SlideShare a Scribd company logo
1 of 16
Download to read offline
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ХОЛБОО
ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1.дүгээр зүйл.
Дүрмийн зорилт
1.1. Энэ дүрмийн зорилт.
Монголын Үндэсний Их Сургуулийн /цаашид / Оюутны Холбоо /цаашид ОХ гэх/, Салбар
сургуулийн Оюутны Зөвлөл /Цаашид ОЗ гэх/-н зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл,
зарчим, бүтэц зохион байгуулалт,гишүүдийн эрх үүрэг, ОХ-ны чиглүүлэгч багш, Тэргүүн,
Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн дарга, гишүүд, тэдгээрийн бүрэн эрхийн
хугацаа, эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлохтой холбоотой харилцааг
зохицуулахад оршино.
1.2. Энэ дүрэм нь Монгол улсын үндсэн хууль, МУ –ын төрийн бус байгууллагын тухай
хууль, Боловсролын тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн
бусад акт, Монголын Оюутны Холбооны дүрэм, Монголын Үндэсний Их Сургуулийн
дүрэм, дотоод журмуудтай уялдана.
1.3. Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо нь оюутны эрх барих, дээд
байгууллага мөн.
1.4. ОХ -нь өөрийн билэгдэл, хэвлэмэл хуудастай байна.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Зорилго, зарчим, үйл ажиллагааны чиглэл
2 дугаар зүйл.
Зорилго
2.1. ОХ-ны эрхэм зорилго нь тус сургуульд суралцаж буй оюутнуудын эрх ашгийг
хамгаалах, оюутныг бүх талаар хөгжүүлэх, нийгэмд бие хүн бэлтгэх цогц үйл ажиллагааг
зохион байгуулах, сургуулиа төлөөлөх, оюутнуудаа бусад их дээд сургуулиудын
оюутнуудтай холбох, салбар сургуулиудын ОЗ-үүдийн үйл ажиллагааг идэвхижүүлэн,
нэгдмэл удирдлагаар хангахад оршино.
2.2. ОХ-нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд зорилтуудаа тодорхойлон гишүүдийн
олонхийн саналаар баталгаажуулан хэрэгжүүлнэ.
3-дугаар зүйл.
Зарчим
3.1. ОХ-нь үйл ажиллагаа явуулахдаа дараах зарчмуудыг заавал удирдлага болгоно.
3.1.1. Ардчилал, шударга ѐсны зарчим
3.1.2. Удирдах, удирдуулах ѐсны зарчим
3.1.3. Ил тод нээлттэй байдлын зарчим
3.1.4. Нэгдмэл удирдлагын зарчим
3.1.5. Байнгын тогтвортой, залгамж чанартай байх зарчим
3.1.6. Хариуцлага тооцдог, ѐс зүйтэй байх зарчим
3.1.7. Харилцан итгэлцэл, идэвхи санаачлагатай, сайн дурын байх зарчим
3.1.8. Дүрмээ даган биелүүлэх зарчим
3.1.9 Гишүүдийн тэгш эрхийн зарчим
4 дүгээр зүйл.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл
4.1. ОХ-нь дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
4.1.1. Сургуулийн нийт оюутнуудын эрх ашгийг хамгаалах,
4.1.2. Нийт оюутнуудыг МҮИС, МОХ болон бусад байгууллага, албан тушаалтантай
харилцахдаа бүрэн төлөөлөх.
4.1.3. Оюутныг хөгжүүлэх, дэмжих, нийгэмд бие хүн бэлтгэх бүх төрлийн олон талт үйл
ажиллагааг зохион байгуулах.
4.1.4 Оюутны бүх төрлийн санаачлагыг дэмжих
4.1.5 Оюутны бүх чиглэлийн клубын үйл ажиллагааг дэмжих,
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Бүтэц, зохион байгуулалт, эрх үүрэг
5 дугаар зүйл.
ОХ-ны хурал
5.1. ОХ нь тэргүүн, ОХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга /ЕНБД/, нарийн бичгийн дарга
/НБД/, ажлын алба, чиглүүлэгч багш, салбар сургууль бүрийн оюутны зөвлөлөөс бүрдэнэ.
ОХ нь ОХ-ны тэргүүн, ЕНБД, НБД нарыг хурлаар, оюутны зөвлөл тус бүрээс 2 гишүүнийг
сонгож, ОЗ –н дарга нар албан үүргийн дагуу нийт 12 гишүүнээс бүрдэнэ.
5.2. ОХ –ны шийдвэр гаргах дээд байгууллага нь ОХ-ны хурал байна.
5.3. ОХ-ны хурал нь байнгын тогтмол байх ба ээлжит болон ээлжит бус хуралтай байна.
Ээлжит хурлыг 7 хоног бүрт 1 удаа тогтмол хуралдуулах бөгөөд хурал хийх өдрийг
гишүүдийн олонхийн саналаар баталгаажуулна.
5.4. Шаардлагатай бол ээлжит бус хурлыг хуралдуулах бөгөөд тэргүүн, түүний эзгүйд
ЕНБД ба гишүүдийн олонхийн саналыг үндэслэн зохион байгуулна. Ийнхүү гишүүдийн
олонхийн саналаар ээлжит бус хурал зарлан хуралдуулахдаа чиглүүлэгч багш, тэргүүнд уг
хурлаар хэлэлцэх асуудлыг урьдчилан мэдэгдэнэ.
5.5. ОХ, ОЗ –ын нийт гишүүдийн чуулган
5.5.1. Энэ дүрмийн 5.1-д заасан МҮИС –ын оюутны өөрөө удирдах ѐсны байгууллагын
бүрэн бүрэлдэхүүнийг ОХ, ОЗ –ын нийт гишүүдийн их хурал буюу чуулган гэнэ.
5.5.2 Чуулган жилд 2 удаа ээлжит хуралтай байхаас тодорхой асуудлаар ээлжит бус
чуулган зохион байгуулж болно. Ээлжит бус чуулганыг Оюутны холбооны гишүүдийн
2/3-н саналаар зохион байгуулна.
5.5.3. Хурал нь ОХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, зорилго, зорилт тодорхойлох,
төлөвлөгөө, тайлан, төсөв хэлэлцэх батлах, тэргүүн, ерөнхий нарийн бичгийн дарга,
сонгох зэрэг бүрэн эрхтэй байна.
6 дугаар зүйл.
Хурлын дэг
6.1. Нийт гишүүдийн олонхи /гуравны хоѐр/ ирсэнээр хурлыг хүчинтэйд тооцно.
6.2. Хурал нь даргалагчтай байх тэргүүн, түүний эзгүйд ЕНБД, түүний эзгүйд гишүүдийн
олонхийн санал авсан гишүүн даргална.
6.3. Хурлын протоколыг нарийн бичгийн дарга үнэн зөв, стандартын дагуу тэмдэглэж
хурлын даргалагчид шалгуулан гарын үсэг зуруулна.
6.4. Хурал эхлэхээс өмнө хэлэлцэх асуудлыг гаргасан байх ѐстой бөгөөд хэлэлцэх асуудал,
түүний дарааллыг ОХ-ны тэргүүн түүний эзгүйд хурал даргалж байгаа этгээд гаргана. ОХ,
ОЗ-н гишүүд хуралаар хэлэлцэх асуудлын талаар санал гаргах эрхтэй ба уг саналаа амаар
болон бичгээр хурал даргалагчид урьдчилан мэдэгдэнэ.
6.5. Хурлыг хурал даргалагч нээх ба хурлын төгсгөлд дүгнэнэ.
6.6. Гишүүд хуралд саналаа хэлэх эрхтэй бөгөөд гараа өргөн хурал даргалагчаас
зөвшөөрөл авсны дагуу саналаа илэрхийлнэ. Саналаа илэрхийлэхдээ дарга, гишүүдэд
хүндэтгэлтэй хандаж, ѐс суртахуунлаг байх ба гишүүний 1 удаа саналаа хэлэх хугацаа 5
минутаас хэтрэхгүй байна.
6.7. ОХ, ОЗ-н нэг удаагийн хурал 2 цагаас хэтрэхгүй байна. Шаардлагатай тохиолдолд
хурлын цагийг хурал даргалагч сунгаж болно.
6.8. ОХ–ны хурлаас зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр гишүүд гарна.
6.9. ОХ-ны хурлаас хоцорсон тохиолдолд хурал даргалагчаас зөвшөөрөл авч орно.
6.10 Хурлын дэгийг зөрчсөн бол хурал даргалагч эхний удаа сануулах, 2 буюу түүнээс
дээш удаа зөрчвөл хурлаас хөөж гаргана. Ийнхүү хөөгдөж гарсан тохиолдолд ОХ–ны
хуралд ирээгүйгээр тооцно.
7. дугаар зүйл.
ОХ-ны чиглүүлэгч багш
7.1 ОХ нь чиглүүлэгч багштай байх бөгөөд МҮИС-н удирдлагаас томилогдсон, МҮИС-н
багш байна.
7.2. ОХ-ны чиглүүлэгч багш нь өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, төсөв
төлөвлөгөө тайлантай танилцах, ОХ-нд үүрэг даалгавар өгөх, ажлын хариуцлага тооцох,
ОХ, ОЗ-н дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих, хурлын протоколтой танилцах, шагнал
урамшуулалд нэр дэвшүүлэх, эрх үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой мэдэгдэл, хүсэлт,
сонордуулга, уриалга, толорхойлолт гаргах, албан ѐсны үйл ажиллагааг нээх, дүрэмд
заасан бусад эрх эдэлнэ.
8. дугаар зүйл.
ОХ-ны тэргүүн
8.1. ОХ-ны тэргүүн нь чөлөөт сонгуулийн зарчмаар сонгогдсон, МҮИС-н 2 буюу түүнээс
дээш курсын, баклаварын зэрэг горилохоор суралцаж байгаа өдрийн ангийн оюутан байх
ба ОХ-ны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, байнгын тогтвортой үйл
ажиллагаа явуулах эрх, үүрэг бүхий сонгуульт ажилтныг хэлнэ.
8.2. ОХ – ны тэргүүний бүрэн эрх нь сонгогдсон өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлнэ. ОХ- ны
тэргүүн энэхүү дүрмийн хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.
8.3. ОХ-ны тэргүүн нь МҮИС-н оюутнуудын тэргүүн, ОХ, ОЗ–үүдийн жинхэнэ удирдагч
мөн.
8.4. ОХ-ны тэргүүн нь сонгогдсон цагаас эхлэн ангийн дарга, оюутны зөвлөлийн гишүүн
зэрэг сургуулийн бүхий л сонгуульт ажлаас татгалзана.
8.5. ОХ-ны тэргүүн нь аль нэг сургууль төлөөлөөгүй байх ба аль нэг сургуульд давуу
байдал тогтоохгүй байна.
8.6. ОХ– ны тэргүүн нь дараах бүрэн эрхийг эдэлнэ
8.6.1. МҮИС–ийн нийт оюутнуудыг төлөөлөх
8.6.2. Дүрэм, журам, шийдвэр, санал, уриалга, мэдэгдэл гарган тухайлсан асуудлаар
тодорхой байр суурь баримтлан ажиллах,
8.6.3. Хурал даргалах, хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хурлын товыг өөрчлөх, ээлжит бус
хуралдааныг зарлах, гишүүдэд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар чөлөө өгөх,
8.6.4. Ажлын хэсэг байгуулах, төлөөлөл томилох
8.6.5. ОХ, ОЗ-ын гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх, үүрэгт ажлаас нь чөлөөлөх,
гишүүнчлэлээс хасах талаар ОХ-ны хуралд амаар болон бичгээр санал оруулах
8.6.6. ЕНБД, НБД нарын нэрийг дэвшүүлэх
8.6.7. Салбар сургуулиудын ОЗ- ын тайлан төлөвлөгөөг шаардан авч танилцах, гишүүдэд
үүрэг даалгавар өгөх, хуралд нь оролцох
8.6.8. ОХ-ны төсвийг зарцуулах, хянах
8.6.9. ОХ-ны тэргүүний бүрэн эрхийн хугацаа 1 жил байх ба 1 удаа улиран сонгогдох
эрхтэй.
8.6.10. Дүрэмд заасан бусад эрх эдэлнэ.
8.7. ОХ-ны тэргүүн нь дараах үүрэг хүлээнэ
8.7.1. Сургуулийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг ОХ-ны хурал дээр цаг тухайд нь
мэдэгдэх
