.mn хуульчийн эрх зүйн байдлын тухайLegalinfo.mn хуульчийн эрх зүйн байдлын тухай
Legalinfo.mn хуульчийн эрх зүйн байдлын тухай
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-03-НЫ ӨДРИЙН 02 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-03-НЫ ӨДРИЙН 02 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-03-НЫ ӨДРИЙН 02 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-03-НЫ ӨДРИЙН 02 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
 
ХӨДӨЛМӨРИЙН СУДАЛГААНЫ ИНСТИТУТЫН ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛ...
ХӨДӨЛМӨРИЙН СУДАЛГААНЫ ИНСТИТУТЫН ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛ...ХӨДӨЛМӨРИЙН СУДАЛГААНЫ ИНСТИТУТЫН ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛ...
ХӨДӨЛМӨРИЙН СУДАЛГААНЫ ИНСТИТУТЫН ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛ...
 
Hurungiin vnelgeeni tuxai law
Hurungiin vnelgeeni tuxai lawHurungiin vnelgeeni tuxai law
Hurungiin vnelgeeni tuxai law
 
9.төрийн хяналт шалгалтын тухай хууль
9.төрийн хяналт шалгалтын тухай хууль9.төрийн хяналт шалгалтын тухай хууль
9.төрийн хяналт шалгалтын тухай хууль
 
Emch
EmchEmch
Emch
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИ...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИ...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИ...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИ...
 
15.16 tushaal zar
15.16 tushaal zar15.16 tushaal zar
15.16 tushaal zar
 

Мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам

  • 1. ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН БОЛОН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ, САНАЛ БОЛГОХ ЖУРАМ Улаанбаатар хот 2017 он
  • 2. Төсөл 2 МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТОГТООЛ 2017 оны ... дүгээр Улаанбаатар сарын ...-ны өдөр Дугаар ... хот Журам батлах тухай Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7, 48.10, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 4.6 дугаар зүйлийн 4, 4.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэг, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.7 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 4.13 дугаар зүйлийн 1.22, 1.23 дахь заалтыг тус тус үндэслэн “Шүүхийн мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам”-ыг хавсралтаар баталсугай. 2.Энэ тогтоолыг 2017 оны ... дүгээр сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. ХУРАЛ ДАРГАЛАГЧ Б.ГҮНБИЛЭГ
  • 3. Төсөл 3 АГУУЛГА Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл ........................................................................ 4 Хоёрдугаар бүлэг. Мэргэшлийн болон ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох нийтлэг журам ...................................................... 4 Гуравдугаар бүлэг. Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд оруулах Хуульчдын холбооны төлөөллийг нэр дэвшүүлэх, санал болгох тусгай журам ........................................................................................... 6 Дөрөвдүгээр бүлэг. Бусад зүйл ................................................................................... 6
  • 4. Төсөл 4 Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2017 оны ... дүгээр сарын ...-ны өдрийн хурлын ... дугаар тогтоолын ХАВСРАЛТ ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН БОЛОН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ, САНАЛ БОЛГОХ ЖУРАМ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1.1 дүгээр зүйл.Журмын зорилго 1.Энэ журмын зорилго нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 32.3, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Монголын Хуульчдын холбоо /цаашид “Хуульчдын холбоо” гэх/-оос Шүүхийн мэргэшлийн хороо /цаашид “Мэргэшлийн хороо” гэх/ болон Шүүхийн ёс зүйн хороо /цаашид “Ёс зүйн хороо” гэх/-ны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 1.2 дугаар зүйл.Нэр дэвшүүлэх, санал болгох ажиллагаанд баримтлах зарчим 1.Энэ журмын 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэр дэвшүүлэх, санал болгох ажиллагаанд нээлттэй, ил тод байх, тэгш эрх, шударга ёсыг хангах, хуульч хүсэл зоригоо хараат бусаар чөлөөтэй илэрхийлэх зарчмыг баримтална. ХОЁРДУГААР БҮЛЭГ МЭРГЭШЛИЙН БОЛОН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ, САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭГ ЖУРАМ 2.1 дүгээр зүйл.Нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах 1.Энэ журмын дагуу Мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг Хуульчдын холбооны Шалгалтын асуудал эрхэлсэн хороо, Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг Хуульчдын холбооны Ёс зүйн асуудал эрхэлсэн хороо тус тус хариуцан зохион байгуулна. 2.Нэр дэвшүүлэх ажиллагаа явуулах тухай зарыг энэ журмын 2.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигчдийн жагсаалтыг нийтэд зарлахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө Хуульчдын холбооны хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуульчдад мэдээлнэ. 3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зард нэр дэвшүүлэх ажиллагааны зорилго, нэр дэвшигчид тавих шаардлага, нэрээ дэвшүүлэхийг хүссэн этгээдийн өргөдлийг хүлээн авах, бүртгэх, нэр дэвшигчийг тодруулах журам, хугацаа, газар зэргийг заана. 4.Мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4 дэх хэсэгт, Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт тус тус заасан шаардлагыг хангасан байна. 2.2 дугаар зүйл.Нэр дэвшүүлэх тухай өргөдөл гаргах 1.Энэ журмын 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хуульч /цаашид “Нэр дэвшигч” гэх/ Мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд тус тус нэрээ дэвшүүлэх эрхтэй. 2.Нэр дэвшигч нь энэ журмын 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд
  • 5. Төсөл 5 Мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэрээ дэвшүүлэх тухай өргөдлөө гаргана. 3.Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшигч нь дараах баримт бичгийг бүрдүүлж, өргөдөлдөө хавсаргана: 3.1.Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар; 3.2.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар; 3.3.ажиллаж байгаа бол эрхэлсэн ажлын байдал, хамт олны доторх нэр хүнд, зан төлөвийн тухай аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны тодорхойлолт; 3.4.энэ журмын хавсралт №1-д заасан маягтын дагуу бөглөсөн нэр дэвшигчийн мэдээлэл. 4.Мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшигч нь энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас гадна дараах баримт бичгийг өргөдөлдөө хавсаргана: 4.1.хууль зүйн магистр болон түүнээс дээш боловсролын зэргийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; 4.2.мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласныг нотлох баримт. 5.Хуульчдын холбооны Шалгалтын болон Ёс зүйн асуудал эрхэлсэн хороо нэр дэвшигчийн бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авч, бүрэн гүйцэд, үнэн зөв эсэхийг нягтлан шалгана. Шаардлагатай гэж үзвэл баримт бичгийн үнэн зөвийг магадлах зорилгоор нэмэлт материал гаргуулж болно. 2.3 дугаар зүйл.Өргөдлийг шийдвэрлэх, нэр дэвшигчдийн жагсаалт гаргах 1.Хуульчдын холбооны Шалгалтын болон Ёс зүйн асуудал эрхэлсэн хороо нэр дэвшигчийн материалыг дараах үе шаттайгаар хянан үзнэ: 1.1.хавсаргасан баримт бичгийн бүрдлийг хянах; 1.2.баримтын бичгийн үнэн зөвийг магадлах; 1.3.батлагдсан маягтын дагуу бөглөсөн нэр дэвшигчийн мэдээлэлд үнэлгээ өгөх. 2.Хавсаргасан баримт бичгийн бүрдлийг хянах үе шатанд дараах ажлыг хийж гүйцэтгэнэ: 2.1.баримт бичгийн бүрдэл бүрэн эсэх; 2.2.баримтад бичигт тавигдах шаардлага хангаж байгаа эсэх /эх хувь эсхүл нотариатаар гэрчлэгдсэн байх/; 2.3.баримт бичигт тусгасан байвал зохих мэдээллийг бүрэн тусгасан эсэх. 3.Баримтын бичгийн үнэн зөвийг магадлах үе шатанд дараах ажиллагааг явуулна: 3.1.баримт бичигт тусгасан мэдээллийг хавсаргаж ирүүлсэн бусад материалтай харьцуулж үзэх; 3.2.мэдээлэл олж авах боломжтой байгууллага, албан тушаалтнаас шаардлагатай мэдээллийг гаргуулж авах; 3.3.мэдээллийг бататгах зорилгоор нэр дэвшигчээс тодруулга авах. 4.Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан ажиллагааг бүрэн хийж дууссаны дараа энэ журмын хавсралт №2-т заасан үнэлгээний хуудасны дагуу нэр дэвшигчийн мэдээлэлд үнэлгээ өгнө. 5.Энэ журмын 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзвэл тухайн өргөдөл гаргагчийг нэр дэвшигчдийн жагсаалтад бүртгэж, энэ тухай Хуульчдын холбооны цахим хуудсаар нийтэд зарлана. 6.Энэ зүйлийн 1.1-1.3-т заасан ажиллагааны явцад дор дурдсан үндэслэл байвал өргөдлийг хүлээн авахаас татгалзана:
