SlideShare a Scribd company logo
“ЭРДМИЙН ӨРГӨӨ-АСРАН ХАМГААЛАГЧИД” ГҮТББ-
ын үүсгэн байгуулагчдын 2023 оны 04 сарын 28-ны
өдрийн 01 дугаартай тогтоолын хавсралт.
ЭРДМИЙН ӨРГӨӨ-АСРАН ХАМГААЛАГЧ ГҮТББ-ЫН ДҮРЭМ.
Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн
нийт асран хамгаалагчид бид “Эрдмийн өргөө-Асран хамгаалагчид” ГҮТББ-г байгуулахыг дийлэнх олонхийн
саналаар дэмжсэн учир энэхүү холбоог сайн дурын үндсэн дээр байгуулав.
Сургуулийн нийт асран хамгаалагчид анги бүртээ хуралдаж, анги бүрийн асран хамгаалагчдын дарга
нар хуралдаж, 12 бүлэг тус бүрээс 2 төлөөлөгч нарыг сонгон улмаар энэхүү гишүүдэд үйлчлэх төрийн бус
байгууллагыг үүсгэн байгуулж, удирдахыг дийлэнх олонхоор дэмжсэнийг харгалзав.
НЭГ. ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН НЭР, ХАЯГ.
1.1. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн ерөнхий боловсролын Эрдмийн өргөө цогцолбор сургууль
/цаашид дунд сургууль гэх/-ийн сурагчдын асран хамгаалагчдын нэгдлийг “Эрдмийн өргөө-Асран
хамгаалагчид” ГҮТББ /цаашид төрийн бус байгууллага гэх/ гэж нэрлэв.
1.2. Төрийн бус байгууллагын албан ёсны хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо
Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 1 дүгээр байрны 108 тоот болно. Энэхүү хаягт байрлах өрөөг
ашиглахыг сургуулийн удирдлагатай хамтран ажиллах гэрээ байгуулах замаар шийдвэрлэнэ.
ХОЁР. ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛСАН ОН,САР, ӨДӨР.
2.1. Төрийн бус байгууллагыг 2023 оны 04 сарын 28-ны өдрийн үүсгэн байгуулагчдын хурлаар үүсгэн
байгуулагдсанд тооцсон.
ГУРАВ. ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ЗОРИЛГО
3.1. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн сурагчдын сурах
орчинг сайжруулах, багшийн хөгжлийг дэмжлэг үзүүлэх, тус сургуулийн сурагч, асран хамгаалагчдын эрх
ашгийг хамгаалахад төрийн бус байгууллагын зорилго оршино.
3.2. Төрийн бус байгууллагын зорилгод шууд бусаар хамаарах аливаа үйл ажиллагааг удирдах
зөвлөлийн хурлаар дэмжсэн тохиолдолд хэрэгжүүлж болно.
3.3. Төрийн бус байгууллага нь ашгийн бус, сайн дурын, зөвшилцлийн, сурагчдын асран
хамгаалагчдын нэгдэл мөн.
ДӨРӨВ. ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ, ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО.
4.1. Төрийн бус байгууллага нь дунд сургуулийн сурагчдын нийт асран хамгаалагчдаас бүрдсэн
гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллага мөн. Төрийн бус байгууллага дунд сургуулийн захирал, сургалтын
менежер, нийгмийн ажилтан, багш, бусад албан хаагчид болон асран хамгаалагчдаас хараат бусаар бие
даан үйл ажиллагаагаа явуулна.
4.2. Төрийн бус байгууллагын удирдах дээд байгууллага нь удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөл
15 тооны гишүүдээс бүрдэнэ. Гишүүд тэгш эрхийн оролцоотой байна.
4.2.1. Удирдах зөвлөл дараах эрх хэмжээтэй байна. Үүнд:
4.2.1.1. Төрийн бус байгууллагын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах.
4.2.1.2. Удирдах зөвлөлийн дарга, хяналтын зөвлөлийн гишүүн, чиг үүргийн гишүүн, байгууллагын
гүйцэтгэх захирлыг сонгож, баталгаажуулах.
4.2.1.3. Шинэ хичээлийн жилд төрийн бус байгууллагын зорилгод хамаарах үйл ажиллагааны
төлөвлөгөөг баталж, санхүүжилт, түүний хэмжээг шийдвэрлэх.
4.2.1.4. Төрийн бус байгууллагын зорилгод хамаарах аливаа арга хэмжээ зохион байгуулах, дэмжлэг
үзүүлэх.
4.2.1.5. Төрийн бус байгууллагын зорилгод хамаарах аливаа арга хэмжээ авах хүрээнд төрийн болон
төрийн бус байгууллагатай хамтран ажиллах эсэхийг шийдвэрлэх, тэдгээртэй гүйцэтгэх захирлаар
дамжуулан харьцах.
4.2.1.6. Удирдах зөвлөлийн гишүүдээс чиг үүрэг хариуцсан гишүүнийг сонгож, баталгаажуулах.
4.2.1.7. Дунд сургуулийн захиргаатай хамтран ажиллах, дунд сургуулийн сургалтын болон бусад үйл
ажиллагаатай холбоотой асран хамгаалагчдаас гаргасан саналыг хүргүүлэх.
4.2.1.8. Хууль болон энэ дүрэмд заасан бусад эрх хэмжээ.
4.3. Удирдах зөвлөл хуралдаж удирдах зөвлөлийн даргыг 1 жилийн хугацаатай ил санал хураалтаар
сонгоно. Удирдах зөвлөлийн дарга дараах эрх, үүрэгтэй. Үүнд:
4.3.1. Удирдах зөвлөлийн хурлыг товлох, хуралдааныг даргалах.
4.3.2. Удирдах зөвлөлөөр хэлэлцэх асуудлыг тодорхойлох.
4.3.3. Аливаа арга хэмжээнд төрийн бус байгууллагыг төлөөлөх.
4.3.4. Дунд сургуулийн асран хамгаалагчид төрийн бус байгууллагын үйл ажиллагааны тайланг
танилцуулах.
4.4. Удирдах зөвлөлийн хурлаар төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлыг дотроосоо сонгоно.
4.4.1. Гүйцэтгэх захирлыг өөрчлөх, чөлөөлөх талаар Удирдах зөвлөлийн гишүүнээс санал гаргаагүй
тохиолдолд хүүхэд нь, хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй бол бага хүүхэд нь сургуулиа төгсөх хүртэл
хугацаанд гүйцэтгэх захирлаар ажиллана.
4.4.2. Гүйцэтгэх захирлыг чөлөөлөх, өөрчлөх талаар Удирдах зөвлөлийн гишүүнээс санал гаргасан
тохиолдолд энэхүү асуудлыг тэргүүн эгнээнд Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэнэ.
4.4.3. Санал гаргасан гишүүн гүйцэтгэх захирлыг чөлөөлөх, өөрчлөх саналаа үндэслэлийн хамт
танилцуулна.
4.5. Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа зорилгод нийцсэн эсэхийг хянах үүрэг бүхий Хяналтын
зөвлөл ажиллана. Хяналтын зөвлөл нь 9-ээс доошгүй гишүүний төлөөлөлтэй байх бөгөөд хууль эрх зүйн
хүрээнд болон нягтлан бодох бүртгэлийн хяналт шалгалт хийх чадамжтай асран хамгаалагчдын төлөөлөл
байна.
4.6. Хяналтын зөвлөлийг асран хамгаалагчдаас удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал
зөвшилцөн сонгож Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж баталгаажуулна.
4.7. Хяналтын зөвлөлийн гишүүдийг дүрэмд зааснаас бусад тохиолдолд үүрэгт ажлаас нь
чөлөөлөхийг хориглоно.
4.8. Хяналтын зөвлөлийн гишүүний хүүхэд дунд сургуульд суралцахгүй болсон тохиолдолд дүрмийн
4.6-д заасны дагуу дахин шинэ гишүүнийг сонгон, баталгаажуулна.
4.9. Хяналтын зөвлөлийн гишүүн Удирдах зөвлөлийн гишүүн байж болохгүй.
4.10. Дунд сургуулийн шинэ хичээлийн жилийн эхний сард багтаан 1 дүгээр анги бүрийн асран
хамгаалагчид хуралдаж, ангийн асран хамгаалагчдын даргаа сонгоно.
4.10.1. 1 дүгээр анги бүрийн асран хамгаалагчдын хурлаар төрийн бус байгууллагын гишүүнээр элсэх,
үйл ажиллагааг нь дэмжих эсэх асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хурлыг 51%-иас дээш ирцтэй
бол хүчинтэйд тооцно.
4.10.2. Дүрмийн 4.10.1-д заасан хурлын тэмдэглэлийг Удирдах зөвлөлд хүргүүлэх бөгөөд дэмжсэн
тохиолдолд төрийн бус байгууллагын гишүүнчлэл олгосонд тооцно. Гишүүний эрх зүйн байдлыг энэхүү
дүрмээр тодорхойлно.
4.10.3. 1 дүгээр ангийн асран хамгаалагчид төрийн бус байгууллагын гишүүнээр элсэхгүй, үйл
ажиллагааг нь дэмжихгүй гэж олонхи нь үзсэн тохиолдолд энэхүү дүрмийн үйлчлэл тухайн анги, зөвлөлд
хамаарахгүй.
4.11. Шинэ хичээлийн жилийн 1 дүгээр ангиас бусад анги шаардлагатай тохиолдолд шинэ хичээлийн
жил эхэлснээс 1 сарын хугацаанд хуралдаж ангийн асран хамгаалагчдын даргаа өөрчилж болно.
4.11.1. Ангийн асран хамгаалагчдын зөвлөлийн дарга дараах эрх хэмжээтэй. Үүнд:
4.11.1.1. Ангийн асран хамгаалагчдаас гаргасан саналыг нэгтгэн удирдах зөвлөлд танилцуулж
шийдвэрлүүлэх.
4.11.1.2. Төрийн бус байгууллагын зорилгод хамаарах үйл ажиллагааны санал боловсруулах, саналыг
асран хамгаалагчдаас хүлээн авч, холбогдох журмын дагуу уламжлах.
4.11.1.3. Удирдах зөвлөлийн хуралд байлцах.
4.11.1.4. Удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, чиг үүргийн гишүүнд нэрээ дэвшүүлэх.
4.11.1.5. Төрийн бус байгууллагын үйл ажиллагааны тайлантай танилцах.
4.11.1.6. Төрийн бус байгууллагын зорилгод хамаарах үйл ажиллагаанд гар бие оролцох.
4.11.1.7. Дүрэмд заасан бусад эрхтэй.
4.11.2. Ангийн асран хамгаалагчийн зөвлөлийн аль нэг гишүүнээс даргыг өөрчлөх санал гаргаж,
олонхоор шийдвэрлээгүй тохиолдолд өмнөх дарга хэвээр байна.
4.11.3. Асран хамгаалагчийн хүүхэд дунд сургуульд сурахгүй болсон тохиолдолд төрийн бус
байгууллагын гишүүнээс чөлөөлөгдсөнд тооцно. Хэрэв чөлөөлөгдсөн гишүүн ангийн асран хамгаалагчдын
дарга байсан бол тухайн анги хуралдаж шинэ даргыг сонгож, тэмдэглэлийг Удирдах зөвлөлд хүргүүлнэ.
4.11.4. Хурлын тэмдэглэл баримтууд нь цахимаар байж болно.