8.7.2. Үйл ажиллагааны тайлан, төсөв, төлөвлөгөөг жил бүр сургуулийн захиргаа, нийт
оюутнуудад тайлагнах
8.7.3 ОХ-ны өмч, эд хөрөнгийг хариуцах, хүлээн авч дараагийн тэргүүнд хүлээлгэн өгөх,
8.7.4. ОХ-ны нэр төр, үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах
8.7.5. Сургуулийн удирдлага, багш нар ОЗ-н чиглүүлэгч багштай хамтран ажиллах
8.7.6. Тус сургуулийн нийт оюутнуудтай хамтран ажиллах
8.7.7. ОЗ- ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
8.7.8. Албан үүргээ гүйцэтгэж чадахгүй бол өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа
чөлөөлөгдөх
8.7.9. Дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ.
9. дүгээр зүйл.
ОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
9.1. ОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга гэж баклаварын зэрэг горилохоор суралцаж
байгаа өдрийн ангийн оюутан байх ба Оюутны Холбооны дотоод үйл ажиллагааг удирдан
зохион байгуулах, ажлын албыг тэргүүлэх, өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах эрх
үүрэг бүхий сонгуульт ажилтныг хэлнэ.
9.1.2. ОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга нь ОХ-ны хуралд саналын эрхтэй байна.
9.2 Оюутны Холбооны ЕНБД нь ОХ-ны ажлын албаны дарга байна
9.3 ОХ-ны ЕНБД нь дараах эрхтэй
9.3.1. Ажлын албыг тэргүүлэх
9.3.2. Тэргүүнийг эзгүйд түүний бүрэн эрхийг эдлэх,
9.3.3. Хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хурлаас чөлөө авах
9.3.4. Тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлэх, мэдээлэл хийх
9.3.5 ОХ-ны тайлан, төлөвлөгөө боловсруулах
9.3.6 Оюутны холбоо зөвлөлийн нийт гишүүдэд үүрэг даалгавар өгөх, биелэлтэнд хяналт
тавих
9.3.7. Өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх
9.3.8. Шагнал урамшуулал, ажил байдлын тодорхойлолт авах
9.3.9 ОХ-ны нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацаа 1 жил байх ба 1 удаа улиран
сонгогдох болно
9.3.10 Дүрэмд заасан бусад бүрэн эрх
9.4 ОХ-н ЕНБД дараах үүргийг хүлээнэ.
9.4.1. ОХ-ны тэргүүний өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх, түүнийгээ
мэдээлэх,
9.4.2. Хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд ээлжит болон ээлжит бус хуралд
ирэх,
9.4.3. ОХ-ны хурлын шийдвэрийг биелүүлэх, ажлын албыг уг үйл ажиллагаанд удирдан
зохион байгуулах,
9.4.4. Оюутны Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулах,
9.4.5. Дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ
10 дугаар зүйл.
ОХ-ны Нарийн бичгийн дарга
10.1 ОХ-ны нарийн бичгийн дарга гэж Монголын Үндэсний Их Сургуулийн өдрийн ангид
бакалаврын зэрэг горилохоор суралцаж байгаа оюутан байх ба Оюутны холбооны бичиг
хэргийн асуудал хариуцсан эрх үүрэг бүхий албан тушаалтан байна.
5. 10.2 . Нарийн бичгийн дарга дараах эрх эдэлнэ.
10.2.1. Хурал дээр өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх
10.2.2. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хурлаас чөлөө авах
10.2.3. Идэвхи санаачлага хариуцлагатай, үр дүнтэй ажилласан гэж үзвэл шагнал
урамшуулал, сургалтын төлбөрийн 30 хүртэл хувийн хөнгөлөлтөнд нэрээ дэвшүүлэх
10.2.4. Өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх
10.2.5. Шагнал урамшуулал, ажил байдлын тодорхойлолт авах
10.2.6. ОХ-ны нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацаа 1 жил байх ба 1 удаа улиран
сонгогдох болно
10.2.7. Дүрэмд заасан бусад эрх эдэлнэ
10.3. Нарийн бичгийн дарга дараах үүрэг хүлээнэ
10.3.1. ОХ-ны ээлжит болон ээлжит бус хурлын протоколыг цаг тухайд нь үнэн зөвөөр,
стандартын дагуу хөтлөх, хурал даргалагчид шалгуулан гарын үсэг зуруулан
баталгаажуулах
10.3.2. ОХ-ны бичиг хэргийг баримтжуулан архивжуулах
10.3.3. ОХ-ны тайлан, төсөв, төлөвлөгөөний төслийг ОХ-ны тэргүүний үүрэг болгосноор
цаг тухайд нь гаргаж байх
10.3.4. Хурлын ирцийг үнэн зөвөөр бүртгэх, нээлттэй ил тод байлгах
10.3.5. Удирдлага болон гишүүдтэй хамтран ажиллах
10.3.6. ОХ-ны хурлын шийдвэрийг биелүүлэх
10.3.7.Өөрийн үйл ажиллагааны улмаас ОХ, түүний үйл ажиллагаа, бусдад учруулсан
хохирлыг бүрэн хариуцах
10.3.8 ОЗ-н нарийн бичгийн дарга нарын бичиг хэрэгтэй холбоотой асуудлуудад арга зүйн
дэмжлэг үзүүлэх, бүхий л тайлан төлөвлөгөөг хянах, ОХ-нд төвлөрүүлэх,
10.3.9. Дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ
11 дүгаар зүйл.
ОХ-ны гишүүн
11.1. ОХ-ны гишүүн гэж энэ дүрмийн дагуу Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн саналыг
үндэслэн нэр дэвшиж,ОХ-ны хурлаас дэмжигдэн гишүүнээр сонгогдсон, байгууллагаа
төлөөлөн ажиллаж байгаа бакалаврын зэрэг горилохоор суралцаж байгаа оюутан байна.
11.2. ОХ-ны гишүүд нь салбар сургууль тус бүрээс 3 нийт 9 гишүүн байна.
11.3 ОХ-ны гишүүн дараах бүрэн эрх эдэлнэ.
11.3.1. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хурлаас, үйл ажиллагаанаас чөлөө авах
11.3.2. ОХ-ны хурал дээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх
11.3.3. Хурлаар асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах
11.3.4. ОХ-ны тэргүүн, нарийн бичгийн даргад нэрээ дэвшүүлэх
11.3.6. Өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх
11.3.7. Ажил байдлын тодорхойлолт, шангал урамшуулал авах
11.3.8. Дүрэмд заасан бусад эрх
11.4 ОХ-ны гишүүн дараах үүрэг хүлээнэ
11.4.1. Хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө авсанаас бусад тохиолдолд хуралд ирэх
11.4.2. ОХ-ны удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлэх
11.4.3. ОХ-ны дүрмийг дагаж мөрдөх, захирагдах
11.4.4. ОХ-ны хурлын шийдвэрийг биелүүлэх
11.4.5. Удирдлага болон бусад гишүүдтэй хамтран ажиллах
11.4.6. Өөрийн үйл ажиллагааны улмаас учирсан үр дагаварыг бүрэн хариуцах
11.4.7. Үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүй, сахилгын болон ѐс зүйн хувьд ОХ-ны гишүүнд
тэнцэхгүй болсон тохиолдолд гишүүнээс огцрох
11.4.8. Дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Оюутны Холбооны салбар оюутны зөвлөл
12 дугаар зүйл. Оюутны зөвлөл
12.1. ОЗ нь өөрийн сургууль дээр энэхүү дүрмийн зорилгыг хэрэгжүүлэх эрх үүрэг бүхий,
тухайн сургуулийн оюутнуудын төлөөлөл бөгөөд ОХ-ны салшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн.
12.2. ОЗ нь ОХ-ны бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд төлөвлөгөө, тайлан, төсвийг ОХ-тай
уялдуулна. ОЗ –ын үйл ажиллагааны хэлбэр нь хурал мөн.
12.3. ОЗ –н хурал нь байнгын тогтмол байх ба ээлжит болон ээлжит бус хуралтай байна.
Ээлжит хурлыг 7 хоног бүрт 1 удаа тогтмол хуралдуулах бөгөөд хурал хийх өдрийг
гишүүдийн олонхийн саналаар баталгаажуулна.
12.4. Шаардлагатай бол ээлжит бус хурлыг хуралдуулах бөгөөд ОЗ –н дарга, ОЗ –н нарийн
бичгийн дарга нар зарлах ба ОЗ –н гишүүдийн олонхийн саналаар зохион байгуулж болно.
Ийнхүү гишүүдийн олонхийн саналаар ээлжит бус хурал зарлан хуралдуулахдаа
чиглүүлэгч багш, ОЗ-н дарга уг хурлаар хэлэлцэх асуудлыг урьдчилан мэдэгдэнэ.
12.5. ОЗ –ын хурал нь дараах бүрэн эрхтэй.
12.5.1. ОХ, ОЗ-н дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах талаар санал
гаргах, төслийг ОХ-нд даргаар дамжуулан өргөн барих
12.5.2.ОЗ-н дарга, ОЗ-н нарийн бичгийн дарга, гишүүн сонгох, чөлөөлөх, хариуцлага
тооцох, шангаж урамшуулах, шагналд тодорхойлох
12.5.3. ОЗ-н үйл ажиллагааны хэрэгжилт, төлөвлөгөө, тайланг хэлэлцэн шийдвэрлэх,
үнэлэлт дүгнэлт өгөх
12.5.4. ОЗ-н зорилтууд, өдөр тутмын үйл ажиллагаа, зохион байгуулалтын асуудал зэргийг
хэлэлцэн шийдвэрлэнэ.
12.5.5. ОЗ-ын хуралтай холбоотой бусад асуудлыг хурлын дэгээр зохицуулна. Хурлын дэг
нь Оюутны Холбооны хурлын дэгтэй нэгэн адил байна.
13дугаар зүйл.
ОЗ –н бүтэц, бүрэлдэхүүн
13.1. ОЗ –нь салбар сургуулийн захиргаанаас томилогдсон чиглүүлэгч багш, ОЗ –н дарга,
ОЗ –н нарийн бичгийн дарга, орон тооны гишүүд буюу сайн дурын үндсэн дээр өөрийн
хүсэлтээр ОЗ –д нэгдсэн тухайн сургуулийн 20-с доошгүй тооны оюутан байх ба анги
бүрээс нэг төлөөлөл заавал байна.
13.2 ОЗ нь бүтцийн хувьд дээд удирдлага буюу ОХ, ОЗ гэсэн бүтэцтэй байна.
ОЗ нь чиг үүргийнхээ дагуу алба, сектор байгуулан ажиллана.
14 дүгээр зүйл.
ОЗ –н дарга түүний бүрэн эрх
14.1. ОЗ-н дарга гэж ОЗ-н нийт гишүүдийн хурлаар сонгогдсон ОХ-ны гишүүн, ОЗ-ын
өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, байнгын тогтвортой үйл ажиллагаа
явуулах эрх, үүрэг бүхий сонгуульт ажилтныг хэлнэ.
14.2. ОЗ дарга нь ОЗ –н удирдагч мөн.
14.3. ОЗ –н дарга дараах эрх эдэлнэ.
14.3.1. Оюутантай холбоотой бүхий л харилцаанд ОЗ, салбар сургуулийн нийт
оюутнуудыг төлөөлөх,
14.3.2.Дүрэм, журам, шийдвэр, санал, уриалга, мэдэгдэл гарган тухайлсан асуудлаар
тодорхой байр суурь баримтлан ажиллах
14.3.3. Ёс зүйн болон бусад зөрчил гаргасан ОЗ –н гишүүнд хариуцлага тооцох талаар ОЗ
–н хуралд санал гаргах,
14.3.4. ОЗ-н хурлыг даргалах, хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хурлын товыг өөрчлөх,
ээлжит бус хуралдааныг зарлах