  • 6. Төсөл 6 6.1.өргөдөл гаргагч энэ журмын 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй; 6.2.энэ журмын 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан баримт бичгийг дутуу, эсхүл хуурамчаар бүрдүүлсэн; 6.3.энэ журмын 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд бүртгүүлээгүй. 7.Энэ зүйлийн 1.1-1.3-т заасан ажиллагааг нэр дэвшигчдийн өргөдлийг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан явуулж, нэр дэвшигчдийн талаарх үнэлгээ, холбогдох баримт бичгийг Хуульчдын холбооны зөвлөлд хүргүүлнэ. 2.4 дүгээр зүйл.Нэр дэвшигчийг санал болгох 1.Хуульчдын холбооны зөвлөл энэ журмын 2.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан жагсаалтын дагуу нэр дэвшигч нэг бүрээр хэлэлцэн нууцаар санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын санал авсан Мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлд, Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчид ажлын 5 өдрийн дотор тус тус өргөн мэдүүлнэ. 2.Эхний санал хураалтын нэгдсэн дүнгээр нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг дахин санал хураалтад оруулна. Дахин санал хураалт явуулахад энэ журмыг баримтална. ГУРАВДУГААР БҮЛЭГ МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ОРУУЛАХ ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛЛИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХ, САНАЛ БОЛГОХ ТУСГАЙ ЖУРАМ 3.1 дүгээр зүйл.Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд оруулах Хуульчдын холбооны төлөөллийг нэр дэвшүүлэх, санал болгох 1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг хэрэгжүүлэх хүрээнд Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд оруулах Хуульчдын холбооны төлөөллийг сонгох харилцааг энэ зүйлээр зохицуулна. 2.Мэргэшлийн хороонд бүрэлдэхүүнд Хуульчдын холбоог төлөөлөх гишүүнийг дараах байдлаар сонгоно: 2.1.Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Мэргэшлийн хороонд төлөөлөх гишүүнд 3 хуульчийг нэр дэвшүүлэх; 2.2.Нэр дэвшигч нь энэ журмын 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа эсэх талаар Хуульчдын холбооны Шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос санал, дүгнэлт гаргаж, Хуульчдын холбооны зөвлөлд танилцуулах; 2.3.Санал болгож байгаа нэр дэвшигчдээс Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүдийн олонхын санал авсан нэг нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлд санал болгох. 3.Энэ зүйлийн 1.1-д заасан хуульчдын материалыг хянан үзэх, шаардлага хангасан эсэх талаар санал, дүгнэлт гаргах, энэ талаар нийтэд мэдээлэх үйл ажиллагаанд энэ журмын 2 дугаар бүлэгт заасан нийтлэг журмыг баримтална. ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ 4.1 дүгээр зүйл.Нэр дэвшигчийн мэдээлэлд үнэлгээ өгөх ажиллагаанаас татгалзах 1.Хуульчдын холбооны Шалгалтын болон Ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны гишүүн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын
  • 7. Төсөл 7 зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5, 3.1.6-д заасан этгээдийн талаар үнэлгээ өгөх ажиллагаанд оролцож болохгүй. 2.Хуульчдын холбооны Шалгалтын болон Ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны гишүүн энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас өөр үндэслэлээр үнэлгээ өгөх ажиллагаа явуулахаас татгалзахыг хориглоно. 4.2 дугаар зүйл.Нэр дэвшигчдийн нөөц бүрдүүлэх 1.Энэ журмын 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан хуульчийг нэр дэвшигчдийн жагсаалтад оруулах тухай Хуульчдын холбооны Шалгалтын болон Ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны шийдвэр 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. 2.Нэр дэвшигчдийн нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн хуульч Мэргэшлийн болон Ёс зүйн хороонд сул орон тоо гарсан тохиолдолд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй. 4.3 дугаар зүйл.Бусад зүйл 1.Хуульчдын холбооны зөвлөл энэ журмыг хэрэгжүүлэх ажлыг арга зүйн удирдлагаар хангана. 2.Мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгохтой холбогдсон асуудлаар гарсан маргааныг Хуульчдын холбооны зөвлөл холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. 4.4 дүгээр зүйл.Журам хүчин төгөлдөр болох 1.Энэ журмыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. --- о0о ---