4.12. Ангийн асран хамгаалагчдын дарга, тухайн бүлгийнхээ зөвлөлийн гишүүн байна. Бүлгийн зөвлөл
дараах эрх хэмжээтэй. Үүнд:
4.12.1. Төрийн бус байгууллагын зорилгод хамаарах үйл ажиллагааны саналыг Удирдах зөвлөлд
хүргүүлэх.
4.12.2. Зорилгод хамаарах нэн яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг хүргүүлэх.
4.12.3. Бүлгийн зөвлөлийн даргыг сонгох.
4.12.4. Дүрэмд заасан бусад эрх хэмжээ.
4.12.5. Бүлгийн зөвлөлийн дарга нь Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн байна.
4.13. Дүрмийн 4.10, 4.11-д заасан үйл ажиллагааг хурлын тэмдэглэлээр баталгаажуулна. Хурлын
тэмдэглэлээр баталгаажуулаагүй бол аливаа шийдвэр, үйл ажиллагааг хүчинтэй гэж үзэхгүй.
4.14. Асран хамгаалагчдын хурлыг даргалагч, хурлын дэг, тэмдэглэл хөтлөгчийг өөрсдөө
тодорхойлсон байвал зохино. Тэмдэглэлийн ирц хэсэгт: сурагчийн асран хамгаалагчийн нэр, холбоо барих
утасны дугаарыг тэмдэглэсэн байх бөгөөд тэмдэглэлд хурал даргалагч, тэмдэглэл хөтлөгч нар гарын үсэг
зурж баталгаажуулна.
ТАВ. УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ.
5.1. Удирдах зөвлөл хичээлийн жилд 1-ээс доошгүй удаа хуралдана. Хуралдааны шийдвэрийг
Удирдах зөвлөлийн дарга, түүний эзгүйд хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна.
5.2. Удирдах зөвлөлийн хурал нь шаардлагатай тохиолдолд ангийн болон бүлгийн зөвлөлийн
хурлуудын дараа хуралдаж болно.
5.2.1. Хуралдааныг гишүүд зөвшөөрсөн тохиолдолд цахимаар явуулж болох бөгөөд ингэхдээ тусгай
тэмдэглэл үйлдэнэ.
5.3. Удирдах зөвлөл дотроосоо Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг олонхийн саналаар сонгож
томилно.
5.4. Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Удирдах зөвлөлд ирүүлсэн хурлын тэмдэглэл, санал
хүсэлтийг хүлээн авч Удирдах зөвлөлийн даргад танилцуулна. Удирдах зөвлөлийн дарга хурлаар
хэлэлцүүлэх асуудлыг тодорхойлж, дарааллыг тогтооно.
5.5. Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Удирдах зөвлөлийн хурлын бэлтгэл ажлыг хариуцах
бөгөөд хурлын тэмдэглэл, төрийн бус байгууллагын бичиг баримтын архивыг хариуцна.
5.6. Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга дунд сургуулийн ангийн асран хамгаалагчдын даргын
бүртгэлийг хөтөлнө.
5.7. Хуралдаан эхлэх огноо, хаягийг Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга гишүүдэд 7 хоногийн
өмнө мэдэгдэнэ. Мэдэгдсэн даруйд гишүүд оролцох боломжтой эсэх талаараа хариу өгөх бөгөөд оролцох
боломжгүй тохиолдолд холбогдох шалтгааныг баталгаажуулах баримтыг нарийн бичгийн даргад гаргаж өгөх
үүрэгтэй.
5.8. Хуралдаан даргалагч хурлыг нээж, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж гишүүдээр
баталгаажуулна. Хэрэв гишүүдээс хэлэлцэх асуудлыг хойшлуулах, дарааллыг өөрчлөх санал гаргасан
тохиолдолд энэхүү асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсний дараа хэлэлцэх асуудлын жагсаалтыг батална.
5.9. Хуралдааны шийдвэр хүчинтэй ирцийн олонхийн шийдвэрээр баталгаажина.
ЗУРГАА. УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ СОНГОХ, ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ, БҮРЭН ЭРХИЙН
ХУГАЦАА.
6.1. Удирдах зөвлөлийн гишүүнийг өөрчлөх саналыг асран хамгаалагчдын хурлаас гаргаагүй
тохиолдолд сурагч хүүхдээ дунд сургууль төгсөх хүртэлх хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.
6.2. Удирдах зөвлөлийн гишүүдэд нийт ангийн асран хамгаалагчдын хурлаас сонгосон 15-аас доошгүй
асран хамгаалагчид багтана.
6.3. Удирдах зөвлөлийн гишүүнийг дараах үндэслэлээр Удирдах зөвлөлийн хурлаар чөлөөлнө. Үүнд:
6.3.1. Өөрийнх нь хүсэлтээр.
6.3.2. Дунд сургуульд хүүхэд нь сурахгүй болсон.
6.3.3. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Удирдах зөвлөлийн хуралд 3-аас дээш удаа ирээгүй.
6.3.4. Төрийн бус байгууллагын зорилгод нийцэхгүй үйл ажиллагааг хэрэгжүүлсэн.
6.3.5. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, шүүхээр ял шийтгүүлсэн.
6.3.6. Нас барсан.
6.4. Удирдах зөвлөлийн хурал 51%-иас дээш ирцтэй тохиолдолд хүчинтэйд тооцно.
6.5. Удирдах зөвлөлийн хуралдаанаас шийдвэр гаргах журам.
6.5.1. Удирдах зөвлөлийн хуралдаанд Удирдах зөвлөлийн дарга хэлэлцэх асуудлыг танилцуулна.
6.5.2. Хуралдааныг гишүүдийн олонхийн санал хураалтаар шийдвэрлэнэ.
6.5.3. Хуралдааны шийдвэрийг хуралдаан даргалагч, Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга эсхүл
тэмдэглэл хөтлөгч гарын үсэг зурж баталгаажуулна.
6.5.4. Удирдах зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд
оролцох боломжгүй тохиолдолд Удирдах зөвлөлийн дарга хуралдааны даргалагч, тэмдэглэл хөтлөгчийг
томилуулах хүсэлтийг бичгээр гаргаж хүргүүлэх бөгөөд Удирдах зөвлөлийн ирцийн хурлаар хуралдаан
даргалагчийг томилж, хуралдааныг эхлүүлнэ.
6.5.5. Хуралдаан даргалагчийг томилуулах саналыг Удирдах зөвлөлийн дарга цахим болон бусад
хэлбэрээр бусад гишүүдийг мэдэх боломжтой байдлаар илэрхийлж болно.
6.5.6. Хуралдааны явцын тэмдэглэл хөтлөгчөөр Удирдах зөвлөлд танилцуулсны үндсэн дээр гишүүн
бус асран хамгаалагчийг оролцуулж болно.
ДОЛОО. ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ӨДӨР ТУТМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА.
7.1. Төрийн бус байгууллагын зорилгод хамрах хүрээний асуудлын өдөр тутмын үйл ажиллагааг
гүйцэтгэх захирал хариуцан удирдан зохион байгуулна.
7.2. Төрийн бус байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай санхүүгийн зарцуулалтыг
Удирдах зөвлөлийн зөвшөөрлийг үндэслэн гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ.
7.3. Төрийн бус байгууллага нь албан ёсны лого, тамгатай байна.
7.3.1. Тамгыг удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга хадгалж, удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлын
шийдвэрийг үндэслэн хэрэглэнэ.
7.3.2. Тамгыг гүйцэтгэх захирал төрийн бус байгууллагын зорилгод нийцсэн үйл ажиллагааг Удирдах
зөвлөлийн зөвшөөрлийн үндсэн дээр бие даан хэрэглэнэ.
7.4. Төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлын эзгүйд бүрэн эрхийг Удирдах зөвлөлийн дарга
хэрэгжүүлж болно.
7.5. Дүрмийн 7.4-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Удирдах зөвлөлд танилцуулж зөвшөөрөл
авсан байвал зохино.
7.6. Дүрмийн 7.5-д заасан зөвшөөрөлгүй тохиолдолд аливаа хэрэгжүүлсэн Удирдах зөвлөлийн даргын
үйл ажиллагаа хүчинтэй бусад тооцогдоно.
7.7. Гүйцэтгэх захирлын эрх хэмжээ. Үүнд:
7.7.1. Төрийн бус байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх.
7.7.2. Төрийн бус байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, бусад байгууллага, аж ахуй
нэгж, албан тушаалтан, иргэнтэй харьцах.
7.7.3. Төрийн бус байгууллагын санхүүг зарцуулах, холбогдох тайланг бэлтгэн баталгаажуулах.
7.7.4. Удирдах зөвлөлд ажлаа тайлагнах.
7.7.5. Чиг үүргийн гишүүдтэй хамтран ажиллах.
7.7.6. Төрийн бус байгууллагын зорилгод хамаарах арга хэмжээ зохион байгуулах ажлын саналыг
Удирдах зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлэх.
7.8. Удирдах зөвлөлийн гишүүдээс төрийн бус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа хариуцсан 1,
хууль эрх зүйн асуудал хариуцсан 1, олон нийтийн мэдээлэл хариуцсан 1, нийтийн арга хэмжээ хариуцсан
1 чиг үүргийн гишүүдийг өөрсдөө сонгоно.
7.8.1. Дүрмийн 7.8-д зааснаас өөр асуудал хариуцсан чиг үүргийн гишүүнийг Удирдах зөвлөл
хуралдаанаараа шийдвэрлэж болно.
7.9. Санхүүгийн үйл ажиллагаа хариуцсан чиг үүргийн гишүүн нь төрийн бус байгууллагын нягтлан
бодогч байна. Санхүүгийн үйл ажиллагаа хариуцсан чиг үүргийн гишүүн нь төрийн бус байгууллагын санхүү,
тайлан, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой бүхий л асуудлыг хариуцах бөгөөд үйл ажиллагаандаа нягтлан
бодох бүртгэл, татварын хууль тогтоомжуудтай холбоотой зүйл заалтыг ягштал баримтлан ажиллана.
7.9.1. Төрийн бус байгууллагын нягтлан бодогч нь төрийн бус байгууллагын санхүүгийн үйл
ажиллагааны баримтыг архивлах ажлыг хариуцна.
7.9.2. Төрийн бус байгууллагын санхүүгийн тайлан гаргах, татварын цахим системд бүртгүүлэх, тоон
гарын үсгийг эзэмшиж, цахимаар тайлагнах ажлыг хариуцна.
7.9.3. Төрийн бус байгууллагын нягтлан бодогч нь гүйцэтгэх захирлын шийдвэрээр төрийн бус
байгууллагын албан ёсны банкин дахь данснаас гүйлгээг хийнэ.