14.3.5. Хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ОЗ-н гишүүнд чөлөө өгөх,
14.3.6. ОЗ-с зохион байгуулж буй үйл ажиллагааг албан ѐсоор нээх,
14.3.7. ОЗ-н гишүүдэд үүрэг даалгавар өгөх
14.3.8. ОЗ-н гишүүдэд ажлын хариуцлага тооцох
14.3.9. ОЗ-ын гишүүдийг шагнал, урамшуулал, хөнгөлөлтөнд нэр дэвшүүлэх, шагнах,
урамшуулах
14.3.10. ОЗ-н гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх, үүрэгт ажлаас нь чөлөөлөх,
гишүүнчлэлээс хасах талаар Оюутны Холбоо болон хуралдаа амаар болон бичгээр санал
оруулах,
14.3.11. ОЗ-н төсвийг зарцуулах, хянах
14.3.12. ОХ, ОЗ н дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргах
14.3.13. ОЗ-ийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа 1 жил байх ба 1 удаа улиран сонгогдох
эрхтэй.
14.3.14. Энэхүү дүрэмд заасан бусад эрх эдэлнэ.
14.4.ОЗ –н дарга дараах үүрэг хүлээнэ
14.4.1. ОХ-ны тэргүүн, МҮИС-ийн захиргаа, ОХ-ны чиглүүлэгч багш, ОХ-ны хурлаас
өгсөн үүрэг даалгаварыг ОЗ-ын хурал дээр цаг тухайд нь мэдэгдэх,
биелүүлэх,биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээх,
14.4.2. ОЗ-ийн үйл ажиллагааг байнгын тогтвортой явуулж, нийтэд нээлттэй байлгах,
14.4.3. ОЗ-ийн өмч, эд хөрөнгийг хариуцах, хүлээн авч дараагийн даргад хүлээлгэн өгөх,
14.4.4. Салбар сургуулийн оюутан ОЗ-н гишүүдээс гаргасан саналыг хүндэтгэн үзэж
хэрэгжүүлэх бололцоог хангах, хамтран ажиллах,
14.4.5. ОХ, ОЗ-ийн нэр төр, үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах,
14.4.6. Олонхийн саналыг хүндэтгэх,
14.4.7. Бусад ОЗ-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
14.4.8. ОЗ –н даргын хувьд энэ дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих
14.4.9. Албан үүргээ гүйцэтгэж чадахгүй бол өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа
чөлөөлөгдөх
14.4.10. ОЗ-ын үйл ажиллагаа болон ОЗ-ын нэр хүндтэй холбоотой асуудалд гишүүдийн
нэрийн өмнөөс хариуцлага хүлээх
14.4.11. Өөрийн үйл ажиллагааны улмаас үүссэн хариуцлагыг бүрэн хүлээх
14.4.12. Дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ15 дүгээр зүйл. ОЗ-ийн нарийн бичгийн дарга
15.1. ОЗ – ын нарийн бичгийн дарга гэж ОЗ-н хурлаас сонгогдсон, МҮИС -ийн
бакалаврын зэрэг горилохоор суралцаж байгаа өдрийн ангийн оюутан байх ба ОЗ – ын
даргыг орлох, төлөөлөх, ОЗ –н хурлын протоколыг үнэн зөв стандартын дагуу хөтлөх эрх
үүрэг бүхий сонгуульт ажилтныг хэлнэ.
15.2. ОЗ –ын нарийн бичгийн дарга нь ОЗ –ын хуралд саналын эрхтэй байна.
15.3. Нарийн бичгийн дарга дараах эрх эдэлнэ.
15.3.1. ОЗ-н тэргүүнийг түүний зөвшөөрлөөр орлох, төлөөлөх
15.3.2. ОЗ-н хурал дээр өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх
15.3.3. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хурлаас чөлөө авах
15.3.4. Бусад сонгуульт албан тушаалд нэрээ дэвшүүлэх
15.3.5. Өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх
15.3.6. Шагнал урамшуулал, ажил байдлын тодорхойлолт авах
15.3.7. ОЗ-н нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацаа 1 жил байх ба 1 удаа улиран
сонгогдох болно.
15.3.8. Дүрэмд заасан бусад эрх эдэлнэ
15.4. Нарийн бичгийн дарга дараах үүрэг хүлээнэ
15.4.1. ОЗ-н ээлжит болон ээлжит бус хурлын протоколыг цаг тухайд нь үнэн зөвөөр,
стандартын дагуу хөтлөх, хурал даргалагчид шалгуулан гарын үсэг зуруулан
баталгаажуулах,
15.4.2. ОЗ-н бичиг хэргийг баримтжуулан архивжуулах,
15.4.3. ОЗ-н тайлан, төсөв, төлөвлөгөөний төслийг ОХ -ны тэргүүн, ОЗ-н даргын үүрэг
болгосоноор цаг тухайд нь гаргаж байх,
15.4.4. Хурлын ирцийг үнэн зөвөөр бүртгэх, нээлттэй ил тод байлгах
15.4.5. Хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулах,
15.4.7. Хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд ээлжит болон ээлжит бус хуралд
ирэх
15.4.8. ОХ, ОЗ-н дүрмийг дагаж мөрдөх
15.4.9. Өөрийн үйл ажиллагааны улмаас ОЗ, түүний үйл ажиллагаа, бусдад учруулсан
хохирлыг бүрэн хариуцах
15.4.10. Дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ
16 дугаар зүйл.
Оюутны зөвлөлийн гишүүн
16.1. ОЗ-н гишүүн гэж энэ дүрмийн дагуу сонгон шалгаруулалтад тэнцэн ангиа төлөөлөн
ОЗ-н гишүүнд элсэн дүрэмд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа, МҮИС - н бакалаврын
зэрэг горилохоор суралцаж байгаа өдрийн ангийн оюутан байна.
16.2 ОЗ-н гишүүнээр элсэхэд тавигдах шаардлагыг ОЗ тухайн хичээлийн жилийн эхний
сард багтаан гаргах ба жил бүр шинэчилнэ.
16.3. ОЗ-н гишүүн дараах бүрэн эрх эдэлнэ.
16.3.1. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хурлаас, үйл ажиллагаанаас чөлөө авах
16.3.2. ОЗ-н хурал дээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх
16.3.3. Хурлаар асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах
16.3.4. Сонгуульт албан тушаалд нэрээ дэвшүүлэх
16.3.6. Өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх
16.3.7. Ажил байдлын тодорхойлолт, шангал урамшуулал авах
16.3.8. ОЗ-н эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах
16.3.9. Дүрэмд заасан бусад эрх
16.4 . ОЗ-н гишүүн дараах үүрэг хүлээнэ.
16.4.1. Хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө авсанаас бусад тохиолдолд хуралд ирэх
16.4.2. ОХ, ОЗ-н удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлэх
16.4.3. ОХ, ОЗ-н дүрмийг дагаж мөрдөх, захирагдах
16.4.4. ОХ, ОЗ-н хурлын шийдвэрийг биелүүлэх
16.4.5. Удирдлага болон бусад гишүүдтэй хамтран ажиллах
16.4.6. Хамт олны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх
16.4.7. Өөрийн үйл ажиллагааны улмаас учирсан үр дагаварыг бүрэн хариуцах
16.4.8. Үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүй, ѐс зүйн хувьд ОЗ-н гишүүнд тэнцэхгүй болсон
тохиолдолд өөрийн хүсэлтээр ОЗ-н гишүүнээс чөлөөлөгдөх
16.4.9. Дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ.
БУСАД
17 дүгээр зүйл.
ОХ, ОЗ-н бүхий л сонгуульт ажилтанд тавигдах ерөнхий шаардлага
17.1. Дээрх албан тушаалд дараах шаардлагыг хангасан оюутан нэрээ дэвшүүлэх эрхтэй.
17.1.1. Сайн дураараа олон нийтийн ажилд оролцох чин хүсэлтэй, ачаалал даах,
хариуцлага хүлээх, багаар ажиллах чадвартай, цаашид итгэл даахуйц
17.1.2. ОХ, ОЗ –ын дүрэм журам, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг
харилцаандаа баримтлаж чаддаг, цаашид дүрмийн хүрээнд ажиллахаа хүлээн зөвшөөрсөн,
17.1.3. Өөрийн үйл ажиллагааны улмаас хариуцлагаа бүрэн хүлээх чадвартай,
17.1.4. ОХ, ОЗ-н ажлын улмаас хичээлээ цалгардуулдаггүй,
17.1.5 Өөр бусад зүйлээс болж Оюутны Холбоо, зөвлөлийн үйл ажиллагааг
цалгардуулдаггүй байх
18 дугаар зүйл.
ОХ-ны тэргүүн, ЕНБД, НБД, ОХ-н гишүүн, ОЗ-н дарга, нарийн бичгийн даргын бүрэн
эрхийг түдгэлзүүлэх
18.1. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хугацаа 1 сар байна. Ийнхүү түдгэлзүүлсэн хугацаанд
уг үндэслэл, шалтгаан арилаагүй бол энэ дүрмийн
19 дүгээр зүйлд зааснаар үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болно. Дараах үндэслэл байвал
бүрэн эрхийг түдгэлзүүлнэ.
18.1.1. Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ѐс зүй зан суртахууны хэм хэжээг удаа дараа
зөрчих,
18.1.2. ОХ, ОЗ-н ээлжит болон ээлжит бус хурлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 удаа
таслах,
18.1.3. Энхүү дүрэмд заасан эрх үүргээ зохих ѐсоор хэрэгжүүлэхгүй байх
19 дүгээр зүйл.
ОХ-ны тэргүүн, ЕНБД, НБД, гишүүн, ОЗ-н дарга, нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас
нь чөлөөлөх үндэслэл.
19.1 Дараах үндэслэлээр чөлөөлнө.
19.1.1. Өөрөө хүсэлт гаргасан
19.1.2. Биеийн эрүүл мэндийн байдлаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон
19.1.3. Сургуулийн захиргаа, тэнхимээс, ОХ, ОЗ-өөс тус тус албан тушаалд тэнцэхгүй
тухай үндэслэл бүхий дүгнэлт, тодорхойлолт гаргасан
19.1.4. Энэ дүрмийн 18 дугаар зүйлд зааснаар
19.1.5. Оюутан төгссөн
19.1.6. Эрүүгийн хариуцлагад татагдсан
21 дүгээр зүйл.
Дүрмийн эх хувийг хадгалах, маргаан шийдвэрлэх
21.1 Дүрмийн эх хувийг ОХ-н нарийн бичгийн дарга хадгалах ба эх хувийн хуудас бүр
дээр МҮИС -н тамгаар баталгаажилт хийсэн байна.
21.2 Дүрмийн дотоод агуулга, үг, утга санааны зөрчилдөөн гарахад дүрмийн эх хувийг
баримтална.
22 дугаар зүйл.
Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, батлах
22.1. Энэхүү дүрмийг ОХ-ны хурлаар хэлэлцэн эцэслээд Оюутны Холбооны их хурлаар
дийлэнх олонхийн /гуравны хоѐр/ саналаар батлана.
22.2. Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Оюутны Холбооны гишүүн өөрийн
санаачлагаар, ОЗ-н гишүүд ОЗ-н даргаагаа дамжуулан ОХ-ны хуралд танилцуулах ба
нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ОХ-н хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Ингэхдээ
дийлэнх олонхийн саналыг баримтална.
23 дугаар зүйл.
Хүчин төгөлдөр болох
23.1 Энэхүү дүрмийн нэмэлт өөрчлөлтийг 20__ оны __ сарын __ -ны өдрөөс эхлэн дагаж
мөрдөнө.
БАТЛАВ:
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН
ОЮУТНЫ ХОЛБООНЫ ТЭРГҮҮН
/ /
Н.УУГАНХИШИГ