  • 8. Төсөл 8 Хавсралт №1а ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН МЭДЭЭЛЭЛ Огноо: 1.Нэр дэвшигчийн: 1.1.Ургийн овог: ............................................ 1.2.Эцэг/эх-ийн нэр: ............................................ 1.3.Нэр: ............................................ 2.Регистерийн дугаар: ............................................ 3.Одоо эрхэлж байгаа ажил, албан тушаал: .................................................................................................................................................... .................................................................................................................................................... 4.Нэр дэвшигч миний бие Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан эсэхийг тодорхойлоход хамааралтай дор дурдсан мэдээлэл, түүнд хамаарах баримтыг гарган өгч байна: Д/д Мэдээлэл Мэдээллийг нотлох эх сурвалж, холбогдох баримтын талаар 4.1 сүүлийн 3 жилийн хугацаанд мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар нь ямар нэгэн гомдол гарч байсан эсэх 4.2 хуульчийн үргэлжилсэн сургалтад тогтмол хамрагдаж, багц цагаа хангасан эсэх 4.3 хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг тасралтгүй эрхэлж байгаа эсэх 4.4 сүүлийн 3 жилийн хугацаанд Хуульчийн мэргэжлийн дүрэм /ёс зүйн дүрэм/-ийн заалтыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаж, хариуцлага хүлээж байсан эсэх 4.5 мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байх хугацаандаа байгууллагаасаа хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж байсан эсэх 4.6 захиргааны зөрчил гаргаж, хариуцлага хүлээж байсан эсэх 4.7 архи, мансууруулах бодис байнга хэрэглэдэг гэх үндэслэлээр албадлагын арга хэмжээ авагдаж байсан эсэх Энэхүү мэдээлэл нь холбогдох баримтуудад үндэслэгдсэн үнэн зөв бодитой мэдээлэл болохыг баталж байна. МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН: ............................................ / / САНАМЖ: Энэхүү мэдээлэл, түүнд хамаарах баримт бичгийг Хуульчдын холбооноос шалгаж үзэх бөгөөд мэдээлэл болон баримтууд нь худал ташаа болох нь тогтоогдсон тохиолдолд таныг Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлэхээс татгалзах үндэслэл болохыг анхааруулж байна!
  • 9. Төсөл 9 Хавсралт №1б ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН МЭДЭЭЛЭЛ Огноо: 1.Нэр дэвшигчийн: 1.1.Ургийн овог: ............................................ 1.2.Эцэг/эх-ийн нэр: ............................................ 1.3.Нэр: ............................................ 2.Регистерийн дугаар: ............................................ 3.Одоо эрхэлж байгаа ажил, албан тушаал: .................................................................................................................................................... .................................................................................................................................................... 4.Нэр дэвшигч миний бие Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан эсэхийг тодорхойлоход хамааралтай дор дурдсан мэдээлэл, түүнд хамаарах баримтыг гарган өгч байна: Д/д Мэдээлэл Мэдээллийг нотлох эх сурвалж, холбогдох баримтын талаар 4.1 сүүлийн 3 жилийн хугацаанд мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар нь ямар нэгэн гомдол гарч байсан эсэх 4.2 хуульчийн үргэлжилсэн сургалтад тогтмол хамрагдаж, багц цагаа хангасан эсэх 4.3 хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг тасралтгүй эрхэлж байгаа эсэх 4.4 сүүлийн 3 жилийн хугацаанд Хуульчийн мэргэжлийн дүрэм /ёс зүйн дүрэм/-ийн заалтыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаж, хариуцлага хүлээж байсан эсэх 4.5 мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байх хугацаандаа байгууллагаасаа хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж байсан эсэх 4.6 захиргааны зөрчил гаргаж, хариуцлага хүлээж байсан эсэх 4.7 архи, мансууруулах бодис байнга хэрэглэдэг гэх үндэслэлээр албадлагын арга хэмжээ авагдаж байсан эсэх Энэхүү мэдээлэл нь холбогдох баримтуудад үндэслэгдсэн үнэн зөв бодитой мэдээлэл болохыг баталж байна. МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН: ............................................ / / САНАМЖ: Энэхүү мэдээлэл, түүнд хамаарах баримт бичгийг Хуульчдын холбооноос шалгаж үзэх бөгөөд мэдээлэл болон баримтууд нь худал ташаа болох нь тогтоогдсон тохиолдолд таныг Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэхээс татгалзах үндэслэл болохыг анхааруулж байна!