7.9.4. Төрийн бус байгууллагын нягтлан бодогч нь татварын улирал тутмын тайланг гаргаж өгөх үедээ
төрийн бус байгууллагын гишүүдэд тухайн хугацааны санхүүгийн тайланг тайлагнана.
7.10. Төрийн бус байгууллагын хууль, эрх зүйн асуудал хариуцсан чиг үүргийн гишүүн нь төрийн бус
байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж,
төрийн бус байгууллагын зорилгод хамаарах аливаа үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлно.
7.10.1. Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, шийдвэртэй холбоотой гомдол, санал хүсэлтэд хууль
зүйн үндэслэлтэй хариу өгөх, үүссэн асуудалд авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал бүхий дүгнэлтийг
Удирдах зөвлөлд танилцуулна.
7.10.2. Төрийн бус байгууллагыг шүүхэд болон бусад эрх зүйн маргаантай асуудлаар төлөөлөх
асуудлыг хариуцан хэрэгжүүлнэ.
7.11. Төрийн бус байгууллагын олон нийтийн мэдээлэл хариуцсан чиг үүргийн гишүүн нь олон нийтийн
мэдээллийн талбарт төрийн бус байгууллагын хаягийг нээж, түүнд төрийн бус байгууллагын үйл ажиллагааг
сурталчлах, мэдээлэл асуудлыг бүрэн хариуцаж ажиллана.
7.11.1. Дүрмийн 7.11-д заасан гишүүн нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар бүлэгт
заасны дагуу төрийн бус байгууллагын тайланг бэлтгэж холбогдох байгууллагад хүргүүлэхээс гадна,
тайланг архивлах ажлыг хариуцна.
7.12. Төрийн бус байгууллагын нийтийн арга хэмжээ хариуцсан чиг үүргийн гишүүн нь Удирдах
зөвлөлөөс баталсан төрийн бус байгууллагын зорилгод хамаарах арга хэмжээг удирдан зохион байгуулах,
хяналт тавих, өдөр тутмын үйл ажиллагаанд гүйцэтгэх захиралд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
7.12.1. Хийж гүйцэтгэсэн болон гүйцэтгэж буй нэгж ажлын гүйцэтгэл, үр дүн, явцын талаар Удирдах
зөвлөлд танилцуулж, холбогдох асуудлыг шийдвэрлүүлнэ.
7.13. Удирдах зөвлөлийн төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай санхүүг тухай бүр
хуралдаанаар шийдвэрлэж болно.
7.14. Удирдах зөвлөлийн гишүүн ажлын өдрүүдээр, ажлын цагаар ажилласан тохиолдолд түүнд хоол
цайны мөнгө олгохоос гадна урамшуулал олгож болно. Урамшуулал нь Удирдах зөвлөлийн гишүүний үйл
ажиллагаагаа хараат бусаар бие даан хэрэгжүүлэхэд хангалттай байвал зохино.
7.14.1. Удирдах зөвлөлийн гишүүний урамшууллын хэмжээ, олгох хугацааны давтамж зэргийг нягтлан
бодогчийн саналыг үндэслэн Удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэж, тухай бүр гүйцэтгэх захирлын
тушаалаар баталгаажуулна.
7.14.2. Дүрмийн 7.14.1-д заасан урамшууллыг улиралд 1-ээс дээш удаа олгохыг хориглоно.
7.15. Төрийн бус байгууллагад дунд сургуулийн сурагчдын асран хамгаалагчдаас ирүүлсэн төрийн бус
байгууллагын зорилгод хамаарах санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэнэ.
7.15.1. Санал, хүсэлт, гомдлыг хүлээн авах хайрцаг дунд сургуульд байршуулна.
7.15.2. Санал, хүсэлт, гомдлыг Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга бүртгэлжүүлж, гүйцэтгэх
захиралд танилцуулна.
7.15.3. Гүйцэтгэх захирал эрх хэмжээнийхээ хүрээнд санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэх бөгөөд хэрэв
шаардлагатай гэж үзвэл, холбогдох асуудлыг шийдвэрлүүлэх саналын хамтаар Удирдах зөвлөлд
танилцуулна.
7.15.4. Санал, хүсэлт, гомдлыг 7 хоногийн дотор шийдвэрлэж, асран хамгаалагчид хариу мэдэгдэнэ.
Хариу нь албан бичиг, утсан холбоогоор аль нь ч байж болох бөгөөд энэ талаар бүртгэл дээр тэмдэглэл
үйлдэнэ.
7.15.5. Удирдах зөвлөлд уламжилсан асуудлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж хариу мэдэгдэнэ.
7.15.6. Дүрмийн 7.15.4, 7.15.5-д заасан хариуг Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга өгнө.
7.16. Удирдах зөвлөл хичээлийн жилийн сүүлийн улиралд багтааж тухайн жилийн тайлангаа асран
хамгаалагчид тавина.
7.16.1. Тайлангийн хурлын зарыг тайланг хурал эхлэхээс 14 хоногийн өмнө дунд сургуулийн
байруудад байрлуулахаас гадна, олон нийтийн цахим орчинд мэдээллийг түгээнэ.
7.16.2. Тайлангийн хуралд хамрагдаж буй асран хамгаалагчдын тоо тайлан тавих үйл ажиллагааг
явуулахад нөлөөлөхгүй.
7.16.3. Удирдах зөвлөлийн хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан тайланг цахимаар
тавих боломжтой гэж үзвэл, цахимаар тайлан бэлтгэн олон нийтийн мэдээлэл хариуцсан чиг үүргийн гишүүн
түгээх асуудлыг хариуцна.
7.16.4. Тайлангийн хуралд тайлантай холбоотой асуулт тавьбал энэ талаар чиг үүргийн гишүүн,
гүйцэтгэх захирал, Удирдах зөвлөлийн дарга хариулна.
7.16.5. Тайлан тавих үед тэмдэглэл үйлдэнэ. Тэмдэглэл хөтлөгчийн хуралдааны үеэр тогтооно.
НАЙМ.ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
8.1. Төрийн бус байгууллагын үндсэн санхүүжилт гишүүний хураамж болон гишүүн, аж ахуй нэгж,
иргэдийн хандиваас бүрдэнэ.
8.2. Төрийн бус байгууллага нь ашгийн төлөө бус байгууллага бөгөөд төрийн бус байгууллагын
санхүүжилт зөвхөн зорилгод хамаарах аливаа арга хэмжээ, дүрмийн 7.13, 7.14-т заасан үйл ажиллагаанд
зарцуулагдана.
8.3. Гишүүний хураамж хичээлийн жилд 1 хүүхдийн асран хамгаалагч 12.000 /арван хоёр мянга/ төгрөг
байна. Энэхүү хураамж хагас болон бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хамаарахгүй.
8.4. Дүрмийн 8.3-т заасан хураамжийг хичээлийн жил эхэлснээс хойш 2 сарын хугацаанд ангийн асран
хамгаалагчдын дарга цуглуулан авч төрийн бус байгууллагын банкин дахь данс руу шилжүүлж, баримтыг
нягтлан бодогчид өгнө.
8.5. Дунд сургуульд 2 хүүхэд нь суралцдаг тохиолдолд төлөх хураамжийн 75%, 3 болон түүнээс дээш
хүүхэд нь суралдцаг тохиолдолд төлөх хураамжийн 50% тус тус төлнө.
8.6. Хураамж, хандивын талаарх мэдээллийг нягтлан бодогч болон олон нийтийн мэдээлэл хариуцсан
чиг үүргийн гишүүн олон нийтэд мэдээлнэ.
ЕС. ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ НӨХЦӨЛ.
9.1. Асран хамгаалагчдын зүгээс төрийн бус байгууллагыг татан буулгах, өөрчлөн байгуулах санал
гаргасан тохиолдолд Удирдах зөвлөл энэ талаарх хурлын тэмдэглэлүүдийг үндэслэн Удирдах зөвлөл
хуралдаанаараа татан буулгах, өөрчлөн байгуулах асуудлыг шийдвэрлэнэ. Төрийн бус байгууллагыг хуульд
заасан үндэслэлээр татан буулгаж болно.
9.1.1. Дүрмийн 9.1-д заасан асран хамгаалагчдын тоо нийт асран хамгаалагчдын 5%-иас доошгүй
тохиолдолд хэлэлцэх үндэслэл болно.
9.2. Төрийн бус байгууллагыг татан буулгасан, өөрчлөн байгуулсан тохиолдолд энэ талаар
хуралдаанаараа эцэслэн шийдвэрлэж, хуралдаанд оролцсон бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
9.3. Төрийн бус байгууллага татан буугдсантай холбоотойгоор холбогдох тооцоо, эд материалын
тооцоог гүйцэтгэх захирал хариуцан зохион байгуулна. Үйл ажиллагаанд ашиглагдаж байсан эд зүйлсийг
дунд сургуульд хандивлан тэмдэглэл үйлдэнэ.
9.4. Татан буугдах үеийн санхүүгийн тооцоог нягтлан бодогч хариуцах бөгөөд дансны үлдэгдлийг
боловсролыг дэмжих санд хандивлаж, эцсийн тайланг нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд түгээнэ.
9.5. Төрийн бус байгууллагыг татан буулгасан шийдвэрийг үндэслэн тамга тэмдэг устгах, улсын
бүртгэлийн байгууллагад холбогдох мэдээлэл хүргэх асуудлыг Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга
хариуцна.
9.6. Төрийн бус байгууллагын татан буулгасантай холбоотойгоор архивын нэгж материалыг Удирдах
зөвлөлийн нарийн бичгийн дарга 1 жилийн хугацаанд хадгалсны дараа устгана.
АРАВ. ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ, ЖУРАМ
10.1. Удирдах зөвлөлийн хуралдаанаар дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг
шийдвэрлэнэ. Удирдах зөвлөлийн гишүүн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа аливаа хуралдааны
үеэр мэдэгдэх эрхтэй бөгөөд энэ талаар тэмдэглэлд тусгана.
10.2. Дүрэмд нэмэлт оруулах, түүн дэх холбогдох заалтыг өөрчлөх талаар асран хамгаалагчаас санал
гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд дүрмийн 7.15-д заасны дагуу шийдвэрлэнэ.
10.3. Удирдах зөвлөлийн хуралдаанаас дүрэмд олонхийн саналаар нэмэлт, өөрчлөлт оруулсан
тохиолдолд Удирдах зөвлөлийн хуралдааны тогтоол үйлдэж, оролцогчид гарын үсэг зурж шийдвэрээ
баталгаажуулна.
10.4. Дүрмийн 10.3-т заасан нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх
асуудлыг гүйцэтгэх захирал хариуцна.
ЭӨ-Эцэг-эхийн-зөвлөлийн-ТББ.pdf