More Related Content

Similar to Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх дүрэм. журам

ЭӨ-Эцэг-эхийн-зөвлөлийн-ТББ.pdf
ЭӨ-Эцэг-эхийн-зөвлөлийн-ТББ.pdfЭӨ-Эцэг-эхийн-зөвлөлийн-ТББ.pdf
ЭӨ-Эцэг-эхийн-зөвлөлийн-ТББ.pdfMugiMugi18
 
дээд боловсролын тухай хууль
дээд боловсролын тухай хуульдээд боловсролын тухай хууль
дээд боловсролын тухай хуульTsuntsaga Ch
 
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121nasaa99
 
БОДЛОГО, АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
 БОДЛОГО,  АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ БОДЛОГО,  АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
БОДЛОГО, АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМbayaraa11d
 
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimtAngi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimtmngntsetseg_bsndorj2014
 
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013MONKEY D
 
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 2713.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27naranhuu
 
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журам
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журамТөгсөлтийн сургалтыг зохицуулах журам
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журамnaranbatn
 
17.хорооны ажиллах журам 20140606 79
17.хорооны ажиллах журам 20140606 7917.хорооны ажиллах журам 20140606 79
17.хорооны ажиллах журам 20140606 79naranhuu
 
Tusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuudTusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuudMbg Muugii
 
Tusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuudTusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuudMbg Muugii
 
Tusgui zuwshuurul
Tusgui zuwshuurulTusgui zuwshuurul
Tusgui zuwshuurulMbg Muugii
 
Tusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuudTusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuudMbg Muugii
 
Б.Мөнх-Эрдэнэ - ДАЙМОНД КАЛЛА - ХҮНИЙ ХӨГЖИЛ
Б.Мөнх-Эрдэнэ - ДАЙМОНД КАЛЛА -  ХҮНИЙ ХӨГЖИЛБ.Мөнх-Эрдэнэ - ДАЙМОНД КАЛЛА -  ХҮНИЙ ХӨГЖИЛ
Б.Мөнх-Эрдэнэ - ДАЙМОНД КАЛЛА - ХҮНИЙ ХӨГЖИЛbatnasanb
 