  • 10. Төсөл 10 Хавсралт №2а ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН МЭДЭЭЛЭЛД ӨГӨХ ҮНЭЛГЭЭ Огноо: 1.Нэр дэвшигчийн: 1.1.Ургийн овог: ............................................ 1.2.Эцэг/эх-ийн нэр: ............................................ 1.3.Нэр: ............................................ 2.Нэр дэвшигчийн мэдээлэлд өгөх үнэлгээ: Д/д Үнэлгээний шалгуур үзүүлэлт Тийм Үгүй Тайлбар 2.1 сүүлийн 3 жилийн хугацаанд мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар нь ямар нэгэн гомдол гарч байсан эсэх 2.2 хуульчийн үргэлжилсэн сургалтад тогтмол хамрагдаж, багц цагаа хангасан эсэх 2.3 хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг тасралтгүй эрхэлж байгаа эсэх 2.4 сүүлийн 3 жилийн хугацаанд Хуульчийн мэргэжлийн дүрэм /ёс зүйн дүрэм/-ийн заалтыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаж, хариуцлага хүлээж байсан эсэх 2.5 мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байх хугацаандаа байгууллагаасаа хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж байсан эсэх 2.6 захиргааны зөрчил гаргаж, хариуцлага хүлээж байсан эсэх 2.7 архи, мансууруулах бодис байнга хэрэглэдэг гэх үндэслэлээр албадлагын арга хэмжээ авагдаж байсан эсэх ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН: ХОРООНЫ ГИШҮҮД: ............................................ / / ............................................ / / ............................................ / /
  • 11. Төсөл 11 Хавсралт №2б ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН МЭДЭЭЛЭЛД ӨГӨХ ҮНЭЛГЭЭ Огноо: 1.Нэр дэвшигчийн: 1.1.Ургийн овог: ............................................ 1.2.Эцэг/эх-ийн нэр: ............................................ 1.3.Нэр: ............................................ 2.Нэр дэвшигчийн мэдээлэлд өгөх үнэлгээ: Д/д Үнэлгээний шалгуур үзүүлэлт Тийм Үгүй Тайлбар 2.1 сүүлийн 3 жилийн хугацаанд мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар нь ямар нэгэн гомдол гарч байсан эсэх 2.2 хуульчийн үргэлжилсэн сургалтад тогтмол хамрагдаж, багц цагаа хангасан эсэх 2.3 хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг тасралтгүй эрхэлж байгаа эсэх 2.4 сүүлийн 3 жилийн хугацаанд Хуульчийн мэргэжлийн дүрмийн заалтыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаж, хариуцлага хүлээж байсан эсэх 2.5 мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байх хугацаандаа байгууллагаасаа хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж байсан эсэх 2.6 захиргааны зөрчил гаргаж, хариуцлага хүлээж байсан эсэх 2.7 архи, мансууруулах бодис байнга хэрэглэдэг гэх үндэслэлээр албадлагын арга хэмжээ авагдаж байсан эсэх ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН: ХОРООНЫ ГИШҮҮД: ............................................ / / ............................................ / / ............................................ / /