More Related Content

What's hot

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТ
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТАЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТ
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТ
Oyuntsetseg Temuujin
 
Hamtran ajillah gereenees garah
Hamtran ajillah gereenees garahHamtran ajillah gereenees garah
Hamtran ajillah gereenees garah
Umguullin Mongol Umguulugch
 
цагаан толгой
цагаан толгойцагаан толгой
цагаан толгойchintse
 
Zurhnii tuhai
Zurhnii tuhaiZurhnii tuhai
Zurhnii tuhaiuuree_247
 
лекц. №4
лекц. №4лекц. №4
лекц. №4giimaabn
 
Jishee
JisheeJishee
Jishee
Tuul Tuul
 
Эко сургууль болох 7 алхам
Эко сургууль болох 7 алхамЭко сургууль болох 7 алхам
Эко сургууль болох 7 алхам
Oyundari Nyamsuren
 
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3Tywshin
 
HRON110- Хичээл 15
HRON110- Хичээл 15HRON110- Хичээл 15
HRON110- Хичээл 15
E-Gazarchin Online University
 
8 хялбарчилсан темперамент)
8 хялбарчилсан темперамент)8 хялбарчилсан темперамент)
8 хялбарчилсан темперамент)Tsuntsaga Ch
 
Багшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгБагшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэг
Guntulga
 
erdes bolon busad bordoo
erdes bolon busad bordooerdes bolon busad bordoo
erdes bolon busad bordooerganaa
 
хөгжлийн төлөвлөгөө
хөгжлийн төлөвлөгөөхөгжлийн төлөвлөгөө
хөгжлийн төлөвлөгөө
Darkhan-vetc Darkhan-vetc
 
Ном унших зөвлөмж
Ном унших зөвлөмжНом унших зөвлөмж
Ном унших зөвлөмжb_hi
 
Сургуулийн өмнөх боловсролын хүрэлцээгүй байдал
Сургуулийн өмнөх боловсролын хүрэлцээгүй байдалСургуулийн өмнөх боловсролын хүрэлцээгүй байдал
Сургуулийн өмнөх боловсролын хүрэлцээгүй байдал
Nandia Nandia Ganbold
 
Гэр бүл
Гэр бүлГэр бүл
Гэр бүлsurenee
 
Суурь боловсролын цөм
Суурь боловсролын цөмСуурь боловсролын цөм
Суурь боловсролын цөм
mecss
 

What's hot (20)

Uurgiin erh zui.pptx
Uurgiin erh zui.pptxUurgiin erh zui.pptx
Uurgiin erh zui.pptx
 
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТ
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТАЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТ
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТ
 
Hamtran ajillah gereenees garah
Hamtran ajillah gereenees garahHamtran ajillah gereenees garah
Hamtran ajillah gereenees garah
 
цагаан толгой
цагаан толгойцагаан толгой
цагаан толгой
 
Zurhnii tuhai
Zurhnii tuhaiZurhnii tuhai
Zurhnii tuhai
 
лекц. №4
лекц. №4лекц. №4
лекц. №4
 
Jishee
JisheeJishee
Jishee
 
Эко сургууль болох 7 алхам
Эко сургууль болох 7 алхамЭко сургууль болох 7 алхам
Эко сургууль болох 7 алхам
 
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
 
Mb l5
Mb l5Mb l5
Mb l5
 
HRON110- Хичээл 15
HRON110- Хичээл 15HRON110- Хичээл 15
HRON110- Хичээл 15
 
Indikator
IndikatorIndikator
Indikator
 
8 хялбарчилсан темперамент)
8 хялбарчилсан темперамент)8 хялбарчилсан темперамент)
8 хялбарчилсан темперамент)
 
Багшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгБагшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэг
 
erdes bolon busad bordoo
erdes bolon busad bordooerdes bolon busad bordoo
erdes bolon busad bordoo
 
хөгжлийн төлөвлөгөө
хөгжлийн төлөвлөгөөхөгжлийн төлөвлөгөө
хөгжлийн төлөвлөгөө
 
Ном унших зөвлөмж
Ном унших зөвлөмжНом унших зөвлөмж
Ном унших зөвлөмж
 
Сургуулийн өмнөх боловсролын хүрэлцээгүй байдал
Сургуулийн өмнөх боловсролын хүрэлцээгүй байдалСургуулийн өмнөх боловсролын хүрэлцээгүй байдал
Сургуулийн өмнөх боловсролын хүрэлцээгүй байдал
 