Similar to Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх дүрэм. журам (20)

ЭӨ-Эцэг-эхийн-зөвлөлийн-ТББ.pdf
ЭӨ-Эцэг-эхийн-зөвлөлийн-ТББ.pdfЭӨ-Эцэг-эхийн-зөвлөлийн-ТББ.pdf
ЭӨ-Эцэг-эхийн-зөвлөлийн-ТББ.pdf
 
хөгжихийг хориглохгүй
хөгжихийг хориглохгүйхөгжихийг хориглохгүй
хөгжихийг хориглохгүй
 
дээд боловсролын тухай хууль
дээд боловсролын тухай хуульдээд боловсролын тухай хууль
дээд боловсролын тухай хууль
 
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
 
БОДЛОГО, АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
 БОДЛОГО,  АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ БОДЛОГО,  АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
БОДЛОГО, АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
 
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimtAngi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimt
 
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
 
Es zvin dvrem text
Es zvin dvrem textEs zvin dvrem text
Es zvin dvrem text
 
Klubiin juram
Klubiin juramKlubiin juram
Klubiin juram
 
Es zvin dvrem
Es zvin dvremEs zvin dvrem
Es zvin dvrem
 
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 2713.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
 
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журам
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журамТөгсөлтийн сургалтыг зохицуулах журам
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журам
 
Num
NumNum
Num
 
17.хорооны ажиллах журам 20140606 79
17.хорооны ажиллах журам 20140606 7917.хорооны ажиллах журам 20140606 79
17.хорооны ажиллах журам 20140606 79
 
Tusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuudTusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuud
 
Tusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuudTusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuud
 
Tusgui zuwshuurul
Tusgui zuwshuurulTusgui zuwshuurul
Tusgui zuwshuurul
 
Tusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuudTusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuud
 
Б.Мөнх-Эрдэнэ - ДАЙМОНД КАЛЛА - ХҮНИЙ ХӨГЖИЛ
Б.Мөнх-Эрдэнэ - ДАЙМОНД КАЛЛА -  ХҮНИЙ ХӨГЖИЛБ.Мөнх-Эрдэнэ - ДАЙМОНД КАЛЛА -  ХҮНИЙ ХӨГЖИЛ
Б.Мөнх-Эрдэнэ - ДАЙМОНД КАЛЛА - ХҮНИЙ ХӨГЖИЛ
 