Гэр бүл
Гэр бүлГэр бүл
Гэр бүл
 
Суурь боловсролын цөм
Суурь боловсролын цөмСуурь боловсролын цөм
Суурь боловсролын цөм
 

Similar to ЭӨ-Эцэг-эхийн-зөвлөлийн-ТББ.pdf

хөгжихийг хориглохгүй
хөгжихийг хориглохгүйхөгжихийг хориглохгүй
хөгжихийг хориглохгүй
Хөгжихийг Хориглохгүй
 
монголын анагаах ухааны боловсролын холбооны дүрэ1
монголын анагаах ухааны боловсролын холбооны дүрэ1монголын анагаах ухааны боловсролын холбооны дүрэ1
монголын анагаах ухааны боловсролын холбооны дүрэ1uundram20
 
Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...
Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...
Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...
oyutnii_xolboo
 
Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...
Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...
Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...
oyutnii_xolboo
 
БОДЛОГО, АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
 БОДЛОГО,  АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ БОДЛОГО,  АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
БОДЛОГО, АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
bayaraa11d
 
375 havsralt(1)
375 havsralt(1)375 havsralt(1)
375 havsralt(1)
Tumuruu Shiileg
 
ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ (1).pptx
ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ (1).pptxЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ (1).pptx
ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ (1).pptx
Umguullin Mongol Umguulugch
 
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 2713.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
naranhuu
 
ЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Umguullin Mongol Umguulugch
 
17.хорооны ажиллах журам 20140606 79
17.хорооны ажиллах журам 20140606 7917.хорооны ажиллах журам 20140606 79
17.хорооны ажиллах журам 20140606 79
naranhuu
 
Хорооны дүрмийн төсөл
Хорооны дүрмийн төсөлХорооны дүрмийн төсөл
Хорооны дүрмийн төсөл
Turbat Bat-Erdem
 
Тамгын газрын 2015 он эхний хагас жилийн тайлан
Тамгын газрын 2015 он эхний хагас жилийн тайлан Тамгын газрын 2015 он эхний хагас жилийн тайлан
Тамгын газрын 2015 он эхний хагас жилийн тайлан
Azzaya Byambadorj
 
Umguulugchdiin holboonii durem holboonii butets zohion baiguulalt bolon gishu...
Umguulugchdiin holboonii durem holboonii butets zohion baiguulalt bolon gishu...Umguulugchdiin holboonii durem holboonii butets zohion baiguulalt bolon gishu...
Umguulugchdiin holboonii durem holboonii butets zohion baiguulalt bolon gishu...
Umguullin Mongol Umguulugch
 
МБАНХ-ны гишүүнчлэлд хэрхэн хамрагдах вэ
МБАНХ-ны гишүүнчлэлд хэрхэн хамрагдах вэМБАНХ-ны гишүүнчлэлд хэрхэн хамрагдах вэ
МБАНХ-ны гишүүнчлэлд хэрхэн хамрагдах вэ
GreengoldMongolia
 

Similar to ЭӨ-Эцэг-эхийн-зөвлөлийн-ТББ.pdf (20)

хөгжихийг хориглохгүй
хөгжихийг хориглохгүйхөгжихийг хориглохгүй
хөгжихийг хориглохгүй
 
монголын анагаах ухааны боловсролын холбооны дүрэ1
монголын анагаах ухааны боловсролын холбооны дүрэ1монголын анагаах ухааны боловсролын холбооны дүрэ1
монголын анагаах ухааны боловсролын холбооны дүрэ1
 
Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...
Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...
Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...
 
Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...
Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...
Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...
 
БОДЛОГО, АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
 БОДЛОГО,  АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ БОДЛОГО,  АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
БОДЛОГО, АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
 
375 havsralt(1)
375 havsralt(1)375 havsralt(1)
375 havsralt(1)
 
ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ (1).pptx
ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ (1).pptxЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ (1).pptx
ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ (1).pptx
 
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 2713.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
 
1 муис ийн дүрэм
1 муис ийн дүрэм1 муис ийн дүрэм
1 муис ийн дүрэм
 
1 муис ийн дүрэм
1 муис ийн дүрэм1 муис ийн дүрэм
1 муис ийн дүрэм
 
ЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
 
Klubiin juram
Klubiin juramKlubiin juram
Klubiin juram
 
17.хорооны ажиллах журам 20140606 79
17.хорооны ажиллах журам 20140606 7917.хорооны ажиллах журам 20140606 79
17.хорооны ажиллах журам 20140606 79
 
Tbb
TbbTbb
Tbb
 
Tbb
TbbTbb
Tbb
 
Хорооны дүрмийн төсөл
Хорооны дүрмийн төсөлХорооны дүрмийн төсөл
Хорооны дүрмийн төсөл
 
Тамгын газрын 2015 он эхний хагас жилийн тайлан
Тамгын газрын 2015 он эхний хагас жилийн тайлан Тамгын газрын 2015 он эхний хагас жилийн тайлан
Тамгын газрын 2015 он эхний хагас жилийн тайлан
 
Umguulugchdiin holboonii durem holboonii butets zohion baiguulalt bolon gishu...
Umguulugchdiin holboonii durem holboonii butets zohion baiguulalt bolon gishu...Umguulugchdiin holboonii durem holboonii butets zohion baiguulalt bolon gishu...
Umguulugchdiin holboonii durem holboonii butets zohion baiguulalt bolon gishu...
 
Dj
DjDj
Dj
 
МБАНХ-ны гишүүнчлэлд хэрхэн хамрагдах вэ
МБАНХ-ны гишүүнчлэлд хэрхэн хамрагдах вэМБАНХ-ны гишүүнчлэлд хэрхэн хамрагдах вэ
МБАНХ-ны гишүүнчлэлд хэрхэн хамрагдах вэ
 

ЭӨ-Эцэг-эхийн-зөвлөлийн-ТББ.pdf

  • 1. “ЭРДМИЙН ӨРГӨӨ-АСРАН ХАМГААЛАГЧИД” ГҮТББ- ын үүсгэн байгуулагчдын 2023 оны 04 сарын 28-ны өдрийн 01 дугаартай тогтоолын хавсралт. ЭРДМИЙН ӨРГӨӨ-АСРАН ХАМГААЛАГЧ ГҮТББ-ЫН ДҮРЭМ. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн нийт асран хамгаалагчид бид “Эрдмийн өргөө-Асран хамгаалагчид” ГҮТББ-г байгуулахыг дийлэнх олонхийн саналаар дэмжсэн учир энэхүү холбоог сайн дурын үндсэн дээр байгуулав. Сургуулийн нийт асран хамгаалагчид анги бүртээ хуралдаж, анги бүрийн асран хамгаалагчдын дарга нар хуралдаж, 12 бүлэг тус бүрээс 2 төлөөлөгч нарыг сонгон улмаар энэхүү гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, удирдахыг дийлэнх олонхоор дэмжсэнийг харгалзав. НЭГ. ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН НЭР, ХАЯГ. 1.1. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн ерөнхий боловсролын Эрдмийн өргөө цогцолбор сургууль /цаашид дунд сургууль гэх/-ийн сурагчдын асран хамгаалагчдын нэгдлийг “Эрдмийн өргөө-Асран хамгаалагчид” ГҮТББ /цаашид төрийн бус байгууллага гэх/ гэж нэрлэв. 1.2. Төрийн бус байгууллагын албан ёсны хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 1 дүгээр байрны 108 тоот болно. Энэхүү хаягт байрлах өрөөг ашиглахыг сургуулийн удирдлагатай хамтран ажиллах гэрээ байгуулах замаар шийдвэрлэнэ. ХОЁР. ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛСАН ОН,САР, ӨДӨР. 2.1. Төрийн бус байгууллагыг 2023 оны 04 сарын 28-ны өдрийн үүсгэн байгуулагчдын хурлаар үүсгэн байгуулагдсанд тооцсон. ГУРАВ. ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ЗОРИЛГО 3.1. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн сурагчдын сурах орчинг сайжруулах, багшийн хөгжлийг дэмжлэг үзүүлэх, тус сургуулийн сурагч, асран хамгаалагчдын эрх ашгийг хамгаалахад төрийн бус байгууллагын зорилго оршино. 3.2. Төрийн бус байгууллагын зорилгод шууд бусаар хамаарах аливаа үйл ажиллагааг удирдах зөвлөлийн хурлаар дэмжсэн тохиолдолд хэрэгжүүлж болно. 3.3. Төрийн бус байгууллага нь ашгийн бус, сайн дурын, зөвшилцлийн, сурагчдын асран хамгаалагчдын нэгдэл мөн.
  • 2. ДӨРӨВ. ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ, ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО. 4.1. Төрийн бус байгууллага нь дунд сургуулийн сурагчдын нийт асран хамгаалагчдаас бүрдсэн гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллага мөн. Төрийн бус байгууллага дунд сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш, бусад албан хаагчид болон асран хамгаалагчдаас хараат бусаар бие даан үйл ажиллагаагаа явуулна. 4.2. Төрийн бус байгууллагын удирдах дээд байгууллага нь удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөл 15 тооны гишүүдээс бүрдэнэ. Гишүүд тэгш эрхийн оролцоотой байна. 4.2.1. Удирдах зөвлөл дараах эрх хэмжээтэй байна. Үүнд: 4.2.1.1. Төрийн бус байгууллагын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах. 4.2.1.2. Удирдах зөвлөлийн дарга, хяналтын зөвлөлийн гишүүн, чиг үүргийн гишүүн, байгууллагын гүйцэтгэх захирлыг сонгож, баталгаажуулах. 4.2.1.3. Шинэ хичээлийн жилд төрийн бус байгууллагын зорилгод хамаарах үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, санхүүжилт, түүний хэмжээг шийдвэрлэх. 4.2.1.4. Төрийн бус байгууллагын зорилгод хамаарах аливаа арга хэмжээ зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх. 4.2.1.5. Төрийн бус байгууллагын зорилгод хамаарах аливаа арга хэмжээ авах хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах эсэхийг шийдвэрлэх, тэдгээртэй гүйцэтгэх захирлаар дамжуулан харьцах. 4.2.1.6. Удирдах зөвлөлийн гишүүдээс чиг үүрэг хариуцсан гишүүнийг сонгож, баталгаажуулах. 4.2.1.7. Дунд сургуулийн захиргаатай хамтран ажиллах, дунд сургуулийн сургалтын болон бусад үйл ажиллагаатай холбоотой асран хамгаалагчдаас гаргасан саналыг хүргүүлэх. 4.2.1.8. Хууль болон энэ дүрэмд заасан бусад эрх хэмжээ. 4.3. Удирдах зөвлөл хуралдаж удирдах зөвлөлийн даргыг 1 жилийн хугацаатай ил санал хураалтаар сонгоно. Удирдах зөвлөлийн дарга дараах эрх, үүрэгтэй. Үүнд: 4.3.1. Удирдах зөвлөлийн хурлыг товлох, хуралдааныг даргалах. 4.3.2. Удирдах зөвлөлөөр хэлэлцэх асуудлыг тодорхойлох. 4.3.3. Аливаа арга хэмжээнд төрийн бус байгууллагыг төлөөлөх.
  • 3. 4.3.4. Дунд сургуулийн асран хамгаалагчид төрийн бус байгууллагын үйл ажиллагааны тайланг танилцуулах. 4.4. Удирдах зөвлөлийн хурлаар төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлыг дотроосоо сонгоно. 4.4.1. Гүйцэтгэх захирлыг өөрчлөх, чөлөөлөх талаар Удирдах зөвлөлийн гишүүнээс санал гаргаагүй тохиолдолд хүүхэд нь, хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй бол бага хүүхэд нь сургуулиа төгсөх хүртэл хугацаанд гүйцэтгэх захирлаар ажиллана. 4.4.2. Гүйцэтгэх захирлыг чөлөөлөх, өөрчлөх талаар Удирдах зөвлөлийн гишүүнээс санал гаргасан тохиолдолд энэхүү асуудлыг тэргүүн эгнээнд Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэнэ. 4.4.3. Санал гаргасан гишүүн гүйцэтгэх захирлыг чөлөөлөх, өөрчлөх саналаа үндэслэлийн хамт танилцуулна. 4.5. Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа зорилгод нийцсэн эсэхийг хянах үүрэг бүхий Хяналтын зөвлөл ажиллана. Хяналтын зөвлөл нь 9-ээс доошгүй гишүүний төлөөлөлтэй байх бөгөөд хууль эрх зүйн хүрээнд болон нягтлан бодох бүртгэлийн хяналт шалгалт хийх чадамжтай асран хамгаалагчдын төлөөлөл байна. 4.6. Хяналтын зөвлөлийг асран хамгаалагчдаас удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал зөвшилцөн сонгож Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж баталгаажуулна. 4.7. Хяналтын зөвлөлийн гишүүдийг дүрэмд зааснаас бусад тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хориглоно. 4.8. Хяналтын зөвлөлийн гишүүний хүүхэд дунд сургуульд суралцахгүй болсон тохиолдолд дүрмийн 4.6-д заасны дагуу дахин шинэ гишүүнийг сонгон, баталгаажуулна. 4.9. Хяналтын зөвлөлийн гишүүн Удирдах зөвлөлийн гишүүн байж болохгүй. 4.10. Дунд сургуулийн шинэ хичээлийн жилийн эхний сард багтаан 1 дүгээр анги бүрийн асран хамгаалагчид хуралдаж, ангийн асран хамгаалагчдын даргаа сонгоно. 4.10.1. 1 дүгээр анги бүрийн асран хамгаалагчдын хурлаар төрийн бус байгууллагын гишүүнээр элсэх, үйл ажиллагааг нь дэмжих эсэх асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хурлыг 51%-иас дээш ирцтэй бол хүчинтэйд тооцно. 4.10.2. Дүрмийн 4.10.1-д заасан хурлын тэмдэглэлийг Удирдах зөвлөлд хүргүүлэх бөгөөд дэмжсэн тохиолдолд төрийн бус байгууллагын гишүүнчлэл олгосонд тооцно. Гишүүний эрх зүйн байдлыг энэхүү дүрмээр тодорхойлно.
  • 4. 4.10.3. 1 дүгээр ангийн асран хамгаалагчид төрийн бус байгууллагын гишүүнээр элсэхгүй, үйл ажиллагааг нь дэмжихгүй гэж олонхи нь үзсэн тохиолдолд энэхүү дүрмийн үйлчлэл тухайн анги, зөвлөлд хамаарахгүй. 4.11. Шинэ хичээлийн жилийн 1 дүгээр ангиас бусад анги шаардлагатай тохиолдолд шинэ хичээлийн жил эхэлснээс 1 сарын хугацаанд хуралдаж ангийн асран хамгаалагчдын даргаа өөрчилж болно. 4.11.1. Ангийн асран хамгаалагчдын зөвлөлийн дарга дараах эрх хэмжээтэй. Үүнд: 4.11.1.1. Ангийн асран хамгаалагчдаас гаргасан саналыг нэгтгэн удирдах зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлэх. 4.11.1.2. Төрийн бус байгууллагын зорилгод хамаарах үйл ажиллагааны санал боловсруулах, саналыг асран хамгаалагчдаас хүлээн авч, холбогдох журмын дагуу уламжлах. 4.11.1.3. Удирдах зөвлөлийн хуралд байлцах. 4.11.1.4. Удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, чиг үүргийн гишүүнд нэрээ дэвшүүлэх. 4.11.1.5. Төрийн бус байгууллагын үйл ажиллагааны тайлантай танилцах. 4.11.1.6. Төрийн бус байгууллагын зорилгод хамаарах үйл ажиллагаанд гар бие оролцох. 4.11.1.7. Дүрэмд заасан бусад эрхтэй. 4.11.2. Ангийн асран хамгаалагчийн зөвлөлийн аль нэг гишүүнээс даргыг өөрчлөх санал гаргаж, олонхоор шийдвэрлээгүй тохиолдолд өмнөх дарга хэвээр байна. 4.11.3. Асран хамгаалагчийн хүүхэд дунд сургуульд сурахгүй болсон тохиолдолд төрийн бус байгууллагын гишүүнээс чөлөөлөгдсөнд тооцно. Хэрэв чөлөөлөгдсөн гишүүн ангийн асран хамгаалагчдын дарга байсан бол тухайн анги хуралдаж шинэ даргыг сонгож, тэмдэглэлийг Удирдах зөвлөлд хүргүүлнэ. 4.11.4. Хурлын тэмдэглэл баримтууд нь цахимаар байж болно. 4.12. Ангийн асран хамгаалагчдын дарга, тухайн бүлгийнхээ зөвлөлийн гишүүн байна. Бүлгийн зөвлөл дараах эрх хэмжээтэй. Үүнд: 4.12.1. Төрийн бус байгууллагын зорилгод хамаарах үйл ажиллагааны саналыг Удирдах зөвлөлд хүргүүлэх. 4.12.2. Зорилгод хамаарах нэн яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг хүргүүлэх. 4.12.3. Бүлгийн зөвлөлийн даргыг сонгох.