File download
File downloadFile download
File download
 

Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх дүрэм. журам

  • 1. МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ХОЛБОО ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл 1.дүгээр зүйл. Дүрмийн зорилт 1.1. Энэ дүрмийн зорилт. Монголын Үндэсний Их Сургуулийн /цаашид / Оюутны Холбоо /цаашид ОХ гэх/, Салбар сургуулийн Оюутны Зөвлөл /Цаашид ОЗ гэх/-н зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл, зарчим, бүтэц зохион байгуулалт,гишүүдийн эрх үүрэг, ОХ-ны чиглүүлэгч багш, Тэргүүн, Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн дарга, гишүүд, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа, эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино. 1.2. Энэ дүрэм нь Монгол улсын үндсэн хууль, МУ –ын төрийн бус байгууллагын тухай хууль, Боловсролын тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт, Монголын Оюутны Холбооны дүрэм, Монголын Үндэсний Их Сургуулийн дүрэм, дотоод журмуудтай уялдана. 1.3. Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо нь оюутны эрх барих, дээд байгууллага мөн. 1.4. ОХ -нь өөрийн билэгдэл, хэвлэмэл хуудастай байна. ХОЁРДУГААР БҮЛЭГ Зорилго, зарчим, үйл ажиллагааны чиглэл 2 дугаар зүйл. Зорилго 2.1. ОХ-ны эрхэм зорилго нь тус сургуульд суралцаж буй оюутнуудын эрх ашгийг хамгаалах, оюутныг бүх талаар хөгжүүлэх, нийгэмд бие хүн бэлтгэх цогц үйл ажиллагааг зохион байгуулах, сургуулиа төлөөлөх, оюутнуудаа бусад их дээд сургуулиудын оюутнуудтай холбох, салбар сургуулиудын ОЗ-үүдийн үйл ажиллагааг идэвхижүүлэн, нэгдмэл удирдлагаар хангахад оршино.
  • 2. 2.2. ОХ-нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд зорилтуудаа тодорхойлон гишүүдийн олонхийн саналаар баталгаажуулан хэрэгжүүлнэ. 3-дугаар зүйл. Зарчим 3.1. ОХ-нь үйл ажиллагаа явуулахдаа дараах зарчмуудыг заавал удирдлага болгоно. 3.1.1. Ардчилал, шударга ѐсны зарчим 3.1.2. Удирдах, удирдуулах ѐсны зарчим 3.1.3. Ил тод нээлттэй байдлын зарчим 3.1.4. Нэгдмэл удирдлагын зарчим 3.1.5. Байнгын тогтвортой, залгамж чанартай байх зарчим 3.1.6. Хариуцлага тооцдог, ѐс зүйтэй байх зарчим 3.1.7. Харилцан итгэлцэл, идэвхи санаачлагатай, сайн дурын байх зарчим 3.1.8. Дүрмээ даган биелүүлэх зарчим 3.1.9 Гишүүдийн тэгш эрхийн зарчим 4 дүгээр зүйл. Үйл ажиллагааны үндсэн чиглэл 4.1. ОХ-нь дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулна. 4.1.1. Сургуулийн нийт оюутнуудын эрх ашгийг хамгаалах, 4.1.2. Нийт оюутнуудыг МҮИС, МОХ болон бусад байгууллага, албан тушаалтантай харилцахдаа бүрэн төлөөлөх. 4.1.3. Оюутныг хөгжүүлэх, дэмжих, нийгэмд бие хүн бэлтгэх бүх төрлийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулах. 4.1.4 Оюутны бүх төрлийн санаачлагыг дэмжих 4.1.5 Оюутны бүх чиглэлийн клубын үйл ажиллагааг дэмжих, ГУРАВДУГААР БҮЛЭГ Бүтэц, зохион байгуулалт, эрх үүрэг
  • 3. 5 дугаар зүйл. ОХ-ны хурал 5.1. ОХ нь тэргүүн, ОХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга /ЕНБД/, нарийн бичгийн дарга /НБД/, ажлын алба, чиглүүлэгч багш, салбар сургууль бүрийн оюутны зөвлөлөөс бүрдэнэ. ОХ нь ОХ-ны тэргүүн, ЕНБД, НБД нарыг хурлаар, оюутны зөвлөл тус бүрээс 2 гишүүнийг сонгож, ОЗ –н дарга нар албан үүргийн дагуу нийт 12 гишүүнээс бүрдэнэ. 5.2. ОХ –ны шийдвэр гаргах дээд байгууллага нь ОХ-ны хурал байна. 5.3. ОХ-ны хурал нь байнгын тогтмол байх ба ээлжит болон ээлжит бус хуралтай байна. Ээлжит хурлыг 7 хоног бүрт 1 удаа тогтмол хуралдуулах бөгөөд хурал хийх өдрийг гишүүдийн олонхийн саналаар баталгаажуулна. 5.4. Шаардлагатай бол ээлжит бус хурлыг хуралдуулах бөгөөд тэргүүн, түүний эзгүйд ЕНБД ба гишүүдийн олонхийн саналыг үндэслэн зохион байгуулна. Ийнхүү гишүүдийн олонхийн саналаар ээлжит бус хурал зарлан хуралдуулахдаа чиглүүлэгч багш, тэргүүнд уг хурлаар хэлэлцэх асуудлыг урьдчилан мэдэгдэнэ. 5.5. ОХ, ОЗ –ын нийт гишүүдийн чуулган 5.5.1. Энэ дүрмийн 5.1-д заасан МҮИС –ын оюутны өөрөө удирдах ѐсны байгууллагын бүрэн бүрэлдэхүүнийг ОХ, ОЗ –ын нийт гишүүдийн их хурал буюу чуулган гэнэ. 5.5.2 Чуулган жилд 2 удаа ээлжит хуралтай байхаас тодорхой асуудлаар ээлжит бус чуулган зохион байгуулж болно. Ээлжит бус чуулганыг Оюутны холбооны гишүүдийн 2/3-н саналаар зохион байгуулна. 5.5.3. Хурал нь ОХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, зорилго, зорилт тодорхойлох, төлөвлөгөө, тайлан, төсөв хэлэлцэх батлах, тэргүүн, ерөнхий нарийн бичгийн дарга, сонгох зэрэг бүрэн эрхтэй байна. 6 дугаар зүйл. Хурлын дэг 6.1. Нийт гишүүдийн олонхи /гуравны хоѐр/ ирсэнээр хурлыг хүчинтэйд тооцно. 6.2. Хурал нь даргалагчтай байх тэргүүн, түүний эзгүйд ЕНБД, түүний эзгүйд гишүүдийн олонхийн санал авсан гишүүн даргална. 6.3. Хурлын протоколыг нарийн бичгийн дарга үнэн зөв, стандартын дагуу тэмдэглэж хурлын даргалагчид шалгуулан гарын үсэг зуруулна.
  • 4. 6.4. Хурал эхлэхээс өмнө хэлэлцэх асуудлыг гаргасан байх ѐстой бөгөөд хэлэлцэх асуудал, түүний дарааллыг ОХ-ны тэргүүн түүний эзгүйд хурал даргалж байгаа этгээд гаргана. ОХ, ОЗ-н гишүүд хуралаар хэлэлцэх асуудлын талаар санал гаргах эрхтэй ба уг саналаа амаар болон бичгээр хурал даргалагчид урьдчилан мэдэгдэнэ. 6.5. Хурлыг хурал даргалагч нээх ба хурлын төгсгөлд дүгнэнэ. 6.6. Гишүүд хуралд саналаа хэлэх эрхтэй бөгөөд гараа өргөн хурал даргалагчаас зөвшөөрөл авсны дагуу саналаа илэрхийлнэ. Саналаа илэрхийлэхдээ дарга, гишүүдэд хүндэтгэлтэй хандаж, ѐс суртахуунлаг байх ба гишүүний 1 удаа саналаа хэлэх хугацаа 5 минутаас хэтрэхгүй байна. 6.7. ОХ, ОЗ-н нэг удаагийн хурал 2 цагаас хэтрэхгүй байна. Шаардлагатай тохиолдолд хурлын цагийг хурал даргалагч сунгаж болно. 6.8. ОХ–ны хурлаас зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр гишүүд гарна. 6.9. ОХ-ны хурлаас хоцорсон тохиолдолд хурал даргалагчаас зөвшөөрөл авч орно. 6.10 Хурлын дэгийг зөрчсөн бол хурал даргалагч эхний удаа сануулах, 2 буюу түүнээс дээш удаа зөрчвөл хурлаас хөөж гаргана. Ийнхүү хөөгдөж гарсан тохиолдолд ОХ–ны хуралд ирээгүйгээр тооцно. 7. дугаар зүйл. ОХ-ны чиглүүлэгч багш 7.1 ОХ нь чиглүүлэгч багштай байх бөгөөд МҮИС-н удирдлагаас томилогдсон, МҮИС-н багш байна. 7.2. ОХ-ны чиглүүлэгч багш нь өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, төсөв төлөвлөгөө тайлантай танилцах, ОХ-нд үүрэг даалгавар өгөх, ажлын хариуцлага тооцох, ОХ, ОЗ-н дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих, хурлын протоколтой танилцах, шагнал урамшуулалд нэр дэвшүүлэх, эрх үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой мэдэгдэл, хүсэлт, сонордуулга, уриалга, толорхойлолт гаргах, албан ѐсны үйл ажиллагааг нээх, дүрэмд заасан бусад эрх эдэлнэ. 8. дугаар зүйл. ОХ-ны тэргүүн 8.1. ОХ-ны тэргүүн нь чөлөөт сонгуулийн зарчмаар сонгогдсон, МҮИС-н 2 буюу түүнээс дээш курсын, баклаварын зэрэг горилохоор суралцаж байгаа өдрийн ангийн оюутан байх ба ОХ-ны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулах эрх, үүрэг бүхий сонгуульт ажилтныг хэлнэ.
  • 5. 8.2. ОХ – ны тэргүүний бүрэн эрх нь сонгогдсон өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлнэ. ОХ- ны тэргүүн энэхүү дүрмийн хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. 8.3. ОХ-ны тэргүүн нь МҮИС-н оюутнуудын тэргүүн, ОХ, ОЗ–үүдийн жинхэнэ удирдагч мөн. 8.4. ОХ-ны тэргүүн нь сонгогдсон цагаас эхлэн ангийн дарга, оюутны зөвлөлийн гишүүн зэрэг сургуулийн бүхий л сонгуульт ажлаас татгалзана. 8.5. ОХ-ны тэргүүн нь аль нэг сургууль төлөөлөөгүй байх ба аль нэг сургуульд давуу байдал тогтоохгүй байна. 8.6. ОХ– ны тэргүүн нь дараах бүрэн эрхийг эдэлнэ 8.6.1. МҮИС–ийн нийт оюутнуудыг төлөөлөх 8.6.2. Дүрэм, журам, шийдвэр, санал, уриалга, мэдэгдэл гарган тухайлсан асуудлаар тодорхой байр суурь баримтлан ажиллах, 8.6.3. Хурал даргалах, хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хурлын товыг өөрчлөх, ээлжит бус хуралдааныг зарлах, гишүүдэд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар чөлөө өгөх, 8.6.4. Ажлын хэсэг байгуулах, төлөөлөл томилох 8.6.5. ОХ, ОЗ-ын гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх, үүрэгт ажлаас нь чөлөөлөх, гишүүнчлэлээс хасах талаар ОХ-ны хуралд амаар болон бичгээр санал оруулах 8.6.6. ЕНБД, НБД нарын нэрийг дэвшүүлэх 8.6.7. Салбар сургуулиудын ОЗ- ын тайлан төлөвлөгөөг шаардан авч танилцах, гишүүдэд үүрэг даалгавар өгөх, хуралд нь оролцох 8.6.8. ОХ-ны төсвийг зарцуулах, хянах 8.6.9. ОХ-ны тэргүүний бүрэн эрхийн хугацаа 1 жил байх ба 1 удаа улиран сонгогдох эрхтэй. 8.6.10. Дүрэмд заасан бусад эрх эдэлнэ. 8.7. ОХ-ны тэргүүн нь дараах үүрэг хүлээнэ 8.7.1. Сургуулийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг ОХ-ны хурал дээр цаг тухайд нь мэдэгдэх 8.7.2. Үйл ажиллагааны тайлан, төсөв, төлөвлөгөөг жил бүр сургуулийн захиргаа, нийт оюутнуудад тайлагнах