  • 5. 4.12.4. Дүрэмд заасан бусад эрх хэмжээ. 4.12.5. Бүлгийн зөвлөлийн дарга нь Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн байна. 4.13. Дүрмийн 4.10, 4.11-д заасан үйл ажиллагааг хурлын тэмдэглэлээр баталгаажуулна. Хурлын тэмдэглэлээр баталгаажуулаагүй бол аливаа шийдвэр, үйл ажиллагааг хүчинтэй гэж үзэхгүй. 4.14. Асран хамгаалагчдын хурлыг даргалагч, хурлын дэг, тэмдэглэл хөтлөгчийг өөрсдөө тодорхойлсон байвал зохино. Тэмдэглэлийн ирц хэсэгт: сурагчийн асран хамгаалагчийн нэр, холбоо барих утасны дугаарыг тэмдэглэсэн байх бөгөөд тэмдэглэлд хурал даргалагч, тэмдэглэл хөтлөгч нар гарын үсэг зурж баталгаажуулна. ТАВ. УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ. 5.1. Удирдах зөвлөл хичээлийн жилд 1-ээс доошгүй удаа хуралдана. Хуралдааны шийдвэрийг Удирдах зөвлөлийн дарга, түүний эзгүйд хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна. 5.2. Удирдах зөвлөлийн хурал нь шаардлагатай тохиолдолд ангийн болон бүлгийн зөвлөлийн хурлуудын дараа хуралдаж болно. 5.2.1. Хуралдааныг гишүүд зөвшөөрсөн тохиолдолд цахимаар явуулж болох бөгөөд ингэхдээ тусгай тэмдэглэл үйлдэнэ. 5.3. Удирдах зөвлөл дотроосоо Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг олонхийн саналаар сонгож томилно. 5.4. Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Удирдах зөвлөлд ирүүлсэн хурлын тэмдэглэл, санал хүсэлтийг хүлээн авч Удирдах зөвлөлийн даргад танилцуулна. Удирдах зөвлөлийн дарга хурлаар хэлэлцүүлэх асуудлыг тодорхойлж, дарааллыг тогтооно. 5.5. Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Удирдах зөвлөлийн хурлын бэлтгэл ажлыг хариуцах бөгөөд хурлын тэмдэглэл, төрийн бус байгууллагын бичиг баримтын архивыг хариуцна. 5.6. Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга дунд сургуулийн ангийн асран хамгаалагчдын даргын бүртгэлийг хөтөлнө. 5.7. Хуралдаан эхлэх огноо, хаягийг Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга гишүүдэд 7 хоногийн өмнө мэдэгдэнэ. Мэдэгдсэн даруйд гишүүд оролцох боломжтой эсэх талаараа хариу өгөх бөгөөд оролцох боломжгүй тохиолдолд холбогдох шалтгааныг баталгаажуулах баримтыг нарийн бичгийн даргад гаргаж өгөх үүрэгтэй.
  • 6. 5.8. Хуралдаан даргалагч хурлыг нээж, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж гишүүдээр баталгаажуулна. Хэрэв гишүүдээс хэлэлцэх асуудлыг хойшлуулах, дарааллыг өөрчлөх санал гаргасан тохиолдолд энэхүү асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсний дараа хэлэлцэх асуудлын жагсаалтыг батална. 5.9. Хуралдааны шийдвэр хүчинтэй ирцийн олонхийн шийдвэрээр баталгаажина. ЗУРГАА. УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ СОНГОХ, ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ, БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА. 6.1. Удирдах зөвлөлийн гишүүнийг өөрчлөх саналыг асран хамгаалагчдын хурлаас гаргаагүй тохиолдолд сурагч хүүхдээ дунд сургууль төгсөх хүртэлх хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. 6.2. Удирдах зөвлөлийн гишүүдэд нийт ангийн асран хамгаалагчдын хурлаас сонгосон 15-аас доошгүй асран хамгаалагчид багтана. 6.3. Удирдах зөвлөлийн гишүүнийг дараах үндэслэлээр Удирдах зөвлөлийн хурлаар чөлөөлнө. Үүнд: 6.3.1. Өөрийнх нь хүсэлтээр. 6.3.2. Дунд сургуульд хүүхэд нь сурахгүй болсон. 6.3.3. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Удирдах зөвлөлийн хуралд 3-аас дээш удаа ирээгүй. 6.3.4. Төрийн бус байгууллагын зорилгод нийцэхгүй үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. 6.3.5. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, шүүхээр ял шийтгүүлсэн. 6.3.6. Нас барсан. 6.4. Удирдах зөвлөлийн хурал 51%-иас дээш ирцтэй тохиолдолд хүчинтэйд тооцно. 6.5. Удирдах зөвлөлийн хуралдаанаас шийдвэр гаргах журам. 6.5.1. Удирдах зөвлөлийн хуралдаанд Удирдах зөвлөлийн дарга хэлэлцэх асуудлыг танилцуулна. 6.5.2. Хуралдааныг гишүүдийн олонхийн санал хураалтаар шийдвэрлэнэ. 6.5.3. Хуралдааны шийдвэрийг хуралдаан даргалагч, Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга эсхүл тэмдэглэл хөтлөгч гарын үсэг зурж баталгаажуулна. 6.5.4. Удирдах зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд оролцох боломжгүй тохиолдолд Удирдах зөвлөлийн дарга хуралдааны даргалагч, тэмдэглэл хөтлөгчийг
  • 7. томилуулах хүсэлтийг бичгээр гаргаж хүргүүлэх бөгөөд Удирдах зөвлөлийн ирцийн хурлаар хуралдаан даргалагчийг томилж, хуралдааныг эхлүүлнэ. 6.5.5. Хуралдаан даргалагчийг томилуулах саналыг Удирдах зөвлөлийн дарга цахим болон бусад хэлбэрээр бусад гишүүдийг мэдэх боломжтой байдлаар илэрхийлж болно. 6.5.6. Хуралдааны явцын тэмдэглэл хөтлөгчөөр Удирдах зөвлөлд танилцуулсны үндсэн дээр гишүүн бус асран хамгаалагчийг оролцуулж болно. ДОЛОО. ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ӨДӨР ТУТМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА. 7.1. Төрийн бус байгууллагын зорилгод хамрах хүрээний асуудлын өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх захирал хариуцан удирдан зохион байгуулна. 7.2. Төрийн бус байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай санхүүгийн зарцуулалтыг Удирдах зөвлөлийн зөвшөөрлийг үндэслэн гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ. 7.3. Төрийн бус байгууллага нь албан ёсны лого, тамгатай байна. 7.3.1. Тамгыг удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга хадгалж, удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлын шийдвэрийг үндэслэн хэрэглэнэ. 7.3.2. Тамгыг гүйцэтгэх захирал төрийн бус байгууллагын зорилгод нийцсэн үйл ажиллагааг Удирдах зөвлөлийн зөвшөөрлийн үндсэн дээр бие даан хэрэглэнэ. 7.4. Төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлын эзгүйд бүрэн эрхийг Удирдах зөвлөлийн дарга хэрэгжүүлж болно. 7.5. Дүрмийн 7.4-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Удирдах зөвлөлд танилцуулж зөвшөөрөл авсан байвал зохино. 7.6. Дүрмийн 7.5-д заасан зөвшөөрөлгүй тохиолдолд аливаа хэрэгжүүлсэн Удирдах зөвлөлийн даргын үйл ажиллагаа хүчинтэй бусад тооцогдоно. 7.7. Гүйцэтгэх захирлын эрх хэмжээ. Үүнд: 7.7.1. Төрийн бус байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх. 7.7.2. Төрийн бус байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, бусад байгууллага, аж ахуй нэгж, албан тушаалтан, иргэнтэй харьцах. 7.7.3. Төрийн бус байгууллагын санхүүг зарцуулах, холбогдох тайланг бэлтгэн баталгаажуулах.
  • 8. 7.7.4. Удирдах зөвлөлд ажлаа тайлагнах. 7.7.5. Чиг үүргийн гишүүдтэй хамтран ажиллах. 7.7.6. Төрийн бус байгууллагын зорилгод хамаарах арга хэмжээ зохион байгуулах ажлын саналыг Удирдах зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлэх. 7.8. Удирдах зөвлөлийн гишүүдээс төрийн бус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа хариуцсан 1, хууль эрх зүйн асуудал хариуцсан 1, олон нийтийн мэдээлэл хариуцсан 1, нийтийн арга хэмжээ хариуцсан 1 чиг үүргийн гишүүдийг өөрсдөө сонгоно. 7.8.1. Дүрмийн 7.8-д зааснаас өөр асуудал хариуцсан чиг үүргийн гишүүнийг Удирдах зөвлөл хуралдаанаараа шийдвэрлэж болно. 7.9. Санхүүгийн үйл ажиллагаа хариуцсан чиг үүргийн гишүүн нь төрийн бус байгууллагын нягтлан бодогч байна. Санхүүгийн үйл ажиллагаа хариуцсан чиг үүргийн гишүүн нь төрийн бус байгууллагын санхүү, тайлан, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой бүхий л асуудлыг хариуцах бөгөөд үйл ажиллагаандаа нягтлан бодох бүртгэл, татварын хууль тогтоомжуудтай холбоотой зүйл заалтыг ягштал баримтлан ажиллана. 7.9.1. Төрийн бус байгууллагын нягтлан бодогч нь төрийн бус байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны баримтыг архивлах ажлыг хариуцна. 7.9.2. Төрийн бус байгууллагын санхүүгийн тайлан гаргах, татварын цахим системд бүртгүүлэх, тоон гарын үсгийг эзэмшиж, цахимаар тайлагнах ажлыг хариуцна. 7.9.3. Төрийн бус байгууллагын нягтлан бодогч нь гүйцэтгэх захирлын шийдвэрээр төрийн бус байгууллагын албан ёсны банкин дахь данснаас гүйлгээг хийнэ. 7.9.4. Төрийн бус байгууллагын нягтлан бодогч нь татварын улирал тутмын тайланг гаргаж өгөх үедээ төрийн бус байгууллагын гишүүдэд тухайн хугацааны санхүүгийн тайланг тайлагнана. 7.10. Төрийн бус байгууллагын хууль, эрх зүйн асуудал хариуцсан чиг үүргийн гишүүн нь төрийн бус байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, төрийн бус байгууллагын зорилгод хамаарах аливаа үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлно. 7.10.1. Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, шийдвэртэй холбоотой гомдол, санал хүсэлтэд хууль зүйн үндэслэлтэй хариу өгөх, үүссэн асуудалд авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал бүхий дүгнэлтийг Удирдах зөвлөлд танилцуулна. 7.10.2. Төрийн бус байгууллагыг шүүхэд болон бусад эрх зүйн маргаантай асуудлаар төлөөлөх асуудлыг хариуцан хэрэгжүүлнэ.