  • 6. 8.7.3 ОХ-ны өмч, эд хөрөнгийг хариуцах, хүлээн авч дараагийн тэргүүнд хүлээлгэн өгөх, 8.7.4. ОХ-ны нэр төр, үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах 8.7.5. Сургуулийн удирдлага, багш нар ОЗ-н чиглүүлэгч багштай хамтран ажиллах 8.7.6. Тус сургуулийн нийт оюутнуудтай хамтран ажиллах 8.7.7. ОЗ- ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх 8.7.8. Албан үүргээ гүйцэтгэж чадахгүй бол өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх 8.7.9. Дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ. 9. дүгээр зүйл. ОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга 9.1. ОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга гэж баклаварын зэрэг горилохоор суралцаж байгаа өдрийн ангийн оюутан байх ба Оюутны Холбооны дотоод үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, ажлын албыг тэргүүлэх, өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах эрх үүрэг бүхий сонгуульт ажилтныг хэлнэ. 9.1.2. ОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга нь ОХ-ны хуралд саналын эрхтэй байна. 9.2 Оюутны Холбооны ЕНБД нь ОХ-ны ажлын албаны дарга байна 9.3 ОХ-ны ЕНБД нь дараах эрхтэй 9.3.1. Ажлын албыг тэргүүлэх 9.3.2. Тэргүүнийг эзгүйд түүний бүрэн эрхийг эдлэх, 9.3.3. Хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хурлаас чөлөө авах 9.3.4. Тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлэх, мэдээлэл хийх 9.3.5 ОХ-ны тайлан, төлөвлөгөө боловсруулах 9.3.6 Оюутны холбоо зөвлөлийн нийт гишүүдэд үүрэг даалгавар өгөх, биелэлтэнд хяналт тавих 9.3.7. Өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх 9.3.8. Шагнал урамшуулал, ажил байдлын тодорхойлолт авах 9.3.9 ОХ-ны нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацаа 1 жил байх ба 1 удаа улиран сонгогдох болно
  • 7. 9.3.10 Дүрэмд заасан бусад бүрэн эрх 9.4 ОХ-н ЕНБД дараах үүргийг хүлээнэ. 9.4.1. ОХ-ны тэргүүний өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх, түүнийгээ мэдээлэх, 9.4.2. Хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд ээлжит болон ээлжит бус хуралд ирэх, 9.4.3. ОХ-ны хурлын шийдвэрийг биелүүлэх, ажлын албыг уг үйл ажиллагаанд удирдан зохион байгуулах, 9.4.4. Оюутны Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулах, 9.4.5. Дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ 10 дугаар зүйл. ОХ-ны Нарийн бичгийн дарга 10.1 ОХ-ны нарийн бичгийн дарга гэж Монголын Үндэсний Их Сургуулийн өдрийн ангид бакалаврын зэрэг горилохоор суралцаж байгаа оюутан байх ба Оюутны холбооны бичиг хэргийн асуудал хариуцсан эрх үүрэг бүхий албан тушаалтан байна. 5. 10.2 . Нарийн бичгийн дарга дараах эрх эдэлнэ. 10.2.1. Хурал дээр өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх 10.2.2. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хурлаас чөлөө авах 10.2.3. Идэвхи санаачлага хариуцлагатай, үр дүнтэй ажилласан гэж үзвэл шагнал урамшуулал, сургалтын төлбөрийн 30 хүртэл хувийн хөнгөлөлтөнд нэрээ дэвшүүлэх 10.2.4. Өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх 10.2.5. Шагнал урамшуулал, ажил байдлын тодорхойлолт авах 10.2.6. ОХ-ны нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацаа 1 жил байх ба 1 удаа улиран сонгогдох болно 10.2.7. Дүрэмд заасан бусад эрх эдэлнэ 10.3. Нарийн бичгийн дарга дараах үүрэг хүлээнэ
  • 8. 10.3.1. ОХ-ны ээлжит болон ээлжит бус хурлын протоколыг цаг тухайд нь үнэн зөвөөр, стандартын дагуу хөтлөх, хурал даргалагчид шалгуулан гарын үсэг зуруулан баталгаажуулах 10.3.2. ОХ-ны бичиг хэргийг баримтжуулан архивжуулах 10.3.3. ОХ-ны тайлан, төсөв, төлөвлөгөөний төслийг ОХ-ны тэргүүний үүрэг болгосноор цаг тухайд нь гаргаж байх 10.3.4. Хурлын ирцийг үнэн зөвөөр бүртгэх, нээлттэй ил тод байлгах 10.3.5. Удирдлага болон гишүүдтэй хамтран ажиллах 10.3.6. ОХ-ны хурлын шийдвэрийг биелүүлэх 10.3.7.Өөрийн үйл ажиллагааны улмаас ОХ, түүний үйл ажиллагаа, бусдад учруулсан хохирлыг бүрэн хариуцах 10.3.8 ОЗ-н нарийн бичгийн дарга нарын бичиг хэрэгтэй холбоотой асуудлуудад арга зүйн дэмжлэг үзүүлэх, бүхий л тайлан төлөвлөгөөг хянах, ОХ-нд төвлөрүүлэх, 10.3.9. Дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ 11 дүгаар зүйл. ОХ-ны гишүүн 11.1. ОХ-ны гишүүн гэж энэ дүрмийн дагуу Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн саналыг үндэслэн нэр дэвшиж,ОХ-ны хурлаас дэмжигдэн гишүүнээр сонгогдсон, байгууллагаа төлөөлөн ажиллаж байгаа бакалаврын зэрэг горилохоор суралцаж байгаа оюутан байна. 11.2. ОХ-ны гишүүд нь салбар сургууль тус бүрээс 3 нийт 9 гишүүн байна. 11.3 ОХ-ны гишүүн дараах бүрэн эрх эдэлнэ. 11.3.1. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хурлаас, үйл ажиллагаанаас чөлөө авах 11.3.2. ОХ-ны хурал дээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх 11.3.3. Хурлаар асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах 11.3.4. ОХ-ны тэргүүн, нарийн бичгийн даргад нэрээ дэвшүүлэх 11.3.6. Өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх 11.3.7. Ажил байдлын тодорхойлолт, шангал урамшуулал авах 11.3.8. Дүрэмд заасан бусад эрх
  • 9. 11.4 ОХ-ны гишүүн дараах үүрэг хүлээнэ 11.4.1. Хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө авсанаас бусад тохиолдолд хуралд ирэх 11.4.2. ОХ-ны удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлэх 11.4.3. ОХ-ны дүрмийг дагаж мөрдөх, захирагдах 11.4.4. ОХ-ны хурлын шийдвэрийг биелүүлэх 11.4.5. Удирдлага болон бусад гишүүдтэй хамтран ажиллах 11.4.6. Өөрийн үйл ажиллагааны улмаас учирсан үр дагаварыг бүрэн хариуцах 11.4.7. Үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүй, сахилгын болон ѐс зүйн хувьд ОХ-ны гишүүнд тэнцэхгүй болсон тохиолдолд гишүүнээс огцрох 11.4.8. Дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ. ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Оюутны Холбооны салбар оюутны зөвлөл 12 дугаар зүйл. Оюутны зөвлөл 12.1. ОЗ нь өөрийн сургууль дээр энэхүү дүрмийн зорилгыг хэрэгжүүлэх эрх үүрэг бүхий, тухайн сургуулийн оюутнуудын төлөөлөл бөгөөд ОХ-ны салшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн. 12.2. ОЗ нь ОХ-ны бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд төлөвлөгөө, тайлан, төсвийг ОХ-тай уялдуулна. ОЗ –ын үйл ажиллагааны хэлбэр нь хурал мөн. 12.3. ОЗ –н хурал нь байнгын тогтмол байх ба ээлжит болон ээлжит бус хуралтай байна. Ээлжит хурлыг 7 хоног бүрт 1 удаа тогтмол хуралдуулах бөгөөд хурал хийх өдрийг гишүүдийн олонхийн саналаар баталгаажуулна. 12.4. Шаардлагатай бол ээлжит бус хурлыг хуралдуулах бөгөөд ОЗ –н дарга, ОЗ –н нарийн бичгийн дарга нар зарлах ба ОЗ –н гишүүдийн олонхийн саналаар зохион байгуулж болно. Ийнхүү гишүүдийн олонхийн саналаар ээлжит бус хурал зарлан хуралдуулахдаа чиглүүлэгч багш, ОЗ-н дарга уг хурлаар хэлэлцэх асуудлыг урьдчилан мэдэгдэнэ. 12.5. ОЗ –ын хурал нь дараах бүрэн эрхтэй. 12.5.1. ОХ, ОЗ-н дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах талаар санал гаргах, төслийг ОХ-нд даргаар дамжуулан өргөн барих 12.5.2.ОЗ-н дарга, ОЗ-н нарийн бичгийн дарга, гишүүн сонгох, чөлөөлөх, хариуцлага тооцох, шангаж урамшуулах, шагналд тодорхойлох
  • 10. 12.5.3. ОЗ-н үйл ажиллагааны хэрэгжилт, төлөвлөгөө, тайланг хэлэлцэн шийдвэрлэх, үнэлэлт дүгнэлт өгөх 12.5.4. ОЗ-н зорилтууд, өдөр тутмын үйл ажиллагаа, зохион байгуулалтын асуудал зэргийг хэлэлцэн шийдвэрлэнэ. 12.5.5. ОЗ-ын хуралтай холбоотой бусад асуудлыг хурлын дэгээр зохицуулна. Хурлын дэг нь Оюутны Холбооны хурлын дэгтэй нэгэн адил байна. 13дугаар зүйл. ОЗ –н бүтэц, бүрэлдэхүүн 13.1. ОЗ –нь салбар сургуулийн захиргаанаас томилогдсон чиглүүлэгч багш, ОЗ –н дарга, ОЗ –н нарийн бичгийн дарга, орон тооны гишүүд буюу сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэлтээр ОЗ –д нэгдсэн тухайн сургуулийн 20-с доошгүй тооны оюутан байх ба анги бүрээс нэг төлөөлөл заавал байна. 13.2 ОЗ нь бүтцийн хувьд дээд удирдлага буюу ОХ, ОЗ гэсэн бүтэцтэй байна. ОЗ нь чиг үүргийнхээ дагуу алба, сектор байгуулан ажиллана. 14 дүгээр зүйл. ОЗ –н дарга түүний бүрэн эрх 14.1. ОЗ-н дарга гэж ОЗ-н нийт гишүүдийн хурлаар сонгогдсон ОХ-ны гишүүн, ОЗ-ын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулах эрх, үүрэг бүхий сонгуульт ажилтныг хэлнэ. 14.2. ОЗ дарга нь ОЗ –н удирдагч мөн. 14.3. ОЗ –н дарга дараах эрх эдэлнэ. 14.3.1. Оюутантай холбоотой бүхий л харилцаанд ОЗ, салбар сургуулийн нийт оюутнуудыг төлөөлөх, 14.3.2.Дүрэм, журам, шийдвэр, санал, уриалга, мэдэгдэл гарган тухайлсан асуудлаар тодорхой байр суурь баримтлан ажиллах 14.3.3. Ёс зүйн болон бусад зөрчил гаргасан ОЗ –н гишүүнд хариуцлага тооцох талаар ОЗ –н хуралд санал гаргах, 14.3.4. ОЗ-н хурлыг даргалах, хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хурлын товыг өөрчлөх, ээлжит бус хуралдааныг зарлах 14.3.5. Хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ОЗ-н гишүүнд чөлөө өгөх,
  • 11. 14.3.6. ОЗ-с зохион байгуулж буй үйл ажиллагааг албан ѐсоор нээх, 14.3.7. ОЗ-н гишүүдэд үүрэг даалгавар өгөх 14.3.8. ОЗ-н гишүүдэд ажлын хариуцлага тооцох 14.3.9. ОЗ-ын гишүүдийг шагнал, урамшуулал, хөнгөлөлтөнд нэр дэвшүүлэх, шагнах, урамшуулах 14.3.10. ОЗ-н гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх, үүрэгт ажлаас нь чөлөөлөх, гишүүнчлэлээс хасах талаар Оюутны Холбоо болон хуралдаа амаар болон бичгээр санал оруулах, 14.3.11. ОЗ-н төсвийг зарцуулах, хянах 14.3.12. ОХ, ОЗ н дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргах 14.3.13. ОЗ-ийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа 1 жил байх ба 1 удаа улиран сонгогдох эрхтэй. 14.3.14. Энэхүү дүрэмд заасан бусад эрх эдэлнэ. 14.4.ОЗ –н дарга дараах үүрэг хүлээнэ 14.4.1. ОХ-ны тэргүүн, МҮИС-ийн захиргаа, ОХ-ны чиглүүлэгч багш, ОХ-ны хурлаас өгсөн үүрэг даалгаварыг ОЗ-ын хурал дээр цаг тухайд нь мэдэгдэх, биелүүлэх,биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээх, 14.4.2. ОЗ-ийн үйл ажиллагааг байнгын тогтвортой явуулж, нийтэд нээлттэй байлгах, 14.4.3. ОЗ-ийн өмч, эд хөрөнгийг хариуцах, хүлээн авч дараагийн даргад хүлээлгэн өгөх, 14.4.4. Салбар сургуулийн оюутан ОЗ-н гишүүдээс гаргасан саналыг хүндэтгэн үзэж хэрэгжүүлэх бололцоог хангах, хамтран ажиллах, 14.4.5. ОХ, ОЗ-ийн нэр төр, үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах, 14.4.6. Олонхийн саналыг хүндэтгэх, 14.4.7. Бусад ОЗ-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх 14.4.8. ОЗ –н даргын хувьд энэ дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих 14.4.9. Албан үүргээ гүйцэтгэж чадахгүй бол өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх
  • 12. 14.4.10. ОЗ-ын үйл ажиллагаа болон ОЗ-ын нэр хүндтэй холбоотой асуудалд гишүүдийн нэрийн өмнөөс хариуцлага хүлээх 14.4.11. Өөрийн үйл ажиллагааны улмаас үүссэн хариуцлагыг бүрэн хүлээх 14.4.12. Дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ15 дүгээр зүйл. ОЗ-ийн нарийн бичгийн дарга 15.1. ОЗ – ын нарийн бичгийн дарга гэж ОЗ-н хурлаас сонгогдсон, МҮИС -ийн бакалаврын зэрэг горилохоор суралцаж байгаа өдрийн ангийн оюутан байх ба ОЗ – ын даргыг орлох, төлөөлөх, ОЗ –н хурлын протоколыг үнэн зөв стандартын дагуу хөтлөх эрх үүрэг бүхий сонгуульт ажилтныг хэлнэ. 15.2. ОЗ –ын нарийн бичгийн дарга нь ОЗ –ын хуралд саналын эрхтэй байна. 15.3. Нарийн бичгийн дарга дараах эрх эдэлнэ. 15.3.1. ОЗ-н тэргүүнийг түүний зөвшөөрлөөр орлох, төлөөлөх 15.3.2. ОЗ-н хурал дээр өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх 15.3.3. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хурлаас чөлөө авах 15.3.4. Бусад сонгуульт албан тушаалд нэрээ дэвшүүлэх 15.3.5. Өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх 15.3.6. Шагнал урамшуулал, ажил байдлын тодорхойлолт авах 15.3.7. ОЗ-н нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацаа 1 жил байх ба 1 удаа улиран сонгогдох болно. 15.3.8. Дүрэмд заасан бусад эрх эдэлнэ 15.4. Нарийн бичгийн дарга дараах үүрэг хүлээнэ 15.4.1. ОЗ-н ээлжит болон ээлжит бус хурлын протоколыг цаг тухайд нь үнэн зөвөөр, стандартын дагуу хөтлөх, хурал даргалагчид шалгуулан гарын үсэг зуруулан баталгаажуулах, 15.4.2. ОЗ-н бичиг хэргийг баримтжуулан архивжуулах, 15.4.3. ОЗ-н тайлан, төсөв, төлөвлөгөөний төслийг ОХ -ны тэргүүн, ОЗ-н даргын үүрэг болгосоноор цаг тухайд нь гаргаж байх, 15.4.4. Хурлын ирцийг үнэн зөвөөр бүртгэх, нээлттэй ил тод байлгах 15.4.5. Хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулах,
  • 13. 15.4.7. Хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд ээлжит болон ээлжит бус хуралд ирэх 15.4.8. ОХ, ОЗ-н дүрмийг дагаж мөрдөх 15.4.9. Өөрийн үйл ажиллагааны улмаас ОЗ, түүний үйл ажиллагаа, бусдад учруулсан хохирлыг бүрэн хариуцах 15.4.10. Дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ 16 дугаар зүйл. Оюутны зөвлөлийн гишүүн 16.1. ОЗ-н гишүүн гэж энэ дүрмийн дагуу сонгон шалгаруулалтад тэнцэн ангиа төлөөлөн ОЗ-н гишүүнд элсэн дүрэмд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа, МҮИС - н бакалаврын зэрэг горилохоор суралцаж байгаа өдрийн ангийн оюутан байна. 16.2 ОЗ-н гишүүнээр элсэхэд тавигдах шаардлагыг ОЗ тухайн хичээлийн жилийн эхний сард багтаан гаргах ба жил бүр шинэчилнэ. 16.3. ОЗ-н гишүүн дараах бүрэн эрх эдэлнэ. 16.3.1. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хурлаас, үйл ажиллагаанаас чөлөө авах 16.3.2. ОЗ-н хурал дээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх 16.3.3. Хурлаар асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах 16.3.4. Сонгуульт албан тушаалд нэрээ дэвшүүлэх 16.3.6. Өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх 16.3.7. Ажил байдлын тодорхойлолт, шангал урамшуулал авах 16.3.8. ОЗ-н эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах 16.3.9. Дүрэмд заасан бусад эрх 16.4 . ОЗ-н гишүүн дараах үүрэг хүлээнэ. 16.4.1. Хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө авсанаас бусад тохиолдолд хуралд ирэх 16.4.2. ОХ, ОЗ-н удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлэх 16.4.3. ОХ, ОЗ-н дүрмийг дагаж мөрдөх, захирагдах 16.4.4. ОХ, ОЗ-н хурлын шийдвэрийг биелүүлэх
  • 14. 16.4.5. Удирдлага болон бусад гишүүдтэй хамтран ажиллах 16.4.6. Хамт олны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх 16.4.7. Өөрийн үйл ажиллагааны улмаас учирсан үр дагаварыг бүрэн хариуцах 16.4.8. Үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүй, ѐс зүйн хувьд ОЗ-н гишүүнд тэнцэхгүй болсон тохиолдолд өөрийн хүсэлтээр ОЗ-н гишүүнээс чөлөөлөгдөх 16.4.9. Дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ. ТАВДУГААР БҮЛЭГ. БУСАД 17 дүгээр зүйл. ОХ, ОЗ-н бүхий л сонгуульт ажилтанд тавигдах ерөнхий шаардлага 17.1. Дээрх албан тушаалд дараах шаардлагыг хангасан оюутан нэрээ дэвшүүлэх эрхтэй. 17.1.1. Сайн дураараа олон нийтийн ажилд оролцох чин хүсэлтэй, ачаалал даах, хариуцлага хүлээх, багаар ажиллах чадвартай, цаашид итгэл даахуйц 17.1.2. ОХ, ОЗ –ын дүрэм журам, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг харилцаандаа баримтлаж чаддаг, цаашид дүрмийн хүрээнд ажиллахаа хүлээн зөвшөөрсөн, 17.1.3. Өөрийн үйл ажиллагааны улмаас хариуцлагаа бүрэн хүлээх чадвартай, 17.1.4. ОХ, ОЗ-н ажлын улмаас хичээлээ цалгардуулдаггүй, 17.1.5 Өөр бусад зүйлээс болж Оюутны Холбоо, зөвлөлийн үйл ажиллагааг цалгардуулдаггүй байх 18 дугаар зүйл. ОХ-ны тэргүүн, ЕНБД, НБД, ОХ-н гишүүн, ОЗ-н дарга, нарийн бичгийн даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх 18.1. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хугацаа 1 сар байна. Ийнхүү түдгэлзүүлсэн хугацаанд уг үндэслэл, шалтгаан арилаагүй бол энэ дүрмийн 19 дүгээр зүйлд зааснаар үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болно. Дараах үндэслэл байвал бүрэн эрхийг түдгэлзүүлнэ. 18.1.1. Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ѐс зүй зан суртахууны хэм хэжээг удаа дараа зөрчих,
  • 15. 18.1.2. ОХ, ОЗ-н ээлжит болон ээлжит бус хурлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 удаа таслах, 18.1.3. Энхүү дүрэмд заасан эрх үүргээ зохих ѐсоор хэрэгжүүлэхгүй байх 19 дүгээр зүйл. ОХ-ны тэргүүн, ЕНБД, НБД, гишүүн, ОЗ-н дарга, нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл. 19.1 Дараах үндэслэлээр чөлөөлнө. 19.1.1. Өөрөө хүсэлт гаргасан 19.1.2. Биеийн эрүүл мэндийн байдлаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон 19.1.3. Сургуулийн захиргаа, тэнхимээс, ОХ, ОЗ-өөс тус тус албан тушаалд тэнцэхгүй тухай үндэслэл бүхий дүгнэлт, тодорхойлолт гаргасан 19.1.4. Энэ дүрмийн 18 дугаар зүйлд зааснаар 19.1.5. Оюутан төгссөн 19.1.6. Эрүүгийн хариуцлагад татагдсан 21 дүгээр зүйл. Дүрмийн эх хувийг хадгалах, маргаан шийдвэрлэх 21.1 Дүрмийн эх хувийг ОХ-н нарийн бичгийн дарга хадгалах ба эх хувийн хуудас бүр дээр МҮИС -н тамгаар баталгаажилт хийсэн байна. 21.2 Дүрмийн дотоод агуулга, үг, утга санааны зөрчилдөөн гарахад дүрмийн эх хувийг баримтална. 22 дугаар зүйл. Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, батлах 22.1. Энэхүү дүрмийг ОХ-ны хурлаар хэлэлцэн эцэслээд Оюутны Холбооны их хурлаар дийлэнх олонхийн /гуравны хоѐр/ саналаар батлана. 22.2. Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Оюутны Холбооны гишүүн өөрийн санаачлагаар, ОЗ-н гишүүд ОЗ-н даргаагаа дамжуулан ОХ-ны хуралд танилцуулах ба нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ОХ-н хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Ингэхдээ дийлэнх олонхийн саналыг баримтална.
  • 16. 23 дугаар зүйл. Хүчин төгөлдөр болох 23.1 Энэхүү дүрмийн нэмэлт өөрчлөлтийг 20__ оны __ сарын __ -ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. БАТЛАВ: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ХОЛБООНЫ ТЭРГҮҮН / / Н.УУГАНХИШИГ