  • 9. 7.11. Төрийн бус байгууллагын олон нийтийн мэдээлэл хариуцсан чиг үүргийн гишүүн нь олон нийтийн мэдээллийн талбарт төрийн бус байгууллагын хаягийг нээж, түүнд төрийн бус байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, мэдээлэл асуудлыг бүрэн хариуцаж ажиллана. 7.11.1. Дүрмийн 7.11-д заасан гишүүн нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасны дагуу төрийн бус байгууллагын тайланг бэлтгэж холбогдох байгууллагад хүргүүлэхээс гадна, тайланг архивлах ажлыг хариуцна. 7.12. Төрийн бус байгууллагын нийтийн арга хэмжээ хариуцсан чиг үүргийн гишүүн нь Удирдах зөвлөлөөс баталсан төрийн бус байгууллагын зорилгод хамаарах арга хэмжээг удирдан зохион байгуулах, хяналт тавих, өдөр тутмын үйл ажиллагаанд гүйцэтгэх захиралд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ. 7.12.1. Хийж гүйцэтгэсэн болон гүйцэтгэж буй нэгж ажлын гүйцэтгэл, үр дүн, явцын талаар Удирдах зөвлөлд танилцуулж, холбогдох асуудлыг шийдвэрлүүлнэ. 7.13. Удирдах зөвлөлийн төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай санхүүг тухай бүр хуралдаанаар шийдвэрлэж болно. 7.14. Удирдах зөвлөлийн гишүүн ажлын өдрүүдээр, ажлын цагаар ажилласан тохиолдолд түүнд хоол цайны мөнгө олгохоос гадна урамшуулал олгож болно. Урамшуулал нь Удирдах зөвлөлийн гишүүний үйл ажиллагаагаа хараат бусаар бие даан хэрэгжүүлэхэд хангалттай байвал зохино. 7.14.1. Удирдах зөвлөлийн гишүүний урамшууллын хэмжээ, олгох хугацааны давтамж зэргийг нягтлан бодогчийн саналыг үндэслэн Удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэж, тухай бүр гүйцэтгэх захирлын тушаалаар баталгаажуулна. 7.14.2. Дүрмийн 7.14.1-д заасан урамшууллыг улиралд 1-ээс дээш удаа олгохыг хориглоно. 7.15. Төрийн бус байгууллагад дунд сургуулийн сурагчдын асран хамгаалагчдаас ирүүлсэн төрийн бус байгууллагын зорилгод хамаарах санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэнэ. 7.15.1. Санал, хүсэлт, гомдлыг хүлээн авах хайрцаг дунд сургуульд байршуулна. 7.15.2. Санал, хүсэлт, гомдлыг Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга бүртгэлжүүлж, гүйцэтгэх захиралд танилцуулна. 7.15.3. Гүйцэтгэх захирал эрх хэмжээнийхээ хүрээнд санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэх бөгөөд хэрэв шаардлагатай гэж үзвэл, холбогдох асуудлыг шийдвэрлүүлэх саналын хамтаар Удирдах зөвлөлд танилцуулна. 7.15.4. Санал, хүсэлт, гомдлыг 7 хоногийн дотор шийдвэрлэж, асран хамгаалагчид хариу мэдэгдэнэ. Хариу нь албан бичиг, утсан холбоогоор аль нь ч байж болох бөгөөд энэ талаар бүртгэл дээр тэмдэглэл үйлдэнэ.
  • 10. 7.15.5. Удирдах зөвлөлд уламжилсан асуудлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж хариу мэдэгдэнэ. 7.15.6. Дүрмийн 7.15.4, 7.15.5-д заасан хариуг Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга өгнө. 7.16. Удирдах зөвлөл хичээлийн жилийн сүүлийн улиралд багтааж тухайн жилийн тайлангаа асран хамгаалагчид тавина. 7.16.1. Тайлангийн хурлын зарыг тайланг хурал эхлэхээс 14 хоногийн өмнө дунд сургуулийн байруудад байрлуулахаас гадна, олон нийтийн цахим орчинд мэдээллийг түгээнэ. 7.16.2. Тайлангийн хуралд хамрагдаж буй асран хамгаалагчдын тоо тайлан тавих үйл ажиллагааг явуулахад нөлөөлөхгүй. 7.16.3. Удирдах зөвлөлийн хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан тайланг цахимаар тавих боломжтой гэж үзвэл, цахимаар тайлан бэлтгэн олон нийтийн мэдээлэл хариуцсан чиг үүргийн гишүүн түгээх асуудлыг хариуцна. 7.16.4. Тайлангийн хуралд тайлантай холбоотой асуулт тавьбал энэ талаар чиг үүргийн гишүүн, гүйцэтгэх захирал, Удирдах зөвлөлийн дарга хариулна. 7.16.5. Тайлан тавих үед тэмдэглэл үйлдэнэ. Тэмдэглэл хөтлөгчийн хуралдааны үеэр тогтооно. НАЙМ.ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА 8.1. Төрийн бус байгууллагын үндсэн санхүүжилт гишүүний хураамж болон гишүүн, аж ахуй нэгж, иргэдийн хандиваас бүрдэнэ. 8.2. Төрийн бус байгууллага нь ашгийн төлөө бус байгууллага бөгөөд төрийн бус байгууллагын санхүүжилт зөвхөн зорилгод хамаарах аливаа арга хэмжээ, дүрмийн 7.13, 7.14-т заасан үйл ажиллагаанд зарцуулагдана. 8.3. Гишүүний хураамж хичээлийн жилд 1 хүүхдийн асран хамгаалагч 12.000 /арван хоёр мянга/ төгрөг байна. Энэхүү хураамж хагас болон бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хамаарахгүй. 8.4. Дүрмийн 8.3-т заасан хураамжийг хичээлийн жил эхэлснээс хойш 2 сарын хугацаанд ангийн асран хамгаалагчдын дарга цуглуулан авч төрийн бус байгууллагын банкин дахь данс руу шилжүүлж, баримтыг нягтлан бодогчид өгнө. 8.5. Дунд сургуульд 2 хүүхэд нь суралцдаг тохиолдолд төлөх хураамжийн 75%, 3 болон түүнээс дээш хүүхэд нь суралдцаг тохиолдолд төлөх хураамжийн 50% тус тус төлнө. 8.6. Хураамж, хандивын талаарх мэдээллийг нягтлан бодогч болон олон нийтийн мэдээлэл хариуцсан чиг үүргийн гишүүн олон нийтэд мэдээлнэ.
  • 11. ЕС. ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ НӨХЦӨЛ. 9.1. Асран хамгаалагчдын зүгээс төрийн бус байгууллагыг татан буулгах, өөрчлөн байгуулах санал гаргасан тохиолдолд Удирдах зөвлөл энэ талаарх хурлын тэмдэглэлүүдийг үндэслэн Удирдах зөвлөл хуралдаанаараа татан буулгах, өөрчлөн байгуулах асуудлыг шийдвэрлэнэ. Төрийн бус байгууллагыг хуульд заасан үндэслэлээр татан буулгаж болно. 9.1.1. Дүрмийн 9.1-д заасан асран хамгаалагчдын тоо нийт асран хамгаалагчдын 5%-иас доошгүй тохиолдолд хэлэлцэх үндэслэл болно. 9.2. Төрийн бус байгууллагыг татан буулгасан, өөрчлөн байгуулсан тохиолдолд энэ талаар хуралдаанаараа эцэслэн шийдвэрлэж, хуралдаанд оролцсон бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна. 9.3. Төрийн бус байгууллага татан буугдсантай холбоотойгоор холбогдох тооцоо, эд материалын тооцоог гүйцэтгэх захирал хариуцан зохион байгуулна. Үйл ажиллагаанд ашиглагдаж байсан эд зүйлсийг дунд сургуульд хандивлан тэмдэглэл үйлдэнэ. 9.4. Татан буугдах үеийн санхүүгийн тооцоог нягтлан бодогч хариуцах бөгөөд дансны үлдэгдлийг боловсролыг дэмжих санд хандивлаж, эцсийн тайланг нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд түгээнэ. 9.5. Төрийн бус байгууллагыг татан буулгасан шийдвэрийг үндэслэн тамга тэмдэг устгах, улсын бүртгэлийн байгууллагад холбогдох мэдээлэл хүргэх асуудлыг Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга хариуцна. 9.6. Төрийн бус байгууллагын татан буулгасантай холбоотойгоор архивын нэгж материалыг Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга 1 жилийн хугацаанд хадгалсны дараа устгана. АРАВ. ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ, ЖУРАМ 10.1. Удирдах зөвлөлийн хуралдаанаар дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Удирдах зөвлөлийн гишүүн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа аливаа хуралдааны үеэр мэдэгдэх эрхтэй бөгөөд энэ талаар тэмдэглэлд тусгана. 10.2. Дүрэмд нэмэлт оруулах, түүн дэх холбогдох заалтыг өөрчлөх талаар асран хамгаалагчаас санал гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд дүрмийн 7.15-д заасны дагуу шийдвэрлэнэ. 10.3. Удирдах зөвлөлийн хуралдаанаас дүрэмд олонхийн саналаар нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд Удирдах зөвлөлийн хуралдааны тогтоол үйлдэж, оролцогчид гарын үсэг зурж шийдвэрээ баталгаажуулна. 10.4. Дүрмийн 10.3-т заасан нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх асуудлыг гүйцэтгэх захирал хариуцна.